- Агуулгын шошго





Ц.Элбэгдорж: Бүтээгчдээ, үйлдвэрлэгчдээ дэмжиж байж Монгол Улс хөгжинө

 2014-01-16. www.president.mn/mongolian/node/3802


Монголд анх удаа “Экобус” ХХК автомашины үйлдвэр байгуулж байгаль орчинд ээлтэй Евро-4 стандарт бүхий том оврын автобус үйлдвэрлэж эхэллээ. Тус үйлдвэрийн нээлт өнөөдөр болов. “Экобус” ХХК-г “Номин Холдинг” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ. Уг автомашины үйлдвэрт үндэсний стандартын шаардлага хангасан Евро-4 стандартын байгаль орчинд ээлтэй J-800 цувралын эко дизель хөдөлгүүртэй утаагүй автобусыг үйлдвэрлэж эхлээд байна. Автобусны урд хаалганы хэсэгт төлбөрийн цахим карт унших боломжийг шийдэж өгчээ. Үйлдвэр жилдээ 120 ширхэг автобус үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.

“Экобус” ХХК-ийн автомашины үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр нар оролцлоо.

Автомашины үйлдвэрийн нээлтэд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Би ойрын хэдэн жил мундаг ажил хийсэн дүр эсгэж тууз хайчилсангүй. Харин энэ үйлдвэрийн нээлтэд ирье гэж бодож ирлээ. Яагаад ингэж бодсон бэ гэвэл монголчууд өөрсдөө үйлдвэрлэж байж, хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмжиж байж хөгжилд хүрнэ. Энэ бол эцсийн үнэн юм.

Бид хувцас хунар, идэж уухаасаа авахуулаад хэрэглэдэг бүх зүйлээ гаднаас авна гэсэн сэтгэхүйтэй байсан. Гэтэл Монголдоо үйлдвэрлэх, Монголдоо угсрах боломж байгаа юм. Энд нэг зүйлийг хэлэхэд дэлхийн өндөр нэр хүндтэй автомашины үйлдвэрүүд эхлэхдээ үүнээс багаар, зүгээр л гаражид, хоёр гурван хүнтэй ажлаа эхэлж байсан байдаг. Тэгээд дэлхийн брэнд болтлоо цаашаа явсан байдаг юм. Өнөөдрийн энэ түвшин, автобусыг үйлдвэрлээд, угсраад гаргаж байгаа байдлыг үзэхэд монголчуудад наад зах нь хот суурин газраа явах автобусыг хэд хэдэн төрлөөр нь угсарч үйлвэрлэх боломж байгаа юм.

Энд би нэг сайхан мэдээ дуулгахад нэг газар ийм автобус угсарна гэдэг бол цаанаа маш олон ажлын байрыг бий болгож байдаг. Энэ автобусанд орох дулаалга, шил, цонх гээд ажлын байрууд гарч ирнэ. Миний авч байгаа мэдээллээр ирэх жил энэ автобусыг үйлдвэрлэх, угсрахад Монголын 20-иод үйлдвэр оролцох юм байна. Бид шилийг нь хийдэг болчихно. Бидэнд мотороос бусдыг нь хийх боломж байгаа. Төмрийнхөө нөөцийг ашиглаад сайн чанарын төмөр эндээ гаргаж чадах юм бол, сайн чанарын хуванцар, хатуу материал гаргаж чадах юм бол энэ автобусны өчүүхэн бага, үнэхээр шаардлагатай хэсгийг л гаднаас аваад бусдыг нь бүгдийг дотооддоо үйлдвэрлэх боломж байна. Ингэж Монголын үйлдвэрлэл цаашаа явах юм.

Хэдэн жилийн өмнө Цахилгаан тээвэр компани троллейбус үйлдвэрлэж байна гэж ярьдаг байсан. Яг иймэрхүү маягаар бидний үйл ажиллагаа шат шатаар цаашаа ахиж явах ёстой. Машин үйлдвэрлэлийн салбарт өнөөдөр гараагаа эхэлж байгаа, тодорхой хэмжээгээр угсралт явуулах гэж оролдож байгаа цөөн тооны компани гарч ирж байна. Эдгээр компаниуд чанар, үр ашгаараа уралдаад гарч ирэх юм бол бид нэмүү өртөг шингэсэн автобус, машиныг гаднаас өндөр үнээр худалдаж авдаг биш, эх нутагтаа үйлдвэрлээд нийлүүлэхэд өрсөлдөх чадвартай болно. Энэ боломжийг бид Монголын төрийн бодлогоор дэмжих ёстой.

Саяхан би Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдтэй ярьж байсан. Одоо бол бид гаднаас оруулж ирж байгаа том оврын автобусыг татвараас чөлөөлж өгч байгаа. Тэгвэл автобус угсрахад шаардлагатай, гаднаас оруулж ирж байгаа тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөөд өгөх юм бол дотооддоо үйлдвэрлэж байгаа автобусны үнэ өрсөлдөх чадвартай болж гарч ирэх юм. Монголд өөрийн хийсэн МОНЭЛ компьютерийг аль 1990 онд угсарч байсан. Одоо өөрийн хийсэн, Монголдоо угсарсан цахилгаан бараа, техник хэрэгслийг хэрэглэх боломж бүрдэж байгаа юм. Үүнийг төрийн бодлогын зүгээс, Ерөнхийлөгч нь, Ерөнхий сайд нь, Засгийн газар нь, УИХ нь, ард нийтээрээ, бүгдээрээ дэмжих шаардлагатай. Энэ дэмжлэгийг харуулж, ийм дэмжлэг байх ёстой гэдгийг үзүүлэх гэж өнөөдөр би энд ирээд байна.

Бид бүтээгчдээ дэмжиж байж, үйлдвэрлэгчдээ дэмжиж байж л Монгол Улс хөгжинө. Сайн сайхан зам дээр гарна гэж бодож байна. Дотооддоо юмаа үйлдвэрлээд дотоодынхоо хэрэгцээг хангая. Болж өгвөл экспортод гаргая. Гаднаас хүний хийсэн юмыг худалдаж авахад хамаг валют, хамаг улсынхаа баялгийг зардгаа больё. Энэ үйлдвэр үүнийг гаргаж, үзүүлж байгаа анхны эхлэл болж гарч ирж байгаа нь бүр сайн. Манай инженерүүд үүнд оролцоод, гаргаж байгаа утаа, гаргадаг хорт бодис нь гаднаас оруулж ирж байгаа бусад автобуснаас бага байхаар зохион байгуулж байгаа бол бүр сайн. Монголын өвлийн хүйтэн, замын түгжрэл хүнд шүү дээ. Энэ бүхэнд нийцсэн шатахуун бага зарцуулдаг, гаргадаг  хог хаягдал нь бага байдаг талаас нь авч үзвэл зүгээр. Дараа нь автобусны засвар үйлчилгээг Монголдоо хийх боломжтой болно гэж бодож байгаа. Ямар нэг эвдрэл, хүндрэл үүснэ гэж бодоход Монголдоо засварлаад явах боломж бүрдэх юм. Энэ боломж бүхнийг бид дэмжих ёстой.

Ийм санаачилга гаргаж, ийм үйлвэрлэл, ийм бүтээн байгуулалт хийж байгаа хүн бүхнийг, аж ахуйн нэгж бүхнийг Монголын төр, ард түмэн, татвар төлөгчид, жирийн иргэд бүгдээрээ дэмжих ёстой гэдгийг энд би хэлэх гэсэн юм. Саяхан Засгийн газраас сайхан шийдвэр гарсан. Монголын төрийн нэрээр, Засгийн газрын нэрээр авч байгаа янз бүрийн зээл, босгож байгаа бонд бүхнийг үйлдвэрлэлд зориулъя гэсэн. Удахгүй УИХ-аар Өрийн удирдлагын тухай хууль хэлэлцэнэ. Оруулж ирж байгаа зээл, мөнгөө юунд зарцуулах юм бэ гэдгээ тохирч авъя гэж байгаа юм. Бид аль жилийн өмнө л ҮАБЗ дээр ярьж шийдсэн. УИХ энэ асуудлыг завсарлахаасаа өмнө ярих байх гэж найдаж байгаа.

Миний ганцхан шаардаж байгаа шаардлага бол олон улсын хэмжээнд хүрсэн,  банкнаас, санхүүгээс хүлээн зөвшөөрөгдсөн, ТЭЗҮ нь бүрэн гарсан, ашигтай гэдэг нь ойлгомжтой байгаа ийм үйлвэрлэлийг дэмжихэд л Монголын Засгийн газар авч байгаа бондоо, зээл, хөнгөлөлттэй мөнгөө аж ахуйн нэгжүүдэд өгөх хэрэгтэй. Үндэснийхээ аж ахуйн нэгжүүдийг дэмжих хэрэгтэй. Цаашдаа янз бүрийн нэрээр тэр бондыг нэрлэх шаардлагагүй. Сая Засгийн газраас шийдвэр гарсан. Одоо “Чингис”, “Самуурай” гэж нэрлэхгүй. Үйлдвэрийг дэмжих, үйлдвэржилтийн бонд гэдэг нэртэй болж байгаа. Тэр мөнгийг цаашдаа зөвхөн үйлдвэр, үйлдвэрлэлд оруулах хөрөнгө оруулалт, баялаг бүтээж байгаа зүйлд л зарцуулъя. Төрийн нэрээр, ард түмний нэрээр л авч байгаа, ард түмэн эргэж төлөх л мөнгө шүү дээ. Иймэрхүү байдлаар манай улсын бодлого, төр, засгийн бодлого зөв болж явах юм бол Монгол Улс хөгжиж дэвжихэд бэлэн байна.

Ингээд энэ үйл ажиллагаанд оролцсон нийт хамт олон, энэ санаачлагыг гаргаж байгаа аж ахуйн нэгж, үүн дээр ажиллаж байгаа манай залуучууд, гаднын мэргэжилтнүүд, энэ бүхнийг бий болгоход оролцсон та бүхэнд баяр хүргэе. Та бүхний алтан шар зам, ажил үйлс өөдрөг байх болтугай. Та бүхэнтэй Монголын төр байнга хамт байх болно гэдгийг хэлье. Баярлалаа” гэв.



















ЖИЛД 120 АВТОБУС ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛ БИЙ




Автобусны үйлдвэр талаар “Экобус” ХХК-ийн үйлдвэрийн дарга Б.Цэцэгмаатай ярилцлаа.

-“Экобус” компани үйл ажиллагаагаа хэзээнээс эхлэв. Үйлдвэрийг байгуулахад хэчнээн хэмжээний хөрөнгө зарцуулсан бэ?
-Үйлдвэрийн төслийг хийх ажил нэг жилийн өмнөөс эхэлсэн. Барилгын ажил наймдугаар сараас эхэлсэн. Хоёр ээлжээр хурдтай ажилласны үр дүнд өнөөдөр нээлтээ хийж байна. Үйлдвэрийг байгуулахад 5 тэрбум төгрөг зарцуулсан.

-Нэг автобусанд хичнээн төгрөг зарцуулж байна. Угсрахад хэр их цаг хугацаа шаардагдсан бэ?
-Төсөл тооцоогоор төсөвлөсөн үнэ гэж байгаа. Гэхдээ гүйцэтгэлээр хэд болох нь эцсийн байдлаар тодорхой болоогүй байна. Туршилт, тохируулга, зүгшрүүлэлт, баталгаат хугацааны засварын ажил гээд олон зүйл байгаа.

-Евpо стандарт, ногоон технолoги давамгайлсан гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Дэлхий нийтэд евро стандарт нь дөрөвдүгээр шатлалаасаа эхлээд ногоон технологи гэж явдаг. Тийм учраас бид Монголын орчинд нөхцөлд тохирсон автобус үйлдвэрлэж байна. Утаа гамшгийн хэмжээнд хүрч байгаа энэ үед “утаа ялгаруулдаггүй” автобус үйлдвэрлэсэн нь нийтийн тээврийн салбарт гарч байгаа дэвшил юм.

-Жилд хэдэн автобус үйлдвэрлэх хүчин чадалтай вэ. Ямар шатахуун хэрэглэх вэ. Зарцуулалтын хувьд?
-Жилд 120 автобус үйлдвэрлэх хүчин чадалтай. Шаардлагатай болон захиалга нэмэгдсэн үед 180 автобус үйлдвэрлэх боломжтой. Дизель түлшээр явна. 100 км-т 28 литр. Нийслэлийн нийтийн тээвэрт стандартад нийцсэн ийм автобусыг нэвтрүүлэхийг зорьж байгаа.

-Гаднын орнуудтай хамтран ажиллаж байгаа юу. Нэг автобусыг хэр хугацаанд үйлдвэрлэж байна вэ?
-Манай үйлдвэр Чех, Хятад, Герман улстай хамтран ажиллаж туршлагаа харилцан солилцож байна. Нэг автобусыг энгийн хуваариар бол 20 хоногт хийх тооцоо байгаа. Захиалга их байвал ээлжийн хуваарьт ороод үүнээс илүү хүчин чадлаар ажиллах боломж бий. ”Евро 4” дизель хөдөлгүүрийн хувьд огт утаа гаргадаггүйгээрээ хамгийн том давуу тал гэж хэлж болно.

ЗАЛУУЧУУД БИДНИЙ СЭТГЭЛ ЗҮТГЭЛ ШИНГЭСЭН


“Экобус” компанийн угсрагч инженер Ц.Бямбасайханаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Нийтийн тээвэрт үйлчилж байгаа автобуснаас ялгарах давуу тал нь юу вэ?
-Энэ автобус бол “Эко” автобус. Манайд үйлчилгээнд явж байгаа автобусны хувьд “Евро 2” хөдөлгүүртэй гэсэн байдаг хэдий ч ихэвчлэн “Евро 1” байдаг. Энэ нь хорт утааг ихээр ялгаруулдаг сөрөг талтай учраас олон улсад хориглосон байдаг. Евро 4 стандарт нь түлшийг бүрэн шатаадаг. Яндангаас хорт утаа гарахгүй. Бүх автобус төмөр нумтай байдаг. Харин энэ автобус хийн нумтай, хийгээр ажилладаг. Намхан шалтай учраас хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бууж сууж үйлчлүүлэхэд амар. Камераар бүхнийг хянана. Ухрах болон үйлчлүүлж байгаа хүмүүс аль хаалгаар буух гэж байгааг хянана. Нэг үгээр хэлэхэд толь хэрэглэхгүй гэж ойлгож болно. Зорчигчдын тав тухыг бүрэн хангахуйц, орчин үеийн дэвшилтэд технологид тулгуурлан хийсэн.

-Агааржуулалтын системийн талаар тодруулаач?
-Агааржуулагч зуны улиралд хүйтнээр, өвөл халуунаар үлээнэ. Өнөөдрийн байдлаар манай нийтийн тээвэрт ийм автобус байхгүй шүү дээ. Утаа гардаггүй түлш бага зар цуулдаг.

-Угсралт хийхэд хүндрэл гарсан уу?
-Анхны автобус болохоор бага зэргийн хүндрэл гарч байсан. Дадлага туршлагатай баг ажилласан тул асуудал үүсэхэд бид зөвлөх инженерүүдээс цаг алдалгүй асууж ажлаа үргэлжлүүлж байсан. Гадаадын инженерүүдтэй ч холбоотой ажилласан. Энэ автобус бидний сэтгэл зүтгэл шингэсэн эх орондоо хийж байгаа том бүтээн байгуулалт юм. Автомашин үйлдвэрлэлийн анхдагч болж байгаадаа залуучууд бид баяртай байгаа. Төр биднийг дэмжиг, түмэн олон бидэнд итгэг, тэнгэр биднийг тэтгэг гэсэн уриаг дэвшүүлэн манай хамт олон ажилласан.

-Хэзээнээс эхэлж нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхлэх вэ. Ямар чиглэлд явах вэ?
-Нийтийн тээврийн үйлчилгээнд явж, ард түмэн дээ үйлчлэхэд бэлэн болчихсон. Аль чиглэлд явахыг нь шийдээгүй байгаа.

-Зөвхөн нийслэлд дотор явах уу. Цаашид орон нутагт үйлчилгээ үзүүлэх боломжтой юу?
-Хөдөө орон нутгийн иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой. Овор хэмжээ бага, дулаан, зөөлөн, тохь тухтай болохоор хөдөөний замд илүү тохиромжтой гэж үзэж байгаа.

_______________________________________________________________________________

Хүснэгт оруулах арга



Сурталчилгааны байршил Бүх хуудас Нүүр Үндсэн цэс тус бүр Тайлбар
1




2




3




4




5




6




7




8




9




10




11




12




13




14




15




16




17




18




19






Сэтгүүлч Б.ГАЛААРИД "Үндэсний шуудан" сонин. 2014. 2. 19


Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг. Хэмжээ хязгаараа алдсан зүйл утга учраа бас алддаг. Утга учраа алдаад ирэхээр үр дагавар нь эерэгээсээ эсрэг рүү тэмүүлж эхэлдэг. Энэ нь ялангуяа завсрын, түр хугацааны зүйлд бүр их хамааралтай. Тэгвэл Монгол Улсын нэг системээс нөгөө рүү шилжих шилжилт яг ийм байдалд орчихоод байна.

Нийтийн өмч нэрийн дор хэн нь ч ямар ч өмчгүй байсан нийгмээс өмчийн олон хэлбэртэй эдийн засгийн эрх чөлөөт нийгэм рүү шилжихэд хугацаа хэрэгтэй нь мэдээж. Гэхдээ өлгийтэй нялх байсан хүүхэд өрх толгойлох хүртэлх хугацаа зарах нь хэр бодитой вэ? Үнэхээр шилжиж дуусахгүй байна уу, эсвэл шилжилтийн эцсийн цэгийг хаана хэзээ хатгахаа мэдэхгүй байна уу?
Хорин дөрвөн жилийн өмнө хувьдаа өнчин ишиггүй байсан мянга мянган хүн өнөөдөр өмчтэй, өөрийн гэсэн бизнестэй болж, хувийн сектор улс орны ачааны хүндийг нуруундаа үүрч байна. Тэд нийгмийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг аваад явж чадахуйц хэмжээнд нэгэнт хүрчээ. Монгол Улсын 90 мянга гаруй аж ахуйн нэгжийн 100 гаруйхан нь л төрийн өмчит компани бөгөөд хувийн өмч нийт өмчийн ерээд хувийг эзлэж байна.

Монгол Улс Парламентын засаглалтай болж, засаг захиргааны нэгж, бүтэц өөрчлөгдлөө. Иргэдийн оюун санааны эрх чөлөө болоод бусад үндсэн эрхүүд баталгаажлаа.
Хууль эрхзүйн орчин эрс өөрчлөгдлөө. Татварын орчин шинэчлэгдэж олон төрлийн татварын систем үйлчилж эхэллээ. Хамгийн гол нь хүмүүсийн сэтгэхүйд ч өөрчлөлт гарч, асуудалд хандах хандлага нь эрс өөр болжээ. Өөрөөр хэлбэл, шилжилт нэгэнт хийгдчихсэн, бүх зүйлд чанарын өөрчлөлт гарч, зарим нь анх байснаасаа 180 хэмээр эргэчихээд байна.

Төрд хувьсгалын чанартай шинэчлэл хийх цаг нь болсныг “Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний зөвлөлдөх уулзалт дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарласан. Тэрээр “Бид 24 жил дураараа хурдаллаа. Одоо мориноосоо буугаад ярилцах цаг болсон. Мориор бол морио сэлгэх, онгоцоор бол ээлж хийх цаг болжээ” гээд том төрөөс ухаалаг төр өөд замнах арга зам, гарц, ирээдүйн дүр зургийг нь хүртэл танилцуулсан.

Гэхдээ энэ бол асуудлын зөвхөн нэг тал нь гэмээр байна. Бид эдийн засгийн харилцаа, үнэлэмж, хандлагадаа эргэлт хийж, улс орноороо зах зээлд бүрэн шилжлээ гэдгээ албан ёсоор зарлаж, Монгол Улсын өмчийн балансыг Тэгээс эхлүүлэх нь чухал байна.

Өөрөөр хэлбэл, ардчилсан хувьсгалаас өмнө байсан хийгээд түүнээс хойш бий болсон нийт өмчийнхөө тоо хэмжээг үнэн зөв гаргаж, монголчуудын хэн нь ямар хөрөнгө орлоготой болсныг мэдэж байж бид хөгжлийн замаа зөв төлөвлөнө. Эдийн засгийн боломж нөөцөө зөв эргэлтэд оруулна.

Өнгөрсөн 24 жилд хүмүүс янз бүрийн аргаар хөрөнгөжсөн. Ганзагын наймаанд гүйж, гахай үүрэн зүтгэж бага багаар хуримтлалтай болсон нэг хэсэг бий. Өрөнд орж хоёр чихээ огтлуулахаас айлгүй зээл аван зүтгэсэн нэг хэсэг бий. Уул уурхайн салбараас боссон нь бий. Хуулийн цоорхой, төрийн хяналт сулаас буруу аргаар хөрөнгөжсөн нь бий. Дээрэм луйвар хийж, заль мэх гаргаж, бусдын нулимс урсган бэлжсэн хүмүүс ч бий. Энэ бүгдийг ухаж, хэн нь хэрхэн хөрөнгөжсөн түүхийг ярина гэвэл барагдашгүй хэрүүл, дарагдашгүй зарга үүснэ. Ер нь хүн амын тодорхой хэсэг хөрөнгөжих үйл явц ийм л замаар явдгийг бусад улс орны түүхээс бид хангалттай сайн мэднэ.

Хувийн өмчийг үзэн ядах сэтгэлгээний үлдэц, тэр надаас илүү их баяжчихлаа гэсэн атаархал, шударга ёс үйлчлэхгүй байгаад бухимдсан бухимдал, азгүйтсэн хэсгийн харамсал зэрэг олон хүчин зүйл шударга ба шударга бус янз бүрийн аргаар хөрөнгөжсөн хүмүүс айдаст автах, хөрөнгө орлогоо нуух, далд эдийн засаг хөгжих хөрс суурь болж эхэллээ.

Өнөөдөр Монгол Улсын нийт бэлэн мөнгөний 40 орчим хувь нь гар дээр эргэлдэж, нийт өмчийн мөн тэр орчим хувь нь бүртгэлээс ангид байна гэсэн тойм судалгаа байна. Зарим нь мөнгөө гадаадад байршуулж, харийн улсуудад үл хөдлөх хөрөнгөтэй болж байна. Хууль хүчний байгууллага, АТГ-аас айгаад бусдын нэр дээр бүртгүүлсэн хөрөнгө нь үрэн таран болж, хүмүүс хоорондын зөрчил, бухимдал ихсэж байна.

Хөрөнгөжсөн хэсгийн айдас, алдаан дээр нэг хэсэг нь тоглон өмч хөрөнгөнөөс нь хүссэнээрээ эс гэхэд чадахаараа салгаж байна. Энэ бүхний үр дагавар нь үзэн ядалт, хардалт, өс хонзон, дайсагнал авчирсаар эцэстээ улс орны тогтворгүй байдал, хямрал руу л түлхэнэ. Нийгмийн аль ч давхаргын хэнд нь ч ашиггүй байдал руу л хөтөлнө. Үүнээс хэн хохирох вэ? Монголчууд бүгдээрээ хохирно. Үүнийг хаа хаанаа ойлгож эрүүл ухаанаар хандах цаг нэгэнт болжээ.

Монгол хүний өмч бол хувь хүний өмчөөс гадна Монгол Улсын эдийн засгийн салшгүй хэсэг, эд эс нь, монголчуудын хурааж хуримтлуулсан нийт хөрөнгө эргэлтэд бүрэн орох тусмаа хөгжлийн хурдац нэмэгдэнэ гэдгийг хаа хаанаа ойлгож, хэн хэрхэн хөрөнгөжсөн асуудлыг нэг удаа хүлцэх хэрэгтэй байна. Хөрөнгийн эх үүсвэр буруу зөв, бохир цэвэр гэдэг асуудлыг шилжилтийн үетэй нь хамт хааж орхиод Монгол Улсын нийт өмчийн балансыг Тэгээс эхэлье. Өөрөөр хэлбэл, ОХУ-д хэрэгжүүлсэн шиг, эсвэл манай зарим хүмүүс яриад байгаа шиг эдийн засгийн өршөөлийн хууль гаргах биш, харин илүү өргөн далайцтай алхам хийе. Том харж том сэтгэе.

Өмч хөрөнгийн Тэг баланс хийснээр манайх ямар хэлбэрийн хичнээн хэмжээний өмчтэй нь тодорхой болно. Монгол Улсын эдийн засагт эргэж буй мөнгөн хөрөнгийн хэд нь гар дээр байгаа, хэдэн хувь нь гадаадад байгаа нь тодорхой болно. Зах зээлийн энэ үед түүчээ нь болж хөтлөх чадвартай хичнээн хөрөнгөтөн, хичнээн том компани бий болсныг олж харна. Шилжилтийн хугацаанд хэн нь дундаж хөрөнгөтэй болж, хэн нь өмчгүй, мөнгөгүй үлдсэн нь ялгараад ирнэ. Ингэснээр улс өөрөө зах зээлийн төлөвлөлтөө зөв хийж, хөгжлийн зөв замаа тодорхойлж чадна. Мөнгийг хавтгайд нь тараагаад байх уу, үгүй юу гэдэг бодлого тодорхой болно.

Санхүүгийн чадавхи сайтай ямар компаниуд байгааг үнэн зөвөөр мэдсэний үндсэн дээр төр тэднээр юу хийлгэх, хэрхэн дэмжих, хүч боломжийг нь хэрхэн ашиглах бодлого тодорхой болно. Гаднаас босгосон бондын мөнгийг гаднын компани руу урсгаад алдчихдаг гаж үзэгдлийг арилгаж, үндэсний баялгийг үндэсний компаниуд бүтээдэг болгомоор байна.
Хувь хүн босгоод үндэсний хэмжээнийх болгосон компанийг төр нь бодлогоор дэмжиж, олон улсын хэмжээнийх болгож яагаад болохгүй гэж? Монголд өөрийн Билл Гейтс төрж яагаад болохгүй гэж?
Нийгмийн дундаж хэсэгт хандсан бодлого тодорхой болно. Нийгмийн сэтгэлгээг гүйцээгүй, өмчгүй, мөнгөгүй, юу ч үгүй үлдсэн хэсгээ хэрхэн анхаарах бодлогоо зөв тодорхойлж чадна.

Ингэж өмчийн хэмжээгээ бодитой тогтоож, эдийн засгийн чадавхиа зөв тооцож, нийгмийн бүх давхаргад хандсан бодлогоо оновчтой тодорхойлоход л Тэг баланс хэрэг болно. Ингэж өмчийн Тэг балансаар зах зээлийн эрүүл уур амьсгал бий болгохгүй бол, шилжилтийн үеийг цэглэж хөгжлийн үүдийг нээхгүй бол бид өнөөгийн байдлаараа хол явахааргүй байна. Зөрчил гаргавал л шоронд хориод, мөнгөтэй хөрөнгөтэй хэсгээ айдаст автуулаад байвал юу болох вэ? Хөрөнгө мөнгөний урсгал гадагшаа чиглэж, бэлтэй хэсэг нь дүрвээд гарчихвал хэн хожих вэ? Энд эргэлтэд орж эдийн засгийг тэлж хөгжүүлж байх ёстой хөрөнгө харьд байх нь бидэнд ашигтай юу? Өнөөдөр нэг хэсэг нь өмчөө бүртгүүлэх гэхээр шоронд орчих гээд, мөнгөө ил гаргая гэхээр гэмт хэрэгтэн болчих гээд байгаа, төр засаг нь болохоор хариас бадар бариад, өр зээл тавиад явж байгаа утгагүй, ойлгомжгүй байдлаа өөрчлөхгүйгээр бид хөгжих үү?

Нийтлэг эрх ашгийн үүднээс шилжилтийн үеийг цэглэж, хэн хэрхэн хөрөнгөжсөн асуудлыг эргэж сөхөхгүйгээр хаасан хууль гаргаж, хүмүүс нуусан далдалсан хөрөнгөө ямар ч айдасгүйгээр ил гаргах, бүртгүүлэх, хууль ёсоор эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцлийг нь бүрдүүлж өгмөөр байна.

Том үйл хэрэг том эрсдэл дагуулдаг, бас том сургамж авчирдаг нь жам ёсны гэмээр зүйл. Тэгэхээр шилжилтийн үед хэн хэрхэн хөрөнгөжсөн нь одоо чухал биш, харин нэгэнт хуримтлуулсан хөрөнгө, мөнгийг Монголын минь баялаг гэдэг том бодлогоор харж эдийн засгаа тэлэх, дахиад алдаа хийдэл гаргахгүйн тулд бүх өмчөө бүртгэн балансаа Тэгээс эхлэх, харин үүнээс хойш бол шударга бусаар хөрөнгөжих оролдлогод ямар ч орон зай өгмөөргүй байна.

Далд нууц байгаа ихээхэн хэмжээний хөрөнгийг ил болгох хууль эрхзүйн орчныг нь бий болгосноор зах зээл тэлж, үйлчилгээ нэмэгдэж, ажлын байрууд бий болохоос гадна хамгийн гол нь хүмүүс хардаж хагаралдаж биш харин хамтарч ажиллах сэтгэлгээ бий болно. Тийм учраас байгууллага, иргэд нуусан мөнгө хөрөнгөө хуулийн хамгаалалт дор ил болгох нөхцлийг нэн даруй бүрдүүлж өгье. Ингэж ил болгосныхоо дараа өмчөө Тэг балансаас эхлэе.

Татварын өршөөлийн хууль зургаан сар үйлчилж ердөө гуравхан мянган компани хамрагдахад дөрвөн тэрбум доллар ил болж, тухайн үедээ Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрэхэд онцгой нөлөөлсөн гэдэг. Миний хэлж байгаагаар хийж чадвал үр ашиг нь түүнээс хэдэн арав дахин илүү байх болно. Үүнийг би Монгол Улсын хөгжлийн шинэ гараа болно гэдэгт итгэлтэй байна. Улстөрийн намууд, нийгмийн янз бүрийн төлөөллүүд энэ асуудлаар харилцан зөвшилцөөсэй, ялангуяа эдийн засагчид, мэргэжлийн хүмүүс санаа оноогоо хэлээсэй, ажил хэрэг болгоосой хэмээн хүснэ.

Сэтгүүлч Б.ГАЛААРИД
Үндэсний шуудан сонин                                                     
2014.02.19







Морин хуурын домог - Хөхөө Намжил
Эрт урьдын цагт монголын зүүн хязгаарт “хөхөө Намжил” гэж нэгэн сайн эр байжээ. Тэр үнэхээр хосгүй сайхан дуулдаг тул хошуу нутагтаа их алдаршсан байв. Гэтэл хөхөө Намжил цэргийн албанд татагдан монголын баруун хязгаарт очжээ. Түүний сайхан дуулдагийг захирагч нь даруй мэдээд хөхөө Намжилаар ажил сургууль хийлгэхийн оронд 3 жил шахам дуу дуулуулсаар байжээ. Цэргийн  алба хааж байхдаа тэр нутгийн нэгэн сайхан гүнжтэй/хааны охин/ танилцаж гэнэ. Хөхөө намжил цэргээс халагдаж орон нутагтаа буцах болсонд амраг хайртай гүнж нь жонон хар морио бэлгэнд дурсгал болгон өгсөн юмсанжээ. Тэр жонон хар морь нь бол
Бутны үндэс булгартал
Бул чулууг бутартал     
Дэлхий чулууг дэлбэртэл
Дээлийн хаваасийг ханзартал  
Хаданд халтирдаггүй
Бутанд бүдэрдэггүй
Жигүүртэн шувуунаас дутуугүй      
Жирийн морьтой зүйрлэшгүй
Адууны дотор ганцаараа содон           
Аргамагийн шинж төгс бүрдсэн             
Аюултай  цагт нисэн дүүлж                   
Амгалан цагт алхаа гишгээгээр явдаг  
Ивээлт эзэн нь унахад    
Эзнийхээ төлөө зүтгэдэг    
Эр хүний хань болсон    
Ийм сайн морь байжээ.

Хөхөө Намжил тэр мориороо явж нутагтаа ирэхэд нь хүмүүс ихэд сонирхож түүнээс өөр морь унахгүйд нь бас гайхдаг байжээ.

Гэтэл хөхөө Намжил жонон хар мориороо үдэш нь монголын баруун хязгаарт нисэн очиж нөгөө гүнжтэйгээ уулзаад өглөө болоход зүүн хязгаарт ирж адуугаа туусаар ирдэг байжээ. 

Ингэсээр 3 жил болсон боловч түүний учрыг хүмүүс ер мэддэггүй байжээ. Хөхөө Намжилтай ойролцоо нэгэн баян айл байв. Тэр баяныд эгэл олныг үймүүлдэг эвтэн хоёрыг бусниулдаг тийм сүрхий ховч хүүхэн байжээ. Тэр ховч хүүхэн жонон хар морины эгэл бишийг эртнээс мэдэх болсон учир хөхөө Намжилд хор хөнөөл хүргэх гэж санаархдаг болов. Хөхөө Намжил үдэш явж амраг хайрт гүнжтэйгээ уулзаад тэр шөнө буцах замдаа адуугаа туусаар ирж мориныхоо хөлсийг намдаагаад үүр цайхад морио тавья хэмээн гэртээ орж амран сууж гэнэ.

Гэтэл нөгөө баяны хүүхэн морины төвөргөөн сонсож хөхөө Намжилын ирэхийг мэдээд уяан дээр сэм очвол сайхан жонон хар морь санаа муутан ирснийг танилгүй сайн эзнээ хэмээн баясаж хэнхдэг цээжээ хөндөлсүүлээд хөлстэй биеэ шилгээн газар цавчлан байж хоёр суганаасаа ид шидийн хүчтэй жигүүрээ дэрвэлзүүлж байхыг нь үзээд нөгөө ховч хүүхэн гүйн харьж үйлийнхээ хайчийг ханцуйлж ирээд жонон хар морины жигүүрийг тас хайчлаад хаяжээ. Сайхан жонон хар морь нь шидэт жигүүрээ хайчлуулснаас болж удалгүй үхэж гэнэ. Үүр цайхаар морио тавих гэж очсон чинь үнэнч нөхөр болсон сайн морь нь уяан дээрээ үхсэнийг хараад хөхөө Намжил дотор нь балартаж гашуудал харамслын гүнд оржээ.

Хөхөө Намжил нэгэн өдөр сайхан жонон хар мориныхоо толгойг дуурайлган модоор урлаж бүтээсэн толгойдоо урт иш бэхлэн үзүүр талд нь цар хийж хүлэг сайхан мориныхоо ширнээс хөндий цараа ширлэж мяндсан сайхан сүүлнээс нь авч хөвүүлж уртааш нь татаж модны давирхай түрхэж дуу гаргаад жонон хар мориныхоо янцгаах дуу алхаа гишгээ арилжаа хатирааг тэр хөгжимдөө оруулдаг болж гэнэ. Түүнээс эхлэн морин толгойтой хуур монголд үүсч гарсан домогтой.


The legend of Khukhoo Namjil

Once upon a time in the eastern region there was a most handsome man, called Khukhoo Namjil. He was an accomplished singer and was very famous in this district, but he had to join the army and left for the Western border of the country.
Upon learning that Khukhoo Namjil could sing so well his commanding officer prefered during his three year period of army service to listen to his singing rather than require him to work and soldier’s training. One day, Khukhoo Namjil was asked his commanding officer:
“So far during my service. I have never ridden a horse nor gone out. My service is an attractive life for me in some ways, but it is still somewhat lacking nevertheless. So, please let me go and look after a herd of horses again, just for a few days”
His officer said:
“It has been better for us to be entertained by your beautiful singing and it is nearly time for your release from the army anyway. But you can, for this once, if you wish, go and stay with a herd of horses for five days.”
So Khukhoo Namjil then left, and soon he came to the and of the end of a lake, where he watered his horses. And as he did so, he sang. Then a beautiful lady in  a green silk deel came out from the lake riding a beautiful black horse. She said to him:
“My parents have sent me to ask you to come with me.”
“But where shall I follow you to?” asked Khukhoo Namjil.
“You should sit behind me and close your eyes.” she said.
This he did, and when Khukhoo Namjil shut his eyes, they soon reached her ger and the girl’s parents entertained Khukhoo Namjil with great hospitallity, invited him to sing to them. Khukhoo Namjil who replied:
“Unfortunately,there is little chance of my singing to you now, because I am a horseman, and am allowed by my army officers to spend only five days with my horses.” Then they said:
“Don’t bother about that, we will send a man specially to look after your herd of horses, so you may feel at your ease and sing many sweed songs to us.”
He stayed on, and Khukhoo Namjil fell in love with the beautiful girl, and they agreed to get married.
Khukhoo Namjil told her:
“I’m only free for five days now, but I will be released from the army in a month, and then I can come and see you again.”
“Then I will ride on my black horse to meet you”, the girl replied.
When Khukhoo Namjil came back, driving his horses, his commanding officers full of praise. They said:
“The horses must have been herded by a good man, to behave like this. When anybody elselooks after them for a month or even a year, they never put on such weight, as they did with you. So Khukhoo Namjil, listen to us-we do not want you to leave the army!”
But Khukhoo Namjil wanted to be discharged is almost here. So do please let me go, my dear officers.’
This they finally agreed to and, as soon as Khukhoo Namjil left the army, he went straight away to the lake, and sat there singing, according to his previous arrangement. They girl came out of the lake, and sat there singing, according to his previous arrangement.
The girl came out of the lake, riding her black horse and they went along to her family. But Khukhoo Namjil, even though he lived very happily, had parents and a beloved wife at home and he had to go to his own country to see them.
To this the girl said:
“I’ll give you a special horse, on which you can ride to your family in one day and get back here before evening falls. But you must ride another horse. Before you reach your home, you should stop one mile from there to let your horse get its breath.” She then presented a delightful pale yellow horse to Khukhoo Namjil for the journey.
When Khukhoo Namjil came to his home district riding his new gift horse his own people were very interested in it, and were a little surprised that he had not ridden any other for the journey. Also his first wife was very astonished that Khukhoo Namjil went out to drive the horses in every night, and newer returned home to her.
Instead of driving his herd of horses into a mountain valley he flew on his pale yellow gift horse to the western boundary of Mongolia and stept in the ger of the girl in the green deel. When it grew light he rushed back to his old home letting the horse get its breath back as the girl had instructed him, and arrived, in time to drive his herd of horses back to his old home.
In this manner, he spent three years, and his own wife could not understand the reason, until Khukhoo Namjil, being a little late one day, forgot to stop to let the horse get its breath back, arriving straightaway to drive his horses. His wife, now being suspicious of him, suddenly came out of her ger and saw the gift horse, which had hearly collapsed. She went back into her ger, and quickly finding her scissors came out and cut off the horses warts, causing it to die shortly after.
At this, Khukhoo Namjil grieved very much and without food and drink for three months. At last, he made a carving of his horse’s head, tale and also a Morin Khuur on which he played and sang a melody telling of the deeds of his beloved pale yellow horse.
And so ends a legend telling how the Morin tolgoitoi khuur originated.
Transleted by D.Altangerel, from “The legend of Cuckoo Namjil”   

Khukhoo Namjilの伝説かつて東部地域の時間にKhukhoo Namjil呼ばれる最もハンサムな男が、ありました。彼は熟練した歌手であり、この地区には非常に有名だったが、彼は軍隊に参加しなければならなかったし、国の西部国境に向かった。Khukhoo Namjilが彼の歌に耳を傾けるのではなく、仕事や兵士の訓練に彼を必要とするように兵役の彼の3​​年間に非常によく彼の指揮官が好ん歌うことができること知った。ある日、 Khukhoo Namjilは彼の指揮官に尋ねた。"これまでのところ、私の使用中に。私は馬に乗っていないにも出たことがない。私のサービスは、いくつかの点で私にとっては魅力的な生活ですが、それはまだ多少それにもかかわらず、不足している。だから、 「私はほんの数日間、再び馬の群れの後に行くと見て教えてください彼の役員は言った:私たちはあなたの美しい歌で楽しまれるように、それはとにかく軍隊からご使用のリリースのほとんどの時間であるために「それは良くなっています。しかし、あなたは、ご希望があれば、一度このために、行くと5日間の馬の群れに滞在することができます。 "そうKhukhoo Namjilはその後、左、そしてすぐに彼がして、彼は彼の馬に水を湖の終わりだった。そして、彼はそのようにしたように、彼が歌った。緑色の絹deelの美しい女性は美しい黒い馬に乗って湖から出てきた。彼女は彼に言った:「私の両親は私と一緒に来てお聞きするために私を送った。 "「しかし、私はあなたがどこへ従わなければならない? " Khukhoo Namjilに尋ねた。"あなたは私の後ろに座って目を閉じなければならない。 "と彼女は言った。この彼がやった、とKhukhoo Namjilが彼の目を閉じたとき、彼らはすぐに彼女のGERに達し、少女の両親は偉大hospitallityでKhukhoo Namjilを楽しませ、彼らに歌うために彼を招待した。 Khukhoo Namjil人は答えた:「私は騎手だ、と私の馬にのみ5日間を過ごすために私の陸軍将校で許可されていますので、残念ながらあなたに私の歌のほとんどチャンスが、今そこにある"その後、彼らは言った:"我々は馬のお群れの世話をするために、特別に人を送り、そのことについて気にしないでくださいので、あなたの安心し、私たちに多くのsweed歌を歌うことがあります。 "彼は上に滞在し、 Khukhoo Namjilは美しい少女と恋に落ち、そして二人は結婚することに合意した。Khukhoo Namjilは彼女に言った:「私は今、 5日間のみ無料だけど、私は月に軍隊から解放され、その後、私が来ることができるし、再びお会いしましょう。 "「それから私はあなたを満たすために、私の黒い馬に乗る」 、女の子が答えた。Khukhoo Namjilは彼の馬、賞賛に満ち、彼の指揮の役員を駆動する、戻ってきたとき。かれらは言った。「馬は次のように動作するように、良い人で群がっされている必要があります。誰もが、月、あるいは年のためにそれらの後elselooksとき、彼らはあなたと同じように、彼らは、そのような重量に置くことはありません。そうKhukhoo Namjilは、耳を傾ける米国我々はあなたが軍を離れたくない! "しかしKhukhoo Namjilはほとんどここにある排出されると思った。だから、私の愛する役員、私が行かせて下さいます。 'これは、彼らは最終的に、すぐKhukhoo Namjil軍を去ったように、彼はすぐに湖に行って、歌ってそこに座って、彼の前の構成によれば、合意したと。彼ら少女は湖から出てきたし、彼の前の配置に応じて、歌ってそこに座っていた。少女は黒い馬に乗って、湖から出てきたし、彼らは彼女の家族に一緒に行きました。しかしKhukhoo Namjilは、彼は非常に幸せに暮らしましたにも関わらず、自宅で両親と最愛の妻を持っていたし、彼はそれらを見て、自分の国に行かなければならなかった。これに少女は言った:「私はあなたが一日であなたの家族に乗ると夕方が落ちる前に、ここに戻って取得することができ、その上にあなたの特別な馬を与えるでしょう。しかし、あなたは別の馬に乗る必要があります。あなたの家に到達する前に、あなたはあなたの馬が息を取得できるように、そこから1マイルを停止する必要があります。 "彼女は、その後の旅のためKhukhoo Namjilに楽しい、淡黄色の馬を発表した。Khukhoo Namjilは彼の新しい贈り物の馬に乗って彼の故郷の街に来たときに彼自身の人々はそれに非常に興味を持っていた、と彼は旅のために、他に乗っていなかったことを少し驚きました。また、彼の最初の妻はKhukhoo Namjil毎晩で馬を駆動するために出て、新しい彼女に家に戻ったことは非常に驚いた。代わりに、山の谷に馬の彼の群れを駆動する彼は、モンゴル西部の境界と緑deel女の子のGERにおけるsteptに彼の淡黄色のギフト馬に飛んだ。それは光の増加となりましたとき、彼は女の子が彼を指示したとして、馬がその息を取り戻すせる彼の昔の家に戻って急いで、バック彼の古い家に馬の彼の群れを駆動するために時間内に、到着した。このように、彼は3年間過ごした、と彼自身の妻は少し遅れて1日で、 Khukhoo Namjilまで、その理由を理解することができませんでした、馬が戻って、その息を入手するために停止するのを忘れて、自分の馬を駆動するためにすぐに到着。今、彼の不審なもの、彼の妻は、突然彼女のGERから出てきたとhearly崩壊していた贈り物の馬を見た。彼女が戻って彼女GERに入り、すぐに彼女のハサミが出てきたし、それは直後に死ぬことを引き起こして、馬のいぼを遮断見つける。この時点で、 Khukhoo Namjilは非常に多くの、食品なしでの悲しみと3ヶ月間飲んでいます。ついに、彼は彼が演奏し、彼の最愛の淡黄色の馬の行為のメロディ占いを歌っている彼の馬の頭、物語もモリン琴の彫刻を作った。だからモリンtolgoitoi琴を発信する方法言っ凡例を終了します。「カッコウNamjilの伝説」から、 D.AltangerelでTransleted

Морин хуурын домог - Сүхийн цагаан унага
Анх японд ирэхэд танилцсан нэгэн хуурай ах минь байдаг. Сэтгүүлч мэргэжилтэй болохоороо их уншдаг, Шиба Рёотарогийн бүтээлүүд тэр дундаа Монголын талаар бичсэн судалгааны бүтээлүүдийг нь уншдаг, аав нь тал нутагт очиж морь унах мөрөөдөлтэй байсан зэрэг Монголыг их сонирхогч энэхүү хүнтэй санаандгүй  таарч танилцсандаа олзуурхаж явдгийм. Тэр хүн анх танилцаад шууд л "Сүүхо, Сүүхо, Цагаан унага, Морин хуур" гэж хэлж байсан нь сэтгэлд үлдэж, сонирхон явсаар олж уншиж билээ. Яагаад тэр япон хүн монгол морины домгийг мэдээд байж вэ гэсэн, бага сургуулийн сурах бичигт орсон зохиол юм билээ. Уншаад үзвэл Хөхөө Намжилын үлгэртэй төстэй энэхүү үлгэр нь Шилийн голоор (одоогийн ӨМӨЗО-ны нэгэн аймаг, хойд талаараа Монгол улсын Дорнод аймагтай хиллэнэ) нутаглах нүүдэлчин Монгол түмний хүүрнэж ирсэн үлгэр юм билээ л. Алдсан нь оносноосоо их тул Монголчлон буулгах аймшиггүй зориг гаргасан намайг өршөөж засч залруулахыг хичээнгүйлэн хүсье. Билигээ. http://biligee-s.blogspot.com/2011/02/blog-post_20.html

Сүхийн цагаан унага

Хятадын хойд биед Монголын энгүй их тал үргэлжилж, тэнд амьдран суугч ард түмэн эртнээс нааш хонь, үхэр, адуу маллан иржээ. Тэрхүү монгол нутагт морин толгой хуур* хэмээх хөгжим байдаг юм. Дээд бие нь морины толгойн хэлбэртэй тул ийнхүү нэрийджээ. Тэгвэл энэ хөгжим яаж бий болсон юм болоо? Энэ талаар ийм нэгэн домог бий.



Эртээ урьд цагт , Монголын тал хээр нутагт Сүх гэгч ядуу хоньчин хүү насан өндөр эмээтэйгээ хоёулхнаа амьдран байжээ. Сүх том хүнээс дутуугүй ажилсаг тусч нэгэн. Өглөө болгон эрт босч, эмээдээ унд бэлдэхэд нь тусална. Тэгээд хориодхон хонио туусаар өргөн их тал руу бэлчээрлүүлэхээр гардаг байлаа. Сүх бас их сайхан дуулдаг тул бусад хоньчид их л гуйж дуулуулдаг байлаа. Түүний цээл сайхан дуу хоолой тал нутгаар цуурайтан, холын холд тархдаг байлаа.

Нэгэн өдөр, нар уулын цаагуур шингэж, эргэн тойрон харанхуй болчихоод байхад Сүх харьж ирэхгүй л байв. Өндөр наст эмээ нь санаа зовж, ойр саахалт айлынхан нь чих тавин сууж ажухуй. Бүгдийн санаа зовж тэсгэл алдрахын цагт Сүх, юу ч юм нэгэн цагаан зүйл тэвэрсээр гүйж ирэв ээ. Бүгд түүнийг бүчээд автал түүний тэвэрт дөнгөж төрсөн цагаан унага байлаа.  Харьж ирэх замд хөсөр хэвтэх унага оллоо. Эргэн тойрныг нь ажтал эзэн ч эх нь ч байхгүй, орхичихвол шөнө чонын хоол болчих байх гээд дагуулаад ирлээхэмээн хэвлүүүхэн инээсээр ярилаа.

Өдөр хоног ээлжилсээр, Сүх сэтгэл зүрхнээсээ арчилж тордсоны хүчинд цагаан унага цасан цагаан биетэй, хэний ч нүдийг булаам эрмэг хүлэг болон өсчээ. Сүх ч энэхүү мориндоо юунаас ч илүү хайртай байв.  Нэгэн шөнө, унтаж байсан Сүхийг морины тургих, хоньд майлалдах чимээ сэрээлээ. Сүх үсэрч босоод гэрээс гарч хоттой хонь руугаа яарвал, нэгэн том чоно хонь руу дайран алдаж байлаа. Харин цагаан морь нь чонын урдуур хөндөлсөн хонин сүргээ хамгаалан байв. Сүх чоныг хөөж явуулан, морин дээрээ очиход чонотой тулалдсаны илрэл бүх л бие нь усан хулгана болтлоо хөлсөндөө норсон байлаа. Сүх мориныхоо хөлсийг арчин дүүдээ хэлэх мэт Их сайн хань хүлэг минь. Үнэхээр их баярлалаа.гэжээ.

Цаг хугацаа нисэх мэт л өнгөрнө. Нэгэн хавар хээр талаар тэр нутгийн засаг ноён морины уралдаан зарласан тухай зар цуурайтав аа. Хэрэв уралдаанд түрүүлбэл ноёны гүнжтэй гэрлүүлэх болзол тавьжээ. Энэ тухай сонсоод Сүхийн найзууд  Заавал цагаан морио унаад уралдаад үз хэмээн ятгана. Тийнхүү Сүх голын хайрт цагаан морио унаад өргөн их талыг туулан уралдаанд оролцохоор мордвой. Наадмын газар наадамчин олон дүүрэн. Асар дотор ноёнтон суудалдаа тухласан байв. Уралдаан ч эхэллээ, газар бүрээс цугласан залуус нэгэн зэрэг ташууруудаа буулгалаа. Хурдан хүлгүүд нисэх мэт давхилдаж, тэдгээрийн түрүүнд Сүхийн цагаан морь хурдална. Цагаан морь түрүүллээ. Эзнийг нь дагуулаад ир.гэж ноён хашгирлаа. Гэвч дагуулж ирсэн залуу нь ядуу малчин байлаа. Ноён уралдаанд түрүүлсэн хүнийг өөрийн охинтой гэрлүүлж, хүргэнээ болгоно гэсэн амлалтаа мартсан мэт өгүүлсэн нь:
Чамд гурван мөнгөн зоос өгье, морио энд орхиод харьж үз.” гэж хэллээ.
Сүх хүү дүрсхийн уурлаж:
Би уралдаанд оролцох гэж ирснээс биш морио зарах гэж ирээгүй.” гэв.
Юу гэлээ гэнээ. Нэг муу хоньчин байж миний өөдөөс цор цор хийлээ гэнээ. Алив энийг бариад ав. хэмээн ноёнтныг хэлмэгц зарц нар нь ухасхийлдэв. Сүх олон хүнд зодуулан унаж, ноён цагаан морийг хөтлөн баяр хөөртэй харилаа. Сүх анд нөхдийн тусламжаар арайхийн гэртээ харьжээ.

Сүхийн шарх болсон биеийг эмээ нь асран сувилсны ачинд хэдэн өдөрт тэнхэрлээ. Шарх нь эдгэрсэн ч, цагаан морио алдсан гуниг харамсал нь эдгэсэнгүй ээ. Цагаан морь минь яаж байгаа бол гэж л бодсоор байлаа.

Гайхамшигт морийг гартаа оруулж авсан ноёнтоны сэтгэл хангалуун байлаа. Цагаан морийг бусдад гайхуулах гэхээс тэсэхээ байж нэгэн өдөр их найр зарлаж олон зочдыг цуглуулав. Ид найрын дундуур ноён цагаан морио унаж олонд үзүүлэх болж зарц нар морийг хөтлөн ирэв. Ноёнтон моринд мордох агшинд цагаан морь булгин бусгаж, ноён газар харуулдан уналаа. Цагаан морь ноёны гараас цулбуураа алдуулан, шуугилдах олны олны дундаас салхи мэт цойлон гарлаа.  Ноён газраас өндөсхийн чангаар хашгирлаа: Хурдхан бариад ав! Барьж чадахгүй бол харваад ал!” Зарц нар нумаа эвшээлгэн нэгэн зэрэг сум тавилаа. Сум исгэрэн нисч цагаан морины нуруунд туссан ч давхисаар л байлаа.
Тэрхүү орой нь Сүх унтахаар завдаж байтал гэнэт гадаа чимээ гарлаа. Хэн бэ?гэсэн ч хариу үгүй таг таг хийн морины туурайн чимээ гарлаа. Байдлыг ажихаар гарсан эмээ нь Цагаан морь, манай цагаан морь байна хэмээн хашгирлаа. Сүх ухасхийн гарч ирээд ажваас үнэхээр цагаан морь ирээд зогсож байсан ч биед нь хэд хэдэн сум зоолттой, хөлс нь бөн бөн дусалж байв. Залуу морь хүнд шарх олсон ч давхин давхисаар голын хайрт Сүх дээрээ хүрч ирсэн нь тэр байлаа. Сүх шүд зуун гунигаа тэвчиж морины бие дэх сумыг сугалахад шархнаас нь цус асгарч байлаа. Цагаан морь минь, миний цагаан морь битгий үхээч дээГэвч морь улам сульдан, амьсгаа нь суларсаар нүдний нь гал бөхөж байв. Маргааш нь цагаан морь үхчихвээ.

Гуниг зовлонгоосоо болж Сүх олон хоног унтсангүй. Нэгэн орой арайхийж зүүрмэглэх зүүдэндээ Сүх цагаан морио үзлээ. Морио зөөлөн илбэхэд “Ингэж битгий гунигла даа. Тэрний оронд миний арьс үс, яс шөрмөсөөр хөгжим урлаарай. Тэгвэл би үргэлж чиний хажууд байж тайвшруулж байх болно.гэж хэллээ. Сүх зүүднээсээ сэрмэгц цагаан мориныхоо заасан ёсоор арьс үс, яс шөрмөсөөр хөгжим урлаж эхэллээ. 

Сүх хөгжмөө урлаж дууслаа. Тэр нь Морин хуур болой. Сүх хааш одсон ч морин хуураа авч явна. Хуураа татахад л Сүх цагаан мориндоо мордоод тал нутгаар давхиулах баяр баяслыг дурсаж, өөрийнхөө хажууд цагаан морь байгаа мэтээр сэтгэж байлаа. Тэр цагт хуурын аялгуу уянгалан цангинаж, сонсож буй хүний зүрх сэтгэлийг хөндөх ажээ.

Ийнхүү Сүхийн бүтээсэн морин хуур Монголын их өргөн талаар дэлгэрэн тархжээ. Малчид үдшийн бүрийд цуглаж, хуурын тансаг аялгуунд уярч, нэгэн өдрийн алжаалаа тайлах ажгуу.

* 馬頭琴 - морин толгой хуур хэмээн толь бичигт катаканагаар бичсэнийг тэр чигээр нь буулгав.

Suho’s White Horse: A Mongolian Legend is the retelling of one of the legends that explains the origins of Mongolia’s national musical instrument, the morin khuur, or horse hair fiddle, which always has a carved horse’s head at the top of its pegbox.

Suho, a young Mongolian shepherd boy, rescues and rears a white foal. A few years later he is persuaded to enter a horse-race with the governor’s daughter’s hand in marriage as the prize. With his beautiful white horse, of course Suho wins the race – but when the governor finds out that Suho is a shepherd he not only goes back on his word, but has his soldiers beat Suho up and steals the horse.

Suho manages to get home and is nursed back to health. Meanwhile, the white horse escapes. Incensed, the governor orders his men to catch the white horse – and if they can’t catch it, to kill it. The white horse does manage to return to Suho but is so badly injured that it dies. Suho is heartbroken but the horse comes to him in a dream and tells him to use different parts of his body to create a musical instrument – and so the morin khuur is born.
- See more at: http://www.papertigers.org/wordpress/books-at-bedtime-suhos-white-horse-a-mongolian-legend
a

Ulaanbaatar time

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP