- Агуулгын шошго





www.carid.com лав та бүхэнд таалагдана. Тэнд машины холбоотой маш их зүйл зурагтайгаа байгаа...
_____________________________________________________________________________

b




Shuffle Dance and Tropical Deep house Music





Бодисын солилцооны талаарх энгийн ойлголт


З.ЭНХМӨНХ 


Яагаад зарим хүмүүс хүссэнээ идээд туранхай байдаг хэрнээ зарим нь “шүлсээ залгиад л таргалаад байна” гэдэг юм бэ? Энэ нь ердөө ганцхан л зүйлтэй холбоотой гэж хэлж болно. Тэр нь бодисын солилцоо.

Шинжлэх ухааны тайлбараар бодисын солилцоо гэдэг нь энергийг боловсруулах химийн мөчлөгт реакц юм. Ойлгомжтой тайлбарлавал хоол хүнсийг энерги болгох систем буюу бодисын солилцоо гэдэг нь калорийг шатаахуй гэсэн үг. Зарим хүмүүсийн бодисын солилцоо түргэн байдаг бол заримынх нь удаан байдаг. Нэг үгээр өөрийн жингийн зорилгодоо хүрэхэд бодисын солилцооны хурд танд хэрэгтэй. Гэхдээ хурд бол олон хүчин зүйлсийн ганцхан нь юм.

Таны биеийн өдөр тутмын калорийн шатаалт бүхэлдээ 3 зүйлээс хамааралтай. Эхнийх нь биеийн функцыг зохицуулахад зориулагдсан энерги. Эдгээр нь амьсгалах, эдүүдийг өсгөх, шинэчлэх, гармониудыг мэдээллэх гэх мэт. Үүнийг үндсэн бодисын солилцооны түвшин (Basal metabolic rate) гэдэг бөгөөд нийт шатаалтын 60%-75%-ийг хамардаг. Өдөржин юу ч хийлгүй буйдан дээр хэвтсэн ч таны бие калори шатаасаар байдаг.

Хоёр дахь нь өдөр тутмын үйл ажиллагаанаас хамааралтай шатаалт. Жишээ нь ариун цэврийн өрөө рүү алхах, угаалгын машинаас хувцасаа гаргах, идсэн хоолоо шингээх зэрэг бөгөөд эдгээр нь ойролцоогоор 100–800 ккалорийг шатааж болдог. Гурав дахь нь дасгалаас шатаах калори буюу энэ нь таны дасгалын урт болон эрчмээс хамаардаг.



Жин хасах тухай

Бодисын солилцооны түвшин (БСТ) нь өдөр бүр авах калори болон үүний зарцуулалтын харьцаагаар тодорхойлогдох ба хүн бүрийн түвшин харилцан адилгүй. Хэрэв таны БСТ удаан бол та таргалах магадлалтай бөгөөд турахын тулд илүү их ажиллах шаардлагатай. Харин түргэн бодисын солилцоотой бол жингээ барихаар барахгүй жингээ нэмэх гэж хэцүүдэж мэднэ. Бодисын солилцооны хурдад таны удамшил (mаны өвөө, аав, хамаатнууд тань ямархуу биетэй байна та тиймэрхүү л галбиртай болов уу), биеийн хэмжээ (том биетэй хүмүүс илүү энерги зарцуулдаг. Бүр ямар ч бэлтгэл дасгал хийдэггүй нь ч ялгаагүй), биеийн харьцаа буюу body composition.

Булчингийн эдүүд өөхний эдээс илүү их калори шатаадаг аж. Өөрөөр хэлбэл, та булчинтай байх тусмаа бодисын солилцоо тань түргэн байна гэсэн үг. Жендерийн хувьд ч бид ялгаатай. Эрчүүдийн өөхний хувь бага, булчинжуу байдаг бол эмэгтэйчүүдийн өөхний хувь төрөлхийн их байдаг учраас эрчүүдээс удаан бодисын солилцоотой юм. Мөн таны нас үүнд хамаатай. Насжилтын хэрээр хүний бодисын солилцооны хурд багасдагийн гол шалтгаан нь булчингийн жин буурдагтай холбоотой.

Бодисын солилцоогоо хэрхэн түргэсгэх вэ?

Хоёр үндсэн арга бий. Зөв хооллох, дасгал хийх.

Яагаад булчингийн дасгал шаардлагатай гэж?

Өөрийн бэлтгэлдээ зарим нэг булчингийн дасгал нэмэх гээд үзээрэй. Учир нь зарим судлаачдын үзэж байгаагаар булчин нь өөхнөөс 3 дахин их энерги шаарддаг байна. Булчинжих тусам бодисын солилцоо тань түргэснэ. Бодибилдингийн тамирчин болох шаардлага огт байхгүй. Түүний оронд долоо хоногийн дасгалынхаа хоёрыг хүчний дасгал болгох маягаар эхлэхийг зөвлөе. Хэрэв жингээ хаяхыг хүсч буй бол хоолондоо мах, шош шиш, тараг гэх мэт уургийн агууламж ихтэй бүтээгдэхүүнийг түлхүү ид. Өдрийн нийт калорийнхаа 30%-г уургаас авбал үр дүнтэй гэх нь бий.



Хангалттай ус уух

Бие цангах үед биеийн чухал үйл ажиллагаанууд удааширдаг. Тэдгээрээс бодисын солилцоо ойролцоогоор 3% буурдаг. Ус уух тоолонд хүний бодисын солилцоо түргэсч байдаг.



Бодисын солилцоон дахь булчингийн эдийн оролцоо (№2)
Булчингийн эдүүд нь биеийн нөхөн сэргэлт болон уургийг шинэчлэх зорилгоор тогтмол идэвхтэй байдаг. Тэр бүү хэл унтах, амрах үеэр биеийн булчингууд биеийн нийт калорийн 25%-аас илүүг ашигладаг. Булчинг ажиллуулаагүйгээс үүдсэн булчингийн эдийн цөөрөл нь амралтын үеийн бодисын солилцооны түвшинг (АБСТ) багасгадаг бол хүчний дасгалжилт нь булчингийн эдийг нэмснээр амралтын үеийн бодисын солилцоог түргэсгэдэг.

Илүү нарийвчилбал, 30+ наснаас хойшх дасгалжаагүй хүмүүсийн 10 жил тутамд алдагдах 2.3кг булчин нь амралтын бодисын солилцооны түвшинг 3%-8%-аар багасгадаг гэсэн судалгаа бий.

Насжилт дагаж өөх нэмэгддэг нь үүнтэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны функцэнд бага энерги шаардагдах үеэр өмнө нь булчинд хэрэглэгдэж байсан калориуд өөх болон хадгалагдаж байна гэсэн үг.

Харин аливаа хүчний дасгал хөдөлгөөн нь амралтын үеийн бодисын солилцоог түргэсгэж өдөр тутмын шатаах калорийг нэмдэг. Зарим судлаачдын бичсэнээр дасгал хийдэггүй хүмүүс эрчимжүүлсэн дасгал 3 хоног хийснээс хойш амралтын үеийн бодисын солилцоо нь дунджаар 9%-аар, дасгал хийдэг хүмүүс эрчимжсэн дасгал 3 хоног хийснээс хойш 8%-аар өссөн байна.

Нэмж тэмдэглэхэд хүндрүүлсэн дасгалын дараах жижиг бэртлүүдийн (microtrauma) эмнэл, булчингийн сэргэлт зэрэг нь дор хаяж 72 цагийн нэмүү энергийг шаарддаг. Түүнчлэн дор хаяж 3 хоног тутамд дундаж ба өндөр эрчимтэй дасгал хийж байж бодисын солилцооны хурд нэмэгддэг.

Ердийн АБСТ өдөрт дунджаар 1500 ккалори ба өндөрссөн үе буюу 8% нь 120 ккалори. Үүнээс тооцож үзвэл дасгалжсан хүн 30 хоногт 3600 ккалорийг нэмэлтээр шатааснаар сард 0.5кг, 6 сард 2.7кг өөх хаях нь хамгийн бодит тоо юм.

Эцэст нь дүгнэхэд дасгал бэлтгэл нь бодисын солилцооны хурд, өөхний багассан хувь, булчинжсан байдал зэрэг эрүүл мэндийн олон ашиг тустай ажээ.


Булчингаа зөв нэмэх түлхүүр 2 арга


Нэгэн цагт жингээ нэмж, булчинлаг болох нь надад хүршгүй хүнд даваа мэт санагддаг байж билээ. Хамгийн анх жимд явахдаа би 58кг байсан ба хэсэг хугацаанд яваад жин нэмсэн ч 67кг-аас дээшилж өгдөггүй байв. Харин зохион байгуулалттай бэлтгэл, хооллолтын тусламжтайгаар жингээ 80 болгож, дараа нь 90кг хүртэл нэмж үзэв. Зарим уншигчид маань асуусны дагуу жингээ нэмэх хамгийн оновчтой байж болох түлхүүр практик хоёр аргыг хуваалцъя.



Амрах хугацаагаа нэмж, дасгалын хөтөлбөрөө тооцоол

а. Жингээ нэмэх гэж буй дасгалжигчид чадлын (strength) эсвэл булчингийн (hypertrophy)төрлийн бэлтгэл хийх учиртай. Гэхдээ мэдээж уян хатан байдлаа сайжруулсны дараа шүү дээ. Таны сет буюу оролтын тоо 3–6, давтамж нь 6–12, өргөх жингийн 70%-90% 1-RM байна. Stopwatch (цаг хэмжигч) ашигла. Булчин болон чадлын төрлийн дасгалжигчид сет хооронд 90 секундээс 2 минут хүртэл амарвал хамгийн тохиромжтой.

b. Том булчингуудыг (цээж, нуруу, хөл) ажиллуулж, хаалттай үеийн дасгалуудыг хийх нь нэгт хоёроос дээш үе ажиллах, хоёрт үндсэн том булчингаас гадна туслах (supporting) булчинг ачааллуулдаг. Түүнчлэн ийм төрлийн дасгалууд нь хүний тестостероны хэмжээг байгалийн замаар нэмэх дотоод шүүрлийн нөхцлийг бүрдүүлдэг.

с. Боломжит хүнд жингээрээ ажиллаж, бэлтгэлийн нийт хугацаагаа 1 цагаас хэтрүүлэлгүй, бэлтгэлийн бус цагаараа аль болох амар. Үүний учир нь элгэн дэх гликоген буюу таны ажиллах түлш 1 цагийн бэлтгэл хийхэд дуусдагтай холбоотой. Бэлтгэл бүртээ өргөх жин, эсвэл дамтамжийн тоогоо ахиулахыг хичээж, түүнийгээ тооцоол.



Ганцаараа дасгалждаг хүмүүсийн хувьд хүнд жинд орох нь эрсдэлтэй байдаг хэдий ч бусдаас нэрлэхэлгүй дэмжлэг асуух эсвэл багшийн тусламжтай өөрийн зорилгынхоо дагуу хичээллэх нь зорилгодоо хурдан хүрэхэд тань тусална. Хэрэв та бүлэг булчингаа долоо хоногт 1 удаа ажиллуулж байгаа бол хоолны хэмжээгээ нэмж буй үед өөхний хувь ихсэх магадлалтай, харин долоо хоногт 2 удаа ажиллуулдаг, эсвэл бэлтгэлээ 4 болон түүнээс дээш тоогоор хийдэг хүмүүсийн биеийн өөхний хувь харьцангуй бага байдаг.



Юу идэхээ төлөвлө. Төлөвлөснийхөө дагуу ид.

Юун түрүүнд туранхай буюу өөхний хэмжээ багатай, бидний хэлдгээр туранхай байна гэдэг огтоос муу зүйл биш юм. Энэ нь таны зүрх судасны ачаалал хэвийн, бодисын солилцооны хурд сайн, хоолоор авч байгаа калорио зохих түвшинд шатааж байгаагийн тэмдэг. Гэлээ гэхдээ туранхай хэдий ч огт дасгал хөдөлгөөн хийхгүй бол мэдээж таны яс, зүрх судас гэх мэт олон зүйлд сайнгүй. Түүнчлэн хоолны дуршил муутай хүмүүс жин нэмдэггүй асуудалтай тулгардаг. Ийм төрлийн дадалтай хүмүүс өдрийн аль нэг хоолоо алгасах нь хэвийн л үзэгдэл. Тэгэхээр бид өдөрт юу юу идэх учиртайгаа сайтар ойлгох хэрэгтэй байх нь.



a. Хүнс тэжээлийн талаар товч

Өмнө нь бичсэнчлэн дасгалжуулагч багш бид дасгалыг зөв, үр дүнтэй хийхийг заах эрхзүйн үндэстэй болохоор сэдвийн талаар хоол тэжээлийн мэргэжилтнээс нарийвчилж авахыг зөвлөе.



Уургийн үүрэг нь тархины үйл ажиллагаа, нервийн систем, цус, булчин, арьс, үсний бүтцэд сайн бөгөөд төмөр, витамин, эрдсүүдийг тээвэрлэдэг бол нүүрс ус нь хүний биеийн түлш юм. Энэ нь сахарын нэгдэл бөгөөд тэдгээр нь glucose, fructose, galactose гэсэн гурван төрөл байдаг. Элгэнд glycogen болж хадгалагдахдаа их хэмжээний усны молекулыг агуулдаг. Тэдгээр нь том бөгөөд хүнд, мөн урт хугацаанд зориулагдаагүй. Нүүрс-усыг бага хэмжээгээр идэж, зохих төвшинд нь шатааж явахгүй таргалалтыг бий болгодогийн учир энэ. Харин өөх тос нь эсийн бүтэц, нервийн дамжуулалт, витаминий шингэлт, гормоны боловсруулалт зэрэгт чухал нөлөөтэй. Үүнээс гадна витаминий 13 нэр төрөл, эрдэс бодисын 13 (зарим сурвалчид 16 гэж үздэг) нэр төрөл байдаг ба энэ нь энзимийн идэвхжилт, өсөлт, хүч гэх мэт хүний биед машид тустай билээ.

b. Цагаар хооллож дадах



Жингээ нэмэх гэж байгаа бол 3–4 цагийн давтамжтай бага багаар хоолло. Жишээ нь өглөөний цайгаа 8 цагт уусан бол 11 цагт зууш, 1 цагт өдрийн хоол, 4 цагт хоёрдахь өдрийн хоол, оройн хоолоо 7–8 цагт идэх нь хэвшүүлэхэд хамгийн тохиромжтой. Яг энэ дарааллаар идэхэд бэрх бол та өдрийн хоолоо хоёр удаа буюу 1 цагт, 4 цагт байлгана гэж тооцохыг хичээ. Ингэдгийн учир нь өдрийн цагаар хоолоо түлхүү идээд оройн хоолны цагаар гэдэс тань цатгалдах үед их идэж чаддаггүй бол багыг ч хамаагүй идвэл зохилтой.

Жимд явсан ч гэсэн жин эсвэл булчин тань нэмэгдэхгүй байгаа бол дээрх хоёрын нэг дээр алдаад байх магадлал өндөртэй. Түүнээс гадна дараах дадлуудыг өөртөө байгаа эсэхийг шинжиж хэрэгжүүлэхийг зөвлөе.

· Өдөрт 8-аас бага цаг унтах VS 8 цаг нойрсох

· Бэлтгэлийн өмнө, үеэр, дараа нь бага ус уух VS Бэлтгэлийн өмнө 500–600мл, үеэр 20 минут тутамд 200–300мл, дараа нь 450–675мл усыг алдсан 0.5кг тутамд ууж, дараагийн бэлтгэлээс өмнө усаа нөхсөн байх

· Хоол хүнсэндээ цөөн тооны бүтээгдэхүүн хэрэглэх VS Тэжээллэг, олон нэр төрлийн бүтээгдэхүүн идэх

Амжилт хүсье!


 http://eagle.mn
Г.Сонинбаяр   2017-03-30



Тэтгэвэртээ суусан япон өвгөн эх орондоо байхгүй, хэн ч хийж байгаагүй цоо шинэ бизнес эрхлэх “галзуу санаа” эрэлхийлсээр багагүй хугацаа үджээ. Нэг өдөр тэднийхтэй ойрхон амьдардаг монгол бүсгүй өвгөнд нутгийнхаа ноолууран хөнжлийг худалдан авахыг санал болгосон нь түүний өнөөх эрлийн үзүүрийг хөх тэнгэрийн орон руу чиглүүлжээ. Монгол бүсгүйн хувьд настай хүнд монгол ямааны ноолууран хөнжил дулаахан гэж бодсон хэрэг биз. Харин Үмеда Ёшимичи гуайн хувьд шал өөр санаа толгойд нь гялсхийн орж ирсэн байна. Ингээд Монголын тухай сонирхож эхэлж. Ялангуяа 100 хувь байгалийн гаралтай, цэвэр ноосон хивс сонирхлыг нь татжээ. Ноолууран хөнжил бэлэглэсэн монгол бүсгүйгээс монгол хивс, хивсний үйлдвэрүүдийн талаар нэлээд сайн мэдээлэл олж авчээ. Ингээд Монголд хоёр хивсний үйлдвэр байдгийг мэдэж аваад утасдсан байна. “Эрдэнэт хивс” үйлдвэр түүнд маш хурдан хариу өгсөн гэнэ. Бүр өвгөнийг Монголд хүрээд ир гэжээ. 2007 оны есдүгээр сард Үмеда Ёшимичи гуай Монголд ирж “Эрдэнэт хивс” үйлдвэртэй танилцжээ. Социализмын үед баригдсан уг үйлдвэрийн тоног төхөөрөмж нь нэлээд хуучирсан нь түүнд шууд мэдрэгдэж. Мөн үйлдвэрийн доторхи хэсэг маш замбараагүй, энд тэнд юмнууд хөглөрсөн, ажиллахад тийм ч таатай орчин биш санагдсан байна. Тухайн үед “Энэ доторхийг нэлээд янзалж, эмхэлж цэгцэлж байж сайн бүтээгдэхүүн гарна даа” гэж япон өвгөн бодсон гэдэг. Гадны хүний нүдээр харчихаад л, за энэ бүтэхгүй юм байна гээд буцчихад амархан байх. Үмеда Ёшимичи гуайн хувьд тэгсэнгүй. Энэ бүгдийг хэлж өгөөд, доторхи эмх цэгц, ажлын нарийн зохион байгуулалтын тал дээр зөвлөгөө өгч, ажилчдыг сургаж эхэлбэл бүтээгдэхүүний чанар сайжрах нь гарцаагүй гэж бодож, үүнийгээ үйлдвэрийнхэнд хэлжээ.

 Бизнес гэсний учир нь тэрээр тэтгэвэртээ гарсны дараа хайж эрэлхийлж байсан санаагаа Монголоос олж, өнгөрсөн хугацаанд түүнээ ажил хэрэг болгож чаджээ.
Ингэж л Үмеда Ёшимичи гуайн шинэ бизнес эхэлж. Бизнес гэсний учир нь тэрээр тэтгэвэртээ гарсны дараа хайж эрэлхийлж байсан санаагаа Монголоос олж, өнгөрсөн хугацаанд түүнээ ажил хэрэг болгож чаджээ. Японы Гифү мужид аж төрдөг энэ эрхэм монгол хивсийг эх орондоо танилцуулж, орон даяар борлуулдаг болжээ. Одоо тэрээр “Вай Э” компанийн захирлаар ажиллаж буй. Зуун наяад жилийн түүхтэй эртний япон гэр бүлийн 18 дахь үеийг өв залгамжлан яваа Үмеда Ёшимичи гуай өөрийн гэр орон, ажлын байраа монгол хивсээр чимэглэх дуртай гэнэ. Тэднийх маш саруулхан, том, дундаа япон уламжлалт цэцэрлэгтэй. Гэрийнх нь өрөө болгонд хивс дэвсээтэй. Монгол хивсийг зочдод үзүүлэх салон гэлтэй. Өвгөний ажлын өрөө нь гэртээ байрладаг юм байна. Тэрээр өөрийн удирдлага дороо нэг л хүн ажилуулдаг. Гэвч нэр хүнд бүхий их дэлгүүр, томоохон хивсний сүлжээ дэлгүүр зэрэг 100-гаад газарт Монголын “Эрдэнэт” хивсийг борлуулж, жилдээ 700 сая төгрөгийн ашиг олдог ажээ. Ийнхүү жирийн нэгэн япон өвгөн монгол хивсийг дэлхийн төвшинд, чанарын дээд үзүүлэлтэд хүргэхийн төлөө сүүлийн арван жил зүтгэн, басхүү Япон хэрэглэгчдэд танилцуулан сурталчилж явна. Үмеда Ёшимичи гуай бага залуугаасаа Америкт шинэ бизнесийн арга барилаас суралцаж, эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан туршлагатай. Уг бүтээгдэхүүн нь одоо ч түүний нэрийн патентаар зарагдаж байдаг ажээ. Мөн Америк, Англи, Франц зэрэг гадаадын олон оронд гольфийн газар ажилуулж байгаад тэтгэвэртээ суусан нэгэн. Япон хүний чин сэтгэл, нягт нямбай чанар бүтээгдэхүүний чанарт хэрхэн нөлөөлдгийн амьд жишээ гэвэл түүнийг л хэлнэ.
Япон чанар гэдэг япон хүний чин сэтгэл, гарын ур дүй, нягт нямбай чанар, гайхалтай технологиор бүрдэн цогцолсон байдаг. Гадны бүтээгдэхүүн Японд амжилттай борлогдож, зах зээлд нь өрсөлдөхүйц хэмжээнд байвал дэлхийн төвшинд хүрлээ гэх нь ч бий. Үнэхээр тийм. Тэгэхээр монгол хивс Японд асар их эрэлттэй, борлуулалт сайн байна гэдэг чанар, ур хийцээрээ дэлхийн төвшинд хүрсэн гэсэн үг. “Аливаа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэж, зарж борлуулахын төлөө улайрвал чанарт муугаар нөлөөлдөг. Урт хугацааны туршид бизнесийг үргэлжлүүлэхийн тулд чанарыг улам сайжруулж, нэг л сайн бүтээгдэхүүн хийчихвэл хэрэглэгч дахин дахин авна. Үйлдвэрлэгч хүн хэрэглэгчээ юун түрүүнд хаан гэж бодож явах ёстой. Мөн ажилчидтайгаа нэгэн ам бүл болж хамтын гар, сэтгэл нийлсэн хүчээр л чанартай бүтээгдэхүүн гаргана. Мэдээж цаг хугацаа орно. Гэсэн ч хэзээ ч шантрахгүй бол заавал үр дүн гарна. Тэвчээр хэрэгтэй”  хэмээн Үмеда Ёшимичи гуай хэлэх дуртай. Бидний ярилцлага ч энэ тухай яриагаар эхлэв.

“Хичээх л юм бол монгол хивс дэлхийн зах зээлд гарахад ойрхон”


-Та арван жилийн турш “Эрдэнэт хивс” үйлдвэрт очиж, ажилчдыг нь сургаж, чанарыг нь сайжруулах тал дээр их олон зүйлийг хийжээ. Таны хүчин зүтгэлээр өнөөдөр Японы зах зээл дээр дэлхийд өрсөлдөхүйц чанар бүхий монгол хивс борлогдож, хэрэглэгчийн тоо нэмэгдсээр байгаа юм байна. Ингэж хэрэглэгчдийн таашаалыг хүлээхийн тулд хивсний үс ноос наалдах хэмжээг бууруулах технологи нэвтрүүлсэн гэж сонссон. Энэ тухайгаа тодруулна уу?

-Энэ хамгийн хэцүү асуудал байсан. Юун түрүүнд 100-гаад ажилчдыг цуглуулаад нэг нэг цаас тарааж өгсөн. Өнөөдөр чанартай хивс хийхэд хамгийн тулгамдаж буй гурван асуудлыг бичнэ үү гэсэн. Нийт хариултын 95 хувиас илүү нь үс, ноос их унаж, хувцсанд наалддаг гэсэн байв. Үйлдвэрлэгчид нь өөрсдөө ингэж сайн мэдэж байгаа бол шийдэхэд тийм хэцүү асуудал биш гэж би бодсон. Хивснээс унах үс, ноосыг хэр зэрэг хэмжээтэй багасгавал хэрэглэгчдэд тааламжтай байх вэ гэдгийг тодорхой хэлэх хэрэгтэй болсон. Баримжаагаар бус, яг таг хэмжээг нь тооцоолж хэлэх хэрэгтэй. Янз бүрийн арга бодлоо. Тэгээд гэрийн тоос сорогчоор хэчнээн минутад хэдэн грамм үс, ноос сорогдсон бэ гэдгийг шалгасан. Тэр хэмжээнд хүртэл унах үс, ноосны хэмжээг багасга гэж би хэлсэн. Тэгвэл хэрэглэгч дуртайяа авна гэлээ. Эхлээд Японд цөөхөн хивс нийлүүлэх тул юун түрүүнд унах үс, ноосыг багасгая гэсэн. Цаг хугацаа их орох тусам үнэ өртөг ихэснэ. Гэхдээ чанар нэгдүгээрт учраас яаж ийгээд үүнд арга хэмжээ ав гэлээ. Тэгээд удалгүй үйлдвэрийн захирал Уламбаяр Бельги улсаас шинэ төхөөрөмж авчирч суурилуулсан. Би тэдэнд өндөр хүчин чадалтай сордог машинаар нэг удаа соруулаад орхих бус Япон руу гаргах учраас дахиад нэг соруулах хэрэгтэй. Ингээд гараар дахин нэг цэвэрлэж, шалгаж, эцсийн бүтээгдэхүүн бэлэн болгох ёстой гэсэн шаардлага тавьсан юм. Мэдээж цаг хугацаа, үнэ өртөг их гарна. Гэхдээ үүний үр дүн одоо үнэхээр гарч байгаа юм.


-Монгол хивсийг япончууд үнэхээр их таашаадаг болсон шүү?

-Одоо монгол хивсийг Японд 100-гаад дэлгүүр, хоршоонд борлуулж байна. Хивснээс үс, ноос унаж, хувцсанд наалдаж байна гэсэн гомдол ул мөргүй арилсан нь дэлхийд өрсөлдөхүйц чанарын өндөр төвшинд хүрч буйн илрэл юм. Мэдээж Японд бусад олон орны хивсийг нарийн шалгуураар импортолж авчраад зарж байгаа. Томоохон сүлжээ дэлгүүрүүдэд зарж байна. Хэрэглэгчид гараараа барьж, илж үзэж байж авдаг. Тэд монгол ноосон хивсний дулаан, зөөлөн чанарыг гайхан биширч байна. Монгол орны тухай мэдэхгүй ч хивсийг нь авч хэрэглээд сайныг нь мэдрэхээр дахиад авч байгаа хүн ч олон байна. Үнийн хувьд ч гэсэн харьцангуй хямд зарахыг боддог. Энд зарж байгаа полиутран хивсний үнэтэй дүйцэхүйц үнээр зарж байгаа болохоор хэрэглэгч байгалийн 100  хувь ноосон хивсийг л сонгох нь мэдээж шүү дээ. Үнэ өртгөө багасгахын тулд гэрээ ажлын өрөө болгоод Ямада Шёозоүтай л хоёулханаа ажиллаж байна. Бас маркетинг, сурталчилгаа хийдэггүй. Чанартай сайн бүтээгдэхүүнийг харьцангуй боломжийн үнээр зарахад л өөрөө тэр нь сурталчилгаа болдог. Нагояагийн боомтоос авчраад шууд Гифү мужид байдаг агуулахад хадгалуулаад дэлгүүрүүдэд тараадаг. Зардал аль болох бага гаргаж, бүтээгдэхүүнийхээ чанарт илүү анхаардаг юм. Хивс болгоныг би нэг бүрчлэн шалгах хэрэггүй, сэтгэл амар шууд Японы дэлгүүрүүдэд тараагдаж байвал монгол хивс дэлхийн төвшинд хүрсэн байна гэж үзэж болно. Заримдаа сэтгэл зовох асуудал гарч ирдэг л дээ. Үе үе шалгахгүй бол болохгүй нөхцөл байдал ч гарч ирдэг. Сүүлийн үед бол шууд захиалсан хэрэглэгчдийн гар дээр очиход сэтгэл зовохооргүй болсон.

-Та хивсний үс, ноос унах хэмжээг багасгахад их хувь нэмэр оруулжээ. Өөр ямар асуудлыг шийдэхэд тусалсан бэ?

-Хивсний чанарын асуудлын 90 хувь нь энэхүү үс, ноос унах явдал байсан. Үлдсэн арван хувь нь ажилчдын ажилдаа хандах нягт нямбай чанар, зүтгэл, сэтгэл зүй байсан юм. Бэлэн болсон хивсийг хайш яайш, хайнга нэг өнцгийг нөгөө өнцөгтэй нь ян тан нийлүүлж, сул ч биш чанга ч биш хуйлж, эвхэнэ гэдэг бол маш чухал асуудал байсан юм. Үүнийг хэд хэдэн удаа ахин дахин сануулсаар, зассаар ирсэн юм. Ажиллаж байгаа хүн жаахан л сэтгэл зүрхээ зориулчихвал тийм хэцүү хүнд асуудал биш. Анх буруу эвхэж, хуйлснаас болоод хивсний хэлбэр дүрс алдагдаж, гомдол нэлээд ирдэг байсан. Бас хивсний ирмэгний захын оёдол янз янз байдаг байсан. Нэг хэсэгтээ бөөгнөрч, давхарласан, нэг хэсэгтээ хайш яайш тарамдсан гээд л. Ийм ижил биш оёдолтой байх нь үзэмжинд муугаар нөлөөлж байсан. Тухайн хийж байгаа хүнийхээ сэтгэл зүйтэй холбоотой байх л даа. Эдгээр доголдол, гологдолтой бүтээгдэхүүнийг засахад мөнгө хэрэггүй, гагцхүү хийж байгаа үйлдвэрлэгч хүний сэтгэл зүйг засах ёстой. Тэдэнд сайн хэлж, ойлгуулж, засч өгөх ёстой. Тиймээс л жил бүр хоёроос гурван удаа үйлдвэр дээр очиж, бүх ажилчдад Японы хэрэглэгчид ийм ийм гомдол хэлсээн гэж бүх гологдол, гарсан доголдлыг зураг хөрөгтэй нь үзүүлж, харуулаад цаашдаа юу юу анхаарахыг хэлж өгсөөр 10 жил болжээ. Би өөрийгөө зөвхөн хивс нийлүүлэгч гэж боддогүй. Нэг хөл минь “Эрдэнэт хивс” үйлдвэрт, нөгөө хөл минь Японд байдаг. Өөрийгөө энэ хоёр улсыг холбогч гүүр гэж боддог.

-Бельги улс үйлдвэрийн нэхмэл хивсээрээ хамгийн алдартай. Перс, Турк гээд хивсний үйлдвэрлэлээр тэргүүлдэг том гүрнүүд байна. Монголын “Эрдэнэт” хивс дэлхийн зах зээл дээр аль төвшинд байгаа гэж та бодож байна вэ?

-Хэр зэрэг дэлхийн зах зээлд экспортлогдож, гаргаж байгааг яг нарийн мэдэхгүй байна. Японд дэлхийн олон орны хивс зарагдаж байна. Түүнээс монгол хивс химийн ямар ч хольц, будаггүй, байгалийн 100 хувийн ноосоор хийсэн цор ганц бүтээгдэхүүн гэдгээрээ алдартай болж байгаа. Нарийн ширхэгтэй ноосон утсаар нэхсэн хивс маш өндөр төвшний гэж тооцогддог. Нейлон утсыг нарийхан болгоход амар. Ноосон утсыг бол жаахан хэцүү байдаг. Улам илүү чанар нь дээшилнэ гэдэгт би үргэлж итгэж явдаг.


-Монгол хивсийг яавал илүү өндөр чанартай болгож дэлхийн төвшинд хүрнэ гэж боддог вэ?

-Өнөө үе цахим худалдааны эрин зуун гэж хэлэхэд буруудахгүй болжээ. Монголоос хивс авчраад шууд хэрэглэгчдэд хүрч, таалагдан, ямар ч гомдол гарахгүйгээр сэтгэл амар олон жилийн турш хэрэглэх болсон цагт монгол хивс дэлхийн төвшинд хүрчээ гэж хэлж болно. Чанарын маш өндөр төвшин, баталгааг шаарддаг япончуудад монгол хивс хүлээн зөвшөөрөгдвөл дэлхийн төвшинд ойртлоо гэсэн үг. Одоо бол голдуу гадны орноос орж ирсэн импортын хивснүүдийг Япон талаас заавал нэг бүрчлэн дэлгэж үзэн шалгаж, дахиад хуйлж, дэлгүүр рүү зөөж байна. Ийм зардал, шат дамжлага гаргахгүйгээр шууд дэлгүүр рүү ачигдаж байвал чанарын өндөр баталгаатай байна гэсэн үг. Харин одоогийн байдлаар бол үе үе гомдол гардаг. Гологдол бүтээгдэхүүн гарч, эргүүлж өөрсдийн зардлаараа хүлээн авч, дахин шинийг явуулахаас аргагүй байдал хааяа гардаг. Тиймээс л бэлэн болсон бүтээгдэхүүнийг чанарын өндөр төвшинд, маш сайн шалгаж байж, экспортолбол дэлхийн зах зээл ойрхон байна.

-Монгол хивс авч хэрэглэж байгаа япон хүмүүс хэрхэн үнэлж, танд юу гэж хэлж байна вэ?

-Монголын талаархи ойлголт муутай хүн зөндөө байдаг. Сүмогоос цааш мэдэхээ байчихдаг л даа. Монгол хүн ямар хэлээр ярьдаг юм бэ гээд л асуудаг. Би ч гэсэн 10 жилийн өмнө Орос, Хятад хоёрын дундахь социалист гүрэн л гэхээс цаашгүй ойлголттой байсан. Харин өөрийн нүдээр хараад, ийм өнгөцхөн мэдлэгтэй явж байсандаа ичсэн. Орос, англиар чөлөөтэй ярьдаг хүн олон байсанд нь үнэхээр гайхсан. Хивс хэрэглэж байгаа хүмүүс монгол хивс гэдэг чинь ийм сайхан эд байсан юм уу гээд уулга алдсан нь ч бий. Тэгээд үнэ нь ч гэсэн боломжийн гэдэгт их тааламжтай байдаг. Перс, Иран зэрэг Газар дундын тэнгисийн орнуудаас ирж буй гар нэхмэлийн хивс Японд маш үнэтэй. Түүнээс хоёр, гурав дахин хямд үнээр цэвэр ноосон хивс авсан нь хамаагүй дээр гэж үзэж байгаа хэрэглэгч олон байна. Тиймээс тэр брэндийн загвар, хээтэй ойрхон, төстэй хивс сүүлийн үед хийж байгаа. Хямд төсөр материалтай учир хямдхан зарж байгаа гэсэн үг биш. Хэрэглэгчид худалдан авахад боломжийн үнэ гэсэн үг юм. Дунд зэргийн хэмжээтэй хивсийг одоо 50 мянган иенээр зарж байна. Нэг авчихвал 20-иос ч илүү жил хэрэглэнэ шүү дээ.

-Монгол ноосон хивс чийглэг уур амьсгалтай арлын улсад хэр зохистой, амьдрал ахуйд нь хэр нийцдэг вэ?

-Маш сайн зохицдог. Дөрвөн улирлын турш энэ хивснүүдийг би гэртээ дэвсч байна. Зун чийг маш сайн татаж авдаг. Гэр чийг даагаад байхгүй болно. Нартай сайхан өдөр сард нэгээс хоёр удаа гаргаж дэлгэж тавьдаг. Тэгээд л үс нь сайхан босоод ирдэг. Зуны халуун өдрүүдэд агааржуулагч хэрэглэнэ. Хүйтэн агаарыг энэ хивс шингээж аваад дороос сэрүүцүүлдэг. Үнэрийн хувьд бол хэрэглэх явцад аажим аажмаар алга болдог.



---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


55-MW Wind Park in Gobi desert

http://www.news.mn/r/328800



The European Bank for Reconstruction and Development (EBRD) is considering lending up to USD 30 million (EUR 28m) for the construction of the 55-MW Sainshand wind park in Mongolia’s Gobi desert.

The project is developed by Sainshand Salkhin Park LLC, a special purpose limited liability company owned by French energy major Engie, the IFU, Ferrostaal Industrial Projects and a local partner. The total project cost is estimated at USD 120 million.

The project envisages erecting 25 wind turbines on government-owned land to the southeast of Sainshand city, in the Gobi region of Mongolia.

The EBRD said that this project will help Mongolia diversify its coal-dependent power sector and cut carbon dioxide (CO2) emissions by up to 5 million tonnes over its lifetime. It will also see a new private entrant in the local power sector, where assets are almost entirely state-owned.

The bank backed the Salkhit and Tsetsii wind projects in Mongolia in 2012 and 2016, respectively.

- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP