- Агуулгын шошго


Акио_Морита
Энэ хүн бол амьдаараа домог болсон цөөн хүний нэг. Тэрээр маш олон талт хүн байв. Физикч, инженер, зохион бүтээгч, бизнесч гээд олон мэргэжил эзэмшжээ.
Акио Морита ба түүний хамтрагч Масару Ибуки нарын ачаар Made in Japan шошго чанарын баталгаа болж чадав. Япон улсыг дэлхий дахинд үнэлэгдсэн худалдааны марк, бренд болгоход асар их хувь нэмэр оруулсан гэж Моритаг үнэлдэг. Микрофон, видеокамер, үнэртэй ус, японы загвар зохион бүтээгчдийн хувцас гээд Японд үйлдвэрлэв гэсэн бүхэн маш сайн зарагддаг. Энэ бол дайны дараа сүйрсэн эдийн засгаа сэргээн босгоход хүчин зүтгэсэн Акио Моита, Масару Ибуки, Тосио Юэ, Коносуке Манусита болон бусад бизнесчүүдийн гавъяа юм.
Өнөөдөр SONY corporation нь Coca Cola, Eastman Kodak, Gillette, Makdonald’s компаниудын хамт дэлхийн тэргүүлэх 5 худалдааны марк болжээ. Эдгээрээс Makdonald’s-aac бусад нь өнгөрсөн зууны сүүлээр болон 2 зууны зааг дээр үүсчээ. Харин Японы SONY корпораци дөнгөж 50 гарч байгаа ануухан.
Компаны үндэслэгчид дайны дараахан хагас нурсан Токио хотод жижигхэн засварын газраас бүхнийг эхэлжээ. Харин өнөөдөр SONY корпораци дэлхийн хурдан хөгжиж буй компаниудын нэг юм. Бүр эдийн засаг нь хямарч байхад ч энэ компаний акцууд өссөөр байсан юм. Мэргэжилтнүүд SONY-ийн хөрөнгийг 37,5 тэрбум доллараар үнэлжээ. Харрисийн төвөөс хийсэн судалгаагаар америкчууд SONY маркийг худалдааны номер 1 гэж хүлээн зөвшөөрсөн байна. Ингэж тус компани Coca Cola ба General Electric-ийг давжээ. Акио Морита гуай энэ тухай сонсоод SONY маань эцсийн бүлэгт америк марк болно гэж би мэдээд байсан юм аа гэсэн гэдэг.
CAKE БА ФИЗИК
Акио Морита 1921 оны нэгдүгээр сарын 26-нд Нагоя хотод төржээ. Тэднийх 15 үе дамжин, цагаан будааны архи-саке үйлдвэрлэж байлаа. Иймээс эцэг эх нь гэр бүлийн бизнесээ хүүдээ өвлүүлэхээр төлөвлөж байсан гэдэг. Акио айлын том хүү байсан бөгөөд тэр үед Японы худалдаачид, наймаачдын үр хүүхдүүд эцэг өвгөдийн замаар замнадаг уламжлалтай байв. Харин Акио математик, физик сонирхож байлаа. Хачирхалтай нь түүний эцэг эх нь хүүдээ өөрийн замаар явахыг зөвшөөрөв. Акио Осака хотын улсын их сургуулийн физик-техникийн факультетийг 1944 онд төгсөж цэрэгт татагдав. Тэр тэнгисийн цэргийн офицер цол авчээ. Хэдэн сарын дараа тэр нисэх хүчний судалгааны лабориторид ажиллах урилга авав.
ЦЭРГИЙН ЗАХИАЛГА
Масару Ибуки 1908 оны 4 дүгээр сарын 11 нд Никко хотод төржээ. Тэр 1933 онд Токиогийн Их сургуулийн дэргэдэх Инженерийн урлагийн сургуулийг төгссөн. Энд түүнийг суут зохион бүтээгч гэж хочилдог байв. Ибуки оюутан байхаасаа олон том нээлт хийж бүр төгсөх жилдээ Парисийн дэлхийн үйлдвэрлэлийн үзэсгэлэнгээс шагнал авч байжээ. Дараа нь тэр кино, фото хальсны компанид ажиллаж байгаад хувийн компаниа байгуулав. Түүний компани цэргийнхэнд зориулж шөнө харах төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг байв. Тэр Моритатай хамтран их үр дүнтэй ажиллав. Энэ үед Япон улс дайнд ялагдав. Токиод америк цэргүүд орж ирэх үед батлан хамгаалах яамны үйлдвэрүүд хаагдаж дампуурахад Масару Ибукийн компани мөн өртжээ. Харин АкиоМорита Токиогийн Технологийн Сургуульд лекц уншив. Гэтэл түүнийг цэргийн офицер ийм ажил хийж болохгүй гээд халлаа. Ингээд Ибуки электрон тоног төхөөрөмжийн засварын газар ажилд оржээ.
БҮХНИЙГ ЭХНЭЭС НЬ
SONY корпорацийн түүх 1946 оны 5 дугаар сарын 7-нд Токио хотын бэлэн хувцасны бөмбөгдөлтөд өртсөн дэлгүүрийн 2-р давхраас эхэлжээ. Нэг удаа Масару Ибуки ба Акио морита нар гудамжинд тааралдав. Тэд 2 талаас мөнгө нийлүүлэхээ болоход Морита саке нэрсээр байсан эцгээсээ мөнгө зээлж 84500 иен буюу 375 доллартай, 20 хүнтэй ажлаа эхлэв. Тэд компаниа “Токио Цусин Кабусики Кайса” буюу “Токиогийн телекоммуникаци инженерийн компани” гэж нэрлэсэн ч юун өндөр технологи мантай будаа жигнэгч, вольтметр, цахилгаан халаагуур үйлдвэрлэж байв. Харин 1949 онд Ибуки дуу бичлэгийн соронзон туузны зохиогчийн эрх авав.
Дараа нь тэд G-type магнитофон үйлдвэрлэсэн нь орчин үеийн стереосистемийн өвөг болсон юм. Western Electric компаний транзистор үйлдвэрлэх лиценз худалдан авсны ачаар тэд амжилтанд хүрэв. 1954 оны 5 дугаар сард анхны япон транзистор үйлдвэрлэжээ. Дараа нь тэд анхны жижиг радио хийв. Ингээд тэд өөрийн гэсэн марктай болов. Транзисторын радио маш эрэлт хэрэгцээтэй байсан тул Ибуки түүнийг ашиглан 8 дюимийн телевизор, видео магнитофон бүтээв.
1956 онд Акио морита фирмдээ Рэйон /Лео/ Эсакийг урив. Одоо тэр дэлхийн хамгийн нэртэй физикчдийн нэг болжээ. Тун удалгүй компани Америкийн зах зээлд гарч ирлээ.
ДУУНЫ СТУДИЙН ТҮҮХ
1958 онд “Токио Цусин Кабусики Кайса” компани нэрээ SONY гэж өөрчиллөө. Морита дэлхийн зах зээл дээр гарахын тулд энгийн, богино, дуудахад хялбар нэр хэрэгтэй гэж аль хэдийнээс ярьж байжээ. Ибуки, Морита нар нэг толь бичгээс “sonus” – дуу авиа гэсэн утгатай латин үг олов. Ингээд жаахан хувирган SONY гэж нэрлэв. Энэ нь англи хэлний sonny буюу хүү гэдэгтэй төстэй төстэй сонсогдож байлаа. 1963 онд SONY компани өөрийн акцаа Нью-Йоркийн фондын бирж дээр зарав. Тэр NYSE (New york Stock Exchange) жагсаалтанд багтсан анхны япон компани болж чадав. Акио Морита ажлаа сайн явуулахын тулд гэр бүлээрээ АНУ-д нүүж очжээ. Тэрээр америк маягаар амьдран америк бизнес, зах зээлийн онцлог, уламжлал, тэдний зан авирыг ойлгохыг хичээв. Барууны бизнесийг шинэ өнцгөөс харж, дотроос нь судалснаар Морита Дорно, Өрнийн туршлагыг ажилдаа хослуулж, японы хэрсүү бодлого, төвлөрсөн удирдлагыг европын нээлттэй байдалтай хослуулж чадав. 1968 онд SONY-ийн лабораторид анхны өнгөт телевизор болох Тринитроныг хийв. Дараа нь АНУ, Англи, Герман зэрэг оронд худалдааны газраа нээжээ. Мөн Сан Диего, Брижендэд үйлдвэрээ байгуулав. Одоогийн байдлаар SONY компаний үйлдвэрүүдэд 173 мянган хүн ажилладаг байна.
РОК-Н РОЛЛЫН ЭРИН ҮЕ
Морита маш хөдөлмөрч, ажилдаа бүхнээ зориулдаг бөгөөд ажилчиддаа мөн тийм шаардлага тавьдаг байв. Үүний зэрэгцээ тэр уран зураг, хөгжим, ялангуяа Бетховенийг сонирхдог бөгөөд спортоор хичээллэж, алдарт одон бөмбөгчдийн тоглолтыг ихэд шохоорхон үздэг байсан. Тэр мөн Японд үйлдвэрлэв: Акио Морита ба SONY зэрэг хэд хэдэн ном бичжээ. 1960-аад оны эхээр Рок-н роллын урсгал үүсч залуус төдийгүй томчуул ч их сонсдог болов. Энэ үед буюу 1970-аад оны сүүлчээр “Walkman player” зах зээл дээр гарч ирэв. 1982 онд SONY анхны компакт дискээ бүтээв. 1980-аад оны сүүлчээр дэлхийн шоу-бизнес, кино үйлдвэрлэлд орж ирэв. SONY 1988 оны 1-р сард дуу бичлэгийн CBS Records Inc студийг худалдаж аван SONY music Entertainment гэж нэрлэжээ. Мөн саяхан Америкийн хамгийн том кино студи болох Columbia Pictures-ийг авсан юм.
SONY-ЫН ГҮН УХААН
Хэрэв Ибуки томоохон зохион бүтээгч, сайн инженер, гайхалтай онолч, практик хүн бол Акио Морита жинхэнэ ажил хэрэгч, суут менежер. Ибуки зах зээлийн хэрэгцээг нарийн мэдэрч, тухайн үед яг эрэлт хэрэгцээтэй зүйлийг зохион бүтээж байхад Морита шинэ нээлт, бүтээлээ зах зээлд гаргах талаар хөөцөлддөг байв. Тэрээр 30 гарсан хойноо англи хэл сурсан бөгөөд богино хугацаанд гадаад түнш нартайгаа англиар чөлөөтэй ярьж ойлголцдог болжээ. Тэр онолын физикч хэрнээ менежмент, маркетингийн дипломтой мэргэжилтнүүдээс дутуугүй ажил хэрэгч, төрөлх мэдрэмжээ харуулж чадсан. Акио Морита шиг хүнийг баруунд visionary гэдэг. Энэ үг олон утгатай, мөрөөдөгч, уран сэтгэмжтэй, мистик, зөнч гэх мэт. Компаний түүхэнд онигоо гэмээр олон түүх бий, тухай бүрт Морита зөн совин, эрүүл ухааны ачаар мухардмал байдлаас гарч аятай боломжийг бүрэн ашигладаг байв.
1946 онд Ибуки дүрмийг нь бичиж Морита сайшаасан SONY компаний дүрэм одоо болтол хүчин төгөлдөр хэвээр.
- Бид хэзээ ч буруу аргаар ашиг орлого олох гэж хөөцөлдөхгүй, бид нийгэмд ашиг тустай нарийн төхөөрөмжүүдийг үйлдвэрлэхэд анхаарах болно. Бид өөрсдийн бүтээгдэхүүнээ механик ба электрон гэж ангилахгүй, гэхдээ өөрсдийн мэдлэг туршлагыг энэ 2 салбарын аль алинд ашиглахыг хичээнэ.
Манайхтай хамтран ажиллаж буй байгууллагуудад бид бүрэн эрх чөлөө олгож харилцаагаа бэхжүүлж, хөгжүүлэхийг хичээнэ. Бид ажилтнаа ур чадвар, хувийн чанарыг нь үндэслэн сонгож авна. Мана компанид албан ёсны албан тушаал гэж байхгүй. Бид ажилтнуудаа тэдний үйл үйл ажиллагаанаас олсон орлоготой дүйцэхүйц шагнал олгож тэднийг сайн сайхан амьдруулахын тулд хамаг бүхнээ зориулна. Энэ дүрэм дэмий хоосон үг биш. SONY компаний бодлого үүнийг баталж байна. Жишээлбэл SONY компанийн төлөөлөгчид шинэ ажилтан авахдаа түүний диплом, сурлагын дүнг харгалзаж үздэггүй. Акио Морита хүний хувийн чанар, авъяас билгийг сурлагын дүнтэй холбох шаардлагагүй гэсэн чиг шугам баримталдаг байв. Морита эхний үед ажилд орохоор ирсэн хүмүүстэй бүр өөрөө биечлэн уулздаг байжээ. Ажлын ийм арга барил Азийн бизнест цоо шинэ зүйл болсон. Япон, Өмнөд Солонгос, Тайланд зэрэг оронд ажил хэргийн хүрээнд ажилтан шинээр авахад маш чанга, тогтсон систем үйлчилж байв.
Нэгдүгээрт: хөндлөнгийн хүнийг ажилд авахаас шууд зайлсхийж зөвхөн хамаатан садан, танилтайгаа ажиллахыг эрмэлздэг байв. Тэр тусмаа удирдах албан тушаалтнуудын хувьд.
Хоёрдугаарт: албан ёсны дүн үзүүлэлтүүд жишээлбэл диплом, сертификат, хуучин авч байсан цалин зэрэг их чухал үүрэгтэй байв. Акио Моритагийн гавъяа бол энэ тогтсон зарчмыг эвдсэн. SONY компаний сул орон тоон дээр нээлттэй өрсөлдөөн явагддаг боль. Хожим нь бусад бизнесчүүд Моритагийн менежментэд суралцаж эхэлсэн. Акио Моритагийн баримталдаг зарчим бол Бид нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүсч буй авъяаслаг мэргэжилтнүүдэд юуны өмнө ажлын зохих, тааламжтай нөхцөл бүрдүүлэх тухайд санаа тавих ёстой. Хэрэв бид бүх ажилтнаа нэгэн бүхэл цогц болгож нэгтгэж чадвал төгс боловсронгуй техник хэрэгсэлгүй ч мөн ажиллах хүч хүрэлцээгүй байсан ч хамтдаа гялалзсан амжилтанд хүрч чадна. Тэд үнэхээр үүнийг хийж чаджээ. SONY компани үүссэн цагаасаа л цэвэр япон чанарыг /хэрсүү бодлоготой алхам, ажилд ёс төдий хандахаас зайлсхийх, зөв удирдлага, өөрт болон бусдад шаардлагатай хандах, шургуу хөдөлмөрч байх/ барууны нээлттэй байдал, чөлөөтэй дотоод бүтэц, бонусын систем, санаачилгыг хөхүүлэн дэмжих уламжлалтай амжилттай хослуулж сонгодог системийг протестант ажил хэрэгч чанартай нэгтгэсэн нь үр дүнгээ өгчээ.


 Роботын тухай
Компьютер таймс сэтгүүлээс

kt_robotМеханик эсвэл виртуал болон хуурамч хүн шиг зүйлийг РОБОТ гэж нэрлэдэг. Ер нь та бидний тєсєєлєлд робот гэсэн ойлголт их бүрхэг байдаг юм. Яг үнэндээ та бид нар роботын тухай тийм ч єргєн мэдээлэлгүй юм. Бараг юу ч мэдэхгүй гэхэд болно. Гэтэл дэлхий ертєнцєд робот гэдэг үг улам л хүчтэй сонсогдох боллоо. Ингээд роботуудын тухай илүү ихийг мэдэж авцгаая.
Роботын гол шинж нь тэрээр электро механик бүтэцтэй байх бєгєєд ямар нэгэн дүрс хэлбэртэй, заавал механик хєдєлгєєнтэй, болхи ч болтугай мэдрэлийн системтэй байдаг. Робот гэсэн үг нь физик робот ба виртуал програмын роботыг ч нэрлэх нь бий. Єєрєєр хэлбэл бидний мэддэг уламжлалт техникийн роботоос гадна єєрєє сэтгэдэг програм хангамжийг робот гэдэг гэсэн үг. Гэвч програмын роботыг ихэвчлэн bots гэж нэрлэх хандлага бий. Жишээ нь Coun¬ter Strike тоглоом дээр єєрєє сэтгэдэг програмын цэргийг bot гэж нэрлэдэг юм.
Гэвч одоог хүртэл яг юуг робот гэх талаар маргаан хүчтэй дэгддэг. Гэхдээ єнєєдрийг хүртэл ихэнх робот гэгдэх зүйлд байдаг зүйлсийг дурдах шаардлагатай юм. Робот нь хэзээ ч єєрєє үүсэж бий болоогүй бєгєєд түүнийг заавал хүн эсвэл робот бүтээсэн байх ёстой, бас робот нь хэзээ ч байгалийн маягаар үржих боломжгүй, үйлдвэрийн аргаар бүтээгдэнэ, єєрийн орчин тойронтойгоо болхи ч гэсэн харьцана, єєрт байгаа гар хєл гэх мэт зүйлсийг ашиглаад ямар нэгэн үйлдэл хийдэг, орчинтойгоо харилцан үйлчлэлд орох бєгєєд ямар нэгэн хэмжээний оюун ухаантай байх ёстой. Эргэн тойрноос авсан мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргадаг, автомат эсвэл програмчлагдсан удирдлагатай, нэг ба хэд хэдэн тэнхлэгийн дагуу эргэх, хєдлєх чадвартай байна. Робот маягийн хєдєлгєєн гэж бид ярьдаг даа. Робот яг л иймэрхүү координатын дагуу робот маягийн хєдєлгєєн хийдэг.
ШИНЖ ТЭМДГҮҮДИЙГ ТОДОРХОЙЛОХ
Роботын гадаад тєрх нь түүнийг робот гэх үү, машин гэх үү гэдэгт голлох нєлєє үзүүлдэг. Энэ дэлхий дээр хэдэн түмэн машин байх бєгєєд тэдний нилээд хувь нь єнєєдєр робот болох тал руугаа явж байна.
Оюун ухаант эд зүйл
Зарим робот бүтээгч инженерүүд робот бүтээхэд хамгийн чухал нь аливаа юмны үйл хєдлєлийг хэрхэн удирдаж хянах вэ гэдэг асуудал юм гэж хэлдэг. Тийм болохоор тэд роботынхоо гадаад тєрх, харагдацад огтхон ч санаа зовдоггүй. Хэрвээ ийм машины єєрийгєє удирдах систем нь нилээд сайн хийгдсэн байвал түүнийг робот гэж нэрлэхэд буруудахгүй. Ийм тєхєєрємжийн бас нэг чухал шинж бол шийдвэр гаргаж сонголт хийх явдал юм. Гэхдээ єєрєє хєдєлдєг тєхєєрємж болгоныг робот гэх хэцүү.
  • Цагийн удирдлагатай автомашинууд хэзээ ч робот гэж хэлэгдэхгүй.
  • Алсаас удирддаг тээврийн хэрэгслийг заримдаа робот гэж нэрлэдэг.
  • Хэрвээ автомашинд компьютер суулгаж єгсєн бєгєєд тэр нь програмын дагуу машиныг удирдаж чаддаг бол түүнийг робот гэхэд буруудах зүйлгүй.
  • Хэрвээ таны автомашин єєрєє єєрийгєє удирдаж чаддаг, орчин тойрныхоо мэдээллийг авдаг бєгєєд түүндээ шинжилгээ хийн дүгнэлт гаргаж аюул осолгүй явж чаддаг бол маргаангүй робот юм байна.
  • Бүрэн мэдрэмжтэй автомашинууд сүүлийн үед бүтээгдэх хандлагатай байна. Єєрєє шийдвэр гаргадаг, дотор суугаад зорчиж байгаа хүнтэй чєлєєтэй харьцаж ярьдаг, єєрєє єєрийгєє жолооддог, удирддаг, хот дотор аюул осолгүй бүрэн дүүрэн давхиж дєнгєдєг бол энэ бол робот юм. Ийм машины жишээ гэвэл зєгнєлт KITT хэмээх машин юм.
Физик эд зүйл
Дээрхтэй харьцуулахад хамаагүй ухаан муутай мєртлєє робот гэж нэрлэгдэх зүйлс бас байна аа. Хэрвээ машин anthropomor¬phic (хүн дүрст), zoomorphic (амьтан дүрст) маягтай байвал тэр тусмаа үе мєчний системтэй байвал шууд л робот гэгдэнэ. Гэхдээ үе мєчнүүд (жишээ нь гар нь) хєдєлдєг, ямар нэгэн зүйл хийдэг байх ёстой.Дараах жишээнд зарим нь робот гэхэд хэцүү боловч үе мєчтэй, гадаад тєрх нь хүнтэй тєстэй гэдэг утгаараа робот гэгдэж байна.
  • Тєгєлдєр хуур тоглодог машиныг хааяа нэг робот гэнэ.
  • Гурил тээрэмддэг автомат машиныг ховор тохиолдолд робот гэдэг.
  • Үйлдвэрт ашигладаг автомат гарыг ихэнхдээ л үйлдвэрийн робот гэнэ.
  • Амьтны дүрстэй механик тоглоомыг бас л робот гэх нь олонтаа. Жишээ нь Sony-ийн нохой, бас єєр фирмийн үйлдвэрлэдэг Roboraptor (РобоМатар) зэргийг робот гэхэд буруудахгүй.
  • Хүн дүрстэй машинуудыг бүгд л робот гэдэг шүү дээ. Сонгодог жишээ бол ASIMO юм.
Сонирхолтой нь 3-н хэмжээст орчинд ажилладаг CNC тээрэмддэг машин нь тусгай удирдлагын систем бүхий гартай бєгєєд энэ бүхнийг авч үзвэл яг л робот мэт санагддаг билээ. Иймэрхүү гартай тохиолдолд ихэнхдээ л робот гэдэг болохыг та мэдсэн боловч CNC машиныг робот гэхгүй машин л гэдэг юм. Ер нь гар болон үе мєчтэй байх нь робот гэгдэх үндсэн шалтгаан болно, бас нүдтэй байвал робот гэгдэх магадлал асар их єндєрсєнє. Хүн нүдгүй байсан бол хүн та єєрийгєє тєсєєлж чадна гэж үү. Нүд бол сэтгэлийн толь юм гэсэн үг ч байдаг шүү дээ. Гэхдээ зарим тохиолдолд хүн дүрстэй байх боломжгүй тоног тєхєєрємжүүдийг энэ байдлыг нь ойлгосны үндсэн дээр робот гэж цоллож болдог. Эцсийн дүнд хэлэхэд робот нь ашигтай эсвэл ашиггүй алин боловч ямар нэгэн зүйл заавал хийдэг байх ёстой.
Роботуудын ангилал болон албан ёсны тодорхойлолт
Америкийн Роботын Институт
Робот гэж юу болох талаар улс орон болгон єєр єєр ойлголттой байх нь бий. Жишээ нь Америкийн Роботын Институт нь (RIA) роботыг дараах байдлаар тодорхойлжээ:
Робот гэдэг нь тєрєл бүрийн зорилгоор бүтээсэн хєдєлгєєнт хэсгүүд бүхий нэг цогц эд тєхєєрємж эсвэл програмчилж болдог олон янзын үйлдэл хийдэг материалууд, багажууд, хэрэгслүүдийг хэлнэ гэжээ.
Ингээд роботуудыг 4-н үндсэн бүлэгт хуваажээ.
  • Гар удирдлагатай тусгай тоног тєхєєрємж
  • Урьдаас тогтоосон циклийн дагуу ажилладаг автомат удирдлагатай тоног тєхєєрємж
  • Програмчилж болдог, алсаас удирддаг, цэгээс цэг рүү явж чаддаг робот
  • В ангиллын робот бєгєєд дээрээс нь орчин тойрноосоо мэдээлэл аван түүндээ дүгнэлт, шинжилгээ хийж чаддаг дээд зэрэглэлийн робот
Японы Роботын Үйлдвэрлэлийн Холбоо
Дээрхтэй харьцуулбал Японы Роботын Үйлдвэрлэлийн Холбоо нь (JIRA) нь роботуудыг 6-н ангилалд хуваажээ
  1. Оператор хүн гар аргаар удирддаг тоног тєхєєрємж
  2. Тогтсон ажиллагаатай робот
  3. Тогтсон бус ажиллагаатай робот бєгєєд түүний ажиллагааг хялбар аргаар єєрчилж болдог робот
  4. Дахин тоглуулж болдог робот, єєрєєр хэлбэл түүний хєдєлгєєнийг урьдчилан бичээд сүүлд нь бичсэний дагуу ажиллуулна.
  5. Тоон хяналтын удирдлагатай роботууд. Түүний хєдєлгєєнийг тусгай програмаар удирдах бєгєєд гар аргаар даалгаврыг нь єгнє.
  6. Оюун ухаант робот. Орчин тойрноо єєрєє мэдрэх бєгєєд үйл ажиллагааны нєхцєл єєрчлєгдєвч яаж ийгээд даалгавраа биелүүлэх чадвартай байх ёстой.
Олон улсын Стандартын Байгууллага
Єндєр хєгжилтэй тэргүүлэгч орнууд ийнхүү роботыг янз янзаар тодорхойлж, нэрлэж байгаа болохоор олон улсын байгууллагад роботын тодорхойлолтыг хэлд хуваахаа мэдэхгүй хүнд байдал үүсэж байгаа нь тодорхой. Японууд болохоор роботыг илүү олон болгож тоолоод байдаг. Тэд бусад улсуудын хувьд машинуудыг оруулж тоолоод байгаа бололтой. Ийм учраас Олон Улсын Стандартын Байгууллага нь энэ бүхнийг нэг мєр болгохоор шийдэж Робот гэдэг үгэнд нэг л тодорхойлолт бичжээ. International standard ISO 8373 хэмээх стандарт:
Робот нь:
Автомат удирдлагатай, дахин програмчилж болдог, түгээмэл чанартай, 3 болон түүнээс олон координат системд ажилладаг, тухайн байрлалдаа эсвэл хєдєлгєєнт байдлаар ажиллах чадвартай, үйлдвэрлэлийн ажиллагааг автоматжуулах үндсэн зорилготой.
Роботын бусад тодорхойлолтууд
Бүгдэд яг таарах тийм нийцтэй тодорхойлолт бол угаасаа байхгүй юм. Жишээ нь та гэхэд л робот гэхээр яг юуг бодож тєсєєлж байна вэ? Орчин үед хүн болгонд роботын тухай єєр єєрийн бодол бий ажээ. Жишээ нь: Joseph Engelberger хэмээх роботын үйлдвэрлэлд шинийг санаачлагч эрхэм:
"Би роботыг тодорхойлж яагаад ч чадахгүй. Миний хувьд энэ бол боломжгүй явдал. Харин би нүдээрээ харсан тохиолдолд роботыг гарцаагүй ялган хэлж чадна." Тэгвэл Кэмбриджийн Advanced Learner's Dictionary-д роботыг дараах байдлаар тайлбарлажээ: Робот гэдэг нь аливаа тухайн ажлыг автоматаар гүйцэтгэх чадвартай, компьютер удирдлагатай машиныг хэлнэ гэжээ.
Түүх
Эртний хєгжүүлэлтүүд
Эрт дээр үед робот гэдэг нь хиймэл хүний тухай домог байсан юм. Сонгодог жишээ нь Кадмус хэмээх баатар эр юм. Тэрээр лууны шүдийг цацахад шүд болгон нь хиймэл цэрэг болон хувирах ажээ. Бас домог дээр Galatea-ны хєшєє амьд болон хувирах тухай гардаг юм. Амилсан цэрэг, хєшєє зэрэг нь яг одооны робот шиг хєдєлж ажилладаг байна. Тэгвэл эртний Грекийн домог үлгэрт металаар хийсэн бурхан механик зарцуудыг бүтээдэг гэж гардаг. Бас Персийн алхимич Jabir ibn Hayyan нь хиймэл могой, хилэнцэт хорхой зэргийг бий болгож гардаг. Энэ мэтээр шавран хүнийг амилуулах, Салхины бурхан, Уулын бурхдын тулаан зэрэгт одоогийн роботуудын шинж чанар тод илэрдэг юм. Жишээ нь маш эртний нэгэн үлгэрт юу гарч байгааг сонирхъё. Хааны хоёр нүд асар ихээр томорч үнэхээр гайхаж цочирдохын сацуу сонирхон үзэх байдал илт мэдэгдэнэ. Тэр нэг зүйл шулуухан сайхан алхана, толгойгоо дээш доош хєдєлгєнє, яг л амьд хүн шиг хєдєлж явах ажээ. Гэтэл зохион бүтээгч тэрний эрүүнд хүртэл тэрээр шууд л дуулж эхлэв. Гэхдээ зүгээр нэг дуулах биш жинхэнэ мэргэжлийн дуучин шиг тєгс сайхан дууллаа. Түүний гарт хүртэл тэрээр яг л мэргэжлийн бүжигчин шиг урлагтайгаар хєдєлгєж хариу үзүүлнэ.
Ийнхүү бүхий л үзүүлбэрүүдийг үзүүлсний дараа робот нүдээ ирмэн хатагтай нарт хандан найрсаг сайхнаар бєхийн хүндэтгэл үзүүлсний дараа Зохион бүтээгч хамгийн аймшигтай зүйлийг хийв. Бараг хүн болгон түүнийг амьд хүн гэж итгээд байтал түүнийг маш олон хэсэг болгон задалчхав. Хүүхнүүд дуу алдан айцгааж хааны нүд цочирдон гайхжээ. Ингээд л хүмүүс уг робот яг үнэндээ юу байсныг сайтар харах боломжтой болжээ. Тэр бол ердєє л арьс шир, мод, цавуу, шаазан эд бєгєєд хар цагаан улаан хєх гэх мэт янз янзын єнгєтэй хэсгүүдээс бүрдэх ажээ. Хаан хэсэг болгоныг нүдэндээ ойртуулан сонирхон ажиглана. Гэдэс дотор байдаг бүхий л эрхтнүүд харагдана. Гэдэс, элэг, цєс, уушиг, бєєр гэх мэт эрхтнүүд бүгд байлаа. Мэдээж дээрээс нь хүний араг яс шиг мєр, гар, хєл гэх мэт эрхтнүүд хэвтэнэ. Эдгээр эрхтнүүд бүгд хуурамч гэдэг нь ойлгомжтой. Хаан бүгдийг гараараа барьж үзэж байж л итгэхээс єєр аргагүй боллоо. Зүрхийг хичнээн гараараа барьж оролдовч тэрээр огтхон ч цохилсонгүй, амыг олж нээвч хэзээ ч ярихгүй болжээ. Хаан болон хааны ордонд цугласан эрхэм дээдсүүд бүгдээрээ тун сайхан сэтгэл ханаж, баясан цэнгэжээ. Энэ мэтээр манай эриний ємнє л роботын тухай ярьж бичиж байсан юм. Ер нь дээр үед бол робот гэдэг нь хиймэл хүн мэтээр л тєсєєлєгддєг байсан байжээ.
Дундад зууны үеийн хєгжүүлэлтүүд
1136-1206 онд амьдарч байсан Арабын Artuqid удмын хүн болох Аль-Жазари хэмээх зохион бүтээгч тэр үедээ л онц сонин зүйл болох автомат зүйлсийг зохиожээ. Гал тогооны хэрэгслүүд, усаар ажилладаг хєгжмийн автомат, түүнчлэн анхны програмчилж болдог хүн тєрхт роботыг онцгойлон дурдах ёстой юм. Түүний робот гээд байгаа зүйл нь дээрээ 4-н хєгжмийн хэрэгсэл бүхий завь байсан юм. Энэ машиныг найр цэнгээний үед нуурын мандал дээр хєвүүлчихдэг байжээ. Гол үүрэг нь зочдыг хєгжєєх явдал бєгєєд механизм нь үнэхээр сонирхолтой ажгуу. Програмчлах боломжтой бємбєрүүд байх ба том шаариг түүн дээгүүр єнхрєх үедээ дуу гаргана. Нуурын мандалд үргэлж янз бүрээр найгах тул хєгжим хэзээ ч давтагдахгүй боловч гаргаж байгаа дуу нь тийм ч муухай биш байжээ. Яагаад гэвэл дажгүй сайн тооцоолсон байлаа. Тэрнээс хойш хүн тєрєлхтний мэдэж авсан бас нэг хүн тєрхт робот гэвэл алдарт зохион бүтээгч Леонардо Да Винчигийн 1495 оны хавьцаа бүтээсэн роботыг нэрлэж болох юм. Да Винчигийн гар бичмэлийг 1950 онд олсон бєгєєд түүн дээр механик баатар цэргийн тухай бичсэн байжээ. Тэр цэрэг сууж чадах ба гараа хєдєлгєнє, толгойгоо гилжийлгэнэ. Гэвч энэ роботыг жинхэнэ амьдрал дээр бүтээсэн эсэхийг одоо ч мэдээгүй билээ.
Орчин цагийн анхны оролдлогууд
Робот гэдэг үгийн үүсэл нь єнгєрсєн зуунд хамаатай юм. Чехийн зохиолч Karel Ca¬pek 1920 онд энэ үгийг нэгэн жүжгийн зохиолдоо ашигласан байна. Гэхдээ тэр энэ үгийг биологийн биет гэдэг утгаар хэрэглэж байжээ. Харин түүний ах Josef Capek нь энэ үгийн жинхэнэ санаачлагч гэж хэлж болох юм. Чех хэлэнд Робота гэх үг байдаг бєгєєд утга нь "Хүнд залхуутай ажил, зарцын хийдэг үнэ хєлсгүй ажил" юм байна. Энэ үгийн сүүлийн а үсгийг гээгээд л Робот гэдэг үг маань үүссэн хэрэг.
Энэнээс ємнє 1738 онд Jacques de Vaucanson хэмээх хүн механик нугас бүтээсэн бєгєєд тэр нь газарт байгаа үр тариаг түүж, далавчаа хєдєлгєх авьяастай байжээ. Мэдээж роботын хєгжилд Япончуудын оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их. Тэдний хєдєлмєр эрт үеэс эхэлсэн байна. Японы уран дархан Hisashige Tanaka хэмээх хүн хэд хэдэн маш сонирхолтой механик тоглоомуудыг бүтээжээ. Тэдгээр нь бүрэн бие даан ажиллах бєгєєд цай аягалах, галын шахуурга ажиллуулах, Япон маягийн Канжи хүүхэлдэй зурах мэтийн үйлдлүүд хийдэг байв.
Орчин үеийн хєгжүүлэлтүүд
1930-аад оноос эхлэн орчин үеийн роботын эрин эхэлсэн гэхэд болно. Энэ үед Westing¬house Electric Corporation нь Elektro хэмээх хүн тєрхт робот бүтээсэн бєгєєд үүнийгээ 1940 оны Дэлхийн үзэсгэлэн яармаг дээр олонд үзүүлсэн байна.Тэгвэл анхны бие даасан электрон роботыг Wil¬liam Grey Walter хэмээх нєхєр Английн Burden Neurological Их сургуульд байхдаа бүтээжээ. Энэ роботоо Elmer, Elsie гэж нэрлэсэн байна. Эдгээр роботууд нь гэрэл мэдрэх бєгєєд объектуудтай харьцаж єрж тавьдаг чадвартай байв.Гэхдээ орчин үеийн гэж болох жинхэнэ роботыг 1954 онд George Devol бүтээжээ. Яагаад гэвэл тэрээр цэвэр дижитал ажиллагаатай, програмчилж болдог, сургаж болдог байлаа. Нэрийг нь Uni¬mate гэж єгсєн байна. Анхны Unimate роботыг Devol маань єєрєє General Motors компанид 1960 онд зарсан байна. 1961 онд энэ роботыг New Jersey дэх салбар үйлдвэртээ суурилуулж ажиллагаанд оруулсан ба тэрээр дєнгєж цутгагдсан час халуун машины эд ангиудыг зохих газарт нь єрж хураах үүрэгтэй байжээ.{mospagebreak}
ОН ТООЛОЛ
Манай эриний ємнєх 3-р зуун
Ptolemy II Philadelphus-ийн зохион байгуулдаг байсан баярын жагсаалын үеэр Nysa-ийн хєшєє нь робот маягтай байв. Тэр сууж байснаа єєрєє автоматаар босож сүү аягалсны дараа єєрєє буцаад сууж чаддаг байжээ. Ctesibius of Alexandria?
Манай эриний эхний зуун
Энэ үед ємнєх роботуудад суурилсан нилээд олон янзын автомат эд зүйлс бүтээгдсэн байна.
Ctesibius of Alexandria, Philo of Byzantium, Heron of Alexandria
1206
Анхны програмчилж болдог хүн тєрхт робот 4-н автомат хєгжимчинтэй механик завь
Аль-Жазари
1495
Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн анхны хүн тєрхт роботуудын нэг
Механик баатар цэрэг
Леонардо Да Винчи
1738
Нилээд сайн хийгдсэн анхны автомат тоглоомуудын нэг. Тэрхүү механик нугас нь газар дахь үрийг түүхийн сацуу далавчаа дэвэх, ялгадас гаргах үйлдлийг хийж чаддаг байжээ.
Jacques de Vaucanson
1920
Робот гэдэг үг анх удаагаа хэрэглэгдэв.
Josef Capek
1930
Эрт үеийн хүн тєрхт робот. 1939-1940 оны дэлхийг үзэсгэлэн яармаг дээр олон түмэнд танилцуулагдсан.
Электро
Westing¬house Elec¬tric Corpo¬ration
1942
RunAround хэмээх богино єгүүллэгийн зохиол дээр Robotcs хэмээх үг нилээд хүчтэй хэрэглэгдсэн байна. Энэ єгүүллэг нь шинжлэх ухааны зєгнєлт зохиол байсан нь санамсаргүй хэрэг биш юм.
Исаак Асимов
1948
Биологийн зарим чадваруудыг эзэмшсэн анхны маш энгийн бүтэцтэй роботууд
Elsie ба Elmer
William Grey Wal¬ter
1954
Дижитал удирдлагатай бас сургаж болдог роботод анхны патентыг гардуулан єгсєн байна. (US Patent 2,988,237)
George Devol
1956
George Devol хэмээх хүн Unimation гэдэг нэртэй анхны роботын компанийг үүсгэн байгуулав. Тэд дээрх роботын патент дээр суурилан компаниа байгуулсан ажээ. Тэд роботыг анх удаагаа арилжааны зориулалтаар бүтээхээр шийдсэн нь сонирхолтой юм.
Unimate
George Devol
1956
Artifical intelligence буюу монголоор бол "Хиймэл Оюун ухаан" хэмээх хэллэг Дартмундын олон улсын хурал дээр анх удаагаа хэлэгдсэн байна.
Marvin Minsky and John Mc¬Carthy
1961
Анхны үйлдвэрийн зориулалттай робот суурилагджээ.
Unimate
1963
Анхны єрж хураадаг робот бүтээгдэв.
Fuji Yusoki Kogyo
1975
Олон янзын зориулалтаар ашиглаж болох анхны универсаль робот гар зохион бүтээгдэв. Энэ гарыг програмчилж болдог байсан юм.
Programmable Universal Machine for Assembly
Victor Scheinman
1981
Kenji Urada хэмээх япон эр үйлдвэрт ажиллаж байгаад роботын золиос болж амь насаа алдсан нь албан ёсны анхны тохиолдол болсон юм.
2000
Хүн тєрхт робот нь хүний нүүр царайг ялган таньж, шат мэтийн тєвєгтэй гадаргуунууд дээр явах, гүйх чадваруудыг эзэмшсэн байна. Бас япон болон англиар тавьсан асуултууд, командуудад хариу хэлж байлаа.
ASIMO Honda Corporation
РОБОТЫН ХЄНЄЄЛ
Роботод алагдсан анхны хүн бол Robert Williams хэмээх азгүй эр ажээ. 1979 оны 1-р сард үйлдвэрийн цутгах робот машины уршгаар мань ажилчин үхжээ. Харин Японы үйлдвэрийн ажилчин Kenji Urada-ийн үхэл бол жинхэнэ тохиолдол байлаа. 37 настай ажилчин єдєр тутам хийдэг жирийн л ажлаа хийж байсан бєгєєд робот машинд засвар үйлчилгээ хийж байв. Харамсалтай нь тэрээр машиныг унтраах үйлдлийг дутуу буруу хийж хариуцлагагүй хандсанаас амь насаараа хариуцлага тооцуулсан ажээ. Робот машин гэнэт ажиллаж мань азгүй эрийг няц дарж орхисон байна.
ОРЧИН ҮЕИЙН ХЭРЭГЛЭЭ
Орчин үеийн роботуудыг хийдэг ажил, чадвараар нь үндсэндээ хоёр хуваан ашигладаг байна.
  • Роботууд хүнээс илүү сайн хийж чадах ажлууд. Ийм ажлуудыг роботуудаар хийлгүүлснээр эдийн засгийн хувьд ашигтай, үр бүтээмж єндєртэй, чанартай байдаг.
  • Хүн нь роботоос илүү сайн хийж чадах ажлууд. Гэвч янз бүрийн шалтгаануудын улмаас иймэрхүү ажлуудыг роботуудаар хийлгэх зайлшгүй шаардлага урган гардаг. Жишээ нь тэсрэх бємбєгийг аюулгүй болгох, шороо тоос, химийн хүнд нєхцєлд роботуудыг ажиллуулах гэх мэтийг дурдаж болно.
Та бидний амьдралд илүү их хурдтайгаар, нарийн нягт нямбай гүйцэтгэх ёстой ажлууд бишгүй л тохиолддог. Ийм үед иймэрхүү ажлуудыг роботуудаар хийлгэвэл илүү тохиромжтой. Тэр тусмаа үйлдвэрлэлийн орчинд роботуудад хийх ажил мундахгүй. Дээр үед үйлдвэрлэлийн ажилчид єдєр тутам нэг л ажлыг ёстой л нуруугаа бєгтийтєл хийдэг байсан бол орчин үед єндєр технологийн үйлдвэрүүдэд тэдгээр залхуутай ажлуудыг роботуудад даалгаснаар бүтээмж нь хэд дахин єсжээ. Анхны удаад роботуудыг бүтээх, суурилуулах зэрэгт єндєр зардал гарах боловч урт хугацааны туршид ашиглаад ирэхээр зардал маш бага тусдаг. Асар олон тоогоор үйлдвэрлэдэг барааны үйлдвэрлэлд робот ашиглах нь єнєєдєр бараг л стандарт болжээ. Роботыг хамгийн их ашигладаг салбар гэвэл автомашин болон электрон барааны үйлдвэрлэл юм. Үйлдвэрлэлийн салбарт роботуудыг ашиглаад нэгэнт 50 гаруй жил єнгєрчээ. Хамгийн анх Unimate хэмээх роботыг суурилуулж байсныг та мэдэж авсан шүү дээ. Тэр роботын үүрэг нь цутгах машинаас халуун эд ангийг зєєж гаргах явдал байсан юм.
Харин єнєєдєр бол роботын зах зээл асар єргєн цар хүрээтэй болжээ. Үйлдвэрүүд роботыг суурилуулах нь маш их нэмэгдэж энэ нь жил ирэх тусам хэд дахин нэмэгдэж байна. Дэлхий даяар 800 000-аас багагүй тооны роботууд ашиглагдаж байна гэсэн тооцоо бий. Эдгээр роботуудын 42% нь Японд, 40% нь Европын улсуудад, 18% нь Америкт ашиглагдаж байна.
Аж үйлдвэрт ашиглагдах роботуудын жишээ:
  • Машин үйлдвэрлэл: Үйлдвэрт ашиглагдаж байгаа роботын сонгодог жишээ бол автомашин үйлдвэрлэл юм. Зурагтаар хааяа нэг машин үйлдвэрлэлийн тухай мэдээ гарахад цаана нь асар олон робот гарууд машиныг угсарч гагнаж, эвлүүлж байгаа харагддаг шүү дээ. Сүүлийн жилүүдэд бараг бүх л авто машин үйлдвэрлэлийн компаниуд ихэнх ажилчдаа роботоор орлуулаад байна. Жирийн нэг үйлдвэрт 100-аас доошгүй тооны робот ашиглагдаж байгаа бєгєєд зарим үйлдвэрийн шугамууд тэр чигээрээ роботоос бүтэх болж бүрэн автоматчилагдсан байна. Нэг робот 10 хүнтэй тэнцхүйц ажлыг нугалдаг гэж бодохоор хичнээн ашигтай нь тодорхой байгаа биз. Дамжлага туузан дээгүүр урсах эд ангиудыг роботууд угсарч, цуглуулж, нааж, гагнаж, зєєж тавьж, будах зэрэг ажиллагааг хийдэг. Тэд ямар ч алдаагүй, бас ажлаа єє сэвгүй хийдэг нь хичнээн ашигтай гээч.
  • Боож багцлах: Үйлдвэрт бүтээсэн бараануудыг боох, зєєх, багцлах, хайрцаглах гэсэн асар том ажил байдаг. Эдгээр ажлуудыг роботуудад даалгах нь бас л зохимжтой юм. Жишээ нь дамжлага дээгүүр урсаад ирж байгаа эцсийн бүтээгдэхүүн болох шилтэй пивыг робот барьж аваад бэлэн байгаа хайрцагт хийнэ. Энэ ажлыг хүнд даалгатал нєгєєдєх маань алдаа гаргавал асар олон бүтээгдэхүүн бєєгнєрєн хайрцаглаж амжихгүйд хүрч, энд ч нэг пиво унаад л, тэнд ч нэг нь асгараад л, хайрцаг ч задраад л үйлдвэрийн сүүлчийн дамжлагыг зогсоохоос єєр аргагүйд хүрнэ. Том үйлдвэрт ганц минут саатахад л их мєнгєний алдагдалд орох ч тохиолдол байж болно.
  • Электроник: Орчин үеийн электроникийн үйлдвэрлэлийг бараг бүгдийг робот гүйцэтгэж байгаа гэж ойлгож болно. Эх хавтан, процессор зэрэг нарийн эд ангиудыг хүн гүйцэтгэж угсарна гэхэд тєвєгтэй юм. Конденсатор, хагас дамжуулагч зэргийг угсрах, үйлдвэрлэх зэрэг ажлуудыг роботод л даалгахаас єєр аргагүй. Жишээ нь та компьютерийн эх хавтанг хүн угсарч гагнана гээд бодоод үз дээ. Тэр олон мянган жижиг эд ангиудыг алдаагүй зєв гагнаж, нийлүүлнэ гэхэд үнэхээр итгэлгүй байгаа биз. Сайн хийгдсэн робот нь нэг секундэд хэд хэдэн эд ангийг нийлүүлж үйлдвэрлэж чадах бол хүн хэдэн секундэд нэгийг гараас гаргаж дєнгєвєл их юм. Тэгэхээр Тайвань, Малайз мэтийн орнуудын үйлдвэрт тэр чигээрээ роботууд байдаг гээд ойлгочход нэг их буруудахгүй.
  • Автомат удирдлагатай тээврийн хэрэгслүүд: Асар олон тооны хєдєлгєєнт роботууд єнєєдєр ашиглагдаж байна. Тэд газар дээрх цагаан шугам, лазер мэдрэгч зэргийг мэдрэн єєрєє хєдєлдєг. Ийм роботуудыг гааль, асар том үйлдвэрийн агуулах, боомтод ашиглах нь түгээмэл.Дээрх ажлуудыг роботоор хийлгэх нь маш тохиромжтой гэдэг нь танд шууд ойлгогдож байгаа биз ээ. Жишээ нь ундааны шилэнд шошго наах ажлыг хүн хийнэ гэвэл хичнээн хэцүү болох билээ. Хүн хичнээн гоё наалаа гэсэн олон мянган ундаанд яг л завод юм шиг нааж чадна гэж үү. Ер нь дээрх ажлууд нь яг нарийн тодорхойлогдох боломжтой, үр дүнг нь нарийн тооцоолох боломжтой байгааг та анзаарав уу. Ихэнхэд нь хиймэл оюун ухаан, сэтгэх явдал огт хэрэггүй юм. Бүр боловсронгуй боллоо гэхэд л анхан шатны ганц нэг сэтгэх чадвар, эргэх холбоо, орчин тойрноо мэдрэх хамгийн болхи чадваруудыг нэмж суулгасан байдаг. Жишээ нь үйлдвэр доторх температурыг мэдэрч єєрийн ажиллагааг зохицуулах гэх мэт. Ингээд л болоо..Бохир, аюултай, залхуутай, эсвэл хүн ажиллах аргагүй нєхцєл байдал. Роботыг бодвол хүн илүү сайн хийх ажлууд бол хар мянга билээ. Гэвч роботоор хийлгэх хамгийн гол шалтгаан бол хүн тэдгээр ажлуудыг хийх хүсэлгүй байдагт л юм. Жишээ нь шал угаах ажлыг та єдєржин хийхийг хүснэ гэж үү. Та хэдийгээр энэ ажлыг маш сайн хийж чадах боловч шал зүлгэнэ гэдэг хичнээн залхуутай билээ. Эсвэл галт уулын доторхийг судлах ажилд таныг хєлсєлье гэвэл та энэ ажлыг хийх үү. Таны биеэс уяагаар уяад галт уул руу оруулна шүү дээ. Иймэрхүү ажлуудыг л "Бохир, аюултай, залхуутай" гэж нэрлээд байгаа юм шүү дээ. Түүнчлэн хүн хийх боломжгүй ажил байж болох юм. Жишээ нь єєр гаригт очиж судлах ажлыг одоохондоо робот л хийх боломжтой байна. Бас цємийн цахилгаан станцын хоолойг цэвэрлэх, мэс заслын нарийн ажилбарт ашиглах дуранг роботод л найдахаас єєр аргагүй.
  • Гэр дэх роботууд: Єнєєдєр роботууд гэр ахуй руу орж ирэх үзэгдэл жинхэнэ моодонд орж байна. Үнэ нь буурч, хүчин чадал, тооцоолох боломж нь єдєр ирэх тусам нэмэгдэж байна. Ингэснээр та биднээс үл хамааран ажиллаж чадах роботууд гэрт маань үзэгдэх явдал улам л нэмэгдсээр. Одоохондоо гэрт байх роботууд бас л болхи хэвээр боловч зарим онцгүй ажлуудыг хийж чадах хэмжээнд очжээ. Тоос сорох, шал цэвэрлэх, зүлэг тайрах зэрэг ажлуудыг дажгүй сайн хийчих роботуудыг та монголоос ч олж болно. Саяхныг хүртэл єєрєєр хэлбэл 2006 оныг хүртэл гэрийн роботууд нилээд үзэгдэх болсон боловч хэрэглээнд тийм ч єргєн нэвтрээгүй байсан бол сүүлийн нэг хоёр жилийн дотор түүнийг худалдан авч хэрэглэх явдал огцом нэмэгдэв. Монголд ч гэсэн робот тоос сорогч дэлгүүрт харагдах болсон байна лээ. Иймэрхүү роботууд бие даан ажиллаж чадах бєгєєд түүнд ажлаа эхлэх командыг л єгєхєд болох юм. Ойрын жилүүдэд ийм роботууд дэлхийг бүрхэн эзлэх нь тодорхой болжээ. Бид ч гэсэн удахгүй тоос сордог, аяга угаадаг роботуудыг хаа сайгүй харах биз дээ.
  • Телероботууд: Энэ бол алсны удирдлагатай роботуудыг хэлж байгаа юм. Гол хэрэглээ нь хүн ажиллах боломжгүй, алс хол эсвэл аюултай нєхцєлд ажиллах роботуудыг хэлнэ. Ийм роботууд сүүлийн жилүүдэд маш их хэрэглэгдэх болсон. Гол ялгаа нь түүнийг алсаас хүн (оператор) удирддаг. Удирдах хоорондын зай нь хажуугийн єрєє, хєрш орон, эсвэл зэргэлдээх гариг байж болно. Хүний биеийн улаан хоолойгоор ороод доторхийг нь дэлгэц дээр харуулж чадах робот бол оператораас маш бага зайд ажиллаж байгаа боловч түүний хийж байгаа ажил хичнээн чухал гэдэг нь ойлгомжтой. Телероботын хамгийн сонирхолтой нэгэн жишээг танд хэлж єгье. Margaret Atwood хэмээх зохион бүтээгч робот үзэгний патентыг авсан гэнэ. Тэр үзэг нь эзнийхээ гарын хєдєлгєєнийг яг дууриан хєдєлдєг. Гол хэрэглээ нь алсын зайнаас гарын үсэг зурах явдал гэнэ. Жишээ нь эхнэр тань банкнаас мєнгє авах гэтэл таны гарын үсэг хэрэг боллоо гэхэд та банк руу очих хэрэггүй. Гэрээсээ л робот үзгээ аван зурахад банканд байгаа эхнэрийн гар дахь баримтан дээр давхар зурагдана гэсэн үг. Эсвэл нэртэй зохиолч шинэ номон дээрээ гарын үсгээ ийм аргаар зурвал замын зардлаа маш ихээр хэмнэнэ гэсэн үг шүү дээ. Сүүлийн жилүүдэд машиныг зайнаас удирдах ийм арга хэрэглээнд нилээд нэвтрээд байгаа. Зайнаас мотороо асаах, гэрээсээ гарааш руугаа машинаа оруулах гэх мэтийг нэрлэж болох юм. Гэвч зарим хүмүүс иймэрхүү роботуудыг робот биш гэх хандлага байдаг. Яагаад гэвэл ийм роботууд нь маш жижигхэн, харагдах гадаад тєрх гэж бараг байхгүй, дээрээс нь єєрєє єєрийгєє удирдаж чадахгүй билээ.
  • Цэргийн роботууд: Цэрэг арми бол тухайн үеийнхээ хамгийн шилдэг технологиудыг хэрэглэдэг газар гэдгийг та хүлээн зєвшєєрч байгаа биз ээ. Энэ утгаараа цэрэг армид сонирхолтой роботууд маш олон бий. Жишээ нь нисэгчгүй сєнєєгч онгоц бол телероботын хамгийн сонгодог жишээ юм. Байдал хүндэрлээ гэхэд дотор нь нисэгч байхгүй учраас онгоцоо сєнєєж орхидог. Хүнтэй бол байдал хичнээн ээдрээтэй болох билээ. Ямар ч тохиолдолд хүнээ аврах гэж оролдоно, хүн нь олзлогдоно, нууцаа алдана гэх мэтээр олон олон эрсдэлүүд бий. Онгоцноос гадна олон олон телероботууд єндєр хєгжилтэй орнуудын цэрэг армид ашиглагдаж байна. Тэсрэх бємбєг илрүүлэгч, аюулгүй болгогч роботуудыг онцлон дурдах хэрэгтэй. Єнєєдєр ихэнх ийм роботууд операторын тусламжтайгаар хєдєлж, явж байгаа боловч онцгой тохиолдолд зарим нэг нь єєрєє шийд гаргаж чадаж байна. Єєрєє шийд гаргана гэдэг бол асар том дэвшил асар том хариуцлага, асар том хєгжил юм. Нисэх үү, үлдэх үү, байгаа устгах уу, болих уу гэх мэт зарим онцгой шийдүүдийг оператораас үл хамааран гаргана гэсэн үг шүү дээ. Америкийн арми Ирак болон Афганистаны дайнд иймэрхүү єндєр технологийн роботуудыг хэрэглэж туршиж байна. iRobot's Packbot, Foster-Miller TALON зэрэг роботууд нь зам дээр тавьсан бємбєгийг аюулгүй болгох, тэсрэх бодисыг илрүүлэх зэрэг ажлуудыг хийсэн юм.
  • Ахмадуудыг халамжлагч: Дэлхий дээрх хүн тєрєлхтєн ерєнхийдєє хєгшрєх тал руугаа явж байна. Хєгшдєє бодвол хүүхэд тєрєх явдал эрс багасжээ. Энэ утгаараа хєгшдєд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ илүү их эрэлттэй байх магадлалтай болж байна. Жишээ нь Япон бол тэр чигээрээ хєгширч байгаа орон юм. Дажгүй их мєнгєтэй япон хєгшчүүл Японд дүүрэн байдаг гэнэ. Тэдэнд зориулсан тусгай роботууд ирээдүйд ихээхэн гүйлгээтэй барааны нэг болох боломжтой. Хєгшин хүн болгонд тусгай халамж хэрэгтэй, гэтэл халамж тавих ёстой залуус нь цєєхєн бас завгүй. Тэгэхээр ийм ажлыг хийх роботууд л найдлага тєрүүлж байна. Баас цэвэрлэх, хоол халаах, ор засах зэрэг ажлуудыг хийх роботууд удахгүй олноороо үйлдвэрлэгдэж эхэлнэ биз дээ.
Онцгой сонин роботууд
Робот бол шинэ тутам хєгжиж байгаа хамгийн сонирхолтой салбаруудын нэг юм. Иймээс зєвхєн эдийн засаг, үйлдвэрлэлийн бус єєр сонирхлын хүрээнд бүтээгдэж байгаа роботууд зєндєє бий. Эрдэмтэд, зохион бүтээгчид янз бүрийн л роботуудыг бүтээж байна. Сонин хачирхалтай загвартай, эсвэл цоо шинэ материалаар бүтээсэн гээд л..
  • Нанороботууд: Нано хэмээх үгийг хэрвээ та шинжлэх ухаан болоод орчин үеийн єндєр технологи сонирхдог бол заавал сонссон байж таараа. Наноробот бол цаашид их хєгжих ирээдүйтэй гэж эрдэмтэд таамаглаж байна. Нанометрийн хэмжээтэй єчүүхэн роботууд бүтээгдэнэ гээд та тєсєєл дєє. Харин одоохондоо бол бүтэн робот хийгдэх єдий байна. Эрдэмтэд ердєє л зарим хэсгүүдийг бүтээж дєнгєх тєдий байгаа юм. Зорчих хэсэг, мэдрэх эрхтэн, молекулын мотор гэх мэтийг дурдаж болно. Түүнчлэн эрдэмтэд зєвхєн нано гэхгүй вирус, бактерийн тєвшний роботууд бүтээхээр єдєр шєнєгүй ажиллаж байна. Хэрвээ ийм роботуудыг бүтээж чадвал та бидний амьдралд асар олон зүйл шал єєр болно. Эдгэдэггүй євчин эдгэж, хүн бараг євдєхгүй болох, эд зүйлс эвдрэхээ болих, маш хялбархнаар єєрчлєх гэх мэт олон олон зүйлс хэрэгжиж эхэлнэ. Энэ тухай хичнээн ч ярьсан дуусахгүй тул ингээд дуусгая.
  • Зєєлєн роботууд: Та бидний тєсєєлдєг роботууд дандаа хатуу биетээс бүрдсэн байгааг та анзаарав уу. Металл, хуванцар мэтээс бүрдсэн байна шүү дээ. Харин та Терминатор 2 кинон дээр хайлмал материалаас бүтсэн робот гардгийг санаж байгаа нь лавтай. Тэр бол кино найруулагч болон зохиолчийн хурц шийдэл байсан юм. Үзэгчид бүгд алмайран гайхаж уг кино одоо ч гэсэн хит хэвээрээ л байгаа шүү дээ. Одоо бүтээгдээд байгаа роботууд бүгд хатуу шинж чанартай байгаа бол байгаль дээрх ихэнх амьд организмууд зєєлєн шинж чанартай байдаг. Бидний арьс, үс, мах зэрэг нь зєєлєн биш гэж үү. Хатуу гэвэл ясыг дурдах хэрэгтэй. Гэтэл байгаль дээр жишээ нь могойг та юу гэж бодож байна. Зєєлєн байгаа биз. Эндээс үүдэн эрдэмтэд зєєлєн материалыг ашиглан робот бүтээхээр ажиллаж байгаа юм. Резин, хєєс, гель зэргийг ашиглан робот бүтээнэ гэдэг бол тийм ч амар ажил биш ээ. Гэвч эрдэмтэд оролдсон л бол ямар нэгэн юм бүтээж л таараа. Хэлбэр галбираа чєлєєтэй єєрчилж чаддаг, уян шинжтэй робот бүтээгдвэл олон л юманд хэрэг болох нь гарцаагүй.
  • Дахин угсарч болдог роботууд: Олон дахин ашиглах зориулалттай сансрын хєлєг гэдэг шиг зорилгыг нь єєрчлєн дахин угсарч болдог роботуудыг бүтээхээр ажиллаж байна. Асар олон жижиг роботууд байх бєгєєд тэдгээр нь нийлэн нэг том робот шиг ажиллах ажээ. Та бидний мэддэг Терминатор дээр гардаг зєгнєлт T-1000 шиг л гэсэн үг. Дєрвєлжин хэлбэрийн жижиг роботууд бие биетэйгээ нийлэн залгагдсан байх ба нэгэн том биет болно гэсэн үг. Энэ бол үнэхээр сонирхолтой тєсєл байгаа биз.
  • Сүрэглэдэг роботууд: Шоргоолж, зєгий зэрэг сүргээрээ амьдардаг амьтдаас жишээ аван энэ тєрлийн роботуудыг хєгжүүлж байна. Асар олон тооны бяцхан роботууд нийлэн тухайн ажлыг нугална гэсэн үг. Жишээ нь єрєєнд хаа нэгтээ алга болчихсон түлхүүр олох, машины эд ангиудыг цэвэрлэх, эсвэл эсрэгээрээ хулгайлах ажлыг хийлгэж болох юм. Тухайн нэгж робот хэдийгээр болхи, жижиг байх боловч нийт сүргээр нь авч үзвэл маш боловсронгуй, дээд зэрэглэлийн систем болох боломжтой. Яг л сүргээрээ амьдардаг шавьж шиг байгаа биз. Нэг ширхэг шоргоолж юу ч биш бол нийт сүргээрээ бол бүхэл бүтэн иргэншил болж байгаа юм. Роботууд бие биеийгээ хянах энгийн боловч сонирхолтой системтэй байх ёстой бєгєєд шоргоолжнууд хэрхэн бие биеэ захирдаг шиг л байна. Тэднийг ганц ганцаар нь салгачихвал хэнд ч хэрэггүй, ямар ч чадваргүй байх бол бүхэл системээрээ бол шал єєр утгатай. Єнєєдєр iRobot болон Open-source micro robotic гэсэн 2 том тєсєл хэрэгжиж байна. Эдгээр нь сүрэглэдэг роботуудыг бүтээхээр шамдангуй ажиллаж байгаа бєгєєд нилээдгүй амжилттай яваа сурагтай байна. Сүрэглэдэг роботуудын бас нэг том давуу тал бол ажлыг унагах магадлал их бага юм. Єєрєє хэлбэл хэд хэдэн жижиг робот бүтэлгүйтэж эвдэрлээ ч гэсэн бусад нь амжуулах єндєр магадлалтай. Гэтэл ганц том роботод түмэн янзын бэрхшээл тохиолдож ажлыг бүтэлгүйтүүлэх магадлал их шүү дээ. Ийм учраас сүрэглэдэг роботуудыг сансар судлал мэтийн онц чухал ажлуудад ашиглахыг илүүд үзэж байгаа юм. Ганц том робот асар єндєр зардлаар арай хийж явуултал батарей нь ч эвдэрдэг юм уу ямар нэгэн шалтгаанаар ажиллахаа больчихвол тэр их зардал мєнгє хайран болох нь гарцаагүй.
  • Эволюцийн роботууд: Байгалийн жамаар хамгийн шилдгийг шалгаруулах арга замыг бид эволюци гэж нэрлэдэг шүү дээ. Єєрєєр хэлбэл сул дорой амьтад үхэж үрэгддэг бол хүчтэй давуу нь амьд үлдэж үр удмаа үлдээдэг. Ингэсээр олон жилийн дараа эволюци явагдаж хамгийн шилдэг амьтад үлддэг. Тэгвэл эрдэмтэд энэ аргыг сайн робот бүтээхэд ашиглахаар шийдсэн нь сонирхолтой юм. Маш олон янзын роботууд бүтээгээд тухайн ажлыг хийлгүүлж үзэхэд хэн сайн хийж байна, тэр нь цаашид хєгжих бол муухан гүйцэтгэсэн нь сєнєх тавилантай нь мэдээж. Ингэсээр роботын иргэншил тэр чигтээ маш их сайжрах болно. Энэ арга бол маш их хєрєнгє мєнгє шаардсан нүсэр ажил юм. Олон тооны робот бүтээнэ, туршина, ажиглана, устгана, шинээр хийнэ гээд л.. Гэвч эцсийн үр дүн нь шаардлага хангахуйц маш сайн робот гарах учраас баян орнууд энэ аргыг хэрэглэхэд татгалзахгүй байгаа юм.
  • Виртуал реалити: Виртуал буюу хийсвэр орчинд ажиллах роботууд гэж бас байна аа. Єєрєєр хэлбэл та нүдээ аниад л нүдэндээ тусгай шил зүүхэд виртуал орчинд орох бєгєєд тэнд танд үйлчлэх робот байх болно. Бодол санаагаараа уг роботуудыг удирдаж дуртай үйлдлээ хийлгээрэй. Одоохондоо үнэмшилгүй санагдаж болох ч тун удахгүй таны хэрэгцээнд ирэх биз дээ.
РОБОТУУДЫН АЮУЛ ЗАНАЛ
Одоогийн роботууд єрєвдмєєр болхи, бараг явж чадахгүй шахуу байгаа болохоор тэд бидэнд аюул тєрүүлж болно гэж хэний ч толгойд орохгүй байгаа юм. Гэвч кино найруулагчид энэ талаар олон тооны сонирхолтой кинонууд хийгээд байгааг та бид сайн мэднэ. Роботуудын аюул хэзээ нүүрлэх боломжтой гэвэл тэд хєгжсєєр байгаад хүнтэй чацуу буюу илүү сэтгэдэг тохиолдолд л магадлал єндєрсєх юм. Яагаад гэвэл тэд єєрсдийнхєє амьдралын баталгааг илүү сайжруулахын тулд хүмүүсийг устгах шийдвэр гаргаж болно. The Terminator, The Matrix, I Robot зэрэг кинонууд яг энэ сэдвийг єгүүлдэг шүү дээ. Хэрвээ єндєр чадвартай роботуудад хүн алах програмчлал суулгаж єгсєн эсвэл єєрєє єєрийнхєє програмыг єєрчлєх чадвартай, түүнчлэн єєрийнхєє техник хангамжийг солих болон сайжруулах чадвартай бол роботууд нь үнэхээр аюул занал учруулахгүй гэх баталгаагүй юм. Энэ бүхэн үнэхээр бодитой гэдэг нь эргэлзээгүй.
1818 онд бичсэн алдарт Франкенштейн хэмээх зохиолыг дэлхий даяараа мэддэг. Тэр зохиол дээр гардаг робот гэх үү, мангас гэх үү бүтээсэн эд зүйл эзнийхээ тусламжгүйгээр єєрийгєє сайжруулж байгаагаар гардаг шүү. Isaac Asimov хэмээх хүн "роботын 3-н хууль" хэмээх алдарт үгийг хэлсэн байдаг. Харин єнєєдєр бол буруу програмчилсан болон роботтой буруу харьцсанаас болж алуулах, гэмтэх тохиолдол элбэг гарч байгаа. Мэдээж үйлдвэрийн роботууд л хамаг гайг чирж байгаа нь тодорхой. Гэхдээ үйлдвэрийн роботууд ч гэсэн єнєєдєр үйлдвэрийн бусад машин тєхєєрємжийг бодвол жижигхэн, хүч багатай, боловсронгуй байдаг тул ихэнхдээ л хүнийг гэмтээж, шархдуулдаг юм. Manuel De Landa хэмээх нєхєр роботуудтай тууштай тэмцдэг. Тэр яагаад ч юм робот ирээдүйд биднийг мєхєлд хүргэнэ гэдэгт гүнээ итгэдэг бєгєєд үүнийгээ батлах онолыг хүртэл гаргасан байна. Тэр тусмаа єєрєє сурдаг роботууд гарч ирснээр биднийг сєнєєх үйл явц асар түргэн болно гэж хэлдэг.
За энэ ч яахав, гэр оронд тусалдаг гэх мэтийн єдєр тутам бидний амьдралд оролцдог роботуудыг бүтээхдээ хүмүүст аюулгүй байдлыг онц ихээр бодолцохгүй бол болохгүй. Жишээ нь 30-40 кг-ын жинтэй робот нялх хүүхэд дээрээс уначихвал яах билээ, шилэн хаалга бяц мєргєєд байвал яах билээ.. Ингээд бодохоор роботын ертєнц бас л нилээд түүхий байгаа бєгєєд жинхэнэ хэрэглээнд нэвтэртэл дахиад овоо хэдэн жил хэрэгтэй болж мэдэх юм.
РОБОТ УРАН ЗОХИОЛД
Роботуудыг уран зохиолд нилээд дүрсэлсэн байдаг. Хамгийн анх 1920 онд Karel Ca¬pek хэмээх чех зохиолч номдоо робот гэдэг үгийг хэрэглэсэн болохыг бид мэдсэн. Тэгвэл Isaac Asimov хэмээх зохиолч роботуудыг тухай єгүүлэх бүхэл бүтэн багц номууд бичжээ. Тэр тусмаа түүний номонд гардаг "Роботын 3-н хууль" нь их алдартай юм. 1942 онд бичсэн "Runaround" болон "I Robot" хэмээх зохиолуудад энэ хууль гардаг:
  1. Робот ямар ч тохиолдолд хүнийг гэмтээж болохгүй. Харин хүн єєрийг нь гэмтээх, шархдуулах, бүр цаашилбал устгахыг зєвшєєрнє.
  2. Хэрвээ эхний хуулийг зєрчихгүй бол хүний єгсєн бүхий л командуудыг роботууд үг дуугүй биелүүлэх ёстой.
  3. Хэрвээ 1 болон 2-р хуулийг зєрчихгүй бол робот єєрийгєє хамгаалах, арчлах эрхтэй.
Энэ 3-н хууль их алдартай бєгєєд роботын ертєнцєд цаашдаа ч их утга агуулгатай байх биз ээ. Хэрвээ та "I Robot" хэмээх Уиль Смитийн тоглосон Холливудын киног үзсэн бол энэ 3-н хуулийг сайн мэдэж авсан гэж найдаж байна.
ЄРСЄЛДЄЄН
Жинхэнэ бүрэн автомат роботуудын дунд болдог тэмцээнүүд дундаас Bot¬ball хэмээх тэмцээн нилээд алдартай. Энэ бол Lego маягийн роботуудын тэмцэлддэг хєл бємбєгийн тэмцээн юм. Энэ тэмцээн 2 шатны ангилалтай. Эхнийх нь дунд сургуулийн сурагчдын бүтээсэн роботууд оролцдог бол 2 дахь шатанд хэн дуртай нь эх орноо тєлєєлєн оролцож болно. Бүсийн тэмцээнд орохын ємнє 5-н долоо хоногийн турш багууд єєрсдийн роботыг бүтээнэ. Роботоо угсарна, програмчилна.. Бүсийн тэмцээнд шалгарсан нь мэдээж улсын чанартай тэмцээнд оролцох эрхийг авна. Botball бол Оклахома мужийн KISS их сургуулийн санаачилсан тєсєл юм. Тэгвэл First Robotics Competition (FRC) бол олон улсын багууд оролцдог нилээд мэргэжлийн чанартай тэмцээн юм. Жинхэнэ єндєр ур чадвартай инженерүүд, залуучууд ур ухаанаа уралдуулдаг талбар билээ.
Тэд 6-н долоо хоногийн туршид роботоо бүтээнэ. Ахлагч нь мэргэжлийн хүн байх бол багийн бусад гишүүд дунд болон их сургуулийн оюутнууд байх ёстой. Энэ робот нь First-ээс боловсруулсан тоглоомын даалгаврыг биелүүлэх ёстой ба энэ даалгавар нь жил болгон єєрчлєгддєг. Харин Азид жил болгон Robocon хэмээх роботын тэмцээн олон улсын их дээд сургуулиудын дунд зохиогдож байгаа бєгєєд жил ирэх бүр нэр хүндтэй болж оролцогчид нь ч ихээхэн туршлагатай, авьяастай болж байгаа юм. Эхлээд тухайн улс дотоодын сургуулиуд дотроо тэмцээн зохиож аваргаа тодруулна. Ингээд улс болгоноос шалгарсан аварга багууд тэмцэлдэн жинхэнэ аваргаа тодруулдаг. Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр гардаг тул таныг энэ тэмцээний тухай тодорхой мэдлэгтэй гэж найдлаа.
HUMANOID буюу ХҮН ДҮРСТ РОБОТ
Humanoid гэсэн хэллэг роботын ертєнцєд ихээхэн хэрэглэгддэг юм. Энэ үгийг орчуулах аваас "Хүнтэй тєстэй" гэсэн үг. Єєрєєр хэлбэл хүн шиг хєл гартай, хүн шиг л харагдана гэсэн үг. Энэ үгтэй тєстэй An¬droid, Gynoid гэсэн хэллэгүүд байх бєгєєд энэ нь бүр нарийвчлан хүйсийг нь зааж байгаа хэрэг юм. Android гэдэг бол яг эрэгтэй хүн шиг харагдах робот буюу хиймэл хүнийг хэлнэ. Шинжлэх ухааны, зєгнєлт кинонууд дээр гардаг яг эрэгтэй хүн шиг харагдах робот, хиймэл хүнийг Android гэж ойлгох хэрэгтэй. Жишээ нь Terminator, AI кинон дээр гардаг эмэгтэй хүнийг зугаацуулагч эр зэрэг нь Android билээ. Єнєєдєртєє бол хиймэл дүрүүд л ихээхэн алдартай байгаа юм. Тэрнээс жинхэнэ амьдрал дээрх хүн тєст роботууд яг үнэндээ хүнээс маш их ялгаатай байна. Дєнгєн данган гар, хєлтэй, толгойтой л болж байна. Тэрнээс нарийн элементүүд, эрхтнүүд ихэнх нь түүхий зарим нь огт байхгүй байгаа. Хурууны тоо, арьсны єнгє, чихний хэлбэр, үс, єндєр жин, хамрын хэмжээ хэлбэр зэрэг нь эрс ялгаатай мєртлєє дээрээс нь нэмээд хүнд байдаггүй эд эрхтэн, хэрэглэл нэмэгдсэн байх нь бий.
Жишээ нь эвэр, тємєр гадаргуу, Металл хальс, урт сарвуу, хумс, сүүл зэргийг нэрлэж болох юм. Зарим нь хүн гэхээсээ илүү амьтантай тєстэй байдаг. Хэвлээр явагчид, загас, мэрэгч амьтад, уутат амьтан зэргээс санаа аван роботуудаа бүтээж байна. Тэр тусмаа хэвлээр явагч амьтдыг дуурайсан роботууд ихээхэн түгээмэл байна. Кино болон телевизийн нэвтрүүлгүүд дээр гардаг харь гаригийн хүмүүс нь дандаа л хүн дүрс байдгийг та мэднэ шүү дээ. Яагаад ийм болсныг мэдмээр байна уу? Хариулт нь их энгийн юм. Тєрєл бүрийн зєгнєлт маягийн хувцас бүтээгээд түүн дотроо хүн оруулан жүжиглэхэд их амар юм. Иймээс л та бид харь гаригийн хүн гэхээр л хүнтэй тєстэй амьтан бодогддог юм даа. Гэвч сүүлийн үед компьютер график болон телевизийн тоног тєхєєрємж хүчтэй хєгжсєнєєр хүнтэй тєсгүй харь гаригийн хүнийг тєвєггүй бүтээдэг болжээ. Оддын дайн, Terminator, AI, Alien гэх мэт олон зєгнєлт кинон дээр яг хүн шиг роботууд гардгийг та үзсэн байж таараа. Зарим нь яг хүн шиг харагддаг бол зарим нь зүгээр л хүнийг дуурайлган хийсэн робот байдаг шүү дээ. Бас I Robot кинон дээр хүнээс ч илүү хєдєлгєєнтэй, сүрхий роботууд гардгийг та санаж байгаа байх.
HUMANOID-ЫН ТУХАЙ
Хэрвээ робот хүн шиг л харагдаж байвал түүнийг humanoid гэж нэрлэж болно. Гол нь хүн шиг толгой, үе мєчтэй байх ёстой. Зарим иймэрхүү роботууд зєвхєн бэлхүүсээс дээш байдаг боловч түүнийг humanoid гэхэд буруудахгүй. Эсвэл дан царай ч бүтээсэн байх нь бий. Тантай дажгүй ярьчихдаг робот толгой байвал түүнийг humanoid гэж болно. Humanoid робот нь үйлдвэрийн бусад роботуудыг бодвол бүтээхэд асар хэцүү, зардал их ордог, хамгийн сүүлийн үеийн шилдэг технологиудыг ашиглах шаардлагатай болдог. Тэрээр орчин тойрноосоо хамааран үйлдэл, зорилгоо сольж чаддаг. Энэ бол хүн тєст роботын бусад роботоос ялгагдах хамгийн гол шинж юм. Хүн тєст робот нь явах, хєдлєх боломжтой байдаг болохоор ихэнхдээ дараах чадваруудыг эзэмшсэн байдаг.
  • Єєрєє єєртєє үйлчилгээ үзүүлэх (єєрийгєє цэнэглэх)
  • Автоматаар суралцах (гаднын тусламжгүйгээр єєрєє суралцах, шинэ нєхцєл байдал үүсэхэд дажгүй даван туулах)
  • Хүнд аль болох хор хєнєєл хүргэхгүй байх
  • Үйл хєдлєл нь болгоомжтой, удаан байдаг. (Гэтэл үйлдвэрийн тусгай зориулалтын роботууд асар хурдан хєдлєх нь бий.)
Хүн тєст робот нь дараах үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдтэй. Мэдрэх хэсэг, Санаа авах, Тєлєвлєх, Удирдах. Ийм роботыг аль болох л хүн рүү ойртуулж бүтээхийг оролддог юм. Ингээд хүн тєст роботууд нь бусад роботуудыг бодвол илүү нарийн бүтэцтэй, ярвигтай байх нь бий. Ер нь робот бүтээхэд олон системүүд шаардлагатай нь ойлгомжтой. Эрчим хүч, хєдлєх эд ангиуд, оновчтой удирдлага, араг яс, компьютерийн удирдлага, мэдрэх системүүд, єєрийгєє хєгжүүлэх, суралцах гэх мэт олон зүйлс хэрэгтэй. Гэтэл бидний шинжлэх ухааны єнєєгийн хүрсэн тєвшин зарим системүүдийг хангаж дийлэхгүй байна. Жишээ нь эрчим хүчийг хэрхэн бага зайд хадгалах вэ гэдэг асуудал одоо ч гэсэн бэрхшээлтэй хэвээрээ байна. Гэтэл эрчим хүчгүй бол ямар ч систем ажиллаж чадахгүй.
Тэгэхээр єєрєє явдаг роботууд єєрєє явдаг болохын тулд нилээд том батарейг үүрч явах ёстой болж байгаа юм. Гэтэл батарейнаас гадна хичнээн олон систем роботод хэрэгтэй болно гээч. Энэ бүхнийг роботын биед хамгийн оновчтой байрлуулна гэдэг үнэхээр хэцүү даалгавар болдог. Ингээд л хүнд их бие, хүнд батарей үүрсэн робот үсрэх ямар ч боломжгүй болж байгаа юм. Та бидний бие хаа бол байгалийн бүтээсэн хамгийн тєгс системүүдийн нэг юм. Єнєєдєр ч гэсэн эрдэмтэд хүний бие махбодийн зарим хэсгийн нууцыг илрүүлж чадаагүй л байна. Тухайлбал тархи бол одоо ч гэсэн нууцлаг хэсэг байсаар байна. Хэл яриа, араг яс, танин мэдэхүй зэргийг эрдэмтэд зүгээр л бүдүүн баргаар чиглүүлээд орхиж байгаа юм.
ХЭРЭГЛЭЭ
Хүн дүрст робот нь хэд хэдэн чухал хэрэглээтэй.
Юун түрүүнд хүн дүрст робот бүтээж хүний биеийн механизм, нарийн бүтцийг судлахад хэрэглэж байна. Жишээ нь євдєгний ажиллагаа нь маш нарийн бүтэцтэй, ярвигтай механизм байдаг. Түүнийг судлахын тулд аль болох адил бүтэцтэй робот хєл бүтээхээс єєр аргагүй юм. Ингээд л хүн дүрст робот бүтээж байгаа юм даа. Зарим хүмүүс цэвэр сонирхлоороо хүн дүрст робот бүтээж байна. Хүн дүрст робот бүтээнэ гэдэг нь баргийн аавын хүүгийн хийх ажил биш тул улс орныхоо нэрийг гаргах, ирээдүйд бий болох асар их ашигтай бизнест бэлтгэж байгаа хэрэг. Хүн дүрст робот бүтээх бас нэг чухал асуудал бол хүний хиймэл эрхтнийг бүтээж тахир дутуу болсон хүмүүст залгах явдал юм. Єєрєєр хэлбэл үйлдвэрийн осолд орж гараа тасдуулсан хүнд хиймэл роботон гар залгана гэсэн үг. Хєлгүй болсон хүнд хүчирхэг робот хєл суулгаснаар дажгүй явж чадаж байгааг та бэлхнээ мэдэх билээ.
Хүн дүрст робот нь хүний єдєр тутам хийдэг уйтгартай ажлуудыг таны ємнєєс гүйцэтгэх зорилготой. Хєгшин хєвєє хүмүүст туслах асуудал барууны болоод Япон зэрэг баян улс орнуудад хурцаар тавигдаж байна. Гэтэл тэдэнд туслах залуучууд нь улам л ховордоод байдаг. Гэтэл баян хєгшдєд мєнгє бол байдаг, харин үйлчилгээ, тусламж нь дутагдаад байдаг. Энэ асуудлыг шийдэх дажгүй гарц бол робот бүтээх явдал билээ Гэрт аль болох хүнтэй тєстэй робот байвал тохиромжтой шүү дээ. Ингээд л эрдэмтэд хүн дүрст роботыг асар их эрчимтэй хєгжүүлж байгаа юм. Үйлчилгээ тусламжаас гадна хүн ажиллахад маш хэцүү хүнд нєхцєлд роботуудыг ажиллуулах нь тохиромжтой. Жишээ нь далд уурхай, далайн гүний судалгаа, хүнд үйлдвэрийн нүсэр ажлууд, автомашин засвар зэргийг дурдаж болно.
Ингээд humanoid роботын эцсийн хэрэглээ бол хүмүүсийг зугаацуулах явдал юм. Жишээ нь Universal Studios-ийн бүтээсэн Ursula хэмээх робот нь дуулж бүжиглэн үзэгч хүмүүсийг баясгадаг. Японд маш баян корпорациуд асар том оффисын барилгынхаа нэг давхарт үүдний хэсэгт сүүлийн үеийн humanoid робот байрлуулж орж ирсэн хүмүүст сэтгэгдэл тєрүүлэх явдал бараг л моодонд ороод байгаа гэж хэлж болно. Энэ бол тухайн корпорацийн асар том имиж болохоос гадна Японы электроник, роботын хєгжлийг дэлхий дахинд гайхуулах том боломж билээ.
ХЄДЄЛГЄГЧ ЭД АНГИ
Роботыг хамгийн бага зардлаар хамгийн үр дүнтэй хєдєлгєєнд оруулах явдал бол их чухал гэдэг нь мэдээж. Тэгэхээр үүнийг судалдаг бүхэл бүтэн тусгай эрдэмтэд байна. Хүний биед эд эрхтнүүдийг хєдєлгєх зориулалттай маш олон тооны булчин шєрмєс, үеүд байх нь ойлгомжтой. Эдгээр нь олон сая жилийн турш хєгжиж єнєєгийн бүтцийг олсон болохоор үнэхээр нарийн, байгалийн сонгодог бүтээл болсон байна. Гэтэл хүн дүрст роботод хичнээн болхи ч болтугай хєл гарыг хєдєлгєх булчин, үе хэрэгтэй болно. Роботууд одоогоор эргэдэг үе болон моторыг ашиглаж байна. Ийм эд ангиудыг электроник, хийн, усан гидравлик, єндєр даралтын цахилгаан материал, ультрасоник гэх мэтээр хийдэг.
ТЄЛЄВЛЄХ БА УДИРДАХ
Энэ бол хүн дүрст роботын бусад роботуудаас ялгагдах гол онцлог юм. Тэр тусмаа үйлдвэрийн роботуудад тєлєвлєх, єєрийгєє удирдах гэсэн явдал бараг байхгүй. Гэтэл хүн дүрст робот нь янз бүрийн таашгүй нєхцєл байдалд орж болох учраас тухайн нєхцєл байдалд тааруулан єєрийгєє удирдах хэрэгтэй болно. Жишээ нь хоёр хєлтэй байх учраас түүн дээрээ явах хэрэгтэй болно. Гэтэл роботод хамгийн бага эрчим хүч зарцуулж хамгийн үр дүнтэй явах хэрэгтэй учраас хэрхэн явахаа тооцоолно. Ихэвчлэн энэ үүднээс алхах аргыг сонгодог. Ер нь зєвхєн алхах гэхэд л хичнээн нарийн тооцоолол, хичнээн олон жилийн хєдєлмєр шингэдэг вэ гэдгийг та сайтар ойлгож ухаарах хэрэгтэй. Зєв алхахын тулд гадаргуугийн налуу, саад байгаа эсэхийг байнга тооцоолно гэсэн үг. Бас хєлийн ул гадаргуутай хэрхэн хүрэлцэж байгаа мэдээллийг үргэлж мэдэрч тооцоолох учиртай. Роботын ертєнцєд энэ асуудлыг шийдэхийн тулд Zero Moment Point (ZMP) гэсэн хэмжигдэхүүн ашигладаг.
ЁС ЗҮЙН АСУУДАЛ
Хүн дүрст роботын чухал зүйл бол ёс зүй юм. Та роботын ертєнцийг огт мэдэхгүй байсан ч гэсэн энэ асуудлаар єєрийн ойлголттой байх ёстой. Хүн дүрст роботууд хэдэн жилийн дараагаас та бидний амьдралд хүч түрэн орж ирэх нь тодорхой болчихлоо. Дэлхийн хамгийн шилдэг корпорациуд энэ талаар ажиллаж байгаа тул тэд маш сайн үр дүнд хүрч л таараа. Тэгвэл ёс зүйн зарим асуудлууд дэлхий нийтийг зовоож байна.
ХЄГЖҮҮЛЭЛТИЙН ЦАГ ХУГАЦАА
1206
Аль Жазари анхны програмчилж болдог хүн тєст роботыг бүтээжээ. Бидний нэгэнт мэдэх болсон 4-н хєгжимчинтэй завь шүү дээ.
1495
Леонардо Да Винчи иж бүрэн зэвсэглэн хуягласан цэрэг бүтээжээ. Хүн тєрєлхтєн үүнийг Леонардогийн робот гэж нэрлэдэг юм.
1738
Jacques de Vaucanson хэмээх хүн Лимбэ үлээж чаддаг хоньчин робот бүтээжээ. Энэ робот нь 12 янзын ая тоглож чаддаг байжээ. Энэ роботын онцлог нь яг хүний хэмжээгээр бүтээгдсэн байна.
1774
Droz болон түүний хүү Henri-Louis нь 40 гаруй тэмдэгттэй текст бичиж чаддаг хүүгийн дүрстэй робот бүтээжээ.
1921
Чехийн зохиолч Karel Capek нь анх удаа Робот гэдэг үгийг зохиолдоо хэрэглэсэн.
1969
D.E.Whitney хэмээх хүн Resolved motion rate control of manipulators and human prosthesis хэмээх зохиол бичив. Монголоор орчуулбал "Машиныг удирдах ба хєдєлгєєнийг зохицуулах ба хүний хиймэл эрхтэн" гэх ажээ.
1970
Хоёр хєлтэй хүн амьтны хєдєлгєєнийг тайлбарлах, ойлголцоход дєхєм үзүүлэх зорилготой "Zero Moment Point" хэмээх хэмжигдэхүүнийг ашиглах саналыг Miomir Vukobratovic оруулав.
1972
Miomir Vukobratovic ба түүний хамтран зүтгэгч Их Сургуулийнхан анхны хүнтэй тєстэй хиймэл хувцас ба гадна талын арьс маягийн зүйл бүтээжээ.{mospagebreak}
1973
Японы Токио хотын Waseda Их Сургууль нь Wabot-1 хэмээх роботыг бүтээв. Энэ нь хүнтэй Япон хэлээр ойлголцох чадвартай байжээ. Мэдээж чих, ам, нүдтэй байлаа.
1980
Marc Ribert хэмээх хүн олон жилийн мєрєєдлєє биелүүлж явж чаддаг, євдєгтэй нилээд сайн хєл бүтээж чадлаа. Євдгєє динамик байдлаар их сайн удирдаж байсан байна.
1983
Сан Диего дахь Space and Naval Warfare Systems Center нь "Greenman" хэмээх humanoid-ыг бүтээсэн байна. Энэ роботын араг яс их сайн хийгдсэн бєгєєд тэр үедээ л цоо шинэ кинематик материалаар арьс хийжээ. Гар, араг яс, толгойтой байсан ба 525 мєртэй камераар нүд хийсэн байна. Энэ нүд нь 35 градусаар харах чадвартай.
1984
Японы Waseda Их Сургууль маань Wabot-2 роботоо бүтээв. Энэ удаад хєгжим тоглодог болсон бєгєєд нүдээрээ нот харан түүнийг аялж чадна. Мэдээж хүнтэй харьцах чадвар илүү сайжирсан байна.
1985
Дэлхийн гигант Hitachi нь хоёр хєлтэй, түүгээрээ тэгш гадаргуу дээр явж чаддаг робот бүтээв.
1985
Нєгєє л Waseda маань Wasubot хэмээх єєр нэг хєгжимчин бүтээв. Олон улсын Шинжлэх ухаан, Технологийн үзэсгэлэнгийн нээлтэд зориулан NHK симфони оркестортой хамтран концерт тоглосон байна.
1986
Honda маань хоёр хєлтэй роботын 7-н загварыг гаргажээ. E0 (Experimental Model 0) "Туршилтын загвар" хэмээх нэртэй энэ загвар E6 хүртэл үргэлжлэх юм. E0-ийг 1986 онд бүтээсэн бол E1-E3-ийг 1987-1991 онд, E4-E6-г 1991-1993 онуудад тус тус бүтээжээ.
1989
Америкуудын бүтээсэн Manny бол бүтэн томорч жижгэрдэг хүн тєст робот юм. Тэрээр алхаж чадахгүй боловч мєлхєх, сэлэх зэрэг үйлдлийг хийдэг юм байна.
1990
Динамик євдєг бүхий хоёр хєлтэй роботыг Tad McGeer бүтээсэн байна. Євдєгтэй учраас зєєлєн алхана гэсэн үг шүү дээ.
1993
Honda маань P1 (Prototype Model 1)-ээс P3 хүртэл загварууд гаргав. Энэ нь ємнєх E цувралын дараагийн үе юм.
1995
Нєгєє л Waseda маань Hadaly хэмээх хүн робот бүтээв. Мэдээж хүнтэй харилцах тал дээр маш их дэвшил гарчээ. Тэр тусмаа нүд-дэд систем, дуу удирдах дэд систем, сонсох дэд системтэй нь нэн онцлог болжээ. Гэвч энэ бүхэн нь зєвхєн япон хэл дээр явагддаг байв.
1995
Waseda маань яг хүн шиг хэмжээтэй хоёр хєлтэй Wabian роботыг бүтээв.
1996
Tokyo-ийн Их Сургууль хүн шиг хэмжээтэй, хамгийн гол нь хєнгєн жинтэй робот хєгжүүлэв. Нэрийг нь Saika гэх ажээ. Тэр үедээ л хамгийн шилдэг робот байлаа. 1998 он хүртэл хєгжүүлсэн гэдэг.
1997
Waseda Их Сургууль Hadaly-2 роботыг хєгжүүлэв. Хүнтэй харьцах байдалд илүү их дэвшил гарчээ. Тэрээр хүнтэй мэдээллээр харилцахаас гадна физик маягаар харьцаж чаддаг болжээ.
2000
Honda корпораци хоёр хєлтэй алдарт ASIMO роботоо олон нийтэд танилцуулав.
2001
Sony Dream Robot хочтой жижигхэн боловч үр дүнтэй хєєрхєн роботыг Sony корпораци олонд дэлгэн үзүүлэв. 2003 онд түүний нэрийг Qrio болгон єєрчилжээ.
2003
Osaka-ийн Их Сургуулийн бүтээсэн жинхэнэ юм шиг арьсыг ашигласан Actroid роботыг Kokoro компани хєгжүүлэв.
2005
Хєгшин хєвєє болон эрэмдэг зэрэмдэг хүмүүстэй харьцаж, тэднийг зугаацуулах зорилготой Wakamaru хэмээх дотоодын зах зээлд зориулсан роботыг Японы Mitsubishi корпораци бүтээлээ.
Єєрсдєє бие даан суралцдаг роботууд бий болж байгаа бєгєєд тэд маш сайн суралцсаар нэг их удахгүй цэвэр биеэ даах хэмжээнд хүрвэл яах вэ? Хэрвээ таны хүүгийн туслах робот нь бүх юмыг мэддэг тул таны хүүхэд юу ч сурах шаардлагагүй болж улмаар усан тэнэг болчихвол яах вэ? Магадгүй олон жилийн дараа бүх юм эсрэгээрээ эргэж хүмүүс єєрсдєє роботуудын боол болчих ч юм билүү. Иймэрхүү ёс зүйн нилээд хүнд асуудлууд роботын ертєнцєд ихээхэн яригддаг. Гэхдээ энэ асуудлыг техникийн хүмүүс гэхээсээ илүү уран бүтээлчид илүү их дэлгэн тавьдаг. Тэд кино, зохиолдоо энэ асуудлыг янз бүрээр зєгнєн илэрхийлдэг нь үнэндээ тийм ч хийсвэр биш билээ. Робот роботоо бүтээх асуудал нь ёс зүйн бас л хүнд асуудал юм. Тэд сэтгэж чадаж байгаа болохоор єєрсдийгєє хувилах, үржүүлэх асуудлыг зүй ёсоор тавих юм. Яагаад гэвэл үржихгүйгээр мєнх байх асуудал яригдахгүй. Гэтэл єєрєє сэтгэдэг бүх юм єєрийгєє үржүүлдэг шүү дээ.
Оюун ухаант машинд гэмтэл гарч тэрээр гэмт хэрэг үйлдвэл яах билээ. Жишээ нь та роботынхоо єглєє болгон єгдєг хурц үйлчилгээтэй эмийг сэтгэл амгалан уудаг боловч роботод тань гэмтэл гарч эмийн оронд хор єгдєг байсан бол яах билээ? Магадгүй хэзээ нэгэн цагт хүн робот 2-ын хооронд маргаан гарч түүнийг шүүхээр шийдэх асуудал гарч болох юм. Энэ үед хэрхэн шийдэх вэ? Автоматаар хүний зєв гэх үү, эсвэл шүүхээр шударгаар шийдэх ёстой юу? Энэ бол ёс зүйн маш хүнд асуудал шүү дээ. Та магадгүй нэг роботыг "Мангар хєлдүү новш" гээд хэлчихсэн чинь нєгєє робот тань шүүхэд гомдол мэдүүлээд байвал яах вэ? Гэтэл таны буруу болж уучлал гуйх эсвэл бусад байдлаар роботод торгууль тєлєх болбол танд ямар санагдаж байна? Ер нь ирээдүйд хүн роботыг байнга боолчилж болох уу, үгүй юу? Эсвэл роботыг хүссэн үедээ устгах, үгүй хийх боломжтой юу? Одоохондоо энэ тухай ярихад танд эрт санагдах эсвэл огт тєсєєлєгдєхгүй байж мэдэх юм. Гэвч энэ бол ирээдүйд заавал үүсэж бий болох чухал асуудал юм.

Related Posts by Categories



- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP