- Агуулгын шошго



“Түмний зорилт
Төрийн менежмент” цуврал.


Улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны 
"Чандмань онол"

Тэгшитгэх гэж тэнэгтэхгүй 
Эрэмблэх гэж хичээнэ би...

Тэрэлжид  2007 он


Ярьснаас зурах нь илүү
   
     Бид "Ардчилал"-ын хэмээх 20 гаран жилийг ардаа үдэж тэр үед дөнгөж төрж байсан хүүхдүүд одоо аль хэдийн насанд хүрсэн хүмүүс болжээ. Харин монголчууд бидний ардчилалаас хүлээж байсан зүйлс энэ хугацаанд амьдралд хэрхэн хэрэгжсэн бэ? гэсэн асуултыг өөрсдөдөө тавьбал хангалттай хэмээн хариулахад дэндүү учир дутагдалтай байгааг хүн бүр л ам уралдан хэлэх байх. Гэвч яг чухам юунаас болоод санасан үр дүнд бүрэн дүүрэн хүрэхгүй байна гэдгийг онолын үндэстэй тайлбарлаж чадах хүн ховор байна. Бидний мэдэх янз бүрийн улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны онол, үзэл баримтлал, эх сурвалжуудад бичигдсэн зүйлс хоорондоо зөрчилтэй, амьдралд шууд аваад хэрэглэчих зүйлс хомс болж эхэллээ. Бусад улс орнуудын амжилт гаргаж байсан сайн зүйлсийг хурдан хэрэгжүүлж, саар мууг нь тойрч, товчилмоор байдаг. Тэгэхээр сайн судлах хэрэгтэй болж байгаа биз?! Миний бие яг үүнийг л хийж, судалж эхэлсэн юм. Тэгтэл судлах тусам бидний өөрсдийгөө сайн мэддэг гэж үздэг олон зүйлс огт өөр юм болж ирдэг байна шүү!
     Жишээ нь: "Хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй" гэж бид маш сайн мэднэ. Бас түүнийг иргэн хүний улс төрийн эрх гэж боддог, Үндсэн хуулиндаа ч тэгээд заачихсан. Судалгааны үр дүнд энэ нь нэг хүний болон нэг намын ноёрхлын дэглэмийн үед тэднийг эсэргүүцэх улс төрийн эрх- зэр зэвсэг нь байсан бол нийтийн ноёрхлын дэглэмтэй ардчилалд хувьсгал хийж орсны дараа нийгмийн харилцааны тулгуур эрхүүдийн нэг нь болж хувирдаг болох нь тогтоогдсон юм. Тэгэж байж ижил үзэл бодолтой хүмүүс нэгдэж байгууллага байгуулна, түүгээрээ дамжуулж амьдралын чанараа сайжруулахыг бусдадаа уриалж манлайлна гэсэн нам байгуулсныхаа үндсэн зорилтоо биелүүлэх боломжтой болж үлдэнэ. Нам, төрийн бус байгууллага чухамхүү ингэж үүснэ, үүсдэг гэдгийг бид мэднэ. Өөрөөр хэлбэл нийтийн ардчилалаа тогтоохын тулд улстөрийн намууд цөөнхийн ноёрхолын дэглэмийг түлхэн унагаасныхаа дараа төрийн эрх барих гэж үхэлдэлгүй ард түмэндээ тэр эрхийг нь өгөөд өөрсдөө нийгмийн харилцааны чиглэлтэй, судалгаан дээр суурилсан манлайлагч байгууллага болж хувирах хэрэгтэй. Намууд ард түмэндээ эрхийг нь авч өгнө гэж амалсан бол зорилгодоо хүрмэгц ард түмэндээ эрхийг нь өгөөд өөрсдөө эхэлж бий болсон тэр зорилт-"үндсэн цэг" дээрээ буцаж очно, ард түмэндээ ардчилсан төрөө байгуулах боломжийг нь олгоно гэсэн үг. Сонгуулиар ч бай хувьсгалт тэмцлээр ч бай олж авсан эрх мэдэлтэйгээ үхэлдэн зууралдаж болохгүй. Эргэж очих хэрэгтэй гэдгээ ухамсарлах нь хэдий хэцүү ч гэсэн тэгэх л хэрэгтэй. Яг энэ үед Үндсэн хууль боловсруулах, ардчилсан сонгууль явуулах, засаглалын бүтцээ шийдэх, бизнесээ явуулж ахуй амьдралаа төвхнүүлэх зэрэг маш их мэдлэг, чадвар, туршлага шаардсан ажлыг маш олон хүнийг хамарсан зөвшилцөл үүсгэж богино хугацаанд шийдэх хэрэгтэй болдог. Энэ үед намууд манлайлж болох боловч эрх мэдлийг өмчилж болохгүй. Яг энэ торгон агшинд л алдаа гардаг байна. Мөн янз бүрийн оронд янз бүрийн зорилтыг тавьж хувьсгалт тэмцлүүд өрнөж байсан, өрнөж байгаа бөгөөд тэр нь төрөө байгуулах ажлыг зүй зохисоор нь хийх энэ ярвигтай ажил дээр тулж ирэнгүүт гацаж эхэлдэг. Хамгийн нийтлэг алдаа бол нам, улс төрийн хүчин олж авсан эрх мэдлийг дангаар эзэмшихийг оролдох үзэгдэл юм. Нийтийн эрх ашгийн төлөө ард түмний хийсэн тэмцлийг манлайлснаар олж авсан төр байгуулах эрхийг ард түмэндээ өгөхгүй, өөрсдийн "Сайн намын сайн төр" байгуулахаар эзэмших л юм бол түлхэн унагаасан дэглэмээсээ юугаараа ч, хэзээ ч ялгагдахгүй, адилхан л цөөнхийн дарангуйлалтай төрийн дэглэм тогтоно. Сайн хүн, сайн нам гарч ирвэл муу дарангуйлагч, муу нам зайлж амьдрал сайхан болно гэж сохроор найдах, ялгаж салгах гэж мунгинах шаардлага ард түмэнд байхгүй, цөөнхийн засаглалд хуурах, дарангуйлахаас өөр оршин тогтнох арга байдаггүй. Төрийн эрх мэдэл хяналтгүйгээр цөөнхөд очсон бол шууд л дарангуйлал тогтоно. Төрийн эрхэнд гарсан хяналтгүй цөөнх, тоормосгүй машин хоёроос сайн юм хүлээгээд нэмэргүй. Ард түмний хувьд дарангуйлагч л бол дарангуйлагч. Бас энд заавал дурьдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол олон намын тогтолцооны систем буюу цөөнхүүдээс аль нэгийг нь сонгож ард түмэн түүгээр удирдуулдаг системийн тухай зөв ойлголттой болох явдал юм. Олон намын тогтолцооны системтэй болчихвол ялагдсан намууд нь ялсан намаа хянаад ардчилал тогтчихно гэж хууртах нь цаг барсан гэнэн ойлголт. Учир нь ард түмний хувьд нэг нам ч цөөнх, олон нам ч цөөнх. Цөөнх цөөнхөө хянадаг тогтолцоо үр ашиг муутай, үргэлжийн хэрүүл тэмцэл нь ард түмнийг хагалан бутаргаж нэг улс байх нэг ард түмэн болж нягтрах үндсэн зорилгоо олж харахгүй байлгахад хүргэдэг тогтолцоо. Цөөнхүүд нийтийн өмчийг идэж шамшигдуулах эрх ашиг нь нэг ижил байгаа үед нэг "хөнжилд" хамт орохоос ерөөс буцдаггүй гэдэг нь хүн төрөлхтөнд илэрхий болсон зүйл. Бид ч бас хангалттай туршаад үзчихлээ.
Ардчилал бол ард түмний нийтийн засаглал. Нэг хүнийх биш, нэг намынх ч биш, олон намынх ч биш гэж ойлгох хэрэгтэй. Монголын ард түмний ардчилал бол монголын ард түмэн өөрсдөө нийтээрээ оролцож байж хэрэгждэг засаглал байх ёстой юм. Олонхийн буюу ард түмний засаглалыг тогтоох, түүнийг цөөнхүүд болох намуудын манлайлалтай зөв хослуулж явах нь маш төвөгтэй боловч нэг учрыг нь олоод хэрэгжүүлж чадсаны дараа үнэхээр боломжийн зөв систем юм байна гэдэг нь ардчилал өндөр хөгжсөн орнуудад амьдралын туршлагаар нь батлагдсан зүйл. Олонхийн засаглал байхгүй л бол намуудын манлайлал нь дарангуйлал болж хувирах процесс маш хурдан өрнөдөг юм байна гэдгийг одоо бид ойлгож болох боллоо. Энэ процесс бүр нүд ирмэхийн зуурт маш хурдан өрнөдөгийн цаад учир шалтгаан нь цөөнх нийтийн өмчийг захиран зарцуулах эрхийг эзэмшиж байгаа цаг үеийг алдвал эргэж хүрд эргүүлэх боломж олдохгүй гэж шунан дурладагтай холбоотой. Бидний энэ цаг үе бол монголын ард түмэн хүн төрөлхтөний туулж өнгөрүүлсэн арвин баялаг түүхийг хоромхон гэж хэлж болох бага хугацаанд бүгдийг нь өөрсдийн амьдралаар туулж үзээд дүгнэж, ялгаж салгаж болохоор болсон маш ховор тохиолдох үе. Мөн бид хэний ч хамааралгүйгээр өөрсдөө хувь заяагаа шийдэж болох асар их боломжтой байгаа цаг үе. Тиймээс зөв замыг нийгмийн өргөн зөвшилцөлтэйгөөр хэрэгжүүлж болох хариуцлагатай үед тулж ирсэн байна гэж нийтээрээ ойлгож байгаа гэдэгт би итгэж байна. Баян хоосны ялгаа гэж хэлэгддэг өмчийн хэт ялгарал хүчтэй явагдсаны дараа ингэж нийгмийн өргөн зөвшилцөл өрнүүлж зөв замд орох боломж ахиад хэзээ ч гарахгүй. Буруу голцуу аргаар өмчтэй болсон цөөнх хэзээ ч эрх мэдлийг зүгээр өгч байсан удаа байхгүй. Монгол маш их баялагтай маш цөөн хүн амтай орон. Энэ их баялаг намууд гэж нэрлэгдэх маш цөөнхийн эрх мэдэлд байгаа ийм зөөлөн хоолыг зүгээр хараад сууж байдаг тийм харийн улс, улс төрийн хүчнүүд, улс дамнасан эдийн засгийн бүлэглэлүүд гэж ерөөс байдаггүй. Энэ цаг хугацааг бид буруу тооцоолж буруу гаргалгаа хийвэл монголын ард түмэнд эргэж хэзээ ч олдохгүй, үргэлжийн хэрүүл тэмцэлтэй дарлал мөлжлөгтэй орон байх болно.. Өмнө хальт дурдсан Төрийн ноёрхолын ямар дэглэмүүд байдаг талаар хойно тусад нь авч үзсэн байгаа.
       Судалгааны явцад мөн улс төрийн эрх, нийгмийн харилцааны эрх хоёрын хоорондын ялгаа нь юу болох нь ч ил тод болж эхэлсэн. Нийтийн ардчилалын үед улс төрийн эрх нь шууд хэрэгжүүлэхийг шаарддаг, харин нийгмийн харилцааны эрх нь зөвшилцлийн үндсэн дээр хэрэгждэг шинж чанартай байх ёстой юм байна лээ. Бид зөвшилцөж хэрэгждэг нийгмийн харилцааны эрхүүдээ нэгдүгээрт тавиад шууд хэрэгжүүлэхээр хуульчлах ёстой улс төрийн эрхүүдээ хоёр дугаарт тавьснаас юм болгон дээр нэгдсэн ойлголт байхгүй, аливаа асуудлыг шийдэх гэж хоорондоо маргалдсаар хамаг цагаа авч байна.
        Дахиад нэг жишээ авъя: "Иргэн хүн оршин суух газраа өөрөө сонгох эрхтэй" гээд заачихсан. Энэ улс төрийн харилцааны эрх үү? Нийгмийн харилцааны эрх үү? гэсэн асуултанд миний боловсруулсан Чандмань онолын үүднээс авч үзвэл улс төрийн эрх болох нь тодорхой. Яагаад гэвэл энэ асуултанд хувь хүн хэнээс ч асуухгүйгээр өөрөө шийдвэр гаргах дархан эрхтэй, түүнийг нь төрийн болон улсын байгууллагууд хэрэгжүүлж өгөх үүрэгтэй болохоор л тэр юм. Харь оронд ажиллаж амьдарч байгаа иргэд өөрийн улсын төрөөр хамгаалуулах эрхтэй юу? Мэдээж заавал хамгаалуулж байх ёстой, тэгвэл улс төрийн эрх байх нь. Гэтэл бид үүнийг гарсан тохиолдол болгонд хоорондоо ярилцан зөвшилцөж байж хэрэгжүүлэх ёстой юу? Үгүй. Бид хууль гарахад нь нэг удаа зөвшилцөөд хууль батлагдсаны дараа түүнийг биелүүлэхийг төрөөс шаардах ёстой. Гадаад оронд монгол хүний эрх зөрчигдөх тохиолдол болгонд бид цаг алдаад гайхан шогширч, хэлэлцэж суух ёсгүй, харин хариуцсан төрийн байгуулага нь шууд ажлаа хийж асуудлыг нь шийдэх ёстой юм. Тэгэж байж уг төр асуудал гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх ажил хийх хариуцлагатай, сонирхолтой болно.
       Өөр нэг жишээ авъя. "Монгол улсын иргэн бүр хэвлэн нийтлэх эрхтэй". Энэ нь улс төрийн эрх юм бол шууд хэрэгжүүлэх үүргийг төрийн байгууллагад өгөөд төсөв мөнгийг одоо байгаа сонин, сэтгүүл, хэвлэл мэдээлэлийн бүх байгууллагуудад бүгдэд нь хуваарилаад үзъе л дээ. Нэгдүгээрт боломж нь ч байхгүй, хоёрдугаарт өгсөн мөнгөөрөө далимдуулаад хэвлэн нийтлэх эрхийг нь төр хааж боох нь тодорхой. Хохирч байгаа талд нь биш хохироож байгаа талд нь үйлчлэгч хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл үүсдэг уламжлалт зам энэ. Энэ нь бүр "нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох" гэгч болно. Төр хэвлэл мэдээлэлд өмчлөгчөөр оролцохгүй байсан нь илүү. Харин ард түмэн хэвлэл мэдээлэлд чөлөөтэй бүр заавал оролцох эрх, үүрэгтэй төдийгүй нийтийн өмчлөлийн дундын хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлүүдтэй байх хэрэгтэй. Ард түмэн дундаа хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлтэй байхын тулд зөвшилцөл хийх хэрэг заавал гардаг. Хэлэлцэж байж шийдвэр гаргахаас өөр замгүй байгаа биз дээ? Тэгэхээр ард түмэн өөрсдөө ихээхэн анхаарал тавьж хөөцөлдөж чармайж зүтгэж байж хийдэг нийгмийн харилцааны онцгой эрх юм. Бид хэвлэн нийтлэх нийгмийн харилцааны эрхээ алдвал улс төрийн засаглалын эрхээ шууд алдана. Төрийг шууд хууль гаргаж хэрэгжүүл гэж хуульчилж болдоггүйгээрээ маш хэцүү байгаа биз? Хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлийн редакцын "хараат бус" байдал, сэтгүүлчийн "хараат бус" байдал нь яг амьдрал дээр бол хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлийг өмчлөгчийн хараат байдалд байдаг. Нэгэнт тийм учраас хараат бус байдлаа хангахын тулд ард түмэн өмчлөлийн хувьд өөрсдөөсөө  хараат хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлээ бий болгож, түүнийгээ төр болон бусдаас хараат бус байлгах хууль эрх зүйн орчноо ард түмэн өөрсдөө бий болгох хэрэгтэй. Тэгэж байж худал зүйл "ялдаг" тэвчишгүй хэцүү байдлыг гаргахгүй байх, гарсан ч газар дээр нь засуулах, залруулах боломж олж авна. Энэ нь ард түмэнд ус агаар шиг хэрэгтэй. Олон нийтийн өмчит хэвлэл мэдээлэлийн байгуулага хэмээх статустай Монголын ард түмний өмчийн хаалттай хувьцаат компани байх ёстой. Хувийн өмчийн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл нь редакц, сэтгүүлчдээ хараат бус байлгах талаар заавал биелүүлэх үүрэг хүлээдэггүй бөгөөд хараат байлгасных нь төлөө ямарч хариуцлага тооцох боломж байхгүй, тэгэхийн ч хэрэггүй. Тэднийг зах зээл нь тэртэй тэргүй шигшинэ. Хэт хараат, үнэнийг гуйвуулсан мэдээлэл, материалууд яваад байвал үзэгч уншигч байхгүй болж тэр байгуулага үүдээ барихаас өөр замгүй болох нь тодорхой.
     Иргэн хүний эдийн засгийн эрхүүд ч хэлэлцэж байж шийдвэр гаргадаг шинж чанартай. Учир нь эдийн засагтай холбоотой эрхүүд нь хөрөнгө мөнгөний бололцоо, өмчлөлийн байдлаас шалтгаалан хэрэгжих боломжгүй болох тохиолдол түгээмэл. "Иргэн хүн орон байраар хангагдах эрхтэй" гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгөний бололцоогоо заавал тооцож байж шийдэхээс өөр замгүй биз дээ?

     Ийм олон хэрэгжих боломжтой боломжгүй эрх хүн болгонд байдаг учраас бүх хүний бүх эрхийг төр маань хангана гэж "гоё"-оор гашуун мөрөөдөхийн оронд төрийн онолын зайлшгүй байх ёстой суурь зарчмуудыг хангасан үндсэн хуулиа хийж түүнийгээ ард түмэн хамгаалах, хүн бүр хамгаалагдах  боломжтой болгохын төлөө явах нь зөв юм. 
     Өөрөөр хэлбэл бид одоо үйлчилж байгаа улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны бүтэц, тэдгээрийг бүрэлдүүлж байгаа субъектүүд хэрхэн ямар хууль эрх зүйн харилцаанд орж байна гэдгийг цогцоор нь, бүхэл бүтнээр нь харж дүн шинжилгээ хийх цаг нь болсон гэж дүгнэн хэлж байгаа юм. Бүхэл бүтэн бүтцээр нь хоорондоо үйлчилж байгаа механизмтай нь том зургаар нь схемчилж зураад үзэнгүүт бид үнэхээр хоцрогдсон бүдүүлэг систем үйлчилж байгаа төртэй байна гэдэг нь харагдаж байна, бас түүнийг зөв болгох боломж байна гэдэг нь тодорхой болж байна лээ. Тэгэхээр хэн нэгнийг юм уу эсвэл аль нэг нам, улс төрийн хүчнийг буруутгах, зөвтгөх зорилго огт тавиагүй харин нийт систем маань буруу байна, түүнийгээ зөвтгөх ажлыг монголын бүх ард түмэн нийтээрээ зөвшилцөн хийцгээе гэж уриалж байгаа юм. Үүнийг бид хурдтайгаар нийтийн зөвшилцлийн өндөр соёлтойгоор хийж чадах юм бол Монголчууд үнэхээр төрт ёсны агуу соёл, уламжлалтай ард түмэн гэдгээ дахин харуулж чадна. Нийтээрээ өнгөрсөн цаг хугацаанд алдаж оносоноо дүгнэн тунгааж, алдсан зүйлүүд дээр хэн нэгнийгээ буруутгаж дайсагналцахыг гол болгохгүйгээр буруу системээ зөв болгож чадна гэдэг бол гайхамшиг, хөгжиж чадахгүй үргэлжийн иргэний дайн, самуун гарч, бусдад ашиглагдаж, байгалийн баялагаа цөлмүүлж байдаг орнуудын хийж чадаагүй зүйл бол чухамдаа энэ юм. Бид учрыг зөв ойлгоод хийвэл үүнд сүйдтэй их хөрөнгө мөнгө зарцуулагдахгүй, харин гарах үр дүн нь үнэхээр гайхалтай агуу байх болно. Бас биднийг ийм зүйл битгий хийгээсэй, хуучин систем нь хэвээр хадгалагдаж өөрсдөд нь ашиглагдаж байгаасай гэж хүсэж байгаа гадны нөлөөлөл бий гэдгийг бид мартах учиргүй. Ингээд ямар систем үйлчилж байхаар хийгдсэн үндсэн хуультай байна вэ гэдгээ эргээд нэг хамтдаа харцгаая.
    Суурь хууль болох үндсэн хууль маань дараах зүйлүүд дээр үнэхээр ард түмний эрх ашгийг хангаж чадахгүй байгаа нь бидэнд мэдрэгддэг.
Үүнд:
1.Ард түмний оролцоогүйгээр өөрчилж болдог үндсэн хууль байж болох уу?
Нэг дарангуйлагч гарч ирэнгүүтээ орвонгоор нь эргүүлж Монгол улсынхаа ард иргэдийн хүсэл зоригийг үл харгалзан үндсэн хуулинд маань "Дордуулсан долоон өөрчлөлт" хийчихлээ. Одоо хүртэл түүнийг нь зөв болгож чадаагүй байна. Үүний гайгаар ард түмэн төрийг хянах ямар ч хяналтгүй болж авилгал хээл хахууль салбар бүрт газар авсанаар олон сайхан залуучуудаа буруу зам руу түлхэж гэмт хэрэгтэн болгочихоод байна. Төрд ажил хийх гэж биш намынхаа удирдлагадаа таалагдаж дарга нэртэй авилгачин болохын тулд "Цүнх барьж гүйгчид"-ийн бүхэл бүтэн армийг бий болгосон. Тэдний улсад, ард түмэндээ учруулсан хохирол одоо хүртэл гүйцэд тогтоогдоогүй байна. Бүрэн тогтоосны дараа хохиролын хэмжээг гаргавал олон арван их наяд хэмжээтэй толгой эргэм тоо гарч ирнэ гэдэг нь одоо эхнээсээ ил болчихоод байна. Түүгээр хөгжилдөө хөрөнгө оруулсан бол ямар их бодит хөрөнгө бий болж, ямар олон үйлдвэр баригдан ард түмний амьжиргаа тэгширч, Монгол улсын өрсөлдөх чадвар хэрхэн сайжирч болох байсныг төсөөлөхөд харамсмаар. Ард түмний эрх ашгийг дээдэлсэн хууль эрх зүйн орчин үүсэхийн оронд авилгачин болж хувирсан нам дамнасан "дарга" нарын эрх ашгийг хамгаалсан хууль эрх зүйн орчин үүсч тэр нь улс орны салбар бүрийн хөгжлийг багалзуурдан боож хөгжил зогсонги байдалд орон дамын наймааны улс болчихжээ. Бид энэ гайтай өөрчлөлтийг хийснээрээ 10 гаран жилийн хурдтай хөгжих боломжоо алдсан. Үйлдвэрлэл шалдаа бууж, газар шороогоо лиценз нэртэй цаасаар худалдагчид шил даран гарч ирснийг ард түмэн ам уралдан тоочиж чадахаар тийм их хэмжээтэй болсон. Авилгалын индексээр бид олон улсын хэмжээнд дандаа сүүл мушгиж байгаагийн гол үндэс нь энэ юм. Тийм учраас суурь хуулийг маш сайн боловсруулахгүй бол улс орон, ард түмний эрх ашгийг уландаа гишгэгчид гарч ирэх зам дардан байгаа гэдгийг бид ойлгох цаг нь болсон. Бодит байдал ийм байхад суурь хууль маань сайн байна гэж хэлэх ямарч боломж алга. Бусад улсаас хараат байгаа салбаруудыг тоолбол бид улс орноо хөгжүүлэх ажлыг бодитой хийж чадаагүйгээ маш хялбархан олж харж болно. Шатахуун, цахилгаан эрчим хүч, хүнс, эм, машин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг, барилгын материал гээд тоочоод байвал дуусахааргүй урт жагсаалт гарна. Авилгалыг хөхүүлэн дэмжсэн хууль эрх зүйн орчин үүссэний хор уршиг үнэхээр их юм байна гэдэг одоо үнэхээр ойлгогдож байна. Авилгалтай улс орны хууль эрх зүйн орчин буруу, тогтворгүй байдаг учраас түүнийг маш сайн мэддэг гадны хөрөнгө оруулагчид монголд үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгоор хөрөнгөө итгэж оруулахгүй байгааг бид мэдэж байгаа. Уг нь авилгалгүй, хууль эрх зүйн орчин нь төгс зөв боловсорсон бол Монгол улсын газар зүйн байрлал хөрш улсуудын хоёр том зах зээлийн яг дунд тэдний хоорондын харилцааны төвд нь оршиж байгаа давуу талыг хангалттай ашиглах боломж бодитой байгаа юм.
2.Дарангуйлагч гарч ирэх зам нээлттэй байжээ.
Дарангуйлагч гарч ирэх замыг бид үндсэн хуулиндаа санаатай санамсаргүй алин боловч байлгаж байсан учраас яаж ч чадаагүй. Олон намын систем тогтвол намууд хоорондоо өрсөлдөн улс орон хурдан хөгжинө гэж гэнэн тайлбарлагсадын нам дэмжсэн сонгуулийн бүтэц шударгаар хөдөлмөрлөхийн утга учрыг алдагдуулж намын нэрээр улс төрд шургалагчид чөлөөтэй гарч ирэх үүд хаалгыг нээж өгсөн. Авилгачид гарч ирэх энэ замыг сонгуулийн бүтцээр баталгаажуулсныхаа төлөөсөнд бид олон сайхан залуучуудаа амийг нь хохироож, олон арван залуучуудынхаа амьдрал, эрүүл мэндийг там болгож хувиргасанаа хэзээ ч мартах учиргүй. Одоог хүртэл тэр зам онгорхой хэвээрээ байгаа. Дарангуйлагч гарч ирэхгүй гэсэн баталгаа байхгүй. Ард түмний санал авалгүйгээр төрд гарч ирэгсэдийн цувааг пропорционал сонгуулийн тогтолцоо улам нэмэгдүүлсэн. Эрх баригчид энэ нь намыг төлөвшүүлдэг сайн тогтолцоо гэж тайлбарласаар байгаа боловч том зургаар нь бүхэлд нь харвал нам дээр суурилсан тэр бүтцээ авч үлдэх гэсэн хорон муу санаа болох нь төвөггүй ойлгогдоно.
3.Үндсэн хуулийн Цэцийг яаж байгуулдаг бүтэцтэй хийсэн бэ?
Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 1-д Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно гэж заасан..Энэ нь гаргасан шийдвэр нь Монгол улсын Үндсэн хуулийг зөрчиж болох хамгийн их магадлалтай гурван субъектүүдийнхээ дундаас үүсгэн байгуулагддаг бүтэцтэй гэсэн үг. Логик алдаа. Үндсэн хуулийн Цэцийн дээр "Хөх тэнгэр" байгаа гэж рекламддаг худлаа болж таарлаа. Яг энэ л дарангуйлагчид гарч ирэх, дураараа авирлах эрхийг олгож байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд ард түмнээс сонгуулиар сонгогдож гарч ирдэг байсан бол "Дордуулсан долоон өөрчлөлт" хэзээ ч хийгдэхгүй байсан. Мөн Үндсэн хуулийг хамгийн их зөрчсөн шийдвэр гаргаж байгаа УИХ-д ажлаа тайлагнахаар хийжээ. Дахиад алдаа. Ажлаа тайлагнадаг бүтцийн эсрэг та нар алдаатай хууль гаргаж Үндсэн хуулиа зөрчлөө гэж дуугартал бас л нилээд их зориг гаргах хэрэг гарч таарнаа даа. Ерөнхийлөгчийн сонгуультай хамт цэцийн гишүүдээ ард түмнээсээ сонгодог байвал бид үндсэн хууль зөрчсөн шийдвэр гарч байна уу үгүй юу гэж санаа зовох зүйлгүй байх байлаа. Үндсэн хуулийг тайлбарладаг, мөрдүүлдэг бүтэц маань өнөөдөр иймэрхүү төрхтэй байна.
4.Монгол улсын төрийг нэг намын дарангуйлалаас ангижруулж чадсангүй.
1990 оны ардчилсан хувьсгалаар нэг нам дарангуйлдагийг "болиулаад" олон намаас ялсан нь  дарангуйлдаг болгочихсон байна. Нөгөө ард түмэнд төрийн эрх мэдлийг өгнө гэсэн ардчилсан хувьсгалын зорилт юу болсон бэ? Бодитой өгч чадсан байна уу? Үгүй. Монголд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлье, баялаг бүтээе гэж хүсэж байгаа хүн болгоны хүсэл "Нам" хэмээх хад мөргөн бут үсэрч байгаа. Намгүйгээр амьдарч байгаа жирийн иргэн, жирийн гэр бүлд хүрд эргүүлэх хувь зохиол нам хэмээх цөөнх дээр суурилсан улс төр явж байгаа үед хэзээ ч бий болохгүй. Нам бол ард түмэн биш учраас олонхи биш. Намын эрхэм зорилго намын гишүүд, удирдлагууд хэмээх цөөнхдөө л хамаатай, ард түмний эрх ашгийг бүрэн төлөөлөх боломж ерөөсөө байхгүй гэдэг нь хүн төрөлхтөний туулж өнгөрүүлсэн түүхээс ил болсон. Нам дээр суурилсан улс төр, эдийн засаг, нийгмийн бүхэл бүтэн бүтэц-Монгол улсын төр гээд бод доо. Тэгтэл "намууд" маань ямар инээдтэй байдалтай байгаа билээ. Тэдэнд улс орныхоо бүх эрх мэдлийг атгуулсан гээд бодохоор одоогийн үндсэн хууль ард түмнээ сайхан амьдруулж, Монгол улсаа хөгжүүлэх үндсэн зорилтоо биелүүлэх чадамж алга. Уг нь ард түмэн дээрээ, гэр бүл дээрээ, бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээн дээрээ, шинжлэх ухаан, технолог, боловсрол, эрүүл мэнд дээрээ суурилах ёстой биз дээ. Бид ер нь юу хийгээд байнаа. Бидний амьдралын зорилго юу болж хувирчихаад байна вэ? Жирийн монгол иргэний амьдралын зорилго ямар нэгэн намд таалагдах явдал уу? Нам нь таалахгүй бол яах юм бэ? Намд таалагдаагүй "хувь зохиолдоо" гомдох уу? 21-р зууны ёстой ялзарсан ялгаварлал энэ мөн гэдэгтэй ард түмэн санал нийлэх байх.
5.Монгол төрийн улс төр, эдийн засгийн бүтцэд монгол гэр бүл тусгагдаагүй.
Монгол хүн монгол гэр бүлд бий болж, өсөж, хүмүүжиж, боловсрол олж, өөрийн гэр бүлээ өмч тусгаарлан үүсгэж, түүнийхээ сайн сайхны төлөө өөрийгөө зориулдаг тэр нандин харилцаа, бүтэц яагаад Үндсэн хуулинд тусгалаа олж чадсангүй вэ? Үүнээс маш олон муу үр дагавар гарч байгаа гэдэг нь олон жишээгээр харагдаж байна. Иргэн хүн намаар биш гэр бүлээрээ дамжиж улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаанд дандаа ордог шүү дээ. Гэр бүл нь улсынхаа төрийн бүтцэд орчихсон байвал хувь хүн гэр бүлээ өнөөдрийнхээс илүү авч явна. Тийм боломжтой болох талаар хойно өгүүлсэн байгаа. Төрийн Их Хурлын Төлөөлөгчдийн танхим ба Нийтийн өмчийн бизнесийн удирдлагын гэж тус тус нэрлэгдэх маш том, агуу хоёр багана бүтцүүд болох засаглалууд монгол гэр бүл дээр суурилан гарч ирнэ гэдэг нь тодорхой болсон. Монгол хүнийг өөрийнх нь гэр бүлгүйгээр төсөөлөх ямар ч боломж байхгүй гэдгийг бид дэлхийд харуулах болно.
6.Монгол улсад хот байсан байх ч болно. Харин 1992 оны Үндсэн хуулинд юу гэж заасан бэ?
Үндсэн хуулинд хот гэж байхгүй. Хотгүй улсад амьдарч байгаа. Хот гэсэн статусаар ямар ч үйл ажиллагаа явах боломж байхгүй. Хуулинд заагдаагүй хотод бид амьдарч, төсөв мөнгө хуваарилж зарцуулж байна. Үндсэн хуулиа засах уу? Монгол хэлнийхээ "Хот" гэдэг үгийг "нийслэл" гэдэг үгээр орлуулж хэрэглэдэг болох уу? Хот гэдэг нь ерөнхий, нийслэл гэдэг нь тухайлсан утгатай үг болохыг дунд сургуулийн хүүхэд ч ойлгоод байдаг зүйл. Уг нь "Нийслэл" гэхийн оронд "Хот" гэсэн бол ямар ч асуудалгүй байх байлаа. Улаанбаатар НИЙСЛЭЛИЙН иргэдийн төлөөлөгчдийн хурал, Улаанбаатар НИЙСЛЭЛИЙН дарга нэг л сонсогдож өгөхгүй, болохгүй байгаа биз? Дархан хотыг Дархан уул аймаг, Эрдэнэт хотыг юу билээ нэг толгойд хурдан орж ирэхгүй нэрээр нэрэлчихсэн явж байх жишээтэй. Бид тэр олон хотуудыг хөдөлмөр зүтгэл сэтгэлээ зориулан барьж байгуулсан ахмад үеэ ингэж доромжилж болохгүй. Бид олон олон сайхан хотуудтай болох болно. Хотууддаа хангалттай газрыг эд баялагтай нь, захиран зарцуулах эрх мэдэлтэй нь хамт өгнө. Тансаг сайхан хотуудаа үндсэн хуулиндаа ХОТ гэж бахархалтайгаар тунхаглан зарлах болно
7.Хариуцлага тооцдог шудрага үнэн ч механизм байна уу
Монгол улсын төрд салбар бүрийн шилдэг мэрэгжилтнүүд байршиж өдөр бүрийн үйл ажиллагааг зохицуулж ажиллаж байх ёстой. Тухайн албан тушаал дээрээ аль нэг талаараа тэнцэхгүй хүн очсон үед ард түмэн юу хийх хэрэгтэй вэ? Болиулах, оронд нь өөр хүн тавих ажлыг нэн даруй зохион байгуулах шаардлага гарна. Ард түмэнд энэ бололцоог олгосон механизм байна уу? Байхгүй. Тэрбайтугай гэмт хэрэг хийсэн хүн ард нь ороод нуугдаж болох тийм үзэшгүй муухай эрх зүйн орчныг бий болгох эрхийг намуудад олгожээ. Байж болохгүй зүйл! Ард түмэн үүнийг харж тэвчихэд бэрх болсон. Харсаар байтал буруу шийдвэр гаргаад ард түмэн, улс эх орондоо гай авчирч байгаа дарга нарын балгийг бага дээр нь болиулж болохгүй байна, гарсан хохиролыг нь тэднээр төлүүлж чадахгүй байна. Ийм байж яагаад ч болохгүй. Швейцарь Австри г.м жижигхэн мөртлөө том бодлого явуулж чаддаг орнуудыг судалж байхад ганцхан давуу талыг тэд нар эзэмшжээ. Тэр бол шудрага үнэнч зарчмыг тууштай баримталдаг чанар юм. Хэлэхэд амархан боловч хийж хэрэгжүүлээд эхлэхээр бүгд ялгараад л явчихдаг юм байна. Энэ өндөр соёлыг бид нар өөрсдийн имиж болгож тууштай хэрэгжүүлж чадвал болохгүй байгаа бүх юм цэгцэндээ ордог ажгуу. Жш нь: Ажил хийж бгаад алдаа гаргах зүйл хэнд ч байдаг. Гагцхүү алдаа гаргасан хүмүүн худал хуурмаг зангаасаа болов уу эсвэл шударга үнэнчээр хөдөлмөрлөж байгаад үйл ажиллагаандаа алдаа гаргасан байна уу гэдгийг маш сайн харах хэрэгтэй юм байна. Худал хуурмагт дуртай хүн хэзээ ч засрахгүй, түүнд итгэх нь дэмий цаг, мөнгө барсан ажил болно. Харин шудрага үнэнч хүн алдаа гаргачихаад түүндээ гэмшдэг, тийм учраас алдаа гаргах нь ч бага байдаг байна. Яг энэ ерийн юм шиг боловч агуу чанарыг л улс орны хэмжээнд хэрэгжүүлж чадвал гарцаагүй амжилт гардаг юм байна.
8.Улсын өмч ба нийтийн өмчийг зааглаагүй
Улсын өмч ба нийтийн өмчийг хооронд нь зааглаж өгөөгүйгээс нийтийн өмчтэй холбоотой бизнест төр хутгалдахаас өөр замгүй болсон. Ард түмэн бидний нийтийн өмч болгоныг захиран зарцуулах эрх нь төрд байгаа учраас төр тэрхүү давуу эрхээ ашиглан бизнес хийж байгаа, авилгалаа цэцэглүүлж байгаа. Нэг уурхайг эдийн засгийн эргэлтэнд оруулахад УИХ, Засгийн газар хуралдаад л түүнээс нь бас хувь хүртчих санаатай дарга түшмэлүүд доошоо орчихсон давхиж яваагийн жинхэнэ учир нь энэ юм. Төрийн өмчийн хороонд харъяалагддаг бүх үйлдвэр, байгууллагууд монголын ард түмний нийтийн өмч. Монгол улсын нутаг дэвсгэр бүх баялагтайгаа хамт бидний нийтийн өмч. Бид түүнийг өөрсдийн өмч гэж бахархан харж болно, хашгирч болно, өөр ямарч эрх байхгүй. Захиран зарцуулах эрхийн талаар яриад ч нэмэргүй, бүх эрх нь бидэнд биш төрд шургалсан авилгачдад, гадныханд нээлттэй байна. 
9.Нийтийн өмчийг хамгийн муу "менежер" болох төрд захиран зарцуул гээд өгчихсөн
Аль ч улсын төр бизнестэйгээ хутгалдаад сайн юм болдоггүй гэдгийг хүн төрөлхтөний түүх нотолсон. Цахилгаан станцуудыг алдагдалгүй ажиллуулж чадаж байна уу? Үгүй. Шинэ цахилгаан станц хувийн хэвшлийнхэн баръя гэхээр үгүй гэнэ. Тэгвэл төр өөрөө бариад цахилгааны асуудалгүй байлгаарай гээд орхичихоор барихгүй, хамаг бэлэн валютаа гадаад улсаас цахилгаан худалдаж авахад зарцуулчихна. Дотоодын бизнесийнхэн өчнөөн юм болж байж салхины эрчим хүчээр ажилладаг цахилгаан станц бариад одоо цахилгаанаа гэрээнд заасан хэмжээгээрээ үнийг нь төлөөд ав гэхээр төлөхгүй, авахгүй гээд унжаад хэвтчихнэ. Нефть боловсруулах үйлдвэр, 5-р цахилгаан станц, аж үйлдвэрийн парк, жижиг дунд үйлдвэрүүд хөгжүүлнэ гээд мөрөөдлийн жагсаалт дуусахгүй олон бий. Ёстой "Гүйх нохойд гүйхгүй нохой саад" гэдэгтэй адилхан байгаа биз? Төрд данстай үйлдвэр, аж ахуйн байгууллагууд нь бүгд алдагдалтай. Байнга татвар төлөгчдийн мөнгөнөөс дэмжүүлж эргээд хувийн хэвшилтэйгээ өрсөлдөнө. Улсын нэрээр, ард түмний нэрээр орж ирсэн хамаг зээл тусламж юу байгааг хуу хамна. Ард түмнээ өр зээлэнд унагана. Ёстой муу менежер, ийм муу менежер хувийн байгуулагад бол нэг сар ч ажиллаж чадахгүй, шууд хөөгдөнө.
9.Нийтийн өмчид юу юу орох нь тодорхойгүй
Нийтийн өмч улсын өмч хоёрыг бүгдийг нь нийлүүлээд төрийн өмч нэртэй нэг том саванд хийгээд орхичихсон нь бизнесийн харилцаанд шударгаар оруулах түүнээс ард түмэнд ашиг хүртээх ямар ч бололцоогүй болгосон.Овжин гадныхан үүнийг маш сайн ашигладаг гэдэг нь үүрэн холбооны оператор компаниуд дээр харахад л андашгүй. Нийтийн өмчийн интернет холбооны гарцыг монголын ард түмэнд яаж дамлаж зарж болдогийг жинхэнэ утгаар нь харуулж байна. Хосгүй үнэт археологийн олдворууд, түүх соёлын дурсгал, ан амьтан, улаан номонд орсон ургамал гээд тоочоод байвал ард түмний өмчийг арай л хайран гэхэд даанч дэндэхээр гамгүй үрэн таран хийсээр өдийг хүрлээ. Ингэж байснаас ард түмэндээ хариуцуулж өгөөч ээ.
Ард түмэн өгсөн болгоныг сайн сайхан өмчилж хайрлаж өсгөж үржүүлдэг гэдгийг бид мэднэ, мэддэг болсон. Малыг малчдад өгөх тухай шийдвэр гарах гэж байхад ганц хоёрхон сарын дараа бүх малаа идээд дуусчихна гэж ярьж байлаа. Өнөөдөр Монгол улсын түүхэнд байхгүй олон малтай болсон байна. Орон сууцыг эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчилбал гадныхан хамаг орон сууцыг нь худалдаж аваад монголчууд гудамжинд хөөгдөж гарна гэдэг байлаа. Өнөөдөр бүх орон сууцнуудыг монголчууд өөрсдөө эзэмшээд, эдийн засгийн эргэлтэнд оруулаад бүр дээр нь нэмж орон сууц олныг барьчихсан байгаа шүү дээ. Нийтийн өмчөө ард түмнийхээ нийтийн эзэмшилд өгөх арга байна уу байна. Ард түмний нийтийн өмчлөлтэй хувьцаат компани байгуулаад түүнийх нь мэдэлд нийтийн өмчийг нь өгчихөд юу нь болохгүй байгаа юм бэ?
10.Улсын болон Нийтийн өмчийг аривжуулсан субъект ямар урамшилтай байх нь тодорхойгүй
Улсын өмчийг үрэн таран хийдэг хүн байхад бас өсгөж үржүүлж эзний ёсоор өнгөтэй өөдтэй аваад явж чаддаг олон түмэн хүн бий. Тэдний хөдөлмөр зүтгэл, сэтгэл үнэлэгддэг байх хэрэгтэй. Түүнийг бид үндсэн хуулиндаа тусгаж өгөхгүй бол түшмэд түүнийг хэзээ ч хийхгүй нь ээ. Жишээ нь арван мод тариад хоёр мод өөртөө авж болохгүй юу.
11.Төрийн өмчийг захиран зарцуулж байгаа бүтцэд ард түмэн хяналт тавих бүтэц тусгагдаагүй
Ард түмэн өөрийнхөө өмчийн зарцуулалтад нь хяналт тавих боломжгүй гэж юу гэсэн үг вэ? Ямар ч дарга яаж ч дураараа бужигнуулах боломжтой гэсэн үг биз дээ. Амьдрал дээр яг тийм л байна. Нэг өглөө сэрэхэд нь гэрийнх нь гадаа уурхай нээчихсэн өөрийг нь хөөгөөд зогсож байгаа талаар ард түмэн залхтал ярьж бичиж үглэж дуулж хохирч байхад төр асуудалыг нь шийдэх ажил хийж чадсангүй. Өнөөдөр ч чадна гэж бүрэн дүүрэн хэлэх баталгаа алга. Эзнээс нь асуухгүйгээр захиран зарцуулж болдог энэ ямар сонин ард түмний өмч вэ?
12.Олон нийтийн хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлийг монголын ард түмний нийтийн өмчийн эрх зүйн засаглалтай байхаар оруулж өгөөгүй
Одоог хүртэл нийтийн өмчийн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлд ялсан намынхан батгана шиг шаваад байж байдаг нь нууц биш. Ард түмний ашиг сонирхолд нийцсэн мэдээлэл явна гэдэгт итгэх арга байхгүй.
13.Төрийн нэгдсэн бодлого боловсруулах бүтэц, хийх ажил, үүрэг нь тодорхойгүй
Бодлогогүй явдаг бүхэл бүтэн улс 21-р зуунд байна гээд бодоход арай дэндэж байгаа биз дээ. Ард түмнийг нэг зүгт нэгтгэн нягтруулж, алсын бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүд нь боловсорсон, зарцуулах хөрөнгө, гүйцэтгэх хүн хүч, хугацаа нь ян тан төлөвлөгдсөн байх ёстой. Үндсэн хуулинд үүнийг тун хангалтгүй тодорхойлсон. Бид энэ алдаагаа засах хэрэгтэй.
14.Улсын ба Ард түмний төлөөлөлийн төрийн бүтцийг хооронд нь гүйцэд зааглаагүй, ажил үүрэг нь холилдсон, давхардсан, нүсэр үрэлгэн, намыг төлөөлдөг болсон
Улсын байгууллагууд ба Ард түмний төлөөлөлийн төрийн бүтцийг зааглаж өгснөөр эрх үүрэг нь тодорхой болж ард түмэн аль байгууллагаас яг юуг шаардаж харьцах нь тов тодорхой болно. Одоо бол төр засаг гэдэг ганцхан ерөнхий бүтэц- данхар "бул чулуу" оролцохгүй юм ч байхгүй, оролцоод олигтой хийж чадах юм ч байхгүй яваад байна. Материаллаг баялаг бүтээдэггүй мөртлөө ямар нүсэр байнаа. Ард түмнийг төлөөлөх ёстой иргэдийн төлөөлөгчдийн хурлууд нь иргэдийг биш намуудыг төлөөлдөг болсон.
15.Улсаас бизнестэй харьцах харьцаа тодорхойгүй
Улсаас ямар хэлбэрээр, ямар арга механизмаар бизнестэй харилцах талаар тусгаагүй учраас төр бизнест шууд оролцож тэдэндээ гай болж байгаа билээ. Бизнесийн бодлого, хууль эрх зүйн зөв орчинг хэрхэн үүсгэх, макро эдийн засагтайгаа хэрхэн уялдуулах талаар үндсэн хуулинд нарийн тусгаагүйгээс зах зээлийн харилцаандаа таарч ажиллахгүй байгаа.
16.Төлөөлөлийн ардчилалын бүтэц бизнестэй хэрхэн харилцах харилцаа тусгагдаагүй
Бизнесийнхэн монгол улсад үйл ажиллагаа явуулж улсын төсвийг бүрдүүлж байгаа. Маш олон ажлын байрыг бизнесийнхэн бий болгож ард түмэндээ хэрэгтэй зүйлсийг бодитоор бүтээхийн тулд хөдөлмөрлөж байна. Бизнесийнхэн маш олон харилцааг төртэй үүсгэх шаардлага гардаг. Татвар, гааль, гадаад дотоод худалдаа, хөрөнгө оруулалт, мэрэгжилтэй ажиллах хүчин, стандарт, гадаад харилцаа, зар сурталчилгаа маркетинг, мэрэгжлийн хяналт, хууль эрх зүйн орчин, газрын харилцаа, эрчим хүч, бүртгэл гэх мэт дуусашгүй олон жагсаалт гарна. Бизнесийнхэн төр оролцохгүй бол бизнес хийхэд амархан гэж ярьдаг. Энэ бол маш өнгөц ойлголт. Аль ч улсад төр нь огт оролцдоггүй бизнес гэж байдаггүй. Харин яг юун дээр хэрхэн оролцох вэ гэдэг нь тодорхой байвал бизнесийнхэн түүнийг төвөгшөөдөггүй байна. Монгол улсад хэдий сонгууль нь асуудалтай системээр явагддаг ч гэсэн төлөөлөлийн ардчилалаар дамжиж төр нь бий болж байгаа. Яг одоо бол төрийг үүсгэж байгаа шат шатны төлөөлөлийн ардчилалын байгууллага болох иргэдийн төлөөлөгчдийн хурал бизнестэй хэрхэн харилцах асуудал тун бүрхэг байгаа. Дээр дурьдсанчлан төлөөлөлийн байгууллагаар дамжиж шийдвэр нь гардаг маш олон бизнесийн харилцаа төлөөллийн ардчилалын төрийн байгууллага дээрээ очоод нам зогсож байна шүү дээ. Бизнесээ удаашруулаад, зогсоогоод байвал хэн бизнес хийе гэж бодох билээ дээ. Төрд орж огцомхон "жаахан юм цохьё" гэж л бодно биз дээ. Чухамдаа яг тэгэж байгаа. Төр рүү өөр хушуураад байх ямарч шалтгаан байхгүй. Тэнд тийм сонирхолтой ажил хэрэг явдаггүй шүү дээ. Өдөр болгон төрийн нэрийн өмнөөс бусдад чичлүүлж сууснаас бизнесээ хийх нь уг нь илүү сонирхолтой бахархалтай байхаар байгаа биз дээ. Тэгтэл төр рүү хушуураад байгаа нь сонирхол татаад байгаа юм. Энэ бол шийдвэр гаргах эрх мэдлийн төлөө тулалдаан. Энэ бол нийтийн өмчөөс хэрчмийг ч болсон авч үлдэхийн төлөө хийж байгаа тулалдаан. Бид энэ тулалдааны талбар үүсэх балай харилцааг үндсэн хуулиараа эх үндсийг нь тавьж өгсөн. Тулалдаанд ялахын тулд хууль дүрэм, ёс суртахуун, дэг журам гэх мэт шудрага ёсны бүх зүйлээ улан дороо гишгэсэн. Шудрага бус зүйлээ гүйцэлдүүлэхэд ил тод байх аргагүй учраас бүх зүйл хаалттай, нууц, хуйвалдааны хэлбэрт орж албан бус харилцаа нь албан харилцаагаа идэж эхэлсэн. Энэ балчигнаасаа одоо хүртэл гарч чадаагүй байна. Хэзээ гарах нь ч тодорхой бус байгаа. Бие биенээ барьцаалсан энэ байдал нэг л бишээ. Энэ сайн юм өгөхгүй. Монгол улсын болон монгол хүний хөгжлийг маш олон жилээр хойш нь чангаана. Энэ зүйл монгол хүндээ байгаа биш монгол хүнийг ийм байдалд оруулсан эрх зүйн харилцаандаа байгаа юм.
17.Салбарын мэрэгжлийн төрийн бус байгууллага тусгагдаагүй, төр болон бизнестэй хэрхэн харилцах нь тодорхой болоогүй
Салбарын төрийн бодлого, мэрэгжлийн ажиллах хүч, хууль эрх зүйн орчныг тухайн салбарт явагдах бизнес, ажил үйлчилгээ, бренд бүтээгдэхүүнтэй холбож байх ёстой тэр нандин бүтэц тусгагдаагүй үндсэн хууль бидний шаардлагыг хангахгүй байна. Шинжлэх ухаанаа яаж хөгжүүлэх, бизнестэй хэрхэн холбогдох яаж ашиг орлого нь аль алиндаа тустай байх зэргийг шийдсэн бүхэл бүтэн засаглал үндсэн хуулинд сууж байж энэ асуудлууд цэгцэрнээ
18.Нийгмийн харилцааны байгууллага болох нам, төрийн бус байгууллагын статус, өмч, төр, бизнестэй харилцах харилцаанууд тусгагдаагүй
Үүний хор хөнөөлийг монголчууд андахгүй мэднэ. Намуудын санхүүжилт гээд л эхлэнгүүт танил сэдэв гарч ирж байгаа биз? Төрд юуг ямар хэмжээтэй ойртуулах вэ гэдгээ ард түмэн сайн урьдчилж шийдэхгүй бол нам, төрийн бус байгуулагууд хачиг шиг наалдаад хувалз шиг томорч эхэлдэг. Цөөнхийн дарангуйлагч дэглэм үүсэх шимтэй хөрс энэ мөн. Нэгэнт энэ хөрс үүссэн бол түүнийг байхгүй болгоход асар их зүтгэл орно. Түүний сүүдэр тусаагүй салбар нэгжийг олоход бэрх байдаг. Нэг үе бид нар төрийн бус байгууллагуудыг дандаа ард түмний талд зогсдог өөрсдийгөө төлөөлдөг байгууллагууд гэж үздэг байлаа. Гэтэл захиалгатайгаар үүсдэг байгууллагууд маш олон байсныг бид одоо л заримынх нь зүс царайг мэдэж эхэлж байна. Харахад монголчуудын төлөө дуугараад байгаа мэт боловч цаанаа гадныхны гар хөл болсон улс төрийн хүчин хамгийн муухай үзэшгүй төрхтэй нь байдаг юм байна лээ. Мэдээж сайн сайхан зүйлийн төлөө зорьж тэмцэж байгаа олон зуун хүмүүс, нам, мэрэгжлийн холбоодууд байгаа, байдаг. Тэдний үнэнч шудрага зөв үйл хэрэг бузар хүмүүсийн үүсгэсэн зэрэгцээ байгууллагуудын нөлөөнөөс болоод нийгэмд зөв үнэлэгдэхгүй байх, буруугаар ойлгогдож нэр хүнд нь алдагдах явдал маш их гарч байгаа. Хууль буруу зөвийг дэнсэлж чаддаг, зөв бүтцийг үүсгэхээр, зөв байлгахаар хийгдсэн бол юу гэж хүмүүс өөрсдийнхөө ирээдүйд хор болох үйл ажиллагааг санаатай эрхэлье гэж байхав дээ.
19.Улсын төсвийг ард түмэн хянах боломж байхгүй
Улсын төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтанд ард түмэн өмчийн эзний ёсоор оролцох бололцоо бүрдээгүй байна. Ард түмэн төртэй маш нарийн тооцоотой харилцдаг төсвийн харилцааны механизм бүрдүүлэх бүрэн боломжтой. Одоогийн тогтолцоо нь үндсээрээ буруу байгаа.
20.Зээл, тусламж, мөнгөний бодлогыг ард түмэн хянах боломжгүй
Гадаадын дурын банк хэдхэн төрийн түшмэлийг хахуульдаад монгол улсыг өндөр хүүтэй их хэмжээний зээлийн өрөнд унагахад бэлэн орчин бүрдсэн байгаа. Ард түмэн үүнийг хянаж болдог байх хэрэгтэй. Газар нутгаасаа тасалж өгөх, худалдах, баялагаасаа өгөх зэрэг байж боломгүй зүйл ард түмний хяналт, оролцоогүй явж болохоор хууль эрх зүйн орчныг энэ үндсэн хууль бүрдүүлсэн. Хоёр шатлалтай банкны тогтолцоог хэрэгжүүлэхдээ Монгол банкнаас арилжааны банкууд руу "Бодлогын хүү" нэрээр өндөр хүүтэй зээл, мөнгөний нийлүүлэлт явуулах боломж олгож төгрөгийн ханшийг байнга унагаж байдаг системийг тогтоосон. Энэ нь ажиллагсдын хөдөлмөрийн үнэлэмжийг байнга бууруулж баялаг бүтээгчидийг боомилсон орчинг үүсгэсэн. Ханш нь байнга унаж байдаг төгрөгөөр дотоод төлбөр тооцоог хийж байгаа учраас үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулах боломж хумигдсан. Гадаад төлбөр тооцоог гадны валютаар хийлгэж байхын тулд төгрөгийг ам.доллартай уясан.
21.Монголын ард түмний нийтийн өмчийн ашгаас бүрдэх баялагийн сан тусгагдаагүй
Манай улсын хажууд газрын баялаг гэх юм юу ч байхгүй улс орнууд нийтийн өмчийн сангуудаа байгуулаад өчнөөн хөрөнгөтэй болчихсон байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид нийтийн өмч дээр суурилсан бизнесийг зөв зохисоор нь явуулж чадахгүй байна, хуримтлал үүсгэж мэдэхгүй байна гэсэн үг юм. Нийтийн өмч гэхээр монголчуудын ойлголт их ядмагхан, гудамж талбай, уурхай мэт цөөн хэдэн юм нүдэнд нь харагдана. Нийтийн өмчийг бий болгох, түүнийг хайрлан хамгаалах, өсгөж үржүүлэх тухай яриа гармагц л гудамжинд хог, нус цэрээ хаяхгүй байх гэх мэт ахуйн соёл, эх орон ч үзэл эндээс эхэлнэ гээд огт өөр юм яригдаад, хадуураад явчихна. Энэ бишээ. Бидний нийтийн гэж нэрлэгдэх маш олон зүйл мөнгө болох, мөнгө олох боломжтой. Агаарын орон зай, газар, ус, хөрс, бэлчээр, зам, нэр, хаяг, түүх дурсгал, оюуны бүтээл, үйлчилгээнүүд гээд тооцоод байвал  олон зүйлээс ард түмэн дундаа нийтийн хөрөнгө бүрдүүлж болно. Түүнийг бүрдүүлэх ажлыг эрхлэн явуулах аж ахуйн нэгж, олсон хөрөнгөө хадгалж, захиран зарцуулалтыг бүртгэж, хянаж байх сан, банк хэрэгтэй биз дээ. Яг үүнийг би хэлээд байна. Ийм сан, тусдаа банк байхгүй бол нийтийн өмчөөс хөрөнгө хуримтлагддаггүй, хуримтлагдсан жаахан хөрөнгө нь төрийн том тогоо, төсвийн цоорхой, авилгачдын хармаагаар урсаад алга болдог..Энэ чухал харьцаа одоо хүртэл цэгцэрч зөв хэлбэр дүрсэндээ ороогүй байна. "Эрдэнэс Монгол" компанийг улсын өмчлөлтэй компани байдлаар байгуулчихсан. Улсын компани байгууллага олигтой сайн бизнес хийдэггүй гэж мэдсээр байж нийтийн өмчлөлтэй хувьцаат компани хийхгүй байгаа нь тун сонин байгаа биз?! Энэ бол үндсэн хуулийн алдаатай заалт түүнийг овжин ашигласан сэтгэл муутай хүмүүсийн балаг.
22.Төрийн хийж болох, болохгүй ажил үүрэг тодорхой зааглагдаж, хязгаарлагдаагүй
Төрд байх ёстой үүргүүдийг бид нэлээд сайн мэднэ. Боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц гэх мэт. Төрд байж болохгүй ажил үүрэг, эрх мэдэл гэхээр ёстой будилж өгнө. Лиценз зөвшөөрөл, торгууль шийтгэл, ургалт , үйлчилгээнүүд гэх мэт хувийн өмчийн эсвэл нитийн өмчийн байгууллагууд хийчихэж болох ажлыг улсын байгууллагаар гүйцэтгүүлэхээр болгоно.Улсын өмчийн хоёр байгууллага хоорондоо яриад хямдхан хийчихэж болох ажлыг хувийн компаниар дааж давахгүй өндөр үнэтэй хийлгэнэ. Дандаа танил зүйлс дурдагдаж байгаа биз. Бид ийм ёсон бус юм хийсээр байгаад түүндээ бүр дасал болчихож. Янз бүрийн ажил үйлчилгээг авилгал хүнд сурталгүйгээр гүйцэтгэж байгаа төрийн байгууллага байвал түүнийг хардаж, ийм байна гэж байх ёсгүй дээ гэж загнахаар болтлоо доройтсон байна. Бид төрд даатгаж болох ба болохгүй ажил үүргийг тодорхой болгохгүй бол ёстой болохгүй байна.
23.Гадаад улс орнууд, олон улсын байгууллагатай харилцах харьцаанд баримтлах бодлого тодорхой бус
Судалгаанд суурилсан бодлого явах хэрэгтэй. Олон улсын байгууллагын гишүүн болох, гэрээ, конвенцид нэгдэх, төрөл бүрийн стандарт, журам, технолог нэвтрүүлэх зэрэг нь урт удаан хугацаанд мөрддөг, эргээд гарахад хэл ам, торгууль төлбөр өндөртэй байдаг зүйл. Үндсэн хуулинд энэ талаар илүү нарийн зааж өгмөөр байгаа. .
24.Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнесийн байгуулагуудтай харьцах харьцаа тодорхой болоогүй, тухайн үеийн засгийн газар, хууль тогтоох байгууллага дураараа өөрчлөх боломжтой
Төрийн байгуулгын бодлого тодорхой, эрх үүрэг тодорхой байх ёстой. Тодорхой байлгах үүргийг үндсэн хууль төрийн бүтцээрээ дамжуулан байнга хийдэг, хийлгэдэг тогтолцоо үйлчилж байх ёстой. Яг үүнийг бид маш нарийн бодож хийж чадаагүй байна. Түцээ нураалгаж байгаа хувиараа бизнес эрхлэгч, түцийг нурааж байгаа төрийн албан хаагч, зөвшөөрөлгүй газар барилга барьсан бизнесмэн, сургуулийнхаа биеийн тамирын талбайн газраас тасалж аваад зарчихсан захирал, алтны ордын лицензээ гадаадын банкинд тавиад баахан мөнгө авчихаад төлж чадахгүй байгаа "эрхэм" гээд янз бүрийн бизнесийн харилцаатай холбоотой хэрэг зөрчлүүд нь урьдаас мэдэж урьдчилан зохицуулсан хууль тогтоомжийг гаргах бүрэн боломжтой зүйл. Монгол улсад урьд өмнө нь дэлхийн түүхэнд гараагүй онцгой бизнесийн харилцаа гарч ирээд бужигнуулна гэж би ер бодохгүй байна. Хүн төрөлхтөний өнө удаан жилийн бизнесийн амьдралд байсан, байгаа, байнга байдаг л харьцаанууд манайд гарч байдаг шүү дээ..Үүнийг зохицуулсан хууль байхгүй юм уу, муу байвал луйварчдад л ашигтай. Төрийн нэрээр гадаадад оччихоод хувийн бизнес амжуулах гэж хөглөж байдаг хүмүүс энд бас хамт дурьдагдана.
25.Төрийн залгамж чанар алдагдсан
4 жилийн мөчлөгтэй сонгуулийн систем, олон намын систем хоёрын төрийн бүтцэд маш муугаар нөлөөлж байгаа нэг нөлөөл нь төрийн бодлогын болон мэрэгжлийн ажиллах хүчний залгамж чанарыг алдагдуулж байгаа явдал юм. Тухайн албан дээрээ мэрэгшсэн ажиллах хүчнийг бий болгохын тулд ямар их хөрөнгө зарж, хөдөлмөр, сэтгэл зүтгэл гаргадаг билээ дээ тэр бүх зүйл дөрвөн жил болгонд орвонгоороо арчигдаж байнга ингэж "reset" хийх үү?
Олон жилээр тогтвортой хөгжих төлөвлөлтгүй, бүтэцгүй, хариуцлагагүй улстай харилцаж хамаг цаг хугацаа, хөрөнгөө барахаар зүрхлэх хүн олдох уу?
26.Үндсэн хууль зөрчсөн субъектэд хариуцлага тооцох талаар заагаагүй
Зөрчигдсөн тохиолдолд хариуцлага тооцохгүй юм бол хууль "гууль" болно. Аливаа хуулийг хууль гэж хэлэгддэг болгох үндсэн үүргийн нэг нь энэ шүү. Зөрчигдсөн үед хариуцлага тооцож болохгүйгээр хийгдсэн үндсэн хуультай орон байж болох уу. Уг нь бусад хууль тогтоомжийг  зөрчигчдөд тооцдог хариуцлагаас илүү л байх шаардлагатай, тэгэж байж үндсэн хуулиа зөрчсөн хууль, шийдвэр санаачилж, баталж, мөрдөхийг ард түмэндээ тулгадаг "сайн эрчүүд, үгссэн лоббийчид"-ийн цуваа татрах ёстой биз дээ. Төрд шургалсан луйварчдаас салж төрд алба хашиж байгаа түшмэлүүдийг "Хуулийн коридор"-оор илүү дутуу эрх мэдэл өгөлгүйгээр зөвхөн нэг зүгт араас нь ташуурдаж хурдтай ажиллуулдаг эрх зүйн орчин үүсгэхгүй бол бид өөрсдөөрөө тоглож дуусаад эх орон тусгаар тогтнолоороо тоглож эхлэх үүд хаалга нь нээгдсэн байна.
27.Хэт ерөнхий зааснаас юу гэж ч тайлбарлаж болох олон заалт байгаа
Хууль гэж заалтууд нь тодорхой эрх зүйн харилцаануудыг зохицуулдаг баримт бичиг. Энэ бол хуулийн өөрийнх нь бусад баримт бичгээс ялгагддаг мөн чанар. Хэт ерөнхий заалттай хууль энэ мөн чанараа биелүүлж, зохицуулах харилцаа зохицуулах боломжоо алдана. Ард түмний язгуур эрх ашгаас урван тэрсэлсэн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин үүсгэх тэр боломжийг хууль тогтоогчдод энэ л олгодог. Хуулийн "цоорхой" гэж үүнийг хэлнэ. Ялангуяа үндсэн хууль дэндүү ерөнхий, олон цоорхойтой байвал түүний заалтын хүрээнд гэсэн нэрийн дор ямар ч хууль боловсруулж батлан гаргах боломж бүрдэнэ. Ард түмэн түүнийг яаж ч эсэргүүцээд нэмэргүй байдалд орно, орсоор ч байгаа гэдэг нь маш ойлгомжтой болсон зүйл шүү.
28.Байх ёстой засаглалууд бүрэн гүйцэд биш, зарим нь илүү, хоорондын хараат ба хараат бус байх үндсэн зарчмууд алдагдсан
Үндсэн хуульд монгол улсын хуулийн засаглалын бүтэц нь төрийн онолын дагуу хийгдсэн, засаглалууд нь бүрэн гүйцэд байх хэрэгтэй. Гэр бүл, гэр бүлээр дамжсан төлөөлөлийн ардчилалын засаглал, Нийтийн өмчийн бизнесийн удирдлагын засаглал, Технолог шийдлийн засаглал, Гадаад байгууллага, улсууд үндсэн хуулинд ямар байх талаар зааж өгөөгүй. Нам гэдэг нийгмийн харилцааны цөөнхийн манлайлалын бүтцийг засаглалын бүтэц болгон хүчээр оруулж ирж хязгааргүй их эрх мэдэл өгсөн. Засаглалуудын хоорондын хараат болон хараат бус байх ёстой зарчмууд алдагдсан. Засаглал хуваах зарчим биелэгдээгүй.
29.Татварын тэгш, шудрага, хяналттай, бизнес хөгжлийг дэмжсэн систем тогтоогүй
Үүнийг бизнес эрхлэгч хүн бүр мэднэ. Үнэнч шудрага төлж байгаа нь хохирч, бултаж, хулгайлж, "Хоёр тайлан"-тай явж байгаа нь хожиж өршөөгдөж байна. НӨАТ гэхэд татвар төлөлтийг шудрага болгодог санхүүгийн механизмын шинж чанар, жинхэнэ утгаа алдаж татварын нэмэлт дөнгө болсон.
30.Үйлдвэрчний эвлэл хууль санаачлах, тогтоох, хэрэгжүүлэх, хянах тогтолцоонд тусгагдаагүй
Үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн эрх ашгийг хамгаалах бүтэц нь хууль тогтоох, хэрэгжүүлэх, хянах тогтолцоонд байр сууриа эзлээгүй тэдэндээ эрх мэдэл эзэмшүүлээгүйгээс бид ажилтан, ажиллагсдынхаа нийтлэг эрх ашгийн талаар ямар нэг эрх зүйн орчин үүсгэх, шийдвэр гаргуулах гэж намуудын дээд түвшинд байршсан тэр бүтэц рүү хандаж байна. Энэ бол олигархиуд зөвшөөрөөгүй тохиолдолд юу ч бүтэхгүй, ямар ч ажил хийгдэхгүй гэсэн үг. Үүний цаана цалин, урамшуулал, хөдөлмөрийн маргаан зохицуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажилтан ажиллагсадын мэрэгжил боловсролыг дээшлүүлэх чадваржуулах, ажлын байрны нөхцлөө сайжруулах гээд тоо томшгүй олон асуудал шийдэх боломжоо алдаж байгаа хэрэг юм.

      Төрд байх ёсгүй олон эрх олгож, биелүүлж чадахгүй үүргүүдийг дэмий найдан хүлээлгэснийхээ хариуг ард түмэн өдөр болгон гашуунаар амсдаг. Энэ алтан зарчмыг бодож байж юугаа төрд даатгаж юуг өөрсдөө авч явах вэ гэдгээ шийдэх цаг одоо монголын ард түмний өмнө туллаа. Чандмань онолыг боловсруулах гэж хичээн ажилласны маань гол зорилт энэ билээ.
       Хүн төрөлхтөний эдүгээг хүртэл хоорондоо тэмцэлдэн ирсэн урт түүхийн нугачаанд төрийн онолыг боловсруулан мөрдөх санаачлагууд олон удаа гарч байсан боловч зайлшгүй байх ёстой суурь зарчмуудыг хэлбэрэлтгүй тусган үндсэн хуулиа хийж түүнийгээ хэрэгжүүлэхэд улс орнууд, удирдагчид, намууд янз бүрийн алдаа гаргаж тэр нь тухайн улсыг үндсээр нь сүйрүүлж байсан байна. Үүний хамгийн гол технологийн алдаа нь цогцоор нь энгийн дүрсэлж, жирийн иргэн хараад шууд ойлгож, хамгаалж, хөгжүүлж болохоор тоймолдоггүй байсанд оршино.
Бид "МАШИН" зур гэвэл хэн ч зурж чадна. Бүх хүмүүсийн зурсан машины зургийг бүгдийг зэрэгцүүлээд харвал тэр зурагнууд дотор дугуй, бүхээг, гэрэл, хаалга гэх мэт гол эд ангиуд байнга давтагдсан байхыг олж харж болно. Бас тэдгээрийг яг тодорхой байранд нь байрлуулж зурсан байгаа. Жишээ нь: Дугуйнууд нь машины их бие газар хоёрын дунд л зурагдсан байгаа. Бараг хэзээ ч хаалганыхаа дээр дугуйтай машин зурагдахгүй байх. Энэ нь маш төвөгтэй олон юмс үзэгдлийн үндсэн мөн чанарыг маш товч зургаар илэрхийлж түүндээ дүн шинжилгээ хийсний дараа үндсэн алдаа, түүнийг засах арга замаа олж харж болно гэсэн үг. Та Монгол улсынхаа Үндсэн хуулийн гол үзэл баримтлалыг зургаар зурж үзээрэй. Бас одоо байгаа Монгол улсынхаа бүтэц, хоорондын харилцааг зураад үз. Дараа нь ирээдүйд Монгол улс, монголын ард түмэн, төр, засаг ямар байгаасай гэж хүсэж байна түүнийгээ зураад үз. Өөрөөр хэлбэл бид хөгжлийн модель-загвараа зургаар илэрхийлж бүх зүйл дээр нэгдмэл нэг ойлголттой болох ажлыг зургаар хийж байна гэж бодоорой. Миний зурж дүрсэлж түүгээрээ дамжуулан олж харснаар бол бид "Машиныхаа дугуйг"  бүхээгнийхээ дээр гаргачихсан байдалтай зурагдахаар буруу төрийг цогцлоон бүтээсэн байна. Яг толгой нь уруугаа харчихаж. Би Монгол улсаа нэг айл гэж үзвэл уг монгол айлыг дээрээс нь харж байна гэж төсөөлөөд зурж үзсэн. Хойморт нь авдар түүний дотор нь алт эрдэнэс нь, дээр нь бурхан тахилаас өгсүүлээд нандигнаж байдаг бүх зүйлс байгаагаар зурагдана. Авдрын наана хоймор голлосхийгээд ААВ нь байраа эзлэх нь гарцаагүй. Би зурган дээрээ ААВ-ыгаа нэг тойргоор дүрсэлж зурчихаад дээр нь Монгол улсын ААВ бол тэр гээд бичих гэсэн чинь л жинхэнэ бодит асуултуудтай тулгарч эхэлсэн дээ. "МОНГОЛ УЛСЫН ААВ" гэж хэн байж болох вэ? гэдэг асуултыг өөртөө тавилаа. Та ч гэсэн бас өөртөө болоод бусдад тавиад үзээрэй. Би найз нар болоод таних танихгүй маш олон хүмүүст энэ асуултыг тавихад янз бүр хариулсан.  Зарим нь Ерөнхийлөгч, зарим нь Ерөнхий сайд, Их хурлын дарга гэх мэт. Гадны хөгжилтэй орны иргэдээс асуухад торох зүйлгүйгээр "БИ-БИД буюу манай ард түмэн" гэж хариулж байна. Монгол улсын Үндсэн хуулинд Монголын ард түмэн монгол улсынхаа эзэд нь- "ААВ" нь гэдгийг тов тодорхой заачихсан бусад ардчилсан орныхны ярьж байгаатай яг таарч байна. Би өөрийнхөө зурсан "ААВ" тойрог дотор "Би-Бид ард түмэн" гэж биччихээд харж байгаад бодлоо. "Би-Бид ард түмэн" ААВ нь юм бол Бид нарт ямар өмч байна, түүнийгээ захиран зарцуулах ААВ-ЭЗЭН хүний эрх байна уу? гэж асуулаа!!! Өмч нь байна. Газар шороо, уул ус, ургамал амьтан бүх зүйл маш арвин байна.  Харин ААВЫН ЁСООР захиран зарцуулах ЭРХ нь алга. Ёстой “шилний цаанаас чихэр долоолгож” байгаатай адилхан юм байна. ТЭР АЛДАГДСАН ЭРХ МААНЬ ХЭНД БАЙНА? гээд өөрөөсөө асуулаа. Намд, намын лидер гэгддэг хэдхэн хүнд байна гэдэг нь төвөггүй ойлгогдож байнаа. Тэд биднээс энэ эрхийг маань “ШУДАРГА АРДЧИЛСАН СОНГУУЛЬ” гэдэг улс төрийн үйл ажиллагаагаар булаагаад авчихсан юм байна. Сонгуульд асар их мөнгө хаяж болох болохгүй янз бүрийн арга заль хэрэглэдэгийн цаад нарийн учир үүнд л байгаа юм байна. Би "ААВ" гэдэг тойрог дээр бичсэн "БИ-БИД буюу манай ард түмэн" гэсэн бичгээ НАМ болгож гомдолтой нь аргагүй заслаа. Ядаж байхад нам нь бас олон байнаа, олон намын нэрсүүд бичсэн тойргуудыг нэмж зурлаа. "БИ-БИД буюу манай ард түмэн" нь үргэлж гуйж гувшиж байгаа болохоор "хүүхдүүд" байх ёстой ҮҮДНИЙ ХАВЬЦАА газарт л зурагдаж таарах юм боллоо. Нөгөө 4 дэх засаглал гэж өөрсдийгөө нэрлэдэг хэвлэл мэдээлэлийнхэн, татвар төлөгч бизнесийнхэн "хүүхдүүд" дээр л зурагдаж байна. Нам "аавууд" УИХ, Засгийн газраар дурынхаа хуулийг баталж дураараа дургиж байгаа болохоор УИХ, Засгийн газарт ААВ болох ямарч боломж алга. УИХ маань хэний ч хамаагүй олон нөхрийн олон хүүхэд гаргасан тэр хүүхдүүд нь сахилгагүй, сурлагагүй, өөрөө салбайж ядарсан, үүлгэрдүү, будлиу байрын "АВГАЙ" болж харагдаад болдоггүй ээ. Тиймээс "ЭЭЖ" тойргууд дотороо УИХ, Засгийн газрыг оруулж зурлаа. Үргэлжлүүлэн байрлуулж зурсаар нэг иймэрхүү будилсан монгол айлын схем зураг гарч ирж байх юм.

[sxem1.jpg]

Бас ядаж байхад "ГАДААД ААВ" алт эрднэстэй авдрынх нь хажууд байраа эзэлж зурагдаж байвал гутамшиг биз? Лиценз нэртэй цаасаар хамаг баялагт нь эзэн суух эрх олж авсан тэд яалтгүй л тэнд зурагдаж байна.  Зурчихаад харж байхад уур хүрмээр юм олон харагдаж байнаа. Намууд аав нь Ард түмэн хүүхэд нь болчихсон зурагдаж байхдаа ч яахав дээ! Нөгөө татвар төлж шударга бизнес хийж байгаа хүмүүс төрийн бодлогод өөрсдийнхөө эрх ашгийг тусгаж бизнесийн зөв орчин үүсгэхэд оролцох ямар ч боломж байхгүй юм байна! Хэвлэл мэдээлэлийнхэн өөрсдийгөө эрх чөлөөгөөр хангагдсан гэж ярьж бичдэг боловч тэдэнд үнэний талд баттай зогсож ажиллах эрх мэдлийг өгөөгүй юм байна!
Бид мөнгөний БОХИР сонгуулиар хамаг эрхээ нам нэртэй хэдхэн хүнд өгөөд өөрсдөө дөрлүүлсэн үхэр шиг юм болчихоод байгаа юм биш үү? Яалт ч үгүй л тэгсэн байна даа. Сүүлийн үед бүр намын нэрсийн жагсаалтаар ард түмний ямар ч санал авалгүйгээр УИХ-д очиж суудаг залийг ч бодож олсон байна.
Чухамхүү энд бидний бүх болохгүй байгаа зүйлсийн учир шалтгаан оршиж байна даа. Энэ зургийг анх 2006 онд Н.Энхбаяр Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед буюу хуучин МАХН-ын төр барьж байх үед зурсан. Энэ зургийг зурсан аргачлалаараа өнөөдрийн улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны байдлыг зурж үзвэл намуудын байрлал өөрчлөгдсөн ч ноёрхлын дэглэмийн хувьд ямар ч өөрчлөлт гараагүй байгаа нь харагдана. Өөрөөр хэлбэл одоог хүртэл явж ирсэн "Олон намын систем" гэж нэрлэгдэж байгаа тэр системийн мөн чанар нь намуудад ээлжилж эрх мэдэл өгөх систем болохоос биш ард түмэнд эрх мэдэл өгөх систем ерөөсөө биш юм байна. Ноёрхлын дэглэмийн хувьд бол ард түмний нийтийн ноёрхлын дэглэм огт биш харин намын ноёрхлын дэглэм гэж нэрлэгддэг цөөнхийн ноёрхлын дэглэм тэр хэвээрээ л үргэлжилж байгаа гэсэн үг юм. Монголчууд аливаа суурь харьцаануудыг нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ, ёс дэглэм болгохын тулд маш богинохон хэллэгтэй зүйр цэцэн үгсийг гайхалтай их хэрэглэж, түүнийгээ дагаж мөрдөж ирсэн хууль эрх зүйн өндөр соёл, түүхтэй ард түмэн. Тийм ч учраас цөөнхийн ноёрхлын дэглэмийг хялбархан ухаарч, ойлгож, засч ард түмний нийтийн ноёрхлын дэглэмийг тогтоогоод жинхэнэ ардчилалыг ялуулж чадна гэдэгт би итгэдэг. Ямартай ч миний бие ийм байдалд орсон байна гэдгийг өгүүлэхийн сацуу засах арга болон гарц шийдлийг нь онол болгож маш товч тоймлоод "Чандмань онол" гэж нэрлэсэн. Мөн түүнийгээ иргэн хүн хялбар ойлгож болох дүрслэлээр ч баяжуулан илэрхийлсэн.  Өөрөөр хэлбэл Монгол улсын Үндсэн хуулийг ардчилал ялж ТӨР ТҮМЭНЧЛЭЛИЙН хэлбэрт шилжсэний дараа ийм болно гэж төсөөлөөд зургаар схемчлэн илэрхийлсэн гэсэн үг юм. Өмнөх зурагтай зэрэгцүүлэн тавьж байгаад харьцуулж харж ойлгоно уу. Д.Жамц

УЛСТӨР, ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ЧАНДМАНЬ ОНОЛ

ЧАНДМАНЬ ОНОЛ БУЮУ ЮУГ САЙН САЙХАН, ШУДАРГА, ТАНСАГ БАЯН БОЛГОЁ ГЭВЭЛ ТҮҮНИЙГ АРД ТҮМЭНДЭЭ ХАРАМГҮЙ ӨГ
Чандмань онолын тулгуур гурван зарчим:
  1. Эх дэлхийгээ хайрла
  2. Эрдэнэт хүнээ хайрла
  3. Зөв тогтолцоог үүсгэж шударга, шинжлэх ухаанд суурилсан, хууль эрх зүйн тэгш хэмтэй харилцааг мөрд 
Ямарч хүн байсан гэсэн доорхи гурван субъектын аль нэг нь болж хувиран улс орныхоо хөгжилд оролцож баялаг бүтээх хэрэгтэй болдог.
Улсын аливаа  үйл хэргийг санасанчлан бүтээдэг тулгын гурван чулуу субъектууд нь:
•    Бодлого, шийдлийг нээж гаргагчид-Судлаачид, технологчид, эрдэмтэд, инженерүүд, салбарын болон байгууллагын төлөвлөгчид
•    Зохион байгуулагчид-Удирдагч нар, менежерүүд
•    Хэрэгжүүлэгчид-Ард түмэн буюу үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид, худалдаачид, дэд бүтцийнхэн
Улс орны хөгжлийн тулгын гурван чулуу болох энэ субъектууд нь аль нь ч алинаасаа илүү биш, бас дутуу биш. Энэ талаас нь харж ерөөсөө болохгүй. Үндсэн хуулинд тус тусдаа багана бүтэц буюу засаглалыг үүсгэнэ. Аль нэг нь байхгүй юм уу ажиллах нөхцөл нь бүрдээгүй тохиолдолд улс орны ямар ч ажил яаж ч хичээгээд явахгүй. Хувь заяа харамсалтай гэж хэлж болох тийм хүнд хэцүү байдалд орно. Үндсэн хуулинд яг ингэж гурав хуваагдаж тусах хэрэгтэй. Энэ гурван үндсэн засаглалаас зарим нь дотроо бас тусдаа засаглалуудад хуваагдаж хуульчлагдах шаардлагатай ба хэн хэзээ аль засаглал руу орох, тэр нь хэдэн хүнтэй байх зэрэг нь дараагийн асуудал юм. Гол нь эрх мэдлийг ард түмэн эзэгнэх, түүнийхээ зарим эрх үүргүүдийг тараан байршуулж тэнцвэртэй засаглалуудад хувааж төрийг ажиллуулах явдал юм. Маш энгийнээр ойлговол айлын аав өөрт нь бүх эрх мэдэл байгаа гээд бүгдийг өөрөө хийдэггүй гэр бүлийн гишүүд бүгд л тэгш эрхтэйгээр оролцож бие биенээ хайрлан хүндэтгэж ажил төрлөө хувааж аваад амжуулж хийдэг биз дээ. Яг түүнтэй адилхан гэсэн үг.
Бодлого шийдлийг нээж гаргагчид нь
•    Шинэ зүйл бүтээх хувийн зорилготой эсвэл захиалгатай байх хэрэгтэй.
•    Хангалттай мэдлэг, чадвар, туршлагатай байна.
•    Зарцуулах хөрөнгө, гарах үр дүнгээс олох ашиг, цалин, хангамж нь тодорхой байх хэрэгтэй.
Эдгээр нөхцлүүд бүрдсэн үед хүссэн үр дүнгээ гаргаж авахын тулд ажиллах нөхцөл нь бүрдэнэ. Эдгээр нөхцөл нь бүрдэхгүй бол бодлого шийдлийг нээж гаргагчид хоцрогдох, гадагш нүүдэллэх аюул нүүрлэнэ. Тэд байхгүй бол бренд бүтээгдэхүүн, бренд үйлчилгээний талаар бодохын ч аргагүй болно. Дэлхийг хамарсан том дайнууд болсны дараа дайны хөлд нэрвэгдсэн улсуудын үйлдвэрлэл үйлчилгээ авах юм байхгүй болтлоо адилхан эвдэрч сүйддэг. Гэвч хоромхон хугацааны дараа зарим нь бүх юм нь цэгцэндээ орж үйлдвэрлэл үйлчилгээгээ сэргээгээд бүр илүү гарч хөгжиж чадаад байхад зарим нь маш бага өртсөн мөртлөө эргэж хөгжиж чадахгүй уддагийн гол учир нь бодлого шийдлийг нээж гаргагчидад байдаг. Тухайн улсыг хорлоё гэвэл бодлого шийдлийг нээж гаргагчидыг нь худалдаад авчихад бүх хөгжил нь зогсдог байна. Эргүүлж сэргээхэд доод тал нь 10 жил орно. Энэ нь авъяаслаг хүнтэй, хүний амьдралын мөчлөгтэй холбоотой зүйл учраас ингэж удаан хугацаа зарцуулагддаг ажээ. Бодлого шийдлийг нээж гаргагчид зарим нь зохион байгуулагчид болж болох боловч бүгд зохион байгуулагчид болох гэж оролдвол "Дарга-улс" болж дараа дараагийн бодлого шийдлийг гаргах ажил нь хоцрогдон хөгжил зогсонги байдалд орно. Хуучны хашир дарга нар өөрсдийн халааг бэлдэхийн тулд доод тал нь 10 жил зарцуулдаг байсны гол учир нь бодлого шийдлийг нээж гаргагчдаасаа хэн нь зохион байгуулагч болох боломжтойг харахаас гадна бодлого шийдлийг нээж гаргагчидынхаа армийг нураачихгүй байх талыг маш их анхаардаг байсан хэрэг юм. Сүүлийн үед хөгжиж байгаа Хятад, Бразил, Энэтхэг зэрэг орнууд гадаадын өндөр хөгжилтэй улсуудын том үйлдвэрүүдийг худалдаж авах сонирхол их болсны цаад учир нь бодлого шийдлийг нээж гаргагчидыг нь нэг нэгээр нь авч байснаас үйлдвэртэй нь хамт "бөөндөх" ажлыг зорилготой хийж байгаа хэрэг юм.
Зохион байгуулагчид нь
•    Зохион байгуулагчид гэж нэрлэгдэх удирдагч нар нь зөв зорилгоо макро ба микро түвшинд олж харж, гаргаж тавих чадвар, сэтгэл, хүсэл зориг, түүнийг    хэрэгжүүлэх бодлоготой, стратегич шинж чанартай байна. Ард түмний жинхэнэ удирдагч гэж хэнийг хэлэх вэ гэдгийг дахиад нэг тодотгож хэлье:
Ард түмнээ сайхан амьдруулъя гэдэг оноштой өвчнөөр архаг өвдсөн хүнийг жинхэнэ улс төрч гэнэ. Энэ өвчин ард түмэн сайхан амьдрал цогцлоох, хөдөлмөрлөх, өмчлөх эрхээ олж авсан тэр цагт илааршиж эхэлнэ. Д.Жамц
•    Зохион байгуулах ур чадвартай, туршлагатай, тактикч байх
•    Нийтийн амжилтаас сэтгэл зүйн таашаал авах мэдрэмжтэй байх хэрэгтэй. Ийм удирдагч шудрага, сэтгэл сайтай, шуналгүй, үнэнч, хуулийн хүрээнд баригдаж ажиллахдаа түүртдэггүй онцгой байж чаддаг. Тийм удирдагчид итгэж болно. Зохион байгуулагчид өөрсдийгөө бодлого шийдэл нээж гаргагчид гэж үздэг боловч жинхэнэ амьдрал дээр бол бодлого шийдлийг гаргагчдын шийдэл, бүтээлээс сонголт хийж түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулагчид л байдаг. Улс орны салбар бүрийн бүх зүйлийг мэдэж бүх шинжлэх ухааныг тэнцүү дээд түвшинд судалсан тийм бодгаль хүн байтугай нам ч байх боломж хэзээ ч байдаггүй учраас судалгаа шинжилгээ хийж шийдэл гаргахад Бодлого шийдлийг нээж гаргагчид хэмээх тусдаа субъектууд ажиллах шаардлага заавал гардаг байна.
Хэрэгжүүлэгчид нь
•    Бодлого шийдвэр нээж гаргагчдын шийдсэн арга, технолог
•    Зохион байгуулагчдын дэс дараалал тогтоосон менежмент, бүтэц, зохион байгуулалт
•    Хөрөнгө оруулагчдын хөрөнгө мөнгөөр материал баялагийг бүтээдэг байна. Хэрэгжүүлэгчдийн ажиллах эрх зүйн орчныг бодлого шийдвэр нээж гаргагчид болон зохион байгуулагчид хамтарч гаргадаг бүтэц хамгийн үр ашигтай болох нь нотлогдсон. Учир нь зохион байгуулагчид болох төр, хэрэгжүүлэгчид болох ард түмний яг дунд нь салбар болон  улс, олон улсын зах зээлийн баялаг судалгаа хийчихсэн тухайн бүтээгдэхүүн, түүнийг бүтээх технологтойгоо хамт байршиж байдаг. Мөнгө, технолог, хууль эрх зүйн орчин гэсэн гурван хүчин зүйл бэлэн болмогц тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлийн тооны болон чанарын дутууг хангах зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээг явуулж эхэлдэг. Уг бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бодит баялаг бий болж капиталын үүрэг гүйцэтгэх нэмүү өртөг төрнө. Хувийн өмчийн байгууллагынхан эхний үед ийм олон нөхцөл бүрдэж байж өртөг шингээсэн жинхэнэ баялаг бий болдог гэдгийг мэддэггүй. Өмчийн хэмжээ ихсээд олон ажиллагсдын ажлын байрыг бий болгомогц хүссэн хүсээгүй төрөөс хамаарах хамаарал ихсэж заримдаа хаяад зугтмаар үе олон гарч эхлэнэ. Энэ үед төрийн оролцоо аль болох бага, урьдчилж төлөвлөж болохуйц татвар, хууль эрх зүйн тогтвортой, зөв орчинтой байх шаардлага ус агаар мэт хэрэгтэй болно. Нийтийн өмчийн хэлбэрээ зөв шийдэж ард түмэндээ нийтийн өмчийг захиран зарцуулах төвлөрсөн байгууллага, сангуудаар дамжуулан сайн өмчлүүлж чадсан орнуудад олон төрлийн төрийн дарамт, савлагаа гарах нь хамгийн бага байдаг нь тодорхой болсон. Үүний нарийн учир нь элдэв хууль эрх зүй, хөрөнгө мөнгөний савлагааг нийтийн өмчийг захиран зарцуулах эрх эзэмшсэн төр л үүсгэдгээс тэгдэг байна. Савлагаа үүсгэхэд гол үүрэг гүйцэтгээд байдаг нийтийн өмч, түүнийг захиран зарцуулах эрхийг нь төрөөс аваад ард түмний нийтийн өмчийн төвлөрсөн мэрэгжлийн байгууллагуудад өгчихөнгүүт нөгөө төр рүү орох гэж зүтгэдэг бизнесийнхэний сонирхол хумигдаж төрд жинхэнэ сэтгэл сайтай ард түмэндээ хэрэгтэй зүйл хийж сэтгэлийн таашаал авах сонирхолтой мэрэгжлийн хүмүүс орж эхэлдэг байна.
Нийтийн өмч болон түүнийг захиран зарцуулах эрхийг зохион байгуулагчид дангаараа эзэмшсэн үед ажил хэргийг хэрэгжүүлэгчид ба бодлого шийдлийг гаргагчид ажиллах боломжгүй болж авилгал хээл хахууль хүссэн ч эс хүссэн ч цэцэглэн хөгжих шимт хөрс суурь нь бүрэлдэнэ. Түүнийг захиргааны аргаар хичнээн устгах гэж хууль дүрэм гаргаж, хүчний байгууллага олноор нь байгуулж хорьж цагдаад амжилт олж байсан удаа байхгүй..Ард түмнээ огоорон өөрсдийн эрх ашгийг дээдэлсэн зохион байгуулагчид нь ажил хэргийн бүтээлч, үр ашигтай гүйцэлдэх боломжийг алдах төдийгүй шинээр шийдэл гаргагч, зохион байгуулагчид төрөн гарч ирэх замыг заавал хаадаг байна. Хэрэгжүүлэгчид болон бодлого шийдэл гаргагчид үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрч байсан түүх байхгүй бөгөөд дарангуйлагч заавал балран унадаг нь үүнтэй холбоотой. Дарангуйлагч төр мөн үү биш үү гэдгийг нийтийн өмч, түүнийг захиран зарцуулах эрх алинд нь байна гэдгээр маш хялбархан танин мэдэх боломжтой. Дарангуйлдаггүй, авилгалгүй, хүнд сурталгүй төртэй байя, байлгаяа гэвэл нийтийн өмчийг өмчилж, өсгөж, аривжуулж чаддаг тэр субъект болох ард түмэнд нь өгч ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Хүчирхэг төр гэж "баян өмчтэй" төрийг огт хэлдэггүй, харин өөрсдийн байгуулсан төрийг дээдэлдэг баян чинээлэг амьдралтай иргэд, гэр бүлүүд, бизнесийн байгууллагууд бүхий төрийг л хэлдэг. Төр нь ард түмэнд үзүүлэх ёстой үйлчилгээгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай хэмжээний өмчийг улсын өмч хэлбэрээр хуулиар зөвшөөрүүлэн авч үлдээд үлдсэн өмчийг нийтийн гэж нэрлэгдэх ард түмний өмчлөлд шилжүүлж түүнийг хувийн өмч хөгжих хүчирхэг хөшүүрэг болгон ашиглаж, хөгжүүлж, аривжуулах нь зөв юм. Монголын ард түмний нийтийн өмч нь газар ба түүнийг захиран зарцуулах эрхийг ард түмнийхээ нийтийн өмчлөлд өгөхөөс шууд эхэлнэ. Газар болон бусад ямар хэлбэрийн нийтийн өмчүүд байдаг, тэдгээрийг ард түмэн хэрхэн өөрсдийн байгуулсан нийтийн өмчлөлийн төвлөрсөн байгууллагаараа дамжуулан өмчилж, яаж эдийн засгийн эргэлтэнд оруулдаг талаар хойно өгүүлэх Эдийн засгийн харилцааны Чандмань онол буюу өмч гэсэн хэсэгт тодорхойлон дурьдсан байгаа. Улсын аливаа  үйл хэргийг санасанчлан бүтээдэг тулгын гурван чулуу-субъектууд маань хоорондоо яаж байнгын динамик амьд харилцаануудад орж тэнцвэрээ хадгалах боломжтой болдог аргыг доорхи зургаар схемчлэн харууллаа.
Үндсэн хуулинд заавал тусгагдаж байж хэрэгжих ёстой эрх, үүргээр нөхцөлдсөн субъектуудын хоорондын харилцаануудын стандарт загварыг ингэж тоймолсноор түүнийг хэрэгжүүлэх арга замыг бүтэцтэй нь мэдэж авах, богино хугацаанд хуульчлан баталгаажуулж хурдтай мөрдөж ажиллах нөхцөл бүрдэнэ. Үүнийг бодлоготой, зорилготой улс төр, эдийн засгийн хөгжил, тэдгээр дээр суурилсан нийгмийн зөв цогц харилцаа гэж ойлгох хэрэгтэй.



УЛС ТӨРИЙН ХАРИЛЦААНЫ ЧАНДМАНЬ ОНОЛ БУЮУ ТӨЛӨӨЛӨЛИЙН АРДЧИЛАЛЫН ЭРХ:
Орчин үеийн төр ямар үүрэг гүйцэтгэх шаардлагатай вэ?
•    Хууль эрх зүйн орчныг бий болгож хуулийн засаглалыг хэрэгжүүлэх
•    Төрийг байгуулах, ажиллуулах, хянах, боловсронгуй болгоход иргэн, гэр бүлийн оролцох эрхийг хангах, бусад эрхүүдээ эдлэх бололцоог нь бүрдүүлэх
•    Улсын өмчийг захиран зарцуулах болон нийтийн өмчийг өмчлөх, захиран зарцуулах, бизнесийг удирдахад иргэд, гэр бүлүүдийн оролцоог хангах, чинээлэг амьдрах тэгш, байнгын боломж бүрдүүлэх
Монгол улсын төр эдгээр үүргүүдээ гүйцэтгэхийн тулд дараах бүтцийг иргэд, гэр бүлүүдийнхээ оролцоонд тулгуурлан байгуулна.
Монгол улсын улс төрийн бүтэц нь  дараах дөрвөн улс төрийн эрх мэдлийн бүтцийн байгууллагуудад хуваагдаж хөгжинө.Үүнд:
1.Төрийн. Төрийн байгууллага нь төрийг байгуулах, хянах, хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй
2.Улсын. Хүний эрхийг хангуулах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлнэ.
3.Хууль, технолог, шийдлийн засаглалын. Шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурласан хууль эрх зүйн орчныг бий болгох
4. Нийтийн буюу төр түмний өмч-бизнесийг удирдах удирдлагын. Нийтийн өмчийг иргэдээ төлөөлөн өмчлөх, захиран зарцуулж аривжуулах, хуримтлал бүрдүүлэх, иргэддээ нийтийн өмчөөс хувь хүртэх, нийтийн өмчийн байгууллагын туслалцааг авахад нь туслах, гадаад болон дотоод зах зээл дээр бизнес харилцаануудыг удирдан явуулах үүргийг хэрэгжүүлнэ.
      Нэг.Төрийн байгууллагууд.
Улсын Их Хурал нь Төрийн Их Хурал болж өөрчлөгдөх бөгөөд Хуулийн ба Төлөөлөгчдийн хоёр танхимтай байна.   Төрийн Их хурлын Хуулийн танхимаар батлагдсан хууль нь Төлөөлөгчдийн танхимаар орж хянагдан батлагдаж байж хүчин төгөлдөр болж хэрэгжинэ. Төрийн Их Хурлын Төлөөлөгчдийн Танхимыг монгол улсын иргэдийн саналаар сонгогдсон Монгол улсын Ерөнхийлөгч тэргүүлнэ. Төрийн Их Хурлын Төлөөлөгчдийн танхим нь дараах байгууллагуудыг байгуулж өөртөө харъяалуулан ажиллуулна.. Үүнд:
1.Сонгуулийн хороо
2.Прокурор
3.Мэрэгжлийн хяналт, Аудитын газар
4.Арбитр
5.Нийтийн өмчийн корпорацууд
6.Монгол банк
7.Татварын Ерөнхий газар
8.Ашигт малтмал, Газрын тосны газар
9.Газрын харилцааны Хэрэг эрхлэх газар
10.Төрийн бүртгэл, Статистикийн газар
11.Төрийн гэмт хэрэг, авлигатай тэмцэх газар
12.Төрийн хэвлэл мэдээлэлийн газар. ОНТВ, ОН радио, Төрийн сонин
13.Төрийн түүх, соёл, уламжлал, шашны газар
Эдгээр байгууллагуудыг Төрийн үйлчилгээний байгууллагууд гэж нэрлэнэ. Төрийн үйлчилгээний бүтцийн байгууллагууд Төрийн Их хурлын Хуулийн болон Төлөөлөгчдийн Танхимуудаар хийх ажлын төлөвлөгөө, төсвөө хуульчлан батлуулж, хэрэгжүүлээд хуульд заасан хугацаанд ажлаа тайлагнана. Ажлын тайланг хэлэлцээд хэрэгжилтийг дүгнэж баталсан зарлигийг гаргана. Төрийн Их Хурлын Төлөөлөгчдийн танхим нь тамгын газартай байх ба Монгол улсын Ерөнхийлөгч удирдаж өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан явуулна. Монгол улсын Ерөнхийлөгч нь улирал бүр хийх ажлын төлөвлөгөө, тайланг Төлөөлөгчдийн танхимд бичгээр тайлагнаж олонхийн саналаар баталгаажуулсан зарлиг гаргуулна. Тайлагнаагүй бол автоматаар огцорсонд тооцож дараагийн Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг явуулах эрхийг Төлөөлөгчдийн танхимаас Сонгуулийн хороонд олгоно.
Их засаг хууль/Үндсэн хууль/-ийн Цэцийн болон Дээд Шүүхийн бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийг Монгол улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуультай хамтруулан явуулна. Уг сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг хуульч нарын мэрэгжлийн холбоодууд, Төрийн Их хурлын Төлөөлөгчдийн танхим, ард түмэн эзэмшинэ. Их засаг хууль/Үндсэн хууль/-ийн Цэц нь Монгол улсын Их засаг хууль/Үндсэн хууль/-ийг өөрчлөх, боловсронгуй болгох талаар монгол улсын иргэдийн нийтийн санал асуулга явуулах онцгой эрхтэй. Энэ эрхээ Төрийн Их хурлын Төлөөлөгчдийн танхимтай зөвшилцсөний үндсэн дээр зарлиг гаргуулж Сонгуулийн хороогоор дамжуулан хэрэгжүүлнэ. Дайны болон онцгой байдал зарлагдсан үед Их засаг хууль/Үндсэн хууль/-ийн цэц нь Ерөнхийлөгчид Төрийн Их хурлын Төлөөлөгчдийн танхимыг зарлан хуралдуулах шийдвэрийг өгөх онцгой үүрэг хүлээнэ.
Дайны болон онцгой байдал зарлах эрхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл эзэмшинэ.  Уг зөвлөл Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хуулийн танхимын дарга нараас бүрдэнэ.
Байхгүй бүтцүүд гарч ирэхээр бүү гайхаарай бас эсэргүүцэх гэж бүү яараарай. Энд дурьдагдсан бүтцүүдийг схемтэйгээ харьцуулан ойлгохыг хичээгээрэй. Энэ бол бидний бий болгож хийх ёстой бүтэц гэж ойлгох хэрэгтэй. Д.Жамц
Өрх ба өрх гэр бүлээс төр үүсэхүй.
Монгол өрх гэр бүлийн Чандмань онол нь: Хайр, Чадавхи, Өмч.
Өрхийн тэргүүн нь дараах үүргийг биелүүлэх хэрэгтэй. Үүнд:
                 а.Өөрийгөө удирдах
                 б.Өрх гэр бүлээ удирдах
                 г.Төрөө удирдах
Өрх нь монгол улсын улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны үндэс мөн. Өрхийн гишүүдийн болон бусад өрхийн эрхийг зөрчөөгүй бол бүх зүйл чөлөөтэй. Арван өрх нийлж "Аравт"-г, зуун өрх нийлж "Баг"-г, мянган өрхөөс дээш "Сум эсвэл хороо"-г арван мянган өрхөөс дээш аймаг буюу хотыг бий болгоно. Зуун мянган өрхөөс дээш бол "Бүс" байгуулагдана. Баг, сум-хороо, аймаг-хот, бүс нь тус бүрдээ төрийн, улсын, нийтийн өмчийн бизнесийн бүтцийн байгууллагуудтай байна. Багийн хурлын тэргүүн нараас Төрийн Их Хурлын Төлөөлөгчдийн танхим бүрдэнэ. Багаас Төрийн Их Хурлын Төлөөлөгчдийн Танхим хүртэлх бүтцийг "Төрийн байгуулагууд" гэж нэрлэнэ. Төрөө байгуулах ажлын эхлэлийг ард түмэн бусдын оролцоогүй өөрсдөө хийх, дундаасаа төлөөлөгчдөө сонгож, төлөөлөлийн эрхээ шилжүүлэн өгч үүрэг хүлээлгэн ажиллуулах, байнга цэвэр тунгалаг байлгах, ямар ч хэцүү тохиолдолд хамтдаа асуудлыг шийдэх зорилготой төрөө байгуулж ажиллуулж байгаагаа ухамсарлах нь хамгийн чухал юм. Төрийн Их Хурлын төлөөлөгчдийн танхим нь хууль тогтоох, албан тушаалтныг томилох, эргүүлэн татах эрх эдлэнэ. Сум, хорооноос дээшх шат шатны төрийн албан хаагч нь сонгуулийн хугацаанд улсын байгууллагад давхар алба хаших эрхгүй.
Өрх гэр бүл хүн төрөлхтөн бий болохтой зэрэг шахуу үүссэн байлгүй, мэдээж намаас түрүүнд... Хүн төрөлхтөний амьдралын жам ёсны дагуу үүссэн нийгмийн харилцааны анхдагч бүтэц болох гэр бүлийг улс төрөөс холдуулснаараа өнөөдрийн болохгүй байгаа бүх зүйлсийн эхийг тавьсан гэдгийг монголчууд бид түрүүлж дуугаръяа. Улс ба нийтийн ноёрхолын дэглэмтэй төр хоёрыг ч тус тусад нь ойлгож жам ёсны харилцаанд нь шилжүүлье. Д.Жамц
Иргэн.
Иргэн-Хуулиар хориглоогүй бүх эрхийг эдлэнэ.
Иргэн хүний Чандмань үнэт чанар нь чадвар, төлөвшил, эрүүл мэнд гурваас бүрдэнэ.
Иргэд өрхийг, өрхүүд улсыг бүрдүүлнэ. Төлөөлөгчдийн танхимыг байгуулах энэ сонгууль нь төлөөлөлийн ардчилалын зарчмын дагуу иргэн нь өөрийгөө болон өөрийгөө төлөөлөх хүнийг өрх дотроосоо сонгох эрхтэй гэсэн зарчмаас эхэлнэ. Энэ нь төрийн суурь бүтцийг байгуулах анхны алхам юм. Суурь бүтцийг байгуулж байгаа энэ анхны алхамыг шууд ардчилал болох Ерөнхийлөгчийг болон Их засаг хууль/Үндсэн хууль/-ийн Цэц, Дээд Шүүхийн бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийн аргатай хослуулан хэрэглэж байж илүү сайн төрийн бүтэц байгуулж болох  боломжтой болно. Нэг мянгаас дээш тооны иргэний саналаар дэмжигдсэн асуудлыг аймаг хотын иргэдийн төлөөлөгчдийн хурал, нэг түмээс дээш иргэн дэмжсэн асуудлыг бичгээр УИХ-ын Төлөөлөгчдийн танхим тус тус тогтоол гарган хүлээж аваад 3 хоногт багтаан бичгээр хариу өгнө. Хөндлөнгийн хяналтыг орон нутагт аймаг, хотын ИХ-ын дарга хариуцна. УИХ-ын Төлөөлөгчдийн танхимд ирсэн саналын хариу өгөх ажлын хэрэгжилтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч хөндлөнгийн хяналт тавина.
Одоо бол иргэд "Нам"-ыг, нам улсыг бүрдүүлнэ. Намгүй иргэн, ард түмний хөрөнгөөс хумслаагүй өрх гэр бүл хэн ч юу ч биш гэсэн схемээр л явж байна... Өрх гэр бүлүүд л бидний тэр хүсээд байгаа лидер удирдагч нарыг тодруулан гаргаж ирж зөв замдаа улс орон орно, хөгжил дэвшил хурдацтай явна гэж би ойлгож байгаа юм. Нэг өрх гэр бүлд хамт амьдарч байгаа хүмүүс л хэн маань хэн билээ гэдгийгээ намуудаас илүү сайн мэдэх байлгүй дээ. Намууд хэн ч биш нэг "банди"-ийг заавал сонго гэж шахдаг өнөөдрийн сонгуулийн систем мажоритараар ч сайн юм өгөхгүй, пропорционалаар ч урагш хол алхах нь юу л бол! Үүний учрыг доор тайлбарласан Ноёрхлын дэглэмийн онолын үүднээс харвал тийм хүний толгой эргээд байхаар хэцүү зүйл биш билээ.
"Нам" сонгодог арга угтаа бол Африкийн улс орнуудыг хаашаа ч гарах гарцгүй болгосон тэр л дарлал мөлжлөгийн зам юм шүү дээ! Д.Жамц
Хоёр. Улсын байгууллагууд.
Улсын байгууллагын Чандмань онол нь Хүний эрхийг дээдлэгч, Стратегич-тактикч, Хууль мөрдөгч чанар юм.
Улсын байгуулагуудад хуулиар зөвшөөрөөгүй бүх эрхийг хориглоно. Гүйцэтгэх засаглалын буюу засгийн газар, түүний харъяа байгууллагууд нь энэ бүтцэд хамаарагдана. Монгол улсын Засгийн газар нь хуулийг хэрэгжүүлэх үүрэг гүйцэтгэх бөгөөд зөвхөн Ерөнхий сайд мэрэгжлийн холбоодуудтай зөвшилцөж батлуулсаны үндсэн дээр хууль санаачлах эрх эдлэнэ. Монгол улсын Засгийн газрыг Ерөнхий сайд 4 жилийн хугацаатай удирдаж Төрийн Их Хурлын Төлөөлөгчдийн танхимд улирал бүр ажлаа тайлагнана. Засгийн газрын гишүүн болон засгийн газрын бүтцийн байгууллагын ажилтан албан хаагч нь төрийн болон бизнесийн байгууллагад давхар алба хашихыг хориглоно. Засгийн газар нь дараах яамдуудыг байгуулах саналаа Төрийн Их хурлын Төлөөлөгчдийн танхимд гаргана. Үүнд:
1.Гадаад харилцаа, батлан хамгаалах Яам
2.Үйлдвэрийн Яам
3.Дэд бүтэц, экологийн Яам
4.Боловсрол, шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлалын Яам
5.Эрүүл мэнд, спортын Яам
6.Хууль зүй, дотоод хэргийн Яам
7.Сангийн Яам
Засгийн газар нь дараагийн жилд хийх ажил, төсвөө мэрэгжлийн холбоодууд, Төр түмний өмчийн корпорацтай хамтран хуулийн төсөл болгож төлөвлөөд Төрийн Их хурлын Хуулийн танхимаар оруулан батлуулж Төрийн Их хурлын Төлөөлөгчдийн танхимд 12-р сарын 1-нээс өмнө өргөн барьсан байх үүргийг хүлээнэ.
Засгийн газар нь тухайн жилд хийх ажлуудыг салбарын мэрэгжлийн холбоодууд болон Төр түмний өмчийн корпорацтай хамтран хэрэгжүүлэхийн тулд гурвалсан гэрээ байгуулж ажиллана. Гэрээний хэрэгжилтэд технолог, мэрэгжлийн хяналт тавих үүргийг Төрийн Их хурлын Төлөөлөгчдийн танхим харъяа байгууллагуудаараа гүйцэтгүүлнэ.
Гурав. Хууль, технолог, шийдлийн засаглалын байгууллагууд.
Дараах байгууллагууд хамаарагдана. Үүнд:
1.Төрийн Их Хурлын Хуулийн танхим
2.Мэрэгжлийн холбоодууд
3.Төр түмний өмчийн корпорацын Шинжлэх ухаан, технолог, инновацийн хороо
4.Оюуны өмчийн газар
Төрийн Их Хурлын Хуулийн танхим нь хууль боловсруулах, санаачлах, батлах ажлыг гүйцэтгэнэ. Төрийн их Хурлын хуулийн танхимыг салбар бүрийн мэрэгжлийн холбоодуудаас сонгогдсон гишүүд бүрдүүлнэ. Төрийн Их хурлын Хуулийн танхим нь салбарынхаа байгуулагуудаар дамжин ажиллаж туршлагажсан эрдэмтэн мэргэд, мэрэгжилтнүүдээс шигшигдэн бүрдсэн 60 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Төрийн Их Хурлын Хуулийн танхимыг Төрийн Их Хурлын Хуулийн танхимын дарга тэргүүлж Төрийн Их Хурлын Төлөөлөгчдийн танхимд улирал бүр ажлаа тайлагнана. Төрийн Их Хурлын Хуулийн танхимын гишүүнд болон салбарын яамыг удирдах сайдад нэр дэвшүүлэх ажлыг тухайн салбарын Мэрэгжлийн холбоонууд тодорхойлж салбарын яам дэмжин Төрийн Их Хурлын Төлөөлөгчдийн танхим батална. Тухайн салбарыг хариуцсан Хуулийн танхимын гишүүнийг болон салбарын яамны сайдыг эргүүлэн татах саналыг мэрэгжлийн холбоодууд Монгол улсын Төрийн Их хурлын Төлөөлөгчдийн танхимд гаргах эрхтэй.
Мэрэгжлийн холбоодууд нь өөрийн гишүүдийн болон гишүүн байгууллагуудын төлөөлөлөөс бүрдсэн хурлаас Удирдах зөвлөл, Тэргүүн, Хяналтын зөвлөлөө сонгоод Төрийн Их хурлын Төлөөлөгчдийн танхимаар батлуулсны дараа Төрийн бүртгэл, Статистикийн газарт бүртгүүлж үйл ажиллагаа явуулах эрхээ авна. Мэрэгжлийн холбоодууд нь тухайн салбарын толгой хувьцаат компаний хэлбэртэйгээр бүтцээ зохион байгуулж улсын төсөвт заагдсан ажил үүргийг гүйцэтгэсний орлого, гишүүн байгууллага, гишүүдийн татвар, хандив, тусламж, бизнесийн орлого, бусад эх үүсвэрээс хөрөнгөө бүрдүүлж ажиллана.
Мэрэгжлийн холбоодууд нь гишүүд болон гишүүн байгууллагуудынхаа өмнө дараах үүргүүдийг хүлээж ажиллана. Үүнд:
1.Салбарын хөгжлийн бодлого тодорхойлох ажлыг урт хугацааны, дунд хугацааны, тухайн жилийн гэсэн үечлэлүүдтэй хийж төсвийг тодорхойлох ажлыг Засгийн газар, Төр түмний өмчийн корпорацийн Шинжлэх ухаан, технолог, инновацийн хороотой хамтран хийгээд  Төрийн Их хурлын Хуулийн болон Төлөөлөгчдийн танхимаар батлуулах ажлыг гүйцэтгэнэ.
2.Салбарын тухайн жилд хийх ажлын төлөвлөгөө, төсвийг гишүүдийнхээ хурлаар батлуулж хуулийн төсөл болгон боловсруулаад Төрийн Их хурлын Хуулийн болон Төлөөлөгчдийн танхимд өргөн барьж мөрдөнө.
3.Засгийн газраас хариуцан тухайн жилд улсын төсвөөр хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гүйцэтгэлд технологийн хяналт тавих
4.Салбарын мэрэгжилтэй ажиллах хүчнийг бий болгох, ажлаар хангах ажлыг зохион байгуулах
5.Сургалт
6.Шинжлэх ухаан, инновацийг хөгжүүлэх, франчайзингээр бүтээгдэхүүн ажил үйлчилгээ явуулах
7.Экспорт дэмжих, импорт орлох бренд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнүүдийг бүтээх, хөгжүүлэх
8.Салбарын хувийн болон нийтийн өмчийн компаниудыг олноор бий болгох, хөгжүүлэх, олон улсын зах зээлд гарах бололцоог бүрдүүлэх
9.Монгол улсын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, боловсронгуй болгох, хоорондын уялдааг хангах, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох, цуцлах ажлыг зохион байгуулна.
10.Салбарын гадаад харилцааг хангах
11.Салбарын том бүтээн байгуулалтын ажлуудад хөрөнгө оруулах, хөрөнгө босгох ажлыг зохион байгуулах
Дөрөв. Нийтийн буюу төр түмний өмч-бизнесийг удирдах удирдлагын байгууллагууд.
Монгол улсад дараах хэлбэрийн өмчүүд байх бөгөөд тэдгээрийг өмчилж бизнес эрхлэгчид нь ижил эрхтэй. Үүнд:
•    Улсын өмч
•    Хувийн өмч
•    Нийтийн буюу төр түмний өмч

ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААНЫ ЧАНДМАНЬ ОНОЛ БУЮУ ӨМЧ
Улсын өмч гэж-нийтийн буюу төрийн өмчөөс тасалж улсад өмчлүүлэхээр хуулиар зөвшөөрөгдсөн өмчийг хэлнэ.
Хувийн өмч гэдэг нь-бусдын өмчлөх эрхийг зөрчилгүйгээр хуулийн хүрээнд олж авсан өмчийг хэлнэ.
Нийтийн буюу төр түмний өмч гэдэг нь Үндсэн хуулиар Монголын ард түмний мэдэлд буй өмчийг хэлнэ. Дараахь зүйлсийг заавал хамааруулна. Үүнд:
•    Иргэн хүний чадвар, төлөвшил, эрүүл мэнд
•    Газар /хувьчлагдсан газар үл хамаарна./
•    Газрын хэвлийн баялаг буюу ашигт малтмал
•    Агаар
•    Ус
•    Ургамал
•    Амьтан
•    Түүх, соёл, урлагийн биет болон биет бус өв
•    Оюуны өмч, технолог, ноу хау, патент/Хувь хүний оюуны өмч үл хамаарна./
•    Нийтийн буюу төрийн өмчийн үйлдвэр, аж ахуйн нэгж, тэдний бий болгосон бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ
•    Монголын ард түмний нэр дээр авсан зээл, тусламж, хувьцаа
•    Манай улс ард түмэнд олгосон төрөл бүрийн тусгай зөвшөөрөл, эрхүүд, лицензүүд/тээвэр, харилцаа холбоо, ашиглалтын г.м/
•    Барилга байгууламж, тэдгээрийг өмчлөх, эзэмших эрх
•    Археологийн дурсгалууд
Нийтийн буюу төр түмний өмч-бизнесийг удирдах удирдлагын байгууллагууд нь нийтийн өмч давамгайлсан хувьцаат компаний бүтцийн хэлбэрээр зохион байгуулагдаж нийтийн өмчийг өмчлөх, захиран зарцуулах, бизнесийн харилцааг удирдах үүргийг монголын ард түмнийг төлөөлөн хэрэгжүүлдэг мэрэгжлийн байгууллага юм.
Нийтийн буюу төрийн өмчийг захиран зарцуулах эрхийг Төрийн Их Хурлын Төлөөлөгчдийн танхимаас "Төр түмний өмчийн корпорац"-д олгоно. Корпорац нь салбарын мэрэгжлийн холбоодуудтай зөвшилцсөний үндсэн дээр мэрэгжлийн удирдлагын багаа дэвшүүлж Төлөөлөгчдийн танхимаар батлуулан ажиллана. Төр түмний өмчийн корпорацыг Төлөөлөгчдийн танхимаас сонгогдсон Монгол Улсын Дэд Ерөнхийлөгч толгойлж Төрийн Их Хурлын Төлөөлөгчдийн танхимд сар, улирал, жил бүр тайлагнана. Корпорац нь жил бүр нийтийн буюу төр түмний өмчийн байгууллагуудын төсвийг хууль болгон төлөвлөж, Төрийн Их хурлын Хуулийн болон Төлөөлөгчдийн танхимаар батлуулан, мөрдөж, тайлагнана. Төрийн Их хурлын Төлөөлөгчдийн танхим нь хуулийн хэрэгжилтийг уг корпорацын болон татвар, аудитын байгууллагуудын тайлантай харьцуулж үнэлж дүгнээд зарлиг гаргаж баталгаажуулна. Өмчийг арвижуулсан тохиолдолд шагнах хэмжээг тодорхой байлгана. Хот, аймгийн нийтийн өмчийг захиран зарцуулах эрхийг тухайн аймаг, хотын өрхийн төлөөлөгчдийн хурлаас уг аймаг, хотын нийтийн өмчийн корпорацын салбар хувьцаат компанид олгоно. Нийтийн өмчийн корпорац нь том төслүүд дээр охин компаниудыг байгуулж Төрийн Их хурлын Төлөөлөгчдийн танхимаар батлуулан ажиллуулна. Салбар болон охин компаниуд нь бүгд хувьцаат компаниуд байх бөгөөд хувьцааны 51 хувиас дээш хэсгийг монголын ард түмэн өмчилж байх ёстой. "Төр түмний нийтийн өмчийн тухай хууль"-иар а.Улсын, б.Төр түмний нийтийн өмчийн. 3.Хувийн өмчийн байгууллагуудын хоорондын өмч-бизнесийн харилцааны эрх зүйн үндсийг тодорхойлно.
Нийтийн буюу төр түмний өмч гэдэг зүйл амьдралд бодитой байсаар байгааг мэдсээр байж улсын өмчөөс тусдаа байж үйл ажиллагаа явуулан хөгжих эрх зүйн орчинг нь хийж өгөөгүйгээс барууны хөгжилтэй орнууд ч гэсэн том алджээ. Төрөөс нь ард түмнийхээ амьжиргааг сайжруулахаар гаргасан хөрөнгө болгон нь хувийн өмчийн хэсэг бүлэглэлийн шийдвэр гаргах түвшинд байршсан авилгал хээл хахууль, үйлдвэрлэл, үйлчилгээгээр дамжин цөөнхийн өмч болон хувирч ерийн ард түмэнд өмчөөрөө дамжин эдийн засгийн харилцаанд оролцох боломжийг алдагдуулж улс орон нийтээрээ дампуурах хорт муу үр дагавартай болдог байна. Буруу юм байна гэдгийг нь харсаар байж бид тэдний замаар явах албатай юм уу? Улсын, Нийтийн, Хувийн өмч дээр суурилсан Гурван тулгуурт хэвшилтэй эдийн засаг байвал сая зөв болох юм байна гэдгийг амьдрал хэлж өгөөд байхад бид хоёр хөлтэй сандал шиг өөрийгөө авч явах чадваргүй улсын ба хувийн гэсэн хэвшилтэй тэр нь авилгалгүйгээр нэг ч алхам алхах боломжгүй болсон нийтийн удирдлага, хяналтгүй эдийн засгийг хүчээр цогцлоох гэж оролдох нь цаг алдаж, байгаа бүхнээ бусдын хоол болгох нигуурыг үүсгэж байна. Тэгээд ч Бизнесийг улс төрөөс салгах хамгийн сайн арга энэ буюу... Д.Жамц
Ингэж байж л бид авилгалгүй эдийн засгийг авч явж чадна. Улсын хэвшлийн байгууллагууд нь хувь хүнийг чадваржуулан төлөвшүүлэх, аюулгүй байдал, халамж, эрүүл мэндийг нь хамгаалах ажлыг хариуцан нийтийн өмчийн байгууллагууд нь хувь хүн болон гэр бүлийн гарааны эдийн засгийн боломжийг олгож байхад хөгжиж чаддаггүй гэр бүл хувь хүн гэж нэг ч байхгүй шүү дээ... Тийм биз дээ. Тэгэхээр ийм аргыг л нийтээр зөвшилцөн хэрэглэж монгол гэр бүлүүд, монгол компаниудаа хүчирхэгжүүлэн дэлхийд өрсөлдөнө, дэлхийн эдийн засгаас өөрийн өмч баялгийг бүрдүүлж эргээд хувийн болон улс орноо, нийтийн өмчөө аривжуулан хойч үедээ сайхан эх орныг хүлээлгэж өгч чадна. Өөр зам үнэхээр байхгүй.
Гурван тулгуурт өмчлөлийн хэвшилтэй эдийн засгийг хурд сайтай, тэнцвэртэй авч явахын тулд өмчлөлийн бүх хэвшлүүд оролцож болох технолог, хөрөнгө оруулалт, менежментийн 6 талст трансформаторуудтай эдийн засгийн "Алмазан хурдасгуур" /Brilliant  economical accelerator with 6 crystal transformers of technology, investment and management/ ажиллуулах шаардлагатай. Энэ хурдасгуурыг ажиллуулахдаа төрийн бодлогоор сайн технологийг бий болгох, нутагшуулах ажилд хөрөнгө оруулан эхлүүлснийхээ дараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж ажил үйлчилгээг явуулах замаар өмчийг бий болгоно. Уг өмчийг өмчилж байгаа компанийг нээлттэй хувьцаа нэмж гаргах замаар дахин хөрөнгө оруулан томруулж олон нийтийн өмчлөлтэй үнэ цэнэтэй компани болгоно. Уг компани экспортод эцсийн боловсруулалттай бренд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ гаргадаг байвал маш сайн. Энэ компанийг өсгөж том болгохоос гадна охин компаниудтай болгож олшруулах нь чухал. Тэр охин компаниуддаа хөрөнгө оруулах, томруулах, хувьчлах ажлуудыг мөн л хувьцаа нэмж гаргах замаар хийж нийтэд нээлттэй болгохын хамт төрөөс оруулсан хөрөнгөө татаж аван чөлөөлж улс орны хувьд зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай дараагийн технолог бүтээгдэхүүн ажил үйлчилгээнд оруулж нэг бүхэл бүтэн циклийг үүсгэнэ. Энэ циклийг тасралтгүй явуулахыг эдийн засгийн хурдасгуурыг бодлогоор ажиллуулах гэж нэрлэнэ.

НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ЧАНДМАНЬ ОНОЛ БУЮУ ХАРИЛЦАН
ХҮНДЭТГЭЖ АМЬДРАХУЙ:
•    Эвлэлдэн нэгдэх
•    Хэвлэн нийтлэх
•    Үзэл бодлоо илэрхийлэх
Эдгээр эрхүүдийн үндсэн дээр байгуулагдах байгууллагуудыг Мэрэгжлийн ба Нийгмийн харилцааны байгууллагууд гэж хоёр ангилна. Мэрэгжлийн холбоодууд нь технологийн судалгаа шинжилгээ, үйлдвэрлэлийн туршилт, зураг, дизайн, төлөвлөлт, эрхзүйн орчныг бүрэлдүүлэхэд төр, засаг, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж судлаачдын хүний нөөцийн асуудлуудыг шийдвэрлэх, сургаж бэлтгэхэд үндсэн үүрэг нь оршино.Нийгмийн харилцааны эрхийн үндсэн дээр байгуулагдсан байгууллагууд нь нам, төрийн бус байгуулага, сан гэх мэт хэлбэрүүдтэй үзэл бодол, ашиг сонирхолын үндсэн дээр нэгдэж байгуулагддаг онцлогтой. Эдгээр иргэн хүний нийгмийн харилцааны тулгуур эрхийн үндсүүд дээр суурилсан байгуулагуудын үйл ажиллагаа нь Монгол улсын улс төр, эдийн засаг, иргэн хүний эрхийн үндсүүдийг зөрчөөгүй байх ёстой.
Өнөөдрийн бидний сайн мэдэх "Улс төрийн намууд" хэмээх байгууллагууд нь энэхүү онолын үндсэн дээрээс авч үзвэл Нийгмийн харилцааны л байгуулагууд юм. Өнгөрсөн үеийн улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны зөрчлүүдийн үндсэн дээр үзэл бодлоороо нэгдсэн иргэдийн зохиомлоор үүсгэсэн "нам" хэмээх бүтэц нь Монгол улсын улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны үндэс болж байгаа одоогийн буруу системийг өөрчилж Монгол өрх гэр бүлийг Монгол улсын төрийн үндэс болговол ард түмний маань язгуур эрх ашигт нийцнэ гэдэгт эргэлзэх шалтгаан байхгүй. Энэ нь намууд хэмээх бүлэг хүмүүсийн бусдынхаа бүх эрхийг бүдүүлгээр зөрчиж, хяналтгүй эрх эдэлснийхээ үр дүнд муу аргаар хөрөнгө хуримтлуулан ард түмнээ өөрсдийн болон бусдын эдийн засгийн хараат байдал, мөлжлөгт оруулж байгаа одоогийн үйл ажиллагааг онолын үндэстэй танин мэдэж хөгжил дэвшилдээ гай болохгүй хэмжээнд байлгах боломжийг бидэнд олгоно. Үүнийг уншаад намыг устгах гэж байна гэж буруу ойлгосны хэрэггүй. Харин олон нийтийн байгууллагынх нь хувьд байвал зохих байранд нь л байрлуулж байгаа хэрэг юм. Нийтийн ноёрхлын дэглэмтэй ардчилалын үед намууд илүү шинжлэх ухааны судалгааны институт болж сайн менежерүүд бэлтгэгчид болох тал руугаа явахгүй бол түүний нийгэмд гүйцэтгэх эерэг үүрэг хомсдож сөрөг нөлөөлөл нь ихсэн хөгжлийг урагшлуулагч биш хаан боогдуулагч болоод эхэлсэн байна. Мэдлэггүй "цүнх барьж гүйдэг залуу" даргын ширээнд сууж мэдлэгтэй эрдэмтэд, инженерүүд, багш нартаа амьдрал заах гэж хөглөж байгаа инээдтэй, өрөвдмөөр дүр зураг их харагддаг болсны шалтгаан чухам үүнд оршиж байгаа.
Түүнчлэн миний бие НОЁРХОЛЫН чандмань ойлголтыг анх удаа гаргаж ирэх гэж хичээсэн билээ. Хүн төрөлхтөн өнөөг хүртэл замнан ирэхдээ ноёрхолын цэгцтэй ойлголтгүй явж иржээ гэж би дүгнэж буй. Тэгвэл:
Ноёрхол нь дараах 3 дэглэмд хуваагдана:
•  Хувь хүний ноёрхол эсвэл гэр бүлийн ноёрхолын дэглэм. Хаант засаглал ба дарангуйлагчийн цэргийн дэглэм нь үүнд хамаарагдана.
• Бүлгийн ноёрхолын дэглэм. Нам төвтэй дэглэмүүдийн ноёрхол юм. Бидний мэдэх социализм, капитализм нь чухам энэ ноёрхолын дэглэмд хамаарагдана. Олон намын систем ч ялгаагүй цөөнхийн буюу бүлгийн ноёрхлын дэглэм юм.
•  Нийтийн ноёрхолын дэглэм буюу Төр түмэнчлэл. Үүнийг хүн төрөлхтөн хичнээн хүсэж байсан боловч хэрхэн яаж цогцлоох арга замаа одоог хүртэл олоогүй явна. Ардчилал өндөр хөгжсөн хэмээгдэх барууны орнууд ч чухамдаа үүнийг үндсэн хуулиндаа тусгах оролдлого хийж нилээд хөгжүүлж чадсан боловч зөвхөн улс төрийн харилцаандаа хэрэгжүүлэх зарим алхамуудыг хийж хэрхэн эдийн засаг, нийгмийн харилцаагаараа баталгаажуулан нэг цогц системтэй ТӨР ТҮМЭНЧЛЭЛ болгох аргаа гүйцэд тоймолж чадаагүй л байгаа.
Хүн төрөлхтөний түүхэнд гарч ирсэн социализмын дэглэм нь улс төрийн харилцаанд бүлгийн ноёрхолыг тогтоож анхлан тунхаглаж байсан нийтийн дэглэм тогтоох зорилгоо умартсан байдаг. Түүгээр ч зогсохгүй эдийн засгийн харилцаанд хувийн өмчийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж хувийн өмчийн хөгжимтгий давуу харилцааг боомилон хааснаараа техник, технолог, менежментийн хоцрогдолд орж капитализмдаа гүйцэгдэн ялагдсаныг бид мэднэ.
21-р зууныг хүртэл хөгжиж ирсэн капитализм нь өрсөлдөөн чөлөөт зах зээлийг хэт шүтээд улсын өмч ба нийтийн өмч хоёрыг нэг зүйл болгон ойлгож байснаар баян хоосны хэт ялгаралыг гааруулж, авилгалыг газар авахуулан хяналтаасаа алджээ. Энэ нь үндэстэн дамнасан корпорацууд хэмээх эдийн засгаар дагнасан мэт харагдах боловч мөн чанартаа улс төр, эдийн засаг, мөнгө санхүү, тэрбайтугай нийгмийн оюун санааг ч атгандаа оруулсан, глобалчлагдсан бүлэглэлүүдийн эдийн засгийн ноёрхолыг бий болгон баялгийн хуваарилалтыг хэт туйлшруулж улс орнууд үүндээ тив тивээрээ дийлэгдэж эхэллээ. Байнгын эдийн засгийн хямралын шалтгаан чухам үүнд оршиж байдаг. Өөрөөр хэлбэл одоог хүртэл нийтийн өмчийн цэгцтэй ойлголтыг бий болгож түүний хувийн ба улсын өмчтэй харилцах харилцааг хуульчлан зохицуулаагүйгээс "түрүүлэн амжиж идэх" гэдэг ойлголт гарч ирсэн байдаг. Энэ нь араасаа дайн түрэмгийлэлээс авахуулаад бүх муу муухайг дагуулдагийг бид бүгдээрээ мэднэ. Капитализм үеэ өнгөрөөж төр түмэнчлэлийн эрин үе ирж байгааг капитализмын онолчид, олон улсын улс төрийн зүтгэлтнүүд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг боллоо.
Talent is most important thing. "Capitalism in my view is outdated" Klaus Shwab    
/http://edition.cnn.com/video/#/video/business/2012/01/23/qmb-intv-klaus-schwab-world-economy.cnn /
Үүнийг эдийн засгийн харилцаанд засаж өмчийн хэлбэрүүдийг тэнцүү хөгжүүлэх арга нь нийтийн өмчийн корпорацын ойлголтыг онол, эрх зүй, менежментийн төвшинд гаргаж ирж түүнийг гэр бүл, хувь хүний авъяас чадвар, шинжлэх ухаан-технологтой нэгтгэн цогц болгож төрийн бүтцэд оруулан ард түмэн өөрсдөө удирдах явдал юм. Чухам үүнээс баялгийн хуваарилалтыг байнга явуулж, ард түмэндээ бизнес эрхлэх тэгш боломж олгох бололцоо гарч ирнэ. Ихэнх салбарууд нь хувьчлагдсан улс орнуудад энэ нь тун ч хүнд зорилт бөгөөд нэгэнт хувьд шилжсэн баялгийг эргүүлэн нийтийн өмчид шилжүүлэх нь захиргааны аргаар л лав хийж болохгүй зүйл! Ингэж хялбарчлан хүчээр хийх гэж оролдвол дайн самууныг өдөөж хувийн хэвшлээ нураадаг. Гэвч энэ хорвоод хүн өөрөө хүсэж, зөв таньж, хүрэх арга замаа мэдэж байгаа л бол хийж бүтээж болдоггүй зүйл гэж байдаггүй учраас эдийн засгийн олон арга замаар зохицуулах бүрэн боломжтой/татвар, хувь тогтоох, шинээр хамтарсан өмчийн байгууллага байгуулах, худалдаж авах гэх мэт... 
Бид юуг хэрхэн яаж хийх вэ? Яаж улс орноо хөгжүүлэх вэ? гэдгээ бус харин хэрхэн нийтийн өмчийг зарцуулах боломж олгогч зүйл болох засгийн бүх эрхийг авах тал дээрээ хамаг анхаарлаа хандуулж намуудад хуваагдан хоорондоо тэмцэлдэж иржээ. Өөрөөр хэлбэл өмчлөл нь ард түмэнд байгаа, байх ёстой нийтийн өмчийн удирдлагыг төрийн байгууллагын удирдлагад ажиллаж буй намуудын гишүүнчлэлтэй түшмэдэд өгч төр ба бизнесийг удирдах “супер” эрхтэй болгосныхоо хариуд төр нь ч төр биш, бизнес нь авилгалгүйгээр урагшаа алхах боломжгүй хүлээстэй систем, чөтгөрийн тойргийг бий болгосон. Уг нь нийтийн өмчийг захиран зарцуулах эрхийг ард түмнээрээ хүлээн зөвшөөрөгдсөн макро бизнесийн удирдлагаар зөвшөөрүүлэн авч бизнесээ эхлүүлээд эргээд ард түмэндээ хариу өгөөжөө өгдөт систем тогтоож ажилласан бол монгол улс бизнес эрхлэх диваажин болох хангалттай боломжтой улс юм. Гадаад зах зээлд хүчээ үзэж гадаад орчинд экспорт хийж валют цуглуулах ёстой бизнес эрхлэх авъяастай субъектүүдээ олж тогтоох, тэдэндээ тодорхой хугацаанд итгэл үзүүлж ажлыг нь хийлгэх, чадсан тохиолдолд үргэлжлүүлэн ажиллуулах, чадаагүй тохиолдолд үтэр түргэн сольж дараагийн хүмүүсийг гаргаж ирэх механизмыг бүрдүүлэх учиртай. Макро бизнесийн удирдлага болон төрийн удирдлага нь хоорондоо эрс тэс ялгаатай хоёр өөр зүйл юм. Макро бизнесийн удирдлага нь төвлөрүүлэн удирдах удирдлагын аргыг хэрэгжүүлж нэгтгэн зангидаж технологийн дагуу гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэл дээр ажиллаж байгаа аж ахуйн нэгж, баг хамт олонд хуваарилж чанд шаардлагатай ажиллаж бодит үйл хэрэг болгох замаар явдаг бол харин ардчилал, хүний эрхийг дээдэлсэн улс төр, нийгмийн харилцаанд  энэ нь таарч тохирдоггүй арга юм. Төрийн удирдлага ба макро бизнесийн удирдлага нь хоорондоо эрс ялгаатай, маш өөр арга технологоор явдаг тул тэдгээрийг нэг удирдлагад хамааруулан төрд ажиллаж байгаа хүмүүстээ сохороор найдан бөөнд нь үлдээх нь төрд ажиллаж байгаа шийдвэр гаргагчидаа эрх мэдлээ урвуулан ашиглаж бохир бизнес хийх боломж олгодог. Бизнес ба төр хоёрыг хоорондоо өөр зүйл бас тэдгээр нь хоорондоо хэзээ ч холилдон сүлжилдэж болохгүй зүйлс гэдгийг ойлгох хэрэгтэй. Төр нь макро бизнесийн удирдлагаараа дамжуулан нийтийн өмчийг захиран зарцуулах эрхийг хувийн бизнесийнхэндээ олгосноороо нийтийн өмчийг ашиглан өөрийн бизнесээ хийхэд шаардлагатай хөрөнгийн төвлөрөлийг бий болгох, түүнийгээ ашиглан том бизнес хийх бололцоо олгодог. Нийтийн өмчийг захиран зарцуулж бизнес хийгээд түүнийхээ тодорхой хувийг нийтийн төлөө зарцуулахгүй ямар нэг аргаар бүгдийг хувьдаа авч үлдэх оролдлого улс орон бүрд байсан, байдаг муухай “хар” зүйл бөгөөд тэр нь заавал байх зүйл огт биш, цэвэр шударга бизнес хөгжих боломж байдаг гэдгийг хүн төрөлхтөн хангалттай нотолсон. Нийтийн өмч дээр суурилсан бизнес нь хувийн өмчийн бизнест түүнийгээ эхлэх боломжийг олгож түүнийхээ хариуд нийийн өмчийг өсгөж өгөх, ядаж л сайн татвар төлж чанартай ажлын байр олноор бий болгодог байх ёстой. Нийтийн өмчийг хувийн бизнесээ эхлүүлэхэд хэрэглүүлэх нь бизнесийн хөгжилд үнэлж баршгүй хэрэг болдог төдийгүй нийийн өмчийг өсгөж аривжуулах арга ч болдог байна. Ингэж идэвхтэй бизнесээр болон технологийн дэвшилд дулдуйдан хөрөнгөө өсгөх бололцоог шударгаар олж авч байвал хувийн бизнест ч хэрэгтэй, нийтийн өмчийн эзэн болох ард түмэнд ч ашигтай. Орчин үед бизнес нь суурилах ёстой өмчийн ойлголтоо тодорхой болгож, нийтийн өмчийг хувийн бизнесдээ хэрэглэсэн л бол ард түмэндээ өгөөжтэй байлгахгүйгээр цаашаа нэг ч алхам алхах боломжгүй. Аль нэг шийдвэр гаргагч нь гадаад ба дотоодын бизнес эрхлэгч субъектэд нийтийн өмчийг захиран зарцуулах боломж олгоод дундаас нь ашиг хүртэж байгаа бол энэ нь авилгалын сүлжээгээр дамжиж хийгддэг бохир бизнес юм. Нийтийн хэвшлийн өмч дээр суурилсан бизнесээс ашгаа олж байгаагаа ойлгож шударгаар дахин хуваарилуулах, дараагийн бизнес эрхлэгчдэдээ боломж олгох процесс нь тасралтгүй үргэлжлэх учиртай. Хэн нэгэн субъект нийтийн өмч дээр суурилсан бизнес хийж ашиг олоод түүнээс олсон орлогоо бүгдийг хувийнх болгох, бусдадаа бололцоог нь тавьж өгөхгүй байх нь зүйд нийцэхгүй. Чухамдаа яг үүнээс л баян хоосны хэт ялгаа, ард түмний тэнцвэргүй хүнд хэцүү амьдрал эхэлдэг. Ард түмэндээ нийтийн өмчийг ашиглан бизнес эрхлэх тэгш боломж олгож чадсан оронд дотоодын зах зээл нь маш хурдан томорч ямар ч бизнес эхлүүлэхэд хангалттай ашиг олох боломжтой болдог. Бид хүн амын олон цөөнөөр нь дотоод зах зээлээ голж шилж болохгүй, харин төлбөрийн чадвар өндөртэй зах зээлээ бий болгоход санаачилга гаргаж ажиллавал жижиг, дунд бизнес эрхлэгчид нь эхэлж бизнесээ эхлүүлэхэд харьцангуй бага эрсдэлтэй учирна. Том бизнес эрхлэгчидээ гадаад экспортод түлхүү ажиллуулж дотоод зах зээлээ булаацалддаг, монополь тогтоох гэж санаархдаг, хүчээ тарамдуулж бизнесээ олон жижиглэж хуваадаг байдлаас ангижруулах хэрэгтэй. Тэгэж гэмээ нь гадаад валютын дотогш чиглэсэн тасралтгүй урсгалтай болно. Энэ л бидний хийх ёстой зүйл, эдийн засгийн монгол “аян дайн” билээ. 
Байгууллагын Чандмань онол:
•    Бренд бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, түүнийг дэмжсэн байгууллагын дотоод журам
•    Хүний нөөц, тэдний чадвар, хүмүүжил, ажлын байрны түвшин
•  Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчин, гэрээ түүний хэрэгжилт, цалин, бусад арга хэрэгслэлээр тодорхой хэмжээний өмч уг байгууллагаас ажиллагсдад шилжих боломж/нэмж бичигдэнэ/.
 Монгол улсын Үндсэн хуулийг яг энэ онолыг засваргүйгээр баримтлан бүх зарчмуудыг нь ягштал биелүүлэн боловсруулж чадвал бид улс орноо өөд татах боломж байна. Үүнийг өөрийн орны болон бусад улс орнуудын түүхэн сургамжуудыг задлан ялгаж, нэгтгэн дүгнэж гаргаж ирсэн судалгаанд тулгуурлан тоймолж бүтээсэн бөлгөө.
Бидний үеийнхэн заавал хийх ёстой үйл хэрэг. Энэ нь эх орноо харийн дайснаас хамгаалан тэмцэж байгаа буу барьсан цэрэг хүний ариун үйлээс ямарч ялгаа байхгүй. Тэр үед буу барьж хамгаалж байсан бол өнөөдөр бид хууль боловсруулж ард түмний оюун бодол үзэл санааны цул нэгдлээрээ зорьж хамгаалах цаг нь тулж иржээ. Энэ бидний ирэх 10 жилд цогцоор нь заавал хийх ажил. Хийж чадахгүй бол бид эх орноо, өөрсдийгөө, боломжоо төрөл бүрээр байнга алдсаар байх болно.
Түмний минь оюуны мэлмий тунгалаг, зорилготой байх болтугай!

Шархай овогт Дашийн Жамц.
2006.4.21-нээс эхлэн бодож, судалж, дүгнэн нэгтгэж явсаар 2012.1.30. 01.30-нд анхны хувилбарыг боловсруулан интернетэд байршуулж, засаж, чамбайруулсаар 2014.3.15-нд дуусгав


__________________________________________________________________________________
 Зарим эх сурвалжууд:
www.constitution.org  
https://constitutionnet.org/vl/item/practical-considerations-public-participation-constitution-building-what-when-how-and-why  
https://www.idea.int/our-work/what-we-do/constitution-building
Jack E.Holmes, Michael J.Engelhardt, Robert E.Elder : American government. Essentials&Perspectives. Does the system work?
Adam Smith : Wealth of nations
Milton Friedman : Capitalism and freedom
Milton Friedman : Essays in positive economics
Milton Friedman and Rose Friedman : Free to Choose: A personal statement
Robert Alan Dahl : On democracy
Arend Lijphard : Patterns of democracy
Nijel Ashford: A dictionary of conservative and libertarian thought
Karl Marx : Das Kapital

Буканин: Үндсэн хуулийн эдийн засгийн онол
Думаагийн Содном : Амьдрал, бодол
Kant : The Philosophy of Right
John Rawls: A Theory of Justice
Дэвид Боаз: Либертарианизм
Д.Батчулуун: Айн Рэндийн зарчим
Н.Лүндэндорж: Шилжилтийн үеийн улс төр, эрх зүйн асуудлууд
John Locke: Essays of the Law of Nature
John Locke : Resistance, Religion and Responsibility
Людвиг фон Мизэс: Либериализм
Д.Бэргланд: Нэгэн хичээлд багтаасан либертари үзэл
Ж.Вольф: Гүүлбээрийн аялал
Ronald Dworkin : Law's Empire
Шарль Монтескье: Хуулийн амин сүнс
Басте: Хууль
 Магна Харта
1789 оны Францын Хүний эрхийн түгээмэл тунхаглал
 Чезаре Беккариа: Гэмт хэрэг ба ялын тухай
 Марк Скаузэн: Эдийн засгийн ухааны эдүгээчлэгдсэн замнал
Фридрих А.Хаек: Боолчлогдох замд
 Г.Агар-Эрдэнэ: Хувийн өмчийн онол болон бусад...            



____________________________________________________________________

Хариулахгүй ч байж болно- Т.Баярхүү Эдийн засгийн ухааны доктор. Сэтгүүлч Гүрбазар


________________________________________________
Эдийн засгийн машин хэрхэн ажилладаг вэ?
How The Economic Machine Works by Ray Dalio



___________________________________________________

Ф.Фүкүяма: Баялгийн хараалыг төр үүсгэдэг

http://economics.gogo.mn/news/109475
Стэнфордийн их сургуулийн эрдэмтэн Фүкүяма өчигдөр төрийн ордонд лекц уншлаа. Түүний лекцийн агуулга нь дэлхийн эдийн засгийн тухай боловч үнэн хэрэгтээ Монголын эдийн засгийн гажуудлыг гадаад орнуудын жишээн дээр тайлбарлав. Сайн төр тогтнох үндэс нь нийгмийн дундаж давхаргатай байх. Одоогоор дэлхийн хүн амын 30 хувь нь дунд давхаргад хамрагддаг.

2050 он гэхэд энэ тоо 57-д хүрнэ. Ингэснээр дэлхий үндсэндээ ардчилагдана. Хүн амын эмзэг ба чинээлэг давхарга сайн засаглалыг бий болгох сонирхол, боломж байдаггүй гэнэ. Нийгмийн олонхи тодорхой боловсролтой, өмчтэй болж байж Засгийн газрынхаа эдийн засгийн бодлогод анхаарал хандуулна. Энэ цагт нийгмийн олонхийн амьдрлын баталгааг хангах чадвартай Засгийн газар сонгогдоно. Энэ жишгээр бол монголын нийгмийн 40 хувь нь ядуу тодотголтой байхад сонгогчид намуудын эдийн засгийн бодлогыг нэг их сонирхохгүй.

Фүкүяма Оросын эдийн засгийг улс төржсөн эрчим хүчний баялгаас хараат гэж нэрлэсэн. Хэдийгээр сүүлийн жилүүдэд тус улсын эдийн засаг өндөр өсөлттэй байгаа боловч ирээдүйн үр өгөөжийг найдвартай гэж үзэхгүй байна. Учир нь тогтвортой өсөлттэй эдийн засгийн үндэс нь эрх чөлөөт иргэдийн байгуулсан суурьтай зах зээлийн эдийн засагт байдаг. Гэтэл Оросын эдийн засаг нь улс төр, төр засгаас ихээхэн хамааралтай. Зах зээлийн гэхээсээ илүү захиргааны хяналттай эдийн засагтай төстэй.

Харин Монголын эдийн засаг уул уурхайгаас хэт хараат болж байгаа. Дээр нь уул уурхайн баялгийн эзэмшил нь улс төрчид, гадны хөрөнгө оруулагчдад л лиценз нэрээр хувьчлагдсаар байна. Бүр аюултай нь эдийн засагт эзлэх төрийн өмчийн оролцоо сүүлийн жилүүдэд үндсэндээ гурав дахин өслөө. Ингэснээр төрийн өмч эдийн засагт ноёрхож, гадны томоохон хөрөнгө оруулагчид болон дотоодын цөөн хэдэн улс төрийн бүлэглэл дагасан компаниуд л бизнес хийх боломжтой.

Фүкүяма нь Хятадын эдийн засгийг төрийн хүнд дэглэмээр удирддаг боловч макро түвшинд шийдвэр гаргахдаа шуурхай гэж нэрлэсэн.

Тус улс улс төрийн захиргаадалтыг гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхэд чадмаг ашигладаг. Харин манай оронд аль ч түвшиндээ шийдвэр гаргахад багаар тооцоход хоёр cap болдгийг Фүкүяма энэ жишээгээр сануулсан болов уу. Гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх механизм байхгүй хэрэгжсэн эсэхэд хэн ч хяналт тавихгүйгээр өнөөдрийг хүрснийг түүний жишээнээс харж болно.

Тэрээр эдийн засгийн ирээдүйн үр өгөөжийн тухай, тогтвортой өсөлтийн тухай сонирхолтой таамаг дэвшүүлсэн. Одоохондоо бага зэргийн асуудалтай байгаа ч Энэтхэг, АНУ-ын эдийн засгийн ирээдүйд итгэлтэй байж болно гэнэ. Харин гэрлийн хурдаар өсч байгаа Орос, Хятадын эдийн засаг урт хугацааны өгөөж өсөлттэй байна гэдэг нь бүрхэг.

Эдгээр улсын эдийн засаг нь тогтолцооны хувьд зах зээлийн боловч үүсэл гарал, бүтэц зохион байгуулалт хэрэгжих зарчмын хувьд зах зээлийн хуультай харшилдана. 1980-аад оноос эхэлсэн Хятадын эдийн засаг төрийн зохицуулалтаар хэрэгждэг.

Оросын зах зээл гэдэг нь улс төр, санхүүгийн томоохон бүлэглэлийн гарт байдаг. Тус орны хөрөнгөлөг иргэд нь хэт цөөн бөгөөд хэт их хөрөнгөтэй. Энэ нь нийгэмд таатай уур амьсгал үүсгэхгүй байгаа. Эл байдлыг эрх баригчид эдийн засгийн аргаар бус хуулийн хүчирхийллээр шийдэх оролдлого хийж байна.

Эрх баригчдын явуулж буй бодлого нь эдийн засагт таатай үр дүн авчрахгүй. Фүкүямагийн энэ үг хүйтэн дайны үеийн Зөвлөлтийн эсрэг АНУ-ын сурталчилгаа мэт сонсогдоно. Гэвч түүний төлөг үнэн гэдгийг өнөөгийн Оросын эдийн засгийн зарим шинж тэмдгүүд баталж эхэлсэн. Харин Хятадын эдийн засаг нь экспортын ноёрхлын үед таатай байх болно.

Харин Хятадын экспортын хэрэгцээ гадаад орнуудад буурч байна. Энэ тохиолдолд нэгэнт бий болсон хөрвөх чадвар муутай үйлдвэржилт, нийгмийн амьжиргааны үндсэн эх үүсвэр болсон экспортын орлого эрс буурна. Энэ орлогыг эрх баригчид дотоодын зах зээлээс нөхөхөд том бэрхшээл учирна.

Мөн улс төрийн хатуу хяналт Хятадын зах зээлийг боловсронгуй, тогтвортой, хөгжингүй байх боломжийг үгүй хийдэг. Дээрх үндэслэлүүд нь эдийн засаг нь хямарч байгаа АНУ, ядуусаараа дэлхийд тэргүүлдэг Энэтхэг улсын эдийн засгийг дэлхийд гайхагдаж байгаа Орос, Хятадын эдийн засгаас илүү ирээдүйтэй гэж үзэхэд хүргэжээ.

Зөвхөн эдгээр шалтгаан ч биш зах зээлийн эдийн засаг нь өөрийн гэсэн үндэс суурь үнэлгээ, зарчмаасаа хамаарч ирээдүйн үнэ цэнэ, үр өгөөж нь тодорхойлогддог гэнэ. Жишээлбэл хүний эрх чөлөө хүүхэд байхаасаа асуулт тавьж сурахаас эхлэлтэй. Дээр нь чөлөөт сэтгэлгээ түүнийг хэрэгжүүлэх, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөгөөр хангагдах ёстой.

Үүнтэй адил эдийн засгийн суурь үндэс ч эрх чөлөөтэйгээр байгуулагдсан бол хөгжих дэвших боломж илүү өргөн байдаг. энэ утгаараа Энэтхэг, АНУ-ын зах зээл эрх чөлөөт иргэдийн хүсэл хэрэгцээн дээр суурилсан тул ирээдүйд амьдрах чадвар өндөртэй. Эрх чөлөөт иргэдэд зах зээлийг төгөлдөржүүлж тэлж чадна.

Энэ нь эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг болж чаддаг. Компьютерийг чөлөөт сэтгэлгээтэй иргэд бодож олсон. Компьютерийн хязгааргүй зах зээл нь эдийн засгийг тогтвортой найдвартай өргөжих хөшүүрэг болж өгнө.

Хятад улсаар жишээ авахад Хятадын өнөөгийн удирдлага сайн байж болно. Гэхдээ одоогийн тогтолцоогоор гарч ирсэн удирдагч бүр сайн байна гэсэн баталгаа байхгүй. Мөн Хятадад хариуцлага тооцогч нь нам байгаа нь иргэд төрөө хянах боломжгүй байгааг харуулна. Энэ бүх буруу механизм нь эдийн засгийг сүйрүүлэхгүй боловч найдвартай хөгжүүлэх боломж багатай гэж Фүкүяма дүгнэж байна.

Харин тэрээр монголчуудын хувьд эдийн засгийн суурь нь нийгмийн олонхиос бус хэт цөөнхөөс хамааралтай гэдгийг мэдээгүй л болов уу. Манай эдийн засгийн суурь нь ч, хэрэгжүүлэх механизм нь ч, төрийн зохицуулалт нь ч бараг социалист хэлбэртэй байгаа нь үнэн. Энэ бүхний жишээ бол хэт өндөр махны үнэ тэмээ, ямаанд өгдөг мөнгө, хүүхэд нь ч, саятан нь ч хүртдэг 21 мянган төгрөг юм.

Ноён Фүкүяма лекцийнхээ төгсгөлд баялгийн хараалын тухай товч тодорхой сануулсан. Түүнийхээр бол баялагтай бүхэн хараалд өртөөд байдаг биш. Төр нь мулгуу бол ард түмэн нь баялагтай, баялаггүй ялгаагүйгээр баялгийн ба мунхгийн хараалд өртөнө гэдгийг ацаггүй мэдэгдсэн.

Х.Баттөгс 

 _____________________________________________________________________________



 Д.Бямбасүрэн: Хямралын шалтгаан маш гүнзгий





2014.4.6. 15 цаг 36 минут

Д.Бямбасүрэн: "Банзан чиргүүл дээр баяр тэмдэглэх гээд байх юм"
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.


-Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг за­рим нь хүндэрсэн, зарим нь хүнд­рээгүй гэж байна. Гэтэл иргэдийн худалдан авах чадвар муудаж, олон компани зардлаа хэмнэхийн тулд цомхотгол хийж байна. Харин та юу гэж харж байна вэ. Эдийн засаг хүндэрсэн, хүндрээгүйг ямар үзүүлэлтүүдээр хэмждэг, тэдгээр нь ямар байна вэ?
-Монгол Улсын эдийн засаг ямар байгааг улстөрийн ямар нэгэн хольцгүйгээр ойлгоё гэвэл өнгөрсөн жилийнхээ эдийн засгийн гол үзүүлэлтийг харах хэрэгтэй. Өнгөрсөн жилийг Монгол Улс түүхэндээ байгаагүй төсвийн, гадаад худалдааны тэнцлийн алдагдалтай, түүхэнд байгаагүй төгрөгийн сул ханштай, түүхэнд байгаагүй гадаад их өртэй давлаа. Үүнийг хараад, эдийн засагт маш том асуудал хуримтлагдсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэтэл Засгийн газар бид хямраагүй, багахан хүндрэл байна, үүнийг даваад гоё болчихно гэж ярих юм. Заримдаа бүх зүйл сайн байгаа гэж яриад байна. Тэр нь бодит байдалд нийцэхгүй л дээ. Ер нь аль ч орны эдийн засгийг цорын ганц цомхотгосон үзүүлэлтээр харъя гэвэл тухайн орны үндэсний валютын чансааг авч үздэг. Тэгэхээр өнгөрсөн оны эхээр долларын ханш 1400 төгрөгтэй тэнцэж байв. Гэтэл одоо 1800 төгрөгт хүрчихээд байгаа. Төгрөгийн чансаа 20 гаруй хувиар унасан гэсэн үг. Ард иргэдийн амьдрал, аж ахуйн байгууллагуудын үр ашиг энэ хэмжээгээр унаж байна. Ийм байхад эдийн засгийг хямралтай байна гэж хэлэхээс биш өөрөөр харж болохгүй. Манайхан өсөлтийн хэдэн тоо хэлж, тэр нь өсч байгаа болохоор хямралгүй байна гэж хэлэх гээд байдаг. Өнгөрсөн онд нүүрсний экспорт өссөн үү гэвэл тоогоороо өссөн. Гэтэл гадаад худалдааны үнэ хоёр дахин уначихаар нүүрсний салбар бүхлээрээ, орлогынхоо талаас уналттай гарч байгаа юм. Үүнийг хүмүүс нарийн тооцож гаргаж чадахгүй байх шиг байна л даа. Тиймээс л эдийн засаг хүндэрсэн, хүндрээгүй гэж  төөрөлдөөд байна.

-Таныхаар одоогийн нөхцөл байдлыг хямрал гэж үзэж болох юм байна. Тэгвэл хямралын нөлөөлөл нь гадна талаас илүү байна уу, дотоод талдаа илүү байна уу?
-Хямрал, бүр ужгирсан хямрал. Үүнд гадаад хүчин зүйл ч бий, дотоод хүчин зүйл ч нөлөөлсөн. 1998 оноос хойш сүүлийн 15 жилийг авч үзвэл Монгол Улс гурван удаа том хямралтай учирлаа. Сүүлчийн хоёр хямрал нь 2007 оноос эхэлсэн, дараагийнх нь өнгөрсөн жил эхэллээ. Энэ бүхний эхлэл нь манай төр засгийн бодлого нь эдийн засгийнхаа тэнцвэрийг алдагдуулж, тогтворгүй байдалд оруулсантай холбоотой. Үүнийг монголчуудын уламжлалт нэр томьёогоор хэлбэл, манай дотоодын гар үйлдвэрийн хямрал гэж хэлж болно. Харамсалтай нь, энэ хямралын үүсгүүр, генератор нь манай УИХ, Засгийн газар болчихоод байгаа юм. Жишээ нь, 2012 оны сонгуулийн өмнө эдийн засгийн бүх байгаа нөөц бололцоог хуурамч улстөрийн ухуулгад зориулж, халамж болгон тарааснаар эдийн засгийн чадавхийг сулруулчихсан.

Үүний дараа 2012 онд Ардчилсан нам сонгуульд гарч Засгийн газраа авч жаахан засрах нь уу дээ гэтэл нөгөөдүүл маань эдийн засгаа сул тавьж, бүтээн байгуулалт  гэсэн лоозон гаргаж барилгын салбарын руу хамаг мөнгөө хийчихсэн. Барилга бол маш эрсдэлтэй, хэцүү салбар. Дуусаагүй барилга руу хэчнээн ч хөрөнгө хийж зарцуулж болно. Гэтэл тэр ямарч үр ашиг өгөхгүй шүү дээ. Энэ нь эдийн засгийг улам хүндрүүлж байна. Тиймээс дотоод хүчин зүйл нь голлох нөлөөтэй гэж хэлж болно. Үүнээс гадна манай улс 2011 оноос эхлэн нүүрсний экспортыг илүү анхаарч тэрийгээ өөгшүүлэх тал дээр их ажиллалаа. Олон улсын зах зээл, тэр дотроо Азийн зах зээл дотор бүрэлдэж тогтсон эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг өөрчилж байна гэсэн үг л дээ. Зах зээлээ эвдсэн. Хуучин Австралийн нүүрсээр хангагддаг байсан зах зээлд Монгол түрээд ороод ирэхээр манай өрсөлдөгч ямар байдалд орох билээ. Мэдээж өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, үнийн хэлбэлзэл гарна. Үүнээс болж манайхан их будилж байгаа юм. Ер нь хүндрэлтэй байдлын гол үндсийг харъя гэвэл Монголын төр засаг уул уурхайгаар хөгжинө, амьдарна гэдэг бодлого анхнаасаа буруу байсныг харуулж байна. Уул уурхайн салбар овор хэмжээ ихтэй бүтээгдэхүүн гаргадаг, тодорхой зах зээл рүү улс орны эдийн засгийг түрж хүлдэг, хараат байдалд оруулдаг. Зах зээл нь тогтворгүй болохоор эдийн засгийг тогтворгүй байдалд оруулдгийн горыг өнөөдөр бид амсч байна. Тэгэхээр юуны өмнө дотоод хүчин зүйлээ харах нь зөв.

-Бодлогын алдаанаас хям­рал үүссэн гэж хэлж байна уу?
-2006 онд Монголын эдийн засаг анх удаа төсөв, гадаад худалдаа нь тэнцвэржиж эхэлж байхад М.Энхболдын Засгийн газар бүтээн байгуулалтын жил гэж зарлаж барилгын материал, тээврийн хомсдол үүсгэж бүх юмны үнэ нэмэгдэж 2007 оны хямралын эхийг тавьсан. Гэтэл Ардчилсан намынхан төр барьж байгаа энэ үедээ ч үүнийг ойлгосонгүй. Бас барилга, бүтээн байгуулалт, үйлдвэржилт гэж ярьсаар байгаад үйлдвэртэй ч болсон юм байхгүй хямралд орлоо. Энэ бол бодлогын л алдаа.

-Тэгвэл энэ хямралыг зөөл­рүүлэх, даван туулахад бид­нээс, монголчуудаас шалтгаа­лах хамгийн боломжит арга юу вэ?
-Толгойны эм уугаад л өвчнийг эмчилж чадахгүй. Зовлонгоос салъя гэвэл шалтгааныг нь арилгах хэрэгтэй гэж Будда сургадаг биз дээ. Хямралын шалтгаан маш гүнзгий. Нэгд, төрөөс явуулж байгаа эдийн засгийн бодлого зохицуулалт нь өөрөө үндэсний эдийн засаг гэдэг цогц тогтолцооныхоо өөрийгөө нөхөн сэргээх, тэнцвэржүүлэх жам, хуульд тохирсон байх хэрэгтэй. Автомашин жолоодох хүний жолооны үнэмлэхийг шалгаж замын хөдөлгөөнд оруулдаг шүү дээ. Зүгээр нэг компанийн захирал байсан хүн гүйж ирээд улс орны эдийн засгийг ингэж жолоодно гээд ийш, тийш нь мушгиад байж болохгүй. Тэгэхээр төрийн бодлогыг шинэжлэх ухааны үндэстэй, тооцоотой, холч хараатай болгохгүй бол болохгүй. Үүнд нэгд, цаг хугацаа хэрэгтэй.  Хоёрт, улс орны эдийн засаг чинь өөрөө өөрийнхөө дотоод үүсгэвэрээр өөрийгөө өдөөж, дотоод зах зээлээ тэлж, хөгжиж өсдөг жамтай. Гэтэл манай улсын төрийн бодлого Хятадын эдийн засаг гэдэг нэг их том тракторын ар талаас зүүсэн банзан чиргүүл дээр хөгжлийн найр хийх гэж оролдоод байна шүү дээ. Хятадад нүүрс нийлүүлээд нэмэгдэж, өсч байна гэж зарлаж, дээшээ дэвхцээд л, зэс нийлүүлээд эдийн засаг өсч байна гэж баярладаг. Гэтэл нүүрс, зэсээ өөрсдөө болосвруулж чаддаггүй. Худалдан авагч орны зах зээл ямар байгаа, тэдний эдийн засгийн араншинд зайлшгүй захирагдах байдалд ороод байгаа. Хэрэв энэ хямралт байдлаас цаашид гаръя гэвэл Монголын эдийн засгийг өөрийн хөдөлгүүртэй болгох хэрэгтэй. Өөрийгөө чирж явдаг салбаруудтай. Одоогийнх шиг бүх салбар нь тал тал тийшээ салчихсан, хоорондын нягтрал холбоогүй байвал дотоод зах зээл бүрэлдэж, эдийн засаг маань цогц нэгдэл болж чадахгүй. Үүнийг хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй болов уу.

-Жишээ нь хөгжлийн ямар салбар, чиглэлд илүү анхаарах хэрэгтэй вэ?

-Жишээ нь, түүхий эдийнхээ нөөцийг харах хэрэгтэй. Нүүрс гадагш нь гаргаж байна. Урд хөршийн хэрэглээнээс илүү гарсан нүүрсээ Азийн зах зээлд гаргах, улмаар коксоо  борлуулах коксийн үйлдвэртэй болох хэрэгтэй. Ядаж түүхий нүүрс гаргахгүй баяжуулсан нүүрс гаргах хэрэгтэй ш дээ. Төмрийн хүдэр гаргаж байна. Гэтэл өөрсдөө төмөр замын рейльс, арматур авдаг. Тэгэхээр төмрөө хайлуулж төмрийнхөө хэрэгцээг өөрөө хангах хэрэгтэй. Нефть гадагш нь гаргаж байна. Тэгсэн хэрнээ гаднаас нефть гуйж, царай алдаад л гаднын нийлүүлэгчийг элдвээр хэлээд сууж байдаг. Үүний оронд өөрсдөө нефть боловсруулах хэрэгтэй. Мөн зэсийн баяжмалаа дотооддоо боловсруулж зэсийн үйлдвэр байгуулж, зэсээрээ кабель үйлдвэрлэж, кабелиараа цахилгаан хөдөлгүүр ороох хэрэгтэй. Ингэснээр үйлдвэрүүд хоорондоо нягтарч, эдийн засгийг дотроос нь томруулж, түлхэж өгнө. Үүнийг л шийдэх хэрэгтэй. Энэ бүхэн сонгууль ойртоод ирэхээр улс төрийн намуудын хөтөлбөрт ордог л доо. Гэхдээ сонгуулийн дараа мартчихдаг. 2012 оны сонгуульд МАН, АН-ын мөрийн хөтөлбөрт багтсан байгаа. Одоо болтол аль аль нь хийж чадахгүй л яваад байна шүү дээ.

-Ингэж дотооддоо өртөг шингээж өөрсдөө үйлдвэр­лэхээс гадна гадаадын хөрөнгө оруулалтыг эргүүлж татаж, сэргээхийн тулд ямар бодлого хэрэгжүүлэх вэ. Тухайлбал, гадныхан манай хөрөнгө оруу­лалтын орчныг бидний зүгээс Оюутолгойн гэрээнд хандаж байгаа хандлага, хөрөнгө оруулагчдын дунд явж байгаа хэлэлцээртэй их холбож ойлгож байна. Гадаадын хөрөнгө оруулалт ба Оюутолгойг ялгаж салгаж гадна талдаа ойлгуулах хэрэгтэй юм шиг санагддаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ер нь манай улсад гадаадын хөрөнгө оруулалтыг шүтэх нэг үзэл байдаг. Тэгсэн хэрнээ дотоодын нөөц боломжийг огт ашиглахгүй. Тэрийгээ л үрэн таран хийдэг. Монголын эдийн засгийн одоогийн байдал бол таван хувийн хуримтлал хийж, нэг хувийн өсөлт гаргадаг. Цэвэр ашгаар тооцвол бид нарын оруулсан хөрөнгө оруулалт 12 жилд нөхөгдөх ийм л үр ашигтай эдийн засагтай. Гэтэл багахан хэмжээний орлого орж ирвэл хамгийн түрүүнд хамаагүй цацаж үр ашиггүй зарцуулчихаад гад­нынхны өмнө очиж гараа тосч суудаг. Монголын төр засаг өнгөрсөн жилүүдэд олсон эдийн засгийн боломжоо ашигласан бол маш олон асуудлыг шийдэх бололцоотой байсан. Жишээ нь, нефтийн хэрэгцээгээ бүрэн хангахаар болж, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна гэвэл нэг тэрбум ам.доллар л хэрэгтэй. Гэтэл жил тутам 1.2-1.4 тэрбум ам.доллараар гаднаас шатахуун авдаг. Ингэхийн оронд нефть боловсруулах нь яасан бэ. Гаднаас бонд олоод ирлээ. Эрдэнэтийн зэсийг бүрэн боловсруулна гэх юм бол 500-600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэтэл бондын мөнгөө аймгуудын төвийг нийслэлтэй холбосон замд зарцуулж, эргээд барьж авахгүй юманд зарцууллаа шүү дээ. Тэгэхээр гаднын хөрөнгө оруулалтыг шүтэх үзэл нь эргээд биднийг гуйлгачин болгох, бусдын эрхшээлд оруулах эдийн засгийн алуурчдын номлол юм л даа. Бид хөрөнгө оруулагч хайна гэсэн лоозон тавихаас өмнө Мон­голтой удаан хугацаанд харилцан ашигтай хамтарч ажиллах түн­шийг л хайх хэрэгтэй. Сая өөрөө Оюутолгойн асуудлыг дурдлаа. Оюутолгойн гэрээг байгуулахад Монголын төр засаг газрын хэвлийн баялгийнхаа эзэн нь ард түмэн, төр өмчлөгч байна гэсэн Үндсэн хуулийнхаа заалтыг хэрэгжүүлээгүйгээс үүссэн асуу­дал. Манай эрх баригчид өөрөө өөрсдийнхөө цаг үеийн эрх ашгийг бодож, улс төрийн намууд худлаа үнэн амлалтаа биелүүлэх сонирхлын үүднээс хөрөнгөтэй хүмүүсийн урдаас нь мөлхөж очоод хөлийг нь тэвэрч, гутлыг нь үнсч байгаад байгуулсан гэрээ шүү дээ. Үүнээс болж Оюутолгойн асуудал замхарч байна. Өнгөрсөн лхагва гаригийн өглөө Оюутолгой нэмж 200 ажилчнаа халсан талаар сонслоо. Энэ бол Монголыг доромжилж байгаа юм. Өмнө нь Оюутолгой төсөл дээр та нар эвгүй хандсан гээд 1500 хүн халсан. Өнөөдөр дахиад л 200 ажилчин халлаа. Ийм хүмүүстэй манай улс хамтарч ажиллах юм уу. Үүнийг олон талаас нь бодох хэрэгтэй байх л даа. Гаднын хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг шүтээд, тэндээс аргаа барахаар мөнгө олоод ирдэг гэдэг ойлголтоос салах цаг болсон.

-Нэгэнт Оюутолгой ярьсных өнөөдрийн эдийн засгийн хүндрэлийг Оюутолгойн далд уурхайн ажил саатсан, төсөл гацсанаас боллоо гэх юм. Та энэнтэй болон Оюутолгойн төслөө хөдөлгөвөл гадаадын хөрөнгө оруулалт ч, эдийн засаг ч эргээд сэргэнэ гэдэгтэй санал нийлэх үү?
-Оюутолгой одоо ил уурхайгаа ашиглаж байгаа. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Оюутол­гойг байхгүй байсан ч Монголын эдийн засаг гэдэг ойлголт байсан, Оюутолгой байхад ч байх л байх. Хоёр өөр байж болох байх.

Гэхдээ бүх зүйлийг Оюутолгой­гоос боллоо гэж байгаа нь дахиад нөгөө Оюутолгойн ноёдын өмнө очиж гуйх тухай асуудал. Ер нь миний итгэл үнэмшлээр Оюутол­гойн гэрээ гэдэг бол манай эрх баригч дээдсүүдийн шуналын нян бүхэн цугласан бохирын сав юм  шүү дээ. Энэ савыг цэвэр­лээ­гүй цагт Оюутолгойгоос үр ашиг хүлээх хэрэг байхгүй. Одоо­гийн гэрээ­гээр үндэснийхээ маш их баялгийг гаднын хөрөнгө оруулагч этгээдэд өгчихөөд сүүлд нь Монгол Улс өртэй үлдэж байгаа. Үүнийг аль талаас нь харж Монголын авралын сүлд гэж ойлгоод бай­гаа юм. Маш хэцүү асуудал л даа.

-Саяхан Оюутолгойн хө­рөн­гө оруу­лагчид Канадад 2013 оны сан­хүүгийн тайлан­гаа танилцууллаа. Бас төс­лийн хоёр дахь шатны  санхүү­жилтийг өгөх гэж  байсан олон улсын санхүүгийн байгуул­лагуудын зээлийн баталгааны хугацаа өнгөрсөн 31-ны  өдөр дууслаа. Эдгээрээс та ямар дүгнэлт хийж байна вэ. Зарим хүн зээлийн нөхцөл өөрчлөгдөх байх. Одоо ордын лицензийг барьцаалахгүй байх, авах зээлээ­сээ анхны хөрөнгө оруу­лалтад гаргасан зардлаа шууд суутгаж авах гээд байсан саналаасаа хөрөнгө оруулагчид татгалзах байх гэж байна. Өмнө нь үнэхээр тийм боломж, аюул байсан юм уу?
-Оюутолгой бол ойлгомжтой. Оюутолгойнхон Монголын зэсийн хүдрийн баялгийг орд газраар нь зээлийн барьцаанд тавих тухай асуудал тавьж байсан. Манай улсын Үндсэн хуулиар газрын хэвлийн баялаг гэдэг ард түмний мэдэлд байдаг төрийн өмч. Үүнийг гаднын нэг этгээд зээлийн барьцаанд тавьж, Монголыг өрөнд оруулах ойлголт байхгүй байх л даа. Гэтэл Оюутолгойн гаднын хөрөнгө оруулагчид монголчуудыг ингэж л дорд үзэж асуудал тавь­сан. Үүнийг шийдэхгүй болохоор далд уурхайн хөрөнгө оруулалтыг зогсооно гэж зарлаж байгаа. Ер нь ганцхан Оюутолгойг шүтнэ гэдэг бол Монголыг тэдний өмнө сөх­рүүлэх гэсэн хувилбар шүү дээ.

-Одоо арай өөр зүйл асууя. Долларын ханшийг тогтоон барихад ямар бодлого хэрэгтэй байна вэ. Доллараар тооцож импортын татвар авдаг нь бас нөлөөлж байна уу, үүнийг больж болох уу?
-Ер нь асуудалд томоор харж хандаж болно. Жижгээр хандаж ч болно. Томоор хандах юм бол төгрөгийн ханш унаж байгаа одоо­гийн үзэгдэл бол нэгэнт шавартай хутгасан эдийн засгийн тэнцвэр чинь өөрөө өөрийгөө нөхөн сэргээх зарчмаараа доод төвшинд бүрэлдэж байна гэсэн үг.  2010 оноос эхлэн төрөөс явуулсан эдийн засгийн бодлого нь өнөөдрийн төгрөгийн ханшийн уналтад зайлшгүй  хүргэнэ. Үүнийг сөрж зогсох арга байхгүй. Банк гадагш нь бонд борлуулж, бондынхоо мөнгөөр интервенц хий­гээд явж байна. Энэ бол нөхөг­дөшгүй гарз хохирол. Одоо­гийн байдлаар доллар 1800 төг­рөг хүрч үүнээсээ цааш явах л байх. Эдийн засгаа эрүүлжүүлэх хэрэгтэй байна. Нэгд, байгаа нөөц бололцоогоо зөв ашиглах хэрэгтэй. Монголчууд бид өөрсдийн амьд­ралдаа хэмнэлтийн горимд орох хэрэгтэй байна. Юм бүхэн дээр үрэлгэн хандахаа болъё л доо. Жишээ нь, улсын төсвийг авч үзье. Албан ёсоор зарласнаар бол улсын төсөв ДНБ-ийхээ 40 хувийг зарцуулж байгаа. Гэтэл төсвийн гадуур хөгжлийн сан, бондын сан гэж байна. Үүнийг харахад төрийн ноёдын гартаа зарцуулж байгаа мөнгө нь ДНБ-ий 70 хувиас давчихсан байна. Үүнийгээ үр ашиг­тай зарцуулах хэрэгтэй. Хоёрт, монголчуудын хэрэглээг авч үзье. Гаднын эрдэмтэд ирж лекц уншихдаа та нарын хэрэглээ чинь дэндэж байна гэж үргэлж хэлдэг. Гар утас, жийп машин унах чинь дэндлээ гэдэг. Аливаа үндэстнийг бүтээх чадвараас илүү хэрэглэх сэтгэхүйтэй болго­но гэдэг бол эдийн засгийн алуурчдын номлолын анхны үсэг нь гэж хэлж болно. Энэ номлол Монголд бүрэн хэрэгжлээ. Одоо монголчуудын хувьд хэрэглэх, хэрэглэх. Харин ганган хувцас өмсөх, тансаглах чиглэл рүү явж байна. Жишээ нь, Солонгосыг авч үзье. Эдийн засгийн хямралын үед алт мөнгөн эдлэлээ аваачиж өгч улс  орноо хямралаас харахад зориулъя гэж өгсөн. Тэгвэл монгол­чууд ингэж өгдөггүй юм аа гэхэд хэрэглээгээ зөв болгож чадвал хэмнэлтийн горимд орж чадна. Нөгөө талд төрийн бодлого. Хамгийн үр ашиггүй, эрсдэлтэй салбаруудыг дэмжих бодлого явуулахаа зогсоох хэрэгтэй. Үүн дээр болгоомжтой хандах. Нэг жишээ хэлье. Өнгөрсөн жил Монголын гадаад худалдаа хоёр тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа. Энэ алдагдлыг багасгах боломж байсан. Зөвхөн барилгын салбарыг авч үзье. Гаднаас олон мянган хөлсний ажилчин авчирч, баячуудын барьж байгаа барилгууд дээр ажлууллаа. Гад­нын ажилчдад төлсөн цалин нь 240 сая ам.доллар. Тэднийг ажил­луулахад зориулж авчирсан импортын материал 600-700 сая. Ингээд нэг тэрбум ам.доллараар гаднаас барилгачин авчирж Мон­го­лын баячуудын хөшөө дурсгал барихад зарцуулаад сууж байна. Үүнийгээ төр эргэж харах хэрэгтэй. Ингэснээр эдийн засаг эрүүлжинэ.

-Төгрөгийн ханш бага багаар унасаар байвал монголчууд ямар байдал очих бол?

-Одоо хязгааргүй унаж чадах­гүй. Тэгвэл дотоод зах зээл боогдож хүнд байдалд орно. Одоо­гийн байдлаар манай бан­кууд мөнгөгүй болчихсон байна. Аргагүй шүү дээ. Дуусаагүй барил­гад хөрөнгө оруулж байгаа нь газарт мөнгөө бульж байгаатай адил. 32 давхар барилгыг гурван жил барьж, банкууд хөрөнгөө энэ барилга руу гурван жил хийж газарт царцаалаа. Тэгээд барилгын ажил их хийж, эдийн засаг өссөн тайланд ороод явж бай­гаа. Гэтэл эргээд өгөөж юу юм гэхээр юу ч алга. Өнөөдөр Мон­голын эдийн засгийн алж байгаа зүйл чинь барилгын салбар.

-Барилгын салбар хамгийн их өсөлттэй гарч, эдийн засагч өсч байна гэсэн статистик байнга гардаг шүү дээ?
-Барилгын салбар 20 хувийн өсөлттэй гарлаа гэж баярлаад, зарлаж байгаа. Энэ нь эдийн засгийг амжилттай “алж” байна гэдгийг л зарлаад байгаа юм. Ер нь барилгын салбар бусад салбараас төрүүлж өсч болдоггүй. Маш хүнд салбар. Барилгыг шилжүүлж зах зээлд худалдаж болдоггүй, ачаад гадагш нь экспортолж болдоггүй, маш удаан хугацаанд хөрөнгө оруулалт хийхийг шаарддаг. Үүнд болгоомжтой хандаж чадахгүй байна. 2008 хямралыг эх үүсвэ­рийг харахад, Монгол Улсын эргэлтэд байгаа бүх мөнгөний 30 хувийг дуусаагүй барилгад хөрөнгө оруулсан байсан. Хоёр их наяд 700 сая төгрөгийн мөнгө эргэлдэж байхад түүний 998 тэрбумыг нь дуусаагүй барилгад хийчихсэн сууж байсан шүү дээ. Одоо ч энэ байдал үргэлж байна. Тиймээс эдийн засаг мэдлэгтэй хүмүүс нь жолоогоо бариасай гэж бодох юм. Тэгэхгүй бол манай энэ ах, дүү нар алах нь ээ. Эсвэл хэдэн компанийн захиралуудаар жолоодуулаал.

-“Чингис”, “Самурай” гэж хоёр бонд босголоо. Эдгээрийг хамгийн сайн хөрөнгө оруулалт гээд байх юм. Гэтэл энэ чинь эргээд төлөх өр биз дээ. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ. Тэр дундаа бондыг улсын төсвийн гадуур, бараг танхимын ганц сайд нь мэдэж зарцуулж байгаа нь зөв үү?
-Хэдийгээр бонд гэдэг зүйл улс орны амьдралд байж болох зүйл ч гэлээ гэсэн  үндэсний валют нь бүрэн хөрвөх чадваргүй нөхцөлд гадагш борлуулсан бонд маш их эрсдэлтэй. Бондын төлбөрөө төлөхийн тулд эдийн засгийнхаа хамаг л шүүсийг шав­хах хэрэгтэй болно. Түүнээс биш, манай хэрэглэдэг бүх зүйл гадагшаа валютаар борлохгүй. Тиймээс бондын өрд аль болох болгоомжтой хандах. Чингис бондыг авахдаа улс орны эдийн засгийн амин чухал салбаруудыг үүсгэж, хөгжүүлж дэмжихэд зориулсан бол үүнийг буруутгахын арга байхгүй. Гэтэл тодорхой үр ашиг өгөхгүй салбарууд руу сайд нартаа хуваагаад зарцуулсан нь эргээд харахад хамгийн гунигтай дүр үүсгэж байна. Ер нь манай одоогийн Засгийн газрыг харахад тун л гар султай байгаа даа. “Самурай” бонд авлаа. Гэтэл “Самурай” бондын мөнгөө шилжүүлж авахдаа суутгал хийлгэх ёстой байлгаснаа ойлголоо. Тэгээд үүнээс нь болж бөөн шуугиан дэгдсэн. Ийм хариуцлагагүй хандаж болохгүй.

-Улсын гадаад өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 40-өөс хэтрэхгүй байх хуультай. Гэтэл энэ хэмжээ 63, 68 болсон байгааг Олон улсын валютын сангаас анхааруулсан. Ингэж хууль зөрчсөн бол хуулийн хариуцлага хүлээх ёсгүй юу. Ер нь өрийн ДНБ-д эзлэх хэмжээ 60-аас давбал улсын эдийн засгийн тусгаар тогтнолд аюултай  болохгүй гэх юм.

-Монголыг үндэсний хэмжээнд нь авч үзвэл 19 тэрбум ам.доллар давсан өртэй. Энд хувийн хэвш­лийнхний авсан өрийг оруулж бодох хэрэгтэй. Тэртээ тэргүй экспортын орлогоосоо л төлнө шүү дээ. Ингэж тооцвол юун ДНБ-ий 40, 50, 60 хувь, 100 хол давсан. Хамгийн сонирхолтой нь өр хуулиар тогтоосон хэмжээ­нээсээ давж байхад үүний төлөө хариуцлага хүлээх этгээд байхгүй байгаа. Засгийн газар УИХ-аа мэхэлж байгаа. Манай УИХ Зас­гийн газартаа мэхлүүлэхдээ сэтгэ­лийн таашаал авдаг гаж өвчинтэй болоод удаж байна. С.Батболдын Засгийн газрын үед төсвөө зохиож чадахгүй УИХ дээр оруулчихаад, УИХ-аа мэхэлж байгаад төсвөө батлуулдаг байсан. Тэр өвчин нь даамжирсаар байгаад өнөөдөртэй золгоод байна.

-Өрийн зохистой хэмжээ харьцаа нь хэд байвал болох вэ?
-Зохистой төвшин байна л даа. Бусад улс орнууд ДНБ-ий 40, 60 хувь гэж экспортын бо­ломжоо харгалзан тогтоодог. Гэтэл одоогийн манай төр зас­гийнхны ярьж байгаагаар өрөө улам л нэмэх сонирхолтой бай­на. Үндэсний валют маань чөлөө­тэй бүрэн хөрвөдөг бол өрийн асуудалд өөрөөр хандаж болно. Гэтэл манайх хагас хөрвөх валюттай байж өрийн асуудалд болгоомжгүй хандаж байгаа нь түүхэн гэмт хэрэг хийж байгаатай адил. Учир нь өртэй хүн өөдлөхгүй, хүний гарт л орно шүү дээ. Ер нь өрөнд орно гэдэг хойч үеийнхээ амьдралыг барьцаанд тавилаа л гэсэн үг. Үүнд болгоомжтой хандах цаг болсон.

-Та хэдийгээр АН-ын гишүүн ч, Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн. Тэр том зургаараа харвал өнөөдрийн Засгийн газар улс орноо удирдаж чадаж байна уу. Зарим нь чадахгүй байна, хөдөлгөнө гэх юм. За­рим нь чадаж байна, эдийн засаг дэлхийгээс хамаарч хям­раад байгаа. Хэрвээ улстөр хөдөл­бөл бүр илүү хямарна зэрэг янз бүрээр л ярьж байна л даа?
-МАН-ынхан АН-ыг унаасай гэж өдөр шөнөгүй л залбирч суугаа байх л даа. Гэхдээ өөрсдөө асуудлыг эргүүлж босгоод, эрүүл үндсийг нь олох чадвар байх­гүйгээ олон дахин нотоллоо ш дээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард МАН-ынхан Засгийн газрыг огцоруулъя гэж асуудал тавилаа. Яагаад огцруулах гээд байгаа юм. Огцруулчихаад дараа нь яах юм гэдэг нь хэнд ч ойлгогдоогүй. Ийм нөхцөлд төр засгийн тухай асуудал ярих ээдрээтэй. Шийдэхэд бэрх. АН ч хүнд байдлаасаа гарах гарц олоогүй, сөрөг хүчин МАН бүр ч олоогүй байна. Ер нь МАН-ынхныг харахад улс орныхоо хувь заяаны асуудлыг дорвитойгоор шийдэх шүдгүй болж дээ л гэж харагдаад байгаа. Ганц нэг сайдын суудлаар оролддог, эсвэл сөрөг хүчин амьд байна гэдгээ харуулах гэж асуу­дал томъёолохоос цаашгүй байна ш дээ. Тэгэхээр монголчууд энэ асуу­дал дээр хамтын оюунаа л дайч­лах л хэрэгтэй болох байх даа.

-Олон фракцуудад яамдыг тэгшитгэн хувааж өгсөн нь Зас­гийн газарт танхимын зармыг алдагдуулж, ажил явуулахад саадтай болгож байна гэдэг дээр та санал нийлэх үү?
-Ер нь фракцууд мөнгө барьж байгаа биш, сайдууд барьж бай­гаа. 2000 оны сонгуулийн дараа­гаас эхлэн Монголын төрд олигархиудын ноёрхол тогтож, хөрөнгөлөг хүмүүсийн засаглал тогтсон шүү дээ. Энэ нь МАН-ын үед үүссэн үр хөврөл нь цэцэглэж соёолсоор байгаад АН-ын үед бүр ч төгс хэлбэрээ олж байх шиг байна. Одоогийн Засгийн газрыг харахад аж ахуйн эрхэлсэн гол яамдын сайд нар нь хэдхэн том компанийн захирлууд байна. Фор­туна Н.Батбаяр, Женко Х.Баттулга, нөгөө л Бодь, Бридж, Ажнай гээд бүгд сайд болсон. Үүнийг харахад, Монголын эдийн засаг олигархиудын гарт оржээ гэж томъёолж болохоор байна. Ганцхан АН ч биш. Яг мөн чанартаа өнгөрсөн чуулганы үед УИХ-аас гаргаж байгаа шийдвэрийг харахад, нам дамжсан олигархиуд нь намаасаа илүү эрх мэдэлтэй болж, өөрсдийн эрх ашгийн төлөө асуудлыг гар нийлж, дуу нийлж байгаад шийдэж чаддаг болсныг харуулж байна.

-Улс орны эрх ашгийг хойш тавьж байна гэж үү?
-Мэдээж. Том хөрөнгөтний эрх ашгийг хамгаалахын төлөө бүхнийг хийж байна шүү дээ. Үнэхээр эдийн засаг хямралтай байна. Энэ бүхнээс гаръя гэвэл саяхан японууд яаж асуудалд хандаж байгааг харлаа шүү дээ. Худалдааны татвараа таван хувь байсныг шууд нэмж найман хувь болголоо. Монголчууд Монгол Улсын хувь заяаг үүрч явахаас биш, Монголын хувь заяаг гаднын хөрөнгө оруулагчид үүрэхгүй. Хүндрэл тохиолдох үед нь хүндрэлийг бүгдээрээ л үүрэх ёстой. Үүн дотроос Монголын буянаар хөрөнгөжсөн, хөл дээрээ боссон хөрөнгөлөг хүмүүсийн бүлэг бол том ачаа үүрэх ёстой. Гэтэл өнгөрсөн чуулганаар том хөрөнгөтнүүдэд 30 жил хүртэл хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрчилгээ өгнө гээд хууль гаргачихлаа. Энэ  бол тодорхой. Монголд том хөрөнгөтний ноёрхол тогтоож байна.

-Тантай уулзсаных асуухгүй өнгөрч болохгүй нэг асуулт байна. Крымын асуудалд Мон­гол Улс, монголчууд яаж хан­дах ёстой вэ. Сая НҮБ дээр түтгэлзсэн санал өглөө. Ма­най зарим улстөрчид, нам Оросыг дэмжиж байр сууриа илэрхийлсэн. Ер нь их гүрнүүдийн том улстөрд Монгол Улс яаж хандах ёстой вэ?
-Крымын асуудлыг дэлхийн нийтийн улс төрд үзүүлэх нөлөө­лөл талаас нь манай төрийн мэр­гэжлийн байгууллагуудын төв­шинд эхлээд хариулт өгөх ёстой байх л даа. Түүхэн талаас авч үзвэл 1954 он Хрушев гэдэг хүн Крымыг Оросоос нь  тусгаарлан Укрианд бэлэглэсэн. Үүнийг дэлхийн нийтээрээ мэднэ. Крым бол дээр үеэс Грек, исламуудын хилийн уулзар газар. Бидний хувьд Крым бол Орос үндэстэн өөрийнхөө газар нутгийн бүрэн бүтэн байдалд ул үндэстэй хан­даж, өөрийн улсынхаа нэгдмэл байдлыг бэхжүүлэхийн тулд зүтгэж байгаа нэг илрэл гэж харж болно. Нөгөө талаас өөрөө дээрээ тусгаж харвал, ер нь газар нутгаа гаднынханд бэлэглэж хуваагаад сууж байдаг энэ зам аюултай гэдгийг сануулж байна. Манайхан тэнд ч 100 мянган га, энд ч 100 мянган га газраа гандынханд ху­дал­даж, бэлэглэдэг. Энэ нь сүүл­дээ ямар ч үр дагаварт хүрч болд­гийг харж болохоор байна даа.

-Өөр нэг асуудал бол төмөр замын бүтээн байгуулалтын гацаа. Төмөр замын төслөө яаж урагшлуулах вэ. Гол гацаа нь өргөн, нарийн цариг дээр үүсээд байгаа. Хаврын чуулганаар царигын тухай хууль гаргана гэнэ. Ер нь Царигийг ингэж хуульчлах нь зөв юм уу?
-Төмөр зам дээр хийрхэлийн асуудал л байна гэж боддог. Урд хөршдөө л бид нүүрс нийлүүлнэ. Урд хөрш нарийн царигтай. Тий­мээс бид нарийн царигаар нүүрсээ гарах нь ашигтай гэдэг нь хэнд ч ойлгомжтой асуудал. Гэтэл бүх нүүрсээ урд хөршийн хараат байдал оруулж ганцхан нарийн царигтай төмөр замтай болох уу гэвэл үгүй. Оросын нутгаар дамжуулж зүүн хойд Ази руу бүтээгдэхүүнээ гаргах боломжийг хайх нь бас зөв. Тэгвэл өргөн царигаар гаргана. Гагцхүү зах зээлээ тэлэхийн тулд энэ хоёр царигийг зэрэг шийдэж, зэрэг эхэлж явах ёстой. Түүнээс биш, нарийн царигаар танк ороод ирнэ гэдэг балай юм яриад сууж болохгүй. Дэндүү хоцрогдсон асуудал болно. Цариг дээр хууль гаргана гэж ярихын оронд  бизнесийн хүрээнд эрүүл ухаанаар шийдэх хэрэгтэй ш дээ.

Э.МӨНХЦЭЦЭГ

Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин


 ___________________________________________________________________________

ШУДАРГА БАЙЦГААЯ Л ДАА, ЯЛАНГУЯА 
“ГАЗРЫН АСУУДАЛ ДЭЭР”

 

 
http://www.enkhbat.com/index.php/enkhbat/view/33

Ардчилсан Ерөнхийлөгчтэй болж бөөн баяр болж байсан цаг саяхан байлаа. Манай Ардчилсан Ерөнхийлөгч маань олон шинэ зүйлсийг санаачлан хэрэгжүүлж үр дүнд хүргэсээр байгааг харах тусам бахархам сайхан байна.

Парламентад Олуулаа болсноор шинэчлэлийн ажил эрчээ авч, ялангуяа авилгын эсрэг ажиллагаа илтэд үр дүнд хүрч эхэлсэн нь эгэл дэмжигч миний хувьд загатнасан газрыг үнэхээр маажсан билээ. Эгэл ард, бизнесмэн бид мэтийн хүмүүсийн улс төрөөс хүлээдэг ганц зүйл бол авилгагүй нийгэм, дарамтгүй төр л юм шүү дээ.

Элбэгдорж Ерөнхий сайд болмогцоо авилгалын эсрэг эрчимтэй тэмцэж эхэлж Гаалийн Баатар гээч шуугиан дэгдэж байсныг санаж байна. МАНгарууд тухайн үед давчдаж түүнийг буулгаж байсан бөгөөд манай хүн буухдаа “Бид ирнээ, ирэхдээ бүр олуулаа ирнэ” гэж хэлж байсан нь биелэгдсэн.  Одоо “ АВИЛГЫН ЭСРЭГ АЯН ДАЙН” улам эрчээ авах тусам МАНгарууд элдэв үндэслэлгүй шалтгаа ярьсаар Алтанхуяг, түүний цаана Тэмүүжинг огцруулахыг хүсч амь нь тэмцэж байна.

Үе үеийн авилгалын хамгийн гол уурхай бол Нийслэлийн газар олголт гэдгийг бүгд мэднэ. Шинэ Засгийн Газар, Ардчилсан Ерөнхийлөгч нарын маань хийхгүй байгаа ганц асуудал энэ юм боловуу гэж санан саналаа илэрхийлж байна.

·         Нийслэлийн хэмжээнд ямар ямар газар хэн хэн гэж хүний нэр дээр ямар зориулалтаар олгогдсон нь бүгдэд нээлттэй баймаар байна: Зүй нь нийслэлийн цахим хуудсанд Google Map дээр эзэнтэй болсон газруудыг бүгдийг нь эздийн нэрийн хамт ил тавих хэрэгтэй байна

·         Газар олгохыг хориглосон боловч нэгэнт олгогдож эхэлсэн газруудыг нийтэд ил, дуудлага худалдаагаар олгож эхэлмээр байна: Жишээ нь, Зайсан орчмын газрыг тусгай хамгаалалттай гээд л хуцалдаад байсан одоо дүүрэн орон сууц. Үр дүн нь ямар ч төлөвлөлт байхгүйгээс сантехникийн нэгдсэн ямар ч шийдэлгүй, утга замбараагүй байшингийн цуглуулга. Туул голын эрэг дагуу MCSорон сууцны хотхон барьчлаа, бусад нь яагаад барьж болохгүй гэж? Үүнийг нээлттэй өгөхгүй байгаа нь нэг л өдөр хариуцсан албан тушаалтан, дараачийн хотын даргын авилгын эх үндсийг байлгаад байна. Одоо Яармагийн замын рд газруудыг хашаад эхэлцэн байна лээ, энэ бүгдийг илээр олон нийтээд нээлттэй хийж, мөнгө хөрөнгийг улсад ордог системээр хиймээр байна.

Эгэл бизнесмэн би хүртэл нэг газар аваад оффис барьчий гээд нийслэлийн газрын албан дээр очвол төвөөр газар байхгүй л гэнэ. Харин тэднийг таньдаг хэн нэгэн очоод авчдаг. Одоогийн захирагч өгөхгүй ч дараачийн захирагч өгнө.

Гол нь газар олгох системийг ШУДАРГА БОЛГОМООР байна. Нэг аж ахуйн нэгж танилаар дамжуулан сэмхэн газар олж аваад дамлан зардаг системийг болиулмаар байна. Яаж вэ? Миний санал гэвээс:

“Хэн нэгэн этгээд газар хүснэ. Уг газрыг олгож болох эсэх бүх шийдвэрүүд гарсны дараа яг олгохын өмнө нийтэд энэ тухай зарлаж дуудлага худалдаанд оруулах ёстой”

Ингэснээр над мэтийн газрын албанд танилгүй, нийслэлийн захирагчийн хамаатан биш хүмүүс хотын төвийн газрыг авах боломжийг нээж өгөхөөс гадна, тухайн газрын жинхэнэ эзний төлөх мөнгө нийслэлийн төсөвт орох буюу авилгачдад боломж олдохоо болино.

Шинэчлэлийн Засгийн Газар, Ардчилсан Ерөнхийлөгч, Баатар Захирагч нарын маань төвлөрөх ёстой зүйл нь одоогоороо авилгачлыг илрүүлэхээс илүү ирээдүйд хэн ч хэзээ ч авилгал болох боломжийг хааж чадсан системүүдийг бий болгох явдал юм.



 VIP 76 Сэтгүүлд Татварын талаар өгсөн ярилцлага

 
Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институтын Ерөнхийлөгч, "Вишн Групп"-ийн захирал, бизнесийн зөвлөх Э.Энхбаттай бизнесийн татварын орчныг хэрхэн сайжруулж, далд эдийн засгийг хумих талаар ярилцлаа.

-Татварын хуулинд эрүүгийн санкци байдаг нь хэр оновчтой вэ. Европын улс орнууд санкциа өөрчилж, илүү уян хатан байлгах бодлого руу явж байна. Энэ тал дээр таны бодол ямар байна?

Би өөрөө бизнес эрхэлдэг, мөн бизнес эрхэлдэг компаниудад зөвлөгөө өгдөг хүний хувьд харахад эрүүгийн санкци байх нь зөв гэж боддог. Манай монголчуудын зан ерөнхийдөө хүнээс зүгээр юм аваад байх сонирхолтой мөртлөө татвараа төлж, үүрэг хариуцлагын талаарх ойлголт муутай юм шиг санагддаг.







Аль болохоор өгөхгүй байхыг хичээдэг. Тэгэхээр ийм сэтгэлгээтэй хүмүүсээс татвараа авахын тулд хариуцлагыг чангалах хэрэгтэй. Харин ямар хэмжээтэй компаниас, хэдий хэмжээний татвар авах вэ гэдгийг бодолцох хэргтэй.

-Татварын ерөнхий газрын мэдээллээр НӨАТ-ын тайлан тушаалтын хувь өндөр байгаа ч, “Х” тайлан их байгаа юм?

Татварт үнэн тайлан гаргадаг газруудыг судлаад үзэхээр хэцүү л тоо гарна. Яахав сүүлийн үед компаниудын хариуцлага сайжраад нэг тайлантай компани нэмэгдэж байгаа хэдий ч худал үнэний зааг дээр дэнслэхэд 50/50 хувь л байгаа. Татвараа үнэн төлдөг 50, худлаа мэдүүлж, татвараас зугтдаг нь 50 хувь.

Миний шаналж явдаг нэг зүйл бол Үндэсний статистикийн хорооны статистикийн мэдээлэл. Учир нь манай байгууллага бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгдөг болохоор зах зээлийн судалгааг, үндэслэлтэй тоон мэдээлэл дээр хийх шаардлагатай.

Уг нь статистикийн газар татварын ерөний газраар дамжуулаад монголын бизнес эрхэлдэг, аж ахуй нэгжүүдийн мэдээллийг авч байгаа. Яг бодит үнэн гэхэд хэцүү мэдээлэл шүү дээ.

Гэтэл тэр мэдээлэл дээр нь УИХ, Засгийн газар бодлого боловсруулж ажилладаг. Нөгөө тоонууд нь бүгд худлаа байхад учраас худлаа тоон дээр худлаа бодлого боловсруулаад яваад байна гэсэн үг. Үнэн бодит тоонуудтай болмоор байна.

-Санхүүгийн бүртгэл нэг биш байгаа болохоор зөв бодлого боловсруулахад хүртэл саад учирч байна. Компаниуд яагаад хоёр тайлан гаргах сонирхолтой байна вэ. Манай улс хамгийн бага татварын орчинтой улс шүү дээ?

Нилээн хэдэн компанид зөвлөгөө өгсөн. Тэр компаниуд ч гэсэн дандаа хоёр тайлантай. Тэгэхээр ихэнхи нь ашиг, орлогоо нуун дарагдуулдаг гэсэн үг. Гэхдээ энэ байдлыг хүлээн зөвшөөрөөд яваад байж болохгүй. Миний бодлоор эхний ээлжинд үнэн зөвөөр мэдээллээ өгч, татвараа төлдөг соёлыг бүрдүүлэх ажил хийх хэрэгтэй юм шиг санагддаг.

-Татвараа үнэн зөв мэдээлдэг нэг компани байхад төлдөггүй компани бас байгаа нь хэр шударга вэ.  Энэ хүрээг багасгахгүй бол далд эдийн засаг улам тэлэх хандлагатай болох вий?

Ерөнхийдөө бүгд тэгш байх ёстой. Бизнес эрхлэх боломжийг тэгш байдлаар зохицуулах хэрэгтэй. Мөн оролцогч талуудын эрх ашгийг бүгдийг нь хангах ёстой.

Жижиг дунд бизнесийн салбараас ямар бизнес нь илүү ашигтай, аль нь ашиг багатай гэдгийг мэдэхэд их хэцүү.

Миний бодлоор мал аж ахуйн салбарыг яаж ч тооцсон нэлээн өндөр ашигтай байдаг. Малаа үржүүлээд өсгөөд, зарж орлого олж байна. Малаас хаях зүйл байхгүй болохоор мах, ноолуур, арьс шир гээд бүгдээс нь ашиг олно. Дээрээс нь төрөөс урамшуулал өгч байна. Ингээд бодохоор цаг зуурын зудыг л эрсдэлд тооцохоос биш өөр эрсдэл алга. Гэтэл малчид ямар ч татвар төлдөггүй. Байнга л тэтгүүлж байдаг.

Мал аж ахуйг тусгайлан харж байгаа нь улс орны стратегитай холбоотой байх. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлээд байвал хүмүүст сөрөг үр нөлөөтэй. Одоо эхнээсээ ажил хийх сонирхолтой хүмүүс ер нь байхгүй болчихож. Махны үнэ яагаад нэмэгдсэн бэ гээд яриад л байх юм. Энэ чинь эцсийн эцэст малчдад өгдөг зүйл нь ихэдсэн учраас малчид малаа мах болгож зарах сонирхолгүй байгаатай холбоотой. Улс мөнгө өгөөд өчнөөн мах бэлдээд байхад махны үнэ буурахгүй л байна шүү дээ.

-Татварын өршөөлийн хууль таван жилийн өмнө гарч байсан. Одоо энэ хуулийг гаргавал хэр тохиромжтой гэж та бодож байна. Нуугдмал орлогууд ил болоод ирвэл бидний яриад байгаа бүртгэлийн асуудал цэгцрэх нэг шийдэж болох юм?

Би төрийн бодлогуудыг нэг их буруу шаадаггүй. Гол асуудал нь бизнес эрхлэгчид болоод монгол залуус, хүмүүс орлогоосоо татвар төлөх ёстойгоо ойлгодоггүйд л байгаа юм. Жишээ нь Бөмбөгөр дээр зогсдог нэг лангууны сарын 3000 төгрөгний татвараа төлөх их дургүй байна. Тэр хүн яаж ч бодсон хамгийн багадаа нэг сард 100,000 төгрөгний ашиг олж байгаа. Гэхдээ түүндээ ногдох татвараа төлж байх ёстой.  Хувиараа бизнес эрхлэгчдийг төрөөс их харж үздэг.

Орлого тооцох боломжгүй гэдэг нэрийдлээр хувь тооцохгүйгээр татвар төлдөг. Дэлгүүрүүд хүртэл орлого тооцох боломжгүй гээд 5000-10000 төгрөгний татвар л сардаа төлдөг. Энэ буруу систем.

-Бүгд татвар төлөгч байлгахын тулд ямар ажлуудыг хийх ёстой вэ. Таны бодлоор та татварынханд зөвлөгөө өгвөл?

Зарим нь анхнаасаа бүх үнэнээ мэдүүлээд явахаар их татвар төлөөд байдаг, нөгөөдүүл нь төлдөггүй яваад байж болдог ийм л буруу систем Монголд бий. Татвар төлөлтийг сайжруулахад татварын албаны хүн, хүч хүрэлцэхгүй.

Тухайлбал түргэн хоолны салбар, хувиараа бизнес эрхлэгч, компаниараа бизнес хийх гэж байгаа хүмүүсийн хооронд зөрүүнүүд гардаг. Компаниараа цайны газар ажиллуулья гэвэл олсон орлогоо мэдүүлээд явна. Хувиараа Энхбат гэдэг хүн ажиллуулахад орлого тодорхойлох боломжгүй гэдгээр яваад маш бага татвар төлөөд явдаг. Ийм л ялгаатай. Тэгэхээр хувь хүмүүстэй компаниуд өрсөлдөхөд хэцүү болчихож байна.

-Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч НӨАТ-ын хөнгөлөлтийг эдэлж чаддаггүй нь бүх хүмүүс, аж ахуй нэгж, үйлчилгээ явуулагч НӨАТ төлдөггүйтэй холбоотой. Гэтэл татварын хэргүүд дундаас НӨАТ-ын хэргүүд дийлэнхийг эзэлдэг тоо байна. Иймэрхүү байдлаар эцсийн үйлдвэрлэгч хохирох нь хэр зөв юм бол. Шударга уу?
Хэцүү л юм байна. НӨАТ төлөгч компаний олсон орлого болгоноос НӨАТ

авдаг. Гарч байгаа зардлууд бүгд НӨАТ-тай болох ёстой. Би нэг жижигхэн компанитай. Тэр маань НӨАТ төлдөг. Гэтэл бичиг хэргийн дэлгүүрээс цаас авлаа гэхэд НӨАТ авч чаддаггүй. Тиймээс одоо томоохон компаниуд зөвхөн НӨАТ төлөгч байгууллагаас худалдан авалт хийнэ гэж зарчим барих болсон нь зөв гэж бодож байна. Энд нэг зохицуулал хэрэгтэй. Хэн нэг нь хохирч болохгүй.

Ялангуяа барилгын компаниуд НӨАТ-ын проблемгүй байя гэвэл зөвхөн НӨАТ төлөгч байгууллагаас тоосгоо авна гээд зарлачих хэрэгтэй.

-Саяхан НӨАТ-ын босгийг 200 сая төгрөг болгох хуулийн төсөл өргөн баригдсан. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх байх. Үүнийг та бизнес эрхлэгч хүний зүгээс хэр үндэслэлтэй гэж бодож байна вэ. Ямар ашиг авчрах вэ?

НӨАТ төлөгчийн босго 50 сая байсныг 200 сая болгохоор хуулийн төсөл өргөн баригдсан. Нэг талаас жижиг бизнес эрхэлж байгаа бизнесменүүдэд хэрэгтэй юм шиг. Нөгөө талаас НӨАТ төлөгч компаниудад ашиггүй байж болох талтай гэж бодож байна. Гэхдээ үүнийг тоо боддог улсууд нь тооцоод гаргаад ирэх байх.

-Зарим хувийн хэвшлийнхэн үйлчилгээ үзүүлэгч бүр НӨАТ төлөгч байх ёстой гэдэг?
Хэрвээ ийм зүйл болвол үүнд иргэд л хамгийн сайн хяналт тавьж чадна. Жишээ нь Хятадад их зөв систем байдаг. Хэрвээ чи цайны газар ороод 10 мянган төгрөгөнд хоол идсэн 10 мянган төгрөгтэй тэнцэх НӨАТ-ын баримт авах ёстой. Тухайн цайны газар ч чамд өгөх ёстой. Гэхдээ баримт авах нь иргэнд ашиггүй гэж бодож болно. Гэтэл татварын газраас тэр НӨАТ-ын баримтан дээр хусдаг сугалаа хийсэн байдаг. Сугалаанаас машин хожих боломжтой учраас зөвхөн цайны газар гэлтгүй үйлчилгээ авсан газар бүрээсээ баримтаа нэхэж авдаг. Хүн азаа үзэх дуртай шүү дээ. Тэр сэтгэлгээн дээр тоглож иргэдийн хариуцлагыг дээшлүүлсэн.

Харин чамд НӨАТ-ын баримт өгөхгүй бол тэр дор нь Хятадын татварын алба руу утасдаад торгуулдаг. Бас болоогүй торгуулийн талийг нь иргэн танд өгнө. Ингээд иргэн хүнд яаж ч бодсон ашигтай учраас Хятадын татвар хураалт их сайн байдаг.

Үүнийг монголд хэрэгжүүлэх боломжтой.

-2008 онд өршөөлийн хуулийг явуулсан одоо явуулбал бүгд шинэ гараанаас гарч нэгдсэн бүртгэлтэй болох боломжтой юм биш үү?
Дахин ойрхон давтамжтай гаргах хэрэггүй гэж бодож байна. Дахин гаргаад байвал хүмүүс дараагийн өршөөлд хамрагдчихна гэх байдлаар хандаж, харин ч нөгөө далд эдийн засаг тэлэх магадлалтай.

Миний бодлоор хэт бага орлоготой жижиг дунд бизнестэй хүмүүст тусгай татвар тавих хэрэгтэй гэж бодож байна. Ингэснээр эхлээд хэн хичнээн зүйл үйлдвэрлээд байгааг мэдэж, багцаа гаргаж, мэдээллийг ил тод болгох боломж бүрдэнэ.

Татварын орчин дээр ярихад хамгийн гол нь ухамсрын шинэчлэлийг хийх асуудал байна. Миний твиттерээрээ хамгийн их жиргэдэг зүйл бол энэ. Ажил хийхгүй сууж байгаа хүнийг дэмжихээ болиоч ээ, ажил хийж байгаа хүнээ дэмжээч ээ.

Зүгээр оюутан нэр зүүсний төлөө 70,000 төгрөгний цалин авч байгааг ойлгохгүй байна.  Миний мэдэхээр олон оюутнууд сургуулиасаа гарсан, жилийн чөлөө авсан мөртлөө энэ тэтгэлгийг авч байна. Ийм байж болохгүй. Үүнээс гадна монголд ажлын байртай ажилгүйдэл бий болчихсон.

Ажил олгогч нарт ажлын байрнаас их юм алга. Эдийн засаг тэлээд байгаа үед хүний нөөцөө нэмэгдүүлэх нь тэдэнд ашигтай ш дээ. Гэтэл хүн олддоггүй. Дээд сургууль төгсөөд учиргүй том тоо ярьсан нөхдүүд 1 сая төгрөгний цалин нэхдэг. Мэдээж тэр цалинтайгаа тэнцэх чадваргүй. Ингээд л ажилгүйдлийн тэтгэмж аваад нөгөө талдаа лангуу ажиллуулаад амьдраад байна.

Ядуу байсныхаа төлөө өгдөг шагналуудаа аваад амьдарч байна. Ядуу гэдэг нэрний цаана надаас баян хүмүүс байна шүү дээ. Хотын төвд хоёр гурван байртай, лангуутай. Тэгсэн мөртлөө сардаа гурван мянган төгрөгний татвар төлөхгүй гэж гүрийдэг. Ядуу байх нь хэрэгтэй систем бий болгочихоод манай улсад ядуурал байгаа гэж яриад байх юм. Ядуу байлгах сонирхолтой улс төрчид ч их байна. Хэрвээ санхүүгийн бүртгэл систем сайжраад, хүмүүс орлогоо ил болгочихвол манай улс хангалуун гэдэгт илчлэгдэнэ.

-Компаниудын хувьд татвар л их дарамт болоод байгаа юм шиг ярьдаг. Татвараа багасгая, бага хүүтэй зээл өгөөч гээд л. Та бизнесийн зөвлөх хүний хувьд ямар зөвлөгөөг өгөх вэ?
Бизнесменүүд гол төвлөрч ажиллах зүйл нь яг одоо байгаа нөхцөлд яаж үр ашигтай ажиллах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Гэтэл татварыг л бууруулахгүй бол угаасаа бүтэхгүй юм байна гээд буруу бодоод байдаг нь үнэн. Ердөөсөө мөнгө л байвал бизнес хийх юм шиг боддог. Би өнөөдрийн хүртэл компани байгуулаад гурван жил болохдоо нэг ч төгрөгний зээл авч үзээгүй.

Би өдөр бүр борлуулалтаа яаж нэмэгдүүлэх вэ, зардлаа яаж багасгах вэ гэдэг тоон дээр ажилладаг. Хүмүүс бизнес хийдэг арга барилуудаа өөрчлөх хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа.

_______________________________________________________________________________

Development Planning in Mongolia: Failure and Potential



       by Dr. Jeffrey Reeves  
    http://www.apcss.org/development-planning-in-mongolia-failure-and-potential/
 January 21, 2014

 Rapid growth and persistent poverty in Mongolia 
shows the need for long-term development planning.

More than twenty years into its transition from socialism to democratic capitalism, Mongolia is a country marred by contradictions. While a few Mongolians have become extremely wealthy due to the country’s nascent mining industry, many more remain stuck in poverty and have experienced a relative decline in their living standards since socialism. In contrast to the new luxury housing and commercial developments in the capital city, Ulaanbaatar, large swaths of the country remain cut off from basic amenities such as sewage and electricity. As options for private education and healthcare have increased for those individuals with means, the quality of the country’s public schools and hospitals are worsening. And while the number of restaurants and cafes in Ulaanbaatar has exploded in recent years, inflation and stagnant wages for most Mongolians means they cannot afford to frequent them.

Over the past two decades, some analysts have argued that these inconsistencies within Mongolia’s social and economic development were simply growing pains; a price the country must pay for transition. Hesitant to criticize the newly democratized state, many argued that Mongolia needed more time to work through the many kinks that were inevitably a part of its transition. Nearly a quarter century since it adopted Washington Consensus-type institutions, such logic, however, is outdated at best, condescending at worse. It is increasingly clear for many Mongolians and Western experts—many of whom were the staunchest proponents of democratic reform—that the economic and social issues Mongolia faces are not the inevitable costs of transition. They are, rather, the result of the state’s inability to engage in long-term development planning and its resulting knee-jerk approach to governance.

Three conditions have contributed to short-term development planning in Mongolia. The first is the lack of continuity in policy and personnel between the different parties. Since the early 1990s, Mongolia’s government has experienced constant turnover in party control of the state’s government and Parliament, vacillating between the Mongolian People’s Revolutionary Party (MPRP) and the Democratic Party in their various forms and coalitions. With each change in power, the new majority party would seek to undo the previous government’s policies—including contractual agreements—, advance their own policies, and replace personnel throughout the government with their own party-affiliated staff. Just as the party in power seemed to solidify its control, a new election would change the political landscape and upend all progress. With such turnover, long-turn planning was impossible.

The second condition is the lack of coordination between Ministries as to a national strategy for development planning. While development planning was ostensibly under the Ministry of Finance through 2009, it was not able to achieve unification in action between the various ministries. Rather, the Ministries of Education, of Urban Development, of Environment, of Health, of Labor, and Social Welfare, among others, launched their own development schemes that both overlapped and contradicted with one another’s plans. The result was a cacophony of narrowly defined activity outside a coordinated mandate.

The third condition—and perhaps the most discussed within Western media—is corruption among Mongolia’s politicians, which manifests itself in two distinct ways. The first-type corruption is the linkage between Mongolian politics and business. This type of corruption undermines development planning as politicians advance their own interest over those of society and businessmen bribe politicians to act on their behalf. While recent legislation aimed at limiting the conflict of interests between politicians and businessmen seeks to break this cycle, the relations between the two groups is a defining factor on Mongolia’s political system since transition. The second-type corruption—used here in a wider application of the concept—is the misallocation of state funds for political gain. The most salient example of this activity is the MPRP’s use the country’s Human Development Fund for cash handouts prior to the 2008 and 2012 elections. Heavily criticized within Mongolia, these cash transfers came at the cost of state investment in institutions such as education and infrastructure.

In a positive development, Mongolia’s current government and Parliament, controlled by the Democratic Party and Democratic Party-led coalition, respectively, seem to understand the need to deal with these constraints and the importance of long-term planning. Since winning majority in Parliament in 2012 and control of the Presidency in 2013, the Democratic Party-led government has undertaken four major initiatives that could prove extremely consequential for Mongolia’s governance and long-term economic development in passed and successfully implemented. While still in the beginning phases, these developments are worth noting for their forward thinking and the concrete effect they could have on Mongolia’s future.

The new government’s first important initiative in support of development planning was the creation of the Ministry of Economic Development (MoED) in 2012. Parliament accomplished this by elevating the already existing National Development Innovation Committee, which had replaced the Ministry of Finance as the lead organization for planning in 2009, to the ministerial level and providing it with the planning mandate. Parliament’s aim in establishing the MoED was to provide a single Ministry responsible for planning and coordinating development activities: a sort of super ministry. While MoED does not yet have this central role, it began drafting legislation immediately after its formation that would provide it with authority to shape aspects of other Ministries’ development planning agendas. If properly implemented this legislation, the Development Planning Law (DPL), has the potential to be the most significant piece of domestic legislation since Mongolia’s transition in the early 1990s, according to Mongolians in both government and civil society tasked with its development. The DPL is the government’s second ongoing initiative focused on development planning.

In its final preparatory phases and with a delivery date for the Mongolian cabinet in March 2014, the DPL seeks to make a number of important changes in how the Mongolian government approaches economic management and development. First, the DPL would provide the MoED with an overall supervisory role in all activity related to economic development. Rather than have all sector policies come from the respective Ministries, the MoED would coordinate the state’s planning across all sectors and then delegate implementation responsibility to the relevant Ministry. Through centralization, the Mongolian government would be able to establish a national development strategy without overlap and redundancies between ministries. This development would remove what many in Mongolian policy development now see as the country’s greatest bottle-neck toward development.

Second, the DPL would require the government to prepare three development strategies: one long-term (15-20 years), one medium-term (5-10 years), and one short-term (annually). These strategies would shape the MoED’s long-range activities and restrict subsequent governments from dramatically changing Mongolia’s development trajectory. If passed, the legislation would ensure continuity between different governments and Parliaments, thereby removing one of the major obstacles Mongolia faced in the past toward development planning.

Third, the DPL would establish a clear process between national and local governments for coordination of economic development. This is an important component of DPL as the current government is also working to decentralize economic development (a process detailed in greater extent later).

Fourth, the DPL would, in theory, reduce the scope for government corruption as it would establish a more transparent, accountable system for planning and implementation. It would do so by replacing the multiple, overlapping economic development efforts between ministries—which provide greater opportunity for misallocation of funding—with a more centralized mechanism operating across a more established hierarchy.

The government’s third initiative with regard to development planning is the establishment of a new Public Investment Program (PIP). The PIP, which has already passed through the Cabinet and is currently under discussion in Parliament, would establish target areas for government investment in four-year cycles. The PIP would require the government to identify areas it will support in line with the medium-term planning and to allocate funds for its priorities within the budget. While it has wide support within Parliament, the PIP is dependent (in its current form) on Parliament first passing the DPL.

The fourth, and final, initiative is the current government’s establishment of the Local Development Fund. Established as part of the 2012 budget, the Local Development Fund seeks to provide local governments and local people’s groups (Huurals) with resources to address what they identify are their most pressing development needs. The fund is part of the current government’s attempt to decentralize aspects of the country’s development planning. As stated above, the DPL would provide a framework for cooperation between national and local governments and measures designed to increase local governments’ capacities to deal with development funding and project implementation.

While the DPL’s supporters are confident it will pass Parliament sometime in summer 2014 (indeed, Parliament specifically called for legislation on development planning in a 10 January 2014 session), its passage is far from assured. The Law’s supporters have identified three serious potential obstacles that they argue must be overcome.

The first obstacle is lack of support from opposition parties or even parties within the existing ruling coalition for the DPL. As the DPL includes provisions aimed at ensuring continuity between successive governments, the party in power at the time of its passing would essential have a mandate to establish a policy legacy. Any party outside power at the time of the DPL’s passing would see its ability to shape future policies curtailed and, therefore, be hesitant to support such legislation. Such opposition has undone attempts in past governments to form similar legislation and will require sustained lobbying from outside interests groups to overcome.

The second obstacle toward passage of the DPL is potential push back from the Ministry of Finance. While stripped of its planning mandate in 2009, the Ministry of Finance is struggling to regain control over development planning. The Ministry remains powerful and influential and is therefore, unlikely to support legislation that weakness it position further. While a less serious obstacle than opposition parties, the Ministry of Finance could complicate the DPL’s passage or weaken the overall legislation.

The third and final obstacle is opposition from the Cabinet to the DPL’s elevation of the Ministry of Economic Development into a super ministry. As it now stands, the DPL would place all responsibility for sector development under the MoED, which would in turn pass its development priorities to the respective ministries. This process would limit flexibility among ministries to establish their own development agendas and is an essential component of consolidating planning at the national level. As Ministries now have control over their own development plans, the Cabinet is likely to object to legislation that strips them of their current powers.

Despite these obstacles, it is in the Mongolian people’s best interest that Parliament push forward with the DPL. While the Mongolian people had little taste for central planning in the early days of the country’s economic reform as they sought a clear break with the country’s socialist past, there is now widespread consensus among Mongolians that the country needs to have far-sighted, more coordinated national planning. Twenty-five years of little or no development planning has left Mongolia reeling under the weight of its economic growth in terms of negative social, economic, and environmental outcomes. For Mongolia’s political system to rise to the occasion of Mongolia’s current challenges, the Mongolian Parliament must pass the DPL.
 _____________________________________________________________________________


МОНГОЛЫН ОЛИГАРХИУД
http://pbatjargal.wordpress.com

…”Олигархи” гэдэг үг монгол хэлний үгсийн санд орж ирээд бидэнд аль хэдийн танил болжээ. Харь энэ үгний утга болон хэллэгийг хүн бүр өөр өөрийнхөөрөө ухаж, тайлбарлаж ашиглана.
Манай хойд хөршид тэртээ нэгэн цагт “шинэ орос” гэдэг хэллэг гараад, улам улмаар хөгжиж “олигархи” гэдэг үгээр солигдсон.

Нэгэн цагт ах дүүгийн барилдлагаар социализмын материал техникийн бааз байгуулж байсан Монгол, Орос оронд адил төстэй олон зүйл байдгийн нэгэн илрэл нь энэ үг. Социализм байгуулж байх үедээ, бүх ард иргэд нь адилхан “ядуувтар”, бүх өмч хөрөнгө, баялаг нь “нийгмийн”, амьдралын хэлбэр нь “хуаран” маягийн, сэтгэлгээ нь “хязгаарлагдмал” байсан социалист чиг баримжаатай орнууд өдгөө бүгд л өөрчлөгджээ.

Социализм задран, нийгмийн шинэ байгуулалд шилжсэн цагаас, адил түвшинд амьдaрч байсан хүмүүсийн  нэг хэсэг нь улам ч үгүйрэн ядуурч, нөгөө хэсэг нь “сансрын хурд”-аар тасран баяжиж байгаа. Энэ нь амьдралд байдаг үзэгдэл хэдий ч, 20 хүрэхгүй жилд дэлхийн баячуудын хэмжээнд хүртлээ “баяжиж” буй, ил далд оршиж буй олон олигархиудын энэ үзэгдэл, жамаараа хөгжиж, өөрийн хөдөлмөр зүтгэлээрээ амжилтад хүрч буй олон хүмүүсийн анхаарлыг татдаг.

Өөрсдөө хөдөлмөрлөж зүтгэхгүй хэрнээ, “ид шидээр ” баяжиж буй хүмүүсийг “олигархи”  гэж нэрлэдэг. Тэд андашгүй. Заль мэх, хууль бус аргаар баяжицгаасан хэрнээ тэд их л бардам онгироо, сагсуу сайрхуу. Тэд бүх зүйлийг мөнгөөр, зөвхөн мөнгөөр л худалдан авахыг хүсэцгээдэг. Албан тушаал эрх мэдэл, алдар нэр гавьяа шагнал, хайр сэтгэл өнгө зүс, хүсэл мөрөөдөл итгэл найдварыг ч хүртэл…Тэд орчин тойрныхоо бүх зүйлийг мөнгө болгон харж, өөрсдөө ч бусдад зөвхөн мөнгө болж харагдахыг хүсэцгээдэг.

Цагаан сар, баяр наадмын үеэр, угалзтай монгол гутал углаж, үнэтэй даавуун болон савхин дээлэн дээр, өргөн аралтай бас элдэв чимэглэл гоёлтой, арьсан бүс бүсэлж, толгой дээрээ минж булган эмжээртэй, марзан чамин хэлбэртэй малгай залж, үнэтэй чулуун хөөргөөр тамхилж, өөрөө унаж уяж үзээгүй хэрнээ, амжилт алдар хүндээр нь “гоёсон”, эрлийз үүлдрийн морьдоороо гайхуулах олон олон хүмүүс, өнөөгийн Монголын олигархиудын “сонгодог дүр”. Өөрт нь зохисон, зохиогүй ийм гоёлдоо “үүртэж”, дээдэст зусар, доодост дээрэлхүү араншиндаа “бүдчиж”, өөрийгөө “тэнгэрийн амьтан” мэтээр “төсөөлж”, өнгө мөнгөөр хүн чанараа “арилжиж”, шунал тачаал, ичгүүр сонжуургүй улайрлаа “дарж ядан” авирлах тэд, өнөөгийн Монголын олигархиудын жишиг.

Гарт нь эвэр ургаагүй, сэтгэлд нь шаналал хургаагүй, биед нь хөлс нэвчээгүй тэд, өдгөө бүхнийг худалдан авч, хууль ёс, хүн чанар, ариун сэтгэл бүхнийг няц гишгэлэхийг хүсэцгээж буй.

Тэд хаанаас хэрхэн гарч ирээ вэ?
Бүх нийтээрээ ядуувтар байж, хөлс хөдөлмөр, сэтгэл зүтгэлээрээ социализм байгуулж байсан бидэнд хувийн өмч байгаагүй. Бүх өмч хөрөнгө, баялаг бүхэн улс нийгмийнх байж, түүнийгээ “ариун цагаан хөдөлмөрөөрөө” арвижуулан, “хир буртаг өчүүхэн ч хүргэлгүй нандигнан хайрлаж” байсан.

Харин ардчилал ялж, нийгмийн байгуулал задарч, өмч хөрөнгө эзэнгүйдэж, хариуцлага суларч, хяналтгүй болон замбараагүйтэж байсaн “шилжилтийн үе”-д олон олон хүмүүс бидний хамтын бүтээл болох нийгмийн өмч, хөрөнгийг хулгайлан завшиж, луйвардан авч баяжиж байсны үр дүн нь өнөөгийн олигархиуд. Тэд яг л хоттой хонь руу дайрах өлсгөлөн чоно лугаа аашилцгаасан.

Тийм ээ! Тэд хөдөлмөрлөж зүтгэхийн оронд бидний өмч хөрөнгө болон боломжуудыг хулгайлцгаасан. Нэг хэсэг нь шударгаар хөдөлмөрлөж, эрдэм ухаанаа уралдуулан, хичээл зүтгэлээ шавхан байж “баяжиж” сайхан амьдралд хүрсэн. Нөгөө хэсэг нь хулгайлан завшиж, худалдаж, луйвардаж “баяжсан”. Харин ялгаа нь гэвэл нэгээс нь “хөлс”, нөгөөгөөс нь “өмхий” үнэртэж байдаг.

Монгол оронд1990 оны ардчилсан хувьсгалаас хойш гурвантаа, ард иргэддээ “хишиг хүртээв”. Урьдчилсан сайн судалгаа тооцоо, нягт нарийн бэлтгэл, хатуу чанд хяналт дор хийгдээгүй энэ “хишиг хүртээлт” цөөнхөд зориулсан боломж, олонхид зориулсан жүжиглэл байлаа.

Нэг. Өмч хувьчлал
1990-ээд оны эхээр ард иргэдийн гар дээр “цэнхэр”, “ягаан” өнгөтэй тасалбарууд тарааснаар өмч хувьчлал эхэлсэн. Энэ бол бидний хамтын бүтээл болох нийгмийн өмч хөрөнгийг ард иргэдэд адил тэгшээр хуваарилах оролдлого байлаа. Хүмүүсийн амьдрал, сэтгэлгээнд сайнаар нөлөөлж болох том шийдвэр болон үйл ажиллагааг урьдчилан сайтар бэлтгэж, үүнийхээ чин зорилго, сайн муу үр дагаврыг олон нийтэд сайн сурталчилж ойлгуулахгүйгээр ор нэр төдий хийх нь, хүрч болох үр дүнгээ алдах төдийгүй, хэсэг бүлэг хүмүүст “залилан” хийх боломжийг олгодог.

Өмч хувьчлалын “цэнхэр”, “ягаан” тасалбаруудаа гар дээрээ авсан хэрнээ хэрхэх учраа сайн мэдэхгүй байсан олон нийтээс, учрыг нь маш сайн мэдэж байсан цөөн хүмүүс хямд үнээр худалдан авч, “үнэ хүргэн” баяжицгаасан. Харин учрыг нь маш сайн мэдэж байсан хүмүүс нь, улс орныг олон жил удирдсан МАХН-ы удирдлага болон эрх мэдэлтнүүд, улс орныг удирдахад оролцож эхэлж байсан ардчиллын  “партизан”-ууд байлаа. Тэд болон тэдний үр хүүхэд, гэр бүл, найз нөхөд нь иргэдийн гар дээрээс хямдхан худалдаж авсан “үнэт цаас”нуудаараа, худалдаж авч болох үйлдвэр аж ахуйн нэгж, барилга орон сууц, үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн болгоцгоосон.

Тэд энэ ажиллагаандаа улам улмаар дадлагажин суралцаж, “үнэ цэнэтэй” аж ахуйн нэгжүүдийг хэрхэн “үнэгүйдүүлж” байгаад худалдан авч болдогийг харуулж буй. Тэд заримдаа хоорондоо хуйвалдаж, заримдаа эвдрэлцэж, харь нэгнийг түншээрээ сонгож хамтран улам улмаар хүчирхэгжиж буй. Тэд өдгөө Монголын улс төрийг бизнес болгон хувиргаж, хуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар батлуулж, төсөв болон тендерээс завшиж, эрх мэдэл боломжоороо өрсөлдөцгөөж буй. Энэ тухай нийтлэлч Баабар саяхан “Төсвөөс хэрхэн хулгайлдаг вэ?” гэж маш тодорхой бичсэн байсан.

Tийм ээ! Өмч хувьчлал, олон нийтийн хамтдаа бүтээсэн баялгийг цөөн хүмүүс хулгайлан завшиж, баяжих боломжийг олгосон. Бас Монголын олон шинэ олигархиудыг төрүүлэх хөрс нь болсон.

Хоёр. Газар хувьчлал
2000 оны эхээр Монгол айл өрх болгон 0.7 га газрыг үнэгүй хувьчилж авах эрхийг нь хуульчилснаар газрын хувьчлал эхэллээ. Монгол орны газар дээр монгол хүний хөдөлмөр зүтгэлээр бий болсон баялгуудыг хуваан завшсан тэд, өдгөө газар хэмээх үнэт баялгууд руугаа орж буй нь энэ. Өмч хувьчлалаар чамгүй туршлага суусан тэд энэ удаад, монгол иргэд хууль ёсоор эзэмших эрхтэй 0.7 га газраа сонгож амжаагүй байхад нь үнэ хүрч болох байрлал сайтай бүх газруудыг өөрийн болгож, үүнийгээ худалдан арилжиж, хөрөнгө боломжуудаа ахиулцгааж эхлэв.

Газар хувьчлалыг дагаад хүнд суртал, хээл хахуулын сүлжээ хоосон хашаанд ургах хог ургамал мэт цэцэглэн хөгжлөө. Энэ л сүлжээгээр нийслэлийн ойр орчмын газрууд, ашигт матмалын нөөцтэй байж болох бүх орд газрууд, алсдаа ч үйлдвэрлэл үйлчилгээ байгуулж болох ашигтай байрлалтай газруудыг авцгааж, бас гадныхнд үнэ хүргэн худалдаж байна. Хууль бусаар худалдан авсан газар дээрээ хэзээ ч нурж мэдэх тулгууртай, хагарч мэдэх шил тольтой, цөмөрч мэдэх шал дээвэртэй, харь эзэнтэй барилгын “оронцог”уудын завсар зайнд, энэ газар нутгийн эзэн нь болсон хувь заяат монголчуудад хууль ёсоор ч эзэмших газар олдохгүй байна.

Монгол газар дээр барьсан харь эзэнтэй олон орон сууц, баар цэнгээний болон уушийн газруудад монгол залуус ирээдүйдээ итгэх итгэлээ сархадтайгаа хамтад залгилж, гутарч гуньсан заяандаа бусдад доромжлогдон   бас бузарлагдаж байгаа

Энэ хувьчлал уу? Тусгаар тогтнолын худалдаа юу? Тансаг харшид заларч, үнэтэй машин хөлөглөж, гадаадад казино тоглож, зугаа цэнгэл бүхнийг худалдан авах болсон Монголын олигархиудад, мөнгөөр хэзээ ч арилжигдаж болдоггүй эх орон газар шороо, тусгаар тогтнол ийм хямд санагдах болоо юу?

Тийм ээ! Газар хувьчлал, газрын худалдаа арилжаа болтлоо өргөжиж, Монгол орны бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд аюул учруулах болж байна. Харийнхан хүчит техникээр хөрсийг нь хуулж, хэвлийг нь онгичиж, баялгийг нь гадагш зөөж ахуйд, аугаа өвөг дээдсийн минь бидэнд өвлүүлж үлдээсэн газар шороо ёолон гасалж байна. Тэдний сүнсийг нь онголсон ариун догшин газар шорооны гүнээс, тэдний минь сүнс арчаагүй дорой, ухаангүй мунхаг бидэнд уурсан хилэгнэж байгаа.

Тэнгэр өршөө.
Гурав. “Эх орны хишиг”
Монгол орон, Монгол орон хөрсөн доорхи баялгаа л ашиглаж чадахгүй бол мөхөж сөнөх болно хэмээн олон нийтийн “тархийг угааж”, ухуулан ятгаж буй Монголын олигархиудад Монгол орны хөгжлийн өөр олон боломжуудыг олж харах хүсэл үгүй болжээ. Өөрсдөө ихийг хүртэх гэж хичээж буй харийнхны халаасны мөнгөнөөс “эх орны хишиг” нэрээр бэлэн мөнгө аль хэдийн тарааж эхэллээ. Зээл авч тараасан 70 000 төгрөгнөөс л үнийн өсөлт мэдрэгдэж, эрүүлжүүлэх газрын ачаалал нэмэгдэж байхад, улам илүү, бүр ихээр 1.5 сая төгрөг тараана гэж байгааг сонсоод айж, гайхахгүй байхын аргагүй. “Шунал ихэдвэл шулам болно” гэж монголчууд хэлэлцдэг.

Улайрсан шуналдаа энэ олигархиуд “шулам” болоод ч зогсохгүй, солиоролд автаж байна. “Эх орны хишиг” гэдэг сайхан нэрээр, Монголын хөрсөн доорхи баялгаас их мөнгө завшиж, “эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй” үлгэрээр олон нийтэд бэлэн мөнгө тараах гэж хүсээд байгаа энэ үйлдлийг “галзуурал”, “солиорол” өөр юу ч гэж муу үгээр нэрлэхээ мэдэхгүй байна. Тэд өөрсдийн заль луйвраа халхлахын тулд, монгол хүний үнэ цэнийг хөсөр унагааж, ажилгүй архичин, арчаагүй завхуул, сэтгэлгүй дорой болгохыг хүсээд байна гэж үү? Энэ ч арай дэндэнээ.

Хөгжиж ядаж буй Монгол оронд минь яг одоо эмчилгээ оношилгооны том төв хэрэгтэй байна, дэлхийн жишигт хүрсэн сургууль хэрэгтэй байна, хүүхэд хөгшдөд  нийгмийн хамгаалал, халамж хэрэгтэй байна. Зүгээр тараах мөнгөөрөө ядаж энэ бүхнийг шууд байгуулахыг тэд яагаад хүсэхгүй байна вэ? Тэд Монголын  хөрсөн доорхи баялгийг харийнханд барьцаалж, хариуд нь тэрбумаар $ завшихыг хүсч байна. Тэд дэлхийн хэмжээнд сэтгэж чадахгүй байж, дэлхийн хэмжээний баян болохыг хүсч байна. Мунхаг мунхаглал гэхэд үүнээс илүү мунхаглал хаана байх?

Тийм ээ! “Эх орны хишиг ” гэгч энэ хөөрөгдөл монгол хүнийг арчаагүй мунхаг, ажилгүй залхуу болгохоос бус, Монгол орныг хөгжүүлж чадна гэж үү? Муу арга заль луйвраар баяжсан Монголын олигархиуд Монгол иргэдийг өөрсдөөсөө ч мунхаг, арчаагүй байлгахыг хүсэцгээж байна.

Тэд юу хүсэцгээж байна вэ?
Монголын олигархиуд Монголчуудын хамтын зүтгэл хөдөлмөрөөр бий болсон нийгмийн баялаг, өмч хөрөнгийг хулгайлан завшиж, Монголын газар шороог худалдан арилжиж, монгол хүнийг арчаагүй мунхаг байлгахыг хүсч байна.

-Тэд Монголын төрийг мөнхийн мөнхөд удирдаж, бизнес болгосон энэ тогтолцоогоороо бүхнийг дарангуйлахыг хүсэцгээж байна.

-Тэд цаг ямагт бусдаас илүү эрх мэдэлтэй, бусдаас баян байж, бусдаас ялгаран “од ” мэт гялалзан байхыг хүсэцгээж байна.

-Тэд хүссэн бүхнээ зөвхөн худалдан авахыг хүсч байна. Алдар нэр гавьяа шагнал, эрх мэдэл завших боломж, хайр дурлал өнгө зүс, хүсэл мөрөөдөл, ирээдүйдээ итгэх итгэлийг хүртэл…

Гэхдээ тэд  олон зүйлээс айж байгаа.

-Өөрсдөөс нь илүү ухаантай, мэдлэгтэй, чадвартай залуус гарч ирж “аалзны тор ”  мэт сүлжилдсэн энэ тогтолцоог өөрчлөхөөс айж байгаа. Хэрэв тэгвэл тэдний тэдний бүх боломж үгүй болж, тэд “үхдэл” мэт болох болно. Учир нь тэд хэзээ ч хөдөлмөрлөж, эрүүлээр сэтгэж сураагүй.

-Өөрсдийнх нь хийсэн хулгай луйвар, хууль бус цуглуулга, идэж завшсан бүхэн илэрч, үүнийхээ төлөө хариуцлага хүлээхээс айж байгаа.  Бүх зүйлийг хууль бусаар хийдэг учраас энэ нь тэдний хувьд “шорон” эсвэл “амьдрал” байх болно.

-Юу юунаас илүүтэй тэд Монгол оронд шударга байдал, хариуцлагын тогтолцоо бий болохоос айж байгаа. Энэ тохиолдолд тэдний өнөөдрийн бий болгосон бүхэн ямар ч үнэ цэнэгүй болно. Тэд яг л тэрэгний дугуйд няц дайруулах хорхой шавьж мэт өчүүхэн байдалд орох болно.

Тийм учраас тэд өдгөө ийн улайрцгааж байна. Тэд амжиж идэх гэж, хурааж хуримтлуулах гэж, хуулийг зохицуулах гэж, өөрсдийгөө хамгаалах гэж, өнө мөнхөд орших гэж…Тийм учраас тэд Монголын жирийн иргэдийг зусарч аймхай дорой, эв нэгдэлгүй хулчгар, бэлэнчлэх сэтгэлгээтэй мунхаг, бүдүүлэг харанхуй байгаасай гэж хүсч байгаа. Үүний төлөө бүхнийг хийх гэж хичээж буй.

Хариуцлага
Миний бие Монголын олигархиудыг бараг танихгүй л дээ. Гэхдээ гадарладаг.
Хүмүүс ямар нэгэн зүйлийг буруу муугаар хийгээд, олон нийтэд зөв сайнаар тайлбарлана. Зусарчид үүнийг нь мянгантаа давтдаг болохоор олон нийт үүнд нь үнэмшдэг. “Худал үгийг мянгантаа давтан хэлэхэд үнэн болж хувирдаг” гэдэгтэй адил юм даа. Яаж ч сайн сайхнаар тайлбарлаад, өнөөдөр бидний нүдний өмнө ил харагдаж, сэтгэлд мэдрэгдэж байдаг буруу муу үйл бүхэн цаанаа заавал эзэнтэй байгаа. Харин үүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй, тэр ч бүү хэл улам улмаар дэвшиж, илүү их боломжуудыг олж авдагт манай энэ тогтолцооны жинхэнэ гажуудал оршиж байгаа. Тухайлбал:

-Өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатарын хот төлөвлөлт замбараагаа алдаж, утаажилт хэрээс хэтэрч, Туул гол татарч, дархан цаазат Богд ууландаа хүртэл хууль зөрчин барилга бариулж, хүмүүсийн тайван амьдрал алдагдаж, бухимдал улам улмаар ихэссээр байгаа. Үүний буруутан нь өөр хэн ч биш тодорхой хугацаанд энэ хотыг удирдаж, шийдвэр гаргаж байсан хүмүүс шүү дээ. “Газрын наймаачин” гэж хичнээн цоллоод ч нэгэн цагт Улаанбаатар хотыг удирдаж байсан М.Энхбөлд өнөөдөр ЗГ-ын шадар сайд, Хотын ерөнхий менежер байсан Бадамжунай ХХААҮ сайд хийгээд л явж байна.  Энэ хариуцлага гэж үү?

-Нэгэн цагт ЗГ-ын дэргэдэх Автозамын газрын дарга байсан Буд гэгч өдгөө УЙХ-д сууж байна. Олон улсын стандартаар хатуу хучилттай замын байх ёстой зузаанаас хэдхэн см багасгасны төлөө замын тендер хэрэгжүүлэгчид “баяжиж”, авто машины осол эвдрэл ихээр гарах болно. Эвдэрч муудсан замыг дахиад л нөхөхийн тулд татвар төлөгчдийн мөнгийг их хэмжээгээр зарцуулдаг. Үүний төлөө хэн хариуцлага хүлээсэн юм бэ? Улаанбаатараас Лунгийн чиглэлийн замыг олон жил будлиулсан Дамба-Очир гэдэг нөхөр өнөөдөр мөн л УЙХ-д сууж байна.

-Монголын төрийн албан тушаалыг бизнес болгон хувиргаж, шударга ёс, өрсөлдөөнийг алдагдуулж, улс төр дахь намчирхах, дарангуйлах тогтолцоог бий болгосон гэж экс ерөнхийлэгч  Н.Энхбаярыг нэрлэдэг. “Авилгалын загалмайлсан эцэг” хэмээн түүнийг “өхөөрдөж”, олон ч хувьчлалыг будлиантуулж, өөртөө хөрөнгө хуримтлуулсан, өдгөө Сүхбаатарын талбайн зүүн захад орших хэвлэлийн үйлдвэр байсан газрыг түүний мэдэлд байгаа гэхчилэнгээр харддаг ч, хэн ч түүнийг нотолж хариуцлага тооцдоггүй. Энэ шударга ёс гэж үү?

Энэчлэнгээр олон нийт, олон ч хүмүүсийн тухай ийн өгүүлдэг. Гэхдээ олигархиуд хууль болон хуулийн заалтаар өөрсдийгөө хамгаалахыг, адилхан завшсан нэгнийхээ баримтаар барьцаалахыг, тодорхой бүлэглэлүүдийн нэгдсэн сонирхлоор бие биенээ хамгаалахыг хичээдэг. Бидэнд өнөөдөр мэдрэгдэж байгаа олон муу үйлдлийн төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй энэ тогтолцоо, олигархиудын өсч үржих шимт хөрс нь болж, олон нийтийн зүгээс даган зусардах, мөрөөдөн барьцах муу сэтгэлгээний үндэс нь болж буй. Юу юунаас илүүтэй жирийн монгол иргэдийн цөхрөл, ирээдүйдээ итгэх итгэл, сайн сайхан руу тэмүүлэх хүсэл эрмэлзлэлийг унтрааж байгаад л хамаг гай нь байгаа юм.

Хариуцлага үгүй бол бүгд л хулгайлна
Хариуцлага үгүй бол бүгд л хууль зөрчинө
Хариуцлага үгүй бол хэзээ нэгэн цагт бид мөхөх болно

Төгсгөл
Олигархиуд Монголчууд бидний бахархал, даган дуурайх зөв зам бишээ. Тэд өнөөдөр бусдаас хүчирхэг, баян, мундаг, атаархам сайхан харагдаж байгаа ч энэ бол хэврэгхэн зүйл. Яагаад гэвэл тэд алхам тутамдаа хууль зөрчиж байдаг.

Баян хүмүүс бүгдээрээ олигархи биш ээ. Хичээл зүтгэлээр, хөдөлмөр тэвчээрээр, авьяас чадвараараа баяжиж, сайхан амьдарч байгаа олон мундаг хүмүүс бий. Тэд ядахнаа л хүн чанар, бусдад өгөх сайхан сэтгэлийн илч, гэрэл гэгээтэй хүмүүс. Тэд бусдад гайхуулахын тулд бус, бусдад чин сэтгэлээсээ туслахын тулд хичээл зүтгэл гаргадаг. Тэд аз жаргалтай, баяр баясгалантай амьдралын нэгэн жишээ.

“Олигархи” гэдэг үгний талаар би олон хүмүүсээс асуусан. Хүмүүс өөр өөрийнхөөрөө л ойлгож тайлбарладаг. Улстөрийн тодорхой эрх мэдэлд хүрч, энд буй боломжуудыг хууль бусаар ашиглан баяжиж байгаа хүмүүсийг ийн нэрлэж байгаа юм байна гэж эцэст нь ойлголоо.

Өөрөө хөдөлмөрлөж, сэтгэж, зүтгэж бүтээгээгүй,  буруу муу аргаар олж буй бүхэн хэзээ ч амттай, өгөөжтэй байдаггүй. Амар хялбар аргаар олдож буй их мөнгө баялгууд, аажим аажмаар хүнийг эвддэг.  Хичнээн хичээгээд ч сэтгэлийн гүнээс урсан урсах шуналаа дарж чаддаггүй. Тийм болохоор тэд бусдад заавал анзаарагддаг.

Монголын олигархиуд улам улмаар өргөжиж, хүчирхэгжиж, хөгжиж байна. Үүний баталгаа нь Монгол оронд өдрөөс өдөрт мэдрэгдэх болсон баян, ядуугийн ялгарал. Гаднаасаа харахад бид хөгжөөд байгаа юм шиг хэрнээ, яг амьдрал дээр хүмүүсийн олонхи нь улам улмаар ядууран бухимдаж, цөөн хэсэг нь ийм байдлыг мэрэхгүй болтлоо “бялуурч” бас “мангуурч”  байна.  Энэ бол тогтолцооны гажуудал. Нийгмийн баялгийн тэгш бус хуваариалалт. Хуулийг хэрэгжүүлдэггүй завхруулдагийн илрэл. Бусад олон зуун сая хүн амтай орнуудтай харьцуулахад, хувь заяатай цөөхөн монголчууд бидэнд маш их боломж буй.

Монголчууд бид энэ байдлаа заавал өөрчлөх учиртай. Өөрчлөхөд бидний эв нэгдэл хамгаас чухал. Саяхан Тавантолгойн баялгийг монголчууд бид өөрсдөө ашиглах боломжтой гэсэн уриагаар байгуулагдсан “Монгол-999″ консорциум үүний эхлэл байж болох юм. Гэхдээ алив шинэчлэх хүсэл эрмэлзлэл, хөдөлгөөн өрнөл бүхэн олигархиудын заль мэх, худалдаанд автах вий гэж монголчууд ихэд эмээх болжээ. АНАТХ-ний үйл ажиллагааны дараа бүр ихээр ингэж бодох, болгоомжлох болсон. Уг нь бид амлалт нэхэх бус, худлаа амласан олигархиудаас салах учиртай.

Гэхдээ сайхан цаг айсуй. Өсч хөгжиж байгаа шинэ үеийн монгол залуус үүнийг заавал хийх болно. Энэ бол Монгол орон орших, эс оршихуйн төлөө том хариуцлага юм. Монгол төрийн сүлд, мөнх хөх тэнгэр биднийг ивээг.

Г.Галбадрах


_____________________________________________________________________


Монгол улс унтсаар байна

http://1010.mn/2011/09/sleeping-mongol
Улс орны бүрэн бүтэн, аюулгүй байдал гэдэг бол эдийн засгийн хүчин чадалтай салшгүй холбогдсон байдаг. Тэгвэл энэ эдийн засгийг яаж босгодог вэ гэвэл дотоодынхоо үйлдвэрлэгчдийн амжилттай үйл ажиллагааг дэмжиж бий болгоно. Хүмүүсийн амьдрах орчинг хамгийн байхан бүрдүүлсэн хамгийн жаргалтай орнуудаар тогтмол шалгарч байдаг Скандинавийн хойгийн орнууд /Дани, Голланд, Финланд/ болон Их Британий Нэгдсэн Вант улс, зэрэг улсууд нь нүүрсээр л одоогийн амьдралын хөрс сууриа бэлтгэсэн. Тэд нүүрсээ эрчим хүч болгоод, бусдад зараад баяжчихсан. Ази тивдээ хамгийн мундаг улсуудын нэг Японыг Өрнөдийнхөн 15-р зуунд анх олж очсон. Тэгээд хамаг байдаг алтыг нь цөлмөөд явчихсан. Японд наалдаж үлдсэн юм байсангүй. Тиймээс хаалттай орны бодлого баримталж аж үйлдвэржилтээ хөгжүүлсэн. 15-р зууны үед Африк тивд 10 давхар байшин барьж байсан байна. Тэр үед Европт жорлонгоо ч яаж хийхээ шийдэж амжаагүй байсан.

Гэтэл орчин үед хөгжилтэй болгоныг өрнөдийн жишгээр харж, сайхан болгон нь тэнд төвлөрсөн мэт болгож чаджээ. Энэ нь нөгөө хэн бүхний мэддэг аж үйлдвэржилтийн хувьсгалаас хойш гарсан өрнөдийн үсрэнгүй хөгжлийн үр шим. Тэд мөнгөтэй болсон учраас бусад асуудлыг амархан шийдчихсэн. Евроцентризм үүнээс үүдэлтэй. Тэгвэл Ази тивд Япон, Солонгос, Тайвань зэрэг улс орнууд Зүүн өмнөд Азийн гайхамшиг болон эдийн засгийн санаанд оромгүй өсөлтийг дэлхий дахинаа гайхуулан гарч ирсэн. Тэр буухиаг БНХАУ залган авч одоо дэлхийд ноёрхолоо тогтоохоор нэгэнт замдаа гараад 20-иод жил боллоо.

Энэ хугацаанд Монгол улс унтсаар байна. Ойрх дорнодын улс орнуудын эдийн засаг нефьтийнхээ ач тусаар гайхамшиг болон хөгжлөө. Тэд түүхий нефт гаргадаггүй, түүнийгээ боловсруулах үйлдвэртэй байдаг учраас бензин гаргаж баяжиж байна. Африк тивийн орнууд, Япон улс, Неомарксист томъёоллоор хязгаар нутгуудын эдийн засаг хэзээ ч өсдөггүй юм байна. Япон улс алтаа зүгээр л гаргачихдаг байхдаа хоосроод л үлдэж байсан. Хаалттай орны бодлогоор нэгдэж, хөгжиж чадсан. Сламын орнуудынхан түүхий нефт гаргаад байдаг байсан бол тэгээ л дуусаа. Аягүй л бол Хар алтны хувь гэж тараагаад л ядуу төр улс үлдэх байсан. Гэтэл тэд үйлдвэржилт явуулсан нь гайхамшиг. Энэтхэг улсын эдийн засаг бас хөгжлийн замдаа орсон. Тэд компютерийн программ хангамж, техник, тенологийн салбараараа хүчтэй дайралтыг эртнээс хийсэн. Лектор Ганбаатар энэ тухай сайхан тайлбарлаж чадна. Хөгжлөөрөө хоцорч байгаа гээд байдаг Хойд Солонгос улс зэвсэглэлээрээ дэлхийг айлгаж байна. Бид юу ч үгүй шахам байж юундаа тэднийг шоолдог юм? Чадаж байгаа зүйлд арга алга.

За тэгээд бодоод үзэцгээе. Дэлхийн хамгийн том нутагтай Ази тивийн улс орнууд тодорхой тодорхой салбаруудаараа тэргүүлэхдээ тэргүүлээд, удаалахдаа удаалаад эдийн засаг болон бусад талбарт амжилт гаргаад ирлээ. Гэтэл нилээд том газар нутагтайдаа орох Монгол улс унтсаар байна.

Ази тивийн улс орнууд яагаад ингэж хурдан хөгжих болов оо? Энд хамгийн амархан тайлбар нь Хожуу хөгжихийн давуу тал байсан. Тэдэнд заавал аж үйлдвэржилтийн хувьсгал хийх шаардлага байсангүй. Тэд тоног төхөөрөмжийг ахин дахин шинэчилж, цаг, мөнгө гарздах шаардлага байсангүй. Шинэ тоног төхөөрөмж бодож олох гэж толгойгоо гашилгах хэрэг байгаагүй. Тэдгээр нь нэгэнт бий болчихсон байсан. Тиймээс л их амархан амжилтанд хүрдэг юм байна. Унтаж байгаа Монгол улс тэгвэл хэзээ сэрэх юм бэ? …

Үргэлжлэлийг дараагийн нийтлэлд… /2009. 7 сар/

С. Отгонбаатар

Унтаж буй Монгол улсыг сэрээх сэрүүлэгнүүд энд тэндгүй дугарах болов. Газар сайгүй шүү. Гадаад дотоодгүй. Жишээ санацгаая. Ашигт малтмалын орд газруудаа ашиглах талын олон янзын гэрээ, хууль, хөрөгнө оруулах санал санаачлага,.. Бусад улс орнуудад сурч боловсорч, ажиллаж амьдарч байгаа иргэдийн үйл байдал,.. Иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийн шаардлага, шахалт гээд л,.. гэтэл байдаггүй ээ,.. гарт баригдаж, нүдэнд үзэгдэх хөгжил алга. Хөөрлөөр л дүүрлээ. Хэсэг хэсгээрээ сэрээд, сэрсэн хэсэг нь бусаддаа бүүвэйн дуу аялж өгч байжээ. Зарим нь мэдээж сэрээх гэж хичээсэн л дээ.

Оюу толгойн тухай товчхон. Орчин үеийн тоног төхөөрөмжийн хөгжлийн энэ шатанд хүрсэн үед магадгүй 30 жил нэг компанийг татвараас чөлөөлөөд уурхай ажиллуулах юм гэнэ л дээ. Тэр нь тэгээд гадаадын байгууллага. Монголын баялагийг ашиглахдаа нэг үйлдвэр барьж өгөөд л хариуд нь 30 жил татвар төлөхгүй. Тэгснээ саяхан хэсэг гишүүд л бидний мэдэж төсөөлж байснаас өөр гэрээ байгуулчихсан байна. 30 жилийн дараа өөрчлөнө гэж бодтол өөрчлөх тухай ярина гэчихлээ гэх болов… Яахав, аз таарч тэр баялаг нь Монголд байгаа учраас 34 хувь нь эндээ наалдах юм байна. Ил хэсгийн 34 хувь гэж ойлгоод байгаа юм. Унтаахай барам толгойтонгуудыг сэрээхгүйн тулд бүүвэй аялж байгаад тэр хэвээр нь батлуулах гэнэ л дээ. Унтаахайнууд тэр үед сэрцгээх нь яасан юм бол. За яахав гарцаагүй Монголын ашигт малтмал юм чинь олон улс төрчид, судлаачид тооцоолж үзэж байгаад л ашигтайгаар л баталсан гэж итгэе. Монгол хүн байна даа. Ашиг нь орж ирж л байвал болоо.

Би одоо бас нэг шүүмжийн санаатай юм бичих гээд байна л даа. Миний эрхэм багш болоод бидний инээлдэн ярьдаг нэг жишээ байдаг юм. “Монгол улсын үндсэн хуулинд Мал аж ахуйгаа Монгол улсын эдийн засгийн суурь гэх бөгөөд Малыг төрийн хамгаалалтанд байлгана гээд заачихсан. Хүнээ төрийн хамгаалалтанд байлгана гэж хэсэг байдаг билүү, сайн мэдэхгүй юм” гэж инээлддэг. Хэзээ баталсан үндсэн хуулиа гэнэт дагаж эхлээд ямаанууддаа мөнгө өгдөг болчихвоо. Хонь, адуу, тэмээ, сарлаг, үхэр гээд л бусад нь муухай атаархаж байгаа байх даа. Тэдэнд НИЙГМИЙН халамж үйлчилгээ байхгүй учраас л тэр. Гэтэл дэлхийн олон улс оронд хөдөө аж ахуй бол хөгжлийн хөдөлгүүр бишээ гээд баталчихсан. Мэдээж Монгол улсад мал аж ахуй зайлшгүй, гэхдээ л хавсарга маягаар байлгаж, эсвэл мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байж эдийн засагтаа нэмэр болгоно. Тэгэхгүй бол далайцтай ач холбогдолтой байх нь юу л бол… Би яагаад ингэж хэлээд байна вэ гэвэл А. Хамелтон гэж Америкийн аж үйлдвэржилтийн хөрс суурийг тавьсан хүн хэлэхдээ “Эдийн засгийг хүчирхэгжүүлэх нь үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахад амин чухал үүрэгтэй. Аж ахуйн салбар нь ач холбогдол багатай, аж үйлдвэржилт нь чухал” гэж үзсэн. Германы эдийн засагч Ф. Лист гэж хүн бүүр ноцтойгоор “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр худалдаа хийдэг улс нэг гаргүй хүнтэй адил” хэмээсэн байдаг. Та биднийг, нөгөөх үнийн тогтолцоог гартаа атгачихаад байгаа ченжүүдийн талаар хэлээд байна аа даа? Гэтэл үгүй ээ найзуудаа. Тэд чинь өөрсдийнхөө өрөөсөн гаран дээр бидэнд оногдсон өрөөсөн гарыг мулталж аваад хөлжиж хөөрцгөөж байна. Бид яав? Гаргүй буюу бүтээх чадваргүй хэрэглэгчид.

Ердөө би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл орчин үеийн хөгжлийн өндөр төвшинд хүрсэн улс орнууд ердөө л аж үйлдвэржилтээ дэмжсэн. Төрийн эрхэнд гарсан хэд нь бодож л дээ: “Дотооддоо баялаг бүтээснээр улс орны эдийн засаг хүчирхэгжинэ” ч юм уу, аль эсвэл “гадаадуудаас л худалдаж аваад байх юм бол хэрэг алга” ухааны юм сэтгэсэн бололтой. Тэгээд л юутай ч ямар нэг хөрөнгө оруулалт татаж байгаад л, эсвэл ямар нэг том улсын нөлөөн дор аж үйлдвэржилт явуулж. Тэгэхдээ ингэж баялагаа найр тавьж байсан эсэхийг нь нэг их сайн мэдэхгүй л юм. Ямар ч байсан ашигт малтмалаа найр тавиад, алдарт Скандинавийн хойгийн орнууд шиг болох уу, Африк тивийн зарим нэг улс орнууд шиг болох уу гэсэн уулзвар дээр ирчихсэн бололтой. Сайн мэдэхгүй учраас нэгэнт батлагдсан гэрээ хэлцлийг шүүмжлээд яахав дээ. Монголчууд төрийн өндөр дээд эрх мэдэл, оюун ухааныхаа цараагаар ямар нэг юм хийсээр байгаад түүнийг баталсан. Монголчууд л батлалцаж байгаа учир Монголд ашигтай тал байж л таараа. Итгэж байна. Харин муу зүйл байхыг удаан тэвчиж болохгүй шүү! Чухал салбарыг хөдөлгөж, эргэлдүүлж байгаа нь Үр ашигтай байдалд чиглэх ёстой. Энэ нь дээр хэлсэнчлэн улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд амин чухал үүрэг гүйцэтгэдэг байх хэрэгтэй. Бас түүнийг дагаж гарах дэд бүтцийн асуудал, тухайн үйлдвэрийн хэрэгцээ болоод дагаж хөгжих, тухайн бүс нутгийн өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээ бий болох нь зайлшгүй. Тэгэхээр үүнийг ашиглаад сэхээтэй хэд нь баяжаад аваасай даа. Иргэн баян бол улс баян шүү дээ. Гол нь урдаас хэдэн юм оруулж ирээд шахаад байхдаа биш, зүгээр л өөрсдөө л хийе. Хониныхоо ноосоор утас ээрээд, утсаараа ядаж маск хийгээд уурхайд нийлүүлье л дээ тээ. Баяжиж болж байна шт. Эсвэл нөгөө түүхий нефтээ боловсруулаад уурхайнхаа хэрэгцээнд ашиглая. Тэр уурхай маань нефт боловсруулах үйлдвэр хангалттай барьчих хэмжээний ашиг өгчихсөн сураг дуулдана лээ.

С. Отгонбаатар

- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP