- Агуулгын шошго

 

http://creativemongolia.com/


Агваандоржийн САРУУЛ: ХБНГУ-Д ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮД ИРГЭДИЙН САНАЛЫГ ХУДАЛДАЖ АВСАН БОЛ 3-5 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛААР ШИЙТГҮҮЛДЭГ

1 жил, 9 сар өмнө

Улс төр судлаач, улс төрийн ухааны доктор Агваандоржийн Саруултай ярилцлаа.

-Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн үүргийн талаар тодруулахгүй юу. Юу хийдэг вэ?

-ОНЗ-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилдог. 2017 оны есдүгээр сард дөрөв дэх удаагийн ОНЗ-ийг 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Олон нийтийн зөвлөл нь АТГ-ыг олон нийттэй холбох гүүр болж өгөх үүрэгтэй. Ардчилсан нийгэмд АТГ-аас иргэд айж эмээх, өгсөн өргөдөл гомдлынхоо мөрөөр асууж сураглах, асуудлаа шийдүүлэх эрхтэй байх ёстой.

Гэтэл өнгөрсөн хугацаанд АТГ иргэнлэг байгууллага байж чадсангүй, авлигын асуудлаар гаргасан өргөдөл гомдлын сураг тасардаг, асар том авлигын хэргүүд нүдний өмнө хөвөрсөөр АТГ-ын гаргасан тооцоогоор 2007 оноос хойш Монгол Улс 12 их наядын хохирол амссан, татвараас дайжиж, төрөөс завшсан мөнгөө угаах авлигын диваажин улсуудын “саарал жагсаалтад” орчихсон улс болчихлоо. Манай АТГ нь олон улсад “Авлигын эсрэг хараат бус агентлаг” хэмээн нэрлэгддэг. Монголдоо гэтэл хараат бус нь байхгүй, зүгээр л АТГ нэртэй. Энэ байгууллага 2007 оноос хойш хараат бус байх үүргээ биелүүлж чадаагүй, улс төрөөс бүрэн хараат явж ирсний баталгаа нь “саарал жагсаалт”-д багтсан явдал. УИХ-аас АТГ-ын төсвийг баталж өгдөг ч гэсэн үйл ажиллагаанд нь ингэж нөлөөлж болохгүй, АТГ улстөрчдөөс хараат бус ажиллах тоглоомын дүрэм ч тодорхой бус. АТГ өөрөө босоо удирдлагатай учраас зөвхөн даргаасаа хараат явж ирсэн. Ер нь ардчилсан нийгэмд улс төрөөс хараат бус ажиллаж чадах боломжийг иргэдийн хяналт олгодог. Иргэд нь мэдээлэл сайтай, иргэний нийгэм ба улс төрийн намуудын хүчийг тэнцүүлж хуулиар баталгаажуулсан нийгэмд улстөрчдийн тоглолтыг хууль, шүүхээс гадна иргэд хязгаарлаж чаддаг. Жишээ нь, ОНЗ энэ маягаар АТГ-ыг улс төрөөс хараат бус хүчтэй ажиллахад хүч нэмж, дэмжиж өгөх үүрэгтэй гэж боддог. АТГ-ын ажилтнууд дунд “том албан тушаалтнуудад биш, харин Монголын төрд тангараг өргөсөн” хэмээн ухамсарладаг чадалтай залуус байна. Энэ зарчим дээр тулгуурлан олон нийттэй хамтраад ажиллах боломж нээлттэй.

Ер нь АТГ-т өргөдөл гомдол ирээд сураг алдардаг хэмээн цөхөрцгөөдөг. Энэ удаагийн ОНЗ байгуулагдсан цагаас иргэд АТГ-д хандсан өргөдлөө ОНЗ-д давхар гардуулж өгдөг болсон. Манай хуульчид тухайн өргөдөл гомдол хаана, ямар шатандаа яваа, энэ өргөдөл гомдол үндэслэлтэй эсэх, мөн өргөдөл гомдлоо ямар шат дараалалтай хэнд хэрхэн гаргах талаар тэдэнд зөвлөгөө өгдөг, мөн хэвлэлийн хурлуудаараа олон нийтэд мэдээлэл, АТГ-аас өргөдлийн мөрөөр тодруулж асууж сураглаж өгдөг.

-Авлигатай олон улсад хэрхэн тэмцдэг юм бэ. Бууруулсан туршлага нь ямар байдаг юм бол?

-Авлига багатай улсуудыг Скандинавын орнууд байнга тэргүүлж явдаг. Хуучин соц орнуудаас Гүрж, Латви, Литва, Эстони хошуучилж яваа. Харин ОХУ, Хятад, Хойд Солонгос, Турменистан, Узбекстан, Африкийн нэлээд улсууд байнга сүүл мушгиж явдаг. Гүрж улс Транспаренси интэрнейшнэлийн авлигыг мэдрэх индексээр манайхаас хоёр дахин их авлигатай явж байснаа таван жилийн дотор манайхаас хоёр дахин бага авлигатай болсон.


Энэ бүхний нууц нь:

1. Мэдээллийн ил тод байдал /манайд Засаг даргын коридорт ойлгомжгүй цаас өлгөж мэдээлэл өгсөн болох төдий/,

2. Иргэний нийгэм өөрөө чадварлаг, тэдний санал бодол, үйл ажиллагааг улс төрийн намуудтай тэнцүү хэмжээнд хуульчилж өгсөн,

3. Хууль засаглал ба хэвлэл мэдээлэл хараат бус, амьтай


4. Улс төрийн намуудын хязгааргүй эрх дархыг иргэний нийгмийн эрх дархаар хязгаарлаж чадсан.

Нэг жишээ татаад хэлье л дээ. Щвейцарьт засаг захиргааны бүх нэгж нь хэн ч халдашгүй бүрэн эрхтэй. Тэд өөрсдийн парламент /манайхаар ИТХ/ ба засаг даргыг сонгоно. Сонгогдсон дарга нараа хэрэглээгээр нь хянана. Тэд тусгайлсан цалингүй, олон нийт сонгосон бол нэр төрийн хэрэг. Орлогоо тайлагнаж сонгогдсон тул гэнэт их мөнгө үрээд эхэлбэл иргэд нь төвөөс шууд аудит дуудаж шалгуулаад огцруулна. Татвараар нь хөөж орлогыг хянана.

Германд компанийн захирал компаниа дампууруулбал ажилтнууд нь шалгуулж, шүүхийн шийдвэрийн дагуу тухайн захирал байсан хүн зувчуулсан мөнгөө зарцуулж чадахгүй болдог. Гэр бүлийн орлогоос давсан том аялал хийх, хүүхдээ үнэтэй сургуульд оруулах, тансаг машин авах бүрт тэр цагдаад дуудагдаж эх үүсвэрээ шалгуулах үүрэгтэй. Хилийн хориг тавиулсан энэ хүн насан туршдаа мөнгөө нуусан чигээрээ дуусна. Иргэдийн ба хуулийн хяналт гэж энэ.

Ихэнх улсын Авлигын эсрэг хууль нь маш тодорхой. 1000 евро хахуульд авсан бол нэг жил хорих, эсвэл хэд дахин нугалж төлөх гэх мэт. Мөн урд хөршид улстөрчдийг лоббиддог кампаниудын нэрсийг тодорхой болгож, тухайн компани нь байнга тендерт ялах эрхийг хаах жишээтэй.

-Манайд тэмцэж чадаж байна уу?

-Манайд ширүүн тэмцэх гээд үнэхээр чадахгүй байна. СЕХ гэж сонгууль будлиантуулчихаад, ажлаа хийдэггүй айлаас жишээ нь авлигын эсрэг тэмцлийг эхэлмээр байна. ХБНГУ-д парламентын гишүүд иргэдийн саналыг худалдаж авсан бол 3-5 жилийн хорих ялтай. Манай гишүүд, нэр дэвшихээр горилогчид төсвийн мөнгөөр данх, хивс, “бакаал” тарааж, Хайнан, Тайланд, Манжуур, Турк, Итгэлт хамба гээд дэлхий тойрсон аялалуудаар иргэдийн саналыг худалдаж авч байна. Саналаа зарсан иргэд ч мөн тэнд хуулийн хариуцлага хүлээдэг. УИХ-ын гишүүд тойрогтоо хууль таниулах нэрээр нэгнийхээ хэвлэлийн үйлдвэрт баахан өөрийн сурталчилгааг хэвлүүлж аваад тарааж явах жишээтэй.

Өмнөх жлүүдийг бодоход 2019 оны сүүлээр авилгын эсрэг тэмцэлд ахиц гарч эхэлж байгааг олон нийт харж байна. “60 тэрбум”, “ЖДҮ” зэрэг дуулиант хэргүүд зах зухаасаа шүүхээр ороод эхэллээ. Төрөө цэвэрлэж байж хууль хэрэгжиж эхэлнэ.

Сая Үндсэн хуулийн шинэчлэлт хийлээ. Харин иргэдэд улс төрийн оролцооны эрхийг нь олгосонгүй. Иргэд өнөөх л ордны гадаа жагсаж, нэг нэгэндээ цаасан малгай өмсгөж “баатар цол” олгодог хэвээрээ хоцорлоо. Санал хураалтаар жишээ нь хамгийн дээд орлого хэд байх, төсвөөс хичнээн хөрөнгийг иргэдээс асууж зарцуулах эрхтэй байх гэх мэт өчнөөн асуудлыг санал асуулгаар шийдэх боломж хаалттай хэвээр үлдэв. Бусад улсын санал асуулгын хууль өөрөө энэ бүхнийг маш сан зохицуулж өгдөг юм билээ.

-Авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоо хэр зэрэг байна вэ. Олон нийтийг хэрхэн татан оролцуулах тал дээр та бүхэн хэрхэн ажиллаж байна?

-Олон нийтийг татаж оролцуулахын тулд мэдээлэл сайн өгөх хэрэгтэй. Мэдээлэл гэдэг нь авлигын эсрэг хууль тогтоомжууд, авлигын тодорхой хэргүүдийн талаар, хаана хэрхэн хандах, ямар шинж тэмдгүүдээр авлига хэмээн үзэх зэрэг тодорхой ойлголтуудыг нийгэмд байнга түгээх хэрэгтэй. Улс төрийн авлига өнөөдөр анхаарлын төвд байна. Нийгэм дургүйцлээ хангалттай илэрхийлж байна. Одоо бусад улсын жишгээр улс төрчдийн орлого, татвар, хэрэглээ гурваар нь хөөн улс төрөө нэн тэргүүнд авлигаас цэвэрлэх шаардлагатай. Бусад улсад хууль бус хөрөнгөжсөн, төрийн албаны нэр хүндийг гутаасан хэргээр төрд насан турш алба хаших эрхгүй болгодог сайн туршлагуудыг нэвтрүүлмээр байна. ОНЗ-ийн дэргэд саяхан оюутан залуус нэгдэж “Авлигыг мэдээлж жигших клуб” байгуулсан. Клубт идэвхтэй оролцох сонирхолтой хүмүүс 95093404 дугаарын утсаар Батхишигтэй холбогдож болно.

Агваандоржийн Саруулын танилцуулга

2019.12.09 (Өдрийн сонин)


---------------------------------------------------------------------------------------------------------------------



Түмний нэг: Өрхийн үйлдвэрлэгч А.Одончимэгийнд зочиллоо




Гачууртын эцсээс хойш 12 км-т орших Шар хоолой хэмээх газарт нэг их том биш ч хөөрхөн тохижилттой эко мухлаг бий. Энэ дэлгүүрийг дандаа эко бүтээгдэхүүн зардаг, Жангүмын дэлгүүр гэдгээр нь тэр хавийнхан андахгүй. Дэлгүүрээр нь үйлчлүүлсэн, ороод гарсан хүмүүст атга чихэр, ааруул ээзгий өгөөд, “Жангүм”-ынд ирсэнд баярлалаа гэх энэ эмэгтэйг Алтангэрэлийн Одончимэг гэдэг.

БНСУ-ын олон ангит киноны гол дүр Дэ Жангүмыг та бүхэн мэдэх байх. Тэр маш сайхан хоол хийдэг, өвдөж зовсон нэгнийг анагааж, үргэлж тусалж дэмжихийн төлөө байдаг. Тэгвэл Дэ Жангүмын тэр л мөн чанар А.Одончимэгт байх тул найзууд, танилууд нь түүнийг Жангүм гэж нэрлэжээ.

Хотын төвөөс 30 км орчим, хүнгүй хээр шахам байдаг газар ч энэ дэлгүүрээр хүн тасрана гэж үгүй. “Таны хийсэн хоолыг идэх гэж ирсэн юм” гэсэн олон хүн ирж байв. Энэ бүхэн нь Жангүмд огтхон ч тээртэй санагдахгүй бөгөөд ирсэн нэгэнд гарын хоол, сүү цагаан идээгээ өгөөд явуулна.

Дэ Жангүмын дүр өвдөж зовсон нэгэнд их тусархуу. Үүнтэй адил Монгол Жангүм ч мөн зовсон нэгэнд тусалж дэмждэг. Тэрээр дэлгүүрийнхээ ашгийн 30 хувийг сайн үйлсийн аянд хандивладаг байна. Мөн энэ амралтын өдрүүдийн орлогоороо Цагаан давааны хогийн цэг дээр хоёр хүүтэйгээ амьдардаг нэгэн эхэд шинэ гэр бэлгэлэхээр болсноо ярьж байлаа.

Түүний нэг өдөр тун ч завгүй өнгөрнө. Өглөө босоод лангуу дүүрэн бүтээгдэхүүнтэй дэлгүүрээ нээнэ. Ингэж нээхийн тулд шөнө нь нөхөртэйгөө хамт шар тосоо хайлуулж, боорцгоо хайрч, талхаа жигнэж, Сарлагхан зайрмагаа хөлдөөж, мэхээртэй тосоо хэвлэж, буузны мах гурилаа бэлдэнэ. Шөнийн 03.00 цагийн үед энэ ажлууд нь дуусахад зургаан цаг унтаж аваад дэлгүүрээ нээнэ. Дэлгүүрээ нээнгүүт түүнийг гэж зорьж ирсэн хүмүүс угтан булаацалдах шахам аваад дуусгана. Үүний ард нөхөр, хүүхэд, ач зээ нар нь үргэлжлүүлэн ажиллаж, дэлгүүрийн лангууг дүүргэвч, дүүргэсэн даруйдаа л дуусаад өгнө.

Хотод хуурамч бүтээгдэхүүн их байдаг тул органик бүтээгдэхүүн худалддаг

Одончимэгийн амьдрал үргэлж өрхийн үйлдвэртэй холбоотой байжээ. Анх Сэлэнгийн Хөтөлд “Амтлаг” гэх цайны газраа байгуулснаар өрхийн үйлдвэрлэлтэй болох ажил нь эхэлжээ. Дараа нь Шаргалжуут рашааны орчим 25 жилийн турш ирсэн хүмүүст хоол хийж өгч, өрхийн үйлдвэрлэлээ үргэлжлүүлсээр байсан байна.

Үүнээс хойш “Монгол Жангүм” эко хүнсний дэлгүүрээ байгуулаад зургаан сар болж байгаа бөгөөд 32 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг аж. Түүний байгуулсан энэ дэлгүүр бол 30 жилийн хөдөлмөрийнх нь үр шим.

Улаанбаатар хотод нүүж ирснийхээ дараа нэг удаа аарц худалдаж автал дотор нь гурил хийчихсэн, тогоонд наалдаад байж гэнэ. Дараа нь шар тос худалдаж авахад дийлэнх хувьд нь ус хийсэн байж. Энэ бүгдийг хараад тэр дэлгүүртээ дандаа органик бүтээгдэхүүн худалдана гэж сэтгэл шулууджээ. Сүү, цагаан идээ бол түүний үйлдвэрлэлийн гол түүхий эд, орц. Тиймээс энэ бүгдээ органик байлгахын тулд Баянхонгор аймгийн малчдаас Эмээлт зах руу хүргүүлэн өөрсдөө тосож авдаг байна.

Түүний хийдэг хэд хэдэн бүтээгдэхүүн нийслэлд брэнд болжээ. Үүнийг нэг нь “Сарлагхан” гэх хүүхдийн массаж зайрмаг. Анх тэрээр энэ зайрмагийг хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан хийж байжээ. Хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд өдөрт 50 удаа хэлнийхээ үзүүрийг хамартаа хүргэдэг дасгал хийдэг юм байна. Гэтэл хүүхдүүд өөрсдөө энэ дасгалаа хийдэггүй учир зайрмаг долоолгох байдлаар хийлгэдэг аж.

"Сарлагхан" зайрмаг

“Сарлагхан” массаж зайрмагны орцод сарлагийн аарц, зөгийн бал, үзэм, самар, аньс, нэрс, чацаргана ордог тул хүүхдийн биед муугаар нөлөөлөхгүй. Нэг зайрмагийг долооход 130-150 удаа долоодог учир хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдэд маш сайн дасгал болж өгдөг байна. Энэ зайрмагийг долоосноор хүүхдийн шүд цоорохгүй бөгөөд хоолойн ангена, бамбай булчирхайд сайнаар нөлөөлдөг. Хүүхдэд янз бүрийн химийн хортой чихэр, зайрмаг өгч байхын оронд органик бүтээгдэхүүн өгч байх хэрэгтэй гэж Жангүм ярьсан юм.

А.Одончимэг: Хөдөлмөрч, тууштай байж чадвал хүссэндээ хүрдэг юм байна

-Таны мухлаг хөөрхөн тохижилттой юм аа. Үүнийг босгоход хүндрэлтэй байв уу?

-Гайгүй дээ. Хотод бол мөнгө нь л байвал юу ч хийж болохоор болж. Эгч нь хар нялхаасаа аймгийн төв ч биш, сумын төв ч биш бүр хөдөө амьдарч байсан. Тэнд юм хийхэд их хэцүү, тээврийн зардал их гардаг. Хэрвээ энэ дэлгүүрээ Шаргалжуутад байгуулсан бол тээврийн зардалдаа шатна, их зардал гарах байсан байх.

Улаанбаатар хотод ирээд энэ юмнуудаа хийхэд маш их урамтай байна. Органик бүтээгдэхүүний зах зээл дээр өрсөлдөөн алга. Одоо юм бүхэн хуурамч болчихсон энэ үед үнэхээр чанартай, органик бүтээгдэхүүн хийж чадвал хүмүүст их авахаар байна. Гэтэл хүмүүс хийхгүй байгаа. Залуус их залхуу болсон байна. Нөгөө талаар залуусыг залхуу болгох юмаа эцэг эхчүүд нь өөрсдөө хийж байна. Хоёр хүн суухад нэг талаас нь машин, нөгөө талаас нь байшинг нь аваад өгчихдөг. Аль нэгийг нь дутуу аваад өгчихвөл тэрнийхээ төлөө хөдөлмөрлөж, мөнгөө хадгална шүү дээ.

-Өрхийн үйлдвэрлэл хийх нь таны дуртай зүйл байсан уу?

-Тийм ээ. Хүн дуртай зүйлээ хийж чадаж байвал болохгүй зүйл байхгүй. Бэлэнчлэхгүйгээр олж авсан амьдрал бол хамгийн амттай, аз жаргалтай. Хүн хөдөлмөрлөж олсон болгондоо хайртай байдаг юм. Монгол Улсын иргэн болгон ажилтай байж, өрх болгон үйлдвэрлэгч болж чадвал амархан л Азийн бар байдаг юм уу хүлэг нь байдаг юм уу болчихно.

Хөгжсөн улс орнуудыг хараад байхад хөдөлмөрлөдөггүй, өрхүүд нь юм хийхгүй байна гэж алга. Бид хөдөлмөрлөх дээрээ л гацаж байна. Биднийг жаахан байхад сур, сур бас дахин сур гэдэг байлаа. Одоо би залуустаа хөдөлмөрлө хөдөлмөрлө бас дахин хөдөлмөрлө гэж хэлмээр байна. Дипломтой болъё гэхээсээ илүү ажилтай болъё гэж бод. Ажлын байр бол хүний амьдралын насан туршийн баталгаа. Ер нь тууштай хөдөлмөрлөж чадвал хүссэндээ хүрдгийг би 55 насанд хүрч, өөрийн гэсэн ажлын байртай болохдоо л мэдэрлээ. Залуу байхад юу ч мэдэхгүй л явдаг байж дээ. Хүн гэдэг амьтан хожим л ухаарах юм. Залуус төрийн алба гээд л хошуураад байх юм. Төрийн албаны цалингаар яаж амьдрах вэ. Тэрний оронд өрх бүр үйлдвэрлэгч болмоор байна. Энэ нь жаахан зүйл юм шиг боловч улсын хөгжилд их том зүйл.

-Тийм шүү. Өрхийн үйлдвэрлэл улсын хөгжилд маш чухал гэдгийг мэргэжлийн хүмүүс ч хүртэл хэлдэг шүү дээ?

-Харин тийм. Одоо бол иргэн бүр УИХ-ын гишүүн болж, УИХ-ын гишүүн бүр төрийн гурван өндөрлөгийн нэг болох хүсэлтэй болжээ. Ичмээр нь өөрийгөө голохоо байсан байна. Бүгдээрээ миний хүүхэд байсан бол нэг сайн сургаад авах сан. Ингэхийн оронд урдах юмаа сайн, чанартай хийж өөрийнхөө хариуцсан зүйлд эзэн байх хэрэгтэй. Улсын хөгжлийг үүрч явдаг хүмүүс бол бидэн шиг үйлдвэрлэгчид байдаг юм. Залуусдаа захихад хийж байгаа зүйл часхийтэл чанартай хийхэд л амьдрал аандаа тэгширнэ дээ.

Үйлчлүүлэгчид хотын төвд нүүж ирэхийг урьдаг

Жангүмын дэлгүүр хотын төвөөс нэлээн зайдуу тул үйлчлүүлэгчид нь хотын төв рүү ирэхийг урьдаг аж. Та хотын төв рүү нүүх үү гэж асуухад “Би хотын төвд амьдарч чадахгүй юм билээ. Энд амар тайван тааваараа ажилладаг. Өрхийн үйлдвэрлэл гэдэг өөрийнхөө хэр хэмжээгээр л ажилладаг. Би 30 жил шахам жижигхэн өрхийн үйлдвэрлэлийн мухлагтай болох юм сан гэж хүсэж явсаар боломж нь таарахгүй одоо 55 хүрээд л өөрийн гэсэн юмтай боллоо.  Урьд нь түрээс төлдөг байх үед үнэхээр хэцүү байсан. Бүтэн сар зовж, нойр хоолгүй хийсэн юмаа сарын эцэст түрээсэндээ өгчихдөг байлаа. Одоо бол хэн ч намайг хөөж загнахгүй, өөрийнхөө тааваараа ажиллаж байна” гэсэн юм.





Jeep FORD BRONCO  



FORD BRONCO RAPTOR АРАЙ Л ӨӨР ШҮҮ!


CHASSIS, FRAME AND AXLES OF THE BRONCO RAPTOR












----------------------------------------------------------------------------------------------

Best DRONES



Хөвсгөл нуур. PHANTOME 4    4k



www.facebook.com-оос...




https://www.facebook.com/photo?fbid=372697314437506&set=a.178894883817751
Bayarsaikhan Dashnyam Batchu is at DealsinSuits.
Au0tgus7t 3os1u19r50  · Ulaanbaatar  · 

Орчин үеийн хүн дагах хэрэгтэй ДҮРЭМ...
1. Хэн нэгэн рүү хоёр удаа угсарч бүү залга...
Утсаа авахгүй байгаа бол ямар нэгэн чухал ажилтай байна гэж бод...
2. Хэн нэгэн чамайг өдөр/оройн хоолонд урьсан бол меню дээрх хамгийн үнэтэй хоолыг битгий захиал...
3. “Гэрлээгүй л байна уу”, “Хүүхэдтэй болоогүй л байна уу”, “Яагаад машин авдаггүй юм бэ” гэх мэтийн хачин асуулт бүү асуу...
Чиний асуудал биш...
4. Ард яваа нэгэнд хаалгаа нээлттэй үлдээ...
Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу хэн ч байлаа гэсэн...
Нийтийн дунд хүмүүст сайн хандлаа гээд чи доошоо орчихгүй...
5. Таксины төлбөрийг найз чинь төлбөл дараагийн удаа өөрөө төлөхийг хичээ...
6. Санаа бодлын олон өнгийг хүндэл...
Чамд 6 гэж харагдаж байхад эсрэг талын хүнд 9 гэж харагдана гэдгийг бүү март...
Хоёрдох бодол хувилбартай байхад дөхөм гэдгийг сана...
7. Хүний яриаг бүү тасал...
Бүгдийг сонс, бүгдийг филтерд гэсэн үг байдаг...
8. Хэн нэгэн чамд тусалсан бол “баярлалаа” гэж заавал хэлж бай...
9. Хэн нэгнийг “явуулах”, егөөдөхөд нөгөө хүн дурамжхан байвал нэн даруй зогсоо...
10. Нийтийн дунд магт, хол аваачиж загна...
11. Хэн нэгний жингийн талаар хэзээ ч битгий коммент хэлж бай...
 “Чи гайхалтай харагдаж байна” гэхэд л болно...
12. Хэн нэгэн утсан дээрх зургаа үзүүлвэл баруун эсвэл зүүн тийш битгий эргүүл...
Ямар ч зураг байгаа юм билээ...
13. Найз чинь эмчид үзүүлнэ гэвэл яагаад гэж бүү асуу...
Гайгүй байгаасай гэж л хэл...
14. Захиралтай харьцдаг шигээ цэвэрлэгчтэй харьц...
Өөрөөсөө доорх хүмүүстэй муухай харьцвал хүмүүс чамайг таалахгүй харин эсрэгээрээ, сайхан харьцвал хүндлэнэ...
15. Хүн чамтай ярьж байхад утсаараа оролдох нь бүдүүлэг зан...
16. Асуугаагүй байхад хэзээ ч битгий зөвлөгөө өг...
17. Хүмүүсийн нас, цалинг битгий асуу...
18. Хэн нэгэнтэй гудамжинд таарч ярьвал нарны шилээ авч ярь...
Энэ бол хүндлэл...
19. Ядуусын дунд баян тарганаа гайхуулж бүү ярь...
Үргүй хүмүүсийн дунд хүүхдүүдийнхээ тухай бүү ярь...
20. Сайхан мессеж хүлээж авсан бол баярлалаа гэж хариулж байхыг хичээ...


- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP