- Агуулгын шошго


Алтан дундаж буюу уналтад хүргэх хавх

www.monkey.mn


Хүн бүр л хүн амын ихэнх хувийг дундаж орлоготой иргэд эзэлдэг тул дундаж үнэтэй бүтээгдэхүүн хамгийн их борлогддог, харин хямд эсвэл өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүд багахан хэмжээгээр борлогддог гэж боддог. Гэвч бодит байдал хүмүүсийн энэхүү ойлголтоос тэс ондоо байдаг. Зах зээлд хямд болон өндөр үнэтэй бүтээгдэхүүнд зориулсан орон зай хангалттай хэмжээтэй байдаг. Харин дундаж үнэтэй бүтээгдэхүүний хувьд эргэлзээтэй. Үүнийг агаарын тээврийн компаниудын жишээн дээр тайлбарлая.
Амжилттай ажиллаж буй хямд үнэтэй агаарын тээврийн компаниуд:
-South West
-Air Asia
-Ryanair
Амжилттай ажиллаж буй өндөр үнэтэй агаарын тээврийн компаниуд:
-Corporate Jet
-Max Jet
-EOS Jet
-Ozjet
Харин дундаж үнэтэй агаарын тээврийн компаниуд хэр амжилттай ажилладаг бол? Доорх компаниуд дундаж үнээр хэрэглэгчиддээ үйлчилдэг:
-American Airlines
-United Airlines
-Delta Airlines
-North West Airlines
-US Air
Эдгээрээс American Airlines-аас бусад бүх агаарын тээврийн компаниуд дампуурлаа зарласан. Харин American Airlines өнгөрсөн 10 жилийн турш $3,8 тэрбумын алдагдалтай ажилласан байна.
Дундаж хэмээх ойлголт зөвхөн үнэ дээр төдийгүй бүтээгдэхүүн дээр ч мөн адил дампуурлыг дагуулдаг.
Өнөөдөр дэлхий даяар хамгийн их борлуулагддаг хийжүүлсэн ундаа бол мэдээж Coca-Cola. Өнөөдөр дэлхий даяар хамгийн их борлуулагддаг калори багатай хийжүүлсэн ундаа бол Diet Coca-Cola. Coca-Cola компанийхан дундаж калори бүхий хийжүүлсэн ундааны зах зээл байгааг олж харан Diet Coca Cola-аас их, энгийн Coca-Cola-аас бага калори бүхий Coca Cola C2 ундааг зах зээлд гаргасан ч энэхүү ундаа нь борлуулалтын хувьд сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна.
Кофены зах зээлд ч энэ түүх давтагдсан байна. Хамгийн өндөр борлуулалттай кофе бол Folgers. Хамгийн өндөр борлуулалттай кафейнгүй кофе бол бас Folgers. Folgers саяхан 1/2 кафейны найрлагай бүхий кофе зах зээлд гаргасан ч мөн л амжилтыг эс олжээ.
Marlboro ч мөн адил энгийн Marlboro болон Marlboro light тамхинуудынхаа дундаж хатуулагтай бүтээгдэхүүн болох Marlboro medium тамхийг үйлдвэрлэн худалдаалж буй ч амжилттай бүтээгдэхүүн болж чадаагүй.
Алтан дунджийг харуулж болох сонгодог жишээ бол жижиглэн худалдааны салбар юм. Wallmart, Target дэлгүүрүүд хямд үнэ тогтоосноороо амжилтад хүрч байхад, Nevman Marcus болон Saks Fifth Avenue дэлгүүрүүд өндөр үнэ тогтоосноороо амжилтад хүрч байна. Харин Sears, Macy’s, JC Penny дэлгүүрүүд дундаж үнэ тогтоосноор алдагдал хүлээсээр байна.
Автомашин үйлдвэрлэлийн зах зээл ч мөн ялгаагүй. Hyundai, Kia, Mazda фирмүүд хямд үнэтэй автомашины зах зээлд, Lexus, Mercedes Benz, BMW фирмүүд өндөр үнэтэй автомашины зах зээлд амжилттай ажиллаж байна. Харин GM, Ford, Chrysler фирмүүд алтан дунджийн хавханд орж, засгийн газраасаа дэмжлэг тусламж авч эхлээд байна.

Зах зээлд алтан дунджид эзлэх байр суурь байдаг уу?


2010 онд хөрөнгийн зах зээл, биржийг хөгжүүлэх жил болгоно

Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн түүхэн үе шатанд Монгол улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 тоот тогтоолоороо улсын өмч хувьчлалын ажлыг эхлүүлэх, цаашид үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг үүсгэн байгуулсан юм. Хөрөнгийн бирж үүсэн байгуулагдсаны 19 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Монголын хөрөнгийн биржэд зочилж, 2009 оны 01 сарын 18-ны өдрийн үнэт цаасны 3634 дэх удаагийн арилжааг цан цохиж, нээлээ.
Хөрөнгийн зах зээлийг эрчимтэй шинэ агуулгаар, шинэ уур амьсгалаар хөгжүүлэх шаардлага бас боломж манайд байгаа бөгөөд 2010 он хөрөнгийн зах зээлийг идэвхтэй хөгжүүлэхэд шинэ үе шат авчирсан он жил болно гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр хэлсэн юм. Мөн Монголын Засгийн газар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжиж анхаар ч ажиллана гэдгийг ч дуулгалаа. УИХ-аар төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэхэд чиглэгдсэн холбогдох арга хэмжээнүүдийн тухай хууль, хөрөнгийн биржээ хөгжүүлэх сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөө хэлэлцэж эхэлж байгаа ажээ. УИХ-ын шийдвэр гарсны дараа хөрөнгийн зах зээлээ идэвхжүүлэхэд энэ салбарт ажиллаж байгаа мэргэжилтэн, мэргэжлийн байгууллагынхан хамт ажиллаж, улам их хувь нэмэр оруулна гэж Ерөнхий сайд найдаж байна.
Монголын хөрөнгийн бирж байгуулагдсанаасаа хойш 19 жилийн хугацаанд монголын хөрөнгийн зах зээл дээр ажиллах 300 шахам үндэсний мэргэжилтэн, 50 гаруй мэргэжлийн байгууллага бий болон ажиллаж байна. Түүнчлэн гадаадын 300 орчим хөрөнгө оруулагч, 11 брокерийн пүүс ажиллаж байгаа ажээ. Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн тү
вшингийн талаарх асуултад Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Р.Содхүү, хөрөнгийн зах зээл үүсээд 500 гаруй жилийн түүх ярихад хол байгаа ч бид 19 жил хамт явжээ. Хэдэн зуун жил энэ зах зээлээ хөгжүүлж явах болно. Дэлхийн түвшинд хүрээгүй байна. Хөрөнгийн зах зээл хөгжүүлнэ гэдэг тийм амар биш. Эдийн засгийн хөгжил тогтвортой болсон, дотоодын нийт бүтээгдэхүүний хувь хэмжээ ард иргэд дээр очиж, хуримтлалтай болсон тийм азар хөгждөг. Тиймээс улс орны эдийн засгийн хөгжилтэй холбогдож энэ зах зээл хөгжинө. Одоо хөрөнгийн зах зээлд дээрх хувьцаа эзэмшигчдийн 460-аад мянга нь монгол, 500 гаруй нь гадаадынх байна. Хөрөнгийн зах зээлийн талаарх дэлхийн хэмжээний том мэдлэгийг үндэстнээрээ суралцах цаг болсон. Японд нэгдүгээр ангийн хүүхдэд хөрөнгийн зах зээлийн тухай хичээл ордог байхад манайд их, дээд сургуульд нь ч орохгүй байгаа шүү дээ хэмээн хариулж байна. Харин энэ онд нэлээн хэдэн хувьцаат компани байгуулах ажил эхэлж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгуулагуудыг олон улсын зах зээлд гарах дэд бүтцийг хөгжүүлэх, менежментийг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм байна. Мөн Р.Содхүү захирлын хэлж байгаагаар гадаадынхан алт, зэс, нүүрс, жонш зэрэг ашигт малтмалын чиглэлийн 10-аад ордуудын хувьцааг нэлээн сонирхдогоос гадна АПУ, Спирт бал бурам, Баянгол зочид буудал зэрэг газрын хувьцааг бас сонирхож байгаа гэнэ.


Цаг хугацааны урсгалаар хайр үгүй болдог гэдэг үгэнд бүү итгэ

www.gazar.mn -ээс

88Гэр бүлийн аз жаргалыг хүн болгон мөрөөддөг. Айл гэрийн доторхи сайхан уур амьсгал нь хүмүүний жаргал мөн. Гэр бүлд эрэгтэй хүнийг толгой, эмэгтэй хүнийг хүзүү гэж үздэг. Хүзүү хаашаа эргэнэ толгой тийшээ гэж
оросын зүйр үг бий. Магадгүй санал нийлэхгүй нэгэн ч байж болох. Зарим хүн яагаад бид заавал эрчүүдэд жаргал өгөх ёстой гэж харин тэд бидэнд тэр жаргал гээчийг өгөх ёстой биш үү хэмээн сөргүүлэн асууж мэдэх л юм. Харин миний хувьд бол жаргалыг олж авахын тулд бусдад эхлээд өгөх хэрэгтэй. Биднээс өөр хэн энэ гэр бүлийг босгож, аз жаргалыг бий болгоно гэж боддог нэгэн билээ.
Энэ үүднээс эмэгтэй хүн гэр бүлд ямар үүрэг рольтой байх талаар хэдэн зүйл хэлье.
Чи өөрийгөө эмэгтэй хүн гэдгийг ямагт сана.
Сул дорой биш юм гэхэд даруу бай. Энэ нь чамд өөрт чинь л тус болно. Захын нэгэн сэтгэлзүйч л гэр бүлийн нуралт эрхийн төлөө тэмцлээс үүдэлтэй гэдгийг бэлээхэн хэлээд өгнө. Нөхөр тань чамаас зарим нэгэн зүйл дээр төө илүү гэдгийг өөрт нь хааяа ч болов мэдрүүлж бай. Түүний зөвхөн сайн талыг xap. Муу талуудыг нь үл тоомсорлон март. Өөрчилж дийлэхгүй зүйлээ өөрчлөх гэж бүү яар. Цаг нь ирэхээр аяндаа хувьсаж өөрчлөгдөнө.
Ухаалаг бай
Өөрийнх нь авч дийлэхгүй үнэ цэнэтэй зүйлийг бүү нэх. Өөрөөс нь илүү мөнгөтэй хүмүүстэй битгий зүйрлэ. Тэгснээс гарлагыг нь хааж мөнгөө цуглуулахад нь тусалсан нь дээр.
Талархал илэрхийлж бай
Түүндээ баярласан сэтгэлээ илэрхийлж байвал түүнээс ч бас хариу ирнэ. Чамаас дахин ийм үгийг сонсохын тулд илүү их зүйл хийхийг оролдох болно гэдэгт итгээрэй.
Бас магтаж бай
Ямарч эр хүн магтуулах дуртай байдаг. Түүний сонирхлыг тат. Сонирхолтой ярианы сэдэв ол. Аливаа ижил сонирхол хүмүүсийг ойртуулдаг.
Инээмсэглэж бай
Сайхан инээмсэглэл хүнийг чимдэг. Эр хүн болгон дэргэдээ сайхан эмэгтэйтэй байхыг хүсдэг. Хайр халамж энхрийллээр битгий дутаагаарай. Харьцаагаа хайр энхрийллээр дүүргэж, цэцэг мэт усалж байх нь танд тустай.
Ухаантай байж түүнийг бага өөнтөглө
Чиний зөв байсан ч тайван байж хэрүүлийг хүндрүүлэх хэрэггүй. Тайвширсных нь дараа асуудлаа ярилц. Хэрүүл уруулаар хэзээ ч хүссэндээ хүрэхгүй. Зөөлөн нь хатуугаа дийлдэг гэж үг бий. Тэр гарцаагүй бууж өгнө.
Итгэ бас хард
Амьдрал итгэл дээр тогтдог гэдгийг санах хэрэгтэй. Түүний адил зөв хардалт ч харьцааг бэхжүүлнэ. Хэнтэй ажиллаж, хэнтэй харьцдаг нь чамд хамаатай гэдгийг түүнд эелдэгээр ойлгуул. Харин хэтрүүлж хэрүүл болгох хэрэггүй. Юм бүхэнд хэмжээ хязгаар гэж байдаг.
Өөртөө анхаарал тавь
Түүнийг зөвхөн өөрийн байлгахын тулд гадаад үзэмж бие галбиртаа үргэлж санаа тавьж бай.
Цаг хугацааны урсгалаар хайр үгүй болдог гэдэг үгэнд бүү итгэ
Энэ бол худлаа. Харин ч улам л бат бөх болно. Үе үе галдаа цучил хийж байвал улам л дүрэлзэнэ.
Гэр бүлийн нууцыг хадгал Аливаа асуудлаа бусдад бүү ярь
Гэрээсээ гадагш гаргалгүй шийдэж бай. Өрөөл бусдын зөвлөгөө танд гай болж мэднэ. Хүүхдүүдийнхээ дэргэд нөхөр рүүгээ чанга бүү дуугар. Тэд танаас жишиг авна.
Түүнийг аль болох ойлгохыг хичээ
Аливаа асуудлаас ялангуяа эрүүл мэндийн улмаас эсвэл ажил төрлөөс болж гомдоосон бол танаас өөр хэн түүнийг бүрэн ойлгох вэ.
Үнэнч бай
Хүнд хэцүү үөд нь үнэнч байж сур. Мөнгөний асуудал, өвдөж зовох үөд нь ямагт түүний талд байж түшиж дэмжиж бай. Яагаад гэвэл та түүний цорын ганц ойр дотны хүн гэдгээ ямагт сана.
Зохион байгуулагч бай
Нөхөр чинь амарч байвал хүүхдүүдээ чимээгүй байлга. Гэрээ цэвэр цэмцгэр байлгахыг хичээ. Тавилгаа үе үе өөрчилж бай. Гэрээ чим. Нөхрөө зав чөлөөтэй үед хамтдаа ямар нэгэн зүйлийг хийж байх хэрэгтэй. Гэрийн ажлаа хийхдээ сэтгэл дүүрэн бай. Стрессийг чинь багасгана.
Сөрөг дурсамжуудаа март. Сайн зан чанарыг нь байнга дурсаж бай.
Нөхрийхөө ажлын онцлогтой эвлэр
Үдэш орой ирэх, томилолтоос буцаж ирэхэд нь сайн зүйлээсээ эхлэж дуулга. Яриагаа өрнүүл. Түүнийг санаж хүлээж байсан гэдгийг тэр мэдрэг. Байгалийн сайханд хамтдаа аял. Сэтгэл санааг тань тайвшруулна



2008-03-21 16:24:06 , Мэдээний дугаар: #94697
"Forbes" сэтгvvлээс жил бvр тодруулдаг дэлхийн тэрбумтны жагсаалтад 60 тэрбум ам.долларын хєрєнгєєр хоёрдугаарт орсон Карлос Слимийг танилцуулж байна.

















сурталчилгаа »





Халаасандаа ганц ч зоосгvй Мексикт нэг єдрийг єнгєрєєх хэцvv. Карлос Слим ингэж амьдрахгvйн тулд бvхий л амьдралынхаа турш хєдєлмєрлєжээ. Тvvний бизнес эрхлээгvй салбар гэж бараг vгvй. Тэрээр єєрєє ч эрхэлдэг компанийихаа тоог алдсан гэж хэлж байсан удаатай. Карлос Слим харилцаа холбоо, тамхи, барилга, уул уурхай, агаарын тээвэр, зочид буудал, тємєр зам, банк, хэвлэх vйлдвэр гээд ашиг олж болох бvхий л салбарт 200 гаруй компани удирддаг. Мексикийн нэг ийм онигоо байдаг. Нэгэн зоогийн газарт орвол цэсэн дээр нь "Карлос Слим эзэмшдэггvй Мексикийн цорын ганц газар" гэж бичсэн байжээ гэж.

Бизнесийн тvvх
Леваны жирийн нэг цагаачийн хvv хэрхэн ийм амжилтад хvрэв ээ. Карлос Слимийн бизнесийн гараа бэйсболлын карт худалдахаас эхэлжээ. Тэрээр Уоррен Баффетын нэгэн адил 12 настайгаасаа л vнэт цаасны арилжаа хийж эхэлжээ. Тэр 30 хvрэхээсээ ємнє хєрєнгийн бирж, зєєлєн ундааны vйлдвэртэй болсон байв. Тэрээр компаниудаа бэйсболлын карт цуглуулсан тэр арга замаараа бий болгожээ. Газрын тос боловсруулах vйлдвэрлэл, харилцаа холбооны салбарт Карлос Слим монополио тогтоосон нь єнєєгийн энэ их эд баялгийг тvvнд єгчээ. Тvvний цахилгаан холбооны Телмекс, Телцел компани Мексикийн нийт телефон сvлжээний 92 хувь, гар утас хэрэглэгчдийн 73 хувийг хангадаг. Тvvний vvрэн телефоны компаниар Латин Америкийн 100 сая хvн vйлчлvvлдэг байна. Мексикчvvд тєрсєн цагаасаа л тvvний компаниар vйлчлvvлдэг гэхэд болно. К.Слимийн эмнэлэгт тєрж, Кондумекс компаниас нь цахилгаан хэрэглэж, Чилсагийнх нь барьсан замаар алхаж, шатахуун тvгээх станцаас нь бензинээ авч, тамхийг нь татаж, утсаар ярина. Мексикчvvд бараг хєдлєх бvртээ тvvнд мєнгє тєлдєг байх нь.

Баян ядуугийн ялгаа буюу К.Слимийн эд хєрєнгє
Тэрээр салбар бvхэнд ноёрхлоо тогтоож, vvнийгээ хадгалахын тулд улстєрчидтэй нягт харилцаатай байдаг учир бусад жижиг компанид боломж олгохгvй, бизнес хєгжихєд саад болж байна гэж эдийн засагчид шvvмжилдэг. Латин америкчууд баян биш хэрнээ бусад чинээлэг орныг бодвол маш єндєр тєлбєр тєлдєг гэнэ. АНУ-д дундаж хэрэглэгч сард 60 ам.долларыг гар утасны тєлбєрт зарцуулдаг бол мексикчvvд 132 ам.доллар тєлєх нь жирийн vзэгдэл. Иймэрхvv шударга бус арга тvvний мєнгийг нэлээд єсгєдєг бололтой. Тvvний эд баялгийг ярих болоход заавал Мексикийн эмзэг асуудлыг хєндєх хэрэг гардаг. Учир нь, тэрээр энэ орны баян ядуугийн ялгааны хамгийн тод жишээ болохоор. Мексикийн жирийн нэг иргэн єдєрт хоёр ам.долларын цалин авч байхад Карлос Слим єдєрт 27 сая ам.долларын ашиг олдог. Карлос Слимийн компанийн нийт хєрєнгє Мексикийн хєрєнгийн зах зээлийн индексийн гуравны нэгийг эзэлдэг бол тvvний єєрийн vндсэн хєрєнгє улсынхаа нийт эдийн засгийн эргэлтийн долоон хувьтай тэнцдэг. Тvvний хєрєнгє сvvлийн хоёр жилд бараг л гэрлийн хурдаар єсчээ.

Тэрээр єнгєрсєн 24 сард 20 тэрбум ам.доллараар хэтэвчээ зузаалж амжсан байна. Тэрээр нэгэнтээ эд баялгийг жимсний цэцэрлэгтэй зvйрлэн хэлжээ. "Та жимсээ бусадтай хуваалцаж болно, харин цэцэрлэгээ биш. Цэцэрлэг байгаа цагт та vvгээр хvссэнээ хийж болно" гэсэн байдаг. Хvмvvс хоорондоо vг хэлээрээ ойлголцдог бол К.Слим тоогоор ярих дуртай гэдгээ нуудаггvй.

Хувийн амьлрал
Карлос Слим Мексик дэх Леваны цагаач гэр бvлийн бага хvv болон 1940 онд тєржээ. Тэрээр таван ах, эгчтэй єнєр єтгєн гэр бvлд єсчээ. Тэрээр єєрийн амьдралаа зохиохдоо ч єнєр бvлтэй болсон юм. 1967 онд Сумаяа Домит гэдэг эмэгтэйтэй гэрлэж, 1999 онд євчнєєр єєд болтол нь 32 жил амьдарчээ. Тэд зургаан хvvхэдтэй. К.Слимийн гурван хvv гэр бvлийнхээ эзэмшил дэх компанийг хэд хэдээр нь хариуцан ажиллуулдаг. Тэрээр Мексикийн их сургуульд инженерийн чиглэлээр мэргэжил эзэмшжээ.
Сонирхуулахад Тvvний тухай ер нь эсрэг тэсрэг мэдээлэл их сонсогддог. Тэр бизнест єрсєлдєх дуртай гэж ярьдаг хэрнээ орсон салбар бvртээ монополь тогтоохыг эрмэлздэг. Шинэ технологийн тухай ярих дуртай атлаа компьютераас илvv vзэг, цаастай ноцолддог гэнэ. Мексик дэх эдлэндээ Билл Клинтоноос эхлээд зохиолч Габриэль Гарсиа Маркес зэрэг алдартнуудыг урьдаг ч жирийн иргэд ойр хавиар нь явахад нээлттэй бус байдаг. Хєл бємбєгийн фанатуудын эх оронд амьдардаг ч бэйсболлын "Нью-Йоркийн янкичууд" багийг ивээн тэтгэдэг. Энд нэг сонирхолтой зvйл єгvvлэхэд Карлос Слим бизнесийн амжилтаа Чинпс хаантай холбон тайлбарладаг. Тэрээр Чингис хааны их байлдан дагуулалтын vеийн тvvхийг унших тун дуртай нэгэн гэнэ. Дэлхийн мянганы хvнээр тодорсон манай євєг дээдсийн улс гэрээ удирдаж байсан арга ухаан орчин vеийн хvн тєрєлхтний тvvхэнд дэлхийм толгой тэрбумтны баяжих гол эх сурвалж нь болжээ.

Эзнээ дүрс, дуу хоолойгоор нь таньдаг программ зохиожээ

www.gazar.mn -ээс


Мэдээлэл, технологийн сургуулийн /МТС/ оюутнууд эзнээ дүрс, дуу, хоолойгоор нь таньдаг программ зохиожээ. Тэд энэ программаараа Японы Чибо хотод өнгөрөгч сарын сүүлчээр болсон олон улсын ”
PROCON” тэмцээнд оролцож, сэдэвчилсэн төрөлд нь ” Special prize” буюу тусгай байрын шагнал хүртээд иржээ. МТС-ийн багш Ж.Үйтүмэнгээр ахлуулсан П.Тулга, Э.Мөнх-Эрдэнэ, Д.Энхмандах, Э.Нямдаваа, Э.Булганчимэг нарын мэдээлэл технологийн ангийн дөрөвдүгээр курсын оюутнуудаас бүрдсэн “Сүлд” багийн зохиосон програм нь хэрэглэгчдэд компьютертэйгээ харьцахад хялбар дөт арга замыг зааж өгснөөрөө онцлогтой болсон хэмээн өндөр үнэлэгдсэн байна. Тухайлбал “smart display” хэсэгт компьютер мэдрэгч камерийн тусламжтайгаар дэлгэцийн өмнө зөвхөн эзнээ байгаа үед ажиллаж, бусад үед буюу өөр хэн нэгэн ирэхэд автоматаар унтардаг бол “үoice komand” программын хэсэгт хэрэглэгч өдөр тутмын хийдэг үйлдлүүдээ өөрийн дуу хоолойгоор хэлж сануулаад, дараа нь шууд амаараа хэлэхэд л PC үйлдлийг шууд гүйцэтгэдэг байхаар зохион бүтээсэн байна. Энэ нь япончуудын сонирхлыг татаж, Монголын “Сүлд” багийнхан NHK телевизээр гарч, технологийн хоёр ч сэтгүүлд ярилцлагын зочноор уригдсан гэнэ. Энэ жил 20 дахь удаагаа зохиогдсон ” «PROCON» тэмцээнд Хятад, Тайвань, Япон, Вьетнам, Монгол зэрэг орны багууд оролцож, бодлогын, чөлөөт, сэдэвчилсэн гэсэн гурван төрлөөр хүч авьяасаа уралдуулжээ

Нийслэлийн агаарын бохирдол Европын стандартын хэмжүүрийг “улайсгав”

www.gazar.mn -ээс

65Агаарын чанарын албанаас агаарын чанарт байнгын шинжилгээ хийдэг автомат дөрвөн харуулаа зэрэг ажиллуулж, нийслэлийн төвийн зургаан дүүргийн 35 цэгт агаарын бохирдол ямар байгааг энэ сарын 16-25-ны өдөр хэмжсэн байна.
Уг хэмжилтээр агаар бохир­дуулагч үзүүлэлтүүдийн агуу­ламж зөвшөөрөгдөх хэм­жээнээс их гарчээ. Угаарын хийн агууламж ихэнх дүүрэгт манай улсын стандартын зөвшөөрсөн хэмжээнээс бага байсан ч Европын стандарттай харьцуулахад давсан үзүүлэлттэй гарчээ. Эндээс харахад манай агаарын бохирдлыг хэмжих хэмжүүр нь үйлдвэрлэл хөгжсөн, шигүү суурьшилтай Европынхоос сул байгаа нь ажиглагдав. Агаарын бохирдол Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт хамгийн их байгаа бол үйлдвэрийн район гэгдэх Хан-Уул дүүрэгт хамгийн бага байсан аж. Агаарын бохирдол ид ихэсдэг арванхоёр, нэгдүгээр сард хэмжилтийг дахин хийх юм байна.

Тавантолгойн эзэн далдуур шийдэгдэж эхэлсэн бололтой

www.gazar.mn -ээс

55Тун удахгүй Тавантолгойн хувь заяа шийдэгдэнэ. Энэ ордыг эзэмшихийн төлөө гадаад, дотоодын нэр бүхий олон компани саналаа ирүүлсээр байна. Харин "тулаан"-д хэн ялах бол гэдэг асуулт хүчтэй тавигдаж эхэллээ.
Тавантолгойн түүх
Тавантолгойн орд нь таван жижиг толгойн хэлбэрээр байрласан байдаг тул ийн нэрлэсэн аж. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байршилтай чулуун нүүрсний орд газар юм. Тогтоогдсон нөөц нь зургаан тэрбум гаруй тонн. Үүнээс хоёр тэрбум нь коксждог, өндөр чанартайд тооцогддог байна. Энэ орд газар манай улсад томоохонд тооцогдох төдийгүй дэлхийн арван том уурхайн нэг билээ. Харин уг ордыг 1996 оноос эхэлж ил уурхайгаар ашиглан Өмнөговь болон Дундговь, Дорноговь зэрэг аймгуудын нүүрсний хэрэгцээг хангаж иржээ.
Ордын өнөөгийн эзэмшигчид
Өнөөдрийн байдлаар уг ордод олборлолт хийж байгаа "Таван толгой" ХК 169 га талбайг хамарсан 287А тусгай зөвшөөрлийг эзэмшдэг аж. Ингэснээр 2004 оноос эхлэн жилдээ 100 орчим мянган тонн коксжих нүүрсийг Гашуун-сухайтын боомтоор БНХАУ-д экспортолж байна. Энэ компани тус уурхайгаас 2003 онд 39 мянган тонн, 2004 онд 64 мянган тонн, 2005 онд 405 мянган тонн, 2006 онд 787.1 мянган тонн нүүрс олборлосон байна. Харин 2000 оноос "Энержи ресурс" ХХК Тавантолгойн ордын бусад томоохон талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшсээр ирэв.
УИХ-аас тус ордыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад оруулж, Засгийн газар 100 хувь төрийн эзэмшилд байх ёстой гэсэн байр суурьнаас "Энержи Ресурс" ХХК-тай хэлэлцээ хийсэн юм.
Ингээд өнгөрсөн оны гуравдугаар сард Ухаа худаг нэртэй 11952 А тусгай зөвшөөрөл бүхий 2959 га талбайг тус компанид үлдээж, бусад таван зөвшөөрлийг Засгийн газар авчээ. Албан ёсны мэдээнээс үзвэл, Засгийн газар Тавантолгой нэртэй 11943 А тусгай зөвшөөрөл бүхий 2037 га талбай, Тавантолгой нэртэй 11956 А тусгай зөвшөөрөл бүхий 5603 га талбай, Шар тээг нэртэй 11955 А тусгай зөвшөөрөл бүхий 24532 га талбай, Бор толгой нэртэй 11953 А тусгай зөвшөөрөл бүхий 12871 га талбай, Бор тээг-1 нэртэй 11954 А тусгай зөвшөөрөл бүхий. 23479 га талбай газрын ашиглалтын зөвшөөрлийг төрийн өмчит "Эрдэнэс МГЛ" ХК-д шилжүүлэн өгчээ.
Одоо ордын дийлэнх хэсгийг эзэмшиж буй "Эрдэнэс МГЛ" ХК-ийн төлөвлөж буйгаар Тавантолгойн орд газарт 15-30 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ил уурхай, 14 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барих аж. Мөн 220 квт-ын Цахилгаан дамжуулах агаарын шугам (ЦДАШ) Тавантолгойн дэд станцын хамт, Тавантолгой-Оюутолгой-ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн нутаг дахь Хайлуту чиглэлийн дагуу улсын хил хүртэлх 220 квтын ЦДАШ-ын хамт барихаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Тавантолгой-Оюутолгой-Гашуунсухайтын чиглэлийн 270 км урт төмөр замын сүлжээг хөдлөх бүрэлдэхүүний хамт, хоногт 32 мянган шоо метр ус шахах хүчин чадалтай насос станц, 70 км ус дамжуулах хоолой бүхий ус хангамжийн байгууламж, 10 мянган хүн оршин суух хотхон, холбогдох нийгэм ахуйн байгууламжийг босгохоор төлөвлөсөн байна.
Таванголгойн шинэ эзэд
Иргэн Б.Цогшсайхан. Монголын "Дайцүки" ХХК-ийг үүсгэн байгуулагч. "Буян"-гийн Жагаагийн төрсөн дүү. Тэрбээр ах нь Үйлдвэр худалдааны сайд байх үед буюу 2006 оны наймдугаар сард Тавантолгойн ордын 101 га талбайгаас нүүрс олборлох ашиглалтын лицензийг 30 жилийн хугацаатайгаар авсан байна.
БНХАУ-ын иргэн Гуо Юу Чи. "Броэд", "Морин луу" ХХК-иудыг үүсгэн байгуулж эзэмшдэг. Эдгээр компани нь Тавантолгойн 56 012 га талбайгаас нүүрс олборлох ашиглалтын
лиценз эзэмшиж байгаа аж.
Хэрэв "Эрдэнэс МГЛ" 100 хувь төрийн өмчит ХК 68 522 га газар эзэмшдэг гэвэл энэ иргэн Монгол Улстай зэрэгцэхүйц том хэмжээний газар эзэмшдэг гэсэн үг юм. "Броэд" ХХК-д 2006 оны наймдугаар сард Тавантолгойн ордын Гашуун овоо хэмээх газар 37 350 га талбайгаас нүүрс олборлох 60 жилийн хугацаатай ашиглалтын лиценз олгосон байдаг байна.
Үүгээрээ тус компани энэ оны эхний сарын байдлаар хамгийн том талбай бүхий ашиглалтын лицензтэй 10 компанийн хоёрт орсон аж. Харин "Морин луу" компанийхаа нэр дээр мөн л 2006 оны наймдугаар сард Тавантолгойн Дуулга толгой хэмээх газрын 18 662 га талбайгаас нүүрс олборлох 60 жилийн хугацаатай ашиглалтын лиценз авчээ.
Энэ нь бас л манай улсын хамгийн том талбай бүхий ашиглалтын лицензийн нэг юм. Мөн гадаадын дараах компаниуд тус ордод хөрөнгө оруулах саналаа манай улсын Засгийн газарт хэдийнэ ирүүлчихээд байгаа сурагтай.
Эдгээр компанийн заримаас нь танилцуулбал:
БНСУ-ын "КОРЕС" байгууллагын толгойлсон 11 компанийн консорциум. Захирал нь Ли Хан Хо. 1967 онд байгуулагдсан энэ компани 2008 оны жилийн эцсийн тайлангаар 10 орны 26 төсөл дээр 473 тэрбум 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн үзүүлэлттэй гарчээ.

Өнгөрсөн жил Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг БНСУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор тус улсад зочилсныг уншигчид санаж байгаа байх. Энэ үеэр ноён Ли Хан Хо өөрийн хүсэлтээр Н.Энхбаяртай уулзаж уул, уурхайн салбарт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж байсан. Энэ компани мөн Казахстаны ураны орд дээр төсөл хэрэгжүүлдэг аж.
Уг ордын ядаж 10-20 хувийг эзэмшихийн төлөө байдгаа гөвж байгаа дуулдана. Мөн Якутын нүүрсний уурхайг сонирхож байгаа аж.
ОХУ-ын "Ренова", "Базовый элемент", "Газпром" компаниуд. Монголчуудад аль хэдийнэ танил болсон нэрүүд. "Ренова", "Базовый элемент" хоёр ОХУ-ын хүчирхэг компаниудын нэг бөгөөд хоёулаа тус улсын хөнгөн цагааны зах зээлийг эзэмшдэг. Одоогийн ерөнхийлөгч Д.Медведев “Газпром"-ын захирлаар ажиллаж байсан гэдгийг энэ дашрамд санах хэрэгтэй болов уу.

АНУ-ын "Пибоди энержи" компани.
Хувийн хэвшлийн хувьд дэлхийн хамгийн том нүүрсний компани юм. Түүний нүүрсний бүтээгдэхүүн нь АНУ-ын бүх эрчим хүчний үйлдвэрлэлийн 10 орчим хувийг, дэлхийн эрчим хүчний хоёр хувийг хангадаг гэсэн мэдээлэл бий. Ерөнхий сайд асан С.Баяртай уулзах үеэрээ Тавантолгойд зөвхөн нүүрс олборлохоор зогсохгүй, шингэн түлш, шатагч хий зэрэг дагалдах үйлдвэрлэл эрхлэх нь зүйтэй хэмээн сонирхлоо илэрхийлсэн байдаг.
БНХАУ-ын "Шинхуа энержи" компани. Нүүрс олборлолтоороо улсдаа толгой цохидог компани. Гэхдээ олборлодог ихэнх ордууд нь Өвөрмонгол орчимд байдаг. Тиймээс замын ойрыг бодсон ч Тавантолгойг сонирхож байгаа шалтгаан нь ойлгомжтой юм. Энэ компанийн талаар хэвлэлүүд хангалттай их бичиж байсан тул илүүг нуршсангүй. Харин манай төрийн удирдлагуудын Оюутолгойн гэрээний үед баримталж байсан "хөршүүд"-тэйгээ хамтрахгүй гэсэн бодлого энэ компанийг тойрохгүй гэдэгт найднам.
Японы "Мицуи", "Иточу", "Сожиц" ("Марубени", "Сумитомо" корпорацийн хамт).
Эдгээр компанийн талаарх мэдээлэл хангалттай гарч байсан тул дурьдахаас татгалзлаа.

Энэтхэгийн "Жиндал Стиил энд Пауэр лимитэд" компани.
Хар төмөрлөг, эрчим хүчний том компани. Энэ оны эхээр Тавантолгойд хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлсэн. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Энэтхэгийн тэрбумтан Навээн Жиндал ажилладаг бөгөөд өнгөрсөн жил манай оронд ирж төлөөлөгчийн газраа Улаанбаатарт нээснээ зарласан юм.
Бразилийн "Вэйл" корпораци. Энэ компанийн талаар одоогоор тодорхой мэдээлэл алга байна.
Швейцарийн "Экстрата". Тус улсын уул уурхай, олборлолтын томоохон компани. Цайр, төмөр, хөнгөн цагаан болон бусад металлуудыг олборлодог гэсэн мэдээлэл байна. Одоогоос гурван жилийн өмнө Канадын "Фалконбриж" хэмээх хөнгөн цагаан үйлдвэрлэгч компанийн хувьцааны 80 хувийг 11 тэрбум еврогоор худалдан авах санал тавьж байсан. Тиймээс бас басаж болохгүй л компанийн нэг аж.
Энэ мэтчилэн 20 орчим компани хөрөнгө оруулах саналын сонгон шалгаруулалтад оролцохоор саналаа ирүүлээд байгаа бололтой. Мөн албан бус эх сурвалжийн мэдээлснээр, Сангийн яам аль хэдийнэ нэг компанийг нь онцолчихсон байгаа аж. Гэхдээ мэдээж хэрэг энэ компанийн нэр одоогоор нууц байна. Энэ бүхнээс харахад сонгон шалгаруулалтын "тулаан" нэлээд ширүүхэн явагдах нь ойлгомжтой боллоо.

Бизнес төлөвлөгөө хийхийн учир

Ta бизнес төлөвлөгөөгөө хийхдээ хамгийн түрүүнд бизнесийнхээ эдийн засгийн хувьд хэрэгжих боломжийн бүх талыг үнэлсэн тойм, үүний дотор бизнесийн хэтийн төлвийн тодорхойлолт, шинжилгээг бичих хэрэгтэй.
Энэхүү зөвлөгөөнд бизнес эхлэхэд анхаарвал зохих хамгийн чухал зүйлсийг арван хоёр хэсэг болгон хуваасан тул та бизнес төлөвлөгөөгөө тус загварын дагуу хийж болно. Бизнес төлөвлөгөө нь бизнесийн хэмжээнээс хамаарах хашир хэрсүү аж ахуй эрхлэгч болгоны хийдэг алхам юм. Бизнес төлөвлөгөө олон янзын хэлбэртэй байдаг. Номын сан, дэлгүүрүүдэд бизнес төлөвлөгөөний загварууд бүхий ном байдаг.
Бизнес эхэлж буй олон аж ахуй эрхлэгчид бизнес төлөвлөгөөгөө бичих дургүй байдгийг мэдэх хэрэгтэй. Тиймээс доорх төлөвлөгөөний хэсэг бүрийг хийхийг зөвлөж байна.
Яагаад бизнес төлөвлөгөө хийдэг вэ?
“Таны бизнес амжилттай байгаа үед боломжтой бол өмч хөрөнгө худалдан авах талаар бод.”
Таны бизнес төлөвлөгөө олон талаар ашигтай байна. Энэхүү үнэт хэрэгслийг алгасахгүй байх зарим шалтгааныг энд дурдав.
•Юуны өмнө энэ нь холбогдох мэдээлэл, шинжилгээг ашиглан таны зорилгыг тодорхойлж, тодруулна.
•Та зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, банк зэрэг чухал хувь хүн байгууллагатай харилцахдаа үүнийг өөрийгөө ойлгуулах хэрэгсэл болгон ашиглаж болно.
•Хүмүүсээс, үүний дотор танд үнэлж баршгүй зөвлөлгөөг үнэгүй өгч чадах, таны эхлэх гэж буй бизнесийн салбарын хүмүүсээс санал, зөвлөгөө хүсэхдээ энэ төлөвлөгөөг ашиглаж болно. Олон аж ахуй эрхлэгчид цаг, ажил хэмнэж өгч чадах мэргэжилтний санал бодлыг авахгүйгээр өөрийнхөөрөө зүтгэдэг. Энэ нь амьдралд шаардлагагүй бэрхшээлүүдийг үүсгэдэг.
•Таны бизнес төлөвлөгөө таны төлөвлөлтийн явц дахь алдаа дутагдлыг илрүүлж чадна.
Бизнес төлөвлөгөө хийхдээ юунаас зайлсхийх хэрэгтэй вэ?
Хэтийн, ирээдүйн төлөвлөлтөд зарим ухаалаг хязгаарлалт тавь. (Хэтийн гэдэг нь нэг жилээс илүү хугацааг хэлнэ.) Ойрын зорилгоо баримтлах нь илүү сайн бөгөөд бизнесийн явцад төлөвлөгөөгөө өөрчил. Хэтийн төлөвлөлт утгагүй болох нь олонтаа, учир нь таны бизнесийн Мөн чанар анхны ойлголтоосоо өөр болж болдог.
Өөдрөг үзлээс зайлсхий. Үнэн хэрэгтээ өөдрөг үзлийг багасгахын тулд шаардагдах капитал, цаг хугацаа,
борлуулалт, ашгийг урьдчилан тооцохдоо багаар тооц. Цөөхөн бизнес төлөвлөгөө хэр их мөнгө, цаг хугацаа шаардагдахыг зөв урьдчилан тооцсон байдаг. Таны бизнест бэрхшээл тохиолдох үед ямар стратеги баримтлахаа бичих хэрэгтэй. Асуудлыг тайлбарлахдаа энгийн хэллэг хэрэглэ. Уншиж ойлгоход хялбар болго.
Бизнесийнхээ өвөрмөц шинж буюу патентжуулсан нээлтэнд ч бүү найд. Сайн нээлттэй бизнес эхэлсэн хүмүүс дандаа амжилт олдоггүй, харин сайн эдийн засагтай бол амжилт олдог.
Таны төлөвлөгөөндөө засаж оруулж болох зарим сэдвийг энд дурдав
•Эрхэм зорилгын мэдэгдэл:
Энэ нь танай бизнесийн зорилго, зорилтын товч тойм юм.
•Хүмүүс: Таны амжилтын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бол та өөрөө юм. Та урьд өмнөх туршлагаа шинэ бизнестээ хэрхэн хэрэглэх талаар төвлөрөн бич. Өөрийнхөө болон энэ бизнесийг эхлэхэд оролцох хүн бүрийн товч намтрыг бэлд. Баримтанд тулгуурла. Хэтрүүлгээс зайлсхий. Таны бизнес төлөвлөгөөний энэхүү хэсгийг зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, борлуулагч зэрэг тантай холбоотой хүмүүс маш анхааралтай унших болно. Гэхдээ та өөрөө хийж чадахгүй зүйлээ хийж чадна гэж болохгүй. Хэрэв танд нэг гол үүргээ гүйцэтгэх чадвар байхгүй бол үүнийг бизнес төлөвлөгөөндөө оруул. Жишээ нь хэрэв та ажилтнуудыг сургах чадваргүй бол, энэхүү дутагдлаа яаж нөхөхөө тайлбарла. Та төлөвлөгөөндөө түнш нэмж оруулах буюу танд байхгүй чадварыг хангах гол ажилтнуудыг хөлслөхөөр төлөвлөж болно. Оруулахаар төлөвлөж буй бүх удирдах хүмүүсийн намтрыг оруул.
•Танай бизнесийн танилцуулга:
Хийх гэж буй бизнесээ тодорхойл. Мөн үүнийгээ хэрхэн төлөвлөж байгаагаа тодорхойл. Та үйлчлэх гэж буй зах зээлдээ төвлөрөхийг хичээ.
•Эдийн засгийн үнэлгээ
Танай бизнесийн орох гэж байгаа эдийн засгийн орчны бүрэн үнэлгээг оруул. Бизнес төлөвлөгөөндөө ашиглах гэж байгаа тохируулагч агентлагууд болон хүн ам зүйн мэдээ танай бизнестэй ямар холбоотойг тайлбарла. Тохиромжтой бол орон нутгийн төлөвлөлтийн хэлтсүүдэд байдаг хүн ам зүйн судалгаа болон хүмүүсийн хөл хөдөлгөөний талаархи мэдээллийг оруул.
•Мөнгөн гүйлгээний тайлан
Танд шаардагдах капиталыг нэгтгэсэн нэг жилийн мөнгөн гүйлгээг оруул. Ямар бэрхшээл гарах, асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа тухай дүгнэлтээ оруул.
•Маркетингийн төлөвлөгөө, өргөжүүлэх төлөвлөгөөгөө оруул.
•Жижиг бизнесийн удирдлага зэрэг танд хэрэг болох засгийн газрын вэбсайт руу орж үз. Энэ вэбсайтын гол хуудсан дээр “Нөөц” гэсэн хэсэг рүү ор.
Сайн бизнес төлөвлөгөө хийх зургаан алхам
Бизнес эхэлж буй аж ахуй эрхлэгчид бизнес төлөвлөгөв бичихдээ бэрхшээлтэй тулгардаг. Энэ хичээл танд олон талаар тусална, Тиймээс энэхүү төлөвлөлтийн аргачлалыг бүү алгас! Үүнийг хялбарчлахын тулд сайн төлөвлөгөө гаргахад тань туслах зургаан алхмыг энд дурдав:
1.Өөрийн бизнесийн үндсэн ойлголтыг тодорхойл.
2.Таны бизнесийн ойлголтын хэрэгжих боломж, онцгой шинжийн талаар олж чадах бүх мэдээллийг цуглуул.
З.Эмхэтгэн нэгтгэсэн мэдээлэл дээрээ үндэслэн ойлголтоо тодорхойлж тодруул.
4.Бизнесийнхээ онцгой шинжийг тоймло. “Юу, хаана, яагаад, яаж” гэсэн хандлага хэрэглэх нь ашигтай. 5.Төлөвлөгөөгөө анхаарал татах хэлбэрт оруулбал, танд төвлөрөх, мөн чанарыг ойлгоход туслах төдийгүй, таны хувьд маш чухал бизнесийн харилцаанд ашиглах үнэт хэрэгсэл болно.
6.Таны төлөвлөгөөнд бизнесийг амжилттай болгоход шаардлагатай дараахь хүчин зүйлс орсон эсэхийг шалга
•Эрүүл бизнесийн ойлголт
Аж ахуй эрхлэгчдийн хийдэг хамгийн түгээмэл ганц алдаа бол эхлэхдээ зөв бизнес сонгодоггүйд оршино. Хэтийн бизнесийнхээ талаар мэдэж авах хамгийн сайн арга бол өөрийн бизнесээ эхлэхээс өмнө энэ салбартаа өөр компанид ажиллах явдал юм. Сайн бизнесийн тухай таны ойлголт, бодит байдлын хооронд их зөрөө байж болно.
•Зах зээлээ ойлгох
Ойлголтоо турших нэг сайн арга бол эхлэхээсээ өмнө бүтээгдэхүүн буюу үйлчилгээгээ борлуулж турших явдал юм. Та өөрийгөө дэлхий даяар цаасан шувуу нисгэгчдийн төсөөллийг эзэмдэх гайхамшигт цаасан шувуутай гэж бодож байна уу? Тэгвэл та эхлээд хэдийг гараараа хийгээд борлуулах гээд үз.
•Эрүүл, өсөж буй тогтвортой салбар
Нисэх онгоц, автомашин зэрэг бүх үеийн агуу их нээлтүүдийн зарим нь эдгээр агуу дэвшлийг ашиглахыг оролдсон олон хүнд эдийн засгийн үр ашгаа өгөөгүй гэдгийг сана. Жишээ нь Вилбер Райт анхны онгоцыг нисгэснээс хойших бүх агаарын тээврийн хуримтлагдсан ашиг тэгээс бага юм. (Агаарын тээврийн алдагдал ашгаасаа их байсаар ирсэн.) Амжилт олохын тулд хүн төрөлхтний хувьд агуу их нээлт буюу дэвшлийг авчирсан бизнес олох шаардлагагүй, харин агуу их эдийн засагтай бизнесийг олсон хүмүүс л амжилтанд хүрдэг.
•Чадварлаг менежмент.
Өөрийн дуртай, бахархдаг, ёс зүйн сайн чанартай, таны чадварыг нөхөх, танаас ухаантай хүмүүсийг хай. Танд байхгүй чадварыг эзэмшсэн хүмүүсийг ажилд авахаар төлөвлө. Өөрийн өвөрмөц чадварыг тодорхойлж, таны сул талыг давуу тал болгох өөр хүмүүсийг хай.
•Чадварлаг санхүүгийн хяналт
Та нягтлан бодох бүртгэл, компьютерийн програм хангамж, мөнгөн гүйлгээний менежментээр мэргэжих нь ямар чухлыг сүүлд олж мэдэх болно. Ихэнх аж ахуйн эрхлэгчид нягтлан бодох бүртгэлийн боловсрол мэргэжилгүй байдаг бөгөөд эдгээр чадварыг сурахын тулд сургуульд дахин явах ёстой болдог. Та оноо хэрхэн өгдгийг нь мэдэхгүй байж, тоглоомын бооцоонд хамаг мөнгөө тавих уу? Хүмүүс бизнест үргэлж ийм алдаа гаргадаг.
•Бизнесийн тууштай чиглэл
Хэрэв та тусгай бүтээгдэхүүн буюу үйлчилгээний талаар бодож байгаа бол мэргэжлийн хүмүүс мэргэжлийн бус хүмүүсээс хавьгүй илүү ажилладгийг олж мэднэ. Та өөрийн сайн хийдэг зүйл дээр төвлөрснөөр бага үнэтэй хэн нэгэнтэй өрсөлдөх шаардлагагүй болно.

“Сайжруулсан” компьютер бүтээгч Майкл Делл

“Сайжруулсан” компьютер бүтээгч Майкл Деллийн бизнестээ гол баримталж ирсэн зарчим нь боломжит доод үнээр хэрэглэгчийн хүсэл шаардлагад нийцсэн компьютерийг худалдан авагчийн гарт шууд худалдаалах явдал. Үүгээрээ тэрбээр компьютерийн зах зээлийн ерөнхий өнгө төрхийг өөрчилж чадсан гэдэг.
М.Делл уян хатан менежмент, бизнесийн төрөлхийн авьяасынхаа ачаар өөрийн компаниа богино хугацаанд томруулж, эдийн засгийн хүнд хэцүү цаг үеийг саадгүй өнгөрүүлж чадсан. Тэрбээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд олон шинэ соргог зүйлийг нэвтрүүлж, багагүй алдаа гарган, түүнээсээ суралцаж, төрөл бурийн эрсдэл, аюултай тулгарч байж оюутны байрны жижиг өрөөнөөс эхэлсэн жижиг бизнесээ үндэстэн дамнасан өнөөдрийн “Делл” корпорацийг босгосон юм.
Майкл Саул Делл нь 1965 оны 2 дугаар сарын 23-нд Хьюстон хатод эмч Александр Делл болон үнэт цаасны брокер Лоррайне Делл нарын хүү болон мэндэлжээ. Тэд чинээлэг, боломжийн орлоготой байсан учир хүүгээ өндөр боловсролтой мэдлэг чадвартай хүн болохыг хүсдэг байв. Багаасаа тооны ухаан, техникт сонирхолтой байсан нь улмаар компьютер хэмээх шинэ технологид татагдахад хүргэжээ. Арван таван настайдаа анхны Apple II хэмээх компьютертай нүүр учирснаас хойш энэхүү техниктэй өөрийн амьдралаа холбосон байна. Хьюстоны ахлах сургуулийг амжилттай дуургэсний дараа эцэг эхийн шахалтаар Техасын их сургуульд элсэн орсон ч дундаас нь орхисон байна. Гэсэн хэдий ч хожим 2002 онд Лиерикийн их сургуулиас эдийн засгийн ухааны хундэт докторын цол хүртжээ. Делл эхийнхээ нөлөөгөөр бизнесийн алтан боломж гэгч юу болохыг бага насандаа мэдэрч ойлгож авсан юм. Гэр булийн оройн хоолон дээр эдийн засаг, бизнесийн халуун яриа өрнөдөг байсан нь ирээдүйн тэрбумтны авьяас билэг бүрэлдэх суурийг тавьжээ. 12 насандаа байхдаа тэрбээр хуучин маркны үнэ өдөр ирэх тутамд өсдөг болохыг ажиглаж мэдээд марк цуглуулж эхэлсэн гэдэг. Цуглуулсан маркаа хамгийн их ашиг унахаар борлуулах арга зам нь зуучлах болон дуудлага худалдааныхныг алгасан шууд марк цуглуулагч нарт худалдаалах явдал гэдгийг олж харсан байна.
Тэгээд найз нарынхаа маркуудыг нэгтгэн 12 хуудас каталог гаргаж, тухайн үеийн марк цуглуулагчдын сэтгуулд сурталчилгаа тавиулсан байна. Энэ нь 12 настай Деллд чамлахааргүй ашиг болох 2000 ам. долларыг авчирчээ. Делл өөрийн бизнесийн үзэл санаагаа улам сайжруулж, 16 настайдаа “Хьюстон Пост ” сониныг захиалгаар борлуулж эхлэв. Түүнд тус сонины газрын голчлон баримтладаг утсаар захиалга авах маркетингийн аргачлал таалагдаагүй учир өөр илүү арга замыг эрэлхийлсэн байна.
Юуны түрүүнд тухайн сониныг хамгийн ихээр ямар хүмүүс худалдан авч байгааг сонирхжээ. Гэтэл гол уншигчид нь шинэхэн гэрэлсэн хосууд, байраа сольсон өрхүүд тус сониныг ихэвчлэн захиалан уншдаг болохыг мэдэж авав. Үүн дээрээ үндэслэн ойр орчмынхоо дөнгөж гэрлэсэн хосууд болон шинээр нүүж ирсэн айл өрхүүд рүү захиалгын хуудсыг захианы хамтаар илгээдэг байв. Түүний энэ арга амжилттай болж, эхний жилдээ 18,000 ам долларын ашиг олж, коллежид орох жилдээ шинэхэн BWW маркийн автомашин худалдан авчээ. Өөрийн хөлс хүчээр олж авсан машиныхаа арын суудал дээр 3 ширхэг компьютер ачаад коллежийн зүг хөлгийн жолоогоо залсан аж.
Майкл Делл дунд сургуульд байхаасаа компьютерт сонирхолтой байсан бөгөөд өөрийн гэсэн компьютертэй болгож өгөхийг эцгээсээ тасралтгүй шалдаг байжээ. Хүүгийн ятгалаганд орсон эцэг нь хүүдээ Apple II компьютер худалдан авч өгсөн байна. Компьютерийг авсан даруйдаа тэрбээр Билл Гейтс шиг программ бичих гэж суусангүй. Шууд л эрэг шургийг нь тайлж хэрхэн ажилладаг нууцыг мэдэж авахаар задалж орхисон байна. Харин дараа жил нь IBM-ээс гаргасан хучин чадалтай компьютерийг хэрхэн өөрчилж болохыг судалжээ. Ингээд Майкл компьютерийн эд ангиудыг бөөнөөр худалдаалах цэгүүдээс хямд үнээр худалдан авч “сайжруулсан ” компьютер бүтээдэг болсон түүхтэй. Түүний гол худалдан авагчид нь эхлээд найзууд нь байсан бол удалгүй хэрэглэгчдийнх нь хүрээ тэлсэн байна.

Багаж хэрэгслийн лаборатори нь Canon-ны үндэс байжээ

“Canon” бол Японд төвтэй дэлхийн олон улс оронд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон корпораци билээ. Гол бүтээгдэхүүнүүд нь камер, фото аппарат, хувилагч болон компьютер, принтер зэргийг нэрлэж болно. Гол төв нь Япон улсын Токио хотод байрладаг.
1937 онд Японы Токио хотод Precision Optical Instruments Laboratory буюу оптикийн нарийн багаж хэрэгслийн лаборатори байгуулагдсан бөгөөд энэ нь өнөөгийн агуу “Canon”-ны үндэс суурь болжээ. 1930-1934 оны үед Японд анх удаагаа 35 мм-ийн хальсан дээр ажилладаг Kwanon хэмээх нэртэй аппарат гарсан байна. Энэ бол одоогийн бидний барьдаг аппараттай төстэй загвартай анхны загвар байлаа. Тухайн үед Япон улсад эдийн засаг тийм ч сайн байгаагүй бөгөөд Японы хамгийн нэр хүндтэй дээд сургуулийг төгссөн хүн хамгийн өндөр цалинтай ажилд орлоо гэхэд л сард 70 иенээс илүү авдаггүй байсан гэхэд анхны загварын нэг болох Leica камер нь 420 иений үнэтэй байсан гэхээр ямар үнэтэй гарч байсан нь тодорхой байгаа биз ээ.
Ийм өндөр үнэтэй аппарат нь үйлдвэрлэгчдэдээ ашиг орлого төдийлөн оруулж чадахгүй нь тодорхой байсан тул Гора Ёшида хэмээх нөхөр Leica-r бүрэн задалж доторх эд ангиудыг судалж байгаад Leica Model II хэмээх загварыг бүтээжээ. Yoshida бол Хирошима хотод төрж өссөн бөгөөд дунд сургуулиа дүүргээд кино зургийн аппарат хэрэгслийг угсрах, засдаг ажил эрхэлдэг жижигхэн компанид дадлагажигчаар ажиллаж байсан гэдэг. 1920-оод оны сүүлээр буюу Ёшида 20 нас хүрэх үед тэрээр Шанхай хот руу хэд хэдэн удаа аялсан байна. Хятадаас сайн чанарын сэлбэг хэрэгсэл авах ажлаар явдаг байсан гэж тэрээр хүүрнэсэн юм. Ийнхүү байтал тэрээр Шанхай хотод Америкийн жуулчин Рое И Делатай тааралдаж хууч хөөрсөн нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлж өнөөгийн Canon-ны эхлэл болжээ. Уг Америк хүн Ёшидад дараахь утгатай үгийг хэлсэн байна.
…Чи энд ирж аппаратын хэрэгсэл авдаг нь сонин л юм. Танай улс хичнээн сайн далайн хөлөг онгоц, байлдааны нисэх онгоц үйлдвэрлэдэг билээ дээ. Япончууд тийм сайн байлдааны онгоц хийдэг нь үнэн л юм бол танайхан фото аппаратын хэрэгслийг ядах юмгүй үйлдвэрлэж таарна…
Энэ үгийг олон хоног бодсоны эцэст Хятадаас эд анги авдаг явдал үндсээрээ буруу болохыг ойлгож мэдсэн төдийгүй бүгдийг эх орондоо үйлдвэрлэхээр шийдсэн байна. Тэрээр нь төрөлхийн юм бүтээх, зохиох онцгой авьяастай байсан тул эд ангиудыг өөрөө зохион үйлдвэрлэж эхлэхэд тийм ч хэцүү байсангүй.
Тухайн үед тэд өөрсдийн уриагаа дараахь маягаар тодорхойлдог байжээ.
Хамгийн шилдэг шумбагч хөлөг онгоц бол Igo
Хамгийн шилдэг агаарын онгоц бол Model 92
Хамгийн шилдэг аппарат бол Kwanon
Эд бүгд дэлхийн хамгийн шилдэг байх ёстой
Ингээд 1934 онд Kwanon аппарат бүтээсэн түүхтэй.
Kwanon гэдэг нь буддын шашны нэгэн Дарь эхийн нэр юм байна. Уг аппаратын лого нь Kwanon бурхны мянган гарыг дүрсэлсэн байдаг бөгөөд линзийг нь Kasyapa гэсэн нь бурхны шавь Маhakasyapa гэсэн нэрнээс гаралтай ажээ. Гэвч эдгээр Kwanon загварууд зах зээлд төдийлөн амжилт олж чадаагүй бөгөөд анхны гэдэг утгаараа олон бэрхшээлтэй тулгарсан нь гарцаагүй. Уг лаборатори нь Hansa Canon нэртэй болоод илүү олон ажилтнууд хөлслөн аппарат үйлдвэрлэж эхэлсэн боловч гайхуулаад байхаар амжилт байсангүй.
Сард ердөө 10-хан аппарат үйлдвэрлэж байсан нь хамгийн их тоо байв. Бүгд нийлээд долоо хоногт ганцыг л гаргадаг гэсэн үг л дээ. Гэвч эдгээр лаборатори нь Японд анхны 35 мм-ийн Rangefinder аппарат үйлдвэрлэсэн гэсэн гавъяаг насан туршдаа үүрэх болсон юм. Шинэ загвар гаргаснаар Hansa гэдэг брэнд нэр алга болж оронд нь Canon гэдэг нэр үзэгдэх болсноор алдарт Canon брэндийн эхлэл тавигджээ. Гэвч компани санхүүгийн хувьд хэцүү байсан гэдгийг дурдах хэрэгтэй. Дундаж цалин Японд 40-50 иен байсан бол уг компани ажилтнууддаа дөнгөж 20 иен өгч байсан. Гэхдээ зарагдсан загвар болгоноос 5 иенийг худалдсан ажилтанд шагнал маягаар олгодог байжээ. Тухайн үед аппарат нь хувь хүнд хэтэрхий үнэтэй байсан учир камерын зах зээл өчүүхэн бага байсан юм. Иймээс Омияа хэмээх эзэн нь худалдааны өвөрмөц бодлого боловсруулсан нь дэлгүүрээр борлуулах биш худалдан авах чадвар бүхий хувь хүмүүсийг онилох болжээ. Ингэснээр борлуулалтаа нэлээд хэмжээгээр нэмэгдүүлсэн байна. Ингээд 35 мм-ийн өндөр зэрэглэлийн аппаратын борлуулалт нэмэгдэж байсан боловч япон эрс маань сэтгэл ханасангүй. Европын зах зээлийг онилж эхэлсэн нь тухайн үедээ бүтэшгүй даалгавар мэт байлаа. Ингээд Английн фото зурагчдын сэтгүүлд 1938 оны 3-р сард Hansa Canon хэмээх нэг нүүр сурталчилгааны материал хэвлэгдэн гарсан юм. 1940 онд шууд биш Х-туяаны аппарат гарсан нь Япондоо анх удаагаа байлаа. Ер нь энэ үед Япончууд технологи, эдийн засаг гэх мэт ихэнх үзүүлэлтээр Европ, Америкаас хол хоцорч байсан гэдгийг дуулгах хэрэгтэй. 1947 онд компани нэрээ Canon Camera Co.,Inc болгож өөрчлөв. Япон компаниуд эхэндээ хэл хугалмаар хэцүү нэртэй байснаа олон улсад бүтээгдэхүүнээ борлуулж эхэлдэг болонгуутаа тохиромжтой нэртэй болдог аж. Нэрээ сольсноос гадна төв оффисоо Шимомаруко руу нүүлгэжээ. Тухайн үед Европ болоод гаднынхнаас аппаратыг сонирхон хэрэглэдэг хүмүүс нэлээд болсон бөгөөд тэд нэг гомдлыг байнга тавьдаг байв. Canon нь камер үйлдвэрлэдэг бол Serenar нь линз, Percision Optical Industry нь эдгээр бүтээгдэхүүнүүдийн эд ангийг үйлдвэрлэдэг гэх мэтээр үнэндээ нэг л их олон брэнд бий болчихоод учир нь олдохгүй байлаа. Мэдээж эхэн үедээ нэр сонголтон дээр бөөн маргаан үүсэж компани болгон л өөрийн нэрийг хавчуулахыг хичээж байсан боловч, олон улсад тохиромжтой гэдэг утгаар нь Canon дээр тогтжээ. Үүнээс хойш дахин нэрээ солиогүй бөгөөд Canon нэрийн дор байнга үйл ажиллагаа явуулж өнөөг хүрснийг та бид бэлхнээ мэдэх билээ. Нөгөө линз хийдэг Serenar маань 1953 онд Canon болсон гэнэ.
1950 он гэхэд Canon-ны аппаратууд нэлээд чанартай олон улсад ч нэр хүндтэй болоод байв. Нэрээ Canon болгосноос гурван жилийн дараа Америкт бүр том сүлжээ үүсгэх хэрэгтэй байгааг ойлгов. Энэ үүднээс Canon-ны ерөнхийлөгч Америк явж тухайн үеийн том сүлжээ болох Bell and Howell компанитай уулзсан гэдэг. Энэ бол Америктаа маш нэр хүндтэй бөгөөд чанартай 8 мм-16 мм-ийн cinecamera болон проектор борлуулдаг сүлжээ байсан юм.
Харамсалтай нь Bell and Howell Япон эрийн хүсэлтийг хүлээж авсангүй. Тэд Япончуудын хийсэн аппаратыг үзээд маш чанартай сайн эд болохыг нь мэдсэн байна. Татгалзах болсон гол шалтгаан нь уг аппаратыг Японд үйлдвэрлэсэн, бас зарим эд ангиудыг нь модоор хийсэн тул галд шатах аюултай гэж үзжээ. Ийнхүү худалдаалах ажил олигтой болоогүй ч явсан нохой яс зуудгийн үлгэрийг ноён Митари баталж чадсан юм. Тэрээр гэрээ байгуулж чадаагүй ч дэлхий фото аппарат, камерын хөгжил, зах зээлийн өсөлт хөгжилтийн талаар маш их мэдээлэл олж авч чадсан нь тэдний цаашдын ирээдүйд маш сайнаар нөлөөлсөн юм. Бас тухайн үед галын аюул бодитой заналхийлж байсан. Ихэнх байшин барилга модоор хийгдсэн байсан тул галд бүх зүйлээ алдах явдал түгээмэл байв. Иймд өндөр шаардлагатай компаниуд галаас үргэлж айж байсан юм. Ингээд Япон эр огт анзаардаггүй байсан галын аюулыг бодитоор мэдэрсэн нь энэ л дээ. Ингээд Япондоо ирээд галын аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан шинэ үйлдвэрийн байрыг худалдаж авч оффисоо мөн нүүлгэсэн байна.
Он цагийн дараалал
Шинэ байраа маш сайхан хурц өнгөөр будаж хэлтэс болгонд өөр өөр өнгө хуваарилж өгсөн нь ажилтнуудын сэтгэл санаанд шууд нөлөөлсөн гэдэг. Ингээд л Canon дэлхий хэмжээнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь тэр.
1958-Телевизийн камерт зориулсан алсыг татах хүчин чадалтай линз үйлдвэрлэгдэв.
1959-Дэлхийд анх удаагаа татдаг линз бүхий Camcorder бүтээв. Энэ бол камер гэсэн үг. Reflex Zoom 8 гэсэн нэртэй.
1964-Компанийн нэр дахин өөрчлөгдөж камер гэдэг үгээ авч хаян зүгээр л Canon Inc болов.
1967-Компани үүсэж хөгжсөний 30 дахь жилийн ой болов. Энэ баярынхаа үеэр Нью-Йорк хотоос дараахь утгатай захиаг ерөнхийлөгч Митари хүлээн авчээ.
Хэрвээ бид цаашдаа компаниа аварга том болгож хөгжүүлье гэвэл камер болон аппаратаа баруун гартаа атгаж, зүүн гартаа бизнесийн техник хэрэгсэл, оптикийн төхөөрөмжүүдийг барих шаардлагатай. Эдгээр чиглэлүүдээ 2 гараасаа огт алдахгүй атгаж дэлхийн лидер болох хэрэгтэй. Аль алиных нь экспортыг хөгжүүлж мөнгийг цутгатал олж болох юм.
Ингэж л Америкаас ирсэн зөвлөмжийн дагуу алдарт Canon фирмийн суурь тунхаглал, уриа, амьдрах нөхцөл, дотоод философи бүрэлдэн тогтжээ. Үүнээс хойш Canon яг дээрх үгийн дагуу явж байгааг дэлхий даяараа мэдэх биз ээ.
Дан аппаратын үйлдвэрлэл эрхэлж байсан Canon ашиг орлогоо баттай болгох үүднээс 1960-аад оны үеэс эхлэн электрон тооны машин болоод хувилагч машины үйлдвэрлэлд орсон гэдэг юм. Тэгээд ч эдгээр бизнесүүдээ маш урт хугацаанд хөгжүүлэхээр бизнес төлөвлөгөөндөө тусгаж байжээ. Гайхалтай нь яг тэдний тооцоолсны дагуу тусгай зориулалттай оптик төхөөрөмжүүдийн хэрэглээ, худалдан авалт эрс нэмэгдсэн юм.
Энэ мэтээс үүдэн Canon Camera гэдэг үг тохирохгүй болж ганц Canon гэдэг үгийг брэндээрээ сонгосон байна. Энэ үед Canon нь Light and Electrons, Connection to the Future гэсэн үгийг сурталчилгаандаа хэрэглэдэг байв. Монголчилбол Ирээдүй рүү хүрэх Харилцаа Холбоо, Электрон, Гэрэл гэж ойлгож болно.

Сонин.мн-ээс:

Банкны томуу-1

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ болон “Жаст ойл”-ийн Ш.Батхүү хоёр зэрэг шахуу мэлзэж эхлэв. Б.Мэдрээ “Худалдаа хөгжлийн банк” “Женко” Х.Баттулгынх биш гэж мэлзсэн бол “Жаст ойл”-ын Ш.Батхүү “Миний ард Оросууд байхгүй” гэж сандрав.
Уулгамч гэдэг нь. Хэн тэдний үгэнд итгэх юм бэ. Тэдний эдгээр ярилцлага нь “банкны салбар нэг л биш ээ” гэх эргэлзээг улам лавшруулав. Тэд үнэхээр сандарч. Цаад эзэд нь бүр ч илүү сандарчээ. Сандарсан хүн зөв алхам хэзээ ч хийдэггүй бөгөөд харин ч өөрсдийгөө барьж өгөөд дуусдаг жамтай. Монголын банкуудыг хуваан эзэмших хоёр том бүлэг одоо маш эрчимтэй ажиллаж эхлэв. Эхнийх нь МАХН-ын дарга С.Баяр ба түүний хэтэвч Ш.Батхүү нар юм.
С.Баяр Ш.Батхүү нарын нэгдэл
С.Баяр ухаантай гэхээсээ илүү зальтай хүн л дээ. Одоогоос гуравхан жилийн өмнө гэхэд л С.Баяр Монголын улстөр бизнесийн хүрээнд үнэхээр балчирдаж байлаа. Түүний амбиц асар их ч халаас нь дэндүү нимгэн байв. Гэвч тэр эрх мэдэл албан тушаалыг гартаа оруулж авахад болохгүй бүтэхгүй юм байхгүй гэж тооцсон. Тооцоогоо ч зөв хийсэн.
Тэрбээр М.Энхболдоос Засгийн газрыг нь авсаныхаа дараагаар түүний танхимын үйлдвэр худалдааны сайд байсан Х.Наранхүүгийн нэр дээр ОХУ-ын Роснефть компанийн дэд ерөнхийлөгч CM Богданов гэгчээс нэгэн захидал ирүүлж билээ. Уг захидалд Монгол Улсын Засгийн газар мянганы зам дагуу Роснефтийн 100 шатахуун түгээх станцыг байгуулах газар олгоно гэснээ яасан гэдгийг сануулаад 2008 оны хоёрдугаар сарын 1-нээс оройтолгүй гарын үсэг зурж баталгаажуулахгүй бол долдугаар сарын 1 гэхэд Монголд нийлүүлэх шатахууны үнээ нэмнэ гэж заналхийлсэн байв.
Тухайн үед Х.Наранхүү сайд “Би энэ тухай юу ч мэдэхгүй. Надад ийм захидал ирээгүй” гэж мэлзсэн бол Ерөнхий сайд сандрахдаа” Юун захиа хаанаас гараад ирсэнийг тодруул” гэсэн үүргийг мөнөөхөн Х.Наранхүүд өгч байлаа. Гэвч ердөө л хагас сарын дараа өөрөө эл асуудлыг УИХ-д оруулав. Роснефть компани “Монголд шатахуун нийлүүлсэнийхээ төлөө алдагдалд орж бүр 4.8 сая доллараар хохироод байгаа тул Мянганы замын дагуу 100 шатахуун түгээх станц барих зөвшөөрөл хүсээд байна.
Өгчихье тэгэх үү” гэж ирээд л минчийсэн юм даг. Тэр үед “Петровис”-ийн Ж.Оюуннгэрэл, “Жаст Ойл”-ийн Ш.Батхүү нар Ерөнхий сайдын тулах цэг байв, Тэд “Роснефть”-тэй хамтран охин компани байгуулж 100 шатахуун түгээх станцыг байгуулаад юм юм л болно хэмээн хөөрцөглөж. Гэвч тийм юм болсонгүй. Өнөөх хоёр нь саалиа бэлдэхээс саваа бэлд гэдэг шиг л хоосон хоцров. Эндээс С.Баяр тэгж муйхарлан дайрч болдоггүй юм гэдгийг, бас сөрөг хүчин дэмий гэдгийг ойлгосон байх. Тэгээд дараа дараагийн алхмуудаа нууцаар хийдэг боллоо. УИХ-ын 2008 оны сонгуулиар намаа ялуулсан хэдий ч сөрөг хүчинтэй тулж нервээ барахгүй байхыг хүсэв.
Мэдээж Ардчилсан намд албан тушаалд дуртай хүмүүс байх тул түүний саналыг хүлээн авлаа. Аймшигт долдугаар сарын 1-ний дараахнаас АНУ-аас дэлхийн санхүүгийн хямрал эхлэв. Тэндэхийн банкууд дампуурч байлаа. Харин манайд орон нутгийн сонгууль болоод завгүй. Гэтэл Ерөнхий сайд гэнэт л ухаарсан мэт Засгийн газрын хямралын эсрэг төлөвлөгөө гээч юмыг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэв. Хямралын эсрэг төлөвлөгөөтэй зэрэгцэн “Анод” банк дэнжигнэв.
Одоо хямралаас од шүүрэх Ерөнхий сайдын жинхэнэ төлөвлөгөө эхэллээ. Юун түрүүнд “Анод” банкинд Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч буюу БЭТ томилуулж тус банкны үйл ажиллагааг хязгаарлах хэрэгтэй байлаа.
Үүнийг Монголбанкны экс ерөнхийлөгч А.Батсүхийн гараар хийлгэв. А.Батсүх С.Баяр болон Оросуудын занаанд орсоноос “Анод” дээр БЭТ томилсон нь дээр байлаа. Энэ ажиллагаанд Оросууд оролцох болсоны учир гэвээс тэд Ерөнхий сайдаас банк нэхэж байсан юм. Яагаад оросууд С.Баяраас нүүр бардам юм нэхэж бүр заналхийлдэг болов оо. С.Баярыг ОХУ-д элчин сайд байх үеэс нь Оросын тагнуулын байгууллага түүний элдэв алдааг баримтжуулж хааш нь ч хөдөлгөхгүйгээр гартаа хийж авсан юм гэсэн. Тиймээс Ерөнхий сайд Оросуудаас хаашаа зайлах вэ дээ. Ингээд А.Батсүхэд шахалт үзүүллээ. Монголбанкны ерөнхийлөгчийн хувьд нэгийн зэрэг банкийг цааш нь харуулж өгөөд эсэн мэнд салах нь дээр байв. Үгүй, түүний оронд өөрсдийгөө тавиад үз л дээ. Цагдаа, тагнуулын байгууллагыг гартаа атгасан Ерөнхий сайд бас дээрээс нь Оросын мафи тулгалт хийж байхад эсэргүүцээд сууна гэж үү. Ингээд “Анод”-ыг золигт гаргалаа.
“Анод” хуурмагаар дампууруулах ажиллагаа ийнхүү төрийн оролцоотой эхэлсэн тул бусад банкууд айж эхлэв. Тэд аль болохоор аятайхан байж байгаад хямралаас гарахаар хичээсэн боловч өнөөдрийн байдлаар чадсангүй. Гэхдээ тэд хичээсэн. Манай улсын урдаа барьдаг банкирууд “Хямрал манай банкны салбарт огт мэдрэгдэхгүй өнгөрнө” гэцгээсэн ч үйл явдал зах зээлийн жамаараа биш харин Ерөнхий сайдын зүгээс хөтлөгдөж байсан тул арга буюу амаа хамхицгааж тус тусынхаа банкийг л авч үлдэхийг хичээсэн юм. Гэвч тэдний хоёр нь биднийг харсаар байтал С.Баярын халаас руу гулсаад орчихлоо. Мэдээж С.Баяр энэ банкыг авч байгаа юм шүү гэж хэн ч хэлэхгүй. “Жастойл”-ын Ш.Батхүү гэгч бизнесмэн эр л гаргууд ухаантай, барагдашгүй их мөнгөтэйдөө л “Монгол шуудан”, “Хадгаламж” банкуудыг авч байгаа юм байх аа. Бас түүнээс “Зоос” банк аврал эрж байна гэнэ. Үнэхээр гайхалтай менежменттэй, дүрмийн сан нь өндөр банкуудад жижиг банкууд очиж нэгдэх нь эрүүл үзэгдэл байж болно. Тэгвэл “Хаан” болон “Голомт”-оос яагаад аврал эрэхгүй дөнгөж банкны бизнест хөл тавьж буй Ш.Батхүүгээс тусламж эрдэг билээ.
Ш.Батхүү оросуудтай нийлэн мах экспортолж, Х.Наранхүүг “Эрдэнэт”-ийн дарга байхад шатахуун сэлбэг шахаж, одоо төмөр замын шатахууныг давуу эрхтэйгээр нийлүүлж байгаагаас банк аваад явж байсныг нь санахгүй юм. Оросуудын тулгасан 100 шатахуун түгээх станц барих зөвшөөрлийг авна гэж найдсандаа “Алтжин”-г худалдаж авсан байдаг. Гэвч энэ бүх мөнгийг тэр хаанаас аваад байгаа хэрэг вэ. Ямар ч баян бизнесмэнд мөнгө дутагдаж байдаг. Тэгвэл Ш.Батхүү хаанаас мөнгө босгоод байгаа хэрэг вэ. Яагаад түүнийг ОХУ-ын Хөдөө аж ахуйн банк дэмжинэ гэж амласан юм бэ. Энэ бүхэнд Ш.Батхүү өөрөө ч хариулж чадахгүй. Учир нь энэ хэмжээний мөнгө босгоход бизнесийн салбарт олсон нэр хүндээс эхлээд эрхэлж буй аж ахуйн хүчин чадал хүртэл хамаатай. Харин энэ хэрийн нүнжиг “Жаст” -д байхгүй. Тиймээс ард нь асар их мөнгийг бал цул олдог, тэгээд төрийн хамгаалалтад байдаг хүн гарцаагүй байх ёстой. Тэр бол С.Баяраас өөрхэн ч биш. С.Баяр болон Ш.Батхүү нарын энэ нэгдлийн ард оросууд байгаа.
Тэд Монголын зах зээлд явуулах бизнестээ хөрөнгө оруулахдаа бусдын биш өөрсдийнхөө банкаар дамжуулахыг хүсч байгаа. Бас дуртай цагтаа банк гэсэн байшин үлдээгээд мөнгөө аваад явахыг хүсч байгаа. Мөн хүссэн үедээ Монголын улстөр эдийн засагт дарамт үзүүлж өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулж байхыг мөрөөдөж байгаа. Ингэхийн тулд Ш.Батхүүг шилдэг бизнесмэн болгон харагдуулж, С.Баярыг хэрэгтэй үед жолоогоо татаж карьераа дуусгаж чаддаг улстөрч болгон жүжиглүүлэх юу ч биш.
Энд “Зоос” банкны талаар хэдэн үг дурсахгүй бол бас горьгүй. “Зоос”-ыг дампууруулсан хүн нь “Монгол газар” компани буюу Ц.Мянганбаяр гэж хэвлэлүүд бичиж байна. Ц.Мянганбаяр “Олон овоот” уурхайныхнаа лицензийг барьцаалаад 130 сая ам.доллар зээлчихээд түүнийгээ төлж чадахгүй байгаагаас эл банк дампуурлаа гэж байгаа. Тэгвэл тэр Олон овоотын уурхайд “Олон овоот гоулд” гэгч компанийг “Жаст ойл”, “Монгол газар” хоёр 50:50 хувиар хөрөнгө оруулж байгуулсан байдаг. Ингээд өөрсдөө компани байгуулж улмаар зээл аваад өнөөх банкаа дампууруулчихаж байна. Харин өдгөө дампууруулсан банкаа өөрсдөө авах нь. Иймэрхүү л ажиллагаа явагдаад байгаа юм шүү дээ. Үүнийг банк санхүүгийн шилдэг бизнес гэж нэрлэх үү эсвэл луйвар гэж үзэх юм болов уу… Эсвэл банкинд халдсан томуу гэмээр юм уу…
/Үргэлжлэл нь дараагийн дугаарт/
Л.Мөнхбаясгалан






  1. Monkhbayasgalan tom asuudliig zov xondjee, mergejil deeree osch medleg telj buid bayar xurgie. zorigtoi gunzgii, medlegtei niitlel gargaj baigaad tani bayar xurgie, ulam sain, tegeed ul undestei bailgax talaas anxaaraarai. tegex uom bol udax tusam niitleluud ni une orj unenii toloo dartsag bolnoo , amjilt erooe






  2. zamiin hodolgoonii talaarh sanal huseltee stop mn saitad bicheerei


ПОПУЛИСТУУДЫН “ТАХИЛЫН ЯМАА” БА МОНГОЛЫН ЦӨӨН БИЗНЕСМЕНҮҮД
Х. Тэмүүжин
Сүүлийн саруудад үнийн өсөлтөөс болоод олон нийт бухимдалтай байна. Ажиглаж байхад нийгмийн энэ бухимдал, уур уцаар дээр дөрөөлөн нэр хүнд горилогсод ч олширч байна. Тэр бүү хэл төрийн зарим байгууллага, нийгмийн зарим хөдөлгөөн “ардын баатар”-ын дүрд хувиран, бизнесменүүдээ хагалж идэхээр улайрч байна. Тэдний хашгичах үг нь шударга бөгөөд үнэн мэт сонсогдоно. Өнгөц сонсоход үнэхээр таатай гээч. “Муусайн шуналтай бизнесменүүдийн шударга бусаар олсон ашгийг хурааж авна”, “Гурилын үнийг 500 төгрөг болгоно”, “Төр үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрч болсон юм хураагаад авч бас чадна” гэх зэрэг нь уурлаж, бухимдсан олон түмэнд ёстой л хорслыг нь тайлах мэт санагдана. Гэвч харамсалтай нь энэ үг үнэн чанартаа ямар хорлонтой болохыг хэлж зүрхлэх хүн тэр бүр гарахгүй бололтой.
Энэтхэгийн эртний нэг үг байдагсан. “Эх захгүй бөмбөр нүдэж байхад пийпаа хөгжмийн аялгуу сонсогддоггүй” гэж. Популистууд том дуугаар хашгирч, олон нийт түүнийг нь уухайлан, засгийн газар эрх мэдлээ үзүүлж байхад, оюунлагуудын үг хүчгүйдэх нь түүхийн гашуун үнэн л дээ. Гэхдээ Монголын хувьд үг нь хүчгүйдэх биш, харин үнэнийг хэлэх оюунлагууд ховордчихоод байна.
Бизнесийхэн, энэ бол монголын өнөөгийн нийгмийн хавчигдсан цөөнх
“Монголд баялаг бүтээдэг хүн цөөн байна, тэд хавчигдан гадуурхагдаж байна” гэж хэлэхэд олон хүн арай ч үгүй ээ, чи дэгсдүүлж байна гэцгээдэг. Тэгэхэд нь би тэднээс асуудаг.
- Эрх мэдэлтнүүдийн дур зоргоор тайлбарлан хэрэглэгдэх хуулийн дор бизнес нь эрсдэж, дуу ихтэй, уран донгодох хувьсгалчдын улан дор ашиг сонирхол нь гишгэгдээд байвал энэ нь хавчилт шахалт биш гэж үү.
- Бусдын буруу, алдааг үүрүүлээд тэднийг шуналын тулмаар нь дуудаж, бүтээсэн баялгийг нь тонон дээрэмдэх гээд байгаа нь хавчилт шахалт биш үү.
- Хэрэв тэдний алдаа дутагдлынх нь төлөө биш, харин эрхэм чанар, амжилт ололтынх нь төлөө, амжилт олох тусам нь адлан жигшиж, улам хүндээр шийтгэж буруутгаад байхад үүнийг хавчилт шахалт гэж үзэхгүй юу.
Хэрэв “үгүй” гэж хэлбэл, бид ямар аймшигтай шударга бусаар загнаж, шударга бус үйлдлийг дэмжин өөгшүүлж буйгаа өөрсдөөсөө асуух цаг болж.
Үнэндээ бид жинхэнэ боолчлогдмол, харлуулагдсан тэр цөөн хэсэгт хамаарахгүй байгаа учраас л тэдний энэ хавчигдсан байдлыг ойлгохгүй, ойлгохыг бас хүсэхгүй байгаа юм. Бид өөрсдөө үгээгүй ядуугаараа бахархаж, баян тансаг байхаас ичиж, баячуудыг муу муухайгаар нь дуудан, тэднийг тонон дээрэмдэхэд нь коммунист дарга нартаа тусалдаг социалист зангаасаа салж чадахгүй, бүхнийг бэлэнчилдэг зөвлөлт маягийн толгойгоо сольж чадахгүй байгаа учраас одоо ч капталистуудыг үзэн ядаж, бизнесменүүдээ хавчин гадуурхсаар байна. Бид бас баялаг бүтээхэд биш харин бүтээгдсэн баялгийг хувааж идэхдээ санаа тавьж, тэгэхдээ л “шударга” гэж хашгиралддаг учраас шударга ёсыг баялаг бүтээгчдэд биш харин хувааж идэгчдэд хэрэглээд байгаа юм. Шударга ёсыг ууж идэгчид нь тайлбарлавал ямар өөдтэй юм болох вэ дээ. Тэгээд болоогүй тэр нь олонхи байвал бүр ч аймаар. Тиймээс шударга ёс гэх өргөмжлөлтэй ч хамгийн шударга бус “хавчилт шахалт” тун аймшигтай хүмүүн бус шинжээрээ өнөөдөр бизнесменүүдийг нөмөрчихөөд байна. Бид олонхи юм чинь гэсэн үл тоомсорлолтоор тэжээлгэдэг хэд нь цөөхөн хэдэн бизнесменүүдээ нулиман, доромжилсоор л сууна.
Чөлөөт зах зээл дээр хэн нэгний хөдөлмөрийн “эдийн засгийн үнэ цэнэ” тэрхүү хөдөлмөрийн төлөө бусад хүмүүс чамд хэдий хэрийн хөдөлмөр юм уу, бүтээгдэхүүнээ өгч чадахаас шалтгаална гэсэн энгийн нэг зарчмаар тодорхойлогддог. Гэтэл энгийн энэ үнэнийг бид “омгийн онол”, “бодь сэтгэл” гэсэн уршигт үзэл санаануудаараа үгүй хийж, бизнесменүүдийнхээ хөдөлмөрийг үнэгүйдүүлэхийн төлөө уралцацгааж байна. Тэд уул нь бидний өмч бас омог аймгийн маань зарц биш л дээ. Харамсалтай нь бид тэдгээр бизнесменүүдээ өөрсдийн өмч мэт л аашилж, дуртай үедээ хагалаад идчих хотны хонь шиг л үзэж байна. Яагаад ч юм, хэн ч тэгж хэлсэн юм бүү мэд, тэд л биднийг тэжээх үүрэгтэй мэт ойлгож, өөрсдөө хувааж идэх юм аа л нэхэхээс биш, тэдэнд ашиг хийж, хуримтлал үүсгэх боломж олгохыг хүсэхгүй байна. Хуримтлал үүсэхгүй бол тэд яаж нийгмийн хариуцлагаа үүрч, юугаараа бусдад хөрөнгө оруулалт хийхэв.
Тэгээд болоогүй ингэснээрээ өөрсдөө бүтээж, үйлдвэрлэж буй юм үгүй байж бусдын хийснээс хувь хүртэх эрхтэй хэмээн адайрлаж, өөрөө тийм байж хэзээ ч чадахгүй мөртөө, бусдад болохоор “чи бурхан шиг өгөөмөр бай л даа” хэмээн ичих ч үгүй хэлж, “бодь сэтгэл”-ийг залхуурлынхаа өмнөө барин, монголын тэжээлгэгчдийн эгнээг зузаалсаар суух юм.
Хүн эрхтэй байна гэдэг өөрийнхөө төлөө үйл ажиллагаа явуулах боломжтой байна гэсэн үг. Тэгснээс бусад нь түүнийг идэх хоолтой байлгахын тулд хоолныхоо талыг дээрэмдүүлнэ гэсэн үг биш шүү дээ. АНУ-ын тусгаар тогтнолын тунхаг, Үндсэн хуулийг зохиогчид болох Томас Жефферсон, Мадисон нар аз жаргал руу тэмүүлэх эрхийн тухай ярьж байснаас биш, аз жаргалтай байх эрхийн тухай яриагүй юм. Энэ нь юу гэхээр хүн өөрийнхөө аз жаргалд хүрэхэд шаардлагатай үйл ажиллагааг явуулах эрхтэй гэсэн үг, тэгснээс түүнийг бусад хүмүүс аз жаргалтай болгоно гэсэн үг биш. Монгол Улсын Үндсэн хууль ч мөн адил. Амьд явна гэдэг хүн өөрийхөө амьдралыг өөрийнхөө ажил үйлсээр дэмжин тэтгэх эрхтэй гэснээс, бусад нь түүнд шаардлагатай бүх зүйлийг нь бэлтгэж өгнө гээгүй.
Сохор үзэн ядалт ба золиос нэхсэн популистууд
Бидний олонхи нь таалагдаагүй зүйлийнхээ шалтгааныг асуухгүйгээр ямар нэг зүйлийг буруутгахыг хүсэж буйгаас “сохор үзэн ядалт”-ыг нийгэмд хөөрөгдөж байдаг. Яг үнэндээ үнийн хөөрөгдөл бус, үзэн ядалтын хөөрөгдөл л нийгэмд сүйрлийг авчирдаг юм. “Би хүсэж байна” гэсэн гуравхан үгэнд л хүрэлцэх богинохон бодлоор асуудлаа харчихаад цаашдаа бүх зүйл ямар нэг ид шидийн хүчээр бий болчих мэт хоосон итгэл тээн хүлээцгээж байгаа учраас, тэр ид шид нь хаана ч байдаггүй учраас л бид бухимдаж, уурсаж байгаа юм. Асуудлыг цааш эргэцүүлэн бодохоос татгалзаж өнөөдрөөрөө л бүхнийг хэмжиж, маргааш яах нь чухал биш өнөөдөр надад гурил 500, автобус 200, такси 300, сургалтын төлбөр бага байх ёстой гэх бидний хүсэл чухам популистуудын бахыг хангана. Тэд бидний энэ алсаа хараагүй, ядмаг хүсэл дээр тоглож бидний ирээдүйгээр өнөөдрийг зогоон цатгаж, өөрсдийнхөө ирээдүйг бий болгодог.
“Сохор үзэн ядалт”-ыг өөгшүүлж, олон нийтийн сэтгэл хөдлөлөөр ашиг олж, эрх мэдэлд хүрэх гэсэн ийм популистууд хэзээ ч олддог. Улс орныг боолчлон захирах гэсэн дарангуй бодолтой популистуудад ард түмний зовлон гачаалд буруутан болгож болох цөөнхийг олох шаардлага заавал тулгарна. Тэгээд л тэд “би шударга хүн, энэ муусайн хорон санаатнуудтай тэмцэх хүчийг надад өг” гэж хэлэх бүрдээ дарангуйлал тогтоох хүч чадлаа биднээс олж авч байдаг юм. Ийм үед хавчигдсан цөөн бизнесменүүд хөөрхийлттэйгээр, аль эрт эрх мэдэлд тэмүүлэх өөрсдийн атгаг санаагаа дотроо нуун далдалж, олон түмнээ өмгөөлөн босох мэт дүр эсгэх, хуурамч нүүр царайтай, нэр олох гэж ядсан популист улс төрчийн нүдэнд олзлогдож, тэдний эрх мэдлийн донгийн золиосонд өргөгдөх “өргөл тахилын ямаа” нь болсон байдаг.
Хэнийг ч сонсохгүй, юуг ч эргэцүүлэхгүйгээр зөвхөн олон нийтэд таалагдах гэж баялаг бүтээгчдээ хараан зүхэж, халамж хүсэгчдээ өөгшүүлнэ гэдэг ямар харгис харалган явдал болохыг түүх сануулдаг. Харамсалтай нь Монголд золиос нэхсэн популистууд улс төрийнхөө ашиг хонжооны төлөө баялаг бүтээгч цөөнхийг тахил болгон олны бухимдалд өргөж, хөгжил дэвшлийг золигт гаргахыг санаархсаар л. Зарим улс төрчид үйлдвэрчний нэрийг барьж, социалист бодлого ярихдаа үгнийхээ учир шалтгааныг ойлгохгүй бүх бурууг бизнесменүүд рүү чихэж, үнэн худал ямар ч аргаар хамаагүй хэрэглэгчдэд үнийг буулгана хэмээн сурталдсаар л. Хүмүүсийг хоёр янзаар үнэлж нэгэнд нь олгосон эрхээр нөгөөг нь үгүйсгэн жадлан сөнөөнө гэдэг яавч шударга үйл биш. Энэ чинь шударга биш гэдгийг “фенг шү” гэх ус салхины үзэл нь тэдэнд даанч тайлбарлаж хүч хүрэхгүй байх л даа. Тэгээд болоогүй мэлхийн аманд зоос зуулгасан төдийд баяжиж болдог гэж итгэдэг юм хойно баялаг бүтээхэд ямар их хөдөлмөр, цаг хугацаа шаарддагийг ойлгож үнэлэх тархи толгой дотор нь үгүй биз. Эдийн засагч л гэдэг эдийн засгийнхаа наад захын дүрмийг ойлгоод хүндэлчих мэдлэг байхгүй марксист маягийн л төлөвлөгч юм уу даа.
Энэ нийтлэлээрээ би “үйлдвэрчний” үг хэлж, шударга шаардлага тавих эрхийг үгүйсгээгүй. Харин чөлөөтэй үг хэлэх эрх улс төрийн шударга ёсны агуулгатай холбогдохоороо бусдыг дуулгавартай дагадаггүй бие даасан үзэл бодолтой хүмүүс нь хавчигдсан өөр бусад хүмүүсээ хүчирхийлэл дарамтаас хамгаалахад оршихоос бус, тэднийг тэтгэн халамжилж, бүтээгээгүй гавъяаных нь төлөө шан хүртээж, алдаршуулахад оршихгүй ээ. Энэ үзэл санаа халамжаар нэр хөөцөлдөх коммунист улс төрчдөд хамгийн хүнд цохилт болдог.
Яг үнэндээ Монгол дахь “Ус салхины эдийн засагч, улс төрчид” олонхийн амьдралаа тэтгэх /хямд бараа үйлчилгээ хүртэх/ эрхийг хүлээн зөвшөөрдөг атлаа, цөөнх болсон бизнесийнхний амьдралаа тэтгэх /ашиг олох/ эрхийг нь өгөхөөс татгалзсаар байна. Бизнесийн ашгийг хувийн өмч гэж харахыг хүсэхгүй, харин эсрэгээр нь хэн нэгний зөвшөөрлөөр авах ёстой шагнал мэт сэтгэж, тэр зөвшөөрлийг нь төр засаг өгдөг мэт загнаж байна. Тэгээд болоогүй Засгийн газрыг зах зээлд оролцож, үнээ тогтоон, ашгаа аваад, бусдад тараагаач хэмээн шахаж байна. Энэ шахалт эцэстээ бүгдийг төр шийднэ, эрх мэдэл хамгийн гол нь, та нар сул дорой байна, би бол төрийн хүн, зөвхөн надад итгэ, энэ бол төрийн ажил гэх “Төрөөр далайлган сүрдүүлэгчдэд” боломж олгож буй юм. Энэ тухай, “Төрөөр далайлган сүрдүүлэгч”-дийн аюулын тухай дараагийн нийтлэлдээ дэлгэрэнгүй бичих болно.
Эцэст нь хэлэхэд түшмэлүүдийн харалган бодол, унхайгүй үйл ажиллагааны хор уршгийг бизнесменүүд үүрч, дараагийн засагт суух хувьсгалчдын золиосны ямаа болох ёсгүй.
2007/11/30

зочин:
Ер нь Монголд одоо сайн инженер, ур чадвартай ажилчин, ядаж жаахан ч гэсэн техник сэтгэлгээтэй хүн хэрэгтэй болохоос өөр боловсрол хэрэг...
2009.11.17 • 22:17 (IP: 203.34.37.113)
#
Боловсролтой байгаад Монголоо гэсэн сэтгэлгүй бол боловсролгүй хүнээс долоон дор аюултай
2009.11.17 • 21:55 (IP: 203.34.37.113)
Боловсролоо Монголын баялаг,хөрөнгийг гадаадынханд худалдахад ашиглаад байвал тун аюултай. Боловсрол гэдэг бол хулгайч, луйварчин сэтгэхүйтэй хүнд бол тэрбум тэрбумаар нь хулгай хийж, луйвардах аюултай зэвсэг. Одоо ч тэгээд манай дарга нар бүгд өндөр боловсролтой боловч Монголоо гэх сэтгэлгүй учираас ард түмэн биднийхээ амыг ангайтал АРДЧИЛАЛ, ГЛОБАЛЬЧИЛАЛ,ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ яриж байгаад л хамаг ашигт малтмал , эд баялагыг маань гадаадынханд зараад дуусаж байна. Иймэрхүү луйварт бол дарга нарын тэр гоё юм яриж хүний толгой эргүүлэхэд нь боловсрол нь хэрэг болоод байгаа юм даа.Тэгээд ч УИХ мэтэд бол салбар яамдын нарийн тооцоо судалгаа хийдэггүй биз дээ. Доороос ирсэн юм уу, туслахуудынхаа бэлдсэн тооцоон дээр ерөнхий чиг хандлагатай шийд гаргадаг биз дээ. УИХ -д хамгийн гол нь Монголоо гэсэн сэтгэлтэй, ард түмэнийхээ хар бор амьдралыг сайн мэддэг хамгийн гол нь нилээн үндэсрэхэг хүн байх хэрэгтэй
# 106880. Ер нь Монголд одоо сайн инженер, ур чадвартай ажилчин, ядаж жаахан ч гэсэн техник сэтгэлгээтэй хүн хэрэгтэй болохоос өөр боловсрол үнэндээ хэрэг болохгүй байна.
2009.11.17 • 22:15 (IP: 203.34.37.113)
Эцэст нь материаллаг баялагыг яг гардаж хийдэг, өндөр ур чадвартай ажилчин, дэлхийн тэргүүний техник технологийг эзэмшсэн инженерүүд, бас тэр hi -tech өөрсдөө бүтээдэг тийм техник, биологи, хими, био-хими, агрономи, зоо-техникийн эрдэмтэд хэрэгтэй байна. Тэрнээс биш 1990 оноос хойш гадаад дотоодод маш их мөнгөөр сургасан тэр олон эдийн засагчид, хуульчид, менежэрүүд, зах зээл судлаачид, сэтгэл судлаачид , урлагынхан, спортынхон, улс төр судлаачид, дизайнарууд,,түүхчид, утга зохиолынхон, жүжигчид тэгээд Монгол улсыг 19 жил хөгжүүлэв үү ? Мэдээж үгүй. Яагаад гэвэл тэд материаллаг баялагыг бүтээдэггүй. Яамар ч ард түмэн хамгийн түрүүнд бүх мөнгө хөрөнгөөө төвлөрүүлж эхэлж материаллаг баялаг бүтээдэг ажилчид,инженерүүд,агрономичд,зоо-техникчидэдээ сайн дадлага хийх материаллаг баазтай сургалтын төвүүд, техникийн дээд, дунд сургуулиудыг олноор нь бэлдэж өгсөний хүчинд тэд нь материаллаг баялагыг ихээр бүтээсний дараа бусад боловсролоо дэмждэг .Гэтэл манайд эсрэгээр нь бүх хөрөнгөө материаллаг баялаг бүтээдэггүй эдийн засагчид, хуульчид, менежэрүүд,зах зээл судлаачид,сэтгэл судлаачид , урлагынхан, спортынхон, улс төр судлаачид, дизайнарууд, түүхчид, утга зохиолынхон, жүжигчид бэлдэхэд зарцуулж 19 жил боллоо. Зурагтаар суртчилахдаа ч нөгөө хэдэн хэрэггүй салбараа магтана.Ингэхээр чинь хэн техникийн боловсролтой болохыг хүсэх юм бэ ?Ер нь яваандаа бүх Монголчууд өөрсдөө эдийн засагчид,хуульчид,менежэрүүд, зах зээл судлаачид, сэтгэл судлаачид, урлагынхан, спортынхон, улс төр судлаачид, дизайнарууд, түүхчид, утга зохиолынхон, жүжигчид болоод харин баялагыг бүтээгчид нь Хятадууд болох байх аа даа

Бид яг одоо иймэрхүү л царай төрхтэй байна. Ямарч байсан үг хэлэх хэвлэн нийтлэх эрхтэй байгаа нь сайн хэрэг. Чухам үнэнийг цаг хугацаа харуулах буй за...

 
 Mongolia and Chili

UB post. http://ubpost.mongolnews.mn/index.php/2011-07-24-01-47-35/24-opinion/3964-mongolia-and-chile
Mongolia and Chile are similar in many ways. Minerals, including copper play an important role in both economies.
If the state owned company, Codelko makes a central contribution to Chile’s economy, Erdenet, the two states-owned joint venture does the same for Mongolia. Yet Chile’s copper is an established business, which having one third of the world’s copper reserve, creates 1/3 of world production. Chile has a population five times larger and two times smaller the territory compared to Mongolia. It skirts half of the Pacific coastline of South America. Mongolia’s Oyutolgoi is considered the world’s largest unexploited copper mine.
There are many differences between the two countries as well. Beaches and forests are some of the major geographical differences. Yet, at this time of information and technological revolution, one would assume that there would be fewer differences in terms of individual capacity and governance. In Chile, the government was changed many times but the economy kept growing and now the country has entered the club of developed nations. The way that they achieved this result is very simple: Chile has been saving a certain part of its revenues coming from the increasing price of copper and when the prices went down, putting it back into the economy in order to keep the economic growth dynamic.
In Mongolia, when copper prices rise, the size of our government increases immediately along with its expenses, festivals, holidays and entertainment. Remember the fable where the grasshopper, freezing in winter’s cold, comes to the ant’s house and asks for food and heat: The ant, after having worked hard during the summer to collect and dry wheat, and now enjoying his rest in the winter asked: “Why have you not treasured your food and prepared a house for winter when the time was warm?” The grasshopper replied, “I was busy singing and entertaining myself.” To this the ant said: “If you could sing the whole summer, surely you could dance through the winter as well.” Sounds similar to the story of our government, doesn’t it? When money comes in from the higher price, their first task is to spend. Plus, it is both parties, ruling in coalition that compete with each other in their promise to people to give cash one more than the other. Then in difficult times, our government asks for foreign aids and even charges the foreign investor with cash before they can produce anything.
The state budget is a tool for economic development in Chile. But in Mongolia, it is a tool for implementing political promises and funding election campaigns of participating political parties.
Actually, our government including parliament members, government representatives and working groups, has made so many study tours to Chile, that by this time they could implement any program. Furthermore, the Chilean ministers of finance, other officials and advisers have visited Mongolia several times. There should be many costs related to these trips but the question is, “where are the results?”
We did establish a “Stabilization fund.” But have we not seen the initiatives created by Chileans to spend a part of their revenues for the diversification of the economy, for less dependence on market prices of one commodity and for increase of economic competitiveness? In Chile, they have developed salmon farms, superior wines and have diversified their export. The whole preparation was made under a careful plan. It could have been our major mission of our study of Chile, but nothing has been brought back to Mongolia. It is indeed a time for fewer visits and more work. It is also a time to develop and strengthen our private sector as Chile has done.

МЭДЭЭЛЭЛ

2009 оны 11-р сарын 7-нд Цахилгаан тээвэр компаний санаачилгаар Монголд авто машин үйлдвэрлэл, металлургийн чиглэлээр ажиллаж байгаа байгууллагууд анхныхаа уулзалт зөвлөлгөөнийг хийлээ. Энэхүү зөвлөлгөөнд:
  1. Цахилгаан тээвэр компаний захирал Д.Жаргалсайхан

  2. Цахилгаан тээвэр компаний ерөнхий инженер О.Баатархүү

  3. ТИС-ийн МИС-ийн багш Цэвэгжав

  4. "Авто шил" ХХК-ны захирал

  5. "Жи Эс Жей трейд" ХХК-ний ерөнхий менежер, www.automarket.mn портал сайтын администратор Д.Жамц
нар оролцож өөрсдийн байгууллагууд дээр автомашин үйлдвэрлэл, металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа ажил, гарч байгаа амжилт, цаашид тавих зорилт, хамтарч ажиллах талаараа өргөн хэмжээнд ярилцаж зөвлөлдлөө.
Зөвлөлгөөнд оролцогчид автомашин үйлдвэрлэл, металлурги, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байгаа байгууллагууд, эрдэмтэд судлаачид, инженер, техникийн ажилтан ажилчидын хүчийг нэгтгэн төрийн бус байгууллага байгуулан төр, засгийн байгууллагуудтай хамтран ажиллахаар тогтлоо.













“Түмний зорилт
Төрийн менежмент” цуврал

Үсрэнгүй хөгжлийн эдийн засгийн шинэ онол

Зорилт
Монгол улс азтай төрсөн хүмүүсийн эх орон. Би үүнийг олон зүйлээр хэлж болно. Гэхдээ тэр болгоныг дурьдахыг хүссэнгүй. Харин :
  1. Бусдаас хожуу хөгжих үү дампуурах уу гэдэг салаа замын уулзвар дээр гарч ирээд мөн онцлон дурьдахад бид түүнийгээ өөрсдөө шийдэх бүрэн боломжтой байгаа тул бусдын гаргасан алдааг давтахгүй байж болно.

  2. Бас бусдаас хойно хөгжлийн тухай ярьж эхэлж байгаа тул бид зөвийг нь шигшиж аваад цаг, хөрөнгө, хөдөлмөр хэмнэж хурдан хугацаанд богино замаар хүн харахтай улс, ард түмэн болох боломж байна.

Үсрэнгүй хөгжлийн эдийн засгийн баталгаатай онолыг эх орныхоо хөгжлөөр бичицгээе
1. Таарах байранд нь тавих
Таарах байрыг нь зааж өгөхгүй бол дотоодын зах зээлээ булаацалдан том нь жижгээ идээд хөгжүүлдэггүй байна. Үүнийг жижиг зах зээлтэй манай орны хувьд дотоод зах зээлийг шудрага өрсөлдөөнийг хянах захиргааны аргыг хэрэглэж томынхоо хөгжлийг нь боон хоорондоо дэмий тэмцэлдэхийн оронд дотоод орчноосоо гарч гадаад орчинд эдийн засгийн гол үйл ажиллагаагаа явуулах замыг нь засч өгөх хэрэгтэй. Гадаад орчинд мөнгө олох аргад суралцсан томууд дотоодын жижиг сажиг зүйлтэй хутгалдах ямар ч эдийн засгийн сонирхол байдаггүй байна. Харин ч томууд нь араасаа жижгүүдээ дагуулаад гадны бар, арслангуудтай тэмцэлдэж бяр, ухаан тэгширдэг аж. Эх орноо хайрлах, ядуу доройгоо томруулах сэтгэл чухам ийм үед л төлөвшинө. Яг айлын хүүхдүүд гэртээ байхдаа тоглоомоо булаацалдаж муудалцаж байснаа гэрээсээ гарахаараа дүүгээ гараасаа салгахгүй хөтөлж арчилдаг шиг. Тэгээд ч төрөөс айлууд хүүхдүүдээ том бага гэж ялгахгүй харин ч боломж нь байвал нэмж хүүхэдтэй болохыг боддог энгийн зөв сэтгэлгээгээр хандах хэрэгтэй. Улс орны хувьд том нь ч чухал, бага нь ч чухал. Тэр байтугай бүр байхгүйг олноор бий болгох тухай энд яригдаж байгаа юм шүү дээ.
2. Хөгжих боломжийг тэгш олгох
Хөгжлийн боломж олгох гэдэг нь:
А.Саад болохгүй байх:
· Бодлого нь алсыг харсан, зөв, иж бүрэн, тодорхой, ард иргэдийнхээ хүсэл сонирхолд таарсан байх хэрэгтэй. Яг одоо улс орноо хөгжүүлэх бодлогыг ширээн дээр гаргаад тавь гэвэл төр засагт гаргаад харуулчих зүйл байхгүй байгаа бололтой. Бодлого нь байхгүй байгаа бол бидний хийгээрэй гэж даалгасан зүйлийг хийгээгүй байгаа хэрэг гэж би ойлгож байна. Таны бодлоор бол ямар байна даа? Бодлогогүй улс байтугай бодлогогүй хүн бусаддаа ямар муу нөлөөтэй байдаг билээ дээ
· Хууль, эрх зүйн орчин нь бодлоготойгоо, гадаад ба дотоод бүх талын харилцаатайгаа яв цав таарч байх хэрэгтэй. /нэмж бичигдэнэ. Д.Жамц/
· Улс төр нь эдийн засгаа хөгжүүлэх бодлогоо нураадаггүй байх нь чухал. /нэмж бичигдэнэ. Д.Жамц/
· Чиглэсэн зорилготой нягтралыг бүх орчинд үүсгэх талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулах нь дуу нэгтэй дугтрах хүчийг зөв чиглэлд төвлөрүүлэх боломж олгоно. Олон тийшээгээ харсан бодлогоор ямар ч зангидсан хүчгүй давхилдацгаах нь хөгжлөөр хоцорч боломжоо дүүрэн ашиглаж чадахгүйд хүргэнэ. Зөвхөн эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаг зах зээлийн унаж босон өрсөлддөг сонгодог замаар явбал бид 100 жил ч болоод бусдын хөгжлийг гүйцэх магадлал байхгүй. Чиглэл зорилго, сайн сайханд тэмүүлэх эрмэлзэл нь нэг байвал үзэл санаагаараа байтугай үйл ажлаараа нэгддэг гэдгийг монголчууд бусдад зааж чадахаар түүх бидэнд бий. Бас нэгийг байтугай нийтээр нь устгаж, хэлмэгдүүлж байсан түүх ч бий.
· Бүх төрлийн гох дэгээг авч хаяхгүйгээр эрүүл эдийн засаг хөгжихгүй. Мэдсээр байж бид өөрсдөө л өөрсөндөө хавх тавиад байгаа. Гадны хэн нэгний тавьсан хавхнаас болоод Монгол хөгжихгүй байна гэж ярих хүн алга. /нэмж бичигдэнэ. Д.Жамц/
· Авилгал авч, өгөхгүйгээр ажил нь бүтдэг байх нь бидэнд л хэрэгтэй. Монгол хүн гадны улс, эрхтэн дархтанд авилгал өгч ажлаа бүтээж байгаа тохиолдол бараг сонсогдоогүй. Харин гадныхан л биднийг авилгалд идэгдчихсэн гэж тодорхойлоод байгаа. Авилгалаар шийтгүүлж байгаа хүн одоо л ганц нэг гарч ирэх гээд байснаа бараг больж ч магадгүй байдалтай байна. Хүний муу үзэх нь миний энд авилгалыг дурьдсан шалтгаан биш, харин авилгалтай орон өтөнд баригдсан мал аль аль нь тэвээрэг авдаггүй гэдгийг олон орон амьдралаараа нотолчихсон байхад бид бас дахин давтаж, муу хэлэгдэж явна.
· Ялгаварладаггүй байх. Яг одоо бол чухам ялгаварлахгүй бол улс орон хөгжихгүй мэт аашилцгааж байгаа. Намаар нь, танил талаар нь, хөрөнгө чинээгээр нь, үзэл бодлоор нь, мэрэгжил төгссөн сургууль, нас, хүйс, гарал үүсэл, гадаад дотоод г.м.-ээр. Ялгаварлаж зөвшөөрөл лиценз өгдөг, татварт хөнгөлдөг, хяналт шалгалтаар дарамталдаг гэх мэт ёстой хүн бодож олохоос залхмаар олон ялгаварлал монголд бодитой байна.
· Төр, засгийн үйлчилгээ хөнгөн шуурхай, ойлгомжтой, агуулга өргөн хэлбэр цомхон, хариуцах эзэн нь тодорхой байх. Энэ талаар үг дуугарвал шүүмжилчих гээд байгаа тул танд үлдээе.
· Буруу зүйл гарч ирэх, хөгжих замыг урьдчилан харж хаасан байх. Буруу зүйл гарч ирэх замыг бүх талаар хаах механизмыг бий болгож зүй зохисоор нь ажиллуулахгүй байгаа бол буруу зүйлийг хөгжих замыг санаатай засч байгаагаас ялгаагүй. Үр дүн нь тийм л байдаг. Хамгийн гол нь буруу зүйл маш хурдан идэвхжиж хорт хавдар мэт зөв зүйлээ идчихдэг гэдгийг бид ойлгодог мөртлөө хийж чаддаггүйд л бид буруутай байгаа юм.
· Алдаа гарсан тохиолдол болгонд цааш даамжруулалгүй таслан зогсоож, хариуцлага тооцож байх. /нэмж бичигдэнэ. Д.Жамц/
· Цагийг нь бардаггүй байх. Цагийг нь бардаг байх бүх зүйлийг бид хүч тавин хийжээ. Олон жишээг надгүйгээр та өөрөө бодоод хэлчихэж чадна. Уг нь цаг завыг нь бардаггүй, хурдан шийддэг байвал хорвоод тоотой жил наслахаар заяагдсан хүмүүний амьдралд хийж бүтээх зүйл ямар их байж болох билээ.
· Хөрөнгийг нь тарамдуулдаггүй байх. /нэмж бичигдэнэ. Д.Жамц/
· Хяналт өргөн хүрээтэй, давхардалгүй, шударга, мэрэгжлийн байх. /нэмж бичигдэнэ. Д.Жамц/
Б.Дэмжих:
· Бодлогоор, боломжийг олж харахад нь туслах байдлаар
· Гадаад, дотоод харилцаагаар
· Хөрөнгөөр
Хөрөнгө, хөрөнгө оруулалтаар бизнесийг дэмжихийн тулд Монгол банкны "бодлогын хүү"-г авч хаях хэрэгтэй. Ер нь монголын ард түмэнд ашигтай зүйл хий гэж бид хоёр шатлалтай банкны системийг байгуулсан уу? эсвэл гадныхны мөнгөө угаах таатай орчин үүсгэж ард түмнийхээ хөдөлмөр, амьдралыг өндөр хүүтэй гадны мөнгөний боолчлолд оруулж дотоодын бизнес эрхлэгчдээ өрийн дарамтад оруулах зорилгыг хангах зорилт тавьсан уу? Бизнест оруулах мөнгө нь хичнээн өндөр хүүтэй байвал дотоодын бизнес эрхлэгчдийн гаргасан бүтээгдэхүүн бүрт тэр нь очиж суух тул хэзээ ч гадаадын импортын бүтээгдэхүүний үнэтэй өрсөлдөж чаддаггүй. Монгол банк хэний бодлогоор юуны тулд мөнгө хүүлээд байгаагаа тайлбарлах цаг болсон. Монгол банк мөнгө хүүлэх тусам төгрөгийн худалдан авах чадвар тэр хэмжээгээр унана гэдэг нь маш ойлгомжтой зүйл. Төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлга гэж байгуулсан Монгол банк харин ч мөнгө хүүлэлт явуулсанаараа төгрөгийн худалдан авах чадварыг санаатай унагаж байгаа юм биш үү? Ямарч бүтээгдэхүүн монголд үйлдвэрлээд гадаадад экспортлох гэхээр үнэ нь дэндүү өндөр гарчихаад  байдагийн  цаад нарийн учир нь энэ юм.. Аргагүй шүү дээ үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний өртөг нь автоматаар жил бүр 10-аас 20 гаран хувь өсөөд байхад  гадаадын хөрөнгийн бирж дээрээс хамгийн хямд аргаар хөрөнгө оруулалтаа босгодог гадаад компаниудын олноор үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнтэй хэзээ ч үнээр өрсөлдөх боломжгүй болгож байгаа хэрэг юм. Бодлогын хүүгээр сорогдсон нэмүү өртөг гадаад зээлээр дамжаад гадагшаа гарах нь эргээд монгол улсыг өрсөлдөх чадваргүй болгох урхагтай. Төв банкнаас бизнест оруулж байгаа мөнгө хичнээн өндөр хүүтэй байх тусам бизнес тэр хэмжээгээр хумигдана. Хумигдсаны хэмжээгээр бизнес эрхлэх сонирхолгүй болно. Бизнес эрхлэх боломж хумигдах тусам төрд шургалах, төрийн нэрээр мөнгө олох сонирхол нэмэгдэнэ. Энэ сонирхол нэмэгдэх тусам авилгал хээл хахууль цэцэглэнэ. Авилгал хээл хахууль цэцэглэх тусам ёс суртахуун доройтож, боловсрол, чадвар, хөдөлмөрийн үнэлэмж буурна. Хөдөлмөрийн үнэлэмж буурах тусам ядуурна. Ядуу хүн бүх үнэт зүйлээ хоногийн хоолны мөнгөнөөс солиход бэлэн болно гэх мэт гинжин урвалаар цааш муу муухай болгон үргэлжилнэ. Банкны хүү өндөр байгаа оронд үйлдвэрлэл эрхлэх нь утгагүй хөдөлмөр хийж байгаа зүйл болж хувирдаг учраас нэмүү өртөг бий болгодог үйлдвэрлэлийн бизнес хийхийн оронд наймаа, үйлчилгээ мэтийн салбар руу ихэнх хөрөнгө орж өдөр хоногийг аргацаадаг. Энэ нь дотоодын мөнгөө үнэгүйтүүлэх дараагийн алхамыг санаатайгаар хийж байгаа хэрэг юм. Төгрөгийн худалдан авах чадварыг буурах тусам Монгол банк зах зээлд эргэлдэж байгаа мөнгөө багасгаж инфляцийг барих алхам хийдэг боловч энэ нь гал унтраах арга болохоос биш дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөж төгрөгийн худалдан авах чадварыг сайжруулж байгаа хэрэг биш юм. Бодлогын хүүгээр дамжуулж хөрөнгө оруулалтын зээлийн хэмжээг багасган хэт өндөр хүүтэй болгон хумиснаар арилжааны банк, хадгаламж зээлийн хоршоо, ломбард мэтийн мөнгө хүүлэгчдийн арми ихэсч тухайн оронд хөрөнгийн бирж хөгжих боломж хаагдан эдийн засгийн нэг хүчирхэг гараа санаатайгаар тайрч хаядаг юм. Үйлдвэрлэл хөгжүүлэх хөрөнгийг заавал өндөр хүүтэй бага байлгах шаардлага монгол улсын төрийн бодлого яавч байж таарахгүй. Ийм байлгах нь бид тусгаар тогтнолоо алдаж, амиа санаатайгаар хорлосноос ямарч ялгаагүй юм. Төгрөгийн ханшийг ам.доллартай уяж зөвхөн гадаад валютын нөөцийн хэмжээнд дүйцүүлэн эдийн засгаа хумихын оронд төгрөгийн зээлийг бизнест их хэмжээтэй, хямд хүүтэй оруулж/банк гадаад, дотоод үйлчилгээний зардлаа дараад жаахан ашиг олох хэмжээнд л байвал хангалттай биз дээ? Д.Ж/ дотоодын үйлдвэрлэлээ өсгөж гадаад экспортыг эцсийн боловсруулалттай бүтээгдэхүүнээр өргөжүүлбэл төгрөг тэртэй тэргүй ханш нь чангарна. Инфляц ба дефляцийг удирдах хамгийн зөв арга бол энэ юм. Бизнест оруулж байгаа хөрөнгө зориулалтынхаа дагуу ашиглагдаж байгаа эсэхэд хяналт тавих нь төр ба банкны хамтран хийх ёстой ажил шүү. Энэ ажлаа хэрхэн хийж байгаад нь хяналт тавих механизмыг ард түмэн өөрсдөө зөв бүтэцтэйгээр хийж хэрэгжүүлэхгүй бол инфляц, дефляцийн дарамтад үйлдвэрлэгчид, ард түмэн байнга дарамтлуулж өсөлтөө алдан, үйлдвэрлэлийн технологийн хоцрогдолд орж гацдаг.

· Эрх зүйн орчноор
· Техник, технологиор
· Түүхий эдээр
· Татвараар
· Менежмент, зохион байгуулалтаар
· Сурталчилгаа, маркетингаар
· Борлуулалтаар
· Дэд бүтцээр
· Сургалт, мэрэгжлийн боловсон хүчний хангалтаар
/Бүгд нэмж бичигдэнэ. Д.Жамц/
3. Томыг дэмжиж бусдын томуудтай өрсөлдүүлэн бүр томруулах
Бусдын эерэг ба сөрөг туршлагаас нэгтгэн дүгнэж хэлэхэд томуудыг яг хугацаанд нь гадагшаа гарах нөхцөлийг нь бүрдүүлж байхгүй бол улс орны хөгжилд нэмэр болдоггүй харин ч өөрсдийгөө болоод улс орныхоо эдийн засгийг нураах буруу шид үзүүлдэг юм байна гэдгийг би түмний анхааралд гаргаж тавьж байгаа юм! Учир нь:
· Дотоод зах зээлийг дангаар хянах оролдлогыг заавал гаргадаг байна. Эдийн засгийн аргаар хийхээс захиргааны аргаар хийх нь зардал багатай байдаг тул улс төр, эдийн засаг хоёр холилдож эхэлдэг. Энэ нь авилгал төрөх шилдэг зам юм.
· Бусдад боломж олгохгүй бүхнийг барьж идэхийг хичээнэ. Хамаг цаг, хөрөнгө, хүчээ бүх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний дотоод зах зээлийг эзлэхэд зориулбал ашиг орлого сайжирч болчих мэтээр тооцож салбар болгон руу салбаганасаар хамгийгаа тарамдуулж жижиглэн гадны томчуудтай өрсөлдөх боломжоо хаадаг байна. Ерөөс том аж ахуйн нэгжүүд тухайн цөөн бренд бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд өрсөлдөж чадаж байвал хөрөнгийн их бага нь бас ч тийм гол зүйл нь биш бололтой. Харин бүтээгдэхүүнээ чанаржуулах, хэн ч эргэлзэлгүйгээр худалдан авахаар шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргах, тухайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн тодорхой хувийг өөрийн бүтээгдэхүүнээр хангаж ноёрхох чадвар л гол зүйл гэж ойлгох ёстой. Түүхий эд нь манайд үнэгүй шахам хэвтэж байгаа олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг чанартай л үйлдвэрлэж чадвал үнээр тэртэй тэргүй өрсөлдөж чадна. Учир нь: а.Хямд түүхий эд б.Хямд ажиллах хүч/1000 “ногооны” цалин Монгол ажиллагсдад тэнгэрийн умдаг бол хөгжилтэй орны том үйлдвэрт ажиллагсад тоож харахгүй мөнгө/ в.Хямд дэд бүтэц монголоос өөр хаана ч алга. Тэгээд ч сайн бүтээгдэхүүн харьцангуй хямд үйлдвэрлэж, хүний анхаарал татахаар сонин содон үйлчилгээ явуулж чадаж байвал мөнгө өөрөө л орж ирж байдаг нь хууль болохоор дороо л дэлхийд нэрээ дуурсгасан их хөрөнгөтэй болчихдог гэдгийг жижигхэн Финляндын том Нокиа дэлхийд харуулж байна. Олсон амжилтандаа ташууралгүйгээр технологийн хөгжлийг гол цөмөө болгон ажиллавал бусдад гүйцэгдэхгүйгээр тасархай хол урагшилж болно.
· Жижиг, ядуу дотоодын зах зээлтэй орнуудад том аж ахуйн нэгжүүд борлогдохгүй байхаас нь айгаад шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс няцдаг. Даван туулах ганц арга нь бас л олон улсын зах зээлд эцсийн бүтээгдэхүүнээр өрсөлдөх. Монголчууд дуурайх дуртай болохоор нэг нь л эхлүүлчихвэл бусад нь хушууран дагах нь ойлгомжтой. Тоёота шиг том гурван үйлдвэр хийхэд л бид өнөөдрийн амьдралаа эргэж дурсах хүн олдохгүй болтлоо төрөл арилжина. Мөнгийг санаанд багтахгүй ихээр олох тул амттай шүү дээ. Хөрөнгө оруулах мөнгөгүй гэж бүү санаа зовоорой. Энэ дэлхийд хугацаанд нь ийм аргаар ингэж өсгөөд ингэж буцааж төлнө гэдгээ баттай нотолж чадвал мөнгөнөөс их зүйл алга. Техник, технологийн хувьд ч айх зүйлгүй. Даяарчлалын ачаар маш хямдарчээ. Боломжийн технологийг авч өөрийн болгож сайжруулаад эзэн болоод суучихдаг сүүлд хөгжсөн Азийн баруудын арвин туршлага ч байна. Монгол хүний шинийг олж харах, анализ, синтезийн үйлдэл хийх чадвар онцгой сайн гэдгийг би туршлагаар маш сайн мэднэ. Ямарч үйлдвэрийг хуучин технологиор талхиж дампууруулахгүй гэдэгт итгэж байна. Биднийг битгий гэсэн нэг ч улс орон байхгүй тул бид өөрсдөө л өөрсдийгөө голохгүй эхлүүлэх хэрэгтэй. Би чухам үүнийг л хүсч зөвлөөд байгаа юм. Дарханд микроавтобус, бага оврын ачааны машины үйлдвэрийг Тоёотагийн технологиор шинэ загвартай үйлдвэрлэхэд дэлхийн зах зээлд самар шиг зарагдаг эцсийн бүтээгдэхүүн болно гэсэн итгэл нойр хүргэдэггүй ээ. Лав л техникийн болоод технологийн шийдвэрлэж болохгүй ямарч асуудал байхгүй гэдгийг энэ талаар мэрэгжсэний хувьд нотолж чадна. Японуудыг дуугаргаж чадвал болчих юм биш үү. Төмөртэйн орд хажууханд нь байгааг бид ч мэдэж байгаа, тэд ч мэдээд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг барьсан. Арай биднээр түрүүлж дуугаруулах гээд хүлээгээд байгаа юм биш биз дээ. Хэлээд үзэхэд юу нь болохгүй гэж? Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй, түүнчлэн мөрөөдөл биелбэл бид мөнгөтэй, өөрсөддөө итгэх итгэлтэй болно.
· Дангаар тухайн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний дотоод зах зээл дээр ноёрхсон том аж ахуйн нэгж өрсөлдөөнгүй болж хөгжил нь аяндаа зогсдог байна. Дампуурахгүй байлаа ч урагшаа ахихаа больдог гэсэн үг л дээ. Энэ нь өөрийгөө болон улс орноо хөгжихөд тушаа болдогийг хэдхэн томыг гаргаж ирээд улс орноо өөд татаж чадна гэсэн бодлого барьж явсан Өмнөд Солонгосын эдийн засгийн хямралаар бид бэлээхэн харсан. Харин жирийн солонгос иргэдийн эх орноо гэсэн сэтгэл, том компаниудын хурдан маневрлаж гадагшаа чиглэсэн бодлого барьж бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах талаар хийж байсан ажлынхаа үр дүнд хүрсэн түвшингээ хадгалж авч гарч чаджээ. Гэхдээ зарим нь одоо ч гэсэн байдал нь тийм ч сайнгүй байгаа гэдгийг Дэвү, Киа корпорацууд харуулнам бус уу. Яг одоогийн жишээ гэвэл АНУ-ын Форд моторс, Женерал моторсын Японы автомашин үйлдвэрлэгчдэд дотоодынхоо хамаг зах зээлээ алдчихаад байж байгаа олхиогүй байдал. Улсдаа ч олигтой татвар төлж, ажлын байр гаргаж өгч чадахгүй, өөрсдөө ч өсөж дэвжиж чадахгүй яг гацжээ. Хэрэглэгчид хэзээд авсаархан, зардал багатай, гоё ганган машин унах сонирхолтой байдгаа удаан хугацаанд илэрхийлээд байхад тухайн зах зээл дээр оршиж байгаа тухайн үеийнхээ байдлаар пээдийж хандан урагш ахихаа бодохгүй байвал хэрхэн аваргууд ч сандарч болдгийг бидэнд зааж өгч байна. Бас том зах зээлтэй орнууд дотоодын зах зээлээ яхийтал хамгаалснаар аваргуудаа авч үлдэж болох боловч тэдгээр нь хэдий том ч ерөөс хөгждөггүй гэдгийг ОХУ, Хятадын автомашин үйлдвэрлэгчид аль 1950, 60-аад оны технологитойгоо амь бөхтэй зууралдаж байгаагаас харж болно. Тэд хэдий том боловч эрийн цээнд хүрч гадны валютыг эх орон руугаа зөөж чадахгүй улс, ард түмнээрээ угжуулсаар өдийг хүрчээ. Аваргууд унахад улс оронд маш их хохирол дагуулдаг. Ажилгүйдэл, эмх замбараагүйтэл, жагсаал тэмцэл, инфляц, хувьцаа эзэмшигчидийн хохирол, улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн болон техник, технологийн хоцрогдол ер муу бүхнийг дагуулж болно. Томууд унавал дэндүү чанга унадаг гэдэг энэ билээ. Тэднийг эргүүлж сэхээхэд удаан хугацааны нөр их зүтгэл, хөрөнгө орно.
· Томорч байж л шинжилгээ судалгаа, шинэ бүтээгдэхүүн гаргах ажилд хөрөнгө гаргах чадвартай болно. Шинийг санаачилж, хийхгүйгээр бусдаас ялгарах боломж байхгүй. Ялгарахаар бүтээгдэхүүн л хаана ч борлодог гэдгийг бид мэднэ. Чансаатай бүтээгдэхүүн, брендийг нөр их хөдөлмөр зүтгэлийн ачаар гаргаж ирдэг бөгөөд түүнийг чухам мэрэгжсэн, хийж байгаа ажилдаа хамгийгаа зориулсан хүн, хүмүүс л бүтээдэг. Зах зээлд тийм хүмүүсээ сайхан амьдрал, сайн цалингаар татаж, бүх талын урам өгч, мэрэгжил мэдлэгийг нь дээшлүүлж, санаачилсан хийснийг нь дэмжиж чадахгүй бол социализмаас ч дор болж болохыг бид нотолчихоод байна. Мөнгийг мөнгө өсгөдөггүй, мөнгийг чадвартай хүмүүс л зорилготой хөдөлмөрлөж өсгөдөг гэдэг энэ үгийг бизнес эрхлэхээр, хүнийг өөртөө ажиллуулахаар зориг шулуудсан хүн бүр өглөө босохдоо харагдаж байхаар газар өлгүүштэй. Бас сайн ажилласан хүнээ олигтойхон цалинжуулбал аж ахуйн нэгж улсад илүү татвар төлөхөөр болдог бизнес эрхлэгчдийг байнга дарамталдаг гайтай механизмыг баталгаажуулсан эрх зүйн буруу орчныг яагаад хамгийн зөв гээд байлгаад байгаа юм бэ бид? Нэмсэн цалингаас нь татвар авахгүй гээд заачихвал аж ахуйн нэгж ч, улс ч хохирохгүй гэдгийг би баттай нотолж чадна. Уул нь сайн цалинжуулсан бол татвар нь багасдаг байвал илүү зөв байхсан.
· Том аж ахуйн нэгжүүд л гадаад зах зээлд үнэт цаас гаргаж хөрөнгө босгон хүссэнээ дор нь гүйцэлдүүлж чадна. Гадны аваргуудын хөрөнгө босгодог аргуудыг салбар бүрээр нь бүр хэрэг болгож нарийвчлан судлаад түүнийг монголын бизнесийн амьдралд ерийн зүйл болтол нь хөгжүүлэхгүйгээр бид явахгүй нь ээ! Санхүүгийн хоёрдогч зах зээлийн аварга зохицуулалт, хөрөнгө оруулалтгүйгээр бид өдий зэрэгтэй байгаа юм чинь тэр ашигтай харилцааг эдийн засагтаа зөв ашиглаж чаддаг болцгоочихвол хөрөнгө мөнгөгүйн зовлонгоос ангижирч зөвхөн хөгжих, хөдөлмөрлөх, сайхан амьдрах тухай бодож болох нь ээ дээ. Хамгийн чухал нь мөнгөө өсгөхөөс өөр сонирхол дагалдах боломж хязгаарлагдмал тул гадныхны янз бүрийн өөр сонирхол мөнгөө дагаад ороод ирнэ, дарамтлуулна, улс орны болон ард иргэдийн эрх ашиг зөрчигдөнө гэж айх аюул байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг хувьцаа байдлаар хүнгүйгээр оруулах энэ бодлого онцгой ач холбогдолтой. Хугацаа байхгүй. Хүүг нь хатуу хувь зааж төлөхгүй. Босгох хөрөнгөнд дээд хязгаар тавиад байхгүй. Бас эрсдэлийг нь ч тэд хамт үүрэлцдэг юм. Гэхдээ бодох зүйл ч бий. Хувьцаа эзэмшигчдийнхээ итгэлийг алдахгүй байх нь зорилт номер нэг. Өөрөөр хэлбэл тэднийгээ хулхидахгүй мөнгийг нь өсгөж өгөөд байвал хэзээ ч хөрөнгө оруулалтаар тасрахгүй байж болно. Зөвхөн өсгөх ажлаа л нэр төртэй хийвэл боллоо гэсэн үг. Хувьцааныхаа хяналтын багцыг алдах хэмжээнд хүртэл доройтох юм уу эсвэл хэт их хөрөнгө төвлөрүүлэх гэж оролдвол бизнесээ юутай хээтэй нь бусдад бэлэглэж орхино. Бизнесийнхээ дээд доод хязгаарыг мэдэж араа дааж чадаж байвал сонирхолтой хүссэн тоглоомоороо өөрийнхөө дүрмээр тоглож хүн болсныхоо ид шидийг харуулах өргөн боломж юм. Маш сайн хийж сурах зүйлийн нэг яавч мөн. Бид хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө оруулж үрэн таран хийж байснаас дотоод гадаадын хувьцаанд оруулж өсгөдөг аргыг зөв сурчихвал бас л эрдэм. Ядаж олон улсын гадаад эдийн засгийн харилцааны аргуудыг маш сайн мэддэг болж нүд нээгдэнэ.
· Олон улсын хэмжээнд өрсөлдөж байж л ажиллагсдаа дэлхийн жишигт хүрсэн хангалттай цалинтай амьдруулж, тогтвор суурьшилтайгаар хийж байгаа ажилдаа сэтгэлээ зориулах боломжийг нь хангаж чадна. Дотоод зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ дотооддоо мөрдөж байгаа ханшаар зарж байгаа тохиолдолд дотоодын цалингийн жишгээр ажиллагсдаа цалинжуулах нь ойлгомжтой. Социализмын үед ч, ардчилалын нэртэй капитализмын хамаг болохгүй бүтэхгүйг өөрсөд дээрээ дахин туршиж байгаа одоо үед ч ерийн монгол хүн цалингаараа амьдарч нэр төртэй хөдөлмөрлөх боломж гарахгүй харц доогуур, сэтгэл нь хоёрдмол байдалтай байна. Ийм байдалтай дахиад 10 жил болбол монгол жирийн хүмүүсийн амьдралд итгэх итгэл нь мохно. Ажиллах сонирхол нь ч дахиж асч чадахгүйгээр мөхөж магадгүй. Би зөвхөн үүнээс үхтлээ айж байна.
4. Жижгийг дэмжиж том болгох
Улс оронд хэрэггүй салбар, үйлдвэрлэл үйлчилгээ гэж ер байдаггүй. Томуудын сонирхдоггүй, чилээг нь гаргадаггүй гэхдээ ард түмэндээ үйлдвэрлэл, үйлчилгээ нь байнга ус агаар мэт үгүйлэгдэж байдаг тэр орон зайд жижгүүд тоглолтоо зохион байгуулж байдаг. Тэдний хөдөлмөр, зүтгэл харахад энгийн жижиг мэт боловч хэрэглээ, эдийн засаг, нийгэм талаасаа өндөр ач холбогдолтой, маш чимхлүүр байдаг. Тэднийг бүх талаар томруулж, албан ёсны болгож, хөгжүүлэхгүй бол эдийн засгийн албан бус сектор амь бөхтэй оршиж хар зах зээл дээр улс орны гол мөнгө эргэсээр байх болно. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг томруулахын тулд дотоод гадаадын зах зээл дээр хосолж ажилладаг болгох хэрэгтэй. Тэгэж чадвал дотоод зах зээлд нийлүүлэгдэх бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулахад гар татахгүй, гол мөнгөө гадаад зах зээлээс хийх гэж улайрах тул дампуурах ч үгүй, хоёр нутагтан мэт амь бөхтэй, мэдээлэл сайтай, шинэ зүйлийг олж харах чадвар өндөр байх болно. Хамгаас эрхэм нь жижгээр эхэлж байгаа учраас юмхнаар юм хийж, гололгүй урагшилж, туршлага хуримтлуулаад гадаад зах зээлд гарч ирэх тул тэд хэнд ч хулхидуулахгүй, бас бусдыг хуурч, хумслахгүй нэр төрөө л эрхэмлэх болно.
5. Байхгүйг шинээр, олноор нь гаргаж ирж өрсөлдөөнөөр шигшин чангаруулна.
Идэвхгүйгээр өөрсдөө үүсэхийг нь хүлээхгүйгээр бизнес-санхүүгийн бичил орчин үүсгэх замаар тогтвортой бизнес эрхлэгчдийг авъяас, чадвар, хөдөлмөр, санаачлагаар нь чөлөөтэй өрсөлдүүлж шигшин гаргаж ирэхэд зорилго нь оршино. Гол нь улс оронд хэрэгтэй байгаа үйлдвэрлэл үйлчилгээг боломжийн шинэ технологитойгоор цаг алдалгүй шууд байгуулаад хувьцаа гаргаж тэр хувьцааг мэдэгдэхүйц хувиар нь эзэмшин үйлдвэр, үйлчилгээгээ өөрийн болгох боломжийг нь биржээр дамжуулан нээлттэй өрсөлдөөнд оруулахад энэ аргын амин сүнс нь оршиж байгаа юм. Бас бизнес эрхлэх хөрөнгийн болон техник, технологийн г.м. боломжгүй авъяаслаг, хөдөлмөрч иргэдийг зорилготойгоор бизнесмен болгон төрүүлж болох боломжийг олгож байгаад уг аргын нэг давуу тал оршино. Зээлийн барьцаанаас гартал нь хяналтдаа байлгах тул санхүүгийн эрсдэл байхгүй. Бүх төрлийн сургалт явуулж, үйл ажиллагааных нь явцад таниулж мэдүүлэх, боловсруулах, чадваржуулах, хүмүүжүүлэх өргөн боломж нээгдэнэ. Хүнээ таних, авъяасыг нь нээх боломж ч гарч ирнэ. Одоогийн барьцаанд нь тааруулж зээл олгодог зээлийн идэвхгүй арга тийм ч сонин зүйл биш болж хувирах юм. Дотоод, гадаадаас бизнест хөрөнгө оруулах явдалд эргэлт гарч сул мөнгө хэвтүүлэх гэдэг ойлголтыг халж, иргэд биржээр дамжуулан бизнесээр хөрөнгөө өсгөдөг болно. Чухамхүү ийм замаар өссөн мөнгө үнэгүйдэж, инфляцийг хөөрөгддөггүй бөгөөд харин ч төгрөгийн худалдан авах чадвар дээшилж жижиг зах зээл маань аливаа бизнест гологдохооргүй болж ирэх ирээдүй байна. Гадны бэлэн бүтээгдэхүүнийг худалдаж авахад зориулж байгаа хөрөнгийн гадагш чиглэсэн их урсгал бараг зогсож гадаадаас орж ирэх урсгал нь нэмэгдэнэ. Улсын болон ард иргэдийн санхүүгийн чадвар хамтдаа хүчирхэгжиж, иргэд хөрөнгөтэй болж ирнэ. Ажлын байрыг олноор нь шууд бий болгох тул улсаас иргэдээ ажлын байраар хангахад өгүүлж баршгүй ач холбогдолтой. Дотоодын зах зээлийг чанартай, хэрэгцээт бүтээгдэхүүнээр жигд хангахаас гадна, бүгд нэг бизнес рүү хушууран орж шатах, цаг алдах, цаашид бизнес эрхлэх сонирхолгүй болохоос сэргийлж чадна. Мөн банк, банк бус санхүүгийн байгууллагууд, зөвлөлгөө, зуучлалын байгууллагууд, бирж, даатгалын байгууллагууд ч хийх ажил нь цэгцэрч, бизнесийг дэмжих, хамтран ажиллах тал дээр ямар их орон зай байгааг олж харж, олон улсын түвшинд үйл ажиллагаа нь ойртоно. Бид гадаадад очиж барлагийн хөдөлмөрийг нь нугалагчид болох биш харин гадныхан бидэнд хөлсөөр ажиллах ёстой гэж би ойлгож, бас харж байгаа юм шүү. Ийнхүү эх орныхоо жинхэнэ эзэд болж чадвал монголчуудын хөдөлмөр утгатай, алсыг харсан шинж төрхийг олно. Эрдэс, түүхий эд, байгалийн баялгаа ч хайр гамтай зөв ашиглаж, хүрээлэн байгаа орчноо сайжруулахын тулд иргэд мэрийдэг болно. Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд ч сайжирч түүнээ дагаад иргэдийн бүх талын хөгжил дээшилнэ. Эдийн засгийн зорилготой зөв өсөлтийг дагаад Монгол улсын гадаад орчинд үнэлэгдэх байдалд чанарын ахиц гарч бүх талаар гадны сонирхолыг татаж эхэлнэ. Энэ бол мөрөөдөл биш. Бодит боломж нь бидэнд байна. Хичээх л хэрэгтэй.

Энэхүү өөрийн шинэ онолоо тайлбарласан өгүүлэлийг бусдын сайн, муу туршлагуудыг нэгтгэн судалсны үндсэн дээр 2006 онд бичсэн бөгөөд 2010 оны 1-р сарын 1-ний өдөр өөрийн блогтоо оруулж байхдаа дүгнэж үзэхэд бид энд гарсан зүйлсийг хэрэгжүүлэх талаар маш урагш муутай байгаа нь харагдаж байна. 4 жил өнгөрчихөж, Оюу толгойгоо ашиглах гээд алдчихав. Нэг л биш байна даа....
______________________________________________________________________________________




-->





-->

-->

-->


-->


-->
“Түмний зорилт
Төрийн менежмент” цуврал

Боловсрол ирээдүйн Монгол иргэнийг бэлтгэнэ

Зорилт: Бүх нийтийн ерөнхий ба мэрэгжлийн боловсролд тавигдах зорилт, шаардлагууд:

  1. Ерөнхий боловсролын олон улсад шаардагддаг төвшинг хангасан дотоод, гадаадад үргэлжлүүлэн суралцах боломжтой болсон байх

  2. Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын өргөн харилцаанд орох мэдлэг, чадвар, дадлын ерөнхий хандлага, түвшин нь төлөвшсөн байх

  3. Суралцах арга барилд сурсан байх

  4. Мэдлэгийг үр дүнтэй хэрэглэж бүтээлчээр хөгжүүлэх чадвар суусан байх

  5. Шинжлэх ухааны аргыг ертөнцийг танин мэдэх идэвхтэй зөв арга хэмээн хүлээн зөвшөөрч бүтээлч эрэлхийлэлийг явуулж судалгаа шинжилгээ хийх, нээлт, шинэ бүтээл төрдөг арга замуудыг мэддэг байх

  6. Өөрийн гаргасан шинэ бүтээл, нээлт, барааны тэмдэг зэргийг олон улсын төвшинд баталгаажуулж чаддаг байх

  7. Уламжлал, ёс заншил, аж төрөхийн ухааны үндсийг ойлгосон байх

  8. Өөрийгөө таньсан, ирээдүйд амжилт гаргах чиглэл зөв тогтсон байх

  9. Англи ба бусад хэл дээр цаашид сонирхсон мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцах боломж олсон байх ёстой.

  10. Компьютерийн хэрэглээний программууд, интернетийг ашиглах аргыг эзэмшсэн байх

  11. Интернетэд суурилсан ерөнхий боловсролын сургууль(e-school). Үүнийг багшийг өмчтэй болгох, хөдөлмөрийг нь өндөр үнэлэх эдийн засгийн хөшүүрэг болгох

  12. Интернетэд суурилсан тусгай дунд боловсролын сургууль(e-college)

  13. Интернетэд суурилсан их, дээд сургууль(e-university) тэдгээрийн систем

  14. Иргэний ухамсар нь зөв бүрэлдэж ардчилалын үндсэн ойлголт, өөрийн болон бусдын эрх ашгийн нэгдлийг хангаж чаддаг болсон байх

  15. Монгол улсын иргэн болж төрснөөрөө бахархдаг эх оронч үзэл төлөвшсөн байх

  16. Шашны өндөр мэдлэг ухамсартай болсон байх

  17. Эрүүл аж төрөх аргад сурсан, чийрэг бие бялдартай байх

  18. Өөрийн болон бусдын цагийг хайрлаж, үйл ажлаа зөв төлөвлөж хугацаанд нь хийдэг, тавьсан зорилгодоо үнэнч, бэрхшээлийг давж хөдөлмөрлөж сургах

  19. Гэр бүл, эр эмийн ёсны зөв ойлголтууд бүрдсэн байх 
  20. Боловсролын импорт ба экспорт







“Түмний зорилт
Төрийн менежмент” цуврал


МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ, ХЭЛ, СОЁЛ, УРЛАГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

НЭГ. Зорилго

1. Монгол түүх, хэл, соёл, ардын уламжлал, урлагаа хадгалж үлдэх, хөгжүүлэх
2. Сонгодог, уламжлалт, орчин үеийн хэрэглээний урлаг, соёлын зааг ялгаа, бизнес үнэлэмжийн ойлголтыг төлөвшүүлж өөрийн авъяас билэг, чадвар, хөдөлмөрлөх боломжоо бодитой харж өөрийгөө зөв байранд тавьж чаддаг болоход нь урлаг, соёлынхонтойгоо ард түмэн хамтран ажиллаж амжилт гаргацгаах, дэлхийн соёл, урлагийн салбарт монголчууд хэл, урлаг, соёл, түүхтэйгээ хамт байрших, хөгжилд нь хувь нэмрээ оруулж, мөнхрүүлэх
3. Дэлхийд гаргах, шоу бизнестэй холбох, авьяас чадвар, хөдөлмөрийг нь зах зээлийн зарчмаар бодитой үнэлэх, сурталчлах
4. Түүх, хэл, соёл, урлагийнхнаа нэгтгэн зангидаж үнэ цэнээ мэдрэхэд нь туслах, багаар ажиллах чадвар суулгах, сайхан амьдрах итгэлтэй болгох, алдаршуулах
5. Ард түмнээ урлаг, соёлоор дамжуулан нэгтгэн нягтруулж Монгол улсаараа, эх орноороо бахархах, хайрлах, зорилгоо ухамсарлах, хөл дээрээ босох, омогшиход нь туслах, тэдэнд үйлчлэх
6. Монгол улсаа гадаадад сурталчлах, дэлхийн монголчуудыг соёл, урлаг, түүх, бизнесийн салбарт нэгтгэх
7. Монгол улсын дэлхийд гарах бизнес гарцыг урлаг, соёлын салбарынхан бизнесийн салбарынхантай хамтран нээх, боломжоо олж харах билгийн нүдтэй болцгоох, олон улсын хэмжээний уулзалт, тэмцээн, уралдаан, үзэсгэлэн, яармагт хамтран оролцож бие биенээсээ харилцан дэмжлэг авцгаах
8. Монгол улсын төр, засгаас түүх, хэл, соёл, урлагийн талаар баримтлах бодлогыг зөв тодорхойлж, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох, дотоод ба гадаадад дэмжих, хамтран ажиллах
9. Дотоодын ба гадаадын хэвлэл, мэдээлэлийн салбарынхантай харилцан ашигтай хамтран ажиллах, нэмэлт гарцуудыг олж идэвхтэй ажиллан тогтмолжуулж бизнесдээ ашиглах


ХОЁР. Хэрэгжүүлэлт, хийх ажил

1. Олон улсын соёлын харилцааны нийгэмлэг. Шултан Батсүх
2. Уртын дуу оригинал ба этник
3. “Шуранхай”
4. Бит боксын холбоо Ray
5. “Crash” Реп
6. Морин хуур
7. Хөөмий
8. Ятга
9. Хуучир
10. Цам
11. Хүүхдийн уран бүтээл
12. Кино. DVD борлуулалт
13. Түмэн –Эх чуулга
14. Сонгодог урлаг: Дуурь, балет Эстрад симпони оркестр Дуурь бүжгийн улсын академик театр
15. Хөгжмийн бүтээл Жанцанноров
16. Орчин үеийн поп, рок бусад Наран, Ариунаа, Сарантуяа
17. “Хурд”
18. “Харанга” Энхманлай
19. Монгол клип DVD, CD борлуулалтын хувилбарууд, жагсаалт
20. Уран нугаралт
21. Торго салон
22. Урлах эрдэм Дээд сургууль
23. Дизайнеруудын холбоо
24. Үндэсний ба орчин үеийн хувцасны загвар, дизайнерууд ба моделиуд
25. Миссүүд
26. Ноолуур, Ноос, арьс ширэн урлал
27. Монгол сэтгэхүйн ба оньсон тоглоом
28. Монгол бичиг, уран бичлэг
29. Түүх, археологийн үзэсгэлэн
30. дуучин Бат-Эрдэнэ, Жавхлан, нийтийн дуучид буюу фолк поп дуучид
31. Аист Монголиа ТВ
32. Боловсрол суваг ТВ Ариунбат
33. Элчингүүд, Өргөмжит консулууд, Монголч эрдэмтэд/Латимор, Хар дорж/
34. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын холбоод
35. Монгол дархан “Түмэн эрдэнэс” холбоо, Уран цутгуур Занабазар
36. Уран зураг, монгол зураг
37. Уран баримал
38. Хөгжим урлал
39. Ном, товхимол, танилцуулга, веб хуудас, нэрийн хуудас
40. Уран хатгамал, зээгт наамал
41. Хивс урлал, үйлдвэрлэл
42. Өвөрмонгол, Буриад, Халимаг
43. Цирк
44. Монгол тэмүүлэл-сайхан монгол орон
45. “Алтан ураг” хамтлаг
46. DVD, VCD, CD-ний үйлдвэр, борлуулалтын сүлжээг орон даяар ба гадаадад байгуулах
47. Хүний хөгжлийн академи Энхболд 99091212 Менежмент, маркетинг
48. Хөрөнгө босголт, төвлөрүүлэлт
49. Зохиолч Монголын зохиолчдын хороо
50. Бүжиг дэглээч
51. Хөгжмийн зохиолчид, Тоглолтын хөгжим, найруулгууд, удирдаач
52. Найруулагч, сценари
53. Хөтлөгч
54. Тон мастеринг дуугаралт, техник хангамж
55. Тайз чимэглэл, гэрэлтүүлэг
56. Имиж бүрдүүлэлт
57. Орчуулга Монгол-Англи ба Монгол-Тухайн орны хэл дээр
58. Зохион байгуулалт, билет борлуулалт, санхүү, хөндлөнгийн аудит, хамгаалалт, үйлчилгээ
59. Жуулчны байгууллагууд
60. Бизнесийн байгууллагууд Экспортлогчид ба Импортлогчид
61. Айлчлан тоглолтын Гэрээ хэлцлүүд ба тоглолтын орлого
62. Тоглолтод оролцогчидтой байгуулах ёс зүй, урлаг соёлын бүтээгдэхүүн нийлүүлэх ба ашиг хуваарилах, дотоодын ба гадаад орнуудын хууль хэрэгжилтийг ханган ажиллах тухай дүрэм, гэрээ
63. Виз, билет, хоол, тээвэр, буудал, хөгжим хэрэглэл багаж тоног төхөөрөмж тээвэрлэлт, хадгалалт, хамгаалалт
64. Сурталчилгаа, бичлэг, түүнийг хадгалах, ТВ ярилцлага түүний зорилго, хамрах хүрээ,
65. Монгол түүх, хэл, соёл, урлаг, үйлдвэрлэлийн онолын ба уламжлалт сургалт, чадвар, дадлага олголт, түүний арга технологи, хойч үеийг бэлтгэх, хүмүүжүүлэх, багш шавийн барилдлага, харилцааны зарчмуудыг тодорхойлж, төлөвшүүлэх өвлүүлэх







“Түмний зорилт
Төрийн менежмент” цуврал

Эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлого

1.Гадаад орнуудад эмчлүүлэхэд зарцуулж байгаа маш их хөрөнгийг монголдоо тогтоон барьж байх бодлого явуулахын тулд оношлогоо, эмчилгээг дэлхийн түвшинд явуулах, оношлогоо эмчилгээний том хотуудын болон бүсийн төвүүдийг байгуулах, чанартай сайн тоног төхөөрөмж, эм бэлдмэл, боловсон хүчнээр хангах

2.Хувийн эмнэлгүүдийг нарийн мэрэгжлээр төрөлжүүлэн тухайн чиглэлээрээ олон улсын түвшинд хүрсэн оношлогоо, эмчилгээ, сургалт, судалгааны төвүүд, институтууд болтол хөгжүүлэх, хувьцаат эмнэлгүүдийн хэлбэрийг өргөн нэвтрүүлэх. Хувийн эмнэлгүүдийг түргэн хугацаанд хөл дээр нь босгохын тулд санхүү-бизнесийн вакуум орчны аргыг хэрэглэх.

3.Гадаад, дотоодын сайн дурын эмч, эмнэлгийн ажилтан нарыг шаардлагатай буюу боловсон хүчний хангалт дутуу байгаа газруудад илгээлтээр ажиллуулах, хөдөөгийн ба бүсийн, хүнд нөхцөлд ажилласны урамшуулалт цалингийн системийг боловсруулж дагаж мөрдөх

4.Эмнэлгийн байгууллагад оруулсан хөрөнгийг татвараас чөлөөлж байх хуулийн заалтыг татварын хуулинд тусгаж өгөх

5.Сум, аймаг, бүс, хотуудын эмнэлгийн байгууллагуудыг хөгжүүлэх төлөвлөгөөг тухайн орон нутгийн иргэдийн хурал, гүйцэтгэх засаглалын сонгуулийн хугацаанд хийх ажлын жагсаалтанд заавал оруулж сонгуулийн өмнө тайланг хэлэлцэн дүгнэж байх

6.Ард иргэдээ чийрэгжүүлэх, өвдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг системтэй зохиож тодорхой хугацаанд эмнэлгийн урьчилан сэргийлэх үзлэгт хамруулж үзлэгийн мөрөөр хийх ажил, эмчилгээ сувилгааг бодлоготой боловсруулан хэрэгжүүлдэг болгох

7.Эмнэлгийн байгууллагад хуваарилдаг төсвийн хуварилалтыг газар дээр нь үзэж төлөвлөх, зарцуулалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тодорхой хугацаанд хамрах хүрээнийхээ иргэдэд тайлагнадаг байлгах

8.Эмч нарыг заавал хөдөө орон нутагт ажиллаж дадлагажсаны дараа төвийн эмнэлгийн байгууллагуудад татаж ажиллуулдаг журам тогтоож хэвшүүлэх

9.Гадаадын төсөл, хөтөлбөрийн хөрөнгийг эмнэлгийн байр, эмчилгээ, оношлогооны багаж төхөөрөмжүүдийн хангалтанд илүүтэй зарцуулж байх бодлого явуулах

10.Эмийн хэрэглээг шинжлэх ухааны үндэстэй өвчиндөө таарсан хэлбэр, хэмжээгээр хэрэглэж сургах талаар иргэдийн ойлголтыг төлөвшүүлэх

11.Өвдөөгүй өрх, иргэдийг урамшуулж байх
12.Эмч, эмнэлгийн ажилтнуудын хийсэн ажлын үр дүн, бүтээлч байдлаас хамаардаг цалингийн ялгавартай системийг боловсруулж мөрдөх

13.Эмнэлгийн байгууллагуудыг машин, холбооны хэрэгслэлээр хангах хангалтын бодлого боловсруулах

14.Эм, эмнэлгийн багаж төхөөрөмжийн хангалтын сүлжээг боловсронгуй болгож, дотоодын эмийн үйлдвэрлэлийг өргөтгөн импорт орлох, улмаар мал, амьтан, ургамлаас гаргаж авдаг байгалийн гаралтай зарим эмийг брэнд бүтээгдэхүүн болтол нь хөгжүүлж экспортод гаргах, чанар муутай, хуурамч эм нийлүүлэгчдэд тавих төрийн хяналтыг чангатгах, хариуцлагыг хатуу тооцож байх

15.Монголчуудын өвддөг голлох өвчнүүдийг судалж урьдчилан сэргийлэх, эмчлэх арга, технологийг боловсруулах

16.Эрүүл мэндийн салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, оюуны өмчийн бүтээлүүдийг хөхүүлэн дэмжих урамшуулалын систем тогтоох

17. Эрүүл мэндийн салбарт оршиж байгаа хүнд суртал, хариуцлагагүй байдлын шалтгаан, нөхцөлийг судалж, удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, тэргүүний хамт олны ажлын арга барилыг салбарын хэмжээнд нэвтрүүлэх

18.Өндөр чадвартай нарийн мэрэгжлийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг гадаадад мэрэгжлийнхээ дагуу гэрээгээр ажиллаж амьдрал ахуйгаа өөд татахад нь туслах зорилгоор монголын эмч нарын боловсрол, чадварыг хөгжингүй орнуудад хүлээн зөвшөөрч эмчлэх эрх олгоход саадгүй болгоход зориулсан сургалтын ба эрх зүйн орчин бүрдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх

19.Эмчилгээний сувилалыг олон улсын түвшинд хүргэн хөгжүүлж сурталчлан гадаадын өвчтөнгүүдийг эмчлэн салбарынхаа эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, түүнд монгол орны цэвэр агаар, нар, ус, рашаан, цагаан идээ, ургамал мал амьтны гаралтай экологийн цэвэр хүнсийг өргөн хэрэглэх, рашаануудын химийн найрлагыг тогтоон ямар өвчин эмгэгт хэрхэн таарахыг шинжлэх ухааны үндэстэй судалж эмчилгээний аргачлал, технологийг нарийн боловсруулах, рашаанд баримжаа, дам сургаар орж хэрэглэдэг практикийг болих.

20.Европ болон ардын эмнэлгийн эмчилгээний боломжийг өвчин бүрээр нарийн судалж тогтоон дээд зэргийн маргашгүй үр дүнтэй эмчилгээний арга, технологийг боловсруулж, шинээр бүртгэгдсэнийг нь оюуны өмчийн эрхийн хамгаалалтанд авч зах зээлийн эргэлтэнд оруулан үр дүнг нь тухайн бүтээлийг гаргасан хүмүүст нь бодитой хүртээж байх.
21.Эмнэлгийн байгууллагуудыг мэдээлэлийн сүлжээгээр холбож алсын зайн оношлогоог хийдэг болгох.

22.Төрийн эрүүл мэндийн даатгалын одоогийн тогтолцооноос гадна хувийн даатгалын компаниуд эрүүл мэндийн даатгалын тусдаа системтэй болох, тэдгээр нь сар бүр эмнэлгийн үйлчилгээнд төвлөрүүлсэн сангаа нийтэд мэдэгдэж уг үйлчилгээнд хамрагдсанаараа нэг хүнд гаргаж чадах даатгалын үйлчилгээнийхээ дээд хэмжээ, төрлөөр өрсөлддөг болгох, хувийн эмнэлгийн байгууллагууд даатгалын байгууллагаа, даатгалын байгууллага нь эмнэлгийн байгууллагуудаа чөлөөтэй сонгож болох эрх зүйн орчинг бүрдүүлэх, нэгдсэн тарифтай болох зэрэг аргуудаар эмнэлгийн байгууллагуудын санхүүжилтыг нэмэгдүүлэх, байгууллага иргэд эрүүл мэндийн даатгалын байгууллагаа чөлөөтэй сонгох эрх зүйн орчинг бүрдүүлэх, өвдөөгүй тохиолдолд даатгалын байгууллагаасаа урамшил авдаг байх

23.Монголчуудын амьдралын арчаа, хариуцлага, болгоомж, замбараагүйгээс үүдэн өвддөг ДОХ, бэлгийн замын өвчин, сүрьеэ, төрөл бүрийн гэмтэл, осол, зодоон, архидалтын үүдэлтэй эмгэгүүд, нас баралт, вакцинаар сэргийлж болох өвчнүүд, хордлого, буруу хоололт, амралт, хувцаслалтаас хамаардаг өвдөлт, мал амьтнаас халдварладаг өвчнүүдийн гаралтыг эрчимтэй бууруулах арга нь урьдчилан сэргийлэх, гэгээрүүлэх ажил тул хэвлэл, мэдээлэлийн хэрэгслийг өргөн ашиглах

24.1000 хүн амд ноогдох төрөлтийг олшруулах, урамшуулах цогц төрийн бодлого Монгол улс шиг цөөн хүн амтай оронд төрийн хар хайрцагны бодлогод орж байх ёстой. “Хүн нэмбэл хүнс нэмнэ” гэж монголчууд ярьдаг даа!

25. НӨАТ-ын татвараар иргэдийн гар дээр очих хөрөнгийн тодорхой хэсгийг эрүүл мэндийн даатгалын байгууллагад байршсан иргэдийн өөрсдийнх нь нэрийн дансанд шилжүүлж эмнэлгийн байгууллагын санхүүжилтийг дэмжих
26.Эмнэлгүүдийн цахилгаан эрчим хүчний хангамжийг олон эх үүсвэртэй, найдвартай болгох






“Түмний зорилт
Төрийн менежмент” цуврал

Экологийн эрүүл хүнсийг импорт орлохоос экспортод гаргах хүртэл зорилготой хөгжүүлье!

Зорилт: Хүнс үйлдвэрлэл улс оронд ямар ач холбогдолтой вэ?

А.Иргэдээ ажиллаж, арчаатай байж сурахад
Б.Хамтарч хөдөлмөрлөхийн давуу талыг ойлгоход
Г.Зах зээлийг мэдэрч түүнд өөрсдийн оролцоог бий болгож сурахад
Д.Эрүүл хүнсээр өөрсдийгөө хангахад, эрүүл байхад
Е.Юу хийхийг нь иргэддээ зааж, сургахад
Ё.Хүмүүжүүлэхэд
Ж.Ажилгүйдлийг бууруулж, устгахад
З.Иргэд орлогоо нэмэгдүүлж, тохи тухтай сайхан амьдрах орчноо өөрсдөө бүрдүүлэхэд
И.Ирээдүйдээ итгэлтэй болоход
К.Гадаад зах зээлээс мөнгө олж сурахад
Л.Хүнс үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэстэй байгалтайгаа зохицон амьдрах аргад сургахад
М.Улсынхаа тусгаар тогтнол, хүнсний аюулгүй байдалд
Н.Улсынхаа хөрөнгийн чадварыг хэмнэх, дээшлүүлэхэд
О.Боломжийг олж харж цаг алдалгүй их бага гэж гололгүй ашиглаж сурахад

Юуг цаг алдалгүй зохион байгуулж үр дүнд хүргэх вэ?

1.Өөрийн орны хүн амыг экологийн эрүүл хүнсээр хангах
2.Гадаадад хүнс экспортлох боломж, түүнийг хэрэгжүүлэхэд засгийн ба иргэдийн оролцоо.
3.Хүнс үйлдвэрлэлийн аргыг иргэдэд зааж, замыг нь засахуй. Хүнсний үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт.
4.Гадаад орнуудын хүнс үйлдвэрлэлийн дээд зэргийн ашигтай салбаруудыг монголд нутагшуулан түүгээрээ эргэж экспортын зах зээлийг эзлэх аргууд ба зохион байгуулалтын хэлбэрүүд,
5.Монголын уламжлалт хүнсүүдийг дэлхийн бренд болгох зам нь олон улсын хүнсний эдийн засагт өрсөлдөөнгүй шинэ зах зээлийг шинээр бий болгож, байнга эзлэх боломжийг бидэнд олгоно.
А.Цагаан идээ
Б.Мах, махан бүтээгдэхүүн, консерв, хиам, борц
В.Хүнсний ногоо
Г.Жимс: чацаргана, гүзээлзгэнэ, шийгуа, хулуу, алим,
Е.Гурил, гурилан бүтээгдэхүүн
Ё.Тариалангийн бүтээгдэхүүнүүд: Арвай, хушуу будаа, эрдэнэ шиш, хөх тариа, чихрийн манжин, вандуй,
ЖПиво
З.Архи
И.Зөгийн бал
К.Загас
Л.Ангийн махан консерв
М.Өндөг
Н.
6.Малыг эрүүлжүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх нь. Үржил селекц. генийн фонд хадгалж үлдэхэд бодох зүйл их бий.
7.Газар тариалан хүнс үйлдвэрлэлд хэрхэн шууд ба дам оролцдог вэ?
А.Бордооны үйлдвэрлэл, хэрэглээ, био бордоо.
Б.Газар тариалангийн үйлдвэрлэлийг байгалийн хараат байдлаас гаргах цогц алхамууд, жилд тогтвортой үйлдвэрлэл явуулах бололцоог бид өөрсдөө бүрдүүлнэ.
В.Чанартай үр, үрийн сорт
В.Ургуулахаас бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах, импорт орлох ба экспортод гаргах хүртэлх шатуудад бид юу юуг заавал хийх ёстой вэ?
8.Фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд болохгүй зүйл алга.
9.Хөдөө аж ахуйд хоршоолол хэрэгтэй.
10.Хашаандаа ногоо тарих танай гэр бүлд төдийгүй улсад хэрэгтэй:
А.Хөдөлмөрийн хүмүүжлийн ач холбогдолтой
Б.Юмхнаар юм хийж сурах нь хөөе!
В.”Арав нугардаг бизнес! -Магадгүй ногоо тарих ч юм билүү?! Би ардчилалын эхний үед нэг шуудай төмс хөгшчүүл, хүүхдүүдтэйгээ хамт хашаандаа тариад намар хураахад арав орчим шуудайг авч билээ. Одоо хөгшчүүл хүүхдүүдийн маань жил бүр хийдэг уламжлалт ажил болжээ. Том хүү маань хамт хураалцчихаад “Арав нугардаг бизнес байна!” гэж хошигнон хэлж байсныг тодхон санаж байна. Өөрийнхөө тарьсан төмс, ногоог идэж үзээгүй хүн ертөнцийн жаргалыг бас л нэгээр дутуу эдэлжээ гэж бод. Ямар амттай байдаг гэж санана...Хамаатан саднаа, хөршийгөө, найз нараа, хамт ажиллагсдаа түүгээрээ дайлаад үз л дээ. Үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан зүйлийн нэг шүү дээ. Дөнгөж соёо нь цухуйгаад ирэхэд л баярлаж эхэлдэг юм. Хашаа дүүрээд амьд амьдрал бодитоороо харагдана. Олон олон монголчууд маань энэ аз жаргалыг амсаад үз, буруудах зүйл юу ч байхгүй. Далай дуслаас, улс орны хүнс хашаандаа юмуу зуслангийнхаа алга дарам газарт тарьсан нэг ширхэг төмснөөс эхэлдэг юм шүү.
10.Гадаадын ажилчдыг ажиллуулж босс болох уу? Хөдөө аж ахуйн боловсон хүчний хангалт, түүнийг дахиад л эрдэм номтой холбох нь.
11.Ус хөдөө аж ахуйд: Монголд ус ховор, гэхдээ тэр нь чанартай. Ховор чанартай зүйлийг ариг гамтай үр дүнтэй зарцуулах нь хорвоогийн ёс. Усыг хамгийн үр дүнтэй зарцуулах нэг арга нь хүнс үйлдвэрлэл.
12.Цахилгаан хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлд
13.Газар нь иргэдэдээ удаан хугацаагаар хамаарагдаж байж итгэлтэй үйлдвэрлэл эрхэлнэ.
14.Татвар хүнсний үйлдвэрлэлийн хувьд олон зүйл дээр тусалж чадна:
А.Хүнсний импортыг багасгаж бусдаас хараат байдлыг болиулахад
Б.Хүнсний бүтээгдэхүүний экспортыг хөхүүлэн дэмжиж иргэдээ, улсаа хөрөнгө чинээтэй болгоход/хүнс үйлдвэрлээд экспортод гаргаж байгаа аж ахуйн нэгж иргэдээс татвар маш бага авах, заримаас нь огт авахгүй байхад буруудахгүй. Тэд олсноо эргээд үйлдвэрлэлдээ л зориулах нь ойлгомжтой тул/
В. Хүнсний үйлдвэрлэлд хөрөнгө төвлөрүүлэхэд
Г. Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг татахад
Е.Хүнс үйлдвэрлэлд бүх нийтийг татан оролцуулахад /газрыг өрх, иргэдэд удаан хугацаагаар хүнсний ногоо тариалахад зориулан олгож бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс нь татвар бага, үйлдвэрлээгүйгээс нь их авч байдаг бодлого хэрэгжүүлэх/
15.Хүнс үйлдвэрлэл дотоод гадаад борлуулалтын өргөн сүлжээгүй бол юу болох билээ?
16.Хүнс үйлдвэрлэлийн технологи, техник тоног төхөөрөмж, түүний хангалт, монголд үйлдвэрлэх боломжтойг нь монголдоо үйлдвэрлэж бусдыгаа дэмжие.
17.Монголын хүнс үйлдвэрлэлийг санхүүжүүлэхэд ашигтай гэж гадаад дотоодын мөнгөтэй эрхэмүүдэд яаж ойлгуулах вэ?




“Түмний зорилт
Төрийн менежмент” цуврал

Улс төрийн бохир аргууд ба түүнийг хэрэглэх шаардлага
Хэнд!, Хэзээ! хэрэгтэй болдог тухай мэддэг болцгооё

Ард түмэн хэмээх тэр агуу хүч өөрийн санал, сэтгэл хоёроо зориулан байж гаргаж ирсэн засаглалаа хараа хяналтаасаа өчүүхэн төдий холдуулбал тэр нь авилгал буюу “corruption” гэж нэрлэгддэг бохир улс төр-бизнесийн вируст идэгдээд эргээд ард түмэндээ гай зовлон авчирдаг аж. Яг л Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэдэг шиг. Авилгалд идэгдсэн засаглал ард иргэдийнхээ эсрэг ямар аргуудыг хэрэглэдэг талаар тоймолцгооё.

  1. Бохир ажиллагаандаа тааруулж хууль өөрчлөх, заалт өөрчлөх, ондоогоор тайлбарлах, буруу зорилготой хууль санаачлан гаргаж ирэх, олны хүчээр мугуйдлан батлах, мөрдүүлэхээр тулгах

  2. Муу үр дагаварыг бусдад тохох, хариуцлагаас булзах

  3. Өөр нийгмийн байгуулал, өөр улс төрийн бүтэц г.м санал болгож эрх мэдлийн хожоо гаргах оролдлого /Тухайн үед “Маш сайн” гэж нэрлэгдэх ганц хүний диктатурын засаглал санал болгох г.м//

  4. Гурван хоронд оруулах: Архи-мансуурал, мөнгө, өнгө

  5. Хугацаа хожих, туйлдуулах, цөхрөнгий нь барах

  6. Бохир улс төр, бизнесийг ерийн зүйл болгож хавтгайруулах, нүд чих дасгах, дөжрөөх, давагдашгүй хүчин зүйл болгож ойлгуулах

  7. Асуудлыг эзэнгүйтүүлэх

  8. Олны анхаарлаас холдуулах, олны анхаарлыг хүчээр хандуулахыг оролдох

  9. Олон түмний санаа бодлыг сонсох, асуудлыг нь шийдвэрлэхээс санаатайгаар зайлсхийх

  10. Олон түмний санаа бодлыг сонсохгүй, асуудлыг нь санаатайгаар шийдвэрлэхгүй тэднийг цагдаа, хүчний бусад байгуулгуудтай мөргөлдөөнд орох байдалд хүчээр оруулах

  11. Хуйвалдах /цагаан захтны болон цэргийн эргэлт, нууц ажиллагаа/

  12. Хяналтгүй болгох

  13. Мэддэг зүйлээс нь холдуулж мэддэггүй зүйл рүү оруулан төөрүүлэх

  14. Албан тушаалтныг бохир улс төрийн зорилготойгоор халах, өөр ажилд томилох

  15. Улс төрийг бизнестэй зорилготойгоор холих

  16. Бохир санхүүжилт авах, өгөх, мөнгө угаах

  17. Намыг бизнестэй зорилготойгоор холих

  18. Шашныг улс төртэй зорилготойгоор холих

  19. Шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлөх

  20. Цагдаагийн үйл ажиллагаанд нөлөөлөх

  21. Шинэ хүчин, шинэ хүн гарч ирэх боломжийг хаах

  22. Албан тушаал амлах, эд хөрөнгө, бизнесийн боломж олгох замаар худалдаж авах, барьцаанд оруулах

  23. Өөрийн тоглоомын хүмүүсийг албан тушаалд тавьж сүлжээ үүсгэх, тавьсан хүмүүсээ гарцаагүй байдалд оруулан барьж байх

  24. Тагнах, хов, мэдээлэл цуглуулах сүлжээ бий болгох

  25. Гүтгэх

  26. Доромжлох, басамжлах

  27. Бусдын зөв санаачилга амжилттай ажиллагааг хаан боогдуулах, хаягийг нь өөрчлөн өөрийн болгох, эсрэг санаачилгыг сөргүүлэн тавих, барьцаалах

  28. Мэдээлэлийг нууцлах, нам дарах, устгах

  29. Удирдагчдыг магтан дуулж эхлэх, дөвийлгөх

  30. Баримт устгах, нуух, худлаа баримт гаргаж ирэх

  31. Нам, улс төрийн хүчин гишүүд, дэмжигчидийнхээ хурлыг хийхгүй байх

  32. Нам, улс төрийн хүчин гишүүд, дэмжигчидийнхээ хуралд шийдвэл зохих тулгамдсан асуудлыг хэлэлцүүлэлгүйгээр өөр асуудлаар бүрхэгдүүлэх, хийсэн ажлаа тайлагнахгүй байх

  33. Нам, улс төрийн хүчин гишүүд, дэмжигчидийнхээ хурлын индрийг цөөнхөд боломж олгохгүйгээр эзэгнэх, олны хүчээр боорлох, олны хүчээр шийдэх

  34. Нам, улс төрийн хүчин гишүүд, дэмжигчидийнхээ хурлын саналыг илээр хураах, санал худалдан авах

  35. Сонгуульд сонгогч ба сонгогдогчидыг оролцуулахгүй байх, гох дэгээ тавих

  36. Сонгуульд оролцогч бусад хүчний нэр дэвшигчидийг зорилготойгоор нэрийг нь буцаан татуулж сонгогчидыг өөр сонголтгүй болгох

  37. Сонгогчидын саналыг худалдаж авах

  38. Улс төрийн зорилготой янз бүрийн судалгаа явуулах, үр дүнг нь нийтэд мэдээлж тулгах

  39. Худлаа амлалт

  40. Сонгогчидын саналыг будилуулах

  41. Нам, бүлэглэлийн эрх ашгаар далимдуулан эсрэг үзэлтэй байгаа гишүүдийг дарамтлах, саналыг нь үнэгүйтүүлэх

  42. Тухайн үед хашиж буй албан тушаалаа ашиглан гүйцэтгэлийн баримт бичиг болох зарлиг, тогтоол, тушаал, мэдэгдэл гаргах

  43. Эдийн засгаар нь боомилох, ядууруулах

  44. Цуу яриа дэгдээх.

  45. Халдварт өвчин, тахал гарсан талаар зарлаж хөл хорих, онц байдал зарлах.

  46. Жагсаал цуглааныг хүчээр тараах

  47. Барьж хорих, айдас төрүүлэх

  48. Жараахайг золигт гаргаж, акул амьд үлдэх

  49. Шударга ёсны төлөө тэмцэгч хүчний удирдагчдыг хороох, өвчлүүлэх

  50. Шударга ёсны төлөө тэмцэгч хүчний удирдагчдыг дарамтлах, амь бие, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгө, хамаатан, саданд нь хохирол учруулах.

  51. Шударга ёсны төлөө тэмцэгч хүчний удирдагчид, гишүүд, дэмжигчидийн дунд яс хаях, хагалан бутаргах.

  52. Шударга ёсны төлөө тэмцэгч хүчний удирдагчдыг гүтгэх.

  53. Эсрэг жагсаал, саармагжуулах ажиллагаа зохион байгуулах, мөргөлдөөнд оруулах.

  54. Шударга ёсны төлөө тэмцэгч хүчний удирдагчдыг худалдаж авах.

  55. Шударга ёсны төлөө тэмцэгч хүчний гишүүд, дэмжигчидийг урвуулан авах.

  56. Хэвлэл, мэдээлэлээр эсрэг сурталчилгаа хийх, гол зорилгыг нь гутаах, гол зорилгоос нь хөндийрүүлэх сурталчилгаа

  57. Хувийн юмуу, нам, бүлэглэлийн өчүүхэн эрх ашгийг хангахын тулд гадны хүчний эрх ашигт тохируулж өөрийн улс, ард түмний эрх ашгийг хохироох, худалдагдах, хуйвалдах, урвах, иргэншлээ солих

  58. Хувийн юмуу, нам, бүлэглэлийн өчүүхэн эрх ашгийг хангахын тулд шинээр байгууллага байгуулах, хооронд нь нэгтгэх, байгууллагыг татан буулгах, салгаж тусгаарлах, хамааралгүй болгох, хүчээр хамааруулах

  59. Хувийн юмуу, нам, бүлэглэлийн өчүүхэн эрх ашгийг хангахын тулд удирдах албан тушаалтны томилгооны системийг өөрчлөх, хяналтын тогтолцоог авч хаях, эргүүлэн татах халах механизмыг өөрчлөх, байхгүй болгох

  60. Нутаг заах, цөлөх

  61. Гадаадад гарах эрхийг хасах, түдгэлзүүлэх

  62. Мэргэжлийн ажлаа хийх эрхийг нь хорих

  63. Хөрөнгөө гадаадад байршуулах сонирхол нэмэгдэх

  64. Иргэдийн гадаадад гарах, цагаачлах сонирхол ихсэх

  65. Хардлага, сэрдлэг газар авах

Ардчилал сайтай байгаа орнуудад энд дурьдагдсан аргуудыг хэрэглээд байх шаардлага ерөөс гардаггүй. Тиймээс дээр дурьдагдсан бохир аргууд хир их хэрэглэгдэж байгаагаар нь тухайн орны авилгалд хир зэрэг гүн идэгдсэн байдлыг шинжиж болох бөгөөд бараг бүгд хэрэглэгдэж байвал тэнд зөвхөн хувьсгалт үйл явц л авралын од нь болдог. Авилгалд гүн автагдсан улс орнуудад ард түмний арчаа л бүхнийг шийдэж байсан бөгөөд авилгалд автсан түшмэд эрх баригчид хэзээ ч миний хэмжээ боллоо гээд буцаж байсан түүх байхгүй аж. Ард түмэн улс төрийн идэвх арчаатай байж авилгалын эсрэг нэг зүгт нягтрахад ядуурал нь харин эерэг нөлөөлдөг. Даанч гунигтай нь ядуурлаар дамжиж нэгдэх гэсээр байтал нь тусгаар тогтнол, байгалийн баялаг, боловсрол, эрүүл мэнд нь авах юмгүй болдог байна. Ийм орон бусдын идэш болоход хэзээд бэлэн байж байдаг. Авилгалыг давруулсан улс орнуудад үндсэн хууль нь ёс төдий л зүйл болж хувирдаг тул бүр тусгаар тогтнол, нийгмийн байгуулалаа алдах, тоталитар дэглэм тогтох, олон жилийн иргэний дайнд татагдан орох зам руу өөрийн мэдэлгүй гулсан ордог аж!





Ulaanbaatar time

- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP