- Агуулгын шошго

www.itoim.mn


Засгийн газар нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхийг эрүүл бодлого гэхгүй

Монголын банкны холбооны ерөнхийлөгч, эдийн засагч М.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Бодит амьдрал дээр иргэдийн худалдан авах чадвар илт багасч, олон компани цалингаа хугацаандаа тавьж чадахгүй, зарим нь цомхотгол хийж байна. Энийг эдийн засгийн хүндрэл нь хямрал болж гүнзгийрлээ гэж байна. Эдийн засагч хүний нүдээр харахад өнөөдөр үнэхээр хямрал нүүрэлчихсэн байна уу?

-Амьдрал дээр олон компани үйлдвэрлэл, борлуулалтаа бууруулж, ажилчдаа цомхотгож байгаа нь үнэн л дээ.Гэтэл онолоор яривал эдийн засаг уналттай байна гэж хэлэх боломжгүй. Учир нь олон улсын жишгээр бол хоёр улирал дараалан хасах үзүүлэлттэй буюу бууралттай гарах тохиолдолд эдийн засаг хямарч уналтад орлоо гэж үздэг. Энэ үүднээс статистик тоо харвал өнөөдөр манай эдийн засаг долоон хувийн өсөлтэй байгаа. Өсөлт үзүүлдэг салбаруудыг задалбал, гол нөлөө үзүүлдэг нүүрс, барилгын салбар уналттай яваа. Хөдөө аж ахуй, газар тариалан, худалдаа, зэс, газрын тосны олборлолт өсөлттэй байна. Эдгээр салбарын өсөлтийн дунжаар тооцож долоон хувь гэж гаргасан. Нийт эдийн засгийн долоон хувийн өсөлтийн таван нэгж хувийг уул уурхайн салбар эзэлж байгаагаас Оюутолгой, Эрднэнэт, Петроматад компанийн үйлдвэрлэл зонхилж нөлөөлж байна. Энэ гурван компани гадаадын хөрөнгө оруулалттай компани. Үлдсэн 1.8 нэгж хувийн өсөлт хөдөө аж ахуйд ногдож байгаа. Эдгээрээс бусад салбарт тодорхой хэмжээний өсөлт байгаа ч тэр нь улсын эдийн засагт нөлөө үзүүлэхээргүй байна гэсэн үг.

-Тэгээд долоон хувийн энэ өсөлт яагаад иргэдийн амьдралд эерэгээр мэдрэгдэж, гэрт нь орж, гарт нь баригдахгүй байна вэ ?

-Манай улс нийт эдийн засгийн өсөлтөө ДНБ-ий өсөлт гэдэг хэмжүүрээр тогтоодог. ДНБ-ий өсөлт дотор Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гаднын хөрөнгө оруулалттай компаниудын бүтээгдэхүүний өсөлтийг ч тооцдог. Гэтэл гаднын эзэмшлийн компаниуд Монгол Улсад зөвхөн татвараа төлж, ногдол ашгаа эсвэл зээлийн төлбөрөө гадагшаа аваад гарчихдаг. Монголд үйлдвэрлэл явуулсан өсөлт нь цаасан дээр тэмдэглэл болж үлдээд, мөнгө нь гадагшаа гараад явчихдаг гэсэн үг. Эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд наалдахгүй байгаагийн шалтгаан ердөө л энэ. Зүй нь энгийнээр хэлбэл, мөнгө нь Монголдоо үлддэг, Монголдоо шингэдэг, Монголдоо эргэлддэг үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлтөө бодит өсөлт гэвэл илүү оновчтой юм. Тэр нь Монголын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын өмчлөлтэй компаниудын бүтээгдэхүүнийг хэмждэг үзүүлэлт л дээ. Энэ тооцоог зайлшгүй гаргаж нийтэд тогтмол мэдээлдэг болох хэрэгтэй. Ингэж байж Монгол Улсын эдийн засгийн өсөлт бодитой болно, иргэдийнхээ бодит амьдралтай нийцсэн үзүүлэлт болно.Дотоодын компаниудын өмчлөлд байгаа үйлдвэр, үйлчилгээний газраас бий болгож байгаа нэмүү өртгийг хэмжсэнээр эдийн засгийн өсөлт иргэдэд наалдаж байгаа эсэх нь илүү тодорхой болно.

-Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй, ам.долларын ханш чангарч бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байна. Төв банк болон арилжааны банкуудын гадаад валютын нөөц шавхагдаж байгаа гэсэн мэдээлэл ч гарч байна. Банкуудтай ойрхон ажиллаж байгаагийн хувьд асуухад, манай улсын гадаад валютын нөөц хасах баланс руу орчихсон уу?

-Улсын гадаад валютын нөөц хэд байгааг Монголбанк мэдээлэх ёстой. Миний хувьд одоо яг хэд байгааг мэдэхгүй байна. Валютын нөөц эрс багасч байгаа нь бол ойлгомжтой байгаа. Манай улс валют олох үйлдвэрлэл явуулахгүй, хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа учраас багасахаас ч өөр яах билээ. Бид хамгийн амраар нь газраа ухаж ашигт малтмалаа урагшаа хойшоо гаргачихдаг байсан. Харин түүхий эдийн үнэ унахаар гадаад зах зээл руу борлуулах зүйлгүй болчихсон. Тэгсэн хэрнээ гаднаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, унадаг машинаа авсан хэвээр. Ингэж л гадаад худалдааны тэнцвэр алдагдсанаас болж валютын нөөц шавхагдаж байна. Дотоодынхоо үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлнэ гэж ярьдаг мөртлөө төсвөө тэлдэг. Гэтэл төсөв нь үйлдвэрлэлээ дэмжихгүй байгаа шүү дээ. Үргүй зардал гаргадаг, санхүүжүүлсэн төслүүд нь үр ашиг муутай. Гэтэл богино болон дунд хугацаанд валютын орлого авчрах төсөл, үйлдвэрлэлийг дэмжсэн төсөл бараг алга. Үргэлж гал унтраах түр зуурын бодлого хэрэгжүүлж ирсний уршгаар улс орны эдийн засгийн аюулгүй байдал алдагдаж, эрсдэлтэй байдалд ороод байна.

        -Засгийн газар мөнгөгүй учраас арилжааны банкуудаас ам.долларын зээл авсан гэж сонссон. Энэ үнэн үү?

        -Засгийн газар Хөрөнгийн биржээр дамжуулж богино хугацааны бонд зарсан. Түүнийг арилжааны банкууд худалдаж авсан.

-100 тэрбум төгрөгтэй тэнцэх Засгийн газрын бонд гаргаснаас 10 тэрбумыг нь арилжаалсан гэж сонссон. Түүнийг нь арилжааны банкууд авсан юм уу?

-Тэгсэн. 15-16 хувийн өгөөжтэй гаргасан. Үүнийг бас зохимжгүй, эдийн засагтаа эерэг өгөөжгүй зүйл болсон гэж мэргэжилтний хувьд бодож байгаа. Засгийн газар нь банкны салбартайгаа, хувийн хэвшлийнхэнтэйгээ өрсөлдөхийг яавч эдийн засгийн эрүүл орчин, зөв шийдвэр гэхгүй. Төсвийн алдагдал, урсгал зардлаа санхүүжүүлэхийн тулд банкуудад байгаа хадгаламжтай өрсөлдөж байна шүү дээ. Энэ нь хувийн хэвшлийнхнийг улам л боомилно.

-Хөрөнгийн биржийн зүгээс Засгийн газрын бондыг хаана ч байхгүй өгөөжтэй, эрсдэлгүй гэж тайлбарлаж байгаа шүү дээ. Таныхаар яагаад  зохимжгүй гэж?

-Хаана ч байхгүй өндөр өгөөжтэй гаргасан гэдэг нь үнэн. Гэхдээ бахархах зүйл биш. Харин ч аюулын дохио. Засгийн газар нь  өндөр үнэтэй хүү амалж хувийн хэвшилтэй уралдаж зах зээлээсээ мөнгө зээлж байна гэсэн үг шүү дээ.  Засгийн газар бонд гаргах нь ердийн үзэгдэл. Гэхдээ Засгийн газрын бонд хамгийн бага хүүтэй байх ёстой. Учир нь, Засгийн газрын бондыг хамгийн найдвартай, итгэлтэй санхүүгийн хэрэгсэл гэж үздэг нийтлэг жишиг дэлхийд тогтсон. Тиймээс хамгийн бага зардлаар зах зээлээс мөнгө зээлэх бүрэн боломжтой байдаг. Гэтэл бага зардлаар зээлэхгүй хамгийн өндөр зардлаар зээлж байгаа нь  Монгол Улсын төсөв ямар хүнд байдалд орсныг харуулж байгаа маш том дохио. Тэгэхээр бахархах зүйл огт биш байгаа биз дээ.

-Гэтэл дотооддоо бонд гаргаж мөнгө зээлэхээс өөр арга Засгийн газарт одоохондоо  байхгүй байгаа юм биш үү. Гаднаас мөнгө олох боломж Засгийн газарт байна уу?

-Мэдээж боломж хязгааргүй байгаа. Хамгийн гол нь шийдвэр гаргагчид гаргасан шийдвэрээ тогтвортой мөрддөг олон улсын нийтлэг жишгийг дагаж чадвал мөнгө дэлхий даяар хаа сайгүй байгаа. Итгэл даах чадвартай шийдвэр гаргах ёстой. Тэгж байж гаднаас мөнгө орж ирнэ. Монгол Улсын өөрийнх нь өгөгдөл асар том бололцоог агуулдаг. Гэтэл бид байгаа бодит оломжоо ашиглаж чадахгүй, дотроо хоорондоо үзэлцсэн “тамын тогооны үлгэр”-ээ л  үргэлжлүүлсээр байна.

-Улстөржилт, суудал хуваалт одоо бага зэрэг намжиж байх шиг байна?

-Намжаасай гэж бодож байна. Намжихгүй бол улс орон ангал руу унахад их ойрхон ирээд байна.

        -МАН засагт хамтарсан нь эдийн засаг болон хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгч чадах болов уу. Учир нь, Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэхэд Оюутолгойн хөрөнгө оруулагчдын хувьцаа өсч байсан шүү дээ?

        -Хамтарч ямар бодлого баримтлах вэ гэдгээс л хамаарна. Улс орныг хөгжүүлэхийн төлөө санаа нэгдэж нийтлэг эрх ашгаа хамгаалахаар хамтарч ажиллах болсон сайн хэрэг. Хоёр тийшээ хараад сууссанаас хамаагүй илүү. Харин цаашид ямар бодлого, ямар бодит алхам хийх хөтөлбөр чухал байна. Хөтөлбөр нь одоогоор тодорхойгүй байна даа. Хамтраад юу хийх гэж байгаагаа Засгийн газар ч, яах гэж, юу хийх гэж  засагт хамтарснаа МАН ч зарлаагүй байна л даа.

-Эдийн засгийн төлөвийг урьдчилан харах толь нь улсын нэгдсэн төсөв гэж ярьдаг. Ирэх оны төсвийг бүсээ чангалсан, зардлаа танасан гэж тодотгож байгаа ч орлого, зарлагын хэмжээг энэ оныхоос 17 хувиар өсгөж баталсан. Та ирэх оныг төсөв дээр ямар анализ хийж байгаа вэ?

-Өмнөх жилүүдэд төсвийн зарлагаа байнга өсгөж төлөвлөж байсан. Харин ирэх онд анх удаа бууруулсан. Энэ нь эдийн засгийн өсөлт саарч байгааг төсөвт хүлээн зөвшөөрсөн хэрэг. Энэ оны эхний арваннэгэн сарын урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн орлого 18 хувийн тасралтай явж байна. Үлдэж буй нэг сар хүрэхгүй хугацаанд энэ хандлага  хадгалагдана. Өөрөөр хэлбэл, оны эцэст төсвийн төлөвлөсөн орлого 20 орчим хувиар тасрана гэсэн үг. Ирэх онд эдийн засгийн өсөлт улам саарах учраас төсвийн зарлагыг өсгөж төлөвлөх ямар ч үндэслэл байхгүй болж байна. Тиймээс төсвийн орлогоо танахаас өөр арга зам байхгүй. Өнөөдрийн байдлаар төсвийн зардал ДНБ-д 35-40 гэсэн маш өндөр хувь эзэлж байна. Төсвийн зардал өсч байгаа нь  хувийн хэвшлийг хөгжүүлэхэд том саад болдог. Төрөөс бизнесийн үйл ажиллагаанд оролцож байгаа хамгийн том хэлбэр. Төсвөөс хамааралтай бизнес эдийн засагт давамгайлж буй үед төсвийн мөнгөөр бизнес хийх эрхийг хэдхэн том компани, эсвэл мэдээлэлд ойрхон байгаа хэсэг нь олж авдаг. Гэтэл бор зүрхээрээ ажиллаж байгаа жижиг дунд үйлдвэрлэгчид тендерт оролцож чадахгүй арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авах замаар үйл ажиллагаагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхнээ дотор нь ялгаварлаж, хоёр өөрөөр харилцдаг нөхцөл байдал бий болсон. Төсвөөс хувийн хэвшлийнхний бизнесийн  эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд шууд оролцож байгаа нь зах зээл дээр харилцан адилгүй, тэнцвэргүй байдал үүсгэж, өрсөлдөөнийг шударга бус болгодог гажуудал үүсгэж байна. Төрөөс хувийн хэвшлийг дэмжихдээ хөрөнгө оруулалтын урт хугацааны зээл олгох замаар дэмжвэлл олон улсын нийтлэг жишигт нийцнэ.

-Төсвийн орлого зарлагыг энэ оныхоос өсгөж баталсан учраас Төв банкны зүгээс мөнгөний бодлогоо чангатгахаас өөр аргагүй гэж байна. Тийм учраас бодлогын хүүгээ өсгөх байх. Ингэснээр иргэдийн арилжааны банкнаас авах зээлийн хүү ч дагаж өснө гэсэн. Ер нь төсөв, мөнгөний бодлогын уялдааг зөвхөн бодлогын хүүгээр зохицуулдаг энэ аргаа өөрчлөх болоогүй юу, өөр арга байхгүй юу?

-Төсөв томорч, эдийн засагт эзлэх хувь хэмжээ нь өсч, төсвийн алдагдал нэмэгдэж байгаа байдал зах зээлд шилжснээс хойшхи 25 жил үргэлжилж байна. Зах зээлд шилжихээс өмнө төсвийн алдагдлыг ЗХУ-ын тусламжаар нөхдөг байсан. Одоо ялгаа нь төсвийн алдагдлыг гадаад дотоодын бондын  зээлээр нөхөөд явж байна. Төсөв томорч алдагдал нь нэмэгдэхээр мөнгөний бодлогоороо зохицуулж бодлогын хүүг нэмдэг арга нь эцсийн дүндээ хувийн хэвшил, дотоодын үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэхэд хамгийн том саад болж байгаа. Учир нь, төсвөөс санхүүжиж байгаа төр, засгийн, яам тамгийн газар, агентлаг, нийтийн үйлчилгээний байгууллага, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цэрэг, цагдаа, төвсийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа ажил үйлчилгээ энэ бүгд нь тэргүүн эгнээнд зогсч, харин жинхэнэ баялаг үйлдвэрлэдэг хувийн хэвшлийнхэн гадуурхагдаж, мөнгөний хязгаарлалтад ордог. Бодлогын хүүг өсгөсний хор уршиг ийм байдлаар илэрдэг. Улсын болон хувийн хэвшлийнхэн байгаа багахан мөнгөө цалин болгож, эргээд цалин нь хоол хүнс болдог. Гэтэл хоол хүнсээ ч, шатахуунаа ч урд, хойд хөршөөсөө авдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс өөрийн олсон багахан орлогоо хоёр хөршийнхөө эдийн засгийг тэтгэхэд зориулсаар ирсэн. Тиймээс л манай улсын хөгжил дорвитой урагшлахгүй байна. Зүй нь улсын төсөв, алдагдлаа бага байлгаж мөнгөний бодлогын хүүгээ бууруулвал зээлийн хүү буурч дотоодын үйлдвэрлэл үйлчилгээ хөгжинө.

-Засгийн газар бүрдсэний дараа улсын төсөвт тодотгол хийнэ гэж ярьж байгаа. Юунд дээр анхаарч тодотгох шаардлага гэж үзэж байна вэ?

-Засгийн нүсэр бүтцийг цомхотгож багасгах хэрэгтэй. Үр ашиггүй, давхардсан олон яам, тамгын газарын агентлаг, хяналтын байгууллагууд байна. Монгол Улсын иргэний хэрэгцээг хангасан, эрэлт хэрэгцээнд нийцсэн төр засгийн үйлчилгээ л байна уу гэхээс бусдад саад тотгор болсон, үргүй зардал гаргасан ийм бүтэц байх шаардлагагүй. Үүнийг зоригтой халж өөрчлөх ёстой. Төсвийн багахан орлогодоо таарсан засгийн бүтэцтэй ажилладаг болох хэрэгтэй. Тийм цаг нь болсон. Олсон, олохдоо таарсан бүтцээр төрийн ажлыг хийдэг болохгүй хэрэгтэй. Олохоосоо хэд дахин ихийг зардаг төрийн данхар бүтэц одоо, ялангуяа эдийн засгийн хүндрэлийн энэ үед хэрэггүй.

-Ерөнхий сайд өнөөгийн эдийн засгийн хүндрэлээс гаргах богино, дунд болон урт хугацаанд хийх ажлын жагсаалтыг гаргасан. Жишээ нь, энэ сард багтаан ОХУ-тай рублийн своп хэлцэл байгуулж, Оростой хийх гадаад худалдааг рублиэр хийдэг болно гэж үзэж байгаа. Хэрвээ ийм нөхцөл бүрдвэл нийт эдийн засагт ямар өөрчлөлт авчрах бол?

-Своп хэлцэл нь санхүүгийн салбарын эрсдэл, Засгийн газрын төлбөрийн чадварын хүндрэлийг  нэг хэсэгтээ намжаах арга хэрэгсэл мөн л дөө. Гэхдээ эрсдэл, өвчний суурь шалгааныг эдгээж чадахгүй. Рублиэр тооцож шатахуун авахын оронд бараа, бүтээгдэхүүн өгөх ёстой.  Эсвэл төгрөг. Өөрөөр хэлбэл, хүнээс юм авсныхаа хариуд буцаагаад юм өгөх зарчим үйлчилнэ. Тэгэхээр өгөх зүйлээ бод. Өгөх юмаа үйлдвэрлэх шаардлагатай. Эсвэл валютын орлогоо нэмэгдүүлж түүгээрээ төлбөр тооцоогоо хийх ёстой. Өнөөдөр своп хэлцэл хийж төлбөр тооцоогоо хийж байгаа юмшиг хэрнээ хэдэн жилийн дараа төлөх өр л нэмэгдэж байна гэсэн үг. Тэгэхээр өрөө эргэж төлж чадах чадвартай эдийн засгаа маш түргэн босгох арга хэмжээг хамтарч авах ёстой.

- Оростой нэлээд нааштайгаар асуудлууд шийдэгдэж байна. Өмнө нь ярьж байсан гэрээ хэлэлцээр амьдрал дээр хэрэгжиж байна. Өнгөрсөн сараас эхлэн харилцан визгүй зорчдог болсон нь сайн зүйл биз дээ?

-Тийм ээ. Мэдээж нааштай зүйлүүд бий. Визгүй зорчдог болсноор Монголын зах зээл бага ч гэсэн тэлэх боломжтой болж байна. ОХУ-аас жуулчид орж ирж байгаа нь Монгол Улс бүтээгдэхүүнээ зарах, борлуулах бололцоо бий болж байна гээд маш олон боломж нээгдэж байна. Үйлдвэрлэл өснө. Энэ нь нөгөө Үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлтөд эергээр нөлөөлнө.

-Оюутолгой, Тавантолгой төслийг эдийн засгаа аврах хоёр толгой гэж зарим хүн ярих юм. Шийдлийн Засгийн газар эдгээр төсөл дээр анхаарч ажиллана гэдгээ хэлсэн ч хөрөнгө оруулагчид нааштай биш байх шиг байна. Ер нь хөрөнгө оруулалт татах боломж байна уу?

-Дахиад хэлэхэд боломж хязгааргүй.  Гол нь цаг хугацаа алдахгүй байх ёстой. Дэлхийн зах зээл дээр хөрөнгө мөнгө далай шиг их байна. Энэ их хөрөнгийг өөрийн улс руугаа оруулахын тулд дэлхийн даяар 200 улс өрсөлдөж байна шүү дээ. Энэ өрсөлдөөнд Монгол Улс бусдаас илүү найдвартай нөхцөл амалж, тохирсон хэлсэндээ байхгүй бол  хөрөнгө оруулалт татаж чадахгүй. Хоёрт, Тавантолгой, Оюутолгойг шидэт дэвүүр шиг бодож, бусад салбар, төсөл хөтөлбөрөө мартдаг. Энэ хоёр төсөл чухал боловч бусдыгаа мартаж болохгүй. Учир нь манай улсын амьдрал зөвхөн энэ хоёр төсөл дээр тогтохгүй. Амьдрал хамаагүй баялаг. Тиймээс бусад салбараа хөгжүүлж,  хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.

-Эерэгээр харж үзье л дээ. Шийдлийн Засгийн газар бодлогоо зөв тодорхойлж, өмнөх ажлаа улстөржилгүйгээр шуурхай хийгээд явбал өнөөгийн эдийн засгийн хүндрэлээс гарч, иргэд нь цалингаараа амьдрах боломжтой юу?

-Ер нь манай улс дэлхий дээр байгаа цөөн хүн амтай жижиг орны нэг гэж их ярьдаг. Гэтэл дэлхий дээр манайхаас ч цөөн хүн амтай орон олон байна. Тэр орнуудын эдийн засаг манайхаас  тав, 10 дахин том. Учир нь жижиг улс үндэснүүдийн бодлого нь нэгдмэл байж чаддаг. Олон намтай ч  нийтлэг эрх ашгаа хамгаалахдаа нэг хүн шиг зогсч чаддаг бодлого явуулдаг. Тэгэхээр манай улсын шийдвэр гаргагчид ч нэгдмэл бодлого явуулах хууль эрх зүйн орчноо бий болгох хэрэгтэй байна. Өнөөгийн хууль эрх зүйн орчин, улс төр болон шийдвэр гаргаж байгаа бүтэц нь  тогтворгүй байдлыг бий болгох үндэс нь болоод байна уу гэж харж байгаа. Шийдвэр тогтворгүй байх эдийн засгийг хөгжүүлэх орчин тогтворгүй байх нөхцөлийг нь бүрдүүлсэн хууль эрх зүй, улс төрийн тогтолцоо байна. Үүнийг өөрчилж, гаргасан шийдвэртэй үнэнч явж чадвал Монгол Улс богино хугацаанд өндөр хөгжилтэй орон болж чадна.






2015-01-26


БНСУ-ыг 24 настайдаа зорьж, нэг өрөө ч болтугай байртай болохын тулд хоолтой хоолгүй, нойртой, нойргүй хонон ажиллаж явсан залуу ирээдүйд өөрийгөө Монголдоо үнэлэгдсэн барилгын компанитай болж, хэдэн мянган айлд аз жаргал, амар амгаланг бэлэглэх тохилог, тухтай, аюулгүй бүрэн цутгамал орон сууцыг хорооллоор нь барьж, бүтээнэ чинээ төсөөлөөгүй гэдэг. Таньж, мэдэх нэг ч хүнгүй, хийж чадах ажил гэхээр юмгүй харийн орныг зорьсон тэрбээр найман жил гаруй хугацаанд хүний нутагт ажилласан бөгөөд сүүлийн долоон жилд нь Солонгост бүрэн цутгамал орон сууцны хорооллуудыг дагнан барьжээ. Тэрбээр өдгөө “Бүрэн цутгамал” компанийн гүйцэтгэх захирал, Монголын бүтээн байгуулалт, барилга хөгжлийн корпорацийг байгуулалцаад байгаа юм. Түүнтэй уулзаж, өнөөдрийн амжилтад хүрэхийн тулд хэрхэн хөдөлмөрлөж ирсэн талаар нь яриа өрнүүллээ.

-Танай компанийг нийс­лэлд сүндэрлэж буй томоохон хотхонууд хийгээд тансаг зэрэг­лэлийн гэх амины орон сууц барьснаар нь хүрээнийхэн чинь андахгүй. Харин уг компанийг үүсгэн байгуулсан Батдэлгэр гэдэг хүн хэн бэ, өнөөдрийн амжилтад хүрэхийн тулд хэрхэн хөдөлмөрлөв гэдгийг мэдэх хүн цөөн байх. Тиймээс өөрийгөө танилцуулахаас яриагаа эхлэх үү?

-Би Л.Бадгар, Н.Лхам-Юндэн гэх хоёр хүний ес дэх хүү, эхээс арвуулаа. Миний аав, ээж насаараа цэргийн албанд зүтгэсэн хүмүүс. Бага сургуулиа 33, дундыг 58, ахлахаа 35 дугаар сургуулийг 1990 онд төгссөн. Тухайн үед МУИС-ийн Эдийн засгийн сургуульд элсэхээр шалгалт өгсөн ч ороогүй. Шалт­гаан нь миний нэг эгч Москвад, нөгөө эгч Холбооны техникумд сурч байсан. Тэдний сургалтын төлбөр дээр би нэмэгдэхээр аав, ээжид хэцүү байх гэж бодоод сургуульд оролгүй ажил хийж, мөнгө ольё гэж шийдсэн хэрэг. Тэгээд ажил хайж эхэлсэн. Анхны ажил маань зам арчилгааны ажил байлаа. УБТЗ-ын автобаазын урдуурх засмал, хуучин 22 дугаар бааз гэж байсан түүний авто зогсоол гэх мэт зам, зогсоолыг барьсан. Үүний дараа цөөнгүй ажил хийж байгаад миний том ах Батсүх “Номин 5624” хувиараа эрхлэх аж ахуй байгуулж, түүнийхээ гүйцэтгэх захирлаар намайг томилсон. Тухайн үед би дөнгөж 18 настай байсан. Манай компани Азийн биржид суудалтай болж, 1993 оныг хүртэл брокерийн худалдаа хийсэн. 1993-1994 онд би Хилийн цэргийн 101 дүгээр ангид алба хаасан. Халагдаж ирээд 1994-1998 онд “Ундрам-5” хими цэвэрлэгээний газарт машинчаар ажилласан. Тэгээд 1998-1999 онд ТЭЦ-III ойролцоо нэг вагончиг түрээслээд, хуу­шуурын гуанз ажиллуулсан. Ингэж байхдаа нэг өдөр найз Ядмаатайгаа Солонгос гарч ажиллавал гайгүй мөнгө хийж, орон сууцтай болох боломжтой тухай ярилцсан. Тэгээд хоёулаа виз мэдүүлсэн. Удалгүй миний виз гарчихсан. Тэгээд 1999 оны гуравдугаар сарын 9-нд БНСУ руу ниссэн. Тухайн үед хэл мэдэхгүй, таних хүнгүй хүн харь орон руу орон сууцтай болох зорилготой явж байлаа. Онгоцонд ортол Алтанхуяг гээд таньдаг ах Солонгос явж таарсан. Алтанхуяг ах Солонгост нэлээд хэдэн жил ажиллачихсан байсан болохоор би “Та л намайг ажилд оруулж өг” гэсэн. Ингээд түших хүнтэй болж байгаа юм.

-Таныг ямар ажилд оруулж өгсөн бэ?

-Солонгост очсоноос до­лоо хоногийн дараа цэцэг чимэглэдэг уут, чимэглэлийн утасны үйлдвэрт ажилд орсон. Тэр ажил маань ажилчдын байртай ч хоолгүй байсан. Сарын 600 мянган вон буюу тухайн үед 500 ам.долларын цалинтайгаар ажилд орсон л доо. Монголоос очихдоо би 95 кг жинтэй байсан бол Солонгост сар ажиллаад 18 кг турсан. Тэгээд энэ үйлдвэрээс гарч, ядаж өдрийн хоолтой газар ажилд орьё гэж шийдсэн. Түүнээс хойш жилийн дотор 4-5 ажил сольсон. Тухайн үед Солонгост эдийн засгийн хямрал болчихсон байсан учраас ажлын байрны хомсдол гаднынханд битгий хэл солонгосчууддаа ч хомс байсан. Ингэж яваад машины прессийн үйлдвэрт ажилд орсон. Үндсэн цалин багатай ч илүү цагаар ажиллавал 1000 гаруй долларын цалин авч болохоор байсан. Энэ нь Солонгост очсоноос хойших хамгийн өндөр цалинтай газар байв.

-Хэл мэдэхгүйгээс гадна тэнд ажиллахын хүнд хэцүү нь юу байв?

-Манай үйлдвэр хоёр ээлж­тэй, тэр нь бүгд монголчууд байсан юм. Хэдийгээр бид сард 1100 гаруй ам.долларын цалинтай ч өдрийн 16-17 цаг ажилладаг байсан болохоор түүнээсээ илүү цалин авахыг л бодож байгаа юм. Тэгээд хоорондоо үгсэж, цалингаа нэмүүлэхээр ажил хаясан. Тэг­тэл монгол захирал биднийг ажил хаялаа гэхтэй зэрэгцэн “Бүгдийг чинь ажлаас халлаа” гээд гаднаас хөлсний солонгос ажилчид авчран ажлаа хийлгэж эхэлсэн. Биднийг ажилчдын байрнаас хөөхгүй хэрнээ ажлаа үргэлжлүүлээд байсан. Хөлсний ажилчид нь гологдол их гаргаж, ажил нь бараг урагшлахгүй байсан ч захирал биднийг ажлаа хий гэж огт хэлээгүй. Өдөр өнгөрөхийн хэрээр монголчууд нэг нэгээрээ монгол захиралтай очиж уулзаад, ажилдаа эргэж орцгоосон. Тэгээд гарын таван хуруунд хүрэхгүй тооны хүн ажлаа хийхгүй үлдсэний нэг нь би. Нэгэнт шаардлага тавиад, түүнийг нь хүлээж аваагүй учраас би ажлаасаа гарсан л даа. Гэхдээ тэр хүнээс би өөрөө зориглоод, ямар нэг юм бүтээе гэвэл хэний ч дарамтад орохгүйгээр, хэнээс ч хараат бусаар ажлаа үргэлжүүлж, хүнээр юм хэрхэн хийлгэдгийг харсан. Удирдагч хүн тэр бүр буулт хийгээд байж болохгүйн зэрэгцээ ямар үед буулт хийх вэ, алинд нь хийж болохгүй вэ гэдгийг суралцсан гэж болно. Ер нь Солонгост тухайн үед ажилаж байсан хүмүүст хэлний бэрхшээлээс гадна ажил олдохгүйн зовлон их байсан.

-Дараагийн ажлаа хэрхэн олов?

-Ингээд явж байтал Цоожоо гээд танилтайгаа таарч, барил­гын ажилд баг болж хамт орсон. Энэ нь өнөөдрийн миний ажил, амьдралын эх болсон. 2000 оны зургадугаар сарын 3-нд барилга угсралтын компанид ажилд орж, Юү Тэ Гүн буюу бидний нэрлэдгээр Янагийн удирдлага дор ажиллаж эхэлсэн. Энэ хүнтэй би долоон жил хамт ажилласан. Энэ үйлдвэрт намайг ажилд орохоор очиход надаас гадна нэг монгол буюу Хишигдэлгэр маань байсан. Харин биднийг ажиллаж эхэлснээс хойш монголчууд эрс нэмэгдэж, бараг 80 гаруй монгол ажилласан байдаг.

Янаг гэж нэрлэдгийн учир нь тэр хүн монгол, солонгос ажилчдаа ялгаж харилцана. Үүрийн 04:00 цагт монголчуудыг хашгичиж, загнаж сэрээнэ. Энэ дуугаар нь нөгөө өрөөнд унтаж байсан солнгосчууд сэрдэг. Солонгосчууддаа юм хэлж чадахгүй. Харин монголчуудыг тэг, ингэ гээд огт зүгээр суул­гадаггүй, харааж, зүхдэг хүн байсан юм. Тийм болохоор нь монголчууд түүнийг Янаг гэж нэрлэдэг байсан. Гэхдээ түүний хүчинд би цаг наргүй ажиллаж, хүссэн цалингаа ч авч, ачаалал даах чадвартай болсон. Өнөөдрийн амжилт, ололт маань тэр үеийн хичээл зүтгэлтэй минь салшгүй холбоотой гэж боддог.

-Та яг ямар ажил хийдэг байв. Өнөөдрийн бүрэн цут­гамал орон сууц барих ажлын гараагаа эндээс суралцав уу?

-Эхэндээ надаар бэлтгэл ажил хийлгэдэг байсан. Би хэв хашмал, өрлөг, мужааны арга техник сурах гээд ажлаа гялалзуулчихаад дээд давхар руу гараад ирэхээр Янаг надад өөр ажил ногдуулаад буулгачихдаг байсан. Би өөрийнхөө ажлын хажуугаар солонгос ажилчдаас нь гуйж байгаад хэв хашмал, мужааны зэрэг ажлыг бага багаар хийж, сурч эхэлсэн. Хэл сайн мэдэхгүй учраас дохио зангаагаар л гуйж байгаа юм. Ажлаас нь хөнгөлөлцөж байгаа болохоор солонгосчууд ч хийх юмыг маань дуртай зааж байсан. Сар гаруйн дараа миний хийсэн ажил аяндаа танигдаж, чанартай, сайн хийгээд ирсэн болохоор намайг жижиг сажиг ажлаас чөлөөлж, хүлээн зөвшөөрсөн. Удалгүй бид нэг айл ч юмуу, нэг давхрыг өөрсдөө хариуцаж хийдэг болсон. Тэндээс би нөхөрлөл, хүнтэй эвтэй байх, эвийг нь олж ажиллах, олонтой байх гээд амьдралын чухал, хэрэгтэй бүгдийг таньсан, ойлгосон.

-Монголд ирээд барилга барина л гэж төлөвлөж байсан уу?

-Ирэхээсээ өмнө Монголд очоод юу хийх вэ, яах вэ гэдгээ судалсан л даа. Тэгээд ирснийхээ дараа өөрийн хураасан мөнгөн дээр Ирланд, Японд ажиллаж амьдарч байсан хоёр эгчээсээ санхүүгийн туслалцаа аваад хоёр чингэлэг дүүрэн бүрэн цутгамал барилгад хэрэглэх бүх хэрэгсэл, материал оруулж ирсэн. Өмнө нь Солонгост хамт ажиллаж байсан Энхээ ахтай Солонгост байхдаа холбогдож, барилгын ажил судалж байгаач гэж гуйсан байсан юм. Энхээ ахын маань найз “Дельта” констракшны захирал Эрдэнэбат ах бүрэн цутгамал барилга барих ажил авч таарсан. Үүнийг сонсоод би ч яаравчилсан хэрэг. Тэр үед Эрдэнбат ах MSC-ийн ундааны үйлдвэрийн урд байрлах “Тивийн парк” буюу 16 давхар бүрэн цутгамал хоёр барилгын ажлыг эхлүүлсэн байсан. Тэгээд бид “Хамтарч ажилламаар байна, бүрэн цутгамалын чиг­лэлээр цөөнгүй жил ажиллаж байгаад ирлээ” гэхэд Эрдэнэбат ах “Та нар багаа бүрдүүл. Долоо хоног харъя” гэсэн. Тэгээд би өөрийн болон эхнэрийнхээ ах дүү, хамаатан садан, найзууд, Солонгост хамт ажиллаж байсан найзууд, Өвөрхангай аймгийн Баруун баян Улаан суман залуус гээд таван газраас 60 орчим хүн цуглуулсан. Хамгийн гоё нь би Солонгост ажиллаж байсан найз Батсайханыгаа хүрээд ир, энд ажиллаад наанаа авдаг цалингаа авах боломж байна гэхэд маргааш нь шууд нисээд ирсэн. Бас Нямсүрэн гээд найз маань араас нь ирж байсан. Ингээд бид ажиллаж эхэлсэн. “Тивийн парк” хотхоны хувьд нэг барилга нь таван давхар хүртлээ явчихсан, нөгөөх нь суурийн цутгалаа хийчихсэн байсан. Гэхдээ бүрэн цутгамал технологийг эзэм­шээгүй, мэддэггүй хүмүүс уг барилгыг барих гэж нэлээд удаан ноцолдоод чадаагүй байсан үе юм билээ. Яг тэр үед нь би таарч, ажилласандаа одоо ч баярладаг. Биднийг хүмүүс гайхдаг байсан. Монголчууд тэр барилгыг барьж байна гэж бодоогүй гэж хүмүүс ярьж байсан. Хятад ажилчид ирээд энэ барилгыг ёстой гялалзуулаад дуусгалаа даа гэж байсан гэсэн. Тухайн үед Монголын барилгын салбарыг хятадууд гардан гүйцэтгэж байв. Тэгээд би нэг зорилго тавьсан. Би монгол удирдлага, инженертэй, монгол мэргэжлийн ажилтан, ажилчидтай барилгын компани байгуулж, монголчуудын өөрсдийнх нь барьж, бүтээсэн барилгад монголчууд амьдрах ёстой гэж бодсон.

-“Бүрэн цутгамал” ком­пани байгуулагдсанаас хойш хэчнээн бүтээн байгуулалт, барилга бариад байна вэ?

-“Тивийн парк”-аас эхэлсэн “Бүрэн цутгамал” компанийн ажилчдын бүтээн байгуулалт нэлээд тоотой болоод байна. Тухайлбал, “Кристал таун” буюу 535 айлын намайн блок, 15 давхар орон сууцыг 2008-2012 онд, 2012-2014 онд “Эмералд” хотхоны 16 давхар 12 блок орон сууцны барилгаас гадна “Embusy tower”, “Корео таун”, амины орон сууц, орон нутаг дахь орон сууц зэрэг цөөнгүй бүтээн байгуулалт хийгээд байна. Бид өмнө нь “Дельта” констракшн компанийн туслан гүйцэтгэгчээр ажилладаг байсан бол 2012 оноос “Эмералд” хотхоны хоёрдугаар ээлжийн барилгаас эхлэн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна. Манай компаниас өн­гөрсөн хугацаанд “Са Ва Маручи”, “Агар-Арвижих”, “Өсөх-Мөнх гранд” зэрэг 20 гаруй компани, бригад салж, Монгол Улсын бүрэн цутгамал барилгын салбарт ажиллаж байна. Харин “Бүрэн цутгамал” компанийн харьяанд одоогоор Бүрэн цутгамал, хэв хашмалын “Азчин трейд”, дотоод засал, хаалга, цонх, мужааны “Од Амар Баясгалан”, хоёр салбартай супермаркет ажиллаж байна.

 -Ажилчдынхаа нийгмийн асуудалд хэрхэн анхаардаг вэ. Энэ тал дээр танай компанийг нэлээд үлгэр жишээ гэж сонс­сон?

-Ажилчдынхаа нийгмийн асуудалд чамгүй анхаарахыг хичээдэг гэж болно. Компаниа анх байгуулаад байж байтал ажилчид “Хоол, хүнсээ цуглуулах гэсэн юм чөлөө өгөөч, цалингийнхаа тэдэн төгрөгийг урьдчилаад зээлье” гэх явдал их гарч байсан. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид компанийнхаа хажууд супермаркет нээсэн. Ажилчиддаа захын болон бөөний үнээр бараа, бүтээгдэхүүнээ өгөх зарчимтай. Ажилтан өглөө ирээд “Өнөөдөр надад тэдэн кг мах, гурил хэрэгтэй” гээд нягтланд бичүүлнэ. Орой харихдаа түү­нийгээ супермаркетаас аваад явдаг болсон. Энэ үйлчилгээ одоо ч үргэлжилж байна. Мөн ажилчдадаа зориулж Долоон буудалд 40 айлын орон сууц барьж байна. Ажилчдын хурим, байрны найр зэрэгт бид машин болон өөр бусад эд материалаар байнга тусалдаг. Одоогоор манай компанийн арав гаруй ажилчин орон сууцтай болсон. Гэхдээ энэ бүгд зөвхөн миний хийсэн ажил биш. Өнөөдөр миний хүсэж, зорьсон бүхнээ биелүүлж, үүнээсээ илүү ихийг төлөвлөж, мөрөөдөж байгаад минь олон хүн нөлөөлснөөс би хэдэн хүнийг онцолмоор байна. Нэгдүгээрт, миний аав. Үүний дараа багын найз Чукагийн маань аав Сэрээнэн, ээж Норжмаа хоёр. Мөн миний том ах Батсүх, дараа нь “Дельта консракшн” компанийн захирлууд болох Эрдэнэбат, Эрдэнэчимэг нар, Тамир найз маань, үүний дээр Солонгост хамт ажиллаж байсан Юү Тэ Гүн. Юү Тэ Гүнээс би бүрэн цутгамал барилгыг хэрхэн барих, яаж хийвэл хурдан шуурхай чанартай хийх вэ гээд бүх арга технологийг сурсан. Дээрх хүмүүсээс гадна миний амжилтын гол хүч, түлхүүр бол гэр бүл минь. Бид одоо гурван сайхан охинтой, гал голомт залгах хүүтэй болсон. Өглөө ажилдаа баяртай, урам зоригтой гарч, орой ирэхдээ хүүхдүүдээ санасан, ажлаасаа таашаал авсан, үйлс нь бүтсэн, авсан цалин нь амьдралд нь хүрэлцдэг сэтгэл хангалуун гэр бүлийг бий болгохын төлөө би ч мөн ажиллаж, хөдөлмөрлөж байна.

 
 

-Та “Бүрэн цутгамал” компанийн ирээдүйг хэрхэн төсөөлж, төлөвлөж байна вэ?

- Одоо бид нэг нэг хотхон, цогцолбор барих биш, нэгдэж том бүтээн байгуулалт, олон улсын чанартай төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлье гэж зорьж байна. Энэ үүднээс “Монголын бүтээн байгуулалт, барилга хөгжлийн корпораци” байгуулахаар ба­рилгын 10 компани нэгдэж, тамга, тэмдэгээ оны өмнө гардлаа. Хамгийн наад зах нь V цахилгаан станцыг үндэсний компаниуд барьж байгуулмаар байна шүү дээ. Тиймээс бид нэгдэж, энэ онд нэлээд зүйл хийхээр төлөвлөөд байна. “Бүрэн цутгамал” компанийн хувьд мэдээж үндэсний хэмжээний том бүтээн байгуулалтын эзэн болж, үндэсний олон компанийг салбарлуулан, Монголын өнцөг булан бүрт хамгийн чанартай бүрэн цутгамал барилгуудыг барьж байгуулахад бид гар бие оролцоно. Энэ бол бидний хийх ёстой л ажил. Хамгийн чухал нь монгол хүн эх орныхоо бүтээн байгуулалтын эзэн байх ёстой.

Б.Энхмарт

Эх сурвалж: www.mass.mn


  
Орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувиа шийдэх боломжийг олгоно.
2014-12-22

Өнөөдөр нийслэл хотод орон сууцтай болохыг хүсэж байгаа ч урьдчилгаа төлбөрийн хүрэлцээгүйгээс болоод байртай болж чадахгүй байгаа мянга мянган иргэд бий. Тэгвэл тэдэнд зориулагдсан  шинэ хөтөлбөр буюу урьдчилгаа төлбөрийн асуудлыг шийдэх хөтөлбөрийг  нийслэлээс хэрэгжүүлэх гэж байгаа тухай таатай мэдээ дууллаа. Өөрөөр хэлбэл, зөвхөн“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөтөлбөр”-ийн хүрээнд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр дутагдалтай иргэдэд нийслэл батлан даалт гаргах, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх юм.

Энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбатын ярьсан тайлбарыг хүргэе.

-Орон сууц худалдан авахад иргэдэд хамгийн их дарамт болдог нь 30 хувийн урьдчилгаа байдаг. Тэгвэл үүнийг иргэдэд дарамт болохгүйгээр шийдвэрлэх аргыг олсон гэсэн. Үүнтэй холбоотойгоор Монголын банкны холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Энэ талаар тодруулна уу?

-Өнгөрсөн есдүгээр сарын 11-12-нд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байгаа газруудаар явж ажил байдалтай нь танилцаж байх үед төсөл хэрэгжүүлэгчид нэг л зүйлийг онцлон ярьж байсан. Тэд,дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд хотын захиргаанд биднийг борлуулалтаар нь дэмжээч, төрийн албан хаагчдыг орон сууц худалдан авах чиглэл бариач ээ гэсэн санал тавьсан.Үүний дагуу НИТХ-аас Ажлын хэсэг гаргаж, энэ ажлын хүрээнд ямар хэлбэр, хувилбараар дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан орон сууцнуудыг бодлогоор дэмжих вэ гэдэг санал дүгнэлтийг боловсруулахаар ажилласан.Ингээд энэ ажлын хүрээнд тус ажлын хэсэг маань энэ сарын 12-нд  Монголын банкны холбоотой энэ хувилбаруудаа ярьж, тохиролцоонд хүрч санамж бичиг болгон гарын үсэг зурсан юм.

Мөн энэ сарын 17-нд Монголын банкны холбоо, Монголбанк, БОНХЯ, Улаанбаатар хотын захиргаа хамтран өргөн хүрээнд ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан байгаа.

Ер нь бол Улаанбаатар хотын зүгээс урьдчилгаа 30 хувийг нь шийдчих юм бол орон сууцны  зээлд хамруулах асуудлыг банкуудын холбоо, банкныхан шийдэх бололцоотой юм гэдэг тохиролцоонд хүрсэн.

-Тэгэхээр урьдчилгаа 30 хувийг хотын зүгээс яг ямар байдлаар шийдвэрлэхээр болов? 

-Мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдсөний эцэст нь 30 хувийг нь хотод байгаа эх үүсвэрээс гаргаж, 70 хувийг нь банкинд даатгах шийдвэрт хүрсэн. Ингэвэл 2000 орчим айлын орон сууцны асуудлыг шийдэх боломжтой. Нөгөө талаар төсөл хэрэгжүүлэгчдийн дансанд орох мөнгө нэмэгдэж 40-90 тэрбум төгрөг орох боломж нээгдсэн. Үүнийг банкны холбооныхон дэмжсэн.

Өнөөдөр бидэнд 2014 оны Улаанбаатар хотын орон сууцны сангийн төсөв дээр 13.5 тэрбум төгрөг байна. Энэ мөнгөөр бид өнөөдөр 40 м.кв-тай 270-280 орон сууц худалдаж авна. Ингэснээр манай төсөл хэрэгжүүлэгчдэд уг 13.5 тэрбум төгрөг очих юм байна. Энэ хувь дотроо 90 хувийг нь хот дааж, 10 хувийг нь байр захиалагч даана гээд явах юм бол энэ тоо 800 орон сууц болно. Үүнийг банкныхан эхний ээлжинд авч хэрэгжүүлэх боломжтой хувилбар мөн байна гэж хүлээн зөвшөөрсөн. Ингээд 30 хувиа шийдэх юм бол 70 хувь дээр нь банкныхан мөнгө өгөөд явна. Байгаа хувилбар дээрээ тооцоо хийгээд үзэхээр хот худалдаж авах юм бол төсөл хэрэгжүүлэгч дээр очих байсан 13.5 тэрбум төгрөг л банктай хамтран ажилласнаар 50-90 тэрбум төгрөг болно гэсэн бодит тооцоог Ажлын хэсэг гаргасан.


-Дахин төлөвлөлтийн орон сууцыг худалдан авах, иргэдэд урьдчилгаа төлбөрийн батлан даалт гаргах ажлыг хаанах хариуцах вэ?

-Дахин төлөвлөлтийн орон сууцыг зээлд хамруулах хугацаандаа зээлийн батлан даалтын сангаар хэрэгжүүлнэ. Ингэхийн тулд хувийн хэвшил, банкууд хөрөнгөө нийлүүлсэн Улаанбаатар орон сууцны сан байгуулагдах юм.

-Энэ хөтөлбөр хэрэгжихээр орон сууцны үнэ нэмэгдэх вий гэсэн болгоомж бас байна?

-Бид Буянт-Ухаа-1 хорооллын үнийг жишиг үнэ болгон авч байгаа. Өнөөдөр төсөл хэрэгжүүлэгчид бидэнд 2015 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулж чадна гэсэн байрны дундаж өртгөө нэг м.кв-ын үнийг 1 сая 550 мянгаас-1 сая 600 мянган төгрөг гэж тооцож буйгаа дуулгасан. Үүнд 10 гаруй байгууллагын тооцсон үнэ. Үүнийг удирдлагын  зөвлөл, НИТХ-ын тэргүүлэгчид авч хэлэлцэн боломжит үнэ гэдгийг эцэслэн шийдвэрлэнэ.

 -Энэ хөтөлбөр зөвхөн гэр хорооллын иргэдэд зориулагдсан уу, эсвэл  төрийн албан хаагчдад уу гэдэг асуултууд байна?
 -Энэ хөтөлбөр зөвхөн гэр хорооллын иргэд болон төрийн албан хаагчдад зориулагдсан хөтөлбөр биш. Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд баригдсан орон сууцыг борлуулахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажил.
Гэхдээ эхний ээлжинд боломжтой иргэд нь төрийн албан хаагчид байгаа. Улаанбаатар хотын системд байгаа нийт 50 мянга орчим төрийн албан хаагчдын дунд бэлэн эргэлт байна гэж харж байгаа.

-Сүүлийн үед орон сууцны борлуулалт муу байна гэх яриа гарсан байсан. Орон сууцны эрэлт, нийлүүлэлт ямар байгаа вэ?

-Засгийн газрын захиалгаар хийсэн Нийслэлийн орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгааг “Kesemar marketing association”-аас гаргаж өгсөн. Энэ жилийн хувьд 40-50 м.кв-тай орон сууцны борлуулалт сайн байгаа. Учир нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтад орсон 168 айлын орон сууц бүгд борлогдсон. Ингээд үзэхээр ийм хэмжээний орон сууцны эрэлт өндөр борлуулалт сайн байгаа нь харагдаж байлаа.

/Доор харагдаж байгаа "Зээлдэгчид тавигдах шаардлага" гэж байгаа нь эхний ээлжинд дэвшүүлээд буй хувилбар, санал юм/ 




Д.Болор

Зууны мэдээ.мн

Төв банкнаас эдийн засагт хэрэгжүүлдэг мөн­гө­ний бодлого нь өөрөө шууд ажлын байр нэмэг­дүү­лэхгүй, шууд хөрөнгө оруу­лалт болж үйлдвэр­лэ­лийг сэргээхгүй.

Гэвч төр нь Төв банкаа захирдаг улс орнуудад үйлдвэрлэл хөг­жих, ажлын байр нэмэгдэх суурь нөхцлийг нь бүрдүү­лэгч анхдагч хүчин зүйл буюу эдийн засгийг хөг­жүү­лэх үндсэн хөшүүрэг, суурь нь болдог.


Сүүлийн жилүүдэд төг­рө­гийн гадаад валют­тай харьцах ханшийн тогт­воргүй байдал, байнгын өндөр инфляц, шатахууны үнийн өсөлт зэрэг Мон­голын эдийн засаг, биз­несийн салбар, цаашлаад ард иргэдийн амьдрал ахуйд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүдийг Мон­гол­банкнаас хэрэгжүүлж буй алдаатай мөнгөний бодлоготой холбон тайл­бар­лах, шүүмжлэх нь ихэс­сээр байна. Гэхдээ тэдгээр шүүмжлэл нь яг юу нь ямар алдаатай, юу нь яаж сөрөг нөлөө үзүү­лээд байгаагийн нарийн учир шалтгааныг тайлбар­ла­сан гаргалгаанд төдий­лөн үндэслээгүй, ерөнхий л хэлбэртэй өнөөдрийг хүрч ирлээ. Бодлогын хүү­гийн тухай ч багагүй яригд­­даг боловч энэ нь яг юу юм, юунд яаж нө­лөөлдөг юм гэдгийг бас л үндэс­­лэлтэй тайлбарлаж чаддаггүй.

Төвбанкны бодлогын хүү нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх суурь арга хэрэгсэл. Банкуудын зээ­лийн хүүгийн түвшин ба зээ­лийн бодлогод нөлөө­лөх замаар эдийн засаг дахь мөнгөний эрэлт ний­лүү­лэлтийг зохицуулж бай­даг үндсэн хүчин зүй­лүү­дийн нэг нь энэ юм. Чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжин хөг­жих гэж тэмүүлэн бу­дилж, мунгинаж буй ма­най улсын хувьд үйлдвэр­лэл, бизнесийн салбарын хөгжил, эдийн засгийн өнөөгийн ба ирээдүйн өсөл­тийг дагасан эрэлтийг хангах зөв мөнгөний ний­лүүлэлтийг хийх нь хам­гийн амин чухал бодлого байх ёстой. Гэтэл Монголбанк мөн­­гө хумих монетарист хатуу бод­логоо “тууштай” явуулж, эдийн засгийг дэмжих биш, царцаах үйл ажиллагааг хэ­рэг­жүүлсээр байна. Ялан­гуяа 2008 оны сүүлийн ха­гаст дэлхий нийтийг хамар­сан санхүү­гийн хямрал эхэл­сэн үеэс мөнгөний бодлогыг улам хатууруулж, бодлогын хүүг дэл­хийн аль ч улсад байхгүй, Геннисийн но­монд ч орохоор өндөр түв­шин (10 хувиас да­ваад удаж байна) -д хүргэж, улам бүр нэ­мэг­дүүлсээр ир­лээ. Үүндээ “Инф­­ляц өндөр байгаа уч­раас Төв­банкны бодлогын хүүг буу­руулж болохгүй” гэсэн баталгаа, нотолгоо, тайл­баргүй ганцхан шалтаг (шалтгаан биш) -ийг үндэслэл болгодог.

Мөнгө, санхүүгийн эх үүсвэр хангалттай хүрэл­цээ­тэй, бүр эрэлтээсээ давсан нийлүүлэлттэй улс орнуудад бодлогын хүү­гийн түвшинг 0,25-1,0 ху­виас хэтрэх­гүй­гээр тог­тоосон байдаг. Санхүү­гийн хям­ралын үед зарим улс оронд бодлогын хүүгээ бүр тэг­лэсэн туршлага ч бий. Гэтэл Мон­гол­банк­наас манайх шиг байнгын өндөр инф­ляцтай, байн­­гын мөнгөний хомс­дол­той эдийн засагт бодлогын хүүг буу­руулах болон мөн­гө­ний бод­логын бусад арга хэ­рэгслийг ашиг­лан мөн­гөний ний­лүү­лэлтийг нэ­мэгдүүлэн үйлд­вэрлэл, бизнесийн сал­барыг дэм­жих бодлого хэ­рэг­жүү­лэх ёстой. Гэтэл дан ганц Зас­гийн газрын төсвийн бод­ло­год бурууг тохон төр засаг, тү­мэн олныхоо эс­рэг үйл хий­сээр байгаа нь Мон­гол­банк­ны бодлогын үйл ажил­лагааг зайлшгүй анхаа­рал­даа авч, хянаж зохицуу­лах шаард­лагыг бий болгож байна.

Монголбанкнаас хэ­рэг­жүүлж буй мөнгөний бодло­гын алдаатай, буруу тал, эдийн засаг ба ний­гэмд үзүүлж буй сөрөг нө­лөө, тэд­гээрийг хэрхэн засч сайж­руу­лах, Төв­банкийг тогтол­цооных нь хувьд хэр­хэн зөв хэлбэрт оруулах талаар өө­рийн санал бодол, үндэс­лэ­лүү­­дийг өмнөх цув­рал нийт­лэлүүдээрээ хан­галт­тай гар­гаж тавьсан уч­раас энэ удаа зө­в­хөн бод­логын хүү­гийн ту­хай дэл­гэрүүлэн авч тайлбарлая.

БОДЛОГЫН ХҮҮ ГЭЖ ЮУ ВЭ?

Зүй нь бол бодлогын хүү нь банк, санхүүгийн зах зээл дэх мөнгөний нийлүүлэл­тийн суурь хүү байдаг. Өө­рөөр хэл­бэл, аливаа улсын Төв­банк­­наас банк болон сан­хүү­гийн байгууллагуудад шаардла­гатай байгаа мөн­гөн хөрөн­гийн эх үүс­вэ­рийг санхүү­жүүлэхэд олго­дог зээлийн хүү юм. Банк, сан­хүүгийн бай­гуул­лагууд түүн дээр суурилан үйлд­вэрлэл, биз­несийн сал­барт чиглэсэн өөрийн зээлийн бодлого ба хүүг тодор­хойлж байдаг. Тиймээс ч “бодлогын хүү” хэмээн нэрлэгддэг нь зүй юм.

Гэтэл манай улсад:

Нэгд, эдийн засагт мөн­гө нийлүүлэх биш, харин эсрэгээр мөнгө та­тах буюу банк, санхүү­гийн тогтолцоо­гоор дам­жин эдийн засагт нийлүү­лэгдэн эргэлтэнд орж байх ёстой мөнгийг өндөр хүү зарлан Төвбанкны үнэт цаас худалдаж буй нэрэн дор үнэн хэрэгтээ хадга­ламж татан төвлөрүүлж, эдийн засгийн суурь бол­сон үйлдвэрлэл, бизне­сийн салбар дахь мөн­гө­ний хомсдолыг улам бүр ихэсгэж байна. Өөрөөр хэл­бэл, бодлогын хүү өн­дөр байх нь банкууд зээл олгохоосоо илүү тэдний хувьд ямар ч эрсдэлгүй “бизнес” болох Төвбанк­ны үнэт цаасанд түлхүү “хөрөнгө оруулалт” хийх сонирхлыг нэмэгдүүлдэг.

Монголбанк нэг долоо хоног (долоо хоног бүр), 12 долоо хоног (14 хоногт нэг удаа), 28 долоо хоног (сард нэг удаа)-ийн хуга­цаатай гурван төрлийн үнэт цаа­сыг арилждаг нь банкуу­даас төдий хуга­цаа­тай хад­галамж татан төвлөрүүлж буй үйл­дэл юм. Арил­жааны банкууд өөртөө та­тан төвлөрүүлсэн мөн­гийг эргэлтэд оруулж байдаг бол тэднээс ялгаа­тай нь Төв­банк тийм үйл ажил­лагаа явуулдаггүй. Монгол­банк­ны албан ёс­ны цахим хуудаст мэ­дээл­сэн тоо ба­римтаас үзэ­хэд өнгөрсөн онд Мон­голбанк 27’323,9 тэрбум төгрөгийн нэг долоо хо­ногтой үнэт цаас, 1’700,6 тэрбум төгрө­гийн 12 долоо хоногтой үнэт цаас, 198.0 тэрбум төг­рөгийн 28 долоо хоног­той үнэт цаас тус тус арил­жаалсан нь нийт дүн­гээр 29’222,5 тэрбум төгрөг бол­жээ. Энэ дүнг нэгтгэн тоо­цож үзвэл Монголбанк өнгөрсөн онд дунджаар 700.0 орчим тэрбум төгрө­гийг “ажил гүйцэтгүүлж” эргэл­тэнд оруулалгүйгээр өөрийн дансанд тогтмол байр­шуу­лан “түгжиж” бай­­­сан дүн харагдаж бай­на. Монгол­банкны цахим хуудас дахь банкуудын нэгдсэн тайлан тэнцэлд тусгасан дүнгээр оны эцэст Монголбанкны бан­куудад эргүүлэн төлөх үнэт цаасны өглөгийн дүн 879,8 тэрбум төгрөгт хүр­чээ. Үүн дээр банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг нэмбэл “сейфэнд таг түг­жээ­тэй” байгаа мөн­гөний дүн нэг их наядыг давж гарна.

Хоёрт, Төвбанкны үнэт цаас нэрээр татан төвлө­рүүлсэн мөнгөндөө “бодло­гын өндөр хүү” төлж, Мон­гол Улсын сан­хүүгийн нөөц хөрөнгөөс маш их хэм­жээ­ний үргүй зардал гаргасаар байна. Дээр дурдсан тоо барим­таас тооцоолон үзэхэд 2011 онд Монголбанк үнэт цаас­ны хүүгийн төлбөрт ойролцоогоор 120 гаруй тэр­бум төгрөг зарцуулсан дүн гарч байна. (Энэ нийт­лэлд дурдагдаж байгаа тоон дүн­гүүдийг нарийн тооцоолон бодоогүй, ерөн­хий дүнг ха­руулах үүднээс Монгол­банкны албан ёсны цахим хуудаст мэ­дээлэгдсэн Төв­банкны үнэт цаасны арил­жааны статистик мэдээлэлд суурилан энгийн дундаж­лах аргаар хялбаршуулан гарга­сан тул бодит дүнгээс зө­рүүтэй байж болохыг анхаар­на уу.) Өнөөдөр Монголбанкны бодлогын хүү 12,25 хувь байгаа нь зарласан суурь хүү бөгөөд долоо хоногийн хугацаа­тай үнэт цаасны хүү тогт­мол буюу зарлагдсан бод­логын хүүгээр тогтоогддог. Харин 12 ба 28 долоо хо­ногтой үнэт цаасны арил­жаа хүүгээр өрсөлдөх зарч­­маар явагддаг тул арил­­жааны явцад худал­дах үнэт цаасны дүн, бан­куу­дын тухайн цаг үе дэх нөөцийн хэмжээ, банкуу­даас ирүүлсэн үнэт цаас худалдан авах санал зэргээс хамааран бодит байдал дээр өөрчлөгдөж байдаг. Өнгөр­сөн оны мэдээллээс үзэхэд, үнэт цаасны хүү суурь дүн­гээсээ багасахаасаа илүү өсч бай­сан дүр зураг харагдаж байна. Зарласан хүүгээс хамгийн их багасч арил­жаа­лагдсан зөрүү 1,01 хувь бай­сан бол хамгийн их өссөн зө­рүү 4,0 хувь (16,25)-д хүрчээ. Мон­гол­банкны бодлогын ба үнэт цаасны хүү гээд байгаа нь угтаа нэг зүйл бөгөөд эх­нийх нь зарласан суурь хүү, хоёр дахь нь “арил­жаа­лагд­сан үнэт цаас” буюу “татан төв­лөрүүлсэн хадга­ламж”-ийн бодит хүү юм. Энд нэг зүйлийг тэм­дэг­­лэхэд, үнэт цаас арил­жаа­лах явцад хүүгээр өр­сөл­дөх нь уг нь хүүг буу­руу­лан өрсөлдөх зарчим байх ёстой атал бодит амьд­рал дээр хүүг өсгөх чиглэлд түлхүү явагддаг гаж зүй тогтол ажиглагдаж бай­гаа нь банкууд илүү ашиг олохын тулд үгсэн хуйвалд­даг байх өндөр магадлалтайг ха­руулж байна. Төвбанкны зарим ажилтан, албан ту­шаалтны оролцоо ч байхыг үгүйсгэх аргагүй.

Гуравт, бодлогын хүү нь банкуудын зээлийн хүүгийн түвшинд нөлөөл­дөг хүчин зүйл учраас түүнийг өндөр тогтоох нь зээлийн хүү буу­рах нөхц­лийг хааж, үйлд­вэрлэл, бизнесийн салбарт хийг­дэх бага хүүтэй, урт хуга­цаатай зээл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын до­тоод эх үүс­вэрийг хомс­дуулах үндсэн хүчин зүйл болж удаан хугацаанд хад­га­лагд­саар байна. Банкууд өндөр хүү­тэй Төвбанкны үнэт цаа­санд түлхүү мөнгө оруулс­наар зээл олгох санхүү­гийн эх үүсвэр нь багаса­хын зэрэгцээ нэ­гэнт эрэлт нь өндөр байгаа учраас хүүгээ өсгөх со­нирхол нь нэмэгддэг. Сүү­лийн үед банкууд зээ­лийн хүүгээ илт өсгөсөн нь үүний тод илрэл. Энэ нь гадаадын хөрөнгө оруу­лагч нарт давуу байдлыг бий болгож, Монгол Ул­сын эдийн засгийн голлох сал­барууд, ялангуяа то­моохон хөрөнгө оруулалт шаардагд­даг уул уурхай, дэд бүтцийн сал­барт да­вамгайлах, хянал­тандаа авах, цаашлаад бүрэн эзэг­нэх боломжийг бүр­дүүлж өгч байна. Зээ­лийн хүү өсөх нь зээлийн эрс­дэлийг нэмэг­дүүлдэг ба үүнийг банкны салбарын­хан зээлийн бод­логоо то­дорхойлохдоо зайлш­гүй ан­хаардаг. Эрсдэлийн удирд­лагын “stop loss” гэдэг аргач­лал ч бий. Жи­шээ нь зээл олгох зээлийн дээд ба доод хүүгийн хяз­гаарыг до­тооддоо тогтоо­сон байдаг. Өөрөөр хэл­бэл, дээд хэмжээ­нээс дав­сан хүүгээр зээл олговол олох ашиг нэмэгдэх бо­ловч зээлийн эрсдэл өсч, их хэмжээний алдагдал хүлээх магадлал өндөр болно. Харин доод хэм­жээнээс буулгавал ашиг­гүй. Гэтэл зээлийн хүү дээд хязгаарыг давж, зарим банкинд жилийн 30 хувиас ч илүү гарсан нь Мон­гол­банкны буруу бодлогоос гадна гадны давхар нөлөө, харийнхны Монголыг бү­хэлд нь эзэгнэх системтэй далд бодлогын нэг хэсэг нь ч байх магадлалтайг ха­руулж байна. Монголын 14 банк (эрх хүлээн авагч томилогд­сон хоёр банкийг оролцуу­лал­­гүйгээр)-ны тав нь гад­ныхны эзэмшил (бусад за­рим банкууд дахь гадныхны бага хувьтай оролцоог эс тоцвол)-д байдаг. Үүнээс гу­рав нь 100 хувийн гадны хө­рөнгө оруулалттай. Мэ­дээж, жи­жиг зээлийг эс тооц­вол, “тэнгэрт тулсан” өндөр хүү­тэй зээл авч эрс­дэлд орох нэг ч аж ахуйн нэгж, компани байхгүй. Тэгэ­хээр хүүгээ тийм өндөр хэмжээнд тогтоож байгаа нь банкууд үндсэндээ зээл олголтоо албан бусаар зогсоосон хэрэг. Тэд үү­нийгээ албан ёсоор зарлахгүй нь тодорхой.

Нийт зээл олголтын дүн жилээс жилд өсч бай­на хэ­мээн Монголбанкны удирд­лагууд тоо баримт дурдан түү­гээр халхавч болгон бод­ло­гын хүүг өс­гөх нь зээл ол­гол­­тод нө­лөөлөхгүй гэсэн тайл­­бар хийдэг. Зээлийн дүн өсч байгаа нь дангаараа нөх­цөл байдлыг бодитоор ха­руулахгүй. Түүнийг дараах гурван хүчин зүйлтэй зайлш­гүй холбон авч үзэж, дүг­нэлт хийх шаард­лагатай. Үүнд:

Нэгдүгээрт, гадны банк санхүүгийн байгуул­лагуу­даас дотоодын зах зээл буюу аж ахуйн нэгж компаниудад олгож байгаа зээл, хөрөнгө оруулалтын дүнтэй харьцуу­лах, энэ харьцаа хэрхэн өөрчлөг­дөж байгааг дүгнэх.

Хоёрдугаарт, дотоо­дын зээлийн хүү гадаадын зээлийн хүүтэй өрсөлдөж чадахуйц хэмжээнд буурч чадаж байгаа эсэх. Зээ­лийн хүүгийн түвшин зээ­лийн өсөлттэй урвуу ха­мааралтай учраас зээлийн хүүг бууруу­лах нь үйлд­вэрлэл, бизне­сийн салбар дахь мөнгөний ний­лүү­лэлтийг нэмэгдүүлэх үндсэн хүчин зүйл юм.

Гуравдугаарт, зээл ол­голтын өсч байгаа дүнг зээ­лийн эрэлтийн өсөлт­тэй харь­цуулах. Зээлийн өсөлтийн дүн зээлийн эрэл­тийн өсөлтөөс давж байгаа тохиолд эерэг, эс­рэг тохиолдолд сөрөг үзүү­лэлт гэдэг нь ойлгомжтой.

Дөрөвт, бодлогын хүү өндөр байгаа нь зээлийн хүү өндөр байх, өндөр зээ­лийн хүү нь бараа бүтээг­дэхүүний өртөгт нөлөөлөн үнэ өсөх нэг үндсэн шалт­гаан болсоор байна. Өөрөөр хэлбэл, бод­логын өндөр хүү нь өөрөө инфляцийн тодор­хой хэс­гийг шууд бүр­дүүлж байгаа юм. Нөгөө талаас Монгол­банк хуу­лиар хүлээ­сэн үн­дэсний мөнгөн тэм­дэгт-төг­рө­гийн тогтвортой байдлыг хан­гах, инфля­цийг бууруу­лах үндсэн үүргээ биелүү­лэх­гүй байгаа нь банкуудад зээлийн хүү­гээ бууруулах нэг үндсэн нөх­цлийг үгүй болгож байна.

Дээр нь ихээхэн мөнгөн хөрөнгө бүхий бүлэг хүмүүс банкуудаар дамжуулан Монгол­банк­ны үнэт цаас худалдан авах замаар ашиг олж бай­гаа мэдээлэл ч бий. Энэ нь нэгдүгээрт, Мон­гол­банк­ны шийдвэр гаргах түвш­ний албан тушаалт­нууд­тай хуйвалддаг Төвбанк ба арилжааны банкийг орол­цуулсан гурвалсан холбоо бүхий нууц бүлэглэл бай­даг байж болзошгүйг гэр­чилж байна. Хоёрдугаарт, тийм бүлэглэл нь өөрс­дийн мөн­гөн хөрөнгийг “хөдөл­гөх” замаар банкуу­дын үйл ажиллагаанд нө­лөө­лөх, хяналтаа тогтоох, цаашлаад өөрсдийн амин хувийн аш­гийн төлөө Монголбанкны бодлогод нөлөөлөн нийт улс орны эрх ашигт сөрөг үр да­гаврыг үзүүлэх чадвартай байх нь тодорхой.

Энэ бүхэн нь Мон­гол­банкнаас хэрэгжүүлж буй мөнгөний бодлого болон Төвбанкны өнөөгийн тог­толцоо, тэр дундаа хариуц­лагын тогтолцоог зайлш­гүй эргэн харж, хуулийн хувьд ч, тогтолцооны хувьд ч зайлшгүй шинэч­лэл хийх ёстойг харуулж байна.

Эцэст нь эдийн засгийн өсөлтийн тухай хэдэн үг хэлэхэд, сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өсч байгаа тухай төр засгийн зүгээс их ярьж байна. Худалдааны эргэлт, орлогын дүн нэмэгдэж, эдийн засаг өсч байгаа нь мэдээж сайн зүйл. Гэвч энэ өсөлт дан ганц уул уурхайн салбарын бор­луулалттай холбоотой хөө­сөрсөн тоон өсөлт үү, үйлд­вэрлэл хөг­жиж, аж­лын байр нэмэгдэн ядуу­рал буурсан бодит чана­рын өсөлт үү гэдэгт дүн шин­жилгээ хийх шаард­ла­га­­тай. Үнэндээ эдийн зас­гийн энэ их өсөлт нь бай­галийн эрдэс баялгаа эц­сийн бүтээг­дэхүүн болгох­гүй­гээр түүхий эд хэлбэрээр нь гадагш ихээр худалдах болсонтой шууд холбоотой. Гэсэн хэрнээ гадаад худал­дааны тэнцэл нэмэх үзүү­лэлттэй гарч чадахгүй хэвээр л байгаа. Эндээс боловс­руу­лах үйлд­вэр дотооддоо бай­гуулан ашиглахгүйгээр сон­гуулиар гарахдаа ард түмэн­дээ өгсөн тооцоогүй “том амлалтууд”-аа биелүүлж, дараагийн сонгуульд дахин “ялах” бэлтгэлээ хангах явуургүй зорилгодоо хүрэ­хийн төлөө байгалийн баял­гаа шууд экспортод гаргаж, бусдын түүхий эдийн бэлт­гэн нийлүүлэгч болж байгаа, дийлэнх орд газраа гадны­ханд 100 хувь эзэмшүүлэн ашиглуулж байгаа, эрдэс баялгийг ашигласны да­раах байгалийн нөхөн сэр­гээлт хийхгүй байгаагаас учирч байгаа экологийн нөхөгдөшгүй гарз хохирол, “нинжа” хэмээх экологи болоод нийгэмд сөрөг үзэг­дэл болсон зүйлийг араасаа дагуулж байгаа зэрэг асууд­лыг орхин эдийн засгийн бодит үр өгөөж талаас нь нөхцөл байдлыг авч үзье. Газрын баялаг худалдсан орлого нэмэгдэхийн хэрээр эдийн засаг тоон үзүүлэл­тээрээ өсч байгаа боловч нөгөө талд нь бодит байдал­даа үйлдвэрлэл өссөн, байн­гын ажлын байр нэмэгдсэн, ядуурал буурсан зүйл тө­дийлөн алга. Асуудлын гол нь орж ирж байгаа орлогыг хэр үр дүнтэй зарцуулж байна, хөрөнгө оруулалт болгон ашиглаж чадаж бай­на уу гэдэгт оршиж байна. Засгийн газар уул уурхайн салбараас орж буй ашиг орлогыг эдийн засгийн бусад салбарт хөрөнгө оруу­лалт хийн хөгжүү­лэхэд түлхүү ашиглахын оронд жилээс жилд төс­вийн тэлэлт хийж, иргэдэд бэлэн мөнгө тараа­гаад зог­сохгүй уул уурхайн сал­бараас ирээдүйд орж ирэх орлогыг зээл хэл­бэрээр түрүүлж аван үр ашиггүй зарцуулсаар бай­на. Сүү­лийн дөрөв хүрэх­гүй жи­лийн хугацаанд Монгол Улсын гадаад өр зээл эр­чимтэй нэмэгдэж, хэдий нь найман тэрбум ам.дол­лараас давлаа. Энэ их өр зээлийг юунд зарцуулсан бэ гэдэг асуулт зүй ёсоор ур­ган гарч байна. Нэг та­лаас үүнийг ард түмэн төр засгаасаа асууж, тай­лан тайлбар авах ч эрхтэй, нөгөө талаас төр засаг ч тайлагнах үүрэгтэй. Эдийн засгийн өсөлт гэж нэрлээд байгаа тэр тоон дүнгээс өр төлбөрөө хас­чихвал Монгол Улсын эдийн засаг өсч хөгжсөн зүйл огт харагдахгүй, харин ч урууд­сан дүн гарах нь тодорхой.

Б.ОЮУНБИЛЭГТ

Монголбанк Төв банкны долоо хоногийн хугацаатай үнэт цаасны хүүг 2007 оны долдугаар сараас бодлогын хүү болгон зарласан. Монголбанкны бодлогын хүү хөдлөхөд түүнийг дагаад арилжааны банкуудын хадгаламжийн хүү, улмаар зээлийн хүү өөрчлөгддөг . Тогтмол хүүтэй, арилжаалах хэмжээ нь хязгаарлалтгүй энэхүү үнэт цаасыг 7 хоног бүрийн Лхагва гаригт банк хоорондын зах дээр Монголбанкнаас арилжаалдаг. Монголбанк бодлогын хүүг анх нэвтрүүлэхдээ жилийн 6.4 хувиар тогтоож байсан бол 2007 оны 10, 11 дүгээр сард 1 нэгж хувиар, 2008 оны 3 дугаар сард 1.35 нэгж хувиар, 9 дүгээр сард 0.5 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж 10.25 хувь хүргээд, харин 11 дүгээр сард бодлогын хүүг 9.75 хувь болгон бууруулж байсан. 2009 оны гуравдугаар сарын 9-ний өдөр мөнгөний бодлогын хүүг жилийн 14 хувь хүртэл нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Харин 2009 оны 5, 6 болон 9 дүгээр сард Монголбанк бодлогын хүүгээ нийт гурван удаа бууруулж 10 хувьд хүргэсэн юм. Харин 2010 оны тавдугаар сард 11 хувь болгосон юм.  2015 оны 1-р сарын 15-нд Монгол Банк бодлогын хүүгээ 13 хувь болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргасан тухай МБ ерөэхийлөгч Н.Золжаргал мэдэгдэл хийлээ. Орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувьд хэвээр хадгална хэмээв.

Д.Жамц

www.constitution.org


 http://www.hunnu.mn/content/43382.htm






Уншигч таны харж байгаа энэ гутлыг монгол залуус хийсэн юм. Тодруулбал “Армон гутал” -ын үйлдвэр бүх төрлийн гутлыг гадна, дотногүй арьсаар үйлдвэрлэж байна. Үндэсний энэ үйлдвэр ирэх 8 сараас Орос руу гутлаа гаргахаар болжээ. Харин цаашдаа европын зах зээл дээр гаргах том зорилготой ажиллаж байна. Монголчууд та бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж монгол залуусын урласан гутлыг өмсөцгөөе. Монголчууд бид баялаг бүтээж чадаж байна. Энэ баялагаа харийн улс орон руу гаргах цаг ч болсон байна. Ингээд та бүхэнд тус үйлдвэрийн захирал Д.Гөлгөөгийн яриаг хүргэж байна.

Танай “Армон гутал” үйлдвэр хэзээ байгуулагдсан бэ ?

Үйл ажиллагаагаа явуулаад 7 жил болж байна. Анх зөвхөн захиалга авч гутал хийдэг байсан.  Хувь хүмүүс, ерөнхийдөө гадаадад амьдардаг монголчууд илүү их хийлгэдэг. Саяханаас санаадгүй байдлаар өөрийнхөө фейсбүүк дээр гуталуудаа тавьсанаас хойш олон нийт мэддэг болсон.  Тэгээд “Армон гутал”  гэдэг пэйж хуудас нээсэн.

Хичнээн оёдолчинтой вэ? жишээлбэл энэ валеринаг хэдий хугацаанд хийж дуусгах вэ ?

Манайд 10 хүн ажилладаг. Өдөрт 25 гутал хийдэг. Нэг гутал 4 хүний гар дамжиж гардаг.

Хүмүүс их хандаж байна уу ?

Одоо бол манайх маш их захиалгатай байна. Энэ долоо хоногт 100 орчим гутлын захиалгатай байна.

Танай гутлыг өмсөж үзсэн хүмүүс юу гэж хэлж байна. Жишээлбэл чанарын хувьд ?

Гар урлал гэдэг утгаараа эхлээд өмсөхөд эхний 3 хоногтоо зуузай нь жаахан хатуу байдаг. Тэгээд яваанд зөөлрөөд арьс нь сайн юм байна.Эвтэйхэн юм байна гэдэг. Чанарын хувьд сайн Хятад гутал 20 мянган төгрөг гээд байхад танай гутал гадна дотногүй арьсан хэрнээ 30 мянган төгрөг гэхэд маш сайн байна гэдэг. Би айхтар ашиг харж 30 мянга гэдэг үнийг гаргаагүй.

Загварын хувьд яаж шийдэж байна ?

Хүмүүс өөрсдөө загвараа өгөөд захиалж болно.  Бүх төрлийн гутал хийдэг ганцхан валерина биш. Гэхдээ одоо зуны улирал болчихсон болохоор валерина их хийж байна. Бид өөрсдөө загвараа гаргадаг. Цүнх ч бас хийдэг.

Д.Гөлгөө: Хүн болгон хятад гутал битгий өмсөөсэй


Хүн хүчээ нэмэх , үйл ажиллагаагаа арай өргөжүүлэх бодол байна уу ?

Ер нь бол тэлье гэж бодож байгаа. Хүн болгон Хятад гутал битгий өмсөөсэй гэж боддог. Монголд надтай адилхан  гутал хийдэг хүмүүс байдаг гэхдээ хамгийн доод тал 60 – 70 мянган төгрөг байдаг. Харин би бол тэгэж их ашиг ерөөсөө харахгүй байгаа.

Та гутал үйлдвэрлэлдээ ямар үүрэгтэй оролцдог юм бэ ?

Би захиалгаа авна, эсгүүрээ хийнэ.

Ажилчдын хувьд ямар хүмүүс вэ ?

Манай гэр бүлийн хүн байгаа бас манай нэг найз байгаа. Тэгээд бусад нь гутал оёж сурсан хүмүүс байдаг. Хүмүүс ажилд авахаар нэг жаахан юм сураад гутал оёдог болоод ирэхээрээ гараад явчихдаг. Тууштай ажиллах хүн олдохгүй нь хэцүү.

Гутал үйлдвэрлэх боломжтой боловсон хүчин хэр олон байдаг вэ ?

Ховор.

Та хаана гутал оёж сурсан бэ ?

Манай хүн бол өөрийнхөө хоббигоор сурсан. Тэгээд мэргэжлийн сургалтанд хамрагдаад хийдэг болсон. Харин би огт гутал гэж мэддэггүй байж байгаад нөхөртэйгээ суугаад гутал оёж сурсан.

Гутлын загварын каталоги байдаг уу ?

Өмнө нь хүмүүсийн захиалгаар зөвхөн нэг хувь гутал хийдэг байсан. Тэрийгээ маш чанартай гоё хийж өгдөг. Тэгээд огт загварыг нь авч үлддэггүй байсан болохоор каталоги байхгүй. Өмнө нь ганц хувь юм өмсье гэсэн чинээлэг хүмүүс гутал хийлгэдэг байсан. Одоо дундаж жирийн амьдралтай хүмүүсдээ зориулж гутал оёж байгаа. Би өөрөө огт Хятад гутал өмсөж үзээгүй.

Д.Гөлгөө: Нөхөр бид хоёр юу ч үгүй нийлсэн, одоо боломжийн сайхан амьдарч байна


Та хоёр  өөрсдийн гэсэн бизнестэй болоод хүмүүсийг ажлын байраар хангаж байгаагаараа хэр бахархдаг вэ ?

Бахархана ч гэж юу байхав. Амьдрал нь сайжраасай, болчихоосой, болгочих юмсан л гэж бодож байгаа. Бид хоёрын хувьд өнгөрсөн 2 жил гутал оёоогүй,  нөхөр ганцаараа ажиллаад би нисэхэд ажиллаж байсан. Өнгөрсөн 12 сараас эхлээд гутал оёж байна. Анх хоёулаа юу ч үгүй нийлсэн. Одоо боломжийн унаа тэрэгтэй, байр савтай болчихсон.

Та Хятад гутал ерөөсөө өмсөж байгаагүй гэсэн. Танай гутал Хятад гутлаас ямар давуу талтай вэ ?

Хамгийн гол нь чийг татдаггүй. Чийг татна гэдэг чинь хүний биед маш муу. Тийм болохоор хүмүүсийг ядахнаа эрүүл болох болов уу гэж боддог.

Амьдралын амт, амьдралын аз жаргал гэж таны бодлоор юу вэ ?

Өөрийнхөө хүсч байгаа юмыг хийх ёстой. Би маш том зорилго тавьж ажиллаж байгаа. Хүн өөртөө зорилготой байж түүнийхээ төлөө их зүйлийг хийх хэрэгтэй. Миний хувьд ойрын 4 – 5 жилийн дотор гутлаа Европын зах зээл дээр гаргах зорилготой байгаа. Энэ 9 дүгээр сараас эхлээд Орос руу гаргахаар бэлдэж байгаа. Өмнө нь хүмүүс монголд үйлдвэрлэсэн гутал гэхээр хийц муутай, өсгий салчихдаг гээд таагүй ойлголттой байдаг байсан. Бид хоёрын хувьд Европ стил , орчин үеийн хүмүүсийн өмсөж байгаа загварыг л гаргах гээд л хичээж байгаа.

Орчин үеийн загвар гэхээр залуучуудын өмсөж байгаа загварыг хараад л хийдэг байх тийм үү ?

Бид хоёр гадуур явж хардаг юм.Тэгээд би эхлээд өмсөж үздэг. Хөлд эвтэйхэн байна уу ? , ямар байна гээд.

Та хоёрыг өнөөдрийн амжилтад хүрэхэд юу хамгийн их нөлөөлсөн бэ ?

Тэвчээртэй байсны үр дүн байх. Тэрнээс биш гутал хийх амар зүйл биш. Шантарч байсан үе байгаа. Хоёулаа зэрэг гутал хийгээд яахав дээ. Чи өөр юм хий гээд би нисэхэд ажиллаж байсан. Тэгээд ажиллаж байсан чинь дарга, цэрэг нь солигдоод ажлаасаа гарсан. Бас цаг нарт баригдаж ажиллана гэдэг хэцүү юм билээ. Энд өөрийнхөөрөө байж чадаж байгаа болохоор өөр ажил хийе гэж бодохгүй байгаа. Үйлдвэрээ өргөжүүлж, монголын зах  зээлд тодорхой хэмжээний байр суурь эзэлье гэж бодож байгаа.

Техник тоног төхөөрөмжийн хувьд ямар байна ?

Одоохондоо яг өдөрт гаргаж байгаа 25 гутлынхаа хэмжээнд байгаа. Гутланд тийм ч их тоног төхөөрөмж хэрэггүй байдаг.Үнэхээр өдөрт 100 ширхэгийг ч юмуу үйлдвэрлэдэг болчихвол тоног төхөөрөмж хэрэгтэй болох байх.

Нэг гутал хийх дамжлага юунаас эхлэх вэ?

Эхлээд загвараа гаргана.  Дараа нь цаасан эсгүүрээ гаргана, арьсаа сонгоно, гутлаа эсгэнэ, оёдолчин гутлаа оёно, татлагачиндаа өгнө, дараа нь улладаг хүн аваад гутал бэлэн болно. Нэг гутал хийхэд ойролцоогоор 2 цаг шаардлагатай.

Үнийн хувьд яагаад ийм хямд байна. Арьсан л бол үнэ нь өсөөд явчихдаг ?

30 мянгын валерина 28 мянган төгрөгийн өртөгөөр босч байгаа. Хэрвээ ашиг харвал би багаар бодож 50 төгрөгөөр зарж болно. Хамгийн гол нь би ашиг ерөөсөө хараагүй. Хэдэн хүн ч болох нээ чийг татдаггүй, эрүүл гутал өмсөөсэй гэж бодож байгаа.

Цагаан сар, наадмаар монгол гутал хийдэг үү?

Хийдэг.  Хийсэн гутлаараа жилд хоёр удаа  “Монголд үйлдвэрлэв” гэж үзэсгэлэнд цагаан сарын үеэр бас 10 сард нэг үзэсгэлэнд ордог.

Таны мөрөөдөл европын зах зээлд гутлаа гаргах гэсэн. Тэгэхээр танай хийж байгаа гутал , европ гутал хоёрыг харьцуулахад ямар ялгаа харагдаж байна ?

Ялгаа байхгүй. Материалын хувьд л ялгаа гарах байх гэхдээ хийцийн хувьд огт ялгаагүй. Миний хувьд европын зах зээлд гутлаа гаргах боломж байгааг мэдэрчихсэн байгаа. 5 жилийн дараа ямар ч байсан энэ зорилгодоо хүрэх байх.

Гадаадын зах зээлд монгол жижиг дунд бизнес эрхлэгчид гарахад хүндрэлтэй зүйл юу байх шиг байна. Таны ажигласнаар ?

Аймар хүнд зүйл одоохондоо алга. Манай гутлыг Оросод амьдардаг нэг хүн авч яваад сайн чанартай гэдгийг нь мэдсэн хүмүүс Орос руу гутлаа гаргаач ээ гэж санал тавьсан. Тэгээд л 8 сараас эхлээд хийж эхлье гэж бодож байгаа.  Монгол арьс маш сайн гээд ойлгочихсон байна лээ. Үнэндээ монгол арьс сайн биш . Яг төгс боловсруулагдаагүй байдаг.  Бид нар Солонгосоос авч байгаа гэхдээ Орос  руу гаргахын тулд Хятадаас авах хэрэгтэй болох байх. Монголд байгаа арьс ямар сонголтгүй хэцүү байдаг. Тэгээд хятадад очоод өөрийнхөө хүссэнээр хийлгэе гэхээр дор хаяж 10 мянган ширхэгээр авах хэрэгтэй болдог. Тэгэхээр бид нарт их өртөгтэй тусаад байдаг.

Utas: 91915647 88085668
Hayag: Horoolliin duuhee tuviin urd 15 bair 1orts
У.Сэргэлэн

        

Ulaanbaatar time

- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP