- Агуулгын шошго

Japanese managements

http://mpo.mn/content/14

5S Good Housekeeping- 5S буюу 5С нь байгууллагын ажлын байранд буй алдагдлуудыг бууруулах зарчим юм.
Сейри, сейтон, сейсо, сейкецү, шицүке гэсэн 5С үсэгнээс эхэлсэн Япон үг юм. Англи хэл рүү орчуулбал sort, set in order, clean, standardize, and sustain гэсэн үг бөгөөд монгол хэлэнд буулгавал сайн ангилан ялгах, сайтар цэгцлэн зохион байгуулах, сайхан цэвэрлэж цэмцийлгэх, стандартчилан хэвшүүлэх, сахилга батыг төлөвшүүлэх гэсэн утгатай юм.
Ажлын байр эмх цэгцгүй, бохир заваан байхад ажлын байрны аюулгүй байдал алдагдахаас эхлээд ажилчид хүртэл сэтгэл ханамжгүй ажиллах болно. Тэгэхээр 5С нь “Шууд бодох” болоод “Харагдахуйц” ажлын байрыг бий болгодог бөгөөд байгууллагуудад дэлхийн зэрэглэлийн компани болох суурь үндэс болдог.
5С хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хамгийн өндөр бүтээмжтэй хамт олон төдийгүй хамгийн бүтээмжтэй байгууллага болох анхны алхам болно гэж ойлгож болно. 5С хөтөлбөрөөр дамжуулан ажилчдыг идэвхжүүлж, сургаж, 5С-ийн практик хийлгэснээр зөвхөн ажлын байрыг сайжруулаад зогсохгүй ажилчдын ажилдаа хандах хандлагыг өөрчилж, илүү бүтээлч, бүтээмжтэй компанийг бий болгох юм. Мөн байгууллагын уур амьсгал сайжраад зогсохгүй байгууллагын соёлыг төлөвшүүлдэг.
Seiri ­ - Sorting /Ажлын байран дээр буй хэрэгцээтэй, хэрэгцээгүй зүйлсийг ангилан ялгаж, хэрэггүйг нь устгах/
Seiton ­- Orderliness /Хэрэгцээтэй зүйлсийг авч хэрэглэхэд хялбараар байрлуулах/
Seiso - ­ Clean/cleanliness /Ажлын байранд ямар ч бохир зүйл байхгүйгээр бүрэн цэвэрлэж цэмцийлгэх/
Seiketsu ­- Standardize/Purity /Өмнөх 3 алхмыг хэвшил болгох замаар тохилог бүтээмжтэй ажлын байрыг бий болгох/
Shitsuke ­ - Sustaining/discipline/commitment /Ажлын зөв соёл, бүтээмжтэй ажиллах ухамсар төлөвшүүлэх/
Японоор Монголоор Товч тайлбар
Сеири Сайн зохион байгуулах Ажлын байранд шаардлагагүй зүйлийг ангилах ба хаях
Сеитон Сайн нягт нямбай байх Юмыг зөв байрлуулж , хэрэглэхэд дөхөмтэй байлгах
Сеисо Сайн цэвэрлэж, цэмцийлгэх Ажлын байр, тоног төхөөрөмжийг тогтмол цэвэрлэж цэмцийлгэх
Сеикецу Сайн хэвшүүлэх Зохион байгуулалттай, нягт нямбай, цэвэр цэмцгэр байдлыг хэвшүүлэх
Сицуке Сайн сахилага баттай байх Хүн бүр эхний 4С –ийг хэнээр ч хэлүүлэлтгүй хэвшил болгон хэрэгжүүлэх
5С-ийг хэрэглэсэн компани үргэлж амжилттай байдаг ба өндөр бүтээмж, нэг янзын чанар, зардал үр ашигтай, хуваарилалт зөв, хүмүүсийн ажиллах үеийн аюулгүй байдал сайн, ёс суртахууны төвшин өндөр байдаг зэрэг юм.

5С-ийн хэрэгжүүлж байгаа байгууллага юуг хожих вэ ?
  • Зардал багасаж , үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэнэ.
  • Чанар дээшилнэ
  • Цагийн юмыг цагт нь хийнэ
  • Аюул осолоо багасгана

5С-гээс хувь хүн юуг хожих вэ ?
  • Хүмүүсийн бүтээлч идэвхийг өрнүүлж , ажиллах урам зориг орно
  • Хүмүүсийн хоорондын мэдээлэлийг сайжируулж , хүнлэг , эсвэл нөхөрсөг харилцааг хөгжүүлнэ
  • Хүмүүсийн амьдрах чадварыг нэмэгдүүлнэ
Эдгээрийг нэгтгэж үзвэл 5С-ийг хэрэгжүүлсэнээр хүмүүс бүтээлч хандлагатай болж өөр хоорондоо нөхөрсөгөөр харилцаж, байгууллагын хамт олны дотор эрүүл уур амьсгал бүрддэг байна .
7 Wastes-7 алдагдал
Алдагдал гэдэг нь бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоход нэмэгдсэн өртөг бий болгодоггүй ажлуудыг хэлнэ. Хэдийгээр алдагдал нь аливаа байгууллагад байдаг хэдий ч алдагдал ихэссэнээр мөнгө урсгаж байдаг. Ялангуяа үйлдвэрлэл эрхэлж буй байгууллагуудын хувьд Тоёотогийн инженер ноён Таичи Охно алдагдлуудыг 7 категорит хамааруулжээ. Үүнийг Японд 7 муда гэж нэрлэдэг. Жишээ нь хүлээлт, тээвэрлэлт, процессийн алдагдал, бараа материалын илүүдэл, хөдөлгөөн, гологдол, хэт үйлдвэрлэл
Waiting –Хүлээлт
Хүлээлтийн асуудал нь алдагдлын нэг хэлбэр юм. Бид хүлээлттэй хаа сайгүй л тулгарч байдаг. Жишээ нь машин тоног төхөөрөмж эвдрэхэд, түүхий эд бараа материал ирэхийг хүлээх, хэн нэгэн хуралд хоцрох гэх мэт хүлээлт хаа сайгүй л үүс ч байдаг. Шалтгаан нь буруу төлөвлөлт, муу зохион байгуулалт, тохиромтой сургалт хангалтгүй хийгдсэн, хяналт сул, зохион байгуулалтгүй зэргээс үүсдэг.
Transporting - Тээвэрлэлт
Алдагдлын нэг хэлбэр болох тээвэрлэлт нь нэг газраас нөгөөрүү шилжих үзэгдэл бөгөөд нэмэгдсэн өртгийг бий болгодоггүй. Тиймээс аль болох хугацааг нь багасгах хэрэгтэй. Тээвэрлэлтийн хугацааг багасгах 2 арга байдаг. Нэг нь тээвэрлэлтийн аргыг сайжруулах нөгөө нь тээвэрлэлт хийх замын зургыг гаргаж хэрэгцээгүй тээвэрлэлтийг устгах
Processing - Процесс
Процессийн алдагдал. Жишээ нь: Механикаар баглаа боодол хийсэн нь илүү хугацаа хэмнэх үү электрон байдлаар бараа бүтээгдэхүүний баглааа боодлыг хийсэн нь дээр үү? Хэрэгцээгүй процессийг илрүүлж устгах
Inventory - Бараа материал эд хогишл
Хэрэгцээгүй эд хогшил нь үйлдвэрийн байранд зай эзлэн агуулагдаж байдаг. Үүнтэй ижилээр процессд байгаа болон дууссан үйлдвэрлэл нь мөн алдагдал болж байдаг.
Motions - Хөдөлгөөн
Илүүдэл хөдөлгөөн нь нэмэгдсэн өртөг мөн бий болгодоггүй ажилд хамаарагдаж байдаг.
Бүх биеийн хүчний ажил нь энгийн хөдөлгөөнөөр хийгдэж байх ёстой. Хөдөлгөөний судалгаа нв аж үйлдвэрийн инженерчлэлийн нэг аспект болж өгдөг. Энэ нь ашиггүй хөдөлгөөнийг устгахад хэрэгтэй. Ихэвчлэн ажлын байрны зохион байгуулалтыг сайжруулсанаар хөдөлгөөний алдагдал багасдаг.
Defects - Гологдол
Чанаргүй бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний гологдол нь алдагдлын бас нэг хэлбэр юм. Дефекттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр хэрэглэгчийн гомдол нэмэгдэх болоод бүтээгдэхүүнийг дахин үйлдвэрлэхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардагддаг.
Overproduction - Хэт үйлдвэрлэл
Үйлдвэрлэлийн газруудад ихэнхидээ тохиолддог. Шаардлагатай хэмжээнээс хэтрүүлэн үйлдвэрлэх. Энэ нь маш их зардал бий болгодог. Гол шалтгаан нь буруу төлөвлөлт, хэт эрт үйлдвэрлэлт, чанарын хяналтын дутмаг байдлаас бий болдог.
Эдгээрийг хэрэгжүүлэхэд ажлын байрны фото зураг, видео бичлэгийг он сар, цаг хугацаатай нь дахин дахин авч хамт олны анхаарлын төвд байлгах нь өндөр ач холбогдолтой гэдгийг Японы олон байгуулга хамт олон нотолсон. Д.Ж

Байгууллагын стратегийн төлөвлөлт

Маркетингийн төлөвлөлт нь маркетингийн менежерүүдийн үндсэн хийх ажлуудын нэг юм. Аливаа зүйлийг төлөвлөхдөө юуны өмнө нөхцөл байдлыг судалж шинжилдэг. Компаниуд гадаад орчноо шинжилснээр боломж ба аюул занал, дотоод орчноо судалж шинжилснээр давуу болон сул талуудаа тодорхойлно. Ингэж судалгаа шинжилгээ хийснээр тухайн байгууллага давуу талууддаа тулгуурлан гарч ирж буй боломжуудыг ашиглан хөгжих, сул талуудаа арилгах, учирч болзошгүй аюул заналаас зайлсхийх арга хэмжээг авна.
Гэхдээ судалгаа шинжилгээ төлөвлөлтийн өмнө хийгээд зогсохгүй бусад үед ч гэсэн хийж байх хэрэгтэй. Гадаад, дотоод орчноо шинжилсний үр дүнд компани цаашид юу хийхээ шийдэж үйл ажиллагаагаа төлөвлөнө. Төлөвлөлт нь ирээдүйд юу хийхээ судлаж шинжилсний үндсэн дээр зорилго, зорилтуудаа мөн эдгээр зорилго зорилтууддаа хүрэх, хэрэгжүүлэх арга замыг буюу стратегийг тодорхойлно.

Зорилгыг хүрэх ёстой уулын оройтой зүүрлэвэл стратеги нь тэрхүү оройд хүрэхийн тулд сонгож авсан замыг хэлнэ.
Гүйцэтгэлийн үе шатанд төлөвлөсөн үйл ажиллагааг бодитойгоор нь хэрэгжүүлдэг. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад болон хэрэгжсэний дараа гүйцэтгэсэн ажлын үр дүнг тодорхойлж дүгнэхийг хяналт гэж нэрлэнэ.

Шаардлагатай гэж үзвэл төлөвлөгөөндөө нэмэлт өөрчлөлт оруулах, сайжруулах арга хэмжээ авч болох ба дахин үнэлгээ, шинжилгээ хийнэ.
Ихэнх компаниуд маркетингийн төлөвлөлтгүйгээр үйл ажиллагаа явуулж байдаг. Ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар дутмаг нөгөө талаас нөөц боломжийн хувьд хязгаарлагдмал учраас өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөлд төлөвлөлт хийх цаг барсан, шаардлагагүй зүйл гэж үздэг хүмүүс ч байсаар байгаа. Төлөвлөлт хийх нь дараах давуу талтай.
- Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нухацтай бодох боломж олгоно
- Зорилго, зорилтууд, стратегийг тодорхойлсноор компаний ажилтан бүр юу хийх талаар тодорхой төсөөлөлтэй болж өөр хоорондоо илүү уялдаатай ажиллана.
-Сайтар хийсэн төлөвлөлт нь орчны таагүй нөлөөллийг сайжруулах, гэнэтийн аюул заналыг даван туулахад туслана.
- Өөрийн үйл ажиллагаа хаана явж байгаа тодорхойлох гэм мэт болно

Байгууллагын стратеги ба маркетингийн төлөвлөлтийн ялгааг доор байгаа зурагнаас харна уу.

Стратеги төлөвлөлт нь нийт байгууллагын хүрээнд урт хугацааны үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг тодорхойлж дотоод нэгжүүдийн тухайлбал санхүү, хүний нөөц, үйлдвэрлэл, маркетингийн тус тусын төлөвлөгөөний үндэс суурийг бүрдүүлдэг.

Маркетингийн төлөвлөлт нь байгууллагын стратегийн зорилго, зорилтуудад хүрэхийн тулд тухайн нэгжид тодорхой хугацаанд хийж гүйцэтгэх ажлуудыг шаардагдах хөрөнгө, хариуцах эзэн, гүйцэтгэлийг хянах хэмжүүртэй нь тодорхойлж өгдөг үйл ажиллагаа юм.



Маркетингийн төлөвлөгөө нь тодорхой нэг бизнес, бүтээгдэхүүн эсвэл брэндийн хувьд хийгдэх боломжтой.

Стратеги нь “strategos” гэсэн эртний грек үгнээс гаралтай бөгөөд “байгаа нөөцөө ашиглан дайснаа дарах ухаан”-ыг илэрхийлж байжээ. Менежментийн ухаанд энэ үг нь зорилгодоо хүрэхийн тулд сонгосон арга замыг хэлнэ.

Жишээ нь: компани ирэх жил борлуулалтаа 10 хувиар нэмэгдүүлэх зорилго тавьсан бол зорилгодоо хүрэхийн тулд дотоод зах зээл маркетингийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх эсвэл гадаад зах зээлд гарах стратегийн аль нэгийг нь баримтлах болно. Стратеги төлөвлөлт (strategic planning) нь байгаа нөөц бололцоондоо тулгуурлан өөрчлөгдөн хувьсах зах зээлийн нөхцөлд зорилгодоо хүрэх арга замыг олж боловсруулах үйл ажиллагаа юм.

Стратеги төлөвлөлт нь эрхэм зорилго, хэтийн зорилго, байгууллагын үнэт зүйлсийг тодорхойлохоос эхлэнэ. Үүний дараа хэтийн зорилгодоо хүрэхийн тулд эрхэм зорилгыг чиглүүлсний дагуу байгууллагын удирдлагын түвшин бүр тус тусын зорилго, зорилтуудыг тодорхойлох ёстой. Уг зорилго, зорилтуудынхаа хүрээнд байгууллагын удирдлага ямар үйл ажиллагаа явуулах, ямар бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх, хаана хөрөнгө оруулах хэрэгтэйг шийдэж бизнесийн багцаа бүрдүүлээд цаашидын хөгжлийн стратегийг тодорхойлно.
Д.Баярмаа: Маркетинг


T.Namjim: One refinery is completely enough for Mongolian demand
http://www.business-mongolia.com/mongolia/2008/10/16/tnamjim-one-refinery-is-completely-enough-for-mongolian-demand/
Posted by Amarsanaa on October 16, 2008
As our reader well aware that last week, during the presentation at the Ministry of Mineral Resource and Energy, the refinery project was presented to media. Projected to be built in Darkhan-Uul aimag, the refinery will be managed and built by “Mongolsekiu” LLC. Henceforth, Mr. T.Namjim, the director of “Mongolsekiu” LLC, was interviewed by us.

Q: We have been talking about having our own refinery in Mongolia for long. But nobody took the challenge and worked to realize it. When did you see this opportunity can be real?
T.Namjim: First, this idea hit me in September 2005. At that time, there was an article in newspapers of China, regarding the decision of three Chinese companies to build refinery in Mongolia. I thought that why these Chinese companies are deciding sovereign and independent Mongolia’s faith. On November of 2005, I was called back to Mongolia to receive the State Honor for my work of “the Mongolian economy; past, present and future”. During the ceremony, I shared my idea that hit me two months ago. At that time, Mr. Su.Batbold was the Minister for Trade and Industry. Mr. President and Mr. Su.Batbold both liked the idea and expressed that Government can support it. Shortly after this meeting, I received an official letter, to support this project, from President’s Office and Ministry. This was the beginning of the implementation of my idea, by starting talks with “Toyo Engineering” LLC and Japan International Cooperation Bank in the mid of 2006.

Q: Are these organizations and institutes well known in Japan?
T.Namjim: Japan International Cooperation Bank (JICB) is the bank of Japanese Government. This bank issues soft loans with longer terms around the globe. ”Toyo Engineering” has been implementing 1550 projects in over 50 countries in the last 40 years. 400 of them were on oil product refinery and oil and chemical factories. It is said that one of the top three company in its sector. In 2007, during the President’s visit to Japan, I signed a MOU with Mr. Marukawa, the president of “Toyo Engineering” company.

Q: On behalf of the Mongolian side, “Mongolsekiu” signed the agreement? What is the meaning of this name?
T.Namjim: In order to sign an agreement, there must be legal entity from the Mongolian side, so I established this company and named it as “Mongolsekiu” or Mongol oil, literally.

Q: What will be the production capacity of this refinery? Can it supply the demand of Mongolia?
T.Namjim: Our refinery will process 2 million tons of crude oil. It will process 5900 tons of crude oil and 44 thousand tons of barrel liquid fuel. It also produce oil fuel.
Q: Will it be enough for our consumption?
T.Namjim: Mongolia’s consumption in year 2007 was 750 thousand tons of liquid fuel and this consumption will be 10700.000 tons in year 2017. So this consumption will be covered only by our refinery. In fact, the minimum capacity of refinery must be 2 million tons per year, in order to produce quality products. In one word if produce less than that it will not be profitable.
Q: So what types of liquid fuel will be produced?
T.Namjim: 150 thousand tons of A-80, 445 thousand tons of A-92, 35 thousand tons of A-95 and A-98 and 1.2 million tons of diesel fuel and 60 thousand tons of aircraft fuel. Also 30 thousand tons of oil fuel for power stations and 105 tons of oil coke for smokeless fuel and Darkhan metallurgy factory.
This refinery will be equipped with the most up to date facilities of the best technology. It will consist of 14 different sections such as vacuum refining equipments. There will not be toxic contents and heavy metals such as cadmium and lead in our products. Sulphur content is 0.01% and it is over 30 times lower than liquid fuel from China and Russia. It can be understood that it is twice lower than those in USA. We are focusing on the environmentally friendly products.
Q: When the construction work will begin? How many people will be employed after the commencing its production?
T.Namjim: Research study and feasibility cover many areas and issues such as where to install, when to start construction, how many workers it will have and how many of them will be trained in Japan and so on. Construction work will begin June 2009 and will be completed in spring 2012. Those experts, who worked in Sakhalin, were invited to take part in the feasibility study team. 600 people will work in the refinery factory and 406 skilled workers will be trained and 48 engineers in Japan, 220 in Mongolia. Factory will operate 24 hours in 4 shifts and 333 days a year.
Q: Why Darkhan was chosen?
T.Namjim: Infrastructural in Darkhan area is highly developed and the refinery needs 21 megawatt electricity and it can be supplied from Darkhan Power Station and Galuut Nuur power Station from Russia. Factory will use 200 tons of water per day, but Darkhan supply is already exceeded in this part. I think that choosing Darkhan is very wise decision. Japanese experts were praising this decision.

Q: From where the crude oil will come to Mongolia? Does importing crude oil from Kazakhstan connect with this refinery?
T.Namjim: Yes. President of Mongolia initiated several talks with Kazakhstan regarding importing oil from Kazakhstan and it will start to ship at the beginning of year 2012. Kazakhstan exploits 60 million tons of crude oil and it uses 15 for its supply. When we buy, it will increase its production up to 90 million per year.

Q: The issue of transporting this crude oil from Kazakhstan is critical? Will Russians try to intervene?
T.Namjim: Triple sided agreement is required when we talk about shipment issue. Russian will not put obstacle. If Russia wants to join to WTO, then it cannot impose hindrance in this issue. We buy liquid fuel from “Rosnefti” But we will deal with its railway companies.

Q: What will be the reaction of petrol importing companies of Mongolia?
T.Namjim: They can buy it without any price pressure and transportation. We will sell our product with wholesale price and they will retail our product.

Q: Will you deal with retail business? Will you involve in setting market price on petrol?
T.Namjim: We will process crude oil only and produce liquid oil products. Market mechanism is required here. Also I think there must be some Government involvement in setting price.

Q: Once we produce petrol in Mongolia, will it be cheaper than now?
T.Namjim: Of course, when we produce in Mongolia, the price will decrease. Now a barrel crude oil is 74 US$. Our factory will extract 88% of it. But in China and Russia they extract only 50% of oil. Price will surely be decreased by 10-15%.

Q: Do we have a chance to exploit oil in Mongolia?
T.Namjim: According to the study of MRPAM, Mongolia can exploit 2 million tons of crude oil per year and it will be 500 thousand tons by 2015. It is good news for both of us.

Т.Намжим: Дарханд баригдах газрын тосны үйлдвэр гацаанд байна
2011 оны 7-р сарын 18
http://economics.gogo.mn/news/90758
“Монголсэкию” ХХК-ийн захирал доктор, профессор Т.Намжимтай ярилцлаа.


-Газрын тосны үйлдвэр барих ажлын явц ямар байна?
-Олон улсын хэмжээнд болон Япон улсад тогтсон нийтлэг журмын дагуу Японы JBIC банкнаас олгох зээл санхүүжилтэнд Монгол Улсын Засгийн газраас баталгаа гаргаж өгөх шаардлага тавиад байгаа. Баталгааны бичгийг хууль эрх зүйн хүрээнд нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байна.

Монгол Улсад уул уурхай, боловсруулах үйлдвэр, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын 2009 оны 22 дугаар тогтоолын заалтын дагуу “Хөрөнгө оруулалтын зээлд баталгаа гаргах тухай хуулийг” Сангийн Яам, Засгийн газар боловсруулж УИХ-д оруулж батлуулах үүрэгтэй.

Үүний дараагаар, үйлдвэрийн зураг төслийг боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулж Японы JBIC банк болон Марубени корпорацитай зээл санхүүжилтийн хэлэлцээр хийгдэж үйлдвэр барих ажил энэ оноос эхлэх ёстой. Энэ баталгаан дээр удаашраад байсан.

-“Хөрөнгө оруулалтын зээлд баталгаа гаргах тухай хууль” батлагдсанаар гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын нэлээд асуудлууд цэгцлэгдэх үү?
-Энэ хууль батлагдсанаар Монгол Улсад уул уурхайн олон ордуудыг эзэмших асуудал, Таван толгойн ордын асуудал, уран боловсруулах үйлдвэр, зэс хайлуулах, хар төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх шинэчлэх гээд дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжүүлэх асуудлууд шийдэгдэнэ.

Төмөр зам, цахилгаан станц барих гээд энэ бүгдэд хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх арга зам бол банкны урт хугацаатай, бага хүүтэй зээл. Иймээс олон улсын санхүү банк болон Засгийн газрын шугамаар арилжааны нөхцөлтэй урт хугацаатай хямд хүүтэй зээл авахад төр засаг баталгаа гаргаж өгөх байдлаар хувийн хэвшилд дэмжлэг үзүүлснээр том төслүүдээ хэрэгжүүлэх нь дамжиггүй юм.

Хөрөнгийн биржээр хувьцаа худалдсанаар шийдвэрлэж чадахгүй. Хууль эрх зүйн орчин бүрдүүлэх нь чухал. Сангийн яам, Засгийн газарт даалгасан боловч харамсалтай нь их удаж байна. Сүүлийн 20 жилд бодит эдийн засгийн төсөл хэрэгжээгүй. Эдийн засгийн өсөлт хөгжлийг нэмэгдүүлэхийн тулд томоохон ордуудыг эзэмшиж боловсруулах үйлдвэр байгуулах түүнтэй холбоотой дэд бүтцийн төсөлгүйгээр уул уурхай хөгжих үндэсгүй.

-Японы тал техникийн зураг төсөл боловсруулах ажлын санхүүжилтэд шаардагдах зардлыг манай Засгийн газрыг гарга гээд байгаа гэл үү?
-Хөрөнгө оруулалтын санхүүжилт нээгдэхээс өмнө техникийн зураг төслийг боловсруулах ажлын санхүүжилтэнд шаардагдах хоёр сая ам.долларын асуудал урьдчилан шийдэх зайлшгүй шаардлагатай байгаа. Үүний нэг сая ам.долларыг Монголын талаас гаргахыг Японы тал санал болгоод байгаа. Монголын тал уг төсөлд хувь оролцоотой байх учир гаргах нь зайлшгүй гэж үзсэн байгаа.

-Энэ ажлыг эхлүүлэхэд манай талаас шалтгаалж байна гэсэн үг үү?
-Манай консорциум дээрх асуудлыг яаралтай шийдэж өгөх хүсэлтээ Ерөнхий сайд С.Батболдод албан бичгээр хүргүүлсэн. Мөн Японы талд Сангийн сайдаас Засгийн газрын баталгаа өгч болно гэсэн утгатай албан бичгийг урьдчилан JBIC банкинд өнгөрсөн оны арван нэгдүгээр сард явуулсан.

-Зээлийн хөрөнгө оруулалтаар баригдах үйлдвэрт хувийн компани оролцох шаардлага байна уу? “Монголсэкию” компани төсөл дуусахаар эзэмшигчээр үлдэх үү?
-Япон Монголын эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах зорилгоор энэ төслийг хэрэгжүүлэхэд төр болон хувийн хэвшлийн эдийн засгийн холимог харилцаа чухал болж байна. Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнээр хувийн хэвшил дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг хангаж байгаа нөхцөлд төр хувийн хэвшилтэйгээ хамтрах нь хөгжлийг түргэтгэхэд нөлөө үзүүлнэ. Монгол Улсын 2011 оны үндсэн чиглэлд “ Дархан-Уул аймагт жилдээ хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар болон хувийн хэвшлийн компанийн оролцоотой консорциум байгуулж үйлдвэрийг барьж эхлүүлэх” гэж заасныг үндэслэн манай компани оролцож байна.

Манай гурван компани Засгийн газрын хувь оролцоо 40 хувь, Монголсэкию компанийн оролцоо 60 хувь байх саналыг оруулсан байгаа. Мөн төрийн болон хувийн хэвшлийн консорциум байгуулах талаар Засгийн газраас шийдвэр гаргаж өгөхийг хүссэн. Энэ нь Японы JBIC банкнаас төслийн зээл олгоход нэг үндэслэл болох юм.

“Монголсэкию” ХХК 2006 онд энэхүү төслийг Японы талтай хамтран гүйцэтгэхийн тулд Монголын талын хуулийн этгээд байх үүднээс байгуулагдсан компани. Төрийн болон хувийн хэвшлийн хамтарсан үйлдвэр хэлбэрээр явах Монголын компани. Эзэмших эрхийг төрийн өмчийн хороо шийднэ.

-Үйлдвэрийн түүхий эд болох түүхий тосыг ОХУ-аас авахаар болсон уу? Тамсагаас авах боломж байгаа юу?
-Түүхий тосны хэрэгцээг хангах асуудлаар “Монголсэкию” компани, Марубени корпораци, Иркутскийн нефьтийн компанитай хэлэлцээ хийж энэ үйлдвэрт 2014 оны эхний хагасаас газрын тос нийлүүлэх тухай Меморандумд Эрхүү хотноо өнгөрөгч оны наймдугаар сард гарын үсэг зурсан. Эхний жилдээ гаднаас түүхий тосоо импортоор авч байгаад цаашид Монголын нутаг дэвсгэрт Тамсаг булагт ч юм уу хангалттай их хэмжээний олборлолт явагдвал дотоодоосоо түүхий тосоо авах чиглэлтэй байгаа. Одоогоор Тамсагийн геологийн нөөц 119 сая тонн нөөцтэй. Олборлолт ашиглалтын нөөц нь 13,7 сая тонн тэгэхээр хангалттай нөөц болж чадахгүй.

-Үйлдвэр баригдсанаар тухайн нутаг орны дэд бүтцийн байгууламж хэр сайжрах вэ?
-Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэд бүтэц сайтай газар байгуулах ёстой. Тиймээс Дархан-Уул аймгийг сонгосон. Их хэмжээний ус, цахилгаан хэрэглэдэг. Цагт 200 тонн ус хэрэглэж, 21 мг втын цахилгаан хэрэглэнэ. Үйлдвэрийн байрлал нь Дархан-Уул аймгийн зүүн урд “Дархан-2” дэд станцын ойролцоо баригдана. Энэ газар цэвэр бохир усны байгууламжын хүрэлцээ усны нөөц сайтай. Төмөр зам, авто замын салаа тавигдана. Дархан дэд станцаас үйлдвэр хүртэл 2,5 км цахилгаан шугам трансформатор барина. Түүхий бүтээгдэхүүн, бэлэн бүтээгдэхүүнийг ачиж буулгах төмөр замын тавцан байгуулна. Ажилчдын орон сууц гээд олон барилга байгууламж баригдана.

-Түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүн импортлоход ялгаагүй гэж ярьцгаадаг?
-Ялгаатай. Дэлхий дээр 20,30 орон л түүхий тосны нөөцтэй. Ихэнх орон импортлож боловсруулдаг. Манайх түүхий тосыг боловсруулснаар 600 хүний ажлын байр нэмэгдэнэ. Цоо шинэ техник технологи нэвтрэнэ. Жилд 700 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Улсын төсөвт жилд 260 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Гэтэл бэлэн бүтээгдэхүүн , бензин, дизелийн түлш импортлогч компаниудын жилийн шатахууны борлуулалтаас улсын төсөвт найм орчим тэрбум байдаг юм билээ.

-Технологийн давуу тал, байгаль орчин, хүний эрүүл мэндэд учруулах хор, сөрөг нөлөөллийг хэр багасгасан вэ?
-ОХУ жилдээ Европын орнуудад 39 сая тонн дизелийн түлш экспортлодог. Тус орнууд дизелийн түлшийг хагас боловсруулсан бүтээгдэхүүн гэж үзэн хямдхан авч дахин боловсруулдаг. Бензиний тухайд хар тугалаг, кадмин зэрэг хүнд металлийн хор хольц хүхрийн агуулга ихтэй зэргээс болж стандарт шаардлага хангадаггүй учраас авдаггүй.

Японы технологи хүхэргүйжүүлэх том байгууламжтай. Тиймээс хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй. Мөн үнэргүйжүүлэх технологи нь онцгой өндөр. Манайд ШТС-аас бензин юүлэхэд маш их үнэртдэг. Тэр хэмжээгээр орчиноо хордуулж байдаг. Манайд хийсэн саяхны нэг судалгаагаар хотын төв дотор амьдардаг хүүхдийн цусанд хар тугалаг 16 микрограмм илэрсэн.

Энэ нь ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс арав дахин их, харин гэр хороолол хашаандаа машинаа тавьж хонодог айлын хүүхдийн цусанд 70 микрограмм хар тугалаг илэрсэн гэж. Энэ бол зөвшөөрөгдөх хэмжээнээс асар их. Иймээс өндөр чанартай технологи Монголд нэвтэрч байгаа учир энэ байдал багасна. Шинэ шилдэг технологоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэдэг маш их ач холбогдолтой. Үүгээрээ Орос, Хятадын технологиос давуу юм.

-Жижиг үйлдвэр хаягдал ихтэй байдаг гэсэн хаягдлаа яаж шийдвэрлэх вэ. Ер нь үйлдвэрийн байгууламж нь ямархуу хэмжээтэй байх вэ?
-Технологи өндөр учир 90 хувь нь шингэн түлш болж гарна. Хаягдал гардаггүй. Харин мазут нефтийн коксийг утаагүй түлшинд хэрэглэж болно. Асфальт, битум хийж болно. Бага хэмжээтэй ялгарсан хүхрийг химийн үйлдвэрт өгч болно. Орос, Хятадын технологи нефтиэсээ 50 орчим хувь нь шингэн түлш болж гардаг. Америкийн болон Евро таван технологоос ч өндөр. Үйлдвэр нь 13 техникийн байгууламжаас бүтнэ. Эхлээд түүхий тосоо оруулаад давсгүйжүүлээд, нэрэлтийн аппаратанд оруулах байгууламж байна. Доторх нэрэлтийг автомат удирдлагын системээр удирдана. Дараа нь боловсруулалтын шатанд шилжинэ. Тэгээд хоргүйжүүлэх, үнэргүйжүүлэх, шат дараалсан дамжлагаар дамжигдан эцсийн бүтээгдэхүүн болно.

Тос хадгалах савны диаметр нь 52 метр, өндөр нь 15 метр хөвдөг тагтай, зургаан том сав тавигдана.120 төрлийн төхөөрөмжтэй лаборатор ажиллана. Бэлэн бүтээгдэхүүнээ төмөр зам болон авто машинаар ачих байгууламж , 20 вагоны сесчерээс түүхий тосыг зэрэг буулгах насосын станцын байгууламж зэрэг төмөр замын тавцан байна.

Харуул хамгаалалт, гал команд гээд бүх зүйл бэлэн байдалд ажиллана. ТЭЗҮ-ээр 50 инженер техникийн ажилчдыг Японд бэлтгэж, 220 техникийн ажилчдыг дотооддоо бэлтгэнэ. Өнгөрсөн оны аравдугаар сард үйлдвэрийг барьж байгуулах Японы “Тоёо инженеринг” корпорацийн төлөөлөгчид Дарханд очиж туслан гүйцэтгэх компаниудыг орон нутгийн барилгын, цахилгаан эрчим хүчний , усны компаниудыг сонгож оролцуулахаар тохиролцсон.

“Тоёо инженеринг” корпораци түлхүүр гардуулах нөхцлөөр гурван жилийн хугацаанд барина. Сүүлийн 40 жилд дэлхийн 50 улсад 1500 химийн нефьтийн үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлсэн нэр хүндтэй туршлагатай компани.

-Зардлаа хэдэн жилийн хугацаанд нөхөж хэзээнээс ашигтай ажиллаж эхлэх вэ?
-Хөрөнгө оруулалтыг дөрвөн жилийн хугацаанд нөхөж ашигт ажиллагааны түвшинг 25 хувь байхаар тооцсон. Зээл болон зээлийн хүүг үйлдвэр ашигт ажиллагааны хувиар арван жилийн хугацаанд төлнө. 600 сая долларыг эхний жилд 30 сая, 60,60 саяаар дараа дараагийн жилүүдэд төлж барагдуулна гэсэн үг. Япон улс өндөр техник технологио гадаадад нэвтрүүлэх бодлогоор энэхүү төслийг хямд хүүтэйгээр зээлэх боломжыг зээлийн хэлэлцээрийн явцад хийнэ гэдгээ мэдэгдсэн.

Дотоодын хэрэглээг 100 хувь хангана. 2015 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллах бөгөөд жилд нэг сая тонн дизелийн түлш, 600 мянган тонн бензинийг дотоодын хэрэгцээнд нийлүүлнэ. Шатахууны үнэ тухайн үеийн дэлхийн зах зээлийн түүхий нефтийн үнээс хамаарна. Гэхдээ үнэ маш тогтвортой хадгалагдана. Стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн гарч агаарын бохирдол буурахад онцгой нөлөөлнө.

Ц.Мягмарбаяр


Дарханд газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавилаа
http://www.petroleum.mn/mn/news/69-picture-news/1212-2011-10-25-02-58-58.html
Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт баригдах “Дархан-Газрын тос” нефтийн үйлдвэрийн шав тавих ёслол өчигдөр боллоо.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Дархан-Уул аймагт жилд хоёр сая тонн нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар тусгагдсан. Мөн УИХ -ын 45 дугаар тогтоол гарсан бол энэ сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас төрийн өмчийн оролцоотой консерциум байгуулсан юм. Энэ шийдвэрүүд биеллээ олж дээрх үйлдвэрийн шавыг тавьж байгаа нь энэ аж.

Нефть импортлогч “Жаст” групп, “Петровис”, “Магнай трейд”, төслийг санаачлагч “Монголсекию” компаниуд хамтарсан консерциум байгуулж энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон бол Японы “Марубени”, “Тоёо Инженеринг” корпораци Төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж санхүүжүүлэхээр болсон байна.

“Дархан-Газрын тос” үйлдвэр жилдээ 1.7 сая тонн шингэн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай учир улсын хэмжээний авто бензин, дизелийн түлш, нисэх онгоцны керосиныг бүрэн хангахуйц болж байгаа юм.

Манай улсын хувьд бензин шатахуун хадгалах нийт савны багтаамж 360 мянган шоо метр байдаг бол шинэ үйлдвэрийн түүхий тосны нөөц, завсарын болон бэлэн бүтээгдэхүүнээ хадгалах нөөцийн сав нь 600 мянган шоо метр багтаамжтай байх юм байна.

Үйлдвэрийг 2012 оноос барьж эхлэн 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар дотоодод олборлож байгаа газрын тосны олборлолтын хэмжээ бага байгаа учраас эхний хэдэн жилд импортын түүхий тосыг боловсруулахаар төлөвлөгджээ. Түүхий тосыг ОХУ-аас авах бөгөөд хоёр улсын Засгийн газар, агентлаг, компаниудын түвшинд харилцан тохиролцсон баримт бичигт гарын үсэг зураад байгаа юм.

Шав тавих ёслолд УИХ -ын дарга Д.Дэмбэрэл, Дархан-Уул аймгийн ИТХТ-ийн дарга Л.Гүнчин, Засаг дарга Г.Эрдэнэбат, УИХ -ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа зэрэг албаны хүмүүс, Япон улсын “Марубени” корпорацийн дэд ерөнхийлөгч Шинжи Кавай, “Тоёо Инженеринг” корпорацийн ахлах зөвлөх, төслийн удирдагч Мичоточи Шинжоки, иргэдийн төлөөлөл оролцжээ.
Бичсэн petroleum 2011 оны 10-р сарын 25, Мягмар гариг, 11:40



Нефтийн хараат байдлаас гарах боломж 100 хувь бий

http://mining.news.mn/content/99863.shtml 2012.3.12
Нэгдүгээр сард Монгол оронд өрнөсөн нефть бүтээгдэхүүний хямралын дараа нийлүүлэлтийн энэхүү бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар нийгэмд өргөн хэлэлцүүлэг өрнөөд байна. Тухайлбал, www.news.mn сайтаар дамжуулан олон нийтээс авсан санал асуулгад оролцогсдын 84 хувь нь “Нефтийн хямралаас гарах гарц нь боловсруулах үйлдвэртэй болох” гэж хариулсан бол оролцогсдын 5 хувь нь “Төрийн зохицуулалт хэрэгтэй” гэжээ.

Түүнчлэн, Монголын үндэсний олон нийтийн телевизээр явуулсан “Нефтийн хараат байдлаас хэрхэн гарах вэ” цуврал хэлэлцүүлэгт төр засгийн шийдвэр гаргагчид болон бизнесийнхэн, эрдэмтэн судлаачид гэсэн өргөн бүрэлдэхүүн оролцсон юм. Оролцогчдын олонхи нь боловсруулах үйлдвэрийн талаар өөрсдийн байр суурь, судалгааг танилцуулсан билээ. Газрын тос боловсруулах болон нүүрс шингэрүүлэх төслүүдийн талаарх эрдэмтдийн байр суурь сонирхол татаж байсан бөгөөд эдүгээ дэлхий дахинд анхаарал татсан томоохон зарим төслийн тухай уншигч Та бүхэн товч танилцуулъя.

Монгол улс газрын тосны 200 тэрбум тонн нөөцтэй. Газрын тос боловсруулах үйлдвэр байхгүйн улмаас импортоор 100 хувь хэрэгцээгээ хангасаар ирсэн нь эдийн засгийн хувьд ихээхэн дарамт учруулдаг. “Шатахууны үнэ өссөнтэй холбогдуулан...” гэсэн тайлбарт монголчууд хэдийнэ дасал болжээ.

Оросын нийлүүлэлт ба эрсдэл

Монгол улс газрын тосны бүтээгдэхүүний 98 хувийг ОХУ-аас, үлдсэн хоёр хувийг Хятад болон бусад орноос нийлүүлдэг. Оросын эдийн засгийн гол судас нь нефть ба үйлдвэрлэл нь130 гаруй жилийн түүхтэй. Газрын тосны дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч энэ орон өдөрт 10.26 сая баррель нефть олборлож байна. Тус улс нь үйлдвэрлэсэн шатахууныхаа хагасыг дотооддоо хэрэглэдэг. 2011 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс нефть болон нефтийн бүтээгдэхүүний “60-90-66” шинэ журмыг мөрдөх болсон. Энэхүү журмаар нефтийн бүтээгдэхүүн, бензины экспортын үнэ нь түүхий нефтийнхээс илүү үнэтэй болж байгаа юм.

Монгол руу орж ирэх газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ огцом өссөн нь үүнтэй холбоотой. Мөн 2011 онд Оросын дотоодын зах зээл дэх шатахууны хомсдол, хязгаарлалт, үнийн өсөлт ч манайд ихээхэн мэдрэгдсэн. Хойд хөршөөс шатахуун нийлүүлэх боломжтой ч тус улсын эдийн засаг, түүний дотор шатахууны зах зээлийн хэлбэлзэл, зарим тохиолдолд улс төрийн өөрчлөлт шинэчлэл манай улсад нийлүүлэх шатахууны үнэд шууд нөлөөлдөг нь томоохон бэрхшээл.

Хятадын бодлого

Хятад улсын хувьд эдийн засгийн түргэн өсөлтийг дагаад газрын тосны импорт нь сүүлийн таван жилд хоёр дахин өссөн. Дэлхий дахины газрын тосны нийт хэрэглээний гуравны нэгийг дангаар Хятад улс хэрэглэж байна. Зөвхөн ганц жилийн дотор автомашины тоо 20 саяар нэмэгдсэн байх юм. Хятад нь газрын тосны 14 жилийн нөөцтэй гэх мэдээлэл ч бий. Одоо тус улс нь газрын тосны нийт импортынхоо талаас илүү хувийг Ойрхи Дорнодоос хийж байна.

Газрын тос бол яах аргагүй стратегийн асуудал учир тэд Орос, Төв Азийн зарим орноос хийн хоолой нутаг руугаа татах талаар төлөвлөж байгаа юм. Хэдхэн жилийн дараа “тэг” заачихгүйн тулд одооноос эхлэн газрын тосны нөөц баялагтай боловч техник, хөрөнгөгүй орнуудад хөрөнгө оруулалт хийхийг зорьж байна. Тиймээс Хятад манай улсад газрын тосны бүтээгдэхүүн “илүүчлэх”-ээс илүүтэй газрын тос боловсруулах үйлдвэр барихад хамтарч ажиллах сонирхолтой.

Монголын хэрэглээ

Манай улсын шатахууны нийт хэрэглээний хамгийн өндөр буюу 30 орчим хувийг уул уурхайн салбар эзэлж, үлдсэн хувь нь төмөр зам, хөдөө аж ахуй, газар тариалан, нийтийн тээвэр болон иргэний агаарын тээвэрт ногддог. Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний судалгаанаас үзэхэд 2004, 2008 онд газрын тосны бүтээгдэхүүний импорт 24.8-38.3 хувиар огцом өссөн, харин бусад жилүүдэд 2.3-7.7 хувиар жигд өсөлттэй гарсан байна. Дээрх огцом өсөлтүүд уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа эрс нэмэгдсэнтэй шууд холбоотой.

2011 оны байдлаар манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ нэг сая орчим тонн байна. Эдийн засгийн хөгжлийн гол хөшүүрэг уул уурхайн салбар хэмээн тодорхойлоод байгаа учир тус салбарыг дагасан уурхай болоод үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд шатахууны хэрэглээ цаашид ч улам өсөх нь тодорхой. 2015 онд хэрэглээ 1.5 сая тонноос илүү гарна гэсэн таамаг бий. Иймд урт удаан хугацаанд газрын тосны бүтээгдэхүүнээ оновчтой бодлогоор найдвартай хангаж, түлшний хараат байдлаас гарч, газрын тосны боломжит нөөцдөө тулгуурлан ирээдүйд дотооддоо түлш үйлдвэрлэх нь хамгийн чухал зорилт болоод байна.

Шинэ хандлагууд

Уул уурхай, барилгын салбарын их бүтээн байгуулалтыг дагаад нефтийн бүтээгдэхүүн, түүний дотор дизель түлшний хэрэглээ улам бүр нэмэгдэх тул ийм төрлийн үйлдвэрүүдийг барьж ашиглалтад оруулах нь ихээхэн үр ашигтай. Дэлхийн зах зээлд нэг баррель нефтийн үнэ 70-80 ам.доллар байхад нүүрсийг хийжүүлж газрын тосны бүтээгдэхүүн гаргах нь эдийн засгийн хувьд ашигтай гэж мэргэжилтнүүд үздэг. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ 100 ам.долларт хэлбэлзэж, буурах төлөв одоогоор үгүй байна. Тэгэхээр ийм үйлдвэр барих нь ашигтай болж таарч байгаа юм. Гэхдээ нүүрсийг хийжүүлэн дизелийн түлш болон бензин үйлдвэрлэх үйлдвэрлэлийн төхнологи нь ялгаатай байдаг учир чиглэл тус бүрд хэд хэдэн үйлдвэр барих шаардлагатай.

Шингэн түлш үйлдвэрлэл нь харьцангуй урт түүхтэй. Дэлхийд өргөн хэрэглэгддэг үндсэн хоёр технологи бий. Энэ нь газрын тосоор шууд боловсруулах болон нүүрс боловсруулж химийн аргаар түлш үйлдвэрлэх аргууд. Шууд буюу гидрогенжүүлэн шингэрүүлэх аргыг 1913 онд Германы эрдэмтэн Бергиус боловсруулсан аж. Ийм аргаар шингэн түлш үйлдвэрлэх анхны туршилтын байгууламж 1927 онд Германд, үүнээс таван жилийн дараагаар Англид байгуулагджээ. Шууд бус аргыг 1923 онд Германы эрдэмтэн Фишер, Чехийн эрдэмтэн Тропш нар боловсруулсан байдаг.

Эдгээр технологи дээр тулгуурласан шингэн түлш гаргах үйлдвэр дэлхийн хоёрдугаар дайны өмнө ихээхэн хөгжжээ. 1920–1950 оныг нүүрсний химийн технологийн алтан үе хэмээдэг байна. Гэсэн ч XX зууны хоёрдугаар хагаст нефтийн олборлолт элбэгшсэнтэй холбоотой эдийн засгийн учир шалтгаануудын улмаас үйлдвэрүүд хаагдаж, 1970-аад оноос эргэн сэргээгдсэн аж. Дэлхийн зах зээлд нефтийн үнийн өнөөгийн өсөлт нь нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх техно¬логийг ашиглах нөхцөлийг бүр¬дүүлж байна.

Нүүрс шингэрүүлэх төслүүд

Нүүрсний өөрийн өртөг хямд улс оронд ийм технологийн үйлдвэр барих нь өндөр үр ашигтай. Тиймээс нүүрс- химийн шинэ дэвшилтэт технологи боловсруулах, энэ чиглэлийн үйлдвэр байгуулах оролдлого дэлхийн улс орнуудад эрчимтэй өрнөж байна. ӨАБНУ-д Фишер-Тропшийн аргаар шингэн түлш үйлдвэрлэх 0.4 сая тоннын хүчин чадалтай Сасол нь одоогоор дэлхийд хамгийн том үйлдвэрт тооцогддог. Технологийн патент эзэмшигч, үйлдвэрлэгч энэ компанийн хувьд гадаад орнуудад технологио нийлүүлэхдээ өөрөө заавал хувь эзэмшиж, хамтран хөрөнгө оруулдаг байна. Австралийн "Monash Energy" компани "Англо Американ" болон "Shell" зэрэг хамтран томоохон төсөл хэрэгжүүлнэ.

Тус газарт шинээр нүүрсний ил уурхай барьж, нүүрс шингэрүүлж өөрийн шингэн түлшний хэрэгцээний 25 хувийг хангах юм. Түүнчлэн Европ, Хойд Америкт нүүрснээс шингэн түлш гаргах үйлдвэрийг барих асуудлыг эрчимтэй судалж байна. АНУ нь 2030 онд нүүрс, биомасс ба байгалийн хийнээс гарган авах шингэн түлшний хэмжээг өдөрт 3.7 сая баррельд хүргэх зорилт тавьжээ. Тэгвэл Хятад улс энэ салбарт тэргүүлэх орны нэг болж олон тооны төсөл хэрэгжүүлж байна.

Ойрын арван жилд нүүрснээс шатахуун гаргах үйлдвэр байгуулахад арав гаруй тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байх юм. Тус улсын нүүрс олборлолтоор тэргүүлэгч “Shenhua Group” болон “Ningxia Coal Industry” компаниуд Англи–Голландын “Royal Dutch/Shell”, Өмнөт Африкийн Sasol зэрэг компанитай хамтран томоохон хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна. Мөн Нинхуа, Шанси мужуудад өдөрт 60 мянган баррель газрын тос үйлдвэрлэх хүчин чадалтай нүүрс шингэрүүлэх үйлдвэрүүдийг барьж эхлээд буй.

Монголын боломж

Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн хэд хэдэн төсөл яригдаж, судалгааны шатандаа явж байна. Импортын болон дотоодын нефть боловсруулах чиглэлээр одоо гурван төсөл бэлтгэгдсэн бөгөөд хамгийн том нь Дарханд Японы санхүүжилтээр босох үйлдвэр юм. Энэ үйлдвэр нь нэг сая гаруй тоннын хүчин чадалтай. Дотоодын газрын тосны үйлдвэрийн төслүүд Зүүнбаян, Дорнодын чиглэлд боловсруулагдсан. Гэхдээ манай улсын газрын тосны нөөцийн хэмжээ бага тул дотоодын нөөц бололцоонд тулгуурлан шатахуун үйлдвэрлэх тохиолдолд манайд элбэг байгаа нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх боломжийг ашиглаж нүүрс боловсруулах замаар шатахуун үйлдвэрлэх ихээхэн боломж бий .

Манай улсын нүүрсний геологийн таамаг нөөц 175 тэрбум тонн бөгөөд цаашид өсөх магадлалтай гэж үздэг. Үүнээс 100 гаруй тэрбум тонныг нь хүрэн нүүрс эзэлнэ. Дэлхийн зах зээлд өндөр үнээр борлуулдаг, металлургийн зориулалтаар ашиглах боломжтой коксжих ба чулуун нүүрстэй харьцуулахад хүрэн нүүрс нь насжилтын зэрэг, илчлэг багатай, хувиралд хялбар орох шинж чанартай. Ийм учир коксжих нүүрснээс 3-4 дахин хямд байдаг ч газрын тос, шингэн түлш гарган авахад илүү тохиромжтой аж. Нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах чиглэлээр Монголын алт компани нүүрс шингэрүүлж бензин гаргах үйлдвэрээ 2017 оноос ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
UAR. SASOL plant in Hamburg.Germany. based on Coal to liquid /CTL/ technology.
Монголын Олон улсын корпорац (ICM) нь мөн нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр ХБНГУ-ын "Тюссен" группийн "Уде" компанитай хоёр жил хамтран ажиллаж байгаа юм. Нийт 1.5 сая ам.дол¬лараар жилд нэг сая тонн бензин болон дизелийн түлш үйлдвэрлэх төслийн ТЭЗҮ-ийг хоёр жилийн өмнө бэлэн болгожээ.

Дотооддоо эдгээр үйлдвэрүүдийг байгуулснаар ОХУ-аас авч буй шатахууны үнээс 10-15 хувь хямд байж, газрын тосны бүтээгдэхүүн худалдаж авахад зарцуулах жил бүрийн нэг тэрбум ам.долларыг хэмнэх, хэдэн мянган ажлын байрыг бий болгох гээд олон давуу талтай. Одоогоор нэг тонн нүүрс олборлох өөрийн өртөг харьцангуй өндөр байгаа боловч шингэн түлшний тодорхой хэсгийг үйлдвэрлэж хангах нь ирээдүйд стратегийн ач холбогдолтой. Нүүрсний нөөцөөр дэлхийд дээгүүрт орох манай улс нефтийн хараат байдлаас гарах боломж 100 хувь байна. Нефть бүтээгдэхүүний өндөр үнийг өдгөө ямар ч хатуу зохицуулалтаар хянах боломжгүй байгаа ийм нөхцөлд боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих замаар хараат байдлаас гарах гарц бий юм. Гагцхүү төрийн бодлого тодорхойлогчид энэ боломжийг бодитой харж, зөв бодлогоор дэмжих аваас Монгол улс дотооддоо хэрэгцээт шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэх цаг ойрхон.

Э. Жаргал








Монголын хууль биднийг хамгаалж чадах уу?
http://www.mongolei-zentrum.de/mon/?p=1861#more-1861
Г. Галбадрах

-Миний хүү одооохондоо Монголдоо ирэх гэж яараад яах вэ? Энд өдөр хоногоор юмны үнэ өсөөд хэцүү л байна. Боломжтой бол наанаа жаахан байзнаж харзнасан нь дээр байхаа.
-Чи чинь тэнэг юм уу? Наашаа ирж яах гээд байгаа юм бэ? Сайхан газраа байж л бай л даа. Би ч гэсэн арга нь олдвол хаашаа ч хамаагүй гадагшаа л гармаар байна. Энд юм болгон хэцүү болж байнаа.
-Би ч их л сайхан юм бодож ирсэн. Гэтэл санаснаас ч амаргүй юм байнаа. Монголдоо ирэх гэж одоохондоо яарах хэрэггүй юм байнаа. Наанаа байзнаж, байдлыг жаахан харзнасан нь дээр байхаа. Ядаж л энд ирээд юу хийж яаж амьдрахаа урдаар сайн бодох хэрэгтэй юм байна.

Сүүлийн үед гадаадад байгаа монголчууд болон Монголдоо байгаа монголчуудын хооронд ийм яриа багагүй гарах болжээ. Гадаадад олон жил ажиллаж амьдарсан монголчууд, монголдоо буцаж очоод янз янзаар л хандаж буй. Очсон эхний 1-2 сардаа уйдах ч завгүй. Аав ээж, ах дүү, анд нөхөд нь энэ хугацаанд санасан сэтгэлээр халамжилж, баярхах сэтгэлээр наргиж, “холгох” сэтгэлээр зусардана. Тооотой мөнгө нь багасаж, тоостой хоногууд урсах өдрүүдэд тэрээр аажим аажмаар хуучирч, анд нөхөд аажим аажмаар холдоно. Харин ахуй амьдрал, ажил хөдөлмөр, аж төрөх орон зайгаа олох гэж хичээхдээ л энэ бүхэн амаргүй гэдгийг анзаарцгаах. Зарим нь энэ бүхнээ урдаас тоооцон бэлтгэсэн болохоор тэгтлээ үүртэх нь үгүй. Зарим нь учраа олохгүй баахан тэвдэнэ. Гэхдээ л эх орон нь юм болохоор яаж ийгээд арга эвээ олж амжицгаадаг.

Гадаадад олон жил ажиллаж амьдарч байгаад өөрийн эх орондоо буцаж ирсэн монголчуудад “харь” санагдах сэтгэлийн үндэс нь, Монгол дахь шударга бус байдал, хуулийн хамгаалалтгүй орчин. Маш тодорхой хууль, дүрэм журмын хүрээнд хуулийн найдвартай хамгаалалт, айдас дарамтгүй тайван амьдрал дунд байсан хүмүүс үүнийгээ л үгүйлдэг. Түүнээс бус эх орондоо хайргүй, дургүйдээ гадаадад дүрвээд байгаа хэрэг биш л дээ.
Хууль ба шударга ёс
-Хууль гэдэг нь бие хүн ба нийгмийн харилцаа, хүн хүнтэйгээ харилцах харилцааг зохицуулах хэм хэмжээ. Та бие хүнийхээ хувьд, өөрийн дураар байж, юу дуртайгаа хийж болох боловч, энэ байдал тань бусдад муугаар нөлөөлж, тэдний амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх зарчим юм.
…Хэрэв та согтуугаар машин жолоодож яваад саатуулагдвал, таны машиныг журмын хашаанд тавьж, таныг эрүүлжүүлэхэд хүргэхгүй л дээ. Харин таны хууль зөрчсөн үйлдлийг тань баталгаажуулаад асуудлыг шүүхээр шийдвэрлэнэ. Энэ шийдвэр нь таны амьдралд хүндээр тусч, ажил амьдралд тань муугаар нөлөөлөхөд хүргэж болзошгүй. Та машин жолоодох эрхгүй болох төдийгүй, цаашид төдийлэн итгэж найдаж болохгүй этгээд гэдэг агуулгаар таны түүх бичигдэх болно.
-Хууль бол, хүн өөрийн үзэл бодол, хүсэл сонирхлын төлөө хэн нэгний дарамт дарангуйлалд өртөхгүй байх баталгаа болон нийгмийн хамгаалал. Таны амьдралд сайн муу юу ч тохиолдож болох хэдий ч үүнийхээ төлөө айж ичих, тэвдэж сандрах,бусдад шоолуулан дарамтлуулахгүй байхын баталгаа.
…Хэрэв таныг хэн нэгэн айлгаж дарамтлах буюу сүрдүүлж заналхийлбэл, тэр хүнтэй хэрэлдэж зодолдоод, хариу заналхийлээд хонзон санаад, шүд зуугаад байх хэрэг үгүй. Зөвхөн цагдаа дуудаад л болно. Цагдаа үүний төлөө тэр хүнийг саатуулж шалган, буруутай бол хуулийн хариуцлага хүлээлгэх, хэрэв хариуцлага хүлээлгэх шаардлагагүй бол ухуулан анхааруулж, сурталчлан ойлгуулна. Хүүхдээ загнаж айлган, зодож дарамталсны төлөө та эцэг эх нь байх эрхээ ч хасуулж болзошгүй. Учир нь төр өөрийн иргэнээ хууль ёсоор хамгаалдаг аж.
-Хууль нь шударга байдлын үндэс нь. Та заавал хулгайлан завшиж, хууль зөрчиж байгаа хэн нэгэнтэй барьцаж, тэдэнтэй адил муу зүйл хийхгүйгээр амьдрах боломжтой. Хууль зөрчиж, хууль бусаар баяжиж байгаа нэгэнд атаархах хэрэггүй. Хэзээ нэгэн цагт энэ бүхэн шударга хуулиар шийтгүүлэх болдог.
…Танд ямар нэгэн асуудал тулгарвал, хэн нэгэн хуульчид хандан зөвлөлгөө авч болдог. Та мэдэхгүй байгаа болон мэдэх хэрэгтэй бас шийдэж болох олон арга зам боломжуудыг тэднээс сонсоно. Харин үүний төлөө та тэдэнд авилгал бус мөнгө төлнө. Алив зүйлийг гагцxүү хуулийн дагуу хийж сурснаар та хэн нэгэнд авилгал өгч, хэн нэгнээс айж эмээж, бусдаас ичиж зовохгүйгээр өөрийнхөөрөө амьдрах боломжтой болно.
Та айх айдас, дарамт дарангуйлалгүйгээр тайван амьдрахын тулд хууль дүрмийг сайн мэдэж, түүнийг чанд сахиж байх учиртай. Энэ бол тийм ч хэцүү зүйл биш. Та болон таны эргэн тойронд байгаа хүмүүс бүгдээрээ л хуулийг биелүүлж, сахиж байдаг бол та тайван амьдарч чадна. Таныг айлгаж ичээсэн, түгшүүлж зовоосон, тэвдүүлж сандраасан хууль бус үйлдэл бүхэн заавал хуулийн хариуцлага хүлээж, бүх зүйл зөв гольдролоороо явж байвал та өөрийгөө “хүн” гэж итгэж, үнэ цэнээ мэдрэх болно.
Хэдийгээр туйлын үнэн, шударга байдлыг хэмжих нарийн хэмжүүр байдаггүй ч өнөөдөр бидний заавал дагаж мөрдөх учиртай хууль, дүрэм журмууд үүний хязгаар юм. Зөвхөн хууль дүрэм журам л шударга байдлыг тогтоож байдаг аж. Хуулийг зөрчсөн тохиолдол бүрийг шударга бус байдал гэж үзэж, үүний төлөө буруутай этгээд заавал хариуцлага хүлээж байхыг олон нийт шаарддаг. Чухам үүнд л хуулийн үүрэг “ид шид” нь оршдог аж.
“Мөрдөгч Деррик” ба Монголын хууль
Монголд саяхнаас гарч олны сонирхол анхаарлыг багагүй татаж байгаа “Мөрдөгч Деррик” нэвтрүүлэг, Монголд хууль дүрмийг хэрхэн зөрчиж, дураар авирлан, бусдыг сүрдүүлж, айлган ичээж байгааг бодитоор харуулахыг хичээж буй. Харин энэ нэвтрүүлэгийг өөрийн сувгаар гаргахаас олон ТВ-үүд татгалзаж, эцэст нь гадаад эзэнтэй С-1 ТВ л гаргах болсон нь нэгийг бодогдуулж, хоёрыг анзааруулна.
…Өөртөө үйлчлэх дэлгүүрээс хулгайлж байгаад баригдсан, автомашин жолоодож яваад зөрчил гарган саатуулагдсан, хууль бус зүйл хийгээд үйлдэл дээр баригдсан хүн болгон, үйлдлийг илрүүлж шаардлага тавьсан эздийг айлган сүрдүүлж заналхийлнэ.
-Та нар наад камераа унтраачих, тэгээд аятайхан ярилцацгаая
-Та нар араа даагаарай, үгүй бол өөрөөр ярина шүү
-Олон юм хуцалгүй эндээс зайлцгаа, маргааш юу болохыг хараарай
-Чи чинь яасан юм ойлгодоггүй амьтан бэ? Ажил амьдралтай чинь ярина шүү
-Танай дарга чинь хэн гэлээ. Би даргатай чинь яриад бүх зүйлийг зохицуулчихнаа. Чи ч гэнэн байна даа
Араа даахыг сануулж, ажил амьдралтай нь ярихыг анхааруулж, даргатай нь ярин зохицуулахаар сүрдүүлж байгаа энэ үйлдлүүд, Монголд хууль дүрэм журмыг хэрхэн нулимж, уландаа гишгэж байгаагийн ердийн жишээ.
…Бусдын эзэмшилд байгаа газрыг булааж авах, бусдыг айлган сүрдүүлж, дарамталж өмч хөрөнгө болон мөнгөнд халдах нь ердийн үзэгдэл болж байна. Ийм үйлдэлдээ тусгай бэлтгэгдсэн залуусыг хөлслөн, их мөнгө төлж хийлгэх болсон нь нууц биш. Энэ талаар нэгэн нэвтрүүлэг гарсныг санаж байна. Өдгөө монголд олноор байгуулагдаж байгаа хамгаалалтын алба болон энэ төрлийн сургалт дамжаанууд үүнд чиглэгдэж байгаа хэрэг. Энэ нь эцэстээ бизнесийн хэлбэрт шилжээд буй. Энэ бол хуулийг дарангуйлал болгох, хувийн ашиг сонирхлын төлөө юу ч хийхээс буцахгүй болсны нэгэн илрэл.
…Саяхан нэгэн дээд сургуулийн багш залуу, эмэгтэй оюутныхаа дүнг тооцохын тулд, өөртэй нь бэлгийн харилцаанд орохыг эхэндээ эелдгээр санал болгож, эцэстээ айлган сүрдүүлж байгааг үзүүллээ.
-Чи чинь яасан юм ойлгодоггүй хүн бэ? Хэн хэндээ ашигтайгаар л бүх зүйлийг зохицуулна шүү дээ
-Хоёул эхлээд саунд сууж, дараа нь буудалд очиж хононо. Харин багш нь нөгөө дүнг чинь янзлаад бас өөр болох болохгүй юмнуудыг чинь зохицуулнаа
-Чиний амьдрал чинь миний үзэгний үзүүрт байгаа шүү. Чамайг сургуулиас хөөлгөж дөнгөнөө. чи харж л байгаарай
Төрийн албыг хувийн хүсэл, ашиг сонирхолдоо нийцүүлж, бизнес болгон хувиргаж байгаагийн ердийн нэгэн жишээ энэ. Монголд хууль дүрэм журмыг зөрчиж, үүнийхээ төлөө хэн ч хуулийн хариуцлага хүлээдэггүй тогтолцоо л бидэнд айдас төрүүлээд байгаа юм.
Хуулийн хариуцлага
Монголд хүмүүс хуулийн хариуцлага хүлээдэггүйн сонгодог жишээ нь сүүлийн хэд хоногт олны анхаарлыг татаж байгаа МИАТ компаны асуудал. Олон улсын нислэгт нисэх онгоцондоо засвар үйлчилгээ хийх явцдаа техникийн алдаа гаргасны улмаас далавчийг нь гэмтээжээ. Үүнд нь хариуцлага тооцох шийдвэр гарсны дараа, уг шийдвэрийг эсэргүүцэж, ажилтнууд нь олон улсын нислэгийг саатуулан зогсоожээ.
Харин энэ ажлыг удирддаг Энхтөр гэгч хариуцлага алдаж хохирол учруулж байгаагаа хүлээн зөвшөөрөхийн оронд МИАТ-ын удирдлагуудтайгаа барьцан ярилцлага өгч байна. Өмнө нь ч МИАТ-ийн удирдлагуудын идэж завшсан, ажилдаа хариуцлага алддаг, ажил хэрэгтээ хувийн сонирхлоор ханддаг тухай багагүй шуугиан гарч байсан боловч энэ талаар ямар ч хариуцлага тооцохгүй байсан нь, энэ буруу үйлдлийнхээ төлөө барьцах шалтаг нь болсон аж.
Өнөөдөр дээрхи асуудал ЗГ-ын хэмжээнд яригдаж, арга хэмжээ авч байгаа боловч, үйл ажиллагаа нь сайд дарга нарын санаанд хүрч чадахгүй олныг бухимдуулсаар. Хуулийн хэрэгжилт болон хариуцлагын тогтолцооны монгол дүр зураг энэ. Асуудал нь Энхтөр болон МИАТ-ын удирдлагад байгаа ч юм биш. Монголын нийгмийн буруу тогтолцоо, гажуудал, ялзралын бодит төрхөндөө байгаа. Ийм хандлага жишээ дэндүү их байгаа. Хууль дүрэм журмаа сайтар боловсруулж, түүнийг хэн боловч гарцаагүй дагаж мөрдөх аргачлал, тогтолцоогоо бий болгож чадахгүй бол энэ байдал арилахгүй.
Онгоцыг унасан хойно нь, барилгыг нурсан хойно нь, байгалыг сүйдсэн хойно нь, хүний амь нас эрсэдсэн хойно нь, гал гарч, үер болж гай гамшиг нүүрлэсэн хойно нь
хичнээн сүржигнээд ч нэмэргүй. Эдгээрийг гаргахгүйн тулд, урьчилан сэргийлэхийн тулд, гарсан ч бага хохирол амсахын тулд л хууль дүрэм журмыг боловсруулдаг. Бас үүнийг заавал дагаж мөрдөж сурахад нь ард иргэдэд тусалж байх учиртай. Хууль зөрчсөн хэн боловч заавал хуулийн хариуцлага хүлээж байх нь энэ бүхэн давтагдахгүй байх баталгаа болдог аж.
Өдгөө ХЗДХЯ-ыг удирдаж буй Ц.Нямдорж гэхэд л өөрт нь таалагдаагүй үзэл бодлынх нь төлөө УЙХ-ын гишүүнээ заамдаж, “гөлөг” гэж дуудаж, “дорвинкдоно” хэмээн сүрдүүлж байх жишээтэй. Өөрсдийгөө “шударга” хэмээн тоооцож, шилдэг хуульч гэж тодорхойлдог ийм хүмүүс монголын хууль зүйн бодлогыг барьж байгаа гэхэд дэндүү харамсмаар. Ийм бүдүүлэг, эрээ цээргүй, заваан улстөрчид ийм үлгэр жишээ үзүүлж байхад жирийн иргэд айдаст автахаас өөр яана гэж? Монгол төрийн хариуцлага нь хаана байна?
“Айдас” ба төгсгөл
Хууль дүрмийг чандлан сахиж, амар тайван амьдралын баталгааг хангаж чаддаг өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчууд, эх орондоо буцаж очихоос зүрхшээж байгаагийн гол шалтаг нь хэрэгждэггүй хууль, хариуцлага хүлээдэггүй дураар аашилдаг эрхмүүдийн дарангуйлал. Хэн ч өөрийн эх орондоо очоод хэн нэгэнд дарамтлуулж хараалгаад, ажил бүтээхийн тулд авилгал өгч царайчлаад, айдас бухимдал дунд түгшиж амьдрахыг хүсэх билээ.
Гадаадад байгаа монголчууд ирээд үүнийг өөрчлөх ёстой гэцгээдэг. Гэтэл хууль ёсны сонголтоо өнгө мөнгөөр хийчэхээд, дураар авирлах эрхийг нь тэдэнд олгочихоод бид өөрчилж чадна гэж үү? Хүссэн ч хүсээгүй ч муу сонголтынхоо үр дүнг бид хамтдаа л амсаж буй. Үүнийг хэзээ нэгэн цагт өөрчлөх боломж нь бидэнд буй. Энэ бол сонгууль.
Эрүүл саруул сэтгэлгээ, хөгжлийн төлөөх зовинол, хойч үеийнхэн болон өөрсдийн үр хүүхдийнхээ хувь заяаны төлөө бид нэгдэх хэрэгтэй болж байна. Арай ухаалгаар, бас бодитоор эргэн тойрноо харах хэрэгтэй болж байна. Яс булаацалдсан ноход шиг хэмлэлдэх бус эв хичээсэн шаазгайн үлгэр лугаа бие биедээ итгэж, бие биенээ дэмжих хэрэгтэй болж байна.
Монголын хууль, монгол хүн бүрийг энэ дэлхийн хаана байгаагаас үл хамааран хамгаалж байх ёстой. Үүний тулд “Их засаг” цаазын дор дэлхий ертөнцийг захирч байсан бидний аугаа өвөг дээдэс минь бидэнд энэ их баялагтай уудам газар нутгийг өвлүүлсэн юм. Тийм ч болоод дэлхийгээр тархан суугаа монголчууд омог бардам өөдрөг байж чаддаг юм даа. Хууль дүрэм журам нь төгс төгөлдөр байж, монгол хүн бүр сүслэн дагаж, уудам сайхан нутагтаа эзэн хүн шиг амьдран суух цаг ирнээ. Харин үүнийг биднээс өөр хэн хийж чадах билээ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ.


Миний дүгнэлт:
Энэ бүхний хариулт нь их энгийн тэхдээ эмгэнэлтэй. Монголд хуулийн хэрэгжилтийг хянадаг бүтэц нь угаас байхгүй, үндсэн хуулинд ч суулгаж өгөөгүй. Бас түүнийг эрх баригчид бий болгож байсан түүх ч байхгүй. Бидний амьдрал болохгүй байгаагийн гол шалтгаан нь ийм бүтцээ бий болгох талаар санаачилга гаргаж ажиллахгүй байгаа монгол хүн та бидэнд өөрт нь байна. Бусад ардчилал өндөр хөгжсөн орнуудад яг үүнийгээ хийх гэсэн тэмцлийн явцад сор болсон удирдагч нар нь төрөн гарч ирж байсан байдаг аа.




“Эрдэнэт”-ийн хаягдыг ашиглахад жилд 25 сая доллар олох боломжтой
Орхон аймгийн “Хамтын хөдөлмөрийг хөгжүүлэх сан”-гийн гүйцэтгэх захирал, “Зэс Эрдэнийн хувь” төслийг санаачлагч Д.Алтанхуягтай ярилцлаа.

-Орхон аймгийн иргэд нэгдэн “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал ашиглан зэс боловсруулах үйлдвэр байгуулах төсөл санаачилж байгаа гэсэн?
-Энэ төслийг иргэд дэмжиж, холбогдох хүмүүст, албан тушаалтнуудад хандаад байгаа. Ямар ч байсан хэрэгжих боломж олдох байх гэдэгт найдаж, итгэж байна. Орхон аймагт 2009 оны байдлаар 100 гаруй мянган иргэн амьдардаг гэсэн тоо бий. Энэ бүгд нийт 25 мянган өрхөд хамаарагддаг. Иргэдийн 60 гаруй мянга нь хөдөлмөрийн чадвартайгаас өнөөдрийн байдлаар 30 гаруй мянга нь ажилгүйчүүдийн эгнээнд байна. Мөн 30 гаруй хувь нь амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэд байгаа. Төрөөс ядуурлыг бууруулах зорилгоор жил бүр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч өнөөдрийг хүртэл олигтой үр дүн гарсангүй. Тиймээс Орхон аймгийн иргэд санаачилга гарган “Зэс-Эрдэнийн хувь” төсөл хэрэгжүүлэхээр болоод байна. Энэ төслийг хэрэгжүүлснээр Орхон аймгийн 100 мянган иргэн бүхий 25 мянган өрх нэгдэж, зохион байгуулалтад ороод “Эрдэнэт” үйлдвэрийн 32 жилийн хугацаанд олборлоод ашиглаагүй байгаа 19 сая исэлдсэн хүдрийг ашиглая гэсэн юм.

-Ашиглаагүй исэлдсэн хүдэр гэж юу юм бэ?
-”Эрдэнэт” үйлдвэр 32 жил үйл ажиллагаа явуулах хугацаандаа 600 сая гаруй тонн хүдэр олборлосон байдаг юм. Түүний 3,3 хувь буюу 19 сая тонн нь “Эрдэнэт” үйлдвэрийн баяжуулах технологид таардаггүй, ашиглах боломжгүй тул овоолго болгон орхидог. Үүнийг ашигладаггүй мөртлөө яагаад олборлодог гэхээр түүнийг олборлолт хийн зайлуулж байж, өөрийн технологид таарах хүдрээ авдаг. Ийнхүү олборлосон балансын бус найман том овоолго бий болоод байна.

-Нэгэнт “Эрдэнэт” үйлдвэр ашигладаггүй юм бол та нар ашиглах боломж бий гэж үү?
-Байлгүй яахав. Биднийг Энэ санаачилгыг гаргах гээд зүүрмэглэж байх хойгуур найман том овоолгоос 10 сая тонн зэсийн исэлдүүлсэн хүдэр бүхий дөрвөн том овоолгийг нь Америкийн хөрөнгө оруулалттай “Эрдмин” компани ашиглан жилд гурван мянган тонн зэс олборлож байна. Энэ компани 13 жил үйл ажиллагаа явуулсан гэхээр хэчнээн тонн зэс гаргасан нь ойлгомжтой байгаа биз дээ. “Эрдэнэт” үйлдвэрийн технологид таардаггүй зэсийн исэлдсэн хүдрийг гедрометролургийн аргаар боловсруулж, жилд гурван мянган тонн зэс гаргаж авч байгаа гэсэн үг. Дээрх зэсийн ханшийг мөнгөн дүнгээр тооцвол жилд 21 сая доллар буюу 30 тэрбум төгрөг болдог. Энэ асар их мөнгө биз дээ. Гэтэл Америкийн хөрөнгө оруулалтай компани ашиглаж байгаа учраас энэ их мөнгө шууд гадагшаа гарч байна. Нутгийн иргэдэд ганц доллар ч үлдэхгүй байна гэсэн үг л дээ. “Эрдмин компани” дээрх исэлдсэн хүдрийг эдийн засгийн үр ашигтайгаар ашиглаж болно гэдгийг бидэнд мэдүүлснээрээ чухал үүрэг гүйцэтгэ сэн. Үүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэр дээрх исэлдсэн хүдрийг өөрөө ашиглахгүйгээр бусдад ашиглуулах юм байна гэдгийг харуулсан. Тиймээс баялгийн эзэн нь болсон монголчууд ялангуяа Орхон аймгиин иргэд нэгдээд зохион байгуулалтад орж, зохих байгууллагуудад хүсэлт гарган олборлох эрх авч болно хэмээн үзсэн юм.

-Та бүхэнд, орон нутгийн иргэдэд ашиглаж болно хэмээн зөвшөөрөл олголоо гэхэд зэс, шороо хоёрыг ялгахад ихээхэн хөрөнгө оруулалт шаардах болно. Хэрхэн хөрөнгө босгох юм бэ?
-Ашигла гээд зөвшөөрлийг нь олговол ямар ч хувилбараар
хөрөнгө босгож болж байна.
Өнөөдөр ганц банкаа шүтдэг, тэтгэврээ аваад түүнээс цааш юм байхгүй гэж боддог социалист лагериас гараад арай дэвшилттэй шинэ нийгэмд бид амьдарч байна. Гадаад болон дотоодын банкнаас зээл авч болж байна. Үүнээс гадна гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдыг урьж болох шүү дээ. Учир нь, есөн сая тонн
зэсийн хүдэрт тонн тутамдаа 0,69 хувийн агууламжтай нийтдээ 62 мянган тонн зэс байгааг нь судалгаагаар тогтоосон. Урьдчилсан судалгаагаар таван мянган тонн зэс боловсруулах үйлдвэр байгуулахын тулд 16 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм билээ.

-Хөрөнгө оруулалт олдлоо гэхэд ажиллах хүчний асуудалыг бас шийдэх хэрэгтэй шүү дээ?
-Үйлдвэр байгуулахад 100 гаруй ажилын байр шаардлагатай. Манай улсад энэ чиглэлээр мэргэжил эзэмшин жилд 200 гаруй оюутан төгсдөг гэсэн судалгаа байдаг юм билээ. Бидтэднийг ашиглана. Мөн “Эрдэнэт” болон “Эрдмин” үйлдвэрт
ажиллаж байсан олон хүн өнөөдөр ажилгүй байна. Ажиллах боловсон хүчний хувьд бол хангалттай. Үүнээс гадна Орхон аймагт 30 гаруй мянган хүн ажилгүй байна шүү дээ.

-Хаягдаж байгаа зэсийн исэлдсэн худрийг ашиглах гэж байгаа технологи байгаль орчинд хэр хортой вэ. Түүнээс гадна уг ашиглах технологийг манай улсад хүлээн зөвшөөрдөг гэж үү?
-Уг боловсруулах технологийг манай улс хүлээн зөвшөөрсний үндсэн дээрээс “Эрдмин” компани үйл ажиллагаа явуулж байгаа байх. Түүнээс гадна үүнийг ашиглаж, ашиг олж болно гэдгийг хөрөнгө оруулагчид харсан. Мөн гидрометаллурги буюу уусгалтын технологиор дэлхийн хэмжээнд жилд үйлдвэрлэж байгаа нийт 16 сая тонн зэсний 80 орчим хувийг дээрх технологиор боловсруулж байгааг хэлэх хэрэгтэй л дээ. Өөрөөр хэлбэл маш түгээмэл технологи гэж хэлсэн ч болно. Тиймээс бид дээрх технологийг ашиглаад хаягдаж байгаа баялгаа ашиглаж яагаад болохгүй гэж вэ. Энэхүү есөн сая тонн хүдэрт байгаа 62 мянган тонн зэсийг мөнгөн дунгээр илэрийлбэл өнөөдрийн ханшаар 400 гаруй сая доллар болох юм. Жилдээ таван мянга гаруй тонн зэс олборлолоо гэхэд арав гаруй жил ашиглах боломж байна. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн одоогийн ашиглаж байгаа ил уурхай жилд нэг сая тонн зэсийн исэлдсэн хүдрийг овоолго болгож байдаг. Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэр цаашдаа 50 жил үйл ажиллагаа явуулна гэж узвэл 50 сая тонн исэлдсэн хүдэр бий болно гэсэн тооцоо хийж болно. Гэтэл “Эрдмин” үйлдвэр 10 сая тонн исэлдсэн хүдэр дээр 13 жил ажиллаж байна гээд бодвол одоо ил байгаа есөн сая тонн хүдэр дээр 50 сая тонн хүдэр нэмэхэд бидний байгуулах уйлдвэр 100 гаруй жил ажиллах боломжтой гэсэн үг. Тэгэхээр 100 гаруй жил Орхон аймгийн нийт иргэдэд ногдол ашиг хэлбэрээр хишиг тарааж, амьдрал ахуйг нь өөд татах боломж бий болно.

-Танай энэ төслийг Засгийн газар болон орон нутгийн засаг захиргаа цаашилбал, “Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс дэмжих ямар үндэслэл байна вэ?
-Үнэхээр орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зорилтыг хэрэгжүулье гэвэл дэмжих үндэслэл олон бий. Дээрх баялгийг нутгийн иргэд ашиглах гэж байгаа нь орон нутгийг хөгжүүлэх Засгийн газрын бодлого болон Орхон аймгийг хөгжүүлэх цогц бодлоготой уялдаж байгаа. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан “Аливаа асуудлыг дээрээс нь төлөвлөж, доод шатандаа хэрэгжүүлэх гэж цаг хугацаа алдаж байхаар иргэдээсээ санаачлаад төр, засаг нь дэмжээд ажил болгодог болъё” гэсэн уриалгатай ч нийцэж байгаа. Та бодоод үз. Жилд таван мянган тонн зэс олборлоод түүхийгээр нь борлуулах юм бол жилд 25 сая ам доллар буюу нэг өрхөд нэг сая төгрөг ногдоно. Хэрэв зэс утас буюу ямар нэгэн байдлаар боловсруулалт хийгээд гадагш гаргавал нэг өрхөд хоёр сая, бүр нарийн боловсруулалт хийх аваас өрх бүрт гурван сая төгрөг ногдох боломжтой.

-Одоогийн байдлаар хичнээн иргэд, өрх дэмжээд байна вэ?
-Орхон аймгийн иргэд ихэд дэмжиж байгаа. Өнөөдрийн байдлаар энэ төслийг 2600 гаруй өрхийн 10 мянга гаруй хүн дэмжиж, бүртгүүлээд байна. Цаашид энэ тоо өсөх хандлагатай.

Д.Лхагва-Очир
Үндэсний шуудан

Миний дүгнэлт:
"Ашигт малтмал ба түүнийг боловсруулах үйлдвэрлэлийн тухай хуул"-ийн төслийг маань амьдралд хэрхэн хэрэгжүүлж болох вэ гэдгийг харуулж чадах "мини" хувилбарыг найз маань бодит зүйл болгох гэж хичээж байгаа нь бахархууштай. Надад ч маш их урам зориг өгч байна. Эрдэнэтчүүд сайн дэмжиж чадвал бүтэх л болно.
Ажил нь амжилттай бүтээсэй гэж ерөөе!


Хөрөнгө оруулагчдын хөлд хөөрхий төгрөг чирэгдэх вий дээ

Манай орны валютын ханш нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр зохи­цуулагддаг. Тодруулбал, дотоод зах зээлийн баг­таам­жаас хамаарахаар барахгүй, манай улсад валютын эрэлт нийлүүлэлтийн хэлбэлзлээс шалтгаалж ханш өөрчлөгддөг гэсэн үг л дээ.

Банкны ханш гэхээсээ илүүтэйгээр ченжүүдийн гар дээр байгаа валютын өөрчлөлт нь зах зээлийн ханшыг огцом өөрчлөх ч боломжтой байдаг талбар. Дэлхий нийтийг хамраад байсан санхүүгийн хямрал сэргэж эхэлсэнтэй холбоотой манай орны экспортын орлого нэмэгдэх болсон. Тухайлбал томоохон стратегийн ордуудын хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэж байгаа нь капиталын дотогш шилжих хөдөлгөөн нэмэгдүүлж байгаагаас илэрнэ. Энэ нь манай улсын гадаад валютын цэвэр албан нөөц ихээр нэмэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. 2010 оны эхний хагас жилийн байдлаар 1.23 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ. Хөрөнгө оруулалттай холбоотойгоор манай улсын төгрөгийн ханш ам.долларын эсрэг зургаа, еврогийн эсрэг 17.7, вонны эсрэг 10.4, юанийн эсрэг 5.5, рублийн эсрэг 8.5 хувиар тус тус чангарсан байгаа юм. Эндээс ажиглахад манайх шиг зах зээлийн багтаамж багатай орон валютынхаа бодлогыг тогтоож дийлэхгүй байгааг нотолно. Гэтэл 2008 онд дэлхийд худалдаагаараа тэргүүлдэг Хятад улс юанийн ханшийг АНУ-ын ам.долларын ханштай уяж, нэг ам.доллар 6.8275 юаньтай тэнцэхээр хатуу бодлого барьж тогтоосон байх юм. АНУ болон бусад орны удирдагчдын олон удаагийн хүсэлтийн хариуд юаний хан­шаа чөлөөлөх болсоноо Хятад мэдэгдэж байсан. Арга ч үгүй биз, дэлхий санхүүгийн зах зээлийн нэлээд хувийг бүрдүүлдэг хойно. Мөнгөний бодлогын судалгаанаас хара­хад юаний ханш бодит өртө­гөөсөө 25-40 хувиар сул байгаа хэдий ч энэхүү арга хэмжээний дараа юанийн ханш чангарвал Хятадын төв банк юаний ханшийг огцом өсгөхгүй, алгуур чангаруулах бодлогыг барьсан нь илт мэдрэгддэг тухай мэргэжилтнүүд хэлдэг. Үнэндээ их гүрнүүдийн алсын хараатай мөнгөний бодлогыг манайхан ч гэсэн баримталж ажиллаасай гэж хүсдгээ нуух юун. Уул уурхайн салбарын хүчээр хөрөнгийн урсгал манайх руу чиглэх болсон нь валютын нөөц ихээр нэмэгдэж төгрөгийн гадаад валюттай харьцах харьцаа чангарах төлвийг харуулж буй. Хөрөнгийн зах зээл дээр ч өөрчлөлтүүд ажиглагдсан. Хөрөнгийн бирж дээр бүртгэл­тэй компаниудын үнэт цаасны ханш ч өсөх хандлагатай байгаа. Түүнчлэн гадны хөрөнгө оруулагчид манай хөрөнгийн зах зээлийг идэв­хитэй сонирхож байгаа нь хөрөнгийн зах зээл өсгөх хүчин зүйл болоод байгаа билээ. Ялангуяа уул уурхайн компаниудын хувьцааны ханш эрс өсөлттэй байгаа нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид манай улсын баялгын салбарт түл­­хүү анхаарах болсны илрэл гэж болно. Гэтэл энэ их хөрөн­гийн урсгалд манай улсын санхүүгийн зах зээл мөнгө валютын бодлого хэр бэлэн байгаа бол…

Эцэст нь тэмдэглэхэд юу юуны туханд хүрэлгүй өсөлт гэж гүйхээсээ илүүтэй гадаад валюттай харьцах төг­рөгийнхөө бодлогыг чан­гат­гах шаардлагатай байгааг холбогдох албан тушаалтнууд ухаарч л байдаг байгаа даа. Эс ан­заарваас Монгол төгрөгийн ханш хөрөнгө оруулалтын аясаар хэлбэлздэг болох магадлалтай байна.

“Улаанбаатар таймс” 2010 12 07




www.ganaa.mn
2010 оны 11 дүгээр сарын 23–нд Москва хотод болсон бизнес уулзалт
дээр Эрдэс баялаг, эрчим хүчний яамны газрын дарга А. Эрдэнэпүрэвийн хийсэн товч танилцуулгыг нийтэд дэлгэж байна. Яахаараа гадаадын хүмүүс үзээд монгол хүн үзэж болдоггүй юм. Энийгээ нуух гэж ядчихдаг юм, манай хэдэн “аваргууд”. Мэдээллийн зуунд ингэж нуух боломжгүй гэдгийг тэд огт ойлгодоггүй юм. Ингэхэд Таван Толгойн зураг тооцоог манай иргэдийн олонхи олж үзээгүй яваа байх. Цаашаагаа бол бүр олон гоё гоё зураг үзүүлнэ гэдгээ амлаж байна…

Таван Толгой бол 5-6 том хэсгээс тогтдог, одоо яриад буй баруун зүүн Цанхи гэдэг нь түүний өчүүхэн хэсэг, мөн манайхны огт дуулаагүй Бор Толгой, Бор Тээг гэдэг хэсэг байдаг юм. Бас Балгасын улаан нуур гэсэн томоохон усан сан байна. Энэ бол манай говьд байгаа газар дорх далай гэсэн үг бөгөөд аль зөвлөлт засгийн үед нээчихээд дарж байсан юм. Жаахан давстай л гэдэг юм. Мөн Таван Толгой төслийн эдийн засгийн болон тээврийн гол тооцоо, зам харилцаа, олон улсын ач холбогдол зэргийн талаар Таныг чамгүй мэдээлэлтэй болно гэж найдаж байна. Энд хэл ус мэдэх мэдэхгүй хамаагүй, хэн ч ойлгочих зураг үзүүлэн учраас ямар нэг тайлбар хийгээгүй болно.




Судлаач Д.Ганхуяг
.2011 оны 8 дугаар сарын 26,









Оюутолгойнхон УИХ-ын гишүүдийг “хуц” гэж хэлдэг болж байна шүү дээ
2011-09-20 өдөр 11:31

УИХ-ын гишүүн Ц.Батбаярыг МОНЦАМЭ агентлаг “Редакцийн зочин”-оороо урилаа.



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан тэрбээр нийслэлд тулгамдаж буй асуудлын талаар санал, бодлоо түлхүү хуваалцлаа. Бид нийслэлийн агаарын бохирдол, замын түгжрэл, авто зам, гэр хорооллыг орон сууцжуулах асуудлаар шүүмжлэлтэй яриа өрнүүлсэн юм.





УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль багтсан бөгөөд хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Ц.Батбаяр гишүүн ажиллаж байна. Тэрбээр уг хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.





Мөн тэрбээр Оюутолгойн гэрээг засаж сайжруулах, тодруулбал УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх шаардлагыг Засгийн газарт өргөн барьсан 20 гишүүний нэг юм. Ц.Батбаяр гишүүн уул уурхайн баялгаа хэрхэн ашиглах талаар өөрийн байр сууриа илэрхийлэв.





МОНЦАМЭ агентлагийн “Редакцийн зочин”-ы ярилцлагад МОНЦАМЭ агентлагийн дарга Т.Баасансүрэн, МОНЦАМЭ мэдээ сонины орлогч эрхлэгч Ш.Батболд, сэтгүүлч Ш.Эрдэнэчимэг, Э.Адъяасүрэн, Г.Энхмандуул нар оролцлоо.





Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулна



-2008-2012 оны парламентад УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш хэчнээн хууль тогтоомж батлаад байна. Ялангуяа нийслэлээс сонгогдож, хотын гал тогоонд хутгалдаж байсан хүний хувьд нийслэлийнхний эрх ашиг, хөгжлийн төлөө илүү анхаарч ажилладаг болов уу. Энэ сэдвээр ярилцлагаа эхлэх үү?



-Монгол Улсын хүн амын 50 хувь нь нийт газар нутгийн 3 хувьд нь буюу Улаанбаатарт ажиллаж амьдарч байна. Тиймээс би УИХ-ын чуулганы танхимд “Монгол Улсаа хөгжүүлье гэж бодож байвал нийслэл хотоо хөгжүүлэх чухал шийдвэрүүдийг гаргаж ажиллах хэрэгтэй.



Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх нь улсын хөгжилтэй шууд холбоотой” гэсэн зарчмын байр сууриа үргэлж илэрхийлж ирсэн.





Миний хувьд төр захиргааны байгууллагын анхан шатнаас ажлын гараагаа эхэлж, бүх дамжлагаар нь дамжсаар өнөөдрийг хүрч байна. Тиймээс нийслэлийн ажил амьдралыг арван хуруу шигээ мэднэ гэж өөрийгөө дөвийлгөн хэлж болно.



Нийслэлийн иргэдтэй нүүр тулан ажиллаж байж тэдний юу хүсэж, юу бодож санаж явдгийг нь төрийн дээд байгууллагын сонорт хүргэж, шаардлагатай хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх нь амьдралд нийцтэй. Өнөөдөр нийслэлд хүн амын төвлөрөл ихэсэж, агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, авто машины түгжрэл, ажилгүйдэл ядуурал улам нэмэгдсээр байна.





Миний хувьд энэ бүх асуудлыг зөв голдиролд нь оруулж, хөгжүүлэхэд гурван чухал ажлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж боддог. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын газар нутгийн хэмжээг томсгох хэрэгтэй.



Бид өнөөдөр дөрвөн уулынхаа дунд л хавчигдан амьдарч байна. Дэлхийн томоохон хотууд газар нутгаа тэлж, муж улс байгуулдаг жишгээр бид явах учиртай. Хоёрдугаарт, нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 1994 онд баталсан.



Гэвч тухайн үед зах зээлийн харилцаа өнөөгийнх шиг төсөөлөгдөөгүй байсан болохоор хуулинд чухал заалтууд өнөөдөр эрхгүй үгүйлэгдэж байна. Гуравдугаарт, Улаанбаатар хотын хуучин барилгуудыг яах учиртай юм, шинэ хорооллууд хэрхэн бий болгох вэ гэсэн асуудал бий.



Тиймээс энэ гурван чиглэлээр ажиллаж, холбогдох шийдвэрүүдийг гаргалцахын төлөө УИХ-д дуу хоолойгоо өргөж байна. Улаанбаатар хот 220-иод мянган өрхтэй. Үүний 46 гаруй хувь нь орон сууцанд үлдсэн нь гэр хороололд амьдардаг.



Энэ тоо өнөөдөр бага зэрэг өөрчлөгдөж байгаа болов уу. Гэр хорооллын өнөөгийн нөхцлийг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс инженерийн шугам сүлжээ тавих, авто зам байгууулах зэрэг олон асуудал бий. Энэ бүхнийг өөрчлөхөөр хуулийн төсөл дээр багагүй хугацаа зарцууллаа.



Нийслэл өөрөө өөрийгөө авч явах эдийн засгийн чадавхтай байх учиртай. Тиймээс төсөв, удирдлага санхүүжилтийн тухай хуулийг өөрчлөхөд энэ асуудлыг тусгахаар саналаа оруулаад явж байна. Тодруулбал, нийслэл бонд гаргаж, зээл авдаг байх учиртай. Хот нь эдийн засгийн биеэ даасан чадвартай байж хөгждөг дэлхий нийтийн жишиг бий.





-Нийслэлийн хилийн цэсийг хамгийн сүүлд хэдэн онд тогтоосон бэ?





-1995 онд тогтоосноос хойш өөрчлөгдөөгүй байна. 1995 онд тогтоохдоо Төв аймгийн газар нутгаас авна гэж санал оруулсан ч УИХ-аас дэмжигдээгүй.





-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэлэлцэх эсэхийг шийдсэн ч урагшаа явахгүй чимээгүй болчихлоо. Та ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа шүү дээ?





-Тиймээ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг өнгөрсөн оны тавдугаар сарын 11-ний өдөр УИХ-д өргөн барьсан. Хуулийн төсөл дээр хоёр жил гаруй хугацаанд ажиллалаа. Хууль урагшаа явахгүй байх нэг шалтгаан нь хотын даргыг томилох, сонгох гэсэн асуудалд улстөрийн шийдвэр нөлөөлж, хоёр намын санал таарахгүй цаг алдсантай холбоотой юм.





Нөгөөтэйгүүр нийслэлийн эдийн засгийн бие даасан чадвартай холбоотойгоор бонд гаргах, зээл авах асуудал ч санал хувааж цаг алдсан. Гэхдээ энэ асуудал үндсэндээ тохирч байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулинд хэд хэдэн онцлог асуудлыг тусгаж байна. Энэ удаад нийслэлийн иргэдийн эрх, үүргийг тодруулж өгч байна.



Ялангуяа аж ахуйн нэгжийн үүрэг, хариуцлагыг тодорхой тусгасан. Манайхан эрхээ эдэлчихээд л үүргээ умартчихдаг. Өмнө бол аж ахуйн нэгжүүд адаглаад л эргэн тойрны 50 метр газрыг тохижуулж, цэгцтэй болгодог байсан. Тиймээс аж ахуйн нэгж, иргэдийн үүргийг тодорхой тусгаж өглөө.



Мөн нийслэлийн удирдлагуудын эрх үүргийг тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн удирдлагууд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, яамд, тамгын газартай хэрхэн харилцах зохицуулалтуудыг тусгаж өгсөн. Өнөөдөр манай нэг хороо 21 мянган хүн амтай байна. Хамгийн доод тал нь 10 мянган хүнтэй.



Гэтэл хорооны ажлыг мянган хүн амтай багийн хэмжээнд зохицуулахаар хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн байдаг. Тиймээс зарчмын өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзээд хороог сумтай, дүүргийг аймагтай адилтган, нийслэлийг тусдаа эдийн засгийн биеэ даасан бүс болгохоор хуульчилсан.



Бүлэг хүмүүсийн эрхийн төлөө явахгүй гээд ажлаа өгч байлаа



- Хуулийн төслөөр бол хотын даргын асуудлыг хэрхэн тусгаж өгч байна вэ?



-Өнөөдрийн мөрдөж байгаа хуулийн дагуу зохицуулахаас өөр боломжгүй байна. Үндсэн хуулинд өөрчлөлт орсны дараа асуудал тодорхой болно.





Би анх 2007 оны 12 сарын 27-ны өдөр хотын даргыг ард түмнээсээ сонгож байя, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөө ингэж явмааргүй байна гэж хэлээд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албыг өгч байсан. Өөрөөр хэлбэл, хэсэг бүлэг хүмүүст буюу Нийслэлийн иргэдийн хуралд сонгогдсон 45 хүнд үйлчлэх л хүн болж хувираад байна.





Үндсэн хуулинд өөрчлөлт оруулсны дараа уг асуудлыг шийдвэрлэх боломжтой. Миний хувьд нийслэлийн өдөр буюу арав дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулчих зорилготой байна.





-НИТХ-ыг байнгын ажиллагаатай болгох асуудалд ямар байр суурьтай байна вэ?



-Энэ нь мөн л Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал. Анх хуулиндаа уг асуудлыг оруулсан ч ажлын хэсэг Үндсэн хуулинд өөрчлөлт орсны дараа энэ бүхнийг шийдвэрлэх боломжтой гээд орхисон.





-Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах журам батлагдаж, ажлын хэсэг ажиллаж байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль үүнтэй уялдаж байна уу?



-Уялдаж байгаа. Зарим гишүүн хотын даргыг ард түмнээс сонгох, НИТХ байнгын ажиллагаатай байх, хотын дарга засаг дарга хоёрыг салгах зэрэг санаагаа хэлж байна. Хотын дарга, Засаг дарга нь өөр өөр үүрэгтэй. Нийслэлийн Засаг дарга бол улстөрийн албан тушаалтан. Харин хотын дарга нь аж ахуйн менежер.





Төр инженерийн шугам сүлжээг тавих хэрэгтэй





-Бидний ярилцлага налгар намрын өдрүүд дуусаж байгаа үед болж байна. Учир нь өвөл дөхмөгц утааг санадаг. Үе үеийн хотын дарга нарын толгойны өвчин болсон нийслэлийн агаарын бохирдлыг хэзээ, яаж бууруулах юм бэ. Түүх сөхвөл, 1913 онд “Шинэ толь” хэмээх сонинд Хүрээний эсгийн гэрийн утаа ихсэж байгаа тул модон байшин барих хэрэгтэй гэсэн агуулгатай мэдээлэл гарч байсан нь утаатай их л эртнээс тэмцэж ирсэн хэрэг. Утаанаас төчнөөн жилийн дараа ийм сайн үр дүнтэй ажлууд хэрэгжүүлснээр сална гэсэн нэгдсэн ойлголт байна уу?



-Агаарын бохирдол нүүрс түлснээс л болж байна.



Улаанбаатар хот жилдээ сая 700 тонн түүхий нүүрс түлж байна. Үүний 700 мянгыг нь гэр хорооллынхон, сая тонныг нь жижиг уурын зуухууд түлж байна. Миний хувьд энэ асуудалтай холбоотойгоор хоёр асуудлыг эхлүүлээд ажиллаж байсан юм.





Ер нь нийслэлийн хэмжээнд жижиг нам даралтын уурын зуух 1200 бий гэсэн тооцоог намайг хотын даргаар ажиллаж байх үед хийж байсан. Тиймээс эхний ээлжинд нам даралтын уурын зуухуудад өөрчлөлт хийхээр төлөвлөсөн бөгөөд төсвийн байгууллагуудынхаас эхлэхээр тооцоолсон.



Сургууль, цэцэрлэг гээд төсвийн байгууллагыг дулаанаар хангадаг 200 гаруй жижиг уурын зуух байгаа тооцоог гаргаж байлаа. Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа уурын зуухуудад өөрчлөлт хийснээр жилд сая тонн нүүрс түлдгийг 500 мянган тонн болгон бууруулах зорилттой байсан бөгөөд энэ нь агаарын бохирдлыг 30 хувь бууруулах хэмжээ юм.



Гэтэл сүүлийн үед энэ чиглэлийг орхиж, ганцхан гэр хорооллын утааг ярьж, гэрийн зуухыг шинэчлэх тухай ярьж байна. Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үедээ энэ бүхнийг хангалттай туршиж үзсэн.





Гэрийн зуухыг шинэчилж, түлшний бүтцийг өөрчлөн, дээвэр туургыг нь хүртэл өөрчилсөн ч энэ нь шилдэг арга биш байсан. Эцсийн дүндээ утаанаас салах шилдэг арга бол орон сууцжуулалт гэдэгтэй хэн ч маргахгүй.



Хамгийн гол нь төрөөс инженерийн шугам сүлжээг гэр хороололд бий болгоод өгвөл иргэд нүүрс түлэхээ байж, туслах шугамуудаа өөрсдөө бий болгон, тохилог амьдралыг бий болгож чадна. Орон сууцжуулахын тулд гурван чиглэлийг баримтлах хэрэгтэй. Тодруулбал, өндөр, амины, жижиг хямд өртөгтэй гэсэн гурван төрлөөр орон сууцжуулах хэрэгтэй.



Миний хувьд УИХ-д сонгогдохдоо иргэдийн газрыг орон сууцжуулахыг зорилго болгосон. Энэ ажил ч үр дүнгээ өгч байна. Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа нийслэлийн хэд хэдэн гэр хорооллын газрыг чөлөөлүүлж, орон сууцны хорооллууд барих ажил эхлүүлсэн нь урагштай байна.



Ер нь бид өмнөд хөршөөсөө л суралцах хэрэгтэй. БНХАУ-д иргэдээ орон сууцжуулах хамгийн шилдэг арга нь төрөөс инженерийн шугам сүлжээг бий болгодог явдал юм. Манайх энэ зарчмыг л баримтлах хэрэгтэй.





-Энэ жилийн хувьд агаарын бохирдлыг бууруулахаар ямар ажлуудыг хаанаас эхлүүлээд байна вэ. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлын мэдээтэй танилцаад хангалтгүй гэсэн дүн тавьсан. Нэг яам нэг журам батлаагүйгээс ажил нь хойшлоод байгааг шүүмжилж байсан. Энэ жилийн төсөвт агаарын бохирдлыг бууруулах ажилд зориулж мөнгө суулгаагүй биз дээ?



-Энэ жилийн хувьд агаарын бохирдлыг 30 хувь бууруулна гэж байна.



Миний хувьд өнгөрсөн хавар энэ хувийг хэлж байхад худлаа гэдгийг нь хэлсэн. Үнэндээ өнөөдөр тодорхой үр дүнтэй ажил хийсэнгүй. Гаднаас түлш оруулахгүй байгаа 18 цэгт нүүрс түлэхгүй байна гэж байхгүй шүү дээ. Хяналт тавиад ч нэмэргүй дээ.



Өнөөдөр сурталчлаад байгаа шахмал түлшийг манай нөхцөлд түлээд, үр дүнгээ өгөхгүй байна. Хүмүүс илчгүй түлш түлээд даараад суухыг хүсэхгүй шүү дээ. Энэ жил төсөвт агаарын бохирдлыг бууруулахад нэг ч төгрөг тусгаж өгөөгүй. Төсвийн тодотголын үеэр хэрэлдээд бараагүй.



Одоо хийх гээд байгаа энэ зүйлүүд бол Мянганы сорилтын сангийн хүрээнд төлөвлөж хэрэгжүүлэх ажил явагдаж байна. Энэ нь төрөөс агаарын бохирдлын асуудлыг зөвхөн дайвар маягаар хэрэгжүүлэх ажил гэж ойлгож болохоор байна. Түүнээс биш төсвөөс мөнгө гаргахгүйгээр хийнэ гэж байхгүй шүү дээ.





Мордохын л хазгай болсон шүү дээ



-Өвөл хаяанд ирсэн байхад төсвийн тодотгол хийж, хөрөнгө мөнгийг нь шийдээд ч нэмэргүй биз дээ?



- Аль зургадугаар сард, эсвэл ээлжит бус чуулган зарлаад төсвийн тодотголоо хийх хэрэгтэй байсан шүү дээ. Сангийн дэд сайд нь нэг их наяд төгрөг манай дансанд байна гээд л байсан. Одоо аравдугаар сард төсөвт хэчнээн тодотгол хийгээд ч ажил урагшлахгүй шүү дээ.





-Нөхцөл байдал ийм байгааг та бүхэн мэддэг. Гэтэл Засгийн газар ажлаа хийхгүй байна. Үүнийг Засгийн газрын үйл ажиллагааны гэмт хэрэг гэж хэлж болох уу. УИХ-ын гишүүд Засгийн газарт шаардлага тавих эрхтэй байтал яагаад толгойг нь илээд байна вэ?





-Гэмт хэрэг гэж хэлэхэд буруудахгүй. Энэ жилийн хөрөнгө оруулалтын ажил үр дүн муутай харагдаж байна. УИХ-ын хэсэг гишүүн үргэлж шаарддаг. Гэвч үүнийг тоохгүй байна.



Миний хувьд ажлаа хийж чадахгүй байгаа сайдын асуудлыг хоёр ч удаа Засгийн газарт тавиад хана мөргөсөн. Учир нь сайдууд асуудлыг хэлэлцэх үеэр дэмжих хоёр хоёр хүнээ бариад л ороод ирдэг. Нуулгүй хэлэхэд энэ нь цэвэр мордохын хазгай гэдэг л болсон шүү дээ. Аливаа нэг нам анх сонгуульд оролцохдоо Засгийн эрхийг авч, бодлогоо хэрэгжүүлнэ гэж оролцдог.



Ард түмэн МАН-д итгэснээр УИХ-д 45 суудал авч,дангаараа Засгийн газар бүрдүүлэх боломжтой. Гэтэл стандарт бус Засгийн газар байгуулан, нэг хөнжилд орж, нэгнийхээ амыг хамхиж байна.





Зөвхөн 20 гишүүний шаардлага биш



-Олонх, цөөнх хамтарч Засгийн газар байгуулж болохгүй юм гэдэг нь өнөөдөр харагдаж байгаатай санал нийлэх үү?



- Манайх шиг улс оронд болохгүй ээ. Харин өндөр хөгжсөн Европын орнуудад байж болно. Өөрөөр хэлбэл, хөгжилтэй улс орнуудад Засгийн газрыг нь хэн тэргүүлж, хэдэн удаа огцрох нь хамаагүй. Гэтэл манайд иргэдийн амьдрал нь Засгийн газартай шууд хамааралтай болоод байна.





- УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагыг 20 гишүүн Засгийн газарт хүргүүлээд байна. Таны хувьд гэрээг өөрчилж, ард түмний эрх ашигт нийцүүлэхийн төлөө анхнаасаа байр сууриа илэрхийлсэн. Засгийн газар та бүхний шаардлагыг хэрхэн хүлээж авах бол?



-Энэ шаардлага бол зөвхөн УИХ-ын 20 гишүүнийх биш. Монгол Улсын 2,7 сая хүн амын эрх ашигтай холбоотой асуудал юм. Шаардлагыг анх удаа ч тавьж байгаа биш шүү дээ.



Анх Оюутолгой төслийг УИХ-д оруулж ирж байхад л ард түмний эрх ашгаас ангид гэдгийг нь хэлж байсан ч олонхиороо авч гарсан. Тиймээс гэрээг сайжруулах шаардлагыг бидний 20 гишүүн Засгийн газарт өргөн барьж, ирэх сарын нэгний дотор хариуг нь авахаар саналаа хэлсэн.



Миний хувьд өөртэй нь уулзаагүй ч Ерөнхий сайд С.Батболд энэ асуудалд өндөр ач холбогдол өгч байгаа нь харагдахгүй байна. Бид Оюутолгойн гэрээг цуцлая гэсэн санал гаргаагүй, харин гэрээнд байгаа алдаануудаа засах шаардлага тавьж байна. Гэрээнд байгаа ноцтой алдаануудын талаар улиг болтол ярьж байна.



Хэрвээ Оюутолгойн гэрээг засаж чадвал Монгол Улсын хувь заяанд сайн зүйл авчирна. Аливаа бизнес хэн хэндээ ашигтай байх учиртай. Гэтэл гэрээнд манай талд ашигтай зүйл бага. Оюутолгой төслийг анх 2007 онд УИХ-д өргөн барих үед өртөг нь 2,7 тэрбум ам,доллар байсан. Тухайн үед зах зээлд аливаа юмны үнэ ханш өндөр байсан.



Харин өнөөдөр эрчим хүчний зардал буурч, металлын ханш нэмэгдэж байна. Гэтэл байдал ийм байхад өнөөдөр хөрөнгө оруулалтаа 6,2 тэрбум ам,доллар гэж нэмсэн. Хамгийн гол нь геологи хайгуулын зардал бага гардаг газарт хөрөнгө оруулж, их хэмжээний ашиг л авах зорилготой байна.





-УИХ-ын 20 гишүүн Засгийн газарт шаардлага хүргүүлсний дараа “Рио Тинто”-гийн цахим хуудсанд та бүхнийг шүүмжилж, сануулга өгсөн агуулгатай зүйл бичсэн байна. Эрх баригчид улсаа худалдаад дуусаж байна уу?



-Энэ бол хэсэг бүлэг хүмүүсийн л хийж байгаа ажил. Би нэг жишээ хэлье. 2010 оны тав дугаар сарын 11-ний өдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооноос миний биеэр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан.



Ажлын хэсэгт Оюутолгойтой холбоотой төсөвт орж байгаа мөнгө болон ажиллах хүчний талаар мэдээлэл авч, шалгах үүрэг өгсөн. Харамсалтай нь өнөөдөр хүртэл манай ажлын хэсэг шалгаж чадахгүй байна.





“Рио Тинто”-гоос мөнгө тараасан байсан шүү



-Компани нь шалгуулахгүй байна уу, Засгийн газар шалгуулахгүй байна уу?



-Компани нь шалгуулахгүй байна. Уг нь УИХ-ын гишүүн мэдээлэл авах бүрэн эрхтэй ч бидэнд мэдээлэл өгдөггүй. Оюутолгойнхон УИХ-ыг гишүүдийг хуц л гэж хэлдэг болж байна шүү дээ.



Энэ бол Монголын төрийн доройтлыг харуулж байгаа хэрэг. Би уул уурхайн чиглэлээр Канадад туршлага судалж байхдаа “Рио Тинто” компанийн талаар мэдээлэл авахаар Эрчим хүчний яаманд нь хүртэл очиж байсан.





Ер нь нэр хүндтэй компани биш нь мэдэгдсэн шүү. Д.Зоригт сайдыг огцруулахаар би хэсэг явсныг та бүхэн мэднэ. Гэтэл тэр үеэр манай зарим хэвлэлийнхэн миний хэлсэн үгний чухал хэсгийг хасаад л нийтэлж, цацаад байсан. Ингээд энэ хэрэг хэсэг намжсан.





Би яагаад ийм байдалд хүрснийг өөрийнхөө хэмжээнд судлахад хэвлэлийнхний амыг барих гэж “Рио Тинто”-гоос мөнгө тараасан байсан. Гэтэл тэр мөнгийг нь манайд төрийн алба хашдаг нөхөр тараасан байсан шүү. Өнөөдөр ч гэсэн Ерөнхий сайдад болохгүй зүйлийн талаар асуудал тавьж байна.





Гэвч мөн л Ерөнхий сайдын талаар муу мэдээлэл цацахгүй байлгах гэж хэвлэлийнхний амыг барьж байна. Би үүнийг хаана ч хэлнэ.Оюутолгой орд анхнаасаа л мордохын хазгай болсон. Ордын хайгуулын лицензийг техник эдийн засгийн үндэслэл нь гараагүй байхад л ашиглалтын лиценз болгосон.





Уг нь дөрвөн орд тус бүрд техник эдийн засгийн үндэслэл хийх учиртай. Өнөөдөр хэнд ч ингэж лиценз олгохгүй дээ. “Эрдэнэт уулын баяжуулах” үйлдвэрийн гэрээг таван жил тутамд шинэчилж байна. Гэтэл Оюутолгой гэрээг 30 жил гээд хийчихсэн.



Энэ хугацаанд хамаг баялгийг минь аваад дуусах биз. Дээр нь ордын дэргэд бүтээн байгуулалт, дэд бүтэц байгуулах учиртай байтал юу ч хийхгүй гэсэн. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт уулын баяжуулах” үйлдвэрийг дагаж боссон шиг бүтээн байгуулалт хийхгүй гэсэн.



Өөрөөр хэлбэл, хоосон газар үлдээгээд л явах болно. Өнөөдөр энэ компани орон нутгийн хөгжилд нэмэр хандив болж байна гэж ярьдаг. Гэтэл Ханбогд сумын иргэдэд сарын 300 мянган төгрөг сул тараагаад л үүнийгээ ажилд авсан мэтээр харуулдаг.



Чамайг ажилд авсан гэж бүртгэсэн болохоор дуугүй л явж бай гэж амыг нь таглана. Гэтэл энэ нь өнгөн тал дээрээ ажиллах хүчний харьцаагаар монголчууд илүү байгаа мэт харагдуулж байна. Гэвч ажилчдын дийлэнх нь хятадууд л байна. Орон нутгийн хөгжилд ихийг өгөөд байна гэнэ. Энэ бол юу ч биш.





Фрийд Ланд гэдэг нөхрийн нэг шөнийн мөнгийг л өгөхөд манайхан их мөнгө өгчихлөө гэж баясаж байна. “Рио Тинто”-гийн цахим хуудсанд УИХ-ын 20 гишүүнийг цөөнх гэж доромжилсон байна билээ. УИХ-ын гишүүдийн өмнөөс ингэж хэлж байгааг юу гэж ойлгох вэ. Их зориг оо.





Гэрээнд Монгол Улсын газар нутагт санхүүгийн тайлан тооцоог англи хэлээр хөтөлнө гэж байгаа. Үүнийг юу гэж ойлгох вэ. Энэ мэт улсын эрх ашгийг зөрчсөн томоохон асуудлуудыг засах л хэрэгтэй.





20 гишүүний тоо үржинэ



-Ийм байхад УИХ яагаад гэрээг баталсан юм бэ. Гэрээг ийм байдалтайгаар батлуулахын эсрэг байсан гишүүд цөөнх болж хүч хүрээгүй юу. Эсвэл ямар нэгэн лобби, дарамтад орсон уу?



-Би гэрээг батлахын эсрэг байсан. Гэвч цөөнх дуугараад хүч хүрээгүй. Засгийн газрын энэ бусармаг үйл ажиллагаа бол цөөн хэдэн хүмүүсийн хүрээнд л байна.





-Тавантолгой ордыг ашиглах гэрээ яг Оюутолгойн араас орох нь гэсэн болгоомжлол нийтийн дунд байна. Та санал нийлэх үү?



-Миний хувьд энэ парламентын үед Тавантолгой төслийг батлаад хэрэггүй гэж бодож байна. Надтай санал нэг гишүүн олон бий. Дараагийн Засгийн газар арай ийм байдалтай бүрэлдэхгүй болов уу.





-Та бүхэнтэй санал нэг байгаа иргэний хөдөлгөөн, ард түмний төлөөлөлтэй хамтраад жагсаж болохгүй юу?



-Иргэний хөдөлгөөнүүд зөндөө л жагссан. Монголчууд нүүрэн дээрээ дэмжээд байгаа мэт боловч жагс гэхээр жагсдаггүй л байхгүй юу.





-Иргэд буруу зүйл рүү яваад байна гэдгийг үндсэндээ ойлгоод байна. Саяхны Сант Маралын судалгаагаар нийт иргэдийн 10 хувь нь Засгийн газарт итгэж байна гэсэн бол тавин хувь нь огт итгэхгүй, 40 хувь нь аль ч нам асуудлыг шийдэж чадахгүй байна гэжээ?



-Тиймээ энэ гэрээг одоо л өөрчлөх хэрэгтэй.



Цаг алдана. Үйлдвэрлэл байгуулахаас өмнө бүх зүйлээ тохирч, дүрмээ тодорхой болгохгүй бол нэгэнт бүтээгдэхүүн гараад ирвэл бүх зүйл өнгөрнө. Манай сайд нар буруу ярьж байгаа зүйлээ зөв гэдэг. Энэ бол цэвэр гэмт хэрэг.





-УИХ-д эрүүлээр сэтгэдэг 20-иод гишүүн байна гэж ойлгож болох уу. Энэ тоо цаашид нэмэгдэх үү хасагдах уу?



-Миний хувьд нэмэгдэнэ гэж бодож байна. Улсын ерөнхий эрх ашгийг бодох байлгүй дээ. УИХ-ын сонгууль ч дөхөж байна. Ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг шүүнэ шүү дээ. 20 гишүүний тоо үржиж, үр дүн гарна гэж бодож байна.





Надаас лав мөнгө аваагүй



-Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх гол асуудлын нэг нь УИХ-ын сонгуулийн тухай хууль гэсэн. Хэлэлцэж амжих уу. Үнэн хэрэгтээ хоёр нам тохироо хийсэн болохоор энэ ажил урагшаа ахихгүй гэсэн ойлголт байна. МАН ард түмнээсээ асуулга явуулах нь юу болж байна вэ?



-Ард түмнээсээ асуулга асуух нь хугацаа шаардах учир амжихгүй. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, шинэчлэхдээ асуудлын гол нь оршиж байгаа юм биш.



Харин хууль хэрэгжүүлэх болон хариуцлага тооцох тал дээр дутагдалтай байгаагаас шударга бус явдал гараад байна. Манай намын хувьд сонгуулийн 52:24 буюу мажоратори давамгайлсан тогтолцоог сонгож байна. Мажоратори нь шууд сонгох тогтолцоо. 24-нь намын нэрээр явах ч заавал хувь хүний нэртэй давхар явах юм.





Гэтэл АН зөвхөн намын нэрээр явна гэж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг юм. Намын нэрээр хэн ч гараад ирэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс аль ч тохиолдолд намын нэрийн ард хүн байх учиртай гэсэн байр суурьтай байна.



-Сонгууль шударга явуулахад санал тооллого будлиангүй байх нь чухал гэдэг. Санал тооллогыг хэл үггүй болгоход автоматжуулсан системийг хэрэглэх нь зүйтэй гэдэгтэй санал нийлэх үү?



- Саналыг автоматаар тоолох нь найдвартай зүйл биш. Санал тоолох программыг хүн хийдэг. Гаднын хүн хийж байгаа ч программаа худалдана шүү дээ.



Тиймээс би намынхандаа энэ ерөөсөө хэрэггүй шүү гэж хэлж байгаа. 1990 оноос хойш би сонгуулийн ажилд оролцож байна. Гэвч санал тоолоход будлиан гарсан гэдгийг огт ойлгодоггүй юм. Будлиан гарсан гэж яриад л байгаа боловч баталсан зүйл байхгүй шүү дээ.



-Улс төрчид л будлиан гарсан гэдэг шүү дээ?

- Тэд түүнийгээ нотлох хэрэгтэй.



-МАН УИХ-ын 2012 оны сонгуульд оролцох нэр дэвшигчдээсээ хэдэн төгрөг авч байгаа вэ. АН 50 сая төгрөг авч байгаа юм билээ?



-Надаас мөнгө авна гэж хэлээгүй. Өмнөх сонгуульд нэр дэвшихдээ ч өгөөгүй.



-Өмнөх сонгуульд нэр дэвшигчид намдаа 20 сая төгрөг өгсөн?



-Би лав өгөөгүй. Одоохондоо мэдсэн юмгүй байна.





-УИХ-ын сонгууль дөхөөд нам, хөдөлгөөнүүдийн улстөрийн амьдрал идэвхжиж байна. Сонгуульд хэрхэн оролцох бодлогоо тодорхойлж байна. Танай намын дотоод ардчилал ямар байна вэ?



-Мэдээж аль ч нам сонгуульд оролцохын тулд өөрийн гэсэн арга, менежмент хэрэглэж оролцдог. Өнөөдөр улс төрийн намуудад тийм л төлөв байдал ажиглагдаж байна. Судалгааны дүнгүүдээс харахад манай намын рейтинг дундаж байна гэж ойлгож байгаа. УИХ-ын сонгуульд оролцохын тулд нам сайн ажиллах л хэрэгтэй.



Монгол хүний үнэ цэнэ байхгүй болжээ



-“Ард түмнээ сонсоё” аяныг танай намаас өрнүүлж байна. Таныг явж байхад ард түмний амьдрал ямар санагдаж байна вэ?



-Амьдрал сайнгүй байна. Ажилгүйдлийг бууруулах зүйл үнэндээ хийхгүй байна. Хотын даргаар ажиллаж байхдаа Туркийн туршлагыг судалсан. Турк улс хотынхоо захад жижиг үйлдвэрлэлүүдийг бий болгож, ажилгүй хүмүүсийг аваачиж ажиллуулаад хөлсийг нь дор нь тооцож өгдөг.



Энэ зарчмаар л явах хэрэгтэй байна. Монгол хүний үнэ цэнэ өнөөдөр байхгүй боллоо. Монгол аж ахуйн нэгжийн үнэлэмж байхгүй болж, хамаг төслөө гаднын аж ахуйн нэгжид өгч байна.



2008 оны УИХ-ын сонгуулийн дараа би намын бүлгийн хурал дээр С.Баяр даргад хандаж “салбар салбарт шижигнэсэн тав таван компанийг төрийн бодлогоор дэмжээч” гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр байдал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. БНХАУ-ын эдийн засгийн хөгжил яг энэ бодлоготой л холбоотой.



Хятад Улс аль ч оронд зээл өгсөн өөрийн компанийг гүйцэтгэгчээр явуулдаг. Гэтэл манайхан гаднын компанийг толгой болгодог. УИХ-аас Хөгжлийн банк байгуулж, томоохон бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхээр ярьж байна. Гэтэл банкыг Солонгос нөхөр ирээд л удирдаж байна.



Хөрөнгийн биржийг ч ялгаагүй гаднын нөхөр удирдаж байна. Дээр нь манайхан гадаадад хагас хугас боловсрол эзэмшсэн хүнийг өргөмжлөх юм. Энэ бол алдаа. Манайх сонгон шалгаруулалт зарлахдаа жилдээ 30 тэрбум төгрөгийн ажил хийсэн, 60 км авто зам тавьсан гэх зэрэг болзол тавьсан байх юм.



Манайд үүнийг нь хангах ганц ч аж ахуйн нэгж байхгүйг мэдсээр байж сонгон шалгаруулалтад ийм болзол тусгадаг. Угаасаа төрийн бодлогоор дотоодын аж ахуйн нэгжээ дэмжихгүй байгаа нь үүнээс харагдаж байна. Үнэндээ манайхан нидэр дээрээ хамаг хүнд хүчир ажлыг нь хийсэн мөртлөө мөнгийг нь гаднынхан л аваад явж байна.





Жижиг дунд үйлдвэрлэл хөгжихгүй байна



-Жижиг дунд үйлдвэрлэлийг төрөөс дэмжихийн тулд хэрэгжүүлэгч агентлаг байгууллаа. Үйлдвэрлэлийг дэмжихийн тулд жилд 30 тэрбумыг зарцуулж, бонд гаргаж байна. Үйлдвэрлэл хэр хөгжиж байна вэ?



-Үнэндээ юу ч байхгүй байна. 30 тэрбум төгрөг том тоо мэт санагдаж болно. Гэтэл энэ мөнгөө 21 аймаг 336 сумандаа хуваагаад тооцохоор нэг суманд сая төгрөг оногдоно.



Энэ мөнгөөр ямар ч ажил хийж болохгүй. Нийслэлийн хэмжээнд 7-8 тэрбум төгрөг гээд тооцохоор нэг дүүрэгт тэрбум төгрөг л оногдож байна гэсэн үг. Үүнийгээ 28 хороондоо хуваагаад үзэхээр үнэндээ ажил хийж болохгүй байна.



Нөгөөтэйгүүр манайхан мөнгө олдохоор хямдхан үнэтэй эвдэрхий машин авч, гайгүйхэн шиг утас худалдаад авчихдаг. Цаана нь үйлдвэрлэл явуулах мөнгөгүй л үлдэж байна шүү дээ. Улс орон хөгжихийн тулд гурван зарчмыг л баримтлах хэрэгтэй гэдгийг бусдаас сонсож, ойлгосон.



Нэгдүгээрт, эрүүл боловсролтой иргэнтэй байх, хоёрдугаарт, хууль эрх зүйн орчноо сайн болгох, гуравдугаарт, банк санхүүгийн системийн сайтар тогтолцоотой байх гэсэн зарчмыг нарийн мөрдвөл улсын хөгжил аяндаа зөв замаар явах болно.





-Уул уурхайн баялгаас их хэмжээний мөнгө орж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж байна гэж ярьж байна. Тэр мөнгө хаашаа яваад байна вэ. Бусад улс орны туршлагаас харахад уул уурхайн салбарт ямар менежмент баримталснаар хөгжөөд байна вэ?





-Өнөөдөр манайд уул уурхайн салбараас мөнгө орж ирж байгаа зүйл байхгүй.



Оюутолгой, Тавантолгойгоос орж ирээд байна уу. Үгүй шүү дээ. “Рио Тинто”-нь манай А лицензийг харуулаад гаднын зах зээлд мөнгө босгож байна. Тэгээд тэр мөнгөнийхөө багахан хэсгийг Монголд хүүтэй зээлж байна.



Харин үлдсэн мөнгөөрөө өөр газруудаас төсөл авч мөнгөө улам арвижуулж байна. Уг нь манайх өөрийн баялгаараа IPO хийгээд, зах зээлд мөнгө босгох хэрэгтэй юм. Ер нь гаднынхны бусармаг үйлдлийг зогсооход Ашигт малтмалын хуулиа хэсэгчилж яаран шинэчлэх хэрэгтэй байна.





-УИХ-ын гишүүн болоод хэчнээн хууль санаачлав. Дэмжигдээгүй нь хэд байна вэ?



-Миний нийслэл рүү чиглүүлж,санаачилж, боловсруулсан гурав, дөрвөн хуулийн төсөл дэмжигдэж батлагдсан. Дэмжигдээгүй нь ч бий. Нэг зүйлийг хэлэхэд манай УИХ-д хотыг бодлогоор хөгжүүлэх шийдвэр гаргах хүмүүс цөөн байна.



Хэдий мандатын тоогоор 76-гийн 56-нь хөдөөнөөс сонгогдсон ч нийслэл хүн ам ихтэй шүү дээ. Ямаанд тэрбумаар нь мөнгө зарцуулдаг мөртлөө нийслэлийн нийтийн тээвэрт мөнгө өгөхдөө хэрүүл болно шүү дээ.



Нийслэл таг харанхуй байна. Улаанбаатарт 10 мянган айл цахилгаангүй байна. Гэтэл мөнгө гаргахгүй л байна. Уг нь би уур уцааргүй хүн байсан шүү дээ. Одоо ч энэ бүхнээс болж их бухимддаг болж дээ.





Газрын үнэ орон сууцны үнэд нөлөөлөхгүй ээ







-Орон сууц хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Барилгын салбарын хөгжил хурдтай хөгжиж байна уу. Энэ салбараас орох орлого ямар байна вэ. Уул уурхайн баялгаас иргэдэд олгох сая төгрөгийг орон сууцанд зарцуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа?





- Миний хувьд сая төгрөгийг орон сууцанд зарцуулах асуудлын хойноос нэлээд хөөцөлдсөн.



Засгийн газар хуралдаанаар уг асуудлыг дэмжсэн. Сонгуулийн үеэр би энэ асуудлыг ярьж явсан. Өнөөдөр барилгын салбар илүү хөгжиж байна гэдэг ч ихэнх мөнгө нь гаднаас авах бараа, материалд явж байна. Манайх дотоодоосоо элс, хайрга, усаа л хэрэглэж байна.



-Орон сууц үнэтэй байгаагийн шалтгаан энэ үү. Газар үнэтэй учраас орон сууц үнэтэй байна гэсэн зүйлийг холбогдох албаны хүн хэлж байсан?





-Барилгын бараа материалын ихэнхийг гаднаас авч байгаа нь үнэд ихээхэн нөлөөлж байна. Газар үнэтэй учраас орон сууц үнэтэй гэдэг нь ташаа мэдээлэл.



Тэрбум үнэтэй газар гэж хаана байдаг юм. Монголд лав байхгүй. Зайсангийн ам дахь газар тусдаа баян хүмүүсийн авдаг газар байх. Энэ бол жирийн хүмүүст хамаагүй. Үнэхээр газраас болж, орон сууц үнэтэй байгаа гэж ярьсан бол түүнийхээ учрыг тайлбарлах хэрэгтэй. Үүнийг би үгүйсгэж байна.





-Нийслэлийн түгжрэлээс хэзээ салах бол. Хэдэн жилийн өмнөөс л метро тавих талаар ярьж байсан. Хэзээ гүүрэн замууд тавих вэ. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?





-Нийслэлд метротой болох асуудлыг намайг хотын дарга байхад анх ярьж эхэлсэн юм. Энэ саналыг солонгосчуудтай ярьж байсан ч өртөг өндөртэй учраас манайд ашиггүй юм гэж үзсэн.



Харин үүний оронд агаарын гүүр байгуулах нь зүйтэй гэсэн санал гарч байсан. Гэвч энэ талаар тодорхой ярьж байгаа зүйл алга. Уг нь дөрвөн чиглэлд гүүрэн гарц байгуулахаас хоёрынх нь зураг төсөл гарсан байгаа. 2007 оны тооллогоор нийслэлийн хэмжээнд 90 мянган автомашин байгаа дүн гарсан.



Харин өнөөдөр 230 мянган автомашин нийслэлд бий гэсэн тооцоо гарч байна. Гэтэл нийслэлийн авто зам ачааллаа даахгүй боллоо. Тиймээс бид өнөөдөр автозамаа эхлэж байгуулж, инженерийн шугам сүлжээгээ барьсны дараа барилгаа барих нь хамгийн зөв шийдэл болно.





Ирэх сонгуульд нэр дэвших үү?





-Нам мэднэ.



-Хоёр танхимтай парламент байгуулах санал гарч, ирэх намрын чуулганд асуудлыг танилцуулахыг Засгийн газрын тэргүүн хэлж байна. Харин үүнийг зарим хүн сонгуулийн өмнө ард түмнийг хууран мэхэлж, эмзэг асуудлуус түр хөндийрүүлэхийг санаархаж байгаа хэрэг гэж байна. Та ямар саналтай байна вэ?



-Хоёр танхимтай болох нь өнөөдөр хэрэггүй ч яваандаа хэрэгтэй гэж бодож байна.





Г.Энхмандуул

Эх сурвалж: “Монцамэ”



Монголчууд нүүрээ буруулав уу?
Монгол Улсын Засгийн газраас энэ оны долдугаар сард зарласан Таван толгойн орд газрыг эзэмших тухай тендерийн дүнг өөрчилсөн тухай Америк, Хятад, Оросын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээлэх боллоо. Тэдгээрийг тоймлон танилцуулъя.

ОХУ тэргүүтэй компаниудын консорцуим Монголын нүүрсний томоохон орд газрыг эзэмших төслийн 36 хувийг авахаар тусгасан төлөвлөгөөг Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ хүлээж авсангүй гэж Америкийн мэдээллийн “Ассошиэйтед Иресс” /АП/ агентлаг мэдээллээ. Одоо Улаанбаатар Таван толгойн орд газрыг эзэмших тендерт ялагчидтай дахин хэлэлцээ хийх бодолтой байна.



Долдугаар сард зарласнаар, Монголын өмнөд нутгийн говьд орших чулуун нүүрсний Таван толгой орд газрыг гурван оролцогч боловсруулах болсон юм. Монголын Засгийн газраас олон улсын тендерт ялагчидтай долдугаар сард байгуулсан урьдчилсан хэлэлцээнд Хятадын “China Shenhua Energy” компани тэргүүтэй эвсэл төслийн 40 хувь, Оросын төмор зам /ОТЗ/ тэргүүтэй консорциум 36 хувь, харин Америкийн “Peabody Energy” компани 24 хувийг өгөхөөр төлөвлөсөн байжээ.



ОХУ-ын торийн ОТЗ компани тэргүүтэй консорциумд Японы “Itochu”, “Sumitomo”, “Marubeni”, “Sojitz” корпораци, Өмнөд Солонгосын “POSCO”, ” КЕРСО”, ” LG Corp”, “Daewoo International” компани нэгдсэн байна.



Тендерт оролцогчдод орд газрыг ашиглахаас гадна одоо байгаа төмор замаас Сайншанд хот хүртэл 400 километр төмөр зам тавих шаардлага тавьсан байв. Орос-Солонгос-Японы боловсруулсан төлөвлөгоо энэ болзлыг хангаж байсан юм.

Бүр 2006 онд энэ орд газарт орох сонирхолтой байгаагаа Оросын “Ренова”, “Северсталь”, “Базел” компани илэрхийлж байсан боловч Монголын эрх баригчидтай тохиролцож чадаагүй юм гэж “Лента.ру” сайт мэдээлжээ.

Оросын “Ведомости” сонин АП агентлагийн мэдээллээс иш татан мэдээлэхдээ Монголын Засгийн газар нүүрсний орд газраа боловсруулах эрхийг гадаадынханд өгөхөө болихоор шийдлээ гэжээ.

Тус сонинд мэдээлснээр, тендерийн дүнг зарласны дараа ОТЗ-ын ерөнхийлөгч Владимир Якунин “хун, хавч, цурхай гурав энэ тэргийг яаж авч явах талаар төсөөлөл надад маруухан байна” гэж мэдэгдсэнийг “Интерфакс” иш татсан байв. Одоо Монголын эрх баригчид ялагчидтай хэлэлцээ хийх замаар оролцогчдын эзэмших хувь хэмжээг эргэн авч үзэх гэж байна гэж AП болон Блумберг мэдээлжээ.

Өрсөлдөгчдийн нэгний мэдээлснээр, Монголын эрх баригчид оролцогчдын хувийг тэгшитгэхийг хүсч байна.

ОТЗ болон “Сибирийн нүүрс-эрчим хүчний компани”-ийн төлөөлөгчдийн мэдээлснээр тэд тендерийн дүнг цуцалсан тухай албан ёсны баримт бичиг аваагүй байгаа аж. Тэрчлэн эзэмших хувийг эргэн авч үзэх тухай хэлэлцээ ч хийгээгүй байгааг тэд тэмдэглэжээ.

Монголын парламент “China Shenhua Energy”, “Peabody Energy” компанийн тавьсан асуултад хариу өгөөгүй байна. Монголын эрх баригчид 10 гаруй жил Тавантолгойг ашиглах төлөвлөгөөг боловсруулж чадаагүй байгаа юм. Харин 2010 онд Монгол Улс биржид төслийн хувьцааны 30 хувийг байршуулахаар шийдсэнээ больж, 2011 оны эхээр тус орд газрыг боловсруулах хөрөнгө оруулагчдын дунд тендер зарласан билээ.

Тэгвэл “Коммерсант” сонин мөн энэ тухай мэдээлэхдээ эх сурвалжуудаасаа иш татан, урьд нь Монгол Улс зөвхөн газар зүйн байршлын хувьд хорш Орос, Хятад хоёр орныг хардаг байхад тохиролцоход хялбар байсан, тэгвэл одоо Монголын координатын системд гурав дахь цэг буюу АНУ бий болсон нь тохиролцох бараг боломжгүй болжээ.

Анх Таван толгойд ялна гэж ОТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг бат итгэлтэй байсан. Хангалттай удаа найдлага тавьсан. Харин одоо үлдсэн бол өөдрөг бодол тун бага болжээ. Сэтгүүлчдийн сопирхол ч буурсан байна. Урьд нь Монголоос ирсэн мэдээллээр мэдээллийн бүх агентлаг дараастай байдаг байсан бол одоо 2-3 нь л мэдээлж байх жишээтэй.

Хөдлөшгүй шийдвэр гаргаж чадахгүй байгаа нь ирэх жил Монголын эрх баригчид Таван толгойн 50 хувийг эзэмшдэг улсын компанийн хувьцааг арилжихыг хүсч буй хөрөнгө оруулагчдад таалагдахгүй болж магадгүй юм гэж “Коммерсант” мэдээлжээ.

Хятадын “Жэньминь жибао” дээрх мэдээллийг уншигчдадаа хүргэхдээ, Монголын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд парламентын даргаас бүрдсэн ҮАБЗ ийм шийдвэр гаргах болсон шалтгааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга С.Батзаяа дурдсангүй гэв.

Харин “Оросын дуу хоолой” радио Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам болон сонирхогч Оросын компаниудаас тайлбар авсан байна. Тендерийн дүнг өөрчилсөн тухай албан ёсны мэдээ хүлээж аваагүй гэж ОТЗ болон “Сибирийн нүүрс-эрчим хүчний компани”-ийн төлөөлөгчид мэдэгджээ.

Монгол Улс дахь ОХУ-аас ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Александр Денисович, “Монголын ҮАБЗ энэ хэлэлцээг өөрчлөөгүй, харин гүйцээж боловсруулах шаардлагатай гэж буцаасан” гэж Монгол Улсын тэргүүн шадар сайдын хэлснийг иш ярихдаа:

“ҮАБЗ-ийн комисс энэ хэлэлцээнд Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй зүйл байна гэж үзжээ. Жишээ нь, Ашигт малтмалын тухай хууль, Тендерт ялагчдын хооронд хувь хуваах тухай, хөрөнгө оруулалтын тухай хуульд харшлах зүйл байна гэж үзсэн юм.

Монголын тал тендер явуулах ажлыг яаруулсан учраас хэлэлцээг богиио хугацаанд боловсруулснаас үүдэн алдаа гарсан бололтой» гэжээ. Хэлэлцээг нарийвчлан боловсруулахад нэг бус сарын хугацаа орно гэж Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ үзэж байна.

З.Амгалан
Эх сурвалж: “Монцамэ”




ХӨШӨӨТ ХОВДЫНХ УУ, ХЯТАДЫНХ УУ

http://www.mongolnews.mn/p/23488

Дарви сумын Засаг даргын гаргасан хоёр захирамж өмнө минь байна. Эхнийх нь 2010 оны зургадугаар сарын 6-ны өдрийн 74 тоот захирамж. Энэ захирамжаар Усны тухай хуулийн 16,1,5 дахь заалт, БОАЖ-ын сайдын 370 дугаар тушаалаар батлагдсан “Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс тогтоож, тэмдэгжүүлэх журам”-ыг үндэслэн сумын нутаг дэвсгэр дэх энгийн хамгаалалтын бүсийг гол, нуур, булаг, рашаан тус бүрт 1000 метр байхаар тогтоожээ. Үүний дагуу Дарви сумын Мөрөн багийн нутаг дэвсгэр дэх Тахилтын гол, Шавартын амны булаг, Цахар боомын булаг, Цахар салааны булаг, Хойд барааны хөтлийн булаг, Намдалын амны булаг, Задан модны булаг, Шар тэмээтийн булаг, Нирун зуслангийн булаг, Банзат булаг зэрэг Хөшөөт голын савд багтдаг булаг шандууд болон Цагаан нуурын орчмыг хамгаалалтад авчээ.

Энэ бүсэд “Мо Эн Ко” компанийн эзэмшиж буй MV118888, MV1188, MV15289, MV001414, MV006525 зэрэг ашиглалтын хэд хэдэн лиценз давхацсан байна. Хэрэв энэ захирамж хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бол хамгаалалтын бүсэд багтсан “Мо Эн Ко” компанийн Дарви суманд эзэмшиж байсан ашиглалтын бараг бүх лиценз цуцлагдахаар байсан юм. Харамсалтай нь аймаг болон дээрээс өгсөн чиглэлийн дагуу энэ захирамж хэрэгжих боломжгүй гэсэн тул Засаг дарга Д.Түмэндэмбэрэл хамгаалалтын бүсийг дахин шинэчлэн тогтоож, хоёр дахь захирамжаа гаргасан байх юм. Хоёр дахь буюу 2011 нэгдүгээр сарын 19-ний өдрийн А/04 захирамжаар хамгаалалтын бүсийг голын эргээс 200 метр буюу өмнөхөөсөө 800 метрээр хойшлуулан тогтоожээ.

Ингэснээр “Мо Эн Ко” компанийн эзэмшил дэх лицензүүдийн давхцалыг арилгасан ч сум, орон нутгийн эрх ашиг, байгаль орчин, усны сан бүхий газраа тус компанид найр тавин өгөхөд хүрчээ. Энэ хэний эрх ашиг байсан бэ? Үүнд “дээрээс” чиглэл өгсөн хэмээн учир мэдэх хүмүүс хэлсэн ч Засаг дарга Д.Түмэндэмбэрэл тоймтой хариулт өгч чадаагүй. “Би юу хийчихвээ” гэдэг шиг гаргасан захирамж, гарын үсэг зурсан хариуцлагаа тэр хүлээж чадахгүй л болов уу? Ховд аймгийн “босоо” удирдлага ийнхүү нутгийн өөрөө удирдах эрхэнд халдаж, улс төрийн шахалт шаардлага, гаднын нэг компанийн эрх ашгийн төлөө уугуул нутгийнхны гол ус, газар нутгийн аюулгүй байдлыг үл тоон шийдвэр гаргуулж байна.

Энэ нь Хөшөөт Ховдын биш Хятадынх болсныг харуулж байгаа бус уу? “Мо Эн Ко” компанийн эзэмшилд буй Хөшөөтийн нүүрсний ордын олон лиценз “Урт нэртэй” хуулийн хүрээнд цуцлагдах талбайд ийнхүү оржээ. Харин Ховд аймаг болон Дарви сумын удирдлагууд орон нутаг дахь эрх мэдлээ ашиглан тэдний лицензийг хамгаалахын тулд хамгаалалтын бүсийнхээ хил хязгаарыг багаар тогтоож, Засаг даргын захирамжаа тэдний эрх ашигт нийцүүлэн өөрчилж буй нь төрийн бодлоготой нийцэхгүй байна. Усны тухай болон Урт нэртэй хууль, БОАЖ-ын сай дын 370 дугаар тушаалаар батлагдсан “Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс тогтоож, тэмдэгж үүлэх журам”-д зааснаар хамгаалалтын бүсийг Дарви сумын Засаг дарга хэн нэгнээс хараат бусаар үнэн, шударгаар тогтоох ёстой. “Мо Эн Ко”-гийн ч бай, өөр бусад хэний ч эзэмшилд байсан хамгаалалтын бүсэд багтсан л бол тэр лицензийг ямар ч баялагтай байсан үл хамааран цуцлах учиртай. Эс бөгөөс Хөшөөтийг Монгол Улсын стратегийн орд гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Тэр цагт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэсэн хуулийн заалт Стратегийн ордод хамаардаггүй тул ард түмэн, төр баялгаа мэдэж, байгалиа хамгаалах болно. Шат шатны Засаг дарга нарын энэ мэт ганц компанийг хамгаалсан бодлого шийдвэрээс болж өнөөдөр Алдарт Сутай хайрхан, түүнээс эх аван урсдаг Хөшөөт, Хөндлөнгийн гол, Цэцэг нуур гээд 3-4 сумын хүн малыг ундаалдаг усны эхүүдэд баялгийн сүүдэр хүүшилж эхэллээ. Сутай хайрханаас эх аван урсдаг Хөшөөт, Хөндлөнгийн гол шороонд түрэгдэж, өрцөө нээлгэн голоо таслуулахаа хүлээх мэт ай савынхаа гольдролд хэдэн зуун метр гүн өрмийн цооногтой шаналж байна. Голын гольд рол, ай савд өрөмдлөг хий хийг хуулиар хориглодог. Гэ тэл өнөөдөр Ховдын хязгаарт Хөшөөтийн голын гольдролд 4-5 өрөм зоогоостой байна. Үүнд хяналт тавьж Хөшөө т гол, Хөндлөнгийн гол, Сутай хайрханаа нутгийн малчдаас өөр хамгаалах эзэн Ховдод алга. Ундаалж өссөн Хөшөөтийн гол, сүсэлж залбирдаг Сутай хайрхан тань баялгийн золиос болох нь ээ, Ерөнхийлөгч өө.

МӨСТ СУМЫН ИРГЭДИЙН ШИЙДВЭРИЙГ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХҮЧИНГҮЙ БОЛГОЖЭЭ

Баримт 2. Мөст сум

Мөст сумын нутагт Хүрэнтолгой гэдэг газар бий. Энэ бол Боорчи гол, Баатарын нуруунаас хүрхрээ бууж, Цэцэг нуурыг тэжээдэг усны нөөц ихтэй ай сав газар юм. Ийм газар усны хайгуул судалгаа хийх нэрийдлээр “Мо Эн Ко” компанийн захиалгаар Австралийн хөрөнгө оруулалттай AIDD компани өрөмдлөг хийж эхэлснийг тус сумын Цэцэг гол багийнхан эсэргүүцэж байна. Тэд Баатарын зоо, Баян-Овоо, Хөх дэрс, Шар хотгор, Судай зэрэг газар нийт 24 өрөм тавихаар төлөвлөжээ. Үүнээс тавыг нь энэ жил тавьсан гэнэ. Тус баг 235 өрхтэй. Тэдний 4-5 өрхөөс бусад нь газар нутгийг нь ухаж сэндийчихийг эсэргүүцэж байна. Учир нь “Мо Эн Ко” компанийнхан ноднин багийн хурлыг өөрсдөө санаачлан хуралдуулж, сугалаат- хурал зохион байгуулжээ. Үүндээ хөгшид, хүүхэд голдуу хүмүүсийг оролцуулан, багийн иргэдийн саналыг өөрсдийн талд гаргуулахын тулд сугалаа нэрийдлийн дор архи, бэлэг тараан, усны хайгуулын үйл ажиллагааг дэмжсэн тогтоол гаргуулсан юм байна.

Тиймээс үүнийг эсэргүүцсэн Мөст сумын Цэцэг гол багийн иргэд Иргэдийн нийтийн хурлаа энэ оны долдугаар сарын 8-ны өдөр дахин хуралдуулж, 09 тоот тогтоолоор өмнөх тогтоолыг хүчингүй болгожээ. Уг тогтоолд дурдсанаар “Мо Эн Ко” компанийн удирдлагын зүгээс 2010 оны наймдугаар сарын 4-ний өдөр болсон Багийн ИНХ-ын ирц бүрдүүлэхээс эхлээд бусад иргэдийг өөртөө татах олон арга хэрэглэсэн нь буруу шийдвэр гаргахад нөлөөлсөн байх үндэстэй” хэмээн үзжээ. Энэ тогтоолыг үндэслэн Мөст сумын Засаг дарга энэ оны наймдугаар сарын 8-ны өдөр 66 тоот захирамж гарган “Мо Эн Ко” компанийн Усны хайгуулыг зогсоосон юм. Энэ бол нутгийн уугуул иргэдийн хүсэл, эрх ашгаас үүдсэн шийдвэр.
Харамсалтай нь үүнийг аймгийн Засаг дарга Г.Нямдаваа биднийг Ховдод ажиллаад буцсаны дараахан, хүчингүй болгосон мэдээллийг орон нутгаас өглөө. Уг нь багийн Иргэдийн нийтийн хурлаас гаргасан шийдвэрт үндэслэн дээд шатны байгууллагууд шийдвэр гаргах учиртай. Гэтэл Г.Нямдаваа дарга ийнхүү эрх мэдлээ хэтрүүлэн ИНХын тогтоолыг үл ойшоон, “Мо Эн Ко”-гийн талд шууд үйлчилсэн нь нутгийнхныг улам бухимдуулаад байна. Энэ шийдвэрийн цаана Мөст сумын Цэцэг голын 200 өрхийн буюу хамгийн багаар бодоход 400 хүний эрх ашиг хөндөгдөж буй. Гэтэл багийн иргэдээ төлөөлөн Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эсвэлийнхэнтэй уулзаж зөвлөгөө авсан залуучуудыг дуудаж уулзан “Та нарын эрх ашгаас илүү аймгийн эрх ашиг чухал байна. Дахиад янз бүрийн хэл ам гаргаад, эсэргүүцээд байвал хариуцлага хүлэлгэнэ шүү” хэмээн загнаж, зандаржээ. Ховд аймагт ардчилал гэж байна уу?

ШААРДЛАГА ТАВЬСНЫХАА ТӨЛӨӨ ХЯТАД ОРЧУУЛАГЧИД ЗОДУУЛЖ БУЙ ЗАСАГ ДАРГА МОНГОЛ ТӨРИЙН ЭМГЭНЭЛ БИШ ҮҮ

Баримт 3. Цэцэг сум

Хөшөөтийн уурхай засаг захиргааны хувьд энэ сумын тавдугаар багт харьяалагддаг. Уурхай үйл ажиллагаа явуулж эхлээд үр өгөөжөө өгнө хэмээн хүлээсэн Цэцэгийнхний горьдлого бараг тасарчээ. Иргэдийн олонх нь ТҮЦ, дэлгүүр ажиллуулан худалдаа арилжаа хийн амьдралаа залгуулдаг. Сумын төв нь тэрчигтээ шахуу дэлгүүр, гуанз бүхий урт нарийхан гудамтай. Бараагаа хотоос зөөж авчирдаг тул харьцангүй үнэтэй аж. Ховд аймаг дахь гэрэл цахилгаангүй харанхуй ганц сум тул энд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг мөрөөдөл. Хөшөөтийн уурхайгаас өөр ажлын байр байхгүй. Тэнд ажилд орно гэдэг сонгуульд нэр дэвшихээс ч хэцүү хэмээн тэд ярив. Хөшөөт үйл ажилла гаагаа эхэлсэн өнгөрсөн жилүүдэд суманд ямар үр өгөөж өгснийг нутгийнхнаас асуулаа. Бүгд л юу ч байхгүй хэмээн толгой сэгсэрнэ.

Сумын Засаг даргын орлогч залуу “Хөшөөтийг цаашид стратегийн орд болгож, УИХ, Засгийн газраас шахалт шаардлага үзүүлэхгүй бол орон нутгийнханд ямар ч үр өгөөж өгөхгүй нь” хэмээн иргэний хувьд бодож явдгаа хэлсэн. Сүүлийн үед “Мо Эн Ко”- гийнхон засаг захиргааны асуудалд хөндлөнгөөс орол - цох болсон гэнэ. Уурхайн тосгон буюу Хөшөөт багийн иргэд уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн тоосжилтоос болж харшил, тууралт зэрэг янз бүрийн өвчнөөр өвчлөх болжээ. Тиймээс тэднийг нүүлгэн шилжүүлэх талаар сүүлийн хэдэн жил ярьжээ. Гэтэл “Мо Эн Ко”-гийнхон өнөөдрийг хүртэл хаашаа нүүлгэх нь тодорхойгүй, сураг сонсвол Дарви сум руу шилжүүлэхээр цаагуураа ярьдаг гэнэ. 100 орчим өрхтэй, 500 орчим иргэнтэй бүхэл бүтэн нэг багийг нь ийнхүү тасалж, шилжүүлэх асуудлыг нэг компани бие даан шийдэж эхэлжээ.

Энэ нь Цэцэг сумын удирдлагыг басамжилсан хэрэг хэмээн үзэж байна. Олон удаагийн шаардлага хүсэлтээр “Мо Эн Ко”-гийнхон тус сумын Хажинга багийн төвийг барьж өгөхөөр болжээ. “Мо Эн Ко” компанийн барилгын туслан гүйцэтгэгч ”Дунхажин” компани энэ сарын 20-нд ашиглалтад өгнө хэмээн амлажээ. Тэдэнтэй уулзахаар хөдөллөө. Харваас хятадууд амьдарч буй нь андашгүй заваан бохир орчин, навсайсан майхан бүхий кемпэд очлоо. Машинаас буухтай зэрэгцээд нэгэн хятад хүүхэн гар хөлөө савчуулан орилж хашгиран хэн нэгнийг зандчин, зодож байхтай таарлаа. Яваад очвол баахан хятадууд дунд хоёр монгол залуу чононд боорлуулсан аятай зогсож байв. Юу болоод орилж хашгираад байгааг асуувал камер харсан хятадууд өнөөх орилоод байсан хүүхнээ хятадаар зандран арай гэж дуугүй болгов.

Тэр айхтар хүүхэн нь тус компанийн орчуулагч Уул гэгч бөгөөд загнуулж зандчуулаад байсан хоёр залуугийн нэг нь Цэцэг сумын Засаг дарга Д.Мөнхтөр гэнэ. Түүнтэй уулзлаа. Хажуу шанаа нь шалбарчихаж. Гар хөлөө савчуулаад байсан тэр хятад хүүхэн маажчихсан бололтой юм. Уг нь Д.Мөнхтөр ээлжийн амралттай байгаа аж. Гэвч Хажинга багийн ашиглалтад орох хугацаа дөхсөн тул тэдэнтэй уулзаж ажлаа шавдуулахыг шаардсан нь хятад орчуулагчийн уурыг хүргэсэн гэнэ. Арай ч дээ, хэлэх ч үг олдоогүй. Сумын Засаг дарга шаардлага тавьсныхаа төлөө ийнхүү нэг орчуулагч согтуу хүүхэнд зодуулаад, загнуулаад зогсож байна гэдэг эмгэнэл. Ховдод төр нь төр шиг, засаг нь засаг шиг ажиллаж чадахг үй байгаагийн доромжлол нь энэ биш гэж үү.

Эдгээрээс дүгнэхэд: Монголын төрд ашигт малтмалын ордуудаа хэрхэн ард түмэнд ашигтайгаар "ашиглах" талаар ямарч цэгцтэй бодлого байхгүй нь харагдлаа.
Д.Жамц
стратеги судлаач
2011.9.23


Ulaanbaatar time

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP