- Агуулгын шошго

 ЗАЯА ТӨӨРӨГӨӨР ӨГӨГДСӨН ХҮН ГЭДЭГ "ӨӨРИЙН БУРХАНАА" ТАНЬЖ "ЗҮЛГЭЖ" ХУВЬ ТАВИЛАНГАА ӨӨРЧИЛЖ БОЛНО.

Энэ дэлхийд зөвхөн хүн л ертөнцийн зүй тогтолийг танин мэдсэнээрээ санаатай болоод санамсаргүйгээр байгаль, эх дэлхийгээ өөрчлөх боломжийг өвлөж төрсөн уургаас бүтсэн оюун ухаант амьтан. Заяа төөргөөр өгөгдсөн энэ гайхамшигтай боломжуудаа хэрхэн таньж мэдэж зөв ашиглаж амжилтанд хүрсэн бэ? гэдэг нь үргэлж юуг юутай харьцуулж байна вэ? гэдгээсээ хамаарч "Зөв" ба "Буруугийн" дэнсэнд үнэлэгдсээр, шигшигдсээр ирсэн. Байгаль, эх дэлхийгээ эргэж сэргээж болохуйцаар, эргэлт орчилд нь гай болохгүйгээр өөрчилж болох эрх зөвхөн бидэнд л байгаа. Энэ эрхээ эдэлж өөрчлөлт хийж эхлэхэд доорхи гурван субъектын аль нэг нь болж хувиран улс орныхоо хөгжилд оролцож баялаг бүтээх хэрэгтэй болдог.

Улсын аливаа  үйл хэргийг санасанчлан бүтээдэг тулгын гурван чулуу субъектууд нь:

•    Бодлого, шийдлийг нээж гаргагчид-Судлаачид, технологчид, эрдэмтэд, инженерүүд, салбарын болон байгууллагын төлөвлөгчид

•    Зохион байгуулагчид-Удирдагч нар, менежерүүд

•  Хэрэгжүүлэгчид-Ард түмэн буюу үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид, худалдаачид, дэд бүтцийнхэн

Улс орны хөгжлийн тулгын гурван чулуу болох энэ субъектууд нь аль нь ч алинаасаа илүү биш, бас дутуу биш. Энэ талаас нь харж ерөөсөө болохгүй. Үндсэн хуулинд тус тусдаа багана бүтэц буюу засаглалыг үүсгэнэ. Аль нэг нь байхгүй юм уу ажиллах нөхцөл нь бүрдээгүй тохиолдолд улс орны ямар ч ажил яаж ч хичээгээд явахгүй. Хувь заяа харамсалтай гэж хэлж болох тийм хүнд хэцүү байдалд орно. Үндсэн хуулинд яг ингэж гурав хуваагдаж тусах хэрэгтэй. Энэ гурван үндсэн засаглалаас зарим нь дотроо бас тусдаа засаглалуудад хуваагдаж хуульчлагдах шаардлагатай ба хэн хэзээ аль засаглал руу орох, тэр нь хэдэн хүнтэй байх зэрэг нь дараагийн асуудал юм. Гол нь эрх мэдлийг ард түмэн эзэгнэх, түүнийхээ зарим эрх үүргүүдийг тараан байршуулж тэнцвэртэй засаглалуудад хувааж төрийг ажиллуулах явдал юм. Маш энгийнээр ойлговол айлын аав өөрт нь бүх эрх мэдэл байгаа гээд бүгдийг өөрөө хийдэггүй гэр бүлийн гишүүд бүгд л тэгш эрхтэйгээр оролцож бие биенээ хайрлан хүндэтгэж ажил төрлөө хувааж аваад амжуулж хийдэг биз дээ. Яг түүнтэй адилхан гэсэн үг.

Бодлого шийдлийг нээж гаргагчид нь

•    Шинэ зүйл бүтээх хувийн зорилготой эсвэл захиалгатай байх хэрэгтэй.

•    Хангалттай мэдлэг, чадвар, туршлагатай байна.

•    Зарцуулах хөрөнгө, гарах үр дүнгээс олох ашиг, цалин, хангамж нь тодорхой байх хэрэгтэй.

Эдгээр нөхцлүүд бүрдсэн үед хүссэн үр дүнгээ гаргаж авахын тулд ажиллах нөхцөл нь бүрдэнэ. Эдгээр нөхцөл нь бүрдэхгүй бол бодлого шийдлийг нээж гаргагчид хоцрогдох, гадагш нүүдэллэх аюул нүүрлэнэ. Тэд байхгүй бол бренд бүтээгдэхүүн, бренд үйлчилгээний талаар бодохын ч аргагүй болно. Дэлхийг хамарсан том дайнууд болсны дараа дайны хөлд нэрвэгдсэн улсуудын үйлдвэрлэл үйлчилгээ авах юм байхгүй болтлоо адилхан эвдэрч сүйддэг. Гэвч хоромхон хугацааны дараа зарим нь бүх юм нь цэгцэндээ орж үйлдвэрлэл үйлчилгээгээ сэргээгээд бүр илүү гарч хөгжиж чадаад байхад зарим нь маш бага өртсөн мөртлөө эргэж хөгжиж чадахгүй уддагийн гол учир нь бодлого шийдлийг нээж гаргагчдад байдаг. Тухайн улсыг хорлоё гэвэл бодлого шийдлийг нээж гаргагчидыг нь худалдаад авчихад бүх хөгжил нь зогсдог байна. Эргүүлж сэргээхэд доод тал нь 10 жил орно. Энэ нь авъяаслаг хүнтэй, хүний амьдралын мөчлөгтэй холбоотой зүйл учраас ингэж удаан хугацаа зарцуулагддаг ажээ. Бодлого шийдлийг нээж гаргагчид зарим нь зохион байгуулагчид болж болох боловч бүгд зохион байгуулагчид болох гэж оролдвол "Дарга-улс" болж дараа дараагийн бодлого шийдлийг гаргах ажил нь хоцрогдон хөгжил зогсонги байдалд орно. Хуучны хашир дарга, МЭРЭГЖИЛТНҮҮД өөрсдийн халааг бэлдэхийн тулд доод тал нь 10 жил зарцуулдаг байсны гол учир нь бодлого шийдлийг нээж гаргагчдаасаа хэн нь зохион байгуулагч болох боломжтойг харахаас гадна бодлого шийдлийг нээж гаргагчидынхаа армийг нураачихгүй байх талыг маш их анхаардаг байсан хэрэг юм. Сүүлийн үед хөгжиж байгаа Хятад, Бразил, Энэтхэг зэрэг орнууд гадаадын өндөр хөгжилтэй улсуудын том үйлдвэрүүдийг худалдаж авах сонирхол их болсны цаад учир нь бодлого шийдлийг нээж гаргагчидыг нь нэг нэгээр нь авч байснаас үйлдвэртэй нь хамт "бөөндөх" ажлыг зорилготой хийж байгаа хэрэг юм.

Зохион байгуулагчид нь

•    Зохион байгуулагчид гэж нэрлэгдэх удирдагч нар нь зөв зорилгоо макро ба микро түвшинд олж харж, гаргаж тавих чадвар, сэтгэл, хүсэл зориг, түүнийг    хэрэгжүүлэх бодлоготой, стратегич шинж чанартай байна. Ард түмний жинхэнэ удирдагч гэж хэнийг хэлэх вэ гэдгийг дахиад нэг тодотгож хэлье:

Ард түмнээ сайхан амьдруулъя гэдэг оноштой өвчнөөр архаг өвдсөн хүнийг жинхэнэ улс төрч гэнэ. Энэ өвчин ард түмэн сайхан амьдрал цогцлоох, хөдөлмөрлөх, өмчлөх эрхээ олж авсан тэр цагт илааршиж эхэлнэ. Д.Жамц

•    Зохион байгуулах ур чадвартай, туршлагатай, тактикч байх

•    Нийтийн амжилтаас сэтгэл зүйн таашаал авах мэдрэмжтэй байх хэрэгтэй. Ийм удирдагч шудрага, сэтгэл сайтай, шуналгүй, үнэнч, хуулийн хүрээнд баригдаж ажиллахдаа түүртдэггүй онцгой байж чаддаг. Тийм удирдагчид итгэж болно. Зохион байгуулагчид өөрсдийгөө бодлого шийдэл нээж гаргагчид гэж үздэг боловч жинхэнэ амьдрал дээр бол бодлого шийдлийг гаргагчдын шийдэл, бүтээлээс сонголт хийж түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулагчид л байдаг. Улс орны салбар бүрийн бүх зүйлийг мэдэж бүх шинжлэх ухааныг тэнцүү дээд түвшинд судалсан тийм бодгаль хүн байтугай нам ч байх боломж хэзээ ч байдаггүй учраас судалгаа шинжилгээ хийж шийдэл гаргахад Бодлого шийдлийг нээж гаргагчид хэмээх тусдаа субъектууд ажиллах шаардлага заавал гардаг байна.

Хэрэгжүүлэгчид нь
•    Бодлого шийдвэр нээж гаргагчдын шийдсэн арга, технолог
•    Зохион байгуулагчдын дэс дараалал тогтоосон менежмент, бүтэц, зохион байгуулалт
•    Хөрөнгө оруулагчдын хөрөнгө мөнгөөр материал баялагийг бүтээдэг байна. Хэрэгжүүлэгчдийн ажиллах эрх зүйн орчныг бодлого шийдвэр нээж гаргагчид болон зохион байгуулагчид хамтарч гаргадаг бүтэц хамгийн үр ашигтай болох нь нотлогдсон. Учир нь зохион байгуулагчид болох төр, хэрэгжүүлэгчид болох ард түмний яг дунд нь салбар болон  улс, олон улсын зах зээлийн баялаг судалгаа хийчихсэн тухайн бүтээгдэхүүн, түүнийг бүтээх технологтойгоо хамт байршиж байдаг. Мөнгө, технолог, хууль эрх зүйн орчин гэсэн гурван хүчин зүйл бэлэн болмогц тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлийн тооны болон чанарын дутууг хангах зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээг явуулж эхэлдэг. Уг бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бодит баялаг бий болж капиталын үүрэг гүйцэтгэх нэмүү өртөг төрнө. Хувийн өмчийн байгууллагынхан эхний үед ийм олон нөхцөл бүрдэж байж өртөг шингээсэн жинхэнэ баялаг бий болдог гэдгийг мэддэггүй. Өмчийн хэмжээ ихсээд олон ажиллагсдын ажлын байрыг бий болгомогц хүссэн хүсээгүй төрөөс хамаарах хамаарал ихсэж заримдаа хаяад зугтмаар үе олон гарч эхлэнэ. Энэ үед төрийн оролцоо аль болох бага, урьдчилж төлөвлөж болохуйц татвар, хууль эрх зүйн тогтвортой, зөв орчинтой байх шаардлага ус агаар мэт хэрэгтэй болно. Нийтийн өмчийн хэлбэрээ зөв шийдэж ард түмэндээ нийтийн өмчийг захиран зарцуулах төвлөрсөн байгууллага, сангуудаар дамжуулан сайн өмчлүүлж чадсан орнуудад олон төрлийн төрийн дарамт, савлагаа гарах нь хамгийн бага байдаг нь тодорхой болсон. Үүний нарийн учир нь элдэв хууль эрх зүй, хөрөнгө мөнгөний савлагааг нийтийн өмчийг захиран зарцуулах эрх эзэмшсэн төр л үүсгэдгээс тэгдэг байна. Савлагаа үүсгэхэд гол үүрэг гүйцэтгээд байдаг нийтийн өмч, түүнийг захиран зарцуулах эрхийг нь төрөөс аваад ард түмний нийтийн өмчийн төвлөрсөн мэрэгжлийн байгууллагуудад өгчихөнгүүт нөгөө төр рүү орох гэж зүтгэдэг бизнесийнхэний сонирхол хумигдаж төрд жинхэнэ сэтгэл сайтай ард түмэндээ хэрэгтэй зүйл хийж сэтгэлийн таашаал авах сонирхолтой мэрэгжлийн хүмүүс орж эхэлдэг байна.

Нийтийн өмч болон түүнийг захиран зарцуулах эрхийг зохион байгуулагчид дангаараа эзэмшсэн үед ажил хэргийг хэрэгжүүлэгчид ба бодлого шийдлийг гаргагчид ажиллах боломжгүй болж авилгал хээл хахууль хүссэн ч эс хүссэн ч цэцэглэн хөгжих шимт хөрс суурь нь бүрэлдэнэ. Түүнийг захиргааны аргаар хичнээн устгах гэж хууль дүрэм гаргаж, хүчний байгууллага олноор нь байгуулж хорьж цагдаад амжилт олж байсан удаа байхгүй..Ард түмнээ огоорон өөрсдийн эрх ашгийг дээдэлсэн зохион байгуулагчид нь ажил хэргийн бүтээлч, үр ашигтай гүйцэлдэх боломжийг алдах төдийгүй шинээр шийдэл гаргагч, зохион байгуулагчид төрөн гарч ирэх замыг заавал хаадаг байна. Хэрэгжүүлэгчид болон бодлого шийдэл гаргагчид үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрч байсан түүх байхгүй бөгөөд дарангуйлагч заавал балран унадаг нь үүнтэй холбоотой. Дарангуйлагч төр мөн үү биш үү гэдгийг нийтийн өмч, түүнийг захиран зарцуулах эрх алинд нь байна гэдгээр маш хялбархан танин мэдэх боломжтой. Дарангуйлдаггүй, авилгалгүй, хүнд сурталгүй төртэй байя, байлгаяа гэвэл нийтийн өмчийг өмчилж, өсгөж, аривжуулж чаддаг тэр субъект болох ард түмэнд нь өгч ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Хүчирхэг төр гэж "баян өмчтэй" төрийг огт хэлдэггүй, харин өөрсдийн байгуулсан төрийг дээдэлдэг баян чинээлэг амьдралтай иргэд, гэр бүлүүд, бизнесийн байгууллагууд бүхий төрийг л хэлдэг. Төр нь ард түмэнд үзүүлэх ёстой үйлчилгээгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай хэмжээний өмчийг улсын өмч хэлбэрээр хуулиар зөвшөөрүүлэн авч үлдээд үлдсэн өмчийг нийтийн гэж нэрлэгдэх ард түмний өмчлөлд шилжүүлж түүнийг хувийн өмч хөгжих хүчирхэг хөшүүрэг болгон ашиглаж, хөгжүүлж, аривжуулах нь зөв юм. Монголын ард түмний нийтийн өмч нь газар ба түүнийг захиран зарцуулах эрхийг ард түмнийхээ нийтийн өмчлөлд өгөхөөс шууд эхэлнэ. Газар болон бусад ямар хэлбэрийн нийтийн өмчүүд байдаг, тэдгээрийг ард түмэн хэрхэн өөрсдийн байгуулсан нийтийн өмчлөлийн төвлөрсөн байгууллагаараа дамжуулан өмчилж, яаж эдийн засгийн эргэлтэнд оруулдаг талаар хойно өгүүлэх Эдийн засгийн харилцааны Чандмань онол буюу өмч гэсэн хэсэгт тодорхойлон дурьдсан байгаа. Улсын аливаа  үйл хэргийг санасанчлан бүтээдэг тулгын гурван чулуу-субъектууд маань хоорондоо яаж байнгын динамик амьд харилцаануудад орж тэнцвэрээ хадгалах боломжтой болдог аргыг доорхи зургаар схемчлэн харууллаа.

Үндсэн хуулинд заавал тусгагдаж байж хэрэгжих ёстой эрх, үүргээр нөхцөлдсөн субъектуудын хоорондын харилцаануудын стандарт загварыг ингэж тоймолсноор түүнийг хэрэгжүүлэх арга замыг бүтэцтэй нь мэдэж авах, богино хугацаанд хуульчлан баталгаажуулж хурдтай мөрдөж ажиллах нөхцөл бүрдэнэ. Үүнийг бодлоготой, зорилготой улс төр, эдийн засгийн хөгжил, тэдгээр дээр суурилсан нийгмийн зөв цогц харилцаа гэж ойлгох хэрэгтэй.


Нэн яаралтай хийх зүйл:

-Гадаад улсад "хараар" ажиллаж амьдарч байгаа иргэдээ Монгол улсын хүндэт иргэн болгон өргөмжилж давхар иргэншилтэй амьдрах боломжийг нээж өгөх. Тэд маш их мөнгийг монголд байгаа ар гэрийнхэндээ явуулж, маш олон хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж, маш их мөнгийг орон сууц худалдаж авахад өгсөн. Тэд дураараа амьдрах эрхтэй. 

-Монгол ээж ааваас бүрэлдэж гадаадад төрсөн ач үрс нартаа давхар иргэншил авах боломжийг нээж өгөх. Ерийн давхар иргэншилтэй бяцхан иргэнээс "Хүндэт иргэн" болж дэвшихэд тавигдах шаардлага: а.Монгол улсаа мэддэг, удам судраа судалсан, зургийн цомогтой, Монгол улс, монголчуудаараа бахархдаг байх б.Монгол хэлээ мэддэг ярьдаг, бичдэг,  МОНГОЛ НОМ УНШДАГ байх в.Монгол ёс заншил, урлагаа судалсан, өөртөө таарах урлагийн авъяасаа хөгжүүлэх эрмэлзэлтэй болсон байх. Аав ээж, эмээ өвөө нь одоо л хүүхдүүддээ сайн тусалж, монгол орчноо гэр бүлдээ үүсгэж хамтдаа хичээхгүй бол 10 жилийн дараа гэхэд маш их харамсалтай үр дүн гарсан байх болно. Хөөрхөн ач үрсээ хожим "Бага байхад минь Монгол хэл заагаад өгчихгүй яав даа?! " хэмээн харамсахад хүргэж болохгүй. Гадаадад багадаа л монгол хэлээ сайн сурахгүй бол Монгол үг хэллэгээр сэтгэх чадвараа шууд алдана. Монгол контeнтуудыг маш яаралтай, дээд зэргийн чанартай, гүн философ сэтгэлтэй хийсэн уран бүтээлчидийг бодлогоор дэмжих цаг нь аль хэдийн болоод өнгөрч эхэлж байна.  

-Гадаад хүнтэй гэр бүл болж гадаад улсын иргэншил авсан иргэддээ давхар иргэншилтэй болох боломжийг олгох. Бид тэднийгээ мартаагүй л байгаа

-Гадаадад цагаачилсан иргэддээ давхар иргэншил авах боломж олгох. Бид тэднийгээ мартаагүй л байгаа



-------------------------------------------------------------------------------

Танилц: 2020 оны шилдэг татвар төлөгч 

10 ААН


http://itoim.mn/article/pyqFe/27521

Татварын ерөнхий газраас 2020 оны хамгийн шилдэг татвар төлөгч, цар тахлын хүнд үед ажлын байраа хадгалсан, ашигтай ажилласан тус тус 10 ААН-ийг зарлалаа.


Хамгийн их татвар төлсөн 10 аж ахуйн нэгж:



Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ- 752,6 тэрбум төгрөг


Эрдэнэставан толгой ХК- 461,3 тэрбум төгрөг


Оюутолгой ХХК- 350,7 тэрбум төгрөг


АПУ ХХК- 139,6 тэрбум төгрөг


Энержиресурс ХХК-161,6 тэрбум төгрөг


Болдтөмөр Ерөө гол ХХК- 77,7 тэрбум төгрөг


Спирт бал бурам ХХК- 77,5 тэрбум төгрөг


Ти Жи Ви Си Өү ХХК- 80,8 тэрбум төгрөг


Хүрэн толгой коал майнинг ХХК- 54,6 тэрбум төгрөг


Тавантолгой ХК 60,0 тэрбум төгрөг


Эдгээр 10 аж ахуй нэгжүүд нийт 2.2 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.


Хамгийн их ашигтай ажилласан 10 аж ахуй нэгж:


Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 666,4 тэрбум төгрөг


Эрдэнэставан толгой ХК 482,9 тэрбум төгрөг


Хүрэн толгой коал майнинг ХХК 202,4 тэрбум төгрөг


Хаан банк ХХК 201,5 тэрбум төгрөг


Энержи ресурс ХХК 187,8 тэрбум төгрөг


Ти Ти Жи Ви Си Өү ХХК 184,3 тэрбум төгрөг


Тийсс монгол ХХК 182,2 тэрбум төгрөг


Бодь интернэшнл ХХК 161,1 тэрбум төгрөг


Монголын Алт МАК ХХК 109,9 тэрбум төгрөг


М Си Эс Проперти ХХК 103,0 тэрбум төгрөг


Хамгийн сайн ажлын байраа хадгалсан, нэмэгдүүлсэн 10 аж ахуй нэгж.


Тавантолгой түлш ХХК- 5025 ажлын байр


Мобиком ХХК- 2760 ажлын байр


Юнител ХХК- 1909 ажлын байр


Номинхолдинг ХХК- 1884 ажлын байр


Таванбогд фүүдс ХХК- 1729 ажлын байр


Өндөр алтайн зам ХХК-783 ажлын байр


Мэдээлэл холбооны сүлжээ ХХК- 2240 ажлын байр


Багануур ХК-1729 ажлын байр


Жимобайл ХХК- 927 ажлын байр


Жүр Үр ХХК- 1702 ажлын байр


Эдгээр аж ахуй нэгжүүд нь өнгөрсөн жилийн ажлын байрыг нийт 9568-аар нэмэгдүүлсэн байна

- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP