- Агуулгын шошго


ДАЯАРЧЛАЛ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙГАА ХЭРЭГ ВЭ

http://ubman.mn/policy-and-economica-in-our-life/35-policy-a-economica-in-our-life/218-noforglobalization

XX зууны сүүлийн хагаст хүн төрөлхтөнд даяарчлал гэдэг үзэл суртал, хэм хэмжээг Барууны элитүүд тулгасан билээ. Харин тэгвэл даяарчлалын цаад мөн чанар бол бүх хүн төрөлхтнийг эрхшээн удирдах бүхий л хөшүүргүүд (мөнгө санхүү, эдийн засаг, соёл, байгалийн нөөц баялаг, хүн ардынх нь эрдэм мэдлэг, ажиллах хүчийг нь хямд цөлмөх боломжууд гэх мэт)-ийг булаан эзлэх үйл явц юм.

Үүнийг мөнгө хүүлэх банкны бизнес үүссэн цагаас хойш сүүлийн 400 орчим жилд болж өнгөрсөн эзлэн түрэмгийлэх дайнууд үүн дээр дэлхийн I ба II, Хүйтэн дайныг өдөөж үүнээс өөртөө асар их ашиг унагасан, эрт дээр үеэс хүнийг боолчлолд худалдах ба хар тамхины наймаа, улс орнуудад мөнгө хүүлэх гэх мэт аргаар шимэгчилж хэт баяжсан банк санхүүгийн олигархи бүлэглэл далдуур зүтгүүлж байгаа ажээ.


Үнэн хэрэг дээрээ "даяарчлал" гэдэг энэ үйл ажиллагаа бол ингэж зальтай нэрлэсэн ч харин цаад мөн чанар нь дэлхийн бүх улс орнуудыг, ард түмнүүдийг эзлэн түрэмгийлж эрхшээлдээ оруулах гэсэн колоничлолын орчин үеийн халхавч юм. Энэхүү бүх хүн төрөлхтнийг “нэг гар доор хийж базах” гэсэн оролдлогууд түүхийн туршид олон тооны эзлэн түрэмгийлэх дайнуудын хамгийн гол цаад зорилго байсан бөгөөд гагцхүү сөрөн зогсож үүний эсрэг тэмцэж тусгаар тогтнол, бие даасан байдлаа хамгаалж ирсэн улс, ард түмнүүд л дэлхийн газрын зураг дээр тэсч үлдсэн билээ.


___________________________________________________________
Жич: Манай зарим ухвар мөчид хүмүүс эсвэл хөлсний үзэл сурталчид Монгол улс 1921-1990 онд Оросын колоничлолд байсан мэт ямар нэг тодорхой факт баримт, бодитой судалгаагүйгээр гагцхүү сэтгэл хөөрлөөр дүгнэж үзэл сурталжин их ярьж бичдэг болсон. Гэвч энэ бүхнийг хүн төрөлхтний түүхэнд бодитоор байсан, одоо ч байсаар байгаа харийн колоничлолын сонгодог шинж чанарууд ба хүргэдэг үр дагавруудтай нь өнгөрсөн 70 жилд олсон байсан ололт амжилтууд ба гарз хохирлуудаа шинжлэх ухааны үүднээс харьцуулан үзвээс шал өөр дүр зураг гарч ирдэг. Бид манай улс үндэстэн 20-р зууны эхэн үед чухам ямар болчихсон байсан, үүнийг гэтлэн давахын тулд ямар их хүчин чармайлт цаг хугацаа хэрэгтэй болсон, бид бусад улс орнуудтай харьцуулахад ямар түвшинд хүрчихсэн байсан зэргийг эргэн авч үзэж гагцхүү факт баримтуудад л үндэслэж ярих ёстой юм. Энэ тухай дараа дэлгэрэнгүй бичнээ...
______________________________________________________________


Харин "Хүйтэн дайн"-ы дараа манай гариг зарим гэнэн хүмүүсийн бодож байснаар бумбын орон болчихоогүй ба энэ үйл явц ардчилал+эрх чөлөө+чөлөөт зах зээл гэх мэт анх сонсоход бол сайн сайхан, жирийн хүмүүсийн төлөө мэт санагдах гэвч харамсалтай нь хулхи үгэн халхавчуудын доор цааш улам гүнзгийрсээр байна! Яагаад хортой алим гадна талаасаа час улаан + маш сайхан харагддаг гэдгийг сануулж ёгтолсон нэг  үлгэр байдгийг эргэн санаарай, эргүүлэн бодоорой...



Эрт дээр үед эртний Егитетийн нууц мэдлэгүүдийг хадгалагчид дэлхийн ард түмнүүдийн худалдаа, соёлын харьцааг ашиглаж аажмаар өөрийн бүрэн эрхшээлд татан оруулж эзлэн авах арга болгон хувиргаж энэхүү худалдаа, соёлын харьцааг өөрсдийн явцуу ашиг зорилгоор зүтгүүлж удирдаж болно гэдгийг ойлгосон ажээ. Тэднийг залгамжлагчид - өнөөгийн Барууны санхүүгийн элитүүд өөрсдийн энэ зорилгодоо хүрэхийн тулд энэхүү үйл явцын цаад мөн чанарыг хүмүүсээс нуухын тулд үүнийг "даяарчлал" гэж нэрлэж улс орнуудын нийгэм хүн ардын "тархийг барих" - далдаас удирдах ерөнхий зарчмууд ба схемүүдийг боловсруулж энэ үйл явцыг толгойлж эхэлсэн байна...



Одоо даяарчлалын энэхүү үйл явцыг хэрхэн яаж, ямар 6 арга зэвсгээр далдаас удирдаж байгааг авч үзье.



6 дахь арга зэвсэг нь бол алж устгах зэвсэг юм.
Энэ бол эрт дээр үеэс энэ зорилгоор хэрэглэж ирсэн уламжлалт буу зэвсэг, танк, бөмбөгдөгч онгоцууд гэх мэт юм. Энэ нь хүмүүсийг алж устгаж мөн материаллаг баялагийг нь эвдэн сүйтгэж буулган авч эрхшээлдээ оруулах зорилготой байсаар ирсэн юм.



“Дайн бол энэхүү улстөрийн бодлогыг өөр арга хэрэгслүүдээр л үргэлжлүүлж байгаа хэрэг юм”

Карл фон Клаузевиц

Хамгийн эртний, хүмүүсийг эрхшээл удирдлагадаа хурдан оруулах арга бол дайн юм. Аливаа дайны зорилго бол нутаг дэвсгэр, байгалийн нөөц баялагууд ба хүн амынх нөөц боломжуудыг булаан эзэлж авах эсвэл дайснаа бүрэн устгаж хүйс тэмтрэх явдал билээ. Хүн төрөлхтний түүхэнд ийм олон олон цус асгаруулсан дайнууд гарч байсаан. Даян дэлхийн түүхэн үйл явцын үр дүнд бүхэл бүтэн улс, ард түмнүүдийг устган боолчлох зорилготой илүү нарийн бодож төлөвлөсөн, илүү төгс арга зэвсгүүд гарч ирэх болсон юм.

Одоо хүн төрөлхтөн үүний урхинд орсон байгаа билээ. Учир нь одоо хүн төрөлхтний нэг хэсэг нь тусгаар тогтнол, бие даасан байдлаа хадгалж байхын тулд (!) нөгөө дайсагнагч талаас тулгаж өөр арга замгүй болгож байгаа, эцэс төгсгөлгүй зэвсгээр хөөцөлдөхөд улам их баялагаа хөрөнгө хүч гаргаж байхаас өөр аргагүй байдалд орчихоод байгаа юм. Эцсийн эцэст одоо олон улс орнууд өөрийн геоулстөрийн дайсантайгаа хамт манай гаригийн бүх амьдралыг, хүн төрөлхтний бүх соёл иргэншлийг устгаж чадах тийм их хүчтэй зэвсгүүдийг бодож бүтээсэн, хуримтлуулсан байгаа билээ. Тэдний нэг хэсэг нь бусад улс орнууд уруу элдэв шалтгаар дайн хийх, харин ихэнх нь өөрсдийгөө батлан хамгаалахаас өөр аргагүй байдлаас улам их цэргийн зардлууд гаргах болсон билээ...

Өнөөдрийн энэ дэлхий дээр ардчилал гээч бол үнэт зүйл бус харин эзлэн түрэмгийлэх зэвсэг, эдийн засгийг нь түүхий эдийг нь борлуулалтын зах зээлийг нь булаан эзлэх халхавч, ард түмнүүдийг санхүүгийн бүрэн эрхшээлдээ барьж байх “тархины аргамжаа”, үзэл суртлын зэвсэг юм байна гэдгийг улам бүр олон хүмүүс олж харж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсоор байгаа юм. Ардчиллын “цайз” гэж сурталддаг нэг улс 16 триллион долларын гадаад өрөндөө живсэн байгаа мөртлөө жил бүр ойролцоогоор 1 триллион долларыг цэрэг дайны зардалдаа гаргаж бараг жил бүр хулхи шалтагаар шинэ дайн дэгдээж байна. Энэ их дайны зардал нь манай бөмбөрцгийн үлдсэн бүх (!) улсуудын 1 жилд батлан хамгаалахдаа зарцуулдаг бүх зардлуудыг нэмснээс ч илүү их байгаа юм...



5 дахь арга зэвсэг нь бол улс, ард түмнүүдийг аймаглан устгах - геноцидын зэвсэг юм



Үүнд архи тамхи, мансууруулах бодисууд, генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнүүд эмүүд, “хүнсний” гэх элдэв төрлийн хүнсний нэмэгдлүүд болон бусад химийн аргууд ордог. Энэ нь зөвхөн өнөөдөр амьдарч байгаа жирийн хүмүүсийг төдийгүй тэдний үр удам, хойч үеийг нь удамшлын өвчтэй болгож дархлалыг нь сулруулах замаар аажмаар устгаж байна.



“Дорно зүгийн варваруудаас ариун цэвэрч байдлыг нь устгаж үгүй хийх хэрэгтэй. Тэдэнд зөвхөн архи ба тамхи л нэвтрүүлэх ёстой”            Адольф Гитлер



Энэхүү геноцидын зэвсгийн тусламжтайгаар өөрөөр хэлбэл мансууруулах бодисууд, архи тамхи, зарим вакцинууд ба генийн өөрчлөлтүүдтэй хүнсээр бүхэл бүтэн ард түмнүүдийг устгах эсвэл өөрийн зорилгуудын доор эрхшээлдээ оруулж эхлээд байна. Гэхдээ энэ бүхнийг нь ард түмнүүд, жирийн хүмүүс геноцидийн зэвсэг гэдгийг нь таньж мэдэхгүй байлгахын тулд тэдгээр "хоруудаа" элдвийн моод зуршил, өнөөгийн энэ “барууны соёл”, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, зориуд түгээж тараасан байгаа үг слэнг хэллэгүүд, ямар ч хоргүй зүгээр л стресс тайлах хэрэгслүүд гэж, зугаа цэнгэлд заавал хэрэгтэй эд гэж сурталчилж, вакциныг зарим өвчинд тэсвэртэй байлгадаг гэх мэт түмэн хулхи шалтгаануудаар хийж байна. Бодит байдал дээр энэ нь тухайн үндэстний удам угсаатны генийн санг устгаж байгаа, өнөөгийн болон ирээдүй хойч үеийн хүмүүсийг сэтгэл оюуны хувьд төдийгүй бие бялдарын хувьд алж устгаж байгаа геноцидын зэвсэг юм.



Энэ бүхэн бидний, монгол хүн нэг бүрийн ойлгож ухамсарлаж байж хийсэн сонголт мөн гэж үү? Энэ бол бидэнд элдэв реклам, моод, дотоод ухамсарт нь зугуухан гэхдээ хүчээр суулгаж өгсөн байгаа үнэндээ бол “сонголтгүй сонголт” юм. Одоогийн энэ амьдралын орчин, орчин үеийн гэгч “соёл” нь өнөөгийн хүмүүсийг бүүр хүүхэд байхаас л Худлаа №1 (элдэв энэ бүх хорыг хэмжээтэй хэрэглэвэл яах ч үгүй гэсэн) эсвэл Худлаа №2 (элдэв энэ хоруудыг хэмжээгүй хэрэглэвэл хор уршигтай гэдэг)-ын нэгийг л сонго гэж байнга ТВ, сонингоор сурталдаж байдаг билээ.



4 дэх арга нь улс түмнүүдийг эдийн засгийн бүрэн хараат, гэнэн улстөрчид залуу үеийг нь эрүүл ухаанаас “эрх чөлөөтэй” болсон боолуудаа болгох арга зэвсэг юм.



Даяарчлал гэдэг энэ төслийн цаад эзэд хүн төрөлхтнийг “хуурамч цаасан” мөнгөний бүрэн эрхшээлдээ оруулах, мөнгө хүүлэгчдийн дэлхийн сүлжээндээ татан оруулж залгих зорилготой юм.



“Аливаа улс орны мөнгөний бүх эрх мэдэл хяналтыг л надад өгчих, тэгвэл хэн хууль тогтоож байх нь надад огтхон ч падгүй”.                  Амшель Ротшильд



Даяарчлагчид бүх ард түмнүүдийг устгачих нь ямар ч утгагүй, иймээс өнөөгийн үнэн хэрэг дээрээ боолууд болгосон байгаа хүмүүсээс хэн нэг нь үлдэх ёстой. Ийм учраас улс түмнүүдийг эдийн засгийг тэд өөрсдийн явцуу гэр бүлийн кланы эрх ашгуудынхаа бүрэн эрхшээлд оруулахаар зүтгэж байна. Гэхдээ яаж гэдгийг нь, үнэн хэрэг дээрээ чухам юу болоод байгааг нь ихэнх хүмүүс, ард түмнүүд ойлгохгүй (!) байхаар хийж байна. Үүнийгээ тэд өнөө үед дэлхийн мөнгө болгосон байгаа доллар-аараа дамжуулан, ОУВСан + ДБанк мэтийн зээлийн байгууллагуудаар мөнгө хүүлэгчдийн зээлийн хүүгээр дамжуулан хийсээр байна. Эдгээр банкирууд нийгэмд хэрэгтэй юу ч хийдэггүй мөртлөө зээлийн хүүгээрээ солиотой их орлого олж байдаг байна.



Харин хүмүүс, гэр бүлүүд, бүхэл бүтэн ард түмнүүд бүх насаараа ажиллаад ч энэ өрийн дөнгөнөөс мултарах боломжгүй байгаа нь мөн чанарын хувьд жинхэнэ боолчлол юм. Энэ механизмыг хэрэгжүүлэхэд цаг хугацаа их орох учир эхлээд нийгмийг амьдралд хэрэгжих боломжгүй эдийн засгийн нэг онолд итгүүлж үнэмшүүлдэг юм. Урьд нь марксизм гэж байсан бол одоо чөлөөт зах зээлийн economics онол гээчийг тулган хэрэгжүүлж байна. Ийм тохиолдолд бүх нийгэм тэр аяараа, хүмүүс зээл авдаг үгүйгээс үл шалтгаалан, энэ бүх далд механизмыг ойлгож байгаа эсэхээс үл шалтгаалан бодит байдал дээр эдийн засгийн бүрэн хараат, банкируудын энэ өчүүхэн давхаргын бүрэн эрхшээл доор нь орж байгаа нь тэр юм. Ийм болгосон хүмүүс эргээд энэхүү араатан шиг системийг өөрийг нь тэтгэж тэжээж байдаг юм.



3 дахь арга нь шашин, үзэл суртлууд, технологиуд, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд юм. Энэ нь хүмүүсийг дотоод ухамсар, ойлголт төсөөллийг энэхүү даяар эзэрхэг эзэд өөрсөддөө хэрэгтэй байдлаар боловсруулж байх боломжийг өгдөг.



“Баримт нотолгоонууд нь зөвхөн яаж тайлбарлаж харуулахаас шалтгаалдаг”. Фридрих Ницце



Хүмүүсийн дотоод ухамсар, ойлголт төсөөллүүдийг тодорхой байдлаар боловсруулсны дараа тэр ард түмнүүдийг эсвэл нийгмийн анги давхаргуудыг элдвийн буруу үзэл суртлаар, шашин шүтлэгүүдээр, нийгмийн догм номлолуудаар, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн тусламжтайгаар далдаас хамаагүй үр дүнтэй амархаан залж удирдаж болдог. Хэрэв хэрэгтэй бол урьдаас суулгаж өгсөн байгаа сэдлүүд, дотоод зөрчлүүдийг нь өдөөн хатгах, захиалгат аллагууд, хэрүүл дагуулсан нийтлэлүүд, шог зураг гэх мэтийн тусгай аргуудаар өдөөн сэдрээж бүхэл бүтэн ард түмнүүдийг хооронд нь мөргөлдүүлж болдог. Энэ нь хөндлөнгөөс харахад санамсаргүй тохиолдлын юм шиг санагдаж болох юм.



Одоо бид бүхэн Ойрхи Дорнод ба Европт түүхэн явцад бүрэлдсэн лалын болон библийн загалмайтны шашинтнуудыг хооронд нь мөргөлдүүлж дэлхийн шинэ дайн гаргах оролдлогуудыг нь харж байна. Хүмүүсийн дотоод ухамсар ба ойлголт төсөөллүүдийг “хэрэгтэй чиглэлд” боловсруулдаг хамгийн хүчтэй зэвсэг бол телевизийн сувгууд юм. Олонхи хүмүүс олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг бодит байдлыг харуулдаг, мэдээллийн хэрэгслүүд гэж тооцож байдаг боловч гашуун үнэн бол ТВ нь тухайн асуудалд хандах хүмүүсийн хандлагыг хөшигний ар дахь эздэд хэрэгтэй байдлаар бүрдүүлж хүмүүсийг мэдээллийн бүслэлтэнд, мэдээллийн барьцаанд оруулж барьж байдаг зэвсэг нь юм.



2 дахь арга зэвсэг нь тухайн ард түмний түүхийг "дахин засаж бичиж" түүхэн ой санамжийг нь үгүй хийх явдал юм.



“Ирээдүйд том алдаа гаргахгүй байхын тулд өнгөрснөө байнга эргэн харж бай”

Эртний дорно дахины цэцэн үг

Өөрийн эх орны жинхэнэ түүхийг, эцэг эхийнхээ түүх намтарыг мартсан хүн бол үндэснээсээ тасарсан мод гэдэг нь тодорхой билээ. Хэрэв бүхэл бүтэн ард түмэн өөрийн улс, ард түмний түүхийг мартаж харийн хүмүүсийн бидэнд тулган нялзаасан түүхэнд итгэх юм бол юу болох вэ? Ард түмний түүхийг тодорхой зорилгоор, үзэл суртлын өнцгөөс гуйвуулан бичсэн тохиолдолд энэ нь тухайн ард түмний ирээдүйг нь гарцаагүй өөрчилдөг гэдэг зүй тогтол, түүхэн сургамж байдаг билээ!



Чухамдаа ийм учраас шинэ+харийн+эзлэн түрэмгийлэгч үзэл сурталд тулгуурласан ИЙМ УЧРААС харийн хүчний гар хөл болсон ХҮЧИН улстөрийн тайзан дээр гарч ирэхэд ТҮҮХийг заавал харийн үзэл сурталд+өөрсөддөө ашигтай байхаар  гуйвуулдаг. Ингэж түүхийн зарим баримтуудыг хасч+танаж харин заримыг нь хэт дөвийлгөн хэтрүүлж гуйвуулан бичиж тэр ард түмний ТҮҮХЭН ОЙ САНАМЖ-ийг нь арчихыг зорилгоо болгодог.



1990 онд манай эхэлсэн энэ үйл явц бидний ТҮҮХ-ийг засч бичихээс эхэлснийг санагтун! Энэ "шинэ түүх"-энд нь маш олон түүхэн бодит баримтуудыг чухамдаа өнөөгийн энэ "байдлаа" зөвтгөхөд чиглүүлж янзалж бичсэн маш олон манипуляци + гуйвуулалт хэтрүүлгүүд байгаа... Түүхийг гуйвуулж олон нийтийн тархийг угаахын тулд нэг бол зөвхөн "хэрэгтэй" зарим "баримтуудыг" түүж бичдэг, эсвэл өөр чухал түүхэн бодит баримтуудыг огт дурсдаггүй хаядаг, эсвэл бүүр санаанаасаа зохиож гүжирдэж бичдэг юмаа. Үүний үр дүнд хүмүүс олон нийтийн толгойд шаал өөр ойлголт төсөөлөл үлддэг ба энэ нь эргээд хүмүүсийг ялангуяа хүүхэд залуучуудыг "түүхээ мэдэхгүй ойд төөрсөн сармагчин лугаа адил " болгодог. Өнөөгийн дунд сургуулийн түүхийн сурах бичгүүдийг үзээрэй, ТҮҮХийг гадарладаг бол чухам яаж түүхийг зааж байгааг үзээд та бүхэн үнэхээр шооконд орох вий...!!!



Гэхдээ энэ харийн үзэл сурталд сохорсон улстөрчид, эрхшээлд нь орсон эрх баригчид өөрсдийг нь ч бас харийн энэ хүчин цаад зорилгодоо далдуур ашиглаж байгааг тэр болгон мэддэггүй!

Ийм учраас "хүмүүс түүхээсээ хэзээ ч сургамж авдаггүй боловч Түүх зөвхөн эдгээр сургамжуудыг нь санахгүй, мэдэхгүй байсных нь төлөө хатуу шийтгэдэг" гэдгийг хэзээд санаж байх ёстой.



1-р арга зэвсэг нь хүмүүс, хойч үеийнх нь ертөнцийг үзэх үзлийг нь бүрэн "төрөл арилжуулах" явдал юм!



“Улс орныг нэгмөсөн эрхшээлдээ оруулж дарж авахын тулд хүүхэд залуучуудыг нь өөртөө хэрэгтэй байдлаар хүмүүжүүл”         Дорно дахины мэргэн үг



Хэрэв бүхэл бүтэн ард түмний ертөнцийг үзэх үзлийг нь ямар нэг байдлаар харийн хүмүүст хэрэгтэй, тэдэнд ашигтай байдлаар өөрчилж чадах юм бол энэ ард түмнийг мөнхийн эрхшээлдээ оруулж нэгмөсөн дарж авлаа гэсэн үг юм. Хэрэв ертөнцийг үзэх үзлээ харийнханд "алдаж" материаллаг үнэт зүйлүүдийг нь шүтэж хулхи сурталд нь донтож амьдрах юм бол хожим энэхүү аймшигт төрөл арилжилтыг хэзээ ч буцаан эргүүлж улс үндэстнийхээ хувьд бүрэн боолчлолоос нь сугарах, үндэстний дотоод ухамсар эрх чөлөөгөө буцаан сэргээх бараг боломжгүй болдог. Үүнийг хүн төрөлхтний буурал түүхэн дэх чухамдаа ийм замаар орж газрын хөрснөөс арчигдсан олон үндэстний гашуун түүхүүд нотолж байгаа билээ. Ийм тохиолдолд ард түмэн өөрөө түрэмгийлэн эзлэгчдийнхээ ашиг сонирхлыг өөрсдийн хэвийн амьдралын нэг хэсэг хэмээн гүнзгий төөрөлдөж өөрсдөө энэ дэглэмийг хамгаалж байдаг.



Үүний хамгийн хурц тод жишээ бол 200 гаруй жил Британийн колоничлол доор байсан Энэтхэг дэх нийгмийн кастын зохион байгуулалт юм. Одоо Энэтхэгийн нутаг дэвсгэр дээр ойролцоогоор 300 сая гаруй хүмүүс аймшигт ядуурал бүрэн гуйланчлал дотор амь зууцгааж байна. Тэднийг Үл тэвчих каст гэж нэрлэцгээдэг. Тэр олон хүмүүсийн ертөнцийг үзэх үзлийг нь өөрчилж энэхүү аймшигт ядуу гуйлгачин байдлаа нийгэм дотор оршин тогтнох цорын ганц боломжит арга гэж үздэг ертөнцийг үзэх үзэлтэй болгосонд энэ бузар гэмт хэргийн бүх утга учир оршиж байгаа юм. Энэхүү жишээ нь ард түмний ертөнцийг үзэх үзэл нь тэр хүмүүсийн амьдралыг хэдэн үеийн турш тодорхойлж байдгийг харуулж байгаа билээ.



Өнөө үед нийгэмд давамгайлагч хоёр төрлийн ертөнцийг үзэх үзлийг бид бүхэн харж байна.



Калейдоскоп (эрээвэр хураавар хэлтэрхий бантан) маягийн ертөнцийг үзэх үзэл



Хүмүүс өнөөгийн энэ бүх үйл явдлууд, бодит фактуудын бүх урсгал дунд өөрийн амьдралын байр суурийг олж чадахгүй, тэдний ойлгож төсөөлж байгаагаар нь бол аливаа шинэ мэдээлэл, шинэ үйл явдал нь ердөө л толгой доторхи бантанг нь улам л эмх замбараагүй болгож байдаг. Ийм хүмүүсийн энэ аж амьдрал, орчноо хэрхэн мэдэрч яаж хүлээн авч байгаа тэр байдал нь яг л нэг шинэ хэлтэрхий шилийг калейдоскопт оруулж тэр нь бүх ойлголт төсөөллийг нь өөрчилж орхиж байгаа мэт байдаг байна.



Мозаик (бүрэн бүтнээр нь цэгцтэй харах) маягийн ертөнцийг үзэх үзэл



Ертөнцийг үзэх ийм үзэлтэй хүмүүс өнөөгийн бидний энэ амьдрал, эргэн тойронд болж байгаа үйл явдлуудыг өөр хооронд нь холбоотой, нэгдмэл нэг байдлаар нь харж чаддаг ба энэ бүх зүйлийг шалтгаан-үр дагавруудаар нөхцөлдсөн байгаагаар нь хүлээн авч чаддаг. Тэдний хувьд аливаа үйл явдлууд гэнэтийн санамсаргүй биш байдаг ба аливаа бодит байдал ба үйл явдал нь ердөө л урьд өмнөх ойлголт төсөөлөл, зураглалыг улам илүү тод томруун болгож байдаг юм.

Гэвч өнөөгийн энэ ардчилсан зах зээлийн мөнгө ноёрхсон “соёл иргэншил” нь нийгмийн олонхид калейдоскоп маягийн ертөнцийг үзэх зүйлийг давамгайлахад хүргэж байна.



Бидний нүдээрээ харж байгаа бүх зүйл бол ердөө л зөвхөн нүдэнд харагдаж байгаа тэр хэсэг нь юм
Энэ дэлхийн юмс үзэгдлийн нүдэнд харагдах тэр гаднах гадаргуу нь дотоод мөн чанар нь байгаа ёроолоосоо алс хол байдаг.

Энэ дэлхийн нүдэнд харагдаж байгаа бүх зүйлийг ач холбогдол багатай зүйл гэж бодож авч үзэж бай

Учир нь аливаа юмс үзэгдлүүдийн далд нууц тэр мөн чанарууд нь бидний нүдэнд харагддаггүй далд цаана нь байдаг.


Омар Хайям


Өнөөдөр энэ бүх механизмуудыг нэгэнт ойлгож ухамсарласны дараа бол хүн бүр өөрөө гадна талын энэ бүх нөлөөллүүдийг сөрөн зогсож чадах чадвартай болж байгаа юм.



Энэ зургаас Монгол улс маргинал улс - ирмэг дээр ирсэн байгааг энэ харж болж байна...



Бид чинь "морь унасан толгойгүй хүмүүс" биш биз дээ!!!



Энэ байдал нь ядаж хэлийг нь ч мэдэхгүй байж, харийн хорт явуулга болох ядуу буурай төвдийн шарын шашинг гагцхүү "сургаар + бусдыгаа дагаж + амьтны айдсаараа" дамжуулан хүлцэнгүй хүлээн авч ирсэн хоцрогдсон сэтгэлгээг 1990 оноос "шүтэх эрх чөлөө" гэгч абсурд суртлаар дахин амилуулсан шиг явуулга юм.  
Бидний олонхийн сэтгэл зүрхийг, манай улс түмний оюуны чадавхийг 350 гаруй жил сорж байгаа энэ шар хувалз бидэнд чухам юу өгсөн юм бэ???!!!



Яг энэ өрөвдмөөр хоцрогдсон сэтгэлгээнд дөрөөлж элдвийн муу асар их уршигтай зүйлүүд манай нийгэмд ЯМАР Ч СААДГҮЙ орж ирсээр байна !!!...



Бодоцгооё! Ямар нэг бодит зүйл хийж тэмцэцгээе! Улс Эх орон, ядаж өөрсдийнхөө төлөө мөн үр хүүхдүүд хойч үеүдийнхээ төлөө!


Та энд хүртэл "тэвчээр зааж" уншиж бүрдээд байгаа нөхцөл байдлыг ойлгосон бол энэ тухай цааш нь монголчууддаа хүргээрэй...



Зарим нэг маань энэ нийтлэлүүдийг зөвхөн зугаагаа гаргаж уншаад "үнэгүй хэрэглэчих"-ээд хаячих биш харин ах дүү амраг садан, найз нөхөддөө е-майлууд явуулах, мессаж илгээх мэтээр цааш нь дамжуулбал болох нь тэр ээ!

http://ubman.mn/policy-and-economica-in-our-life/35-policy-a-economica-in-our-life/218-noforglobalization

Ямар нэг мэдээлэл, мэдлэг бол түүнийг амьдралдаа хэрэглэхгүй л юм бол ямар ч ашиг тусгүй, мэдээгүйтэй ижил гэж дорно дахины мэргэд сургаж ирсэн байдгийг санаж яв.



Бидний хүч чадал бидний Эх орон, бидний Нэгдэл эрх ашгаа ойлгох сэхээрэл ухаарал юм!
ubman.mn 





Ойлгосноо ... Ойлгоогүйгээ... ер нь сэтгэгдлээ .... үлдээгээрэй.
Х.БОЛОРБОЛД

_________________________________________________________________________________________________________________________________



 http://ubman.mn/policy-and-economica-in-our-life/37-our-present-a-future/216-xoshigniiardaxixumuus

ХӨШИГНИЙ АР ДАХЬ ХҮМҮҮС
/баримт кино-номын үргэлжлэл/

Х.Болорболд    www.ubman.mn
        
  Ямар ч хаан ширээний ард хаанаас ч чухал нэг тийм том зүйл нуугдаж байдаг.

                                                                    Сэр Ульям Питт 1770 он         



         Хэрэв хөшигний ар уруу нь шагайж харвал үнэн хэрэгтээ засгийн эрхийг барьж байгаа тэр хүмүүсээс шал өөр хүмүүс улс орныг залж удирдаж байдаг.

                 Бэнджамин Дислэйли, Английн төрийн зүтгэлтэн 1844 он



        Яг үнэн хэрэгтээ бол Эндрю Джексоны үеэс хойш томоохон улсын засгийн газрыг санхүүгийн томчууд л гартаа атгаж ирсэн юм.

                         Франклин Делано Рузвельт, АНУ-ын Ерөнхийлөгч 1933 он


1775 онд Америкийн хувьсгал эхэлсэн юм. Америкийн колоничлогчид Англиас салж тэндхийн үе залгамжилсан хаадын мөлжлөгөөс салахыг хүссэн юм. Энэ хувьсгал гарахад хүргэсэн олон шалтгаан байсан гэж үздэг боловч хамгийн гол нэг шалтгаан байсан юм. Английн хаан Георг III колоничлогчдын өөрийн хэрэгцээндээ гаргаж байсан зээлийн өрөөр бий болоогүй, хүүгүй мөнгөн тэмдэгтийг хориглосон байна. Урьд нь колоничлогчид Английн төв банкнаас хүүтэй мөнгө зээлж хэрэглэхэд хүрдэг байсан ба энэ нь аажимдаа колони орнуудыг өрийн дөнгөнд хийсэн байна.

Энэ тухай хожим үндэстний эцэг гэгддэг Бэнджамин Франклин бичихдээ:


Георг III эгэл жирийн хүмүүсийг мөнгөний эздийн савраас чөлөөлж байсан колони улсуудын өөрийн мөнгөн тэмдэгтийн системээс татгалзсан явдал нь хувьсгал гарах гол шалтгаан байсан юм.



1784 онд Америк Англиас тусгаар тогтнолоо байлдан олж авсан юм. Гэвч төв банкууд, тэдгээрийн ард байсан худалдагдсан мөнгөний томчуудтай хийх тэмцэл дөнгөж эхлэж байлаа.



ТӨВ БАНК ГЭЖ ЮУ ВЭ




Энэ бол улс орны мөнгөн тэмдэгтийг гаргадаг байгуулага юм.

Түүхийн туршид төв банкууд 2 төрлийн эрх мэдэлтэй байжээ.

    1.Тэр эдийн засагт орж буй дахин санхүүжилтийн мөнгөний хүүг хянадаг.
    2.Мөнгөний нийлүүлэлтээр түүний нийт хангалтыг хянадаг. Иймээс мөнгөний ханшийг хянадаг гэсэн үг юм.

Төв банк Засгийн газрыг /эдийн засгийг гэсэн үг/ зүгээр л мөнгөөр хангадаг бус харин түүнд хүүтэй мөнгө зээлүүлдэг юм. Харин дараа нь мөнгөний нийт тоо хэмжээг нэмэгдүүлэх эсвэл хумих замаар эдийн засгийн эргэлтэд байгаа мөнгөний энэ цэнийг тодорхойлдог.

Энд нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй ба ийм систем урт хугацаанд асар их өрийг бий болгодог байна.

Энэ бол залилан гэдгийг ойлгохын тулд нэг их гойд ухаан хэрэггүй юм.

Хэрэв төв банк 1 доллар /хэвлэж эсвэл нөөцөөсөө/ гаргаад түүнийгээ Засгийн газарт хүүтэй зээллээ гэж бодвол энэ 1 долларыг дараа нь тодорхой хэмжээний хүүтэй нь эргүүлж төлөх болж байгаа юм.

Тэгвэл хэрэв зөвхөн төв банк улс орны мөнгөн тэмдэгтийг гаргах монополь эрхтэй, тэгээд доллар нэг бүрийг хүүтэй зээлдэг гэж бодвол энэ зээлийн хүүнд нь төлөх тэр нэмэлт долларуудыг чухам хаанаас авах болж байна вэ !?

Мэдээж дахиад л зөвхөн төв банкнаас авч таарна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл төв банк өөрийн бий болгосон тэр өрийг дарахад Засгийн газар, хүмүүст тухайн цаг үед шаардлагатай байгаа мөнгийг бий болгож байхын тулд байнга шинэ мөнгө гаргаж байх хэрэгтэй болж байна. Энэ нь өрийг улам илүү болгож байдаг, учир нь төв банкнаас хуучин өрийг хүүтэй нь төлүүлэхийн тулд гаргаж байгаа шинэ мөнгийг бас л хүүтэй зээлдэг. .....ийм байдлаар л цааш үргэлжилсээр байна.

Үүний үр дүнд хүмүүс - нийгэм жинхэнэ боолчлолд орж байгаа юм. Учир нь Засгийн газар, энэ нь хүмүүс ард түмэн гэсэн үг, энэ дахин санхүүжилтийн /манайд бодлогын гэдэг – Орч./ хүүтэй, зээлийн мөнгөний системтэй байсан цагт хэзээ ч энэ өрийн дөнгөнөөс гарах боломжгүй юм. Америкийн Үндсэн Хуулийн эцгүүд тухайн үедээ үүнийг сайн ойлгож байсан юм.



Банкны байгууллагууд зэвсэглэсэн армиас ч аюултай гэдэгт би итгэдэг. Хэрэв Америкийн ард түмэн өөрийн мөнгөн тэмдэгтийг гаргах эрхийг хувийн банкуудад найдаж өгвөл банкууд, тэдгээрийн мөнгөөр байгуулагдсан олон компаниуд бүгд л хүмүүсээс тэдний үр хүүхдүүд өвөг дээдсийнхээ газар нутаг дээр гэр оронгүй болтол нь өмч хөрөнгийг нь булаан авсаар байх болно.

                                                                             

                                                                                         Томас Джефферсон 1743-1826



Хэрэв Та цаашдаа ч банкны эздийн боол хэвээр үлдэж өрийн боолчлолд мөнгө төлсөөр байхыг хүсч байвал тэдэнд улс орны мөнгөн тэмдэгтийг хэвлэж гаргах, Засгийн газрын өрийг хянахаа үргэлжлүүлсээр байх боломжийг олгоод л бай.



                                                                                          Сэр Джош Стамп, 1880-1941



20-р зууны эхэнд АНУ-д банкны эздийн зүгээс ард түмнийг мэхлэж тулгасаар байж байгуулж авсан хувийн төв банкаар толгойлуулсан банкны хэд хэдэн системийг байгуулж дараа нь устгасан байна. Тэр үед санхүүгийн болон үйлдвэрлэлийн гол бүлэглэлүүд бол Рокфеллерүүд, Морганууд, Уорбергууд ба Ротшильдууд байв. 20-р зууны эхнээс тэд дахин нэг төв банк байгуулах хуулийн төслийг оруулж батлуулж авахаар оролдож байжээ. Гэвч тэд Засгийн газар болон ард түмэн энэ байгууллагад тааламжгүй хандаж байсныг мэдэж байсан ба үүнийг өөрчлөхийн тулд тэдэнд нийгмийн санаа бодолд нөлөөлөхүйц нэг том зохиомол шалтаг шалтгаан хэрэгтэй байжээ. Тухайн үедээ санхүүгийн хаан гэгдэж байсан Джон Морган өөрийн нэр хүнд нөлөөгөө ашиглан Нью-Йоркын нэгэн том банкыг дампуурлын ирмэгт байгаа хэмээн хэвлэлд бичүүлсэн байна. Харин Морган энэ нь хүмүүсийг сандрал бачууралд оруулж бусад банкуудад ч нөлөөлнө гэдгийг сайн мэдэж байсан ба түүний бодсоноор бүх зүйл болсон юм. Хүмүүс өөрсдийн хадгаламж, байршуулсан бусад мөнгөнийхөө хувь заяанд зовж банкуудаас мөнгөө татаж эхэлсэн байна. Үүний үр дүнд банкууд өөрсдийн зээлдэгч нараас зээлээ эргүүлэн төлөхийг шаардаж эхэлсэн ба зээлдэгч нар ч зээлээ эргүүлэн төлөхийн тулд өөрсдийн хөрөнгийг зарж борлуулах хэрэгтэй болсон байна. Энэ нь эцсийн эцэст хаа сайгүй дампуурал, мөн зээл эргэн төлөгдөхгүйд хүрч асар их эмх замбараагүй байдлыг бий болгосон юм. Энэ бүх байдлыг хожим задлан шинжилж Фридрих Аллен “Лайф” сэтгүүлд ийн бичиж байжээ.


Морган 1907 оны үйл явдлыг өөрийн ашиг сонирхолын үүднээс зохион байгуулж үйл явцыг далдаас удирдаж байжээ.

                                                                                          Фридрих Аллен, Лайф сэтгүүл



Санхүүгийн салбар, эдийн засагт учирсан энэ хямралын цаад жинхэнэ шалтгааныг ойлгохгүйгээр 1907 онд Конгресс хямралын шалтгааныг тогтоох, дүгнэлт гаргах комиссыг байгуулсан байна. Харин энэ комиссыг сенатын гишүүн Нельсон Олдрич толгойлсон ба тэрээр банкуудын /үгсэн нэгдсэн бүлэглэл/ картельтай биечлэн уулздаг байсан ба хожим гэрлэж Рокфеллеруудын гэр бүлд орсон юм. Олдричийн толгойлсон энэ комисс цаашид ийм хямрал гаргахгүйн тулд төв банк байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Энэ нь олон улсын банкуудын картель өөрсдийн боловсруулсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд хангалттай байлаа. 1910 онд Джордж мужаас холгүй Морганы хувийн эзэмшлийн Джекил арал дээр банкны эздийн нууц зөвлөгөөн болсон ба чухам энэ зөвлөгөөн дээр Холбооны Нөөцийн тухай Актыг боловсруулсан юм.

Энэ хуулийн төслийг хуульчид биш харин банкны эзэд боловсруулсан юм. Энэ уулзалтыг олон нийт, Засгийн газраас маш их нууцлаж байсан ба энэ зөвлөгөөнд оролцсон 10 орчим хүмүүс бие биенийгээ овгоор нь ч дуудахгүй нууцлаж байсан байна. Тэд энэ хуулийн төслийг боловсруулж дуусаад Конгрессоор оруулж батлуулж авахаар өөрсдийн тавиул Нельсон Олдричид дамжуулж өгчээ.

1913 онд банкны эздийн дэмжлэгтэйгээр Вудро Уильсон АНУ-ын Ерөнхийлөгч болсон ба тэрээр сонгуулийн компанийг нь санхүүжүүлж өгсний хариуд Холбооны Нөөцийн тухай хуулийг гарын үсэг зурж баталгаажуулахаар амалсан байжээ.

Зул сарын баяраас 2-хон хоногийн өмнө ихэнхи гишүүд өөр өөрсдийн гэртээ гэр бүлтэйгээ Зул сарын баяраа тэмдэглэж байхад Конгресст Холбооны Нөөцийн тухай хуулийн төслөөр санал хураалт явагдсан ба дараа нь Ерөнхийлөгч Вудро Уильсон гарын үсгээ зурж энэ хуулийг хүчин төгөлдөр болгосон байна.

Хожим хэдэн жилийн дараа Вудро Уильсон энэ тухайгаа гэмшиж ийнхүү бичиж байсан байна.


Манай томоохон үйлдвэрлэлийн салбарууд зээлийн системийн бүрэн хяналтанд байна. Харин энэ зээлийн системийн бүх эрх мэдэл хувь хүмүүсийн гарт оржээ. Манай улс, бидний бүх үйл ажиллагаа хэдхэн хүмүүсийн хяналтан доор байна. Эдгээр хүмүүс шудрагааар ард түмний төлөө ажилладаг гэх боловч үнэндээ бол тэдний мөнгө хөрөнгө эргэлдэж байгаа тэр л бизнесийг илүү анхаарч дэмжиж байдаг юм. Тэдний энэ үйл ажиллагаа эдийн засгийн жинхэнэ эрх чөлөөг боомилж байна.

Манай Засгийн газар бол соёл иргэншилт ертөнцийн хамгийн хараат, хамгийн эрх мэдэлгүй, хамгийн нөлөөнд автсан засгийн газар юм. Энэ бол ард түмний хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэгч засгийн газар биш, ард түмний олонхийн засгийн газар биш харин хэсэг бүлэг хүмүүсийн эрх мэдэл доорхи засгийн газар юм.



                                                                  Вудро Уильсон, АНУ-ын Ерөнхийлөгч асан



Луис Макфадден энэ хуулийн мөн чанарын тухай бас ингэж хэлж байжээ.

...олон улсын банкны систем энд тогтчихоод байна. Энэ бол өөрсдийн ашиг сонирхлын үүднээс бүх дэлхий дахиныг боолчлож байхын тулд үгсэн хуйвалдаж үйл ажиллагаагаа хамтдаа явуулдаг олон улсын банкны эздийн хяналтанд дор байдаг улсын дээрхи супер улс юм... Холбооны Нөөц одоо улс орны бүх эрх мэдлийг атгачихаад байна.           

                                                                          Луис Макфадден, Конгрессийн гишүүн



Ард түмэнд Холбооны Нөөц бол тогтвортой байдлын баталгаа ба эдийн засгийн хямрал, мөнгөний инфляци, үнэгүйдэл одоо ард хоцорсон гэж сурталчилж байжээ.

Харин энэ бол шал худлаа байсан гэдгийг түүх батлаж байна. Харин ч олон улсын банкны эзэд өөрсдийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх шалгагдсан бүх арга хэрэгсэлүүдийг гартаа оруулж авсан юм.

Жишээлбэл, 1914-1919 онуудад Холбооны Нөөц эргэлтэд байсан мөнгөний хэмжээг ойролцоогоор 100 хувиар нэмэгдүүлсэн ба үүний үр дүнд олон жижиг зээлийг арилжааны банкуудад олгосон байна. Харин 1920 онд эдгээр зээлийг буцаан шаардаж эхэлсэн ба эргэлтээс мөнгийг хумиж эхэлсэн байна. Үүний үр дүнд банкууд зээлдэгч нараас зээлээ эргэн төлөхийг шаардаж 1907 он давтагдсан байна. Компаниуд дампуурч, банкны зээл эрсдэлд орж хямрал үүссэн байна.

Энэ хямралаар Холбооны Нөөцийн системийн гадна үйл ажиллагаа явуулж байсан 5400 орчим жижиг өрсөлдөгч банкууд дампуурсан байна. Энэ бол олон улсын банкнуудын далд үгсэн хуйвалдагч бүлэглэлийн зүгээс АНУ-ын банкны системийг монопольчлох бас нэг алхам байсан юм.

Энэ тухай Конгрессийн гишүүн Линдберг 1920 онд Конгресст ийн үг хэлж байжээ.


Холбооны Нөөцийн систем бол хямралыг шинжлэх ухаанд тулгуурлаж үүсгэх боломжийг олж аваад байна. Одоогийн энэ хямрал бол шинжлэх ухааны үүднээс зохион байгуулсан анхны хямрал юм. Яг л математикийн тэнцэтгэл шиг урьдаас төлөвлөсөн, бүх зүйлийг урьдчилан тооцоолсон байна.



                                                                                 Конгрессийн гишүүн Линдберг     



Гэвч энэ удаагийн хямрал бол зөвхөн “бие халаалт” байсан юм.

1921-1929 онуудад Холбооны Нөөц эргэлтэнд байсан мөнгөний хэмжээг 62 хувиар нэмэгдүүлж банкууд ба хувь хүмүүст зээл авахыг уриалж дэмжиж байв. Мөн үүний зэрэгцээ санхүүгийн зах зээлд Маржийн зээл гэх шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн гарсан байна. Энэ Маржийн зээлээр худалдан авсан бүх хувьцааныхаа 10 хувийг төлөхөд л хангалттай байсан ба хожим үлдсэн 90 хувийг брокертоо төлөх ёстой байжээ. Өөрөөр хэлбэл гар дээрээ 100 доллартай байсан ч 1000 долларын хувьцаа худалдан авч болж байсан гэсэн үг юм. Бужигнасан 20-оод онд жижиг зээл авах явдал өргөн тархсан байсан ба учир нь хүмүүс олноороо бирж дээр тоглох болсон байжээ.

Энэ бүхний цаана нэг л зальтай зүйл байсан нь брокер хэзээ ч зээлээ эргүүлэн төлөхийг шаардаж болох байсан ба зээлийг 24 цагт багтааж эргүүлэн төлөх ёстой байжээ. Үүнийг маржийн нэхэмжлэл гэдэг ба энэ нь эцсийн эцэст зээлээр худалдан авсан бүх хувьцааг буцаан зарахад хүргэдэг байжээ. Ийнхүү 1929 оны 10-р сар хүртэл хэдэн сарын өмнөөс Рокфеллер, Бернард Барук зэрэг хямрал болох тухай мэдээллийг урьдчилан авсан томоохон тоглогчид өөрсдийн бүх гүйлгээг чимээгүйхэн хааж хөрөнгийн зах зээлээс гарсан байжээ.

Үүний дараахан 1929 оны 10-р сарын 24-нд маржийн зээл олгож байсан Нью-Йоркын бүх брокерууд бараг нэгэн зэрэг хүмүүсээс зээлээ эргэн төлөхийг шаардаж эхэлсэн байна. Бүгд л маржийн зээлийг эргүүлэн төлөхийн тулд хувьцаагаа борлуулахаар сандралдаж эхэлжээ. Энэ удаа бас л урьдын адил банкууд бэлэн мөнгөний хомсдолд орж эцсийн эцэст 16000 жижиг дунд банкууд дампуурсан байна. Үүний үр дүнд олон улсын банкны далд үгсэн хуйвалдсан бүлэглэл-картель өөрсдийн өрсөлдөгч банкууд болон олон томоохон үйлдвэрүүдийг бараг үнэгүй шахам өөрийн болгож дөнгөсөн ажээ. Энэ бол Америкийн түүхэн дэх агуу том дээрэм тонуул байсан ба үүгээр бүх зүйл бас дууссангүй. Хямралаас гарахын тулд эргэлтэд байсан мөнгөний хэмжээг нэмэгдүүлэхийн оронд Холбооны Нөөц үүний яг эсрэг мөнгөний хумих бодлого явуулж түүхэн дэх агуу их гачигдалыг үүсгэсэн юм. Үүний дараа банкны картелийн олон жил эсрэг тэмцсэн конгрессийн гишүүн Луис Макфадден Холбооны Нөөцийн захирлуудын зөвлөлийг огцрохыг шаардаж Конгресст ийн үг хэлж байжээ.


... Энэ бол урьдчилан сайтар бодож төлөвлөсөн ажиллагаа юм. Олон улсын банкны эзэд бид бүхнийг эрхшээлдээ бүрэн оруулахын тулд одоогийн энэ хямрал, бачуурлыг зориуд бий болгож байна. 

                                                                            Луис Макфадден, Конгрессийн гишүүн



Түүний амь насанд урьд нь хоёр ч удаа халдаж байсан ба удалгүй Холбооны Нөөцийн захирлуудыг огцруулах ажиллагааг явуулахын өмнөхөн түүнийг хордуулж алсанд гайхах зүйл огт үгүй юм.

Хэдэн жил үргэлжилсэн агуу их гачигдлын үр дүнд нийгэм, хүн ард хоосорсны дараа банкны эзэд долларын алтан баталгааг устгахаар шийдсэн байна. Ийм зорилгоор тэд улсад үлдсэн алтыг цуглуулж авахаар шийдсэн байна. Хямралын үр дагавартай тэмцэх гэдэг нэрийн дор хүмүүсээс алтыг дайчлан хурааж эхэлсэн байна. 10 жилийн хорих ялтай энэ шийдвэр ёсоор америк хүн бүр өөрт байгаа алтаа сангийн яаманд тушаах хэрэгтэй болсон байна.

Ингэж америкийн ард түмнийг сүүлчийн амь зуулгын нөөцөөс нь салгасан юм. Үүний дараа 1933 оны сүүлчээс долларын алтан баталгааг халсан байна. Хэрэв 1933 оноос өмнөх долларын дэвсгэртийг ажиглавал түүн дээр “Энэ мөнгөн тэмдэгт алтаар баталгаажна” гэсэн бичиг бий. Харин одоогийн долларыг харвал энэ мөнгөн тэмдэгт ердөө л хууль ёсны төлбөрийн хэрэгсэл гэсэн утгатай бичиг байгаа. Өөрөөр хэлбэл одоогийн доллар юугаар ч баталгаажаагүй ердөө л энгийн эрээн цаас гэсэн үг юм. Тэгвэл одоогийн долларыг үнэ цэнэтэй болгож байгаа цорын ганц зүйл бол эргэлтэд байгаа долларын тоо хэмжээ юм.

Өөрөөр хэлбэл мөнгө бий болгож гаргах /эмисси/ эрх мэдэл бол энэ мөнгөний үнэ цэнийг тогтоох эрх мэдэл гэсэн үг юм. Энэ эрх мэдлээр бүхэл бүтэн улс орнуудыг, бүс нутгийн эдийн засгийг өвдөг дээр нь сөхрүүлж байна.


Улс орны мөнгийг бий болгож хэвлэж гаргах эрх мэдлийг л надад өгчих, тэгвэл хэн хууль тогтоож байгаа нь надад огт падгүй.

                                                                                               Майер Амшель Ротшильд,

                                                          Ротшильдуудын банкны эздийн угсааг үндэслэгч          



Хувийн компани болсон тухай:

Холбооны Нөөц бол хувийн компани юм гэдгийг ойлгох нь чухал. АНУ-ын Холбооны Улсын Шуудан зэрэг хувийн компанийн нэгэн адил хувь хүмүүсийн хувь нийлүүлсэн компани гэсэн үг.



Өөрийн дүрмээр үйл ажиллагаагаа явуулдаг:

 Холбооны Нөөц өөрсдийн дүрмээр үйл ажиллагаагаа явуулдаг ба АНУ-ын Засгийн газарт бараг захирагддаггүй бие даан шийдвэр гаргадаг байгууллага юм.


Долларыг хэвлэж хүүтэй зээлдэг:

Холбооны Нөөц долларыг шинээр бий болгон хэвлэн гаргаж Засгийн газарт хүүтэй зээлдэг хувийн компани юм.

Холбооны Нөөц бол АНУ-ыг тунхагласан цагаас л хойш хориглож устгах гэж оролдсоор ирсэн төв банкны системийн залилангийн шинжтэй үйл ажиллагааг бүх талаар давтдаг.


Одоо буцаад 1913 онд эргэж орьё.

Холбооны Нөөцийн тухай Акт бол Конгрессыг шахаанд оруулж залилаж байж батлуулж авсан, АНУ-ын Үндсэн Хуулийг зөрчсөн цорын ганц хууль байгаагүй ба Холбооны татварын тухай хууль мөн энэ замаар төрсөн юм. Энэ тухай заавал ярих хэрэгтэй, учир нь америкчуудад татварын хуулийн талаархи ойлголт бараг байхгүй байгаа болон америкийн ард түмнийг энэ хулхи хуулиар хэрхэн мунхаруулсан нь үүнийг давхар гэрчилж байна.

Юуны өмнө холбооны татвар бол Үндсэн Хуулийг зөрчиж байгаа юм. Учир нь энэ татвар бол хуваарилагдаагүй ашигт ноогдуулж байгаа татвар ба үндсэн хуулиар бол зөвхөн хуваарилагдсан ашигт ноогдуулах татвар л хууль ёсны татвар юм.         

Хоёрдугаарт энэ тухай Үндсэн Хуульд оруулсан засварыг зохих тооны муж улсууд одоо болтол батлаагүй ба манай орчин үеийн шүүхийн практикт одоо ч үүнийг заримдаа иш татаж хэрэглэдэг байна.

Гуравдугаарт энэ хуулийн дагуу дундаж америк хүний жилийн орлогын ойролцоогоор 1/3-ыг холбооны татварт суутгадаг байна. Өөрөөр хэлбэл жирийн америк хүн жилийн 4 сарыг зөвхөн энэ татварыг төлөхийн тулд ажилладаг гэсэн үг юм.

Энэ мөнгө хаашаа ордог гэж та бодож байна?


Тэгвэл энэ их мөнгө Холбооны Нөөцийн системээс гаргаж байгаа мөнгөн тэмдэгт-долларт залилангийн аргаар суулгаж өгсөн тэр /манайд бол бодлогын гэдэг/ хүүг төлөхөд зарцуулагддаг байна.



Ийм залилангийн систем ердөө ч оршин тогтнох учиргүй юм. Таны 4-н сарын сарын турш ажиллаж олсон тэр мөнгө шууд утгаараа Холбооны Нөөцийн банкыг эзэмшдэг олон улсын банкны эздийн халаасанд орж байна гэсэн үг юм.

Засгийн газраас энэ татварыг хууль ёсны татвар гэсэн худал мэдэгдэл хийдэг боловч Таныг энэ татварыг төлөх ёстой гэж заасан хууль, тогтоол огт байдаггүй юм.


Би анхандаа энэ холбооны ашгийн татварыг заавал төлөх тухай иргэний үүргийг тогтоож өгсөн тэр хуулийг хуулиудын эмхэтгэлээс олоод уншиж болно гэж бодож байсан...Ийм хууль заавал гарсан байх ёстой гэж боддог байсан...тэгээд ганц намайг бус ер нь хүмүүсийг ашгийн татварыг төлж байхыг үүрэг болгосон тэр хуулийг олж чадаагүй...ингээд л өөрөө огцрохоос өөр зам үлдээгүй.....

                                                                   Джой Тернер, IRS*-ийн ажилтан асан


2000 оноос одоог хүртэл явуулж байгаа өөрийн бие даасан мөрдөн судалгааны үр дүнд би энэ хуулийг олж чадаагүй. Конгрессоос, Холбооны Нөөцөөс мөн бусад олон хүмүүсээс үүнийг эрж сурагласан. Тэд хариулт өгч чадахгүй байгаа юм. Учир нь хэрэв тэд хариулт өгвөл америкийн ард түмэн энэ бүхэн ердөө л залилан байсан гэдгийг мэдэх болно.

                                                               Шэрри Джексон, IRS-ийн ажилтан асан



Би халагдсан цагаасаа хойш холбооны энэ татварыг төлөхөө больсон.....

                                                             Джой Тернер, IRS-ийн ажилтан асан


Би 1999 оноос энэ татварыг төлөхөө больсон.......

                                                                   Шэрри Джексон, IRS-ийн экс ажилтан



* IRS – Internal Revenue Service / татвар цуглуулах болон татварын орчны хууль эрх зүйг хариуцдаг АНУ-ын Засгийн газрын агентлаг



Ашгийн татвар бол шууд хэлэхэд бүх улс орны хувьд хуульчилсан боолчлол юм.

Улс орныг удирдаж эдийн засгийг нь мөлжих явдал бол банкны эздийн гартаа эргэлдүүлж байдаг Рубикийн шооны зөвхөн нэг тал нь юм. Дэлхийн улс түмнүүдийг удирдаж ашиг гаргадаг нөгөө нэг хэрэгсэл нь бол дайн юм.

1913 онд Холбооны нөөцийн систем байгуулагдсан цагаас хойш хэд хэдэн том жижиг дайн гарсан билээ. Эдгээрээс томоохон дайнууд бол дэлхийн 1-р дайн, дэлхийн 2-р дайн, Америк-Вьетнамын дайн юм.

1914 онд Европт Герман Английн хооронд дайн гарсан билээ. Америкийн ард түмэн энэ мөргөлдөөнд оролцохыг хүсээгүй ба Ерөнхийлөгч Вудро Уильсон төвийг сахих бодлогоо зарласан юм. Гэвч хөшигний араас америкийн засаг захиргаан дахь банкны эздийн гар хөлүүд энэ дайнд Америкийг татан оруулах бүхий л шалтагийг эрэлхийлж байжээ. Энэ нөхцөл байдлыг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга байсан Уильям Дженингс Брайн ийн бичиж байжээ.


Томоохон банкууд дэлхийн энэ дайнд оролцох маш сонирхолтой байсан ба энэ нь тэдэнд асар өндөр ашиг олох боломжийг олгож байсан юм.



Уильям Дженингс Брайн, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан



Олон улсын банкны эздийн хувьд дайн бол асар их ашиг олох байж болох хамгийн том боломж гэдгийг ойлгох нь чухал юм. Учир нь энэ бол улс орнуудыг төв банкуудаас өндөр хүүтэй маш том зээл байнга авахад хүргэдэг байна.

Ерөнхийлөгч Вудро Уильсоны гол зөвлөгч, хамгийн их нөлөө үзүүлж байсан хүн бол хурандаа Эдвард Хаус байсан ба тэрээр энэ дайнд оролцохыг хүсч байсан олон улсын банкны эзэдтэй нягт холбоотой байжээ.

Энд Вудро Уильсоны зөвлөх, хурандаа Эдвард Хаусын Английн гадаад харилцааны сайд байсан сэр Эдвард Грэйтэй Америкийг дайнд татан оруулах боломжийн талаар ярилцаж байсан ярианы хэсгээс сийрүүлбэл:


       Грэй: - Хэрэв германчууд америкийн иргэдийг тээвэрлэж яваа усан онгоцыг   

                   далайд живүүлбэл америкийн олон нийт яаж хүлээж авах бол?

       Хаус: -Хэрэв тийм үйл явдал болбол АНУ-ыг хилэгнэл, эгдүүцлийн давалгаа

                   нөмрөх ба энэ нь дайнд ороход хангалттай шалтгаан байх болно

                 гэж би бодож байна.


1915 оны 5-р сарын 7-нд сэр Эдвард Грэйгийн сэм оролцоотойгоор Лузитани усан онгоцыг тэр үед Германийн тэнгисийн цэргийн хүчний хяналтад байсан хэсгийн далайн усаар дайруулж Европ уруу аялалд гаргасан байна. Яг л төлөвлөсөн ёсоор бүх зүйл болж немцууд энэ усан онгоцыг шумбагч пуужингаар харваж усан онгоц дэлбэрч 1200 гаруй хүн живж амь насаа алдсан юм. Энэ хүнлэг бус хуйвалдааны төлөвлөгөөний мөн чанарыг сайтар ойлгохын тулд Германы элчин сайдын яамнаас “Нью-Йорк Таймс” сонинд Лузитани усан онгоцны зорчигчдыг урьдчилан сануулж хэрэв АНУ-с дайн болж байгаа далайн усаар хөвбөл энэ нь өөрсдийгөө маш их эрсдэлд оруулах тухай, энэ усаар хөвж яваа ямар ч хөлөг онгоцыг устгах болно гэсэн албан ёсны сануулгыг хэвлүүлсэн байжээ!


Тэдний төлөвлөгөө ёсоор бүх зүйл болж Лузитани хөлөг онгоц живсний дараа Америкийг эсэргүүцэл, хилэгнэлийн их давалгаа нөмөрсөн ба удалгүй АНУ дайн зарласан билээ.


Дэлхийн 1-р дайн 323 мянган америкчуудын амь насыг авч одсон юм. Харин Джон Рокфеллер энэ дайнаас 200 сая долларын орлого олсон ба АНУ-ын Засгийн газар 30 гаруй тэрбум доллар зарцуулсан байна. Энэ мөнгөний дийлэнхийг Холбооны Нөөцөөс асар өндөр хүүтэй зээлсэн ба энэ мөнгө олон улсын банкны эздийн халаасанд бас орсон байна.............


Жич: Цайтгейст - Эрин зууны дуудлага номын хэсгээс.... үргэлжлэлүүд бий.



Ойлгосноо ... Ойлгоогүйгээ... ер нь сэтгэгдлээ .... үлдээгээрэй.
Х.БОЛОРБОЛД       www.ubman.mn

 __________________________________________________________________________


 Кредит по исламским принципам

06 ноября 2007
Один из главных принципов партнерство

Когда в Турции несколько лет назад разразился финансовый кризис, то выстояли в основном банки, работающие по исламским принципам. Главное условие исламского банкинга: не выдавать кредиты под проценты. Принципы исламского кредитования сегодня используют частные банки в Казахстане и Киргизии. Как работает такой механизм финансирования? На чем зарабатывают банкиры? Чем полезен этот опыт российским кредитным организациям?

Первые исламские банки появились в 1970-е годы и прежде всего в рамках роста самосознания, развития финансовой инфраструктуры. «Исходя из того, что ислам охватывает все стороны жизни человека – в том числе регулирует его хозяйственное поведение, сформулировать основную мысль можно так: если есть банк, то он должен работать по законам шариата», – говорит Адалет Джабиев, советник по экономике ассоциации «Собрание».

Сегодня исламские банки развиваются очень быстро, с ними приходится считаться многим банкирам и предпринимателям всего мира. Однако большинство из западных предпринимателей с трудом понимает специфику исламского бизнеса, что осложняет их отношения с исламскими деловыми партнерами. До сих пор исламские финансовые институты остаются во многом «вещью в себе», несмотря на то что обладают, по признанию многих специалистов, значительным потенциалом.

Один из главных принципов и задач исламских банков – обойти ссудный процент и партнерство. Вся техника исполнения и весь инструментарий всего лишь обслуживают реализацию истинного партнерства между банком и его клиентом. То есть в рамках партнерства исламский банк не берет процент за выданный кредит, и обе стороны ведут себя, как партнеры.

Любая деятельность в исламе должна соответствовать канонам этой религии, в первую очередь, шариату – своду мусульманских законов и норм. Не являются исключением в этом отношении и исламские банки, которые всю свою деятельность должны строить на принципах шариата. Проблема заключается в том, что среди мусульманских правоведов нет единства по многим – иногда ключевым – вопросам. По законам шариата, брать проценты или давать проценты – это неправильно.

«Говоря на языке терминологии экономической теории, деньги не могут быть предметом отсроченной сделки, деньги нельзя продавать, покупать как товар. Но ислам заботится о глобальной справедливости: считается, что если одна сторона продает деньги другой без участия в рисках, без партнерства получает некую выгоду независимо от результата этой сделки, то есть элемент эксплуатации, есть элемент несправедливости. То есть деньги необходимо зарабатывать, а не получать проценты, создавая труд. Разные школы по-своему трактуют одни и те же положения ислама, в результате чего деятельность одних исламских банков может отличаться от деятельности других. Тем не менее существуют общие принципы, которые никто не оспаривает, поэтому есть ряд операций, одинаковый для всех исламских банков», – объясняет Адалет Джабиев.

В первую очередь это относится к беспроцентному кредитованию. В исламе есть запрет на риба (ростовщичество). Согласно этому запрету, выдача денег под проценты по тяжести греховной равна семидесятикратному зина (прелюбодеянию). Следовательно, банки, действующие на исламских принципах, не имеют первого источника прибыли обычных коммерческих банков (разница между процентом по выданным ссудам и процентом по привлеченным средствам). Однако исламские банки все равно имеют три источника прибыли, как и западные банки. Первый источник получения дохода для исламских банков состоит в таких операциях, как «мушарака», «мудараба» и «кард уль хасан».

Мушарака – это исламский способ сотрудничества в финансовой сфере, когда две стороны объединяют свои капиталы для финансирования какого-либо проекта, при этом прибыль они делят в заранее определенном порядке, а убытки – в зависимости от долевого участия в капитале.

Мудараба – это соглашение, заключаемое между двумя сторонами, когда одна сторона полностью предоставляет необходимой капитал для финансирования проекта, а другая (известная как мудариб) занимается управлением проекта, используя свои предпринимательские способности.

Кард уль хасан (благотворительный кредит) – беспроцентный кредит, предоставляемый или как материальная помощь нуждающимся лицам, организациям, регионам, или как краткосрочная субсидия на конкретную хозяйственную деятельность фирмы, часто являющейся партнером банка.

В некоторых условиях механизм определения банковской прибыли, которым пользуются исламские банки, является более предпочтительным по сравнению с западным методом, поскольку он более точно определяет степень участия каждого партнера в реализации намеченного проекта. Процентные банки часто практически не участвуют в реальном производстве, поскольку законодательство обычно гарантирует им возврат кредита или хотя бы его части.

Мусульмане не принимают западного банковского дела еще и потому, что в нем банк часто не контролирует использование капитала, заемщик может употреблять его любым способом, например, заниматься производством алкоголя, что исламом категорически запрещается.

Имеется и другая яркая особенность исламского банковского дела, помимо выраженного в мударабе и мушараке акцента на прямое участие в прибыли и убытках финансируемого проекта. Обычный банк занимается заимствованием и ссудой денег, то есть в каком-то смысле их покупкой и продажей; исламский банк занимается покупкой и продажей товаров, при этом деньги выполняют сугубо служебную функцию – меру стоимости. К примеру, мурабаха предполагает приобретение банком от своего имени и за свой счет товара по спецификации клиента с принятием на себя всех рисков торговой операции и последующую перепродажу товара клиенту по цене, включающей закрепленную в договоре наценку, которая составляет в данном случае доход банка.

«Западные банки, такие как Ситибанк и «Сосьете Женераль», уже предоставляют клиентам услуги по принципам исламских законов. И в ближайшем будущем в России вполне могут появляться банки, работающие по исламским принципам», – резюмирует Адалет Джабиев.
РБК.Личные Финансы
МАКСИМ КАЗАКОВ, по материалам программы "Капитал" на РБК-ТВ

http://lf.rbc.ru/recommendation/potreb/2007/11/06/32421.shtml 



2013-03-04 09:15:00

Өнгөрсөн сарын сүүлчээр арав гаруй орны 700 орчим төлөөлөгчийг Монголын нүүрсний баялаг нэг дор хуралдууллаа. “Coal Mongolia-2013” олон улсын чуулга уулзалтад оролцогчид хар алтны зах зээлийг тэлэх боломж хайхын хамт, хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газрын гуйвамтгай шийдвэрийг шүүмжлэхээ мартсангүй. Баялгийн үүцээ задлаад удаагүй Монгол Улсын төсвийн орлогын 46 хувийг нүүрсний салбар бүрдүүлэх болж. Манай улс 2012 онд 31.1 сая тонн нүүрс олборлож, 20.1 саяыг экспортолсон бол 2011 онд 22 сая тонныг экспортлов. 173.3 тэрбум тонн нөөцтэй гэж тогтоогдсон манай нүүрсний экспорт 2025 он хүртэл жилд арав гаруй сая тонноор өсөх төлөв ажиглагдаж байгаа аж. Хар алтны олборлолт ийн эрчтэй явагдаж байхад бага зардлаар их хэмжээний нүүрс тээвэрлэх төмөр замын төсөл төмөр чөдөрт тушигдан олны гайхлыг барж буй юм. “Coal Mongolia-2013” чуулга уулзалтад оролцогчид таван жил гаруй хүлээлгэсэн шинэ төмөр замын төслийн ард яаралтай гарахыг Засгийн газраас “шаардав”. Зургаа дахь жилтэйгээ золгож буй шинэ төмөр замын төслийн түүхийг эргэн харахыг оролдъё.

МОСКВА ТАТГАЛЗСАН НЬ

АНУ-ын буцалтгүй тусламжийн 285 сая орчим ам.долларын санхүүжилтийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх Мянганы сорилтын сангийн (МСС) хөтөлбөрийн гэрээнд 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш нар гарын үсэг зурсан. УИХ 2008 оны нэгдүгээр сард энэхүү гэрээг соёрхон баталсан билээ. Үүний дараа хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хяналт, удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Монголын мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөл байгуулагдаж, 188 сая ам.доллараар үйл ажиллагаа нь тийм ч сайнгүй байгаа Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг өөд нь татахаар тооцсон байдаг. АНУ-ын МСС эл төсөлд зориулах санхүүжилтийг шийдэхийн өмнө Монголын төмөр замд гаднын аудитын компаниар шалгалт хийлгэж, 188 сая ам.доллараа юунд зориулах ёстойгоо тодорхойлно гэж байв. “Улаанбаатар төмөр зам”-д МССгаас хөрөнгө оруулалт хийгдэх гэрээ хэлэлцээр УИХ-аар батлагдаж, Засгийн газар хэрэгжүүлэх ажлаа төлөвлөж байх үед буюу нэгдүгээр сард ОХУ-аас нэгэн зочин ирсэн нь “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунин байлаа. Тэрбээр АНУ-аас үзүүлэх тусламжийг зогсоох бодолтой ирснийг манай эрх баригчид төдөлгүй ойлгосон байна.

В.Путиний баруун гар, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргаар талийгаач В.В.Магдейг томилуулж байсан В.Якунин үүнээс хойш үе үе Улаанбаатарт хөл тавьж, ирэх тоолондоо дандаа “томчуудтай” уулзах болсон гэдэг. Тэр жилийнхээ наймдугаар сард манай Ерөнхий сайд С.Баярыг В.Якунин урьж, Байгал нуурын хөвөөнд нэгэн сонирхолтой уулзалт хийсэн байдаг. Тусгай үүр гийн нислэгээр ОХУ-ыг зорьсон Монголын багт ЗТАЖ-ын сайд Р.Раш явсан бөгөөд ОХУ-ын талаас Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга И.И.Шувалов, Тээврийн яамны сайд И.Е.Левитин нар ирсэн энэ уулзалтаар “Улаанбаатар төмөр зам”-ын Оросын талын хувь оролцоог хэлэлцэж, ойрын үед төмөр замын эд хөрөнгийг тоолох, МСС-гаас орж ирэх тусламжаас татгалзах, Монголын төмөр замын ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх асуудлууд хөндөгдсөн гэдэг. Үүнээс хоёр сарын дараа В.Якунин төмөр замд 300 вагон нийлүүлсэн бол, хагас жилийн дараа МСС-гаас үзүүлэх тусламжийн зорилтыг тодорхойлох АНУ-ын “Грант Торонтон Амиот” болон Монголын “Онч Аудит” компанийн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагаанд эхлүүлсэн аудитын шалгалт зогссон түүхтэй. Учир нь тус нийгэмлэгийн 50 хувийг эзэмшдэг ОХУ-ын тал Монголын Засгийн газар “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэргийг дангаар шийдэх эрхгүй гэж үзсэн тул нийгэмлэгийн Ерөнхий хорооны дар га Г.П.Петраков, гишүүн Ф.С.Пехтеров, В.В.Морозов нар аудитыг зогсоосон байдаг.

ДЭЛХИЙН БАНКНЫ СУДАЛГАА

Оросууд хоёр улсын хамтарсан нийгэмлэгт АНУ-ын тусламжийг авахгүйгээр шийдэж, төмөр зам дахь байр сууриа бэхжүүлэх гарц хайж эхэлсэн 2008 онд Дэлхийн банкны зөвлөх Ричард Баллок өмнийн говьд нөөц нь илэрсэн Нарийн сухайт, Овоот толгой, Тавантолгой, Сүмбэр, Цагаантолгойн уурхайн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардагдах дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр “Говийн өмнөд бүсийн тээврийн дэд бүтэц” нэртэй судалгаа хийв. “Нүүрсний олборлолт жилд таван сая тонноос илүү бол төмөр зам тавих ашигтай. Говийн эмзэг хөрс, экологид сөргөөр нөлөөлж байгаа авто тээврээс төмөр зам хямд, үр ашигтай гэсэн дүг нэлт гаргаад өмнийн говийн баял гийг төмөр замтай хослуулж, хоёр хөршийн төмөр замын сүлжээнд холбон тээвэрлэлтийг нэмэгдүүлэх нь зөв, ингэхдээ чухам яг аль чиглэлийг дагаж хөгжих ёстой вэ” гэсэн судалгааг Р.Баллок хийж байв. Энэ үеэр Тавантолгойн орд газраас нүүрс тээвэрлэх боломж эрсэн MCS групп уурхайгаас Хятадын хил хүртэл төмөр зам барих төлөвлөгөө боловсруулж Засгийн газарт саналаа өгчээ. Түүнчлэн МАК групп ч төмөр зам барих хүсэлтээ илэрхийлсэн байдаг.

Ирээдүйд зайлшгүй шаардагдах төмөр замын гарц нээх ажлыг урагшлуулах нь зөв гэж үзсэн Засгийн газар Монгол Улсын төмөр замын салбарт улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох, төмөр замын салбарт үндэсний компанийг бий болгох зорилгоор гуравдугаар сарын 05- ны өдөр 82 дугаар тогтоол гаргав. Тогтоолын дагуу ажил өрнөж, ТӨХны 189 дүгээр тогтоолоор “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани байгуулсан. Төмөр замын шинэ компанитай болсон Засгийн газар 2008 оны дөрөвдүгээр сард ТӨХ-гоор 225 тоот тогтоол гаргуулж, Замын-Үүд дэх“Ачаа шилжүүлэн ачих байгууламж”-ийг “Монголын төмөр зам” ХК-д өгчээ. Түүнчлэн Засгийн газар 2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө төмөр зам барих санал тавьсан MCS группийн охин компани “Энержи ресурс”-т Ухаахудаг-Гашуунсухайтын хилийн боомт хүртэл 267 км, МАК группт Нарийн сухайт-Шивээхүрэнгийн боомт хүртэл 45.5 км шинэ төмөр зам барих эрхийг олгожээ. УИХ-ын ээлжит сон гуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулагдаж, шинэ Засгийн газрыг С.Баяр дахин толгойлж, Тэргүүн Шадар сайдаар Н.Алтанхуяг, Шадар сайдаар М.Энхболд, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар Х.Баттулга томилогдсон билээ.

Энэ үеэс уул уурхайг эдийн засгийн эргэлтэд яаралтай оруулах асуудал хурцаар тавигдаж, төв маршрутаас Сэлэнгийн Ерөө суман дахь Баянголын төмрийн хүдрийн орд руу төмөр зам тавьсан “Болд төмөр Ерөө гол” компанийн дараа төмөр замын салбарт хөл тавих гэсэн хувийн хэвшлийнхний санаачилга “халуун сэдэв” болтол өргөжсөн түүхтэй. С.Баярын тэргүүлсэн Засгийн газар шинэ төмөр зам шинэ зууны бүтээн байгуулалт болно хэмээн тодорхойлж, Оюутолгой болон бусад орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж зэс хайлуулах болон барилгын материалын үйлдвэр байгуулахыг зорьж буйгаа мэдэгдсэн юм. Түүгээр ч зогсохгүй гаднын улс орны Төрийн тэргүүнийг айлчлах үеэр энэ сэдвийг хөндөж, Ази, Европыг холбох нэг том гарц дээр сууж буй монголчууд уул уурхайн орд газрыг түшсэн 2000 орчим км төмөр зам тавих ажлаа гаднынханд сонордуулах болсон билээ.

ХОСОЛМОЛ, ХОЁРДМОЛ АШИГ СОНИРХОЛ

Энэ цагаас өнөөдрийг хүртэл Монголын байгалийн баялаг, шинэ төмөр замын төсөл хоёр хөршийн төдийгүй гуравдагч орнуудын анхаарлыг татсан юм. Одоо ашиглаж буй цорын ганц төмөр замын дэд бүтцийн 50 хувийг эзэмшдэг давуу талаа ашиглан хойд хөрш маань Монголын шинэ төмөр замын төслөөс хоцрохыг огтхон ч хүссэнгүй. Өрнө-дорныг холбосон шинэ гарц нээх бодол өвөрлөсөн ОХУ 2008 оны арваннэгдүгээр сард ЗТБХБ-ын сайд Х.Баттулгыг эх орондоо урив. ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.В.Гордеевийн урилгаар Москвад айлчилсан Х.Баттулга сайд А.В.Гордеев болон Тээврийн сайд И.Е.Левитин, “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунин нартай уулзаж Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эрх зүйн бичиг баримт болон техник, технологийг шинэчлэх, транзит тээврийг сэргээж, хэмжээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулах талаар хэлэлцсэн байдаг. Үүнээс ердөө сарын дараа В.Якунин Х.Баттулгын урилгаар Монголд ирсэн бөгөөд “Монгол Улс дахь ашигт малтмалын орд газрууд руу төмөр зам тавих, манай нутаг дэвсгэрт транзит тээврийг хөгжүүлэх, хамтран ажиллах” протоколд гарын үсэг зурсан юм. Энэ үеэр Х.Баттулга сайд “Төмөр зам улсын хөгжилд үр өгөөжөө өгдөг байх ёстой.

Ашигт малтмалын хууль батлагдан хэрэгжиж эхлэхэд төмөр зам бэлэн байх ёстой. “Оросын төмөр зам” хувьцаат нийгэмлэг энэ талаар бидэнтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр энэхүү протоколд гарын үсэг зурсанд баяртай байна” гэж хэлсэн нь сонины шарласан хуудаст үлджээ. Энэ айлчлалын дараахан ОХУ-ын Засгийн газар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өөрийн мэдлийн 50 хувийг “Оросын төмөр зам” нийгэмлэгт шилжүүлсэн бөгөөд энэ нь Монголын шинэ төмөр замын төсөлд чухал үүрэгтэй оролцох бодолтой байсантай нь холбоотой аж. Үүнээс хойш буюу 2008-2012 онд хойд хөршийн томчууд манайд ар араасаа айлчилж, манай Ерөнхийл өгч, Засгийн газрын тэргүүн, салбарын сайд зэрэг албаны хүмүүс мөн ОХУ-д айлчилж байв. ОХУ-ын талаас Ерөнхий сайд В.Путин 2009 оны хавар ирээд буцсан бол намар нь Ерөнхийлөгч Д.Медведев айлчлав. Мөн байнга ирж буцах “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунинаас гадна Тээврийн сайд И.Е.Левитин ч ирдэг болов.

Монголд албан ёсны айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев, Засгийн газрын тэргүүн В.Путин нар УИХ-аар 2008 онд баталсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Стратегийн түншлэлийн тунхаглалд гарын үсэг зурсан бол урд хөрш болон БНСУ, Япон, Герман зэрэг олон улс төмөр замын төсөлд хамтрах саналаа илэрхийлж байлаа. Засгийн газар ОХУ-д нэлээд нааш тай хандаж төмөр замыг хоёр урсгалтай болгох замаар шинэ тө мөр замыг урагшуулж, цахилгаанжуулсан өргөн царигтай дэд бүтцийг бий болгон, Тавантолгойгоос Цагаан су варгын зэсийн орд газраар дайруулан Зүүнбаян-Сайншанд хүрэх төмөр замын шинэ шугам татаж “Улаанбаатар төмөр зам”-аар дамжин Транссибирийн болон Хятадын төмөр замтай холбогдох бодлого барьж байв.

ОХУ төсөлд Монголын талтай 50:50 хувийн эрхтэй оролцож, Тавантолгой-Цагаан суваргын зэсийн орд-Зүүнбаян-Сайншанд, цаашдаа Баруун-Урт-Чойбалсан чиглэлд өргөн царигтай төмөр зам тавих төслийг “Оросын төмөр зам” нийгэмлэгийн шууд удирдлагаар хэрэгжүүлж, Монголын талын 50 хувийн хөрөнгө оруулалтыг урт хугацааны зээл олгох журмаар шийдвэрлэх санал тавьж байсан юм. Төмөр замын энэ сүлжээг өргөжүүлж, Ази-Европыг холбосон дамжин өнгөрүүлэх тээврийн шинэ гарцаар уул уурхайн бүтээгдэхүүнээ хөрш орнууд болон гуравдагч орнуудад гаргах боломжтой гэж манай Засгийн газар үзэж байжээ. Тиймээс ОХУ-тай хамтран “Дэд бүтцийн хөгжил” компани байгуулж, төмөр замын төслийн ТЭЗҮ болон зураг төсөл, хайгуулын ажил, санхүүжүүлэх арга замыг эрж хайх, төмөр замын шинэчлэлийн болон түүний гүн шинэчлэлийн хөтөлбөр боловсруулах том ажлыг эхлүүлэхээр зэхсэн байдаг.

Ийнхүү Засгийн газар ОХУ-тай хамтран ажиллах хэлэлцээрээ үргэлжлүүлж байхад ЗТБХБ-ын сайд Х.Баттулга БНХАУ-ын талтай цөөнгүй уулзалт зохион байгуулж байжээ. Тодруулбал, 2009 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Засгийн газар 111 тоот тогтоолоороо “Оросын төмөр зам” нийгэмлэгийн 50 хувь, Монгол Улсын Төрийн өмчийн 50 хувийн оролцоотой ХХК байгуулж, Монголын талд ногдох тавин хувийг “Монголын төмөр зам”, “Эрдэнэс МГЛ” ХК-д эзэмшүүлэх, хамтарсан компанийн дүрмийн санд нэг тэрбум, хоёр зуун далан хоёр сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ. Энэ үеэр ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын Бээжинд хийх айлчлал хөндөгдсөн гэдэг. Өмнө нь огт хэлэлцэгдээгүй байсан айлчлалыг танхим нь хойшлуулах гэсэн ч сайд зөрсөөр Бээжинг зорьсны шалтгаан ч хожим тодорхой болжээ. Сайд энэ айлчлалынхаа үеэр БНХАУын “Төмөр замын хязгаарлагдмал компани”-ийн ерөнхий менежерийн орлогч Жоу Мэнботай “Монголын төмөр замын сүлжээний өргөтгөл”- ийн ажлыг гүйцэтгэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураад иржээ.

Тавантолгойг бараг дэнчинд тавьж өгсөн энэхүү санамж бичигт Хятадын “Төмөр замын хязгаарлагдмал компани” нь Өмн өговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний ордын үнд сэн сүлжээг зүүн чиглэлийн төмөр за мын сүлжээтэй холбох шугамыг ба рих, тэр дотроо ТЭЗҮ-ийг боловс руулах, төслийн санхүүжилт олгох, барьж хэрэгжүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэхэд оролцох ёстойг заасан байдаг. Түүнчлэн хоёр тал Тавантолгойн нүүрсний ордын үндсэн сүлжээг зүүн чиглэлийн төмөр замтай холбох, төмөр замыг үе шаттай байгуулах, Хятадын тал ТЭЗҮ-ийг боловсруулж, төслийг санхүүжүүлэх эх үүсвэрийг хариуцаж, Монголын Засгийн газар санхүүжилтийн баталгаанд Тавантолгойн нүүрсний орд газрыг олборлож, ашиглах онцгой эрх олгоно гэж заасан байдаг юм.

ТӨСӨЛ ТУШИГДАЖ, ТӨМӨР ЗАМ ЧӨДӨРЛӨГДСӨН НЬ

Оросын тал шинэ төмөр замыг барихад багцаагаар 5-7 тэрбум ам. доллар хэрэгтэй гэж 2009 онд үзсэн бөгөөд хөрөнгийг Монгол, Оросын хамтарсан компани болох “Дэд бүтцийн хөг жил” босгохоор болж, мөнгөө ч олсон төдийгүй “Оросын төмөр зам” 2010 онд эхний ээлжинд шаардагдах 1.5 тэрбум ам.долларыг гаргаж, төмөр замыг 2015-2016 онд ашиглалтад өгнө гэж тооцсон аж. Гэсэн ч Монголын талтай хийсэн төмөр замын төслийн гэрээ хэлэлцээрүүд нэг л биш болоод буйг анзаарсан Оросын тал 2010 оны долдугаар сарын сүүлчээр “Оросын төмөр зам” нэгтгэлийн ерөнхийлөгч В.Якунинаар Монголын Засгийн газарт албан захидал хүргүүлжээ. Захидалд “Тавантолгой-СайншандЧойбалсан” чиглэлийн төмөр замыг тавьж эхлэх зөвшөөрөл хүссэн ч манай талаас хариу өгөөгүй гэдэг. Тиймээс ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хамтарсан төслийн ажлаа хэд хэдэн удаа сураглаж, манай улс төрийн хүрээнийхэнтэй уулзан, шийдвэр гаргах тухай ярилцсан ч “Ноён Элчин сайд аа, та түр хүлээж бай, бид шийдээ гаргаагүй байна” хэмээн хойшлуулж байсныг тэрбээр хожим дурссан байдаг.

Оросууд төслөө шавдуулж байх 2010 оны хавар төмөр замын царигийн тухай хурц маргаан өрнөж, УИХ “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг хэлэлцсэн байдаг. Ингээд зургадугаар сарын 24-ний өдөр УИХ 32 дугаар тогтоол гаргаж дээрх бодлогыг баталжээ. Эл баримт бичигт Монгол Улсад барих шинэ төмөр замыг төрийн өмчид байлгах, төмөр замын дэд бүтцийн шинээр барих чиглэлийг тогтоохдоо стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг түшиглэх, орд газруудын ачаа тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангах, ашигт малтмалыг эрэлт ихтэй зах зээлд хүргэх, нэг зах зээлээс хамааралгүй байх нөхцөлийг ханга хыг зорих, ойролцоо гоор 5683.5 км төмөр замын суурь бүтцийн нэгдүгээр үе шатанд Даланзадгад-Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаянгийн 400 км, Сайн шанд-Баруун-Уртын 350 км, Баруун-Урт-Хөөтийн 140 км, ХөөтЧойбалсангийн 150 км төмөр замыг барьж байгуулахаар тусгажээ.

Үе шаттай хийгдэх ажлын хугацааг эдийн засаг, нийгмийн хөгжил, хөрөнгө санхүүгийн эх үүсвэртэй уялдуулан Засгийн газар тухай бүр шийднэ гэх зэрэг нарийвчилсан заалтууд түүнд бий. Төсөл чухамхүү энэ үеэс чөдөрлөгдсөн бай даг. Бодлогын баримт бичиг батлагдсаны дараа төслийг сонирхогчид олширсон төдийгүй манай шийдвэр гаргах эрхтэй сайд нар олон талын сонирхлын чимээнээр байр сууриа байн байн огцом өөрчилж, өнөөдөр гаргасан шийдвэрээ маргааш нь хүчингүй болгосон түүх цөөнгүй бий. Харин хүчинтэй цаас нь хүчингүй болж хувирсан тоглоомд голдуу гаднынхан өрт сөн төдийгүй төсөлд хамтрах гадаад, дотоодын компанийн нэр солигддог болсноор шинэ төмөр замын хувь заяа бүрхэг болсон юм.

Юутай ч Засгийн газар төслөө урагшлуулахаар 2011 оны хавар хэд хэдэн газар хөрс хуулалт, газар шорооны ажил эхлүүлж, шав тавих ёслол үйлдсэн ч үр дүн гарсангүй. Мөн оны тавдугаар сард Засгийн газар УИХ-аар “Үндсэн чиглэлд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлж, “Мон голын төмөр зам” ХК-ийн ирээд үйд олох ашгийг тооцоолсны үндсэн дээр тус компанийн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг нэ мэг дүүлэн тогтоож, нийт хувьцааны 49 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулагч дад нээлттэй арилжиж, хөрөнгө төв лөрүүлэхээр шийдсэн ч тусыг эс олов. Төсөл ийнхүү гацсаар 2012 онтой золгож, тавдугаар сард Засгийн газар “Дорнын төмөр зам”, “Монголиантранслайн” болон “Энержи ресурс”, “Энержи ресурс рэйл” компаниар Сайншанд- Тавантолгой-Ухаа худаг-Гашуунсу хайт чиглэлийн төмөр замыг концессын гэрээгээр бариулах шийдвэр гаргасан юм.

Зөвхөн “Энержи ресурс”, “Энержи ресурс рэйл” компанийн барих өргөн цариг бүхий замын трасс дагуу 20 өртөө, таван зөрлөг байхаар төлөвлөгдсөн бөгөөд нэг удаагийн тээвэрлэлтээр 108 галт тэрэг явж, жилдээ 30 хүртэл сая тонн ачаа нэвтрүүлэхээр тооцсон гэдэг. Төсөлд шаардагдах хөрөнгө оруулалтыг тус компаниуд өөрийн болон олон улсын банк санхүүгийн байгууллагын эх үүсвэрээс бүрдүүлнэ гэж байсан ч эл ажил эхэлснээ ердөө хагас жилийн дараа зогсоод байна. Учир нь Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 121 дүгээр тогтоолоороо “Дорнын төмөр зам”, “Монголиантранслайн”, “Энержи ресурс” ХХК болон “Энержи ресурс рэйл” ХХК-тай байгуулсан “Сайншанд-Тавантолгой” чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг цуцлах шийдвэр гаргажээ.

Ийнхүү Оросуудын болон дотоодын хувийн хэвшлийнхний мөнгөө гарган эхлүүлэх гэсэн төслийн ажил бүрэн чөлөөлөгдсөнөөр 2010, 2011 он үр дүнгүй өнгөрч, 2012 он буухиаг нь авснаар, 2013 он ч чөдөртэйгээ дэгдсээр өнгөрч мэдэхээр болоод байна.


 2013-03-08 09:36:18   http://ipost.mn/news/read/5252

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Гэр бүлээс хамааралгүй хувь хүн гэж байдаггүй болохоор “Гэр бүлд сууриласан хүн амын хөгжлийн цогц бодлогыг боловсруулна” хэмээн онцлон тэмдэглэсэн. Тэр ч утгаараа  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран өнгөрсөн сарын 27, 28-нд “Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого, шинэчлэл” үндэсний чуулганыг Орхон аймагт амжилттай зохион байгуулсан. Энэ чуулганы үеэр Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн зочид төлөөлөгчид дотроос “Шилдэг есөн гэр бүл”-ийг шалгаруулах ёслол болсон юм. Шилдэг гэр бүлийг шалгаруулахдаа 35-40 жил хамтран амьдарсан, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, төрүүлж өсгөсөн үр хүүхдүүд нь нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа болон улсынхаа хөгжлийн төлөө хүчин зүтгэж яваа, гэр бүлээрээ нийгмийн сайн сайхны төлөө сэтгэл зүтгэл гаргадаг, бусдад хайр энэрэлээ зориулдаг, үлгэр жишээ, орон нутагтаа нэр хүндэтэй зэрэг шалгууруудыг үндэслэсэн юм. Үр хүүхэд, ач зээтэй өнөр өтгөн олон жил ханилж байгаа шилдэг гэр бүлүүдийн амьдралын туршлага, амьдрал дээрээс урган гарсан тэдний бат бөх гэр бүлийн нандин чанар чухам юундаа байсныг ахмад буурлууд маань залуустаа сургааль болгон хайрласныг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр толилуулж байна.



Орхон аймгийн шилдэг гэр бүл Д.Цагаач, Ж.Бадамжав: “ЗӨӨЛӨН НЬ ХАТУУГАА ИДДЭГ” ГЭДЭГ ДЭЭ

Төр засгийн өндөрлөгүүд маань сүүлийн 20 жил улс орон, эдийн засгийнхаа хөгжилд онцгойлон  анхаарч байгаа ч хамгийн үнэт зүйл болсон  монгол хүнийхээ асуудлыг орхигдуулсаар байна. Гэр бүлийн асуудал нь нийгмийн суурь асуудал байх учиртай. Үндэстэн оршин тогтнох уу, эс тогтнох уу гэдэг нь гэр бүлийн тогтвортой байдлаас шалтгаалдаг гэж бид хувьдаа боддог. Тиймээс гэр бүлийн бат бөх байдлыг төрийн бодлогод тусгаж, хамгаалах хэрэгтэй. Ялангуяа залуу үеийг гэр бүлийн хүмүүжилд төлөвшүүлэх хэрэгтэй байна. 35 жил гал голомтоо бадраан, бат бөх хадгалж ирсэн өрхийн хувьд айл гэрийн гол ноён нуруу бол эрэгтэй хүн байдаг гэдгийг хэлэх ёстой гэж бодож байна. Эрэгтэй хүн аливаа асуудалд хүлээцтэй, нухацтай тайван хандаж байж гэмээнэ сая үр хүүхдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээх эхлэлийг тавьдаг. Яалангуяа  хад шиг хатуухан ганц л үг хэлэхэд үр хүүхэд нь эмээж, үг нь хүртэл жинтэй байдаг юм. Харин эмэгтэй хүн өрх гэрийнхээ өнгө зүсийг тодорхойлогч байх ёстой.  Ханьдаа, үр хүүхэддээ халамжтай байхын зэрэгцээ хамгийн гол нь уян зөөлөн аргаар амьдралаа зохицуулах ёстой. “Зөөлөн нь хатуугаа иддэг” гэдэг үг байдаг шүү дээ.

Баянгол дүүргийн шилдэг гэр бүл Ж.Дорж, Д.Жавзанханд: ГЭР БҮЛ ГЭДЭГ БАГАХАН ХЭМЖЭЭНИЙ ВАНТ УЛС ГЭЖ БОЛНО

Улсын хөгжлийн бодлого нь гэр бүлд сууриласан байх учиртай. Монгол Улс оршин тогтнох үндэсний аюулгүй байдлын үндэс суурийг бат бөх гэр бүлийн тогтолцоо баталгаажуулна гэж боддог юм. Иймээс нийгмийн баялгийг улсынхаа хөгжилд хэрхэн зарцуулах  болон  баялагт шунагчдаас улс орныхоо үндэсний аюулгүй байдлыг яаж хамгаалж авч үлдэх вэ зэрэг асуудлыг алсын хараатайгаар шийдэх ёстой. Бид хойч үедээ гэр бүлийн өв соёлоо нандигнан хадагласан, тогтвортой гэр бүлийн хөгжлийг бий болгосон уламжлалыг өвлүүлэх учиртай. Айл гэрийн ноён нуруу болсон эр хүн улс эх орондоо, гэр бүлдээ нөмөр нөөлөгтэй, жинхэнэ удирдагч байх ёстой. Гэр бүл гэдэг улс нийгмийн анхдагч хүчин зүйл гэдэг утгаараа багахан хэмжээний вант улс гэж ойлгож болно. Тйимээс зөөллөх үедээ зөөлөн, хатуурхах үедээ ширүүхэн, аливаа асуудалд ган төмөр мэт ганхахгүй, түшиг тулга мэт бат бөх байсан цагт монгол гэр бүл амархан ганхахгүй гэдгийг ирээдүйд эцэг болох бүх эрчүүддээ хэлэх нь зүйтэй. Эмэгтэй хүний хувьд эхийн үрээ гэх хайр, улс эх орноо удирдах ухаалаг хөвгүүдийг төлөвшүүлэх, өрх гэрээ өөд татаж амьдрах мяндсан ухаан хамгийн чухал гэж л боддог доо. Эмэгтэй хүн харахад уян зөөлөн хэрнээ, гаднаа хад суусан хахир хатуу хандах үе ч амьдралд тохиолддог л юм.

Өмнөговь аймгийн шилдэг гэр бүл Н.Төмөрхуяг, Б.Төмөрбат: ЗАЛУУ ХОСУУД ИТГЭЛ ГЭДЭГ НАНДИН ХОЛБООГ ХАДГАЛЖ ҮЛДЭХ ЁСТОЙ

Нийгмийн харилцааны суурь нь гэр бүл байдаг. Хүүхэд тухайн гэр бүлд яаж өсөж торнихоос  тэр хүүхдийн амьдралын гүн ухаан, үнэт зүйл төлөвшдөг. Гэр бүлийн харилцаа бол нийгмийн суурь харилцаа. Гэр бүлийн хамтын амьдралыг дэмжих төрийн бодлого өнөө үед орхигдож байна. Уул уурхайн салбарт бүтээн байгуулалт өрнөж байна. Тэр хэрээрээ ажлын байр нэмэгдэж байгаа ч цаана нь гэр бүлийн баталгаат амьдрал алдагдаж байна. Иймээс төрийн бодлогоор гэр бүлийн асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа Оюу толгой, Таван толгой зэрэг газарт гэр бүлийн асуудлыг анхаардаг, тэднийг бүх талаар нь дэмждэг хариуцлагын тогтолцоог бий болгох ёстой. Өөрөөр хэлбэл, ажилчдынхаа нийгмийн асуудлыг дэмжиж, уул уурхайн баялаг ашиглаж байгаа тухайн газар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэийн хэлсэн шиг их бүтээн байгуулалт, хүн амьдрах хот оршин нөхцлийг бий болох ёстой. Говийн аймгуудад “Эрдэнэт” хот шиг жишиг хот бий болгох ёстой гэж боддог. Харин залуу гэр бүлийн хувьд гэр бүлийнхээ нандин харьцааг хол зайнаас ч гэсэн хадгалан хамгаалж ирэх ухаан орчин үед магадгүй зөвхөн эмэгтэй хүнээс ихээхэн шалтгаалж байна. Тэгэхээр залуу хосууд, залуу гэр бүлүүд итгэлцэл гэдэг нандин зүйлийг сэтгэлгээндээ төлөвшүүлж, эртнээс өвлөгдөн ирсэн ээж, эх хүний мяндсан ухааныг суралцаж, аливаа асуудлыг итгэлцэл дээр түшиглэн уужуу тайван ухаанаар шийдвэрлэх нь залуу эмэгтэй бүрийн үүрэг, нийгмийн шаардлагаа дагасан соёл гэж бодож байна.

Дорнод аймгийн шилдэг гэр бүл Д.Өглөгч, Г.Долгор: ХАЙР, ИТГЭЛЦЭЛ, БИЕ БИЕЭ ХҮНДЭТГЭХ ГЭСЭН ГУРВАН ХОЛБООН ДЭЭР АМЬДРАЛ ТОГТДОГ

Монгол Улсын хүн амын дийлэнхийг залуучууд эзэлдэг. Тиймээс Монгол Улсын эрх ашиг бол гэр бүлийн төлөвшилтэй нягт холбоотой байх ёстой. Хүнээр хүн хийх нь маш чухал асуудал болж хувираад байна. Хүүхэд найрсаг, сайхан гэр бүлд өсөж, эцэг эхийнхээ зан төлвөөр хүмүүжих ёстой. Гэвч өнөөдөр гэр бүл салалтаас үүдэлтэй сөрөг үр дагавар, гэмт хэрэг их гарч байна. Иймээс хүүхдийн хүмүүжилд багаас нь анхаарч хүнээр хүн хийх, хүнээ хөгжүүлэх асуудалд эцэг эхчүүд дор бүрнээ анхаарч, үүрэг хариуцлагаа өндөрсгөх хэрэгтэй болжээ гэж бид боддог. Гэр бүл болно гэдэг маш их хариуцлагыг дагуулж байдаг. Гэр бүлийн боловсролын асуудал өнөөдөр хурцаар хөндөгдөж байна. Боловсролтой гэр бүлийг төлөвшүүлсэн цагт гэр бүлийн задрал хумигдана. Бидний 44 жил ханилан сууж байгаа амьдралын туршлагаас харахад гэр бүлээ хамгаалах нандин хүмүүжлийг бид эцэг, эхээсээ өвлөн авсан гэж боддог. Хүн ямар гэр бүлийн орчинд өснө, тийм л гэр бүлийн хүмүүжил олж авч байгаа. Бид 13 хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхдээ боловсрол, мэдлэг олгоход анхаарахын сацуу амьдралын ур ухаан төлөвшүүлэхэд илүү их анхаарсан. Амьдрал их баян учраас хүнийг өөрөө хүмүүжүүлдэг юм шүү дээ. Хайр, итгэлцэл, бие биеээ хүндэтгэх чин сэтгэл гэсэн гурван холбоо сэтгэл зүйн харилцаан дээр амьдралын бат бөх мөн чанар тогтдог гэж би боддог.

Архангай аймгийн шилдэг гэр бүл Д.Өсөхжаргал, С.Жавзанпагма: ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

Амьдралынхаа 50 орчим жилийг хамтдаа туулахдаа энэхүү холбоогоо сэвтээгээгүйнхээ гол нууцыг бид бие биедээ итгэсэн итгэл гэж үздэг юм. Итгэл, сэтгэл хоёр гэдэг үргэлж хамтдаа оршдог. Эхнэр, нөхөр хоёр биедээ итгэж, хүндэлж, хайрлаж, дэм өгч байж энэ хорвоог туулдаг жамтай. Эхнэр хүн галын бурхан. Эр нөхөр хойморын бурхан гэгддэг. Тийм болохоор эхнэрээ хайрлаж, эр нөхрөө дээдлэх хэрэгтэй гэж залуустаа хэлмээр байна. Хүний амьдралд маш олон саад бэрхшээл, амьдралын шалгуур тохиолддог. Тэр болгонд сэтгэлээ хямрааж, бие биенээ үл хүндэтгэж харьцах нь буруу. Үнэхээр гэр бүл болж хамтдаа амьдрахаар шийдсэн бол хариуцлагатай байх хэрэгтэй. Ялангуяа энэ үгийг орчин үеийн залууст дахин, дахин хэлмээр санагддаг юм. Өнөөдөр хүүхдүүд маань хувь хүнийхээ төлөвшлийг ч бүрэн олж амжаагүй байж гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болж байна. Энэ хэрээрээ цаг хугацааны аясаар амьдралын өчүүхэн саад бэрхшээлд бууж өгч, салж, сарнин үр хүүхдээ өнчрүүлж байгаа нь нийгэмд маш сөргөөр нөлөөлж байгааг хүн бүр мэдэж байгаа. Үүний тулд төрийн бодлого хэрэгтэй. Орон сууц, ажлын байр, хүүхдийн ясли, цэцэрлэг зэрэг аммьдралын наад захын хэрэгцээ шаардлагыг нь зохицуулаад өгвөл залуу гэр бүлийн салалт ч багасах болно. Монгол эмэгтэй хүний хатан ухаанд уярсанмМонгол өрх гэр бүлийн  тулгуур багана бат бөх байх болтугай.

Ховд аймгийн шилдэг гэр бүл Н.Дамба, Л.Норолхоосүрэн: НЭГ, НЭГЭНДЭЭ ТУНИЖ БАЙНА ГЭЭД АСУУДЛЫГ ХҮНДРҮҮЛЖ БОЛОХГҮЙ

Орчин үеийн залуус маань дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахынхаа хэрээр элдэв сонин, содон зүйлсийг шохоорхох болж. Энэ хэрээрээ нэг, нэгэнтэйгээ ойлголцохдоо ч тааруухан болсон юм шиг санагддаг юм. Үл ойлголцлоос болоод нэг, нэгэндээ туниж, ойлголцохгүй явсаар хоёр тийшээ болж байгаа харамсалтай зүйлүүд ч ажиглагдаж байгаа юм. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг сайхан үг байдаг даа. Энэ үгний утга учрыг ухаж ойлгоод хоорондоо сайхан ярилцаж, сэтгэл дотроо онгойлгоод асуудлыг шийдчихдэг асуудал дутмаг байгаа юм уу гэж харах болсон. Хэн, хэндээ хүлээцтэй хандаж, нэг, нэгнийхээ үгийг сонсох нь амьдралын бас нэг салшгүй хэсэг юм шүү гэж захих байна.

Р.Сарангоо 
_________________________________________________________________________________

"Амьдралаа эрс өөрчилсөн бүсгүйн өгөх 5 зөвлөгөө"

"Cosmopolitan" сэтгүүлээс



1.Туралт нь ерөнхийдөө хөдөлгөөнөөр болон хоолны зөв дэглэмээр гэж явагддаг.
Миний хувьд хоол 70 хувь, хөдөлгөөн 30 хувь гэсэн зарчмыг баримталсан юм. Хэрэв чи жингээ хасахыг хүсч байгаа бол  хамгийн түрүүнд сэтгэл гаргаж, зорьсон зорилгодоо хүртэл уйгагүй эрэл хайгуул хийх хэрэгтэй.
2. Миний хоолны дэглэмийн хувьд өглөө, өдөр, орой гэсэн хуваарьтай байсан. 
Өглөө 07 цагт чанасан өндөг, цэвэр ус эсвэл ногоон цай ууна. Өдөр 12 цагт шингэц сайтай шөлтэй хоол идэх, мөн ногооны салаттай иднэ. Мөн миний хувьд давс тун бага хэрэглэдэг байсан бөгөөд хэрэв өлсвөл ус бага багаар уудаг.
Ус уухад учиртай хэрэв чамд өлсөх мэдрэмж төрөөд тэгээд чи ус уулаа гэж бодъё. Ингээд усаа уусны дараагаар тэр мэдрэмж чинь дарагдаж байвал энэ бол өлсөлт биш ам цангаж байсны дохио юм.
Хэрэв ус уугаад ч өлсөөд байвал тэр үедээ идэх л хэрэгтэй. Хамгийн гол нь өлсөх цангах мэдрэмжээ сайн ялгаж сурах нь чухал.
Ингээд орой 17 цагт алим жимс, чихэргүй тараг зэргийг иднэ. Идэх зүйл маань нүүрс ус багатай хүнсний зүйл байх хэрэгтэй. Ямарч хүн 18.00 цагаас хойш хүнд хоол идэх нь буруу. Учир нь хоолыг боловсруулах гэж ходоод маань шөнөжин ажиллаад өглөө босоход бие амраагүй сэрдэг. Хэрэв амттан идмээр байгаа санагдвал үзэм иддэг.
3. Жингээ хасахаасаа өмнө би маш буруу амьдралын хэвшилтэй байжээ.
Жингээ хасахаар зориглож эхлээд амьдралаа аль болохоор хөдөлгөөнтэй болгож эхэлсэн. Гэрээсээ гараад л гар өргөө такси авахгүй, харин ч их алхах болж, цахилгаан шатанд кноп дараад л дээшээ гаралгүй алхаж, ажил эрт тарахаар бол гэрийнхээ ойролцоо гүйх гэх мэт өдөр бүрийн энгийн үйлдлүүдээ өөртөө тусгасан. Одоо ч гэсэн тэр хэвээрээ. Тэр л идэвхитэй хөдөлгөөнүүд миний биенд дасгал, биеийн тамир чадал сэргээж өгсөн юм. Хэрэв чи өөрийнхөө хөдөлгөөнийг байнга хорьж хөлөө ачин суугаад, гараад л машин, очоод л ор гээд явдаг бол яг одооноос эхлэн идэвхитэй ашигтай хөдөлгөөнөөр өөрийгөө цэнэглэ.
4. Миний хувьд өөртөө үүрч явсан илүүдэл 50кг-ийг биеэсээ салгаснаар хорвоог арай өөр нүдээр хардаг болсон гэхэд болно. 
 Надад итгээрэй. Урьд нь бүдүүн байхад хүмүүсийн хандлага нэг тиймэрхүү л байсан. Одоо бол бүх зүйл эсрэгээрээ ажил гэрийнхэн ойр дотныхон, хүн бүр л мундаг байна сайн байна чамаар бахархаж байна гээд хүмүүсийн хандах хандлага хүртэл өөрчлөгдсөн. Мөн миний зүгээс бүх зүйлийг эерэг сайн сайхан талаас нь хардаг болсон.
Хэрэв чи жингээ хасахыг хүсч байгаа бол тэвчээртэй зорилгодоо үнэнч бай! Би 11 сарын дотор л өөрийгөө өөрчилсөн. Энэ тийм ч богино хугацаа биш шүү.
Надад шантрах үе байсан ч гэсэн тэр үедээ би “Бууж өгч болохгүй шүү” гэсэн бат итгэлээр өөрийгөө хэдий нь цэнэглэсэн байсан учир энэ бяцхан амжилтандаа хүрсэн гэж боддог.
Миний амьдралын 11 сарын хугацаа бол тэр чигээрээ хүрэх зорилгодоо, мөн өөрөө өөртөө үнэнч байж чадсанд оршино.
5. Жингээ хасч байгаа ихэнх хүмүүст тулгамддаг энгийн асуудал бол хаясан жингээ буцаагаад л нөхөөд таргалах.
Би ч гэсэн энэ талаар бодож үзсэн. Гэхдээ би буцаж таргалаагүй. Яагаад гэвэл, их энгийн 11 сарын дэглэм маань амьдралын хэвшил болоод хэвшил маань амьдралын хэсэг болоод дасчихсан гэхүү дээ.
Мөн надтай нүүр тулж уулзаагүй ч, надаас зөвөлгөө авч жингээ хассан хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс өөртэй чинь уулзаж үзээгүй ч, үргэлж жишээ авдаг шүү гэсэн эерэг хандлага, урмын үгс Мөнхзулаа чи хичээх хэрэгтэй, чи ганц ч болов хүний амьдралд нөлөө үзүүлсэн хүн шүү дээ гэсэн бодлыг надад хадгалуулдаг юм.
Эцэст нь гэж хэлэхэд:
“Хайр сэтгэл“гэдэг сэтгэл санааг ямагт өөдрөг сайхан байлгадаг зүйл юм шүү. Дурла, хайрла, идэвхитэй хөдөл, тэгээд өөртөө итгэх итгэлээ олж ав бүсгүй минь! 

Д.Мөнхзулыг энэ оны онцлох бүсгүй шалгаруулах “Cosmopolitan Mongolia Awards-2013”, “Спортын ертөнцийн онцлох бүсгүй” номинацид уншигчдын зүгээс санал болгон, нэр дэвшүүлж байгаа юм.

Possibly one of the more unexpected products at Maker Faire Africa this year in Lagos is a urine powered generator, created by four girls. The girls are Duro-Aina Adebola (14), Akindele Abiola (14), Faleke Oluwatoyin (14) and Bello Eniola (15).

1 Liter of urine gives you 6 hours of electricity.



The system works like this:

Urine is put into an electrolytic cell, which separates out the hydrogen.
The hydrogen goes into a water filter for purification, which then gets pushed into the gas cylinder.
The gas cylinder pushes hydrogen into a cylinder of liquid borax, which is used to remove the moisture from the hydrogen gas.
This purified hydrogen gas is pushed into the generator.
Along the whole way there are one-way valves for security, but let’s be honest that this is something of an explosive device…

categories: africa, inventor, mfa2012

“A Urine Powered Generator”

 __________________________________________________________________________




 SANITATION: FLUSHED WITH PRIDE
 “IF Thomas Crapper were around today, he would find our toilets quite familiar,” says Bill Gates, referring to the Victorian manufacturer of sanitary ware whose name has become attached to one of the body’s most fundamental functions. “They haven’t seen many advances apart from handles and paper toilet rolls.” In fact, with the exception of S-traps to contain odours, flush toilets have changed little since Sir John Harington installed one in Richmond Palace for Queen Elizabeth I.

Mr Gates considers it time for a change. On August 14th his charitable institution, the Bill & Melinda Gates Foundation, announced the gold-, silver- and bronze-medal winners in its Reinvent The Toilet Challenge, which aims to bring safe, affordable and “sustainable” loos to the 40% of the world’s population who lack access to basic sanitation, thus preventing many of the 1.5m childhood deaths from diarrhoea that now occur each year.

The Challenge is nothing if not ambitious. It seeks a toilet that costs less than five cents per user per day to operate, that requires neither a supply of clean water nor sewerage infrastructure to take the waste away, and that will generate energy and recover salts, water and other nutrients. Remarkably, despite the challenge being little more than a year old, the award winners claim to be on track to achieve all of these goals.

In third place is a toilet designed by researchers at the University of Toronto. This treats urine and faeces separately, using a material freely available in many of the world’s poorest regions: sand. Urine is filtered through sand, and the resulting liquor is exposed to ultraviolet light to sterilise it. Faeces are dried slowly within the toilet before being fed into a smouldering sand-filled reactor. The system can sanitise the waste of ten people in two hours, leaving only sand and fresh(ish) water behind.

The runner-up, from Loughborough University in Britain, brings chemical-engineering principles to bear. A tank feeds mixed urine and faeces through a rig that heats it to 200°C under high pressure, killing pathogens. Returning the superheated mixture suddenly to atmospheric pressure causes it to separate into its liquid and gaseous components. The gas is used to heat the feed tank. The liquid is fed into a digester that produces enough methane to power the entire system—and some to spare.

The winning toilet, however, is smarter still. It has been developed by Michael Hoffman of the California Institute of Technology, and has earned him the $100,000 first prize. Dr Hoffman’s toilet uses solar panels to power an electrochemical system that produces two things. One is hydrogen. The other is a compound which oxidises the salts in urine to generate chlorine. This creates a mildly disinfecting solution that can be used to flush the toilet. The hydrogen is suitable for cooking or for powering a fuel cell to produce electricity. The solid residue from the process can be employed as fertiliser.

The Gates Foundation will now pay for prototypes to be tested in the field, probably of all three winners and possibly of some other ideas, and Mr Gates hopes that the foundation’s reinvented toilets will start being deployed for real in as little as two years. They will thus be able to contribute to achieving what is the most off-track of the United Nations’ Millennium Development Goals, to halve by 2015 the proportion of people without sustainable access to basic sanitation. As the chairman of the UN Secretary-General’s Advisory Board on Water and Sanitation, the Prince of Orange, observes, “politicians and leaders worldwide don’t like to be associated with toilets, even state-of-the-art toilets. This sanitation stigma distorts international and national development agendas.”

Dr Hoffman agrees that sanitation is insufficiently sexy. He says the technology behind his winning solar-powered toilet had been sitting on the shelf since he demonstrated it to NASA, America’s space agency, in the early 1990s, for use on the International Space Station. “It is,” as he puts it, “hard to get a scientific grant for treating faeces.”

Even the Gates Foundation itself, which hands out around $3 billion each year, has so far devoted just $6.5m to its Reinventing The Toilet Challenge. But that will change as the project goes from conception to delivery. The foundation now intends to spend up to $80m a year on sanitation, an investment that the World Health Organisation estimates will produce a return of 900% in the form of social and economic benefits coming from increased productivity and reduced health care costs.

- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP