- Агуулгын шошго


ДАЯАРЧЛАЛ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙГАА ХЭРЭГ ВЭ

http://ubman.mn/policy-and-economica-in-our-life/35-policy-a-economica-in-our-life/218-noforglobalization

XX зууны сүүлийн хагаст хүн төрөлхтөнд даяарчлал гэдэг үзэл суртал, хэм хэмжээг Барууны элитүүд тулгасан билээ. Харин тэгвэл даяарчлалын цаад мөн чанар бол бүх хүн төрөлхтнийг эрхшээн удирдах бүхий л хөшүүргүүд (мөнгө санхүү, эдийн засаг, соёл, байгалийн нөөц баялаг, хүн ардынх нь эрдэм мэдлэг, ажиллах хүчийг нь хямд цөлмөх боломжууд гэх мэт)-ийг булаан эзлэх үйл явц юм.

Үүнийг мөнгө хүүлэх банкны бизнес үүссэн цагаас хойш сүүлийн 400 орчим жилд болж өнгөрсөн эзлэн түрэмгийлэх дайнууд үүн дээр дэлхийн I ба II, Хүйтэн дайныг өдөөж үүнээс өөртөө асар их ашиг унагасан, эрт дээр үеэс хүнийг боолчлолд худалдах ба хар тамхины наймаа, улс орнуудад мөнгө хүүлэх гэх мэт аргаар шимэгчилж хэт баяжсан банк санхүүгийн олигархи бүлэглэл далдуур зүтгүүлж байгаа ажээ.


Үнэн хэрэг дээрээ "даяарчлал" гэдэг энэ үйл ажиллагаа бол ингэж зальтай нэрлэсэн ч харин цаад мөн чанар нь дэлхийн бүх улс орнуудыг, ард түмнүүдийг эзлэн түрэмгийлж эрхшээлдээ оруулах гэсэн колоничлолын орчин үеийн халхавч юм. Энэхүү бүх хүн төрөлхтнийг “нэг гар доор хийж базах” гэсэн оролдлогууд түүхийн туршид олон тооны эзлэн түрэмгийлэх дайнуудын хамгийн гол цаад зорилго байсан бөгөөд гагцхүү сөрөн зогсож үүний эсрэг тэмцэж тусгаар тогтнол, бие даасан байдлаа хамгаалж ирсэн улс, ард түмнүүд л дэлхийн газрын зураг дээр тэсч үлдсэн билээ.


___________________________________________________________
Жич: Манай зарим ухвар мөчид хүмүүс эсвэл хөлсний үзэл сурталчид Монгол улс 1921-1990 онд Оросын колоничлолд байсан мэт ямар нэг тодорхой факт баримт, бодитой судалгаагүйгээр гагцхүү сэтгэл хөөрлөөр дүгнэж үзэл сурталжин их ярьж бичдэг болсон. Гэвч энэ бүхнийг хүн төрөлхтний түүхэнд бодитоор байсан, одоо ч байсаар байгаа харийн колоничлолын сонгодог шинж чанарууд ба хүргэдэг үр дагавруудтай нь өнгөрсөн 70 жилд олсон байсан ололт амжилтууд ба гарз хохирлуудаа шинжлэх ухааны үүднээс харьцуулан үзвээс шал өөр дүр зураг гарч ирдэг. Бид манай улс үндэстэн 20-р зууны эхэн үед чухам ямар болчихсон байсан, үүнийг гэтлэн давахын тулд ямар их хүчин чармайлт цаг хугацаа хэрэгтэй болсон, бид бусад улс орнуудтай харьцуулахад ямар түвшинд хүрчихсэн байсан зэргийг эргэн авч үзэж гагцхүү факт баримтуудад л үндэслэж ярих ёстой юм. Энэ тухай дараа дэлгэрэнгүй бичнээ...
______________________________________________________________


Харин "Хүйтэн дайн"-ы дараа манай гариг зарим гэнэн хүмүүсийн бодож байснаар бумбын орон болчихоогүй ба энэ үйл явц ардчилал+эрх чөлөө+чөлөөт зах зээл гэх мэт анх сонсоход бол сайн сайхан, жирийн хүмүүсийн төлөө мэт санагдах гэвч харамсалтай нь хулхи үгэн халхавчуудын доор цааш улам гүнзгийрсээр байна! Яагаад хортой алим гадна талаасаа час улаан + маш сайхан харагддаг гэдгийг сануулж ёгтолсон нэг  үлгэр байдгийг эргэн санаарай, эргүүлэн бодоорой...



Эрт дээр үед эртний Егитетийн нууц мэдлэгүүдийг хадгалагчид дэлхийн ард түмнүүдийн худалдаа, соёлын харьцааг ашиглаж аажмаар өөрийн бүрэн эрхшээлд татан оруулж эзлэн авах арга болгон хувиргаж энэхүү худалдаа, соёлын харьцааг өөрсдийн явцуу ашиг зорилгоор зүтгүүлж удирдаж болно гэдгийг ойлгосон ажээ. Тэднийг залгамжлагчид - өнөөгийн Барууны санхүүгийн элитүүд өөрсдийн энэ зорилгодоо хүрэхийн тулд энэхүү үйл явцын цаад мөн чанарыг хүмүүсээс нуухын тулд үүнийг "даяарчлал" гэж нэрлэж улс орнуудын нийгэм хүн ардын "тархийг барих" - далдаас удирдах ерөнхий зарчмууд ба схемүүдийг боловсруулж энэ үйл явцыг толгойлж эхэлсэн байна...



Одоо даяарчлалын энэхүү үйл явцыг хэрхэн яаж, ямар 6 арга зэвсгээр далдаас удирдаж байгааг авч үзье.



6 дахь арга зэвсэг нь бол алж устгах зэвсэг юм.
Энэ бол эрт дээр үеэс энэ зорилгоор хэрэглэж ирсэн уламжлалт буу зэвсэг, танк, бөмбөгдөгч онгоцууд гэх мэт юм. Энэ нь хүмүүсийг алж устгаж мөн материаллаг баялагийг нь эвдэн сүйтгэж буулган авч эрхшээлдээ оруулах зорилготой байсаар ирсэн юм.



“Дайн бол энэхүү улстөрийн бодлогыг өөр арга хэрэгслүүдээр л үргэлжлүүлж байгаа хэрэг юм”

Карл фон Клаузевиц

Хамгийн эртний, хүмүүсийг эрхшээл удирдлагадаа хурдан оруулах арга бол дайн юм. Аливаа дайны зорилго бол нутаг дэвсгэр, байгалийн нөөц баялагууд ба хүн амынх нөөц боломжуудыг булаан эзэлж авах эсвэл дайснаа бүрэн устгаж хүйс тэмтрэх явдал билээ. Хүн төрөлхтний түүхэнд ийм олон олон цус асгаруулсан дайнууд гарч байсаан. Даян дэлхийн түүхэн үйл явцын үр дүнд бүхэл бүтэн улс, ард түмнүүдийг устган боолчлох зорилготой илүү нарийн бодож төлөвлөсөн, илүү төгс арга зэвсгүүд гарч ирэх болсон юм.

Одоо хүн төрөлхтөн үүний урхинд орсон байгаа билээ. Учир нь одоо хүн төрөлхтний нэг хэсэг нь тусгаар тогтнол, бие даасан байдлаа хадгалж байхын тулд (!) нөгөө дайсагнагч талаас тулгаж өөр арга замгүй болгож байгаа, эцэс төгсгөлгүй зэвсгээр хөөцөлдөхөд улам их баялагаа хөрөнгө хүч гаргаж байхаас өөр аргагүй байдалд орчихоод байгаа юм. Эцсийн эцэст одоо олон улс орнууд өөрийн геоулстөрийн дайсантайгаа хамт манай гаригийн бүх амьдралыг, хүн төрөлхтний бүх соёл иргэншлийг устгаж чадах тийм их хүчтэй зэвсгүүдийг бодож бүтээсэн, хуримтлуулсан байгаа билээ. Тэдний нэг хэсэг нь бусад улс орнууд уруу элдэв шалтгаар дайн хийх, харин ихэнх нь өөрсдийгөө батлан хамгаалахаас өөр аргагүй байдлаас улам их цэргийн зардлууд гаргах болсон билээ...

Өнөөдрийн энэ дэлхий дээр ардчилал гээч бол үнэт зүйл бус харин эзлэн түрэмгийлэх зэвсэг, эдийн засгийг нь түүхий эдийг нь борлуулалтын зах зээлийг нь булаан эзлэх халхавч, ард түмнүүдийг санхүүгийн бүрэн эрхшээлдээ барьж байх “тархины аргамжаа”, үзэл суртлын зэвсэг юм байна гэдгийг улам бүр олон хүмүүс олж харж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсоор байгаа юм. Ардчиллын “цайз” гэж сурталддаг нэг улс 16 триллион долларын гадаад өрөндөө живсэн байгаа мөртлөө жил бүр ойролцоогоор 1 триллион долларыг цэрэг дайны зардалдаа гаргаж бараг жил бүр хулхи шалтагаар шинэ дайн дэгдээж байна. Энэ их дайны зардал нь манай бөмбөрцгийн үлдсэн бүх (!) улсуудын 1 жилд батлан хамгаалахдаа зарцуулдаг бүх зардлуудыг нэмснээс ч илүү их байгаа юм...



5 дахь арга зэвсэг нь бол улс, ард түмнүүдийг аймаглан устгах - геноцидын зэвсэг юм



Үүнд архи тамхи, мансууруулах бодисууд, генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнүүд эмүүд, “хүнсний” гэх элдэв төрлийн хүнсний нэмэгдлүүд болон бусад химийн аргууд ордог. Энэ нь зөвхөн өнөөдөр амьдарч байгаа жирийн хүмүүсийг төдийгүй тэдний үр удам, хойч үеийг нь удамшлын өвчтэй болгож дархлалыг нь сулруулах замаар аажмаар устгаж байна.



“Дорно зүгийн варваруудаас ариун цэвэрч байдлыг нь устгаж үгүй хийх хэрэгтэй. Тэдэнд зөвхөн архи ба тамхи л нэвтрүүлэх ёстой”            Адольф Гитлер



Энэхүү геноцидын зэвсгийн тусламжтайгаар өөрөөр хэлбэл мансууруулах бодисууд, архи тамхи, зарим вакцинууд ба генийн өөрчлөлтүүдтэй хүнсээр бүхэл бүтэн ард түмнүүдийг устгах эсвэл өөрийн зорилгуудын доор эрхшээлдээ оруулж эхлээд байна. Гэхдээ энэ бүхнийг нь ард түмнүүд, жирийн хүмүүс геноцидийн зэвсэг гэдгийг нь таньж мэдэхгүй байлгахын тулд тэдгээр "хоруудаа" элдвийн моод зуршил, өнөөгийн энэ “барууны соёл”, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, зориуд түгээж тараасан байгаа үг слэнг хэллэгүүд, ямар ч хоргүй зүгээр л стресс тайлах хэрэгслүүд гэж, зугаа цэнгэлд заавал хэрэгтэй эд гэж сурталчилж, вакциныг зарим өвчинд тэсвэртэй байлгадаг гэх мэт түмэн хулхи шалтгаануудаар хийж байна. Бодит байдал дээр энэ нь тухайн үндэстний удам угсаатны генийн санг устгаж байгаа, өнөөгийн болон ирээдүй хойч үеийн хүмүүсийг сэтгэл оюуны хувьд төдийгүй бие бялдарын хувьд алж устгаж байгаа геноцидын зэвсэг юм.



Энэ бүхэн бидний, монгол хүн нэг бүрийн ойлгож ухамсарлаж байж хийсэн сонголт мөн гэж үү? Энэ бол бидэнд элдэв реклам, моод, дотоод ухамсарт нь зугуухан гэхдээ хүчээр суулгаж өгсөн байгаа үнэндээ бол “сонголтгүй сонголт” юм. Одоогийн энэ амьдралын орчин, орчин үеийн гэгч “соёл” нь өнөөгийн хүмүүсийг бүүр хүүхэд байхаас л Худлаа №1 (элдэв энэ бүх хорыг хэмжээтэй хэрэглэвэл яах ч үгүй гэсэн) эсвэл Худлаа №2 (элдэв энэ хоруудыг хэмжээгүй хэрэглэвэл хор уршигтай гэдэг)-ын нэгийг л сонго гэж байнга ТВ, сонингоор сурталдаж байдаг билээ.



4 дэх арга нь улс түмнүүдийг эдийн засгийн бүрэн хараат, гэнэн улстөрчид залуу үеийг нь эрүүл ухаанаас “эрх чөлөөтэй” болсон боолуудаа болгох арга зэвсэг юм.



Даяарчлал гэдэг энэ төслийн цаад эзэд хүн төрөлхтнийг “хуурамч цаасан” мөнгөний бүрэн эрхшээлдээ оруулах, мөнгө хүүлэгчдийн дэлхийн сүлжээндээ татан оруулж залгих зорилготой юм.



“Аливаа улс орны мөнгөний бүх эрх мэдэл хяналтыг л надад өгчих, тэгвэл хэн хууль тогтоож байх нь надад огтхон ч падгүй”.                  Амшель Ротшильд



Даяарчлагчид бүх ард түмнүүдийг устгачих нь ямар ч утгагүй, иймээс өнөөгийн үнэн хэрэг дээрээ боолууд болгосон байгаа хүмүүсээс хэн нэг нь үлдэх ёстой. Ийм учраас улс түмнүүдийг эдийн засгийг тэд өөрсдийн явцуу гэр бүлийн кланы эрх ашгуудынхаа бүрэн эрхшээлд оруулахаар зүтгэж байна. Гэхдээ яаж гэдгийг нь, үнэн хэрэг дээрээ чухам юу болоод байгааг нь ихэнх хүмүүс, ард түмнүүд ойлгохгүй (!) байхаар хийж байна. Үүнийгээ тэд өнөө үед дэлхийн мөнгө болгосон байгаа доллар-аараа дамжуулан, ОУВСан + ДБанк мэтийн зээлийн байгууллагуудаар мөнгө хүүлэгчдийн зээлийн хүүгээр дамжуулан хийсээр байна. Эдгээр банкирууд нийгэмд хэрэгтэй юу ч хийдэггүй мөртлөө зээлийн хүүгээрээ солиотой их орлого олж байдаг байна.



Харин хүмүүс, гэр бүлүүд, бүхэл бүтэн ард түмнүүд бүх насаараа ажиллаад ч энэ өрийн дөнгөнөөс мултарах боломжгүй байгаа нь мөн чанарын хувьд жинхэнэ боолчлол юм. Энэ механизмыг хэрэгжүүлэхэд цаг хугацаа их орох учир эхлээд нийгмийг амьдралд хэрэгжих боломжгүй эдийн засгийн нэг онолд итгүүлж үнэмшүүлдэг юм. Урьд нь марксизм гэж байсан бол одоо чөлөөт зах зээлийн economics онол гээчийг тулган хэрэгжүүлж байна. Ийм тохиолдолд бүх нийгэм тэр аяараа, хүмүүс зээл авдаг үгүйгээс үл шалтгаалан, энэ бүх далд механизмыг ойлгож байгаа эсэхээс үл шалтгаалан бодит байдал дээр эдийн засгийн бүрэн хараат, банкируудын энэ өчүүхэн давхаргын бүрэн эрхшээл доор нь орж байгаа нь тэр юм. Ийм болгосон хүмүүс эргээд энэхүү араатан шиг системийг өөрийг нь тэтгэж тэжээж байдаг юм.



3 дахь арга нь шашин, үзэл суртлууд, технологиуд, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд юм. Энэ нь хүмүүсийг дотоод ухамсар, ойлголт төсөөллийг энэхүү даяар эзэрхэг эзэд өөрсөддөө хэрэгтэй байдлаар боловсруулж байх боломжийг өгдөг.



“Баримт нотолгоонууд нь зөвхөн яаж тайлбарлаж харуулахаас шалтгаалдаг”. Фридрих Ницце



Хүмүүсийн дотоод ухамсар, ойлголт төсөөллүүдийг тодорхой байдлаар боловсруулсны дараа тэр ард түмнүүдийг эсвэл нийгмийн анги давхаргуудыг элдвийн буруу үзэл суртлаар, шашин шүтлэгүүдээр, нийгмийн догм номлолуудаар, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн тусламжтайгаар далдаас хамаагүй үр дүнтэй амархаан залж удирдаж болдог. Хэрэв хэрэгтэй бол урьдаас суулгаж өгсөн байгаа сэдлүүд, дотоод зөрчлүүдийг нь өдөөн хатгах, захиалгат аллагууд, хэрүүл дагуулсан нийтлэлүүд, шог зураг гэх мэтийн тусгай аргуудаар өдөөн сэдрээж бүхэл бүтэн ард түмнүүдийг хооронд нь мөргөлдүүлж болдог. Энэ нь хөндлөнгөөс харахад санамсаргүй тохиолдлын юм шиг санагдаж болох юм.



Одоо бид бүхэн Ойрхи Дорнод ба Европт түүхэн явцад бүрэлдсэн лалын болон библийн загалмайтны шашинтнуудыг хооронд нь мөргөлдүүлж дэлхийн шинэ дайн гаргах оролдлогуудыг нь харж байна. Хүмүүсийн дотоод ухамсар ба ойлголт төсөөллүүдийг “хэрэгтэй чиглэлд” боловсруулдаг хамгийн хүчтэй зэвсэг бол телевизийн сувгууд юм. Олонхи хүмүүс олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг бодит байдлыг харуулдаг, мэдээллийн хэрэгслүүд гэж тооцож байдаг боловч гашуун үнэн бол ТВ нь тухайн асуудалд хандах хүмүүсийн хандлагыг хөшигний ар дахь эздэд хэрэгтэй байдлаар бүрдүүлж хүмүүсийг мэдээллийн бүслэлтэнд, мэдээллийн барьцаанд оруулж барьж байдаг зэвсэг нь юм.



2 дахь арга зэвсэг нь тухайн ард түмний түүхийг "дахин засаж бичиж" түүхэн ой санамжийг нь үгүй хийх явдал юм.



“Ирээдүйд том алдаа гаргахгүй байхын тулд өнгөрснөө байнга эргэн харж бай”

Эртний дорно дахины цэцэн үг

Өөрийн эх орны жинхэнэ түүхийг, эцэг эхийнхээ түүх намтарыг мартсан хүн бол үндэснээсээ тасарсан мод гэдэг нь тодорхой билээ. Хэрэв бүхэл бүтэн ард түмэн өөрийн улс, ард түмний түүхийг мартаж харийн хүмүүсийн бидэнд тулган нялзаасан түүхэнд итгэх юм бол юу болох вэ? Ард түмний түүхийг тодорхой зорилгоор, үзэл суртлын өнцгөөс гуйвуулан бичсэн тохиолдолд энэ нь тухайн ард түмний ирээдүйг нь гарцаагүй өөрчилдөг гэдэг зүй тогтол, түүхэн сургамж байдаг билээ!



Чухамдаа ийм учраас шинэ+харийн+эзлэн түрэмгийлэгч үзэл сурталд тулгуурласан ИЙМ УЧРААС харийн хүчний гар хөл болсон ХҮЧИН улстөрийн тайзан дээр гарч ирэхэд ТҮҮХийг заавал харийн үзэл сурталд+өөрсөддөө ашигтай байхаар  гуйвуулдаг. Ингэж түүхийн зарим баримтуудыг хасч+танаж харин заримыг нь хэт дөвийлгөн хэтрүүлж гуйвуулан бичиж тэр ард түмний ТҮҮХЭН ОЙ САНАМЖ-ийг нь арчихыг зорилгоо болгодог.



1990 онд манай эхэлсэн энэ үйл явц бидний ТҮҮХ-ийг засч бичихээс эхэлснийг санагтун! Энэ "шинэ түүх"-энд нь маш олон түүхэн бодит баримтуудыг чухамдаа өнөөгийн энэ "байдлаа" зөвтгөхөд чиглүүлж янзалж бичсэн маш олон манипуляци + гуйвуулалт хэтрүүлгүүд байгаа... Түүхийг гуйвуулж олон нийтийн тархийг угаахын тулд нэг бол зөвхөн "хэрэгтэй" зарим "баримтуудыг" түүж бичдэг, эсвэл өөр чухал түүхэн бодит баримтуудыг огт дурсдаггүй хаядаг, эсвэл бүүр санаанаасаа зохиож гүжирдэж бичдэг юмаа. Үүний үр дүнд хүмүүс олон нийтийн толгойд шаал өөр ойлголт төсөөлөл үлддэг ба энэ нь эргээд хүмүүсийг ялангуяа хүүхэд залуучуудыг "түүхээ мэдэхгүй ойд төөрсөн сармагчин лугаа адил " болгодог. Өнөөгийн дунд сургуулийн түүхийн сурах бичгүүдийг үзээрэй, ТҮҮХийг гадарладаг бол чухам яаж түүхийг зааж байгааг үзээд та бүхэн үнэхээр шооконд орох вий...!!!



Гэхдээ энэ харийн үзэл сурталд сохорсон улстөрчид, эрхшээлд нь орсон эрх баригчид өөрсдийг нь ч бас харийн энэ хүчин цаад зорилгодоо далдуур ашиглаж байгааг тэр болгон мэддэггүй!

Ийм учраас "хүмүүс түүхээсээ хэзээ ч сургамж авдаггүй боловч Түүх зөвхөн эдгээр сургамжуудыг нь санахгүй, мэдэхгүй байсных нь төлөө хатуу шийтгэдэг" гэдгийг хэзээд санаж байх ёстой.



1-р арга зэвсэг нь хүмүүс, хойч үеийнх нь ертөнцийг үзэх үзлийг нь бүрэн "төрөл арилжуулах" явдал юм!



“Улс орныг нэгмөсөн эрхшээлдээ оруулж дарж авахын тулд хүүхэд залуучуудыг нь өөртөө хэрэгтэй байдлаар хүмүүжүүл”         Дорно дахины мэргэн үг



Хэрэв бүхэл бүтэн ард түмний ертөнцийг үзэх үзлийг нь ямар нэг байдлаар харийн хүмүүст хэрэгтэй, тэдэнд ашигтай байдлаар өөрчилж чадах юм бол энэ ард түмнийг мөнхийн эрхшээлдээ оруулж нэгмөсөн дарж авлаа гэсэн үг юм. Хэрэв ертөнцийг үзэх үзлээ харийнханд "алдаж" материаллаг үнэт зүйлүүдийг нь шүтэж хулхи сурталд нь донтож амьдрах юм бол хожим энэхүү аймшигт төрөл арилжилтыг хэзээ ч буцаан эргүүлж улс үндэстнийхээ хувьд бүрэн боолчлолоос нь сугарах, үндэстний дотоод ухамсар эрх чөлөөгөө буцаан сэргээх бараг боломжгүй болдог. Үүнийг хүн төрөлхтний буурал түүхэн дэх чухамдаа ийм замаар орж газрын хөрснөөс арчигдсан олон үндэстний гашуун түүхүүд нотолж байгаа билээ. Ийм тохиолдолд ард түмэн өөрөө түрэмгийлэн эзлэгчдийнхээ ашиг сонирхлыг өөрсдийн хэвийн амьдралын нэг хэсэг хэмээн гүнзгий төөрөлдөж өөрсдөө энэ дэглэмийг хамгаалж байдаг.



Үүний хамгийн хурц тод жишээ бол 200 гаруй жил Британийн колоничлол доор байсан Энэтхэг дэх нийгмийн кастын зохион байгуулалт юм. Одоо Энэтхэгийн нутаг дэвсгэр дээр ойролцоогоор 300 сая гаруй хүмүүс аймшигт ядуурал бүрэн гуйланчлал дотор амь зууцгааж байна. Тэднийг Үл тэвчих каст гэж нэрлэцгээдэг. Тэр олон хүмүүсийн ертөнцийг үзэх үзлийг нь өөрчилж энэхүү аймшигт ядуу гуйлгачин байдлаа нийгэм дотор оршин тогтнох цорын ганц боломжит арга гэж үздэг ертөнцийг үзэх үзэлтэй болгосонд энэ бузар гэмт хэргийн бүх утга учир оршиж байгаа юм. Энэхүү жишээ нь ард түмний ертөнцийг үзэх үзэл нь тэр хүмүүсийн амьдралыг хэдэн үеийн турш тодорхойлж байдгийг харуулж байгаа билээ.



Өнөө үед нийгэмд давамгайлагч хоёр төрлийн ертөнцийг үзэх үзлийг бид бүхэн харж байна.



Калейдоскоп (эрээвэр хураавар хэлтэрхий бантан) маягийн ертөнцийг үзэх үзэл



Хүмүүс өнөөгийн энэ бүх үйл явдлууд, бодит фактуудын бүх урсгал дунд өөрийн амьдралын байр суурийг олж чадахгүй, тэдний ойлгож төсөөлж байгаагаар нь бол аливаа шинэ мэдээлэл, шинэ үйл явдал нь ердөө л толгой доторхи бантанг нь улам л эмх замбараагүй болгож байдаг. Ийм хүмүүсийн энэ аж амьдрал, орчноо хэрхэн мэдэрч яаж хүлээн авч байгаа тэр байдал нь яг л нэг шинэ хэлтэрхий шилийг калейдоскопт оруулж тэр нь бүх ойлголт төсөөллийг нь өөрчилж орхиж байгаа мэт байдаг байна.



Мозаик (бүрэн бүтнээр нь цэгцтэй харах) маягийн ертөнцийг үзэх үзэл



Ертөнцийг үзэх ийм үзэлтэй хүмүүс өнөөгийн бидний энэ амьдрал, эргэн тойронд болж байгаа үйл явдлуудыг өөр хооронд нь холбоотой, нэгдмэл нэг байдлаар нь харж чаддаг ба энэ бүх зүйлийг шалтгаан-үр дагавруудаар нөхцөлдсөн байгаагаар нь хүлээн авч чаддаг. Тэдний хувьд аливаа үйл явдлууд гэнэтийн санамсаргүй биш байдаг ба аливаа бодит байдал ба үйл явдал нь ердөө л урьд өмнөх ойлголт төсөөлөл, зураглалыг улам илүү тод томруун болгож байдаг юм.

Гэвч өнөөгийн энэ ардчилсан зах зээлийн мөнгө ноёрхсон “соёл иргэншил” нь нийгмийн олонхид калейдоскоп маягийн ертөнцийг үзэх зүйлийг давамгайлахад хүргэж байна.



Бидний нүдээрээ харж байгаа бүх зүйл бол ердөө л зөвхөн нүдэнд харагдаж байгаа тэр хэсэг нь юм
Энэ дэлхийн юмс үзэгдлийн нүдэнд харагдах тэр гаднах гадаргуу нь дотоод мөн чанар нь байгаа ёроолоосоо алс хол байдаг.

Энэ дэлхийн нүдэнд харагдаж байгаа бүх зүйлийг ач холбогдол багатай зүйл гэж бодож авч үзэж бай

Учир нь аливаа юмс үзэгдлүүдийн далд нууц тэр мөн чанарууд нь бидний нүдэнд харагддаггүй далд цаана нь байдаг.


Омар Хайям


Өнөөдөр энэ бүх механизмуудыг нэгэнт ойлгож ухамсарласны дараа бол хүн бүр өөрөө гадна талын энэ бүх нөлөөллүүдийг сөрөн зогсож чадах чадвартай болж байгаа юм.



Энэ зургаас Монгол улс маргинал улс - ирмэг дээр ирсэн байгааг энэ харж болж байна...



Бид чинь "морь унасан толгойгүй хүмүүс" биш биз дээ!!!



Энэ байдал нь ядаж хэлийг нь ч мэдэхгүй байж, харийн хорт явуулга болох ядуу буурай төвдийн шарын шашинг гагцхүү "сургаар + бусдыгаа дагаж + амьтны айдсаараа" дамжуулан хүлцэнгүй хүлээн авч ирсэн хоцрогдсон сэтгэлгээг 1990 оноос "шүтэх эрх чөлөө" гэгч абсурд суртлаар дахин амилуулсан шиг явуулга юм.  
Бидний олонхийн сэтгэл зүрхийг, манай улс түмний оюуны чадавхийг 350 гаруй жил сорж байгаа энэ шар хувалз бидэнд чухам юу өгсөн юм бэ???!!!



Яг энэ өрөвдмөөр хоцрогдсон сэтгэлгээнд дөрөөлж элдвийн муу асар их уршигтай зүйлүүд манай нийгэмд ЯМАР Ч СААДГҮЙ орж ирсээр байна !!!...



Бодоцгооё! Ямар нэг бодит зүйл хийж тэмцэцгээе! Улс Эх орон, ядаж өөрсдийнхөө төлөө мөн үр хүүхдүүд хойч үеүдийнхээ төлөө!


Та энд хүртэл "тэвчээр зааж" уншиж бүрдээд байгаа нөхцөл байдлыг ойлгосон бол энэ тухай цааш нь монголчууддаа хүргээрэй...



Зарим нэг маань энэ нийтлэлүүдийг зөвхөн зугаагаа гаргаж уншаад "үнэгүй хэрэглэчих"-ээд хаячих биш харин ах дүү амраг садан, найз нөхөддөө е-майлууд явуулах, мессаж илгээх мэтээр цааш нь дамжуулбал болох нь тэр ээ!

http://ubman.mn/policy-and-economica-in-our-life/35-policy-a-economica-in-our-life/218-noforglobalization

Ямар нэг мэдээлэл, мэдлэг бол түүнийг амьдралдаа хэрэглэхгүй л юм бол ямар ч ашиг тусгүй, мэдээгүйтэй ижил гэж дорно дахины мэргэд сургаж ирсэн байдгийг санаж яв.



Бидний хүч чадал бидний Эх орон, бидний Нэгдэл эрх ашгаа ойлгох сэхээрэл ухаарал юм!
ubman.mn 





Ойлгосноо ... Ойлгоогүйгээ... ер нь сэтгэгдлээ .... үлдээгээрэй.
Х.БОЛОРБОЛД

_________________________________________________________________________________________________________________________________



 http://ubman.mn/policy-and-economica-in-our-life/37-our-present-a-future/216-xoshigniiardaxixumuus

ХӨШИГНИЙ АР ДАХЬ ХҮМҮҮС
/баримт кино-номын үргэлжлэл/

Х.Болорболд    www.ubman.mn
        
  Ямар ч хаан ширээний ард хаанаас ч чухал нэг тийм том зүйл нуугдаж байдаг.

                                                                    Сэр Ульям Питт 1770 он         



         Хэрэв хөшигний ар уруу нь шагайж харвал үнэн хэрэгтээ засгийн эрхийг барьж байгаа тэр хүмүүсээс шал өөр хүмүүс улс орныг залж удирдаж байдаг.

                 Бэнджамин Дислэйли, Английн төрийн зүтгэлтэн 1844 он



        Яг үнэн хэрэгтээ бол Эндрю Джексоны үеэс хойш томоохон улсын засгийн газрыг санхүүгийн томчууд л гартаа атгаж ирсэн юм.

                         Франклин Делано Рузвельт, АНУ-ын Ерөнхийлөгч 1933 он


1775 онд Америкийн хувьсгал эхэлсэн юм. Америкийн колоничлогчид Англиас салж тэндхийн үе залгамжилсан хаадын мөлжлөгөөс салахыг хүссэн юм. Энэ хувьсгал гарахад хүргэсэн олон шалтгаан байсан гэж үздэг боловч хамгийн гол нэг шалтгаан байсан юм. Английн хаан Георг III колоничлогчдын өөрийн хэрэгцээндээ гаргаж байсан зээлийн өрөөр бий болоогүй, хүүгүй мөнгөн тэмдэгтийг хориглосон байна. Урьд нь колоничлогчид Английн төв банкнаас хүүтэй мөнгө зээлж хэрэглэхэд хүрдэг байсан ба энэ нь аажимдаа колони орнуудыг өрийн дөнгөнд хийсэн байна.

Энэ тухай хожим үндэстний эцэг гэгддэг Бэнджамин Франклин бичихдээ:


Георг III эгэл жирийн хүмүүсийг мөнгөний эздийн савраас чөлөөлж байсан колони улсуудын өөрийн мөнгөн тэмдэгтийн системээс татгалзсан явдал нь хувьсгал гарах гол шалтгаан байсан юм.



1784 онд Америк Англиас тусгаар тогтнолоо байлдан олж авсан юм. Гэвч төв банкууд, тэдгээрийн ард байсан худалдагдсан мөнгөний томчуудтай хийх тэмцэл дөнгөж эхлэж байлаа.



ТӨВ БАНК ГЭЖ ЮУ ВЭ




Энэ бол улс орны мөнгөн тэмдэгтийг гаргадаг байгуулага юм.

Түүхийн туршид төв банкууд 2 төрлийн эрх мэдэлтэй байжээ.

    1.Тэр эдийн засагт орж буй дахин санхүүжилтийн мөнгөний хүүг хянадаг.
    2.Мөнгөний нийлүүлэлтээр түүний нийт хангалтыг хянадаг. Иймээс мөнгөний ханшийг хянадаг гэсэн үг юм.

Төв банк Засгийн газрыг /эдийн засгийг гэсэн үг/ зүгээр л мөнгөөр хангадаг бус харин түүнд хүүтэй мөнгө зээлүүлдэг юм. Харин дараа нь мөнгөний нийт тоо хэмжээг нэмэгдүүлэх эсвэл хумих замаар эдийн засгийн эргэлтэд байгаа мөнгөний энэ цэнийг тодорхойлдог.

Энд нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй ба ийм систем урт хугацаанд асар их өрийг бий болгодог байна.

Энэ бол залилан гэдгийг ойлгохын тулд нэг их гойд ухаан хэрэггүй юм.

Хэрэв төв банк 1 доллар /хэвлэж эсвэл нөөцөөсөө/ гаргаад түүнийгээ Засгийн газарт хүүтэй зээллээ гэж бодвол энэ 1 долларыг дараа нь тодорхой хэмжээний хүүтэй нь эргүүлж төлөх болж байгаа юм.

Тэгвэл хэрэв зөвхөн төв банк улс орны мөнгөн тэмдэгтийг гаргах монополь эрхтэй, тэгээд доллар нэг бүрийг хүүтэй зээлдэг гэж бодвол энэ зээлийн хүүнд нь төлөх тэр нэмэлт долларуудыг чухам хаанаас авах болж байна вэ !?

Мэдээж дахиад л зөвхөн төв банкнаас авч таарна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл төв банк өөрийн бий болгосон тэр өрийг дарахад Засгийн газар, хүмүүст тухайн цаг үед шаардлагатай байгаа мөнгийг бий болгож байхын тулд байнга шинэ мөнгө гаргаж байх хэрэгтэй болж байна. Энэ нь өрийг улам илүү болгож байдаг, учир нь төв банкнаас хуучин өрийг хүүтэй нь төлүүлэхийн тулд гаргаж байгаа шинэ мөнгийг бас л хүүтэй зээлдэг. .....ийм байдлаар л цааш үргэлжилсээр байна.

Үүний үр дүнд хүмүүс - нийгэм жинхэнэ боолчлолд орж байгаа юм. Учир нь Засгийн газар, энэ нь хүмүүс ард түмэн гэсэн үг, энэ дахин санхүүжилтийн /манайд бодлогын гэдэг – Орч./ хүүтэй, зээлийн мөнгөний системтэй байсан цагт хэзээ ч энэ өрийн дөнгөнөөс гарах боломжгүй юм. Америкийн Үндсэн Хуулийн эцгүүд тухайн үедээ үүнийг сайн ойлгож байсан юм.



Банкны байгууллагууд зэвсэглэсэн армиас ч аюултай гэдэгт би итгэдэг. Хэрэв Америкийн ард түмэн өөрийн мөнгөн тэмдэгтийг гаргах эрхийг хувийн банкуудад найдаж өгвөл банкууд, тэдгээрийн мөнгөөр байгуулагдсан олон компаниуд бүгд л хүмүүсээс тэдний үр хүүхдүүд өвөг дээдсийнхээ газар нутаг дээр гэр оронгүй болтол нь өмч хөрөнгийг нь булаан авсаар байх болно.

                                                                             

                                                                                         Томас Джефферсон 1743-1826



Хэрэв Та цаашдаа ч банкны эздийн боол хэвээр үлдэж өрийн боолчлолд мөнгө төлсөөр байхыг хүсч байвал тэдэнд улс орны мөнгөн тэмдэгтийг хэвлэж гаргах, Засгийн газрын өрийг хянахаа үргэлжлүүлсээр байх боломжийг олгоод л бай.



                                                                                          Сэр Джош Стамп, 1880-1941



20-р зууны эхэнд АНУ-д банкны эздийн зүгээс ард түмнийг мэхлэж тулгасаар байж байгуулж авсан хувийн төв банкаар толгойлуулсан банкны хэд хэдэн системийг байгуулж дараа нь устгасан байна. Тэр үед санхүүгийн болон үйлдвэрлэлийн гол бүлэглэлүүд бол Рокфеллерүүд, Морганууд, Уорбергууд ба Ротшильдууд байв. 20-р зууны эхнээс тэд дахин нэг төв банк байгуулах хуулийн төслийг оруулж батлуулж авахаар оролдож байжээ. Гэвч тэд Засгийн газар болон ард түмэн энэ байгууллагад тааламжгүй хандаж байсныг мэдэж байсан ба үүнийг өөрчлөхийн тулд тэдэнд нийгмийн санаа бодолд нөлөөлөхүйц нэг том зохиомол шалтаг шалтгаан хэрэгтэй байжээ. Тухайн үедээ санхүүгийн хаан гэгдэж байсан Джон Морган өөрийн нэр хүнд нөлөөгөө ашиглан Нью-Йоркын нэгэн том банкыг дампуурлын ирмэгт байгаа хэмээн хэвлэлд бичүүлсэн байна. Харин Морган энэ нь хүмүүсийг сандрал бачууралд оруулж бусад банкуудад ч нөлөөлнө гэдгийг сайн мэдэж байсан ба түүний бодсоноор бүх зүйл болсон юм. Хүмүүс өөрсдийн хадгаламж, байршуулсан бусад мөнгөнийхөө хувь заяанд зовж банкуудаас мөнгөө татаж эхэлсэн байна. Үүний үр дүнд банкууд өөрсдийн зээлдэгч нараас зээлээ эргүүлэн төлөхийг шаардаж эхэлсэн ба зээлдэгч нар ч зээлээ эргүүлэн төлөхийн тулд өөрсдийн хөрөнгийг зарж борлуулах хэрэгтэй болсон байна. Энэ нь эцсийн эцэст хаа сайгүй дампуурал, мөн зээл эргэн төлөгдөхгүйд хүрч асар их эмх замбараагүй байдлыг бий болгосон юм. Энэ бүх байдлыг хожим задлан шинжилж Фридрих Аллен “Лайф” сэтгүүлд ийн бичиж байжээ.


Морган 1907 оны үйл явдлыг өөрийн ашиг сонирхолын үүднээс зохион байгуулж үйл явцыг далдаас удирдаж байжээ.

                                                                                          Фридрих Аллен, Лайф сэтгүүл



Санхүүгийн салбар, эдийн засагт учирсан энэ хямралын цаад жинхэнэ шалтгааныг ойлгохгүйгээр 1907 онд Конгресс хямралын шалтгааныг тогтоох, дүгнэлт гаргах комиссыг байгуулсан байна. Харин энэ комиссыг сенатын гишүүн Нельсон Олдрич толгойлсон ба тэрээр банкуудын /үгсэн нэгдсэн бүлэглэл/ картельтай биечлэн уулздаг байсан ба хожим гэрлэж Рокфеллеруудын гэр бүлд орсон юм. Олдричийн толгойлсон энэ комисс цаашид ийм хямрал гаргахгүйн тулд төв банк байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Энэ нь олон улсын банкуудын картель өөрсдийн боловсруулсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд хангалттай байлаа. 1910 онд Джордж мужаас холгүй Морганы хувийн эзэмшлийн Джекил арал дээр банкны эздийн нууц зөвлөгөөн болсон ба чухам энэ зөвлөгөөн дээр Холбооны Нөөцийн тухай Актыг боловсруулсан юм.

Энэ хуулийн төслийг хуульчид биш харин банкны эзэд боловсруулсан юм. Энэ уулзалтыг олон нийт, Засгийн газраас маш их нууцлаж байсан ба энэ зөвлөгөөнд оролцсон 10 орчим хүмүүс бие биенийгээ овгоор нь ч дуудахгүй нууцлаж байсан байна. Тэд энэ хуулийн төслийг боловсруулж дуусаад Конгрессоор оруулж батлуулж авахаар өөрсдийн тавиул Нельсон Олдричид дамжуулж өгчээ.

1913 онд банкны эздийн дэмжлэгтэйгээр Вудро Уильсон АНУ-ын Ерөнхийлөгч болсон ба тэрээр сонгуулийн компанийг нь санхүүжүүлж өгсний хариуд Холбооны Нөөцийн тухай хуулийг гарын үсэг зурж баталгаажуулахаар амалсан байжээ.

Зул сарын баяраас 2-хон хоногийн өмнө ихэнхи гишүүд өөр өөрсдийн гэртээ гэр бүлтэйгээ Зул сарын баяраа тэмдэглэж байхад Конгресст Холбооны Нөөцийн тухай хуулийн төслөөр санал хураалт явагдсан ба дараа нь Ерөнхийлөгч Вудро Уильсон гарын үсгээ зурж энэ хуулийг хүчин төгөлдөр болгосон байна.

Хожим хэдэн жилийн дараа Вудро Уильсон энэ тухайгаа гэмшиж ийнхүү бичиж байсан байна.


Манай томоохон үйлдвэрлэлийн салбарууд зээлийн системийн бүрэн хяналтанд байна. Харин энэ зээлийн системийн бүх эрх мэдэл хувь хүмүүсийн гарт оржээ. Манай улс, бидний бүх үйл ажиллагаа хэдхэн хүмүүсийн хяналтан доор байна. Эдгээр хүмүүс шудрагааар ард түмний төлөө ажилладаг гэх боловч үнэндээ бол тэдний мөнгө хөрөнгө эргэлдэж байгаа тэр л бизнесийг илүү анхаарч дэмжиж байдаг юм. Тэдний энэ үйл ажиллагаа эдийн засгийн жинхэнэ эрх чөлөөг боомилж байна.

Манай Засгийн газар бол соёл иргэншилт ертөнцийн хамгийн хараат, хамгийн эрх мэдэлгүй, хамгийн нөлөөнд автсан засгийн газар юм. Энэ бол ард түмний хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэгч засгийн газар биш, ард түмний олонхийн засгийн газар биш харин хэсэг бүлэг хүмүүсийн эрх мэдэл доорхи засгийн газар юм.



                                                                  Вудро Уильсон, АНУ-ын Ерөнхийлөгч асан



Луис Макфадден энэ хуулийн мөн чанарын тухай бас ингэж хэлж байжээ.

...олон улсын банкны систем энд тогтчихоод байна. Энэ бол өөрсдийн ашиг сонирхлын үүднээс бүх дэлхий дахиныг боолчлож байхын тулд үгсэн хуйвалдаж үйл ажиллагаагаа хамтдаа явуулдаг олон улсын банкны эздийн хяналтанд дор байдаг улсын дээрхи супер улс юм... Холбооны Нөөц одоо улс орны бүх эрх мэдлийг атгачихаад байна.           

                                                                          Луис Макфадден, Конгрессийн гишүүн



Ард түмэнд Холбооны Нөөц бол тогтвортой байдлын баталгаа ба эдийн засгийн хямрал, мөнгөний инфляци, үнэгүйдэл одоо ард хоцорсон гэж сурталчилж байжээ.

Харин энэ бол шал худлаа байсан гэдгийг түүх батлаж байна. Харин ч олон улсын банкны эзэд өөрсдийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх шалгагдсан бүх арга хэрэгсэлүүдийг гартаа оруулж авсан юм.

Жишээлбэл, 1914-1919 онуудад Холбооны Нөөц эргэлтэд байсан мөнгөний хэмжээг ойролцоогоор 100 хувиар нэмэгдүүлсэн ба үүний үр дүнд олон жижиг зээлийг арилжааны банкуудад олгосон байна. Харин 1920 онд эдгээр зээлийг буцаан шаардаж эхэлсэн ба эргэлтээс мөнгийг хумиж эхэлсэн байна. Үүний үр дүнд банкууд зээлдэгч нараас зээлээ эргэн төлөхийг шаардаж 1907 он давтагдсан байна. Компаниуд дампуурч, банкны зээл эрсдэлд орж хямрал үүссэн байна.

Энэ хямралаар Холбооны Нөөцийн системийн гадна үйл ажиллагаа явуулж байсан 5400 орчим жижиг өрсөлдөгч банкууд дампуурсан байна. Энэ бол олон улсын банкнуудын далд үгсэн хуйвалдагч бүлэглэлийн зүгээс АНУ-ын банкны системийг монопольчлох бас нэг алхам байсан юм.

Энэ тухай Конгрессийн гишүүн Линдберг 1920 онд Конгресст ийн үг хэлж байжээ.


Холбооны Нөөцийн систем бол хямралыг шинжлэх ухаанд тулгуурлаж үүсгэх боломжийг олж аваад байна. Одоогийн энэ хямрал бол шинжлэх ухааны үүднээс зохион байгуулсан анхны хямрал юм. Яг л математикийн тэнцэтгэл шиг урьдаас төлөвлөсөн, бүх зүйлийг урьдчилан тооцоолсон байна.



                                                                                 Конгрессийн гишүүн Линдберг     



Гэвч энэ удаагийн хямрал бол зөвхөн “бие халаалт” байсан юм.

1921-1929 онуудад Холбооны Нөөц эргэлтэнд байсан мөнгөний хэмжээг 62 хувиар нэмэгдүүлж банкууд ба хувь хүмүүст зээл авахыг уриалж дэмжиж байв. Мөн үүний зэрэгцээ санхүүгийн зах зээлд Маржийн зээл гэх шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн гарсан байна. Энэ Маржийн зээлээр худалдан авсан бүх хувьцааныхаа 10 хувийг төлөхөд л хангалттай байсан ба хожим үлдсэн 90 хувийг брокертоо төлөх ёстой байжээ. Өөрөөр хэлбэл гар дээрээ 100 доллартай байсан ч 1000 долларын хувьцаа худалдан авч болж байсан гэсэн үг юм. Бужигнасан 20-оод онд жижиг зээл авах явдал өргөн тархсан байсан ба учир нь хүмүүс олноороо бирж дээр тоглох болсон байжээ.

Энэ бүхний цаана нэг л зальтай зүйл байсан нь брокер хэзээ ч зээлээ эргүүлэн төлөхийг шаардаж болох байсан ба зээлийг 24 цагт багтааж эргүүлэн төлөх ёстой байжээ. Үүнийг маржийн нэхэмжлэл гэдэг ба энэ нь эцсийн эцэст зээлээр худалдан авсан бүх хувьцааг буцаан зарахад хүргэдэг байжээ. Ийнхүү 1929 оны 10-р сар хүртэл хэдэн сарын өмнөөс Рокфеллер, Бернард Барук зэрэг хямрал болох тухай мэдээллийг урьдчилан авсан томоохон тоглогчид өөрсдийн бүх гүйлгээг чимээгүйхэн хааж хөрөнгийн зах зээлээс гарсан байжээ.

Үүний дараахан 1929 оны 10-р сарын 24-нд маржийн зээл олгож байсан Нью-Йоркын бүх брокерууд бараг нэгэн зэрэг хүмүүсээс зээлээ эргэн төлөхийг шаардаж эхэлсэн байна. Бүгд л маржийн зээлийг эргүүлэн төлөхийн тулд хувьцаагаа борлуулахаар сандралдаж эхэлжээ. Энэ удаа бас л урьдын адил банкууд бэлэн мөнгөний хомсдолд орж эцсийн эцэст 16000 жижиг дунд банкууд дампуурсан байна. Үүний үр дүнд олон улсын банкны далд үгсэн хуйвалдсан бүлэглэл-картель өөрсдийн өрсөлдөгч банкууд болон олон томоохон үйлдвэрүүдийг бараг үнэгүй шахам өөрийн болгож дөнгөсөн ажээ. Энэ бол Америкийн түүхэн дэх агуу том дээрэм тонуул байсан ба үүгээр бүх зүйл бас дууссангүй. Хямралаас гарахын тулд эргэлтэд байсан мөнгөний хэмжээг нэмэгдүүлэхийн оронд Холбооны Нөөц үүний яг эсрэг мөнгөний хумих бодлого явуулж түүхэн дэх агуу их гачигдалыг үүсгэсэн юм. Үүний дараа банкны картелийн олон жил эсрэг тэмцсэн конгрессийн гишүүн Луис Макфадден Холбооны Нөөцийн захирлуудын зөвлөлийг огцрохыг шаардаж Конгресст ийн үг хэлж байжээ.


... Энэ бол урьдчилан сайтар бодож төлөвлөсөн ажиллагаа юм. Олон улсын банкны эзэд бид бүхнийг эрхшээлдээ бүрэн оруулахын тулд одоогийн энэ хямрал, бачуурлыг зориуд бий болгож байна. 

                                                                            Луис Макфадден, Конгрессийн гишүүн



Түүний амь насанд урьд нь хоёр ч удаа халдаж байсан ба удалгүй Холбооны Нөөцийн захирлуудыг огцруулах ажиллагааг явуулахын өмнөхөн түүнийг хордуулж алсанд гайхах зүйл огт үгүй юм.

Хэдэн жил үргэлжилсэн агуу их гачигдлын үр дүнд нийгэм, хүн ард хоосорсны дараа банкны эзэд долларын алтан баталгааг устгахаар шийдсэн байна. Ийм зорилгоор тэд улсад үлдсэн алтыг цуглуулж авахаар шийдсэн байна. Хямралын үр дагавартай тэмцэх гэдэг нэрийн дор хүмүүсээс алтыг дайчлан хурааж эхэлсэн байна. 10 жилийн хорих ялтай энэ шийдвэр ёсоор америк хүн бүр өөрт байгаа алтаа сангийн яаманд тушаах хэрэгтэй болсон байна.

Ингэж америкийн ард түмнийг сүүлчийн амь зуулгын нөөцөөс нь салгасан юм. Үүний дараа 1933 оны сүүлчээс долларын алтан баталгааг халсан байна. Хэрэв 1933 оноос өмнөх долларын дэвсгэртийг ажиглавал түүн дээр “Энэ мөнгөн тэмдэгт алтаар баталгаажна” гэсэн бичиг бий. Харин одоогийн долларыг харвал энэ мөнгөн тэмдэгт ердөө л хууль ёсны төлбөрийн хэрэгсэл гэсэн утгатай бичиг байгаа. Өөрөөр хэлбэл одоогийн доллар юугаар ч баталгаажаагүй ердөө л энгийн эрээн цаас гэсэн үг юм. Тэгвэл одоогийн долларыг үнэ цэнэтэй болгож байгаа цорын ганц зүйл бол эргэлтэд байгаа долларын тоо хэмжээ юм.

Өөрөөр хэлбэл мөнгө бий болгож гаргах /эмисси/ эрх мэдэл бол энэ мөнгөний үнэ цэнийг тогтоох эрх мэдэл гэсэн үг юм. Энэ эрх мэдлээр бүхэл бүтэн улс орнуудыг, бүс нутгийн эдийн засгийг өвдөг дээр нь сөхрүүлж байна.


Улс орны мөнгийг бий болгож хэвлэж гаргах эрх мэдлийг л надад өгчих, тэгвэл хэн хууль тогтоож байгаа нь надад огт падгүй.

                                                                                               Майер Амшель Ротшильд,

                                                          Ротшильдуудын банкны эздийн угсааг үндэслэгч          



Хувийн компани болсон тухай:

Холбооны Нөөц бол хувийн компани юм гэдгийг ойлгох нь чухал. АНУ-ын Холбооны Улсын Шуудан зэрэг хувийн компанийн нэгэн адил хувь хүмүүсийн хувь нийлүүлсэн компани гэсэн үг.



Өөрийн дүрмээр үйл ажиллагаагаа явуулдаг:

 Холбооны Нөөц өөрсдийн дүрмээр үйл ажиллагаагаа явуулдаг ба АНУ-ын Засгийн газарт бараг захирагддаггүй бие даан шийдвэр гаргадаг байгууллага юм.


Долларыг хэвлэж хүүтэй зээлдэг:

Холбооны Нөөц долларыг шинээр бий болгон хэвлэн гаргаж Засгийн газарт хүүтэй зээлдэг хувийн компани юм.

Холбооны Нөөц бол АНУ-ыг тунхагласан цагаас л хойш хориглож устгах гэж оролдсоор ирсэн төв банкны системийн залилангийн шинжтэй үйл ажиллагааг бүх талаар давтдаг.


Одоо буцаад 1913 онд эргэж орьё.

Холбооны Нөөцийн тухай Акт бол Конгрессыг шахаанд оруулж залилаж байж батлуулж авсан, АНУ-ын Үндсэн Хуулийг зөрчсөн цорын ганц хууль байгаагүй ба Холбооны татварын тухай хууль мөн энэ замаар төрсөн юм. Энэ тухай заавал ярих хэрэгтэй, учир нь америкчуудад татварын хуулийн талаархи ойлголт бараг байхгүй байгаа болон америкийн ард түмнийг энэ хулхи хуулиар хэрхэн мунхаруулсан нь үүнийг давхар гэрчилж байна.

Юуны өмнө холбооны татвар бол Үндсэн Хуулийг зөрчиж байгаа юм. Учир нь энэ татвар бол хуваарилагдаагүй ашигт ноогдуулж байгаа татвар ба үндсэн хуулиар бол зөвхөн хуваарилагдсан ашигт ноогдуулах татвар л хууль ёсны татвар юм.         

Хоёрдугаарт энэ тухай Үндсэн Хуульд оруулсан засварыг зохих тооны муж улсууд одоо болтол батлаагүй ба манай орчин үеийн шүүхийн практикт одоо ч үүнийг заримдаа иш татаж хэрэглэдэг байна.

Гуравдугаарт энэ хуулийн дагуу дундаж америк хүний жилийн орлогын ойролцоогоор 1/3-ыг холбооны татварт суутгадаг байна. Өөрөөр хэлбэл жирийн америк хүн жилийн 4 сарыг зөвхөн энэ татварыг төлөхийн тулд ажилладаг гэсэн үг юм.

Энэ мөнгө хаашаа ордог гэж та бодож байна?


Тэгвэл энэ их мөнгө Холбооны Нөөцийн системээс гаргаж байгаа мөнгөн тэмдэгт-долларт залилангийн аргаар суулгаж өгсөн тэр /манайд бол бодлогын гэдэг/ хүүг төлөхөд зарцуулагддаг байна.



Ийм залилангийн систем ердөө ч оршин тогтнох учиргүй юм. Таны 4-н сарын сарын турш ажиллаж олсон тэр мөнгө шууд утгаараа Холбооны Нөөцийн банкыг эзэмшдэг олон улсын банкны эздийн халаасанд орж байна гэсэн үг юм.

Засгийн газраас энэ татварыг хууль ёсны татвар гэсэн худал мэдэгдэл хийдэг боловч Таныг энэ татварыг төлөх ёстой гэж заасан хууль, тогтоол огт байдаггүй юм.


Би анхандаа энэ холбооны ашгийн татварыг заавал төлөх тухай иргэний үүргийг тогтоож өгсөн тэр хуулийг хуулиудын эмхэтгэлээс олоод уншиж болно гэж бодож байсан...Ийм хууль заавал гарсан байх ёстой гэж боддог байсан...тэгээд ганц намайг бус ер нь хүмүүсийг ашгийн татварыг төлж байхыг үүрэг болгосон тэр хуулийг олж чадаагүй...ингээд л өөрөө огцрохоос өөр зам үлдээгүй.....

                                                                   Джой Тернер, IRS*-ийн ажилтан асан


2000 оноос одоог хүртэл явуулж байгаа өөрийн бие даасан мөрдөн судалгааны үр дүнд би энэ хуулийг олж чадаагүй. Конгрессоос, Холбооны Нөөцөөс мөн бусад олон хүмүүсээс үүнийг эрж сурагласан. Тэд хариулт өгч чадахгүй байгаа юм. Учир нь хэрэв тэд хариулт өгвөл америкийн ард түмэн энэ бүхэн ердөө л залилан байсан гэдгийг мэдэх болно.

                                                               Шэрри Джексон, IRS-ийн ажилтан асан



Би халагдсан цагаасаа хойш холбооны энэ татварыг төлөхөө больсон.....

                                                             Джой Тернер, IRS-ийн ажилтан асан


Би 1999 оноос энэ татварыг төлөхөө больсон.......

                                                                   Шэрри Джексон, IRS-ийн экс ажилтан



* IRS – Internal Revenue Service / татвар цуглуулах болон татварын орчны хууль эрх зүйг хариуцдаг АНУ-ын Засгийн газрын агентлаг



Ашгийн татвар бол шууд хэлэхэд бүх улс орны хувьд хуульчилсан боолчлол юм.

Улс орныг удирдаж эдийн засгийг нь мөлжих явдал бол банкны эздийн гартаа эргэлдүүлж байдаг Рубикийн шооны зөвхөн нэг тал нь юм. Дэлхийн улс түмнүүдийг удирдаж ашиг гаргадаг нөгөө нэг хэрэгсэл нь бол дайн юм.

1913 онд Холбооны нөөцийн систем байгуулагдсан цагаас хойш хэд хэдэн том жижиг дайн гарсан билээ. Эдгээрээс томоохон дайнууд бол дэлхийн 1-р дайн, дэлхийн 2-р дайн, Америк-Вьетнамын дайн юм.

1914 онд Европт Герман Английн хооронд дайн гарсан билээ. Америкийн ард түмэн энэ мөргөлдөөнд оролцохыг хүсээгүй ба Ерөнхийлөгч Вудро Уильсон төвийг сахих бодлогоо зарласан юм. Гэвч хөшигний араас америкийн засаг захиргаан дахь банкны эздийн гар хөлүүд энэ дайнд Америкийг татан оруулах бүхий л шалтагийг эрэлхийлж байжээ. Энэ нөхцөл байдлыг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга байсан Уильям Дженингс Брайн ийн бичиж байжээ.


Томоохон банкууд дэлхийн энэ дайнд оролцох маш сонирхолтой байсан ба энэ нь тэдэнд асар өндөр ашиг олох боломжийг олгож байсан юм.



Уильям Дженингс Брайн, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан



Олон улсын банкны эздийн хувьд дайн бол асар их ашиг олох байж болох хамгийн том боломж гэдгийг ойлгох нь чухал юм. Учир нь энэ бол улс орнуудыг төв банкуудаас өндөр хүүтэй маш том зээл байнга авахад хүргэдэг байна.

Ерөнхийлөгч Вудро Уильсоны гол зөвлөгч, хамгийн их нөлөө үзүүлж байсан хүн бол хурандаа Эдвард Хаус байсан ба тэрээр энэ дайнд оролцохыг хүсч байсан олон улсын банкны эзэдтэй нягт холбоотой байжээ.

Энд Вудро Уильсоны зөвлөх, хурандаа Эдвард Хаусын Английн гадаад харилцааны сайд байсан сэр Эдвард Грэйтэй Америкийг дайнд татан оруулах боломжийн талаар ярилцаж байсан ярианы хэсгээс сийрүүлбэл:


       Грэй: - Хэрэв германчууд америкийн иргэдийг тээвэрлэж яваа усан онгоцыг   

                   далайд живүүлбэл америкийн олон нийт яаж хүлээж авах бол?

       Хаус: -Хэрэв тийм үйл явдал болбол АНУ-ыг хилэгнэл, эгдүүцлийн давалгаа

                   нөмрөх ба энэ нь дайнд ороход хангалттай шалтгаан байх болно

                 гэж би бодож байна.


1915 оны 5-р сарын 7-нд сэр Эдвард Грэйгийн сэм оролцоотойгоор Лузитани усан онгоцыг тэр үед Германийн тэнгисийн цэргийн хүчний хяналтад байсан хэсгийн далайн усаар дайруулж Европ уруу аялалд гаргасан байна. Яг л төлөвлөсөн ёсоор бүх зүйл болж немцууд энэ усан онгоцыг шумбагч пуужингаар харваж усан онгоц дэлбэрч 1200 гаруй хүн живж амь насаа алдсан юм. Энэ хүнлэг бус хуйвалдааны төлөвлөгөөний мөн чанарыг сайтар ойлгохын тулд Германы элчин сайдын яамнаас “Нью-Йорк Таймс” сонинд Лузитани усан онгоцны зорчигчдыг урьдчилан сануулж хэрэв АНУ-с дайн болж байгаа далайн усаар хөвбөл энэ нь өөрсдийгөө маш их эрсдэлд оруулах тухай, энэ усаар хөвж яваа ямар ч хөлөг онгоцыг устгах болно гэсэн албан ёсны сануулгыг хэвлүүлсэн байжээ!


Тэдний төлөвлөгөө ёсоор бүх зүйл болж Лузитани хөлөг онгоц живсний дараа Америкийг эсэргүүцэл, хилэгнэлийн их давалгаа нөмөрсөн ба удалгүй АНУ дайн зарласан билээ.


Дэлхийн 1-р дайн 323 мянган америкчуудын амь насыг авч одсон юм. Харин Джон Рокфеллер энэ дайнаас 200 сая долларын орлого олсон ба АНУ-ын Засгийн газар 30 гаруй тэрбум доллар зарцуулсан байна. Энэ мөнгөний дийлэнхийг Холбооны Нөөцөөс асар өндөр хүүтэй зээлсэн ба энэ мөнгө олон улсын банкны эздийн халаасанд бас орсон байна.............


Жич: Цайтгейст - Эрин зууны дуудлага номын хэсгээс.... үргэлжлэлүүд бий.



Ойлгосноо ... Ойлгоогүйгээ... ер нь сэтгэгдлээ .... үлдээгээрэй.
Х.БОЛОРБОЛД       www.ubman.mn

 __________________________________________________________________________


 Кредит по исламским принципам

06 ноября 2007
Один из главных принципов партнерство

Когда в Турции несколько лет назад разразился финансовый кризис, то выстояли в основном банки, работающие по исламским принципам. Главное условие исламского банкинга: не выдавать кредиты под проценты. Принципы исламского кредитования сегодня используют частные банки в Казахстане и Киргизии. Как работает такой механизм финансирования? На чем зарабатывают банкиры? Чем полезен этот опыт российским кредитным организациям?

Первые исламские банки появились в 1970-е годы и прежде всего в рамках роста самосознания, развития финансовой инфраструктуры. «Исходя из того, что ислам охватывает все стороны жизни человека – в том числе регулирует его хозяйственное поведение, сформулировать основную мысль можно так: если есть банк, то он должен работать по законам шариата», – говорит Адалет Джабиев, советник по экономике ассоциации «Собрание».

Сегодня исламские банки развиваются очень быстро, с ними приходится считаться многим банкирам и предпринимателям всего мира. Однако большинство из западных предпринимателей с трудом понимает специфику исламского бизнеса, что осложняет их отношения с исламскими деловыми партнерами. До сих пор исламские финансовые институты остаются во многом «вещью в себе», несмотря на то что обладают, по признанию многих специалистов, значительным потенциалом.

Один из главных принципов и задач исламских банков – обойти ссудный процент и партнерство. Вся техника исполнения и весь инструментарий всего лишь обслуживают реализацию истинного партнерства между банком и его клиентом. То есть в рамках партнерства исламский банк не берет процент за выданный кредит, и обе стороны ведут себя, как партнеры.

Любая деятельность в исламе должна соответствовать канонам этой религии, в первую очередь, шариату – своду мусульманских законов и норм. Не являются исключением в этом отношении и исламские банки, которые всю свою деятельность должны строить на принципах шариата. Проблема заключается в том, что среди мусульманских правоведов нет единства по многим – иногда ключевым – вопросам. По законам шариата, брать проценты или давать проценты – это неправильно.

«Говоря на языке терминологии экономической теории, деньги не могут быть предметом отсроченной сделки, деньги нельзя продавать, покупать как товар. Но ислам заботится о глобальной справедливости: считается, что если одна сторона продает деньги другой без участия в рисках, без партнерства получает некую выгоду независимо от результата этой сделки, то есть элемент эксплуатации, есть элемент несправедливости. То есть деньги необходимо зарабатывать, а не получать проценты, создавая труд. Разные школы по-своему трактуют одни и те же положения ислама, в результате чего деятельность одних исламских банков может отличаться от деятельности других. Тем не менее существуют общие принципы, которые никто не оспаривает, поэтому есть ряд операций, одинаковый для всех исламских банков», – объясняет Адалет Джабиев.

В первую очередь это относится к беспроцентному кредитованию. В исламе есть запрет на риба (ростовщичество). Согласно этому запрету, выдача денег под проценты по тяжести греховной равна семидесятикратному зина (прелюбодеянию). Следовательно, банки, действующие на исламских принципах, не имеют первого источника прибыли обычных коммерческих банков (разница между процентом по выданным ссудам и процентом по привлеченным средствам). Однако исламские банки все равно имеют три источника прибыли, как и западные банки. Первый источник получения дохода для исламских банков состоит в таких операциях, как «мушарака», «мудараба» и «кард уль хасан».

Мушарака – это исламский способ сотрудничества в финансовой сфере, когда две стороны объединяют свои капиталы для финансирования какого-либо проекта, при этом прибыль они делят в заранее определенном порядке, а убытки – в зависимости от долевого участия в капитале.

Мудараба – это соглашение, заключаемое между двумя сторонами, когда одна сторона полностью предоставляет необходимой капитал для финансирования проекта, а другая (известная как мудариб) занимается управлением проекта, используя свои предпринимательские способности.

Кард уль хасан (благотворительный кредит) – беспроцентный кредит, предоставляемый или как материальная помощь нуждающимся лицам, организациям, регионам, или как краткосрочная субсидия на конкретную хозяйственную деятельность фирмы, часто являющейся партнером банка.

В некоторых условиях механизм определения банковской прибыли, которым пользуются исламские банки, является более предпочтительным по сравнению с западным методом, поскольку он более точно определяет степень участия каждого партнера в реализации намеченного проекта. Процентные банки часто практически не участвуют в реальном производстве, поскольку законодательство обычно гарантирует им возврат кредита или хотя бы его части.

Мусульмане не принимают западного банковского дела еще и потому, что в нем банк часто не контролирует использование капитала, заемщик может употреблять его любым способом, например, заниматься производством алкоголя, что исламом категорически запрещается.

Имеется и другая яркая особенность исламского банковского дела, помимо выраженного в мударабе и мушараке акцента на прямое участие в прибыли и убытках финансируемого проекта. Обычный банк занимается заимствованием и ссудой денег, то есть в каком-то смысле их покупкой и продажей; исламский банк занимается покупкой и продажей товаров, при этом деньги выполняют сугубо служебную функцию – меру стоимости. К примеру, мурабаха предполагает приобретение банком от своего имени и за свой счет товара по спецификации клиента с принятием на себя всех рисков торговой операции и последующую перепродажу товара клиенту по цене, включающей закрепленную в договоре наценку, которая составляет в данном случае доход банка.

«Западные банки, такие как Ситибанк и «Сосьете Женераль», уже предоставляют клиентам услуги по принципам исламских законов. И в ближайшем будущем в России вполне могут появляться банки, работающие по исламским принципам», – резюмирует Адалет Джабиев.
РБК.Личные Финансы
МАКСИМ КАЗАКОВ, по материалам программы "Капитал" на РБК-ТВ

http://lf.rbc.ru/recommendation/potreb/2007/11/06/32421.shtml 

Related Posts by Categories



- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP