- Агуулгын шошго
- “Армон гутал” –ын үйлдвэр (1)
- "Зөрүүд монгол" нэвтрүүлэг (1)
- “Никел Ганбаа”-гийн бүтээсэн монгол мопед (1)
- “Экобус” ХХК автомашины үйлдвэр байгуулагдлаа (1)
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ны 1072 ширхэг хувьцааны үнэ цэнэ (1)
- “USI” компани аутсоурсинг (1)
- 3D scanner and printer (1)
- 5S good house keeping (1)
- а."Ашигт малтмал ба түүнийг боловсруулах үйлдвэрлэлийн тухай" хуулийн төсөл (1)
- А.БАЯРМАА. "Тээврийн бодлого төлөвлөлтийн математик загварчлал" (1)
- Авто видео зураг (1)
- Авто зураг төсөл outsourcing (1)
- Автомашин үйлдвэрлэл (1)
- Англи хэлийг кино орчуулж сурах арга (1)
- АРДЧИЛАЛЫН ҮЕ ДЭХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН ХЭРЭГСЭЛ БА МОНГОЛ УЛСЫН ЭЭЖ (1)
- б.Монгол улсын болгоомжлох ёстой зүйлс буюу төрийн “хар хайрцагны” бодлого (1)
- Баялаг бүтээж байж л баян улс орон болно (1)
- бизнес төслийн агуулга (1)
- Бизнесийн англи хэл (1)
- Бодлогын хүү (1)
- боловсруулах үйлдвэрлэл (1)
- брендүүд (1)
- г.Эдуардо Анинат: Зэсийн орлогоороо тогтворжилтын сан байгуулж хямралыг амжилттай туулж байна (1)
- Газраас эрчим хүч үйлдвэрлэ (1)
- Газрын тосыг орлох занар шинэ боломж (1)
- Д.Жаргалсайхан: МОНГОЛД НЭН ДАРУЙ НЭВТРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГУРВАН ТӨРЛИЙН САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БАЙНА (1)
- д.Н. НАЦАГНЯМ. Castle Care-Tech LTD. зохион бүтээгч програм хангамжийн инженер (1)
- Давхар иргэншил монгол иргэдэд хэрэгтэй болж эхэллээ (1)
- ДАЯАРЧЛАЛ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙГАА ХЭРЭГ ВЭ (1)
- ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА (1)
- ж.МИНИЙ МОНГОЛ. бичсэн Очир-Эрдэнэ (1)
- Жон Перкинс. "Эдийн засгийн алуурчны өчил” номын тухай (1)
- з.Бизнесийн арван алтан зарчим (1)
- Индекцийн гүйдлийг машин үйлдвэрлэлд хэрэглэх нь (1)
- Индукцийн гүйдлийг машин үйлдвэрлэлд хэрэглэх нь (1)
- Л.Одсэр “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ (1)
- М.Чойсүрэн: “Балгасын улаан нуур”-ын цэнгэг усыг уул уурхайд ашиглахад хайран (1)
- МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР ГАРЦ (1)
- МЕТАЛЛУРГ (1)
- металлурги (1)
- Монгол банкны маапаан (1)
- Монгол улсын газрын зураг (1)
- Монгол улсын хөгжлийн бодлогууд (1)
- Монгол улсын эдийн засаг үйлдвэрлэл үйлчилгээг гадаад ба дотоод орчинд хөгжүүлэх цогц хөтөлбөр (1)
- Монголд автомашин үйлдвэрлэх боломж бий юу? (1)
- Монголчууд бид зөв хуулийг өөрсдөө гаргаж сурах хэрэгтэй (1)
- Монголын автын салбарын эрх зүйн орчин хөрөнгө оруулалт (1)
- Монголын хууль биднийг хамгаалж чадах уу? (1)
- Морин хуурын домог (1)
- Мэдээлэлийн бирж (1)
- нийгмийн харилцааны "Чандмань онол" (1)
- Нүүрсний экспортын тээвэрт цахилгаан чирэгч толгойтой төмөр замын тээвэр онцгой үүрэгтэй (1)
- Реклам сурталчилгаа (1)
- Салхит ууланд салхин сэнс босч эхэлжээ (1)
- Силикон для формовки (1)
- Таны цагийг хэмнэх keyboard дээрх 12 товч үйлдэл (1)
- Техникийн англи хэл (1)
- Томчуудын оролцоотой нүүрсний бизнесийн луйвар (1)
- төслийн тухай үндсэн ойлголт (1)
- Төсөл (1)
- ТЭГ баланс (1)
- Улс төр (1)
- уул уурхай дахь гадаадын хөрөнгө оруулалтын эерэг ба сөрөг хувилбарууд (1)
- Холбоо барих (1)
- Хүснэгт оруулах арга (1)
- Цувих матах технологийн аргууд (1)
- Чандмань онол (1)
- Чацарганы ач тус (1)
- эдийн засаг (1)
- Ядаж жаахан ч гэсэн техник сэтгэлгээтэй хүн хэрэгтэй байна. (1)
- Ямар ч ажил дээр хэрхэн шилдэг нь байх вэ? (1)
- A Urine Powered Generator and Sanitation: Flushed with pride (1)
- Adnxs (AppNexus): салахгүй дагадаг сурталчилгааны технолог (1)
- audio file downloading (1)
- BLOGING HTML (1)
- Bloom energy server (1)
- buggy car (1)
- Carbonfund.org's quality assurance protocol. Highest quality standards (1)
- Criteria of the 50 most Innovative Countries (1)
- Custom Sprinter Van Mercedes Benz Sprinter On 44 Inch Tires (1)
- Earth Generator (1)
- Energy efficient Electronics and Home (1)
- Eugo.G -The Mongolian Art of Shoemaking (1)
- geotermal energy газрын гүний дулаан (1)
- Green 3D үйлдвэр. хуванцар эд ангийн 3D үйлдвэрлэл (1)
- Home size power plant build (1)
- How to Franchise your business (1)
- Hybrid solar system makes rooftop hydrogen (1)
- Image (1)
- image.jip in fotobucket (1)
- INTERNET (1)
- Landcruiser 70 series (1)
- Onoo (1)
- Sheet metal spinning (1)
- Some HOW TO .... 'S INTERNET (1)
- Some HOW TO 'S SPEED UP PC (1)
- SONY брэндийг үндэслэгч Морита (1)
- SPEED UP INTERNET MOZILLA (1)
- UNICAT (1)
- uploading and editing (1)
- Video (1)
- VOLKSWAGEN AMAROK 2.0 4WD (1)
- www.FORMADEL.ru Формы тротуарной плитки (1)
- Xөрөнгийн зах зээл. В.Ганзориг. http://vganzorig.blogspot.com (1)
- Шинэ машин
- Hyundai / KOREA makers/
- Daewoo
- KIA
- SsangYong
- Landrover /GREAT BRITAIN makers/
- Aston Martini
- MAN
- Volvo / SWEDEN makers/
- SAAB
- IVECO
- Renault / FRANCE makers/
- Citroen
- Peugeot
- Skoda / CZECH makers/
- Tatra
- Alfa Romeo / ITALY makers/
- Ferrari
- FIAT
- Maserati
- Lamborgini
- GMC /USA makers/
- Ford
- Chevrolet
- Hummer
- Buick
- Cadillac
- Jeep
- Navistar
- Mercedes Benz / GERMAN makers/
- BMW
- Opel
- Audi
- Volkswagen
- Porshe
- Yamaha /JAPAN makers/
- Kawazaki
- Suzuki
- Mitsubishi Fuso
- Mazda
- Lexus
- Infiniti
- Hino
- Daihatsu
- Komatsu
- Isuzu
- Subaru
- Honda
- Mitsubishi
- Toyota
- Nissan
- Америкийн авто инженерүүдийн холбоо /SAE/
- Дэлхийн авто инженерүүдийн холбоо /FISITA/
- Дэлхийн авто үйлдвэрлэгчдийн холбоо /AIAM/
- Brabus
- Tata
- Wald international
- Tesla
- Lincoln
- Harley-Davidson
- Spyker
- Freightliner truck
- Bentley
23:43 |
Изменить сообщение
Өнгөрсөн сарын сүүлчээр арав гаруй орны 700 орчим төлөөлөгчийг Монголын нүүрсний баялаг нэг дор хуралдууллаа. “Coal Mongolia-2013” олон улсын чуулга уулзалтад оролцогчид хар алтны зах зээлийг тэлэх боломж хайхын хамт, хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газрын гуйвамтгай шийдвэрийг шүүмжлэхээ мартсангүй. Баялгийн үүцээ задлаад удаагүй Монгол Улсын төсвийн орлогын 46 хувийг нүүрсний салбар бүрдүүлэх болж. Манай улс 2012 онд 31.1 сая тонн нүүрс олборлож, 20.1 саяыг экспортолсон бол 2011 онд 22 сая тонныг экспортлов. 173.3 тэрбум тонн нөөцтэй гэж тогтоогдсон манай нүүрсний экспорт 2025 он хүртэл жилд арав гаруй сая тонноор өсөх төлөв ажиглагдаж байгаа аж. Хар алтны олборлолт ийн эрчтэй явагдаж байхад бага зардлаар их хэмжээний нүүрс тээвэрлэх төмөр замын төсөл төмөр чөдөрт тушигдан олны гайхлыг барж буй юм. “Coal Mongolia-2013” чуулга уулзалтад оролцогчид таван жил гаруй хүлээлгэсэн шинэ төмөр замын төслийн ард яаралтай гарахыг Засгийн газраас “шаардав”. Зургаа дахь жилтэйгээ золгож буй шинэ төмөр замын төслийн түүхийг эргэн харахыг оролдъё.
МОСКВА ТАТГАЛЗСАН НЬ
АНУ-ын буцалтгүй тусламжийн 285 сая орчим ам.долларын санхүүжилтийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх Мянганы сорилтын сангийн (МСС) хөтөлбөрийн гэрээнд 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш нар гарын үсэг зурсан. УИХ 2008 оны нэгдүгээр сард энэхүү гэрээг соёрхон баталсан билээ. Үүний дараа хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хяналт, удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Монголын мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөл байгуулагдаж, 188 сая ам.доллараар үйл ажиллагаа нь тийм ч сайнгүй байгаа Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг өөд нь татахаар тооцсон байдаг. АНУ-ын МСС эл төсөлд зориулах санхүүжилтийг шийдэхийн өмнө Монголын төмөр замд гаднын аудитын компаниар шалгалт хийлгэж, 188 сая ам.доллараа юунд зориулах ёстойгоо тодорхойлно гэж байв. “Улаанбаатар төмөр зам”-д МССгаас хөрөнгө оруулалт хийгдэх гэрээ хэлэлцээр УИХ-аар батлагдаж, Засгийн газар хэрэгжүүлэх ажлаа төлөвлөж байх үед буюу нэгдүгээр сард ОХУ-аас нэгэн зочин ирсэн нь “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунин байлаа. Тэрбээр АНУ-аас үзүүлэх тусламжийг зогсоох бодолтой ирснийг манай эрх баригчид төдөлгүй ойлгосон байна.
В.Путиний баруун гар, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргаар талийгаач В.В.Магдейг томилуулж байсан В.Якунин үүнээс хойш үе үе Улаанбаатарт хөл тавьж, ирэх тоолондоо дандаа “томчуудтай” уулзах болсон гэдэг. Тэр жилийнхээ наймдугаар сард манай Ерөнхий сайд С.Баярыг В.Якунин урьж, Байгал нуурын хөвөөнд нэгэн сонирхолтой уулзалт хийсэн байдаг. Тусгай үүр гийн нислэгээр ОХУ-ыг зорьсон Монголын багт ЗТАЖ-ын сайд Р.Раш явсан бөгөөд ОХУ-ын талаас Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга И.И.Шувалов, Тээврийн яамны сайд И.Е.Левитин нар ирсэн энэ уулзалтаар “Улаанбаатар төмөр зам”-ын Оросын талын хувь оролцоог хэлэлцэж, ойрын үед төмөр замын эд хөрөнгийг тоолох, МСС-гаас орж ирэх тусламжаас татгалзах, Монголын төмөр замын ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх асуудлууд хөндөгдсөн гэдэг. Үүнээс хоёр сарын дараа В.Якунин төмөр замд 300 вагон нийлүүлсэн бол, хагас жилийн дараа МСС-гаас үзүүлэх тусламжийн зорилтыг тодорхойлох АНУ-ын “Грант Торонтон Амиот” болон Монголын “Онч Аудит” компанийн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагаанд эхлүүлсэн аудитын шалгалт зогссон түүхтэй. Учир нь тус нийгэмлэгийн 50 хувийг эзэмшдэг ОХУ-ын тал Монголын Засгийн газар “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэргийг дангаар шийдэх эрхгүй гэж үзсэн тул нийгэмлэгийн Ерөнхий хорооны дар га Г.П.Петраков, гишүүн Ф.С.Пехтеров, В.В.Морозов нар аудитыг зогсоосон байдаг.
ДЭЛХИЙН БАНКНЫ СУДАЛГАА
Оросууд хоёр улсын хамтарсан нийгэмлэгт АНУ-ын тусламжийг авахгүйгээр шийдэж, төмөр зам дахь байр сууриа бэхжүүлэх гарц хайж эхэлсэн 2008 онд Дэлхийн банкны зөвлөх Ричард Баллок өмнийн говьд нөөц нь илэрсэн Нарийн сухайт, Овоот толгой, Тавантолгой, Сүмбэр, Цагаантолгойн уурхайн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардагдах дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр “Говийн өмнөд бүсийн тээврийн дэд бүтэц” нэртэй судалгаа хийв. “Нүүрсний олборлолт жилд таван сая тонноос илүү бол төмөр зам тавих ашигтай. Говийн эмзэг хөрс, экологид сөргөөр нөлөөлж байгаа авто тээврээс төмөр зам хямд, үр ашигтай гэсэн дүг нэлт гаргаад өмнийн говийн баял гийг төмөр замтай хослуулж, хоёр хөршийн төмөр замын сүлжээнд холбон тээвэрлэлтийг нэмэгдүүлэх нь зөв, ингэхдээ чухам яг аль чиглэлийг дагаж хөгжих ёстой вэ” гэсэн судалгааг Р.Баллок хийж байв. Энэ үеэр Тавантолгойн орд газраас нүүрс тээвэрлэх боломж эрсэн MCS групп уурхайгаас Хятадын хил хүртэл төмөр зам барих төлөвлөгөө боловсруулж Засгийн газарт саналаа өгчээ. Түүнчлэн МАК групп ч төмөр зам барих хүсэлтээ илэрхийлсэн байдаг.
Ирээдүйд зайлшгүй шаардагдах төмөр замын гарц нээх ажлыг урагшлуулах нь зөв гэж үзсэн Засгийн газар Монгол Улсын төмөр замын салбарт улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох, төмөр замын салбарт үндэсний компанийг бий болгох зорилгоор гуравдугаар сарын 05- ны өдөр 82 дугаар тогтоол гаргав. Тогтоолын дагуу ажил өрнөж, ТӨХны 189 дүгээр тогтоолоор “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани байгуулсан. Төмөр замын шинэ компанитай болсон Засгийн газар 2008 оны дөрөвдүгээр сард ТӨХ-гоор 225 тоот тогтоол гаргуулж, Замын-Үүд дэх“Ачаа шилжүүлэн ачих байгууламж”-ийг “Монголын төмөр зам” ХК-д өгчээ. Түүнчлэн Засгийн газар 2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө төмөр зам барих санал тавьсан MCS группийн охин компани “Энержи ресурс”-т Ухаахудаг-Гашуунсухайтын хилийн боомт хүртэл 267 км, МАК группт Нарийн сухайт-Шивээхүрэнгийн боомт хүртэл 45.5 км шинэ төмөр зам барих эрхийг олгожээ. УИХ-ын ээлжит сон гуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулагдаж, шинэ Засгийн газрыг С.Баяр дахин толгойлж, Тэргүүн Шадар сайдаар Н.Алтанхуяг, Шадар сайдаар М.Энхболд, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар Х.Баттулга томилогдсон билээ.
Энэ үеэс уул уурхайг эдийн засгийн эргэлтэд яаралтай оруулах асуудал хурцаар тавигдаж, төв маршрутаас Сэлэнгийн Ерөө суман дахь Баянголын төмрийн хүдрийн орд руу төмөр зам тавьсан “Болд төмөр Ерөө гол” компанийн дараа төмөр замын салбарт хөл тавих гэсэн хувийн хэвшлийнхний санаачилга “халуун сэдэв” болтол өргөжсөн түүхтэй. С.Баярын тэргүүлсэн Засгийн газар шинэ төмөр зам шинэ зууны бүтээн байгуулалт болно хэмээн тодорхойлж, Оюутолгой болон бусад орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж зэс хайлуулах болон барилгын материалын үйлдвэр байгуулахыг зорьж буйгаа мэдэгдсэн юм. Түүгээр ч зогсохгүй гаднын улс орны Төрийн тэргүүнийг айлчлах үеэр энэ сэдвийг хөндөж, Ази, Европыг холбох нэг том гарц дээр сууж буй монголчууд уул уурхайн орд газрыг түшсэн 2000 орчим км төмөр зам тавих ажлаа гаднынханд сонордуулах болсон билээ.
ХОСОЛМОЛ, ХОЁРДМОЛ АШИГ СОНИРХОЛ
Энэ цагаас өнөөдрийг хүртэл Монголын байгалийн баялаг, шинэ төмөр замын төсөл хоёр хөршийн төдийгүй гуравдагч орнуудын анхаарлыг татсан юм. Одоо ашиглаж буй цорын ганц төмөр замын дэд бүтцийн 50 хувийг эзэмшдэг давуу талаа ашиглан хойд хөрш маань Монголын шинэ төмөр замын төслөөс хоцрохыг огтхон ч хүссэнгүй. Өрнө-дорныг холбосон шинэ гарц нээх бодол өвөрлөсөн ОХУ 2008 оны арваннэгдүгээр сард ЗТБХБ-ын сайд Х.Баттулгыг эх орондоо урив. ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.В.Гордеевийн урилгаар Москвад айлчилсан Х.Баттулга сайд А.В.Гордеев болон Тээврийн сайд И.Е.Левитин, “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунин нартай уулзаж Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эрх зүйн бичиг баримт болон техник, технологийг шинэчлэх, транзит тээврийг сэргээж, хэмжээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулах талаар хэлэлцсэн байдаг. Үүнээс ердөө сарын дараа В.Якунин Х.Баттулгын урилгаар Монголд ирсэн бөгөөд “Монгол Улс дахь ашигт малтмалын орд газрууд руу төмөр зам тавих, манай нутаг дэвсгэрт транзит тээврийг хөгжүүлэх, хамтран ажиллах” протоколд гарын үсэг зурсан юм. Энэ үеэр Х.Баттулга сайд “Төмөр зам улсын хөгжилд үр өгөөжөө өгдөг байх ёстой.
Ашигт малтмалын хууль батлагдан хэрэгжиж эхлэхэд төмөр зам бэлэн байх ёстой. “Оросын төмөр зам” хувьцаат нийгэмлэг энэ талаар бидэнтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр энэхүү протоколд гарын үсэг зурсанд баяртай байна” гэж хэлсэн нь сонины шарласан хуудаст үлджээ. Энэ айлчлалын дараахан ОХУ-ын Засгийн газар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өөрийн мэдлийн 50 хувийг “Оросын төмөр зам” нийгэмлэгт шилжүүлсэн бөгөөд энэ нь Монголын шинэ төмөр замын төсөлд чухал үүрэгтэй оролцох бодолтой байсантай нь холбоотой аж. Үүнээс хойш буюу 2008-2012 онд хойд хөршийн томчууд манайд ар араасаа айлчилж, манай Ерөнхийл өгч, Засгийн газрын тэргүүн, салбарын сайд зэрэг албаны хүмүүс мөн ОХУ-д айлчилж байв. ОХУ-ын талаас Ерөнхий сайд В.Путин 2009 оны хавар ирээд буцсан бол намар нь Ерөнхийлөгч Д.Медведев айлчлав. Мөн байнга ирж буцах “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунинаас гадна Тээврийн сайд И.Е.Левитин ч ирдэг болов.
Монголд албан ёсны айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев, Засгийн газрын тэргүүн В.Путин нар УИХ-аар 2008 онд баталсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Стратегийн түншлэлийн тунхаглалд гарын үсэг зурсан бол урд хөрш болон БНСУ, Япон, Герман зэрэг олон улс төмөр замын төсөлд хамтрах саналаа илэрхийлж байлаа. Засгийн газар ОХУ-д нэлээд нааш тай хандаж төмөр замыг хоёр урсгалтай болгох замаар шинэ тө мөр замыг урагшуулж, цахилгаанжуулсан өргөн царигтай дэд бүтцийг бий болгон, Тавантолгойгоос Цагаан су варгын зэсийн орд газраар дайруулан Зүүнбаян-Сайншанд хүрэх төмөр замын шинэ шугам татаж “Улаанбаатар төмөр зам”-аар дамжин Транссибирийн болон Хятадын төмөр замтай холбогдох бодлого барьж байв.
ОХУ төсөлд Монголын талтай 50:50 хувийн эрхтэй оролцож, Тавантолгой-Цагаан суваргын зэсийн орд-Зүүнбаян-Сайншанд, цаашдаа Баруун-Урт-Чойбалсан чиглэлд өргөн царигтай төмөр зам тавих төслийг “Оросын төмөр зам” нийгэмлэгийн шууд удирдлагаар хэрэгжүүлж, Монголын талын 50 хувийн хөрөнгө оруулалтыг урт хугацааны зээл олгох журмаар шийдвэрлэх санал тавьж байсан юм. Төмөр замын энэ сүлжээг өргөжүүлж, Ази-Европыг холбосон дамжин өнгөрүүлэх тээврийн шинэ гарцаар уул уурхайн бүтээгдэхүүнээ хөрш орнууд болон гуравдагч орнуудад гаргах боломжтой гэж манай Засгийн газар үзэж байжээ. Тиймээс ОХУ-тай хамтран “Дэд бүтцийн хөгжил” компани байгуулж, төмөр замын төслийн ТЭЗҮ болон зураг төсөл, хайгуулын ажил, санхүүжүүлэх арга замыг эрж хайх, төмөр замын шинэчлэлийн болон түүний гүн шинэчлэлийн хөтөлбөр боловсруулах том ажлыг эхлүүлэхээр зэхсэн байдаг.
Ийнхүү Засгийн газар ОХУ-тай хамтран ажиллах хэлэлцээрээ үргэлжлүүлж байхад ЗТБХБ-ын сайд Х.Баттулга БНХАУ-ын талтай цөөнгүй уулзалт зохион байгуулж байжээ. Тодруулбал, 2009 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Засгийн газар 111 тоот тогтоолоороо “Оросын төмөр зам” нийгэмлэгийн 50 хувь, Монгол Улсын Төрийн өмчийн 50 хувийн оролцоотой ХХК байгуулж, Монголын талд ногдох тавин хувийг “Монголын төмөр зам”, “Эрдэнэс МГЛ” ХК-д эзэмшүүлэх, хамтарсан компанийн дүрмийн санд нэг тэрбум, хоёр зуун далан хоёр сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ. Энэ үеэр ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын Бээжинд хийх айлчлал хөндөгдсөн гэдэг. Өмнө нь огт хэлэлцэгдээгүй байсан айлчлалыг танхим нь хойшлуулах гэсэн ч сайд зөрсөөр Бээжинг зорьсны шалтгаан ч хожим тодорхой болжээ. Сайд энэ айлчлалынхаа үеэр БНХАУын “Төмөр замын хязгаарлагдмал компани”-ийн ерөнхий менежерийн орлогч Жоу Мэнботай “Монголын төмөр замын сүлжээний өргөтгөл”- ийн ажлыг гүйцэтгэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураад иржээ.
Тавантолгойг бараг дэнчинд тавьж өгсөн энэхүү санамж бичигт Хятадын “Төмөр замын хязгаарлагдмал компани” нь Өмн өговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний ордын үнд сэн сүлжээг зүүн чиглэлийн төмөр за мын сүлжээтэй холбох шугамыг ба рих, тэр дотроо ТЭЗҮ-ийг боловс руулах, төслийн санхүүжилт олгох, барьж хэрэгжүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэхэд оролцох ёстойг заасан байдаг. Түүнчлэн хоёр тал Тавантолгойн нүүрсний ордын үндсэн сүлжээг зүүн чиглэлийн төмөр замтай холбох, төмөр замыг үе шаттай байгуулах, Хятадын тал ТЭЗҮ-ийг боловсруулж, төслийг санхүүжүүлэх эх үүсвэрийг хариуцаж, Монголын Засгийн газар санхүүжилтийн баталгаанд Тавантолгойн нүүрсний орд газрыг олборлож, ашиглах онцгой эрх олгоно гэж заасан байдаг юм.
ТӨСӨЛ ТУШИГДАЖ, ТӨМӨР ЗАМ ЧӨДӨРЛӨГДСӨН НЬ
Оросын тал шинэ төмөр замыг барихад багцаагаар 5-7 тэрбум ам. доллар хэрэгтэй гэж 2009 онд үзсэн бөгөөд хөрөнгийг Монгол, Оросын хамтарсан компани болох “Дэд бүтцийн хөг жил” босгохоор болж, мөнгөө ч олсон төдийгүй “Оросын төмөр зам” 2010 онд эхний ээлжинд шаардагдах 1.5 тэрбум ам.долларыг гаргаж, төмөр замыг 2015-2016 онд ашиглалтад өгнө гэж тооцсон аж. Гэсэн ч Монголын талтай хийсэн төмөр замын төслийн гэрээ хэлэлцээрүүд нэг л биш болоод буйг анзаарсан Оросын тал 2010 оны долдугаар сарын сүүлчээр “Оросын төмөр зам” нэгтгэлийн ерөнхийлөгч В.Якунинаар Монголын Засгийн газарт албан захидал хүргүүлжээ. Захидалд “Тавантолгой-СайншандЧойбалсан” чиглэлийн төмөр замыг тавьж эхлэх зөвшөөрөл хүссэн ч манай талаас хариу өгөөгүй гэдэг. Тиймээс ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хамтарсан төслийн ажлаа хэд хэдэн удаа сураглаж, манай улс төрийн хүрээнийхэнтэй уулзан, шийдвэр гаргах тухай ярилцсан ч “Ноён Элчин сайд аа, та түр хүлээж бай, бид шийдээ гаргаагүй байна” хэмээн хойшлуулж байсныг тэрбээр хожим дурссан байдаг.
Оросууд төслөө шавдуулж байх 2010 оны хавар төмөр замын царигийн тухай хурц маргаан өрнөж, УИХ “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг хэлэлцсэн байдаг. Ингээд зургадугаар сарын 24-ний өдөр УИХ 32 дугаар тогтоол гаргаж дээрх бодлогыг баталжээ. Эл баримт бичигт Монгол Улсад барих шинэ төмөр замыг төрийн өмчид байлгах, төмөр замын дэд бүтцийн шинээр барих чиглэлийг тогтоохдоо стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг түшиглэх, орд газруудын ачаа тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангах, ашигт малтмалыг эрэлт ихтэй зах зээлд хүргэх, нэг зах зээлээс хамааралгүй байх нөхцөлийг ханга хыг зорих, ойролцоо гоор 5683.5 км төмөр замын суурь бүтцийн нэгдүгээр үе шатанд Даланзадгад-Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаянгийн 400 км, Сайн шанд-Баруун-Уртын 350 км, Баруун-Урт-Хөөтийн 140 км, ХөөтЧойбалсангийн 150 км төмөр замыг барьж байгуулахаар тусгажээ.
Үе шаттай хийгдэх ажлын хугацааг эдийн засаг, нийгмийн хөгжил, хөрөнгө санхүүгийн эх үүсвэртэй уялдуулан Засгийн газар тухай бүр шийднэ гэх зэрэг нарийвчилсан заалтууд түүнд бий. Төсөл чухамхүү энэ үеэс чөдөрлөгдсөн бай даг. Бодлогын баримт бичиг батлагдсаны дараа төслийг сонирхогчид олширсон төдийгүй манай шийдвэр гаргах эрхтэй сайд нар олон талын сонирхлын чимээнээр байр сууриа байн байн огцом өөрчилж, өнөөдөр гаргасан шийдвэрээ маргааш нь хүчингүй болгосон түүх цөөнгүй бий. Харин хүчинтэй цаас нь хүчингүй болж хувирсан тоглоомд голдуу гаднынхан өрт сөн төдийгүй төсөлд хамтрах гадаад, дотоодын компанийн нэр солигддог болсноор шинэ төмөр замын хувь заяа бүрхэг болсон юм.
Юутай ч Засгийн газар төслөө урагшлуулахаар 2011 оны хавар хэд хэдэн газар хөрс хуулалт, газар шорооны ажил эхлүүлж, шав тавих ёслол үйлдсэн ч үр дүн гарсангүй. Мөн оны тавдугаар сард Засгийн газар УИХ-аар “Үндсэн чиглэлд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлж, “Мон голын төмөр зам” ХК-ийн ирээд үйд олох ашгийг тооцоолсны үндсэн дээр тус компанийн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг нэ мэг дүүлэн тогтоож, нийт хувьцааны 49 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулагч дад нээлттэй арилжиж, хөрөнгө төв лөрүүлэхээр шийдсэн ч тусыг эс олов. Төсөл ийнхүү гацсаар 2012 онтой золгож, тавдугаар сард Засгийн газар “Дорнын төмөр зам”, “Монголиантранслайн” болон “Энержи ресурс”, “Энержи ресурс рэйл” компаниар Сайншанд- Тавантолгой-Ухаа худаг-Гашуунсу хайт чиглэлийн төмөр замыг концессын гэрээгээр бариулах шийдвэр гаргасан юм.
Зөвхөн “Энержи ресурс”, “Энержи ресурс рэйл” компанийн барих өргөн цариг бүхий замын трасс дагуу 20 өртөө, таван зөрлөг байхаар төлөвлөгдсөн бөгөөд нэг удаагийн тээвэрлэлтээр 108 галт тэрэг явж, жилдээ 30 хүртэл сая тонн ачаа нэвтрүүлэхээр тооцсон гэдэг. Төсөлд шаардагдах хөрөнгө оруулалтыг тус компаниуд өөрийн болон олон улсын банк санхүүгийн байгууллагын эх үүсвэрээс бүрдүүлнэ гэж байсан ч эл ажил эхэлснээ ердөө хагас жилийн дараа зогсоод байна. Учир нь Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 121 дүгээр тогтоолоороо “Дорнын төмөр зам”, “Монголиантранслайн”, “Энержи ресурс” ХХК болон “Энержи ресурс рэйл” ХХК-тай байгуулсан “Сайншанд-Тавантолгой” чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг цуцлах шийдвэр гаргажээ.
Ийнхүү Оросуудын болон дотоодын хувийн хэвшлийнхний мөнгөө гарган эхлүүлэх гэсэн төслийн ажил бүрэн чөлөөлөгдсөнөөр 2010, 2011 он үр дүнгүй өнгөрч, 2012 он буухиаг нь авснаар, 2013 он ч чөдөртэйгээ дэгдсээр өнгөрч мэдэхээр болоод байна.
Related Posts by Categories
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
- Линкүүд
____ Их үзсэн ____
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал. Улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны "Чандмань онол" Тэгшитгэх гэж тэнэгтэ...
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал. Монголын уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын эерэг ба сөрөг хувилбаруудыг...
-
Япон автомашин захиалга. (976)-99013026 Монголчууд бидэнд бусдын ирийг нь мохтол унаж хэрэглэсэн машин хэрэгтэй юу? эсвэл эх орныхоо э...
-
Төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулахыг уриаллаа 2012.8.10 http://news.zindaa.mn Өнөөдөр 11.00 цагаас УИХ-ын гишүүн С.Ганбаат...
-
2009/09/28 • Сэдэв нь: Бизнес таймс Энэ хүн бол амьдаараа домог болсон цөөн хүний нэг. Тэрээр маш олон талт хүн байв. Физикч, инженер, зо...
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал Монгол улсын эдийн засаг, үйлдвэрлэл, үйлчилгээг гадаад ба дотоод орчинд хөгжүүлэх цогц хөтөлбөр ...
-
2009-09-18 20:50 www.automarket.mn 2013-10-23 16:58 ____________________________________________________________________________...
-
Бизнесийн англи хэл: Хичээл 1: Үүнийг орчуул: SABREL Ref:JC/BB BROUN and BOOTS chemicals 37, Oxford Rd, LEYCESTER (G.B) ...
-
ДАЯАРЧЛАЛ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙГАА ХЭРЭГ ВЭ http://ubman.mn/policy-and-economica-in-our-life/35-policy-a-economica-in-our-life/218-n...
-
MAN truck-ны чирэгч толгойн шинэ загварыг хэрхэн зохион бүтээж, хийж байгаа нь Цахилгаан тээвэр компаниас дараахь зураг төсли...
0 коммент.:
Отправить комментарий