- Агуулгын шошго

 



Энд дурьдагдсан ЗАРЧМУУД танд жигтэйхэн амархан байнга сонсогдож байдаг үгс мэт бодогдож байгаа байх!
Хэрхэвч үгүй шүү! Ганц жишээ хальт авъя.
"Зөв" гэж юуг хэлдэг юм бэ? гээд өөрөөсөө асуугаад үз. Хариулж байгаа үг, өгүүлбэр тань "Зөв" гэж ЗӨВ зүйлийг л хэлнэ шүү дээ гэхээс нэг их хэтрэхгүй л болов уу. Анх толгойд орж ирсэн чээжний "пан"-гаараа баахан жишээ дурьдаж нотлох гэж оролдох биз. 
Улс орны хэмжээнд албан харилцаагаар хуульчлагдсан ЗӨВ-ийг "Зөв" гэнэ. Амьдралд байдаг түгээмэл эерэг харилцааг бид "Зөв" гэх боловч хуулинд "Буруу" гэсэн бол БУРУУ л болж таарна. Таныг төлөөлж сонгогдсон "Гишүүн, Дарга" нар бодит амьдралд ЗӨВ байдаг зүйлийг "Буруу" гэж хуульчилсан бол Та хичнээн ЗӨВ амьдарч ажил хөдөлмөр эрхэлсэн ч "Буруу" л болно. Чингис хаан амьдралд ЗӨВ байдаг зүйлийг "Зөв" гэж Их Засаг хуулиараа тунхаглаж даян дэлхийн ард түмнүүдэд таалагдан "Бодлыг нь хураасан" бөлгөө. Түүгээр зогсохгүй ЗӨВ хүн гэж НИЙ ХЭМээр сэтгэж үйлддэг ИРГҮНийг олон болгох гэж ӨӨРӨӨ ЗӨВ байж чадсан. Чингисийн хураасан алт эрдэнэс, тансаг орд өргөө, том булш бунханыг та ч би ч олж үзээгүй, олж үзэх ч үгүй биз. Энэ Чингис хаан гэж нэрлэгдэх хорин хэдхэн настай монгол хөвгүүн хуульчлагдсан "Зөв"-ийг ингэж хийдэг юм гэж харуулж чадсанаараа үеийн үед монгол ард түмнүүдийн зүрх сэтгэлд мөнх оршжээ. Ийм хүнд булш бунхан гэх овоолсон шороо чулуу юуны хэрэг байх билээ дээ. Бусад зарчмуудыг нь та өөрөө арай гүн бодоод олох биз дээ. Жишээ нь: "Шударга" гэж юуг хэлдэг юм бэ? гэх мэтчилэн.

Эцэст сонирхуулахад Чингис хаан Ямар бүтээгдэхүүнийг бий болгоод тэр үеийн олон ард түмнүүдэд зарж борлуулж чадсан бэ? гэдэгт та хариулах гээд үзээрэй. 13 -р зуунд амьдарч, тэмцэж, байгуулж, бүтээж явсан тэр хүнд бусдад зарах бүтээгдэхүүн ер нь байсан уу? Байсан бол одоогийн 21 -р зууны ижил төрлийн бүтээгдэхүүнээс илүү юу? Дутуу юу?

З.Бат-Отгон. Монгол Суу Ухааны Академи


-----------------------------------------------------------------------------------------------------

Судлаач Т.Баярхүү. Төгрөгөө яаж доллар болгох вэ?



- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP