- Агуулгын шошго

“ЭКО ТУЛГАТ” ЗУУХ - УТААНААС САЛАХ ХАМГИЙН ЗӨВ ШИЙДЭЛ

2018-09-27 10:09:51

Нийслэлчүүд нүүрсний утаанаасаа салахыг жилийн жилд ярьдаг ч хэрэгжүүлж байгаа ажлууд нь тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Хорт утаанаас бүр мөсөн салахад цаг хугацаа, хүлээлт их байгаа талаар холбогдох мэргэжлийн хүмүүс байнга ярьдаг.

Тэгвэл утаанаас салах нь ганц төрийн хийх ёстой ажил биш юм. Хувийн хэвшлийнхэн болон хувийн компаниуд нийслэлийн айл өрхийг утаанаас нь салгахад тодорхой хувь нэмрээ оруулсаар байгаа юм.

Тэдний нэг бол “Монватт” ХХК-ийн эко “Тулгат” зуух юм.

Хамгийн гол давуу тал нь гэвэл Германы технологийг Монголдоо нутагшуулж байна. Өөрөөр хэлбэл, дээрх улсын техник технологиор зуухаа үйлдвэрлэж эхэлсэн байгаа ажээ.





Герман улсын Олсберг компанийн үйлдвэрлэсэн эрчим хүчээс дулаан хуримтлуулж халаах эко төхөөрөмжийг Монголын нөхцөлд ашиглах боломжийн талаар хоёр орны компаниуд хамтран 2015-2016 онуудад Нийслэлд хийсэн судалгааг 600 айл өрхөд явуулсан юм. Энэ судалгааны хүрээнд айлуудад тавьж туршилт хийсэн. Энэхүү зуухыг тавьсан айл бүр ам сайтай байгаа бөгөөд энэ жилийн худалдаа нь есдүгээр сарын 15-наас эхлэх гэж байна.

Эко “Тулгат” зуухын бүтэц, давуу тал юу вэ?


Сүүлийн хоёр жил арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сар хүртэл шөнийн тарифийг тэглэсэн. Гэхдээ шөнийн тарифаар тог 380-д холбогдсон бол 1500 кВт нь үнэгүй ашиглана. 220-д холбогдсон бол эхний 700 кВт нь үнэгүй байх жишээний. Тэрнээс илүү ашигласан бол шөнийн тарифийг нь 50 хувь хөнгөлнө.

Тэгэхээр дээрх төхөөрөмж бол 5 кВт-ын төхөөрөмж. Хоногт 8 цаг дулаанаа хуримтлуулж цахилгаанд холбогдоно гэхээр 40 кВт болно гэсэн үг. Харин үүнийг сараар бодохоор сард нэг айл өрх 1200 кВт зарцуулна гэсэн үг. Үүнээс 700 мвт нь үнэгүй гэхээр үлдсэн 500 квт-ын цахилгааны төлбөр сардаа 19-20 мянган төгрөг болно. Түүнчлэн дулаараад ирэхээр энэ төхөөрөмжөө 8 цаг тогонд цэнэглэх шаардлагагүй. Автомат тохиргоотой учраас өөрөө дулаанаа тохируулах нь бас нэг давуу үзүүлэлт юм.

Дотроо 78 хувийн мател агуулсан тоосго болон бусад эд ангиудаас бүрдэж байгаа. Дулаанаа тоосгондоо шингээнэ. Шингээсэн дулаанаа сэнсээр дамжуулж гурван тал руу үлээлгэж гаргана. Гаргаж байгаа дулаан нь хүний биед ямар нэгэн хор нөлөөгүй, агаарыг ууршуулж шатаана.

Зуухны өдрийн хувьд 82,5 см өндөртэй, дээрээ хоёр ширэмтэй хоол цайгаа хийгээд идчих боломжтой. Таван нас хүртэлх хүүхэд галын аюулаас сэргийлэгдэх бүрэн боломжтой. Гал түймрийн аюулаас бүрэн хамгаалагдсан.

Ямар нөхцөлд тохиромжтой вэ?

Уг төхөөрөмж 4-6 ханатай гэрт зориулагдсан. Мөн 35-40 м квдрат тасалгаагүй байшинг халаах бүрэн боломжтой. Евро стандартын шаардлагыг бүрэн хангасан.

Зуухан дээр нь байгаа хоёр ширмийнх нь том нь дулаанаа хуримтлуулж авч байх үедээ жижиг ширэм нь ажиллана. Шөнийн хямдралтай цахилгааныг ашиглан 8-9 цаг дулаанаа хуримтлуулж 24 цагийн турш гэрийг хэвийн дулаантай байлгана. Хамгийн гол нь тохь тухтай, дулаахан хямд өртөгтэй гэдгийг авсан иргэд аль хэдийнэ мэдэж мэдэрч эхэлжээ.

Үнийн хувьд хэдэн төгрөгийн өртөгтэй вэ?


Эко  “Тулгат” зуухын үнийн хувьд боломжийн үнэтэй. Ямар ч байсан айлд хэмнэлттэй тусна.

Төхөөрөмжийн үндсэн үнэ нь 2 сая 580 мянган төгрөгийн үнэтэй. Лизингээр авах бол урьдчилгаа 480 мянган төгрөгөө төлж, компанитай хувь гэрээ хийнэ.

Нэг жилээр гэрээ хийвэл сард 175 мянган төгрөг төлнө.

Хэрвээ жил 6 сараар гэрээ хийвэл сардаа 116.600 төгрөг төлнө.

Үлдэгдлийг нь 1-1,6 жилийн хугацаанд хувааж төлнө. Нэг жил төлөх үү, жил 6 сарын хугацаатай төлөх үү гэдгээ иргэд өөрсдөө сонгох боломжтой.

Хамгийн гол нь банкаар лизин олгогдохгүй, хүүгүй, компанийн лизингээр олгогдож байгаа нь давуу тал болж байгаа юм.

Эхний бүртгүүлсэн зуун айлд зуухыг суурилуулахад үнэ төлбөргүй угсарч байрлуулж, суурилуулж өгнө.

Энэ төхөөрөмжийг авахад бүрдүүлэх материал?

Харин бүрдүүлэх материалын тухайд гэвэл хэрэглэгч өөрийн нэр дээрээ цахилгааны кодтой дэвтэртэй байна. Тогоо өөр айлтай салаалж аваагүй байх ёстой.

-Орлого нотлох баримт. /Тэтгэврийн хүн бол тэтгэврийн дэвтрээ, ажил хийдэг хүн Нийгмийн даатгалын дэвтэр, бизнесмэн хүн бол орлогын хар дэвтрээ авчрах/

-Цалингаа ямар банкны дансаар авдгаа тодорхойлох, цалингаасаа сар бүр шууд таталт хийлгэдэг байх. Хамтран түрээслэгчтэй байх.

-Оршин суугаа газрынхаа хорооны тодорхойлт.

-Иргэний үнэмлэхний хуулбартай ирэхэд болно.

Энэхүү төхөөрөмжийг сонирхож байгаа бол дараах утсаар холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Холбоо барих утас: 99965471, 99184285, 11361054, 11360870
Цахим хаяг: Monwatt.company@gmail.com
Facebook хаяг: Монватт компани
Оллоо.mn





МОНГОЛ ГЭРТ ЗОРИУЛСАН ЭКО ЗУУХ
2017-11-08 09:11:49
Монгол гэрт зориулсан эко зуух
“Монватт” компани дулаан хуримтлуулж халаах төхөөрөмжийг Монголдоо оруулж ирээд гурван жил болжээ. Монгол, Германы инженерүүдийн хийсэн, Германы “Олсберг” компанид үйлдвэрлэсэн дулаан хуримтлуулж халаах эко “Тулгат” төхөөрөмжийг энэ удаагийн “Hi tech” буландаа онцолж байна. Энэ төхөөрөмжийг монгол гэрт зориулж хийсэн бөгөөд цагийн тохируулгын дагуу асаж, унтарна. Эко “Тулгат” зуух нь утаагүй, нүүрс түлэхгүй, тав тухтай орчинд, эдийн засгийн хэмнэлттэйгээр, 100 хувь сэтгэл ханамжтай амьдрах боломжийг бүрдүүлнэ. Шөнийн хямдралтай цахилгааныг ашиглан 21:00-06:00 цагийн хооронд цэнэглэхэд л хангалттай.

Ингэснээр цэнэглэсэн дулаанаа 16-24 цаг барихаас гадна өдөр цахилгаан хэрэглэхгүй, зуух шиг гурван тал руугаа халуунаар үлээнэ. Гэрт байнгын 25 хэмийн дулаантай байхаас гадна ихэсгэж, багасгах тохируулгатай. Өдөр цахилгаан тасарсан ч хэвийн ажиллана. Монгол гэрт зориулсан энэ төхөөрөмжийн дээр том, жижиг хоёр ширэм байх бөгөөд цай, хоолоо хийчихнэ. Төхөөрөмж ажиллаж байгаа үед ширэмнийхээ нэгийг ажиллуулах боломжтой. Харин төхөөрөмж ажиллаагүй өдрийн цагаар хоёуланг нь ажиллуулж болох юм байна. 15 минутын дотор хоол болдог энэхүү эко “Тулгат” төхөөрөмжийн талаарх мэдээллийг Оллоо телевиз болон www.olloo.mn цахимаас авах боломжтой.

Холбоо барих утас: 99184285



Цахилгаан тасарсан ч хэвийн ажилладаг эко зуух.


Агаар үлээгч.


Том, жижиг ширэмний тохируулга.


Зуухны тохируулга.

Зууны мэдээ

Р.Оюун


--------------------------------------------------------------------------------------------------------------------

Ц.Баяр

Хөргөгчтэй ижил төхөөрөмжөөр гэрээ халааж болно















Газрын гүний дэвшил­тэт технологи танил­цуу­лах өдөрлөг “Монгол ­түлш” компанийн загварын байранд өнгөрсөн баасан гаригт болов. Тус компани газрын гүний дулаанаар хэрэг­­лээний халуун ус, хөргөлт, халаалтыг шийд­сэн байна. Газрын хөрсний 20-30 метр хүр­тэл гүнд нарны энерги хуримтлагдан, түүнээс доош магмын дулаанаас үүсэх, харьцангуй тогтмол дулааны энерги оршдог.Магмын  дулаан нь халуун хайл­мал цөмд цацраг идэвхт бодисын задралын үр дүнд үүсдэг аж. Газрын гүнд 50-150 метрийн доор эрчим хүчийг ду­лааны шахуургын тус­ламж­­тайгаар барилга байшинг халаах, хөргөх, хэрэг­лээний ус халаах, ха­таалгын төхөөрөмж зэргийг ажиллуулах энэ­­хүү технологийг  Скан­­ди­навын орнууд, Казахс­тан улсад өргөн ашигладаг юм байна. Энэ шахуурга хөр­гөгчтэй ижил төхөө­рөмж боловч үүрэг зо­риу­лалтын хувьд урвуу цик­лээр ажилладаг гэж тус компанийн инженер О.Мөнхбаатар танилцуулсан юм.

Дулаан гаргах чадвар нүүрснээс гурав дахин их

200 мкв газрын  гадаргууг  өдөрт найман цагийн турш 100 квт эрчим хүч шингээдэг. Энэ нь таван давхар орон сууцны нэг орцыг халаалт, халуун усаар хангахад хангалттай юм байна. Энэ технологийг анх суурилуулахад хөрөнгө оруулалт шаардлагатай.Гэхдээ ойролцоогоор арван жилийн дараа зардлаа нөхөж, газрын гүний дулааныг маш бага зардлаар ашиглах бо­ломжтой талаар “Монгол түлш” компанийн инженерүүд танилцуулж байв. Жишээлбэл, нэг  кг шингэрүүлсэн хий 2600 төгрөг, дулаан гаргах чадвар нь 12.5 квт буюу нэг квт-ын үнэ нь 208 төгрөг ажээ. Тэгвэл Улаанбаатар хотод уурын зуухаар халаахад нэг кг нүүрсний үнэ 120 төгрөг. Дулаан гаргах чадвар 4.06 квт буюу өртөгнь 24.6 төгрөг. Гэхдээ энэ зардалд галчийн цалин, нийгмийн даатгал, нүүрсний хаягдал тээвэр­лэх зардал багтаагүй. Байгууллагад дунджаар нэг  квт нь 138 төгрөг болно.  Тус компани 2016 онд  Хүүшийн аманд газрын гүний дулаан ашиглах, 1000 м кв хэмжээтэй барилгыг барьж эхэлжээ. “Монгол түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Уламбат нээлтийн үеэр хэлэхдээ “Утаатай тэмцэх зорилгоор эрх баригчид хатуу түлш буюу нүүрс хэрэглэж байгаа айлуудад  цахилгаан халаагуур суурилуулж, шөнийн хэрэглээний үнийг тэглэсэн. Гэвч энэ нь утаатай тэмцэх зөв шийдэл биш.Гадаадад үйлдвэрлэсэн цахилгаан халаагуурыг олныг худалдан авснаар мөнгөний урсгал гадагш­лах зэрэг сөрөг талтай. Хэрэв цахил­гааны шөнийн тарифын хөнгөлөлт то­дорхой хугацааны дараа  хүчингүй болбол халаа­гууртай өрхүүд цахил­гааны хэрэглээгээ төлж дийлэхгүй. Мөн байгалийн шатдаг хийг нүүрсний оронд ашиглах талаар ч ярьдаг. Иймээс газрын гүний насос байршуулснаар тухайн хэсэгт 50-80 жилийн хуга­цаанд төвлөр­сөн шугам сүлжээ суурилсантай адил хөдөлшгүй үлдэнэ. Утааны бохирдлын 72  хувийг эзэл­дэг гэр хороолол, найман  хувийг эзэлдэг  206 ширхэг нам даралтат зуухны тоог багасгаж, утаатай бодитоор тэмцэх нэг шийдэл нь газрын гүний дулаан байх боломжтой” гэж хэлэв. Энэхүү шинэ технологийг танилцуулах загварын байрны нээлтэд Нэгдсэн Үндэсний бай­гууллагын суурин төлөөлөгч, Япон болон Германы  олон улсын хамтын ажиллагааны  ний­гэмлэг, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны суу­рин төлөөлөгчид болоод  Ногоон хөгжлийн хүрээ­лэнгээс төлөөлөл оролцов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP