- Агуулгын шошго


https://erdeneburenhpp.mn/

 ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС-ын төсөл




ТӨСЛИЙН ЗОРИЛГО

       Баруун бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулах, баруун бүсийн эрчим хүчний системийн горимын тохируулгын үүрэг гүйцэтгэх олон талын ач холбогдол бүхий 90 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий усан цахилгаан станцыг барьж байгуулан ашиглалтанд оруулна.

Баруун бүсийн 3 аймагт 264,000, 5 аймагт 390,000 хүн оршин суудаг. Баруун бүс нь эрчим хүчний хэрэглээнийхээ 78%-ийг ОХУ, БНХАУ-аас импортоор хангаж байна.Импортын эрчим хүч нь дотоодод үйлдвэрлэж буй /Дөргөний УЦС/ эрчим хүчнээс 5-6 дахин үнэтэй. Баруун бүсийн эрчим хүчний татааст улсаас жил  бүр 6-8 тэрбум төгрөг төлж байна. Баруун бүсийн нэгдсэн сүлжээний нийт хэрэглээний өсөлт 2008-2014 онд дунджаар 8-11% байна. Баруун бүс нь дотогшоо урсгалтай усны арвин их нөөцтэй ба ойрын жилүүдэд хөрөнгө оруулалт хийж ашиглахаар төлөвлөж байгаа Асгатын мөнгө, Хөшөөтийн коксжих нүүрс, Их нууруудын хотгорын нефть, Халзан бүргэдтэйн ховор металлын зэрэг уул уурхайн томоохон ордуудтай. Баруун бүсийн аймгуудад цементийн, гангийн, нефть, мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүд байгуулагдахаар төлөвлөж байна. 

ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ

        Баруун аймгууд импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарах ба баруун бүсийн эрчим хүчний систем, улмаар Улиастай-Алтайн систем дотоодын хямд эх үүсвэрээр хангагдана. Төсвөөс Баруун бүсийн эрчим хүчний системд олгодог татаасыг тэглэж, хүлэмжийн хийг бууруулна. Жилд ойролцоогоор 756,6 мянган тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хий /ойролцоогоор 1,3 сая тонн/-н ялгаралтыг буруулна. УЦС-ын барилгын ажлын үед 800-1000 хүн түр ажлын  байраар, ашиглалтанд орсны дараа 70-100 хүн байнгын ажлын байраар хангагдана. Баруун аймгууд дотоодын хямд, найдвартай эх үүсвэртэй болсноор бизнес эрхлэгчдийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэх боломж нэмэгдэж иргэдийн ахуй амьдралд ахиц гарна. Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх бүсийг бий болгоно. Ховд аймгийн Эрдэнбүрэн, Ховд, Буянт сумдад усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж бүрдэнэ. Усан санд ихээхэн ус хуримтлагдснаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлнэ.

ТӨСЛИЙН БАЙРШИЛ

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төлөвлөж буй далангийн талбар нь: 

- Ховд хотоос 85 км,

- Эрдэнэбүрэн сумын төвөөс 25 км,

- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас 54 км, зайд орших Ховд гол дээрх Шижигтийн Хавцал юм.



МОНГОЛ ОРНЫ УСНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ НӨӨЦ




-----------------------------------------------------------------------------------------------

МАЗААЛАЙН ТОО ТОЛГОЙ ӨСЧЭЭ. 

https://ikon.mn/n/1nm3

2016 онд 22 байсан Мазаалай баавгайн тоо толгой 50 болж өссөн байна.

Дэлхийн хэмжээнд хамгийн ховорт тооцогдох том биетэй хөхтөн амьтны нэг нь яахын аргагүй говь цөлийн хэт гандуу нөхцөлд амьдардаг баавгай буюу Мазаалай юм.

Амьтан судлаач А.Г.Банниковын 1954 онд хийсэн судалгаанд Мазаалай нь 20 дугаар зууны эхний хагаст Алтайн өвөр говийн бүх хэсэгт буюу баруунтаа аж Богдын нурууны өвөр, хойгуураа Эдрэнгийн нуруу, зүүн талдаа Тостын нуруу хүртэл тархаж байсан гэж бичжээ.
Харин судлаач Амгалан нар 2016 онд хийсэн судалгаандаа Мазаалай баавгайн амьдрах орчны загварчлалаар байршил нутгийн хэмжээ 20 дугаар зууны эхний хагасаас хойш 60 гаруй хувиар багассан хэмээн тэмдэглэжээ.

Харин өнөө үед Алтайн өвөр говь цөлийн Цагаанбогд, Шар Хустын нуруу, Атас, Ингэс уулсыг дамнан өөр хоорондоо уудам говиор зааглагдан гурван үндсэн байршил нутагт амьдардаг гэж  профессор Р.Самъяа болон Н.Баттогтох, Ральфхотцы нарын "Мазаалай" номд өгүүлсэн байна.

Мазаалай бол тусгаарлалтад орж устах аюулд өртсөн хүрэн баавгайн нэг салбар зүйл гэдгийг хэн хүнгүй мэддэг.

Тиймээс Мазаалайн талаар судалгаа хийдэг маш олон эрдэмтэн бий.

Гэхдээ 2013 оноос хойш МУИС-ийн Биологийн тэнхим болон ШУА-ийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн судлаачид автомат камер ашиглан урт хугацаанд тогтвортой мониторинг судалгаа хийж байгаа аж.

Зарим судлаачын судалгаанаас үзэхэд Мазаалай хагас зуун жилийн өмнө ч тоо толгой нь 50-с дээш байгаагүйг харуулж байна. 




Гэхдээ өмнөх судалгаануудад камер гэх мэт судалгааны хэрэгсэл тийм ч элбэг байгаагүй байж болох юм.

Судлаачдын хэлж байгаагаар, өнгөрсөн зууны дунд үе хүртэл энэ амьтны барааг хэн ч олж хараагүй.

Учир нь хүн ам сийрэг цөлийн зэлүүд нутагт урт хугацаагаар суурин ажиллах судлаачид тун ховор, мазаалай угаасаа цөөн тоотой,тэгээд ч шөнийн цагаар идэвхтэй амьтан тул явуулын хүмүүст гэгээтэй үед үзэгдэх нь ховор аж.

В.Ф.Ладыгин 1899 онд Шар хулсны баян бүрдэд Мазаалайн мөрийг үзсэний дараа Цагаан Богд уул, Хөх Төмөртийн ууланд ямар нэг баавгай байдаг гэж П.К.Козловын эспедицэд оролцох үеэрээ өөрийн судалгааны тайландаа бичгээр үлдээсэн нь Мазаалайн анхны баримт юм.

Харин 1943 оны наймдугаар сарын 4-ний өдөр Алтайн өвөр говьд хээрийн судалгаа хийж явсан Оросын эрдэмтэд анх Мазаалайг биетээр харсан байдаг тухай зарим номд өгүүлсэн байдаг.

Үүнээс хойш 1954 онд судалгааны багт явсан амьтан судлаач А.Г.Банников энэ газраас холгүй худгийн ойролцоогоос Мазаалайн сэг олсон гэж тэмдэглэжээ.

Сүүлийн жилүүдэд ховор амьтны мониторинг судалгаанд автомат камер ашиглах болсноор Алтайн өвөр говь цөлийн Мазаалай, ирвэс, хавтгай зэрэг ховор амьдын талаар үнэ цэнэтэй мэдээлэл бүрдүүлэх боломжтой болжээ.

Судлаачдын байрлуулсан автомат камер
Өнгөрсөн хугацаанд автомат камерын дуранд өртсөн Мазаалайн зургийг харьцуулан шинжилснээр бодьгал биесийг өөр хооронд нь ялган таних, түүний орон зай дахь шилжилт хөдөлгөөн, нөхөн үржихүй, зан төрхийн холбогдолтой баталгаатай мэдээлэл их хуримтлагджээ.

Энэ тухай ШУА-ийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лаборторийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Баттогтох хэлэхдээ "Уст цэгийн орчим хадны сүг зураг элбэг тохиолдох боловч баавгай дүрслэгдсэн тохиолдол одоогоор илрээгүй байна. Энэ нь эрт дээр үед ч Мазаалай цөөн тоотой байсны илрэл. 

2015 онд Говийн экосистем, түүний шүхэр зүйлийг хамгаалах төсөл, говийн баавгай төслийн хүрээнд 2008-2009 онд Мазаалай амьдардаг гурван хэсэг нутгаас үсний баялаг дээж цуглуулж шинжилснээр 8 эм, 14 эр бодгалийг ялган тогтоосон.

Манай судалгааны баг 2013 оноос хойш Мазаалайг автомат камерын тусламжтайгаар урт хугацаанд тогтвортой судалж байна. 

Цагаан богд ууланд зөвхөн 2016 онд автомат камерт бүртгэгдсэн Мазаалай баавгайн дүрсэнд харьцуулалт хийснээр 18 бодгалийн ялган таньсан.

Мазаалай баавгай 6-7 дугаар сарын ид халууны үед усанд ирэх нь элбэг байдаг юм.

Тиймээс бид 2018 оны долоон сард Баруун тооройн Баянбүрдээс зүүн тийш Цагаан богдын Хатуу булаг хүртэл Мазаалай тогтмол байрших 13 уст цэгийн орчим 56 камерыг хоёр туршид нэгэн зэрэг ажиллуулж эхэлсэн.

Үүний үр дүнд өнгөрсөн онд 36 Мазаалайг шинж тэмдгээр нь баттай ялган тогтоож чадсан.

Өнгөрсөн онд 36 Мазаалайг шинж тэмдгээр нь баттай ялган тогтоож чадсан.

Гэхдээ уст цэг орчим байршиж байсан бүх Мазаалай камерт бүртгэгдээгүй, бүртгэгдсэн ч танигдаагүй байж болох юм.

Мөн зарим уст цэг судалгаанд хамрагдаагүй учраас Алтайн өвөр говьд 50-иас доошгүй тооны Мазаалай амьдарч байгаа гэж дүгнэж болно"  гэлээ.

Хамгийн сүүлд 2018 онд хоёр настай ихэр бамбарууш дагуулсан эвш автомат камерт бичигдсэн байдаг аж.

Автомат камерт өртсөн Мазаалайн зарим зургаас хүргэж байна.

    
Зуны ид халууны үед Мазаалай уст цэгийн орчим тогтвортой байршдаг аж.

Гэхдээ зарим зун булгийн ус хатах үед Мазаалай болон тэндхийн бусад амьтдад таагүй нөхцөл үүсдэг байна.


 
Сэрүүцэж буй Мазаалай
2003 оноос хойш Говийн баавгай төслийн хүрээнд давтагдсан тоогоор 25 гаруй Мазаалайд дохиолол дамжуулагч хүзүүвч зүүлгэжээ.

Дохиолол дамжуулагч ашигласнаар Мазаалайн эзэмшил нутгийн хэмжээ, шилжилт хөдөлгөөнийг тогтоох боломжтой аж.

Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэж нэрлэдэг бөгөөд эвшийн эзэмшил нутгийн хэмжээ 514 километр квадрат байдаг бол шармаахайн эзэмшил нутаг 2,465-2,485 километр квадрат хүрдэг.

Мөн бодгаль биесийн хооронд эзэмшил нутгийн давхцал их байдаг гэдгийг хүзүүвчний тусламжтайгаар судлаачид тогтоожээ. 

Түүнчлэн нэг уст цэг дээр олон бодгаль бүртгэгдэж байгаагаас үзвэл тодорхой газар нутгийг дангаараа эзэмших биш, харин байгаа нөөцийг цаг хугацааны хувьд давхцалгүй ээлжлэн ашигладаг. 

Зуншлага сайтай жилүүдэд уст цэг, тэжээлийн цэг рүү ирэх нь ч бага байдаг гэдгийг судлаач Н.Баттогтох хэлсэн юм.

Мазайлай хавар ичээнээсээ гарсны дараа идэш тэжээл хомс тарчиг байр үе, гантай жилийн намар тарга хүчээ сайн авч чадаагүй бол ичээнд орохын өмнө нэмэлт тэжээл тавих нь мазаалай хамгаалахад тустай.

Идэш тэжээл хомс хаврын тарчиг үед ичээнээсээ гарсан 3 орчим настай Мазаалай идэш хайн тэжээлийн цэгт ирснийг 2018 онд судлаач Н.Баттогтох өөрийн камерт бичжээ.


3 НАСТАЙ МАЗААЛАЙН ВИДЕО ДҮРС
Бичлэг хийсэн судлаач Н.Баттогтох





- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP