- Агуулгын шошго

2009 оны 11-р сарын 7-нд Цахилгаан тээвэр компаний санаачилгаар Монголд авто машин үйлдвэрлэл, металлургийн чиглэлээр ажиллаж байгаа байгууллагууд анхныхаа уулзалт зөвлөлгөөнийг хийлээ. Энэхүү зөвлөлгөөнд:
  1. Цахилгаан тээвэр компаний захирал Д.Жаргалсайхан
  2. Цахилгаан тээвэр компаний ерөнхий инженер О.Баатархүү
  3. ТИС-ийн МИС-ийн багш Цэвэгжав 
  4. "Авто шил" ХХК-ны захирал
  5. "Жи Эс Жей трейд" ХХК-ний ерөнхий менежер, www.automarket.mn портал сайтын администратор Д.Жамц 
нар оролцож өөрсдийн байгууллагууд дээр автомашин үйлдвэрлэл, металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа ажил, гарч байгаа амжилт, цаашид тавих зорилт, хамтарч ажиллах талаараа өргөн хэмжээнд ярилцаж зөвлөлдлөө.
Зөвлөлгөөнд оролцогчид автомашин үйлдвэрлэл, металлурги, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байгаа байгууллагууд, эрдэмтэд судлаачид, инженер, техникийн ажилтан ажилчидын хүчийг нэгтгэн төрийн бус байгууллага байгуулан төр, засгийн байгууллагуудтай хамтран ажиллахаар тогтлоо.

___________________________________________________________________________

Монгол залуугийн бvтээсэн загварын машин 
Францын ирээдvйг тодорхойлно

Францад автомашины "Рено", "Пежо", "Ситроен" гэсэн гурван том vйлдвэр бий. Тэдгээрээс "Рено" нь нөгөө хоёрынхоо нийт бvтээгдэхvvнтэй тэнцэх хэмжээний олон машин vйлдвэрлэдэг аварга vйлдвэр. Зуу гаруй жилийн тvvхтэй энэ vйлдвэр эдvгээ дэлхийд айргийн тавд ордог бөгөөд загвар зохион бvтээх төвдөө онцгой анхаарч, билиг авьяастай гадаад, дотоодын мэргэжилтнийг урьж ажиллуулдаг аж. Тэр зуу гаруй зохион бvтээгчийн дотор АНУ, Герман, Япон, Солонгос, Голланд, Австрали зэрэг орны мэргэжилтэн бий. Тэдний дунд ганцхан монгол залуу байдаг нь Тунгаагийн Эрдэнэчулуун.
Т.Эрдэнэчулуун нийслэлийн 23, нэгдvгээр дунд сургуулийг төгсөөд, Политехникийн дээд сургуулийн бэлтгэл ангид нэг жил, дараа нь Прага хотод чех хэлний бэлтгэл нэг жил хийгээд 1992-1998 онд Карлын их сургуулийн философийн тэнхмийн урлаг судлалын ангид суралцан урлаг судлаач мэргэжлээр төгсчээ. Дунд сургуульд байхаасаа л машин техникийн сэтгvvл цуглуулж эхэлсэн бөгөөд "Наяад оны vед манай нийслэлд гадаадын хорь орчим загварын машин байсан. Тvvний дотор Францын нэг хуучин Пежо байсан"-ыг одоо ч ярьдаг. Тэр анх Германы "Фольксваген", Чехийн "Шкода" зэрэг машины vйлдвэр хамтран зарласан машины загварын уралдаанд оролцжээ. 700 орчим хvн уг уралдаанд хvчээ сорьсноос Африкийн халуун оронд байдаг нэгэн зvйл могойн нэрээр нэрлэсэн "Мамба" нэмээх загвар шагналт байрт орсон нь Т.Эрдэнэчулууных байв. Дэгдэх гэж байгаа дэлэнч шиг хэлбэртэй, хөх өнгийн тэр "Мамба" машин хэдийгээр цаасан дээр vлдсэн ч загвар зохион бvтээгчийн хувьд ирээдvйн зvг эргэлтгvй жолоо залах их замын гараа нь болж өгчээ.
Тvvнээс хойш хоёр жилийн дараа Чехословакийн машины vйлдвэр мөн л дизайны уралдаан зарлаж. Тэр уралдаанд Т.Эрдэнэчулуун өнгөц харахад өвөрмөц юмгvй мэт санагдах зөөврийн жижиг тэрэгний загвараар оролцжээ. Тvvний гол нууц нь эргэдэг хаалганд байсан гэнэ. Их хотын гудамжаар том, бага оврын ачаа зөөх зориулалт бvхий машин тэрэгний хаалга гадагшаа онгойдог учир замд яваа бусад машинд саад болдог. Тэгвэл тэр энэхvv загвараараа ийм машины хаалгыг дотроо эргэдгээр солих цоо шинэ санаа дэвшvvлсэн нь замын хөдөлгөөнд огт саад болохгvй, чөлөөтэй зорчих боломжтой болохыг харуулжээ. Харин сургууль төгсөх жил нь Францын "Рено" vйлдвэр сууриа тавьсны 100 жилийн ойг тэмдэглэх жил боллоо. Энэ vеэр шинэ машины загвар зохион бvтээх олон улсын уралдааныг "Рено" ивээн тэтгэж, Европ даяар зохион байгуулсан байна. Монгол улсын иргэн, Карлын их сургуулийн төгсөх ангийн оюутан Т.Эрдэнэчулуун "Сандал" загвараараа энэ удаа дөрөвдvгээр байр эзлэв. Тэр зуны халуун өдрvvдэд эмэгтэйчvvдийн хөнгөн, салхи татсан шаахайнаас санаа аван "Сандал" гэсэн содон нэртэй машины загвар бvтээжээ.
Улмаар сургуулиа төгсмөгц Английн автомашины загвар зохион бvтээх хамгийн алдартай сургуульд орж суралцахаар шийдэж. Харин "Coventry university" сургуулийн дизайны анги жилдээ 20 гаруй мянган ам.долларын төлбөртэй болохоор хоёрдугаар курсээсээ сургалтын зардлаа төлөх бэрхшээлтэй тулгарч, хуучин танил "Рено" vйлдвэрийн удирдлагад хандан захидал бичиж туслахыг хvсчээ. Ийн тус vйлдвэрт хандах болсны учир нь, тvрvv жил нь "Рено"-гоос зарласан олон улсын уралдаанд тэргvvн байр эзэлж, шалгарсан таван хvний төслөөр Парис хотод vзэсгэлэн гаргахад Т.Эрдэнэчулуун урилгаар оролцон тус vйлдвэрийн дарга, ерөнхийлөгч нь vйлдвэртээ ажиллахыг урьсан явдал байжээ. Гэвч тэр суралцах хvсэлтэй байгаагаа илэрхийлэхэд "тэгвэл бидэнтэй харилцаатай байгаарай" гэсэн юмсанж. Тvvний захидлын хариу ч удалгvй ирж, "Ноён Эрдэнэчулуун таныг манай vйлдвэрт загвар зохион бvтээгчээр ирж ажиллахыг урьж байна" гэсэн баяртай мэдээ байжээ.
Гурван жилийн өмнө "Рено" vйлдвэр мэргэжилтнvvдийнхээ дунд "Ирээдvйн машин" сэдэвт загвар зохион бvтээх уралдаан зарлаж, гурван сарын дараа Францын ирээдvйн машины дөрвөн загвар бэлэн болов. Тэдгээрээс нэгийг шилж сонгохоор vйлдвэрийн удирдлага хуралдахад, Т.Эрдэнэчулууны зураг төсөл шалгарч, "Рено" vйлдвэрийн ирээдvйн шинэ vеийг тодорхойлохоор сонгогдсон байна. Ингээд тvvний загвараар ганцхан ширхэг машин vйлдвэрлэн Женев хотноо болсон олон улсын vзэсгэлэнд тавьжээ.
Энэ vзэсгэлэн нь өнгөрсөн гуравдугаар сард болсон бөгөөд Ази, Европ, Америкийн олон vйлдвэрийн ганган, хурдан, өвөрмөц хийц бvхий хараа булаам олон арван машины загвар тавьсан байв. Энд Т.Эрдэнэчулууны "Салхи" буюу "Wind" нэртэй, номин цэнхэр өнгөтэй, хоёр хvний суудалтай, харваас салхи татуулан хурдлам авсаархан, дэлхийд цорын ганц ширхэг vйлдвэрлэсэн машинаа өөрөө унаж, салхи татуулан хурдалж яваагаа vзvvлжээ. Англи, Герман, Солонгос, Япон, Бельги, Голландын сэтгvvлчид машиныг нь жолоодож хурдлан шалгасан аж. Ингэж "Салхи" Францын төв телевиз, сэтгvvл, сониныг нэг хэсэг шуугиулаад авав. "Францын ирээдvйн машины шинэ салхийг "Wind" хагаллаа", "Женевийнг автосалоны нэгэн гайхамшиг нь "Wind" байлаа", "Wind" хэмээх шинэ од" гэж бичиж байв. Мөн нэгэн сэтгvvлд "Салхи" vнэхээр сэтгэл татаж, хараа булааж байна. Хаалгыг нь нээгээд чанх дээрээс нь харвал агаарт дvvлж яваа жигvvртэн лугаа адил. Хурдхан vйлдвэрлэж олны хvртээл болгоосой" гэж бичсэнийг vзвэл хvмvvсийн хорхойг vнэхээр хөдөлгөсөн байгаа биз.
Ийн Монголын билиг авьяаст залуучууд улсынхаа нэрийг хорвоогийн цээжинд өргөж яваагийн нэгэн жишээ энэ. Францын тэргvvлэх машины vйлдвэрийн загвар зохион бvтээгч ийм хvv төрvvлсэн нь аав, ээжийн бахархал, ийм мэдлэг, мэргэжилтэй шинэ vеийг бий болгосон нь Монгол улсын бахархал билээ.
































Т.Эрдэнэчулуун: Машины загвар зохиох нь яг л уран баримал бүтээхтэй адил

Цаана чинь монгол залуу францын тансаг хөлгүүдийг бүтээж, автомашины акул компанийг амьдруулж явна. Т.Эрдэнэчулуун автомашин үйлдвэрлэгч Францын алдарт “Ренаулт” компанид дизайнераар ажиллаж, бүтээсэн шинэ загварууд нь дэлхийн авто машины зах зээлд тун ч нэр хүндтэй явна. Тэрээр олон улсад Эрдэ гэдэг нэрээрээ алдаршсан байна.

Эрдэ арав гаруй жилийн турш Ренаулт компаний франц, бразиль, солонгос, испани, румин дэх салбарт ажиллан брэндийн машинуудын загварыг гаргаж байжээ. Түүний хамгийн сүүлд бүтээсэн загвар нь Renault Duster SUV хэмээх тансаг хөлөг аж.

41 настай Т.Эрдэнэчулуун 1971 оны наймдугаар сарын 23-нд Улаанбаатарт төрсөн бөгөөд дунд сургуулиа төгссөний дараа Политехникийн их сургуульд суралцаж 1989 онд төгсчээ. Эрдэ энэ ондоо Чарлезын их сургуульд философийн чиглэлээр сурахаар Прагт очсон байна. Тэрээр 1999-2000 онд англид очиж “Ковентри” дизайны сургуульд сурчээ. Эрдэ Францын алдарт Ренаулт компанид 2001 оноос ажиллах болсноор мэргэжлийн карьераа эхлүүлсэн юм. Тэрээр компанид ажиллах эрхээ машины загварын тэмцээнд түрүүлэн олж авсан юм байна.

Эрдэ Тунгаагийн хамгийн сүүлд зохиосон машин Renault Duster SUV хийгээд мэргэжил, машины загварын хандлагын тухай гадны хэвлэлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Зах зээлд маш амжилттай борлогдож буй Renault Duster-ын загварыг та бүтээсэн. Загварын санаагаа яаж бодож олсон бэ? 
- Дастерын дизайныг гаргах үйл явц төлөвлөсний дагуу явагдсан. Дизайны мэргэжлийн студынхэн загварын хувьд найман сонголт санал болгосон. Тэднээс дөрвийг нь л сонгож, үлдсэн дөрвийг детальчилсан байдлаар маш нарийн судалсаны эцэст шилдэг хоёр төслийг нь шалгаруулсан. Тэгээд л миний төсөл ялсан.
Манай багийнхан нэг талаас хүн бүр хэрэглэж ямар ч хэрэгцээнд хэрэглэж болохуйц машин бүтээхийг зорьсон юм. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд олон тооны бүрэлдэхүүн хэсгүүдийг холбох хэрэг гарсан. Техникийн хүчин зүйлийн хувьд бид Дастерын дугуйн суурийг урт бүтээхийг хүссэн. Гэтэл үр дүн нь машины урт 4.31 м, өргөн 1.82 м болсон.

- Renault Duster SUV-ын онцлог нь юу вэ?
-Машины урд хэсэгт хром сараалжин хаалт, моторын хавхаг байрладаг. Duster SUV-г гаднаас нь таних гол онцлог нь энэ. Дастерын бас нэг онцлог нь ямар ч хэрэглээнд тохиромжтой. Мөн бид хамгаалалтын хэсэгт жолоочийг ямар ч төрлийн замд айж сандрахгүй явахад туслах олон хүчин зүйлүүдийг нэмсэн. Хэдийгээр эзнийг нь айдас мэдрэхгүй байхаар загварыг нь зохиосон ч зогсоолд орхиход машин маш үнэтэй харагддаг учраас юу ч болж магадгүй гэдэгт л санаа зовсон. /инээв/.

-Та машины загвар бүтээхдээ ямар зарчим баримталдаг вэ?
-Машин бол яг л уран баримал шиг. Машины дизайныг гаргахад яг л уран баримал хийж байгаа мэт үе давхарга тус бүрээр нь ажилладаг. Тиймээс шинэ машины загварыг маш уян хатан бодлогоор гаргах ёстой. Нэг л шийдсэн бол зөвхөн тэр зүгрүү гэж зүтгэх ёсгүй. Эхлээд машины дизайны гол зорилгыг биелүүлээд, дараа нь детальчилсан хэсгүүдэд анхаарах хэрэгтэй.

-Машины дизайныг бүтээхдээ дизайнерууд бие биеэсээ суралцдаг байх. Таны хувьд өөрийгөө хэнтэй жиших вэ?
-Одоо ажиллаж буй компанид маань олон чадварлаг дизайнер зөвхөн машины загвар төдийгүй онгоцны загвар бүтээж байна. Миний бодлоор би Италийн машины загвар зохион бүтээгчидтэй ижил түвшнийх. Би 1970-аад оны италийн төмөр хөлгүүдийг хараад өөрийн эрхгүй татагддаг. Тэднээс сурах зүйл их бий.

-Таны бодлоор авто машины загварын ханлагыг ямар компани тогтоож байна?
-1970-80 оны машинууд загварын хандлагыг амархан тодорхойлж чадна. Гэвч хоолны амтаас эхлээд олон зүйлүүд өөрчлөгдөж буй өнөө үед машины дизайн маш хурдан өөрчлөгдөж байна. Өнөө үед машины загварын нэг хүчтэй хандлага байх боломжгүй, харин ч эсрэгээрээ маш олон хандлага байх ёстой. Ирээдүйд бидний ажил загварын хандлагын шилдэг нь байгаасай гэж хүсдэг.

-Та ойрын ирээдүйд юу хийхээр төлөвлөж байна?
-Миний бүх төлөвлөгөө ажиллаж байгаа газартай маань холбоотой. Маш олон машины загварын төслүүд байгаа. Тиймээс өөр төлөвлөгөө бодох зав алга даа.

Түүний Ренаулт Дастер машинаа танилцуулж буй бичлэгийн үзнэ үү.
















____________________________________________________________________________

Mercedes benz Sprinter modified to 4WD offroad van























Related Posts by Categories



- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP