- Агуулгын шошго

Yahoo messenger
Энэ ямар програм, юу хийдэг вэ гэдгийг хэн хүнгүй мэднэ биздээ. Тиймээс олон зүйл нуршилгүй энэхүү программ дээр мэдээд авчихвал илүүдэхгүй зарим нэг ашигтай тохиргоог яаж хийдэг тухай зааж өгье.
Шинээр хүн бүртгэхдээ анхаарах нь
YM(Yahoo messenger) – ийнхээ Contact цэсний Add a contact(Ctrl+Shift+A) цэсийг дарахад дараах цонх (Зураг-1)гарч ирнэ. Энэхүү цонхны Type the person’s Messenger ID or email address гэсэн хэсгийн доор байрлах цонхонд шинээр бүртгэх гэж буй хүнийхээ Yahoo ID – г бичнэ(mr.otsello@yahoo.com). @yahoo.com гэсэн хэсгийг бичихгүй байж болно. Yahoo ID – г оруулсаны дараа Next товчыг дарахад дараах цонх (Зураг-2) гарч ирнэ. Энэ цонхны Choose or enter Messenger List group for гэсэн хэсгийн доор байрлах цонхонд тухайн бүртгэгдэж байгаа хүнээ ямар хэсэгт оруулаж хадгалхаа сонгож өгөх ба хэрвээ таны оруулах гэсэн хэсгийн нэр байхгүй бол шинээр биччихэд л болно. Энэ цонхны хамгийн чухал хэсэг нь Send your name with request as хэсэг ба энэ нь цаад хүний чинь мэссэнжерийн жагсаалтанд яаж харагдах нэр гэсэн үг юмаа. Ихэнх хүмүүс маань шууд л Next хийдэг шүү дээ. Гэтэл энэ нь цаад хүндээ очихдоо хэн бүртгэх гээд байгаа нь ойлгожгүй, овог нь яг аль нь вэ? Нэр нь яг аль нь вэ гэдэг нь ялгагдахгүй байдаг. Ингэж цаад хүнээ будлиулахгүй бас өөрийнхөө ID – г цэгцтэй нэмүүлэхийг хүсвэл Send your name with request as хэсгийн ард талд байрлах Change товчыг дарахад Change name цонх (Зураг-3)гарч ирнэ. Энэ цонхны First, Last гэсэн 2 хэсэгт анх та бүртүүлэхдээ оруулсан нэр гарч ирнэ. Үүнийг та цаад хүндээ ойлгомжтой байх нэрээр өөрчлөж болно. Хэрвээ та өөрчлөлтөө хийсэн бол Ok товч дарж Зураг 2 – т шилжинэ. Одоо таны Send your name with request as хэсгийн доорх нэр тань өөрчлөгдсөн байх ба энд харагдаж байгаа нэр харилцагчийн тань жагсаалтанд яг л ингэж бүртгэгдэнэ гэсэн үг. Зураг – 4

Дууг хэрхэн хаах талаар
Манайханд тулгардаг гол асуудлуудын нэг нь дарга, удирдлагынхаа хажууд мэссэнжэрдээд байж болдоггүй бас өөрийн хамгийн дуртай дуунуудаа сонсоод мэссэнжэрдэе гэхлээр байн байн YM – н Buzz гэх мэт чимээ гараад нөгөө дууг маань бүүр сонссон ч биш үгүй ч биш болгож орхидог шүү дээ. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд YM – ийнхээ дууг нь хаачих. Тэгээд л асуудал тодорхой шүү дээ. J Дууг нь яаж хаах вэ? гэвэл Messenger – Privacy options - Category хэсгээсAlerts & Sounds – г сонгоход дараах цонх гач ирнэ. Alerts & Sounds хэсэгт байрлах Enable alert sounds болон Showing a message at the bottom right corner of screen хэсгүүдийн өмнөх чагтыг аваад л Ок шүү дээ.

Дургүй хүргээд байгаа хүнийг хэрхэн зайлуулах вэ?
Өмнөх цонхон дээр харагдаж байгаа nnymsak шиг зарим нэг соёлгүй хүмүүс ажил хийж байхад янз бүрийн юм бичээд саад болоод байдаг шүү дээ. Тэгвэл та тэрэнтэй учраа олж чадахгүй бол шүүд Ignore хийчих. Үүнийг өөрөөр хэлвэл дахиж нөгөө үймүүлэгч этгээд юу ч бичсэн байлаа гэсэн таньд ирэхгүй болно гэсэн үг юм. Ignore хийхийн тулд эхлээд тухайн хүнийхээ Id –г өөрийнхөө жагсаалт дээрээс усгана. Хэрвээ та Id – г нь усгачихсан байтал цаад хүнээс чинь мэссэж ирвэл тухайн цонхны дээд хэсэгт байрлах Ignore User товчыг дараад дахин Ок товчыг дар. Энэ үйлдэлийг хийсний дараа таны ID чинь нөгөө хүний хаягнаас гарна. Тэгээд ч таньруу ямар ч нөхцөлд хэзээ ч, юу ч бичсэн ирэхгүй болно. Өөр нэг арга нь ID – г нь устгаад шуудIgnore list – нд нэмээд өгчих. Messenger – Privacy options - Ignore list – Add хэсэгт тухайн IDбичээд Ok дар. Хэрвээ та хэсэг хугацааны дараа тухайн хүнтэйгээ харилцаагаа сэргээхээр болMessenger – Privacy options - Ignore list хэсгээс ID – г нь устгаад Apply Ok товчнуудыг дараад шинээр бүртгэ. Тэгээд л бүх зүйл хуучнаараа үргэлжлэнэ шүү дээ.

Жагсаалтандаа байгаа эмх цэгцгүй ID – г цэгцлэх
Хэрвээ та анзаарахгүйгээр ямар нэгэн ID нэмсэн бол тухайн ID дээрээ очоод хулганыхаа баруун товч (Mouse 2) - ыг дарахад гарч ирэх цэснүүдээс Contact details цэсийг сонгоод First, Lastхэсэг дээрх нэрийг нь өөрт ойлгогдохоор өөрчил.
Үсгийн фонт болон өнгийг өөрчлөх нь
Үргэлж нэг хэвийн байх уйтгартай шүү дээ. Тиймээс мэссэнжэрийнхээ үсгийн фонт болон өнгийг өөрчлөж бичье. Ингэхийн тулд Messenger – Privacy options Appearance – Change Fonts and Colors хэсгийг соноход дараах цонх гарч ирнэ. За тэгээд ямар өнгө болон шрифт сонгохоо өөрөө мэдсүгэй. Энэ тохиргоо нь үргэлж хадгалагдах болно. Хэрвээ YM – ээ устгавал мэдээж бүх тохиргоо нь устана шүү дээ.

Related Posts by Categories



- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP