- Агуулгын шошго

  Criteria of the 50 most Innovative Countries

"Түмний зорилт

Төрийн менежмент" цуврал

Methodology

http://www.bloomberg.com/slideshow/2013-02-01/50-most-innovative-countries.html#slide51

To create the Bloomberg Innovation Quotient, we ranked countries on a scale of 0 to 100% on seven factors. The factors and weightings are below. We derived a weighted average score for countries that had sufficient data for at least five of the seven factors. N/A indicates that the country did not have sufficient data for a particular factor. The final universe consisted of 96 countries or sovereign regions. The most recently available data were used.
The factors and weightings:

R&D intensity (20%): Research and development as a percentage of gross domestic product.

Productivity (20%): GDP per employed person, per hour worked.

High-tech density (20%): High-tech public companies -- such as aerospace and defense, biotechnology, hardware, software, semiconductors, Internet software & services and renewable energy companies -- as a percentage of publicly listed companies.

Researcher concentration (20%): R&D researchers per one million people.

Manufacturing capability (10%): Manufacturing value-added as a percentage of GDP; products with high R&D intensity (aerospace, computers pharmaceuticals, scientific instruments and electrical machinery) as a percentage of total manufactured exports.

Tertiary efficiency (5%): Enrollment ratio in all subjects for post-secondary students; tertiary graduation ratio of students who majored in science, engineering, manufacturing and construction; annual new graduates and total tertiary-degree holders as percentages of labor force.

Patent activity (5%): Resident patent filings per million population and per $1 million R&D spent.

Sources: Bloomberg, World Bank, World Intellectual Property Organization, Conference Board, OECD, UNESCO


Энэ чиглэлээр амжилт гаргахын тулд 
Монголчууд бид юу хийх вэ?  

1.  Төрийн үүрэг:


-Хөгжлийн бодлогын Чандмань онол болон улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн моделийг бэлэн болгож дуусгах. Эдгээр дээр үндэслэн модельд тусгагдсан субъектуудын өмчлөл болон тэдний улс төр, эдийн засаг, нийгэм, олон улсын харилцаанд орох хууль эрх зүйн орчинг маш ойлгомжтой болгох

-Ашиг муутай хоцрогдсон технолог, бүтэц, менежментээр явж байгаа дэд бүтцүүдийг оновчтой, алдагдалгүй ашиг сайтай болгох ажилд гадаадын хөрөнгө оруулж зөв болгоод байнгын үйл ажиллагаанаас чөлөөлөгдсөн хөрөнгөөр технолог, үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын санг байгуулах 

-Технолог, үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын санг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж ил тод, хүчирхэг, урт хугацаанд монголчуудад ашигтай ажиллах боломжтой болгох

-Гурван тулгуурт өмчлөлийн хэвшилтэй эдийн засгийг хурдан тэнцвэртэй авч явахын тулд өмчлөлийн бүх хэвшлүүд оролцож болох технолог, хөрөнгө оруулалт, менежментийн 6 талст трансформаторуудтай эдийн засгийн "Алмазан хурдасгуур" /Brilliant economical accelerator with 6 crystal transformers of technology, investment and management/ ажиллуулах нөхцлүүдийг бүрдүүлэх арганд ард түмнээрээ суралцаж оролцогч талууд бүгд ашигтай ажилладаг болцгоох /бодлого-эрх зүйн орчин, технолог, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, борлуулалт, өмчлөл-ашиг хуваарилалт/

-Макро түвшний болон салбарын технологийн судлаачдын ашгийн хэмжээ, цалин, хангамжийн эрх зүйн орчинг тэдний бий болгосон үйлдвэрлэлийн хэмжээ, ашиг, ажлын байр, бренд бүтээгдэхүүн боловсруулалт, экспортын борлуулалттай харилцан шүтэлцээтэй болгон уяж олон улсын судлаачид, технологичдын анхаарлыг татах, ажиллах орчинг бий болгох, суурьшуулах

2. Хөрөнгийн бололцоог бий болгох:
-Төрийн бүтэц, ажиллагааг оновчтой, давхардалгүй, харилцан уялдаатай, мэрэгжлийн болгох замаар цомхон болгож, зардлыг хянах механизмыг ажиллуулан хөрөнгө чөлөөлөх 

-Төмөр замыг ХК болгон өөрчлөн зохион байгуулж олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах замаар хөршүүдийн улстөр, эдийн засаг, технологийн монополь оролцооноос чөлөөлж/Монгол-20%, Орос-20%, Хятад-20%, Япон-10%, Хойд Солонгос-10%, Өмнөд Солонгос-10%, Бусад хөрөнгө оруулагчид-10%/, цахилгаан чирэгч толгойд шилжүүлэх, 2 урсгалтай болгох, хөндлөн болон босоо тэнхлэгийн замуудыг барьж байгуулах төлөвлөлтийг гүйцээн ашигтай ажиллуулах бодлогуудыг гаргасны дараа ОУ-ын хөрөнгийн зах зээлд гаргах

-Хятадын эрчим хүчний сүлжээнд холбогдож цахилгаан эрчим хүч экспортлох, ОХУ-ын цахилгаан эрчим хүчийг дамжуулан өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлж хөрөнгө төвлөрүүлэх, дотоодын цахилгаан станцуудын ажиллагааны тохируулгын үр ашигтай бүтэц бий болгох 

-Таван толгойн цахилгаан станцыг 1,2 мвт чадалтай, салхин хөргөлттэй технологиор барьж Хятад, Зүүн өмнөд азийн орнууд руу цахилгаан экспортлох, Оюу толгойн үйлдвэрийг хангах, кокс, эрчим хүчний нүүрсийг ялгаж боловсруулах, хүлэмжийн ногооны парк байгуулах

-Багануурын цахилгаан станцыг өргөтгөж 1,2 мвт болгож Хятад, Зүүн өмнөд азийн орнууд руу экспортлох, хүлэмжийн ногооны парк байгуулах, гэр хороололын айлуудаас Багануур руу нүүлгэж ажлын байраар хангах зориулалттай экспортын чиглэлийн эцсийн боловсруулалттай бренд бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг судалгаа, дизайн, технологийн цацраг аргаар паркууд болгон барьж байгуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах

-Шивээ овоогийн уурхай, цахилгаан станцын цогцолборыг ХК болгон өөрчлөн байгуулж олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж цахилгаан станцыг нь 1,0 гегавт чадалтайгаар салхин хөргөлттэй технологоор барьж цахилгаан эрчим хүчний экспортын чиглэлээр ажиллуулах

-Гэр хороололын болон байгуулага, орон сууцны халаалтыг цахилгаан шалны халаалтын болон газрын гүний эрчим хүчний халаалтын технологид шилжүүлж боловсруулах үйлдвэрүүдэд уур, халуун ус нийлүүлэх ажлыг нэмэгдүүлэх

-Ахуйн болон халаалт, технологийн уур, халуун ус үйлдвэрлэх зуухны 4 төрлийн брендийг орчин үеийн технологоор боловсруулж Монгол, Хятад, Орос, Казакстаны зах зээлд гарган олсон ашгаар хөрөнгө төвлөрүүлэх, Улаанбаатар хотын утааг шийдэхэд зориулж гаргаж байгаа хөрөнгийг технологийн судалгаа, үйлдвэрлэлийн санд төвлөрүүлэх

-Хятад, ОХУ-ын хооронд шатдаг хийн хоолойны Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан өнгөрүүлэх эдийн засгийн сонирхол татахуйц төслийн санал тавих

-Хятад, ОХУ-ын хооронд нефт дамжуулах хоолойны Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх эдийн засгийн сонирхол татахуйц төслийн санал тавих    
  
3.Технологийн судалгаа, үйлдвэрлэлийн хувьцаат компаниудыг байгуулж ажиллуулах 

- Хөрш болон гадаад улсуудад технолог сайтай, өрсөлдөх чадвар өндөр, монголоос түүхий эдийг нь хангах боломжтой бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани, үйлдвэрүүдийг худалдаж авах, хувьцаа эзэмших тэдгээрээр дамжуулан тухайн орнуудынх нь зах зээлд нэвтрэх гүүр болгон ашиглах, дотоодын боловсон хүчнээ чадавхжуулахад ашиглах, салбар үйлдвэрүүдийг нь монголд байгуулах

- ОУ-ын үзэсгэлэн, яармагуудад тогтмол оролцох

- Дотоодын их, дээд, мэрэгжлийн сургуулиудыг бренд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологи боловсруулах ажилд татан оролцуулж багш судлаачдын арми бүрдүүлэх, ШУ технолог, үйлдвэрлэлтэй сургалтыг нягт холбох, гадаад зах зээлээс суралцаж байх хугацаандаа ашиг олж сургах

-Бизнес инкубаторуудыг олноор төрөлжүүлэн зохион байгуулж бодлогоор дэмжих/эрх зүйн орчин, судалгаа, төлөвлөлт, сургалт, харилцаа, этика, психолог, хөрөнгө оруулалт, технолог, татвар, борлуулалт, сурталчилгаа, захиалга, материал, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн байр, дэд бүтэц  /

-Бизнес инкубаторт бойжсон компаниудыг шууд хөрөнгийн биржид хувьцаат компани болгон гаргаж тэднийг хөрөнгө оруулалтын гачигдалаас гарган дотоодоос оруулсан хөрөнгөө чөлөөлж авсны дараа экспортын чиглэлээр түлхүү ажиллах нөхцлийг бүрдүүлэх, бүтээгдэхүүнийг нь хурдан борлуулах маркетинг, менежментийн шийдлүүдийг бий болгох

-Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудыг болон монголыг дэмждэг гадаадын бүх байгууллага хамт олныг технологийн "тагнуул", бренд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний эрэл хайгуул, монголд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний борлуулалтанд зорилготойгоор дайчлан ажиллуулах сүлжээнүүдийг байгуулах, сайн туршлагуудыг нь олны хүртээл болгох

-Аймаг хотуудын бренд бүтээгдэхүүнийг давхардал багатайгаар төлөвлөгөөтэй хөгжүүлж гадаад зах зээлээс үндсэн хөрөнгө оруулалтаа босгож, гадаад зах зээлд борлуулалтаа хийдэг болгох

-Дотоод болон гадаад ложистикийн сүлжээг ойлгомжтой, төвөг чирэгдэлгүй, бизнес дэмжсэн хэлбэрт оруулах
http://www.vividbag.com


_____________________________________________________

Б.Мөнхбат: Эдгээр машиныг ашиглавал ургацын 
хэмжээ нэмэгдэж, талхлагдсан 
бэлчээр сэргэх сайн талтай

“Монгол инженерүүд машин бүтээж гэнэ, манай эрдэмтэд шинэ нээлт хийжээ, тэнд ч нэр алдраа цуурайтуулж явна, энд ч ийм сайхан ажил эхлүүлсэн байна” хэмээсэн гэрэл гэгээтэй, сайхан мэдээ фэйсбүүк, твиттерийн сүлжээгээр гэрлийн хурдаар тардгийг бид мэднэ. Манай сонин “Монголын гэгээ” буландаа чухам ийм бахархмаар хүмүүсийн тухай онцолж нийтлэхийг зорьдог билээ.

Энэ удаа бид газар тариалангийн чиглэлийн гурван машин зохион бүтээсэн, ХААИС-ийн Инженерийн сургуулийн Хөдөө аж ахуйн машин, ашиглалтын тэнхмийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Мөнхбатыг уншигчидтайгаа уулзуулж байна. Тэрбээр “Бэлчээр сайжруулах механикжсан технологийн машин, багаж” инновацийн төсөл санаачлан хэрэгжүүлж, энэ хүрээндээ эдгээр техникийг зохион бүтээсэн юм байна. Энэ машинууд ямар “ид шид”-тэй болон цаашид үйлдвэрлэх боломжийн талаар түүнтэй ярилцлаа.


-Эдгээр машиныг зохион бүтээх санаа анх хэзээ төрөв өө. Энэ талаар яриагаа эхэлье?

-Хэдэн жилийн өмнө БНХАУ-ын Хөдөө аж ахуйн их сургуульд очиж, туршлага судалсан юм. Тэр үед тус сургуулийн ХАА-н машины тэнхмийн эрхлэгч, профессор Ван Дэ Чин бидэнтэй уулзах үеэрээ тэнхмийнх нь хамт олон нэг машин зохион бүтээсэн гээд түүнийгээ танилцуулсан. Тэр машин нь хөрс зүсэж, үндэс таслах зориулалттай, хөрсийг 1-1.5 см өргөнтэй, 10-15 см-ийн гүнтэйгээр зүсдэг, нэг явалтаараа 3-5 мөр гаргадаг юм билээ. Энэ нь Хятадад эртнээс уламжлагдаж ирсэн, бэлчээр сайжруулах арга гэдгийг бидэнд танилцуулсан. Ингэж зүссэнээр цас, борооны ус тэр ормоор нь хөрсний гүнд шингэж, чийгийн хэмжээг нэмэгдүүлдэг. Мөн ургамлын үндсийг тасалж өгөх нь тухайн бэлчээрийн ургамлын ургалтыг эрчимжүүлэх нөхцөл бүрдүүлдэг байна. Ийм хоёр үндэслэлээр дээрх машиныг зохион бүтээснээ хэлсэн. Мөн ӨМӨЗО-ы Шилийн гол аймагт машинаа туршихад ургац 200 хувиар нэмэгдсэн гэсэн дүгнэлт хийсэн байсан. Уур амьсгалын хувьд ижил төстэй манай орны нөхцөлд энэ аргыг улам боловсронгуй болгон ашиглаж болох юм байна гэсэн санаа эндээс төрсөн юм.

-Дэд бүтэц илүү хөгжсөн төвийн бүсэд бэлчээрийн даац хэтэрсэн. Үүнээс үүдээд бэлчээр талхлагдаж, доройтох нэг үндсэн шалтгаан болж байна. Таны судалгаа энэ асуудлыг шийдэхэд маш чухал ажил болох нь ээ?

-Тийм ээ. Гэхдээ энэ чиглэлийн эрдэмтдийн судалгааны үр дүнд бий болсон, хадлан, бэлчээрийн талбайг сайжруулах олон арга бий. Тухайлбал, хашаажуулах, хуваарьтай ашиглах, олон настын үр суулгах гэх мэт. Эдгээрээс гадна хортон шавьж болон бусад хүчин зүйлээс болж доройтсон бэлчээрийг гурван төрлийн машинаар нөхөн сэргээж болох юм гэсэн бодол төрсөн юм. Эхний машин бэлчээрт зүсэлт хийж, хөрс сийрэгжүүлнэ. Хоёр дахь нь хортон шавьжны өсөж, үржих биологийн үечлэлд нь тохируулаад химийн бодис цацах зориулалттай. Гурав дахь машинаар малчдын тэр бүр ашигладаггүй хэрнээ элбэг байдаг хөх бууцыг бордоо болгон бэлчээрт цацаж, ургамлын ургах идэвхийг сэргээж болох юм гэж үзсэн. Ийм гурван, дараалсан технологийн үйлдлүүдийг нэгтгээд бэлчээр сайжруулах механикжсан технологи гэж нэрлэсэн юм. Үүнийгээ бид инновацийн төсөл болгон БШУЯ-нд танилцуулж, зохих санхүүжилт аваад хоёр жилийн хугацаанд хэрэгжүүллээ. Ер нь техникийн шинжлэх ухааны хувьд нэг машин зохион бүтээхэд нэлээд урт хугацаа шаарддаг. Ялангуяа манайх шиг машины үйлдвэрлэл хөгжөөгүй оронд ганц нэгийг загвар маягаар хийнэ үү гэхээс олноор нь үйлдвэрлэхэд бэрхшээлтэй л дээ. Гэхдээ боломжгүй зүйл бас биш.

-Энэ машинуудыг трактортой холбож ажиллуулдаг уу, эсвэл өөрөө бензин хөдөлгүүртэй юү?

-Хөрс зүсэх болон бууц цацах машинууд нь бага оврын тракторт угсарч, түүний хүч сунгах голоос эргэлт авч ажиллуулах юм. Харин химийн бодис шүрших машин нь өөр дээрээ бензин хөдөлгүүртэй, насостой учир хүч сунгах голыг ашиглах шаардлагагүй. Манай улсын Засгийн газраас өнгөрсөн жилүүдэд 25 хүртэлх морины хүчин чадалтай, бага оврын 8000 трактор оруулж ирсэн. Гэтэл үүний араас зүүчих техник тун хомс байгаа. Жишээлбэл, 3000 гаруй нь анжистай, 5000 нь хадуур тармууртай. Тэгвэл малчид маань бидний зохион бүтээсэн энэ техникээр нүүдэл суудал хийж, хадлан тэжээлээ бэлтгэхийн зэрэгцээ бэлчээр нутгаа сайжруулах боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр бэлчээрээс авах хадлангийн ургацын хэмжээ нэмэгдэх, талхлагдсан бэлчээр сэргэх зэрэг сайн талтай.

-Дээрх машинуудаас хэдийг хийсэн бэ. Монголын нөхцөлд туршиж үзэв үү?

-Хөрс зүсдэг машин гурван ширхэг, хор шүрших машин тав, бордоо цацах машин бас хэд хэдийг хийсэн. Үүнээс гадна хамгийн гол нь дээрх машинуудыг үйлдвэрлэх анхан шатны бүх бэлтгэл ажил, техникийн баримт бичиг, зураг төслийг гаргалаа. Тухайлбал, техникийн талаас тавигдах бүх тооцоо, үйлдвэрлэх явцын техникийн зураг, биет загварыг зохион бүтээлээ. Туршилтын явцад гарсан үр дүнгийн талаар жишээ хэлье. Төв аймгийн Баянчандмань суманд хөрс зүсэх машинаа туршиж үзсэн. Бидний судалж тогтоосноор бэлчээрийн ургац хяналтын талбайтай харьцуулахад 2.46 дахин нэмэгдсэн. Хур тунадас элбэг байсан гэх мэт нөлөөлөх хүчин зүйл байсан ч хөрс зүсэх машин үр дүнгээ өгч байгаа нь харагдсан. Хор шүрших машин хэд хэдийг хийж борлуулсан. Заримыг нь газар тариалангийн үйлдвэрлэл, төмс хүнсний ногоо тарьдаг хүмүүс аваад ажиллуулж байна. Мөн ургамал хамгааллын хүрээлэнгийн захиалгаар хийцийг нь арай жаахан өөрчилж, өндөр ургасан мод болон талбайд ашиглаж болох зориулалттайгаар хийж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу хийсэн. Хэрэгцээ, шаардлага хангасан сайн бүтээгдэхүүн болжээ гэж бидэнд хэлсэн.


Хөрс зүсэж, үндэс тасалдаг машин

Хор шүршигч машин

-Дээрх машинуудын зах зээлийн үнэ нь хэд вэ. Жирийн малчин хэрэглэх боломжтой юу?

-Хэрэглэх бүрэн боломжтой. Шинжлэх ухааны ямар нэг заавар зөвлөгөө хэрэггүй. Үнэ ханшийн хувьд гаднаас оруулж ирж байгаа ижил зориулалтын машинаас 30-35 хувь хямд.

-Таны энэ судалгааны үр дүнг бодит амьдралд хэрэгжүүлэхэд бодлого тодорхойлогчдын зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй бол. Олноор нь үйлдвэрлэх боломжтой юу?

-Олноор нь үйлдвэрлэх асуудал асуулт хэвээр үлдэж байна. Бид цаашид бага оврын эдгээр машиныг үйлдвэрлэхэд хамтарч ажиллах түнш хайж, холбоо тогтоохоор оролдож байгаа. Ер нь аливаа эрдэм шинжилгээ, инновацийн бүтээгдэх үүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар төр засгаас тодорхой хэмжээгээр дэмжиж байгаа. Тухайлбал, эрх зүйн болон бодлогын баримт бичгүүдэд маш сайн тусгаж өгсөн. Харин хууль ерөөсөө хэрэгжихгүй байна. Инновацийн тухай хууль батлагдсан. Энэ хуульд “...дотооддоо үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүнийг төр худалдан авах үйл ажиллагаагаараа дэмжинэ...” гэсэн заалт бий. Энэ бол үнэхээр баярлууштай хэрэг л дээ. Гэтэл яг хэрэг дээрээ бидэнд дааж давшгүй нөхцөл тулгадаг. Энэ нь жирийн нэг судлаач байтугай нэлээд баян компани ч биелүүлэхэд хэцүү нөхцөл.

-Тухайлбал ямар нөхцөл вэ?

-Жишээлбэл, төр худалдан авах үйл ажиллагаагаар дэмжинэ гэсэн заалтаас харахад би хэдэн бүтээгдэхүүнээ шууд Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлээд, сан түүнийг борлуулах юм шиг ойлгогдож байгаа юм. Гэтэл тийм биш. Тендерийн хууль, Инновацийн хууль хоёр хоорондоо зөрчилтэй. Тендерт оролцохын тулд дор хаяж түүнийгээ үйлдвэрлэдэг компанитай, барьцааны 20-30 сая төгрөгийг хэдэн сарын хугацаанд дансанд байршуулсан байх гэсэн заалт Тендерийн хуульд бий. Мөн өөрийнхөө хөрөнгөөр үйлдвэрлэсний дараа нийлүүлдэг байх гэсэн шаардлага тавигдаж байгаа юм. Энэ нь бидний хувьд хүнд асуудал л даа.

Мөн Инновацийн тухай хуульд гарааны компани байгуулах тухай заалт бий. Гарааны компани байгуулъя гэхээр ХААИС төрийн өмчийнх. Гэтэл тэр заалт нь бас зөрчилддөг. Тухайлбал, энэ сургуулийн төслийн удирдагч буюу гарааны компанийн захирал нь тусгай данс, тамга тэмдэгтэй байхыг шаардаж байгаа юм. Гэвч сургуулийн үйл ажиллагаа нэг тамга, гарын үсгээр зохицуулагддаг байх жишээтэй. Ийм бэрхшээлтэй зүйл их байна. Хэрвээ гарааны компани байгуулах эрх олгох, улс тодорхой хэмжээний захиалга өгч, урьдчилгаа олгодог байвал ард түмэнд хэрэгтэй дэвшилтэт техник, технологийг эрдэмтэд хийж байна. Бас боломж ч байна.

Төрөөс бодлогоо зөв тодорхойлсон гэж үзэж байгаа ч бусад хууль тогтоомжтойгоо зөрчилдөж байгаа. Дараагийн хэлье гэсэн санаа бол улсын захиалгат судалгааг их сургуульд суурилсан профессорын багаар хийлгэх эрх олгоосой гэж хүсэж байгаа юм. Манай сургуулийн хувьд профессорын баг ажиллуулах журам гаргасан. Энэ журам сайн болсон гэж үзэж байгаа. Багаар ажилласны үр дүн юу вэ гэхээр судалгаа чанартай болохоос гадна тэнд залуу судлаачдыг татан оролцуулах боломж бүрдэнэ. Ингэснээр бидний залуу халаа мэдлэг, туршлага хуримтлуулах, ахмадаасаа суралцах боломжтой болох юм.


 М.Тэргэл
_________________________________________________________________________________

ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ДУТМАГ 
БАЙГААГ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД АНХААРУУЛЛАА







2013 оны 11 сарын 6


Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөлийн (ХХДҮЗ) санаачлагаар Монголын хувийн хэвшлийг дэмжигч байгууллагууд, бизнес эрхлэгчид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дараагийн төвшинд хүргэх зорилготой “Хувийн Хэвшлийн Хөгжил” сэдэвтэй хоёрдугаар дугуй ширээний уулзалтыг өнөөдөр өрнүүллээ.

Уулзалтаар хувийн хэвшлийн идэвхи бүхий тэргүүлэх гишүүд болон дэмжигч байгууллагууд Засгийн Газарт хүргүүлж байсан өмнөх санал зөвлөмжүүдийн үр дүнг авч хэлэлцсэн бөгөөд хувийн хэвшлийн санал санаачлагыг хэрэгжүүлэхэд Засгийн Газар төдийлэн анхаарахгүй байгаа гэдэг дүгнэлтэнд хүрсэн юм.

Тиймээс хувийн хэвшлийн зөвлөлүүд болон холбоодуудын санаачлагаар тэдгээр санал зөвлөмжүүдийг албан  ёсоор нэгтгэж, нийт ажиллах хүчний 70 гаруй хувийг бүрдүүлж буй хувийн хэвшлийн хөгжлийг дэмжихэд төрийн эрх баригчдыг бодитой алхамуудыг хийж, хамтран ажиллахыг шаардаж байна. Ингэхдээ Хувийн хэвшил хөгжих эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх үүднээс Засгийн Газар-Хувийн хэшлийн зөвлөлдөх хороог ХХДҮЗ-ийн тэргүүлэх оролцоотойгоор яаралтай байгуулах тал дээр хувийн хэвшлийн төлөөллүүд санал нэгдэж байгаа юм.

Түүнчлэн Хувийн Хэвшлийн зүгээс төр засгийн эрх баригчдад мэдээлэл, судалгаанд үндэслэсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах бодлогын зөвлөмжүүдийг боловсруулахад туслах үүрэг бүхий хараат бус “Үндэсний Стратегийн Хүрээлэн”-г хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр байгуулах санаачлагыг дэвшүүлж байгаа юм.

Энэхүү хувийн хэвшлийнхний хоёр дахь удаагийн дугуй ширээний хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжүүдийг энэ Баасан гарагт Засгийн Газарт өргөн барих юм.

Нэмэлт мэдээллийг Б.Сайнбаяр, 89112028 эсвэл О.Гэрэлтуяатай 88779173  утсаар холбогдон авна уу.




Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөлийн Тухай

Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөл (ХХДҮЗ) нь Монголын хувийн хэвшилд манлайлагч бизнес эрхлэгчид, гүйцэтгэх захирлуудын байгуулсан эдийн засгийн хөгжлийн төлөөх төрийн бус  байгууллага юм.

Зөвлөл нь Монголын хувийн хэвшлийнхний санал санаачлага, дуу хоолойг нэгтгэж төрийн бодлого боловсруулагчид болох УИХ, Засгийн газар нөгөө талаас бизнес эрхлэгчдийн зөвлөл, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаач нартай албан ёсны, нээлттэй хамтын ажилллагааг бэхжүүлж улмаар эдийн засаг, хувийн хэвшлийн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг боловсруулж, хэрэгжилжүүлэхэд хамтран ажиллах зорилготой.

Түүнчлэн ХХДҮЗ нь төрөөс хувийн хэвшлийг дэмжихэд баримтлах бодлого болон бизнес, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газартай урт хугацаанд хамтран ажиллаж, нийгэм эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах зорилгоор “Үндэсний Стратегийн Хүрээлэн”-г байгуулан ажиллаж байна.

Дэмжигч байгууллагууд:

Монголын Бизнесийн Зөвлөл

Монголын Гүйцэтгэх Захирлуудын Клуб

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци 

Related Posts by Categories



- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP