- Агуулгын шошго











"Түмний зорилт
Төрийн менежмент" цувралд...

Би хамгийн сайн найз хамтран зүтгэгчээ олов бололтой. Хөөрхий минь өнөөдөр хэвлэлийн бага хурал дээр ганцаараа байна. Учрыг нь олохоороо ард түмэн бүгд түрхрэн дэмжих болноо... Амжилт!


“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ны 1072 ширхэг 
хувьцааны үнэ цэнэ

 http://economics.gogo.mn/news/129881


“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ны 1072 ширхэг хувьцааныхаа оронд нэг сая төгрөг авна гэсэн иргэдийг буцаан хувьцаа авах боломжтой болгож өгөхийг “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” НҮТББ-аас Засгийн газарт хүсэхээр болжээ.

Учир нь тухайн үед хувьцааны талаар ойлголтгүй байсан иргэд бэлэн мөнгө болгох хүсэлтийг өөрийн оршин суух хороогоороо дамжуулан өгсөн байдаг. Гэвч иргэн бүрд олгож буй уг хувьцаа цаашдаа өсч, сая төгрөгөөс илүү үнэтэй болох боломжтой тул иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс ийнхүү хүсэлт тавихаар болоод байгаа гэнэ.

Түүнчлэн эх орны баялагийг Монгол улсын иргэн бүрд хувьцаа хэлбэрээр олгох ажлыг шат дараатай хэрэгжүүлэхийг УИХ болон Засгийн газарт хүсэх юм.

Энэхүү нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын хувьд байгуулагдаад 4 сар болж буй бөгөөд иргэдэд эдийн засгийн тэр тусмаа хөрөнгийн зах зээл, үнэт цаас, хувьцааны талаар мэдлэг олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Сүүлийн үед иргэдийн зүгээс сая төгрөг авахаас татгалзаж хувьцаагаа авахаа илэрхийлэн тус ТББ-т олноор хандаж буй бөгөөд одоогийн байдлаар 1000 гаруй өргөдөл цуглараад байгаа гэнэ.

Тухайн үед нэг сая төгрөгөө бэлнээр авна гэж 1,5 сая иргэн өргөдөл өгч байсан талаар тус ТББ-ын үүсгэн байгуулагч Э.Алтаншагай хэлсэн юм.

Мөн тэрбээр “Иргэдийн хувьд нэг сая төгрөг авснаас хувьцаагаа авсан нь хамаагүй ашигтай. Нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнэ 932 төгрөг байгаа. Энэ үнэ өснө үү гэхээс буурахгүй. Ирээдүйд нэгж хувьцааны үнэ хамгийн багадаа 40 мянган төгрөгт хүрэх тооцоо байна. Иргэн бүр банкинд данстай байдаг шиг үнэт цаасны данстай байх хэрэгтэй” гэлээ.

Одоогийн байдлаар 750 мянган гаруй иргэн үнэт цаасны дансаа брокерын компанид хандаж нээлгэсэн байна.

Хаяг:  Урт Цагааны урд.. Монгол-Тайваний төвтэй байр 4-р давхар. 409 тоот өрөө

А.Сүрэн

Gogo.mn  2013.10.10

Google translate-д монгол хэл орсоныг тохиолдуулан дээрх нийтлэлийг 
англи хэл рүү орчуулан оруулав .

. "Erdenes Tavantolgoi " LLC , 1072 shares of stock instead of a million people to receive shares that can be returned to " shareholder and investor rights protection center " was sought from NÜTBB government .Because the people did not understand about the stock at the time the request to cash his residence is given through the committee . But every citizen of the shares offered in the future growth and millions because they can be more expensive to make such requests and in order to protect the interests of citizens .In addition , domestic resources, provide in every Mongolian citizen shares may request the parliament and the government to implement the next stage of the work .This non - governmental organization established to serve the public for 4 months, the citizens and the economy , especially the stock market , bond and stock awareness activities are conducted .Recently by million people refuse to receive shares that many of the NGOs in expressing them , and are currently more than 1,000 applicants gathered .One million in cash at the time will be about 1.5 million citizens had applied for the NGO's founder told E.Altanshagai .And he said , " than one million shares from receiving benefits for citizens . Shares of a nominal value of 932 MNT . Is this price increase , rather than decrease . Future share price is estimated to reach at least 40 thousand MNT . Should , like every citizen , have a bank account , securities account , " he said .Currently , over 750 thousand people , securities brokerage company has opened access to the account .A.SurenGogo.mn 2013.10.10


Duinkher terguun www.odel.mn




ЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕЕ


Тавантолгойг ашиглах хөрөнгийг бид өөрсдөө 
босгох боломж бий

Н.Хажидсүрэн
            Монгол Улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан, ШУТИС-ийн доктор, профессор Д.Дондовтой ярилцаа. Тэрбээр 1967 оноос хойш нүүрсний салбарт ажиллаж буй, энэ чиглэлээрх манай урдаа барьдаг эрдэмтдийн нэг бөгөөд тавантолгой орд газрыг ямар хувилбараар ашиглах боломжтойг нэгтгэн дүгнэсэн судалгаагаа өнгөрсөн жил УИХ-ын ажлын хэсэгт бэлтгэж өгчээ. Түүний тайланд тулгуурлан тавантолгойн нүүрсний ордыг хамтран ашиглах хэлэлцээ хийх, хөрөнгө оруулалтын гэрээний төсөл бэлтгэх ажлын хэсэг чиглэл чиглэлээр илтгэл бэлэн болгохоор ажиллаж байгаа юм. Доктор, профессор Д.Дондовтой ярилцлаа.

   -Та Монгол Улсын  нүүрсний салбараар мэргэшсэн хүн. Ер нь хэдийнээс Тавантолгойн ордтой холбогдсон бэ. Тавантолгойг ашиглах санаа оноо хэзээ гарч эхэлсэн юм бол?
Жаахан түүх ярих хэрэг гарах нь дээ. Шарын голын уурхай ид хэрэглэж, Налайхын нүүрсний уурхайн хүчин чадал багассан үед би ажиллаж байсан юм. 1970-аад оны сүүл, 1980-аад оны эхээр Монгол улс нүүрсээ хаанаас хангах вэ гэсэн бодлогын чанартай асуудал салбарын мэргэжилтнүүдийн өмнө тавигдсан юм. Тэр үед би Шарын голын уурхайн ерөнхий инженер хийж байлаа. Өвдөг худагийн нүүрсний уурхайг барьж байгуулах зорилт олигтой хэрэгжээгүй тэр үетэй давхцаад Тавантолгой ордыг ашиглах асуудал гарч ирсэн ч төвийн эдийн засгийн бүсээс дэндүү холдоод байсан. Тэгтэл Багануурын бүсэд нүүрсний илрэл байна, ирээдүйтэй байж магадгүй гэсэн санаа оноо гардаг юм байна. Яг энэ үед Эрдэнэт үйлдвэрийн уулын ажлыг гүйцэтгэсэн ЗХУ-ын анги ажлаа дуусгаад буцах гэж байсан юм. Хайгуулын энэ ангийг Багануурт татаж ажиллуулах шийдвэрийг Монгол, Зөвлөлтийн удирдлагууд гаргаж, Багануурын ордыг илрүүлж хайгуул, зураг төсөл, уурхайг барьж байгуулах ажлыг гүйцэтгүүлсэн. Би 1978 онд Багануурт очоод 1990 оныг дуустал уурхайн бүтээн байгуулалтад гар бие оролцсон хүн л дээ. Ингээд нэг хэсэгтээ нүүрсээр хангах асуудал шийдэгдсэн.

    1990-ээд он гарангуут манай нүүрсний хэрэглээ 10-аад сая тоннд хүрсэн. Налайхын уурхай зогсонги байдалд орж, Шарын голын уурхайн хүчин чадал багасхаар чинь ганц Багануурын уурхай зүтгээд дийлэхээ болино шүү дээ. Дараагийн эх үүсвэрийг хайх ажил өрнөсөн.

   -Тэгэхээр Тавантолгойн орд анхаарал татаж эхэлжээ дээ?
   -Тавантолгойн асуудал босч ирсэн үед би Түлш эрчим хүчний яамны нүүрс хариуцсан дэд сайдаар ажиллаж байсан юм. Энэ үеэс л миний ажил үйлс Тавантолгойтой холбогдсон юм даа. 1990 он гэхэд Тавантолгойн орд газарт Монголын геологийн анги бие даан улсын хөрөнгөөр хайгуул хийчихсэн байсан үе л дээ. Тиймээс бид ЗХУ-ын Ленинградын Гипрошахт институтэд захиалга өгч Тавантолгойн ордод олборлолт явуулах техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг хийлгэсэн. Их туршлагатай газар л даа. Шарын гол, Өвдөг худагийн уурхайн ТЭЗҮ, Багануурын уурхайн зураг төслийг гурван үе шаттайгаар 100 хувь хийсэн байгууллага. Түүнээс хойш Тавантолгойн уурхайчид, түлш эрчим хүчний салбарын удирдлагын анхаарлаас ер хаягдаагүй. Байнга зүүлттэй явсаар ирсэн.

   -Тухайн үед дэлхийн хэмжээний орддоо ТЭЗҮ хийлгэж, ард түмний өмчлөлд үлдээж чадсан нь монголчууд бидний аз юм даа. Та      бүхний тооцоолж байснаас өдгөө өөрчлөгдөх зүйл бишгүй л гарах байх. Одоо Тавантолгойг ашиглахад ямар бэрхшээл учрах бол?
   -Ер нь Тавантолгойд хийгдэх ажлын талаар 20 жилийн өмнө бид барьж авах юмтай болчихсон. Одоо уул геологи нь хэвээрээ, техник технологи нь сүртэй өөрчлөгдөөгүй. Зах зээл, улс төр, эдийн засаг л ганцхан үлдээд байна шүү дээ. Тавантолгойг ил аргаар ашиглах нь тодорхой. Уул уурхайн тоног төхөөрөмжид сүрхий хувьсгал одоохондоо гараагүй байна. Том алхдаг экскаваторууд тавигдах биз. Хүнд даацын машины хувьд Оросынх биш гэхэд Америк, Японых ажиллах байх. Экскаваторын хувьд хүссэн хүсээгүй орос техникийг ашиглана. Сибирь, Якутын хүнд хүйтэн нөхцөлд ажилладаг экскаваторууд манайд тохиромжтой. Ер нь экскаваторыг АНУ, Герман, Швед, Орос хийж байна. Ухдаг төхөөрөмж нь оросынх, тээвэрлэдэг төхөөрөмж нь барууных байх биз.

   -Тавантолгойг яаж ашиглах вэ гэдэг тодорхой хувилбар гаргаж чадахгүй цаг алдаад байна. Ордыг ашиглахын өмнө боловсон хүчнээ бэлтгэх ёстой. Манай нүүрсний салбарын боловсон хүчин өнөөгийн шаардлагыг хэр хангах вэ?
   -Монгол Улсын хөгжил уул уурхай дээр нэлээн дөрөөлж байж хөгжинө.
Мал аж ахуй, газар тариалангаас авсан юмаа дотоодын хэрэгцээгээ хангана уу гэхээс гадагшаа их хэмжээгээр гаргахгүй. Тэгэхээр мөнгө олох ганц эх үүсвэр бол уул уурхай. Уул уурхай дотроо хамгийн боломжтой, хамгийн найдвар тавьж болохуйц зүйл бол нүүрс. Яагаад нүүрс гэж яриад байна гэхээр нүүрсэнд хайртайдаа биш шүү дээ. Нүүрс нэгдүгээрт, асар өргөн тархацтай байдаг. Хоёрдугаарт, монголчууд нүүрс ухаж олборлож сурсан. Гуравдугаарт, нүүрсэн дээр ажиллах туршлагатай хүмүүс бий. Ахмад, дунд, залуу үе нь ч энэ салбарт бие даан ажиллах боломжтой. Гадаадаас зөвлөх урьж авчрах ямар ч шаардлагагүй.
  
   -Уул уурхай гэхээр манайхан гадныхныг шүтэх хандлагатай байдаг. Бид өөрсдийн хүчээр олборлох боломжтой гэж үү?
   -Монголчууд нүүрс ухаж гаргаж чадаж байгаагийн ганц жишээ нь "Энержи Ресурс" ХХК. Өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлээд чамлахааргүй нүүрс олборлосон гэдэг чинь бид өөрсдөө чаддаг гэдгийг харуулж байгаа хэрэг.

   -Таны хэлдгээр монголчууд алт зэсийг бодвол нүүрсээ ашиглах туршлага илүү. Төр засгаас дэмжээд өгвөл өөрсдөө ч хайгуул хийчих боломжтой биз дээ.
   -Нүүрс бол алт, зэс биш, хүдрийн уурхай биш. Ийм ашигт малтмалын хайгуул хийхэд асар их зардал гаргадаг, эрсдэл ихтэй. Харин нүүрс бол нэг л бариад авах юм бол эргэн тойрондоо илэрцтэй. Тиймээс нүүрсний бүх хайгуулыг монголчууд өөрсдөө хиймээр байх юм. Хайгуулаа хийгээд олсон ашигт малтмал тухайн хүний өмч байх ёстой гэсэн хуультай улс, манайх. Гадаадын хүн хайгуул хийвэл гадны хүний өмч болно. Монгол хүн хайгуул хийвэл монгол хүнийх болно. Төрд ч, хувь хүмүүст ч мөнгө байна. Өөрсдөө нүүрсээ хайя. Би их үндэсний үзэлтэй хүн шүү дээ. Монголчууд хайхаар чинь Монголын эдийн засагт шингэнэ, монгол төр, монгол хүний л өмч болно шүү дээ. Энэ талаар хуульд асуудал их байна. Өөрчилж болдоггүй юм байх даа.

   -Тухайлбал ямар хуулиуд вэ?
   -Ашигт малтмалын тухай хууль. Хов хоосон газар лиценз авчихаад тэрийгээ банкинд барьцаалах хууль эрх зүйн орчныг манайх бүрдүүлсэн байна. Гаднаас хөрөнгө оруулж болно, ашгаа хувааж авч болно, гагцхүү нөөцөө зарж болохгүй гэсэн заалт байх ёстой. Хувийн өмч учраас зарж үрсэн ч, шатаасан ч миний эрх гэж ярих гээд байна. Үндсэн хуульд зааснаар газрын доорхи баялаг бол монголын ард түмний өмч.

    -Нүүрсний томоохон ордуудаа улсын мэдэлд байлгах хэрэгтэй гэж Та хэлэх гээд байна уу?
    -Нүүрсний гурван орд байна. Тавантолгойн бүлэг орд, Багануураас эхлээд Баянжаргалан, Хөмүүлтэй, Шивээ-Овоог хамарсан Нялга Чойрын бүлэг орд, Нарийн сухайтын орд. Энэ гурвыг л төр шууд мэдэлдээ байлгах ёстой. Ийм маягаар ажиллавал эдгээр ордоос маш их мөнгө олох нь гарцаагүй.

    -Тавантолгойг ашиглахдаа хэнтэй хамтрахаа шийдэх гэж төр толгойгоо гашилгаж байх шиг байна. Таны бодлоор хэнтэй хорших боломжтой вэ?
   -Тавантолгойг түргэн хугацаанд ашиглалтад оруулмаар байна. Хөрөнг мөнгөний хувьд хүндрэлтэй байх шиг байна. Австралитай хорших уу, Хятадтай хамтрах уу, Оростой хамтрах уу гэж яриад л байна. Гурав дахь этгээдтэй хамтрах санаа бодол ч гарч байна. Харин гурав дахь хүн чинь Оростой хамтарч байгаа бол бид орохгүй, эсвэл Хятадтай хоршиж байгаа бол бид орохгүй гэж хэлэхийг үгүйсгэхгүй. Ерөөсөө Орос, Хятадыг хаяад гадныхантай хамтрах бодол зарим хүмүүст бий. Тэгвэл хоёр хөрш, хилийн асуудал яах вэ?
Иймэрхүү асуудлаа сайн тооцоолж байж шийдэл гаргах хэрэгтэй.
 
    -Зөв л гарц олох хэрэгтэй юм байна даа?
    -Мэргэжилтнүүдийн хувьд нүүрсээ хамгийн сайн аргаар бүрэн гүйцэд олборлох, хүнээ бэлтгэх л үүрэгтэй. Бидний гаргаад өгсөн нүүрсийг хааш нь ямар үнээр олборлох вэ гэдэг чинь төрийн үүрэг. Үүний төлөө ажилладаг Гадаад хэргийн яам байхад бид наанаас нь Орос, Хятадтай хамтар гэж хэлэх ямар ч утгагүй биз дээ. Төр засаг байгаа юм чинь тэд асуудлаа шийдэг л дээ. Харин шийдвэр гаргах дээд төвшинд ухаантай хүн байх ёстой. Шийдвэр гаргахад гадныхан нөлөөлөх явдал гардаг. Хамгийн аюултай юм чинь энэ.

   -Сая амралтын өдрүүдээр Тавантолгойн талаар хоёр талын нэвтрүүлэг зурагтаар цацаад олны толгой эргүүлээд байх юм. Тодорхойгүй байдал ноёлоод байвал иргэд хэнд нь итгэхээ мэдэхгүй болох нь дээ?
   -Би сая хэлсэн дээ. Бид эдийн засгийн хамгийн үр ашигтай зүйлийг нь гаргаад өгье гэж.

   -Оюутолгойн гэрээ байгуулагдах үед уул уурхайн салбарын эрдэмтэд санал бодлоо их илэрхийлсэн. Эрдэмтэд төрийн бодлого боловсруулахад амбицаа сайн гаргаж баймаар. Та бүхний санал бодлыг хүлээж авсан байлгүй дээ?
   -Гаргаад юм болсонгүй шив дээ.  Хичнээн амбиц гаргаад төр хүлээж авахгүй бол хэрэггүй биз дээ. Өөрт тохиолдсон жишээ татъя л даа. 2005 оны үед УИХ-аас Аудитын газарт Оюутолгой дээр хийгдэж байгаа геологи хайгуулын ажилд гүйцэтгэлийн аудит хийх үүрэг өгсөн юм. Уул уурхайн мэргэжилтэн хэрэг болоод тэнд намайг татаж ажиллуулдаг юм байна. Бичиж өгсөн тайлан маань УИХ, Аудитын газар очсон л доо. Миний тавьсан саналаас ганц нь ч Оюутолгойн гэрээнд тусгагдаагүй. УИХ захирамжаа гаргаад Аудитын газарт үүрэг өгч байхад Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд орох л ёстой. Гэтэл ямар ч үр дүнгүй л өнгөрсөн.

Таван толгойн нүүрсний ордын геологийн нөөц
ОХУ-ын Гипрошахт институтын үнэлгээ


Ордын хэсэг


Нүүрсний төрөл
А,В,С1 /мян.тн/ С2, Р1,Р2 /мян.тн/

Нийт /мян.тн/




Тавантолгой
Коксжих нүүрс 728,627 766,373 1,495,000
Эрчим хүчний нүүрс

498,173


3,080,827


3,579,000
Коксжих ба эрчим хүчний нүүрс

1,226,800


3,847,200


5,074,000




Зүүн
Коксжих нүүрс -       34,278 34,278
Эрчим хүчний нүүрс

82,809


425,174


507,983
Коксжих ба эрчим хүчний нүүрс

82,809


459,452


542,261




Бортолгой
Коксжих нүүрс - - -
Эрчим хүчний нүүрс -

392,945


392,945
Коксжих ба эрчим хүчний нүүрс -

392,946


392,946




Нийт
Коксжих нүүрс 728,627 800,651 1,529,276
Эрчим хүчний нүүрс

580,983


3,898,947


4,479,930
Коксжих ба эрчим хүчний нүүрс

1,309,609


4,699,598


6,009,207
Авирмэд, Хурц хоёр л үзээд байдаг, үнэн хэрэгтээ энэ хоёрын үгийг ч тоохгүй байгаа биз дээ. 

   -Тавантолгойг ашиглахдаа монголчуудын өөрсдийнх нь хүчийг ашиглах саналыг хүмүүс их тавьдаг. Ер нь бид хөрөнгөө босгох боломж байгаа юу?
   -Бололгүй яахав. Хөрөнгө оруулалтыг Тавантолгойгоос өөрөөс нь гаргах хэрэгтэй.

   -Яаж гаргах юм бэ. Тийм хэмжээний мөнгө байхгүй гэдэг биз дээ?
   -Яг зөв. Энэ жил гадаадад зургаан сая тонн нүүрс гаргасны 4.5 саяыг нь Тавантолгойгоос олборложээ. Тонн нүүрсийг хамгийн багаар 40 ам.доллар гэж бодъё. Тэгвэл хэдэн төгрөг орох уу. Жижигхэн компаниуд зургаан сая тонн нүүрс гаргаад байхад төр, "Эрдэнэс МГЛ" ХХК 60 саяыг гаргаж болно биз дээ. Яах гэж хүн болгонд 70 мянган төгрөг өгөх гээд зүтгээд байгаан. Тэр мөнгөөрөө Тавантолгойн уурхайгаа босго л доо. Сайжруулсан замаа тавиад Хятадын хэрэгцээ буураагүй байгаа үед хоёр жил нүүрсээ зөөг л дээ. 100 сая тонн нүүрс олборловол 7.5 тэрбум доллар гэсэн үг. Үүний тал хувь нь өөрийн өртөг гэж тооцвол үлдсэн нь Тавантолгойг босгоход хангалттай хөрөнгө. Гэх мэтчилэнгээр өөрсдөө хөрөнгөө босгоё л доо. "Манайх том ордтой, хамтарч ашиглая" гэж гадаадынхныг царайчлахын оронд төр өөрөө зоригтой ажиллаад үз л дээ. Ингэсэн тохиолдолд нүүрс зардаг, борлуулдаг зах зээлийг олох, үнэ өртгийг тогоох ажлыг төр хариуцах хэрэгтэй. Төрд энэ талаар жинхэнэ хар хайрцагны бодлого барьдаг хүмүүс баймаар байна. Нарийн сухайт гээд яриад байна. Энэ орд Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас зүүн тийшээ 245 км үргэлжилсэн нүүрсний судалтай. Одоо гадны мэдэлд оччихсон. Ийм харалган ажил хийж болохгүй.            

   -Ийм том ордоо гадныханд алдчихна гэдэг эмгэнэл юм даа. Эрдэмтдийн үгийг сонсохгүй болохоор заримдаа бухимдана биз?
   -Зарим үед боож үхмээр санагддаг байхгүй юу /инээв/. Тэгэхээр нь "яршиг яршиг ингэж өөрийгөө зовоож байхаар" гээд л гадаа гарч жаахан алхаж байж тайвширдаг юм. Дараа нь номоо бичээд суудаг юм. 245 км үргэлжилсэн нүүрсээ гадныханд л өгчихсөн байхгүй юу. Оюутолгойг хар л даа буцааж авах ямар ч боломжгүй. 

   -Тавантолгой ордын нөөц нэмэгдэх боломжтой гэж "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн гүйцэтгэх захирал мэдэгдсэн. Нөөц өсөх боломж бий юу?
   -Тэр бол мэдлэггүй хүмүүсийн яриа. Нөөц хоёр дахин нэмэгдэх боломжтой гэж гадаадынхан хэлсэн гээд төрийн том компани удирдаж байгаа хүн ярьж байна лээ. Энэ бол том алдаа. Тийм алдаатай мэдээлэл дэлхий нийтэд цацагдвал "энэ монголын чинь төрийн өмчийн компанийн захиралтай юу ч ярьж болох юм байна" гэсэн дүгнэлт хийж магадгүй шүү.

   -Тавантолгойн ТЭЗҮ-ийг хийхэд хамтарч ажиллаж байсан орос эрдэмтэн өнгөрсөн жил Монголд ирсэн гэж сонссон юм байна.
   -1991 онд хийсэн Тавантолгойн орд газрыг ашиглах ТЭЗҮ чинь 130 боть номоос бүрддэг юм. Түүний ерөнхий инженер хүн л дээ. Ноднингийн дөрөвдүгээр сард ирсэн. Одоогийн нөхцөлд ямар технологиор хичнээн хэмжээний олборлолт хийж болох вэ гэдгээр дүгнэлт гаргасан юм.

   -Ер нь Таны тооцоогоор Тавантолгойгоос жилд хичнээн тонн нүүрс олборлох боломжтой вэ?
   -Тавантолгойн төрийн эзэмшил талбай дээр жилд 40-45 сая тонн нүүрс олборлох цогцолбор барих боломжтой. Үүний 25 сая нь коксжих нүүрс. Цаана үлдэх эрчим хүчний 20 сая тонн нүүрсийг зарна гэж байхгүй учраас Тавантолгойд ийм хэмжээний нүүрс шатаадаг цахилгаан станц байх нь зайлшгүй. Гарсан цахилгааныг дамжуулдаг өндөр хүчдэл байх ёстой. Тэр нь Хятад руу явахаас өөр хаашаа ч явахгүй. Хятадад эрчим хүчний нүүрс маш хэрэгтэй байгаа. Тавантолгойд байгуулах үйлдвэр 25 сая тонн нүүрс 25 сая тонн нүүрс баяжуулах гэх мэтээр ингэж цогц байдлаар Тавантолгойг яам нэгтгэж яримаар байна. "Энержи ресурс" Тавантолгойд дөрвөн сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр байгуулна гээд байгаа шүү дээ. 

   -Нэг л орд юм чинь дэд бүтэц нь салангид байж болохгүй биз дээ?        
   -Болохгүй. Төмөр зам, авто зам, хот баяжуулах фабрик, цахилгаан станц нь нэг. Ухсан юмнуудаа тус тусдаа зөөдөг нь хаашаа байдаг юм гэхээс дэд бүтэц нэг л баймаар. Үүнийг нэгдсэн төлөвлөлт бодлогоор төр зохицуулж өгөх хэрэгтэй. Тавантолгойг зөв авч гараасай, Оюутолгойн алдаа эндэгдлийг бүү давтаасай гэж бодож байна.

   -Оюутолгойтой харьцуулахад Тавантолгойн төсөл монголчуудад богино хугацаанд үр өгөөжөө өгөх төсөл биз дээ?
   -Хамаагүй хурдан. Ашиглалтын технологи нь хялбар, үр дүнгээ түргэн өгнө. Хот, дэд бүтэц нь Оюутолгой шиг биш. Оюутолгой бол нийтийн орон сууц барьж байгаад л зөөврийн хүмүүсээр ажил хийлгэх гээд байна шүү дээ. Тавантолгой бол тэгэхгүй. Цогтцэций сум Багануур шиг хотожсон тосгон болох боломжтой.

Таван толгой төслийн үндсэн асуудлууд

1.     Таван толгойн нүүрсний ордыг ашиглах хувилбар

A.    Ордын нөөц

B.    Ордыг бүхлээр нь ашиглах

C.    Ордыг хуваан ашиглах

D.    Олборлолтын хэмжээ

2.     Төмөр замын асуудал

A.    Төмөр замын чиглэлүүд

B.    Төмөр замын хөрөнгө оруулалт, эзэмшил

C.    Төмөр замын тээврийн бодлого, зохицуулалт, тариф болон бусад гуравдахь этгээдийн бүтээгдэхүүн тээвэрлэх баталгаа

D.    Төмөр замын цариг

3.     Автозам

4.     Цахилгаан эрчим хүчний хангамж

A.    Цахилгаан станцын хүчин чадал, хөрөнгө оруулалт, эзэмшил

B.    Цахилгаан дамжуулах шугам

5.     Усны хангамж

A.    Усны одоогийн тогтоогдсон нөөц

B.    Усны хайгуул шинэ эх үүсвэр

C.    Усны хангамжийн бодлого, зохицуулалтын асуудал

6.     Нүүрсний боловсруулалт

A.    Нүүрс угаах үйлдвэр

B.    Кокс болон эцсийн бүтээгдэхүүн хийх боломж

7.     Монгол улсад орох шууд ба шууд бус үр өгөөж

8.     Нүүрсний зах зээл, борлуулалт, үнэ, далайн боомт

9.     Таван толгой ордын одоогийн байдал ба шийдвэрлэх асуудлууд

10.    Засгийн газраас шийдвэр гаргах, чиглэл өгөх асуудлууд

11.    Хөрөнгө оруулагчдыг сонгох ерөнхий нөхцөл шалгуур

   -Тавантолгой орд Оюутолгой шиг хэдэн жилээр улстөрд уягдаж магадгүй юм. Үнэндээ эдийн засгийн эргэлтэнд ортлоо хэдэн жил гацахыг таашгүй. Тавантолгойгоос өмнө хөдөлгөж ашиг олчих бололцоотой өөр орд бий юу?
   -Байлгүй яахав. Шивээ-Овоо бол 2.8 тэрбум тонн нөөцтэй. Ордыг түшиглэн асар том цахилгаан станц баримаар байгаа юм. Монгол, Хятадын засгийн газар, хоёр Ерөнхийлөгчийн төвшинд санал солилцоод зөвшилцлийн гэрээнд гарын үсэг зурсан юм билээ. Төмөр зам, өндөр хүчдэл нь бэлэн байна. Магадгүй Тавантолгойгоос түрүүлж ашиг өгөх хувилбар байж болох юм. Жилд 10 сая тонн нүүрс олборлож бүгдийг газар дээр нь шатааж эрчим хүч үйлдвэрлээд, эрчим хүчээ тал тал тийш нь цацвал их бололцоотой. Жаахан сүйхээтэй ажиллавал энэ нь манай нүүрсний салбарын нэгдүгээр ээлжийн бодлого байж болох талтай.

   -Дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүч рүү хошуурч байхад нүүрс ашгаа өгөх үү гэсэн эргэлзээ үүсч байна. Нүүрснээс татгалзах цаг ойрхон байна уу?
   -Нүүрснээс татгалзатлаа өдий. Олон улсын эрчим хүчний байгууллагын
Судалгаагаар ойрын хоёр жилийн дотор эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний хэрэглээ буурахгүй хандлагатай байна. Мэдээж сэргээгдэх эрчим хүч өсөх боловч хязгаарлагдмал. Улс орон болгон жигд биш. Салхитай, нартай орон байна. Нар үздэггүй бүрхэг улсуудад ямар нарны эрчим хүч байхав. Сэргээгдэх эрчим хүч байх ёстой, цаашид хүрээгээ тэлэх боловч нийт эрчим хүчний хэрэглээнд эзлэх хувийн жин нь айхтар өсөхгүй. Цөмийн эрчим хүчний хэрэглээ өсөх хандлагатай ч олон улсын бодлогын чанартай учраас хязгаарлагдмал байж таараа. Тиймээс нүүрсний эзлэх хувийн жин буурахгүй. Эрчим хүчний хэрэглээ өсөх тусам нүүрс байр сууриа алдахгүй.

  -Дэлхийн зах зээлд энэ жилээс нүүрсний үнэ өсөх прогнозыг шинжээчид гаргаж байна.
  -Ерөнхийдөө өсөх хандлагатай л байна. Одоогийн үнэ муу үнэ биш шүү дээ.

Үнэн сонин 2010.01.14 №008









Related Posts by Categories



1 коммент.:

Jamts Dash комментирует...

www.odel.mn Плат үйлдвэрлэл

- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP