- Агуулгын шошго
- “Армон гутал” –ын үйлдвэр (1)
- "Зөрүүд монгол" нэвтрүүлэг (1)
- “Никел Ганбаа”-гийн бүтээсэн монгол мопед (1)
- “Экобус” ХХК автомашины үйлдвэр байгуулагдлаа (1)
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ны 1072 ширхэг хувьцааны үнэ цэнэ (1)
- “USI” компани аутсоурсинг (1)
- 3D scanner and printer (1)
- 5S good house keeping (1)
- а."Ашигт малтмал ба түүнийг боловсруулах үйлдвэрлэлийн тухай" хуулийн төсөл (1)
- А.БАЯРМАА. "Тээврийн бодлого төлөвлөлтийн математик загварчлал" (1)
- Авто видео зураг (1)
- Авто зураг төсөл outsourcing (1)
- Автомашин үйлдвэрлэл (1)
- Англи хэлийг кино орчуулж сурах арга (1)
- АРДЧИЛАЛЫН ҮЕ ДЭХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН ХЭРЭГСЭЛ БА МОНГОЛ УЛСЫН ЭЭЖ (1)
- б.Монгол улсын болгоомжлох ёстой зүйлс буюу төрийн “хар хайрцагны” бодлого (1)
- Баялаг бүтээж байж л баян улс орон болно (1)
- бизнес төслийн агуулга (1)
- Бизнесийн англи хэл (1)
- Бодлогын хүү (1)
- боловсруулах үйлдвэрлэл (1)
- брендүүд (1)
- г.Эдуардо Анинат: Зэсийн орлогоороо тогтворжилтын сан байгуулж хямралыг амжилттай туулж байна (1)
- Газраас эрчим хүч үйлдвэрлэ (1)
- Газрын тосыг орлох занар шинэ боломж (1)
- Д.Жаргалсайхан: МОНГОЛД НЭН ДАРУЙ НЭВТРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГУРВАН ТӨРЛИЙН САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БАЙНА (1)
- д.Н. НАЦАГНЯМ. Castle Care-Tech LTD. зохион бүтээгч програм хангамжийн инженер (1)
- Давхар иргэншил монгол иргэдэд хэрэгтэй болж эхэллээ (1)
- ДАЯАРЧЛАЛ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙГАА ХЭРЭГ ВЭ (1)
- ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА (1)
- ж.МИНИЙ МОНГОЛ. бичсэн Очир-Эрдэнэ (1)
- Жон Перкинс. "Эдийн засгийн алуурчны өчил” номын тухай (1)
- з.Бизнесийн арван алтан зарчим (1)
- Индекцийн гүйдлийг машин үйлдвэрлэлд хэрэглэх нь (1)
- Индукцийн гүйдлийг машин үйлдвэрлэлд хэрэглэх нь (1)
- Л.Одсэр “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ (1)
- М.Чойсүрэн: “Балгасын улаан нуур”-ын цэнгэг усыг уул уурхайд ашиглахад хайран (1)
- МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР ГАРЦ (1)
- МЕТАЛЛУРГ (1)
- металлурги (1)
- Монгол банкны маапаан (1)
- Монгол улсын газрын зураг (1)
- Монгол улсын хөгжлийн бодлогууд (1)
- Монгол улсын эдийн засаг үйлдвэрлэл үйлчилгээг гадаад ба дотоод орчинд хөгжүүлэх цогц хөтөлбөр (1)
- Монголд автомашин үйлдвэрлэх боломж бий юу? (1)
- Монголчууд бид зөв хуулийг өөрсдөө гаргаж сурах хэрэгтэй (1)
- Монголын автын салбарын эрх зүйн орчин хөрөнгө оруулалт (1)
- Монголын хууль биднийг хамгаалж чадах уу? (1)
- Морин хуурын домог (1)
- Мэдээлэлийн бирж (1)
- нийгмийн харилцааны "Чандмань онол" (1)
- Нүүрсний экспортын тээвэрт цахилгаан чирэгч толгойтой төмөр замын тээвэр онцгой үүрэгтэй (1)
- Реклам сурталчилгаа (1)
- Салхит ууланд салхин сэнс босч эхэлжээ (1)
- Силикон для формовки (1)
- Таны цагийг хэмнэх keyboard дээрх 12 товч үйлдэл (1)
- Техникийн англи хэл (1)
- Томчуудын оролцоотой нүүрсний бизнесийн луйвар (1)
- төслийн тухай үндсэн ойлголт (1)
- Төсөл (1)
- ТЭГ баланс (1)
- Улс төр (1)
- уул уурхай дахь гадаадын хөрөнгө оруулалтын эерэг ба сөрөг хувилбарууд (1)
- Холбоо барих (1)
- Хүснэгт оруулах арга (1)
- Цувих матах технологийн аргууд (1)
- Чандмань онол (1)
- Чацарганы ач тус (1)
- эдийн засаг (1)
- Ядаж жаахан ч гэсэн техник сэтгэлгээтэй хүн хэрэгтэй байна. (1)
- Ямар ч ажил дээр хэрхэн шилдэг нь байх вэ? (1)
- A Urine Powered Generator and Sanitation: Flushed with pride (1)
- Adnxs (AppNexus): салахгүй дагадаг сурталчилгааны технолог (1)
- audio file downloading (1)
- BLOGING HTML (1)
- Bloom energy server (1)
- buggy car (1)
- Carbonfund.org's quality assurance protocol. Highest quality standards (1)
- Criteria of the 50 most Innovative Countries (1)
- Custom Sprinter Van Mercedes Benz Sprinter On 44 Inch Tires (1)
- Earth Generator (1)
- Energy efficient Electronics and Home (1)
- Eugo.G -The Mongolian Art of Shoemaking (1)
- geotermal energy газрын гүний дулаан (1)
- Green 3D үйлдвэр. хуванцар эд ангийн 3D үйлдвэрлэл (1)
- Home size power plant build (1)
- How to Franchise your business (1)
- Hybrid solar system makes rooftop hydrogen (1)
- Image (1)
- image.jip in fotobucket (1)
- INTERNET (1)
- Landcruiser 70 series (1)
- Onoo (1)
- Sheet metal spinning (1)
- Some HOW TO .... 'S INTERNET (1)
- Some HOW TO 'S SPEED UP PC (1)
- SONY брэндийг үндэслэгч Морита (1)
- SPEED UP INTERNET MOZILLA (1)
- UNICAT (1)
- uploading and editing (1)
- Video (1)
- VOLKSWAGEN AMAROK 2.0 4WD (1)
- www.FORMADEL.ru Формы тротуарной плитки (1)
- Xөрөнгийн зах зээл. В.Ганзориг. http://vganzorig.blogspot.com (1)
- Шинэ машин
- Hyundai / KOREA makers/
- Daewoo
- KIA
- SsangYong
- Landrover /GREAT BRITAIN makers/
- Aston Martini
- MAN
- Volvo / SWEDEN makers/
- SAAB
- IVECO
- Renault / FRANCE makers/
- Citroen
- Peugeot
- Skoda / CZECH makers/
- Tatra
- Alfa Romeo / ITALY makers/
- Ferrari
- FIAT
- Maserati
- Lamborgini
- GMC /USA makers/
- Ford
- Chevrolet
- Hummer
- Buick
- Cadillac
- Jeep
- Navistar
- Mercedes Benz / GERMAN makers/
- BMW
- Opel
- Audi
- Volkswagen
- Porshe
- Yamaha /JAPAN makers/
- Kawazaki
- Suzuki
- Mitsubishi Fuso
- Mazda
- Lexus
- Infiniti
- Hino
- Daihatsu
- Komatsu
- Isuzu
- Subaru
- Honda
- Mitsubishi
- Toyota
- Nissan
- Америкийн авто инженерүүдийн холбоо /SAE/
- Дэлхийн авто инженерүүдийн холбоо /FISITA/
- Дэлхийн авто үйлдвэрлэгчдийн холбоо /AIAM/
- Brabus
- Tata
- Wald international
- Tesla
- Lincoln
- Harley-Davidson
- Spyker
- Freightliner truck
- Bentley
22:23 |
Изменить сообщение
Т.Энхтайван: Газрын гүний дулааныг ашиглавал байгаль орчинд ч ээлтэй
Газрын гүний халаалттай барилга байгууламж баригдсан тухай мэдээллийг сонссон хүмүүс гэр хорооллын айлууд уг технологийг ашиглавал Улаанбаатар утаанаас салчих юм биш байгаа даа хэмээн олзуурхан сонирхож байна. Уг технологийн талаар ЭБЭХ-ий дэд сайд Т.Энхтайвантай ярилцлаа. Тэрбээр газрын гүний дулааны нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажилладаг юм байна.
-Та бүхэн саяхан газрын гүний халаалттай барилга ашиглалтад хүлээлгэн өгсөн. Яг үнэндээ эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд энэ нь үнэмшил муутай сонсогдоод байгаа л даа?
-Газрын гүний дулаан гэхээр манайхан Шаргалжуутын рашаан шиг 40-50 градусын халуун ус гарч ирээд халаачихна гэж ойлгоод байдаг. Зарим нь Төв аймагт дулаан энергитэй газар байгаа учраас тэнд бариад байна уу гээд янз янзаар л ойлгож байх шиг байна. Гэтэл энэ технологи нь Монгол орны төдийгүй дэлхийн бусад орны хаана нь ч ашиглах боломжтой юм. 2-3 метр өрөмдөөд л газар гэсгэлэн 8-10 градусын дулаан болдог. Ерөөсөө дэлхий ертөнц гэдэг маань өөрөө нэг бие, махбодь. Хүн төрөлхтөн л энэ Монгол, Хятад гээд цаасан дээр хил хязгаар тогтоочихоод байгаа болохоос дэлхий ертөнц өөрөө нэг бие мах бодгаль. Тиймээс дэлхий ертөнц өөрөө нарнаас туссан энерги болоод газрын хөрсөнд шингэсэн хур тунадас, газрын гүний энергиэрээ дулаанаа тогтмол барьж байдаг. Аль ч улс орны газрын хөрсийг 2-3 метр ухахад л 5-8 градусын дулаантай байдаг. Төв аймагт эхний барилгыг барьсан гол шалтгаан нь хотод ойр гэдэг утгаар нь сонгосон. Энэ ажлыг эхлүүлэхтэй холбогдуулж бид өнгөрсөн жил Герман, Швейцарь улсад уг технологийг хэрхэн ашиглаж байгааг танилцуулахаар Төв аймгийн удирдлагуудыг авч явсан. Учир нь амьдрал дээр ямар байгааг нь харуулахгүй бол манайхан огт ойлгохгүй байсан юм л даа. Жирийн иргэд битгий хэл Сангийн яам, УИХ хүртэл үүнийг ойлгохгүй, хөрөнгө мөнгө төсөв төлөвлөгөөг нь танаж батлах гэж цаг алдсан.
-Тэгэхээр орон оронд тохирсон технологи гэж байхгүй гэсэн үг үү. Яг яаж халаах юм бэ?
-Газрын гүн дэх 5-8 градусын дулаан гэдэг бол дулааны асар их нөөц. Энэ дулааныг дамжуулдаг тусгай шингэн байх бөгөөд түүнийг тасралтгүй зөөдөг техник технологийг л ашиглаж байна гэсэн үг. Үлгэрлэж хэлэх юм бол энэ нь та бидний хамгийн сайн мэдэх хөргөгчний технологи. Өөрөөр хэлбэл хөргөлтийн эсрэг зарчмаар ажиллаж байгаа гэж ойлгож болно. Хөргөгч нь дотор байгаа дулааныг тасалгаан дотор гаргаад дотроо хүйтэн орчныг бий болгодог. Тэгвэл газрын гүний халаах төхөөрөмж нь газарт байгаа нөөц дулааныг орон байранд оруулахаар тусгай шингэнийг тасралтгүй зөөдөг л төхөөрөмж. Герман улсын төрийн ордон нь газрын гүний дулааны насосоор халдаг. Мөн Швейцарийг үзэсгэлэнтэй байгаль, тунгалаг агаартай гэж ярьдаг. Гэтэл тэндхийн бүх хотууд нь газрын гүний дулааны насосоор халдаг. Алслагдсан фермерийн аж ахуй зэргээрээ тус улс манайхтай төстэй. Ганц ялгаа нь тийшээ засмал зам болоод цахилгаан эрчим хүчний шугам очдог. Тэндхийн хүмүүс нь ямар ч утаа үйлдвэрлэхгүй газрын гүний дулаанаар хаусаа халаана. Тэнд цэвэр эрчим хүчний ашиглалт дээд түвшинд байдаг учраас бидний сайхан гэж яриад байдаг цэвэр агаар, хүний эрүүл мэндэд таатай орчин бүрдээд байгаа юм.
-Манайх гэхдээ Швейцарь биш шүү дээ. Өвөлдөө -40-50 хүрдэг. Энэ тохиолдолд газрын гүний дулаан алдагдахгүй юу?
-Тиймээ, Швейцарь болоод барууны орнуудад -15 градусаас хэтрэхгүй. Манайд одоо ч шөнөдөө -40 градус хүрч байна шүү дээ. Энэ технологид дулааны насосынхоо хүчин чадлыг л нэмэгдүүлж тавина. Жишээ нь, Швейцарьт 200 ам метр талбайтай дундаж хаусын халаалтыг шийдэхдээ 100 метрийн гүн, 25-30 мм-ийн диамертэй хоёр цооног өрөмдөж гаргадаг бол Монголд дөрвөн цооног өрөмдөнө гэсэн үг. Бид энэ жил Төв аймгийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 1100 ам метр барилгыг дулааны насосоор халаах ажлыг эхлүүлээд байна. Энэ ажлыг тойрогтоо эхлүүлэхэд шадар сайд М.Энхболд ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Саяхан цэцэрлэгийн барилгад дулааны насос суурилуулж 18-20 градусын дулаантай нэг сар гаруй хугацаанд хэвийн ажиллаж байна.
-Ийм маягаар шийдсэн байгууламж манайд өөр хаана байна?
-Бидний эхлүүлсэн ажлын хүрээнд Төв аймгийн барилгаас гадна өнгөрсөн жил манай Сэргээгдэх эрчим хүчний төв "Ster color" компанитай хамтран хувийн хауст туршсан. Зарим нэг компаниуд Хятадын технологи оруулж ирсэн гэж сонссон. Тэр нь яаж ажиллаж байгааг сайн мэдэхгүй. Бидний энэ техник, технологи чинь Герман Швейцарийнх.
-1100 ам метр талбайтай барилгын халаалтыг хэдий хэрийн зардлаар суурилуулсан юм бол?
-Төв аймгийн цэцэрлэгийн барилгын халаалтыг шийдэхэд 500 сая орчим төгрөг зарцуулсан. Гэхдээ энэ ажлаар сум суурингийн сургууль цэцэрлэгийн халаалтыг шийдэж болох юм байна гэдэг нь харагдаж байгаа. Саяын барилга ашиглалтад орохоос өмнө тус цэцэрлэг сард 2-2.5 сая төгрөг дулааны зардалд өгдөг байсан юм байна. Одоо ашиглалтад ороод нэг сар болоход цахилгааны зардал 400-500 мянган төгрөг гарч байна гэсэн. Тэгэхээр зардал 4-5 дахин багасч байна. Хөрөнгө оруулалтын зардлыг эс тооцвол ашиглалтын зардал 4-5 дахин багасч байна. Үүнээс гадна олон хүн цалинжуулах шаардлагагүй. Нэг сургуульд цахилгаанч, сан техникч хоёрын нэг нь л байхад хангалттай.
-Энэ технологийг олон давхар барилгад ашиглаж болох уу?
-Барилгын өндөр, нам ямар ч хамаагүй. Газрын гүний дулааны насосыг хүчин чадлыг нь нэмнэ, өрөмдөх нүхний тоо л өснө гэсэн үг. Жишээ нь, Төв аймгийн 1100 ам метр талбайтай цэцэрлэгийн барилгыг халаахын тулд тус бүр нь 100 метрийн гүнтэй 24 нүх өрөмдсөн. Гол зардал энэ өрөмдлөгийн зардалд гараад байгаа юм. Манайд өрөмдлөгийн ханш метр нь зуун мянган төгрөг гэж үзэхэд 240 сая төгрөг нь өрөмдлөгийн зардалд зарцуулагдаж байгаа юм. Хамгийн гол нь уг технологийг суурилуулахад анхны хөрөнгө оруулалт их шаардагдах учраас тухайн байшин, барилгыг барихдаа анхнаас нь дулаан алдахааргүй барих хэрэгтэй. Үүнийг цаашдаа сум суурин газарт суурилуулах зорилт тавин ажиллаж байгаа. Үүнийг л би Монголын дулааны эрчим хүчинд хувьсгал болно гэж хэлээд байгаа юм. Ингэснээр сум суурин газрын уурын зуух гэдэг зүйл үеэ өнгөрөөнө. Энэ техник технологийн хамгийн гол онцлог нь ажиллах хүч шаарддаггүй. Баталгаат хугацаа нь 15-20 жил. Германд очиж сургуулиудын тоног төхөөрөмжтэй танилцаж байхдаа манайхан "Төхөөрөмжийг суурилуулаад хэдэн жил болж байна" гэж асуухад 17 жил болж байна гэж байсан. Овор хэмжээний хувьд ч авсаархан. Жишээ нь 200 ам.метр талбай бүхий хаусыг халаах дулааны насос нь томхон хөргөгч шиг л хэмжээтэй. Мөн орчин үеийн техник технологи учраас тохируулга сайтай. Тухайлбал, сумын төвийн Улаан булан байнга ашиглагддаггүй. Энэ тохиолдолд үзвэр, хуралгүй үедээ 0 градуст тохируулаад хөлдөөхгүй бага цахилгаан зараад байх боломжтой.
-Гэр хорооллын айл өрх ашиглаж болох уу. Заавал байшин, хаус гэхээсээ илүүтэй Монгол гэрийн халаалтыг энэ маягаар шийдэж болох уу?
-Болохгүй юмгүй л дээ. 200 ам метр талбайтай хаус гэдэг нь манайхаар бол чинээлэг айл. Харин нийтлэг өрх айл 5х8 харьцаатай нэг давхар байшинтай. Энэ нь дунджаар 40 ам метр талбай болно. Үүнд 20 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхэд газрын гүний дулааныг ашиглах боломжтой. Гэхдээ үүний анхдагч эх үүсвэр цахилгаан эрчим хүч. Хотоос зайдуу 200 ам метр бүхий талбайтай хаустай айл цахилгаан халаагуур ашиглахад сарын төлбөр нь саяас сая 200 мянган төгрөг гардаг. Гэтэл уг төхөөрөмжийг суурилуулснаар сардаа 250-300 мянган төгрөг цахилгаанд төлөх боломж бүрдэнэ гэсэн нэг судалгаа гарч байна. Эхний хөрөнгө оруулалтыг л шийдчих юм бол цаашдаа ямар нэгэн асуудалгүй, дээрээс нь байгаль орчинд ашиг тустай юм. Бид эхний ээлжинд 331 сум болоод аймгийн төвүүдийн Тамгын газар, цэцэрлэг сургууль, эмнэлгүүдийн халаалтыг уг төхөөрөмжөөр шийдэх зорилт тавиад байна. Хамгийн түрүүнд Төв аймгийн Эрдэнэ сумын халаалтыг бүхлээр нь шийдэхээр төсвийг нь шийдүүлчихээд байгаа. Эрдэнэ сумыг сонгосон шалтгаан нь нэгдүгээрт, шинэ техник технологийг анхнаас нь зөв ашиглах, наладка тохируулга хийх, төвөөс удирдаж хянахад амар. Хоёрдугаарт, орон нутгийнханд нийслэлд ирээд буцахад нь үзүүлэхэд ойрхон, зардал чирэгдэлгүйг нь бодолцсон. Ховд юм уу, Увсад барьчихвал бусад газрын хүмүүс тэр бүр тийшээ яваад үзэж танилцаад байх боломжгүй учраас ойр газрыг эхний ээлжинд сонгосон.
-Газрын гүний халаалтын нийгэмлэг манайд хэзээ байгуулагдсан юм бэ. Ер нь аль оронд энэ төхөөрөмжийг өргөнөөр ашиглаж байна?
-Барууны орнуудад тухайлбал ХБНГУ-д шинээр баригдаж байгаа 10 барилгын долоог нь газрын гүнийн дулааны насос ашиглахаар зөвшөөрөл олгодог юм билээ. Бид 2008 онд Герман улсын Весманн компаний Швейцарь дахь үйлдвэртэй танилцаад энэ техник технологийг Монголд оруулж ирэхээр болсон. Энэ хүрээнд Монголынхоо инженер техникчдийг Герман Швейцарьт сургалт явуулж танилцуулсан. Өнгөрсөн өвөл Эрчим хүчний инженер техникчид Монголын газрын гүний дулааны насосны нийгэмлэг байгуулж намайг ерөнхийлөгчөөр сонгож ажиллуулсан. АНУ-ын Оклохамагийн их сургууль дээр төвтэй олон улсын газрын гүний дулааны нийгэмлэг гэж бий. Бидний төлөөлөгчид тэнд очиж энэ байгууллагад манайх гишүүнээр элссэн. Тус байгууллагад гишүүнээр элссэнээр дэлхийд эрэлттэй болж байгаа дээрх техник технологийн дэвшлийн талаар мэдээлэл, гарын авлага солилцож байна. Мөн харилцан хамтран ажиллаж хүн сургаж байгаа. Өнгөрсөн зун 10-аад инженер техникчдийг Оклохомад аваачиж сургалтанд сургасан.
-Байгаль, цаг уурын өөрчлөлттэй холбогдуулж байгальд хоргүй цэвэр эрчим хүчний хэрэглээг дэлхий нийтээрээ дэмждэг болжээ?
-Нөхөн төлжих чадвартай байгалийн сэргээгдэх эрчим хүчийг ашиглая гэдэг асуудал дэлхий нийтэд хурцаар тавигдаж байна. Ерөөсөө хүн төрөлхтний өөрийнх нь хөгжил бол эрчим хүчний хэрэглээ юм. Хэдий чинээ их эрчим хүчийг үйлдвэрлэнэ тэр хэмжээгээр хүн төрөлхтний хөгжлийг тодорхойлох эрин цаг үед бид амьдарч байна. Цаашдаа ч хүн төрөлхтний эрчим хүчний хэрэглээ тасралтгүй хөгжинө. Байгалийн органик бодисыг түлж, хүлэмжийн хий гаргаж, байгаль орчноо бохирдуулдгийг өдгөө Киотогийн протоколоос эхлээд дэлхий нийтээрээ шахалт үзүүлж, улмаар олон улсын гэрээ хэлэлцээр, конвенцууд байгуулагдсан. Үүнтэй холбоотойгоор ХБНГУ, Дани улсын санаачилгаар дэлхийн олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг шинээр байгуулагдаж манайх 14 дэх гишүүн орноор бүртгэгдсэн. Энэ дашрамд хэлэхэд Олон улсын Сэргээгдэх эрчим хүчний агентлагийг зохион байгуулах Бонн, Вашингтон, Египет, Абу-Дабигийн олон улсын хуралд Засгийн газраа төлөөлж оролцож явахдаа энэ санааг олж мэргэжлийн нөхдийн хамт энэ санаачилга ажлыг эхлүүлсэндээ баяртай байгаа. Энэ агентлаг 2020 он гэхэд хүн төрөлхтөн нийт эрчим хүчнийхээ 20 хувийг СЭХ-ээс гаргах зорилт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар барууны зарим орнуудад сэргээгдэх эрчим хүчний хэмжээ нь нийт эрчим хүчнийхээ 20 хувиас илүү гарчихсан явж байна. Манай улсын хувьд өнөөдөр 3.5 хувьтай байна. Цаашдаа бид 2020-2025 онд дэлхийн хэмжээний зорилтод хүрэхээр ажиллах болно.
Д.ЦОГЗОЛМАА
ЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайван "Сэргээгдэх эрчим хүчний нэгэн эх үүсвэр болох газрын гүний дулааныг орон нутагт ашиглах анхны загвар бэлэн боллоо. Бид энэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх гэж сүүлийн хоёр жил шаргуу ажилласан. Аливаа байгууллага жилийн зардлын ихэнх хэсгийг халаалтад зарцуулдаг. Энэ байдлыг халж, газрын гүний дулаанаар Зүүндэлгэр багийн цэцэрлэгийг халааж эхэллээ" гэж ярьсан юм.
Дулааны насосны онцлог нь газрын хөрсний тодорхой хувьд жилийн турш оршдог дулааныг ашиглан, 34 квт дулаан гаргахын тулд 1 квт эрчим хүч хэрэглэх юм байна. Герман, Швейцарийн тоног төхөөрөмжийг суурилуулж, тус улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллажээ. Анх 2007 онд Түлш эрчим хүчний яамны төлөөлөгчид, дээрх технологийг судлахаар Исланд руу явсан байна. Удалгүй "Монголын газрын гүний насосны нийгэмлэг"-ийг байгуулж, АНУ-ын Оклахамагийн Их сургуульд төвтэй "Олон улсын газрын гүний дулааны насосны нийгэмлэг"-т гишүүнээр элсэж, монголын инженер техникийг сурган бэлтгэх, ажлыг эхлүүлжээ. Энэ талаар Шадар сайд М.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-2010 оны улсын Tөcвөөрэхний ээлжинд Зүүндэлгэр багийн "Ирээдүй"цэцэрлэгийнбарилгынхалаалтыг хөрсний дулаан ашиглан шийдвэрлэлээ, Үүний үр дун нь хэр байх бол?
-Халаалтын байгууламжийг бүхэлд нь шийдэх болоогүй байна. Нүүрс түлж, усан халаалтын зуухаар халаадаг уламжлалт арга нь ихээхэн хэмжээний нүүрс, шатахуун, зардал гаргаж, мөн байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Ийм уурын зуухны ашигт үйлийн коэффицент бага, шаталт муу, гар ажиллагаа ихтэй, хөдөлмөрлөх нөхцөл хангалтгүй зэрэг олон сул талтай. Энэ нь төр засгийн анхаарлыг ихээр татаж байгаа. Харин хөрсний дулааныг ашиглах аргыг өнөөдөр Европын хөгжилтэй улс орнууд нэлээд өргөн хэмжээгээр хэрэглэж байна. Дулааны насосны гүйцэтгэлийн коэффицент 2.91 байгаа нь жилд 137 мянган квт эрчим хүч хэмнэх боломж юм. Энэ төхөөрөмж нь 15-20 жилийн хугацаанд ямар нэгэн засвар хийхгүйгээр, өөрөө шууд автоматаар дулаанаа тохируулдаг.
Цаашид үүнийг бусад орон нутагтхэрэгжүүлэх үү?
-Сум суурингийн халаалтад шинэ технологи нэвтрүүлэх зорилгоор сэргээгдэх эрчим хүчний гол үүсвэр болох газрын гүний дулааны насос ашиглах боломжийг судалж, төрөлх нутаг Төв аймагтаа анхны туршилтыг амжилттай хийлээ. Цаашид бусад аймаг, суманд нэвтрүүлэх бүрэн боломжтой. Тиймээс ирэх жил сумдын түвшинд туршиж үзэх нь зүйтэй гэж УИХ, Засгийн газар үзсэн.
-Тэгвэл ирэх оны улсын төсөвт сумдад дулааны насос нэвтрүүлэх зардлыг оруулсан гэсэн үг үү?
-2011 оны төсвөөр Төв аймгийн Эрдэнэ сумын байгууллагуудыг газрын халаалтын системээр бүрэн хангах ажлыг хийхээр төлөвлөж байна. Эрс тэс уур амьсгалтай манайх шиг орны хувьд газрын хөрсний дулааныг ашиглах нь их ач холбогдолтой. Улсын төсвийн зардлын нэлээд хувийг дулааны зардал эзэлдэг.
-Газрын дулааныг ашиглах тоног төхөөрөмжийг суулгах мэргэжилтнүүдийг хэрхэн бэлтгэсэн бэ?
-Бид үүнийг европын хэд хэдэн оронд судласан. Суурилуулах бүх тоног төхөөрөмжийг Швейцарийн эрдэм шинжилгээний байгууллага, ХБНГУ-ын мэргэжилтнүүд, өнгөрсөн сард ирж тохируулсан гэлээ. "Ирээдүй" цэцэрлэгт 100 метрийн гүнтэй, 24 цооног өрөмдөж, түүнд дулаан дамжуулах хуванцар хоолойнуудыг суулгаж, 90 квт-ын хүчин чадалтай дулааны насосыг суурилуулсан байна. Дээрх гурван байгууламжид дулааны насос суурилуулахын тулд 1.3 тэрбум төгрөг зарцуулжээ. Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат "Агаарын бохирдлын асуудал Зуунмод хот төдийгүй бусад аймаг, суманд тодорхой хэмжээгээр илрэх болсон. Энэ байдлаас гарах нэг арга нь газрын гүний дулаанаар барилгыг халаах асуудал юм. Энэ туршилтыг манай аймгаас эхлүүлж, дараа жил Эрдэнэ суманд үргэлжлүүлэх болсонд талархаж байна" гэж ярилаа

Хөрсний дулаанаар агаарын бохирдлыг шийдэж болно
vip76.mn 2010 оны
12-р сарын 06
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газар, "Мон-Угсралт" ХХК хамтран Төв аймгийн Зүүндэлгэр багийн сургууль, цэцэрлэг, аймгийн Нэгдсэн эмнэлэгийн барилгуудыг хөрсний гүний дулаанаар халаах ажлыг улсын төсвөөр хийж байна. Эхний ээлжинд цэцэрлэгийн барилгын халаалтыг шийдэж, энэ сарын 3-ны өдөр хүлээлгэн өгсөн юм. Нээлтэд УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Дондог, Ш.Батболд, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат, ЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайван зэрэг бусад төлөөлөгч оролцлоо. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн захирал Ж.Осгонбаатар "Зүүндэлгэр багийн "Ирээдүй" цэцэрлэгийн газарт гүний дулааны насосыг суурилуулах ажил дууслаа. Энэ нь гүний дулааныг насосоор дамжуулж, дулааны эрчим хүч болгон ашиглах өртөг, технологийн ашиглалтын зардал бага төхөөрөмж юм. Цаашид орон нутаг, сум сууринд энэ технологийг ашиглах бүрэн боломжтойг туршилт харууллаа" гэж ярилаа. Цэцэрлэгийн барилга 1100 орчим м2 талбайтай бөгөөд 50-60 хүүхэд сургах хүчин чадалтай аж. Зуунмодын цэцэрлэг, эмнэлэг, сургуулийн дулаанд жилд 170 тн нүүрс зарцуулж, агаар мандлыг 150 гаруй кг нүүрсхүчлийн хийгээр бохирдуулж байжээ. Харин газрын дулааныг ашигласнаар энэ зардал 5-10 дахин буурна гэж үзэж байна.ЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайван "Сэргээгдэх эрчим хүчний нэгэн эх үүсвэр болох газрын гүний дулааныг орон нутагт ашиглах анхны загвар бэлэн боллоо. Бид энэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх гэж сүүлийн хоёр жил шаргуу ажилласан. Аливаа байгууллага жилийн зардлын ихэнх хэсгийг халаалтад зарцуулдаг. Энэ байдлыг халж, газрын гүний дулаанаар Зүүндэлгэр багийн цэцэрлэгийг халааж эхэллээ" гэж ярьсан юм.
Дулааны насосны онцлог нь газрын хөрсний тодорхой хувьд жилийн турш оршдог дулааныг ашиглан, 34 квт дулаан гаргахын тулд 1 квт эрчим хүч хэрэглэх юм байна. Герман, Швейцарийн тоног төхөөрөмжийг суурилуулж, тус улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллажээ. Анх 2007 онд Түлш эрчим хүчний яамны төлөөлөгчид, дээрх технологийг судлахаар Исланд руу явсан байна. Удалгүй "Монголын газрын гүний насосны нийгэмлэг"-ийг байгуулж, АНУ-ын Оклахамагийн Их сургуульд төвтэй "Олон улсын газрын гүний дулааны насосны нийгэмлэг"-т гишүүнээр элсэж, монголын инженер техникийг сурган бэлтгэх, ажлыг эхлүүлжээ. Энэ талаар Шадар сайд М.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-2010 оны улсын Tөcвөөрэхний ээлжинд Зүүндэлгэр багийн "Ирээдүй"цэцэрлэгийнбарилгынхалаалтыг хөрсний дулаан ашиглан шийдвэрлэлээ, Үүний үр дун нь хэр байх бол?
-Халаалтын байгууламжийг бүхэлд нь шийдэх болоогүй байна. Нүүрс түлж, усан халаалтын зуухаар халаадаг уламжлалт арга нь ихээхэн хэмжээний нүүрс, шатахуун, зардал гаргаж, мөн байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Ийм уурын зуухны ашигт үйлийн коэффицент бага, шаталт муу, гар ажиллагаа ихтэй, хөдөлмөрлөх нөхцөл хангалтгүй зэрэг олон сул талтай. Энэ нь төр засгийн анхаарлыг ихээр татаж байгаа. Харин хөрсний дулааныг ашиглах аргыг өнөөдөр Европын хөгжилтэй улс орнууд нэлээд өргөн хэмжээгээр хэрэглэж байна. Дулааны насосны гүйцэтгэлийн коэффицент 2.91 байгаа нь жилд 137 мянган квт эрчим хүч хэмнэх боломж юм. Энэ төхөөрөмж нь 15-20 жилийн хугацаанд ямар нэгэн засвар хийхгүйгээр, өөрөө шууд автоматаар дулаанаа тохируулдаг.
Цаашид үүнийг бусад орон нутагтхэрэгжүүлэх үү?
-Сум суурингийн халаалтад шинэ технологи нэвтрүүлэх зорилгоор сэргээгдэх эрчим хүчний гол үүсвэр болох газрын гүний дулааны насос ашиглах боломжийг судалж, төрөлх нутаг Төв аймагтаа анхны туршилтыг амжилттай хийлээ. Цаашид бусад аймаг, суманд нэвтрүүлэх бүрэн боломжтой. Тиймээс ирэх жил сумдын түвшинд туршиж үзэх нь зүйтэй гэж УИХ, Засгийн газар үзсэн.
-Тэгвэл ирэх оны улсын төсөвт сумдад дулааны насос нэвтрүүлэх зардлыг оруулсан гэсэн үг үү?
-2011 оны төсвөөр Төв аймгийн Эрдэнэ сумын байгууллагуудыг газрын халаалтын системээр бүрэн хангах ажлыг хийхээр төлөвлөж байна. Эрс тэс уур амьсгалтай манайх шиг орны хувьд газрын хөрсний дулааныг ашиглах нь их ач холбогдолтой. Улсын төсвийн зардлын нэлээд хувийг дулааны зардал эзэлдэг.
-Газрын дулааныг ашиглах тоног төхөөрөмжийг суулгах мэргэжилтнүүдийг хэрхэн бэлтгэсэн бэ?
-Бид үүнийг европын хэд хэдэн оронд судласан. Суурилуулах бүх тоног төхөөрөмжийг Швейцарийн эрдэм шинжилгээний байгууллага, ХБНГУ-ын мэргэжилтнүүд, өнгөрсөн сард ирж тохируулсан гэлээ. "Ирээдүй" цэцэрлэгт 100 метрийн гүнтэй, 24 цооног өрөмдөж, түүнд дулаан дамжуулах хуванцар хоолойнуудыг суулгаж, 90 квт-ын хүчин чадалтай дулааны насосыг суурилуулсан байна. Дээрх гурван байгууламжид дулааны насос суурилуулахын тулд 1.3 тэрбум төгрөг зарцуулжээ. Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат "Агаарын бохирдлын асуудал Зуунмод хот төдийгүй бусад аймаг, суманд тодорхой хэмжээгээр илрэх болсон. Энэ байдлаас гарах нэг арга нь газрын гүний дулаанаар барилгыг халаах асуудал юм. Энэ туршилтыг манай аймгаас эхлүүлж, дараа жил Эрдэнэ суманд үргэлжлүүлэх болсонд талархаж байна" гэж ярилаа
)))))))))))))))))))))))))))))))))))) xxxxxxxxxxxxxxxxx (((((((((((((((((((((((((((((((((((((((((
Geothermal heating for Mongolian customers
Related Posts by Categories
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
- Линкүүд
____ Их үзсэн ____
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал. Улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны "Чандмань онол" Тэгшитгэх гэж тэнэгтэ...
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал. Монголын уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын эерэг ба сөрөг хувилбаруудыг...
-
Япон автомашин захиалга. (976)-99013026 Монголчууд бидэнд бусдын ирийг нь мохтол унаж хэрэглэсэн машин хэрэгтэй юу? эсвэл эх орныхоо э...
-
Төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулахыг уриаллаа 2012.8.10 http://news.zindaa.mn Өнөөдөр 11.00 цагаас УИХ-ын гишүүн С.Ганбаат...
-
2009/09/28 • Сэдэв нь: Бизнес таймс Энэ хүн бол амьдаараа домог болсон цөөн хүний нэг. Тэрээр маш олон талт хүн байв. Физикч, инженер, зо...
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал Монгол улсын эдийн засаг, үйлдвэрлэл, үйлчилгээг гадаад ба дотоод орчинд хөгжүүлэх цогц хөтөлбөр ...
-
2009-09-18 20:50 www.automarket.mn 2013-10-23 16:58 ____________________________________________________________________________...
-
Бизнесийн англи хэл: Хичээл 1: Үүнийг орчуул: SABREL Ref:JC/BB BROUN and BOOTS chemicals 37, Oxford Rd, LEYCESTER (G.B) ...
-
ДАЯАРЧЛАЛ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙГАА ХЭРЭГ ВЭ http://ubman.mn/policy-and-economica-in-our-life/35-policy-a-economica-in-our-life/218-n...
-
MAN truck-ны чирэгч толгойн шинэ загварыг хэрхэн зохион бүтээж, хийж байгаа нь Цахилгаан тээвэр компаниас дараахь зураг төсли...
0 коммент.:
Отправить комментарий