- Агуулгын шошго





 Нийтэлсэн огноо: 2015 оны 02 сарын 03
12 дугаар сарын эцсийн байдлаар банкуудын олгосон орон сууцны зээлийн үлдэгдэл хоёр их наяд 844 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлдэгчдийн тоо 66 мянга 334 хүрсэн гэж Монголбанкнаас мэдээллээ. Ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сараас 3.9 нэгж хувиар, оны эхнээс 82.7 нэгж хувиар саараад байгаа аж. Гэхдээ 11 дүгээр сард 12.7 хувьтай гарч байсан дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 12 дугаар сард 13.1 хувьд хүрч өссөн байна. 66 мянга гаруй иргэн орон сууцны зээл авчээ
Ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сараас 3.9 нэгж хувиар, оны эхнээс 82.7 нэгж хувиар саарчээ.
Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2008 оноос хойш байгаагүй дээд түвшинд хүрчээ. Энэхүү үзүүлэлт найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2013 оноос хойш огцом өссөн аж. Тайлант хугацаанд банкуудын олгосон нийт зээлийн 71.3 хувийг жилийн найман хувийн хүүтэй зээл болон найман хувийн хүүтэй зээлд шилжүүлсэн зээл бүрдүүлсэн байна. Харин 26.3 хувь буюу 747.4 тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, үлдсэн 69.4 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлжээ. Харин зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээл 0.9 хувь, чанаргүй зээл 0.4 хувьд хүрч өмнөх сараас буурсан байна. 12 дугаар сарын мэдээллээр нэг зээлдэгчид ногдох олгосон зээлийн хэмжээ 55.3 сая төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх сараас өссөн үзүүлэлт болсон байна. Мөн тухайн сард 26.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл төлөгдсөн нь өмнөх сараас 12.6 хувиар, оны эхнээс 6.4 хувиар өссөн үзүүлэлт гэж Монголбанкнаас мэдээллээ. Харин зээлийн жигнэсэн дундаж хүү 9.9 хувьтай гарсан нь найман хувийн хүүтэй зээл олгож эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад 6.7 нэгж хувиар буурсан үзүүлэлт болжээ.

Б.Батманлай
Bloombergtv.mn

Related Posts by Categories



- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP