- Агуулгын шошго
- “Армон гутал” –ын үйлдвэр (1)
- "Зөрүүд монгол" нэвтрүүлэг (1)
- “Никел Ганбаа”-гийн бүтээсэн монгол мопед (1)
- “Экобус” ХХК автомашины үйлдвэр байгуулагдлаа (1)
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ны 1072 ширхэг хувьцааны үнэ цэнэ (1)
- “USI” компани аутсоурсинг (1)
- 3D scanner and printer (1)
- 5S good house keeping (1)
- а."Ашигт малтмал ба түүнийг боловсруулах үйлдвэрлэлийн тухай" хуулийн төсөл (1)
- А.БАЯРМАА. "Тээврийн бодлого төлөвлөлтийн математик загварчлал" (1)
- Авто видео зураг (1)
- Авто зураг төсөл outsourcing (1)
- Автомашин үйлдвэрлэл (1)
- Англи хэлийг кино орчуулж сурах арга (1)
- АРДЧИЛАЛЫН ҮЕ ДЭХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН ХЭРЭГСЭЛ БА МОНГОЛ УЛСЫН ЭЭЖ (1)
- б.Монгол улсын болгоомжлох ёстой зүйлс буюу төрийн “хар хайрцагны” бодлого (1)
- Баялаг бүтээж байж л баян улс орон болно (1)
- бизнес төслийн агуулга (1)
- Бизнесийн англи хэл (1)
- Бодлогын хүү (1)
- боловсруулах үйлдвэрлэл (1)
- брендүүд (1)
- г.Эдуардо Анинат: Зэсийн орлогоороо тогтворжилтын сан байгуулж хямралыг амжилттай туулж байна (1)
- Газраас эрчим хүч үйлдвэрлэ (1)
- Газрын тосыг орлох занар шинэ боломж (1)
- Д.Жаргалсайхан: МОНГОЛД НЭН ДАРУЙ НЭВТРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГУРВАН ТӨРЛИЙН САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БАЙНА (1)
- д.Н. НАЦАГНЯМ. Castle Care-Tech LTD. зохион бүтээгч програм хангамжийн инженер (1)
- Давхар иргэншил монгол иргэдэд хэрэгтэй болж эхэллээ (1)
- ДАЯАРЧЛАЛ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙГАА ХЭРЭГ ВЭ (1)
- ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА (1)
- ж.МИНИЙ МОНГОЛ. бичсэн Очир-Эрдэнэ (1)
- Жон Перкинс. "Эдийн засгийн алуурчны өчил” номын тухай (1)
- з.Бизнесийн арван алтан зарчим (1)
- Индекцийн гүйдлийг машин үйлдвэрлэлд хэрэглэх нь (1)
- Индукцийн гүйдлийг машин үйлдвэрлэлд хэрэглэх нь (1)
- Л.Одсэр “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ (1)
- М.Чойсүрэн: “Балгасын улаан нуур”-ын цэнгэг усыг уул уурхайд ашиглахад хайран (1)
- МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР ГАРЦ (1)
- МЕТАЛЛУРГ (1)
- металлурги (1)
- Монгол банкны маапаан (1)
- Монгол улсын газрын зураг (1)
- Монгол улсын хөгжлийн бодлогууд (1)
- Монгол улсын эдийн засаг үйлдвэрлэл үйлчилгээг гадаад ба дотоод орчинд хөгжүүлэх цогц хөтөлбөр (1)
- Монголд автомашин үйлдвэрлэх боломж бий юу? (1)
- Монголчууд бид зөв хуулийг өөрсдөө гаргаж сурах хэрэгтэй (1)
- Монголын автын салбарын эрх зүйн орчин хөрөнгө оруулалт (1)
- Монголын хууль биднийг хамгаалж чадах уу? (1)
- Морин хуурын домог (1)
- Мэдээлэлийн бирж (1)
- нийгмийн харилцааны "Чандмань онол" (1)
- Нүүрсний экспортын тээвэрт цахилгаан чирэгч толгойтой төмөр замын тээвэр онцгой үүрэгтэй (1)
- Реклам сурталчилгаа (1)
- Салхит ууланд салхин сэнс босч эхэлжээ (1)
- Силикон для формовки (1)
- Таны цагийг хэмнэх keyboard дээрх 12 товч үйлдэл (1)
- Техникийн англи хэл (1)
- Томчуудын оролцоотой нүүрсний бизнесийн луйвар (1)
- төслийн тухай үндсэн ойлголт (1)
- Төсөл (1)
- ТЭГ баланс (1)
- Улс төр (1)
- уул уурхай дахь гадаадын хөрөнгө оруулалтын эерэг ба сөрөг хувилбарууд (1)
- Холбоо барих (1)
- Хүснэгт оруулах арга (1)
- Цувих матах технологийн аргууд (1)
- Чандмань онол (1)
- Чацарганы ач тус (1)
- эдийн засаг (1)
- Ядаж жаахан ч гэсэн техник сэтгэлгээтэй хүн хэрэгтэй байна. (1)
- Ямар ч ажил дээр хэрхэн шилдэг нь байх вэ? (1)
- A Urine Powered Generator and Sanitation: Flushed with pride (1)
- Adnxs (AppNexus): салахгүй дагадаг сурталчилгааны технолог (1)
- audio file downloading (1)
- BLOGING HTML (1)
- Bloom energy server (1)
- buggy car (1)
- Carbonfund.org's quality assurance protocol. Highest quality standards (1)
- Criteria of the 50 most Innovative Countries (1)
- Custom Sprinter Van Mercedes Benz Sprinter On 44 Inch Tires (1)
- Earth Generator (1)
- Energy efficient Electronics and Home (1)
- Eugo.G -The Mongolian Art of Shoemaking (1)
- geotermal energy газрын гүний дулаан (1)
- Green 3D үйлдвэр. хуванцар эд ангийн 3D үйлдвэрлэл (1)
- Home size power plant build (1)
- How to Franchise your business (1)
- Hybrid solar system makes rooftop hydrogen (1)
- Image (1)
- image.jip in fotobucket (1)
- INTERNET (1)
- Landcruiser 70 series (1)
- Onoo (1)
- Sheet metal spinning (1)
- Some HOW TO .... 'S INTERNET (1)
- Some HOW TO 'S SPEED UP PC (1)
- SONY брэндийг үндэслэгч Морита (1)
- SPEED UP INTERNET MOZILLA (1)
- UNICAT (1)
- uploading and editing (1)
- Video (1)
- VOLKSWAGEN AMAROK 2.0 4WD (1)
- www.FORMADEL.ru Формы тротуарной плитки (1)
- Xөрөнгийн зах зээл. В.Ганзориг. http://vganzorig.blogspot.com (1)
- Шинэ машин
- Hyundai / KOREA makers/
- Daewoo
- KIA
- SsangYong
- Landrover /GREAT BRITAIN makers/
- Aston Martini
- MAN
- Volvo / SWEDEN makers/
- SAAB
- IVECO
- Renault / FRANCE makers/
- Citroen
- Peugeot
- Skoda / CZECH makers/
- Tatra
- Alfa Romeo / ITALY makers/
- Ferrari
- FIAT
- Maserati
- Lamborgini
- GMC /USA makers/
- Ford
- Chevrolet
- Hummer
- Buick
- Cadillac
- Jeep
- Navistar
- Mercedes Benz / GERMAN makers/
- BMW
- Opel
- Audi
- Volkswagen
- Porshe
- Yamaha /JAPAN makers/
- Kawazaki
- Suzuki
- Mitsubishi Fuso
- Mazda
- Lexus
- Infiniti
- Hino
- Daihatsu
- Komatsu
- Isuzu
- Subaru
- Honda
- Mitsubishi
- Toyota
- Nissan
- Америкийн авто инженерүүдийн холбоо /SAE/
- Дэлхийн авто инженерүүдийн холбоо /FISITA/
- Дэлхийн авто үйлдвэрлэгчдийн холбоо /AIAM/
- Brabus
- Tata
- Wald international
- Tesla
- Lincoln
- Harley-Davidson
- Spyker
- Freightliner truck
- Bentley
01:58 |
Изменить сообщение
Улаанбаатар хот хөрөнгө оруулалт татах зорилгоор хувьцаат компани байгуулж байгааг сайшааж байна. Бат-Үүл дарга энэ компаний захирал нь улс төрч байж болохгүй гэж мэдэгдлээ. Сайн эхлэл. Цааш нь зөв явуулах хэрэгтэй. Д.Жамц
www.mongolcom.mn
Гурван сарын дотор дампуурлаа зарлах нь тодорхой болоод байсан APPLE-ийг аварч, арван жилийн дотор дэлхийн зах зээлд iPhone танилцуулах хэмжээнд хүртэл нь амжилттай удирдсан Стив Жобсын гол нууц нь юу вэ? Маш энгийн, Стив Жобс удирдлагыг гартаа авмагцаа өрсөлдөгчдийн зохиосон дүрмийн дагуу бус өөрийн зохиосон дүрмээр тоглож эхэлсэнд хамаг учир оршиж байна. Түүний өмнөх APPLE-ийн захирлууд DELL шиг, Microsoft шиг, SONY шиг байх гэж улайран, тэдний араас нэхэж байсан.
Тэгээд л APPLE бусдаас тэс өөр бүтээгдэхүүнүүд хийж эхэлсэн. Үүний эхний жишээ нь 1998 онд АPPLE-ийн худалдаанд гаргасан процессор нь монитор дотроо багтсан, дотор тал нь нэвт харагддаг iMac G3 All-in-One компьютер байсан бөгөөд уг компьютер худалдаанд гармагцаа зах зээлд борлуулалаараа тэргүүлж эхэлсэн.
Энэ явдал APPLE-ийг анх гар утасны зах зээлд ороход ч мөн давтагдсан. Тухайн үед BlackBerry-гээс эхлээд зах зээлд ноёрхож байсан бараг бүх ухаалаг утаснууд биет товчлуураар тоноглогдсон, жижигхэн дэлгэцтэй, утсанд зориулсан хялбаршуулсан үйлдлийн системтэй байсан.
Гэтэл APPLE огт товчлуургүй, аварга том, олон хурууны даралт мэдэрдэг дэлгэцтэй, компьютерын зиндааны үйлдлийн систем суулгасан iPhone утсыг зах зээлд нэвтрүүлж зах зээлийг орвонгоор нь эргүүлсэн. Түүнчлэн бүх л компьютер үйлдвэрлэгч нар нөүтбүүк буюу зөөврийн компьютер үйлдвэрлэл рүү хошуурч байхад APPLE цоо шинээр таблет компьютерийн зах зээлийг бий болгон iPad үйлдвэрлэж эхэлсэн билээ.
Харин одоо бүгдээрээ энэ суут хүнийг ажилдаа ямар зарчмуудыг баримталдаг байсантай танилцацгаая.
1. Төгс төгөлдөрт тэмүүл
Стив Жобс бүтээлүүдийнхээ хамгийн жижиг хэсгүүдэд хүртэл маш их анхаарал тавьдаг байсан. Жишээлбэл iPod-ны танилцуулах ёслолын урьд шөнө нь “Apple”-ийн ажилчид төхөөрөмжийн чихэвчний оролтыг сольж, бүтэн шөнийг нойргүй өнгөрүүлжээ. Учир нь iPod-ны чихэвчний оролт нь чихэвчийг хийх үед үл ялиг няс хийсэн дуу гарах ёстой гэж тэр шийджээ.
2. Мэргэжлийн хүнтэй хамтарч ажилла
Компанийхаа борлуулалтын сүлжээг гаргахаасаа өмнө тэрээр “Gap” компаний Микки Дрекслерийг багтаа хөлсөлсөн байна.
3. Харамсах зүйлгүй cancel-даж чад
Жобс нь олон нийтийн гарт хүргэсэн бүтээлүүдээрээ ч тэр, бас үйлдвэрлэлийг нь харгис өршөөлгүйгээр зогсоож, татан гаргасан бүтээлүүдээрээ ч алдартай билээ. Жишээлбэл Жобс “Palm Pilot”- клоныг бүтээх ажилдаа маш их хөдөлмөр, хүч зарцуулан ажиллаж байсан боловч гар утасны бүх тоглуулагчийг зах зээлээс шахаж гаргана гэдэг ирээдүйг олж харсныхаа дараа бүх ажлаа харамсах зүйлгүйгээр зогсоож, инженерүүдээ iPod дээр ажиллуулж эхэлжээ. (AP Photo)
4. Зорилтот хэрэглэгчдэд хэт найдах хэрэггүй
“Хүмүүс юу хүсээд байгаагаа мэддэггүй. Хүсээд байгаа зүйлийг нь өгөхөөс нааш.”- гэсэн Жобсын алдартай үг байдаг. Тиймээс тэрээр өөрийгөө хэрэглэгчийн байр сууринд тавьж, ямар нэгэн төхөөрөмжийг худалдаж аваад, олон сарын турш түүнийгээ хэрэглэж, олон янзаар туршдаг байжээ.
5. Суралцах, судлах нь төгсөшгүй өрнөх үйл явц
“Apple”-ийн өмнөх бүтээлүүд дээр ажиллаж байхдаа Жобс “Sony” компаний төхөөрөмжүүдийн хэлбэр дүрс, үйлдэл, шрифтийн байдал зэргийг их судалдаж байжээ. Харин анхны “Mac”-ийн корпусан дээр ажиллаж байхдаа тэрээр компанийхаа машины зогсоол дээгүүр эргэлдэж, герман болон итали машинуудын гаднах бүтцийг судалж байсан аж.
6. Аль болох энгийн бай
Жобсын дизайны гол философи бол энгийн, хялбар байдал. iPod-ны хамгийн эхний загварыг гаргаж байхдаа тэрээр дизайнерууддаа илүү товчлууруудыг аль болох танахыг тушааж байжээ. Тэр дундаа асааж, унтраах товчлуурыг хасахыг үүрэгдэж байв. Дизайнерууд гомдоллож, үглэж, дургүйцэн байж олон хоног ажилласны эцэст алдарт дугуй хэлбэрийн товчлуурны бүрэлдэхүүнийг бүтээжээ.
7. Нууцаа нууцал
“Apple” компанийхан дунд бусдад олон юм ярьж явдаг хүн нэг ч байхгүй. Нууцыг задруулдаггүй чанарыг мэдээж өөрөө маш сайн хэвшүүлснийхээ ачаар хамт олондоо дадуулж чадсан Жобсын шинэ бүтээл бүрийн танилцуулга нь үргэлж дуулиан тарьж, тэр өдрийнхөө Дэлхий дахины мэдээ болж чаддаг. Хэрэв өмнө нь хэн нэгэн нь нийтэд задалчихдаг байсан бол мэдээж хүмүүс бүтээл бүрийг нь тэгж их хүлээхгүй л байсан байх.
8.Цөөн хүнтэй баг
«Macintosh»-ын анхны багт илүү ч үгүй дутуу ч үгүй 100 хүн ажиллаж байсан. 101 дэхь ажилтан гараад ирвэл хууччуудын нэг нь түүнд зай тавьж өгдөг журамтай байв. Жобс компанийхаа 100 хүний нэрийг л тогтоож чадна гэж шийджээ.
9. Уурга, ташуураа тааруул
Жобс ерөнхийдөө хатуу дарга байсан боловч Apple-ийн ажилчдын хувьд түүний гайхалтай хувь шинж чанар нь гол ажиллах урам зориг нь болж байсан. Mac-ын анхны хувилбар дээр Apple-ийн ажилчид гурван жилийн турш долоо хоногийн 90 цагаар ажиллахад юу хүргэсэн бэ? Жобсын зөн совин, түүний байлдан дагуулал. Үүний ачаар нь Apple-ийн домогт Mac бий болсон юм.
10. Анхны загвар дээр ажиллах буюу ноороглож байх
Жобсын бүтээсэн бүхэн нь ноорогтой байсан. Техник, програм хангамж, “Apple” сэтгүүл нь хүртэл. Архитектор болон дизайнерууд нь сэтгүүлийн нооргийг оффисоос нь холгүйхэн орших байранд нууцаар, бараг бүтэн жил шахмын туршид хөдөлмөрлөн бүтээжээ. Харин Жобсыг нэг л зүйлийг өөрчлөхөд тэд ахиад л эхнээс нь хийдэг байв.
Солонгорсон эдийн засаг ба сайхан амьдрал
Б. Түмэнцэнгэл 2015-04-28Эдийн засгийн хэмжээ ба сайхан амьдрал, Өсөлт ба сайхан амьдрал нийтлэлүүд маань 2014 оны Монголын эдийн засгийн хэмжээ, бүтэц, өсөлт ямар байсан, эдгээр үзүүлэлтүүд нь бидний амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар байсан. Тэгвэл энэ удаа арай урт хугацааны чиг хандлагыг авч үзээд, эдийн засаг маань хэрхэн явж ирсэн, цаашид яах хэрэгтэй вэ? гэдэг талаар бодож үзэцгээе.
Уул уурхай, барилга Монголын эдийн засгийг хөдөлгөгч мотор мөн үү?
Монголын эдийн засгийн сүүлийн 5 жилийн хандлагыг авч үзвэл бодит өсөлт жилд дунджаар 11% байсны үр дүнд 2014 оны эцэс гэхэд 2010 онд байснаасаа 59% том эдийн засагтай болсон дүр зураг харагдаж байна.
Харин энэхүү 59 хувийн өсөлт бий болоход хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн дараах 3 салбар хэр их хувь нэмэр оруулсныг харвал:
Уул уурхай: 16 нэгж ( 27%). 2013 онд байв; Оюутолгойн ил уурхайн олборлолт эхэлснээс хойш жилд 20% давж өсч байгаа уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийн гол мотор
ХАА: 8 нэгж ( 13%). 2009-10 оны их зуднаар нийт малын 20% хорогдож, ХАА салбар 16% агшсан. Харин түүнээс хойш бороо хуртай зун, өнөтэй өвлийн ачаар сүүлийн 3 жилд дунджаар бараг 20% өсч байгаа Хөдөө аж ахуйн салбарын эдийн засагт оруулсан хувь нэмэр өндөр байв;
Барилга: 4 нэгж ( 6%). Сүүлийн 1 жил зогсонги байдалд ороод байгаа ч 2012 оны ид үедээ 85% өсч, байрны дундах хүүхдийн тоглоомын талбай болгон дээр шахуу "бүтээн босголт" хийсэн Барилгын салбарын хувь нэмэр ч багагүй байжээ.
Идэвхитэй ѳрнѳж буй Уул уурхай болон барилгын салбаруудыг дагаад бүтээн байгуулалтын санхүүжилтийг нь олгодог банкууд, ачааг нь зөөдөг тээврийн компаниуд болон хэрэглээг нь хангадаг худалдаа эрхлэгчдийн орлого ч өсдѳг. Тиймээс, хэрэв энэ 2 салбар сүүлийн жилүүдэд урагш яваагүй бол Санхүү, Тээвэр агуулах болон Худалдааны салбарууд жилд 10%-30% өсөхгүй, улмаар эдгээр салбаруудын улсын эдийн засагт оруулах хувь нэмэр нь ч хязгаарлагдмал байх байсан болов уу. Харин Уул уурхай, барилгын салбарын ѳсѳлт нь бусад салбаруудын үйл ажиллагаа идэвхжихэд нѳлѳѳлснѳѳр зэрэг олон салбарууд өндөр өсөлттэй байж, Бүтээгдэхүүний цэвэр татварын орлого ч 5 жилийн дотор 81% өсчээ. Улмаар улсаас эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжаас эхлээд зам гүүр, дэд бүтцэд зориулагдах мөнгө ч тэр хэмжээгээр нэмэгджээ гэж үзэж болно.
2010-2014 онд эдийн засагт бий болсон 59% өсөлтийн маань 90% нь хэрхэн бий болсон дүр зураг товчхондоо иймэрхүү. Харин энд нэг асуудал байна. Бусад салбарууд маань яасан бэ..?
"Бүх өндөгөө 1 сагсанд хийвэл" яах вэ? Хэрэв Оюутолгой, цас багатай дулаан өвөл, Улаанбаатарт баригдсан хэдэн шинэ орон сууц байгаагүй бол эдийн засаг маань бараг л 5 жилийн өмнөх хэмжээндээ байх байж
59%-ийн өсөлтийн үлдсэн 10% буюу ердөө л 6 нэгжийг эдийн засгийг маань бүрдүүлдэг бусад бүх салбарууд нийлээд бүтээжээ. Хэрэв Оюутолгой, цас багатай дулаан өвөл, Улаанбаатарт баригдсан хэдэн шинэ орон сууц байгаагүй бол эдийн засаг маань бараг л 5 жилийн өмнөх хэмжээндээ байх байж. Тэгвэл дараах 2 тохиолдолд бидний амьдралын түвшнээ сайжруулах мөрөөдөл маань яах вэ? гэсэн бодол орж ирэх байх.
Өнөтэй өвөл үргэлжлэхгүй, зэсийн ханш өсөхгүй, барилгууд зарагдахгүй бол?
Хариултыг нь бид бараг мэдэх байх. 8.5 сая малаа зуданд алдаж 220 мянган өрх буюу 800-аад мянган хүний амьдрал нэг дор хэцүүдсэн 2009-10 оныг бид санаж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр унахад манайд яаж нөлөөлж байгааг бид яг одоо харцгааж байна. Баригдсан байшин нь зарагдахгүй, барилгын компаниуд авсан зээлээ төлж чадахгүй бол яах вэ гэдгийг бид удахгүй харж ч магадгүй...
Бидэнд аз дайраад дээрх шиг зүйл тохиолдохгүй гэж бодъё. Уул уурхай, хөдөө аж ахуй, барилга гэсэн эдийн засгийг маань чирч яваа 3 салбар үргэлж өндөр өсч чадах уу?
Ер нь л хэцүү...Барилга 2012 онд 85%, Уул уурхай 2014 онд 24%, ХАА 2012 онд 21% гэх мэт өндөр өсөлтүүд тухайн жилийнхээ GDP-г өсгөх мотор нь болж байсан. Гэхдээ өндөр өсөлт гэдэг нь нэг талаар идэвхитэй үйл ажиллагаатай холбоотой ч нөгөө талаар суурь хэмжээ нь угаасаа жижигхэн гэдэгтэй ч мөн холбоотой.
Жишээ нь, 10 өндөгтэй хүн нэмээд 1 өндөгтэй болоход 10% өсөлт. Харин 100 өндөгтэй хүнийн хувьд энэ нь 1%-ийн л өсөлт болно. 100 өндөгтэй болчихоод 10% өсөлтөө хадгалахыг хүссэн хүн 1 биш 10 өндөг нэмэх хэрэгтэй.
Тэгэхээр том эдийн засагтай орны дундаж 1 компанийн борлуулалтын хэмжээтэй л тэнцүү, жижигхэн эдийн засагтай Монголд Оюутолгой шиг 1 үйлдвэр баригдах, зудны дараа мал сайн төллөх эсвэл нийслэл хотдоо хэдэн байшин нэмж барихад л энэ нь эдийн засгийн өндөр өсөлт болж хувирдаг ( => эдийн засаг 2 оронтой тоогоор өсчээ гээд сайрхаж ярьж байгаа хүнд нэг их итгээд хэрэггүй гэсэн үг). Дээрх өндөгний жишээгээр бол бага зэрэг бүтээн босголт хийхэд л жижигхэн хэмжээтэй эдийн засаг маань хурдтай өсөх нь зүй ёсны хэрэг, харин томроод ирэхийн цагт ѳндѳр өсөлт бий болгохын тулд илүү олон үйлдвэр, байшин барих хэрэг гарна.
Харин одоогийнх шиг Уул уурхай, ХАА, Барилгын салбар л эдийн засгаа чирч явах үед сайхан амьдралд хурдан хүргэх ѳндѳр өсөлтийг цаашид бий болгож чадах эсэх нь эргэлзээтэй. Учир нь:
Жил бүр Оюутолгой шиг уурхай баригдахгүй. Зэсийн үнэ савалдгаараа саваж, унах үед нь дагаад эдийн засаг маань ч хэцүүднэ. Хэзээ нэгэн цагт газар доорх баялаг дуусахаар ѳсѳлтийг бий болгох ѳѳр салбар хэрэгтэй;
Зуд бололгүй мал өслөө ч бэлчээрийн даацандаа тулаад л зогсоно;
Баригдах байшингийн тоо ч хүн амын хэмжээтэйгээ уялдаад зогсоно;
Уул уурхай, хѳдѳѳ аж ахуй, барилгын салбарууд нь ѳѳрѳѳ харьцангуй бүтээмж муутай салбарууд тул урт хугацаанд бүтээмжээ нэмэгдүүлж, эдийн засгаа ѳсгѳх боломж хязгаарлагдмал.
Тэгэхээр цаашид эдийн засгаа өсгөж, нэг хүнд ногдох баялгаа нэмэгдүүлж улмаар амьдралын түвшнээ сайжруулахад эдийн засгийг бүрдүүлж буй бусад салбарын хувь нэмрийг нэмэгдүүлэх буюу "эдийн засгаа Солонгоруулах хэрэгтэй" гэдэг нь тодорхой. Гэхдээ олон салбар зэрэг хөгжүүлэхэд Монголын цөөхөн хүн хүрэх үү? Аль нэг салбар уналаа ч эдийн засаг нь явж л байдаг Солонгорсон эдийн засаг маань ямар өнгөтэй байх хэрэгтэй вэ? Урдах уул уурхайгаа сайн явуулж чадаагүй байж бусад салбаруудын талаар ярих нь хэр бодитой вэ? гэх мэт асуултууд гарч ирнэ. Энэ талаар дараагийн нийтлэлдээ хариулъя.
Нэмэлт :
Эдийн засгийн тѳрѳлжүүлэлт (Солонгорсон эдийн засаг): Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ тѳрѳл зүйл болон борлуулах зах зээлийг нэмэгдүүлж, орлогын олон эх үүсвэртэй болгохыг хэлнэ. Үйлдвэрлэлээ тѳрѳлжүүлэх, экспортоо тѳрѳлжүүлэх гэсэн 2 зүйлийг ихэвчлэн хамтатгаж нэрлэдэг.Үйлдвэрлэлээ тѳрѳлжүүлснээр олон тѳрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс зэрэг орлого олох боломжтой болно. Харин экспортоо тѳрѳлжүүлснээр зѳвхѳн дотоодын зах зээлээс гадна гадаадын зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ зарж, орлогоо нэмэгдүүлэх боломжтой.
Эдийн засгаа тѳрѳлжүүлсэн жишээ:
Эх сурвалж:
Монголын статистик /Үндэсний Статистикийн Хороо/
Сингапурын статистик /Department of Statistics Singapore/
Related Posts by Categories
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
- Линкүүд
____ Их үзсэн ____
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал. Улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны "Чандмань онол" Тэгшитгэх гэж тэнэгтэ...
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал. Монголын уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын эерэг ба сөрөг хувилбаруудыг...
-
Япон автомашин захиалга. (976)-99013026 Монголчууд бидэнд бусдын ирийг нь мохтол унаж хэрэглэсэн машин хэрэгтэй юу? эсвэл эх орныхоо э...
-
Төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулахыг уриаллаа 2012.8.10 http://news.zindaa.mn Өнөөдөр 11.00 цагаас УИХ-ын гишүүн С.Ганбаат...
-
2009/09/28 • Сэдэв нь: Бизнес таймс Энэ хүн бол амьдаараа домог болсон цөөн хүний нэг. Тэрээр маш олон талт хүн байв. Физикч, инженер, зо...
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал Монгол улсын эдийн засаг, үйлдвэрлэл, үйлчилгээг гадаад ба дотоод орчинд хөгжүүлэх цогц хөтөлбөр ...
-
2009-09-18 20:50 www.automarket.mn 2013-10-23 16:58 ____________________________________________________________________________...
-
Бизнесийн англи хэл: Хичээл 1: Үүнийг орчуул: SABREL Ref:JC/BB BROUN and BOOTS chemicals 37, Oxford Rd, LEYCESTER (G.B) ...
-
ДАЯАРЧЛАЛ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙГАА ХЭРЭГ ВЭ http://ubman.mn/policy-and-economica-in-our-life/35-policy-a-economica-in-our-life/218-n...
-
MAN truck-ны чирэгч толгойн шинэ загварыг хэрхэн зохион бүтээж, хийж байгаа нь Цахилгаан тээвэр компаниас дараахь зураг төсли...
0 коммент.:
Отправить комментарий