- Агуулгын шошго
- “Армон гутал” –ын үйлдвэр (1)
- "Зөрүүд монгол" нэвтрүүлэг (1)
- “Никел Ганбаа”-гийн бүтээсэн монгол мопед (1)
- “Экобус” ХХК автомашины үйлдвэр байгуулагдлаа (1)
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ны 1072 ширхэг хувьцааны үнэ цэнэ (1)
- “USI” компани аутсоурсинг (1)
- 3D scanner and printer (1)
- 5S good house keeping (1)
- а."Ашигт малтмал ба түүнийг боловсруулах үйлдвэрлэлийн тухай" хуулийн төсөл (1)
- А.БАЯРМАА. "Тээврийн бодлого төлөвлөлтийн математик загварчлал" (1)
- Авто видео зураг (1)
- Авто зураг төсөл outsourcing (1)
- Автомашин үйлдвэрлэл (1)
- Англи хэлийг кино орчуулж сурах арга (1)
- АРДЧИЛАЛЫН ҮЕ ДЭХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН ХЭРЭГСЭЛ БА МОНГОЛ УЛСЫН ЭЭЖ (1)
- б.Монгол улсын болгоомжлох ёстой зүйлс буюу төрийн “хар хайрцагны” бодлого (1)
- Баялаг бүтээж байж л баян улс орон болно (1)
- бизнес төслийн агуулга (1)
- Бизнесийн англи хэл (1)
- Бодлогын хүү (1)
- боловсруулах үйлдвэрлэл (1)
- брендүүд (1)
- г.Эдуардо Анинат: Зэсийн орлогоороо тогтворжилтын сан байгуулж хямралыг амжилттай туулж байна (1)
- Газраас эрчим хүч үйлдвэрлэ (1)
- Газрын тосыг орлох занар шинэ боломж (1)
- Д.Жаргалсайхан: МОНГОЛД НЭН ДАРУЙ НЭВТРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГУРВАН ТӨРЛИЙН САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БАЙНА (1)
- д.Н. НАЦАГНЯМ. Castle Care-Tech LTD. зохион бүтээгч програм хангамжийн инженер (1)
- Давхар иргэншил монгол иргэдэд хэрэгтэй болж эхэллээ (1)
- ДАЯАРЧЛАЛ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙГАА ХЭРЭГ ВЭ (1)
- ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА (1)
- ж.МИНИЙ МОНГОЛ. бичсэн Очир-Эрдэнэ (1)
- Жон Перкинс. "Эдийн засгийн алуурчны өчил” номын тухай (1)
- з.Бизнесийн арван алтан зарчим (1)
- Индекцийн гүйдлийг машин үйлдвэрлэлд хэрэглэх нь (1)
- Индукцийн гүйдлийг машин үйлдвэрлэлд хэрэглэх нь (1)
- Л.Одсэр “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ (1)
- М.Чойсүрэн: “Балгасын улаан нуур”-ын цэнгэг усыг уул уурхайд ашиглахад хайран (1)
- МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР ГАРЦ (1)
- МЕТАЛЛУРГ (1)
- металлурги (1)
- Монгол банкны маапаан (1)
- Монгол улсын газрын зураг (1)
- Монгол улсын хөгжлийн бодлогууд (1)
- Монгол улсын эдийн засаг үйлдвэрлэл үйлчилгээг гадаад ба дотоод орчинд хөгжүүлэх цогц хөтөлбөр (1)
- Монголд автомашин үйлдвэрлэх боломж бий юу? (1)
- Монголчууд бид зөв хуулийг өөрсдөө гаргаж сурах хэрэгтэй (1)
- Монголын автын салбарын эрх зүйн орчин хөрөнгө оруулалт (1)
- Монголын хууль биднийг хамгаалж чадах уу? (1)
- Морин хуурын домог (1)
- Мэдээлэлийн бирж (1)
- нийгмийн харилцааны "Чандмань онол" (1)
- Нүүрсний экспортын тээвэрт цахилгаан чирэгч толгойтой төмөр замын тээвэр онцгой үүрэгтэй (1)
- Реклам сурталчилгаа (1)
- Салхит ууланд салхин сэнс босч эхэлжээ (1)
- Силикон для формовки (1)
- Таны цагийг хэмнэх keyboard дээрх 12 товч үйлдэл (1)
- Техникийн англи хэл (1)
- Томчуудын оролцоотой нүүрсний бизнесийн луйвар (1)
- төслийн тухай үндсэн ойлголт (1)
- Төсөл (1)
- ТЭГ баланс (1)
- Улс төр (1)
- уул уурхай дахь гадаадын хөрөнгө оруулалтын эерэг ба сөрөг хувилбарууд (1)
- Холбоо барих (1)
- Хүснэгт оруулах арга (1)
- Цувих матах технологийн аргууд (1)
- Чандмань онол (1)
- Чацарганы ач тус (1)
- эдийн засаг (1)
- Ядаж жаахан ч гэсэн техник сэтгэлгээтэй хүн хэрэгтэй байна. (1)
- Ямар ч ажил дээр хэрхэн шилдэг нь байх вэ? (1)
- A Urine Powered Generator and Sanitation: Flushed with pride (1)
- Adnxs (AppNexus): салахгүй дагадаг сурталчилгааны технолог (1)
- audio file downloading (1)
- BLOGING HTML (1)
- Bloom energy server (1)
- buggy car (1)
- Carbonfund.org's quality assurance protocol. Highest quality standards (1)
- Criteria of the 50 most Innovative Countries (1)
- Custom Sprinter Van Mercedes Benz Sprinter On 44 Inch Tires (1)
- Earth Generator (1)
- Energy efficient Electronics and Home (1)
- Eugo.G -The Mongolian Art of Shoemaking (1)
- geotermal energy газрын гүний дулаан (1)
- Green 3D үйлдвэр. хуванцар эд ангийн 3D үйлдвэрлэл (1)
- Home size power plant build (1)
- How to Franchise your business (1)
- Hybrid solar system makes rooftop hydrogen (1)
- Image (1)
- image.jip in fotobucket (1)
- INTERNET (1)
- Landcruiser 70 series (1)
- Onoo (1)
- Sheet metal spinning (1)
- Some HOW TO .... 'S INTERNET (1)
- Some HOW TO 'S SPEED UP PC (1)
- SONY брэндийг үндэслэгч Морита (1)
- SPEED UP INTERNET MOZILLA (1)
- UNICAT (1)
- uploading and editing (1)
- Video (1)
- VOLKSWAGEN AMAROK 2.0 4WD (1)
- www.FORMADEL.ru Формы тротуарной плитки (1)
- Xөрөнгийн зах зээл. В.Ганзориг. http://vganzorig.blogspot.com (1)
- Шинэ машин
- Hyundai / KOREA makers/
- Daewoo
- KIA
- SsangYong
- Landrover /GREAT BRITAIN makers/
- Aston Martini
- MAN
- Volvo / SWEDEN makers/
- SAAB
- IVECO
- Renault / FRANCE makers/
- Citroen
- Peugeot
- Skoda / CZECH makers/
- Tatra
- Alfa Romeo / ITALY makers/
- Ferrari
- FIAT
- Maserati
- Lamborgini
- GMC /USA makers/
- Ford
- Chevrolet
- Hummer
- Buick
- Cadillac
- Jeep
- Navistar
- Mercedes Benz / GERMAN makers/
- BMW
- Opel
- Audi
- Volkswagen
- Porshe
- Yamaha /JAPAN makers/
- Kawazaki
- Suzuki
- Mitsubishi Fuso
- Mazda
- Lexus
- Infiniti
- Hino
- Daihatsu
- Komatsu
- Isuzu
- Subaru
- Honda
- Mitsubishi
- Toyota
- Nissan
- Америкийн авто инженерүүдийн холбоо /SAE/
- Дэлхийн авто инженерүүдийн холбоо /FISITA/
- Дэлхийн авто үйлдвэрлэгчдийн холбоо /AIAM/
- Brabus
- Tata
- Wald international
- Tesla
- Lincoln
- Harley-Davidson
- Spyker
- Freightliner truck
- Bentley
06:03 |
Изменить сообщение
www.carid.com лав та бүхэнд таалагдана. Тэнд машины холбоотой маш их зүйл зурагтайгаа байгаа...
_____________________________________________________________________________
b
08:32 |
Изменить сообщение
Shuffle Dance and Tropical Deep house Music
Бодисын солилцооны талаарх энгийн ойлголт
З.ЭНХМӨНХ
Яагаад зарим хүмүүс хүссэнээ идээд туранхай байдаг хэрнээ зарим нь “шүлсээ залгиад л таргалаад байна” гэдэг юм бэ? Энэ нь ердөө ганцхан л зүйлтэй холбоотой гэж хэлж болно. Тэр нь бодисын солилцоо.
Шинжлэх ухааны тайлбараар бодисын солилцоо гэдэг нь энергийг боловсруулах химийн мөчлөгт реакц юм. Ойлгомжтой тайлбарлавал хоол хүнсийг энерги болгох систем буюу бодисын солилцоо гэдэг нь калорийг шатаахуй гэсэн үг. Зарим хүмүүсийн бодисын солилцоо түргэн байдаг бол заримынх нь удаан байдаг. Нэг үгээр өөрийн жингийн зорилгодоо хүрэхэд бодисын солилцооны хурд танд хэрэгтэй. Гэхдээ хурд бол олон хүчин зүйлсийн ганцхан нь юм.
Таны биеийн өдөр тутмын калорийн шатаалт бүхэлдээ 3 зүйлээс хамааралтай. Эхнийх нь биеийн функцыг зохицуулахад зориулагдсан энерги. Эдгээр нь амьсгалах, эдүүдийг өсгөх, шинэчлэх, гармониудыг мэдээллэх гэх мэт. Үүнийг үндсэн бодисын солилцооны түвшин (Basal metabolic rate) гэдэг бөгөөд нийт шатаалтын 60%-75%-ийг хамардаг. Өдөржин юу ч хийлгүй буйдан дээр хэвтсэн ч таны бие калори шатаасаар байдаг.
Хоёр дахь нь өдөр тутмын үйл ажиллагаанаас хамааралтай шатаалт. Жишээ нь ариун цэврийн өрөө рүү алхах, угаалгын машинаас хувцасаа гаргах, идсэн хоолоо шингээх зэрэг бөгөөд эдгээр нь ойролцоогоор 100–800 ккалорийг шатааж болдог. Гурав дахь нь дасгалаас шатаах калори буюу энэ нь таны дасгалын урт болон эрчмээс хамаардаг.
Жин хасах тухай
Бодисын солилцооны түвшин (БСТ) нь өдөр бүр авах калори болон үүний зарцуулалтын харьцаагаар тодорхойлогдох ба хүн бүрийн түвшин харилцан адилгүй. Хэрэв таны БСТ удаан бол та таргалах магадлалтай бөгөөд турахын тулд илүү их ажиллах шаардлагатай. Харин түргэн бодисын солилцоотой бол жингээ барихаар барахгүй жингээ нэмэх гэж хэцүүдэж мэднэ. Бодисын солилцооны хурдад таны удамшил (mаны өвөө, аав, хамаатнууд тань ямархуу биетэй байна та тиймэрхүү л галбиртай болов уу), биеийн хэмжээ (том биетэй хүмүүс илүү энерги зарцуулдаг. Бүр ямар ч бэлтгэл дасгал хийдэггүй нь ч ялгаагүй), биеийн харьцаа буюу body composition.
Булчингийн эдүүд өөхний эдээс илүү их калори шатаадаг аж. Өөрөөр хэлбэл, та булчинтай байх тусмаа бодисын солилцоо тань түргэн байна гэсэн үг. Жендерийн хувьд ч бид ялгаатай. Эрчүүдийн өөхний хувь бага, булчинжуу байдаг бол эмэгтэйчүүдийн өөхний хувь төрөлхийн их байдаг учраас эрчүүдээс удаан бодисын солилцоотой юм. Мөн таны нас үүнд хамаатай. Насжилтын хэрээр хүний бодисын солилцооны хурд багасдагийн гол шалтгаан нь булчингийн жин буурдагтай холбоотой.
Бодисын солилцоогоо хэрхэн түргэсгэх вэ?
Хоёр үндсэн арга бий. Зөв хооллох, дасгал хийх.
Яагаад булчингийн дасгал шаардлагатай гэж?
Өөрийн бэлтгэлдээ зарим нэг булчингийн дасгал нэмэх гээд үзээрэй. Учир нь зарим судлаачдын үзэж байгаагаар булчин нь өөхнөөс 3 дахин их энерги шаарддаг байна. Булчинжих тусам бодисын солилцоо тань түргэснэ. Бодибилдингийн тамирчин болох шаардлага огт байхгүй. Түүний оронд долоо хоногийн дасгалынхаа хоёрыг хүчний дасгал болгох маягаар эхлэхийг зөвлөе. Хэрэв жингээ хаяхыг хүсч буй бол хоолондоо мах, шош шиш, тараг гэх мэт уургийн агууламж ихтэй бүтээгдэхүүнийг түлхүү ид. Өдрийн нийт калорийнхаа 30%-г уургаас авбал үр дүнтэй гэх нь бий.
Хангалттай ус уух
Бие цангах үед биеийн чухал үйл ажиллагаанууд удааширдаг. Тэдгээрээс бодисын солилцоо ойролцоогоор 3% буурдаг. Ус уух тоолонд хүний бодисын солилцоо түргэсч байдаг.
Бодисын солилцоон дахь булчингийн эдийн оролцоо (№2)
Булчингийн эдүүд нь биеийн нөхөн сэргэлт болон уургийг шинэчлэх зорилгоор тогтмол идэвхтэй байдаг. Тэр бүү хэл унтах, амрах үеэр биеийн булчингууд биеийн нийт калорийн 25%-аас илүүг ашигладаг. Булчинг ажиллуулаагүйгээс үүдсэн булчингийн эдийн цөөрөл нь амралтын үеийн бодисын солилцооны түвшинг (АБСТ) багасгадаг бол хүчний дасгалжилт нь булчингийн эдийг нэмснээр амралтын үеийн бодисын солилцоог түргэсгэдэг.
Илүү нарийвчилбал, 30+ наснаас хойшх дасгалжаагүй хүмүүсийн 10 жил тутамд алдагдах 2.3кг булчин нь амралтын бодисын солилцооны түвшинг 3%-8%-аар багасгадаг гэсэн судалгаа бий.
Насжилт дагаж өөх нэмэгддэг нь үүнтэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны функцэнд бага энерги шаардагдах үеэр өмнө нь булчинд хэрэглэгдэж байсан калориуд өөх болон хадгалагдаж байна гэсэн үг.
Харин аливаа хүчний дасгал хөдөлгөөн нь амралтын үеийн бодисын солилцоог түргэсгэж өдөр тутмын шатаах калорийг нэмдэг. Зарим судлаачдын бичсэнээр дасгал хийдэггүй хүмүүс эрчимжүүлсэн дасгал 3 хоног хийснээс хойш амралтын үеийн бодисын солилцоо нь дунджаар 9%-аар, дасгал хийдэг хүмүүс эрчимжсэн дасгал 3 хоног хийснээс хойш 8%-аар өссөн байна.
Нэмж тэмдэглэхэд хүндрүүлсэн дасгалын дараах жижиг бэртлүүдийн (microtrauma) эмнэл, булчингийн сэргэлт зэрэг нь дор хаяж 72 цагийн нэмүү энергийг шаарддаг. Түүнчлэн дор хаяж 3 хоног тутамд дундаж ба өндөр эрчимтэй дасгал хийж байж бодисын солилцооны хурд нэмэгддэг.
Ердийн АБСТ өдөрт дунджаар 1500 ккалори ба өндөрссөн үе буюу 8% нь 120 ккалори. Үүнээс тооцож үзвэл дасгалжсан хүн 30 хоногт 3600 ккалорийг нэмэлтээр шатааснаар сард 0.5кг, 6 сард 2.7кг өөх хаях нь хамгийн бодит тоо юм.
Эцэст нь дүгнэхэд дасгал бэлтгэл нь бодисын солилцооны хурд, өөхний багассан хувь, булчинжсан байдал зэрэг эрүүл мэндийн олон ашиг тустай ажээ.
Булчингаа зөв нэмэх түлхүүр 2 арга
Нэгэн цагт жингээ нэмж, булчинлаг болох нь надад хүршгүй хүнд даваа мэт санагддаг байж билээ. Хамгийн анх жимд явахдаа би 58кг байсан ба хэсэг хугацаанд яваад жин нэмсэн ч 67кг-аас дээшилж өгдөггүй байв. Харин зохион байгуулалттай бэлтгэл, хооллолтын тусламжтайгаар жингээ 80 болгож, дараа нь 90кг хүртэл нэмж үзэв. Зарим уншигчид маань асуусны дагуу жингээ нэмэх хамгийн оновчтой байж болох түлхүүр практик хоёр аргыг хуваалцъя.
Амрах хугацаагаа нэмж, дасгалын хөтөлбөрөө тооцоол
а. Жингээ нэмэх гэж буй дасгалжигчид чадлын (strength) эсвэл булчингийн (hypertrophy)төрлийн бэлтгэл хийх учиртай. Гэхдээ мэдээж уян хатан байдлаа сайжруулсны дараа шүү дээ. Таны сет буюу оролтын тоо 3–6, давтамж нь 6–12, өргөх жингийн 70%-90% 1-RM байна. Stopwatch (цаг хэмжигч) ашигла. Булчин болон чадлын төрлийн дасгалжигчид сет хооронд 90 секундээс 2 минут хүртэл амарвал хамгийн тохиромжтой.
b. Том булчингуудыг (цээж, нуруу, хөл) ажиллуулж, хаалттай үеийн дасгалуудыг хийх нь нэгт хоёроос дээш үе ажиллах, хоёрт үндсэн том булчингаас гадна туслах (supporting) булчинг ачааллуулдаг. Түүнчлэн ийм төрлийн дасгалууд нь хүний тестостероны хэмжээг байгалийн замаар нэмэх дотоод шүүрлийн нөхцлийг бүрдүүлдэг.
с. Боломжит хүнд жингээрээ ажиллаж, бэлтгэлийн нийт хугацаагаа 1 цагаас хэтрүүлэлгүй, бэлтгэлийн бус цагаараа аль болох амар. Үүний учир нь элгэн дэх гликоген буюу таны ажиллах түлш 1 цагийн бэлтгэл хийхэд дуусдагтай холбоотой. Бэлтгэл бүртээ өргөх жин, эсвэл дамтамжийн тоогоо ахиулахыг хичээж, түүнийгээ тооцоол.
Ганцаараа дасгалждаг хүмүүсийн хувьд хүнд жинд орох нь эрсдэлтэй байдаг хэдий ч бусдаас нэрлэхэлгүй дэмжлэг асуух эсвэл багшийн тусламжтай өөрийн зорилгынхоо дагуу хичээллэх нь зорилгодоо хурдан хүрэхэд тань тусална. Хэрэв та бүлэг булчингаа долоо хоногт 1 удаа ажиллуулж байгаа бол хоолны хэмжээгээ нэмж буй үед өөхний хувь ихсэх магадлалтай, харин долоо хоногт 2 удаа ажиллуулдаг, эсвэл бэлтгэлээ 4 болон түүнээс дээш тоогоор хийдэг хүмүүсийн биеийн өөхний хувь харьцангуй бага байдаг.
Юу идэхээ төлөвлө. Төлөвлөснийхөө дагуу ид.
Юун түрүүнд туранхай буюу өөхний хэмжээ багатай, бидний хэлдгээр туранхай байна гэдэг огтоос муу зүйл биш юм. Энэ нь таны зүрх судасны ачаалал хэвийн, бодисын солилцооны хурд сайн, хоолоор авч байгаа калорио зохих түвшинд шатааж байгаагийн тэмдэг. Гэлээ гэхдээ туранхай хэдий ч огт дасгал хөдөлгөөн хийхгүй бол мэдээж таны яс, зүрх судас гэх мэт олон зүйлд сайнгүй. Түүнчлэн хоолны дуршил муутай хүмүүс жин нэмдэггүй асуудалтай тулгардаг. Ийм төрлийн дадалтай хүмүүс өдрийн аль нэг хоолоо алгасах нь хэвийн л үзэгдэл. Тэгэхээр бид өдөрт юу юу идэх учиртайгаа сайтар ойлгох хэрэгтэй байх нь.
a. Хүнс тэжээлийн талаар товч
Өмнө нь бичсэнчлэн дасгалжуулагч багш бид дасгалыг зөв, үр дүнтэй хийхийг заах эрхзүйн үндэстэй болохоор сэдвийн талаар хоол тэжээлийн мэргэжилтнээс нарийвчилж авахыг зөвлөе.
Уургийн үүрэг нь тархины үйл ажиллагаа, нервийн систем, цус, булчин, арьс, үсний бүтцэд сайн бөгөөд төмөр, витамин, эрдсүүдийг тээвэрлэдэг бол нүүрс ус нь хүний биеийн түлш юм. Энэ нь сахарын нэгдэл бөгөөд тэдгээр нь glucose, fructose, galactose гэсэн гурван төрөл байдаг. Элгэнд glycogen болж хадгалагдахдаа их хэмжээний усны молекулыг агуулдаг. Тэдгээр нь том бөгөөд хүнд, мөн урт хугацаанд зориулагдаагүй. Нүүрс-усыг бага хэмжээгээр идэж, зохих төвшинд нь шатааж явахгүй таргалалтыг бий болгодогийн учир энэ. Харин өөх тос нь эсийн бүтэц, нервийн дамжуулалт, витаминий шингэлт, гормоны боловсруулалт зэрэгт чухал нөлөөтэй. Үүнээс гадна витаминий 13 нэр төрөл, эрдэс бодисын 13 (зарим сурвалчид 16 гэж үздэг) нэр төрөл байдаг ба энэ нь энзимийн идэвхжилт, өсөлт, хүч гэх мэт хүний биед машид тустай билээ.
b. Цагаар хооллож дадах
Жингээ нэмэх гэж байгаа бол 3–4 цагийн давтамжтай бага багаар хоолло. Жишээ нь өглөөний цайгаа 8 цагт уусан бол 11 цагт зууш, 1 цагт өдрийн хоол, 4 цагт хоёрдахь өдрийн хоол, оройн хоолоо 7–8 цагт идэх нь хэвшүүлэхэд хамгийн тохиромжтой. Яг энэ дарааллаар идэхэд бэрх бол та өдрийн хоолоо хоёр удаа буюу 1 цагт, 4 цагт байлгана гэж тооцохыг хичээ. Ингэдгийн учир нь өдрийн цагаар хоолоо түлхүү идээд оройн хоолны цагаар гэдэс тань цатгалдах үед их идэж чаддаггүй бол багыг ч хамаагүй идвэл зохилтой.
Жимд явсан ч гэсэн жин эсвэл булчин тань нэмэгдэхгүй байгаа бол дээрх хоёрын нэг дээр алдаад байх магадлал өндөртэй. Түүнээс гадна дараах дадлуудыг өөртөө байгаа эсэхийг шинжиж хэрэгжүүлэхийг зөвлөе.
· Бэлтгэлийн өмнө, үеэр, дараа нь бага ус уух VS Бэлтгэлийн өмнө 500–600мл, үеэр 20 минут тутамд 200–300мл, дараа нь 450–675мл усыг алдсан 0.5кг тутамд ууж, дараагийн бэлтгэлээс өмнө усаа нөхсөн байх
· Хоол хүнсэндээ цөөн тооны бүтээгдэхүүн хэрэглэх VS Тэжээллэг, олон нэр төрлийн бүтээгдэхүүн идэх
Амжилт хүсье!
09:10 |
Изменить сообщение
http://eagle.mn
Г.Сонинбаяр 2017-03-30
Г.Сонинбаяр 2017-03-30
Тэтгэвэртээ суусан япон өвгөн эх орондоо байхгүй, хэн ч хийж байгаагүй цоо шинэ бизнес эрхлэх “галзуу санаа” эрэлхийлсээр багагүй хугацаа үджээ. Нэг өдөр тэднийхтэй ойрхон амьдардаг монгол бүсгүй өвгөнд нутгийнхаа ноолууран хөнжлийг худалдан авахыг санал болгосон нь түүний өнөөх эрлийн үзүүрийг хөх тэнгэрийн орон руу чиглүүлжээ. Монгол бүсгүйн хувьд настай хүнд монгол ямааны ноолууран хөнжил дулаахан гэж бодсон хэрэг биз. Харин Үмеда Ёшимичи гуайн хувьд шал өөр санаа толгойд нь гялсхийн орж ирсэн байна. Ингээд Монголын тухай сонирхож эхэлж. Ялангуяа 100 хувь байгалийн гаралтай, цэвэр ноосон хивс сонирхлыг нь татжээ. Ноолууран хөнжил бэлэглэсэн монгол бүсгүйгээс монгол хивс, хивсний үйлдвэрүүдийн талаар нэлээд сайн мэдээлэл олж авчээ. Ингээд Монголд хоёр хивсний үйлдвэр байдгийг мэдэж аваад утасдсан байна. “Эрдэнэт хивс” үйлдвэр түүнд маш хурдан хариу өгсөн гэнэ. Бүр өвгөнийг Монголд хүрээд ир гэжээ. 2007 оны есдүгээр сард Үмеда Ёшимичи гуай Монголд ирж “Эрдэнэт хивс” үйлдвэртэй танилцжээ. Социализмын үед баригдсан уг үйлдвэрийн тоног төхөөрөмж нь нэлээд хуучирсан нь түүнд шууд мэдрэгдэж. Мөн үйлдвэрийн доторхи хэсэг маш замбараагүй, энд тэнд юмнууд хөглөрсөн, ажиллахад тийм ч таатай орчин биш санагдсан байна. Тухайн үед “Энэ доторхийг нэлээд янзалж, эмхэлж цэгцэлж байж сайн бүтээгдэхүүн гарна даа” гэж япон өвгөн бодсон гэдэг. Гадны хүний нүдээр харчихаад л, за энэ бүтэхгүй юм байна гээд буцчихад амархан байх. Үмеда Ёшимичи гуайн хувьд тэгсэнгүй. Энэ бүгдийг хэлж өгөөд, доторхи эмх цэгц, ажлын нарийн зохион байгуулалтын тал дээр зөвлөгөө өгч, ажилчдыг сургаж эхэлбэл бүтээгдэхүүний чанар сайжрах нь гарцаагүй гэж бодож, үүнийгээ үйлдвэрийнхэнд хэлжээ.
Бизнес гэсний учир нь тэрээр тэтгэвэртээ гарсны дараа хайж эрэлхийлж байсан санаагаа Монголоос олж, өнгөрсөн хугацаанд түүнээ ажил хэрэг болгож чаджээ.
Ингэж л Үмеда Ёшимичи гуайн шинэ бизнес эхэлж. Бизнес гэсний учир нь тэрээр тэтгэвэртээ гарсны дараа хайж эрэлхийлж байсан санаагаа Монголоос олж, өнгөрсөн хугацаанд түүнээ ажил хэрэг болгож чаджээ. Японы Гифү мужид аж төрдөг энэ эрхэм монгол хивсийг эх орондоо танилцуулж, орон даяар борлуулдаг болжээ. Одоо тэрээр “Вай Э” компанийн захирлаар ажиллаж буй. Зуун наяад жилийн түүхтэй эртний япон гэр бүлийн 18 дахь үеийг өв залгамжлан яваа Үмеда Ёшимичи гуай өөрийн гэр орон, ажлын байраа монгол хивсээр чимэглэх дуртай гэнэ. Тэднийх маш саруулхан, том, дундаа япон уламжлалт цэцэрлэгтэй. Гэрийнх нь өрөө болгонд хивс дэвсээтэй. Монгол хивсийг зочдод үзүүлэх салон гэлтэй. Өвгөний ажлын өрөө нь гэртээ байрладаг юм байна. Тэрээр өөрийн удирдлага дороо нэг л хүн ажилуулдаг. Гэвч нэр хүнд бүхий их дэлгүүр, томоохон хивсний сүлжээ дэлгүүр зэрэг 100-гаад газарт Монголын “Эрдэнэт” хивсийг борлуулж, жилдээ 700 сая төгрөгийн ашиг олдог ажээ. Ийнхүү жирийн нэгэн япон өвгөн монгол хивсийг дэлхийн төвшинд, чанарын дээд үзүүлэлтэд хүргэхийн төлөө сүүлийн арван жил зүтгэн, басхүү Япон хэрэглэгчдэд танилцуулан сурталчилж явна. Үмеда Ёшимичи гуай бага залуугаасаа Америкт шинэ бизнесийн арга барилаас суралцаж, эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан туршлагатай. Уг бүтээгдэхүүн нь одоо ч түүний нэрийн патентаар зарагдаж байдаг ажээ. Мөн Америк, Англи, Франц зэрэг гадаадын олон оронд гольфийн газар ажилуулж байгаад тэтгэвэртээ суусан нэгэн. Япон хүний чин сэтгэл, нягт нямбай чанар бүтээгдэхүүний чанарт хэрхэн нөлөөлдгийн амьд жишээ гэвэл түүнийг л хэлнэ.
Япон чанар гэдэг япон хүний чин сэтгэл, гарын ур дүй, нягт нямбай чанар, гайхалтай технологиор бүрдэн цогцолсон байдаг. Гадны бүтээгдэхүүн Японд амжилттай борлогдож, зах зээлд нь өрсөлдөхүйц хэмжээнд байвал дэлхийн төвшинд хүрлээ гэх нь ч бий. Үнэхээр тийм. Тэгэхээр монгол хивс Японд асар их эрэлттэй, борлуулалт сайн байна гэдэг чанар, ур хийцээрээ дэлхийн төвшинд хүрсэн гэсэн үг. “Аливаа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэж, зарж борлуулахын төлөө улайрвал чанарт муугаар нөлөөлдөг. Урт хугацааны туршид бизнесийг үргэлжлүүлэхийн тулд чанарыг улам сайжруулж, нэг л сайн бүтээгдэхүүн хийчихвэл хэрэглэгч дахин дахин авна. Үйлдвэрлэгч хүн хэрэглэгчээ юун түрүүнд хаан гэж бодож явах ёстой. Мөн ажилчидтайгаа нэгэн ам бүл болж хамтын гар, сэтгэл нийлсэн хүчээр л чанартай бүтээгдэхүүн гаргана. Мэдээж цаг хугацаа орно. Гэсэн ч хэзээ ч шантрахгүй бол заавал үр дүн гарна. Тэвчээр хэрэгтэй” хэмээн Үмеда Ёшимичи гуай хэлэх дуртай. Бидний ярилцлага ч энэ тухай яриагаар эхлэв.
-Та арван жилийн турш “Эрдэнэт хивс” үйлдвэрт очиж, ажилчдыг нь сургаж, чанарыг нь сайжруулах тал дээр их олон зүйлийг хийжээ. Таны хүчин зүтгэлээр өнөөдөр Японы зах зээл дээр дэлхийд өрсөлдөхүйц чанар бүхий монгол хивс борлогдож, хэрэглэгчийн тоо нэмэгдсээр байгаа юм байна. Ингэж хэрэглэгчдийн таашаалыг хүлээхийн тулд хивсний үс ноос наалдах хэмжээг бууруулах технологи нэвтрүүлсэн гэж сонссон. Энэ тухайгаа тодруулна уу?
-Энэ хамгийн хэцүү асуудал байсан. Юун түрүүнд 100-гаад ажилчдыг цуглуулаад нэг нэг цаас тарааж өгсөн. Өнөөдөр чанартай хивс хийхэд хамгийн тулгамдаж буй гурван асуудлыг бичнэ үү гэсэн. Нийт хариултын 95 хувиас илүү нь үс, ноос их унаж, хувцсанд наалддаг гэсэн байв. Үйлдвэрлэгчид нь өөрсдөө ингэж сайн мэдэж байгаа бол шийдэхэд тийм хэцүү асуудал биш гэж би бодсон. Хивснээс унах үс, ноосыг хэр зэрэг хэмжээтэй багасгавал хэрэглэгчдэд тааламжтай байх вэ гэдгийг тодорхой хэлэх хэрэгтэй болсон. Баримжаагаар бус, яг таг хэмжээг нь тооцоолж хэлэх хэрэгтэй. Янз бүрийн арга бодлоо. Тэгээд гэрийн тоос сорогчоор хэчнээн минутад хэдэн грамм үс, ноос сорогдсон бэ гэдгийг шалгасан. Тэр хэмжээнд хүртэл унах үс, ноосны хэмжээг багасга гэж би хэлсэн. Тэгвэл хэрэглэгч дуртайяа авна гэлээ. Эхлээд Японд цөөхөн хивс нийлүүлэх тул юун түрүүнд унах үс, ноосыг багасгая гэсэн. Цаг хугацаа их орох тусам үнэ өртөг ихэснэ. Гэхдээ чанар нэгдүгээрт учраас яаж ийгээд үүнд арга хэмжээ ав гэлээ. Тэгээд удалгүй үйлдвэрийн захирал Уламбаяр Бельги улсаас шинэ төхөөрөмж авчирч суурилуулсан. Би тэдэнд өндөр хүчин чадалтай сордог машинаар нэг удаа соруулаад орхих бус Япон руу гаргах учраас дахиад нэг соруулах хэрэгтэй. Ингээд гараар дахин нэг цэвэрлэж, шалгаж, эцсийн бүтээгдэхүүн бэлэн болгох ёстой гэсэн шаардлага тавьсан юм. Мэдээж цаг хугацаа, үнэ өртөг их гарна. Гэхдээ үүний үр дүн одоо үнэхээр гарч байгаа юм.
-Монгол хивсийг япончууд үнэхээр их таашаадаг болсон шүү?
-Одоо монгол хивсийг Японд 100-гаад дэлгүүр, хоршоонд борлуулж байна. Хивснээс үс, ноос унаж, хувцсанд наалдаж байна гэсэн гомдол ул мөргүй арилсан нь дэлхийд өрсөлдөхүйц чанарын өндөр төвшинд хүрч буйн илрэл юм. Мэдээж Японд бусад олон орны хивсийг нарийн шалгуураар импортолж авчраад зарж байгаа. Томоохон сүлжээ дэлгүүрүүдэд зарж байна. Хэрэглэгчид гараараа барьж, илж үзэж байж авдаг. Тэд монгол ноосон хивсний дулаан, зөөлөн чанарыг гайхан биширч байна. Монгол орны тухай мэдэхгүй ч хивсийг нь авч хэрэглээд сайныг нь мэдрэхээр дахиад авч байгаа хүн ч олон байна. Үнийн хувьд ч гэсэн харьцангуй хямд зарахыг боддог. Энд зарж байгаа полиутран хивсний үнэтэй дүйцэхүйц үнээр зарж байгаа болохоор хэрэглэгч байгалийн 100 хувь ноосон хивсийг л сонгох нь мэдээж шүү дээ. Үнэ өртгөө багасгахын тулд гэрээ ажлын өрөө болгоод Ямада Шёозоүтай л хоёулханаа ажиллаж байна. Бас маркетинг, сурталчилгаа хийдэггүй. Чанартай сайн бүтээгдэхүүнийг харьцангуй боломжийн үнээр зарахад л өөрөө тэр нь сурталчилгаа болдог. Нагояагийн боомтоос авчраад шууд Гифү мужид байдаг агуулахад хадгалуулаад дэлгүүрүүдэд тараадаг. Зардал аль болох бага гаргаж, бүтээгдэхүүнийхээ чанарт илүү анхаардаг юм. Хивс болгоныг би нэг бүрчлэн шалгах хэрэггүй, сэтгэл амар шууд Японы дэлгүүрүүдэд тараагдаж байвал монгол хивс дэлхийн төвшинд хүрсэн байна гэж үзэж болно. Заримдаа сэтгэл зовох асуудал гарч ирдэг л дээ. Үе үе шалгахгүй бол болохгүй нөхцөл байдал ч гарч ирдэг. Сүүлийн үед бол шууд захиалсан хэрэглэгчдийн гар дээр очиход сэтгэл зовохооргүй болсон.
-Та хивсний үс, ноос унах хэмжээг багасгахад их хувь нэмэр оруулжээ. Өөр ямар асуудлыг шийдэхэд тусалсан бэ?
-Хивсний чанарын асуудлын 90 хувь нь энэхүү үс, ноос унах явдал байсан. Үлдсэн арван хувь нь ажилчдын ажилдаа хандах нягт нямбай чанар, зүтгэл, сэтгэл зүй байсан юм. Бэлэн болсон хивсийг хайш яайш, хайнга нэг өнцгийг нөгөө өнцөгтэй нь ян тан нийлүүлж, сул ч биш чанга ч биш хуйлж, эвхэнэ гэдэг бол маш чухал асуудал байсан юм. Үүнийг хэд хэдэн удаа ахин дахин сануулсаар, зассаар ирсэн юм. Ажиллаж байгаа хүн жаахан л сэтгэл зүрхээ зориулчихвал тийм хэцүү хүнд асуудал биш. Анх буруу эвхэж, хуйлснаас болоод хивсний хэлбэр дүрс алдагдаж, гомдол нэлээд ирдэг байсан. Бас хивсний ирмэгний захын оёдол янз янз байдаг байсан. Нэг хэсэгтээ бөөгнөрч, давхарласан, нэг хэсэгтээ хайш яайш тарамдсан гээд л. Ийм ижил биш оёдолтой байх нь үзэмжинд муугаар нөлөөлж байсан. Тухайн хийж байгаа хүнийхээ сэтгэл зүйтэй холбоотой байх л даа. Эдгээр доголдол, гологдолтой бүтээгдэхүүнийг засахад мөнгө хэрэггүй, гагцхүү хийж байгаа үйлдвэрлэгч хүний сэтгэл зүйг засах ёстой. Тэдэнд сайн хэлж, ойлгуулж, засч өгөх ёстой. Тиймээс л жил бүр хоёроос гурван удаа үйлдвэр дээр очиж, бүх ажилчдад Японы хэрэглэгчид ийм ийм гомдол хэлсээн гэж бүх гологдол, гарсан доголдлыг зураг хөрөгтэй нь үзүүлж, харуулаад цаашдаа юу юу анхаарахыг хэлж өгсөөр 10 жил болжээ. Би өөрийгөө зөвхөн хивс нийлүүлэгч гэж боддогүй. Нэг хөл минь “Эрдэнэт хивс” үйлдвэрт, нөгөө хөл минь Японд байдаг. Өөрийгөө энэ хоёр улсыг холбогч гүүр гэж боддог.
-Бельги улс үйлдвэрийн нэхмэл хивсээрээ хамгийн алдартай. Перс, Турк гээд хивсний үйлдвэрлэлээр тэргүүлдэг том гүрнүүд байна. Монголын “Эрдэнэт” хивс дэлхийн зах зээл дээр аль төвшинд байгаа гэж та бодож байна вэ?
-Хэр зэрэг дэлхийн зах зээлд экспортлогдож, гаргаж байгааг яг нарийн мэдэхгүй байна. Японд дэлхийн олон орны хивс зарагдаж байна. Түүнээс монгол хивс химийн ямар ч хольц, будаггүй, байгалийн 100 хувийн ноосоор хийсэн цор ганц бүтээгдэхүүн гэдгээрээ алдартай болж байгаа. Нарийн ширхэгтэй ноосон утсаар нэхсэн хивс маш өндөр төвшний гэж тооцогддог. Нейлон утсыг нарийхан болгоход амар. Ноосон утсыг бол жаахан хэцүү байдаг. Улам илүү чанар нь дээшилнэ гэдэгт би үргэлж итгэж явдаг.
-Монгол хивсийг яавал илүү өндөр чанартай болгож дэлхийн төвшинд хүрнэ гэж боддог вэ?
-Өнөө үе цахим худалдааны эрин зуун гэж хэлэхэд буруудахгүй болжээ. Монголоос хивс авчраад шууд хэрэглэгчдэд хүрч, таалагдан, ямар ч гомдол гарахгүйгээр сэтгэл амар олон жилийн турш хэрэглэх болсон цагт монгол хивс дэлхийн төвшинд хүрчээ гэж хэлж болно. Чанарын маш өндөр төвшин, баталгааг шаарддаг япончуудад монгол хивс хүлээн зөвшөөрөгдвөл дэлхийн төвшинд ойртлоо гэсэн үг. Одоо бол голдуу гадны орноос орж ирсэн импортын хивснүүдийг Япон талаас заавал нэг бүрчлэн дэлгэж үзэн шалгаж, дахиад хуйлж, дэлгүүр рүү зөөж байна. Ийм зардал, шат дамжлага гаргахгүйгээр шууд дэлгүүр рүү ачигдаж байвал чанарын өндөр баталгаатай байна гэсэн үг. Харин одоогийн байдлаар бол үе үе гомдол гардаг. Гологдол бүтээгдэхүүн гарч, эргүүлж өөрсдийн зардлаараа хүлээн авч, дахин шинийг явуулахаас аргагүй байдал хааяа гардаг. Тиймээс л бэлэн болсон бүтээгдэхүүнийг чанарын өндөр төвшинд, маш сайн шалгаж байж, экспортолбол дэлхийн зах зээл ойрхон байна.
-Монгол хивс авч хэрэглэж байгаа япон хүмүүс хэрхэн үнэлж, танд юу гэж хэлж байна вэ?
-Монголын талаархи ойлголт муутай хүн зөндөө байдаг. Сүмогоос цааш мэдэхээ байчихдаг л даа. Монгол хүн ямар хэлээр ярьдаг юм бэ гээд л асуудаг. Би ч гэсэн 10 жилийн өмнө Орос, Хятад хоёрын дундахь социалист гүрэн л гэхээс цаашгүй ойлголттой байсан. Харин өөрийн нүдээр хараад, ийм өнгөцхөн мэдлэгтэй явж байсандаа ичсэн. Орос, англиар чөлөөтэй ярьдаг хүн олон байсанд нь үнэхээр гайхсан. Хивс хэрэглэж байгаа хүмүүс монгол хивс гэдэг чинь ийм сайхан эд байсан юм уу гээд уулга алдсан нь ч бий. Тэгээд үнэ нь ч гэсэн боломжийн гэдэгт их тааламжтай байдаг. Перс, Иран зэрэг Газар дундын тэнгисийн орнуудаас ирж буй гар нэхмэлийн хивс Японд маш үнэтэй. Түүнээс хоёр, гурав дахин хямд үнээр цэвэр ноосон хивс авсан нь хамаагүй дээр гэж үзэж байгаа хэрэглэгч олон байна. Тиймээс тэр брэндийн загвар, хээтэй ойрхон, төстэй хивс сүүлийн үед хийж байгаа. Хямд төсөр материалтай учир хямдхан зарж байгаа гэсэн үг биш. Хэрэглэгчид худалдан авахад боломжийн үнэ гэсэн үг юм. Дунд зэргийн хэмжээтэй хивсийг одоо 50 мянган иенээр зарж байна. Нэг авчихвал 20-иос ч илүү жил хэрэглэнэ шүү дээ.
-Монгол ноосон хивс чийглэг уур амьсгалтай арлын улсад хэр зохистой, амьдрал ахуйд нь хэр нийцдэг вэ?
-Маш сайн зохицдог. Дөрвөн улирлын турш энэ хивснүүдийг би гэртээ дэвсч байна. Зун чийг маш сайн татаж авдаг. Гэр чийг даагаад байхгүй болно. Нартай сайхан өдөр сард нэгээс хоёр удаа гаргаж дэлгэж тавьдаг. Тэгээд л үс нь сайхан босоод ирдэг. Зуны халуун өдрүүдэд агааржуулагч хэрэглэнэ. Хүйтэн агаарыг энэ хивс шингээж аваад дороос сэрүүцүүлдэг. Үнэрийн хувьд бол хэрэглэх явцад аажим аажмаар алга болдог.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
55-MW Wind Park in Gobi desert
http://www.news.mn/r/328800
The European Bank for Reconstruction and Development (EBRD) is considering lending up to USD 30 million (EUR 28m) for the construction of the 55-MW Sainshand wind park in Mongolia’s Gobi desert.
The project is developed by Sainshand Salkhin Park LLC, a special purpose limited liability company owned by French energy major Engie, the IFU, Ferrostaal Industrial Projects and a local partner. The total project cost is estimated at USD 120 million.
The project envisages erecting 25 wind turbines on government-owned land to the southeast of Sainshand city, in the Gobi region of Mongolia.
The EBRD said that this project will help Mongolia diversify its coal-dependent power sector and cut carbon dioxide (CO2) emissions by up to 5 million tonnes over its lifetime. It will also see a new private entrant in the local power sector, where assets are almost entirely state-owned.
The bank backed the Salkhit and Tsetsii wind projects in Mongolia in 2012 and 2016, respectively.
08:30 |
Изменить сообщение
Ч.ҮЛ-ОЛДОХ
11-р сарын 3, 2015 8:53 am
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.
–Манай улс эдийн засаг, улс төрийн хямралын хүнд үед байна. Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа шинэ он гарна. Нөхцөл байдалд та ямар дүгнэлт хийж байна?
–Монгол орны өнөөгийн байдлыг томоор харах шаардлага бий болоод байна. Нэг талаас бид ардчиллын замаар 25 жил явлаа. Энэ замаар явахад өмнө нь үзээгүй олон зүйлийг тууллаа. Мэдээж ололт их бий. Гэхдээ нийгмийн замнал гэдэг өөрийн бартаатай, хир тоостой байдаг.
Энэ дунд өөрийгөө үргэлж хянаж, цэвэрлэж явахгүй бол болохгүй. Бодоод байхад бид зөвхөн эдийн засгийн хувьд биш улстөр, нийгмийн хувьд эргэж хянууштай, бодууштай байдалд хүрээд байна. Эдийн засгаас эхлээд яривал сүүлийн 7-8 жил 2008 оноос хойш явуулсан төрийн бодлого Монголын эдийн засгийг үндсэнд нь улстөрийн барьцаанд оруулж золиос болгосон. Дээр нь нийгэмд үүссэн янз бүрийн шударга бус явдал, эрх мэдэлтнүүдийн дураар авирлах явдлаас эдийн засаг маань хүнд байдалд орлоо. Би 2020 оноос нааш эдийн засаг маань өндийхөд хэцүү боллоо гэж бодож сууна.
–Ингэж үзэж буй эдийн засгийн үндэслэлүүдийг тодруулж болох уу?
–Энэ олон зүйлээр нотлогдоно. Юу гэвэл, улсын төсөв маань эдийн засгийн даацаасаа хэтэрч, сүүлийн 8-9 жил дандаа архаг алдагдалтай явж ирлээ. Улсын төсвийнхөө орлогоос бараг 10 гаруй хувиар давсан зарлага төлөвлөдөг. Тэрийгээ эдийн засаг нь даахгүй ийм байдалд орлоо. Нөгөө талаас, өр зээлийн асуудал байна. Эрх мэдэлтнүүдийн хэтэрхий дураар аашлах явдал хавтгайрснаас болж, Монголын өр одоогийн төр, засгийнхны хүлээн зөвшөөрч байгаагаар 21 тэрбум, хэрэв Оюутолгойн нөөцийг барьцаанд тавьж, хүнд аваад өгчихсөн зээлээ давхар тооцоод үзвэл, 27-28 тэрбум ам.долларын өртэй боллоо. ДНБ–ээс хоёр дахин давсан өр. Энэ талаас авч үзвэл, манай улс Грекийн юм уу, Украины араас ороход бэлэн болчихоод байна. Украины өр бас ч гэж манайхыг бодвол бага юм шүү дээ. Тэгэхээр улс дампуурлын ирмэгт очлоо гэсэн үг. Ирэх оноос Монгол Улс өрөө төлж дийлэхгүй байдалд ороод байна. Дээрээс нь эдийн засгийн гол салбаруудад шинэ хөрөнгө оруулалт, ирээдүйд түүнтэй өрсөлдөхүйц ямар нэгэн дорвитой өсөлт өгөхүйц бэлдэц байхгүй. Иймээс бид хүнд байдалд орж байгаа юм.
–Манайхан тайлбарлахдаа арай өөрөөр, тухайлбал дэлхийн зах зээл дээр Монголын экспортын барааны үнэ унаснаас ийм байдалд орлоо гээд байгаа. Энэ талын нөлөөллийг Та ямраар харж байна?
–Олонх нь тэгж хэлж байна л даа. Гэхдээ уул уурхайн салбар руу шунаж, түүн рүү хамаг хөрөнгө оруулалтаа хийж, тийшээ зүтгэж байхдаа эрсдэлтэй, долгион ихтэй хүнд салбар гэдгийг нь бүгдээрээ ойлгож байсан, харж ч байсан. Гэсэн атал тэр чигээрээ явсаар ийм байдалд орлоо. Энэ дахиад л Монголын төрийн бодлогын хүрээний асуудал. Ер нь Монголын эдийн засаг өөрийн дотоод хуримтлалаар жилдээ 6-7 хувийн өсөлт үүсгэх чадвартай. Гэтэл бид хийсвэр 17 хувь, түүнээс дээш гэхчлэн ярьж хоосон гүйгээд байдаг. Үндэсний эдийн засаг өөрөө өөрийгөө тэтгэж авч явдаг байтал гадны хөрөнгө оруулагчдын гарыг харж, тэдэнд ая тал засч үйлчилнэ гэдэг зарим талдаа хортой нөлөөтэйг бид өнөөдөр харж байна. Муу дээр муу, муухай дээр улцан нэмэр гэж эдийн засгийн энэ алдаатай бодлогод хамгийн их нөлөөлсөн зүйл бол Оюутолгойн асуудал. Оюутолгой Монголын эдийн засгийг өөд нь сэвхийтэл татаад явчих төсөл байсан. Гэтэл анхнаасаа Оюутолгойн хөрөнгө оруулагчдыг дулдуйдаж тэдний эрхшээлд орсноос болж одоо тэндээс орж ирэх юм тун хомс болсон. 2037 он хүртэл бид ашиг хувааж чадахгүй болчихсон. Үүнийгээ эрх мэдэлтнүүд тухайн үедээ мэдэхгүй биш мэдэж байсан. Олон нийт ч дуугараагүй биш дуугарсан. Олон түмнийхээ үгийг сонсохгүй, зөвхөн гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий эрх мэдэлтнүүд хувийн эрх ашгаа бодсноос ийм боллоо.
–Одоогоос жил гаруйн өмнө эдийн засаг хүндэрч болзошгүй боллоо гээд шинэ Засгийн газар томилсон. Ололт ер нь байсан уу. Эрх барьж байгаа улс төрийн намуудад Та ямар дүн тавих вэ?
–Томилсон дүр зургаасаа эхлээд тун сонин шүү дээ. 2008-2012 оны хооронд Ардын нам толгойлж, АН халаасанд нь хавчуулж явсаар эдийн засгаа унагаасан. 2014 оноос юу болов гэвэл, АН нь толгойлж, МАН нь ороод бас л бодлого явуулах гээд бүтсэнгүй. Энэ юуг харуулж байна гэвэл, Монголын улс төрийн хоёр том намын аль нь ч үндэснийхээ эдийн засгийг аваад явах чадваргүй. Хоёулаа нийлээд ч энэ ачааг даахгүй гэдгээ харууллаа. Хажууд нь төр, засагт орж байгаа бусад улстөрийн хүчнүүд бий л дээ. ИЗНН, “Шударга ёс” эвсэл байна. Төр, засагт оролцож буй улстөрийн энэ хүчнүүд өөрийн эрүүл саруул бодол, дуу хоолойг гаргасангүй. Хавчуурга улстөрийн хүчнүүд болж хувирлаа. Тэгээд л чамайг орхилоо, би өөр хүнтэй нийллээ гээд явдаг. За тэг дээ гээд л. Буцаж ирээд чамайгаа гуйхгүй бол болохгүй нь гэдэг. Эргээд за тэгье дээ гээд явдаг. Ийм ааш аяг нь тогтворгүй гэр бүлийн байдлаар явсаар бүх зүйл өнгөрлөө.
–Одоо сонгууль ойртож байна. Улстөрийн намууд бодлогоо тодорхойлж, чиглэлээ гаргах цаг болсон байлтай. Гэтэл 2012 оны сонгуулийн амлалтаа хэр биелүүлэв гэдэгт судалгаа, дүгнэлт хийж, дуугарч байгаа улстөрийн хүчин алга. Өнгөрсөн болон удахгүй эхлэх сонгуулийн зургийг Та юу гэж харж байна?
-2012 оны сонгуульд орсон мөрийн хөтөлбөрүүдийг нь аваад үзвэл, Ардчилсан нам ч, Ардын нам ч ялгаагүй нефть боловсруулах үйлдвэр байгуулна, төмөрлөгийн үйлдвэртэй болно, зэсийн үйлдвэр, цахилгаан станц байгуулна гээд амлаагүй юм байхгүй. Түүнээс нэг нь ч байхгүй. Саяхан цементийн үйлдвэр ашиглалтад орууллаа гээд сүр дуулиантай зарлана лээ. Тэр цементийн үйлдвэр биш. Цементийн глинкр буюу шатаасан чулуугаа гаднаас авч энд тээрэмдэх тухай л асуудал. Цементийн үйлдвэрийн гол зүйл нь шатаах технологи, түүнийхээ зардалд байдаг юм. Тэгэхээр манайхан гаднаас хараат байдлаа улам нэмэгдүүлж байгаа, дотооддоо байгаа өөрийн түүхий эдээ ашиглахгүй байна гэсэн үг. Үүний хажуугаар энэ жил цаг агаар хүндхэн, үр тариа бага авлаа. Өвөлжилт ямар болох нь вэ гэвэл мал аж ахуйн хувьд төвөгтэй байдал үүслээ. Малчид маань ХААН банкны өрөнд баглагдаж, төлгөн хонь нь 50 мянган төгрөг хүрэхээ больсон. Хөдөө орон нутагт бартрын худалдаа өргөжсөн. Энэ юуг харуулж байна гэвэл, Монголын хөдөө аж ахуйн салбарт хямрал гүнзгийрлээ. Дээд талд байгаа төрийн бодлогоо аваад үзэхэд мөнгөний бодлогоо 2012-2013 оны үед нэг хэсэг садартал тавьж баахан инфляц үүсгээд хаячихсан.Түүнээс хэн хожсон нь тодорхой. Дотоодын үйлдвэрлэгчид энэ инфляциас юу ч долоогоогүй. Гагцхүү уул уурхайн компаниуд хожсон. Гадаад худалдаа 20-30 хувь унасан ч валютын ханш хоёр дахин сулрахад тэд л хожиж гарлаа. Нөгөө талд нь монголчууд хохирсон. Тухайн үед 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан хүн 200 ам.долларын тэтгэвэртэй гэж явлаа. Одоо бол тэр хүн 150 ам.доллартай хоцорч байна. Өөрөөр хэлбэл, бодит орлого нь 25 хувиар буурлаа. Ингэж монголчууд хохирч үлдлээ.
–Энэ байдлыг өөрчлөх асуудал чухал. Үүний тулд өнөөдөр УИХ–аар төсвийн тодотгол, 2016 оны улсын төсвийг хэлэлцэж байгааг Та ажиглаж байгаа байх. Нааштай зүйлүүд, харагдах юм уу. Салбарын яам нь ч, эдийн засагч гишүүд ч эр зориг шаардсан их сайн төсөв болсон гээд байгаа?
–Шинэ бодлого огт харагдахгүй байна. Ухаалаг төр ямар ч хямралаас эдийн засгийнхаа бүтцийг өөрчилж, тэр чиг баримжаандаа үйлдвэрлэлийнхээ бол технологид нь өөрчлөлт хийж гардаг. Нөгөө талаас төр засаг ухаалаг байхын тулд эдийн засгаа жолоодох, зохицуулах механизм, түүнийхээ архитектурыг өөрчилдөг. Гэтэл Монголын төр татварынхаа бодлогыг өөрчилж чадахгүй байна. Зээлийн хүүгийн болоод цалин, хөлсний бодлогоо өөрчилж чадахгүй байна. Эдийн засгийн ямар ч өөрчлөлт хийх чадвар алга. Яагаад гэвэл, 2013 онд хөрөнгө оруулалтыг дэмжих хууль гаргасан. Тэр АН–ынхны энэ үед үлдээсэн хамгийн том “нүгэл” болж хувирлаа. Тэр хуулиар бүх гар, хөлийг нь хүлчихсэн учраас одоо эдийн засгаа зохицуулах ямар ч боломжгүй. Ийм байдлаар 2016 оны төсвийн асуудал үндсэндээ шийдэгдэж байна. Ингээд бодоход эдийн засагт гэрэл гэгээ алга, байдал хүнд байна.
–Тэгвэл эдийн засгийн энэ хүндрэлийг давж гарах улстөрийн зориг, механизм манайханд байна уу?
–Одоо байгаа улстөрийн хүчнүүд аль нь ч бусдаасаа ялгарах юм алга. Бүдэг саарал харанхуй орчинд л байна. Дураараа авирлах, хууль мөрдөхгүй байх нь хэвийн үзэгдэл болж. Хамгийн наад захын жишээ гэхэд л, шинэ Засгийн газар байгуулагдсаныг хар. Газрын хэвлий дэх байгалийн баялаг бүх ард түмний мэдэлд байна, төрийн өмч байна гэхэд нэг Ерөнхий сайд нь хэдэн компанийн захирал дагуулж очоод Оюутолгойн орд газрыг тэр чигээр нь гадаадын компанийн авсан зээлийн барьцаэанд тавьчихаад ирлээ. Ерөнхий сайд гэдэг чинь төр биш шүү дээ. Төр гэдэг чинь Засгийн газар нь, УИХ нь, Ерөнхийлөгч нь орж байж төр болно. Гэтэл эндээс эхлээд хууль зөрчөөд дураар аашилж эхэлсэн. Ингээд бодоход Монголд хууль дээдлэх ойлголт алга болж. Хамгийн сүүлийн баримт гэхэд л, сая УИХ дээр баахан яриа болсныг олон нийт харж, сонссон байх. Их хурал маань Үндсэн хуулийн цэцийг хахуульдлаа. Засгийн газрын нэг гишүүнийг огцруулах асуудал хэлэлцэхээр болтол Үндсэн хуулийн цэц нь болохгүй гэж дүгнэлт гаргасан. Уг нь болж л байсан шүү дээ. Ингээд харахад бид хаашаа явж байгаа нь тодорхой. Монголд хариуцлагын тогтолцоог бий болгохгүйгээр, улстөрийг эрүүлжүүлэхгүйгээр эдийн засгийг өөд нь татах боломж байхгүй.
–Сүүлийн үед алдаа завхрал, гажуудлыг засна гэхээр хүмүүс Үндсэн хуулийн тухай ихээхэн ярьж байна. Харин өөрчлөлт хаашаа явж, юунд хүргэх тухайд бүрхэг байна?
–Яриад байгаагийн гол санаа нь Ерөнхийлөгчөө Их хурлаас сонгодог болох тухай байх шиг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг Их хурлын 76 гишүүн сонгох нь л дээ. Тэгээд Ерөнхий сайддаа бүх эрх мэдлийг өгч тэр нь Засгийн газраа Их хурлын гадна байгуулаад явна гэнэ. Одоогийн Засгийн газрыг харахад, миний ойлгож байгаагаар гадаадын баяны гал тогооны өрөөнөөс гарсан Засгийн газартай байна шүү дээ. Үүнээс өөр эрх мэдлээр тоглодог Засгийн газар гэж хаа байхав. Монголын ард түмэнд өнөөдөр төрөө төвхнүүлэх маш том ганхашгүй үүрэг нь Ерөнхийлөгчөө сонгох шүү дээ. Ард түмэн нэг тойрог болж Ерөнхийлөгчөө сонгодог, итгэдэг. Гэтэл Ерөнхийлөгчийг Их хурлаас томилдог болох юм бол яах вэ. Их хурал гэдэг маань юу билээ. Ташаа төсөөллөөр бол Ардчилсан нам, Ардын нам хоёрын гол өрсөлдөөний талбар биш шүү дээ. Одоо Монголын улс төрийн тавцан дээр олигархиуд гараад ирлээ. Өмнө нь Монголын эдийн засаг, улстөрийн ашиг сонирхлыг зангидсан олигархи бүлэглэл гэж байгаагүй, одооны шинэ үзэгдэл. Гадны аж ахуй нэгжүүдийн сонирхол ороод ирлээ. Магадгүй гадны том гүрнүүдийн улстөрийн сонирхол ч энэ дотор ороод ирсэн байхыг үгүйсгэхгүй. Монголын улстөрд тоглогчид олон янз болж. Ийм нөхцөлд Монголын төрийг улам хэврэг болгож, Ерөнхий сайд гэж нэг хүн томилоод ард нь дураараа болдог бол бид Украиныг харж байна. Арсений Яценюк гэдэг хүнийг Америкаас авчирч томилоод нөгөөх нь юу хийж суугааг нь. Бид ийм байдал руу орж болохгүй.
–Ер нь тэгээд Монголын нөхцөлд гэрэл гэгээ байна уу?
–Миний харж байгаагаар бол Монгол Улсын Ерөнхийлөгч таван хуулийн төсөл өргөн барьсан. Захиргааны тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хариуцлагын тухай хууль, Намуудын тухай хууль, Нийтийн хэлэлцүүлгийн тухай хууль гэсэн энэ таван хуулийн төслийг өргөн барьсныг УИХ батлаад явбал Монголд улстөрийн, хариуцлагын эрүүл орчин бүрдэхэд тустай. Хамгийн чухал алхам. Гэтэл хараад байхад УИХ тэр хуулийн төслүүдийг хэлэлцэх сонирхолгүй. Магадгүй хэлэлцэхгүйгээр дараагийн сонгуульд орж ч болзошгүй. Ийм байр суурь баримталж буй улстөрийн хүчнүүд өнөөдөр Монголын улс төрийн тавцангаас буух цаг нь болжээ. Тэгээд цааш явахад энэ ялзрал, доройтлыг гэтэлж эрүүл зам сонгох асуудал л чухал. Тэгж чадахгүй бол улс орны хувь заяа хоёр хаалгаар л гарна. Нэг нь гадны ашиг сонирхолтнууд юм уу компанийнхан төрийн нуруун дээр мордож аваад колончлолын талбар болгож гаднын компаниудад мөлжүүлчихээд гаслах дуугаа дуулаад сууж байдаг улс болж хувирна. Нөгөө зам нь нийгэм шударга бус байдал , олхиогүй явдлын эсрэг хүчтэй тэмцэх юм бол сөргөлдөөнд орох аюултай. Энэ хоёр аль нь ч хүсүүштэй зүйл биш. Эрүүл саруул ухаанаар Монголын улс төрийг эрүүлжүүлэх нь л чухал. Өнөөдөр сонгууль ойртсон үе. Улс төрийн хүчнүүд миний байр суурийг янз янзаар харах байх. Миний бодоход, өөртөө шүүмжлэлтэй хандахгүй, өөрийн арчаагүйг тольдохгүй бол гаднын хэн ч ирээд “Чи яагаад ингэдэг юм бэ” гэж хэлэхгүй. Магадгүй гаднын хөрөнгө оруулагч гээд манайхны шүтээд байгаа дотор ихэнх нь луйварчид, олонх нь Монголоор дамжиж хөлжихийг хүсэгчид яваа. Тэд харин ч урьдхаа яая гэж байхад дээрээс нь нэрмээс болно. Улстөр, эдийн засагт сүүлийн үед тод харагдаж байгаа бас нэг зүйл бол өөрсдөө хувь заяагаа тэтгэж, эдийн засгаа өөрийн хөдөлгүүртэй болгож хөгжүүлэх бодлогоос илүү гаднын хөрөнгө оруулалт, гаднын зээл гэж ярьдаг хүн олон болжээ. Гаднын хөрөнгө оруулагчдын төлөө гэж орилж хашгичдаг,тэгээд бүх сонин хэвлэл, цахим хуудсууд, телевизээр ярьдаг болж. Тэдний цаана их тодорхой сонирхол байна.
–Тухайлбал?
–Гаднын хөрөнгө оруулагч гэдэг тохиолдлын хүмүүс, тэд Монголын боловсруулах үйлдвэр юм уу, багаж хэрэгслийн үйлдвэрт хөрөнгө хийгээгүй шүү дээ. Ердөө л Монголын уул уурхайг сонирхож, баялгийг нь цөлмөх гэж ирж байгаа. Тэдний хахуулиар амьдардаг, тэдэнд үйлчилдэг түшмэдийн бүлэг Монголд бий болсон нь бодит аюул. Хоёрдугаарт, гаднын хөрөнгө оруулагчдад үйлчилж, тэдний гарыг долоож амь зогоодог, манай Ерөнхий сайдын хэлдэгчлэн хаялгыг нь авч амьдардаг компаниуд, үйлчлэгчид бий болжээ. Гуравдугаарт, гаднын хөрөнгө оруулагчдын Монгол дахь бие төлөөлөгч болж, тэдний өмнөөс ухуулга хийдаг, эрх ашгийг нь хамгаалдаг лобби бүлэг, төрийн бус байгууллага хүртэл бий болоод байна. Дөрөвдүгээрт, тэдний захиалгаар Монголд хууль гаргадаг, тэдний төлөө Их хурлын гишүүнийхээ товчийг дардаг, тэдэнд үйлчилж хуулийн төсөл хийдэг төрийн түшээд бөөн бөөнөөрөө байна. Ийм замаар явж бид хямралаас гарахгүй.
–Тэгвэл ямар гарц байна?
–Үндэснийхээ эдийн засагт түшиглэсэн, өөрсдийнхөө хэрэгцээнд зориулсан, дэлхийн зах зээл дээр боломжийн үнэ хүрэх баялаг бүтээж байж бид хямралаас гарна уу гэхээс биш гаднын хэн нэгэн баян ирж Монголыг өөд татах тухай асуудал байхгүй. Иймэрхүү үлгэр ярьж байгааг эдийн засгийн алуурчдын сүүлийн үед Монголд хэрэгжүүлж байгаа номлол гэж үзэх хэрэгтэй. Үүнийг бид гэтлэх ёстой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
_____________________________________________________________________________________________________
Д.ТҮВШИН
Өвчтэй, зовлонтой хүний зовлон дээр дөрөөлж, мөнгө олохыг урьтал болгодог хүн хааяагүй л байдаг. Эрүүл мэндийн салбараар бизнес хийж болно. Гэхдээ хүн сэтгэл, мөс чанартай хүн энэ бизнесийг эрхлэх учиртай гэж АНУ–д физикийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан Д.Наранбаатар хэлж байна. Тэрээр элэгний “Оном” сангийн ТУЗ–ийн дарга юм. Түүнтэй ярилцлаа.
–Элэгний С вирусийн эмтэй хэзээ анх танилцаж Монголдоо оруулж ирье гэж бодов. Дэд сайд асан Ж.Амарсанааг Америкт урьсан нь хэзээний явдал вэ?
–Манай “Оном” сан 2013 онд Монголд элэгний цогц судалгааг хийсэн юм. Монголд 200 мянган хүн элэгний өвчлөлтэй гэж гарсан. Арван хүний долоо нь элгээр нас барж байна. Монголчууд мах их иддэгтээ, архи их уудагтаа биш, ерөөсөө л монголчуудын дунд элэгний вирусийн халдвар их байгаа юм. Энэ судалгаагаа Монголын эрдэмтэддээ танилцуулахдаа Ж.Амарсанааг урьсан. Ж.Амарсанаа тухайн үед Эрүүл мэндийн дэд сайд байсан. Танилцуулгын дараа би Америк руу явсан. Тэнд Стэнфордын их сургуулийн төгсөгч Греиг Алтонтой танилцсан юм. Учир нь тэдний байгууллага элэгний С вирусийг эмчлэх эм гаргаснаа танилцуулсан байсан нь миний сонирхлыг асар их татсан л даа. С вирусийг эмчлэх софосбувир эм гурван сарын курс нь 900 ам.доллар байсан.
–Тээвэр, гаалийн зардал нь ороогүй үнэ үү?
–Орсон үнэ. Тэгсэн дөрөвдүгээр сард Ж.Амарсанаа над руу яриад би наана чинь нэг хуралд оролцохоор боллоо. Тэгэнгээ С вирусийн эм үйлдвэрлэж буй компанийн чинь хүмүүстэй уулзья гэсэн. Би америкчууддаа “Манай дэд сайд ирэх нь, хувийн элэгний эмнэлэгтэй, хамтран ажиллах боломж бидэнд байна” гэж маш их найдлага тээж танилцуулсан. Ингээд Ж.Амарсанаа ирсэн. Бид маргааш нь компанитай нь танилцуулсан, тэр үед Гадаад харилцааны сайд байсан Г.Занданшатар Стэнфордын их сургуулийн зочин эрдэмтний хувиар лекц уншиж байхтай нь таарсан. Тэнд байх зочид буудлынх нь зардлыг хүртэл би хувиасаа төлсөн л дөө. Гэтэл тэр уулзалт, танилцуулгууд дээр Ж.Амарсанаа нэг их юм ярьж өгөхгүй, нэг л хайнга, үл тоомсорлосон байдалтай яваад байсан. Уулзалтын дараа тухайн үед Сан–Францискогийн Ерөнхий консул байсан Ц.Анхбаяр гарч ирээд “Гурван сарын курс эмчилгээ нь 900 ам.доллар гэдэг чинь гайгүй үнэ юм биш үү” гэж ярьж байхад Ж.Амарсанаа хажууд зогсч байсан. Тэр үед Харвони гэж уудаг эм бас гарч байгаа тухай яригдаж байсан үе.
Орой нь зочид буудалд нь хүргэж өгөөд гадаа нь жаахан юм ярьж суутал Ж.Амарсанаа “Би энэ эмийг маш том бизнес гэж харж байна. Чи надтай хамтраад энэ бизнесийг хий. Ашгийн 80 хувийг нь би авья, 20 хувийг нь чи ав. Би өвчтэй хүмүүсийн мэдээллийг ХӨСҮТ дээр ч юм уу цуглуулаад нэгдсэн байдлаар оруулж ирнэ” гэсэн. Тэгэхээр нь би “900 ам.доллар дээр таван ам.доллар нэмсэн ч манай ард түмэн үнийг нь дийлэхгүй шүү дээ. Харин ч Турк зэрэг олон орон шиг улс нь худалдаж аваад иргэддээ үнэ төлбөргүй тараах ёстой. Тэгээд ч энэ бол гурвалсан эмчилгээтэй эм. Дан ганц софосбувир эмийг уухгүй. Цаана дахин эм, тариа хоёр хавсарч хэрэглэх ёстой. Зөвхөн нэг тариа нь 220 ам.долларын үнэтэй. Гурван сарын эмчилгээ нь 5000 орчим ам.доллар болно. Чи төрийн сайд хийгээд явж байж ийм юм ярьж байгаа бол би чамаар энэ ажлыг хийлгэхгүй” гэсэн. Ж.Амарсанаа “Чи юу гэж хүний бизнесийг булаагаад байгаа юм. Чи ер нь юу хийсэн юм бэ?” гэж давшилсан. Хариуд нь би “Миний хийж байгаа ажил бол цагаан мөртэй. Харин чи ард түмний дэмжлэгээр төрийн сайд болчихоод сайн сайхан юм хийхийн оронд ингэж ч явах гэж дээ” гэж хэлсэн. Ингэж бид хоёр жаахан онцгүй салсан. Өглөө нь над руу уучлал гуйсан мессеж явуулсан байсан. Одоо ч надад тэр мессеж нь бий.
Явсных нь дараа Ерөнхий консул Ц.Анхбаяр над руу утасдаад “Гадаад яамнаас Ж.Амарсанаа дэд сайдыг хаана байна гээд сураглаад байна. Олон улсын хуралд оролцоно гэж ирээд тэрэндээ ч суулгүй нааш ирсэн юм шиг байна. Явсан уу?” гэж асуусан. Ж.Амарсанаа бол төрийн нэрээр хуралд ирчихээд тэрэндээ ч суулгүй, хувийн ажлаа хөөцөлдөж явсан хүн юм билээ л дээ.
–Монголд ирэнгүүтээ хэвлэлийн хурал хийгээд эм оруулж ирэх гэж байгаа талаараа яриад явчихсан уу?
–Нөгөөдөр нь Монголоос мэдээний линк ирснийг хартал Ж.Амарсанаа хэвлэлийн бага хурал хийгээд элэгний С вирусийг эмчлэх эм 1800 ам.доллараар оруулж ирэх гэж байгаа тухайгаа ярьсан байсан. Би мэл гайхсан. Юун 1800 ам.доллар вэ. Ерөнхий консул Ц.Анхбаярыг “900 ам.доллар чинь гайгүй үнэтэй юм биш үү” гэж хэлэхэд хажууд зогсож байсан хүн. Мань хүн яг буруу ойлгож гээд, би бизнес хийх гэж зориуд тэгж ярьсанд нь огт итгээгүй юм.
2014 оны зургадугаар сард Греиг Алтон нарын хүмүүс Монголд ирдэг юм. Н.Удвал сайдтай уулзахаар болоод биднийг ЭМЯ–ны уулзалтын танхимд сууж байтал сайд биш, дэд сайд Ж.Амарсанаа нэг гадаад харилцааны мэргэжилтэнтэйгээ ороод ирсэн. Өөрийнхөө комбинацийг л ярих гэж зориуд биднийг сайдтайгаа уулзуулахгүй байна гэдгийг тэгэхэд шууд мэдсэн. Сүүлд сонссон, Н.Удвал сайд дээрээ явж ороод “Та миний хийх гэж байгаа бизнесийн урдуур орлоо. Би энэ хүмүүстэй уулзана” гэж хэлсэн юм билээ. Протоколоороо уг нь ингэж болохгүй шүү дээ. Үүгээр зогсохгүй уулзалт дундуур телевизийн камер ороод ирсэн. Биднийг их эвгүй байдалд оруулсан л даа. Ж.Амарсанаа “Сайд бичлэг хийгээрэй гэсэн. Манай төр наад эмийг чинь худалдаж авч чадахгүй. ХӨСҮТ дээр ч юм уу хүмүүсийн мэдээллийг цуглуулаад тэгээд оруулж ирье” гэж хэлсэн.
–Тэр бичлэг нь орой телевизээр цацагдсан уу?
–Үгүй. Бид нар хэлээд болиулсан. Манай хүмүүс тэр уулзалтаас маш их ууртай гарч ирсэн. “900 ам.долларын эмийг 1800 гэж зарласан, ер нь энэ хүнээс хол байх ёстой юм байна” гэж ярьцгаасан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ–ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, сайд С.Эрдэнэ, байнгын хорооны дарга Д.Батцогт гээд олон хүнтэй дараа нь уулзаад, дэд сайд Ж.Амарсанаа ийм бизнес хийх гээд яваад байна шүү гэдгийг хэлсэн. Яг буцахын урьд орой Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзсан. Ж.Амарсанаа бас уригдсан байсан. Бид нарыг маш сайхан хүлээж авсан. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Төгсгөлд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, бид хоёрыг дэргэдээ зогсоож байгаад “Чи ажлаа л хий. Хэвлэлийн ажил чинь түрүүлээд байна” гэж Ж.Амарсанааг зэмлэсэн.
–Н.Удвал сайд та нарыг ер нь хүлээн авч уулзаагүй юм байна, тийм үү?
–Н.Удвал сайд биднийг “АН–ын нөхөд байна, Ерөнхийлөгч дэмжээд байгаа юм байна. Гол нь хулхи бараа шахах гээд байна” гээд уулзахгүй байсан юм билээ. Энэ ч бас гайгүй. Ж.Амарсанаа бидэнтэй яаман дээр уулзахдаа “Энэ гадны компани төчнөөн мянган ширхэгийг худалдаж ав” гэж шахлаа гэж хурлын худал протокол үйлдээд сайддаа танилцуулсан байдаг юм. Ж.Амарсанаа гадаад харилцааны мэргэжилтэнтэйгээ хуйвалдсан юм шиг байна лээ. Бид тийм зүйл огт яриагүй. Ж.Амарсанаагийн ажил хэвлэлээр л сайн явдаг юм билээ. Өдөр тутмын сонинд Ж.Амарсанаа “Элэгний С вирусийн эм оруулж ирэхэд сайд саад болж байна” гэсэн утгатай ярилцлага өгсөн байсан. Гэхдээ сүүлд нь Н.Удвал сайд биднийг зөвөөр ойлгож эхэлсэн. Н.Удвал сайд Ж.Амарсанаагаасаа жаахан жийрхээд байсан юм шиг байна лээ.
–Ж.Амарсанаа танай санг цагдаад өгч шалгуулсан байх аа. Ямар үндэслэлээр шалгуулсан юм бэ?
–Дараа нь бид нар Н.Удвал сайдтай уулзсан л даа. Тэгэхэд манай дэд сайд элэгний өвчтэй хүмүүсийг өрөөндөө бүртгээд Эрүүл мэндийн яам маань бүртгэлийн газар боллоо гэж хэлсэн. Ж.Амарсанаа туслахаараа дамжуулаад хүмүүс бүртгээд байсан юм билээ. Төрийн банкин дээр хүртэл данс нээлгэчихсэн. Харин биднийг тусгай дугаараар өвчтөнүүдийн мэдээллийг авч байсан гэж буруутгасан. Цагдаа орж ирээд “Эм чинь хаана байна?” гэсэн. Манайх эм зардаг газар биш гэдгээ хэлсэн. Биднийг шалгаад юу гарах вэ дээ.
–Бас Ж.Амарсанаа чинь сайд Н.Удвалтайгаа шүүхдэлцэж байсан байх аа?
–Байнгын хорооны хурал дээр М.Энх–Амгалан гишүүн энэ талаар сайдаас асуутал Н.Удвал “Манай дэд сайд мөнгө олох зорилгоор яаман дээр хүмүүс бүртгэж байгаа” гээд хэлчихдэг юм. Үүнээс бол “Нэр хүндэд халдлаа” гэж сайдыгаа шүүхэд өгсөн. Тэгээд үүнийгээ яаж ийгээд аргалчихаад “Миний буруугүйг шүүх тогтоолоо” гээд Ж.Амарсанаа хэвлэлээр ярьж байсан л даа.
-1800 ам.доллар гээд зарлагдсан эм маань хэзээ бодит үнэ болох 900 руугаа буусан бэ?
–Бид нар Ерөнхийлөгчөөс өгсүүлээд уулзсан бүх сайд, дарга нарт “900 ам.долларын эмийг энэ дэд сайд чинь будлиулаад байна шүү” гэдгийг хэлээд явсан учраас Ж.Амарсанаа нэг л өдөр үнэнд гүйцэгдсэн л дээ. Арванхоёрдугаар сард дэд сайдаас буусан. Дараа нь харин сайд болсон Г.Шийлэгдамба, дэд сайд Д.Атармаа нар биднийг бүх талаар дэмжиж ажилласан. Бид гурвалсан үйлчилгээтэй, өндөр үнэтэй софосбувирыг биш, Харвони эмийг оруулж ирсэн. Одоо энэ эмийг “Омбол” ХХК, “Эм импекс” хоёр оруулж ирж байгаа. Хоёр компани сонгосон учир нь монополь үүсгэхээс сэргийлсэн.
–Өөрийн чинь ярианаас Ж.Амарсанааг төрд ойртуулж болохгүй хүн юм гэсэн бодол төрлөө?
–Төрийн ажил биш, хувийн бизнес хийх гэж улс төрд орж ирсэн хүн байна лээ. Энэ хүнд мөнгө л чухал. Хүний мөс чанарын тухайд юу ч байхгүй. Мөнгө л олж байвал хүн эрүүл болно уу, өвчтэйгээрээ үлдэнэ үү тэр хамаагүй. “Хаппи веритас” эмнэлэг дээр хэчнээн хүн хохирч байна гэж бодож байна. Тэднийх шинжилгээг гар аргаар буюу угаалгын машинаар яривал хагас автомат машинаар тоолдог болохоор алдаа гараад байдаг. Хүмүүсийг Д буюу дельта вирусгүй гээд л явуулчихна. Би тэдэнд зөндөө хэлсэн. Одоо л ойлгоод зөв шинжилгээ хийж эхэлж байх шиг байна. В вирусийн тенофовир гэж америкт зургаан ам.доллараар зардаг эмийг “Хаппи веритас” 225 мянган төгрөгөөр зарж байсан. Бид нар уг эмийг үйлдвэрлэдэг Mylan компанитай холбоо тогтоогоод “Танай дистрибьютер компани чинь энэ эмийг хэт өндөр үнээр дамлаж байна. Та нар үүнийгээ болиулаач” гэж хэлсэн. Одоо “Эм импекс” компани дээр энэ эмийг 25 мянган төгрөгөөр зарж байгаа. Гэтэл Ж.Амарсанаа “Би Азийн олон улсын байгууллагатай ярьж байгаад үнийг буурууллаа. Одоо та энэ эмийг уухын тулд 400 хэдэн мянган төгрөгийн шинжилгээнд хамрагдсан байх ёстой” гээд хэвлэлээр шоудаад эхэлсэн. Дараа нь өөрийн эмнэлэг дээр бүртгэлтэй байгаа бүх хүмүүс рүү шинжилгээ хийлгэ гээд утасдсан байна лээ.
–Наана нь ингэж мэдэгдэж байгаагаас биш өөр ямар, ямар эмийг ингэж өндөр үнээр дамласан бол?
–Уудалбал зөндөө л юм бий. С вирусийн эм орж ирэх гэж байгаатай холбогдуулаад баахан хүнийг өндөр үнээр шинжилгээнд хамруулсан байдаг юм. С вирусийн шинжилгээний хүчинтэй хугацаа нь гурван сар. Харвони эм 12 дугаар сард орж ирсэн. Тэгэхэд 7 сард шинжилгээ хийлгэсэн хүмүүсийн шинжилгээний хариу хүчингүй болчихож байгаа юм. Хэдэн мянган хүн дахин шинжилгээ хийж баахан мөнгөөрөө хохирсон. Тэр хүмүүс хэвлэлийн бага хурал хүртэл хийсэн шүү дээ. Тэгж байж “Хаппи веритас” арай гайгүй болсон.
–Танай сан дэргэдээ “Элэгний төв” гээд эмнэлэгтэй. Энэ бүх ярианы эцэст өрсөлдөгч эмнэлгээ дарахын тулд ийм зүйл ярилаа гэх байх даа?
–Ж.Амарсанаа намайг тас цохиж хэзээ ч чадахгүй. Яагаад гэвэл би мань хүний тухай яриад л яваад байгаа. Би яагаад энэ талаар өмнө нь ярьдаггүй байсан бэ гэхээр бид нар гудамжинд гарч ирээд зодолдоод унах утгагүй байсан байхгүй юу. Эм нь орж ирээгүй, юу нь ч болоогүй байхад зодолдоод унахаар хоёулаа л муухай харагдана шүү дээ. Би бүр сонгуулийн дараа тусгай өгүүлэл бичнэ гэж бодож байгаа. Одоо Монголд зарагдаж байгаа элэгний эмнүүдийг улам хямдруулж оруулж ирэх ёстой. Бид нар бүгдийг нь мэдэж байгаа учраас манай компаниуд одоо үнээ нэмж чадахгүй байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа. Сүүн мөртэй ажилд нь улам их амжилт хүсье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
“Оном” сангийн ТУЗ-ийн дарга, доктор Дашдоржийн Наранбаатар Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төржээ. Есөнбулаг сумын арван жилийн хоёрдугаар сургууль, МУИС-ийн Физикийн анги төгссөн. 2000 онд АНУ-ын Пүрдү-(Purdue University)-гийн их сургуулийн магистрантурт уригджээ. Тэрбээр 2005 онд Пүрдүгийн их сургуульд “Гэрлийн араас мөшгөхөд : Фотосинтезийн комплексууд дахь энерги болон электрон шилжилтийн процесс мөн гэрлээс хамгаалах механизмын судалгаа” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Энэхүү судалгааны ажлынхаа хүрээнд энергийн гол эх үүсвэр болон фотосинтезийн процессийг молекулын түвшинд нарийвчлан авч үзжээ. Тэрбээр АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн Хими физикийн лабораторид эрдэм шинжилгээний ажилтан, Аргонне үндэсний лабораторид профессороор уригдан ажиллажээ. Д.Наранбаатар мөн Стэнфордын их сургуулийн Бизнесийн сургуулийг удирдлагын ухааны магистраар төгссөн байна.
-Жирийн нэг залуу, “Оном” сан гэх ТББ монголчуудыг 2020 он гэхэд элэгний С вирусээс салгах зорилт дэвшүүлсэн нь содон сонсогдож байлаа. Одоо бол та бүхний ажлыг шийдвэр гаргах түвшиндээ тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрчээ. “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар гэж хэн бэ?
-Дунд сургуульд байхдаа би математик сонирхдог хүүхэд байлаа. Математикийн олимпиадад оролцож байр эзэлдэг байв. МУИС-д орох болоход математикаас илүү физик амьдралд ойр санагдсан. Харин докторын зэрэг хамгаалахдаа биофизикийн чиглэлээр биологи, физик хоёрын завсрын судалгааны ажил хийж байлаа. Америкт Пүрдүгийн их сургууль гэж шинжлэх ухаан, технологийнхоо чиглэлээр алдартай сургууль байдаг. Энд докторын зэргээ хамгаалсан. Их сургуульд физикээр сураад доктороо биофизикээр хамгаалаад Америкийн Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн гэж дэлхийн хамгийн том судалгааны төвд дөрвөн жил Чихрийн шижин, Хоол боловсруулах эрхтний институтад ажиллаж байлаа. Тэнд хийж байсан судалгааны ажил маань амьдралд бүр ч илүү ойртсон. Дараа нь АНУ-гийн Аргонне үндэсний лабораторид профессор болоод уургийн бүтцийг нарны энерги яаж боловсруулаад, биологийн энерги болгох боломжтой талаар системүүдийн судалгаа хийж байлаа.
“Оном” сан гэж манай буурал аавын нэрээр нэрлэгдсэн байгууллага л даа. Түвдээр огторгуйн хязгаар гэсэн үг юм билээ. Санскритээр эрдэм дэлгэрүүлэх гэсэн утгатай гэж надад нэг эрдэмтэн хэлж байсан. Эрдмийнхээ ажлыг орхисон ч хүний эрүүл мэндийн төлөө ажиллаж байна. Сурч мэдсэн бүхэн маань хэрэг болж байгаа л даа. Нэг найз маань “Манай Наранбаатар физикч байснаа одоо бүр эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Амьдрал руу улам ойртож байгаа юм байна даа” гэсэн юм. Би ийм л түүхтэй хүн.
Бид буурал ээжийнхээ дэргэд өссөн. Буурал ээж маань “Хүнд сайн санаж явах ёстой юм”, “Хүнд тустай яваарай” гэж их хэлдэг хүн байлаа. Бага байхад тэр хүний хэлж байсан үгс өсч том болсны дараа ч амьдралын чиг шугам болдог юм байна. Элэгний асуудал монгол хүн бүрийн асуудал шүү дээ.
-Биофизик, биоэнергийн чиглэлээр судалж явсан хүн яагаад гэнэт элэгний асуудал руу яваад орчихов?
-Манай хоёр нагац ах элэгний хавдраар нас барсан юм. Аав, ээж хоёр маань С вирустэй байсан. Би Аргонны үндэсний лабораторид профессор хийж байхдаа аавыгаа Америкт эмчлүүлсэн юм. Эмчлүүлж байхад нь манай дүү Д.Наранжаргал Англид доктор хамгаалчихсан байсан. Дүү маань ирээд бид хоёр ярьж суусан юм л даа. Тэгэхэд “Оном” сангийн ажил нэлээд их байсан. Мянганы сорилтын сангийн шугамаар орон даяар эрүүл мэндийн сургалтын ажлыг хариуцаад хийсэн юм. Амжилттай сайн зохион байгуулаад ажил дуусах тийшээ хандаж байлаа. Дараагийн ажил юу байх вэ гээд ярилцсан юм. Канадын “Дэлхийн эрүүл мэндийн одод” гэсэн хөтөлбөр зарлагджээ. Түүнд судалгааныхаа нэг төслийг явуулъя гэсэн юм. Аав эмчилгээнд ороод, бид ч төслөө бичээд 2012 оны зун гэхэд төсөл маань шалгарчээ. Аав тавдугаар сард эмчилгээ нь эхлээд гурван сарын дараа вирус нь ерөнхийдөө устчихлаа. Есдүгээр сард би ажлаасаа жилийн чөлөө аваад, гэр бүлээ Америкт үлдээчихээд Монголдоо ирсэн. Монголдоо жил ажиллаад үзье. Эх орондоо хэрэгтэй юм хийе гэж шийдсэн юм. Хүмүүс удирдаж байгаа болохоор өдөр ажил ихтэй. Оройн хоолны дараа суугаад Монгол дахь ажлаа хийдэг байлаа. Манай багийнхан сайн хүмүүс учраас ингэж ажиллаж болоод байсан. Тэнд би том эрдэмтэн хүн судалгааны ажил хийгээд сууж болох байлаа. Өөрийн амьдрал болоод байсан. Гэхдээ улс орондоо ирээд хүн ардынхаа төлөө хэрэгтэй юм хийх боломж бий гэж хараад судалгааны ажлаа орхиод ирсэн л дээ. Одоо ч эрүүл мэндийн чиглэлээр ажлаа олон улсын сэтгүүлд хэвлүүлээд эрдэмтнээ хийгээд л яваад байгаа шүү дээ. (инээв)
-Гадаадад сурна, сургалтын төлбөр олно гэдэг их л бэрх даваа шиг санагддаг байсан үед та яаж зам чигээ олов?
-Физик математикийн чиглэлээр сурч байхдаа ний нуугүй хэлэхэд докторт сураад төгсөтлөө би сургалтын төлбөр төлж үзээгүй. Их сургуульд ороод онц сурлаа гээд Японы Сумитомо корпорацийн нэрэмжит шагнал авсан. Хоёр, гурван улирал оюутны эрдэм шинжилгээний ажилд түрүүлээд байсан чинь Засгийн газрын тогтоол гараад, хоёр жил онц сурсан хүүхдүүдийг сургалтын төлбөрөөс чөлөөлөх болсон юм. Пүрдүд явахдаа аплекейшнээ явуулаад, шалгалтуудаа өгөөд, туслах багш хийж, цалин аваад, сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх маягаар сурсан. Шинжлэх ухаан, инженер чиглэлээр сурч байгаа оюутнуудад баруунд ийм систем үйлчилдэг. Сургалтын төлбөр төлнө гэсэн ойлголт энэ чиглэлээр сурч байгаа хүмүүст байхгүй.
Пүрдү гэхэд 16 ч билүү сансрын нисгэгчтэй сургууль. Намайг очиж байхад манай улсын төсвөөс найм дахин их төсөвтэй байсан шүү дээ. Хэрэгтэй суурь салбарууд нь туслах салбаруудаа дагаж хөгждөг системтэй. Харин бизнес, хууль чиглэлээр сурахад төлбөр төлдөг. Би Стэнфордын их сургуулийн Бизнесийн сургуульд сурахдаа төлбөр төлсөн л дөө.
-Танай дүү Д.Наранжаргал бас гадаадад доктор хамгаалсан байх аа?
-Бээжингийн их сургуулийн анагаах ухааны анги төгссөн. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр төгсөөд, дараа нь Кембрижид дадлага хийж Америкт судалгааны ажил дээр нэг жил бас ажилласан. Ноттингхамын их сургуульд тархи судлалын чиглэлээр доктор хамгаалсан юм. Сурах нэг өөр, сурсанаа амьдрал дээр хэрэгжүүлж хүнд хэрэгтэй юм хийнэ гэдэг бас өөр.
-Танай аав О.Дашдорж гуай багш хүн болохоор хүүхдүүдээ мундаг хөгжүүлсэн болов уу?
-Аавыгаа хамгийн их хүндэлж явдаг. Насаараа математикийн багш хийсэн. Одоо “Оном” сургууль байгуулаад, захирлаар нь ажиллаж байгаа. Хүүхдийг үнэхээр сайн сургая гэсэн сурган хүмүүжүүлэгч хүн дээ. Аав маань холч ухаантай, гүнзгий бодолтой хүн. Юм сурах хэрэгтэй, хүний төлөө ажиллах хэрэгтэй гэж сургадаг хүн байгаа юм. Бага байхад маань аав ээж ажлаа хийнэ. Бид бүтэн өдрийг буурал ээжийнхээ дэргэд өнгөрөөнө. Тэр хүний хийж өгсөн хоолыг идээд, тэр хүнтэй яриад, хэдэн малын хойноос хөөцөлдөж өссөн. Буурал ээж маань сайхан дуулдаг, сайхан зантай хүн байв. Бичиг үсэг мэддэггүй ч амьдралын хар ухаантай хүн. “Энэ харанхуй үе надаар дуусаг” гэж хэлдэг байлаа. “Одоогийн залуучууд бүхнийг тэргээр түрчих шиг л бодох юм. Амьдрал алгуурхан, аяндаа нэг болдог байхгүй юу” гэдэгсэн. Хүнийг хоолоор шахдаг. Орж ирсэн хүнийг ид уу гэдэг. Тийм орчинд л өссөн.
-Танай аавыг хүүхдийг хөгжүүлэх өөрийн гэсэн арга барилтай хүн гэж сонссон?
-“Оном” сургууль байгуулагдсан философи нь тэр л дээ. Хүнийг тодорхой түвшинд хайрцаглачихдаг. Тавдугаар ангийн хүүхдийг тавдугаар ангийн хичээл үзэх ёстой гээд нүдээд байдаг. Тэрнээс болоод хүүхэд задрахгүй нэг түвшинд хүрээд зогсчихдог. Математик дээр энгийн бутархай бодоод байвал түүнийгээ л бодоод байна. Түүний оронд хувьсагчтай тэгшитгэл бодуулчихад түүнийгээ бүрэн ойлгохгүй байж болно. Тэгээд жаахан бодож сууж байгаад энгийн бутархайгаа илүү ойлгоно. Амьдрал яг л ийм. Хүн бага багаар ч болов урагш ахиад байхад цар хүрээ нь өргөжөөд байдаг. Одоо бидний хийж байгаа ажил ч тийм. Бид том зорилго тавиад түүнийгээ зарласан. Хэдэн залуу гарч ирээд том юм яриад саваагүй нохой саранд хуцдаг юм даа гэж зарим хүн бодсон байж магадгүй. Гэхдээ энэ том ажлыг эмтлээд хийгээд байхаар нэг өдөр л чанарын өөрчлөлтөд ороод огт өөр болчихсон байна. Бид вируст гепатиттай тэмцэх үйл ажиллагаа гэж эхлээд, жаахан өргөжөөд “Эрүүл элэг” хөтөлбөр болоод, тэгж байтал 2015 оны зургадугаар сард Ерөнхийлөгчийн тамгын газар, Эрүүл мэнд спортын яам, ДЭМБ хамтраад “Эрүүл элэг үндэсний арга хэмжээ” гэж арай өндөр түвшинд тавиад, одоо “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр болоод явж байна. Ганц элэг биш монголчууд элэг бүтэн байхын төлөө бид ажиллаж байгаа юм. Элэг бүтэн Монгол хөтөлбөр намын хөтөлбөрт тусгагдаад, арай нэг өөр түвшинд хэрэгжих болж байна. “Би явж байна, Бээжин сууж байна” гэдэг шиг ажил яваад л байна.
Хүүхдээ сайн сургахын тулд суулгаад хичээл хийлгээд байхдаа гол нь биш. Бага багаар сургах хэрэгтэй. Би аравтай, наймтай хоёр хүүхэдтэй. Охин хүү хоёртойгоо оройдоо хамт ном уншаад ярилцдаг. Өчигдөр гэхэд бид хэд газар хөдлөлтийн тухай ярилцсан. Манай аав бас тиймэрхүү характерийн хүн шиг байгаа юм. Бид нарыг “Хүүхэд ингэж ярих ёстой” гэдэггүй байсан. Би багадаа том том юм ярихад аав улам дөгөөж байдаг сан. Манай зарим хамаатны хүн “Дашдоржийн хүүхдүүд том том яриатай, багаасаа өтөлчихсөн” гэдэг байсан. Багадаа хэрсүүжээд, бие даахад энэ бүхэн нөлөөлсөн шиг байгаа юм. Бид өглөө босохдоо ч тэдэн цагаас босохгүй бол болохгүй гэж өөртөө шаардлага тавьдаг байсан. Өөрийгөө ялна гэдэг хамгийн том ялалт гэдэг. Өөртөө өндөр шаардлага тавихгүй бол хүн залхуу шүү дээ. Болж өгвөл их шиг унтаад их идээд их амрахыг бодно.
-Ингэхэд та хэдэн цаг унтдаг вэ?
-Утсан дээрээ нэг аппликейшн татаад авчихсан. Хүн унтаж байхдаа чимээ гаргадаг юм байна л даа. Тэр чимээг мэдрээд хүн хэдэн цаг унтсан нь тэмдэглэгддэг. Ихэнх тохиолдолд зургаан цаг унтсан байдаг. Бага унтах бас муу. Бүтээмж муудчихдаг. Учиргүй их унтаад байвал амьдралынхаа гуравны нэгийг унтаад дуусгачихна.
-Таны нэг өдөр ямар хэмнэлтэй өнгөрдөг вэ?
-Миний нэг муу тал бий. Орой их ажиллаад сурчихсан. Шөнийн хүн маягтай. Өглөөгүүр унтчих гээд байдаг талтай. Гэр бүлийнхэнтэйгээ өглөөд хамт байдаг. Хүүхдүүдтэйгээ жаахан яриад, зарим үед гэртээ ганцаараа сууж үлдээд ажилладаг. Өдөр 11-12 цагийн үед ажил дээрээ ирнэ. Тэрийгээ хий энийг хий гэхээсээ болж өгвөл хүнд эрх чөлөөг нь өгдөг. Манай багийнхан хүнээр шаардуулж шахуулахгүйгээр хийх ёстой ажлаа хийгээд явчихдаг. Бид хүний төлөө ажиллаж байгаа болохоор манай залуус сэтгэлээсээ ажилладаг. Хийе гэж хүсч байсан ажлуудаа хийж байна. Улс орон хүнд байгаа болохоор улс орныг яаж авч явах ёстой юм бол гэж сүүлийн үед их бодож байна. Монгол Улс яаж хөгжих юм. Хөгжил гэж том сайхан байшин барьж, зам тавихыг хэлэх юм уу. Хүн нь эрүүл урт настай, өвчлөл багатай байхыг хэлэх юм уу. Том системийн асуудал яриад суухын оронд нэг ч болов асуудлыг барьж аваад шийдэх ёстой гэж боддог. Бидний “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр асуудлыг шийдэх нэг хэлбэр. Төр бүхнийг шийдэж чадахгүй. Зөв бодлогыг дэмжих учиртай. Хорт хавдраар монголчууд дэлхийд толгой цохиж байна. Гэхдээ зөв зохион байгуулалт хийвэл энэ бүхэнд шийдэл бий.
-“Оном” сангийн урилгаар Дэлхийн гепатитын холбооны ерөнхийлөгч ирээд нэг гоё үг хэлж байсан. Хэрвээ Монголд элэгний С вирусыг устгаж чадвал дэлхийн бусад улсуудад маш том урам зориг өгөх юм гэсэн. Энд монгол залуус ажиллаж байхад олон улсын байгууллагын хүн ирээд дэмжинэ гэдэг бидэнд маш том боломж байгаа юм байна гэж харагдсан?
-Бид гадаадад боловсрол эзэмшсэн, хэл усаар нь ярьж байгаагийн давуу тал дэлхийн энэ чиглэлийн тэргүүлэгч эрдэмтэдтэй хамтарч ажиллаж чадаж байгаа. Тэр хүмүүст асуудлаа яриад ойлгуулж байна. Жишээлбэл “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэхэд таван жилийн хугацаанд 360 орчим тэрбум төгрөг хэрэгтэй байгаа. Их мөнгө сонсогдож байгаа ч 200 км зам тавьж хүрэхгүй мөнгө. Энэ бол B, C вирус бүгдийг нь эмчлээд, сургалт хийгээд, хүмүүсийг вакцинжуулах бүх зардал шүү дээ. Бидэнд энэ мөнгөний 100 тэрбумыг нь гадна талаас босгох боломж бий. Төр дангаараа энэ мөнгийг гаргаж чадахгүй. Төр хувийн хэвшил нийгмийн төлөөлөл бүгд хамтраад хийх хэрэгтэй. Монгол нэг баг болж байж амжилтад хүрнэ. Манай өвчлөл дэлхийд тэргүүлж байгаа нь муу хэрэг. Гэсэн ч нөгөө талаар анхаарал татах боломж. Бид ийм юм хийж байна. Та нар манайхаас суралц, Бид дэлхийд жишиг болъё гэдэг. Сая АСЕМ-аар монголчууд хамтарч ажиллаад зөв зохион байгуулж чадлаа. Яг түүн шиг нэгдээд том зорилтын ард гарах бүрэн боломжтой. Эхний алхмууд сайхан хийгдээд явж байна. Зөвхөн эрүүл мэндийн асуудал дээр ч бус эдийн засгийн асуудал дээр ч ийм боломж бий. Нэгнийгээ юм хийх гэхээр тээг болоод зогсоох биш үндэстнийхээ сонирхлыг урдаа тавиад, төмөр зам зэрэг том төслийг явуулах ёстой. Бидний асуудал Монголын асуудал. Бид сонгуулийн өмнө мөрийн хөтөлбөртөө тусгаач гээд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрөө бүх намд санал болгосон. Ганц би биш 500 хүн цуглаад “Элэг бүтэн Монгол” гэж хэлэлцүүлэг хийж байгаад ийм асуудлыг ингэж шийдэх боломж байна. Та бүхэн энэ асуудлыг мөрийн хөтөлбөртөө оруулаач гэсэн юм. Намууд бүгд л хүлээж аваад “Зөв зүйтэй” гэж дэмжсэн.
-“Оном” санг яаж авч явдаг вэ, нэг ТББ энэ олон ажлыг санхүүжүүлэх хэцүү баймаар юм?
-Ний нуугүй хэлэхэд бид холбоо хэлхээгээ ашиглаад санхүүжилт босгож байна. АНУ, Европ, Монголдоо ч мөнгө босгодог. “Эрүүл элэг сан”-д олон бизнес эрхлэгчид хандив өргөдөг юм. Төр ингэх ёстой гэж бид хэлэхгүй. Ийм юм хийлээ. Ингэх боломжтой юм байна, дэмжээч гэж харуулахыг зорьж байгаа. Жишээлбэл бид “Эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний вирусийн эсрэг эмүүдийг 80 хувь хөнгөлөөч, 20 хувийг өвчтөн дааг гэж санал болгодог. Тэр санаагаа бид өөрсдөө хэрэгжүүлж эхэлсэн. “Эрүүл элэг” сан гэж байгуулаад хуримтлал бий болгож, арав гаруй хүний эмчилгээг энэ сангаар дамжуулж хийлээ. Энэ төсөл маш сайн хэрэгжиж байгаа. Олон хүнийг энэ төсөлд хамруулж чадахгүй л дээ. Тэгвэл бид ачааллаа дийлэхгүй. Увс аймагт “Элэг бүтэн Увс” гэж хөтөлбөр хэрэгжүүлж 16 мянган хүнийг аймагт нь элэгний В, С-гийн шинжилгээнд хамруулаад бүртгэж аваад, мэдээллийн сан бий болгосон. Өнөөдөр бид Төв аймгийн ИТХ-ын даргатай уулзаад, “Элэг бүтэн Төв” хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярилаа. Бидний хамгийн эхний ажил бол “Эрт илрүүлэлтийн хөтөлбөр”-т хамруулдаг. Үүнийг дагаад хүн бүрт мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх, эмчилгээний хөтөлбөр явдаг. Судалгаа шинжилгээ байнга хийдэг. Бид хийж байгаа ажлаа хэмжих учиртай. Эрдэмтэн хүний онцлог юм. Бид нэг юм хийчихээд болж байгаа эсэхийг нь хэмжиж байж л мэддэг. Өнгөрсөн жил бид 15000 хүнд шинжилгээ хийсэн бол энэ жил 40 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамруулсан. Монгол хүн л Монголынхоо асуудлыг шийднэ. Гадны хүн хүрч ирээд асуудал шийдэж өгнө гэж байхгүй шүү дээ.

Подписаться на:
Сообщения (Atom)
- Линкүүд
____ Их үзсэн ____
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал. Улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны "Чандмань онол" Тэгшитгэх гэж тэнэгтэ...
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал. Монголын уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын эерэг ба сөрөг хувилбаруудыг...
-
Япон автомашин захиалга. (976)-99013026 Монголчууд бидэнд бусдын ирийг нь мохтол унаж хэрэглэсэн машин хэрэгтэй юу? эсвэл эх орныхоо э...
-
Төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулахыг уриаллаа 2012.8.10 http://news.zindaa.mn Өнөөдөр 11.00 цагаас УИХ-ын гишүүн С.Ганбаат...
-
2009/09/28 • Сэдэв нь: Бизнес таймс Энэ хүн бол амьдаараа домог болсон цөөн хүний нэг. Тэрээр маш олон талт хүн байв. Физикч, инженер, зо...
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал Монгол улсын эдийн засаг, үйлдвэрлэл, үйлчилгээг гадаад ба дотоод орчинд хөгжүүлэх цогц хөтөлбөр ...
-
2009-09-18 20:50 www.automarket.mn 2013-10-23 16:58 ____________________________________________________________________________...
-
Бизнесийн англи хэл: Хичээл 1: Үүнийг орчуул: SABREL Ref:JC/BB BROUN and BOOTS chemicals 37, Oxford Rd, LEYCESTER (G.B) ...
-
ДАЯАРЧЛАЛ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙГАА ХЭРЭГ ВЭ http://ubman.mn/policy-and-economica-in-our-life/35-policy-a-economica-in-our-life/218-n...
-
MAN truck-ны чирэгч толгойн шинэ загварыг хэрхэн зохион бүтээж, хийж байгаа нь Цахилгаан тээвэр компаниас дараахь зураг төсли...