- Агуулгын шошго
- “Армон гутал” –ын үйлдвэр (1)
- "Зөрүүд монгол" нэвтрүүлэг (1)
- “Никел Ганбаа”-гийн бүтээсэн монгол мопед (1)
- “Экобус” ХХК автомашины үйлдвэр байгуулагдлаа (1)
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ны 1072 ширхэг хувьцааны үнэ цэнэ (1)
- “USI” компани аутсоурсинг (1)
- 3D scanner and printer (1)
- 5S good house keeping (1)
- а."Ашигт малтмал ба түүнийг боловсруулах үйлдвэрлэлийн тухай" хуулийн төсөл (1)
- А.БАЯРМАА. "Тээврийн бодлого төлөвлөлтийн математик загварчлал" (1)
- Авто видео зураг (1)
- Авто зураг төсөл outsourcing (1)
- Автомашин үйлдвэрлэл (1)
- Англи хэлийг кино орчуулж сурах арга (1)
- АРДЧИЛАЛЫН ҮЕ ДЭХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН ХЭРЭГСЭЛ БА МОНГОЛ УЛСЫН ЭЭЖ (1)
- б.Монгол улсын болгоомжлох ёстой зүйлс буюу төрийн “хар хайрцагны” бодлого (1)
- Баялаг бүтээж байж л баян улс орон болно (1)
- бизнес төслийн агуулга (1)
- Бизнесийн англи хэл (1)
- Бодлогын хүү (1)
- боловсруулах үйлдвэрлэл (1)
- брендүүд (1)
- г.Эдуардо Анинат: Зэсийн орлогоороо тогтворжилтын сан байгуулж хямралыг амжилттай туулж байна (1)
- Газраас эрчим хүч үйлдвэрлэ (1)
- Газрын тосыг орлох занар шинэ боломж (1)
- Д.Жаргалсайхан: МОНГОЛД НЭН ДАРУЙ НЭВТРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГУРВАН ТӨРЛИЙН САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БАЙНА (1)
- д.Н. НАЦАГНЯМ. Castle Care-Tech LTD. зохион бүтээгч програм хангамжийн инженер (1)
- Давхар иргэншил монгол иргэдэд хэрэгтэй болж эхэллээ (1)
- ДАЯАРЧЛАЛ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙГАА ХЭРЭГ ВЭ (1)
- ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА (1)
- ж.МИНИЙ МОНГОЛ. бичсэн Очир-Эрдэнэ (1)
- Жон Перкинс. "Эдийн засгийн алуурчны өчил” номын тухай (1)
- з.Бизнесийн арван алтан зарчим (1)
- Индекцийн гүйдлийг машин үйлдвэрлэлд хэрэглэх нь (1)
- Индукцийн гүйдлийг машин үйлдвэрлэлд хэрэглэх нь (1)
- Л.Одсэр “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ (1)
- М.Чойсүрэн: “Балгасын улаан нуур”-ын цэнгэг усыг уул уурхайд ашиглахад хайран (1)
- МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР ГАРЦ (1)
- МЕТАЛЛУРГ (1)
- металлурги (1)
- Монгол банкны маапаан (1)
- Монгол улсын газрын зураг (1)
- Монгол улсын хөгжлийн бодлогууд (1)
- Монгол улсын эдийн засаг үйлдвэрлэл үйлчилгээг гадаад ба дотоод орчинд хөгжүүлэх цогц хөтөлбөр (1)
- Монголд автомашин үйлдвэрлэх боломж бий юу? (1)
- Монголчууд бид зөв хуулийг өөрсдөө гаргаж сурах хэрэгтэй (1)
- Монголын автын салбарын эрх зүйн орчин хөрөнгө оруулалт (1)
- Монголын хууль биднийг хамгаалж чадах уу? (1)
- Морин хуурын домог (1)
- Мэдээлэлийн бирж (1)
- нийгмийн харилцааны "Чандмань онол" (1)
- Нүүрсний экспортын тээвэрт цахилгаан чирэгч толгойтой төмөр замын тээвэр онцгой үүрэгтэй (1)
- Реклам сурталчилгаа (1)
- Салхит ууланд салхин сэнс босч эхэлжээ (1)
- Силикон для формовки (1)
- Таны цагийг хэмнэх keyboard дээрх 12 товч үйлдэл (1)
- Техникийн англи хэл (1)
- Томчуудын оролцоотой нүүрсний бизнесийн луйвар (1)
- төслийн тухай үндсэн ойлголт (1)
- Төсөл (1)
- ТЭГ баланс (1)
- Улс төр (1)
- уул уурхай дахь гадаадын хөрөнгө оруулалтын эерэг ба сөрөг хувилбарууд (1)
- Холбоо барих (1)
- Хүснэгт оруулах арга (1)
- Цувих матах технологийн аргууд (1)
- Чандмань онол (1)
- Чацарганы ач тус (1)
- эдийн засаг (1)
- Ядаж жаахан ч гэсэн техник сэтгэлгээтэй хүн хэрэгтэй байна. (1)
- Ямар ч ажил дээр хэрхэн шилдэг нь байх вэ? (1)
- A Urine Powered Generator and Sanitation: Flushed with pride (1)
- Adnxs (AppNexus): салахгүй дагадаг сурталчилгааны технолог (1)
- audio file downloading (1)
- BLOGING HTML (1)
- Bloom energy server (1)
- buggy car (1)
- Carbonfund.org's quality assurance protocol. Highest quality standards (1)
- Criteria of the 50 most Innovative Countries (1)
- Custom Sprinter Van Mercedes Benz Sprinter On 44 Inch Tires (1)
- Earth Generator (1)
- Energy efficient Electronics and Home (1)
- Eugo.G -The Mongolian Art of Shoemaking (1)
- geotermal energy газрын гүний дулаан (1)
- Green 3D үйлдвэр. хуванцар эд ангийн 3D үйлдвэрлэл (1)
- Home size power plant build (1)
- How to Franchise your business (1)
- Hybrid solar system makes rooftop hydrogen (1)
- Image (1)
- image.jip in fotobucket (1)
- INTERNET (1)
- Landcruiser 70 series (1)
- Onoo (1)
- Sheet metal spinning (1)
- Some HOW TO .... 'S INTERNET (1)
- Some HOW TO 'S SPEED UP PC (1)
- SONY брэндийг үндэслэгч Морита (1)
- SPEED UP INTERNET MOZILLA (1)
- UNICAT (1)
- uploading and editing (1)
- Video (1)
- VOLKSWAGEN AMAROK 2.0 4WD (1)
- www.FORMADEL.ru Формы тротуарной плитки (1)
- Xөрөнгийн зах зээл. В.Ганзориг. http://vganzorig.blogspot.com (1)
- Шинэ машин
- Hyundai / KOREA makers/
- Daewoo
- KIA
- SsangYong
- Landrover /GREAT BRITAIN makers/
- Aston Martini
- MAN
- Volvo / SWEDEN makers/
- SAAB
- IVECO
- Renault / FRANCE makers/
- Citroen
- Peugeot
- Skoda / CZECH makers/
- Tatra
- Alfa Romeo / ITALY makers/
- Ferrari
- FIAT
- Maserati
- Lamborgini
- GMC /USA makers/
- Ford
- Chevrolet
- Hummer
- Buick
- Cadillac
- Jeep
- Navistar
- Mercedes Benz / GERMAN makers/
- BMW
- Opel
- Audi
- Volkswagen
- Porshe
- Yamaha /JAPAN makers/
- Kawazaki
- Suzuki
- Mitsubishi Fuso
- Mazda
- Lexus
- Infiniti
- Hino
- Daihatsu
- Komatsu
- Isuzu
- Subaru
- Honda
- Mitsubishi
- Toyota
- Nissan
- Америкийн авто инженерүүдийн холбоо /SAE/
- Дэлхийн авто инженерүүдийн холбоо /FISITA/
- Дэлхийн авто үйлдвэрлэгчдийн холбоо /AIAM/
- Brabus
- Tata
- Wald international
- Tesla
- Lincoln
- Harley-Davidson
- Spyker
- Freightliner truck
- Bentley
23:14 |
Изменить сообщение
БАГА НАС
1905 оны (хөхөгчин могой) 11сарън 24-нд Сэлэнгэ аймаг, Хиагтын Наймаа хотын зүүнтээ, одоогийн Алтанбулаг хотод мэндэлсэн.
1906 онд (1 нас) хүрсний хойд жил Хараагийн Дар эхийн хувилгаан лам ирж Ринчендорж нэр оноожээ.
1912 онд (7 нас) долоотойдоо Билигсайхан гэдэг манж, монгол хэлтэй бичгийн хүнд шавь оржээ.
1914 онд (9 нас) Дээд шивээний орос сургуулиин бэлтгэл ангид орсон. 9 наснаас орос үлгэр домог орчуулж байжээ.
1917-1920 онд (12-15 нас) Зөвлөлтийн 2-р шатны сургууль төгсжээ.
АРДЫН ХУВЬСГАЛ БА АРВАН ЗУРГААН НАС
1921 онд (16 нас) 3 сарын 1-нд Дээд Шивээд болсон Монгол Ардын намын анхдугаар их хурал эцэг Раднаажавын Дээд Шивээний байшинд болж төлөөлөгчдөд багшийнхаа захиснаар 3 хоног үйлчилжээ. Эрдэмтэн Ж.Цэвээн тэр хуралд оролцсон 26 хүний нэг байж. Хиагтын Наймаа хотноо гамин цэргийг Ардън журамт цэрэг дайлахыг үзэж, багшийгаа дагалдан хэл залгуулж явсан ажгуу. Багш Билигсайхан Ардын төр засгийн газраас байгуулсан Хязгаарын Яамны сайд болжээ. 1921 онд Алтанбулаг хотноо залуучуудын ХЗЭ үүр анх байгуулахаар Х.Чойбалсанг ирэхэд түүнд элссэн.1921-1924 онд (16-19 нас) 4 сарын 15-нд багшийн дуудсанаар Алтанбулаг хотын Хязгаарън сайдын яаманд Хандтай хавсран тал бичээчээр ажиллав. Сайд багш Билигсайхан болон Сүхбаатар, Лосол, Хатанбаатар нартай хамт хэлмэрчээр явж, Барон Унгернийг (Одон уулын муухай зант) бариад хамт хоригдсон Бишрэлт гүн Сундуйг татан авах хэлэлцээнд орж, хэрхэн барьсныг сонсон Бароныг нүдээрээ харжээ.
Д.Сүхбаатар хүрээг чөлөөлөхөөр явахаас өмнө уулзан асууж, эмчийн мэргэжилтэй болъё хэмээхэд "Өвчинд орос Монгол өвчин гэж үгүй, Монгол бичиг, соёлын тухайд бидэнд өөрийн эрдэмтэн нэн хэрэгтэй байна" гэж их жанжин сануулан зөвлөжээ.
1923 онд (18 нас) түүний охин доктор Нямаа төрсөн.
1923 - 1926 Expeditions of P.К. Коzlov to Mongolia. Эрдэмтэн Олденбургийн оролцоотойгоор П.К.Козлов Монгол төвдийн шинжилгээний анги байгуулан ажилласан нь Судар бичгийн хүрээлэнд их тус хүргэжээ.
1924 онд БНУ-ыг тунхаглан байгуулсан..
ДЭЭД СУРГУУЛЬ БА 8 АКАДЕМИЧ, ХОРИН НАС
1924-1927 онд (19-22 нас) Ардын засгаас илгээсэн 18 оюутны тоонд орж Ленинградын Дорно дахины хэлний хүрээлэнд оюутан болов. Төвд эвлэлийн үүртэй байсан.1925 онд (20 нас) Оросын ШУА-н 200 жилийн ой болж http://www.pran.ru/eng/history/ түүнд тэр үеийн Засгийн газрын гишүүн, Гэгээрүүлэх Яамны зөвлөх, Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ж.Цэвээн доктор, хүрээлэнгийн төвд бичгийн орчуулагч Шагж нар оролцсон. Ж.Цэвээн акедемиин ерөнхийлөгч Карпински, эрдэмтэн нарийн бичгийн дарга академич Олденбург нартай хэлэлцэж Монгол оюутнуудаас эрдэм шинжилгээний ажилтан бэлтгүүлэх хүсэлт тавьсанд 18 оюутнаас 4 хүнийг жинхэнэ дунд боловсролтойн тул сонгон Академийн Азийн музей, Ленинградын их сургуулийн авиазүйн лабораторид хэл бичгийн хүрээлэнгийн монголч академич В.Я.Владимирцов, энэтхэг судлалч, академич С.Ольденбург (Олденбург), төвдч академич Ф.И.Шербатскои, дорно дахины түүхч академич В.В. Бартолд, түрэг хэлний профессор академич К.К.Юдахин, авиа зүйн тухайд академич Л.В.Щерба, хэл түүхийн мэргэжилтэн академич Н.Я.Марр, монголч академич С .А.Козин, нангиадач, академич Ж.М. Алексеев нарын 9 академичаар хичээлээс гадуур 3 жил тусгайлан хичээл заалган удирдуулжээ.
1926 онд (21 нас) гэргий Радна, охин Нямаа нар Германд байлаа. Жон Ридийн Ертөнцийг донсолгосон 10 өдөр номыг монголчилжээ.
СУДАР БИЧГИЙН ХҮРЭЭЛЭН. ЭРДЭМ НОМЫН АЖИЛ. 1927-1936.
1928 оноос (23 нас) бэлтгэж Б.Ишдорж багшаар орчуулуулсан Лункейвичийн Түмэн бодисын судлалын сурах бичгийг гаргах гэсэн боловч Рубакиний номоор сольсон.
1929 онд багшийн орны хүн олоод Судар бичгийн хүрээлэнд эргэн ирэхэд Гэгээрүүлэх Яамны сайдаар Б.Дугаржав ажиллаж байлаа. Дунд сургуулийн анхны захирал Б.Ишдорж, дараа нь Цэвэгжав, халааг нь Б.Ринчен авч захирал хийв.
1929 онд (24 нас) Төв хорооны Сурталын хэлтсээс Хувьсгалт уран зохиолын бүлгэм байгуулахад анхны 5 тэргүүлэгчийн нэгээр сонгогдсон. 14000 шад шүлэг бүхий "150 насыг насалсан хөгшин Луу мэргэн хаан" туулийг лам Дэндэвээс бичин авжээ.
1930 онд (25 нас) Залуучуудын Эвлэлээс хотын 3-р хорооны Намын үүрт гишүүн болсон ч Ж.Цэвээнийг шүтсэн гэж хөөгдсөн.
1931 онд (26 нас) Судар бичгийн хүрээлэн Шинжлэх ухааны хүрээлэн нэртэй болжээ.
1932 онд (27 нас) 9 настай охин Нямааг нь баруунтаны хүүхэд хэмээн пионероос хөөжээ. Хүү Барсболд нялх байлаа.
1934 онд (29 нас Намын Төв хорооны Нарийн бичгийн дарга, Хүрээлэнгийн тэргүүлэгч гишүүн болсон Б.Элдэв-Очирыг КУТВ-д байхаас таних тул намаас хөөгдсөнөө хэлж дахин гишүүн болсон.
1936 онд (31 нас) Улсын хэвлэлийн төв газар шинээр байгуулагдаж. Шинжлэх ухааны хүрээлэнгээс тэнд эрдэмтэн нарийн бичгийн даргаар томилжээ.
ШОРОНД 5 ЖИЛ. 1937-1942
1937-1942 оны (32 нас) 9-р сарън 10-нд Хэвлэх үйлдвэрт ажиллаж байхдаа хилс хэргийн учир шоронд орж 5 жил хоригдсон. Шоронд байхдаа франц хэл сурчээ.1942 онд (37 нас) 4-р сарън 12-нд суллагдан "Үнэн" сонинд утга зохиолын нарийн бичгийн дарга. Сонины ажил 16 жил хийсэн.
"ЦОГТ ТАЙЖ" КИНО
1943 онд Унгарын академиас Ганжуурън гарчигийг Л.Лигети-гээр хийлгэн хэвлүүлсэн1945 онд (40 нас) Цогт тайж кинонд хайр сэтгэлийн бэлэг тэмдэг болгон Бэр цэцэг шүлгээ бичжээ. Их говийн зоригтон хүмүүс найруулалаа бичжээ.
1946 онд (41 нас) 2-р сард "Цогт тайж" киногоороо Төрийн шагнал хүртэж, шагналын мөнгөө Ленинградын ард түмэнд өргөжээ.
1946 онд (41 нас) 12-р сарън 12-нд МУИС-д багш. "Үнэн" сонинд "Зуун ямаанд жаран ухна" хэмээх алдартай өгүүлэлээ бичжээ.
"ҮҮРИЙН ТУЯА" РОМАН
1947 онд "Үүрийн туяа" гурамсан романы "Манжийн талхинд" тэргүүн боть бичигдэв.1948 онд (43 нас) 8-р сарън 28-нд Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
1951 онд (46 нас) "Үүрийн туяа" романы Тэргүүн боть "Манжийн талхинд роман хэвлэгдэв.
1952 онд (47 нас) 1-р сарын 1-нээс "Үнэн" сонинд утга зохиолын нарийн бичгийн дарга
1952 онд "Үүрийн туяа" романы 2-р боть "Гал усны гашуун зовлон" хэвлэгдэв.
1955 онд "Үүрийн туяа" романы 3-р боть Байлдаж олсон эрх чөлөө хэвлэгдэв.
ДОКТОР. ХОРИОТОЙ ЗОХИОЛУУД
1956 онд (51 нас) Унгар улсын ШУА-д Монгол бичгийн хэлний зүй сэдвээр хэл шинэжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалсан. "Монгол бичгийн хэлний зүй" 4 боть номыг зохиов. Албан ёсны шүүмжлэгчээр Лигету.Л байв.
1957 онд (52 нас) Чихнээ чимэг болсон "Монгол хэл" шүлгээ бичжээ.
1958 онд (53 нас) Шинжлэх ухааны хүрээлэнд Хэл зохиол судлах газрын захирал, ЭША. "Манай соёлын өвөөс" хэмээх хялбаршуулсан номоо орос хэлээр гаргажээ. "Өмнө этгээдэд зорчсон тэмдэглэл" номоо бичжээ.
1959 онд (54 нас) Олон улсын Монгол хэл бичгийн эрдэмтэдийн анхдугаар их хурлыг санаачилан зохион байгуулалцаж. "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл" номоо бичиж. "Бэр цэцэг" шүлгийн түүврээ хэвлүүлэв.
1959 онд (54 нас) 7 сарън 13-нд МАХН-н Төв хорооноос Б.Ринченгиин эдгээр зохиолууд дахь харш үзэл санааны тухай гэгч 251-р тогтоол гарсан
Д.Сэнгээ (1916-1959) "Далан настанд даруулга хэрэгтэй" хэмээх дайрал шүлэг бичиж үзэл нь национализм, биширдэг нь феодализм, ярьдаг нь архаизм гэжээ. Хэсэг хүмүүсийн өгүүлэл "Үнэн" сонинд гарч Ринченг цагаантны оргодол гэж нэрлэн эх орноосоо гарч явахыг шаардав. Д,Сэнгээ (1916-1959) аюулт өвчинд нэрвэгдэхэд өнөөх "анд найз нар" нь биш Б.Ринчен л үргэлж эргэж тойрч туслав. Төв хорооны бүгд хурал дээр Сэнгээ буруугаа хүлээв
1960 онд (55 нас) Эрдэмтэн Валтхер Хеиссиг эрхлэн Rinchen folklore Mongol хэмээх хүн судлалын маш чухал номыг нь Германд хэвлүүлэв. Ж.Цэвээний орос хэлээр орчуулсан Халх журам-г Улаанбаатар хотод хэвлүүлэв.
1961 онд (56 нас) ШУА-н жинхэнэ гишүүнээр сонгогдсон
МОНГОЛ БИЧГИЙН ХЭЛНИЙ ЗҮЙ
1964-1967 онд (59-62 нас) Монгол бичгийн хэлний зүй номын 1,2,4 –р боть хэвлэгдсэн1965 онд (60 нас0 3-р сард Монгол бичгийн хэлний зүй номын 3-р боть болох Хэлбэр судлал номын оршилоо бичин хэвлэлд шилжүүлэв.
1966 онд 3-р сард Монгол бичгийн хэлний зүй номын 3-р ботийг шатаажээ.
ОЛОН УЛСЫН НЭР ХҮНД
1969 онд (64 нас) Герман улсад Алтайн судлалън ээлжит бага хуралд оролцов. Монголоор, германаар талархал хэлж, англиар уншин хүндлэгдэв.1970 онд (65 нас) 2-р сарын 4-нд ШУА-н хүндэт гишүүнээр сонгогдсон
1970 онд (65 нас) 10-р сард Польш улсын шагнал хүртсэн. Унгарын академийн хүндэт гишүүн болжээ.
1975 онд (70 нас) Хангинъ Гомбожавын ойн баярт зориулан Mongolian studies, volume 2, p 5-24, бүтээлийн жагсаалт гаргасан нь 15 хуудас, 150 орчим нэр зүйл болжээ.
"ЭРДЭМТЭН ХҮНИЙ ӨНДӨР ҮҮРЭГ" НЭРГҮЙ ӨГҮҮЛЭЛ
1976 онд (71 нас) Намын амьдрал сэтгүүлийн 2-т /"Эрдэмтэн хүний өндөр үүрэг" нэртэй/ зохиогчийн нэргүй гүтгэн доромжилсон зүйл гарч Ю.Цэдэнбал, Л.И.Бръежневт захидал илгээсэн. Б.Ринчен бээр "Нэрээ нуусан тэр этгээд далан гуравны минь жил орохын босгон дээр замд минь хөндөлссөн сүүлчийн этгээд болох болтугай" гэжээ1977 оны (72 нас) 3-р сарън 4-нд Улаанбаатар хотноо (73 жил орсон улаагчин могой) орчлонгийн мөнх бусыг үзүүлжээ. Түүнээс хэдхэн хоногиин өмнө охин Р.Индрадаа "Аав нь монголоо гэж яваад ийм боллоо доо" гэж хэлжээ.
ЦАГААТГАЛ
1990 онд Намын амьдрал сэтгүүлийн 3-рт МАХН-н Төв Хорооны 1959 онъ 7 сарън 13-нъ 251-р тогтоол зэрэг хүчингүй болсон шийдвэр гаргажээ.1990 онд "Билгуун Номч Бямбын Ринчен" номыг Г.Аким эмхлэн гаргав.
2005 онд Улсын үндэсний номын сангийн өмнө Б.Ринченгийн 8 метр өндөр хөшөөг түүний ач хүү Дэнзэн нь урлан босгожээ.
Зүүсэн нэр минь ондоо боловч
Зөв утга нь нэгэн бус уу
Төрсөн бие минь ондоо боловч
Төв сэтгэлэг нь нэгэн бус уу.
Б.Ринчен
Ц.Шагдарсүрэн:
1961 онд ШУА-н жинхэнэ гишүүн, эрдэмтэн, зохиолч, орчуулагч, сурган хүмүүжүүлэгч сэтгүүлч тэрбээр Монгол хэл аялгуу, түүх, соёл, утга зохиол, ардын билиг хэмээх аман зохиол, угсаатны зүй, бөө судлал, нэр томъёо зэрэг монгол судлалын бараг бүх салбараар эрдэм шинжилгээний зохиол бичсэн.
Үндэсний соёл, ертөнцийн боловсролд нүд нээж байж сэхээтэн хүн ард олныхоо ухааны есөн сүвийг нээхэд тус болж чадна. Тэгээд орчлонг нэг биш хэд хэдэн цонхоор харах юмсан. Үүний тулд Бага залуудаа махаа идэж, өвгөрч өтөлсөн хойноо шөлөө ууж суух сайхан шүү. Одоо л шамдаж үз гэж уриалж явдагсан.
Радна, Ринчен 3 охин, 1 хуутеи
1. Нямаа, Эрүүлийг хамгаалах Яамны сайд Тувааны эхнэр. 2 охин 1 хүүтэй, нүдний эмч, 1923онд төрсөн. 1932 онд баруунтны хүүхэд гээд сургуулиас хөөгдөж байв. Т.Цолмон, Т.Амина
2. Индра дунд охин, Жагварал сайдын эхнэр, Хөдөө аж ахуйн ухааны доктор. Ж.Хасболд
3. Хунгар хар Доржийн эхнэр,
4.Барсболд ач Б.Дензен
http://www.biirbeh.com/modules.php?name=News&file=article&sid=765
Их сургуулийн хөл ихтэй гудамнаа Монголын төлөө цохилсон халуун зүрхийг амьд мэтээр тээж хоёр давхар нэгэн байшин оршсоор. Энэ л байшингийн өвөр хананд дэлхийн дэвжээтэй их эрдэмтэн Бямбын Ринченгийн хүрэл хөрөг, түүний дор Еншөөбүү Бямбын Ринчен гэж хуучин монгол бичгээр бичсэний ард бас нэгэн хавтгай дээр
Аяа! мундашгүй эрдэм сурахад нас даан ч богино!
Аяа! Мунхагийн дунд суухад нас даан ч урт! гэсэн хоёр мөрт байх.
Он цагийн салхи хүлхэж үл арилгах энэ үгсийг уншин зогсоход тэр аугаа хүний амьдралын гүнд ганцхан хором ч атугай зочилмоор санагдан, сэтгэл шулуудахын сацуу амьд ахуйд нь учирсан бол... гэдэг хэтийдсэн бодолд автан нэгэнтээ ёсоллоо. Еншөөбүү Бямбын Ринчен 1905 онд Хиагтын нутагт Бул-сарай гэдэг газар төржээ. Тэрбээр долоон наснаасаа Монгол цагаан толгой заалгаж, есөн наснаасаа Орос хэлийг шамдан үзсэн байна. Б.Ринчен эхлээд дунд сургуульд суралцаж, дараа нь Ленинград хотын Дорно дахин судлалын институтийг дүүргэжээ. Эх орондоо ирээд дунд сургуулийн газарзүйн багшаас хөдөлмөрийнхөө гарааг эхлэн Судар бичгийн хүрээлэн, эрдэм шинжилгээний анги, үнэн сонин, МУИС, Улсын хэвлэлийн газар, ШУХүрээлэн улмаар БНМАУ-ын ШУАкадемид насан эцэслэтлээ ажилласан юм. Унгарын ШУА-ийн Хүндэт гишүүн(1970), Фино-Уйгор нийгэмлэгийн хүндэт профессор(1958) тэрбээр өөрийн нөр их хөдөлмөрөө ард түмэн, эх орныхоо тусын тулд зориулж төрийн дээд шагнал Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны одон, МЗЭ-ийн болон (1965) Төрийн шагнал(1944) тус тус хүртжээ. “Монгол хэлнүүдийг харьцуулсан түүхэн хэлний хэл зүй” бүтээлээрээ ШУ-ны доктор, “Монгол бичгийн хэлний зүй” бүтээлээрээ 1961 онд ШУА-ийн Академич, 1971 онд профессор цол хүртжээ. Тэрбээр зохиолч, орчуулагч, сэтгүүлч, судлаач, сурган хүмүүжүүлэгч аугаа их эрдэмтэн байсан юм. Залуудаа махаа идвэл өтөлсөн хойноо шөл ууна
Нэрт эрдэмтний отгон шавь МУИС-ийн Монгол судлалын төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, Монгол хэл соёлын сургуулийн профессор Ц.Шагдарсүрэн багшийнхаа тухай ийн ярьж байна:
- Багш маань бага идрээсээ бие сэтгэлийн алжаалаа умартан ном эрдмээ буйлуулсан хүн. Тэгээд ч “Залуудаа махаа идвэл өтөлсөн хойноо шөл ууна” гэж олонтаа захидагсан. Багштан цагийг хоосоор өнгөрөөдөггүй нөр хичээнгүй, хэдийдсэн ажилтай хүн. Тэгээд таван бие даасан мэргэжлээр туурвисан бүтээл нь тус тус таван хүний хийснээс чанарын хувьд ч тооны хувьд ч илүү байсан. Олон үзүүрт ажлыг хэд хэдэн машин дээр зэрэг сөөлжүүлэн хийдэг байсан нь алжаалы нь тайлдаг байсан төдийгүй, номоо хийж л байх нь түүний бие сэтгэлийн жаргал болдог байлаа. Юм бичихдээ ноорог навтарга хийж цаг цаас үрэхгүй, монгол болон орос, франц, англи, герман, польш чех зэрэг гадаад хэл дээр шууд л машин дээрээ эхэлдэг байсан. Өдөрт хийх ёстой гэсэн хэмжээ дамжаатай, нойр хоолоо хасан байж заавал гүйцээдэг зантай. Нэг жишээ хэлэхэд , Хөвсгөлд үүрийн урианхай руу үүрээр мориор гараад үдийн хойно 4-5 цагт хүрэхэд бид мэт нь моринд агсагдаад сууж ч чадахгүй ядраад байхад багш минь буусан гэртээ завилан суугаад бүрий болтол Чех хэлнээс орчуулга хийж төлөвлөсөн ажлаа дуусгаж байж билээ. Бороо хариулдаг хүн “Цув цээжинд буй” гэдэгчилэн багшийн маань цээжинд олон хэлний толь бичиг боть ботиороо бэлэн болохоор илүү дутуу юм авч явдаггүйсэн. үхсэн ч үнэнээр явсаар үх
- Багш Монгол улс, Монгол үндэстэн оршин тогтнохын утга учир нь хэмээн монгол хэл, монгол бичиг, монгол соёлоо эрхэмлэн дээдэлсээр нэгэн насыг туулсан. Тэглээ гээд Монголын төр зүтгэсэн хүндээ босго өндөр гэгчээр төрийн зүгээс сайн нэр дуулаагүй. Харин ч хувьсгалын эсэргүү, японы тагнуул, феодлын үеийг магтагч, үндэсний үзэлтэн, социалист Монголын хөгжлийг үгүйсгэгч, Орос Монголын найрамдлыг хялайн үзэгч нэрийг хүлээж 1937 оноос шоронд тамлуулж, сурсан эрдмийн ачаар цаазаар авуулах ялаа арван жилээр өөрчлүүлж, толгойдоо гансаар цохиулсан цоорхойтой, бугуйдаа төмөр утсаар эрүүлсний гялгар цагаан сорвитой 1942 онд суллагдаж, бас ч болоогүй насны эцэстээ угсаа гарал, ах дүүгээ гүтгүүлсээр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн дээ. 1970 онд нэг сурвалжлагч “Таны үргэлж санаж явдаг ямар мэргэн үг байдаг вэ?” гэхэд “Чехийн Ян Хүсийн үхсэн ч үнэнчээр явсаар үх!”гэдэг үгийг үргэлж санаж явдаг гэж хариулж билээ”. Насан туршдаа энэ үгэндээ үнэнч явсан даа. “үнэнч шударгуу нь дайсныг, зусар бялдууч нь нөхрийг төрүүлдэг” нүгэлт орчлонд ясны эх оронч, жинхэнэ шударгуу байна гэдэг ямар зориг тэвчээр шаардсан арал шөрмөс заасан хэрэг вэ гэдгийг багшийн маань туулж өнгөрүүлсэн зам бэлхнээ харуулдаг. Ринчен багшийн улс орноо гэсэн сэтгэлгэ зөвхөн Монгол хэл бичгээр хязгаарлагдаж байгаагүй нийгмийн бүхий л салбартай холбоотой байлаа. Манагаар өглөө үхэх боловч өрсөж юмыг сур
Багштан “Өглөө манагаар үхэх боловч өрсөж юмыг сурахыг хичээ!” гэдэгсэн. Өөрөө ч энэ жишээгээ тувтан баримталсан. Шоронд байхдаа ялгадас асгаж яваад шатаах номын дотроос хувь учирлаар франц хэлний сурах бичиг олж өвөртлөөд франц хэл гаргууд сурсан билээ. Сүүлд бие чилээрхэнгүй байхдаа ч хятад хэлний ном үзсээр байсны нь би лавтай мэднэ. Багшийн маань захидаг “Залуудаа махаа идвэл өтөлсөн хойно шөл ууна” гэдэг үг цагийг дэмий хоосоор нөхцөөж, зугаа цэнгэлээс өөр алс хэтээ үл бодогч одоогийн олон залуусын чихээр ороод зогсохгүй тэдэнд сургамж болоосой гэж эрхгүй бодогдох юм. Хоол ч ихдэхээрээ хор болдог. Монголчуудын “Жаргал ихэдвэл зовлон болно” гэдэг гүн ухаан үүнтэй холбоотой. Ринчен гуай хөдөө томилолтоор явж байгаад нэгэн гуанзанд орж хоол захиалжээ. Гэтэл тамтаггүй шорвог хоол өгч гэнэ. Б.Ринчен гуай идэж л орхиж. Yйлчлэгч нь гүйж ирээд Ринчен гуай хоол амттай байна уу? гэж асуувал Ринчен гуай их л ёжтойгоор”үхсэн ч өмхийрхээргүй боллоо” гэсэн гэдэг. -Ринчен гуай үнэхээр бусдын ярьдаг шиг тийм ёжтой шооч хүн байсан юмуу?
-Олон нийтийн дунд Ри багшийг их ёжтой хүн байсан гэдэг ойлголт өргөн тархсан. Биеэ үгүйлдэггүй, боловсрол чадал сул, хий сурталжсан, цээж хөдөлгөдөг голцуу дундаас дээш албан тушаалын цөөнгүй хүмүүс дандаа хоосон албархаж дургүйг нь хүргэдэг байсан. Тэднийг цохиод авалтай биш дээ. Тэр үед ингэж л цэвэрхэн ичээж, боловсрол чадлы нь ойлгуулахаас өөр яах билээ. Түүнээс бус уулзаж учирсан хүн болгоныг үгээр гартааж мадлаад байдаггүй, ер энгийн, хэнд ч болов хүүхэд үүхэд гэлтгүй цөмтэй нь хүндэтгэж харьцдаг байсан даа.
Аугаа хүний тухай
өөрийн бодол
үнэн гайхам. үзтэл биширмээр ажгуу. Бямбын Ринчен сурах мэдэхийн үйлсийг амьдралынхаа нэгэн зорилго болгож, эх орноо эх орон шиг хэлтэй соёлтой, хилтэй нутагтай, гадагшаа нэртэй, дотогшоо хүндлэлтэй болгохын төлөө амьдарсан. Тэр олон зүрхээр амьдарч, олон үйл бүтээсэн. үндэсний уламжлал соёлыг хамгаалан хойч үедээ үлдээе хэмээн тэр зоригложээ. Магадгүй ухаант хүмүүн хойчийн нэгэн өдөр ийм цаг ирнэ гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн ч байж болох. үнэхээр өөрийн бус өрөөлийн төлөө амьдарсан халуун сэтгэл байж.
Тэрбээр “Цогт тайж” кино зохиолоор БНМАУ-ын төрийн шагнал хүртэхдээ дагалдах мөнгөн шагналаа (1944) Фашист Германы үүсгэсэн дайнд хэлмэгдсэн Ленинград хотын өнчин хүүхдүүдэд бэлэглэсэн бол ЗХУ-ын зохиолчидтой хамтарч гаргасан “Детская Литература” сэтгүүлийн шагналаа Америкийн түрэмгийлэлд өртсөн Вьетнамын өнчин хүүхдүүдэд бэлэглэсэн, гадаад улсад хэвлүүлсэн номынхоо шагналыг банкаар гуйвуулж ирэхэд ёсыг бодож өнгөний ганц дэвсгэртийг аваад Монгол улсынхаа хөгжлийн төлөө хандивладаг байсан гэдэг. Аугаа хүний сэтгэл аугаа л байх юм. Монгол улсын төрийн шагналт, профессор Д.Цэнд:
“Монгол хэл соёлын төлөө тууштай тэмцэгч Бямбын Ринчен хаа нэг томчуулыг үгээр мохоож авдаг нэгэн хэдий ч бас нөгөөтэйгүүр энгүүн хүн байлаа. Суръя мэдье, заалгая шамдъя гэсэн хүн, хэнд ч гэсэн хэдэн цагаар ч хамаагүй мэдэж чадахаа зааж, хөдөөгийн арван жилийн сургуулиас ирсэн гуравдугаар ангийн хүүхдэд ч алаг үзэхгүй цаг гарган захиа бичиж суудагсан. Хийж бүтээх, сурах мэдэхийн төлөө өөрийгөө дайчилж чаддаг хүн дээ. Гэрт нь ороход гурван бичгийн машин тавьчихсан нэгд нь орчуулга, нөгөөд нь судалгаа, нөгөө дээр нь зохиолоо бичээд тойроод л ажлаа хийгээд, ер зүгээр цагийг өнгөрөөдөггүй байсан. Монголыг гадаадад таниулах, гадаадын сонгодог соёлыг манайдаа дэлгэрүүлэхэд түүний гүйцэтгэсэн үүрэг их. Манай Ринчен гуай бол Оросын алдарт сурган хүмүүжүүлэгч Сухомлинский, Жан Жак Руссо нартай эн зэрэгцэхүйц аугаа сурган хүмүүжүүлэгч байсан юм.
Дөч хүрээд би сая тогтниюу. Тэгээд үгсийн цэцэрлэгч болж ч магад буюу. Тэгвэл сэтгэлийн гайхамшиг сайхан цэцэг зүрхнийхээ улаан цусаар ургууланхан, намайг хүн болгосон эх орондоо анхилам үнэрээр нь ачий нь магтан хариулюу.
Б.Ринчен
Тэр өөртөө ийн амлажээ. Тэгээд хожмоо үл мартагдах үгсийн цэцэрлэгч болж чадсан юм.
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалтай
Хөгжим мэт яруу баясгалант Монгол хэл минь хэмээн аугаа чадлыг нь магтан дуулж, бишрэн хэрэглэснийг нь Оросын алдарч зохиолч Николай Тихонов Ринчен гуайд бичсэн захидалдаа “...элчилгүй уудам Монгол нутгийн бүх өнгө, будаг, цэцгийн үнэр шингэсэн үнэхээрийн яруу сайхан шүлгүүдээ илгээснийг тань ихэд сонирхон үзлээ. ...Та уг нь тал нутгийн хээрийн агь ямар сайхан анхилуун үнэртэй байдгийг л бичсэн билээ. Гэтэл тэр анхилуун үнэрт миний толгой эргэж орхиод “Ариун сайхан сэтгэлт” малчин ардын аргамаг сайхан хүлэг зүүдэнд ороод амраахаа байлаа” хэмээн сэтгэлийн гүнээс магтан бичиж байжээ.
Тэрбээр Монгол хэлнийхээ гайхам сайхан хүч чадлаар эх орныхоо түүх соёлыг дэлхий дахинаа таниулан бишрүүлэхэд их гавъяа байгуулсан юм. Тэгээд ч “Өндөр гэгээн Занабазар харийнханд хорлогдсон, сэтгэлтэй хүнийхээ дүрээр Ногоон дарь эхийн ижилгүй баримлыг урласан домгийг өгүүллэг болгон бичээд, Өндөр гэгээний хосгүй энэ бүтээлийг анх удаа Леонардо Да Винчигийн “Жоканда”, Рафаэлийн “Эх дагины хөрөг”-тэй эн зэрэгцүүлж өргөсөн билээ. Шүхэр хийж сүмийн оройгоос буусан Буниа хүүгийн эмгэнэлтэйгээр амь үрэгдсэнийг нүдэнд үзэгдтэл дүрсэлсний цаанаас Германы Отто Лилиенталиас ч өмнө монголчууд шүхэр бүтээж байсан юм шүү гэсэн нэгэн омгорхол сэтгэлд нэвчин гарч ирээд байдаг билээ” хэмээн нэрт орчуулагч, эрдэмтэн Г.Аким дуу алдан бичсэн байдгийг санаж байна.
Авъяасыг олсоор хүлж болдоггүй
Эх орноо гэсэн түүний сэтгэлийн галыг бөхөөх гээд хэн ч дийлээгүй. Түүнд эх орноо гэсэн сэтгэл, тэмцэхүйн их хурц ухаан, илтгэхүйн дээд авъяас чадвар тэнгэрээс заяажээ. Түүний уран бүтээлийн мөр бүхнээс эх оронч үнэр ханхалж, уншигч авхайг Монгол гэдэг аугаа сүр хүчит, үл мартагдах түүх рүү урин аваачна. Түүний Цогт тайж, Гүнж, Бэр цэцэг, үүрийн туяа... зохиолуудыг уншихад өөрийн эрхгүй цээжинд гал бадран Монгол оронд төрснөөрөө бахархах сэтгэл төрнө.Гурван тогооны үлгэрт гардагчлан Монголчууд бид даанч нэгийгээ дээш гаргах дургүй муухай хүмүүс юм даа. Энэ эрхэм хүмүнийг түүхэн сэдэвт зохиол их бичлээ, феодлын нийгмийг магтан дууллаа, үндсэрхэг үзэлтэн хэмээн “Цагаачийг цагаа хатгана, цагаан морийг ногоо хатгана” хэмээн харааж цагаантны оргодол бидэнд бүү саад бол гэж нүд үзүүрлэж байв. Энэ тухай номын хуудас сөхвөл: “Монголын Феодал ангийн төлөөлөгчийг шинжлэх ухааны эсрэг чиглэлээр үзүүлэхдээ Монголын ард түмний төлөө сэтгэл тавин тэмцэгч мэтээр гаргажээ. Цогт тайж бол эх орончийн үзлээр сэлэм далайсан дээдсийн төлөөлөгч юм “ хэмээн үнэн сонины 1950 оны №7-д Манай утга зохиол дахь националист үзлийн тухай өгүүлэлд их эрдэмтнийг уран бүтээлээр нь дамжуулан дарамталж байжээ.
МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны 1949,1959 оны тогтоолууд, Б.Ринчений уран бүтээлийн талаар сонин сэтгүүлд хэвлэгдсэн Г.Жамсранжав, Т.Пагва, Л.Мишиг ... нарын өгүүллэгүүд үүнийг гэрчлэн үлджээ. Тухайлбал “Далан настнуудад даруулга хэрэгтэй” шүлэгт
Баримталдаг үзлийг нь хэлбэл идеализм
Бахархдаг соёлыг нь үзвэл феодализм
Багтайгаа байхыг нь харвал социализм
Баримталдаг хэлийг нь ажвал архаизм гэж бичжээ. Гэвч их эрдэмтэн маань энэ бүхнийг тэсэн гарч, эрдэм номын ажлаа туурвисаар байв. Ийм хүнд дарамт шахалтын дунд, энэ аюумшигт байдалд эх орноо зүрхэндээ тээж өөдрөг явна гэдэг аугаа их сэтгэлийн тэнхээ, аугаа их тэсвэр хатуужил билээ.
Тэрбээр хаана ч явсан эх орон юугаан нэхэн санагалздаг байсан гэдэг. Будапештэд явж байхдаа эх нутгаа санан хээр талаас нэгэн аргал олж ихэд баярласнаа хойно нь
“Ар монгол нутагтай эгээ адилхан, агь ханхалсан аргал олж өвөртлөөд
үдэш нь Дунай гэдэг их буудалдаа үнсний саванд утаа барин асаадаг боллоо
Багын дассан аргалын тэр утаа, бахтай таатай, агийн үнэрт нь хамар загатнанхан
Энхэр монгол тал нутгийн минь үнэр л энэ тасалгаанд ханхлах мэт сайхан санагдлаа” хэмээн бахдан бичжээ. Түүний зохиол бүтээлийг унших бүр эх орноо хайрлах сэтгэл төрж, гайхамшигт түүх соёлоороо өөрийн эрхгүй бахдана. Чингис хаан, Ану хатан, Галдан бошгот, Өндөр гэгээн Занабазар, Хатанбаатар Магсаржав, Жанжин Сүхбаатар зэрэг зохиолын баатруудаараа хэлүүлж буй эх оронч, элгэн халуун үгс, зөвхөн эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй зохиолчоос л гарах тэр ариун мөрүүдийг унших бүр таныг улмаа таних мэт боллоо. Энэ бүхний эцэст эргээд л өнөөх хоёр давхар цагаан байшин руугаа дахин нэг очмоор санагдав. Наран шингэх зүгтээ хазайж, амгалангийн цаг иржээ. Одоо бүх хүн амарч буй. Харин таны мэт их хүн, их үйлийг сэтгэн суугаа бизээ. Ар монголын дулаан салхи хацар нүүрийг илбэн таалах нь сэтгэлд нэн таатай. Зулай дээрээ алтан соёмбоо залсан, эрхэмсэг агаад хүндлэлтэй их эрдэмтний хүрэл хөрөг одоо амарлингуй болжээ. Нэг санахад өөрийн зохиолын баатрынх нь хэлдэг “Монгол улсын сэтгэл хүчин нэгтэй тусгаар тогтнолын бэлэг тэмдэг соёмботой энэ далбаагаа үүрд эрхэм болгож явагтүн! Цогт тайж үхэвч Монгол улс мөнх” гэсэн ариун үгсийг яг одоо эгц өөдөөс минь харж байгаад өөртөө итгэлтэй агаад элгэмсэгээр хэлэх шиг боллоо.
Энэ үед би зүрхнийхээ лугшилтыг мэдэрч, миний судсаар энэ мэт аугаа Монгол цус гүйж байгаа гэдгээр бахархан малгайгаа авч дахин нэг ёслоод салж ядан холдлоо. Одоо сэтгэл нэг л өег болжээ. Тэр зүг эргэн эргэн харахдаа би “Яг одооноос эхлэн эх орноо зүрхнээсээ хайрлаж, түүний төлөө сурч боловсорсон жинхэнэ иргэн нь байхын төлөө өөрийгөө зориулна” гэж өөртөө дахин дахин амлалаа. Маргааш дахиад л нар мандана... Энэ ТАНЫ зочлох газар болно.
Түшмэл, намайг яаж үздэг хамаагүй
Түмэн, намайг яаж үздэг хамаатай
Эрлэг мунхаг яаж үздэг хамаагүй
Эрдэмтэн мэргэд яаж үздэг хамаатай
Ховчин намайг яаж үздэг хамаагүй
Хотол олон яаж үздэг хамаатай
Бялдуучин зусарчин яаж үздэг хамаагүй
Билигтэн сэхээтэн яаж үздэг хамаатай.
Еншөөбүү Бямбын Ринчен
1965.01.08
---------------------------------------------------------------------------------------------------------------------------
Рэнцэндоржийн Ууганбаатар. "Капиталист намын тунхаг" ном
Рэнцэндоржийн Ууганбаатар. "Капиталист намын тунхаг" ном
----------------------------------------------------------------------------------------------------------
Д.Пүрэвдорж: Тусгаар тогтнол
Д.Пүрэвдорж: Тусгаар тогтнол
Ханат цагаан гэрийн
Од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулгын
Омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай-аавын
Онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ-ээжийн
Одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Ганган улаан тэмээний
Зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний
Зоо дэлдэх тээгэн дээр
Галбын халуун говийн
Хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны
Янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Хүж дурдан бүсний
Ташаа дарах нугалаан дээр
Хүрэл манан хөөрөгний
Даалин дарах наргиан дээр
Хүүшийн сүүдэр буусан
Уулын гацаа бууцан дээр
Хүннү дээдсийн тамгалсан
Улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Ширмэн төмөр дөрөөний
Шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний
Шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрын саран
Хаяалж шингэх тэнгэр дээр
Шимийн нялх ногоо
Ханшилж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Аавын мөнгөн хазаарын
Найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийний
Наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага
Хөллөн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй
Хөвөн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Индэр улаан галын
Цац бадман дөлөн дээр
Ихэр хоёр загалын
Цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн
Цас чахрах цайдам дээр
Илд мөсөн голын
Цан хөөрөх гарман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглана бичнэ би!
Бэлгийн цэнхэр хадагны
Хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний
Хосоор дарах сүлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн
Хорвоо уяраах дэлбээн дээр
Бэдэрт мөнгөн сарны
Хоймор унах туяаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Урсгал, татмал усны
Хөл алдах ёроол дээр
Ургамал, таримал модны
Хөрсөнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн
Дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх үрийн
Дуулан орхих манцуй дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Ажнай сайн хүлгийн
Гал цахилах тууран дээр
Аагисан улаан хүдрийн
Ган царцах хайлш дээр
Амар түвшин жаргалтай
Ам бүлийн дансан дээр
Алтан босго өлзийтэй
Айл бүхний үүдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Баяр найрын ширээний
Амт тансаг идээн дээр
Баян хангайд мөнхөрсөн
Арц, хуш, зээргэнэ дээр
Балтаар давтан ширээсэн
Анжисны торгон ирэн дээр
Багц дүүрэн ургасан
Атрын тарианы мөрөн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Эвт айлын хаяа
Дархан хилийн дээсэн дээр
Энх тайваны харуул
Дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний
Зуун найман суварга дээр
Энэ зууны өргөөний
Зуун түмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Эрх чөлөөний зарлиг
Ардын үндсэн хууль дээр
Эх хэл соёлынхоо
Ад биш баян сан дээр
Эгнэтийн арга билэг
Алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны
Амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Аав ээжийн буянтай
Өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалийн толботой
Өлгийт нялхсын өөжин дээр
Ардын журамт цэргийн
Өргөж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд өгсөн
Өрлөг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглаг бичнэ би!
Хан тэнгэрт сүмбэрлэсэн
Үйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлэн сүндэрлэсэн
Үлгэрийн харшийн туурган дээр
Хангай, говь, талын
Үлэмжийни өв баялаг дээр
Халуун эх оронч бүхний
Үндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Сав саваар саалийн
Харваж хүрэхгүй зэлэн дээр
Сая саяар сүргийн
Хатирч хүрэхгүй бэлчээр дээр
Сар нарны өртөөлд
Хагацаж болшгүй учрал дээр
Сайхан Монгол орноо
Хайрлаж ханашгүй ерөөл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Өглөө бүрийн нарны
Асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурын
Аялгуу хослох утсан дээр
Өргөн цээж чөлөөтэй
Амьсгалж яваа агаар дээр
Өөрийн толгой мэдэлтэй
Амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Ухаа хонгорын жолоог
Захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сүхбаатарын
Зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн
Заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан
Засаг төрийнхөө ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Нүүрэнд нь гал бадарсан
Монгол эцгийн хийморь дээр
Нүнжгэнд нь нар гэрэлтсэн
Монгол эхийн сэтгэл дээр
Нүүдлийн өргөөнд нэгдсэн
Монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан
Монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Эзэн сууж жаргасан
Их заяагаа сүсэглэж
Эх орон танынхаа
Ирээдүйн тааладд нийцүүлж
Эрдэнэсийн далайгаас шүүрдсэн
Итгэлийн сувд үгсээр
Эрх жаргалаа баталсан
Иргэн бүхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Related Posts by Categories
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
- Линкүүд
____ Их үзсэн ____
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал. Улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны "Чандмань онол" Тэгшитгэх гэж тэнэгтэ...
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал. Монголын уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын эерэг ба сөрөг хувилбаруудыг...
-
Япон автомашин захиалга. (976)-99013026 Монголчууд бидэнд бусдын ирийг нь мохтол унаж хэрэглэсэн машин хэрэгтэй юу? эсвэл эх орныхоо э...
-
Төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулахыг уриаллаа 2012.8.10 http://news.zindaa.mn Өнөөдөр 11.00 цагаас УИХ-ын гишүүн С.Ганбаат...
-
2009/09/28 • Сэдэв нь: Бизнес таймс Энэ хүн бол амьдаараа домог болсон цөөн хүний нэг. Тэрээр маш олон талт хүн байв. Физикч, инженер, зо...
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал Монгол улсын эдийн засаг, үйлдвэрлэл, үйлчилгээг гадаад ба дотоод орчинд хөгжүүлэх цогц хөтөлбөр ...
-
2009-09-18 20:50 www.automarket.mn 2013-10-23 16:58 ____________________________________________________________________________...
-
Бизнесийн англи хэл: Хичээл 1: Үүнийг орчуул: SABREL Ref:JC/BB BROUN and BOOTS chemicals 37, Oxford Rd, LEYCESTER (G.B) ...
-
ДАЯАРЧЛАЛ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙГАА ХЭРЭГ ВЭ http://ubman.mn/policy-and-economica-in-our-life/35-policy-a-economica-in-our-life/218-n...
-
MAN truck-ны чирэгч толгойн шинэ загварыг хэрхэн зохион бүтээж, хийж байгаа нь Цахилгаан тээвэр компаниас дараахь зураг төсли...
0 коммент.:
Отправить комментарий