- Агуулгын шошго
- “Армон гутал” –ын үйлдвэр (1)
- "Зөрүүд монгол" нэвтрүүлэг (1)
- “Никел Ганбаа”-гийн бүтээсэн монгол мопед (1)
- “Экобус” ХХК автомашины үйлдвэр байгуулагдлаа (1)
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ны 1072 ширхэг хувьцааны үнэ цэнэ (1)
- “USI” компани аутсоурсинг (1)
- 3D scanner and printer (1)
- 5S good house keeping (1)
- а."Ашигт малтмал ба түүнийг боловсруулах үйлдвэрлэлийн тухай" хуулийн төсөл (1)
- А.БАЯРМАА. "Тээврийн бодлого төлөвлөлтийн математик загварчлал" (1)
- Авто видео зураг (1)
- Авто зураг төсөл outsourcing (1)
- Автомашин үйлдвэрлэл (1)
- Англи хэлийг кино орчуулж сурах арга (1)
- АРДЧИЛАЛЫН ҮЕ ДЭХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН ХЭРЭГСЭЛ БА МОНГОЛ УЛСЫН ЭЭЖ (1)
- б.Монгол улсын болгоомжлох ёстой зүйлс буюу төрийн “хар хайрцагны” бодлого (1)
- Баялаг бүтээж байж л баян улс орон болно (1)
- бизнес төслийн агуулга (1)
- Бизнесийн англи хэл (1)
- Бодлогын хүү (1)
- боловсруулах үйлдвэрлэл (1)
- брендүүд (1)
- г.Эдуардо Анинат: Зэсийн орлогоороо тогтворжилтын сан байгуулж хямралыг амжилттай туулж байна (1)
- Газраас эрчим хүч үйлдвэрлэ (1)
- Газрын тосыг орлох занар шинэ боломж (1)
- Д.Жаргалсайхан: МОНГОЛД НЭН ДАРУЙ НЭВТРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГУРВАН ТӨРЛИЙН САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БАЙНА (1)
- д.Н. НАЦАГНЯМ. Castle Care-Tech LTD. зохион бүтээгч програм хангамжийн инженер (1)
- Давхар иргэншил монгол иргэдэд хэрэгтэй болж эхэллээ (1)
- ДАЯАРЧЛАЛ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙГАА ХЭРЭГ ВЭ (1)
- ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА (1)
- ж.МИНИЙ МОНГОЛ. бичсэн Очир-Эрдэнэ (1)
- Жон Перкинс. "Эдийн засгийн алуурчны өчил” номын тухай (1)
- з.Бизнесийн арван алтан зарчим (1)
- Индекцийн гүйдлийг машин үйлдвэрлэлд хэрэглэх нь (1)
- Индукцийн гүйдлийг машин үйлдвэрлэлд хэрэглэх нь (1)
- Л.Одсэр “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ (1)
- М.Чойсүрэн: “Балгасын улаан нуур”-ын цэнгэг усыг уул уурхайд ашиглахад хайран (1)
- МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР ГАРЦ (1)
- МЕТАЛЛУРГ (1)
- металлурги (1)
- Монгол банкны маапаан (1)
- Монгол улсын газрын зураг (1)
- Монгол улсын хөгжлийн бодлогууд (1)
- Монгол улсын эдийн засаг үйлдвэрлэл үйлчилгээг гадаад ба дотоод орчинд хөгжүүлэх цогц хөтөлбөр (1)
- Монголд автомашин үйлдвэрлэх боломж бий юу? (1)
- Монголчууд бид зөв хуулийг өөрсдөө гаргаж сурах хэрэгтэй (1)
- Монголын автын салбарын эрх зүйн орчин хөрөнгө оруулалт (1)
- Монголын хууль биднийг хамгаалж чадах уу? (1)
- Морин хуурын домог (1)
- Мэдээлэлийн бирж (1)
- нийгмийн харилцааны "Чандмань онол" (1)
- Нүүрсний экспортын тээвэрт цахилгаан чирэгч толгойтой төмөр замын тээвэр онцгой үүрэгтэй (1)
- Реклам сурталчилгаа (1)
- Салхит ууланд салхин сэнс босч эхэлжээ (1)
- Силикон для формовки (1)
- Таны цагийг хэмнэх keyboard дээрх 12 товч үйлдэл (1)
- Техникийн англи хэл (1)
- Томчуудын оролцоотой нүүрсний бизнесийн луйвар (1)
- төслийн тухай үндсэн ойлголт (1)
- Төсөл (1)
- ТЭГ баланс (1)
- Улс төр (1)
- уул уурхай дахь гадаадын хөрөнгө оруулалтын эерэг ба сөрөг хувилбарууд (1)
- Холбоо барих (1)
- Хүснэгт оруулах арга (1)
- Цувих матах технологийн аргууд (1)
- Чандмань онол (1)
- Чацарганы ач тус (1)
- эдийн засаг (1)
- Ядаж жаахан ч гэсэн техник сэтгэлгээтэй хүн хэрэгтэй байна. (1)
- Ямар ч ажил дээр хэрхэн шилдэг нь байх вэ? (1)
- A Urine Powered Generator and Sanitation: Flushed with pride (1)
- Adnxs (AppNexus): салахгүй дагадаг сурталчилгааны технолог (1)
- audio file downloading (1)
- BLOGING HTML (1)
- Bloom energy server (1)
- buggy car (1)
- Carbonfund.org's quality assurance protocol. Highest quality standards (1)
- Criteria of the 50 most Innovative Countries (1)
- Custom Sprinter Van Mercedes Benz Sprinter On 44 Inch Tires (1)
- Earth Generator (1)
- Energy efficient Electronics and Home (1)
- Eugo.G -The Mongolian Art of Shoemaking (1)
- geotermal energy газрын гүний дулаан (1)
- Green 3D үйлдвэр. хуванцар эд ангийн 3D үйлдвэрлэл (1)
- Home size power plant build (1)
- How to Franchise your business (1)
- Hybrid solar system makes rooftop hydrogen (1)
- Image (1)
- image.jip in fotobucket (1)
- INTERNET (1)
- Landcruiser 70 series (1)
- Onoo (1)
- Sheet metal spinning (1)
- Some HOW TO .... 'S INTERNET (1)
- Some HOW TO 'S SPEED UP PC (1)
- SONY брэндийг үндэслэгч Морита (1)
- SPEED UP INTERNET MOZILLA (1)
- UNICAT (1)
- uploading and editing (1)
- Video (1)
- VOLKSWAGEN AMAROK 2.0 4WD (1)
- www.FORMADEL.ru Формы тротуарной плитки (1)
- Xөрөнгийн зах зээл. В.Ганзориг. http://vganzorig.blogspot.com (1)
- Шинэ машин
- Hyundai / KOREA makers/
- Daewoo
- KIA
- SsangYong
- Landrover /GREAT BRITAIN makers/
- Aston Martini
- MAN
- Volvo / SWEDEN makers/
- SAAB
- IVECO
- Renault / FRANCE makers/
- Citroen
- Peugeot
- Skoda / CZECH makers/
- Tatra
- Alfa Romeo / ITALY makers/
- Ferrari
- FIAT
- Maserati
- Lamborgini
- GMC /USA makers/
- Ford
- Chevrolet
- Hummer
- Buick
- Cadillac
- Jeep
- Navistar
- Mercedes Benz / GERMAN makers/
- BMW
- Opel
- Audi
- Volkswagen
- Porshe
- Yamaha /JAPAN makers/
- Kawazaki
- Suzuki
- Mitsubishi Fuso
- Mazda
- Lexus
- Infiniti
- Hino
- Daihatsu
- Komatsu
- Isuzu
- Subaru
- Honda
- Mitsubishi
- Toyota
- Nissan
- Америкийн авто инженерүүдийн холбоо /SAE/
- Дэлхийн авто инженерүүдийн холбоо /FISITA/
- Дэлхийн авто үйлдвэрлэгчдийн холбоо /AIAM/
- Brabus
- Tata
- Wald international
- Tesla
- Lincoln
- Harley-Davidson
- Spyker
- Freightliner truck
- Bentley
МОНГОЛЧУУДЫГ БИ ӨМӨӨРӨӨГҮЙ ТЭД ЧИНЬ УГААСАА ХҮНЭЭР ӨМӨӨРҮҮЛЭХЭЭР ТҮҮХТЭЙ ЖИЖИГ ҮНДЭСТЭН Ч БИШ!
- ЛЕВ ГУМИЛЕВ
- /1912--1992/
------------------------------------------------------------------
ГАЗАР ЗҮЙ ЕР ТЭДЭНД ОГТ ХАМААГҮЙ ЮМ ШИГ Л БАЙСАН ЮМ.
------------------------------------------------------------------
~Монголын эзэнт гүрэн эрт эдүгээд хүн төрөлхтөний харсан хамгийн супер хүч байсан.
~Дэлхийн түүхэн дэх хамгийн агуу гүрэн аль гүрэн байсан бэ? хэмээх асуултад түүх сонирхогч, Quora master Балажи Висванатан ийн хариулсныг Business Insider онцолжээ.
~Монголын эзэнт гүрэн. Тэд тэднээс өмнө хэн ч хийгээгүй, мөн тэднээс хойш ч хэн ч хийгээгүйг хийж чадсан. Хэдхэн аравны дотор газрын хаанаас ч юм бэ гарч ирээд ялагдашгүй супер гүрэн болон тодорсон. Танд би тэднийг бас өөр ямар ч супер гүрнээс илүүтэйгээр дэлхийг өөрчилсөн мундаг инженерүүд, сайн суралцагчид байсан гэвэл итгэх үү та?
~Би олон хүнийг Монголчуудын тухай буруу үзэл бодолтой явахтай таарч байсан. Бид Монголчуудыг нум сум барьсан морин дэл дээрх эрчүүдээр төсөөлдөг. Танд Их Британийн эзэнт гүрний тухай 2700 жилийн дараа улаан хүрэмтэй, Британийн төрийн далбаа, винтов буутай хүнээр тайлбарлавал танд ямар санагдах вэ? Эсвэл Арабын эмиратыг илд барьж, морь унаад Аллахаа үглэж яваагаар тайлбарлавал ямар вэ? Эсвэл АНУ-г Адам Сандлерийн кино үзэнгээ цөмийн зэвсэг хаясан гэвэл ямар вэ?
~Эдгээр их хүчнүүдэд ганц эр хүний тухай ийм дүрслэлээс хавьгүй их нууц бий. Монголчуудын хувьд ч адилхан. Та сонирхож байвал цааш уншаарай.
Монгол армийн чадвар:
~Гитлер, Напелеоноос ялгаатай нь тэдэнд Орос руу дайрахад асуудал байсангүй. Хүмүүс Орос руу хэзээ ч өвөл битгий дайр гэдэг. Эсрэгээрээ Монголчууд өвөл дайрах дуртай байв, учир нь тэдний морь хөлдүү гол дээгүүр давхина, гүүрний хэрэггүй. Афганууд Америк, Орос, Англичуудыг сөрж чадсан ч Монголчууд ирэхэд юу дайрч ирснийг баримжаалж ч чадаагүй билээ. Хятад тэр хүртэл ямар ч улсын захиргаанд орж байсангүй. Арабын эзэнт гүрэн хөгжин цэцэглэсэн Багдад хоттой, хүчирхэг улс байлаа, Монголчуудыг иртэл. Энэтхэг сайн удирдагчийн ачаар арай хийн мултарсан, гэхдээ хожим нэг хэсэг нь эзлэгдсэн.
Загалмайтан Кельтүүд ч, зүүн өмнөд Азийн зарим овог омгийхонд ч Монголчуудад барих хариу байгаагүй. Чи супер хөгжсөн иргэншил байсан уу, үгүй юу, тэр хамаагүй байсан билээ, бүгд Монголчуудад ялагдсан. Монголчууд Сибирийн тэсгим хүйтэн талаар ч давхисан, Арабын аюумшигт халуун цөлийг ч гаталсан. Тэд их тал нутгийн өвсөн дундуур давхихаас ч, Бирмийн шигүү халуун бүсийн ойгоор давшихаас ч сийгээгүй. Тэд Хятадын тутарган талбайгаар ч, Хималайн нурууны хянга цараар ч урагшилсан. Тэд мориндоо үтэр түргэн морддог шигээ тэнгисийн дайнд ч гарсан. Газарзүй ер нь тэдэнд огт хамаагүй юм шиг л байсан юм. Хэрэв нөгөө тал жадаар хааж дөрвөлжилвөл Монголчууд нум сумаар задалж, хэрвээ талаар нэг тарвал гилбэрээр хөөж гүйцдэг байсан. Тэд дайсны харваач, морьт цэрэг, илдтэй цэрэг эрс, бүгдийг нь ялдаг байв. Товчхондоо Монголчуудын эсрэг тулаанд барьж болох зэвсэг ч, технологи ч нэг ширхэг ч байгаагүй билээ. Монголын эзэнт гүрэн эрт эдүгээд хүн төрөлхтөний харсан хамгийн супер хүч байсан
~Харгис хүч төдийгүй аварга гүрэн
Монголчуудын тухай ярихад ихэнх нь үеэ өнгөрөөсөн, арьсны үзэлтэй, зэрлэг бүдүүлэг, алуурчин, азтай зэрлэгүүд гэх нь бий. Харин сүүлийн үеэс түүхчид тэдний хийж бүтээсэн гайхамшигтай зүйлсээс нээж, өгөх ёстой үнэлгээг нь өгдөг болоод байна. Бүгдээрээ хүлээн зөвшөөрье, түүхэнд тодорсон супер гүрэн бүр Монголчуудтай адил цус урсгаж ирснийг.
Үнэн хэрэгтээ Монголчууд маш нээлттэй, инновацлаг мэргэжлийн баг бүтээсэн юм. Өрсөлдөгчид нь үлбэгэр, зөрүүд байхад тэд бол боломжит бүх технологийг ашигладаг инженерүүд байлаа. Тэд нээлттэй, төрөл бүрийн засаглалыг туршиж, боломжтой бүх газраас суралцаж байв.
Өнөөдрийн дэлхийн технологийн хөгжлийн (бууны дарь, цаас, хэвлэх) олон дэвшил тэдний байлдан дагуулалтын шууд үр дагавар юм. Нэг үгээр Монголчууд өнөөдрийн дэлхийн хэв маягийг хэлбэршүүлж өгсөн. Тэдний нөлөөн дор Христ, Мусальман, Күнз, Буддын сургаалтнууд тэгш эрхтэй, идеологийн дайнгүй зэрэгцэн оршиж байсан. Энэ утгаараа Европын ямар ч колонийн гүрнээс хавьгүй дэвшилттэй.
~Тэд маш шинэлэг, өрсөлдөгчийнхөө гол сул тал дээр тоглодог байв. Монголчууд Европ, Дундад Азийн их бууг Хятадыг дайлахаар авчирч, Дундад Азитай байлдахдаа Хятадын нум сум, бууны дарийг авч очдог байлаа. Хэрвээ их буунд хийх том чулуу олохгүй бол том моддыг тайрч норгоод чулууны оронд хэрэглэдэг байв.
~Монголчуудын тухай бусад баримт
Чингис хаан одоо ч заримд нь хэрэглэгддэг бичгийн системийг Монголд авчирсан. Монголын эзэнт гүрэн татварын албатуудыг гүрэн даяар илгээж, Зүүн Азид цаас хэвлэл тархахад их нөлөө үзүүлсэн. Тэд мөн Солонгост боловсоролтой анги төрөн гарахад нөлөөлсөн. Евроазийн их газраар дараагийн таван зуунд хэн ч гүйцэж хийж чадаагүй олон улсын шуудангийн сүлжээ байгуулсан.
~Тэд Европчууд өөрсдийнхийгөө хийхээс хэдэн зууны өмнө банкнот, цаасан дэвсгэртийг гарган хэрэглэж байсан. Монголчуудын удирдлаганд тухайн үед нээгдсэн дэлхий бараг бүхэлдээ холбогдсон чөлөөт худалдааны бүс ажиллаж байсан. Худалдаачид дээрэм тонуулаас айлгүй зорчиж байснаар худалдаа хөгжин цэцэглэсэн. Эдийн засаг ч мөн. Марко Поло болон бусад европчууд Азиар аялаж жуулчилсан нь энэ үеэр юм.
~Шашны хувьд тэд бүх шашныг хүлцэх, хүндлэх асар том бүс нутаг байгуулсан.
Хятадын шинжлэх ухаан, одон орон, анагаах, инженерчлэл, математикийн үнэ цэнэ Монголын зарим хаадын үед хөгжин цэцэглэж, том эрдэмтэд төрөн гарсан. Тэд мөн маш сайн нарийвчлалтай цаглабар бүтээсэн.
~Юан гүрний үед урлаг, театр хөгжин цэцэглэсэн. Шил болон хөгжмийн зэмсэг урлахад Европын олон дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн. Бусад бүх их гүрний адил, Монголын эзэнт гүрэн маш их цус урсгасан. Гэхдээ тэдний шинжлэх ухаан, урлаг, худалдаан дахь идей санааны их тэсрэлтээр хүний оршихуйд үлдээсэн өв бусад ямар ч супер хүчнүүдтэй харьцуулахааргүй их нөлөө хүний түүхэнд үлдээж, өнөөгийн дэлхийг загварчилж өгсөн юм.
********************************************** ***
ГҮРЭН хийгээд ХААДУУД
Хүннү улс (МЭӨ209-46 он)
Түмэн шаньюй (МЭӨ240-209 он)
Модун шаньюй (МЭӨ209-174 он)
Лаошан шаньюй (МЭӨ 174-161 он)
Жюнчэн шаньюй (МЭӨ161-126 он)
Ичиси шаньюй
Увэй шаньюй
Үшүлюй шаньюй
Гуйлиху шаньй
Чэдихоу шаньюй
Хүлүгү шаньюй
Хуанди шаньюй
Хюили Жуанки шаньюй
Уян Гуйди шаньюй
Хуханье шаньюй
Жижи шаньюй
Фүжүлэй шаньюй
Соушиэруди шаньюй
Гуяа шаньюй
Үжүлюй шаньюй (МЭӨ 8- МЭ 13)
Үлэй Руоди шаньюй
Юй шаньюй
Удадихоу шаньюй (46-46)
Умард Хүннү (46-93 он)
Пүнү шаньюй (46-?)
Юйлиу шаньюй (?-87)
Би шаньюй (88-91)
Ючужянь шаньюй (91-93)
Сяньби
Таньшихуай хаан
Күйтү
Кэбинэн
Нирун
Южиулюй Мугульюй
Чэлухуй хан
Тунугуй хан
Бати/Бат хан
Бисуюань хан
Пихоуба хан
Веньхети хан
Мангэти хан
Хэдуохан хан
Жарун, 402-410
Хөхлүд хаан, 410-414
Татар хаан, 414-429
Ути хаан, 429-444
Тогочин хаан, 444-450
Ижин хаан, 450-485
Түлүн хаан, 485-492
Нагай хаан, 492-506
Богд хаан, 506-508
Чуну хаан, 508-520
Амгай хаан, 520-552
Брахман хаан, 521-524
Тибэд хаан, 552-553
Дэнжу хаан, 553
Амаржин хаан, 553-554
Дэншузи хаан, 555
Кидан
Амбагян (901-923)
Даозун хаан (1054-1101)
Тяньзуо (1101-1125)
Хамаг Монголын ханлиг
Хайду хан (1080?-1100?)
Тумбинай сэцэн (1100?-1130?)
Хабул хан (1130?-1148)
Амбагай хан (1148-?)
Хутула хан (?-1160?)
Есүхэй баатар (хан?) (1160-1171)
Тэмүжин Чингис хан (1189-1206)
Их Монгол улс
1. Чингис хаан (1206-1227) — 22 жил хаан суув. Есүхэйн хөвүүн.
Тулуй ноён (1227-1229) — түр чөлөөний 3 жил хэрэг шийтгэв. Чингис хааны IV хүү.
2. Өгэдэй хаан (1229-1241) — 13 жил хаан суув. Чингис хааны III хүү.
Турхан хатан (1243-1246) — түр чөлөөний 3 жил хэрэг шийтгэв. Өгөөдэй хааны хатан.
3. Гүюг хаан (1246-1248) — 3 жил хаан суув. Өгөөдэй хааны хүү.
Огул Каймиш хатан (1248-1251) — түр чөлөөний 3 жил хэрэг шийтгэв. Гүюг хааны хатан.
4. Мөнх хаан (1251-1259) — 9 жил хаан суув. Тулуйн ахмад хүү.
Аригбөх хаан (1260-1264) — Хубилайтай зэрэгцэн хаан болоод эцэстээ ялагдсан. Тулуйн отгон хүү.
Юань улс
5. Сэцэн (Хубилай) хаан (1260-1294) — 34 жил хаан суув. Тулуйн II хүү.
6. Өлзийт (Төмөр) хаан (1294-1307) — 13 жил хаан суув. Хубилай хааны ач хөвгүүн.
7. Хүлэг (Хайсан) хаан (1307-1311) — 4 жил хаан суув. Хубилай хааны гуч.
8. Буянт (Аюурбарбад) хаан (1311-1320) — 9 жил хаан суув. Хубилай хааны гуч.
9. Гэгээн (Шадбал) хаан (1321-1323) — 4 жил хаан суув. Буянт хааны хүү.
10. Есөнтөмөр хаан (1323-1328) — 5 жил хаан суув. Хубилай хааны гуч, Гамала жинь вангийн хүү.
11. Асухиба хаан (1328) — 3 сар хаан суув.Есөнтөмөрийн ахмад хөвгүүн
12. Хүслэн хаан (1329) — 7 сар хаан суув. Хүлэг хааны ахмад хүү.
13. Заяат (Төвтөмөр) хаан (1328-1329, 1329-1332) — 4 жил хаан суув. Хүлэг хааны II хүү.
14. Ринчинбал хаан (1332) — 40 хоног хаан суув. Хүслэн хааны хүү.
15. Ухаант (Тогоонтөмөр) хаан (1333-1370) — 38 жил хаан суув. Ринчинбал хааны ах.
Зүчийн улс
Бат хан (1237-1256)
Сартаг (1255-56)
Улагчи (1257)
Бэрх (1257-1266)
Мөнхтөмөр (1266-1282)
Тодмөнх (1282—1287)
Тулабуга (1287—1291)
Тохта (1291—1312)
Өзбег (1312-1341)
Тинибег (1341-1342)
Жанибег (1342—1357)
Бердибег (1357—1361)
Кульпа (1359-1360)
Наурузбег (1360-1361)
Хидырьбек (1361-1362)
Төмөрхожа (1362)
Абдаллах (1362-1370), бодитоор бол Мамай захирч байв
Мурид (1362-1367), бодитоор бол Мамай захирч байв
Азиз (1367-1369), бодитоор бол Мамай захирч байв
II Жанибек (1369-1370), бодитоор бол Мамай захирч байв
Мухаммед Булак (1370-1379), бодитоор бол Мамай захирч байв
Тулунбек (1370-1373), (засаг баригч), бодитоор бол Мамай захирч байв
Айбек (1373-1376), бодитоор бол Мамай захирч байв
Араб шах (1376-1379), бодитоор бол Мамай захирч байв
Хаанбек (1375-1376), бодитоор бол Мамай захирч байв
Илбани (1373-1376), бодитоор бол Мамай захирч байв
Хажи Черкесс (1375-1376), бодитоор бол Мамай захирч байв
Урус (1376-1378), мөн Цагаан Ордны хан байсан бөгөөд Тохтамышын авга нь байв, ийнхүү Ордуудыг нэгтгэж чаджээ.
Тохтамыш (1380-1395)
Төмөркутлуг (1396-1401), жинхэнэ захирагч нь Эдигу
Шадибек
Болд султан
Төмөр (1410-1412)
Желал Ад Дин
Керим Берди
Кебек (Алтан Орд)
Жаббар Берди
Үлүг Мухаммед (1419-1421, 1428-1433)
Давлет Берди
Борак (1422-1427)
Саид Ахмед (1433? - ?)
Хүчүг Мухаммед (1459-1465)
Ахмед (1465-1481)
Шейх Ахмед (1481-1498, 1499-1502)
Муртаза (1498-1499)
Алтан Ордын Улсын хаад
Цагаан орд
Орда (1226–1251)
Кун Куран (1251–c.1280)
Хүчү (c.1280–1302)
Буян (1302–1309)
Сашибуга (1309–1315)
Ильбасмыш (1315–1320)
Мубарек хожа (1320–1344)
Чимтай (1344–1374)
Урус (1374–1376)
Тогтакия (1376)
Төмөрмелик (1377)
Тохтамыш (1377–1378)
Койричак (1378-1399)
Борак (1423-1428)
Мухаммед (1428-1431)
Мустафа (1431-1446)
Тус ордыг 1446 онд Абулхаир хаан өөртөө нэгтэгсэн.
Хөх орд
Алтан Ордын жинхэнэ захирагчид нь 1361 он хүртэл Бат ханы угсааныхан байв
Бат хан (1227-1255)
Сартаг (1255-56)
Улагчи (1257)
Бэрх (1257-1266)
Мөнхтөмөр (1266-1282)
Тодмөнх (1282—1287)
Тулабуга (1287—1291)
Тохта (1291—1312)
Өзбег (1312-1341)
Тинибег (1341-1342)
Жанибег (1342—1357)
Бердибег (1357—1361)
Кульпа (1359-1360)
Наурузбег (1360-1361)
Хидырьбек (1361-1362)
Төмөрхожа (1362)
Абдаллах (1362-1370), бодитоор бол Мамай захирч байв
Ил Хант улс
Хүлэгү хан (1256-1265)
Абаха хан (1265-1282)
Ахмед Тэкүдэр (1282-1284)
Аргун (1284-1291)
Гайхату (1291-1295)
Байду (1295)
Махмуд Газан (1295-1304)
Өлзийт (1304-1316)
Абу Саид Бахадур (Абу саыд Баатар хан) (1316-1335)
Арпа Кэун (1335-1336)
Арпаг хорлосны дараа, Ил Хан улсын задралын үеэр байгуулагдсан тус бүс нутгийн улсууд өөр өөрсдийн удирдагчдыг хангаар өргөмжилжээ.
Ил Хаадын Улс
Муса (1336-1337) (Багдадын Али Падшахын тоглоомын хан)
Мухаммад (1336-1338) (Жалайрынханы тоглоомын хан)
Сати Бек (1338-1339) (Чобаныханы тоглоомын хан)
Сулейман (1339-1343) (Чобаныханы тоглоомын хан, 1341-1343 онд Сарбадарууд хүлээн зөвшөөрсөн)
Жахан Төмөр (1339-1340) (Жалайрынханы тоглоомын хан)
Ануширван (1343-1356) (Чобаныханы тоглоомын хан)
II Газан (1356-1357) (зөвхөн зоосон дээр л хөрөг нь байсан)
Зүүн Перс (Хорасан)-ээс ханд өргөмжлөгсөд:"
Тугайтөмөр (1338-1353) (1338-1349 онд Картууд; 1338-1339 ба 1340-1344 онд Жалайрууд; 1338-1341, 1344, 1353 онд Сарбадарууд тус тус хүлээн зөвшөөрсөн)
Лухман (1353-1388) (Тугайтөмөрийн хүү)
Цагадайн улс
Цагадай 1226-1242
Хара Хүлэгү 1242-1246 d. 1252
Есөнмөнх 1246-1252
Хархүлэгү (дахин суусан) 1252
Мубарак шах 1252-1260
Ургана хатан (засаг баригч) 1252-1260
Алгуй 1260-1266
Мубарак шах (дахин суусан) 1266
Барак 1266-1270
Никпей 1270-1272?
Бөхтөмөр ?1272-1287
Дува 1287-1307
Кунжик 1306-1308
Талику 1308-1309
Кебек 1309 d. 1325
Эсэнбөх 1309-?1318
Кебек (дахин суусан) ?1318-1325
Илжигдэй 1325-1329
Дува Төмөр 1329-1330
Тармаширин 1331-1334
Бузан 1334-1335
Чанши 1335-1338
Есөнтөмөр 1338-?1342
Али султан 1342
Муххамед Пулад 1342-1343
Казань 1343-1346
Данишменж 1346-1348
Цагаадайн Улсын хаад
Цагадайн улс нь баруун (Мавренахр), зүүн Могулистан гэсэн хоёр хэсэгт хуваагдсан.
Баян Кули (1348-1358)
Төмөр шах (1358)
Туглугтөмөр (Могулистанд 1348-1363) (1358-1363)
Ильяс хожа (Могулистанд 1363-1368) (1363 -1368)
Адил султан (1363)
Кабул шах (1364-1370)
1370 оноос Цагадайн улсын хаад нь Доголон Төмөрийн тоглоомын хаад байв.
Сюргатмишь (1370-1388)
II Султан Махмуд (1388-1402)
Өгэдэйн удам
Өгэдэй хаан (1229-1241)
Гүюг хаан (1246-1248)
Ширэмүн (1248-1251)
Хадан (албан бусаар)
Хайду (1265-1301)
Чапар (1301-1306)
Янгичар
Чапар (дахин суугаад 1310 онд түлхэн унагаагдсан)
Али султан
Данишменж
Улс төрийн бутралын үеийн Монгол
Билэгт (Аюушридар) хаан (1370-1378) — 9 жил хаан суув. Тогоонтөмөрийн хүү.
Усгал (Төгстөмөр) хаан (1378-1388) — 11 жил хаан суув. Аюушридарын дүү.
Зоригт (Есүдар) хаан (1389-1391) — 4 жил хаан суув. Аригбөх хааны хойчис
Энх хаан (?) (1391-1392), Зоригт хааны хүү
Элбэг нигүүлсэгч хаан (Нигүүлсэгч цолтой) (1392-1399), Зоригт хааны хүү
Гүнтөмөр хаан (1400-1402), Элбэг хааны хүү
Үгч хашха хаан (Гүйличи), Өгэдэй юмуу Аригбөхийн удам гэж үздэг.
Өлзийтөмөр хаан (Жинхэнэ нэр нь Буяншир) (1403-1412)
Дэлбэг хаан (1415)
Адай хаан (1425-1438), Хасарын удам.
Тайсун хаан Тодбух (Тогтохбух, Тогтоабух) (Тайсун хаан цолтой) (1433-1452), Элбэг хааны дүү Хархуцаг тайжын хүү Ажай тайжын ахмад хөвгүүн.
Агваржин хаан (Жонон) (1453), Тайсун хааны дүү эсвэл ойр төрлийн хүн.
Эсэн хаан - (Тайш) Ойрадуудын захирагч (1453-1454)
Махагүргис хаан (Үхэгт хаан цолтой) (1454-1465), Тайсун хааны хүү.
Молон хаан (1465-1466), Тайсун хааны Горлосын Алтайхан хатнаас төрсөн.
Мандуул хаан (1472-1479), Ажай тайжын ойрад хатнаас төрсөн.
Батмөнх Даян хаан (Даян хаан цолтой) (1478-1516), Баянмөнх жононгийн хүү.
Барсболд хаан (Жонон) (1516)
Боди Алаг хаан (1516-1547)
Дарайсүн гүдэн хаан (Гүдэн хаан цолтой) (1547-1557)
Түмэн засагт хаан (1557-1592)
Буян сэцэн хаан (Сэцэн хаан цолтой) (1592-1603)
Лигдэн хаан (1604-1634)
Эжэй хаан (1634 - 1635), өргөмжлөгдөж амжаагүй хаан
Зүүнгар улс
Эрдэнэ баатар хунтайж (1634-1668), Хархул догшин ноёны хүү.
Сэнгэ хунтайж (1665-1671), Эрдэнэбаатар хунтайжын хүү.
Галдан бошигт хаан (1671-1697)
Цэвээнравдан хаан (1697-1727), Сэнгэ хунтайжын хүү.
Галданцэрэн хаан (1727-1745)
Цэвээндоржнамжил (1745-1750)
Лхамдаржаа (1750-1753), Галданцэрэнгийн бага хатнаас төрсөн.
Даваач (1753-1755), Их Цэрэндондовын удам.
Хошуудын ханлиг
Гүүш хан Төрбайх (1642-1655), Хасарын хойчис
Даян Очир хан (1655-1669)
Гончиг Далай хан (1669-1698)
Ванжил хан (1698)
Лхазан хан (1698-1717)
Халимагийн хант улс
Хоо өрлөг (?-1644)
Шүхэр Дайчин (Шихир Дайчин), (1644-1661)
Пунцаг хан (1661-1669)
Аюук хан(Аюук, Аюуки, Аюка), (1669-1724)
Цэрэндондог (1724-1735)
Дондог-Омбо (1735-1741)
Дондогдаш хан (1741-1761)
Убаши хан (Убаш, Уваш, Увш), (1762-1771)
Олноо өргөгдсөн Монгол улс
Богд хаан (1911-1919) & (1920-1924)
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
ЯЛАН МАНДАХ, ТЭСЭН ҮЛДЭХИЙН ТУЛД....
XIII зууны Монголчуудын тухай Армяны түүхч ийн бичиж үлдээжээ...
"... Дээд эзнээс тэдэнд (Монголчууд) өгсөн, өөрсдөө ясах (Их Засаг) хэмээн нэрлэсэн зарлиг нь энэ болой.
Нэгдүгээрт, БИЕ БИЕЭ ЭНЭРЭН ХАЙРЛАХ,
Хоёрдугаарт,
- урин тачаангуйг тэвчих,
- эс өгснийг авахгүй байх, (хулгай хийхгүй байх)
- худал үл андгайлах,
- үл урван тэрслэх,
- хөгшид болон үгээгүйг өргөн тэтгэх зэрэг болно..."
Энэ бол хоосон домог биш, уран зохиол бол бүр ч биш. Түүхэн баримт. Григор Акренци хэмээх армян ламтан 1271 онд "Нум сумтан ард түмний түүх" хэмээх судартаа (хоёрдугаар бүлэгт) ийн бичжээ. (Орчуулагч доктор Д.Баярсайхан)
Григор Акренци бол Жувейни, Рашид ад Дин лугаа адил Монголчуудад алба барьж байсан хүн биш, тэр бүү хэл эрхэмлэдэг багш нь монголчуудад барьцаалагдаж, зовлон үзэж явсан, монголчуудад өштэй ч байж мэдэх, монголчуудын довтолгоон, "түрэмгийлэл"-ийн үйл явцыг нүдээр үзэж харсан хүн. Түүнд монголчуудыг учиргүй бахдан шагшин, тал засан бичих учир байхгүй. Учир нь энэхүү тэмдэглэлийн өөр хэсгүүдэд Монголчуудын аллага, хядлага, түрэмгийллийн тухай цөөнгүй мөрүүд бий.
Үүн лугаа адил утга агуулгатай тэмдэглэл нэг бус. Григор Акренцигийн нэгэн үед амьдарч асан Киракос, 1240-өөд онд Бат, Сүбээдэй нарын Европт довтолсон довтолгооны цаг үед амьдарч асан Спилитийн Фома ламтан, түүний дараахан Монголд хүртэл аялсан Плано Карпини, Гольюм де Рубрук, хожим Бээжин хүрсэн Марко Поло нарын тэмдэглэлд ч иймэрхүү утга агуулгатай хэсгүүд бий.
1260-аад онд бичигдсэн Жувейнигийн "Ертөнцийг байлдан дагуулагчдын түүх", мөн Жузани, Рашид ад Дин нарын түүхүүдэд ч бас бий. Оросын олон хотуудын он дарааллийн бичиг, гүрж, перс, армяны бусад олон арван сурвалжуудад ч бий.
Яагаад үүнийг дурдав гэвэл хоёр учир шалтгаан байна.
.
НЭГДҮГЭЭРТ, XIII зуунд талын нүүдэлчин малчин Монголчууд яагаад ДЭЛХИЙН ЭЗЭН болж чадсан юм бэ? Энэ асуултад хариулахын тулд эрдэмтэн судлаачид доорх хэдэн асуултыг заавал сөхөж үздэг. Тэдэнд илүү технологи байсан уу, тэд тийм олуул байсан уу, тэд тийм хүчирхэг бие бялдартай, бусдаас илүү чийрэг, зоригтой байсан уу? Төгс боловсорсон зэр зэвсэгтэй байв уу? Тийм гарамгай дайчид, стратегичид байсан уу?
Судлаачид, ялангуяа гадныхан эдгээр асуултад хангалттай хариулцгаасан. Тэгээд сая хүрэхгүй цөөхөн хүн амтай, технологийн хувьд бараг хоцрогдсон, нийгмийн олон талт харилцааны хөгжлийн хувьд суурин иргэншлээс ихээхэн сул нүүдэлч малчид зөвхөн морьдын тэсвэр, нумны холч, биеийн баатар хийгээд бөх, жанжны ур чадвар, стратеги мэтхэнээр санаанд багтамгүй асар богино хугацаанд дэлхий дахиныг дайлан дагуулж, дагуулаад зогсохгүй өөрийн дэг ёсоо зуун дамнуулан тулган хүлээлгэж чадсанд гайхаж хоцрох нь элбэг.
Гэхдээ тэд ихэнхдээ хамаг гол зүйлээ эрж хайдаггүй. Тэр нь чухам эхэнд дурдсан зүйл юм. Өөрөөр хэлбэл Монголчууд гэж хэн бэ? Ямар үнэт зүйлтэй, ямар ёс суртхуунтай, ямар ертөнцийг үзэл үзэлтэй, ямар дотоод ертөнцтэй хүмүүс байсан юм бэ? гэсэн хамгийн чухал асуултад хариулт хайдаггүй.
Тэр цагт, XIII-XIV зуунд Монголчууд дэлхийн эзэн болж, сүпэр эзэнт гүрнийг цогцлуулж, хэт үндэстэн болж явсны уг шалтгаан бол тэр цаг үеийн тэр их үйл явдлыг бүтээгч асан монголчуудын ертөнцийг үзэх үзэл санаа, үнэт зүйлийн эрэмбэ, зарчим, ёс зүйн танин мэдэхүйн түвшинтэй шууд холбогдоно. Дотоодынхаа ужиг самууныг нуга дарсан Чингис хаан хүмүүн хэмээгчийн аж төрөн оршихуйн суурь үнэнийг, төр хэмээгчийн мөн чанарыг дагасан ард түмнийхээ сэтгэл зүрхэнд итгэл үнэмшил болгон шингээж чадсанд л чухам тэр хүчирхэгжилтийн эх ундарга байсан гэж үзэлтэй. Өөрөөр хэлбэл бидний дээдэс оюун санааны хувьд тухайн эриндээ цаг үеэсээ түрүүлснийх, сэргэн мандаж чадсаных. Энэхүү оюун санааны сэргэн мандалтыг чухам дундад зууны миссионаруудынх мэт хүний махан биед баймгүй цөхрөлтгүй зүтгэл, хатан тэвчээр, энэхэн биеийг үл хайрлах итгэл үнэмшил, үлгэр домгийн баатрынх мэт хэт эрэмгий зан чанар, агуу суу заль, хэнийг ч дагуулан дарах хийморь золбоо (өнөөгийнхний мэдэхээр эрчим, энерги) зэрэг чухал хүчин зүйлүүд дагалддаг нь хууль юм.
Тухайн цаг үед Орос болон Европ дахинд ч, Ойрхи дорнод, Бага Ази, Дундад Азид ч эв нэгдэлгүй, ёс суртхуунгүй, бурангуй, харанхуй, түгжигдмэл байдал түгээмэл байсан, түүнээ ч дээрх түүх бичээчид, "Бид ийм байгаа болохоор тэнгэр бурхан Соддом Гоморын адил бидний нүглийг ариусган гэсгээхээр Тартарын орноос тэднийг (монголчууд) ирүүллээ" хэмээн гаслан халаглан бичицгээж байж. Харин ялан мандаж явсан Монголчуудын байдал түүнийх нь эсрэг, эв нэгдэлтэй, шударга, үнэнчийг эрхэмлэдэг байж.
Ялалт, ялагдлын уг шалтгааныг чухам эндээс эрж хайлтай. Ингэхэд түгээмэл байгалийн оршихуйн хууль гэгч зүйл ямагт амьдралын зөв хэлбэрийг дэмжиж, ивээж байдгийг олон үеийн судлаачид батлан өгүүлдэг. Ёс зүйн танин мэдэхүй нь нийгэм ахуйн суурь танин мэдэхүй болдог. Тэр цагт монголчуудын шударга журамтай, эв найртай байснаараа байлдан дагуулсан улс орнуудын ард түмнүүдээсээ онцгой ялгарч байж гэж үзэж болно. Түүх бичлэгт ихэнхдээ байлдан дагуулагчдыг буруутгадаг, бас ил далдуур өширхөн, хонзогнож, бодит байдлыг мушгин гуйвуулдаг. Гэсэн ч даравч дардайна, булавч бултайна гэгчээр Монголчуудыг хичнээн үзэн ядаж байсан ч тэрхүү оюуны онцгой шинж нь ямар нэгэн хэмжээгээр тэдний түүхэн бичвэрт үлдэж хоцорсоны нэгээхэн гэрч нь энэхүү Григор ламтны тэмдэглэл буй за.
Хүн төрөлхтний түүхэнд гарсан ямарваа сэргэн мандалт бүхний эхлэл нь оюун санааны сэргэн мандалт, эрэл хайгуул, нээлт ололт байж ирсэн.
Григор Акренцийн дурдсан цөөн хэдэн зүйл нь ёсзүйн эрээвэр хураавар догмаг харуулахгүй, угтаа эв нэгдэл, шударга ёсонд суурилсан цогц системтэй төр засаглалын шинж байдлыг илэрхийлсэн хуулийн бодлогын (Их Засаг хууль) тодорхой илрэл гэвэл илүү ойлгомжтой болно.
Тэр мандаж асан цагийн Монголчуудын тухай дээрх шинжүүдийг гундаж яваа өнөө цагийнхтайгаа харьцуулж үзэхэд асуудал улам тодорхой харагдах байх.
- Өнөөдөр монголчууд бид бие биенээ энэрэн хайрладаг уу? Бараг л үгүй дээ. Монгол хүн монгол хүндээ хог новш, адаг шаар болж хувирсан. Нийгэм, социологийн маш олон илрэл, шинж, баримтаар үүнийг батлан хэлж болно. Зүгээр гараад л замын хөдөлгөөнд орохдоо л бид үүнийг хангалттай мэдэрнэ... Интернет сайтуудын сэтгэгдэл рүү хальтхан өнгийхөд л анзаарагдана.
- урин тачаангуйг тэвчих талаар ямаршуухан байдалтай байгааг тайлбарлах шаардлагагүй. Сүүлийн 26 жилд монголд сексийн хувьсгал жинхэнэ ёсоор болсон. Бэлгийн замын халдварт өвчин мэргэжилтнүүдийг түгшээж байгаа.
- худал, хулгай хоёрын талаар ч тун хүнд байна. Доохнуураа орон байрны, жижиг хулгай, булаалт дээрэм, дээхнүүрээ хууль гаргаж, хуйвалдаж талцаж байгаад банк банкаар нь, орд ордоор нь хулгайлдаг, улс орноо цөлмөдөг. Хулгай гэдэг нь зөвхөн эд материалын хулгай төдий биш. Чөлөөт зах зээл нэрийн дор нэг нэгнээ монжих, завших сэтгэхүйн хэв шинжтэй болчихсон. Надад ашиггүй, хэрэггүй бол чи хэн ч биш гэсэн хэт ашигт хандлага ихээхэн түгээмэл. Хүн хүндээ зөвхөн өөрийнх нь эрх ашгийг хангаж байхад хэрэгтэй материаллаг эд зүйлс шиг харагддаг болсон. Тэгээд үүнийг зүй ёсны хөгжлийн зам мэт бодож төөрөлдөн мунгинах.
- урван тэрслэх. Энэ ч мөн л адил. Хүн хүнээ хайрлаж, хүндэлж эс чадаж байхад урван тэрслэх, араар нь тавих, нуруу руу нь хутга шаах зэрэг явдал хавтгай байх нь ч аргагүй. Урван тэрслэхийн тодорхой сонгодог жишээ бол манай улс төрчид, улс төрийн намуудын энэ эцэс төгсгөлгүй мэт адал явдал. Мөн л энэ мэт явдлаа төлөвшилт гэх... 26 жилийн туршид үргэлжилдэг улс төрийн тогтолцоо хийгээд намын төлөвшилт гэж байдаггүй юм. Өнөө ч сайтар төлөвших шинж байдал харагдахгүй байна. Дээрээ өдөр тутам ийм үлгэр жишээ үзүүлж байхад дунд, доод давхарга ямар байх нь ч тодорхой.
- Хөгшид болон үгээгүйчүүдээ өргөн тэтгэх.... Нийгмийн бүлгүүдийн хоорондох болон бүлэг доторх харилцааг харвал харин ч эсрэгээр мэт. Ядарснаа дээрэлхчих, үл тоох, хүн амынх нь 20 орчим хувь болчихоод байгаа үгээгүйчүүдээ хүний зэрэгт үл үзэх хэмжээний сэтгэлгээтэй. Өдөр бүр гудамжинд гуринхалсан, эсвэл согтуурхаад унасан, хог ухсан монгол хүнийг харж байна. Сургуульд сурч байх насандаа өдрийн хоолны төлөө зам дээр зогсоод үнэр дарагч, кола мэтхэнийг зарах 10-аад насны балчируудыг харж байна. Хэдэн арван сая гуйлгачинтэй Энэтхэг оронд яваа мэт сэтгэгдэл зарим үед төрөх. Төрийн бодлогын түвшинд үзвэл хэдийгээр нийгмийн халамжийн олон бодлого, амлалт, түгээлт тараалт буй ч энэ бүхэн нь өргөн тэтгэх үнэн сэтгэлийнх гэхээс илүүгээр зөвхөн санал худалдаж авах арга заль дээр суурилсан байдалтай. Тиймээс ч үр дүн багатай, багатайгаар барахгүй бүхэл агуулгаараа улс нийгэмдээ, хөгжил дэвшилдээ асар их хортой. Нийгмийнхээ тодорхой хэсгийг тэжээврийн сэтгэхүйтэй болгож, гол зогоох төдий хишиг түгээгээд, өөрсдөө хязгааргүй завшиж байдаг тал нь илүү талдаа.
Энэ харьцуулалтаас тэр цагийн мандал бадралын болоод өнөөгийн уруудал доройтлын мөн чанар, шалтаг шалтгааны уг чанар тодорхой харагдах буй за. Товчхондоо тэр цагт Монголчууд өндөр ёс зүйтэй, итгэл үнэмшилтэй, шударга зарчимтай байж, монгол хүн монгол хүндээ эрхэм сайхан байж. Чухам тийм зангидсан нударга шиг цул байж л тооны цөөнийг хүчирхэг давуу тал болгон чадаж, чухам тийм шударга зарчимтай байж л дэлхийн дахиныг эрх сүрээр засаглах, дагуулах хүч чадлыг, эрх мэдлийг олж... Тиймээс Ойрхи дорно, Дундад Ази, Европ дахин өөрсдийнхөө нүглийг гэсгээгч Тэнгэрийн бэрээ хэмээн Монголчуудыг үзэж байж. Монголчууд тэр цагт шударга зарчимгүй, оюун санааны хувьд давуу биш байсансан бол ийм "Тэнгэрийн бэрээ" буюу тэнгэрийн эрх засаглалыг газар дэлхий дээр тулган хэрэгжүүлэгч гэж хүлээн зөвшөөрөх байсан нь юу л бол? Тэгээд зогсохгүй зуунаар эсэргүүцэлгүйгээр дагах нь юу л бол? Мунхаг муйхар дарангуйлагчдыг бол нэг үе өнгөрхөд л эсэргүүцэн босч ирэх хүчийг олдог шүү дээ, ард түмэн. Харин өнөөдөр бидний байдал эсрэгээрээ.
Эндээс хөгжил дэвшил, цаашлаад сэргэн мандал, давуу тал гэдэг бол зөвхөн дан ганц эдийн засаг биш байх нь ээ гэсэн гаргалгаа юм. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хуулинд хамаардаггүй асуудал хүний нийгмийн амьдралд гарцаагүй байдаг гэсэн үг.
ТҮҮХ БОЛ ӨНГӨРСӨН РҮҮ ХАРСАН ЗӨНЧ ЮМ гэсэн мэргэдийн үг бий. Бид өнгөрсөн рүүгээ харж байж ирээдүйнхээ хөгжлийг тодорхойлох, эрч хүч, урам итгэлээ авах учиртай. Түүх гэдэг бол нэгэнт болоод өнгөрсөн баримтуудын цуглуулга төдий бус. Бүр эртнээс, Платон, Аристотелийн үеэс л их сэтгэгчид нийгэм-түүхийн танин мэдэхүй нь аливаа гүн ухааны сургаалийн хамгийн чухал шийдвэрлэгч асуудал гэж үзсээр ирсэн. Оюуны соёлыг материаллаг соёлоос өндөр дээд юм, оюуны соёл нь соёл гэдэг ерөнхий ойлголтын суурь нь хэмээн үзэж ирсэн.
.
УДААД НЬ, саяхан ТВ-ээр хойт хөршийнхний хийсэн Монголын байлдан дагуулалт гэдэг зүйл бодитой бус, хоосон зохиомол домог төдий байсан гэх агуулгатай баримтат кино гарлаа. Түүнд хэн нэгэн сайн дурынхан оролцсон бол асуудал болгон хөндөх шаардлагагүй, харин оросын нэр бүхий түүхч, эрдэмтэд, судлаачид оролцон, олон тооны баримтуудыг гаргаж ирж байгаа нь ноцтой юм. Тухайлбал,
- байлдан дагуулагч колоничлогч бүр тухайн дагасан, дарагдсан улс үндэстэндээ өөрийн генээ буюу орхидсоо үлдээдэг. Латин Америкийн зарим орнуудын хүн амынх нь 50 гаруй хувь нь Испани болон уугуул иргэдийн эрлийз байдаг. Гэтэл Оросыг 200 жил дарласан гэх атлаа өнөөгийн орос үндэстний генээс монголтой төстэй өчүүхэн ч зүйл илрээгүй. Энэ нь монголчуудын эрин үе гэж Оросын түүхэнд байгаагүйг илтгэнэ.
- үе үеийн колоничлолын гол зорилго бол материаллаг болон амьдрах орон зайгаа тэлэх сонирхол байж ирсэн. Гэтэл монголчуудынх тийм байсангүй. Оросын хотууд маш бага татвар төлдөг байж, Колоничлогчид өөрсдийн зан заншил, шашин шүтлэгээ хүчээр тулгадаг байсан бол Монголчуудын дарлалын үед орост харин ч үнэн алдарт шашны сүм хийдүүд хамгийн олноор баригдаж, шашин нь хамгийн ихээр хөгжсөн байдаг.
- иргэний дайны үед тодорхой алс зайнд (3000 км) морьт цэргийг шилжүүлэн байлдуулсан. Гэтэл тэр морьд зорьсон цэгтээ очсон ч байлдааны үүрэг гүйцэтгэх ямар ч чадваргүй болсон байв. Энэ нь монголын өндөрлөгөөс мориор 6000, түүнээс ч хол км замыг богино хугацаанд ямагт байлдан туулж ирэх бодит боломжгүйг харуулна.
- бусад их байлдан дагуулалт, колоничлолууд нь зуун дамнан хийгдсэн бол нүцгэн шалдан нүүдэлч монголчуудынх юу ч үгүй (бараг) хоосноос эхэлж, галт уулын дэлбэрэлт мэт Евроазийг хэдхэн арван жилийн дотор агшин зуур бүрхсэн. Энэ байж боломгүй зүйл. Тиймээс Монголчуудын дэлхийг дагуулсан байлдан дагуулал гэж байгаагүй, хоосон домог шахуу гэх мэтээр тайлбарлаж байх... Үүнчлэн олон ч баримтууд гаргаж ирж байна.
Энэ нь мэдээж хэрэг ОХУ-ын ШУ-ын албан ёсны үзэл хандлага биш гэж найдаж байгаа. Эрүүл саруул түүхчдэд эдгээр үгүйсгэл бүхнийг няцаах баримтууд хангалттай бий. Вернадский, Владимирцов, Гумилев гэх мэт Монголын түүх судалгааг урагшлуулсан олон арван эрдэмтэд байсан. Өнөө цагт ч мөн шинэ залуу судлаачид, эрдэмтэд (Почекаев гм) хангалттай байгаа.
Харин энд энэ мэт үгүйсгэл, эргэлзээ зарим хэсэг бүлэгт яагаад илрээд байгаа вэ гэдгийн шалтгаан чухал юм. Ийм хандлага харь улсын иргэдэд бүү хэл манай залуусын дотор ч байдаг. Эхэнд дурдсан XIII зууны Монголчуудын ертөнцийг үзэх үзэл, ёсзүй, оюун санааны давуу онцлог талыг олж хараагүй, зөвхөн бусад түрэмгийлэл, колоничлолын жишиг, шинжээр хэмжиж байгаагаас ийм хол төөрч будилахад хүрч байх шиг.
Монголчуудын оюун санааны давуу тал нь материаллаг ашиг сонирхол болон орон зайгаа хүчээр тэлэх хандлагыг тодорхой түвшинд хязгаарлаж байж, мөн бусад шашныг үл тэвчих хэт панат байдлыг ч хязгаарлаж байж, энэ төдийгүй тийм их тэсвэр тэвчээр, суу заль, арга ухааныг олж байжээ л гэсэн үг юм. Оросын геостратегич А.Дугин "Монголчуудын бүдүүлэг түрэмгийлэлд ямар нэгэн аугаа тэнгэрлэг зүйл оршиж байв" гэсэн. Энэ шинжийг нь Л.Гумилев пассионер чанар гэж тодорхойлсон. "Монголын эзэнт их гүрний түүхийг бүхэлд нь бүрэн дүүрэн судлан илэрхийлэх боломжгүй, тийм аугаа юм" гэсэн хандлага ч бий. Өөрөөр хэлбэл тэд монголчуудын гэнэтийн тэр их хүчирхэгжилтийн уг шалтгааныг зөвхөн материаллаг талаас нь эрж хайх боломжгүй юм гэсэн санаанууд энд хүчтэй илэрч байна...
Харин энэхүү баримтат кинонд оролцогсод, бүтээгсэд эхэнд өгүүлсэн Григор Акренцийн дурдсаны цаана буй Монголчуудын онцгой идэвхит шинжийг олж харсангүй.
Магадгүй, хүсэхгүй бол олж харах боломжгүй. Хэрвээ хүсэхгүй буюу санаатайгаар ийм тайлбар, нэвтрүүлэг хийж буй бол болгоомжлох, сэрэмжлэх зүйл гарцаагүй гарч ирнэ. Монголын их түүхийг үгүйсгэх, өөрийн болгож авах гэсэн оролдлого зарим улс үндэстнүүдийн зүгээс өмнө нь ч гарч байсан, одоо ч үргэлжилж байгаа.
Тэднийг ойлгож болно, хүчирхэг улс гүрнийг цогцлооход нь аргагүй том түүх шаардлагатай байх, дарагдаж давтагдсан асан дурсамж байх шаардлага үгүй байгаа. Орон зайгаа тэлэхэд нь ч хэрэг болж мэднэ. Энэ бол тэдний асуудал. Харин бидний асуудал бол хөгжих, сэргэн мандах явдал. Бид өнөөгийнх шигээ сайн муугаа ялгах чадваргүй, арчаагүй сул дорой, эв нэгдэлгүй, эрхэмлэх зарчимгүй байсаар байх ахул бид хэн ч биш болох нь ээ. Нэг л мэдэхэд бидэнд зориулсан зохиомол түүх бичигдэж, бидэнд тулган, эсвэл илбэн хүлээлгэхийг үгүй гэх арга үгүй. Яагаад гэвэл хүн төрөлхтний түүх үргэлжийн зөрчил тэмцлийн түүх, улс орнууд, үндэстэн ард түмний мандал бадрал хийгээд уруудал мөхлийн түүх байж ирсэн. Өнөөдөр ч алмай тайван байхын аргагүйгээр тэр зөрчил тэмцэл үргэлжилсээр байгаа. Зарим улс орнууд бидний нүдэн дээр сүйрч байна. Тэднийг зориудаар сүйрүүлсээр л байгаа шүү дээ.
Эцэст нь, товчхондоо тэсэн үлдэхийн тулд, улмаар хөгжиж дэвшихийн тулд ялан мандаж асан тэр цагийн санамж, дурсамжаа бид сэргээн санах хэрэгтэй...
Б.Номинчимэд...
-----------------------------------------------------------------------------------------------
MOZO HERO and EV
HERO нэг цэнэглэлтээр 300 км зам туулна
-------------------------------------------------------------------------------
УУГАНБААТАР: ҮНДСЭН ХУУЛИЙН АЛДААНУУД
Related Posts by Categories
- Линкүүд
____ Их үзсэн ____
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал. Улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны "Чандмань онол" Тэгшитгэх гэж тэнэгтэ...
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал. Монголын уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын эерэг ба сөрөг хувилбаруудыг...
-
Япон автомашин захиалга. (976)-99013026 Монголчууд бидэнд бусдын ирийг нь мохтол унаж хэрэглэсэн машин хэрэгтэй юу? эсвэл эх орныхоо э...
-
Төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулахыг уриаллаа 2012.8.10 http://news.zindaa.mn Өнөөдөр 11.00 цагаас УИХ-ын гишүүн С.Ганбаат...
-
2009/09/28 • Сэдэв нь: Бизнес таймс Энэ хүн бол амьдаараа домог болсон цөөн хүний нэг. Тэрээр маш олон талт хүн байв. Физикч, инженер, зо...
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал Монгол улсын эдийн засаг, үйлдвэрлэл, үйлчилгээг гадаад ба дотоод орчинд хөгжүүлэх цогц хөтөлбөр ...
-
2009-09-18 20:50 www.automarket.mn 2013-10-23 16:58 ____________________________________________________________________________...
-
Бизнесийн англи хэл: Хичээл 1: Үүнийг орчуул: SABREL Ref:JC/BB BROUN and BOOTS chemicals 37, Oxford Rd, LEYCESTER (G.B) ...
-
ДАЯАРЧЛАЛ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙГАА ХЭРЭГ ВЭ http://ubman.mn/policy-and-economica-in-our-life/35-policy-a-economica-in-our-life/218-n...
-
MAN truck-ны чирэгч толгойн шинэ загварыг хэрхэн зохион бүтээж, хийж байгаа нь Цахилгаан тээвэр компаниас дараахь зураг төсли...
0 коммент.:
Отправить комментарий