- Агуулгын шошго


“Түмний зорилт
Төрийн менежмент” цуврал


Мэдээлэлийн бирж

1.Мэдээлэл үнэтэй байх ёстой. Мэдээлэлийг хичнээн зөв үнэлж чадвал төчнөөн баталгаатай, үнэн зөв, шуурхай, улс эх орныхоо эрх ашгийг бодсон, хууль зөрчөөгүй байх болно. Өнөөдрийн түвшинд мэдээлэлээ өгч байгаа хүн, байгууллага, хамт олон мөнгө төлж, түүнийг авч, хэвлэж, мэдээлж байгаа байгууллагууд үнэгүй авахаар барахгүй үзэл бодол, эрх ашгийн цензур тогтоож ажиллаж байгаа нь үндсээрээ буруу механизм үйлчилж байгааг харуулж байна. Мэдээлэлийн бирж энэ буруу механизмыг өөрчлөх үндэс суурь нь болох төдийгүй хэвлэл, мэдээлэлийн ажилтнууд, сэтгүүлчдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн ажиллаж сайхан амьдрах арга нь болж өгнө.

2.Монголын хэвлэл, мэдээлэлийн байгууллагууд нь сэтгүүлч сурвалжлагчдадаа маш бага цалин өгч хоёр нарны хооронд хөдөлмөрийн хууль зөрчин зүтгүүлж байгаагаар тогтохгүй зарим хэвлэл мэдээлэлийн байгууллагууд бичсэн материал, сурвалжилсан нэвтрүүлэгт нь нам, явцуу бүлгүүдийн ашиг сонирхолын үүднээс элдэв цензур тогтоож хавчдаг, халдаг нь байж болшгүй зүйл юм. Манай сэтгүүлч сурвалжлагч нар хэвлэл, мэдээлэлийн байгууллагад орж ажиллахдаа үзэл бодлоор ялгаварлах, зарим үнэтэй мэдээлэлээ худалдах, эрх ашгаа хамгаалуулах тухай тусгайлсан заалтууд оруулсан хөдөлмөрийн гэрээ хийдэггүйгээс үргэлж хохирч байдгийг сануулахад зөв гэж үзэж байна. Тэр байтугай Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн хуулийн зөвлөхөөр хянуулсны дараа Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл гурвалсан гэрээ хийдэг байх нь тун ч хэрэгтэй. Сэтгүүлчдийнхээ эрх ашгийн төлөө байгууллагатай нь харьцаж чаддаг сэтгүүлчдийн арми нэгдсэн хүчээр тэмцэж байж аль нэгнийхээ зөрчигдсөн эрхийг нийтээрээ хамгаалж чадна. Мэдээж үнэн, зөв зүйлийн төлөө эрхээ хамгаалуулж байгаа сэтгүүлч тэмцэж байж энэ туслалцааг авах нь ойлгомжтой. Зарим маш ноцтой эрсдэл өндөртэй мэдээ, мэдээлэлийг нийтэд гаргахын өмнө 3-аас дээш сэтгүүлчдэд бичгээр мэдэгдэж, зарим баримт мэдээлэлээ хадгалуулах, хувилж үлдээсэн байх хэрэгтэй. Монгол улсын ойрын 15-20 жилийн эдийн засгийн байдал олон улсын улс төр, бизнесийнхний анхаарлын төвд байх нь нэгэнт ойлгомжтой болж эхэлж байгаа учраас эерэг ба сөрөг мэдээлэлийн үнэ цэнэ маш өндөржиж зарим үед аминд ч халтай байх түвшинд очно. Үүнээс сэргийлэх арга нь ардчилал өндөр хөгжсөн орнуудын болон олон улсын сэтгүүлчдийн байгууллага, сэтгүүлчидтэй нягт хамтран ажиллах явдал юм.

3.Авилгал, хээл хахууль, эрүүгийн болон төрийн /"төр"-ийн талаархи ойлголтыг энд дарж дэлгэрүүлж үзнэ үү/эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд цаг алдалгүй илрүүлэх, таслан зогсоох, хариуцлага тооцоход үнэн бодитой, шуурхай мэдээлэл үнэтэй, бүр маш үнэтэй зүйл. Зарим тохиолдолд мэдээлэлийн эх сурвалж, сэтгүүлчид дарамт, халдлага, хүчирхийлэлд өртөх, барьцаалагдах, амь насаа алдах үе ч байдаг.

4.Монголд эрэн сурвалжлах сэтгүүл зүй, папараци ерөөс хөгжөөгүй байна гэж хэлж болно. Түүнийг хөгжүүлэх, олж бэлтгэсэн мэдээлэлээ олны хүртээл болгох, үнэлэн худалдахад мэдээлэлийн бирж онцгой рольтой. Энэ чиглэлээр мэргэшсэн сурвалжлагч, сэтгүүлч, операторуудыг өндөр түвшинд бэлтгэх шаардлага гарч ирж байна. Мэдээлэлийн бирж дээр бэлтгэсэн материалаа зарж санхүүжин ажилладаг аль нэг хэвлэл мэдээлэлийн байгууллагад харъяалагддаггүй сэтгүүлчид л чөлөөтэй сэтгэн онцгой ажиллаж өндөр үр дүнд хүрдэг нь амьдралд нотлогджээ.

5.Ард иргэдийн санал, мэдээлэл, хүсэлт, гомдол зэрэг нь төр гүйцэтгэх засаглалын ажлаа сайн хийхэд үнэлж баршгүй ач холбогдолтой зүйл. Мэдээлэл өгөгч нь төр засаг ажлаа сайн хийж, ард иргэдийнхээ дунд нэр хүндтэй байх боломжийг олгодог. Гэтэл манай төр өөрийг нь сайн зүйл хийлгэхийн тулд өгч байгаа мэдээлэл, шаардлага, санал хүсэлтийг хүлээн авч ажил болгохын оронд жадлан эсэргүүцэж тэрч байтугай хууль хяналтын байгууллагад өгч дарамтлах эрмэлзлэл гаргадаг боллоо. Үүнийг засахгүйгээр бид урагшаа нэг ч алхам явж чадахгүй нь хүн бүхэнд ил болсон. Энэ чиглэлд сэтгүүлчид ард түмэнтэйгээ хамт байж чадвал ард иргэд маань ганцаардаж шаналахын гашуун зовлонг хэзээ ч амсахгүй хийж бүтээхийн төлөө цуцалтгүй хөдөлмөрлөснөөрөө бахархдаг сайхан ард түмний бат цул нэгдлийг бий болгож чадна. Үүнд мэдээлэлийн бирж онцгой үүрэгтэй. Сэтгүүлчид ард түмэнтэйгээ хамтдаа тэмцэж байж энэ хөдөлмөрийн багаж зэвсгээ цаг алдалгүй бий болгох шаардлагатай. Төрөөс мэдээлэлийн бирж байгуулах тухай хууль, зөвшөөрөл авах гэж бүү цаг алд, мэдээлэлийн бирж байгуулж болохгүй гэсэн хуулийн заалт одоо хүртэл байхгүй байгаа "цоорхой"-г нь хурдан ашигла. Магадгүй мэдээлэлийн бирж байгуулж болохгүй гэсэн хууль гаргах гэж эрх баригчид толгойгоо гашилгаж мэдэх юм шүү... Сэтгүүлчдийн байнгын ажиллагаатай клуб байгуулж байгаад энэ талаар нухацтай ярилцах хэрэгтэй.

Та одоо нэгэнт учрыг нь мэддэг болсон болохоор
МЭДЭЭЛЭЛИЙН БИРЖ БАЙГУУЛАХ ТАЛААР САНАА ЗОВЖ,
САНААЧИЛГА ГАРГАЖ ЭХЭЛНЭ
биз дээ? 


14.04.2009.00.17

Related Posts by Categories



- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP