- Агуулгын шошго

“Түмний зорилт
Төрийн менежмент” цуврал

-->
Монгол улсын болгоомжлох ёстой зүйлс буюу
төрийн “хар хайрцагны” бодлого



Орчин үеийн Монголчууд бид эцэг өвгөдийнхөө эрт дээр үеэс мөрдөж ирсэн төр ба засаглалын хоорондын эрс ялгаатай ойлголтыг өнөө үед “төр- засаг” хэмээх холбоо үг болгож түүнийгээ төлөөлөлөөр засгийн эрх барьж байгаа намуудын дээд удирдлагаас төрсөн хэдэн хүмүүсээр төлөөлүүлж ойлгодог буруу ойлголттой болжээ. Уг нь Монгол улсын төр гэдэг нь бүх ард түмэн, газар нутаг, байгалийн, эрдсийн, ургамал, амьтны баялаг, оюуны өмч, түүх, уламжлал, хэл, соёл, урлаг, олон улсын байгууллагууд, бусад улсуудтай тогтоосон харилцаа, засаглал, үйлдвэрлэл, үйлчилгээ, хүн амын эрүүл мэнд, боловсрол, амьжиргаа зэрэг бүх зүйлс тэдний хоорондын харилцаа гэж ойлгогдох ёстой маш өргөн ойлголт юм.Тийм ч учраас монгол түмэн маань “Төрийн сүлд өршөө!” гэж залбирч заншсан уламжлалтай ард түмэн. Тэгэхээр төрийн “хар хайрцагны” бодлого гэдэг нь Монгол улсын бүхий л сүнс харилцаануудын хэзээ ч алдаж, хувиргаж, худалдаж үл болох зарчмын бодлогуудын цогц билээ! Үүнийг авч явах ард түмэн нь нийгмийн зохицлыг бүхнээс түрүүнд тавьж чадвал бидэнд хүрч чадахгүй өндөрлөг гэж байхгүй! Тэгвэл бид юун дээр болон юугаа алдахаас байнга болгоомжилж байх вэ?! гэвэл:

Гадаад харилцаанд:
1. Олон улсын бай
гууллагуудтай явуулж байгаа үйл ажиллагаанд хэт нэг талыг барьсан бодлогогүй алхам хийх
2. Нэгдэн орсон гэрээ, конвенцуудын заалт, шаардлагыг зөрчих
3. Хөрш орнууд болох ОХУ, БНХАУ-тай тогтоосон харилцаанд харилцан ашигтай хамтран ажиллах зарчмаасаа ухрах, тэдний эрх ашигт илт харшилсан үйл ажиллагаа явуулахгүй байх
4. Бусад улсуудтай өндөр түвшний найрамдал
, харилцан ойлголцсон идэвхтэй бодлого явуулах
5. Бүс нутагтаа болон дэлхийд үлгэр жишээч, хүндэтгэхгүй байхын аргагүй, атаархам сайхан улс, ард түмэн болох зорилтоос ухрахгүй, бүх талын санаачлаг
атай байх
6. Даяарчлалд баримтлах монгол улсын бодлого одооноос нэн тодорх
ой болсон байх шаардлага тавигдаж байна.
7. Дайн, терроризмыг санаачилсан, өөгшүүлсэн, яс хаясан алхам хэзээ ч хийхгүй байх.
8. Хэт үндсэрхэг үзэл гаргахгүй байх. /Нацизм, неонацизм/
9. Цөмийн болон ердийн зэвсэглэлээр хөөцөлдөхгүй байх.
10. Төрийн цэргийн бодлого ойлгомжтой ил тод
байх
11. Хар тамхи, мансуурлын бодисын бүх төрлийн харилцаанд орохоос болгоомжлох.
12. Мафийн сүлжээтэй холбогдсон аливаа бодлого, үйл ажиллагаанд төр, иргэд оролцохоос болгоомжлох

Улс төрд:
1. “Тэглэх” хувилбарыг сонгох нь зөв үү?
2. Нийгмийн зөвшилцлөө алдаж бүлгийн эрх ашиг болох намын эрх ашиг хэмээх тугийн дор ардчилалын үнэт зүйлсээс ухрах, түүгээр уламжилсан үйл ажиллагаа явуулах, хувь хүний амбиц-д хөтлөгдөх;
3. Ардчилалаас ухарч тоталитар дэглэмд хальтиран
орох./ Нэг хүний юм уу нам, бүлэглэлийн эрх ашгийн засаглал/
4. Парламентийн засаглалын хэлбэрээс ухрахаас.
5. Олон намын тогтолцооноос ухрах, мөн уг тогтолцоог хэт давруулж ард түмнийг талцуулах, хагалан бутаргах бүх оролдлогууд. Намуудыг гишүүнчлэлгүй болгох шаардлагатай байгаа.
6. Түүх, уламжлалыг алдах, зорилготой гуйвуулах бодлогод өртөх
7. Монгол хэлний дархан байдал алдагдах, үгс хэрэглэгдэхгүй мартагдах, утга нь хувирах, үгийн сан ядуурах, орчуулах боломжтой гадаад үг хэллэг орчуулагдахгүй шууд орж ирэх, монгол үг, хэллэг гадаад үг хэллэгээр орлуулагдаж хэвших, үндэсний бичгийн хэл, найруулгын баялаг уламжлал орхигдох, монголчууд “буруу ярьж, зөв ойлгодог” гэдэг хайхрамжгүй байдал газар авахаас сэрэмжлэх
8. Монголын ард түмний болон үндэстэн ястны урлаг, соёл устаж үгүй болох, саармагжих, Монгол улс монгол хэл, соёлтны өлгий-цөм нь байх бодлого алдагдах
9. Шашны болгоомжгүй алхамуудыг өргөн явуулж шашнаар улс үндэстнээ талцуулах
10. Орон нутаг, үндэстэн ястны салан тусгаарлах бодлого
11. Авилгал, хээл хахууль гарах, хавтгайрахаас сэрэмжлэх, таслан зогсоох, түүнээс болж олон улс, ард иргэдийн дунд алдагдсан засаглалын нэр хүндийг сэргээх
12. Үндсэн хуулийг ард түмний санал асуулгагүйгээр өөрчлөх, шинэчлэх, батлах, бүлэглэлийн ба дэд хүчний засаглалын эрхийг нэмэгдүүлэх зорилгоор санаатай оруул
сан өөрчлөлтийг мөрдүүлэх.
13. Үндсэн хуульд харшилсан аливаа хууль, тогтоол, шийдвэр гаргах, үндсэн хуулийн бус аргаар ямар нэг асуудлыг шийдэх, бусад хууль, шийдвэрийг үндсэн хуулийн үзэл баримтлал, заалтын эсрэг хэрэглэх, хуулийг мушгин тайлбарлах
14. Хүний эрх, эрх чөлөөг бүх талаар зөрчих
15. Хэлмэгдүүлэлт
16. Аль ч улсад өөрийн иргэдийн эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалах
17. Улс төрийн болон зохион байгуулалттай аллага, хүчирхийлэл гарах, эзэн холбогдогч нь тодрохгүй шудрага байдал алдагдах, ард иргэдээ айдаст автуулах
18. Хэвлэлийн эрх чөлөөг хааж боох, сэтгүүлчдийг хэвлүүлсэн материал, бэлтгэсэн сурвалжлагынх нь төлөө барьж хорих, дарамтлах, худалдаж авах, хэв
лэл мэдээлэлийн хэрэгслэлээр бусдын эрхийг зөрчих.
19. Төрөл бүрийн үзэн ядалтыг дэвэргэх
20. Төрийн эрхийг хуйвалдаанаар авах, төрийн эргэлт хийх
21. Гадаад улсуудад эх орныхоо газар нутгаас таслуулан алдах, түрээсэнд олон жилээр өгөх, хил хамгаалалын бодлого, хөрш улсуудтайгаа хамтарч ажиллах ажиллагааг алдахаас болгоомжлох

22. Жагсаал цуглааны үеэр аливаа мөргөлдөөн гарах, хүчээр дарах оролдлого газар авах 23. Нээлттэй байдал алдагдахаас
24. Бүх засаглалд тавих хяналтын тогтолцоо алдагдах
25. Хууль жигд мөрдөгдөхгүй ялгавартай байдал тогтох.
26. Иргэдийн үг үнэгүйдэх, шийдвэр гаргах түвшинд хүрэхээ болих
27. Иргэдийн санал, хүсэлт, гомдол шийдэгдэхгүй байх
28. Сонгуулийн систем буруу тогтох, аливаа хүчинд ашиглагдах бололцоог олгох
29. Төлөөлөлийн ардчилалаар сонгогдсон засаглалын бүтцийн хийх ажил, хугацаа, зарцуулах хөрөнгө нь тодорхойгүй, тайлагнах тогтолцоо алдагдах
30. Ажлаа хийж чадахгүй байгаа буюу хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн удирдах ба гүйцэтгэх ажилтанг эргүүлэн татах тогтолцоо бүрдэхгүй, эргүүлэн татагдахгүй цаг алдах, гэмт үйлдэл, булхайгаа нуух бололцоо олгох
31. Засаглалын удирдлагын дээд түвшингийн бүх албан тушаалд амьдр
алын туршлагагүй залуу хүнийг томилохгүй байх, нас заах. /эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас/
32. Залуу мэрэгжлийн боловсон хүчнийг чөлөөтэй өрсөлдүүлэх, шат дараалсан албан тушаалуудаар дадлагажуулах, хариуцлагатай алба хашиж сургах
33. Боловсон хүчний сонголт, уламжлал, хангалтын тогтолцоо алдагдах
34. Засаглалын бодлого, үйл ажиллагааны залгамж шинж чанар алдагдах
35. Төрийн нууц алдагдах.
36. Аливаа гамшгаас ард
иргэд, тэдний өмч хөрөнгийг хамгаалах нөөц, арга, хэрэгслэлийн бэлтгэл сулрах
Эдийн засагт:
1. Гадны улс, бүлэглэлийн эдийн засгийн эрхшээл, дарамт шахалтад орохоос
2. Дааж давшгүй, бодлогогүй их өр тавих
3. Иргэдийн эдийн
засгийн эрх чөлөө хязгаарлагдах, өмч хөрөнгөтэй болох, өсөж дэвжих эрх нь бодит байдлаар хангагдахгүй байх
4. Байгалийн б
аялаг, ашигт малтмалын ордуудыг ард түмэн, монгол улсдаа ашиггүйгээр ашиглуулах, цөлмүүлэх
5. Байгал орчи
н бохирдохоос
6. Цөлжилт
7. Ус, түүний хангамж,
үр дүнтэй ашиглалтын бодлого, бохирдол
8. Ой, ургамлын бүрхэвчийн төрөл, зүйл ховордох, устах, зохист байдалд нөлөөлөхөөс
9. Ан амьтны төрөл, зүйл ховордох, устах
10. Гадаад орноос ургамал, амьтан, шавьж зэрэг орж ирэн үржиж, байгал, эколог, иргэдийн амьдрал, амьжиргаа
нд сөргөөр нөлөөлөхөөс
11. Хувийн хэвшлийн эдийн засгаас татгалзахаас
12. Иргэдээ ядуурахаас
13. Иргэдээ гадаад, дотоодын олигархи хүчин, бүлэглэлийн эрх ашгийн золиос болохоос хамгаалах үүрэгтэй
14. Инфляцийг хөөрөгдөх, девальвацид үндэсний валютаа барьж өгөх, дотоод үйлдвэрлэлийг нийтэд нь гадаад валютаар санхүүжүүлэх, 
15. Улсын валют, санхүүгийн нөөцгүй болох, нөөц нэмэгдүүлэх чадваргүй б
олох
16. Банк, санхүүгийн системээ хямруулах, дампууруулах, гадаадын оролцоонд алдах
17. Биржийг олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж сургах, тогтвортой үйл ажиллагаатай, нэр хүндтэй болгох, хувьцааны ноогдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ тараахгүй хувьцаа худалдан авч хөрөнгөө өсгөх бололцоог иргэддээ олгохгүй байхаас сэргийлэх, хяналтын багцыг тооцоогүй алдах.
18. Даатгалын үйлчилгээг ард иргэдэд наалдацтай болгон хөгжүүлэх, эрсдлийг сэргийлэх, даван туулахад салшгүй хань нь болгох бодлоготой үйл ажиллагаа явуулах
19. Улсын болон төсвийн хөрөнгийг үр бүтээлгүй, алсыг хараагүй зүйлд зарцуулах, хуулинд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэлгүйгээр заасан функцэд хөрөнгө зарцуулах эрх олгох, хөрөнгө төлөвлөх, зарцуулах, тайлагнах шат дараалсан үйл ажиллагааг хийхгүй, эцсийн үр дүнг тайлагнахгүй орхих, хяналт шалгалтын механизмыг нь авч хаях, ажиллуулахгүй байлгах, баримт материалыг бүрдүүлэхгүй байх, материалыг засварлах, хуурамч бүрдүүлэх, устгах
20. Алсыг харсан нэн хэрэгтэй зүйлд хөрөнгийн бололцоо гаргахаас татгалзах
21. Төрийн татварын бодлогын өнөө ба ирээдүй тодорхой байх
22. Тогтмол цалингаар ажиллагсдын цаг, оюуны хүч, хөдөлмөрийг боомилон барьж идэвхтэй ажиллах, урам зоригийг мохоохоос
23. Жирийн ажиллагсад цалингаараа хангалттай амьдрах, өсөж дэвжи
х нөхцөл бүрдэх бололцоогүй байхаас
24. Үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогогүйгээс хөгжихгүй байх, хөгжил саарах
25. Түүхий эд, эрдэс баялагийг алсын бодлоготой өндөр технологиор боловсруулахаас татгалзаж тухайн үеийн ашиг хөөж түүхийгээр нь гадагш гаргах
26. Бренд бүтээгдэхүүний тоо цөөрөх, шинэ бүтээгдэхүүн гарахаа болих
27. Иргэдээ гадаад зах зээлээс мөнгө олж сургах
28. Экспорт нэмэгдүүлэх
29. Импорт орлуулах, багасгах
30. Гадаадын хөрөнгө оруулалтыг ямар чиглэлээр, юунд, хэзээ, ямар хэмжээтэй оруулах чиглэл бодлоготой байх
31. Монголчууд өөрсдөө хангалттай хийж болох салбарт гадаадынхныг хэтэрхий оруулж валютын нөөцөө өөрийн нутаг дээр гадагш алдахаас
32. Төрөл бүрийн үйлчилгээг олон улсын түвшинд хүргэн хөгжүүлэх, үйлчилгээ, боловсрол, эмнэлгийн үйлчилгээг экспортолж сурах
33. Аялал жуулчлалыг хөгжлийн нэг гарц болгох
34. Чанаргүй ба хуурамч бүтээгдэхүүнийг бүх талын аргаар зах зээлээс шахах бодлого алдагдах
35. Хүнсний аюулгүй байдал алдагдах
36. Шинээр сэтгэх сэтгэлгээ хааж боогдох, дэмжлэг авахгүй байх
37. Дэд бүтцийн хөгжил хоцрогдох, ачаалалаа даахаа байх, аюул осолгүй ба
йдал нь алдагдах 38. Дэд бүтэц аливаа байдлаар бусдын хараат болох, монополийн эрхшээлд орох
39. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг бодит байдалд нь хэрэгжүүлж төвлөрлийг сааруулж, шаардлагагүй жижиг суурин газруудыг нэгтгэн хөгжүүлэх
40. Аливаа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнийг зохиомлоор хөөрөгдөх, захиргааны аргаар барих
41. Шатахууны хэрэглээгээ хангаж чадахгүй болохоос сэргийлж түүнийг дотоодын нөөц бололцоогоор хангах, орлуулах
42. Тээврийн хэрэгслэл, түүний сэлбэгийг үйлдвэрлэх бодлого алдагдаж бусдаас хараат байдалд орох
43. Үйлдвэрлэлийн хэрэгслэлийн үйлдвэрлэл хоцрогдох
44. Эдийн засаг, техник, технологийн нууц алдагдах
45. Цөмийн болон химийн, халдварт хог хаягдал байгаль орчин, хүн, амьтанд нөлөөлөх
46. Төвлөрөл хэтэрч хотууд дампуурах, бодлого алдагдах
47. Хөдөөгийн хүмүүс орон нутагт амьдрахаас залхах, амьдралд нь хөдөө амьдарч байгаа байдал нь тэвчиж болохгүйгээр нөлөөлдөггүй байлгах
48. Хөдөө орон нутаг эзэнгүйдэх


Нийгмийн бодлогын тухайд:
1. Төрөлт буурах, эхийн ба нярайн эндэгдэл
2. Монгол хүний гений фонд устах, гадны хэт нөлөөлөлд автагдахаас болгоомжлох
3. Монгол иргэдийг гадагш алдах, цагаачлах байдлыг гаргахгүй байх, бууруулах нөхцөл бүрдүүлэхийн тулд амьжиргааны эх үүсвэр, ажлын байр, орлогын хэмжээг эрс нэмэгдүүлэх бүх бололцоогоо ашиглах
4. Хот, хөдөө, хотын төвийн, захын гэж ялгаварлалгүйгээр иргэдээ тохилог орон сууцаар хангах цогц бодлого явуулах
5. Монгол гэр бүлийг бүх талаар дэмжих төрийн бодлого явуулах

6. Архидалтыг нөлөөлж болох бүх аргаар багасгах
7. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг судалж, түүнийг дорвитой бууруулах
8. Осол аваараас иргэдээ урьдчилан сэргийлж сургах
9. Монгол улсын иргэдийн дундаж наслалт буурахаас сэргийлэх
10. Халдварт болон нийгмийн халдварт өвчин, суурь өвчнүүдийн тархалтыг хязгаарлан барих 11. Эмийн бодлого алдагдах
12. Эмчилгээ, оношлогоонд боловсон хүчин, багаж төхөөрөмж, мэдлэг, арга барилын хоцрогдол гарах
13. Иргэдийн сурч боловсрох эрх хангагдахгүй байх
14. Боловсролын үнэлэмж, түүний иргэдийн амьдралд нөлөөлөх байдал буурах
15. Монгол иргэдийг мэрэгжил, боловсрол, мэдлэг, чадварын хувьд олон улсын түвшинд ажиллах чадвартай болгох
16. Мэргэжлийн англи хэлийг сурах явдлыг хөхүүлэн дэмжих
17. Интернет, компьютер хэрэглээг дэмжих, түүнийг сурах, хөгжих, ажиллахдаа чөлөөтэй хэрэглэж сургах
18. Outsourcing, ялангуяа техник, технологийн оutsourcing 


 

PostHeaderIcon  Д.Жамц: Үүнийг миний бие 1998 онд анх нооргийг нь гар бичмэлээр тэхдээ картын аргыг хэрэглэн өгүүлбэр бүрийг тус бүрд нь жижиг туузан цаасан дээр бичээд ангилж, жагсаалт үүсгэх гэж оролдож байхдаа бид өдөр бүр ямар олон зүйлийг сэтгэлийнхээ гүнд бодож, тээж, хайрлаж, харамлаж, нандигнаж явах хэрэгтэй юм бэ? гэж дуу алдсан даа. Монгол хүн бүр санамсартай ба санамсаргүйгээр алдахгүйн тулд төрөө цээжиндээ тээж явах учиртай юм. Өдөр бүр түүнийгээ гаргаж үзэж, бохирдсон, хэлтийсэн тохиолдол болгоныг сэтгэлээ гаргаж хамтдаа засаж, түүндээ сэтгэлийн таашаал авах хэрэгтэй. Үүнийг иргэн, идэвхтэй иргэд хэмээнэ. Хаанаас ч юм нэг "сайн эр" гарч ирээд эндээс яв холд, эсвэл мөнгөө төл гээд хөөж эхэлбэл таны дуу сулраад, дургүй нь хүрээд л явчихна биз дээ. Тийм байлгахгүйн төлөө хэлэхээ ч хэлнэ, хийхээ ч хийнэ, хийхээс ч өөр аргагүй. 
Дөрвөн улиралд нь дураараа нүүх нутагтай, хиргүй тунгалаг цайлган миний ард түмэн минь. Аль ч голынх нь хөвөөн дээрээс агь таана цэцэг үнэртсэн сайхан даа сайхан..., дэндүү сайхан..., өгүүлж дуусашгүй тансаг сайхан.... Би эх оронтой хүн. 

 

 

 

 






  








_______________________________________________________________________________

 Хүний үер



2012 оны 09-р сарын 24 өдөр, 12 цаг 00 минутад нийтлэсэн

Хүний буруугаар дэлхийн цаг уур өөрчлөгдөж үер усны аюул нэмэгдэж, далайн төвшин дээшлэж их далайн эрэг хавийн улс орнуудад заналхийлэл эхлээд байна. Гэтэл бас зарим нэгэн хүн бүл цөөнтэй, бага буурай улс орнуудад өөр маягийн үер буух боллоо. Тэр нь “хүний үер” юм. “Хүний үер” хаалт хашилтгүй мэт болсон нь “даяаршил” гэдэг их гүрнүүдийн зарласан “хөдөлгөөний” далбаан дор хорин нэгдүгээр зууны нэгэн ноцтой үзэгдэл, магадгүй зарим гүрний “хар хайрцагны” бодлогын хэрэгжилтийн бамбай болж ч байж мэдэх нийгмийн үзэгдэл гэлтэй.

Цөөн хүн амтай ард түмэнд үйж живэх аюул ямагт нүүрлэж байдаг нь “хүний үер юм”. Хоёр тэрбумд ойртож буй хүн амтай том айлтай харьцуулбал хоёр сая хэдхэн зуун мянган монголчууд бол их далайд хөвсөн бяцхан зомгол лугаа адил юм. Тэгэхээр их далайн зах дээр зогсож буй усанд сэлж чаддаггүй хүн шиг л нөхцөл байдал үүдэн тушаа маань оршиж буй гэдгийг бид санаж байх учиртай. “Хүний үер” буух арга зам улам боловсронгүй болж, хууль эрхэмжийн баталгаажилтыг ч буй болгох үйл явц хүчтэй өрнөж, дэлхийн далайцтай болсоор байна.

Олон “хүний үерийн” урсгалыг чөлөөтэй тавьсан соёлтой гэгдэх нэг гол хэлбэр бол “аялал жуулчлал юм. Хоёр дахь хэлбэр нь “дүрвэгсэд”. Дүрвэгсдийн үерийг “Дүрвэгсэдийн конвенци” гэдэг олон улсын хууль зүйн баримтаар баталгаажуулсан. Тэр конвенцэд нэгдэн орсон улс бол дүрвэгсэдийн үерийг хаах боох эрхгүйтэй адил. Дүрвэгсдийн тэр конвенцэд нэгдээгүй нөхцөлд дүрвэгсдийн үерт автагдахгүй байх нэг төрлийн халхавчтай гэж болно. Гэхдээ цаг агаарын аюул, дайн тулааны хөнөөл, улс төрийн хавчлага мэтээс зугатагсад аль л чөлөөтэй, “хаалга нь түгжээгүй” орнууд руу өөрийн эрхгүй урсан орж ирэхэд яах ч арга байхгүйд хүрч болно.

Тэр тусмаа нэг сая таван зуун мянган хавтгай дөрвөлжин километр өргөн уудам газар нутагтай атлаа түүндээ эзэн болохын оронд дөрвөн ууын дундахь хонхорт хүн амын талаас илүү нь бөөгнөрчихөөд нэг хавтгай дөрвөлжин километр талбайд ганц хүн оногдохоор тийм их зэлүүд нутагтай манайх шиг айлыг бол нэг хавтгай дөрвөлжинд тав, зургаан мянга чихцэлдэн амьдарч буй бусад улс орнууд “шудрага бус” байдал гэж үзэж, тийм утгатай илтгэлийг хүртэл НҮБ-ийн зарим хурал, зөвлөлгөөнүүд дээр ярьж байсан удаатай юм.

“Хүний үер” халин орж ирэхийн бас нэг хэлбэр нь “ажиллах хүч” гэдэг их эелдэг нэртэй бөгөөд монголын мөнгө хөөсөн цөөнхийн ивээлээр ямарваа саадгүйгээр гол төлөв урд хөршөөс ирсээр байгаа ихэвчлэн идэр насны эрчүүд бол тийм үер мөн. “Хүний эрх” гэдэг боловсон мэт үгээр халхавчилсан “хүний үер” гадагшаа ч, дотогшоо ч урсах боломж олгож байна. Монголын эзэнт их гүрнүүд (скиф, хүннү, их монгол) түүхэн урт замдаа хүч чадал доройдоо биш, харин хүн амын тархацаас болж “хүний далайд” живж ууссаны улмаас туйлдаж ядраад “жанч халсан” болохыг түүх гэрчлэн үлджээ.

Өмнөх үеийг ярихаа азнаж, дэлхийн талыг эрхшээлдээ авсан томоохон эзэнт гүрнийг арван гуравдугаар зуунд байгуулан мандаж байсан Чингис хааны эзэнт төрийн намтар түүхийг тоймлоод санацгаая. Умар зүгт Алтан ордоны улс (Батхааны байгуулсан) өмнө зүгт их Юань улс (Хувилай хааны төвхнүүлсэн) Баруун зүгт Ил Хаадын улс (Зүч, Цагаадай, Өлзийт, Гүег хаадын) баруун өмнө зүгт Их Могол улс (Баабарын байгуулсан) гэж зуун дамжсан том улсуудыг төвхнүүлэн удирдах хамгаалах албанд Монголчууд зүтгэж гэр бүл, үр хүүхэд, мал сүрэгтэйгээ хүртэл очиж олон он жилүүдийг үдсээр нэг л мэдэхэд эзэгнэсэн улс орныхоо суугуул иргэдийн дунд живэн живсээр хүний олонд хүйгээрээ шингэсэн бөгөөд эх нутагтаа эргэж ирээгүй, ирэх ч нөхцөл бололцоо гараагүй хэрэг.

Тийнхүү Монголчууд хүний олонд автагдан “живж” ууссан болой. Гэвч найман зууны хойно ч гэсэн гарвалзүйн ухааны шинжилгээ хийхэд дунд Азийн өнөө үед монгол гэгдэхээ нэгэнт больсон үндэстнүүдийн хүн амын дотор Монгол гентэй (Си-3) хүмүүс хамгийн хязгаарлагдмал, хэсэгчилсэн судалгаагаар гэхэд л одоогийн манай Монголын хүн амын тооноос гурав дахин олон байгаа ажээ. Тэглээ ч тийм ген тээгчид зүс царайгаараа монгол гэх аргагүй харагдах нь олонтаа бөгөөд хэл яриа нь ч нэгэнт Монгол биш болжээ. “Хүний үерт үйхүй” гэдгийн мөн чанар ийм ажээ.

Орчин үед бол байлдан эзлэх замаар биш харин даяарших замаар хүний үер дуртай зүгтээ урсдаг болсон ажээ. Ажиллах хүч, аялал жуулчлал, дүрвэх цагаачлах гэхчилэн хэлбэрээр гадагш, дотогшоо хүмүүс урсч буй. Ийм нөхцөлд “Дүрвэгсдийн конвенцид” нэгдэхгүй байх нь чухал юм. Сүүлийн хориод жилд монголчууд бид өөрсдөө ч гадаад орнууд руу чөлөөтэй оддог болсон нь нэг талаар сайн хэрэг мэт ч гэсэн нөгөө талаар эх орноо эзгүйрүүлэхэд “нэмэр” гэхэд ч үгүйсгэхэд хэцүү зүйл. 2010 он хүртэл манай 30 мянган иргэн (ихэнх нь Баян-Өлгийгөөс) монголын харъяатаас гарсан, Өмнөд Солонгост гучаад мянган монголчууд ажиллаж амьдарч буй, энэ урсгал нэмэгдсээр,

Бусад онуудад (АНУ- д 17 мянга гаруй, хятадад долоон мянга гаруй, Чехад 7200, Орост 5008, Японд 5400, Германд 3852 гэх мэт) бараг 200 мянган монгол хүн байнга болон түр хугацаагаар суугаа гэхчилэн диаспора  монголчууд улам бүр нэмэгдсээр байгаа 2004 он гэхэд 1570 монгол хүүхэн харь орны бэр болон гадагшаа гарсан бол 2010 он гэхэд энэ тоо 6000 болсон нь 47 оронд албан ёсоор бүртгэгджээ.
“Эр хүн эр хүндээ хайртай
Эмэгтэй хүн гадны хүнд хайртай” гэсэн шог үг гарахад хүрчээ.
Эх орноо орхиж явагсадтай зөрөөд харийнхан орж ирсээр…

Зөвхөн 2010 онд гэхэд л Улаанбаатарын бүх хүн амтай тэнцэх, монголын хүн амын тавин хувьтай тэнцэх тоотой гадныхан (нэг сая 200 гаруй мянган) зуу шахам орноос ирж буцсан Зөвхөн хоёрхон жилийн (2007, 2008) баримтаар үзэхэд манайд 101 орны иргэд 2007 онд 27 мянга гаруй ирж суусан бол 2008 онд бараг дөчин мянгад хүрсний дотор хувиараа ирж удаан хугацаагаар суугчид,, байнга оршин суугчид, цагаачлагчид ихэнх нь байсан бөгөөд огт харьяалалгүй хүн дал гаруй ирсэн байна. Эдгээрийн бараг ерэн хувь нь хятадууд, дараа нь солонгосчууд оржээ.

Харийн цагаачлагчдын тоог хуулиар тогтоосон боловч тэрнээс аль хэдийнэ давчихаад байхад эрх баригчид мэдээгүй юм шиг л сууж байдаг ажээ. Тийнхүү манай оронд орогногчдын дотроос Хятад, Солонгос хүмүүс нэг бус удаа гэмт хэрэг үйлдэж тухай бүр хэвлэлээр мэдээлэгдэж байсан юм. “Хүний олон хүн барьдаггүй” гэдэг боловч хүний олон дотор хүн живж цөөнх болж улмаар уусаж алга болдгийг түүх нэг бус удаа сануулсан билээ. Үндэсний Аюулгүй байдал гэгчийн нэгэн гол асуудал энэ мөн гэдгийг цаг алдалгүй санууштай билээ.

Харин энэ он гарсаар ямарваа зөвшөөрөлгүй манай хойморт (нийслэлд) орогнож байсан тавиад хүнийг буцаан гаргах шиг боллоо. Гэхдээ зөвшөөрөл мэтийг янз бүрийн аргаар олж аваад сууж буй хүмүүс маш олон байгаа нь анхаарагдахгүй өнгөрсөөр байна. “Хүний үөрээс” хамгаалах хууль эрхэмжийн баримт бичгүүдээ нарийвчлан хянаж улам боловсронгуй болгох нь улсын их хурал, Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэдэг “тулгын гурав” болсон үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэнтэй ч хуваалцаж, хэнд ч мэдүүлэх ёсгүй дархан эрх мэдлийн асуудал мөн л тулгамдсан асуудлын түрүүн эгнээнд тавигдаж байгааг шинээр сонгогдох Улсын их хурал хамгийн түрүүчийнхээ ажил болгон авч үзэх ёстой гэдгийг тэднийг сонгосон ард түмний эрх ашиг шаардсаар байх болно.

Үүнтэй холбогдоод “даяаршил” гэдэг (глобализация) гэмгүй сайхан мэт санагдах асуудалд өнгөц бус гүнзгий хандах хэрэгтэй нь сүүлийн хориод жилийн байдлаас маш тодорхой болж байгааг хэлэх хэрэгтэй. Энэ үгийг оросууд их түгээсэн “глобализация” гэцгээх нь англи, америкчуудын амнаас бараг л адилхан global, glo- balism гэж дуугарах үг ажээ. Монголчууд үүнийг үгчлэн орчуулж “дэлхийчлэл” гэж байснаа “даяаршил” болгон хэрэглэж байна. Үүнээс уламжлаад “даяарших”, “дангаарших” гэсэн нэр томъёо гаргаж хэрэглэсэн нь бодлоготой зөв шийдэл мөн.

“Дэлхийчлэл” аль эсвэл “дэлхийших” гэх юм бол нийтээрээ “ижилсэх” мэт ойлголт төрөхийн дээр аливаа үндэстний ялгарах өвөрмөц шинж үгүйсгэгдэхийн цаад утгыг агуулсан ойлголтод хүрэх юм. Гэтэл өнөө үед өрнөдийн соёл, иргэншилд “дагаар орж” уусч буй улс орон цөөнгүй ч гэсэн эртний соёлт, баатарлаг түүхт Монгол улсын тухай, дэлхийн хүн амын гурван ангилаллын “монголод” гэдэг хамгийн том арьстны гарвалын эцгийн хувьд үндэстний байтугай гарвалзүйн өвөрмөц чанараа “дэлхийчлэн” гэх бус харин ч “дэлхийшүүлэх эрхээ алдах учиргүй билээ.

Даяарших, дангаарших нэр томъёог монгол улсын хоёрдох Ерөнхийлөгч Нацагийн Багабанди илтгэл тавихдаа анх дэвшүүлэн гаргасан нь оновчтой болсон тул эрдэм шинжилгээний үгийн санд байраа эзлэж эхэлжээ. Дангаарших гэдэг нь үндэстнийхээ өвөрмөц онцлогийг хадгалахын нэр болохоос биш “зожигрох” тухай ойлголт биш юм. Хамгийн наад захын дангааршлын баримт дурдахад Голланд улс бяслагаараа, Шотланд улс Уиски дарсаараа, франц улс коньякаараа, Хятад улс торгоороо гэхчилэн дэлхийд өөр хосгүйгээр ноёрхлоо тогтоочихсон байгааг мэдэхгүй хүн өнөө үед байхгүй. Тэгвэл монгол улс өөр аль ч үндэстэнд байхгүй соёлын өвөрмөц ололтуудаараа бас ямааны ноолуур, тэмээний ноос, сүү тэр ч байтугай айргаараа дангааршихад өрсөлдөгч гарахгүй бизээ.

Энд ойлгомжтойг бодож хамгийн энгийн, ахуй амьдралын баримт ярьж байна. Түүнээс биш дангаарших ойлголт бол өргөн агуулга, гүнзгий утгатай том ойлголт юм гэж үзэх шаардлагатай. Дангааршлыг тээгч бол ард түмэн юм. Монгол уртын дууг жинхэнэ хятад эсвэл англи хүн сурч болох боловч дуураймал нь дорхиноо л мэдэгдэх ажээ. Тэгэхээр үндэстний маань дангааршлын үзэгдэл хүн амаас маань хамааралтай зүйл. Хүн амын өсөлт хичнээн сайн байхаас “монгол юм” тээгчдийн тоо нэмэгдэх учиртай. Монголчуудыг таван сая хүрвэл тун осолтой хүчин зүйл болох юм гэдэг болгоомжлол манай хоёр хөршид эрт цагт тогтсон ойлголт гэдэг билээ.

Монгол улсын хүн ам цоорох юмуу өсөлт муутай байх аваас хувь “хүний үерт” живэх магадлал нэмэгдэх нь гарцаагүй. Гэтэл сүүлийн хорь гаруй жилд манай улсын хүн амын өсөлт удааширч, ёс бусын хорогдол урьд үзэгдээгүй ихээр нэмэгдлээ. Аборт гэдэг үр зулбуулах харь зуршил дэлгэрснээс хорь гаруй жилд нэг сая орчим нялхас эхийнхээ хэвлийд хядууллаа. Архидалт гэдэг харь орны муу занд автагдсанаас жил бүр 600-1000 орчим хүн архиар хордон нас барсаар байна. Зөвхөн өөрөө үхэх төдийгүй бусдыг хөнөөдөг архичин улам олширлоо.

Автын осол гэдэг шинэ аюул буй болж сүүлийн хориод жилд доод зах нь 350 хүн амиа алдаж мянгаас цөөнгүй хүн зэрэмдэг болсоор байна. Өнгөрдөг жил гэхэд л ийм шалтгаанаар 362 хүн үрэгдэж 1033 хүн гэмтэж бэртлээ. Үүн дээр амиа хорлох муу ёрын баримт нэмэгдсээр байна. Бас хөлдөж үхдэг хүн ч олширсоор байна. Энэ бүх ёс бусын хорогдлыг тооцож, арга хэмжээ боловсруулах толгой төрд маань дутсаар л байна. Эзэгнэх хүнгүй бол эх орон, тусгаар тогтнол гэдэг яриа хоосон үг болно шүү дээ. Аль хэдийнэ таван сая хүнтэй болчих байсан үндэстэн маань ёс бусын ийм хорогдлоос болоод гурван саяд ч хүрч чадахгүй байна. Гаднаас түрхрэн орж ирсээр буй “хүний үер” дээр дотооддоо эзгүйрч буй айл өрхүүд нэмэгдээд байх юм бол үндэстэн маань живж сүйрэхэд амархан буй зээ.

Өнгөрсөн зууны гучаад онд их зохиолч Дашдоржийн Нацагдорж маань “Монголын үрс түм бум болтугай!” гэж мөрөөдөл залбирал дэвшүүлж байсан нь учиргүй биш учиртай зүйл билээ. Хорин нэгдүгээр зууны босгоор алхахад монгол улсын Ерөнхий сайд болсон Мэндсайханы Энхсайхан намайг хүлээн авч санал сонсоход нь “Крио банк” байгуулаач гэж хүссэн билээ. Манайх шиг хүн бүл цөөн улс бүү хэл Америкийн нэгдсэн улс, Оросын холбооны улс аль хэдийнэ. “Крио банк” байгуулаад идэр чийрэг, ухаан санаа төгөлдөр эрсээсээ үрийг нь авч гүн хөлдөөж банканд хадгалдаг болсноор барахгүй тэр банкнаас “үр зээлдэж” хүүхнүүд нь зургаагаас найм хүртэл хүүхэд нэг удаагийн төрөлтөөр ихэрлүүлж дэлхий дахинаар шуугиулж байдаг боллоо.

Монголчууд бид японы үндэсний сумо бөхийн дэвжээнд аврагалаж, дэлхийн олимп болон бусад том хэмжээний тэмцээнд “дангааршиж” байгаа тул “Крио банк” байгуулж сайн эрсийнхээ үрсийг хадгалахаар барахгүй дэлхийд хосгүй цэвэр бэлчээрийн мал аж ахуйнхаа сайн үйлдрийн шилдэг малын үрийг хадгалах Крио банктай байж яагаад болдоггүй билээ. Тэр тусмаа хүн ам маань цөөн, өсөлт удаан хорогдол их байгаа тохиолдолд үүнийг эргэцүүлэн бодох нь зайлшгүй зүйл мөн билээ. Харин саяхнаас санаачлагатай сайхан залуус (Доктор Р.Хадбаатар) гарч үр гүн хөлдөөж ашиглах, үр шилжүүлэн суулгах үрийн банк үүсгэн байгуулах санаачлага гарган лабротори, эмнэлэг байгуулж ажиллуулж байгааг төр халамжиндаа авч ивээж, дэмжих хэрэгтэй юм.

Аливаа улс гүрний хамгийн үнэтэй баялаг бол хүн ард нь, хүм ардын хамгийн үнэтэй баялаг нь бол эрүүл мэнд тэр тусмаа хуруу дарам цөөхөн ам бүлтэй монголчуудад бол эрүүл мэнд шиг үнэтэй юм байхгүй. Гэвч тэрхүү үнэт баялагийг нь хамгаалах төрийн үйл ажиллагаа хоцрогдлын туйлд хүрчээ. Уул нь “эрүүлийг хамгаалах яам” гэж эцэг өвгөд маань цохон их л учиртай нэрлэсэн яам одоо “хамгаалах” гэдэг дархан алдараа гээж ердөө л “эрүүл мэндийн яам” болсон. Өнгөрсөн зууны жараад он гэхэд монголын ард түмэн харьцангуй эрүүлжиж, элдэв өвчнөөс салсан.

Гэтэл сүүлийн хориод жилийн дотор манай ард түмэн “биегүй болж” эхэллээ. Зөвхөн нийслэлийн ганц амаржих газрын 2011 он буюу их ойн жилд төрсөн 9000 гаруй нялхсын 300 гаруй нь дутуу төрсөн бөгөөд тэдний тал хувь нь уушигны эмгэгтэй байсан ганц баримтыг эргэцүүлэн бодоход жихүүдэс хүрэх нь мэдээж. “Үртэй хүн баян” гэдэг уламжлалт монгол номлолыг “мөнгөтэй хүн баян” гэдгээр сольсон нөхцөлд үндэстний үр үндэс тасрах ёр нүүрэлдэг учир хүн амын нарийн бодлого боловсруулж түүнээ хууль эрхэмжийн баталгаатай болгохыг амьдрал, үндэсний эрх ашиг хатуу шаардаж байна. Дэлхийн хувьсгал нь “орон бүхний ядуучууд (пролетари) нэгдэхтүн гэсэн уриатай байсан бол дэлхийчлэн (глобализици) орон бүхний баячууд нэгдэхтүн гэх бололтой.

“Хэлчихвэл хэвдэх
Хэлэхгүй бол цээж эвдэх”

энэ асуудлыг дахин дахин нурших минь хувийн хэрэг биш үндэсний хувь заяаны хэрэг юм шүү!

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар,  Соёлын Гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч, доктор  Лодонгийн Түдэв

_________________________________________________________________________

Ц.Элбэгдоржийн хөгжлийн талаарх 24 ишлэл 

 

http://www.24tsag.mn/content/52558.shtml

2014 оны 3 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарим их дээд сургуулийн эрдэмтэн, багш, оюутнуудад зориулж “Хөгжлийн асуудлаар...” лекцээ уншсан билээ. ШУТИС, Удирдлагын академид уншсан түүний лекцинд хөл гишгэх зайгүй битүү хүмүүс цугларсан юм. Олны анхаарлыг татаад байгаа түүний лекцээс сонирхолтой 24 ишлэлийг онцолж байна.


1.    Монголыг босгоё гэвэл монгол хүнийг л босгох хэрэгтэй байна.

2.    Ер нь дэлхийн аль үндэстэн оюуны чадавхиараа өндөр юм бэ гэдгийг тогтоохоор судалсан байдаг. Нэгд Сингапур, хоёрт Бүгд Найрамдах Солонгос улс, гуравт Япон, дөрөвт Итали, тавд Монгол оржээ. Энэ бас гайхалтай үзүүлэлт.

3.    Монгол хүний онцлог юу вэ? Миний бодлоор монгол хүн “задгай сэтгэдэг”. Маш хурдан суралцдаг. Бие даах чадвартай. Их тэсвэр тэвчээртэй. Бас их хөдөлмөрч.

4.    Манай нийгэмд “шүүмжлэх сэтгэхүй” хангалттай тогтсон гэж боддог. Өнөөдөр Ерөнхийлөгч гарч ирээд ярьсан ч, нэг сургуулийн сурагч гарч ирээд ярьсан ч “За даа, энэ ч” гэж эргэлзэн нөгөө талаас нь ханддаг. Энэ бол шинжлэх ухаан. Энэ бол тухайн үндэстэнд байх хамгийн чухал чанаруудын нэг.

5.    Шударга ёс гэдэг бол ийм үнэлэмжтэй, ийм хэмжүүртэй болсон гээд их дээд сургуулийн багш, оюутнууд мессеж явуулж байгаасай гэж би боддог. Миний фэйсбүүк рүү, миний твиттер рүү тэгж орж ирээсэй гэж боддог. Тийм зүйлийг би маш ховор хардаг.

6.    Сүүлийн үед “каластр” гэж нэг үг яригдаад байдаг. Энэ үгийг орчуулж өгөөч гэж би нэлээд явсан ч орчуулах өөдтэй үг олдоогүй. Би каластрыг “бөөн” гэж орчуулж байгаа.

7.    Нэг зүйл харж байхад дэлхий том тосгоноос, том хотоос татгалзаж эхэллээ.

8.    Миний бодлоор манай боловсролын зохион байгуулалт 1-10 дугаар анги хүртэл тухайн хүүхдийг монгол хүн болгоход голлон анхаарах ёстой. Тухайн хүүхдийг ёс заншлаа мэддэг, мэдлэгтэй сайн хүн болгоход дунд сургууль ажиллах ёстой.

9.    “Их сургуульд орсон, за азны юм, сургуульд ороод авлаа” гэж оюутнууд ярьдаг. Гэтэл 10 хүүхдийн найм нь амьдралынхаа зорилго болгоод хэрэгжүүлэх тийм боловсролоо сонгож чадаагүй байж магадгүй..

10.    Мулгуу, муу төртэй байгаа газар төрөөр асуудлаа шийдүүлнэ гэдэг хамгийн муу сонголт. Төрөөр асуудлаа шийдүүлэх тусам өөрийн амьдрал улам бүр хүндрэх болно. Хүн өөрөө төртэй гэдгээ ойлгох хэрэгтэй.

11.    Өмнө нь 40 000 төгрөгөөр хөргөгчөө дүүргэдэг байсан бол одоо 100 000-аар дүүргэж чадахгүй байна.

12.    Манайхан шиг хөрөнгө оруулалт ороод ирэхээр хашгиралдаад, ташуураа бариад, морио унаад, сумынхаа клубт цуглараад уйлалдаад дайраад байх юм бол ямар хөрөнгө оруулалт орж ирэх вэ дээ.

13.    Одоо нэг орох гэж байгаад буцаад явсан улсууд эргэж ирнэ гэж бараг байдаггүй юм байна лээ. Өөр дээрээ бод. Гэрт чинь нэг гайгүй сайн хүн, зочин ирэх гэж байж. Тэгсэн чинь баахан агсам тавиад хөөгөөд зодоод явуулсан бол тэр хүн дахиж ирэх үү?

14.    Монголын баялаг бол дэлхийн баялаг шүү дээ. Бид анх энд үүссэн юм уу? Бид чинь дэлхийн хүн төрөлхтөний нэг хэсэг юм байгаа биз дээ. Бодох хэрэгтэй. Бид эзэн нь болж сууж байгаа. Хэдийд баялаг болдог юм. Бусадтай хуваалцсанаар баялаг болдог.

15.    Монгол үндэсний эрх ашиг гэж юу вэ. Хүмүүс үндэсний эрх ашиг гэж их ярьдаг. Би бодохдоо Монголын Үндэсний эрх ашиг бол хөгжил гэж боддог.

16.    Бүх зүйлийг шийдэж хөгжиж чадсан улс алга, бүх зүйлээр тэргүүлдэг улс гэж байхгүй байна. Тиймээс өөрт байгаа хамгийн онцгой гойд болох зүйлээ хөгжүүлэх хэрэгтэй юм..

17.    Дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах үүргийг Монгол Улс хүлээвэл сайн байна гэж өчигдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал хэлсэн. Ийм боломж бий. Энд шинжлэх ухаан хэрэгтэй гэдгийг хэлэх гэсэн юм.

18.    Оюутнууд бол цүнх биш шүү дээ, бичсэн номоо аваачиж хийж байдаг цүнх биш.

19.    Япончууд Монгол хүнийг судлаад “Архи их уудаг, элэг муутай, гэхдээ одоо тэр хороосоо татгалзаж байгаа” гээд баяр хүргэж байгаа. Япон хүний элэгнээс монгол хүнийх архи задлах чадвар нь 3 дахин их байж.

20.    Монгол Улс бол сайн Ерөнхийлөгчтэй ч юмуу, хүчтэй даргатай байгаад тийм ч өөр болчихгүй байх гэж би боддог. Харин боловсрол, сайн сайхан, эрүүл мэнд гээд тэр өөр болох хүч Монгол хүнд өөрт нь байх ёстой.

21.    Манайд нэг дутагдал байдаг. Мөнгө нэхдэг, мөнгөөр орон тоо санхүүжүүлээд байдаг. Мөнгөө нэмэхээр орон тоогоо нэмчихдэг. Байшин санхүүжүүлдэг. Шинжлэх ухаан, боловсролын төв бол байшин сав биш, бүтээл, судалгаа санхүүжүүлдэг юм.

22.    Үнэхээр баялаг байвал бид хурдан дэд бүтэц рүүгээ, цахилгаан станц руугаа хийгээд,улсынхаа эдийн засгийг хэд дахин нугалаад, тэндээс орж ирж байгаа мөнгөөр санхүүжилтийнхээ асуудлыг шийдээд шинэ мэдлэг, шинэ бүтээл, үйлдвэр бий болгоод цаашаа босоод ирмээр байна шүү дээ.

23.    Зөвхөн Монгол хонины ноос, ямааны ноолуураар утас хийдэг үйлдвэрийг тойроод бүхэл бүтэн хот байж болно.

24.    Манай хоёр хөршийн хөгжлийн философиос Монголынх арай өөр. Хоёр  хөршийн хувьд төв нь хүчтэй байх юм бол тэр орон амар амгалан, хөгжил цэцэглэлтэй байна. Монголын хөгжлийн философиор монголын хүн нь хүчтэй байх юм бол Монгол хүчтэй байна.
____________________________

PostHeaderIcon  Д.Жамц:  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийнхүү "үхрийн бөөр" шиг олон алаг юм харж буй бололтой. Харин би төрийн онол, хөгжлийн онол, хөгжлийн нэгдсэн нэг цогц бүтцийг бий болгох шаардлагатай байгаа тухай Чандмань онолыг харж байгаа. Төрийн бүтцийг хийх нь уг нь Ерөнхийлөгчийн хариуцах ажил. "Хонины ноос тойрсон хот байгуулах" нь ард иргэд бидний ажил. Төрийн бүтцээ гоё болго, хууль эрх зүйн орчноо сайжруул гэж иргэд нь 20 гаран жил хашгирч байхад өөдөөс хот байгуулах, зам барих, уралдаж бизнес хийх юм яриад байдаг энэ Ерөнхийлөгчөө, 76-гаа, Ерөнхий сайдаа, намуудаа бид одоо яах вэ?! 
Компьютертэй жишиж бодвол форматлаад шинэ программ суулгах, эсвэл бүр шинэ компьютер авах цаг нь болсон байна. Өчнөөн удаж байхад цэгцэрдэггүй ямар ядаргаатай түшмэдүүд вэ?
Чандмань онолыг Энд дарж үзнэ үү. 

2014.4.23

Related Posts by Categories



- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP