- Агуулгын шошго
- “Армон гутал” –ын үйлдвэр (1)
- "Зөрүүд монгол" нэвтрүүлэг (1)
- “Никел Ганбаа”-гийн бүтээсэн монгол мопед (1)
- “Экобус” ХХК автомашины үйлдвэр байгуулагдлаа (1)
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ны 1072 ширхэг хувьцааны үнэ цэнэ (1)
- “USI” компани аутсоурсинг (1)
- 3D scanner and printer (1)
- 5S good house keeping (1)
- а."Ашигт малтмал ба түүнийг боловсруулах үйлдвэрлэлийн тухай" хуулийн төсөл (1)
- А.БАЯРМАА. "Тээврийн бодлого төлөвлөлтийн математик загварчлал" (1)
- Авто видео зураг (1)
- Авто зураг төсөл outsourcing (1)
- Автомашин үйлдвэрлэл (1)
- Англи хэлийг кино орчуулж сурах арга (1)
- АРДЧИЛАЛЫН ҮЕ ДЭХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН ХЭРЭГСЭЛ БА МОНГОЛ УЛСЫН ЭЭЖ (1)
- б.Монгол улсын болгоомжлох ёстой зүйлс буюу төрийн “хар хайрцагны” бодлого (1)
- Баялаг бүтээж байж л баян улс орон болно (1)
- бизнес төслийн агуулга (1)
- Бизнесийн англи хэл (1)
- Бодлогын хүү (1)
- боловсруулах үйлдвэрлэл (1)
- брендүүд (1)
- г.Эдуардо Анинат: Зэсийн орлогоороо тогтворжилтын сан байгуулж хямралыг амжилттай туулж байна (1)
- Газраас эрчим хүч үйлдвэрлэ (1)
- Газрын тосыг орлох занар шинэ боломж (1)
- Д.Жаргалсайхан: МОНГОЛД НЭН ДАРУЙ НЭВТРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГУРВАН ТӨРЛИЙН САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БАЙНА (1)
- д.Н. НАЦАГНЯМ. Castle Care-Tech LTD. зохион бүтээгч програм хангамжийн инженер (1)
- Давхар иргэншил монгол иргэдэд хэрэгтэй болж эхэллээ (1)
- ДАЯАРЧЛАЛ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙГАА ХЭРЭГ ВЭ (1)
- ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА (1)
- ж.МИНИЙ МОНГОЛ. бичсэн Очир-Эрдэнэ (1)
- Жон Перкинс. "Эдийн засгийн алуурчны өчил” номын тухай (1)
- з.Бизнесийн арван алтан зарчим (1)
- Индекцийн гүйдлийг машин үйлдвэрлэлд хэрэглэх нь (1)
- Индукцийн гүйдлийг машин үйлдвэрлэлд хэрэглэх нь (1)
- Л.Одсэр “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ (1)
- М.Чойсүрэн: “Балгасын улаан нуур”-ын цэнгэг усыг уул уурхайд ашиглахад хайран (1)
- МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР ГАРЦ (1)
- МЕТАЛЛУРГ (1)
- металлурги (1)
- Монгол банкны маапаан (1)
- Монгол улсын газрын зураг (1)
- Монгол улсын хөгжлийн бодлогууд (1)
- Монгол улсын эдийн засаг үйлдвэрлэл үйлчилгээг гадаад ба дотоод орчинд хөгжүүлэх цогц хөтөлбөр (1)
- Монголд автомашин үйлдвэрлэх боломж бий юу? (1)
- Монголчууд бид зөв хуулийг өөрсдөө гаргаж сурах хэрэгтэй (1)
- Монголын автын салбарын эрх зүйн орчин хөрөнгө оруулалт (1)
- Монголын хууль биднийг хамгаалж чадах уу? (1)
- Морин хуурын домог (1)
- Мэдээлэлийн бирж (1)
- нийгмийн харилцааны "Чандмань онол" (1)
- Нүүрсний экспортын тээвэрт цахилгаан чирэгч толгойтой төмөр замын тээвэр онцгой үүрэгтэй (1)
- Реклам сурталчилгаа (1)
- Салхит ууланд салхин сэнс босч эхэлжээ (1)
- Силикон для формовки (1)
- Таны цагийг хэмнэх keyboard дээрх 12 товч үйлдэл (1)
- Техникийн англи хэл (1)
- Томчуудын оролцоотой нүүрсний бизнесийн луйвар (1)
- төслийн тухай үндсэн ойлголт (1)
- Төсөл (1)
- ТЭГ баланс (1)
- Улс төр (1)
- уул уурхай дахь гадаадын хөрөнгө оруулалтын эерэг ба сөрөг хувилбарууд (1)
- Холбоо барих (1)
- Хүснэгт оруулах арга (1)
- Цувих матах технологийн аргууд (1)
- Чандмань онол (1)
- Чацарганы ач тус (1)
- эдийн засаг (1)
- Ядаж жаахан ч гэсэн техник сэтгэлгээтэй хүн хэрэгтэй байна. (1)
- Ямар ч ажил дээр хэрхэн шилдэг нь байх вэ? (1)
- A Urine Powered Generator and Sanitation: Flushed with pride (1)
- Adnxs (AppNexus): салахгүй дагадаг сурталчилгааны технолог (1)
- audio file downloading (1)
- BLOGING HTML (1)
- Bloom energy server (1)
- buggy car (1)
- Carbonfund.org's quality assurance protocol. Highest quality standards (1)
- Criteria of the 50 most Innovative Countries (1)
- Custom Sprinter Van Mercedes Benz Sprinter On 44 Inch Tires (1)
- Earth Generator (1)
- Energy efficient Electronics and Home (1)
- Eugo.G -The Mongolian Art of Shoemaking (1)
- geotermal energy газрын гүний дулаан (1)
- Green 3D үйлдвэр. хуванцар эд ангийн 3D үйлдвэрлэл (1)
- Home size power plant build (1)
- How to Franchise your business (1)
- Hybrid solar system makes rooftop hydrogen (1)
- Image (1)
- image.jip in fotobucket (1)
- INTERNET (1)
- Landcruiser 70 series (1)
- Onoo (1)
- Sheet metal spinning (1)
- Some HOW TO .... 'S INTERNET (1)
- Some HOW TO 'S SPEED UP PC (1)
- SONY брэндийг үндэслэгч Морита (1)
- SPEED UP INTERNET MOZILLA (1)
- UNICAT (1)
- uploading and editing (1)
- Video (1)
- VOLKSWAGEN AMAROK 2.0 4WD (1)
- www.FORMADEL.ru Формы тротуарной плитки (1)
- Xөрөнгийн зах зээл. В.Ганзориг. http://vganzorig.blogspot.com (1)
- Шинэ машин
- Hyundai / KOREA makers/
- Daewoo
- KIA
- SsangYong
- Landrover /GREAT BRITAIN makers/
- Aston Martini
- MAN
- Volvo / SWEDEN makers/
- SAAB
- IVECO
- Renault / FRANCE makers/
- Citroen
- Peugeot
- Skoda / CZECH makers/
- Tatra
- Alfa Romeo / ITALY makers/
- Ferrari
- FIAT
- Maserati
- Lamborgini
- GMC /USA makers/
- Ford
- Chevrolet
- Hummer
- Buick
- Cadillac
- Jeep
- Navistar
- Mercedes Benz / GERMAN makers/
- BMW
- Opel
- Audi
- Volkswagen
- Porshe
- Yamaha /JAPAN makers/
- Kawazaki
- Suzuki
- Mitsubishi Fuso
- Mazda
- Lexus
- Infiniti
- Hino
- Daihatsu
- Komatsu
- Isuzu
- Subaru
- Honda
- Mitsubishi
- Toyota
- Nissan
- Америкийн авто инженерүүдийн холбоо /SAE/
- Дэлхийн авто инженерүүдийн холбоо /FISITA/
- Дэлхийн авто үйлдвэрлэгчдийн холбоо /AIAM/
- Brabus
- Tata
- Wald international
- Tesla
- Lincoln
- Harley-Davidson
- Spyker
- Freightliner truck
- Bentley
08:21 |
Изменить сообщение
Бичсэн Очир-Эрдэнэ
Даваа, 2009 Хоёрдугаар сар 09 14:41
http://www.orloo.info/readfull/life/4171-minii-mongol
Хэдэн жилийн өмнө сургалтын шугамаар олон орны оюутнууд цугласан нэгэн семинарт оролцож билээ. Түүнд тавигдаж байсан олон сэдвүүдийн нэг нь "Эх орон гэж юу вэ?" гэсэн асуулт байсан. Хүн бүр л янз бүрээр хэлж, харин нэгэн Вьетнам залуу, хүн аль улсад өсөж бойжиж, ирээдүйд тэр улсдаа ажиллаж амьдарч байна, тэр бол эх орон гэж хэлэхэд бид бүгд үүнийг хүлээн зөвшөөрсөн юм. Эх орон гэдэг хүн бүрийн сэтгэлд өргөн утгаар байдаг байх. Миний хувьд Монгол улсад төрж Монгол гэсэн нэрийн дор явж, Монгол улсынхаа төлөө ажиллаж амьдрах тул, Монгол миний эх орон. Үүнд эх орноосоо хол харийн нутагт давчдахийг мэдэрсэн хүн эх орон гэдгийн үнэ цэнийг илүү их мэдрэх байх даа. Эх орноосоо гарч Герман улсад сурахаар ирснээс хойш 7 жил 6 сар өнгөрчээ. Энэ бол багагүй хугацаа, энэ хооронд би их зүйл үзэж, сурч, мэдэж авлаа. Их зохиолч Д. Нацагдорж Герман оронд ирэхдээ "...хээрийн галуу нисэн үл хүрэх газар хүний хүү эрдэм сурахаар одов..." хэмээн бичсэн байдаг. Ирсэн зорилгодоо хүрлээ, одоо нутаг буцах болжээ.
Эх орон маань энэ хугацаанд бас багагүй өөрчлөгдөж, сүүлийн хоёр жил дараалан нутаг буцлаа, хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр эх орныхоо талаар их л үзэж, сонсож уншиж байна. Бага байхдаа эцэг эхийн авчирдаг Үнэн сониноос Монгол харийханий нүдээр гээд гадныхан бидний тухай таагүй бичсэнийг уншаад тэр үедээ багагүй л үндэсэрхэг үзэл гаргадаг байж. Эсвэл харьд зорчсон минь гэсэн манайхан гадагшаа гарсан тэмдэглэлээ бичсэнээс харийн улсад уух усаа худалдаж авдаг, амьсгалах агаар нь бохирдож маск зүйдэг гэснийг уншаад гайхахаас илүүтэйгээр жигшдэг байсан. Одоо харин би өөрөө харьд суугаа Монгол хүний нүдээр эх орныхоо талаар бичиж сууна. Үнэнийг хэлэхэд, Монгол орноо бахдан дуулам сайханаар бичмээр байна, харин байгаа байдлаас төрсөн сэтгэгдэлээ нуулгуй бичихээр шийдлээ. Одоо бид, миний хүүхэд ахуйдаа уншиж байсан шиг, өөр хоорондоо муулалдаж, уух усаа худалдан авч, амьсгалах агаар нь бохирдоод, ер нь таагүй мэдээ их сонсогдох болж, хэдэн залуучууд нь гадагшаа гарч, охид бүсгүйчүүд нь хэдэн бор цааснаас хувцсаа тайлдаг болж. Үлдэж буй нь гадныханд (Германчуудад) Монголын эдийн засаг цус ойртоод, төр нь авилгалд автсан гэж хэлүүлж байх юм. Эцэг өвгөдөөс үлдээсэн эх нутагт минь Хятад, Солонгосоос эхлээд харийхан цуглаж, тунгалаг Туул голыг маань хордуулж, уудам сайхан хөндийг нь сэглэж, сүүлдээ бүхэл бүтэн сум нь хүн малтайгаа хордохын чинээ санасангүй. Нутаг нэгтэн нараа та бүхэн ...Миний нутгийн дөрвөн зүг найман зовхисоос бурхан гуйсан ч бүү өг,,, хэмээх эцэг өвгөдийн үгээ мартаа юу?
Баяраар баярлах биш, баахан архи ууж түүндээ хордон үхэж гашуудах болж, ард түмнийхээ өмнө төрийн түшээд нь өөр хоорондоо шөргөөцөлдөж, төрийн танхимд танхай балмад үгээ биелүүгээ чулуудан суудаг болж, эцэс сүүлд нь улсынхаа эрх чөлөөний төлөө, харийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж явсан домогт Сүхбаатарын талбай дээрээ нэгнээ буудах чинээ бодсонгүй. Монгол хүн харийн түрэмгийлэгчдийн эсрэг буу шагайж явсан болохоос биш, биенээ буудаж яваагүй шүү дээ. Их жанжны талбай дээр буутай цэрэг юунд зогсоно вэ? Үүнийг харьд суугаа бид сонсоод өнгөрч чадашгүй нь. Бутархай Монголыг эцэг минь нэгтгэж, эв эеээ сахихийг эх маань зааж сургасан шүү дээ. Ээжийн хэлсэн эв эеийн үгээ мартлаа гэж үү? Зориг агсаны хүссэн шиг нэг ширээнд өөдөөсөө харан байж ярилцах ардчилалыг бүрмөсөн хаяжээ. 1990 он, С. Зориг нарийн ардчилсан үзэлтэй гэх залуус Ж. Батмөнх гуай тэргүүтэй Төв Хорооны нөхөдтэй уулзан ярилцаж байснийг телевизээр харж суусан минь одоо ч тодхон. Тэр бол ардчилал байсан.
Дэлхий даяараа Хятад хүнс, тоглоом, бараанаас татгалзаад байхад бид тэндээс аваад хордоод байх ёстой юм уу? Хятад улсад 20 сая гаран ажилгүйчүүд байхад, Монголчууд тийшээ очиж ажилана гээд хууртагдаад байх уу? Арай л биш юм аа. Бид чинь цөөхүүлээ шүү дээ, 20 сая байсан бол бас яахав гэхсэн.
Гудамжаар явахад, уурлаж бухимдсан жолооч нар сигнал хангинуулж, элдэвээр хараан бухимдах, ууж согтуурсан нэг нь хаа дайралдсан газраа тэрийн хэвтэх юм, гуйлга гуйсан хүүхдүүд, гудамжинд юм зарах хөгшид ... үүнд эмзэглэсэн эрхэм эргэлзсэнээр хэлэх, ингээд бид эх нутагтаа эзэн хүний ёсоор амьдарч чадахаа байлаа гэж үү? Уцаарлаж бухимдсан иргэдээ Амбий Бооёо хоёрынхон нэг орой ч болсон ингээлгэх нь сайхан юм даа.
Ард түмэн маань ядарчээ, аргагүй шүү дээ, аль 18 жилийн өмнөөс бүсээ чангал гээд хэлсэн одоо хүртэл чангалаад бай л гэх юм. Тэгж хэлсэн улс нь өөрсдөө бүсэндээ багтахаа байтлаа цүдийсэн сууна. Харлаж үрчлээндээ дарагдсан хэдэн хөгшид минь, бидний төлөө долоо хоногийн 6 өдөрт нь ажиллаж байсан даа, түүний шанд өнөөх цүдийсэн нөхөд нь өөрсдийн нэг оройн хоолний мөнгөөр бүтэн сар амьдар гээд тулгачих юм. Үнэндээ үр хүүхэд нь гадаадаас хэдэн төгрөг илүүчилдэгүй бол, тэд маань яаж шуухан амьдарж, цагаан сараа элбэг дэлбэгээр өнгөрүүлж чадахсан билээ.
Уул нь 18 жил бол их хугацаа, ийм хугацаанд бусад улс их юм амжуулсан байх юм. Тэр хүсээд байгаа ардчилал, үйлдвэрлэл, хөгжил сайхан амьдрал гээд. Бид харин чадсангүй, үнэндээ юу ч хийж чадсангүй, олж авсан ардчилалаа ч алдаж байна. Магадгүй зарим нэгэн ингэж хэлэхэд гайхаж магад, эсвэл бид хөгжиж байгаа шүү дээ, манай улсын валютын нөөц жилээс жилд өслөө гэх байх. Тиймээ дэлгүүр лангуу нь бараа таваар элбэг дэлбэг, сайхан шинэ утас барьсан хумүүс, шинэ ганган машинууд гудамжаар хөлхөлдөөд, шинэ шилэн байшингууд энэ хөгжил гэж үү? Хэдэн наймаачин бизнесмэн нар л ажлаа хийж байна. Тэдний хаа нэгтэйгээс авчирсан бараа, хотын төвд бариулсан хэдэн эрээвэр байшингууд, гадаадад ажилаж байгаа хэдийн мөнгөөр нь хятадуудын барьж байгаа хэдэн орон сууцыг хөгжил гэхгүй. Хөдөө бол хэдэн хөшөө нэмэгдэж баригдсан, хүмүүсийн амьдрал яг л хэвэндээ. Тэр валютын нөөц нь зэс алтнаасаа олж байгаа мөнгө шүү дээ. Улсын маань ерөнхийлөгч нэгэнтээ улсын хөгжил гэдгийг тодорхойлохдоо дэлхийд гарч байгаа шинэ техник технологийг улсдаа хэрхэн нэвтрүүлж байгаагаар дүгнэн хэлсэн байсан. Манай ганц төмөр зам маань 30-аад жилийн настай зүтгүүр вагонтой, 4 цаг явах газар, хоёр дахин их хугацаа зарцуулж, гудамж замаар 10-20 жил болсон автобусууд нь 20 жилийн өмнөх билет таслагчтайгаа явах юм, энэ хөгжил гэж үү? Саяхан телевизээр өдөрт 8 буудал газрын замыг 30 жил шүүрдсэн гэх хөгшин гарч байх юм. Өөрсдөө саяхан үйлдвэрлэгдсэн шинэ Land Cruiser аваад унадаг хэрнээ замаа шүүрдчихдэг, цасаа хусдаг, давсаа цацдаг машинаа авахгүй л юм. Уул нь адилхан татвар төлөгчдийн мөнгө. Ингээд дүгнэхээр улсын хөгжлийн гол тулгуур болсон дэд бүтэц, тээвэр нь аль 20 жилийн өмнөх хэмжээндээ байна, улсын ерөнхийлөгчийн хэлсэнээр, мөн бидний харж байгаагаар эдгээр салбарт техник технологийн шинэчлэлт хийгдээгүй, арваад жилийн өмнө автобусны буудал дээрээс 4 зам, Бөмбөгөр 100-р явлаа гэж зарлах, яг тэнд тамхи чихэр зардаг байсан хөгшид одоо ч байгаа болохоор улс хөгжөөгүй байна гэж байгаа юм шүү. Улс орны хөгжлийг лангуун дахь бараа таваар, гоё сайхан машинаар тодорхойлохгүй гэдэгт хүн бүр санал нэгдэх биз ээ. Жил бүр хэдэн мянгаараа залуус гадагшаа гарах юм. Харьд одсон бүсгүйчүүд нь харийн хүнтэй сууж, харчуул нь хар ажилд нугчуулах. Хэзээ буцах вэ? гэхэд, буцах болоогүй, улс хөгжсөний дараа гэх, ингээд байвал улс гүрэнд маань хэн үлдэх вэ?
Залуусаа эх ороноосоо бүү дайжаач, тэр төрд үгүйлэгдээд байгаа тогтвортой бодлого, төрийн менежмент, тэр техник технологийн шинэчлэлт та бид л хийх, авч очих ёстой шүү дээ. Тэр бидний хүсээд байгаа сайн сайхан амьдрал, хөгжил зүгээр ирэхгүй, бид бүхний идэвх оролцоо, дэмжлэг туслалцаа эх оронд минь хэрэгтэй. Эх болсон Монгол орон луугаа буцаж эзэн хүний ёсоор амьдрах болсон шүү. Монголчууд бид хамтдаа байвал улс орон минь хөгжих л болно.
Сүх жанжны үгийг хүүхэд байхдаа цээжилж байснаа би мартаагүй.
Бидний улс эв санаа нэгдэн нийт нэгэн хүчээр зориглон хөдөлвөөс мэдэхгүй чадахгүй хэмээх зүйл огт үгүй болж, цэнгэлийн манлайд хүрэхийг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ.
Related Posts by Categories
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
- Линкүүд
____ Их үзсэн ____
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал. Улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны "Чандмань онол" Тэгшитгэх гэж тэнэгтэ...
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал. Монголын уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын эерэг ба сөрөг хувилбаруудыг...
-
Япон автомашин захиалга. (976)-99013026 Монголчууд бидэнд бусдын ирийг нь мохтол унаж хэрэглэсэн машин хэрэгтэй юу? эсвэл эх орныхоо э...
-
Төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулахыг уриаллаа 2012.8.10 http://news.zindaa.mn Өнөөдөр 11.00 цагаас УИХ-ын гишүүн С.Ганбаат...
-
2009/09/28 • Сэдэв нь: Бизнес таймс Энэ хүн бол амьдаараа домог болсон цөөн хүний нэг. Тэрээр маш олон талт хүн байв. Физикч, инженер, зо...
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал Монгол улсын эдийн засаг, үйлдвэрлэл, үйлчилгээг гадаад ба дотоод орчинд хөгжүүлэх цогц хөтөлбөр ...
-
2009-09-18 20:50 www.automarket.mn 2013-10-23 16:58 ____________________________________________________________________________...
-
Бизнесийн англи хэл: Хичээл 1: Үүнийг орчуул: SABREL Ref:JC/BB BROUN and BOOTS chemicals 37, Oxford Rd, LEYCESTER (G.B) ...
-
ДАЯАРЧЛАЛ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙГАА ХЭРЭГ ВЭ http://ubman.mn/policy-and-economica-in-our-life/35-policy-a-economica-in-our-life/218-n...
-
MAN truck-ны чирэгч толгойн шинэ загварыг хэрхэн зохион бүтээж, хийж байгаа нь Цахилгаан тээвэр компаниас дараахь зураг төсли...
0 коммент.:
Отправить комментарий