- Агуулгын шошго
- “Армон гутал” –ын үйлдвэр (1)
- "Зөрүүд монгол" нэвтрүүлэг (1)
- “Никел Ганбаа”-гийн бүтээсэн монгол мопед (1)
- “Экобус” ХХК автомашины үйлдвэр байгуулагдлаа (1)
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ны 1072 ширхэг хувьцааны үнэ цэнэ (1)
- “USI” компани аутсоурсинг (1)
- 3D scanner and printer (1)
- 5S good house keeping (1)
- а."Ашигт малтмал ба түүнийг боловсруулах үйлдвэрлэлийн тухай" хуулийн төсөл (1)
- А.БАЯРМАА. "Тээврийн бодлого төлөвлөлтийн математик загварчлал" (1)
- Авто видео зураг (1)
- Авто зураг төсөл outsourcing (1)
- Автомашин үйлдвэрлэл (1)
- Англи хэлийг кино орчуулж сурах арга (1)
- АРДЧИЛАЛЫН ҮЕ ДЭХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН ХЭРЭГСЭЛ БА МОНГОЛ УЛСЫН ЭЭЖ (1)
- б.Монгол улсын болгоомжлох ёстой зүйлс буюу төрийн “хар хайрцагны” бодлого (1)
- Баялаг бүтээж байж л баян улс орон болно (1)
- бизнес төслийн агуулга (1)
- Бизнесийн англи хэл (1)
- Бодлогын хүү (1)
- боловсруулах үйлдвэрлэл (1)
- брендүүд (1)
- г.Эдуардо Анинат: Зэсийн орлогоороо тогтворжилтын сан байгуулж хямралыг амжилттай туулж байна (1)
- Газраас эрчим хүч үйлдвэрлэ (1)
- Газрын тосыг орлох занар шинэ боломж (1)
- Д.Жаргалсайхан: МОНГОЛД НЭН ДАРУЙ НЭВТРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГУРВАН ТӨРЛИЙН САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БАЙНА (1)
- д.Н. НАЦАГНЯМ. Castle Care-Tech LTD. зохион бүтээгч програм хангамжийн инженер (1)
- Давхар иргэншил монгол иргэдэд хэрэгтэй болж эхэллээ (1)
- ДАЯАРЧЛАЛ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙГАА ХЭРЭГ ВЭ (1)
- ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА (1)
- ж.МИНИЙ МОНГОЛ. бичсэн Очир-Эрдэнэ (1)
- Жон Перкинс. "Эдийн засгийн алуурчны өчил” номын тухай (1)
- з.Бизнесийн арван алтан зарчим (1)
- Индекцийн гүйдлийг машин үйлдвэрлэлд хэрэглэх нь (1)
- Индукцийн гүйдлийг машин үйлдвэрлэлд хэрэглэх нь (1)
- Л.Одсэр “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ (1)
- М.Чойсүрэн: “Балгасын улаан нуур”-ын цэнгэг усыг уул уурхайд ашиглахад хайран (1)
- МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР ГАРЦ (1)
- МЕТАЛЛУРГ (1)
- металлурги (1)
- Монгол банкны маапаан (1)
- Монгол улсын газрын зураг (1)
- Монгол улсын хөгжлийн бодлогууд (1)
- Монгол улсын эдийн засаг үйлдвэрлэл үйлчилгээг гадаад ба дотоод орчинд хөгжүүлэх цогц хөтөлбөр (1)
- Монголд автомашин үйлдвэрлэх боломж бий юу? (1)
- Монголчууд бид зөв хуулийг өөрсдөө гаргаж сурах хэрэгтэй (1)
- Монголын автын салбарын эрх зүйн орчин хөрөнгө оруулалт (1)
- Монголын хууль биднийг хамгаалж чадах уу? (1)
- Морин хуурын домог (1)
- Мэдээлэлийн бирж (1)
- нийгмийн харилцааны "Чандмань онол" (1)
- Нүүрсний экспортын тээвэрт цахилгаан чирэгч толгойтой төмөр замын тээвэр онцгой үүрэгтэй (1)
- Реклам сурталчилгаа (1)
- Салхит ууланд салхин сэнс босч эхэлжээ (1)
- Силикон для формовки (1)
- Таны цагийг хэмнэх keyboard дээрх 12 товч үйлдэл (1)
- Техникийн англи хэл (1)
- Томчуудын оролцоотой нүүрсний бизнесийн луйвар (1)
- төслийн тухай үндсэн ойлголт (1)
- Төсөл (1)
- ТЭГ баланс (1)
- Улс төр (1)
- уул уурхай дахь гадаадын хөрөнгө оруулалтын эерэг ба сөрөг хувилбарууд (1)
- Холбоо барих (1)
- Хүснэгт оруулах арга (1)
- Цувих матах технологийн аргууд (1)
- Чандмань онол (1)
- Чацарганы ач тус (1)
- эдийн засаг (1)
- Ядаж жаахан ч гэсэн техник сэтгэлгээтэй хүн хэрэгтэй байна. (1)
- Ямар ч ажил дээр хэрхэн шилдэг нь байх вэ? (1)
- A Urine Powered Generator and Sanitation: Flushed with pride (1)
- Adnxs (AppNexus): салахгүй дагадаг сурталчилгааны технолог (1)
- audio file downloading (1)
- BLOGING HTML (1)
- Bloom energy server (1)
- buggy car (1)
- Carbonfund.org's quality assurance protocol. Highest quality standards (1)
- Criteria of the 50 most Innovative Countries (1)
- Custom Sprinter Van Mercedes Benz Sprinter On 44 Inch Tires (1)
- Earth Generator (1)
- Energy efficient Electronics and Home (1)
- Eugo.G -The Mongolian Art of Shoemaking (1)
- geotermal energy газрын гүний дулаан (1)
- Green 3D үйлдвэр. хуванцар эд ангийн 3D үйлдвэрлэл (1)
- Home size power plant build (1)
- How to Franchise your business (1)
- Hybrid solar system makes rooftop hydrogen (1)
- Image (1)
- image.jip in fotobucket (1)
- INTERNET (1)
- Landcruiser 70 series (1)
- Onoo (1)
- Sheet metal spinning (1)
- Some HOW TO .... 'S INTERNET (1)
- Some HOW TO 'S SPEED UP PC (1)
- SONY брэндийг үндэслэгч Морита (1)
- SPEED UP INTERNET MOZILLA (1)
- UNICAT (1)
- uploading and editing (1)
- Video (1)
- VOLKSWAGEN AMAROK 2.0 4WD (1)
- www.FORMADEL.ru Формы тротуарной плитки (1)
- Xөрөнгийн зах зээл. В.Ганзориг. http://vganzorig.blogspot.com (1)
- Шинэ машин
- Hyundai / KOREA makers/
- Daewoo
- KIA
- SsangYong
- Landrover /GREAT BRITAIN makers/
- Aston Martini
- MAN
- Volvo / SWEDEN makers/
- SAAB
- IVECO
- Renault / FRANCE makers/
- Citroen
- Peugeot
- Skoda / CZECH makers/
- Tatra
- Alfa Romeo / ITALY makers/
- Ferrari
- FIAT
- Maserati
- Lamborgini
- GMC /USA makers/
- Ford
- Chevrolet
- Hummer
- Buick
- Cadillac
- Jeep
- Navistar
- Mercedes Benz / GERMAN makers/
- BMW
- Opel
- Audi
- Volkswagen
- Porshe
- Yamaha /JAPAN makers/
- Kawazaki
- Suzuki
- Mitsubishi Fuso
- Mazda
- Lexus
- Infiniti
- Hino
- Daihatsu
- Komatsu
- Isuzu
- Subaru
- Honda
- Mitsubishi
- Toyota
- Nissan
- Америкийн авто инженерүүдийн холбоо /SAE/
- Дэлхийн авто инженерүүдийн холбоо /FISITA/
- Дэлхийн авто үйлдвэрлэгчдийн холбоо /AIAM/
- Brabus
- Tata
- Wald international
- Tesla
- Lincoln
- Harley-Davidson
- Spyker
- Freightliner truck
- Bentley
21:24 |
Изменить сообщение
“Түмний зорилт
Төрийн менежмент” цуврал
АРДЧИЛАЛЫН ҮЕ ДЭХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН ХЭРЭГСЭЛ БА
МОНГОЛ УЛСЫН ЭЭЖ
2.Үнэн, шударга байх
3.Олон ургалч, тэнцвэртэй байх
4.Манлайлагч байх
5.Энх тайванч, илбэн тохинуулагч байх
6.Шинжлэх ухаанч байх
7.Санхүүжилтийн хувьд зөвхөн ард түмнээсээ хараат байх
8.Стратегич ба тактикч байх
Төрийн менежмент” цуврал
АРДЧИЛАЛЫН ҮЕ ДЭХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН ХЭРЭГСЭЛ БА
МОНГОЛ УЛСЫН ЭЭЖ
ЗОРИЛТ: Эрх маань зөрчигдсөн үед би хэнд хандах вэ? Шүүхэд...
Шүүгч бурхан биш... Тэд эсрэг талд үйлчилбэл би хэнд хандах вэ? Ард түмэндээ... Тэдэнд хамгийн хурдан хүрч үгээ хэлэх арга юу вэ? Хэвлэл мэдээлэл... Ийм ч учраас ардчиллал өндөр хөгжсөн орнуудад хэвлэл мэдээлэлийг ээжээ гэж үздэг. Яг л нялх хүүхэд ээжийнхээ мөөмийг хөхөж халуун сүүгээр нь амалснаас эхлээд нүд анин аньтлаа ээжээсээ хайр энэрлийг нь хүртэж байдаг шиг ард түмэнд хамгийн ойр дотно, хэзээ ч урвашгүй зүйл нь хэвлэл мэдээлэл байх ёстой юм. Үүнийг жинхэнэ утгаар нь хийж чадсан үед л төр нь төр шиг төр байж муу бүхнээс ангид, үүргээ шудрага биелүүлэх нөхцөл бүрддэг нь олон орны амьдралын туршлагаар батлагдсан зүйл аж.
Ардчилалын үе дэх ээжийн үүргээ биелүүлэхийн тулд хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлд тодорхой нөхцөл хэрэгтэй. Үүнд:
1. Хараат бус байх2.Үнэн, шударга байх
3.Олон ургалч, тэнцвэртэй байх
4.Манлайлагч байх
5.Энх тайванч, илбэн тохинуулагч байх
6.Шинжлэх ухаанч байх
7.Санхүүжилтийн хувьд зөвхөн ард түмнээсээ хараат байх
8.Стратегич ба тактикч байх
Нэг.Харилцан уялдаагүй абсолют хараат бус зүйл гэж энэ хорвоод байдаггүй. Тэгвэл хэвлэл мэдээлэлийн хараат бус байдал гэж чухам юуг хэлээд байна вэ?
Хорвоод хоорондоо харилцан уялдаагүй харилцан хараат бус зүйл гэж байдаггүй юм бол хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл бас л ямар нэг субъектээс хараат байх нь ойлгомжтой. Тэгвэл хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл хэнээс хараат байвал хараат бус хэвлэл мэдээлэлийн үүргээ гүйцэтгэж болох боломжтой байх вэ гэж л бид ярилцаж болох нь ээ...
Үүнийг бид ойлгохын тулд Монголын ард түмний язгуур эрх ашиг, Монгол улсын эрх ашгийг эн тэргүүнд тавих тухай ойлголтоос хөндий авч үзэх ямар ч боломж байхгүй гэдэгтэй эсрэг саналтай хүн даанч байхгүй байх. Тэгвэл шууд хэлэхэд дээрх эрх ашгаас л хараат байж болох нь ээ. Өөрөөр хэлбэл Монголын ард түмний язгуур эрх ашгийг бүх зүйл дээр дээдэлж чадаагүй бол хэвлэл мэдээлэлийн салбарт ажиллагч та байтугай таныг ажлаар хангаж байгаа байгууллага нь ч хэн ч бус юу ч биш болох нь ээ. Бусдаас хараат бишээр ард түмнийхээ эрх ашигт үйлчилдэг байхын тулд ард түмнээсээ л сонгогдсон удирдах зөвлөлөөс даргаа сонгуулж, ажлын багаа бүрдүүлж, хаагуур ч дамжихгүйгээр ард түмнээсээ шууд санхүүжиж байж л ард түмэндээ үйлчилж чадна. Зөвхөн ийм тохиолдолд л хэн нэгэн дарга ирж дарамтлаад байхгүй гэдгийг одоо л ойлгож, зохих ёсоор хэрэгжүүлэхгүй бол бид харанхуйд тэмтэрсээр оройтож байна. Чухамдаа ард түмнээс тасарсан нам хүчнүүдийн дэд бүлэглэлээс хамааралгүй сум, хороо болгоноос төлөөлөлтэй олон хүнээс бүрдсэн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл л хамтран ажиллаж энэ ажлыг хийж чадна. Төлөөлөл хичнээн олон байвал төчнөөн сайн. Монголчууд сайн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлтэй байхын тулд ард түмнээ төлөөлсөн төлөөлөгчийн оролцоогоо заавал их мөнгөөр үнэлж өндөр цалин нэхэхгүй гэдэгт би итгэдэг.
Дараах эрх зүйн баримт бичгүүд бүрэн зөв боловсрогдож мөрдөгдөж байж дээрх хэцүү бөгөөд хүндтэй зорилтыг байнга биелүүлэх боломжтой болно.
Үүнд:
А. Олон нийтийн хэвлэл, мэдээлэлийн хэрэгслийн тухай хууль
Уг хуулинд дараах зүйлсийг заавал заана. Үүнд:
• Удирдах зөвлөл ба түүний байгуулагдах арга, эрх хэмжээ, гүйцэтгэх үүрэг.
Монголын ард түмний үндсэн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхтэй салшгүй холбоотой тул Удирдах зөвлөл ба Хяналтын зөвлөл нь 2 жилд нэг удаа ард түмнээсээ сонгогддог байх ёстой. Орон тооны ба орон тооны бус хавсарсан бүтэцтэй байна. Үүний тулд намын харъяалал харгалзахгүй сум, хороо бүр нэг төлөөлөгчөө Удирдах зөвлөлд, нэг төлөөлөгчийг Хяналтын зөвлөлд зориулан илгээнэ. Ингэж ард түмнээсээ олон хүний бүрэлдэхүүнтэйгээр бүрдүүлж байвал төр, намаас ангид хүчирхэг, ард түмний дуу хоолой байх боломжтой.
Удирдах зөвлөлд сонгогдон ирсэн төлөөлөгчид хуралдаж дараах үүргүүдийг гүйцэтгэнэ. Үүнд:
Нэгдүгээрт. Төрд хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлээр дамжуулан иргэдийн хяналт тавих ажлыг бодитойгоор хэрэгжүүлнэ.
Хоёрдугаарт. Олон нийтийн телевиз, радио, хэвлэлийн хийсэн ажлын тайлан сонсоно. Үнэлэлт өгнө. Ерөнхий захирлуудыг цаашид ажиллуулахад хангалттай эсэхийг шийдэж хэрэв хангалттай бол Ерөнхий захирлын сонгуульд оролцуулах шийдвэрийг гаргана.
Гуравдугаарт. Дараагийн жилд хийх ажлын төлөвлөгөөг цаг хугацаа, орон тоо, санхүүжилтын хамт шүүн хэлэлцэж батална. Заавал байх ёстой нэвтрүүлэг, тэдгээрээр дамжуулан ард түмэндээ олгох мэдлэг боловсрол, хүмүүжил, нэвтрүүлгүүдийн зарчмын бодлогуудыг батлуулж ард түмнээ цэвэр ариун, үнэнч шудрага, хөдөлмөрч, ёс суртахууны өндөр соёлтой байлгах бүхий л бололцоог эрж хайх ажлыг гардан зохион байгуулалцана.
Дөрөвдүгээрт. Хяналтын зөвлөлийн Мэрэгжлийн комиссоор орж тэнцсэн, дараагийн жилд хийх ажлын төлөвлөгөөг зөвшөөрөн хүлээсэн, хамт олны санал болгосон 5-аас доошгүй мэргэжлийн ажилтныг мөрийн хөтөлбөртэй нь шүүн хэлэлцэж нууц санал хураалтаар байгууллагуудын Ерөнхий захирлуудыг сонгоно.
Тавдугаарт. Ерөнхий захирлууд нь Удирдах зөвлөлд ажлаа хагас жил бүр тайлагнаж эрхээ зөвшөөрүүлж ажиллана.
Зургадугаарт. Орон тооны ажлын хэсгийг тодорхой үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор Удирдах зөвлөлөөс хугацаатай томилж ажиллуулж болно.
Долдугаарт. Хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаа нь нотлогдсон Ерөнхий захирлыг хугацаа алдахгүй огцруулах, шалтгаан нь гэмт хэргийн шинж чанартай бол хуулийн байгууллагад шилжүүлэх, дараагийн сонгуулийг ажлын 10 хоногийн дотор явуулж олон нийтийн хэвлэл, мэдээлэлийн байгууллагыг тасралтгүй мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг хүлээнэ.
Наймдугаарт. Удирдах зөвлөл хариуцсан ажлаа хийж чадаагүй болох нь Хяналтын зөвлөлөөр тогтоогдсон бол Удирдах зөвлөл татан буугдаж дараагийн сонгууль орон нутагт явагдана. Хугацаанаас өмнө татан буугдсан Удирдах зөвлөлийн гишүүн дахин хэзээ ч сонгогдож болохгүй.
• Хяналтын зөвлөл нь дараах үүргийг хүлээж ажиллана. Үүнд:
Нэгдүгээрт. Хэвлэл мэдээлэлийн байгууллагад хууль, дүрмийг мөрдөж байгаа байдалд хяналт тавина.
Хоёрдугаарт. Хяналтын зөвлөл дэргэдээ Мэрэгжлийн комисстой байх ба түүгээр тухайн байгууллагын хэвлэл мэдээлэлийн ажлын байрны стандарт, мэрэгжлийн болон хэвлэл мэдээлэлийн ажилтны ёс зүйн хэм хэмжээг боловсруулуулж батлаад мөрдүүлэх ажлыг хариуцуулан зохион байгуулна.
Гуравдугаарт. Хариуцсан байгууллагынхаа талаар иргэдээс гарсан санал шүүмжлэлийг шалган үзэж арга хэмжээ авах, албан ёсны хариуг буцааж өгөх үүрэгтэй.
• Санхүүжих механизм. 50% нь төсвөөс, 30% нь хураамжаас, 20% нь зар сурталчилгаа, хандив, үйл ажиллагааны орлогоос. Зар сурталчилгаанаас мөнгө олно гэхээр арилжааны телевизүүд, радио, сонингууд жаахан дургүйцэж мэдэх юм. Энэ нь арай “өөр” зар сурталчилгааны тухай би ярьж байна. Эх орондоо үйлдвэрлэж байгаа сайн бүтээгдэхүүнийг, ажил үйлчилгээг сурталчилж хөлд оруулахад тэд нарт эрх зүйн орчин, тодорхой хэмжээний мөнгө олох боломж олгох хэрэгтэй. Ямар зүйлд зар сурталчилгаагаар оролцохгүй вэ гэдгийг нь Олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэлд тусгайлан заагаад өгчихвөл арилжааны чиглэлийн хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлүүдэд хангалттай ашгаа олох бизнес орчин цаана нь үлдэнэ. Тэд тэр орчинд ажлаа явуулж, мөнгөө олж л байг ээ. Мөн ард түмэн сайн үйл хамтран бүтээхийн тулд яагаад хандив тусламж цуглуулж санхүүжүүлж ажиллаж болохгүй билээ?! Харин ч хэрэгтэй зүйлийг хийхэд бүх ард түмнээ нэгтгэн зангидаж "Олны олон таван цэн" гэдэг зарчмаар хөрөнгө хуримтлуулан ажиллаж нээлттэй тайлагнан ард түмнийхээ нийтийн оролцоог тэдний хувийн амьжиргаанд нь гай болохгүйгээр зохион байгуулбал их зүйлийг амжуулж чадна гэдэгт би итгэдэг. "Нийтийн оролцоо" гэдэг зүйл нь зөвхөн мөнгө хөрөнгө цуглуулахаар хэмжигддэггүй гэдгийг бүх хүмүүс мэддэг шүү дээ. Эрдэм мэдлэгээ ашиглан гарц шийдлийг олуулаа хэлэлцэж олж тогтоох, хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээрээ хамтран оролцох оролцоог би энд онцлон дурьдаж байгаа юм. Үүнийг л Зөв зүгт нийтээрээ хөдлөх гэж нэрлэх бөгөөд үүнийг хийх явцад маш олон мэдлэг, ойлголт, зарчим олон нийтийн хүртээл болж ард түмэн нэгдэн нягтрах, бэрхшээлийг давах, харилцан тусалж хамтран амьдрах, бүтээх, хүрсэн үр дүнгээ нийтээрээ өмчлөх, уг өмчөөсөө хувийн хэвшлийнхэнээ байнга шинээр үүсгэж аривжуулан баяжуулах арга ухаанд суралцдаг. Жинхэнэ амьдралынхаа хөрсөнд зөв буусан, ард иргэдийнхээ эрх ашгаас төрөн гарсан хууль эрх зүйн баримт бичгүүд үүнээс бий болж урт удаан хугацаанд ард түмнийхээ амьдрал, хийж бүтээх үйлсэд тус болдог байна. Энэ бол монголчууд бидний хууль эрх зүйн орчныг хамтарч бий болгох, түүнээ нийтээрээ өмчлөх, хир халдаахгүй нандигнан авч явах соёлын үнэт зүйл юм. Яг үүнийг монголын ард түмэн эртнээс нааш мэддэг түүнийгээ төрийг үүсгэж байна гэдгээ ойлгодог түүнийхээ төлөө "Төрийн сүлд минь өршөө!" гэж залбирдаг хорвоод хосгүй нийтийн өмчийн соёлтой ард түмэн юм.
Олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэл л Монгол улын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийтийн өмчийг зөв авч явах тэр ажлыг зохион байгуулах онцгой боломжтой байгууллага юм. Бид үүнийг заавал хийх хэрэгтэй.
Б. Сэтгүүлчид, хэвлэл мэдээлэлийн ажилтны мэрэгжлийн ёс зүйн дүрэм
-Мэрэгжлийн ёс зүйн зарчмуудыг тодорхойлон заасан байна.
-Ажилтны баримтлах мэрэгжлийн ёс зүйн дүрмийн шаардлагуудыг заана
-Ямар тохиолдолд мэрэгжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөнд тооцох, тодорхойлох арга, субъектийг заана.
-Гомдол, хүсэлт гаргах, барагдуулах арга, технологийг тодорхойлсон байна.
В. Байгууллагын дотоод дүрэм
-Байгууллагын зорилт
-Бүтэц
-Санхүүжилт
-Ажилтантай харилцахад баримтлах зарчим
-Бусад байгууллагатай харилцахад баримтлах зарчим
Г. Тухайн ажлын байранд тавигдах стандарт шаардлага
-Эрх
-Үүрэг
-Цалин, хангамж
Д. Ажилтантай байгуулсан гэрээ
-Улс төр, эдийн засаг, нийгэм, гарал үүсэл, шашин шүтлэг, нас, хүйс, газар нутаг зэрэг байдлаар төрөл бүрийн ялгаварлал гаргахгүй байх талаар заана.
-Цалинжих, бусад орлого олох талаар баримтлах зарчмуудыг хэмжээний хамт тодорхойлон заана.
-Мэрэгжлийн боловсролыг дээшлүүлэх программыг тохиролцоно.
-Нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх талаар заана.
-Мэдээлэлийн эх сурвалжийг нууцлах эрхийг баталгаажуулна.
-Аливаа дарамт шахалтаас хамгаалах, хамгаалуулах талаар заана.
-Бүх төрлийн даатгалын талаар заана.
-Ажлын байр, унаа, багаж тоног төхөөрөмжөөр хангах тухай тодорхой заана.
-Маргаан шийдвэрлэх зарчим, арга тусгагдана.
Хоёр. Хэвлэл мэдээлэл үнэн бодит байх боломжгүй зүйл үү?
Амьдралд үнэн худал гэж бий. Хэвлэл мэдээлэл үнэний талд байснаар буруудах уу? Хэзээ ч үгүй. Үнэний талд байж чадаагүй бол үүргээ гүйцэтгэнэ гэж бодох ч арга алга. Аливаа зүйлийн үнэнийг олох гэдэг нь маш их тэвчээр, цаг хугацаа, сэтгэл шаардсан ажил бөгөөд харамсалтай нь сүүлийн үед сэтгүүлчид хэвлэл мэдээлэлийнхэн энэ талд жаахан халирч байх шиг байна. Үнэний хойноос явсан нь ялагдаж, яллагдаж, шахагдаж, ажил амьдралаараа хохирч байгаа болохоор бас ч аргагүй л зүйл. Худлыг хүч оруулснаараа мэрэгжил нэгтэй гэгддэг “хулхи” сэтгүүлчид нь эд баялгаар хахаж худалдагдаж байхад үзэл бодолдоо үнэнчээр түүнийг тэсч гарна гэдэг үнэхээр хэцүү зүйл гэдгийг ойлгох хүч бол зөвхөн тухайн орны ард түмэн л байдаг. Мэрэгжил мэдлэгээ муу зүйлийн төлөө ашиглах шиг адгийн зүйл байхгүй. Тиймээс ч шилдгүүд үнэний бартаатай хэцүү замыг сонгодог гэдгийг орон орны олон олон сэтгүүлч, хэвлэл мэдээлэлийн ажилтнууд ард түмнийхээ төлөө явж халуун амь, хэцүү амьдралаараа нотолсон байдаг. Зарим нь үнэний талд орох уу? Ард түмнийхээ талд орох уу гэж хэвлэл мэдээлэлийнхнээ мушгиж ч мэдэх юм! Тэгвэл би үүнд ард түмнээ ямагт үнэний талд байлгаж чаддаг сэтгүүлчид бидэнд хэрэгтэй байна гэж хариулах байна. Энд би Монголын ард түмний телевиз, Монголын ард түмний радио, Монгол улсын төв хэвлэлийн тухай ярилаа. Арилжааны телевиз, шар сонин, FM радионуудын талаар бол огт өөр зүйл. Тэд нар зах зээлийнхээ жамаар унаж босож зах зээлээсээ шалгардаг тодорхой эзэнтэй хувийн өмчийн байгууллагууд. Тэд худал үнэн, Монголын ард түмний ба хувийн эрх ашиг гэх зэрэг зүйлсийг заавал ялгаж салгаж, хатуу хариуцлагатай байх үүрэг хүлээгээгүй бөгөөд түүнийг зөвхөн зах зээл нь л шагнаж, шийтгэж байдаг ерөнхий хуультай. Тэднийг нэг талыг барьж мэдээлэл явууллаа гэж буруутгах ч шаардлагагүй. Харин ард түмний телевиз, радио, сонин тэдэнтэй зиндаа нэгсэж аль нэг нам хүчин, хувь хүний эрх ашигт үйлчлээд эхэлбэл өөхөөр ороосон ч нохой шиншлэхгүй байдалд орно! Харамсалтай нь яг одоо чухам яг л тийм байна. Хэрэгтэй үед очоод Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд үзэл бодлоо илэрхийлж болохгүй байгаа бол түүнийг ард түмэн, татвар төлөгчид санхүүжүүлж байхын утга учир гэж юу байх билээ? Бод доо.
Гурав. Олон ургалч, тэнцвэртэй мэдээлэл өгч чадаж байна уу?
Асуудлыг олон өнцгөөс олон хувилбартайгаар харуулахыг олон ургалч байх, тэнцүү боломж олгохыг тэнцвэртэй мэдээлэл түгээх гэж би ойлгож байгаа. Энэ талаар бараг нэгдсэн ойлголтод хүрч эхэлж байгаа нь сайн хэрэг. Гэвч тэнцвэртэй байлгаж байгаа нь энэ гээд илт худлаа зүйлийг олон оролцогчоор дамжуулан хэлүүлж үнэн зөв мэт болгох, саармагжуулах, асуудал шийдэхэд хэрэг болохооргүйгээр олон дахин улигласаар дөжрүүлэх зэрэг нь ард түмэнд аль аль нь хэрэг болохгүй байна. Нарийндаа тал талын байр суурийг харуулсан болоод асуудлын гүнд оролгүй сэглээд хаях нь хэнд хэрэгтэй юм бэ? Зассан, монтажилсан, хассан нэвтрүүлгүүд утга нь бүр эсрэгээрээ буух ч тохиолдол байгааг бид юу гэж ойлгох вэ? Захиалгат, гүтгэлгийн шинж чанартай нэвтрүүлэг, материалыг захиалгат аллагатай зүйрлүүлж хэлсэн байдаг барууны нэгэн сэтгүүлчийн үг гэнэт гэнэт орж ирэх үе олон тохиолдож байна. Үүнийг монголын хэвлэл мэдээлэлд зорилготойгоор цэцэглүүлсээр байгаа тодорхой хүчин ч байсаар л байна. Дэндүү олон зүйл рүү мөн чанарыг нь судалж тогтоолгүй савчиж гүйх нь ард түмэнд нэмэр болохгүй харин ч сандарч үймэх шалтгаан болно.
Дөрөв. Манлайлагч байх талаар ёстой хэрэг алга...
Аливаа зүйлийг манлайлахын тулд юуг манлайлах гэж буйгаа сайтар ухамсарласан байх ёстой. Буруу зүйлийг бодлогогүй манлайлбал алсын хараагүй, тэнэгээ харуулна. Буруу зүйлийг бодлоготойгоор манлайлбал ард түмэндээ өстөн дайсан нь ч хийж чадахгүй гай барцадыг хэвлэл мэдээлэл хийж чаддагийг олон орны түүх нотолсон байдаг. Тэгвэл зөв зүйлийг зорилготойгоор, бодлоготойгоор, нарийн тооцож хийх хэрэгтэй болох нь ээ!!!
Зөв зүйлийг манлайлахын тулд зөв зүйлээ эхэлж олж харсан байх ёстой. Зөв зүйлийг бусдаас түрүүн олж харж чадах билгийн нүдийг ард түмнийхээ эрх ашгийг хамгаалсан, өмөөрсөн, тэдний ололтод баярлаж, алдааг нь харамсан анхаарах тэр сайхан сэтгэл л өгдөг юм шүү дээ. Эндээс аналитик-синтетик сэтгүүл зүй төрж гардаг. Хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл ард түмнийхээ аливаа зовлон бэрхшээлийг давж гарах аргыг олоход нь тусалж, тэднийг зөв зорилгын дор нэгтгэн зангидахад л манлайлах хэрэгтэй. Манлайлал гэдэг ойлголтыг цаг хугацаанаас тусад нь авч үзэх ямар ч боломж байхгүй. Ард түмний телевиз, радио, сонин манлайлалаа цагт нь хийж чадахгүй бол ард түмэн нийтээр цаг хугацаа алддаг гээд бод доо. Түмэн олон улс орныхоо амьдралтай холбоотой асуудлуудыг нэн түргэн мэдэж аваад бусад цагаа ажил амьдралаа өөд татах, сурч мэдэхэд зориулж байх шаардлагатай шүү дээ. Ард түмэн үнэн зөв мэдээлэлгүйгээр амьдрах ямар ч боломж байхгүй тул олон нийтийн мэдээлэлийн хэрэгслэлийн буруугаас хангагдаж чадахгүй байгаа тэр хэрэгцээгээ хангахын тулд бусад хэвлэл мэдээлэл рүү үнэнийг хайн бэдэрч цаг алддаг юм. Зовлон бэрхшээлийг давагдашгүй хүчин зүйл мэт болгож харуулах нь ард түмний телевиз, радио, сонингийн хийдэг ажил огт биш. Зөв зүйлийг хийхэд маш их хичээл зүтгэл гаргах шаардлагатай болдог тул ард түмнийхээ бэрхшээлтэй зүйлийг хэрхэн давж амжилт бүтээл гаргаж байгаа арга туршлагыг сурталчлах нь манлайлалын нэг төрөл зүйл юм. Манлайлалыг бусад улс орон, ард түмний туршлагатай холбох нь зөв чиглэлд өндөр бүтээлтэйгээр хурдан давших боломжийг хэвлэл мэдээлэлийнхээ хэрэгсэлд ч, ард түмэнд ч өгдөг ус агаар мэт амин чухал зүйл.
Тав. Энх тайванч, илбэн тохинуулагч байх
Дийлснийх нь талд ордог сэтгүүлч дандаа зөв ярьж, бичиж чадна гэж би бодохгүй байна. Учир нь монголд өнөөдөр ёс бус нь дийлээд байгаа шүү дээ. Ард түмнийхээ эрх ашгийг умартан мөнгөтэй, эрх мэдэлтэй цөөнхийн талд орж байгаа хүн сэтгүүлчийн ажлыг хийж хэрэггүй л дээ. Энх тайванч байна гэдэг нь шударга үнэний төлөө нэгдмэл байх утгыг илэрхийлэхгүй байна гэж үү? Аль ч талд нь тал алдахгүй байя гэж бодвол дэндүү өрөөсгөл долигоносон, тодорхой байр суурьгүй, бодлогогүй үйлдлийг хийсээр тэр нь бусдын эрх ашгийг хохироосоор юу ч биш болж хувирна, чухамдаа хувирчихаад байна.
Зөв биш, шударга бус, явуургүй зүйлийг урьдчилан харж, гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд төр засаг, ард түмэндээ үнэнч хань, хамтран зүтгэгч нь байх хэрэгтэй.
Байгууллага, хувь хүн, өрх гэр бүл тухайн үед болж буй үйл явдалд улс орон, ард түмнийхээ эрх ашгийн үүднээс зөв гаргалга гарган идэвхтэй оролцоход хэвлэл мэдээлэл онцгой үүрэгтэй.
Зургаа. Шинжлэх ухаанч байх
Мэдлэг өндөр сэтгүүлчид нарийн мэрэгшиж ажиллахыг чухалчилдаг юм байна лээ. Бүхнийг мэддэг хүн гэж байдаггүйтэй адилхан бүхнийг мэддэг сэтгүүлч, сурвалжлагч бас л хорвоод байхгүй байх. Нарийн мэрэгжлүүдээр мэрэгжиж байж л тухайн чиглэл салбарт болж байгаа болоод болохгүй байгаа зүйлийн талаар дүгнэлт гаргаж утга учрыг нь олж бусдад чиг зүгийг нь гаргаж өгч чадна. Хэлний боловсрол, бичих болоод ярих, илтгэх урлагт мастер болсон нь хэд билээ гээд бодохоор чамлалттай л байгаа юм даа. Манайд хэвлэл мэдээлэлийн салбарын бүхнийг мэдэж байгаа дүр үзүүлэгчид айхтар гай тарьсаар байна. Өөрийгөө юм мэддэг гэж бодогчид хэзээ ч урагш алхаж байсан түүх байхгүй. Тэд хэзээ ч суралцах тухай боддог ч үгүй. Хэдэн дарга нар юу хэлэв? Хэн ямар хор найруулж байна. Ямар хөнгөн сенсаци тарих вэ? гэх мэт юмаар хөөцөлдөж байхын оронд ард түмнээ ухааруулсан, урагшлах амьдралд нь хэрэг болохуйц, буруу болохгүй зүйлээс сэрэмжлүүлсэн мэдээ, сурвалжлага, баримтыг дэлгэж байгаасай гэж эрхгүй бодогдох юм. Жш нь: Ерөнхийлөгчийн ба парламентийн засаглалын гол ялгаа нь юунд байна. Хоёр танхимтай парламент гэж юу вэ. Бид юуг нь онож юуг нь алдаад байна гэдгийг онол, судалгааны түвшинд баримт материалд тулгуурлаад жинтэй өгүүлэл нийтлэл бичсэн хэвлэл мэдээлэлийн ажилтан одоо хүртэл алга. Гэсэн мөртлөө тэр ч засаглал нь сайн, энэ нь ч муу, тэр улс төрч ингэж үзэж байна, энэ нь ч буруу гэж бичих юм. Хэвлэл мэдээлэлийнхэн хадгаламж зээлийн хоршооны “монгол хувилбар” гэдэг балагтай зүйлээс ард түмнээ сэрэмжлүүлэхийн оронд зар сурталчилгаанд өгдөг хэдэн төгрөгт нь болж уралцсаар, хөхүүлэн сурталчилсаар уг хэргийн эчнээ хамтрагчид болцгоосон. Бөмбөгөр худалдааны төвд гарсан галын хохирлыг засаг төлөх нь үү, Алтан төлөх нь үү гэж уралдан гүйхээс бус даатгал үүнд чухал үүрэгтэй хэмээн бичиж бусад худалдааны төвүүд даатгалд хэрхэн хамрагдаж байгаа талаар ярьж бичиж, урьдчилан сэргийлэх аргыг нь одоог хүртэл хэн ч заахгүй л байна. Өөрийн толгой гэж алга уу та минь ээ. Ийм байж яаж ард түмнээ зөв замд залах билээ? Нарийн мэрэгжлийн чиглэлүүдээр бол бүр таг. Дэлхийн практикт тийм байгаа зүйл манайд ийм байна, шинжлэх ухааны ойлголт, зарчим нь ийм байна шүү, монголчууд бид уг салбарт манлайлахын тулд ийм ийм зүйлийг шат дараатай хийх хэрэгтэй байна хэмээн мэдлэгтэйгээр учирлан байж бичиж, ярьж чаддаг сэтгүүлчид яасан их дутагдаж байна аа?!
Долоо. Санхүүжилтийн хувьд зөвхөн монголын ард түмнээс хараат байх
Улсын төсвөөс 50%, хураамжаас 30%, Зар сурталчилгаанаас 20% санхүүжүүлнэ. Хэмжээ, зориулалтыг УИХ-аас тогтооно. Түлхүүр зарчим нь хэвлэл мэдээлэлийг аливаа хүчнээс санхүүгийн хувьд хараат биш байлгахад оршино. Үүнийг хэрэгжүүлэхэд арилжааны телевиз, шар сонинууд, ФМ радионуудтай хэл амаа ололцохоос эхлээд олон бэрхшээл гарах боловч ач холбогдол нь өндөр тул хийх л хэрэгтэй. Харин хэвлэл мэдээлэлийнхэн зарцуулсан мөнгө, хийсэн ажлаа тогтсон хугацаанд нь ян тан тайлагнаж л байвал барав. Бас тэд ард түмнээ хэвлэл мэдээлэлд хандахад ялгаварладаггүй, хааж боож мөнгө нэхдэггүй, ажлын байрандаа халтуурын сэтгэлгээгээр хандаж доош ордоггүй байвал юутай сайхан. Ер нь монголын ард түмэнд үнэн бодит, итгэлтэй, хугацаа алдаагүй мэдээлэл авч байдаг нэг телевиз, нэг радио, нэг сонинг санхүүжүүлэх нь хэцүү зүйл биш, харин олигархи нам хүчнүүд, тэдний гар хөл бологчдоос хараат биш байлгах нь л жинхэнэ асуудал болоод байгаа юм!
Найм. Стратегич ба тактикч байх
Яг одоо МҮОН-ын телевиз, Монголын радио хэрхэн манлайлж чухам юуг хийх хэрэгтэй байна вэ?
• МҮОН-ийн өдөр тутмын сонинг гаргах
• Байгалийн баялагаа эдийн засгийн эргэлтэнд оруулж, үр шимийг нь хүртэхэд ард түмэндээ туслах:
А.Ашигт малтмалын хуулийг шинээр боловсруулж батлан мөрдөх ажлыг зохион байгуулалцах
Б.Ард түмний өмч давамгайлсан хувьцаат корпорацийг байгуулж олон улсын хөрөнгийн болон бусад зах зээлд ажиллуулж сургахад ард түмэнтэйгээ хамтран ажиллах
• Банк, санхүүгийн системд зөв бүтэц, технологийг нэвтрүүлэх, олон улсын хөрөнгийн зах зээлд гарахад нь туслах
• Үйлдвэрлэл хөгжүүлэхэд зорилготой оролцох:
А.Хөрөнгө босгоход хамтран ажиллах /Дотоод ба гадаад зах зээлээс/
Б.Хүнд үйлдвэрлэл, эцсийн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ард түмэндээ боломжийг нь ойлгуулах. /Цахилгаан эрчим хүчний экспортоос эхлээд ямар олон үйлдвэрийг барих хэрэгтэй байнаа!?.../
В.Газар тариаланг экспортлогч болтол хөгжүүлэх /Япон, БНСУ-ын1 тэрбум ам.долларын хамтарсан төсөл/
Г.Мал аж ахуйн экспортлогч төрүүлэх хөгжлийн стратеги хөтөлбөр/ХБНГУ, ОХУ-ын 1,7 тэрбум ам.долларын хамтарсан төсөл/
• Авилгалыг хазаарлахад ард түмэнтэйгээ хамтран ажиллах ажлыг эхлүүлэх
/үргэлжлэл бий...../
99013026 Жамц
--------------------------------------------------------------------
Юун түрүүнд хэвлэл мэдээлийн байгууллагыг хэн эзэмшиж байна вэ гэдэг асуулт тавья. Эзэн хүссэн хөгжмөө захиалдаг. Энэ салбарт “чанагдаж”, өсөж өндийсөн эздийн хандлага өөр. Харин улс төр, бизнесийн томчууд өнгө мөнгөөр дэнчин тавин, хүч түрэн орж ирэх явдал газар авбал яах вэ.
Монголын хэвлэлийн салбар дахь телевиз, сайт, өдөр тутмын сонинуудын эзэмшигчидтэй танилц.
Телевизүүд:
2. Мэдээллийн сайтууд:
3.Өдөр тутмын сонинууд:
Эзэмшлийн мониторингийн судалгаанд 15 телевиз, “alexa” хандалтаар эхний наймд жагссан болон бусад гурван сайт, зургаан сонинг хамруулав.
Ингэхэд 32 хэвлэл мэдээллийн хэрэгслээс 20-ийнх нь эзэн, хөрөнгө оруулагч улс төрийн ямар нэгэн хамааралтай байна. Мөн банк санхүү, бизнесийн салбарынхан ч хамааралтай байна. Түүнчлэн улс төрчид хэвлэл мэдээллийн хэрэгслийн телевиз, сайт, сонинтой нь хамтатган төрөлжүүлэн эзэмшдэг болжээ. “Голомт”-оор овоглодог Д.Баясгалан гэхэд л хэд хэдэн телевиз, сайт, сонин эзэмшиж байна. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр дүү Н.Энхтуяатайгаа цуг телевиз, сонин, сайтын хөрөнгө оруулагч юм.
Гадаадад хэвлэлийн эзэд хэн бэ: Хэвлэлийн эрх чөлөөний индексээр дэлхийд нэгт жагсдаг Норвегийн хаант улсаар л жишээлэхэд ийм замыг 30 жилийн өмнө туулчихжээ. 18-р зууны сүүлчээр тэнд төр засгийн бодлогыг чөлөөт шүүмжилдэг сонинууд хэвлэгдэж эхэлсэн гэхээр нэгийг бодож болно. Харин Дэлхийн 2-р дайны үед эргээд улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн хэвлэлийг атгасан ч 1970 оноос тэмцэл үр дүнд хүрч эхэлсэн гэж тэмдэглэжээ. Холбогдох эрх зүйн акт, баримт бичгүүдийг дотооддоо батлуулсны хүчинд 2001 он гэхэд улс төрийн нөлөөлөлтэй хэвлэлийн байгууллага байхгүй гэж бардам хэлэх хэмжээнд хүрсэн байна.
Манай орны хувьд сүүлийн 10 жилд яг сэтгүүл зүйн тогоонд боловсорсон эрхмүүд хэвлэлийн байгууллага үүсгэн байгуулж, редакцын бодлого тодорхойлох хандлага бага, багаар нэмэгдэж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Үл мэдэгхэн анивалзах ч, хүрвэл нэлээд хүчтэй түлэх галын дөлтэй зүйрлэм. Тодорхой хэлбэл, сүүлийн үед сэтгүүлчид өөрсдөө хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэн болж буй явдал. Ялангуяа сэтгүүлч эзэдтэй шинэ сайтууд гарч ирж буй.
нөөдөр /2021.05.03/ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Чөлөөт хэвлэлийг дархлаажуулагч, хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан тогтолцоот улсын иргэн бүрийн хувьд тэмдэглэлт “баяр”.
Манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 улсаас 68-д, хоёр хөршөөсөө олон арван байрын өмнө жагсдаг нь санасныг бодвол сайн үзүүлэлт. Гэвч бидэнд гажуудал бий, мэдээж урагшлах ёстой. Гол нь ийш зоригтой өнгийх, нүүр тулах, эв нэгдлийг эрхэмлэн, залуу үеийнхээ хамт хичээх хэрэгтэй байна.
ГАЖУУДАЛ ХААНААС ҮҮСЭЭД БУЙГ ЭРЦГЭЭЕ
Монгол Улсын хүн амын тоо өнөөдрийн байдлаар 3.377.804 байна. Тэгвэл өнөөдөр долоон хүн тутамд нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ногдож буй хачирхалтай тоон үзүүлэлтийг танилцуулъя.
Эх сурвалж: “Монголын хэвлэл мэдээлэл -Өнөөдөр 2020” эмхэтгэл
Дээрх нийт 502 хэвлэл мэдээллийн байгууллагад тогтмол үйл ажиллагаа явуулдаг, редакцын бүтэц бүхий нэгжүүдийг л оруулж тооцжээ. Редакцын бүтэцгүй, спам төрлийн сайтууд олширсоор буйг давхар тэмдэглүүштэй. Олон нийтийн дунд хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүлчдийн нэр хүнд асар ихээр унасаар байгаа цаг үед бид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан, “ЭГҮҮР”-ийн сэдэв: Монголын сэтгүүлзүй яагаад гажсан бэ, бид хаашаа явах ёстой вэ агуулгыг хөндөж байна.
Жижиг зах зээл дээр олноороо үйл ажиллагаа явуулж буй эл “түчигнэсэн” салбар яг яагаад гажуудчихав. Бид хэрхэн зөв замаар явах ёстой вэ. Гарц гаргалгаа бий юу. Бусад орнууд яг ямар замаар явж байгаа вэ. Бидэнд ямар асуудлууд байна. Хариулт эрцгээе.
Ж.МЯДАГБАДАМ
НЭГ: ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ХЭН ЭЗЭМШДЭГ ВЭ
Юун түрүүнд хэвлэл мэдээлийн байгууллагыг хэн эзэмшиж байна вэ гэдэг асуулт тавья. Эзэн хүссэн хөгжмөө захиалдаг. Энэ салбарт “чанагдаж”, өсөж өндийсөн эздийн хандлага өөр. Харин улс төр, бизнесийн томчууд өнгө мөнгөөр дэнчин тавин, хүч түрэн орж ирэх явдал газар авбал яах вэ.
Монголын хэвлэлийн салбар дахь телевиз, сайт, өдөр тутмын сонинуудын эзэмшигчидтэй танилц.
Телевизүүд:
2. Мэдээллийн сайтууд:
3.Өдөр тутмын сонинууд:
Эзэмшлийн мониторингийн судалгаанд 15 телевиз, “alexa” хандалтаар эхний наймд жагссан болон бусад гурван сайт, зургаан сонинг хамруулав.
Ингэхэд 32 хэвлэл мэдээллийн хэрэгслээс 20-ийнх нь эзэн, хөрөнгө оруулагч улс төрийн ямар нэгэн хамааралтай байна. Мөн банк санхүү, бизнесийн салбарынхан ч хамааралтай байна. Түүнчлэн улс төрчид хэвлэл мэдээллийн хэрэгслийн телевиз, сайт, сонинтой нь хамтатган төрөлжүүлэн эзэмшдэг болжээ. “Голомт”-оор овоглодог Д.Баясгалан гэхэд л хэд хэдэн телевиз, сайт, сонин эзэмшиж байна. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр дүү Н.Энхтуяатайгаа цуг телевиз, сонин, сайтын хөрөнгө оруулагч юм.
Гадаадад хэвлэлийн эзэд хэн бэ: Хэвлэлийн эрх чөлөөний индексээр дэлхийд нэгт жагсдаг Норвегийн хаант улсаар л жишээлэхэд ийм замыг 30 жилийн өмнө туулчихжээ. 18-р зууны сүүлчээр тэнд төр засгийн бодлогыг чөлөөт шүүмжилдэг сонинууд хэвлэгдэж эхэлсэн гэхээр нэгийг бодож болно. Харин Дэлхийн 2-р дайны үед эргээд улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн хэвлэлийг атгасан ч 1970 оноос тэмцэл үр дүнд хүрч эхэлсэн гэж тэмдэглэжээ. Холбогдох эрх зүйн акт, баримт бичгүүдийг дотооддоо батлуулсны хүчинд 2001 он гэхэд улс төрийн нөлөөлөлтэй хэвлэлийн байгууллага байхгүй гэж бардам хэлэх хэмжээнд хүрсэн байна.
Манай орны хувьд сүүлийн 10 жилд яг сэтгүүл зүйн тогоонд боловсорсон эрхмүүд хэвлэлийн байгууллага үүсгэн байгуулж, редакцын бодлого тодорхойлох хандлага бага, багаар нэмэгдэж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Үл мэдэгхэн анивалзах ч, хүрвэл нэлээд хүчтэй түлэх галын дөлтэй зүйрлэм. Тодорхой хэлбэл, сүүлийн үед сэтгүүлчид өөрсдөө хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэн болж буй явдал. Ялангуяа сэтгүүлч эзэдтэй шинэ сайтууд гарч ирж буй.
П.УРНАА, М.ТЭНГИС
ХОЁР: ХЭВЛЭЛИЙН САЛБАРЫН МӨНГӨНИЙ УРСГАЛ, НИЙГМИЙН ХАНДЛАГА
Хэвлэл мэдээллийн салбарын зах зээлийн багтаамж нь хэр вэ. Нэгтгэсэн дүнгээр жилдээ 50 тэрбум орчим төгрөг хэвлэл мэдээллийн салбарт эргэлддэг гэх тойм тоо бий. Гэвч брэндийн төлөвшлөө дагаад, 50 тэрбумын 60-70 хувь нь нийт хэвлэл мэдээллийн 10-25 хувьд ногддог гэх. Мэдээж ХМБ-ууд бусад хувийн хэвшлүүдийн нэгэн адилаар санхүүгийн асуудлаа нууцлах бүрэн эрхтэй.
Харин салбарт ажиллагсдын тоо 4.8 мянга орчим байна. Үүнийг дээрх тоон үзүүлэлтээр жишихэд, жилдээ нэг ХМБ-д 99 сая орчим төгрөг ногдох бөгөөд сардаа нэг редакц 8 сая төгрөгөөр “амьдрах” шаардлагатай нүүр тулдаг байна. Хэдий ийм ч монголд дампуурлаа зарласан ХМБ огт байдаггүй.
Медиа салбарын хөгжил ба редакцуудын орлого
Өдөр тутмын сонин, мэдээллийн сайтууд дээр хийгдсэн ашиглаж болохуйц зах зээлийн тойм судалгаа байхгүй. Харин телевизүүдийн үзэлт, нэгж контентуудын эрэлт, санхүүгийн тойм зэргийг https://maxima.mn/ нэлээд нарийвчлалтай судалж байна. Тус судалгаанаас харахад телевизүүдийн сурталчилгаа сүүлийн гурван жилийн харьцуулалтаар өсөлттэй харагдаж байгаа нь сайн тал юм.
Гэвч ерөнхий байдлаараа, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо өсөж, медиа, сошиал орчны хувьсал хүчтэй явагдаж буй тул бүр сүүлийн жилүүдэд салбарын зах зээл хумигдмал шинжтэй болсоор байна. Тухайлахад, нэгэн үес ААН-үүд мэдээллийн сайтуудын баннерын орон зайг ихээр сонирхож, мөнгө хаядаг байсан бол эдүгээ хамтран ажиллах гэрээний хүрээнд багц үнийн санал болгодог цэс болтлоо эрэлт нь буурчээ.
Хувийн ААН-үүд медиа салбар дахь олон дагагч бүхий нөлөөлөгчид, бүүстинг зэрэгт мөнгөө зарцуулах нь ХМБ-тай хамтран ажиллахаас илүү үр өгөөжтэй гэж үзэх үзэгдэл түгээмэл болсон. Мөнхүү улс төрчид ч тэр медиа хувьслыг дагаж, бүүстингэд ихээр мөнгө зарцуулахын зэрэгцээ сошиал багийн ажиллагаандаа анхаарах болжээ. Эл бүх хувьсал нь ХМБ-ууд руу урсдаг мөнгөн урсгалыг багасгасаар байна.
Мөнгөний эл урвуу урсгал нь ёс зүйтэй, ажиллах хүчинтэй, нухацтай редакцууд цаашид эдийн засгийн хувьд оршин тогтноход ихээхэн хүндрэл учруулж байгаа юм. Нөгөө талд хэвлэлийн салбарт тодорхой редакцын бүтэцгүй, гал тогооноосоо ажиллах замаар ажиллах хүчний зардал, НӨАТ, ААНОАТ зэрэг төлөлгүй, ТББ хэлбэрээр гэрээ ологсод олширсон нь өндөр зардлаар ажилладаг бусад редакцууддаа үлэмж хор учруулж буй.
Хэвлэлийн зах зээл рүү мөнгө нийлүүлэгчид хэн бэ?
Нэгэн телевизийн удирдлага “Дотоодын эдийн засгийн нөлөөгөөр хямралаас хямралын хооронд ажиллаж байгаа ч орлогынхоо 80 орчим хувийг реклам сурталчилгаа, шууд дамжуулалт, төлбөртэй мэдээллээр олж байгаа. Ажиллах хүчний тоогоо үлэмж бууруулсан” гэх байр суурь илэрхийлж байв. Яг ийм жишгээр радио, FM-үүд ажиллаж буй бөгөөд хотын түгжрэл ихдэхийн хэрээр эрэлт нэмэгдэж, ихэвчлэн хувийн хэвшлүүдтэй түншилж, үйл ажиллагаагаа явуулдаг гэдгээ онцолдог. Харин сонин, сэтгүүл дижитал шилжилттэй холбоотой эрэлт нь багасч буй ч уламжлалт байдлаа медиа хэлбэр лүү хөрвүүлж, хэрэглэгч татах оролдлогууд тасралтгүй хийсээр байгаа юм.
Хэвлэлийн салбар руу томоохон групп, компаниуд, ТӨХК-иуд, төрийн байгууллагууд, банкны салбарынхан түгээмэл байдлаар мөнгө нийлүүлдэг. Мaxima судалгааны дүнгээс харахад, телевизүүдэд доорх 20 ААН хамгийн их сурталчилгаа нийлүүлдэг байна.
Үүн дээр төрийн байгууллагуудын хамтран ажиллах гэрээ үлэмж нөлөө үзүүлдгийг зориуд дурдууштай. Мөнхүү дээр дурдсанчлан, хэвлэлийн зах зээл дээр эргэлдэж буй ихэнх мөнгө брэндийн хоногшилт сайтай, үзэлт өндөр, эрэлт ихтэй хэдхэн хэвлэлийн байгууллагад шингэж буй нь ч нууц биш. Хэр сайн хувийн хэвшилтэйгээ түншилж чадна, төдий чинээ сэтгүүлзүйн эрүүл ажиллах зарчим хангагдах боломж ихэсдэг.
Ж.МЯДАГБАДАМ
ГУРАВ: САЛБАР БОЛООД РЕДАКЦ ДОТОРХ АСУУДЛУУД
3.1 – Улс төрч ба эздийн захиалгаар асуудлыг хэт нэг талаас мэдээлж, олон нийтэд нөлөөлдөг байдал
Нэгэнт дээрх хэсэгт хэвлэлийн эздийн дийлэнх нь улс төр, бизнесийн салбарынхан байгаа нь харагдлаа. Тэгвэл тэд редакцын бодлогод нөлөөлөөд ирвэл хэрхэх вэ. Үнэндээ энэ байдал манай салбар гажуудах болсон хамгийн том шалтгаан гэдэгтэй олон ахмад сэтгүүлчид санал нийлдэг.
Энэ тал дээр дараах гурван эрхмийн байр суурийг сонслоо.
“Глоб интернэшнл Төв” ТББ-ын Удирдах Зөвлөлийн дарга Х.Наранжаргал
-Манай улсад даацтай сэдвийг хөндөж, багагүй хугацаанд ажилласан уран бүтээлч шинжтэй сэтгүүл зүйн бүтээл хийдэг редакц хэр олон байна гэж хардаг вэ. Тодорхой хэмжээнд судалгаа, баримт материал цуглуулж хийсэн бүтээлүүд нь ихэвчлэн улс төрийн эрх ашигтай, захиалагчтай байгаа нь энэ асуудалд нөлөөлж байна. Нөгөө талд олонх сэтгүүлчид зөвхөн өдөр тутмын мэдээний урсгалдаа уягдаж, улмаар тулхтай сэтгүүл зүйн бүтээл төрж гарах нь байхгүйтэй адил болсон гэдэгт та санал нэгдэх үү. Энэ гажуудалд хүрсэн шалтгаан болон гарах арга замыг илэрхийлбэл?
-Хэрэглэгчдийнхээ итгэлийг дааж, тэдний найдвартай эх сурвалж байх нь хэвлэл мэдээллийн байгууллагын маркетингийн цөм нь юм. Үүний тулд төлбөртэй материал, зар сурталчилгаанаас хараат бус сэтгүүл зүйгээ, түүнийг эрхэлж буй сэтгүүлчдээ дэмжих нь хэвлэл мэдээллийн менежентийн үндсэн зарчим. Харамсалтай нь манайд, редакцууд сэтгүүлчдээ төлбэртэй материал олоход дайчилж, ингэснээрээ жинхэнэ хийх ёстой ажлаас нь хөндүүрүүлэн, улс төрийн ашиг сонирхолтой хутгадаг. Ингэснээр редакцын хатуу цагдан хяналт бий болж, сэтгүүлчид нь айдаст автан өөрийгөө цагдан хянаж эхэлдэг. Сэтгүүлчийг хүсээгүй ажил, томилолтод албадах, бичсэн материалыг нь нийтэлж, нэвтрүүлэхгүй байх, аль нэг нам, улс төрчийг дөвийлгэн магтах, эсвэл хэтрүүлэн муулах зэргийг мэргэжлийн шаардага мэт тавих нь мэргэжилдээ үнэнч, олон түмэнд үнэнийг хэлэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулсан жинхэнэ сэтгүүлчдийг мохоож, сэтгүүл зүй мөхөхөд хүргэнэ. Үнэнийг хэлэх амаргүй. Янз бүрийн дарамт шахалт ирнэ. Ийм ч учраас сэтгүүл зүйг эр зоригийн мэргэжил гэх нь бий. Нойр хоолоо умартан үнэнийг эрэлхийлэн зүтгэдэг сэтгүүлчдийнхээ мэргэжлийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний өдөр дутмын ажилд хөндлөнгөөс хутгалдахгүй, нөлөө, дарамт үзүүлэхгүй байхыг баталгаажуулсан гэрээ хэлцэл, дүрэм журамтай байж, мөрдөх нь хэвлэл мэдээллийн сайн засаглалын салшгүй хэсэг юм. Сэтгүүлчийн хэлэх эрх ашиг, ашигтай бизнес эрхлэх эзний эрх ашиг хоёрын огтлолцлын цэг нь байдаг редакцын бодлого, соёл бидний амьдран буй нийгэм эрүүл саруул байхад үр нөлөөтэй. Бид хэвлэл мэдээллийн ёс зүйт бизнесийн тухай илэн далангүй ярилцан хэлэлцэх цаг нь болсон. Бид оройтож л байна.
Миний ажиглалтаар, мэдээллийн бөөн давалгаа, асар их хурдын дунд, орчин үеийн буюу модерн сэтгүүл зүйн онолоор бол шууд сэтгүүл зүй л давалгаалж байна. Өөрөөр хэлбэл, үйл явдлын мэдээ, цаг үеийн асуудлаарх ярилцлага, хэлэлцүүлэг нь түлхүү, харин илрүүлэх ба эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нухацтай бүтээл ховор байна. Ийм бүтээл туурвих хүсэл зорилго, оргил тэмүүлэлтэй сэтгүүлчид алга байна уу гэвэл үгүй. Шалтгаан, нөлөө нь редакцын бодлого, удирдлагатай л холбоотой. Эдийн засгийн үүднээс шууд сэтгүүл зүй нөгөө хоёроосоо хямд. Таны хэлснээр “хөндүүр” сэдвийн ямар нэг баримт фактыг дэлгэрүүлэн судалж, сурвалжилж, шинжилдэг илрүүлэх сэтгүүл зүй, эсвэл далд байгаа бугшмал, буруу үйлдлийн араас мөрдөн сурвалжилж илчилдэг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээл туурвихад цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэрэгтэй. Редакцууд хэдэн сар, магадгүй хоёр гурван жил ч үргэлжилж мэдэх ийм ажилд зориулах санхүүгийн болоод хүн хүчний боломжтой эсэх нь том бэрхшээл. Нөгөө талаар, зар сурталчилгааны орлого багасаж байна. Менежерүүд редакцаа тэжээхийн тулд төртэй “найзлах” –ыг эрмэлзэж байна. Харамсалтай.
Сэтгүүлч Г.Отгонжаргал
-Та редакцын бодлогод эздийн хүсэл, улс төрчдийн нөлөө хэт орж, улс орны эрх ашигт хамаарах асуудлууд мушгигдаж, тодорхой нэг бүлгийн ашиг сонирхлоор уншигчдад хүрдэг байдлыг хэрхэн хардаг вэ. Үүний хор нөлөө нь эргээд сэтгүүл зүйн салбарыг “Худалдагдсан” гэх муу нэр зүүлгэж, үнэ цэнийг нь улам бүр бууруулсаар байна. Яг энэ гажуудлыг засахын тулд хэрхэх ёстой вэ?
-Зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн бусад улс орны хэвлэлүүд ч эзэнтэй, хөрөнгө оруулагчидтай байдаг. Иймд “Эзэнтэй сэтгүүл зүй” гэдэг ойлголтод нэг их эмзэглэх хэрэггүй юм болов уу гэж боддог. Гол нь, цаашдаа нэг талдаа эздийн хүсэл зорилго, ашиг сонирхлыг хязгаарлах, нөгөө талдаа тэдэнтэй маш зүй зохистой түвшинд хамтарч ажиллаж чадах, баг хамт олноо удирдаж, нийтлэлийн бодлогоо сайтар төлөвлөж, боловсруулж чадах сайтар бэлтгэгдсэн гүйцэтгэх удирдлагууд хүний нөөц талаасаа хэвлэлийн зах зээлд хэрэгтэй байна уу гэж харагдаад байгаа. Тэгэхгүй бол сүүлийн үед эздийн хэт хамаарал, хэт эрх ашгаа тулгах байдлаас үүдээд сэтгүүлчид маш олноороо ажлаа орхих болсон харагддаг. Дээр нь, бие даасан байдлаа хадгалж, хамгаалахын тулд дор бүрнээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулж байгаа нь эргээд Монголын хэвлэлийн зах зээл дээрээ хэт сарнилт үүсгээд, цаашаагаа реклам сурталчилгаа байршуулдаг албан байгууллага, хувийн хэвшилдээ дарамт үүсгэх эрсдэлтэй байж мэдэх юм. Иймд хөрөнгө оруулагчид болон гүйцэтгэх удирдлагын баг хоорондоо гэрээгээ сайтар хийгээд түүнийгээ сайтар мөрдөж чадвал сэтгүүл зүйг тойрсон “худалдагдсан” гэдэг муу нэр арилах боломжтой байж мэдэх юм.
Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв /MCIR/-ийн үүсгэн байгуулагч, сургагч багш Ц.Чимэддондог
–Монголд эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжихдөө улс төрийн эрх ашиг бүхий сэдвүүд дээр дагнаж, тодорхой зорилго бүхий байдлаар хэт арилжааны шинж рүү шилжиж гажуудсантай та санал нийлэх үү. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд, нэгж сэтгүүлчид цаашдаа эрэн сурвалжлах чиглэлээр сэдвийн хүрээнд илүү далайцтай түвшинд олон улсын жишигт нийцэж ажиллахын тулд хэрхэх ёстой вэ. Бид ийм түвшинд хүрч ажиллах мэргэжлийн, санхүүгийн боломж бий юу?
-Миний багш, GIJN-ыг үүсгэн байгуулагч Марк Лий Хантер, “Эрэн сурвалжлагч хэзээ ч хувийн мөрдөгч шиг ажиллаж болохгүй” гэж захиж байлаа. Гэтэл ёрлосон юм шиг бид яг үүн рүү яваад орчихлоо. Өөрийн сайн дурын хүсэл эрмэлзэлээр судалгаа хийж, мэдээллийг нягталж шалгахын оронд хэн нэгэн улс төрч, эрх мэдэлтэй хүмүүсийн дамжуулсан гүйцэтгэх ажиллагааны бичлэгийг дамжуулагч “шуудан зөөгч” болж байна, түрүүчээсээ. Баримтыг олж аваад нийтлэхгүй байхынхаа төлөө ямар нэг давуу эрх эдлэх, тохиролцоо, наймаа хийх үзэгдэл хавтгайрсан.
Манайд одоо болтол төгс гүйцэтгэсэн эрэн сурвалжилга үгүйлэгдсээр байна. Гэтэл сэтгүүл зүйн онол нь өөрөө хамгийн сүүлийн үеийн шилдэг бүтээлүүдэд туршигдчихсан нийтлэг ур чадвар, сайн туршлагын цогц арга зүй байдаг. Орчин цагийн энэ онол дотор ямар ч хатуу нийгэмд эрх зүйн харилцааг хэрхэн зохицуулахаас эхлээд хөрөнгө яаж босгох, бүтээлээ яаж хамгаалж, түгээн дэлгэрүүлэх, редакц хэрхэн ажиллах гээд бидэнд тулгараад байгаа бүхий л асуудлыг шийдвэрлэх цогц аргыг бэлэн заагаад өгчихсөн. Харин түүнийг судлаад, сэтгүүлчид маань эв нэгдлийг эрхэмлэн бие биенээсээ суралцаад, багаараа ажиллаад явах юм бол энэ их баялаг сэдэв. Хогийн ургамал шиг улс төрийн нөхцөл байдал дундаас дэлхийн хэмжээний эрэн сурвалжлах бүтээл төрж чадна гэдэгт итгэлтэй явдаг.
Сэтгүүлчид сэдэв зохиож бүтээдэггүй, харин сэдэв өөрөө сэтгүүлчдийг дуудаж ирүүлдэг гэж би боддог. Жишээлбэл, Норвеги улсад бүх салбарт авлига, тэгш бус байдал алга болсон учраас тэнд сэдэв байхгүй болсон. Хэдхэн жилийн өмнө биднийг Норвеги улсад болсон Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чуулганд очиход Норвегийн сэтгүүлчид нэгэн галт уулыг хэзээ дэлбэрэх талаар таамаглаж, хэрвээ дэлбэрвэл хаана, ямар хохирол гарах талаар эрэн сурвалжилж байна гэж хошигнож байсан.
Ж.МЯДАГБАДАМ, М.ТЭНГИС, Э.БУЛГАН
3.2 – Олон холбоодод хуваагдаж, ТББ нэрээр “мөнгө угаадаг” хэлбэр
Харин энэ бол яг салбарын дотоод асуудал. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл тэргүүтэй цөөн хэдэн салбарын эрх ашгийн төлөө, үндсэн үүргээ гүйцэтгэн дуугардаг төрийн бус байгууллага, холбоод байх ч ихэнх нь маргаан дагуулдаг.
Өнөөдөр цөөнгүй холбоод, төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Гэвч тэдний дийлэнх нь өөрсдийн хувийн эрх ашгийг нэгтгэж, хөрөнгө санхүү босгох чиглэлд хамтран ажилладаг сул талтай. Өөрөөр хэлбэл бизнесийн сонирхлоор, “найз нөхөд” улс нэгддэг. Нэг талдаа салбарын нэр барьж, хувьдаа давуу тал бий болгогсод энд дийлэнх гэдгийг ахмад, тулхтай сэтгүүлчид онцолдог. Тэд холбоодод орох дургүйгээ ил илэрхийлдэг.
Дээрх хүснэгтэд Монголд хэвлэл, мэдээллийн салбарын арх ашгийг хамгаалах үйл ажиллагаа явуулж буй зарим холбоо, төрийн бус байгууллага, тэдний тэргүүн, явуулдаг үйл ажиллагаануудыг багтаалаа.
Тайлбар: “Монголын хүй радиогийн холбоо” ТББ-ын улсын бүртгэл дэх мэдээлэлд Гүйцэтгэх захирлаар Х.Наранжаргал ажилладаг гэж бүртгэгдсэн байгаа юм. Харин Х.Наранжаргал өөрөө уг байгууллагын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй, эл бүртгэлийн мэдээлэл алдаатай байна гэв.
Б.БУРМАА, Ж.МЯДАГБАДАМ
3.3 – Хэвлэлийн салбар дахь шантааж, олон нийтийн буруу ойлголт
Шантааж. Энэ үгийг сүрдүүлэг гэж эвлэгхэн үгээр тайлбарлаж болно. Манайд хэвлэлийн салбар өндөр төвшинд хөгжиж буй ч “шантааж” гэдэг үгтэй нэр холбогдож, олон нийтийн дунд буруу ойлголт төрөх болсон. Иймд бид нийгмийн өндөр байр суурь бүхий 52 иргэн рүү рүү /улс төрийн хүрээлэл ба ААН-ийн удирдлагууд/ “Сэтгүүлзүйн салбарын “шантааж”-д өртөж байсан” эсэх талаарх асуулт бүхий судалгааны цахим линкийг илгээж, бөглүүлэв.
СУДАЛГААГААР: Судалгаанд оролцогчдын 63,5% нь сэтгүүлзүйн салбарын “шантааж” буюу мөнгө нэхсэн үйлдэлтэй ТААРЧ БАЙГААГҮЙ бол 36,5% нь ТААРЧ БАЙСАН гэсэн хариултыг өгчээ. Харин шантаажтай таарсан хүмүүсийн 82.7% нь мөнгө өгч байгаагүй бол 17.3 % нь мөнгө өгч байсан гэж хариулсан байна. ШАНТААЖТАЙ таарч байгаагүй хүмүүсийн 65.4% нь бүх хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг “шантааж” хийдэг гэж боддоггүй. 30.8% нь шантааж хийдэг гэдэгт итгэдэг. 3.8% нь шантааж хийдэг гэдэгт итгэдэггүй гэж хариулжээ.
ДҮГНЭХЭД: Хэвлэл мэдээллийн салбарт шантааж огт байхгүй зүйл биш тодорхой хэмжээгээр байдаг нь харагдаж байгаа юм. Шантаажид өртсөн л бол мөнгө өгөөд байдаггүй. Өгдөг нь маш цөөн. Энэ утгаараа МАШ ЦӨӨХӨН ХУВЬ НЬ ажил, мэргэжлээ ёс бусаар ашиглан бусдыг сүрдүүлэн дарамталдаг явдал Монголын сэтгүүлзүйг шавхайд хутгаж байгаа гэж болно.
САЙШААЛТАЙ НЬ, судалгаанд оролцогчдын ихэнх нь сэтгүүлчид нийтээрээ хаалтын гэрээ, шантаажаар мөнгө олдоггүй гэдэгт итгэдэг. Мөн хамтран ажиллах гэрээг хаалтын гэрээ, шантаажийн хэлбэр гэж үздэггүй гэжээ.
Сурталчлах, сурталчлуулах нь байх ёстой эрх, хэм хэмжээ. Гэвч үүнийг сүрдүүлэг болгон хувиргавал, дөрөв дэх засаглал буруу замаар будаа тээчихвэл хор уршгийг нь ямар ч алдагдлаар тооцоход бэрх билээ.
ИРГЭД: Харин яг иргэдийн хувьд сэтгүүлчдэд итгэх итгэл хэр байна вэ. Үнэн хэрэгтээ сэтгүүл зүй иргэдийн төлөө ажиллах ёстой. Иргэн өөрийн мэдэх, мэдээлэл олж авах эрхээ сэтгүүлчдэд хүлээлгэж өгчхөөд, өөр өөрсдийн “талбар”-т ажиллаж, амьдардаг гэж энгийнээр тайлбарлах нь бий.
Энэ үүднээс иргэдийн байр суурийг сонсоход, 12 хүний 11 нь сэтгүүлчдэд итгэдэг гэж хариуллаа. Шударга сэтгүүлчид цөөнгүй бий гэдэгт итгэдэг гэдгээ илэрхийллээ. Тэд улс төрийн нөхцөл байдал ийм үед сэтгүүлчдийн нэр хүнд унах шалтгаан бий болж буй гэж үзэж байна.
Нэг талдаа иргэд өөрсдөө мэдээлэлд шүүлтүүртэй ханддаг байна. Ялангуяа залуу үе орж үздэг цөөн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй. Түүндээ үнэмшдэг. Харин энэ салбарыг нийтээр нь сошиал дахь эх сурвалжгүй мэдээллүүдтэй хольж ойлгодоггүй хэмээж байлаа.
РЕДАКЦЫН БҮХ СЭТГҮҮЛЧИД
3.4 – Мэргэжлийн редакц ба спам сайтууд буюу салбараа сайн дурынхнаас аваръя
Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь идэж байж сэтгүүлч болдог л доо, уг нь. Шударга нийгмийн төлөө, бусдын төлөө гээд цаг, наргүй зүтгэдэг, хэр баргийн аавын хүү, ээжийн охины барах “даваа” биш. Өглөө ажилдаа хэдэн цагаас ирэх нь тодорхой ч харин хэдээс тарахыг нь ажлынх нь ачаалал л мэднэ. Харамсалтай нь, сүүлийн үед сэтгүүл зүйн салбарын, сэтгүүлчдийн нэр хүнд унасаар байгаад халаглаж, харамсах хүн олон. “Сэтгүүлчид ёс зүйгүй, мэдлэггүй, мэргэжлийн бус” гэх шүүмжлэл хөвөрсөөр. Энэ алдаа юунаас болов, бид яагаад ингэж шүүмжлүүлээд байна вэ. Мэдээж үүнд олон шалтгаан бий. Бид өөрсдөө ч буруутай.
Нийтийн шүүмжлэл, эгдүүцлийг төрүүлдэг олон, олон шалтгааны цаана хандалт авах, олны анхаарлыг татахын тулд юу гээд ч хамаагүй гарчигладаг спам сайтууд нэлээд жин дарна. Үнэндээ өнөөдөр спам сайтууд ёстой зах, замбараагаа алдсан. Харваас хуурамч нь андашгүй байхад л “Ийм гарчигтай мэдээ бичсэн сэтгүүлчийг яалтай билээ. Мэргэжлийн ёс зүй гэж байна уу” гэж зүхэх, дуу алдаад цахим хуудсандаа шэйрлэсэн байх нь олон. Фэйсбүүк “ухаж” явахад спам сайтаас их юм алга. Мэдээллийн, “ориг” сайтуудаас спамынх нь хэд дахин олон байгааг мэргэжилтнүүд халаглаж сууна.
Олны анхаарлыг татах гээд “аймар” гарчиглачихсан байхад л түүнд нь хууртаад, унших гээд нэвтэрчих юм. Ямар ч мэдээлэл гарч ирэхгүй, тэдний зорилго хэдийнэ биелчихсэн. Энэ нь эргээд сэтгүүл зүйн салбарын, сэтгүүлчдийн нэр хүндийг унагаахаас гадна тухайн иргэн спам сайт руу нэвтэрснээс болж хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй.
Үүний сацуу бусдын нэр хүндэд ноцтой халдаж буй асуудал. Спам сайтууд ихэвчлэн олны танил эрхмүүдийн талаар шар, худал мэдээлэл цацдаг. Түүн дээр нь иргэд өөрсдөө “овоорч” байгаа нь гол асуудал. Тэгэхээр уншигчид өөрсдөө хэрсүү байж, хуурамч сайтуудын “урхин”-нд орохгүй байх нь чухал. Нөгөө талаар хууль хяналтын, сэтгүүл зүйн мэргэжлийн байгууллагууд хуурамч сайтуудыг цэгцэлж, цэвэрлэх цаг нэгэнт болжээ.
Сэтгүүл зүйн салбарыг муухай харагдуулж буй өөр нэгэн хүчин зүйл нь сайн дурынхан. Олны талархлыг хүлээсэн, даацтай контент хийдэг нь бий, үүнийг үгүйсгэж боломгүй. Үүнийг юуны түрүүнд наана, цаанатай ойлгоорой. Гэхдээ хатуухан хэлэхэд сайнаасаа саар нь олон байна. Мөнгө “үнэртсэн” асуудлаар л дуугардаг, ялангуяа сонгуулийн үеэр гэнэт баахан лайв асаан, ийм ч, тийм ч ярилцлага гээд гарч ирэн, сэтгүүл зүйг мөнгө олох хэрэгсэл болгож байгаа нь дийлэнх. Хандалт авах, олны анхаарлыг татахын тулд зочноосоо юу ч гэж асууж мэднэ. Сэтгүүлчийн ёс зүй, зарчим тэднээс нэхээд нэмэргүй, ойлгох ч үгүй. Энэ нь өөрөө сэтгүүл зүйн салбарыг муухай харагдуулж байна.
Ардчилсан нийгэмд лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү тухайн хүний эрхийн асуудал. Юу хийхийг нь хөндлөнгөөс зааж, тэгж, ингэж болохгүй гэх учиргүй. Мэргэжлийн сэтгүүлч бус хүн ярилцлага хийж, контент бүтээж болохгүй гэсэн хууль хаана ч байхгүй. Тэгж эрхийг нь хязгаарлаж болохгүй. Гэхдээ сайн дурынхан сэтгүүл зүйн салбарт эрээ, цээргүй аашилж буйг цэгцэлж, цензурдэх цаг болсныг өнөөгийн цаг үе сануулж, анхааруулсаар байна. Монголын сэтгүүл зүйн салбарыг хуурамч сайт, ёс зүйгүй, зарчимгүй сайн дурынхнаас аваръя.
Б.БУЯНДАЛАЙ
3.5 Редакц доторх нийтлэлийн бодлогын “хулгай” ба соёл төлөвшүүлэлт, сэтгүүлчдийг хайрлах бодлогын дутагдал
РЕДАКЦ ДАХЬ ХУЛГАЙ БА ХАЛТУУР: Гашуун ч үнэн. Нэр хүндтэй хэвлэлийн байгууллагууд сэтгүүлчдийнхээ үндсэн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр олгодог жишиг саяхныг хүртэл байсан. Үүн дээр бичлэгийн урамшуулал нэмэгдэх ч тэр нь амьдралд хүрэлцэхээр биш. Нэгэнт амьдралд нь хүрэлцэхгүй цалинтай сэтгүүлчид редакцын нийтлэлийн бодлогоос гадуурх замаар мөнгө олох, “халтуур хийх”, хулгайн замаар материал хавчуулах зэрэг үйлдэл хийдэг.
Энэ бол дуугардаггүй ч бидний мэдэх салбарын зовлон юм. Үүнд сэтгүүлчдийг буруутгаж харахад ихээхэн хэцүү. Гэвч нөгөө талд салбарын гажуудалд үлэмж нөлөө үзүүлж, нэр хүнд нь массаараа унах гол шалтгаануудад ордог. Сэтгүүлчдийг зориуд муучлах зорилгоор тодорхой хүрээнд “20, 50,100 мянган төгрөгийн мэдээний сэтгүүлч” гэх яриа хүртэл үүссэн байдаг. Энд нийт сэтгүүлчид, бүх хэвлэлийн салбарын ажил олгогчдыг хэлээгүй гэдгийг тэмдэглэж байна.
ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙН ЗӨРЧЛҮҮД: Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын татварын дараах цалин нь 664000 төгрөг /2019 оны байдлаарх/ байна. Энэ нь 2019 оны нэгдүгээр улирлын ҮСХ-ны гаргасан нэг ажилтанд ногдох дундаж цалингаас 245000 төгрөгөөр бага үзүүлэлт болж таарчээ. Түүнчлэн ажил олгогчид,
-Сэтгүүлчид долоо хоногийн 6.5 өдөр ажилладаг ч илүү цагийн бодолтгүй. Хоцрох, алдаа гаргах тоолонд цалингаас хасдаг дотоод журамтай,
-Бүх нийтийн амралт, баярын өдрүүдээр байнга ажилладаг ч цалинг нь хоёр дахин илүү тооцох Хөдөлмөрийн хуулийн заалт биелдэггүй,
-Цалин хугацаандаа буудаггүй, ээлжийн амралтаа хугацаандаа эдэлдэггүй,
-НДШ-ийг нийт цалингаас бус, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг зэрэг нийтлэг зөрчлүүд гаргадаг байна.
Дээрх Зөрчлүүд Нь ХБНГУ-Ын Фридрих-Эбертийн Сангийн Дэмжлэгтэйгээр Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн Хийсэн Судалгаа /2019 Он/ –Ны Дүнд Илэрчээ.
Эх сурвалж: ХБНГУ-ын Фридрих-Эбертийн Сангийн дэмжлэгтэйгээр Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн хийсэн судалгаа /2019 он/
ЭЗДИЙН СЭТГЭЛ БА СЭТГҮҮЛЧДИЙГ ХАЙРЛАХ: Эл агуулга дээр бэлэн кэйс болгож, Эгүүр.мн сайтын редакцын сэтгүүлчид, контент бүтээгчид дээр барьсан бодлогоос танилцуулъя. Бид дээр дурдагдсан хөдөлмөрлөх эрхийн зөрчлүүдийн эсрэг урсгалд бодлогоо төвлөрүүлэхийг зорьсон. Энэ нь сайт эрхлэн гаргагч эздийн байр сууринаас бус яг сэтгүүлзүйн гал тогооноос, сэтгүүлчдийн нүдээр асуудлыг харахыг зорьсонтой холбоотой гэж дүгнэж болохуйц юм.
-Үндсэн цалинг эхний хоёр жилдээ 20-30 хувиар нэмэх бодлого барьж, бичлэгийн шагналын хэмжээг үндсэн цалинтай дүйцэхүйц байхыг Хөдөлмөрийн гэрээгээр зөвшөөрсөн,
-Ажилтан жилдээ нэг удаа өөрийн олсон 5 сая хүртэлх гэрээнийхээ 80 хувийг авах бөгөөд “халтуур”-ын мэдээллээ ил хэлэх, зөвлөлдөх, нууцлахгүй байх итгэлцэл үүсгэсэн,
-НДШ-ийг нийт цалингаас бодох бөгөөд цаг тухайд олгох, амралтыг зохих байдлаар хуульд нийцүүлэх, бүх нийтийн баярын өдрүүдэд ажиллуулсан бол 2 дахин нэмж бодох аргачлалыг хуулийн дагуу хэрэглэсэн,
-Сэтгүүлчдийн байнгын унаа ба хоолны мөнгөтэй явах боломжид туслах зорилгоор долоо хоног тутмын урамшууллын хөтөлбөр зарлаж, ахуйн хангамжид тогтмол анхаарсан.
-Гарт олгох цалинг ҮСХ-ны дундаж цалинтай дөхүүлэх бодлого барьсан. Орон сууцны дэмжлэг үзүүлэх зэргээр нийгмийн асуудалд нь анхаарсан.
Дээрх дурдатгалууд нь байгууллагын нууцад хамаарах тул бид өөрсдийн бодлогоо гар доорх материал болгон эшлэв.
Дүгнэлт өлгөвөл, редакц доторх эл итгэлцлүүд бий болсноор байгууллагын нийтлэлийн бодлогыг гажуудуулдаг “халтуур” нийлүүлэгдэхгүй, ил тод нээлттэй орчин үүсдэг. Сэтгүүлчид болон контент бүтээгчид нь хүний хандлага, сэтгэлд ихээр татагддаг, хүн төвтэй улс. Тиймээс редакцын соёлоор дамжуулан, салбарт гажуудал үүсгэдэг, нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлүүдтэй ажиллах, тэдгээрийг даван гарах боломжтой юм.
Үүнд ажил олгогчдын сэтгэл ихээхэн чухал нөлөөтэй билээ. Сэтгүүлчдийн цаг наргүй зүтгэдэг ажлынх нь үр шим арилжааны банкны зээлийн шалгуурт хүрэхгүй, ахуй амьдралынх нь наад захын асуудлыг анхаардаггүй орхидог зэрэг эздийн хайнга хандлага салбарын гажуудалд үлэмж сөрөг үзүүлсэн гэж харагддаг нь нууц биш.
Ж.МЯДАГБАДАМ
3.6 – Сэтгүүлчдийн мэргэжлийн чадамжгүй байдал ба үүнийг хэрхэн сайжруулах вэ. Редакцууд энэ тал дээр сэтгүүлчдээ хэрхэн чиглүүлж байна вэ.
Дараагийн сэдэв нь сэтгүүлчдийн чадамжийн асуудал. Дэлхийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд сэтгүүлчдийг байнгын, тогтмол сургалтад хамруулж байх ёстой гэдэг дээр санал нэгджээ. Сэтгүүлчдээ чадавхжуулахад редакторууд хэрхэн анхаарч байна вэ.
Энэ хүрээнд “Өнөөдөр” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Заяабат (Д.З), МҮОНРТ-ийн Монголын Мэдээ сувгийн ахлах редактор Б.Ариунцэцэг (Б.А), “News.mn” сайтын Ерөнхий редактор Ш.Оюунчимэг (Ш.О) нараас байр суурийг нь сонслоо.
–Хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хүнд нийтлэлийн бодлогоос гадна сэтгүүлчдийн ур чадвараас шууд хамаардаг. Та бүхний туршлагаас харахад сүүлийн жилүүдэд сэтгүүлчдийн ур чадвар ахиж байна уу, эсрэгээрээ муудаж байна уу?
Д.З: Олон нийтийг өнөөдөр хамгийн их бухимдуулж буй явдал бол хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид улс төр, эрх мэдэл, хөрөнгө чинээтэй бүлэглэлээс хамааралтай болж, нийгэм, улс төрийн аливаа үйл явдалд нэг талыг барьж мэдээлж байгаад. Бүгд биш ч ийм хандлага өнөөгийн манай сэтгүүл зүйд бодитоор оршиж буйг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Монгол Улс өнөөдөр нийгэм, улс төр, оюун санааны урт хугацааны шилжилтийн шатандаа явж байна. Манай салбар, сэтгүүлчид ч энэ шилжилтийн нэг хэсэг. Үүгээр би юу хэлэх гэсэн юм бэ гэвэл дээрх шилжилтийн үеийн бэрхшээл сэтгүүл зүйд ч тулгарч байна. Аливаа зүйл сайн тал руугаа явдаг.
Б.А: Миний анзаарч буйгаар Монголын сэтгүүлчдийн ур чадварт ахиц дэвшил гарч байна. Гэхдээ хоёр талтай. Одоо шуурхай байх сэтгүүл зүйн үндсэн зарчим үнэндээ сошиалаас шалтгаалж нэг их үнэ цэнэтэй байхаа больжээ. Харин эсэргээрээ олон эх сурвалжтай, бодит баримттай мэдээ мэдээлэл сэтгүүлчийн ур чадварыг илэрхийлэх нэг үзүүлэлт болж байна. Тэгэхээр бид, сэтгүүл зүйн салбарынхан иргэдэд ил бус баримтыг олж авч, шүүж цэгцэлж хүргэх л чухал. Өөрөөр хэлбэл бид одоо баримт, эх сурвалжаар илүүрхэхээс өөр гарцгүй болжээ. Сэтгүүлчдээс логик сэтгэлгээ, аливааг олж харах, шинийг эрэлхийлэх чадвар, critical thinking гэх мэт маш олон чадварыг шаарддаг болоод буй. Ийм чадварт яг үнэнийг хэлэхэд сэтгүүлзүйн салбарынхан дийлэнх нь гологдож байна.
Ш.О: Сэтгүүлчид мэдлэг, мэдрэмж дээр суурилж, мэргэжлийн редакцаар дамжин хүмүүжиж, боловсорч, илүү ур чадвартай болдог. Дээд үеийн, дээд албаны дарга, редакторын гарт “нухлуулж” байж мэргэжлийн ёс зүйтэй, ур чадвартай болж төлөвшсөн олон сайн сэтгүүлчид бий. Харин сүүлийн үед энэ салбар ур чадвартай, мэргэшсэн редакторуудын “дутагдалд” орчихсон юм уу гэж би хувьдаа хардаг. Залуу сэтгүүлчид ажлын байран дээр, сэтгүүлзүйн салбарын тогоондоо сайн “чанагдаж” чадахгүй байна л гэж дүгнээд байгаа. Түүнээс гадна залуу сэтгүүлчдэд анзаарагдаж байгаа нэг зүйл нь мэргэжилдээ дурладаггүй, өрсөлддөггүй, нэг тийм хувь амбиц, өрсөлдөөн дутагдаад байх шиг. Бид мэдээллийн араас эрэн сурвалжлах, нэгнээсээ өрсөж, бидний хэлдгээр “хадаас” олохын тулд гүйдэг, хөөдөг, зүтгэдэг байсан. Гутлынхаа хоншоорыг халзартал мэдээ, сурвалжлаганд гүйдэг байлаа шүү дээ.
-Сэтгүүлчид анхны суурь, төлөвшил их чухал. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд тийм хэмжээнд даацтай ажиллаж, сайн сэтгүүлч бэлтгэж чадаж байгаа юу. Тийм хэмжээний ур чадвартай редактор, боловсон хүчин хангалттай бий юу?
Д.З: Сэтгүүлч бэлтгэдэг олон их, дээд сургуулиуд төгсөгчдөө ямар хэмжээнд бэлтгэдэг вэ гэдгийг хэвлэлийн мэдээллийн байгууллага, редакцууд сайн мэднэ. Онолын мэдлэгийг боломжийн хэмжээнд өгч байгаа гэж болно. Харин амьдрал мэддэггүй, ажлын байранд ирээд учраа олдоггүй, ямар мэргэжлээр, яах гэж сурснаа мэддэг болов уу гэмээр залуус ирж байгаа нь нууц биш. Сэтгүүлчийг ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс бус, их, дээд сургуулийг аль нэг мэргэжлээр төгссөн, бичиж, нийтлэх сонирхолтой залуусаас сонгож, сэтгүүлч бэлтгэж буй өнөөгийн их, дээд сургуульд дээд тал нь 2.5 жилээр онолын мэдлэг олгож бэлтгэх юм. Ингэвэл аль нэг салбараар мэргэшсэн сайн сэтгүүлч бэлтгэх боломжтой. Хэрэв та бүхэн анзаарсан бол хэвлэл мэдээллийн ямар ч байгууллагын редакц чадвартай сурвалжлагч, сэтгүүлчээр дутагдаж, ийм ажилтнуудын хомсдолд орсон. Сэтгүүлчид сонирхдог чиглэлээрээ мэргэших ёстой. Энэ тал дээр манай редакцууд, хэвлэл мэдээллийн байгууллагын эздийн санаачилга үнэхээр дутагдалтай.
Б.А: Ер нь орчин үед сэтгүүлч гэж мэргэжил байхаа больсон. Ихэнх том редакцууд, медиа группүүд “мэргэшсэн” сэтгүүлчид ажиллуулж байна. Өөрөөр хэлбэл инженер-сэтгүүлч, банкир-сэтгүүлч, эмч-сэтгүүлч гэх мэт давхар мэргэжилтэй хүмүүс сэтгүүл зүйн салбарт амжилттай ажиллаж байна. Би ч бас үүнийг дэмждэг. Манай редакц ч заавал сэтгүүлч мэргэжилтэй байх ёстой гэсэн шаардлага тавьдаггүй. Тэгэхээр мэргэжил чухал биш. Хамгийн гол нь сэтгүүлч болж байгаа бол хүнлэг байх ёстой. Улс орондоо хайртай, эрх ашгийг нь дээдэлдэг байх ёстой. Бурууд худалдагддаггүй байх ёстой. Тиймээс суурь хүмүүжил, хүний төлөвшил сэтгүүлч болох гэж байгаа, одоо ажиллаж байгаа хүмүүст хамгийн чухал үзүүлэлт гэж ойлгодог.
Ш.О: Би өмнө нь хэлсэнчлэн сэтгүүл зүйн салбар сайн редакторуудын дутагдалд орчихсон. Сайн редакторууд олон байж суурь, төлөвшлийг сэтгүүлчид суулгаж өгнө. Нөгөө шинэ сэтгүүлчийг “чанах” редакцын гал тогоо дутмаг байна. Гэтэл сүүлийн үед сошиал орчин хөгжиж, хүн бүр гар утаснаасаа мэдээллээ авдаг, бараг хүн бүр л мэдээлэгч болсон энэ цаг үед мэргэжлийн редакциуд, мэргэжлийн ёс зүйтэй, ур чадвартай сайн сэтгүүлч, редакторууд л ялгарах ёстой.
-Олонх залуу сэтгүүлч телевизийн салбарт ажиллахыг илүүд үздэг. Бичдэг сэтгүүлч улам ховордсоор. Энэ нь та бүхний ажилд хэрхэн нөлөөлж байна вэ. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн авторууд залгамж халаагаа хэр сайн бэлтгэж байна вэ. Энэ тал дээр хэрхэн анхаардаг вэ?
Д.З: Сонинд ажиллахаар зориглон ирсэн зарим нэгнийх нь бичиг үсгийн чадвар юун сэтгүүлч мэргэжлээр сурсан, энэ хүн ерөнхий боловсролын сургууль төгссөн болов уу гэмээр байдаг. Яваандаа гайгүй сэтгүүлч болчих болов уу гэснийг нь хажуудаа авч, бага ангийн багш аятай үсгийн дүрмээс эхлээд бүхий л зүйлийг нь зааж өгдөг юм, өдөр тутмын сонинынхон. Одоо хэдэн сар нухчихвал гараас гарч, гайгүй сэтгүүлч болно доо гэж байтал нэг л өдөр ажлаасаа гарахаар боллоо, уучлаарай гээд ороод ирдэг. Хөл, гарыг нь хүлэлтэй биш, “За тийм бол яалтай вэ” гээд явуулдаг. Тэгсэн элдэв зовлон тоочоод байсан нөгөө хүн маань телевиз, сайтад орчихсон явж байдаг юм.
Б.А: Намайг анх МҮОНТ-ийн Монголын Мэдээ агентлагт ажилд орж байхад хөтлөлт хийж эфирт гарах нь маш өндөр шалгууртай байлаа. Хөтлөлтийн утга учир, зайлшгүй шаардлага мөн үү, биш үү гээд олон шалгуурыг давж царайгаа эфирт гаргадаг. Нэг ёсондоо олны танил болох гэж байгаа хүн тэнэг байж болохгүй л гэсэн шалгуур тавьдаг байж л дээ. Харин одоо хүн бүр юу дуртайгаа ярьж телевизээр гардаг болсон. Тийм ч учраас олны танил болох нь илүү хялбар гэж бодоод телевиз рүү хошуураад байгаа байх. Зөв бичиж чадахгүй залуус сэтгүүл зүйн салбарт олноороо орж ирж байгаа. Мэдээж энэ нь маш их хор уршигтай.
Ш.О: Манай салбарт сүүлийн жилүүдэд ажиглагдаж байгаа нэг үзэгдэл гэх юм уу даа. Сайн сэтгүүлч болохоос илүү хурдхан “од” болох. Микрофон бариад, камерын өмнө зогсох нь илүү их хүнд танигдах боломж л доо. Нөгөө талдаа бичих чадвараас илүү телевизийн салбар “амархан” гэж сэтгүүлчид ойлгодог. Бичихээс зугтаж телевизийн салбарыг сонгож байгаа нь ч бий. Маш сайн бичдэг, хүлээн зөвшөөрөгдсөн автор болохын тулд бичиж чаддаг, мэдрэмжтэй байх ёстой. Олон мундаг сайн нийтлэлчид, авторууд, телевизийн сэтгүүлч өнөөдөр ч сэтгүүлчээ хийсээр, бичсээр, “моод”-ноос гараагүй. Тэд маш сайн редакцуудад боловсорч, хүмүүжсэн давуу талтай гэж би боддог. Харамсалтай нь бид дараагийн сайн авторуудыг хүмүүжүүлэх, залгамж халаагаа бэлтгэж чадахгүй байна. Хувь сэтгүүлч нь өөрөө маш сайн хичээл зүтгэлтэй, ур чадвартай байж тодрохгүй бол өөрөөр сайн авторуудыг бэлтгэж байгаа нь тун цөөн.
-Сэтгүүлч бэлтгэх, төлөвшүүлэх, чиглүүлэхдээ юун дээр голчлон анхаарч, ямар зарчим баримталдаг вэ?
Д.З: “Сэтгүүлч хүн гол нь ямар байх ёстой вэ” гэж би залуусаас асуудаг. Янз бүрээр л хариулдаг юм. Сэтгүүлч нэн тэргүүнд дээд зэргийн мэдрэмжтэй байх ёстой гэж би боддог. Орчин тойрноо, нийгмийг, үйл явдлыг, хүний санаа бодлыг, тэд юу хүсэж, юу үзэж, юу уншихыг хүсэж байна вэ гэдгийг мэдэрдэг байх ёстой. Тэр мэдрэмжээрээ олж авсан мэдээллээ баримтад тулгуурлаж, сэтгүүл зүйн зарчимд нийцүүлэн уран яруу, үг, үсгийн алдаа мадаггүй, зөв найруулан бичиж, хүмүүст хүргэх учиртай.
Б.А: Энэ нь асуултуудтай утгын хувьд ижил хариулт шаардаж байгаа тул хариулахгүй өнгөрье.
Ш.О: Мэргэжлийн редакцын хувьд сэтгүүлчээ ур чадвартай, шуурхай, ёс зүйтэй, хүнлэг байх зарчмуудыг өдөр тутамдаа чиглүүлж, анхааруулдаг. Олон жилийн туршлагатай сайт ч гэсэн цаг үеэ дагаад сэтгүүлчид маань илүү залуужиж байна. Нэг зүйлийг онцлоход, сайн редакц, сайн редактор байсан ч хувь сэтгүүлч нь өөрөө хүсэлгүй, мэргэжилдээ хайргүй байгаад байвал мянга “чанаад” нэмэргүй байх тохиолдол олон байна. Үгүй бол маш сайн “чанагдаад” сонголтоо өөрчлөх, мэргэжлийн бус ажил хийх гээд бусад газруудад тулгардаг бэрхшээлүүд бидэнд ч тулгарч байна. Гэхдээ бүх салбар үүнийг даван туулаад, дараа дараагийн үеэ бэлтгээд л урагшилж байна. Хамгийн чухал нь сайн сэтгүүлч, сайн авторуудыг мэргэжлийн редакц, мэргэшсэн редакторууд л “төрүүлдэг” гэдгийг залуу сэтгүүлчид ойлгох ёстой.
Б.БУЯНДАЛАЙ, Э.БУЛГАН, О.ЦОЛМОН
Мэдээж салбарын цусыг сэлбэх шинэ боловсон хүчнүүд хэрхэн бэлтгэгдэж буй нь сэтгүүлчдийн чадамжийн асуудалд шууд нөлөөлнө. Энэ агуулгаар МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Наранбаатартай товч ярилцахад дараах байр суурийг илэрхийлж байна.
-Сэтгүүлч мэргэжил сонгон суралцаж буй оюутнуудын сэтгэх болон бичих, илэрхийлэх суурь чадварыг ямар түвшинд үнэлж болохоор анзаарагддаг вэ. Потенциалын хувьд дундаж болон түүнээс доогуур оюутнууд хэт олноор энэ мэргэжлийг сонгон суралцах болсон гэдэгт та санал нэгдэх үү?
-Оюутан залуус өөр болж байгаа. Гэхдээ энэ нь тэд муу, чанаргүй болсон гэсэн үг огт биш. Харин ч өнөө үеийн залууст давуу талууд бий. Тэд өөрөөр сэтгэдэг, сонирхсон зүйлээ гүн гүнзгий судлах боломжийг олж ашиглаж чаддаг, гүйцэтгэгч биш удирдан манлайлагч байх эрмэлзэлтэй байх нь тун элбэг болж. Тухайлбал, таны шүүмжилж байгаачлан, монгол хэлний зөв бичих, найруулах энгийн зүйлд бүдэрч байгаа мэт боловч хэр баргийн туршлагатай сэтгүүлчийн толгойноос гарахгүй нийтлэл, нэвтрүүлгийн эх санаа, медиа төсөл, старт-ап боловсруулж чадна. Сүүлийн үед олон ч жишээ харж байна. Ер нь тэгээд дээд боловсрол эзэмшсэн сэтгүүлч хүн өөрөө хүсвэл зөв бичихийн дүрмийн дутагдлаа хоёр хоногт засаж, найруулан бичих дадлыг 2-3 сард өлхөн эзэмшинэ. Монгол хэлний дүрэм эргэлзээтэй, хувьсамтгай удаан хугацаанд явж ирсний дүнд өдгөө бидний хэд нь, хэн нь алдаа мадаггүй бичиж байгаа билээ дээ. МУИС-ийн сэтгүүл зүйн анги, нийгмийн ухааны салбарт элссэн хүүхдүүд нэг жил ерөнхий эрдмийн хичээлээ үзээд, голч оноогоор жагсаж, мэргэжлээ сонгож хоёрдугаар түвшиндээ суралцдаг болсон. Манай мэргэжил эрэлт ихтэй, сонирхолтой учир нийгмийн ухааны салбартаа сурлагаараа шилдэг байгаа оюутнууд шигшигдэж, квотын тоогоор орж ирж байгаа.
-Яг бичиж, туурвиж, анализ хийх чадвартай залуу сэтгүүлчдийн эрэлд редакцууд үргэлж гарч байдаг нь ямар шалтгаантай юм бол. Оюутнуудын хандлага өөрөө эфирээр гарах хүсэл дийлэнх байдагтай холбоотой юу, эсвэл редакцууд залуу боловсон хүчнийг алгаа дэлгэн угтан авч, “боловсруулж” чадахгүй байна уу?
-Хэт олон гэж томьёолмооргүй байна. Монгол Улсад одоогийн байдлаар 11 их, дээд сургууль сэтгүүлч бэлдэж байна. Нэг үе 22 сургууль байсан. МУИС-ийг жилдээ 50 орчим, бусад сургуулийнхтай нийлээд 200 гаруй сэтгүүлч төгсөж байгаа. Сэтгүүлчээр төгссөн хүний ажлын байрны эрэлт зөвхөн редакцуудад байдаг юм биш. Мэдээлэл харилцаа, технологи хөгжих тусам байгууллага бүрд л олон нийттэй харилцах ажилтан, хэвлэлийн төлөөлөгч, копирайтер, маркетингийн эх зохиогч, сошиал медиа хариуцсан мэргэжилтэн хэрэг болж байна. Энэ хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй нь сэтгүүлчид. Шинэ төгссөн сайн сэтгүүлчид хааччихав гэдэг дээр МУИС-ийн төгсөгчдийнхөө тухай ярья.
Эдийн засгийн шалтгаан байна. Монголд хэвлэл мэдээллийн редакцууд үнэхээр цалин багатай байна. Яг одоо хэдэн редакци Монгол Улсын дундаж цалин гэж зарласан 1.2 сая төгрөгийг шинэ сэтгүүлчдээ өгч чадаж байгаа вэ. Чухам цалин бага байна гэсэн шалтгаанаар төгсөгчид миний дээр тоочсон ажлын байр руу тэмүүлж байна. Редакц биш боловч тэнд сэтгүүлчийнхээ л ажлыг хийдэг. Өөрөөр хэлбэл, редакцууд нийтлэг менежментийн алдаанаасаа болж сайн төгсөгчдийг алдаж байгаа.
Ажлын нөхцөл, ачаалал. Мэргэжлийн сэтгүүлчийн ажил бол ачаалал ихтэй, цаг наргүй, сэтгэлийн хат, зориг тэвчээр, мөн өөрийн чин дур сонирхол шаарддаг ажил. Цалин бага гэдгийг үл тоогоод, аль нэг редакцад очсон сэтгүүлчийг “Бидний ажил ингэж л явдаг” гэсэн хатуу редакцын соёлтой угтдаг. Эхний алдаан дээр нь юу мэдэхгүй, чадахгүй байгааг нь гайхацгааж, чичлэхэд бэлэн хамт олон угтах нь элбэг байна. Өөрөөр хэлбэл, шинэ сэтгүүлч редакцад очоод хэт ачааллын, эсвэл тодорхойгүй байдлын стресст орж байна. Олон ч шавь маань ийм тохиолдол хэлж, гомдоллож ирдэг. Сэтгүүлч хүн мэргэжлийн ажилдаа дурлах гэж нэг ойлголт бий. Мэргэжилдээ дуртай хүүхдийг зөв уусгаж, зөвлөн тусалж, ажилд нь дурлуулах процесс бол цэвэр редакцын дотоод соёл, менежмент, ажлын уялдаа холбооны асуудал юм.
Төгсөгчийн хүсэл эрмэлзэл. Ихэнх маш сайн сурсан, бэлтгэгдсэн мундаг төгсөгчид маань цааш үргэлжлүүлэн сурах, мэргэших сонирхолтой байдаг. Гадаадын сайн их, дээд сургуульд өөрийн эсвэл хөрвөсөн мэргэжлээр тэтгэлэгт хамрагдах нь улам л өсөж байна. Боломж нь ч элбэг болсон. Мөн дээр хэлсэнчлэн, өөрийн медиа бизнес эрхлэх, анхнаасаа санаачилгыг гартаа авах гэж зорих нь бий.
Дээрх саад бэрхшээл, нөхцөлийг даван туулсан, мэргэжилдээ үнэхээр дурлан зүтгэж байгаа, эсвэл суралцаж байх хугацаандаа өөрийгөө аль нэг чиглэлд нарийн мэргэшүүлж бэлдэж чадсан нөхөд гал тогоондоо торж үлдэж байна даа.
-Мэргэжлийн багш хүний хувьд бүх төрлийн мэдээллийн хэрэгсэлд ажилладаг сэтгүүлчдийн потенциал, ур чадварын түвшнийг хэрхэн үнэлж явдгаа ний нуугүй хэлэхгүй юу. Үүнийг сайжруулахын тулд, нөгөө талд шинээр төрөн гарч буй боловсон хүчнүүдээ чанаржуулахын тулд ямар гарц гаргалгаа байж болох вэ?
-Манай сэтгүүлчид маш сайн, менежерүүд маш муу гэж хэлэх байна. Энд би зөвхөн МУИС-ийн төгсөгчдөө хэлсэнгүй. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ихэнх нь санхүүгийн чадамж сул. Хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн орлогын эх үүсвэр болох зар сурталчилгаагаар санхүүгийн хараат бус байдлаа хангах боломж бага. Иймд амьд үлдэхийн тулд, ашигтай байхын тулд PR, маркетингийн ажил, сэтгүүл зүйн үйл ажиллагаагаа үндсэнд нь хутгачихсан. Энэ бол цэвэр менежментийн чадамжийн асуудал. Ихэнх мэргэжлийн редакцийн эзэмшигч нь ашиг олох сонирхолтой бизнесмен, эсвэл PR-ын бамбайн зорилготой улс төрч байгаа. Тэдний нөлөөнд хэт автсан хэвлэл мэдээллийн дунд, доод шатны менежерүүд нийтлэг алдаа их гаргаж байна. Магадгүй зарим тохиолдолд сэтгүүл зүйн зорилгоосоо хазайх нь элбэг. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг авч явдаг хуучин арга барил, бизнес загвараа өөрчлөх шаардлага бий дээ.
Сэтгүүл зүйгээр төгсөж байгаа хүүхдүүд мэргэжлийнхээ тухай академик мэдлэгийг олж авч, боломжоосоо хамаарч янз бүрийн түвшинд дадлагажаад, тодорхой ур чадвар эзэмшээд л гарч байгаа. Харин сайн сэтгүүлч болгож төлөвшүүлэх, чанаржуулах, мэргэшүүлэх үйл явц бол цэвэр редакцын гал тогооны асуудал. Өөрөөр хэлбэл, эмч, хуульч гэх мэт мэргэжлийн практикаа төгссөнийхөө дараа мэргэжлийн байгууллагууд дээр олж авдаг, “жинхэлдэг” салбаруудтай л адил юм.
Б.БУРМАА
ДӨРӨВ: ДЭЛХИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙГ ЖИШЭЭЛЭХ НЬ
Тэгвэл дэлхийн сэтгүүл зүйгээс бид юуг суралцаж болох вэ.
2021 оны Хэвлэлийн эрх чөлөөний индекс (ХЭЧИ) 180 орныг жагсаасан. Уг жагсаалтыг Норвегийн хаант улс тэргүүлж, нэгдүгээрт бичигджээ. Харин Монгол Улс 68-д, Япон улсын яг доор жагссан байгаа нь зарим орнуудтай харьцуулахад чамлахааргүй үзүүлэлт. Харин хойд хөрш ОХУ 150-д, урд хөрш БНХАУ 177-д жагсжээ.
Иймд жагсаалтыг тэргүүлж буй НХУ болон сүүлдэж буй ОХУ хоёрыг харьцуулж, дараах хүснэгтийг бэлтгэлээ.
Дэлхийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд улс төрийн шууд эзэнтэй байхаа больж, либералчлагдсаар байна. Гэвч энэ нь төдийлөн гарц биш гэдгийг ОХУ, БНХАУ-ын жишээ харуулдаг. Тэнд хувийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд асар олон ч хэвлэн нийтлэх эрх чөлөө нь боогдмол хэвээр байна.
Харин эрх баригчдын баталдаг хууль тогтоомжууд хамгийн их хүчийг атгадаг гэдэг нь харагдаж байна. Ерөөс хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж, дархална гэвэл хууль баталдаг, түүнийг мөрддөг байх нь сонгодог ойлголт билээ.
Нөгөө талд улс төрийн асуудлуудаа давж гарсан орнуудын сэтгүүл зүйн барьж авч буй сэдвүүд нь аль болох иргэдийн хөгжил, боловсролд чиглэсэн агуулгатай болж хувирдаг юм байна. Харин сэтгүүлчдийн ажиллах нөхцөл, цалин хөлсний хэмжээ дэлхийн ихэнх улс орнуудад өндөр байдаг аж.
Норвеги улсаас онцлох зүйл нь, тус улсын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл 9500 гишүүнтэй байна. Өөрөөр хэлбэл тэд эрхийнхээ төлөө нэг зорилгоор нэгдэж чаддаг, энэ нь бодит үр дүн авчирдгийг илтгэж байна.
Б.БУЯНДОРЖ
ХАНДЛАГЫН АЛДААТАЙ, БУГШМАЛ ТОГТОЦТОЙ МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙ
Дэлхийн томоохон улсуудад, редакц дотоод засаглалаа сайн хөгжүүлсэн ч эрх баригчдынхаа эсрэг дуугарч чаддаггүй, хууль тогтоомжуудад боомилуулдаг дүр зураг харагдлаа. Харин бидэнд эсрэгээр редакц төлөвших асуудал нэгдүгээрт тавигдаж байгааг дээрх бүх агуулгууд баталж байна.
Өөрөөр хэлбэл редакц сайн сэтгүүлч бэлтгэхийн төлөө чармайдаг болох, сэтгүүлчийн хөдөлмөрийг үнэлдэг байх, ажиллах нөхцөлөөр нь хүнлэг үүднээс хангах хандлага нь өөрөө үзэг нь өөрчлөлт авчрах нэгж сэтгүүлчийн төлөө болж өөрчлөгдөх шаардлагатай харагдаж байна.
Харин улс төрийн нөлөөлөлтэй тэмцэх нь төлөвшиж тогтсон хүчирхэг редакцуудын аяндаа хийж эхлэх ажил мэт. Нэгэнт хэвлэлийн салбар асар том ашиг сонирхлуудын огтлолцол дээр оршдог учир улс төр, бизнесийн бүлэглэл үргэлж нөлөөлдөг. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр CNN агентлаг зөвхөн нэг талыг барьж, эсрэг өнцгөөр бичдэг жижиг сайтуудын нүүр хуудсыг Засгийн газар нь устгаж байсан жишээг бид харсан. Гэтэл АНУ хамгийн ардчилсан, чөлөөт хэвлэлтэй орон гэж ойлгогддог.
Гэвч биднээс ялгарах зүйл нь, хэвлэл мэдээллийн салбарт эргэлдэж буй мөнгөний урсгалын философи нь зөв, чөлөөт зах зээлийн зарчимдаа нийцэж буй явдал юм. Өөрөөр хэлбэл хувийн хэвшлүүдтэй байгуулсан хамтран ажиллах гэрээ, зар сурталчилгааны орлогоороо тэд “амьдарч” болоод байна. Харин манай улсын хувьд хүн амынхаа тоонд харьцуулбал ашигтай ажиллах ямар ч боломжгүй олон тоон хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй хэр нь ээ нэг нь ч дампуурлаа зарладаггүй. Энэ нь далд санхүүжүүлэгч байгааг шууд илтгэх бөгөөд эргээд хандлагын асуудал болох юм.
Ерөнхийлөн дүгнэвэл, олон жилийн өмнөөс бугшиж тогтсон хэвлэлийн салбарыг хувьдаа мөнгө босгох бизнес сонирхлоор хардаг буруу хандлагыг зогсоох хэрэгтэй байна. Харин зарчимдаа үнэнч байж, редакцын дотоод засаглалд хувьсгал хийх шаардлага тулгарчээ. Ингэж байж сайн сэтгүүлч төрж гарна. Хэвлэлийн байгууллагууд өөрсдөө хүчирхэгжинэ.
Мэдээж шинээр төгсөж буй залуу сэтгүүлчдийг туршлагаар угтан авч, тодорхой нэг чиглэлээр мэргэшүүлэн бэлтгэж, хувь итгэл үнэмшилтэй бие хүмүүс болгох нь ч редакцуудын хүлээсэн үүрэг болоод байна.
ДУГААРЫН ЧИГЛҮҮЛЭГЧ: Ж.МЯДАГБАДАМ
ДУГААР УДИРДАГЧ: М.ТЭНГИС
СЭТГҮҮЛЧИД:
Б.БУРМАА
Б.БУЯНДАЛАЙ
О.ЦОЛМОН
Э.БУЛГАН
Б.БУЯНДОРЖ
ЗУРАГ, БИЧЛЭГ, ИНФОГРАФИК:
Б.ЭРДЭНЭБАЯР
С.БОРГИЛ
Т.ХҮЧИТБААТАР
Related Posts by Categories
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
- Линкүүд
____ Их үзсэн ____
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал. Улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны "Чандмань онол" Тэгшитгэх гэж тэнэгтэ...
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал. Монголын уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын эерэг ба сөрөг хувилбаруудыг...
-
Япон автомашин захиалга. (976)-99013026 Монголчууд бидэнд бусдын ирийг нь мохтол унаж хэрэглэсэн машин хэрэгтэй юу? эсвэл эх орныхоо э...
-
Төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулахыг уриаллаа 2012.8.10 http://news.zindaa.mn Өнөөдөр 11.00 цагаас УИХ-ын гишүүн С.Ганбаат...
-
2009/09/28 • Сэдэв нь: Бизнес таймс Энэ хүн бол амьдаараа домог болсон цөөн хүний нэг. Тэрээр маш олон талт хүн байв. Физикч, инженер, зо...
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал Монгол улсын эдийн засаг, үйлдвэрлэл, үйлчилгээг гадаад ба дотоод орчинд хөгжүүлэх цогц хөтөлбөр ...
-
2009-09-18 20:50 www.automarket.mn 2013-10-23 16:58 ____________________________________________________________________________...
-
Бизнесийн англи хэл: Хичээл 1: Үүнийг орчуул: SABREL Ref:JC/BB BROUN and BOOTS chemicals 37, Oxford Rd, LEYCESTER (G.B) ...
-
ДАЯАРЧЛАЛ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙГАА ХЭРЭГ ВЭ http://ubman.mn/policy-and-economica-in-our-life/35-policy-a-economica-in-our-life/218-n...
-
MAN truck-ны чирэгч толгойн шинэ загварыг хэрхэн зохион бүтээж, хийж байгаа нь Цахилгаан тээвэр компаниас дараахь зураг төсли...
0 коммент.:
Отправить комментарий