- Агуулгын шошго

www.mhri.mn

Байгууллагын өөрчлөлт гэж юу вэ?
Нийгмийн томоохон өөрчлөлт эцсийн дүндээ байгууллагуудын өөрчлөлтөөр дамжин хэрэгжинэ. Үр ашгийг нь дээшлүүлэх зорилгоор тухайн байгууллагыг хувиргах явцыг байгуулагын өөрчлөлт гэнэ. Өөрчлөлт шинэчлэл аажмаар хийгдэх нь ховор. Ихэнхдээ ажиллагсад өөрсдийгөө туршилтанд өртсөн хүмүүс гэж үздэг. өөрчлөлт нь хүмүүсийг айлгадаг. Яагаад гэвэл аливаа өөрчлөлт хүмүүст аюул занал, төвөг бэрхшээл мэт ойлгогддог. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр шинэ нөхцөл байдалд дасч, ингэснээрээ шинэ боломж бололцоог ойлгож эхэлдэг. Ийнхүү “унаж босох” учиртайг ухаарах нь өөрчлөлтийг бухимдал багатай хийхэд дөхөмтэй болгодог ажээ.

Юуг Өөрчлөлт гэж үзэж болох вэ?

  •  Технологийн өөрчлөлт
  •  Байгууллага, нэгжүүд нэгдэх
  •  Үйлдвэрлэлээ багасгах
  •  Ажиллагаагаа түр зогсоох
  •  Байгууллагыг багасгаж, цомхотгох
  •  Шинэ, салбар компани бий болох
  •  Дээд удирдлага солигдох
  •  Чухал хууль, журам өөрчлөгдөх
  •  Зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлт
  •  Хүчтэй шинэ өрсөлдөгч бий болох
  •  Байгууллагын хариуцлагыг өргөтгөх
ӨӨРЧЛӨЛТИЙН ҮЕ ШАТ
Өөрчлөлтийг хүлээн авах хандлагыг эрдэмтэд дараах үе шатуудад хуваан үзсэн байдаг. Дараах зурагт өөрчлөлтийн эхний үе шатуудад бүтээмж буурч цаашдаа аажмаар өсдгийг харуулав.

Үгүйсгэл

Энэ нь өөрчлөлтийн эхний үед хүмүүс ямарч цочролгүй байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл өөрчлөлт эхэлснийг үгүйсгэх хандлага байдаг. Ажиллагсдын дунд ямар нэг зүйл үгүйлэгдэх боловч бүтээмж буурахгүй үргэлжилж шилжилт бүтчихлээ гэх хуурамч сэтгэгдлийг удирдагч хүмүүст төрүүлдэг байна. Ялангуяа шилжилтийг үсрэлт маягтай хийх гэж хүчтэй уриалж байсан бол ийтэрхүү хуурамч байдал бүр ч үнэмшилтэй мэт байх болно. Гэвч хариу цохилт нь бүтээмж буурах байдлаар ирэх бөгөөд энэ нь өөрчлөлт үнэхээр болж байгааг илэрхийлдэг байна.

Эсэргүүцэл

Эсэргүүцлийн шатанд өөрчлөлтөөс болж өөртөө эргэлзэх, уурлах, хямрах, бухимдах, сэтгэл гонсойх, үл ойлгох зэрэг сэтгэлийн хүчтэй хөдлөл илэрдэг байна. Бүтээмж унаж, хүмүүс гутрангуй сөрөг байдалд орно. Зарим нь тухайн байгууллагаас гарч явахыг бодно. Иймд хүмүүс энэ бүх сөрөг сэтгэгдлээ илэрхийлэх боломж баталгаагаар хангагдсан байх нь зүйтэй. Хамтарсан тэмдэглэлт явдал, шагнал урамшууллын ёслол, үдэшлэг зэргийг зохион байгуулах нь хүмүүс сэтгэгдлээ солилцох бухимдлаа тайлан тайтгарах боломж олгодог. Энэ үе шатанд хүмүүс шилжилтийн мөчлөгийн доод цэгт янз бүрийн байдлаар хүрч ихэнх нь дээшлэх хандлагад шилжин орно.
   
ДОТООД ХҮЧИН ЗҮЙЛ

Оролдлого

Энэ шатанд хүмүүс дотоод нөөц бололцоогоо дайчлан шинэ үүрэг хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлэхийн тулд санаачлага гарган ирээдүйгээ баримжаалан тодорхойлж эхэлдэг байна. Энэ нь хүмүүс шилжилтийг давуу тал гэж хүлээн авах үе, шинэчлэгчдийг талархсан бүтээлч эрэлхийллийн үе байдаг байна.

Итгэл

Энэ шатанд хүмүүс тогтвортой, алс хэтийн төлөвлөгөө гарган нэвтрүүлэхэд бэлэн болдог. Тэд өөрсдийн зорилго, үүрэг ролио, хүсэл эрмэлзлэлээ шинээр тодоройлох эрмэлзлэлтэй байдаг. Энэ үе шат нь дараагийн өөрчлөлт эхэлтэл үргэлжилдэг. Өөрчлөлтгүйгээр аливаа байгууллага, зогсонги байдалд ордог. Тухайн тодорхой мөчид танай хүмүүс дээрхи үе шатуудын аль нэгэнд байх учир та чухам аль үе шатанд байгааг нь мэдэрч зөв нөлөөллийг чухалчлах ёстой. Энэхүү оношийг нь зөв тавихын тулд дараахи түлхүүрийг мэдвэл зохино. Үүнд:


Энэ шатуудыг хурдан удаан давах нь удирдагчийн арга барил чадвараас ихээхэн хамаардаг байна. Удирдагч хүн үе шат болгонд тохирсон стратеги, тактик хэрэгжүүлэх учиртай. Бүх юм өөрчлөгдөн хувирч байгаа өнөө үед албан тушаалдаа дулдуйдан удирдах хэвшил явцгүй болж байна. Иймээс аль болох хурдан хугацаанд хуучны тайван тогтвортой үед удирдаж байсан арга барилаа өөрчлөхгүй бол танд хүндрэл бэрхшээл гарцаагүй тохиолдох болно.


Related Posts by Categories



- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP