- Агуулгын шошго




Монголдоо авто машины сэлбэг үйлдвэрлэж эхлэв

http://economy.news.mn/content/176483.shtml


Б.Алтансүх

Green 3D үйлдвэр. хуванцар эд ангийн 3D үйлдвэрлэл.


“Green 3D” гэх хаягтай жижигхэн байшинд том үйлийн эхлэл тавигджээ. Энд бүх төрлийн автомашины гупер, кузов гэхчлэн хуванцар эд ангийг хамгийн сүүлийн үеийн 3D төхөөрөмжөөр үйлдвэрлэж байна гэвэл та лав итгэхгүй байх. Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн хэлтэс өнгөрсөн онд жижиг дунд бизнесийн зээлд олгохоор батлагдсан 500 сая төгрөгөөр 12 төсөл дэмжсэний нэг нь эднийх аж. Б.Алтансүх гэх залуу “BBCEO” ХХК-ийг байгуулж, үйлдвэрлэл нь байгальд хоргүй тул байшингийнхаа гадна “Green3D” гэх хаяг хаджээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Таны бизнест төрийн хөнгөлөлттэй зээл хэр үр өгөөжтэй байна вэ?

-Манайх 2013 оны тавдугаар сард жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамрагдаж авсан 90 сая төгрөгөөрөө тоног төхөөрөмж авч ажлаа эхлүүлсэн. Төхөөрөмж маань хэвийг нарийвчлал өндөртэй гаргадгаараа давуу. Одоогоор голчлон автомашины кузов, гупер, хормой зэргийг үйлдвэрлэж байгаа.

-Импортын барааг орлох бүтээгдэхүүн гэхээр их сонин байна. Үнэ өртгийн хувьд харьцуулбал?

-Жишээ нь prius маркийн авто машины  гупер 500 орчим мянган төгрөгөөр гарч байгаа. Гаднаас орж ирсэнтэй үнийн хувьд ойролцоо гэсэн үг. Гэхдээ бид төмөр орлуулах түүхий эд ашигладаг болохоор чанараар илүү. Цөөн тоогоор үйлдвэрлэхэд гарах зардал нь өндөр тусдаг.

-Борлуулалт хэр байна вэ. Авсан зээлээ эргүүлэн төлөх хэмжээнд ажиллаж чадаж байгаа юу?

-Зээлээ төлөөд, ажилч­даа цалинжуулаад байх боломж­той болсон. Бид маркетинг хийгээд явж чадахгүй байгаа ч манайхаар юм хийл­гэсэн хүн найз нөхөддөө дуул­гаж, үйлчлүүлэгч нэмэг­дэж, захиалга ч гайгүй бай­на. Заримдаа захиалгаа хүчрэхгүйд хүрдэг. Үйлд­вэр­лэлээ өргөжүүлэхийн тулд никель эд анги үйлдвэрлэх төхөөрөмж нэмж авсан. Гэхдээ ахиад 30 орчим сая төгрөгийн төхөөрөмж авч байж никелийн үйлдвэрлэлээ эхлэх боломжтой болно.

-30 сая төгрөг ахиад зээлээр авах уу?

-Жижиг дунд үйлд­вэрлэлийг дэмжих сангаас дахин зээл авна гэхээр барьцаа хөрөнгө хүрэхгүй. Цаашид олох орлогоо хуримтлуулж авна гэсэн бодолтой байгаа.

__________________________________________
Компаний нэр: BBCeo. Захирлын нэр: Б.Алтансүх Утас: 99165265, 96678123. Э-шуудан: info@b2b-ceo.com, b.bolortulga@yahoo.com Үйлдвэрийн дарга Цагаач

Related Posts by Categories



- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP