- Агуулгын шошго
- “Армон гутал” –ын үйлдвэр (1)
- "Зөрүүд монгол" нэвтрүүлэг (1)
- “Никел Ганбаа”-гийн бүтээсэн монгол мопед (1)
- “Экобус” ХХК автомашины үйлдвэр байгуулагдлаа (1)
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ны 1072 ширхэг хувьцааны үнэ цэнэ (1)
- “USI” компани аутсоурсинг (1)
- 3D scanner and printer (1)
- 5S good house keeping (1)
- а."Ашигт малтмал ба түүнийг боловсруулах үйлдвэрлэлийн тухай" хуулийн төсөл (1)
- А.БАЯРМАА. "Тээврийн бодлого төлөвлөлтийн математик загварчлал" (1)
- Авто видео зураг (1)
- Авто зураг төсөл outsourcing (1)
- Автомашин үйлдвэрлэл (1)
- Англи хэлийг кино орчуулж сурах арга (1)
- АРДЧИЛАЛЫН ҮЕ ДЭХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН ХЭРЭГСЭЛ БА МОНГОЛ УЛСЫН ЭЭЖ (1)
- б.Монгол улсын болгоомжлох ёстой зүйлс буюу төрийн “хар хайрцагны” бодлого (1)
- Баялаг бүтээж байж л баян улс орон болно (1)
- бизнес төслийн агуулга (1)
- Бизнесийн англи хэл (1)
- Бодлогын хүү (1)
- боловсруулах үйлдвэрлэл (1)
- брендүүд (1)
- г.Эдуардо Анинат: Зэсийн орлогоороо тогтворжилтын сан байгуулж хямралыг амжилттай туулж байна (1)
- Газраас эрчим хүч үйлдвэрлэ (1)
- Газрын тосыг орлох занар шинэ боломж (1)
- Д.Жаргалсайхан: МОНГОЛД НЭН ДАРУЙ НЭВТРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГУРВАН ТӨРЛИЙН САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БАЙНА (1)
- д.Н. НАЦАГНЯМ. Castle Care-Tech LTD. зохион бүтээгч програм хангамжийн инженер (1)
- Давхар иргэншил монгол иргэдэд хэрэгтэй болж эхэллээ (1)
- ДАЯАРЧЛАЛ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙГАА ХЭРЭГ ВЭ (1)
- ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА (1)
- ж.МИНИЙ МОНГОЛ. бичсэн Очир-Эрдэнэ (1)
- Жон Перкинс. "Эдийн засгийн алуурчны өчил” номын тухай (1)
- з.Бизнесийн арван алтан зарчим (1)
- Индекцийн гүйдлийг машин үйлдвэрлэлд хэрэглэх нь (1)
- Индукцийн гүйдлийг машин үйлдвэрлэлд хэрэглэх нь (1)
- Л.Одсэр “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ (1)
- М.Чойсүрэн: “Балгасын улаан нуур”-ын цэнгэг усыг уул уурхайд ашиглахад хайран (1)
- МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР ГАРЦ (1)
- МЕТАЛЛУРГ (1)
- металлурги (1)
- Монгол банкны маапаан (1)
- Монгол улсын газрын зураг (1)
- Монгол улсын хөгжлийн бодлогууд (1)
- Монгол улсын эдийн засаг үйлдвэрлэл үйлчилгээг гадаад ба дотоод орчинд хөгжүүлэх цогц хөтөлбөр (1)
- Монголд автомашин үйлдвэрлэх боломж бий юу? (1)
- Монголчууд бид зөв хуулийг өөрсдөө гаргаж сурах хэрэгтэй (1)
- Монголын автын салбарын эрх зүйн орчин хөрөнгө оруулалт (1)
- Монголын хууль биднийг хамгаалж чадах уу? (1)
- Морин хуурын домог (1)
- Мэдээлэлийн бирж (1)
- нийгмийн харилцааны "Чандмань онол" (1)
- Нүүрсний экспортын тээвэрт цахилгаан чирэгч толгойтой төмөр замын тээвэр онцгой үүрэгтэй (1)
- Реклам сурталчилгаа (1)
- Салхит ууланд салхин сэнс босч эхэлжээ (1)
- Силикон для формовки (1)
- Таны цагийг хэмнэх keyboard дээрх 12 товч үйлдэл (1)
- Техникийн англи хэл (1)
- Томчуудын оролцоотой нүүрсний бизнесийн луйвар (1)
- төслийн тухай үндсэн ойлголт (1)
- Төсөл (1)
- ТЭГ баланс (1)
- Улс төр (1)
- уул уурхай дахь гадаадын хөрөнгө оруулалтын эерэг ба сөрөг хувилбарууд (1)
- Холбоо барих (1)
- Хүснэгт оруулах арга (1)
- Цувих матах технологийн аргууд (1)
- Чандмань онол (1)
- Чацарганы ач тус (1)
- эдийн засаг (1)
- Ядаж жаахан ч гэсэн техник сэтгэлгээтэй хүн хэрэгтэй байна. (1)
- Ямар ч ажил дээр хэрхэн шилдэг нь байх вэ? (1)
- A Urine Powered Generator and Sanitation: Flushed with pride (1)
- Adnxs (AppNexus): салахгүй дагадаг сурталчилгааны технолог (1)
- audio file downloading (1)
- BLOGING HTML (1)
- Bloom energy server (1)
- buggy car (1)
- Carbonfund.org's quality assurance protocol. Highest quality standards (1)
- Criteria of the 50 most Innovative Countries (1)
- Custom Sprinter Van Mercedes Benz Sprinter On 44 Inch Tires (1)
- Earth Generator (1)
- Energy efficient Electronics and Home (1)
- Eugo.G -The Mongolian Art of Shoemaking (1)
- geotermal energy газрын гүний дулаан (1)
- Green 3D үйлдвэр. хуванцар эд ангийн 3D үйлдвэрлэл (1)
- Home size power plant build (1)
- How to Franchise your business (1)
- Hybrid solar system makes rooftop hydrogen (1)
- Image (1)
- image.jip in fotobucket (1)
- INTERNET (1)
- Landcruiser 70 series (1)
- Onoo (1)
- Sheet metal spinning (1)
- Some HOW TO .... 'S INTERNET (1)
- Some HOW TO 'S SPEED UP PC (1)
- SONY брэндийг үндэслэгч Морита (1)
- SPEED UP INTERNET MOZILLA (1)
- UNICAT (1)
- uploading and editing (1)
- Video (1)
- VOLKSWAGEN AMAROK 2.0 4WD (1)
- www.FORMADEL.ru Формы тротуарной плитки (1)
- Xөрөнгийн зах зээл. В.Ганзориг. http://vganzorig.blogspot.com (1)
- Шинэ машин
- Hyundai / KOREA makers/
- Daewoo
- KIA
- SsangYong
- Landrover /GREAT BRITAIN makers/
- Aston Martini
- MAN
- Volvo / SWEDEN makers/
- SAAB
- IVECO
- Renault / FRANCE makers/
- Citroen
- Peugeot
- Skoda / CZECH makers/
- Tatra
- Alfa Romeo / ITALY makers/
- Ferrari
- FIAT
- Maserati
- Lamborgini
- GMC /USA makers/
- Ford
- Chevrolet
- Hummer
- Buick
- Cadillac
- Jeep
- Navistar
- Mercedes Benz / GERMAN makers/
- BMW
- Opel
- Audi
- Volkswagen
- Porshe
- Yamaha /JAPAN makers/
- Kawazaki
- Suzuki
- Mitsubishi Fuso
- Mazda
- Lexus
- Infiniti
- Hino
- Daihatsu
- Komatsu
- Isuzu
- Subaru
- Honda
- Mitsubishi
- Toyota
- Nissan
- Америкийн авто инженерүүдийн холбоо /SAE/
- Дэлхийн авто инженерүүдийн холбоо /FISITA/
- Дэлхийн авто үйлдвэрлэгчдийн холбоо /AIAM/
- Brabus
- Tata
- Wald international
- Tesla
- Lincoln
- Harley-Davidson
- Spyker
- Freightliner truck
- Bentley
00:11 |
Изменить сообщение
www.itoim.mn
Засгийн газар нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхийг эрүүл бодлого гэхгүй
Монголын банкны холбооны ерөнхийлөгч, эдийн засагч М.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Бодит амьдрал дээр иргэдийн худалдан авах чадвар илт багасч, олон компани цалингаа хугацаандаа тавьж чадахгүй, зарим нь цомхотгол хийж байна. Энийг эдийн засгийн хүндрэл нь хямрал болж гүнзгийрлээ гэж байна. Эдийн засагч хүний нүдээр харахад өнөөдөр үнэхээр хямрал нүүрэлчихсэн байна уу?
-Амьдрал дээр олон компани үйлдвэрлэл, борлуулалтаа бууруулж, ажилчдаа цомхотгож байгаа нь үнэн л дээ.Гэтэл онолоор яривал эдийн засаг уналттай байна гэж хэлэх боломжгүй. Учир нь олон улсын жишгээр бол хоёр улирал дараалан хасах үзүүлэлттэй буюу бууралттай гарах тохиолдолд эдийн засаг хямарч уналтад орлоо гэж үздэг. Энэ үүднээс статистик тоо харвал өнөөдөр манай эдийн засаг долоон хувийн өсөлтэй байгаа. Өсөлт үзүүлдэг салбаруудыг задалбал, гол нөлөө үзүүлдэг нүүрс, барилгын салбар уналттай яваа. Хөдөө аж ахуй, газар тариалан, худалдаа, зэс, газрын тосны олборлолт өсөлттэй байна. Эдгээр салбарын өсөлтийн дунжаар тооцож долоон хувь гэж гаргасан. Нийт эдийн засгийн долоон хувийн өсөлтийн таван нэгж хувийг уул уурхайн салбар эзэлж байгаагаас Оюутолгой, Эрднэнэт, Петроматад компанийн үйлдвэрлэл зонхилж нөлөөлж байна. Энэ гурван компани гадаадын хөрөнгө оруулалттай компани. Үлдсэн 1.8 нэгж хувийн өсөлт хөдөө аж ахуйд ногдож байгаа. Эдгээрээс бусад салбарт тодорхой хэмжээний өсөлт байгаа ч тэр нь улсын эдийн засагт нөлөө үзүүлэхээргүй байна гэсэн үг.
-Тэгээд долоон хувийн энэ өсөлт яагаад иргэдийн амьдралд эерэгээр мэдрэгдэж, гэрт нь орж, гарт нь баригдахгүй байна вэ ?
-Манай улс нийт эдийн засгийн өсөлтөө ДНБ-ий өсөлт гэдэг хэмжүүрээр тогтоодог. ДНБ-ий өсөлт дотор Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гаднын хөрөнгө оруулалттай компаниудын бүтээгдэхүүний өсөлтийг ч тооцдог. Гэтэл гаднын эзэмшлийн компаниуд Монгол Улсад зөвхөн татвараа төлж, ногдол ашгаа эсвэл зээлийн төлбөрөө гадагшаа аваад гарчихдаг. Монголд үйлдвэрлэл явуулсан өсөлт нь цаасан дээр тэмдэглэл болж үлдээд, мөнгө нь гадагшаа гараад явчихдаг гэсэн үг. Эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд наалдахгүй байгаагийн шалтгаан ердөө л энэ. Зүй нь энгийнээр хэлбэл, мөнгө нь Монголдоо үлддэг, Монголдоо шингэдэг, Монголдоо эргэлддэг үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлтөө бодит өсөлт гэвэл илүү оновчтой юм. Тэр нь Монголын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын өмчлөлтэй компаниудын бүтээгдэхүүнийг хэмждэг үзүүлэлт л дээ. Энэ тооцоог зайлшгүй гаргаж нийтэд тогтмол мэдээлдэг болох хэрэгтэй. Ингэж байж Монгол Улсын эдийн засгийн өсөлт бодитой болно, иргэдийнхээ бодит амьдралтай нийцсэн үзүүлэлт болно.Дотоодын компаниудын өмчлөлд байгаа үйлдвэр, үйлчилгээний газраас бий болгож байгаа нэмүү өртгийг хэмжсэнээр эдийн засгийн өсөлт иргэдэд наалдаж байгаа эсэх нь илүү тодорхой болно.
-Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй, ам.долларын ханш чангарч бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байна. Төв банк болон арилжааны банкуудын гадаад валютын нөөц шавхагдаж байгаа гэсэн мэдээлэл ч гарч байна. Банкуудтай ойрхон ажиллаж байгаагийн хувьд асуухад, манай улсын гадаад валютын нөөц хасах баланс руу орчихсон уу?
-Улсын гадаад валютын нөөц хэд байгааг Монголбанк мэдээлэх ёстой. Миний хувьд одоо яг хэд байгааг мэдэхгүй байна. Валютын нөөц эрс багасч байгаа нь бол ойлгомжтой байгаа. Манай улс валют олох үйлдвэрлэл явуулахгүй, хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа учраас багасахаас ч өөр яах билээ. Бид хамгийн амраар нь газраа ухаж ашигт малтмалаа урагшаа хойшоо гаргачихдаг байсан. Харин түүхий эдийн үнэ унахаар гадаад зах зээл руу борлуулах зүйлгүй болчихсон. Тэгсэн хэрнээ гаднаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, унадаг машинаа авсан хэвээр. Ингэж л гадаад худалдааны тэнцвэр алдагдсанаас болж валютын нөөц шавхагдаж байна. Дотоодынхоо үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлнэ гэж ярьдаг мөртлөө төсвөө тэлдэг. Гэтэл төсөв нь үйлдвэрлэлээ дэмжихгүй байгаа шүү дээ. Үргүй зардал гаргадаг, санхүүжүүлсэн төслүүд нь үр ашиг муутай. Гэтэл богино болон дунд хугацаанд валютын орлого авчрах төсөл, үйлдвэрлэлийг дэмжсэн төсөл бараг алга. Үргэлж гал унтраах түр зуурын бодлого хэрэгжүүлж ирсний уршгаар улс орны эдийн засгийн аюулгүй байдал алдагдаж, эрсдэлтэй байдалд ороод байна.
-Засгийн газар мөнгөгүй учраас арилжааны банкуудаас ам.долларын зээл авсан гэж сонссон. Энэ үнэн үү?
-Засгийн газар Хөрөнгийн биржээр дамжуулж богино хугацааны бонд зарсан. Түүнийг арилжааны банкууд худалдаж авсан.
-100 тэрбум төгрөгтэй тэнцэх Засгийн газрын бонд гаргаснаас 10 тэрбумыг нь арилжаалсан гэж сонссон. Түүнийг нь арилжааны банкууд авсан юм уу?
-Тэгсэн. 15-16 хувийн өгөөжтэй гаргасан. Үүнийг бас зохимжгүй, эдийн засагтаа эерэг өгөөжгүй зүйл болсон гэж мэргэжилтний хувьд бодож байгаа. Засгийн газар нь банкны салбартайгаа, хувийн хэвшлийнхэнтэйгээ өрсөлдөхийг яавч эдийн засгийн эрүүл орчин, зөв шийдвэр гэхгүй. Төсвийн алдагдал, урсгал зардлаа санхүүжүүлэхийн тулд банкуудад байгаа хадгаламжтай өрсөлдөж байна шүү дээ. Энэ нь хувийн хэвшлийнхнийг улам л боомилно.
-Хөрөнгийн биржийн зүгээс Засгийн газрын бондыг хаана ч байхгүй өгөөжтэй, эрсдэлгүй гэж тайлбарлаж байгаа шүү дээ. Таныхаар яагаад зохимжгүй гэж?
-Хаана ч байхгүй өндөр өгөөжтэй гаргасан гэдэг нь үнэн. Гэхдээ бахархах зүйл биш. Харин ч аюулын дохио. Засгийн газар нь өндөр үнэтэй хүү амалж хувийн хэвшилтэй уралдаж зах зээлээсээ мөнгө зээлж байна гэсэн үг шүү дээ. Засгийн газар бонд гаргах нь ердийн үзэгдэл. Гэхдээ Засгийн газрын бонд хамгийн бага хүүтэй байх ёстой. Учир нь, Засгийн газрын бондыг хамгийн найдвартай, итгэлтэй санхүүгийн хэрэгсэл гэж үздэг нийтлэг жишиг дэлхийд тогтсон. Тиймээс хамгийн бага зардлаар зах зээлээс мөнгө зээлэх бүрэн боломжтой байдаг. Гэтэл бага зардлаар зээлэхгүй хамгийн өндөр зардлаар зээлж байгаа нь Монгол Улсын төсөв ямар хүнд байдалд орсныг харуулж байгаа маш том дохио. Тэгэхээр бахархах зүйл огт биш байгаа биз дээ.
-Гэтэл дотооддоо бонд гаргаж мөнгө зээлэхээс өөр арга Засгийн газарт одоохондоо байхгүй байгаа юм биш үү. Гаднаас мөнгө олох боломж Засгийн газарт байна уу?
-Мэдээж боломж хязгааргүй байгаа. Хамгийн гол нь шийдвэр гаргагчид гаргасан шийдвэрээ тогтвортой мөрддөг олон улсын нийтлэг жишгийг дагаж чадвал мөнгө дэлхий даяар хаа сайгүй байгаа. Итгэл даах чадвартай шийдвэр гаргах ёстой. Тэгж байж гаднаас мөнгө орж ирнэ. Монгол Улсын өөрийнх нь өгөгдөл асар том бололцоог агуулдаг. Гэтэл бид байгаа бодит оломжоо ашиглаж чадахгүй, дотроо хоорондоо үзэлцсэн “тамын тогооны үлгэр”-ээ л үргэлжлүүлсээр байна.
-Улстөржилт, суудал хуваалт одоо бага зэрэг намжиж байх шиг байна?
-Намжаасай гэж бодож байна. Намжихгүй бол улс орон ангал руу унахад их ойрхон ирээд байна.
-МАН засагт хамтарсан нь эдийн засаг болон хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгч чадах болов уу. Учир нь, Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэхэд Оюутолгойн хөрөнгө оруулагчдын хувьцаа өсч байсан шүү дээ?
-Хамтарч ямар бодлого баримтлах вэ гэдгээс л хамаарна. Улс орныг хөгжүүлэхийн төлөө санаа нэгдэж нийтлэг эрх ашгаа хамгаалахаар хамтарч ажиллах болсон сайн хэрэг. Хоёр тийшээ хараад сууссанаас хамаагүй илүү. Харин цаашид ямар бодлого, ямар бодит алхам хийх хөтөлбөр чухал байна. Хөтөлбөр нь одоогоор тодорхойгүй байна даа. Хамтраад юу хийх гэж байгаагаа Засгийн газар ч, яах гэж, юу хийх гэж засагт хамтарснаа МАН ч зарлаагүй байна л даа.
-Эдийн засгийн төлөвийг урьдчилан харах толь нь улсын нэгдсэн төсөв гэж ярьдаг. Ирэх оны төсвийг бүсээ чангалсан, зардлаа танасан гэж тодотгож байгаа ч орлого, зарлагын хэмжээг энэ оныхоос 17 хувиар өсгөж баталсан. Та ирэх оныг төсөв дээр ямар анализ хийж байгаа вэ?
-Өмнөх жилүүдэд төсвийн зарлагаа байнга өсгөж төлөвлөж байсан. Харин ирэх онд анх удаа бууруулсан. Энэ нь эдийн засгийн өсөлт саарч байгааг төсөвт хүлээн зөвшөөрсөн хэрэг. Энэ оны эхний арваннэгэн сарын урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн орлого 18 хувийн тасралтай явж байна. Үлдэж буй нэг сар хүрэхгүй хугацаанд энэ хандлага хадгалагдана. Өөрөөр хэлбэл, оны эцэст төсвийн төлөвлөсөн орлого 20 орчим хувиар тасрана гэсэн үг. Ирэх онд эдийн засгийн өсөлт улам саарах учраас төсвийн зарлагыг өсгөж төлөвлөх ямар ч үндэслэл байхгүй болж байна. Тиймээс төсвийн орлогоо танахаас өөр арга зам байхгүй. Өнөөдрийн байдлаар төсвийн зардал ДНБ-д 35-40 гэсэн маш өндөр хувь эзэлж байна. Төсвийн зардал өсч байгаа нь хувийн хэвшлийг хөгжүүлэхэд том саад болдог. Төрөөс бизнесийн үйл ажиллагаанд оролцож байгаа хамгийн том хэлбэр. Төсвөөс хамааралтай бизнес эдийн засагт давамгайлж буй үед төсвийн мөнгөөр бизнес хийх эрхийг хэдхэн том компани, эсвэл мэдээлэлд ойрхон байгаа хэсэг нь олж авдаг. Гэтэл бор зүрхээрээ ажиллаж байгаа жижиг дунд үйлдвэрлэгчид тендерт оролцож чадахгүй арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авах замаар үйл ажиллагаагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхнээ дотор нь ялгаварлаж, хоёр өөрөөр харилцдаг нөхцөл байдал бий болсон. Төсвөөс хувийн хэвшлийнхний бизнесийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд шууд оролцож байгаа нь зах зээл дээр харилцан адилгүй, тэнцвэргүй байдал үүсгэж, өрсөлдөөнийг шударга бус болгодог гажуудал үүсгэж байна. Төрөөс хувийн хэвшлийг дэмжихдээ хөрөнгө оруулалтын урт хугацааны зээл олгох замаар дэмжвэлл олон улсын нийтлэг жишигт нийцнэ.
-Төсвийн орлого зарлагыг энэ оныхоос өсгөж баталсан учраас Төв банкны зүгээс мөнгөний бодлогоо чангатгахаас өөр аргагүй гэж байна. Тийм учраас бодлогын хүүгээ өсгөх байх. Ингэснээр иргэдийн арилжааны банкнаас авах зээлийн хүү ч дагаж өснө гэсэн. Ер нь төсөв, мөнгөний бодлогын уялдааг зөвхөн бодлогын хүүгээр зохицуулдаг энэ аргаа өөрчлөх болоогүй юу, өөр арга байхгүй юу?
-Төсөв томорч, эдийн засагт эзлэх хувь хэмжээ нь өсч, төсвийн алдагдал нэмэгдэж байгаа байдал зах зээлд шилжснээс хойшхи 25 жил үргэлжилж байна. Зах зээлд шилжихээс өмнө төсвийн алдагдлыг ЗХУ-ын тусламжаар нөхдөг байсан. Одоо ялгаа нь төсвийн алдагдлыг гадаад дотоодын бондын зээлээр нөхөөд явж байна. Төсөв томорч алдагдал нь нэмэгдэхээр мөнгөний бодлогоороо зохицуулж бодлогын хүүг нэмдэг арга нь эцсийн дүндээ хувийн хэвшил, дотоодын үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэхэд хамгийн том саад болж байгаа. Учир нь, төсвөөс санхүүжиж байгаа төр, засгийн, яам тамгийн газар, агентлаг, нийтийн үйлчилгээний байгууллага, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цэрэг, цагдаа, төвсийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа ажил үйлчилгээ энэ бүгд нь тэргүүн эгнээнд зогсч, харин жинхэнэ баялаг үйлдвэрлэдэг хувийн хэвшлийнхэн гадуурхагдаж, мөнгөний хязгаарлалтад ордог. Бодлогын хүүг өсгөсний хор уршиг ийм байдлаар илэрдэг. Улсын болон хувийн хэвшлийнхэн байгаа багахан мөнгөө цалин болгож, эргээд цалин нь хоол хүнс болдог. Гэтэл хоол хүнсээ ч, шатахуунаа ч урд, хойд хөршөөсөө авдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс өөрийн олсон багахан орлогоо хоёр хөршийнхөө эдийн засгийг тэтгэхэд зориулсаар ирсэн. Тиймээс л манай улсын хөгжил дорвитой урагшлахгүй байна. Зүй нь улсын төсөв, алдагдлаа бага байлгаж мөнгөний бодлогын хүүгээ бууруулвал зээлийн хүү буурч дотоодын үйлдвэрлэл үйлчилгээ хөгжинө.
-Засгийн газар бүрдсэний дараа улсын төсөвт тодотгол хийнэ гэж ярьж байгаа. Юунд дээр анхаарч тодотгох шаардлага гэж үзэж байна вэ?
-Засгийн нүсэр бүтцийг цомхотгож багасгах хэрэгтэй. Үр ашиггүй, давхардсан олон яам, тамгын газарын агентлаг, хяналтын байгууллагууд байна. Монгол Улсын иргэний хэрэгцээг хангасан, эрэлт хэрэгцээнд нийцсэн төр засгийн үйлчилгээ л байна уу гэхээс бусдад саад тотгор болсон, үргүй зардал гаргасан ийм бүтэц байх шаардлагагүй. Үүнийг зоригтой халж өөрчлөх ёстой. Төсвийн багахан орлогодоо таарсан засгийн бүтэцтэй ажилладаг болох хэрэгтэй. Тийм цаг нь болсон. Олсон, олохдоо таарсан бүтцээр төрийн ажлыг хийдэг болохгүй хэрэгтэй. Олохоосоо хэд дахин ихийг зардаг төрийн данхар бүтэц одоо, ялангуяа эдийн засгийн хүндрэлийн энэ үед хэрэггүй.
-Ерөнхий сайд өнөөгийн эдийн засгийн хүндрэлээс гаргах богино, дунд болон урт хугацаанд хийх ажлын жагсаалтыг гаргасан. Жишээ нь, энэ сард багтаан ОХУ-тай рублийн своп хэлцэл байгуулж, Оростой хийх гадаад худалдааг рублиэр хийдэг болно гэж үзэж байгаа. Хэрвээ ийм нөхцөл бүрдвэл нийт эдийн засагт ямар өөрчлөлт авчрах бол?
-Своп хэлцэл нь санхүүгийн салбарын эрсдэл, Засгийн газрын төлбөрийн чадварын хүндрэлийг нэг хэсэгтээ намжаах арга хэрэгсэл мөн л дөө. Гэхдээ эрсдэл, өвчний суурь шалгааныг эдгээж чадахгүй. Рублиэр тооцож шатахуун авахын оронд бараа, бүтээгдэхүүн өгөх ёстой. Эсвэл төгрөг. Өөрөөр хэлбэл, хүнээс юм авсныхаа хариуд буцаагаад юм өгөх зарчим үйлчилнэ. Тэгэхээр өгөх зүйлээ бод. Өгөх юмаа үйлдвэрлэх шаардлагатай. Эсвэл валютын орлогоо нэмэгдүүлж түүгээрээ төлбөр тооцоогоо хийх ёстой. Өнөөдөр своп хэлцэл хийж төлбөр тооцоогоо хийж байгаа юмшиг хэрнээ хэдэн жилийн дараа төлөх өр л нэмэгдэж байна гэсэн үг. Тэгэхээр өрөө эргэж төлж чадах чадвартай эдийн засгаа маш түргэн босгох арга хэмжээг хамтарч авах ёстой.
- Оростой нэлээд нааштайгаар асуудлууд шийдэгдэж байна. Өмнө нь ярьж байсан гэрээ хэлэлцээр амьдрал дээр хэрэгжиж байна. Өнгөрсөн сараас эхлэн харилцан визгүй зорчдог болсон нь сайн зүйл биз дээ?
-Тийм ээ. Мэдээж нааштай зүйлүүд бий. Визгүй зорчдог болсноор Монголын зах зээл бага ч гэсэн тэлэх боломжтой болж байна. ОХУ-аас жуулчид орж ирж байгаа нь Монгол Улс бүтээгдэхүүнээ зарах, борлуулах бололцоо бий болж байна гээд маш олон боломж нээгдэж байна. Үйлдвэрлэл өснө. Энэ нь нөгөө Үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлтөд эергээр нөлөөлнө.
-Оюутолгой, Тавантолгой төслийг эдийн засгаа аврах хоёр толгой гэж зарим хүн ярих юм. Шийдлийн Засгийн газар эдгээр төсөл дээр анхаарч ажиллана гэдгээ хэлсэн ч хөрөнгө оруулагчид нааштай биш байх шиг байна. Ер нь хөрөнгө оруулалт татах боломж байна уу?
-Дахиад хэлэхэд боломж хязгааргүй. Гол нь цаг хугацаа алдахгүй байх ёстой. Дэлхийн зах зээл дээр хөрөнгө мөнгө далай шиг их байна. Энэ их хөрөнгийг өөрийн улс руугаа оруулахын тулд дэлхийн даяар 200 улс өрсөлдөж байна шүү дээ. Энэ өрсөлдөөнд Монгол Улс бусдаас илүү найдвартай нөхцөл амалж, тохирсон хэлсэндээ байхгүй бол хөрөнгө оруулалт татаж чадахгүй. Хоёрт, Тавантолгой, Оюутолгойг шидэт дэвүүр шиг бодож, бусад салбар, төсөл хөтөлбөрөө мартдаг. Энэ хоёр төсөл чухал боловч бусдыгаа мартаж болохгүй. Учир нь манай улсын амьдрал зөвхөн энэ хоёр төсөл дээр тогтохгүй. Амьдрал хамаагүй баялаг. Тиймээс бусад салбараа хөгжүүлж, хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
-Эерэгээр харж үзье л дээ. Шийдлийн Засгийн газар бодлогоо зөв тодорхойлж, өмнөх ажлаа улстөржилгүйгээр шуурхай хийгээд явбал өнөөгийн эдийн засгийн хүндрэлээс гарч, иргэд нь цалингаараа амьдрах боломжтой юу?
-Ер нь манай улс дэлхий дээр байгаа цөөн хүн амтай жижиг орны нэг гэж их ярьдаг. Гэтэл дэлхий дээр манайхаас ч цөөн хүн амтай орон олон байна. Тэр орнуудын эдийн засаг манайхаас тав, 10 дахин том. Учир нь жижиг улс үндэснүүдийн бодлого нь нэгдмэл байж чаддаг. Олон намтай ч нийтлэг эрх ашгаа хамгаалахдаа нэг хүн шиг зогсч чаддаг бодлого явуулдаг. Тэгэхээр манай улсын шийдвэр гаргагчид ч нэгдмэл бодлого явуулах хууль эрх зүйн орчноо бий болгох хэрэгтэй байна. Өнөөгийн хууль эрх зүйн орчин, улс төр болон шийдвэр гаргаж байгаа бүтэц нь тогтворгүй байдлыг бий болгох үндэс нь болоод байна уу гэж харж байгаа. Шийдвэр тогтворгүй байх эдийн засгийг хөгжүүлэх орчин тогтворгүй байх нөхцөлийг нь бүрдүүлсэн хууль эрх зүй, улс төрийн тогтолцоо байна. Үүнийг өөрчилж, гаргасан шийдвэртэй үнэнч явж чадвал Монгол Улс богино хугацаанд өндөр хөгжилтэй орон болж чадна.
20:15 |
Изменить сообщение
2015-01-26
БНСУ-ыг 24 настайдаа зорьж, нэг өрөө ч болтугай байртай болохын тулд хоолтой хоолгүй, нойртой, нойргүй хонон ажиллаж явсан залуу ирээдүйд өөрийгөө Монголдоо үнэлэгдсэн барилгын компанитай болж, хэдэн мянган айлд аз жаргал, амар амгаланг бэлэглэх тохилог, тухтай, аюулгүй бүрэн цутгамал орон сууцыг хорооллоор нь барьж, бүтээнэ чинээ төсөөлөөгүй гэдэг. Таньж, мэдэх нэг ч хүнгүй, хийж чадах ажил гэхээр юмгүй харийн орныг зорьсон тэрбээр найман жил гаруй хугацаанд хүний нутагт ажилласан бөгөөд сүүлийн долоон жилд нь Солонгост бүрэн цутгамал орон сууцны хорооллуудыг дагнан барьжээ. Тэрбээр өдгөө “Бүрэн цутгамал” компанийн гүйцэтгэх захирал, Монголын бүтээн байгуулалт, барилга хөгжлийн корпорацийг байгуулалцаад байгаа юм. Түүнтэй уулзаж, өнөөдрийн амжилтад хүрэхийн тулд хэрхэн хөдөлмөрлөж ирсэн талаар нь яриа өрнүүллээ.
-Танай компанийг нийслэлд сүндэрлэж буй томоохон хотхонууд хийгээд тансаг зэрэглэлийн гэх амины орон сууц барьснаар нь хүрээнийхэн чинь андахгүй. Харин уг компанийг үүсгэн байгуулсан Батдэлгэр гэдэг хүн хэн бэ, өнөөдрийн амжилтад хүрэхийн тулд хэрхэн хөдөлмөрлөв гэдгийг мэдэх хүн цөөн байх. Тиймээс өөрийгөө танилцуулахаас яриагаа эхлэх үү?
-Би Л.Бадгар, Н.Лхам-Юндэн гэх хоёр хүний ес дэх хүү, эхээс арвуулаа. Миний аав, ээж насаараа цэргийн албанд зүтгэсэн хүмүүс. Бага сургуулиа 33, дундыг 58, ахлахаа 35 дугаар сургуулийг 1990 онд төгссөн. Тухайн үед МУИС-ийн Эдийн засгийн сургуульд элсэхээр шалгалт өгсөн ч ороогүй. Шалтгаан нь миний нэг эгч Москвад, нөгөө эгч Холбооны техникумд сурч байсан. Тэдний сургалтын төлбөр дээр би нэмэгдэхээр аав, ээжид хэцүү байх гэж бодоод сургуульд оролгүй ажил хийж, мөнгө ольё гэж шийдсэн хэрэг. Тэгээд ажил хайж эхэлсэн. Анхны ажил маань зам арчилгааны ажил байлаа. УБТЗ-ын автобаазын урдуурх засмал, хуучин 22 дугаар бааз гэж байсан түүний авто зогсоол гэх мэт зам, зогсоолыг барьсан. Үүний дараа цөөнгүй ажил хийж байгаад миний том ах Батсүх “Номин 5624” хувиараа эрхлэх аж ахуй байгуулж, түүнийхээ гүйцэтгэх захирлаар намайг томилсон. Тухайн үед би дөнгөж 18 настай байсан. Манай компани Азийн биржид суудалтай болж, 1993 оныг хүртэл брокерийн худалдаа хийсэн. 1993-1994 онд би Хилийн цэргийн 101 дүгээр ангид алба хаасан. Халагдаж ирээд 1994-1998 онд “Ундрам-5” хими цэвэрлэгээний газарт машинчаар ажилласан. Тэгээд 1998-1999 онд ТЭЦ-III ойролцоо нэг вагончиг түрээслээд, хуушуурын гуанз ажиллуулсан. Ингэж байхдаа нэг өдөр найз Ядмаатайгаа Солонгос гарч ажиллавал гайгүй мөнгө хийж, орон сууцтай болох боломжтой тухай ярилцсан. Тэгээд хоёулаа виз мэдүүлсэн. Удалгүй миний виз гарчихсан. Тэгээд 1999 оны гуравдугаар сарын 9-нд БНСУ руу ниссэн. Тухайн үед хэл мэдэхгүй, таних хүнгүй хүн харь орон руу орон сууцтай болох зорилготой явж байлаа. Онгоцонд ортол Алтанхуяг гээд таньдаг ах Солонгос явж таарсан. Алтанхуяг ах Солонгост нэлээд хэдэн жил ажиллачихсан байсан болохоор би “Та л намайг ажилд оруулж өг” гэсэн. Ингээд түших хүнтэй болж байгаа юм.
-Таныг ямар ажилд оруулж өгсөн бэ?
-Солонгост очсоноос долоо хоногийн дараа цэцэг чимэглэдэг уут, чимэглэлийн утасны үйлдвэрт ажилд орсон. Тэр ажил маань ажилчдын байртай ч хоолгүй байсан. Сарын 600 мянган вон буюу тухайн үед 500 ам.долларын цалинтайгаар ажилд орсон л доо. Монголоос очихдоо би 95 кг жинтэй байсан бол Солонгост сар ажиллаад 18 кг турсан. Тэгээд энэ үйлдвэрээс гарч, ядаж өдрийн хоолтой газар ажилд орьё гэж шийдсэн. Түүнээс хойш жилийн дотор 4-5 ажил сольсон. Тухайн үед Солонгост эдийн засгийн хямрал болчихсон байсан учраас ажлын байрны хомсдол гаднынханд битгий хэл солонгосчууддаа ч хомс байсан. Ингэж яваад машины прессийн үйлдвэрт ажилд орсон. Үндсэн цалин багатай ч илүү цагаар ажиллавал 1000 гаруй долларын цалин авч болохоор байсан. Энэ нь Солонгост очсоноос хойших хамгийн өндөр цалинтай газар байв.
-Хэл мэдэхгүйгээс гадна тэнд ажиллахын хүнд хэцүү нь юу байв?
-Манай үйлдвэр хоёр ээлжтэй, тэр нь бүгд монголчууд байсан юм. Хэдийгээр бид сард 1100 гаруй ам.долларын цалинтай ч өдрийн 16-17 цаг ажилладаг байсан болохоор түүнээсээ илүү цалин авахыг л бодож байгаа юм. Тэгээд хоорондоо үгсэж, цалингаа нэмүүлэхээр ажил хаясан. Тэгтэл монгол захирал биднийг ажил хаялаа гэхтэй зэрэгцэн “Бүгдийг чинь ажлаас халлаа” гээд гаднаас хөлсний солонгос ажилчид авчран ажлаа хийлгэж эхэлсэн. Биднийг ажилчдын байрнаас хөөхгүй хэрнээ ажлаа үргэлжлүүлээд байсан. Хөлсний ажилчид нь гологдол их гаргаж, ажил нь бараг урагшлахгүй байсан ч захирал биднийг ажлаа хий гэж огт хэлээгүй. Өдөр өнгөрөхийн хэрээр монголчууд нэг нэгээрээ монгол захиралтай очиж уулзаад, ажилдаа эргэж орцгоосон. Тэгээд гарын таван хуруунд хүрэхгүй тооны хүн ажлаа хийхгүй үлдсэний нэг нь би. Нэгэнт шаардлага тавиад, түүнийг нь хүлээж аваагүй учраас би ажлаасаа гарсан л даа. Гэхдээ тэр хүнээс би өөрөө зориглоод, ямар нэг юм бүтээе гэвэл хэний ч дарамтад орохгүйгээр, хэнээс ч хараат бусаар ажлаа үргэлжүүлж, хүнээр юм хэрхэн хийлгэдгийг харсан. Удирдагч хүн тэр бүр буулт хийгээд байж болохгүйн зэрэгцээ ямар үед буулт хийх вэ, алинд нь хийж болохгүй вэ гэдгийг суралцсан гэж болно. Ер нь Солонгост тухайн үед ажилаж байсан хүмүүст хэлний бэрхшээлээс гадна ажил олдохгүйн зовлон их байсан.
-Дараагийн ажлаа хэрхэн олов?
-Ингээд явж байтал Цоожоо гээд танилтайгаа таарч, барилгын ажилд баг болж хамт орсон. Энэ нь өнөөдрийн миний ажил, амьдралын эх болсон. 2000 оны зургадугаар сарын 3-нд барилга угсралтын компанид ажилд орж, Юү Тэ Гүн буюу бидний нэрлэдгээр Янагийн удирдлага дор ажиллаж эхэлсэн. Энэ хүнтэй би долоон жил хамт ажилласан. Энэ үйлдвэрт намайг ажилд орохоор очиход надаас гадна нэг монгол буюу Хишигдэлгэр маань байсан. Харин биднийг ажиллаж эхэлснээс хойш монголчууд эрс нэмэгдэж, бараг 80 гаруй монгол ажилласан байдаг.
Янаг гэж нэрлэдгийн учир нь тэр хүн монгол, солонгос ажилчдаа ялгаж харилцана. Үүрийн 04:00 цагт монголчуудыг хашгичиж, загнаж сэрээнэ. Энэ дуугаар нь нөгөө өрөөнд унтаж байсан солнгосчууд сэрдэг. Солонгосчууддаа юм хэлж чадахгүй. Харин монголчуудыг тэг, ингэ гээд огт зүгээр суулгадаггүй, харааж, зүхдэг хүн байсан юм. Тийм болохоор нь монголчууд түүнийг Янаг гэж нэрлэдэг байсан. Гэхдээ түүний хүчинд би цаг наргүй ажиллаж, хүссэн цалингаа ч авч, ачаалал даах чадвартай болсон. Өнөөдрийн амжилт, ололт маань тэр үеийн хичээл зүтгэлтэй минь салшгүй холбоотой гэж боддог.
-Та яг ямар ажил хийдэг байв. Өнөөдрийн бүрэн цутгамал орон сууц барих ажлын гараагаа эндээс суралцав уу?
-Эхэндээ надаар бэлтгэл ажил хийлгэдэг байсан. Би хэв хашмал, өрлөг, мужааны арга техник сурах гээд ажлаа гялалзуулчихаад дээд давхар руу гараад ирэхээр Янаг надад өөр ажил ногдуулаад буулгачихдаг байсан. Би өөрийнхөө ажлын хажуугаар солонгос ажилчдаас нь гуйж байгаад хэв хашмал, мужааны зэрэг ажлыг бага багаар хийж, сурч эхэлсэн. Хэл сайн мэдэхгүй учраас дохио зангаагаар л гуйж байгаа юм. Ажлаас нь хөнгөлөлцөж байгаа болохоор солонгосчууд ч хийх юмыг маань дуртай зааж байсан. Сар гаруйн дараа миний хийсэн ажил аяндаа танигдаж, чанартай, сайн хийгээд ирсэн болохоор намайг жижиг сажиг ажлаас чөлөөлж, хүлээн зөвшөөрсөн. Удалгүй бид нэг айл ч юмуу, нэг давхрыг өөрсдөө хариуцаж хийдэг болсон. Тэндээс би нөхөрлөл, хүнтэй эвтэй байх, эвийг нь олж ажиллах, олонтой байх гээд амьдралын чухал, хэрэгтэй бүгдийг таньсан, ойлгосон.
-Монголд ирээд барилга барина л гэж төлөвлөж байсан уу?
-Ирэхээсээ өмнө Монголд очоод юу хийх вэ, яах вэ гэдгээ судалсан л даа. Тэгээд ирснийхээ дараа өөрийн хураасан мөнгөн дээр Ирланд, Японд ажиллаж амьдарч байсан хоёр эгчээсээ санхүүгийн туслалцаа аваад хоёр чингэлэг дүүрэн бүрэн цутгамал барилгад хэрэглэх бүх хэрэгсэл, материал оруулж ирсэн. Өмнө нь Солонгост хамт ажиллаж байсан Энхээ ахтай Солонгост байхдаа холбогдож, барилгын ажил судалж байгаач гэж гуйсан байсан юм. Энхээ ахын маань найз “Дельта” констракшны захирал Эрдэнэбат ах бүрэн цутгамал барилга барих ажил авч таарсан. Үүнийг сонсоод би ч яаравчилсан хэрэг. Тэр үед Эрдэнбат ах MSC-ийн ундааны үйлдвэрийн урд байрлах “Тивийн парк” буюу 16 давхар бүрэн цутгамал хоёр барилгын ажлыг эхлүүлсэн байсан. Тэгээд бид “Хамтарч ажилламаар байна, бүрэн цутгамалын чиглэлээр цөөнгүй жил ажиллаж байгаад ирлээ” гэхэд Эрдэнэбат ах “Та нар багаа бүрдүүл. Долоо хоног харъя” гэсэн. Тэгээд би өөрийн болон эхнэрийнхээ ах дүү, хамаатан садан, найзууд, Солонгост хамт ажиллаж байсан найзууд, Өвөрхангай аймгийн Баруун баян Улаан суман залуус гээд таван газраас 60 орчим хүн цуглуулсан. Хамгийн гоё нь би Солонгост ажиллаж байсан найз Батсайханыгаа хүрээд ир, энд ажиллаад наанаа авдаг цалингаа авах боломж байна гэхэд маргааш нь шууд нисээд ирсэн. Бас Нямсүрэн гээд найз маань араас нь ирж байсан. Ингээд бид ажиллаж эхэлсэн. “Тивийн парк” хотхоны хувьд нэг барилга нь таван давхар хүртлээ явчихсан, нөгөөх нь суурийн цутгалаа хийчихсэн байсан. Гэхдээ бүрэн цутгамал технологийг эзэмшээгүй, мэддэггүй хүмүүс уг барилгыг барих гэж нэлээд удаан ноцолдоод чадаагүй байсан үе юм билээ. Яг тэр үед нь би таарч, ажилласандаа одоо ч баярладаг. Биднийг хүмүүс гайхдаг байсан. Монголчууд тэр барилгыг барьж байна гэж бодоогүй гэж хүмүүс ярьж байсан. Хятад ажилчид ирээд энэ барилгыг ёстой гялалзуулаад дуусгалаа даа гэж байсан гэсэн. Тухайн үед Монголын барилгын салбарыг хятадууд гардан гүйцэтгэж байв. Тэгээд би нэг зорилго тавьсан. Би монгол удирдлага, инженертэй, монгол мэргэжлийн ажилтан, ажилчидтай барилгын компани байгуулж, монголчуудын өөрсдийнх нь барьж, бүтээсэн барилгад монголчууд амьдрах ёстой гэж бодсон.
-“Бүрэн цутгамал” компани байгуулагдсанаас хойш хэчнээн бүтээн байгуулалт, барилга бариад байна вэ?
-“Тивийн парк”-аас эхэлсэн “Бүрэн цутгамал” компанийн ажилчдын бүтээн байгуулалт нэлээд тоотой болоод байна. Тухайлбал, “Кристал таун” буюу 535 айлын намайн блок, 15 давхар орон сууцыг 2008-2012 онд, 2012-2014 онд “Эмералд” хотхоны 16 давхар 12 блок орон сууцны барилгаас гадна “Embusy tower”, “Корео таун”, амины орон сууц, орон нутаг дахь орон сууц зэрэг цөөнгүй бүтээн байгуулалт хийгээд байна. Бид өмнө нь “Дельта” констракшн компанийн туслан гүйцэтгэгчээр ажилладаг байсан бол 2012 оноос “Эмералд” хотхоны хоёрдугаар ээлжийн барилгаас эхлэн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна. Манай компаниас өнгөрсөн хугацаанд “Са Ва Маручи”, “Агар-Арвижих”, “Өсөх-Мөнх гранд” зэрэг 20 гаруй компани, бригад салж, Монгол Улсын бүрэн цутгамал барилгын салбарт ажиллаж байна. Харин “Бүрэн цутгамал” компанийн харьяанд одоогоор Бүрэн цутгамал, хэв хашмалын “Азчин трейд”, дотоод засал, хаалга, цонх, мужааны “Од Амар Баясгалан”, хоёр салбартай супермаркет ажиллаж байна.
-Ажилчдынхаа нийгмийн асуудалд хэрхэн анхаардаг вэ. Энэ тал дээр танай компанийг нэлээд үлгэр жишээ гэж сонссон?
-Ажилчдынхаа нийгмийн асуудалд чамгүй анхаарахыг хичээдэг гэж болно. Компаниа анх байгуулаад байж байтал ажилчид “Хоол, хүнсээ цуглуулах гэсэн юм чөлөө өгөөч, цалингийнхаа тэдэн төгрөгийг урьдчилаад зээлье” гэх явдал их гарч байсан. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид компанийнхаа хажууд супермаркет нээсэн. Ажилчиддаа захын болон бөөний үнээр бараа, бүтээгдэхүүнээ өгөх зарчимтай. Ажилтан өглөө ирээд “Өнөөдөр надад тэдэн кг мах, гурил хэрэгтэй” гээд нягтланд бичүүлнэ. Орой харихдаа түүнийгээ супермаркетаас аваад явдаг болсон. Энэ үйлчилгээ одоо ч үргэлжилж байна. Мөн ажилчдадаа зориулж Долоон буудалд 40 айлын орон сууц барьж байна. Ажилчдын хурим, байрны найр зэрэгт бид машин болон өөр бусад эд материалаар байнга тусалдаг. Одоогоор манай компанийн арав гаруй ажилчин орон сууцтай болсон. Гэхдээ энэ бүгд зөвхөн миний хийсэн ажил биш. Өнөөдөр миний хүсэж, зорьсон бүхнээ биелүүлж, үүнээсээ илүү ихийг төлөвлөж, мөрөөдөж байгаад минь олон хүн нөлөөлснөөс би хэдэн хүнийг онцолмоор байна. Нэгдүгээрт, миний аав. Үүний дараа багын найз Чукагийн маань аав Сэрээнэн, ээж Норжмаа хоёр. Мөн миний том ах Батсүх, дараа нь “Дельта консракшн” компанийн захирлууд болох Эрдэнэбат, Эрдэнэчимэг нар, Тамир найз маань, үүний дээр Солонгост хамт ажиллаж байсан Юү Тэ Гүн. Юү Тэ Гүнээс би бүрэн цутгамал барилгыг хэрхэн барих, яаж хийвэл хурдан шуурхай чанартай хийх вэ гээд бүх арга технологийг сурсан. Дээрх хүмүүсээс гадна миний амжилтын гол хүч, түлхүүр бол гэр бүл минь. Бид одоо гурван сайхан охинтой, гал голомт залгах хүүтэй болсон. Өглөө ажилдаа баяртай, урам зоригтой гарч, орой ирэхдээ хүүхдүүдээ санасан, ажлаасаа таашаал авсан, үйлс нь бүтсэн, авсан цалин нь амьдралд нь хүрэлцдэг сэтгэл хангалуун гэр бүлийг бий болгохын төлөө би ч мөн ажиллаж, хөдөлмөрлөж байна.
- Одоо бид нэг нэг хотхон, цогцолбор барих биш, нэгдэж том бүтээн байгуулалт, олон улсын чанартай төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлье гэж зорьж байна. Энэ үүднээс “Монголын бүтээн байгуулалт, барилга хөгжлийн корпораци” байгуулахаар барилгын 10 компани нэгдэж, тамга, тэмдэгээ оны өмнө гардлаа. Хамгийн наад зах нь V цахилгаан станцыг үндэсний компаниуд барьж байгуулмаар байна шүү дээ. Тиймээс бид нэгдэж, энэ онд нэлээд зүйл хийхээр төлөвлөөд байна. “Бүрэн цутгамал” компанийн хувьд мэдээж үндэсний хэмжээний том бүтээн байгуулалтын эзэн болж, үндэсний олон компанийг салбарлуулан, Монголын өнцөг булан бүрт хамгийн чанартай бүрэн цутгамал барилгуудыг барьж байгуулахад бид гар бие оролцоно. Энэ бол бидний хийх ёстой л ажил. Хамгийн чухал нь монгол хүн эх орныхоо бүтээн байгуулалтын эзэн байх ёстой.
Б.Энхмарт
Эх сурвалж: www.mass.mn
Өнөөдөр нийслэл хотод орон сууцтай болохыг хүсэж байгаа ч урьдчилгаа төлбөрийн хүрэлцээгүйгээс болоод байртай болж чадахгүй байгаа мянга мянган иргэд бий. Тэгвэл тэдэнд зориулагдсан шинэ хөтөлбөр буюу урьдчилгаа төлбөрийн асуудлыг шийдэх хөтөлбөрийг нийслэлээс хэрэгжүүлэх гэж байгаа тухай таатай мэдээ дууллаа. Өөрөөр хэлбэл, зөвхөн“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөтөлбөр”-ийн хүрээнд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр дутагдалтай иргэдэд нийслэл батлан даалт гаргах, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх юм.
Энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбатын ярьсан тайлбарыг хүргэе.
-Орон сууц худалдан авахад иргэдэд хамгийн их дарамт болдог нь 30 хувийн урьдчилгаа байдаг. Тэгвэл үүнийг иргэдэд дарамт болохгүйгээр шийдвэрлэх аргыг олсон гэсэн. Үүнтэй холбоотойгоор Монголын банкны холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Энэ талаар тодруулна уу?
-Өнгөрсөн есдүгээр сарын 11-12-нд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байгаа газруудаар явж ажил байдалтай нь танилцаж байх үед төсөл хэрэгжүүлэгчид нэг л зүйлийг онцлон ярьж байсан. Тэд,дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд хотын захиргаанд биднийг борлуулалтаар нь дэмжээч, төрийн албан хаагчдыг орон сууц худалдан авах чиглэл бариач ээ гэсэн санал тавьсан.Үүний дагуу НИТХ-аас Ажлын хэсэг гаргаж, энэ ажлын хүрээнд ямар хэлбэр, хувилбараар дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан орон сууцнуудыг бодлогоор дэмжих вэ гэдэг санал дүгнэлтийг боловсруулахаар ажилласан.Ингээд энэ ажлын хүрээнд тус ажлын хэсэг маань энэ сарын 12-нд Монголын банкны холбоотой энэ хувилбаруудаа ярьж, тохиролцоонд хүрч санамж бичиг болгон гарын үсэг зурсан юм.
Мөн энэ сарын 17-нд Монголын банкны холбоо, Монголбанк, БОНХЯ, Улаанбаатар хотын захиргаа хамтран өргөн хүрээнд ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан байгаа.
Ер нь бол Улаанбаатар хотын зүгээс урьдчилгаа 30 хувийг нь шийдчих юм бол орон сууцны зээлд хамруулах асуудлыг банкуудын холбоо, банкныхан шийдэх бололцоотой юм гэдэг тохиролцоонд хүрсэн.
-Тэгэхээр урьдчилгаа 30 хувийг хотын зүгээс яг ямар байдлаар шийдвэрлэхээр болов?
-Мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдсөний эцэст нь 30 хувийг нь хотод байгаа эх үүсвэрээс гаргаж, 70 хувийг нь банкинд даатгах шийдвэрт хүрсэн. Ингэвэл 2000 орчим айлын орон сууцны асуудлыг шийдэх боломжтой. Нөгөө талаар төсөл хэрэгжүүлэгчдийн дансанд орох мөнгө нэмэгдэж 40-90 тэрбум төгрөг орох боломж нээгдсэн. Үүнийг банкны холбооныхон дэмжсэн.
Өнөөдөр бидэнд 2014 оны Улаанбаатар хотын орон сууцны сангийн төсөв дээр 13.5 тэрбум төгрөг байна. Энэ мөнгөөр бид өнөөдөр 40 м.кв-тай 270-280 орон сууц худалдаж авна. Ингэснээр манай төсөл хэрэгжүүлэгчдэд уг 13.5 тэрбум төгрөг очих юм байна. Энэ хувь дотроо 90 хувийг нь хот дааж, 10 хувийг нь байр захиалагч даана гээд явах юм бол энэ тоо 800 орон сууц болно. Үүнийг банкныхан эхний ээлжинд авч хэрэгжүүлэх боломжтой хувилбар мөн байна гэж хүлээн зөвшөөрсөн. Ингээд 30 хувиа шийдэх юм бол 70 хувь дээр нь банкныхан мөнгө өгөөд явна. Байгаа хувилбар дээрээ тооцоо хийгээд үзэхээр хот худалдаж авах юм бол төсөл хэрэгжүүлэгч дээр очих байсан 13.5 тэрбум төгрөг л банктай хамтран ажилласнаар 50-90 тэрбум төгрөг болно гэсэн бодит тооцоог Ажлын хэсэг гаргасан.
-Дахин төлөвлөлтийн орон сууцыг худалдан авах, иргэдэд урьдчилгаа төлбөрийн батлан даалт гаргах ажлыг хаанах хариуцах вэ?
-Дахин төлөвлөлтийн орон сууцыг зээлд хамруулах хугацаандаа зээлийн батлан даалтын сангаар хэрэгжүүлнэ. Ингэхийн тулд хувийн хэвшил, банкууд хөрөнгөө нийлүүлсэн Улаанбаатар орон сууцны сан байгуулагдах юм.
-Энэ хөтөлбөр хэрэгжихээр орон сууцны үнэ нэмэгдэх вий гэсэн болгоомж бас байна?
-Бид Буянт-Ухаа-1 хорооллын үнийг жишиг үнэ болгон авч байгаа. Өнөөдөр төсөл хэрэгжүүлэгчид бидэнд 2015 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулж чадна гэсэн байрны дундаж өртгөө нэг м.кв-ын үнийг 1 сая 550 мянгаас-1 сая 600 мянган төгрөг гэж тооцож буйгаа дуулгасан. Үүнд 10 гаруй байгууллагын тооцсон үнэ. Үүнийг удирдлагын зөвлөл, НИТХ-ын тэргүүлэгчид авч хэлэлцэн боломжит үнэ гэдгийг эцэслэн шийдвэрлэнэ.
-Энэ хөтөлбөр зөвхөн гэр хорооллын иргэдэд зориулагдсан уу, эсвэл төрийн албан хаагчдад уу гэдэг асуултууд байна?
-Энэ хөтөлбөр зөвхөн гэр хорооллын иргэд болон төрийн албан хаагчдад зориулагдсан хөтөлбөр биш. Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд баригдсан орон сууцыг борлуулахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажил.
Гэхдээ эхний ээлжинд боломжтой иргэд нь төрийн албан хаагчид байгаа. Улаанбаатар хотын системд байгаа нийт 50 мянга орчим төрийн албан хаагчдын дунд бэлэн эргэлт байна гэж харж байгаа.
-Сүүлийн үед орон сууцны борлуулалт муу байна гэх яриа гарсан байсан. Орон сууцны эрэлт, нийлүүлэлт ямар байгаа вэ?
-Засгийн газрын захиалгаар хийсэн Нийслэлийн орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгааг “Kesemar marketing association”-аас гаргаж өгсөн. Энэ жилийн хувьд 40-50 м.кв-тай орон сууцны борлуулалт сайн байгаа. Учир нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтад орсон 168 айлын орон сууц бүгд борлогдсон. Ингээд үзэхээр ийм хэмжээний орон сууцны эрэлт өндөр борлуулалт сайн байгаа нь харагдаж байлаа.
/Доор харагдаж байгаа "Зээлдэгчид тавигдах шаардлага" гэж байгаа нь эхний ээлжинд дэвшүүлээд буй хувилбар, санал юм/
Орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувиа шийдэх боломжийг олгоно.
2014-12-22 Өнөөдөр нийслэл хотод орон сууцтай болохыг хүсэж байгаа ч урьдчилгаа төлбөрийн хүрэлцээгүйгээс болоод байртай болж чадахгүй байгаа мянга мянган иргэд бий. Тэгвэл тэдэнд зориулагдсан шинэ хөтөлбөр буюу урьдчилгаа төлбөрийн асуудлыг шийдэх хөтөлбөрийг нийслэлээс хэрэгжүүлэх гэж байгаа тухай таатай мэдээ дууллаа. Өөрөөр хэлбэл, зөвхөн“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөтөлбөр”-ийн хүрээнд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр дутагдалтай иргэдэд нийслэл батлан даалт гаргах, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх юм.
Энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбатын ярьсан тайлбарыг хүргэе.
-Орон сууц худалдан авахад иргэдэд хамгийн их дарамт болдог нь 30 хувийн урьдчилгаа байдаг. Тэгвэл үүнийг иргэдэд дарамт болохгүйгээр шийдвэрлэх аргыг олсон гэсэн. Үүнтэй холбоотойгоор Монголын банкны холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Энэ талаар тодруулна уу?
-Өнгөрсөн есдүгээр сарын 11-12-нд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байгаа газруудаар явж ажил байдалтай нь танилцаж байх үед төсөл хэрэгжүүлэгчид нэг л зүйлийг онцлон ярьж байсан. Тэд,дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд хотын захиргаанд биднийг борлуулалтаар нь дэмжээч, төрийн албан хаагчдыг орон сууц худалдан авах чиглэл бариач ээ гэсэн санал тавьсан.Үүний дагуу НИТХ-аас Ажлын хэсэг гаргаж, энэ ажлын хүрээнд ямар хэлбэр, хувилбараар дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан орон сууцнуудыг бодлогоор дэмжих вэ гэдэг санал дүгнэлтийг боловсруулахаар ажилласан.Ингээд энэ ажлын хүрээнд тус ажлын хэсэг маань энэ сарын 12-нд Монголын банкны холбоотой энэ хувилбаруудаа ярьж, тохиролцоонд хүрч санамж бичиг болгон гарын үсэг зурсан юм.
Мөн энэ сарын 17-нд Монголын банкны холбоо, Монголбанк, БОНХЯ, Улаанбаатар хотын захиргаа хамтран өргөн хүрээнд ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан байгаа.
Ер нь бол Улаанбаатар хотын зүгээс урьдчилгаа 30 хувийг нь шийдчих юм бол орон сууцны зээлд хамруулах асуудлыг банкуудын холбоо, банкныхан шийдэх бололцоотой юм гэдэг тохиролцоонд хүрсэн.
-Тэгэхээр урьдчилгаа 30 хувийг хотын зүгээс яг ямар байдлаар шийдвэрлэхээр болов?
-Мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдсөний эцэст нь 30 хувийг нь хотод байгаа эх үүсвэрээс гаргаж, 70 хувийг нь банкинд даатгах шийдвэрт хүрсэн. Ингэвэл 2000 орчим айлын орон сууцны асуудлыг шийдэх боломжтой. Нөгөө талаар төсөл хэрэгжүүлэгчдийн дансанд орох мөнгө нэмэгдэж 40-90 тэрбум төгрөг орох боломж нээгдсэн. Үүнийг банкны холбооныхон дэмжсэн.
Өнөөдөр бидэнд 2014 оны Улаанбаатар хотын орон сууцны сангийн төсөв дээр 13.5 тэрбум төгрөг байна. Энэ мөнгөөр бид өнөөдөр 40 м.кв-тай 270-280 орон сууц худалдаж авна. Ингэснээр манай төсөл хэрэгжүүлэгчдэд уг 13.5 тэрбум төгрөг очих юм байна. Энэ хувь дотроо 90 хувийг нь хот дааж, 10 хувийг нь байр захиалагч даана гээд явах юм бол энэ тоо 800 орон сууц болно. Үүнийг банкныхан эхний ээлжинд авч хэрэгжүүлэх боломжтой хувилбар мөн байна гэж хүлээн зөвшөөрсөн. Ингээд 30 хувиа шийдэх юм бол 70 хувь дээр нь банкныхан мөнгө өгөөд явна. Байгаа хувилбар дээрээ тооцоо хийгээд үзэхээр хот худалдаж авах юм бол төсөл хэрэгжүүлэгч дээр очих байсан 13.5 тэрбум төгрөг л банктай хамтран ажилласнаар 50-90 тэрбум төгрөг болно гэсэн бодит тооцоог Ажлын хэсэг гаргасан.
-Дахин төлөвлөлтийн орон сууцыг худалдан авах, иргэдэд урьдчилгаа төлбөрийн батлан даалт гаргах ажлыг хаанах хариуцах вэ?
-Дахин төлөвлөлтийн орон сууцыг зээлд хамруулах хугацаандаа зээлийн батлан даалтын сангаар хэрэгжүүлнэ. Ингэхийн тулд хувийн хэвшил, банкууд хөрөнгөө нийлүүлсэн Улаанбаатар орон сууцны сан байгуулагдах юм.
-Энэ хөтөлбөр хэрэгжихээр орон сууцны үнэ нэмэгдэх вий гэсэн болгоомж бас байна?
-Бид Буянт-Ухаа-1 хорооллын үнийг жишиг үнэ болгон авч байгаа. Өнөөдөр төсөл хэрэгжүүлэгчид бидэнд 2015 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулж чадна гэсэн байрны дундаж өртгөө нэг м.кв-ын үнийг 1 сая 550 мянгаас-1 сая 600 мянган төгрөг гэж тооцож буйгаа дуулгасан. Үүнд 10 гаруй байгууллагын тооцсон үнэ. Үүнийг удирдлагын зөвлөл, НИТХ-ын тэргүүлэгчид авч хэлэлцэн боломжит үнэ гэдгийг эцэслэн шийдвэрлэнэ.
-Энэ хөтөлбөр зөвхөн гэр хорооллын иргэдэд зориулагдсан уу, эсвэл төрийн албан хаагчдад уу гэдэг асуултууд байна?
-Энэ хөтөлбөр зөвхөн гэр хорооллын иргэд болон төрийн албан хаагчдад зориулагдсан хөтөлбөр биш. Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд баригдсан орон сууцыг борлуулахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажил.
Гэхдээ эхний ээлжинд боломжтой иргэд нь төрийн албан хаагчид байгаа. Улаанбаатар хотын системд байгаа нийт 50 мянга орчим төрийн албан хаагчдын дунд бэлэн эргэлт байна гэж харж байгаа.
-Сүүлийн үед орон сууцны борлуулалт муу байна гэх яриа гарсан байсан. Орон сууцны эрэлт, нийлүүлэлт ямар байгаа вэ?
-Засгийн газрын захиалгаар хийсэн Нийслэлийн орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгааг “Kesemar marketing association”-аас гаргаж өгсөн. Энэ жилийн хувьд 40-50 м.кв-тай орон сууцны борлуулалт сайн байгаа. Учир нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтад орсон 168 айлын орон сууц бүгд борлогдсон. Ингээд үзэхээр ийм хэмжээний орон сууцны эрэлт өндөр борлуулалт сайн байгаа нь харагдаж байлаа.
/Доор харагдаж байгаа "Зээлдэгчид тавигдах шаардлага" гэж байгаа нь эхний ээлжинд дэвшүүлээд буй хувилбар, санал юм/
01:35 |
Изменить сообщение
Д.Болор
Зууны мэдээ.мн
Төв банкнаас эдийн засагт хэрэгжүүлдэг мөнгөний бодлого нь өөрөө шууд ажлын байр нэмэгдүүлэхгүй, шууд хөрөнгө оруулалт болж үйлдвэрлэлийг сэргээхгүй.
Гэвч төр нь Төв банкаа захирдаг улс орнуудад үйлдвэрлэл хөгжих, ажлын байр нэмэгдэх суурь нөхцлийг нь бүрдүүлэгч анхдагч хүчин зүйл буюу эдийн засгийг хөгжүүлэх үндсэн хөшүүрэг, суурь нь болдог.
Сүүлийн жилүүдэд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тогтворгүй байдал, байнгын өндөр инфляц, шатахууны үнийн өсөлт зэрэг Монголын эдийн засаг, бизнесийн салбар, цаашлаад ард иргэдийн амьдрал ахуйд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүдийг Монголбанкнаас хэрэгжүүлж буй алдаатай мөнгөний бодлоготой холбон тайлбарлах, шүүмжлэх нь ихэссээр байна. Гэхдээ тэдгээр шүүмжлэл нь яг юу нь ямар алдаатай, юу нь яаж сөрөг нөлөө үзүүлээд байгаагийн нарийн учир шалтгааныг тайлбарласан гаргалгаанд төдийлөн үндэслээгүй, ерөнхий л хэлбэртэй өнөөдрийг хүрч ирлээ. Бодлогын хүүгийн тухай ч багагүй яригддаг боловч энэ нь яг юу юм, юунд яаж нөлөөлдөг юм гэдгийг бас л үндэслэлтэй тайлбарлаж чаддаггүй.
Төвбанкны бодлогын хүү нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх суурь арга хэрэгсэл. Банкуудын зээлийн хүүгийн түвшин ба зээлийн бодлогод нөлөөлөх замаар эдийн засаг дахь мөнгөний эрэлт нийлүүлэлтийг зохицуулж байдаг үндсэн хүчин зүйлүүдийн нэг нь энэ юм. Чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжин хөгжих гэж тэмүүлэн будилж, мунгинаж буй манай улсын хувьд үйлдвэрлэл, бизнесийн салбарын хөгжил, эдийн засгийн өнөөгийн ба ирээдүйн өсөлтийг дагасан эрэлтийг хангах зөв мөнгөний нийлүүлэлтийг хийх нь хамгийн амин чухал бодлого байх ёстой. Гэтэл Монголбанк мөнгө хумих монетарист хатуу бодлогоо “тууштай” явуулж, эдийн засгийг дэмжих биш, царцаах үйл ажиллагааг хэрэгжүүлсээр байна. Ялангуяа 2008 оны сүүлийн хагаст дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал эхэлсэн үеэс мөнгөний бодлогыг улам хатууруулж, бодлогын хүүг дэлхийн аль ч улсад байхгүй, Геннисийн номонд ч орохоор өндөр түвшин (10 хувиас даваад удаж байна) -д хүргэж, улам бүр нэмэгдүүлсээр ирлээ. Үүндээ “Инфляц өндөр байгаа учраас Төвбанкны бодлогын хүүг бууруулж болохгүй” гэсэн баталгаа, нотолгоо, тайлбаргүй ганцхан шалтаг (шалтгаан биш) -ийг үндэслэл болгодог.
Мөнгө, санхүүгийн эх үүсвэр хангалттай хүрэлцээтэй, бүр эрэлтээсээ давсан нийлүүлэлттэй улс орнуудад бодлогын хүүгийн түвшинг 0,25-1,0 хувиас хэтрэхгүйгээр тогтоосон байдаг. Санхүүгийн хямралын үед зарим улс оронд бодлогын хүүгээ бүр тэглэсэн туршлага ч бий. Гэтэл Монголбанкнаас манайх шиг байнгын өндөр инфляцтай, байнгын мөнгөний хомсдолтой эдийн засагт бодлогын хүүг бууруулах болон мөнгөний бодлогын бусад арга хэрэгслийг ашиглан мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэн үйлдвэрлэл, бизнесийн салбарыг дэмжих бодлого хэрэгжүүлэх ёстой. Гэтэл дан ганц Засгийн газрын төсвийн бодлогод бурууг тохон төр засаг, түмэн олныхоо эсрэг үйл хийсээр байгаа нь Монголбанкны бодлогын үйл ажиллагааг зайлшгүй анхааралдаа авч, хянаж зохицуулах шаардлагыг бий болгож байна.
Монголбанкнаас хэрэгжүүлж буй мөнгөний бодлогын алдаатай, буруу тал, эдийн засаг ба нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөө, тэдгээрийг хэрхэн засч сайжруулах, Төвбанкийг тогтолцооных нь хувьд хэрхэн зөв хэлбэрт оруулах талаар өөрийн санал бодол, үндэслэлүүдийг өмнөх цуврал нийтлэлүүдээрээ хангалттай гаргаж тавьсан учраас энэ удаа зөвхөн бодлогын хүүгийн тухай дэлгэрүүлэн авч тайлбарлая.
БОДЛОГЫН ХҮҮ ГЭЖ ЮУ ВЭ?
Зүй нь бол бодлогын хүү нь банк, санхүүгийн зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийн суурь хүү байдаг. Өөрөөр хэлбэл, аливаа улсын Төвбанкнаас банк болон санхүүгийн байгууллагуудад шаардлагатай байгаа мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг санхүүжүүлэхэд олгодог зээлийн хүү юм. Банк, санхүүгийн байгууллагууд түүн дээр суурилан үйлдвэрлэл, бизнесийн салбарт чиглэсэн өөрийн зээлийн бодлого ба хүүг тодорхойлж байдаг. Тиймээс ч “бодлогын хүү” хэмээн нэрлэгддэг нь зүй юм.
Гэтэл манай улсад:
Нэгд, эдийн засагт мөнгө нийлүүлэх биш, харин эсрэгээр мөнгө татах буюу банк, санхүүгийн тогтолцоогоор дамжин эдийн засагт нийлүүлэгдэн эргэлтэнд орж байх ёстой мөнгийг өндөр хүү зарлан Төвбанкны үнэт цаас худалдаж буй нэрэн дор үнэн хэрэгтээ хадгаламж татан төвлөрүүлж, эдийн засгийн суурь болсон үйлдвэрлэл, бизнесийн салбар дахь мөнгөний хомсдолыг улам бүр ихэсгэж байна. Өөрөөр хэлбэл, бодлогын хүү өндөр байх нь банкууд зээл олгохоосоо илүү тэдний хувьд ямар ч эрсдэлгүй “бизнес” болох Төвбанкны үнэт цаасанд түлхүү “хөрөнгө оруулалт” хийх сонирхлыг нэмэгдүүлдэг.
Монголбанк нэг долоо хоног (долоо хоног бүр), 12 долоо хоног (14 хоногт нэг удаа), 28 долоо хоног (сард нэг удаа)-ийн хугацаатай гурван төрлийн үнэт цаасыг арилждаг нь банкуудаас төдий хугацаатай хадгаламж татан төвлөрүүлж буй үйлдэл юм. Арилжааны банкууд өөртөө татан төвлөрүүлсэн мөнгийг эргэлтэд оруулж байдаг бол тэднээс ялгаатай нь Төвбанк тийм үйл ажиллагаа явуулдаггүй. Монголбанкны албан ёсны цахим хуудаст мэдээлсэн тоо баримтаас үзэхэд өнгөрсөн онд Монголбанк 27’323,9 тэрбум төгрөгийн нэг долоо хоногтой үнэт цаас, 1’700,6 тэрбум төгрөгийн 12 долоо хоногтой үнэт цаас, 198.0 тэрбум төгрөгийн 28 долоо хоногтой үнэт цаас тус тус арилжаалсан нь нийт дүнгээр 29’222,5 тэрбум төгрөг болжээ. Энэ дүнг нэгтгэн тооцож үзвэл Монголбанк өнгөрсөн онд дунджаар 700.0 орчим тэрбум төгрөгийг “ажил гүйцэтгүүлж” эргэлтэнд оруулалгүйгээр өөрийн дансанд тогтмол байршуулан “түгжиж” байсан дүн харагдаж байна. Монголбанкны цахим хуудас дахь банкуудын нэгдсэн тайлан тэнцэлд тусгасан дүнгээр оны эцэст Монголбанкны банкуудад эргүүлэн төлөх үнэт цаасны өглөгийн дүн 879,8 тэрбум төгрөгт хүрчээ. Үүн дээр банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг нэмбэл “сейфэнд таг түгжээтэй” байгаа мөнгөний дүн нэг их наядыг давж гарна.
Хоёрт, Төвбанкны үнэт цаас нэрээр татан төвлөрүүлсэн мөнгөндөө “бодлогын өндөр хүү” төлж, Монгол Улсын санхүүгийн нөөц хөрөнгөөс маш их хэмжээний үргүй зардал гаргасаар байна. Дээр дурдсан тоо баримтаас тооцоолон үзэхэд 2011 онд Монголбанк үнэт цаасны хүүгийн төлбөрт ойролцоогоор 120 гаруй тэрбум төгрөг зарцуулсан дүн гарч байна. (Энэ нийтлэлд дурдагдаж байгаа тоон дүнгүүдийг нарийн тооцоолон бодоогүй, ерөнхий дүнг харуулах үүднээс Монголбанкны албан ёсны цахим хуудаст мэдээлэгдсэн Төвбанкны үнэт цаасны арилжааны статистик мэдээлэлд суурилан энгийн дундажлах аргаар хялбаршуулан гаргасан тул бодит дүнгээс зөрүүтэй байж болохыг анхаарна уу.) Өнөөдөр Монголбанкны бодлогын хүү 12,25 хувь байгаа нь зарласан суурь хүү бөгөөд долоо хоногийн хугацаатай үнэт цаасны хүү тогтмол буюу зарлагдсан бодлогын хүүгээр тогтоогддог. Харин 12 ба 28 долоо хоногтой үнэт цаасны арилжаа хүүгээр өрсөлдөх зарчмаар явагддаг тул арилжааны явцад худалдах үнэт цаасны дүн, банкуудын тухайн цаг үе дэх нөөцийн хэмжээ, банкуудаас ирүүлсэн үнэт цаас худалдан авах санал зэргээс хамааран бодит байдал дээр өөрчлөгдөж байдаг. Өнгөрсөн оны мэдээллээс үзэхэд, үнэт цаасны хүү суурь дүнгээсээ багасахаасаа илүү өсч байсан дүр зураг харагдаж байна. Зарласан хүүгээс хамгийн их багасч арилжаалагдсан зөрүү 1,01 хувь байсан бол хамгийн их өссөн зөрүү 4,0 хувь (16,25)-д хүрчээ. Монголбанкны бодлогын ба үнэт цаасны хүү гээд байгаа нь угтаа нэг зүйл бөгөөд эхнийх нь зарласан суурь хүү, хоёр дахь нь “арилжаалагдсан үнэт цаас” буюу “татан төвлөрүүлсэн хадгаламж”-ийн бодит хүү юм. Энд нэг зүйлийг тэмдэглэхэд, үнэт цаас арилжаалах явцад хүүгээр өрсөлдөх нь уг нь хүүг бууруулан өрсөлдөх зарчим байх ёстой атал бодит амьдрал дээр хүүг өсгөх чиглэлд түлхүү явагддаг гаж зүй тогтол ажиглагдаж байгаа нь банкууд илүү ашиг олохын тулд үгсэн хуйвалддаг байх өндөр магадлалтайг харуулж байна. Төвбанкны зарим ажилтан, албан тушаалтны оролцоо ч байхыг үгүйсгэх аргагүй.
Гуравт, бодлогын хүү нь банкуудын зээлийн хүүгийн түвшинд нөлөөлдөг хүчин зүйл учраас түүнийг өндөр тогтоох нь зээлийн хүү буурах нөхцлийг хааж, үйлдвэрлэл, бизнесийн салбарт хийгдэх бага хүүтэй, урт хугацаатай зээл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын дотоод эх үүсвэрийг хомсдуулах үндсэн хүчин зүйл болж удаан хугацаанд хадгалагдсаар байна. Банкууд өндөр хүүтэй Төвбанкны үнэт цаасанд түлхүү мөнгө оруулснаар зээл олгох санхүүгийн эх үүсвэр нь багасахын зэрэгцээ нэгэнт эрэлт нь өндөр байгаа учраас хүүгээ өсгөх сонирхол нь нэмэгддэг. Сүүлийн үед банкууд зээлийн хүүгээ илт өсгөсөн нь үүний тод илрэл. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагч нарт давуу байдлыг бий болгож, Монгол Улсын эдийн засгийн голлох салбарууд, ялангуяа томоохон хөрөнгө оруулалт шаардагддаг уул уурхай, дэд бүтцийн салбарт давамгайлах, хяналтандаа авах, цаашлаад бүрэн эзэгнэх боломжийг бүрдүүлж өгч байна. Зээлийн хүү өсөх нь зээлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг ба үүнийг банкны салбарынхан зээлийн бодлогоо тодорхойлохдоо зайлшгүй анхаардаг. Эрсдэлийн удирдлагын “stop loss” гэдэг аргачлал ч бий. Жишээ нь зээл олгох зээлийн дээд ба доод хүүгийн хязгаарыг дотооддоо тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, дээд хэмжээнээс давсан хүүгээр зээл олговол олох ашиг нэмэгдэх боловч зээлийн эрсдэл өсч, их хэмжээний алдагдал хүлээх магадлал өндөр болно. Харин доод хэмжээнээс буулгавал ашиггүй. Гэтэл зээлийн хүү дээд хязгаарыг давж, зарим банкинд жилийн 30 хувиас ч илүү гарсан нь Монголбанкны буруу бодлогоос гадна гадны давхар нөлөө, харийнхны Монголыг бүхэлд нь эзэгнэх системтэй далд бодлогын нэг хэсэг нь ч байх магадлалтайг харуулж байна. Монголын 14 банк (эрх хүлээн авагч томилогдсон хоёр банкийг оролцуулалгүйгээр)-ны тав нь гадныхны эзэмшил (бусад зарим банкууд дахь гадныхны бага хувьтай оролцоог эс тоцвол)-д байдаг. Үүнээс гурав нь 100 хувийн гадны хөрөнгө оруулалттай. Мэдээж, жижиг зээлийг эс тооцвол, “тэнгэрт тулсан” өндөр хүүтэй зээл авч эрсдэлд орох нэг ч аж ахуйн нэгж, компани байхгүй. Тэгэхээр хүүгээ тийм өндөр хэмжээнд тогтоож байгаа нь банкууд үндсэндээ зээл олголтоо албан бусаар зогсоосон хэрэг. Тэд үүнийгээ албан ёсоор зарлахгүй нь тодорхой.
Нийт зээл олголтын дүн жилээс жилд өсч байна хэмээн Монголбанкны удирдлагууд тоо баримт дурдан түүгээр халхавч болгон бодлогын хүүг өсгөх нь зээл олголтод нөлөөлөхгүй гэсэн тайлбар хийдэг. Зээлийн дүн өсч байгаа нь дангаараа нөхцөл байдлыг бодитоор харуулахгүй. Түүнийг дараах гурван хүчин зүйлтэй зайлшгүй холбон авч үзэж, дүгнэлт хийх шаардлагатай. Үүнд:
Нэгдүгээрт, гадны банк санхүүгийн байгууллагуудаас дотоодын зах зээл буюу аж ахуйн нэгж компаниудад олгож байгаа зээл, хөрөнгө оруулалтын дүнтэй харьцуулах, энэ харьцаа хэрхэн өөрчлөгдөж байгааг дүгнэх.
Хоёрдугаарт, дотоодын зээлийн хүү гадаадын зээлийн хүүтэй өрсөлдөж чадахуйц хэмжээнд буурч чадаж байгаа эсэх. Зээлийн хүүгийн түвшин зээлийн өсөлттэй урвуу хамааралтай учраас зээлийн хүүг бууруулах нь үйлдвэрлэл, бизнесийн салбар дахь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үндсэн хүчин зүйл юм.
Гуравдугаарт, зээл олголтын өсч байгаа дүнг зээлийн эрэлтийн өсөлттэй харьцуулах. Зээлийн өсөлтийн дүн зээлийн эрэлтийн өсөлтөөс давж байгаа тохиолд эерэг, эсрэг тохиолдолд сөрөг үзүүлэлт гэдэг нь ойлгомжтой.
Дөрөвт, бодлогын хүү өндөр байгаа нь зээлийн хүү өндөр байх, өндөр зээлийн хүү нь бараа бүтээгдэхүүний өртөгт нөлөөлөн үнэ өсөх нэг үндсэн шалтгаан болсоор байна. Өөрөөр хэлбэл, бодлогын өндөр хүү нь өөрөө инфляцийн тодорхой хэсгийг шууд бүрдүүлж байгаа юм. Нөгөө талаас Монголбанк хуулиар хүлээсэн үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах, инфляцийг бууруулах үндсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь банкуудад зээлийн хүүгээ бууруулах нэг үндсэн нөхцлийг үгүй болгож байна.
Дээр нь ихээхэн мөнгөн хөрөнгө бүхий бүлэг хүмүүс банкуудаар дамжуулан Монголбанкны үнэт цаас худалдан авах замаар ашиг олж байгаа мэдээлэл ч бий. Энэ нь нэгдүгээрт, Монголбанкны шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудтай хуйвалддаг Төвбанк ба арилжааны банкийг оролцуулсан гурвалсан холбоо бүхий нууц бүлэглэл байдаг байж болзошгүйг гэрчилж байна. Хоёрдугаарт, тийм бүлэглэл нь өөрсдийн мөнгөн хөрөнгийг “хөдөлгөх” замаар банкуудын үйл ажиллагаанд нөлөөлөх, хяналтаа тогтоох, цаашлаад өөрсдийн амин хувийн ашгийн төлөө Монголбанкны бодлогод нөлөөлөн нийт улс орны эрх ашигт сөрөг үр дагаврыг үзүүлэх чадвартай байх нь тодорхой.
Энэ бүхэн нь Монголбанкнаас хэрэгжүүлж буй мөнгөний бодлого болон Төвбанкны өнөөгийн тогтолцоо, тэр дундаа хариуцлагын тогтолцоог зайлшгүй эргэн харж, хуулийн хувьд ч, тогтолцооны хувьд ч зайлшгүй шинэчлэл хийх ёстойг харуулж байна.
Эцэст нь эдийн засгийн өсөлтийн тухай хэдэн үг хэлэхэд, сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өсч байгаа тухай төр засгийн зүгээс их ярьж байна. Худалдааны эргэлт, орлогын дүн нэмэгдэж, эдийн засаг өсч байгаа нь мэдээж сайн зүйл. Гэвч энэ өсөлт дан ганц уул уурхайн салбарын борлуулалттай холбоотой хөөсөрсөн тоон өсөлт үү, үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр нэмэгдэн ядуурал буурсан бодит чанарын өсөлт үү гэдэгт дүн шинжилгээ хийх шаардлагатай. Үнэндээ эдийн засгийн энэ их өсөлт нь байгалийн эрдэс баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгохгүйгээр түүхий эд хэлбэрээр нь гадагш ихээр худалдах болсонтой шууд холбоотой. Гэсэн хэрнээ гадаад худалдааны тэнцэл нэмэх үзүүлэлттэй гарч чадахгүй хэвээр л байгаа. Эндээс боловсруулах үйлдвэр дотооддоо байгуулан ашиглахгүйгээр сонгуулиар гарахдаа ард түмэндээ өгсөн тооцоогүй “том амлалтууд”-аа биелүүлж, дараагийн сонгуульд дахин “ялах” бэлтгэлээ хангах явуургүй зорилгодоо хүрэхийн төлөө байгалийн баялгаа шууд экспортод гаргаж, бусдын түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгч болж байгаа, дийлэнх орд газраа гадныханд 100 хувь эзэмшүүлэн ашиглуулж байгаа, эрдэс баялгийг ашигласны дараах байгалийн нөхөн сэргээлт хийхгүй байгаагаас учирч байгаа экологийн нөхөгдөшгүй гарз хохирол, “нинжа” хэмээх экологи болоод нийгэмд сөрөг үзэгдэл болсон зүйлийг араасаа дагуулж байгаа зэрэг асуудлыг орхин эдийн засгийн бодит үр өгөөж талаас нь нөхцөл байдлыг авч үзье. Газрын баялаг худалдсан орлого нэмэгдэхийн хэрээр эдийн засаг тоон үзүүлэлтээрээ өсч байгаа боловч нөгөө талд нь бодит байдалдаа үйлдвэрлэл өссөн, байнгын ажлын байр нэмэгдсэн, ядуурал буурсан зүйл төдийлөн алга. Асуудлын гол нь орж ирж байгаа орлогыг хэр үр дүнтэй зарцуулж байна, хөрөнгө оруулалт болгон ашиглаж чадаж байна уу гэдэгт оршиж байна. Засгийн газар уул уурхайн салбараас орж буй ашиг орлогыг эдийн засгийн бусад салбарт хөрөнгө оруулалт хийн хөгжүүлэхэд түлхүү ашиглахын оронд жилээс жилд төсвийн тэлэлт хийж, иргэдэд бэлэн мөнгө тараагаад зогсохгүй уул уурхайн салбараас ирээдүйд орж ирэх орлогыг зээл хэлбэрээр түрүүлж аван үр ашиггүй зарцуулсаар байна. Сүүлийн дөрөв хүрэхгүй жилийн хугацаанд Монгол Улсын гадаад өр зээл эрчимтэй нэмэгдэж, хэдий нь найман тэрбум ам.доллараас давлаа. Энэ их өр зээлийг юунд зарцуулсан бэ гэдэг асуулт зүй ёсоор урган гарч байна. Нэг талаас үүнийг ард түмэн төр засгаасаа асууж, тайлан тайлбар авах ч эрхтэй, нөгөө талаас төр засаг ч тайлагнах үүрэгтэй. Эдийн засгийн өсөлт гэж нэрлээд байгаа тэр тоон дүнгээс өр төлбөрөө хасчихвал Монгол Улсын эдийн засаг өсч хөгжсөн зүйл огт харагдахгүй, харин ч уруудсан дүн гарах нь тодорхой.
Б.ОЮУНБИЛЭГТ
Монголбанк Төв банкны долоо хоногийн хугацаатай үнэт цаасны хүүг 2007 оны долдугаар сараас бодлогын хүү болгон зарласан. Монголбанкны бодлогын хүү хөдлөхөд түүнийг дагаад арилжааны банкуудын хадгаламжийн хүү, улмаар зээлийн хүү өөрчлөгддөг . Тогтмол хүүтэй, арилжаалах хэмжээ нь хязгаарлалтгүй энэхүү үнэт цаасыг 7 хоног бүрийн Лхагва гаригт банк хоорондын зах дээр Монголбанкнаас арилжаалдаг. Монголбанк бодлогын хүүг анх нэвтрүүлэхдээ жилийн 6.4 хувиар тогтоож байсан бол 2007 оны 10, 11 дүгээр сард 1 нэгж хувиар, 2008 оны 3 дугаар сард 1.35 нэгж хувиар, 9 дүгээр сард 0.5 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж 10.25 хувь хүргээд, харин 11 дүгээр сард бодлогын хүүг 9.75 хувь болгон бууруулж байсан. 2009 оны гуравдугаар сарын 9-ний өдөр мөнгөний бодлогын хүүг жилийн 14 хувь хүртэл нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Харин 2009 оны 5, 6 болон 9 дүгээр сард Монголбанк бодлогын хүүгээ нийт гурван удаа бууруулж 10 хувьд хүргэсэн юм. Харин 2010 оны тавдугаар сард 11 хувь болгосон юм. 2015 оны 1-р сарын 15-нд Монгол Банк бодлогын хүүгээ 13 хувь болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргасан тухай МБ ерөэхийлөгч Н.Золжаргал мэдэгдэл хийлээ. Орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувьд хэвээр хадгална хэмээв.
Д.Жамц
www.constitution.org
Монголбанк Төв банкны долоо хоногийн хугацаатай үнэт цаасны хүүг 2007 оны долдугаар сараас бодлогын хүү болгон зарласан. Монголбанкны бодлогын хүү хөдлөхөд түүнийг дагаад арилжааны банкуудын хадгаламжийн хүү, улмаар зээлийн хүү өөрчлөгддөг . Тогтмол хүүтэй, арилжаалах хэмжээ нь хязгаарлалтгүй энэхүү үнэт цаасыг 7 хоног бүрийн Лхагва гаригт банк хоорондын зах дээр Монголбанкнаас арилжаалдаг. Монголбанк бодлогын хүүг анх нэвтрүүлэхдээ жилийн 6.4 хувиар тогтоож байсан бол 2007 оны 10, 11 дүгээр сард 1 нэгж хувиар, 2008 оны 3 дугаар сард 1.35 нэгж хувиар, 9 дүгээр сард 0.5 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж 10.25 хувь хүргээд, харин 11 дүгээр сард бодлогын хүүг 9.75 хувь болгон бууруулж байсан. 2009 оны гуравдугаар сарын 9-ний өдөр мөнгөний бодлогын хүүг жилийн 14 хувь хүртэл нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Харин 2009 оны 5, 6 болон 9 дүгээр сард Монголбанк бодлогын хүүгээ нийт гурван удаа бууруулж 10 хувьд хүргэсэн юм. Харин 2010 оны тавдугаар сард 11 хувь болгосон юм. 2015 оны 1-р сарын 15-нд Монгол Банк бодлогын хүүгээ 13 хувь болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргасан тухай МБ ерөэхийлөгч Н.Золжаргал мэдэгдэл хийлээ. Орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувьд хэвээр хадгална хэмээв.
Д.Жамц
www.constitution.org
Ярлыки:
Бодлогын хүү
|
0
коммент.
12:22 |
Изменить сообщение
http://www.hunnu.mn/content/43382.htm
Уншигч таны харж байгаа энэ гутлыг монгол залуус хийсэн юм. Тодруулбал “Армон гутал” -ын үйлдвэр бүх төрлийн гутлыг гадна, дотногүй арьсаар үйлдвэрлэж байна. Үндэсний энэ үйлдвэр ирэх 8 сараас Орос руу гутлаа гаргахаар болжээ. Харин цаашдаа европын зах зээл дээр гаргах том зорилготой ажиллаж байна. Монголчууд та бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж монгол залуусын урласан гутлыг өмсөцгөөе. Монголчууд бид баялаг бүтээж чадаж байна. Энэ баялагаа харийн улс орон руу гаргах цаг ч болсон байна. Ингээд та бүхэнд тус үйлдвэрийн захирал Д.Гөлгөөгийн яриаг хүргэж байна.
Танай “Армон гутал” үйлдвэр хэзээ байгуулагдсан бэ ?
Үйл ажиллагаагаа явуулаад 7 жил болж байна. Анх зөвхөн захиалга авч гутал хийдэг байсан. Хувь хүмүүс, ерөнхийдөө гадаадад амьдардаг монголчууд илүү их хийлгэдэг. Саяханаас санаадгүй байдлаар өөрийнхөө фейсбүүк дээр гуталуудаа тавьсанаас хойш олон нийт мэддэг болсон. Тэгээд “Армон гутал” гэдэг пэйж хуудас нээсэн.
Хичнээн оёдолчинтой вэ? жишээлбэл энэ валеринаг хэдий хугацаанд хийж дуусгах вэ ?
Манайд 10 хүн ажилладаг. Өдөрт 25 гутал хийдэг. Нэг гутал 4 хүний гар дамжиж гардаг.
Хүмүүс их хандаж байна уу ?
Одоо бол манайх маш их захиалгатай байна. Энэ долоо хоногт 100 орчим гутлын захиалгатай байна.
Танай гутлыг өмсөж үзсэн хүмүүс юу гэж хэлж байна. Жишээлбэл чанарын хувьд ?
Гар урлал гэдэг утгаараа эхлээд өмсөхөд эхний 3 хоногтоо зуузай нь жаахан хатуу байдаг. Тэгээд яваанд зөөлрөөд арьс нь сайн юм байна.Эвтэйхэн юм байна гэдэг. Чанарын хувьд сайн Хятад гутал 20 мянган төгрөг гээд байхад танай гутал гадна дотногүй арьсан хэрнээ 30 мянган төгрөг гэхэд маш сайн байна гэдэг. Би айхтар ашиг харж 30 мянга гэдэг үнийг гаргаагүй.
Загварын хувьд яаж шийдэж байна ?
Хүмүүс өөрсдөө загвараа өгөөд захиалж болно. Бүх төрлийн гутал хийдэг ганцхан валерина биш. Гэхдээ одоо зуны улирал болчихсон болохоор валерина их хийж байна. Бид өөрсдөө загвараа гаргадаг. Цүнх ч бас хийдэг.
Д.Гөлгөө: Хүн болгон хятад гутал битгий өмсөөсэй
Хүн хүчээ нэмэх , үйл ажиллагаагаа арай өргөжүүлэх бодол байна уу ?
Ер нь бол тэлье гэж бодож байгаа. Хүн болгон Хятад гутал битгий өмсөөсэй гэж боддог. Монголд надтай адилхан гутал хийдэг хүмүүс байдаг гэхдээ хамгийн доод тал 60 – 70 мянган төгрөг байдаг. Харин би бол тэгэж их ашиг ерөөсөө харахгүй байгаа.
Та гутал үйлдвэрлэлдээ ямар үүрэгтэй оролцдог юм бэ ?
Би захиалгаа авна, эсгүүрээ хийнэ.
Ажилчдын хувьд ямар хүмүүс вэ ?
Манай гэр бүлийн хүн байгаа бас манай нэг найз байгаа. Тэгээд бусад нь гутал оёж сурсан хүмүүс байдаг. Хүмүүс ажилд авахаар нэг жаахан юм сураад гутал оёдог болоод ирэхээрээ гараад явчихдаг. Тууштай ажиллах хүн олдохгүй нь хэцүү.
Гутал үйлдвэрлэх боломжтой боловсон хүчин хэр олон байдаг вэ ?
Ховор.
Та хаана гутал оёж сурсан бэ ?
Манай хүн бол өөрийнхөө хоббигоор сурсан. Тэгээд мэргэжлийн сургалтанд хамрагдаад хийдэг болсон. Харин би огт гутал гэж мэддэггүй байж байгаад нөхөртэйгээ суугаад гутал оёж сурсан.
Гутлын загварын каталоги байдаг уу ?
Өмнө нь хүмүүсийн захиалгаар зөвхөн нэг хувь гутал хийдэг байсан. Тэрийгээ маш чанартай гоё хийж өгдөг. Тэгээд огт загварыг нь авч үлддэггүй байсан болохоор каталоги байхгүй. Өмнө нь ганц хувь юм өмсье гэсэн чинээлэг хүмүүс гутал хийлгэдэг байсан. Одоо дундаж жирийн амьдралтай хүмүүсдээ зориулж гутал оёж байгаа. Би өөрөө огт Хятад гутал өмсөж үзээгүй.
Д.Гөлгөө: Нөхөр бид хоёр юу ч үгүй нийлсэн, одоо боломжийн сайхан амьдарч байна
Та хоёр өөрсдийн гэсэн бизнестэй болоод хүмүүсийг ажлын байраар хангаж байгаагаараа хэр бахархдаг вэ ?
Бахархана ч гэж юу байхав. Амьдрал нь сайжраасай, болчихоосой, болгочих юмсан л гэж бодож байгаа. Бид хоёрын хувьд өнгөрсөн 2 жил гутал оёоогүй, нөхөр ганцаараа ажиллаад би нисэхэд ажиллаж байсан. Өнгөрсөн 12 сараас эхлээд гутал оёж байна. Анх хоёулаа юу ч үгүй нийлсэн. Одоо боломжийн унаа тэрэгтэй, байр савтай болчихсон.
Та Хятад гутал ерөөсөө өмсөж байгаагүй гэсэн. Танай гутал Хятад гутлаас ямар давуу талтай вэ ?
Хамгийн гол нь чийг татдаггүй. Чийг татна гэдэг чинь хүний биед маш муу. Тийм болохоор хүмүүсийг ядахнаа эрүүл болох болов уу гэж боддог.
Амьдралын амт, амьдралын аз жаргал гэж таны бодлоор юу вэ ?
Өөрийнхөө хүсч байгаа юмыг хийх ёстой. Би маш том зорилго тавьж ажиллаж байгаа. Хүн өөртөө зорилготой байж түүнийхээ төлөө их зүйлийг хийх хэрэгтэй. Миний хувьд ойрын 4 – 5 жилийн дотор гутлаа Европын зах зээл дээр гаргах зорилготой байгаа. Энэ 9 дүгээр сараас эхлээд Орос руу гаргахаар бэлдэж байгаа. Өмнө нь хүмүүс монголд үйлдвэрлэсэн гутал гэхээр хийц муутай, өсгий салчихдаг гээд таагүй ойлголттой байдаг байсан. Бид хоёрын хувьд Европ стил , орчин үеийн хүмүүсийн өмсөж байгаа загварыг л гаргах гээд л хичээж байгаа.
Орчин үеийн загвар гэхээр залуучуудын өмсөж байгаа загварыг хараад л хийдэг байх тийм үү ?
Бид хоёр гадуур явж хардаг юм.Тэгээд би эхлээд өмсөж үздэг. Хөлд эвтэйхэн байна уу ? , ямар байна гээд.
Та хоёрыг өнөөдрийн амжилтад хүрэхэд юу хамгийн их нөлөөлсөн бэ ?
Тэвчээртэй байсны үр дүн байх. Тэрнээс биш гутал хийх амар зүйл биш. Шантарч байсан үе байгаа. Хоёулаа зэрэг гутал хийгээд яахав дээ. Чи өөр юм хий гээд би нисэхэд ажиллаж байсан. Тэгээд ажиллаж байсан чинь дарга, цэрэг нь солигдоод ажлаасаа гарсан. Бас цаг нарт баригдаж ажиллана гэдэг хэцүү юм билээ. Энд өөрийнхөөрөө байж чадаж байгаа болохоор өөр ажил хийе гэж бодохгүй байгаа. Үйлдвэрээ өргөжүүлж, монголын зах зээлд тодорхой хэмжээний байр суурь эзэлье гэж бодож байгаа.
Техник тоног төхөөрөмжийн хувьд ямар байна ?
Одоохондоо яг өдөрт гаргаж байгаа 25 гутлынхаа хэмжээнд байгаа. Гутланд тийм ч их тоног төхөөрөмж хэрэггүй байдаг.Үнэхээр өдөрт 100 ширхэгийг ч юмуу үйлдвэрлэдэг болчихвол тоног төхөөрөмж хэрэгтэй болох байх.
Нэг гутал хийх дамжлага юунаас эхлэх вэ?
Эхлээд загвараа гаргана. Дараа нь цаасан эсгүүрээ гаргана, арьсаа сонгоно, гутлаа эсгэнэ, оёдолчин гутлаа оёно, татлагачиндаа өгнө, дараа нь улладаг хүн аваад гутал бэлэн болно. Нэг гутал хийхэд ойролцоогоор 2 цаг шаардлагатай.
Үнийн хувьд яагаад ийм хямд байна. Арьсан л бол үнэ нь өсөөд явчихдаг ?
30 мянгын валерина 28 мянган төгрөгийн өртөгөөр босч байгаа. Хэрвээ ашиг харвал би багаар бодож 50 төгрөгөөр зарж болно. Хамгийн гол нь би ашиг ерөөсөө хараагүй. Хэдэн хүн ч болох нээ чийг татдаггүй, эрүүл гутал өмсөөсэй гэж бодож байгаа.
Цагаан сар, наадмаар монгол гутал хийдэг үү?
Хийдэг. Хийсэн гутлаараа жилд хоёр удаа “Монголд үйлдвэрлэв” гэж үзэсгэлэнд цагаан сарын үеэр бас 10 сард нэг үзэсгэлэнд ордог.
Таны мөрөөдөл европын зах зээлд гутлаа гаргах гэсэн. Тэгэхээр танай хийж байгаа гутал , европ гутал хоёрыг харьцуулахад ямар ялгаа харагдаж байна ?
Ялгаа байхгүй. Материалын хувьд л ялгаа гарах байх гэхдээ хийцийн хувьд огт ялгаагүй. Миний хувьд европын зах зээлд гутлаа гаргах боломж байгааг мэдэрчихсэн байгаа. 5 жилийн дараа ямар ч байсан энэ зорилгодоо хүрэх байх.
Гадаадын зах зээлд монгол жижиг дунд бизнес эрхлэгчид гарахад хүндрэлтэй зүйл юу байх шиг байна. Таны ажигласнаар ?
Аймар хүнд зүйл одоохондоо алга. Манай гутлыг Оросод амьдардаг нэг хүн авч яваад сайн чанартай гэдгийг нь мэдсэн хүмүүс Орос руу гутлаа гаргаач ээ гэж санал тавьсан. Тэгээд л 8 сараас эхлээд хийж эхлье гэж бодож байгаа. Монгол арьс маш сайн гээд ойлгочихсон байна лээ. Үнэндээ монгол арьс сайн биш . Яг төгс боловсруулагдаагүй байдаг. Бид нар Солонгосоос авч байгаа гэхдээ Орос руу гаргахын тулд Хятадаас авах хэрэгтэй болох байх. Монголд байгаа арьс ямар сонголтгүй хэцүү байдаг. Тэгээд хятадад очоод өөрийнхөө хүссэнээр хийлгэе гэхээр дор хаяж 10 мянган ширхэгээр авах хэрэгтэй болдог. Тэгэхээр бид нарт их өртөгтэй тусаад байдаг.
Utas: 91915647 88085668
Hayag: Horoolliin duuhee tuviin urd 15 bair 1orts
У.Сэргэлэн
Ярлыки:
“Армон гутал” –ын үйлдвэр
|
0
коммент.
Подписаться на:
Сообщения (Atom)
- Линкүүд
____ Их үзсэн ____
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал. Улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны "Чандмань онол" Тэгшитгэх гэж тэнэгтэ...
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал. Монголын уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын эерэг ба сөрөг хувилбаруудыг...
-
Япон автомашин захиалга. (976)-99013026 Монголчууд бидэнд бусдын ирийг нь мохтол унаж хэрэглэсэн машин хэрэгтэй юу? эсвэл эх орныхоо э...
-
Төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулахыг уриаллаа 2012.8.10 http://news.zindaa.mn Өнөөдөр 11.00 цагаас УИХ-ын гишүүн С.Ганбаат...
-
2009/09/28 • Сэдэв нь: Бизнес таймс Энэ хүн бол амьдаараа домог болсон цөөн хүний нэг. Тэрээр маш олон талт хүн байв. Физикч, инженер, зо...
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал Монгол улсын эдийн засаг, үйлдвэрлэл, үйлчилгээг гадаад ба дотоод орчинд хөгжүүлэх цогц хөтөлбөр ...
-
2009-09-18 20:50 www.automarket.mn 2013-10-23 16:58 ____________________________________________________________________________...
-
Бизнесийн англи хэл: Хичээл 1: Үүнийг орчуул: SABREL Ref:JC/BB BROUN and BOOTS chemicals 37, Oxford Rd, LEYCESTER (G.B) ...
-
ДАЯАРЧЛАЛ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙГАА ХЭРЭГ ВЭ http://ubman.mn/policy-and-economica-in-our-life/35-policy-a-economica-in-our-life/218-n...
-
MAN truck-ны чирэгч толгойн шинэ загварыг хэрхэн зохион бүтээж, хийж байгаа нь Цахилгаан тээвэр компаниас дараахь зураг төсли...