- Агуулгын шошго

www.Daily news.mn

 Анод банкны захирал асан инженер Н.Даваатай ярилцлаа.


–Цахилгаан цэнэг хуримтлуулагч хийх санаагаа хэрхэн олсон бэ?

-Би 2008,2009 онд Ганц худгийн хориход хоригдож байсан үе. Хорих өрөө маш хүйтэн, тааз мөстөөд дусаал дусдаг, дусаалаас хамгаалж гялгар уут нөмөрч хэвтэцгээдэг. Тэгээд боддог байлаа л даа. Бага тог хэрэглэн дулаан гаргадаг халаагуур хийх талаар,  эрчим хүчний эх үүсвэрийн тухай. Гэхдээ тэр санаа нэлээн дээрээс надад төрдөг байсан юм. Аав маань Нисэхээс тэтгэвэртээ гараад  ДЦС-IV-ийн худгуудад сахиур хийдэг болсон. Өвлийн хүйтэнд тэр худгуудыг 10 кВт-ын тенээр халаадаг байсан. Халаалтын тенүүд нь шатчихна. Тэгээд нөгөө худгуудад нь хөлдөх аюул нүүрлэдэг. Харин аав минь энэ асуудлыг өөрөө шийдээд нэг кВт-ын гэрэл асаагаад худгуудаа хөлдөөхгүй бүр дулаахан байдаг байсан. Өөрөөр хэлбэл нэг кВт-ыг 10 кВт-аар орлуулж чадсан гэсэн үг. Тэгээд л би хоригдож байхдаа яаж энэ хүйтнийг дулаан болгох вэ гэж бодоод аавынхаа аргыг хэрэглэхээр шийдсэн.

-Тэгээд хорих өрөөгөө халаасан юм уу?

-Үгүй. 2009 оны зун батлан даалтаар суллагдаж гарангуутаа л гэрлийн халаагуур хийсэн. Тэрийгээ патентаар баталгаажуулж авсан. Энийгээ ашиглахын тулд халуунд тэсвэртэй гэрлийн шил хийх хэрэг гарсан. Тэр халууныг тэсвэрлэх гэрлийн шилийг  Голландын PHILIPS-ийн  лабораторт хандсан. Гэтэл тэд манай хамгийн сайн гэрлийн шилийг хийдэг салбар маань Шанхайд байдаг. Тэнд ханд гэсэн хариуг өглөө.

– Та жаахан ойлгомжтой тайлбарлаж өгөөрэй. Технологийн гол давуу тал нь юу юм бэ?

-Гэрлийн халаалтдаа халуунд шатдаггүй карбон гэрэл шинээр хийлгэж ашигласан. Мөн сансрын хиймэл дагуулд ашигладаг (-200Co) бас 12 мянган метрийн өндөрт нисдэг  онгоцонд (-70Co) хэрэглэдэг халаалтын технологийг монгол гэрт тааруулаад оруулсан гэж хэлж болно. Вакум технологийг маш олон туршилт хийсний эцэст монгол гэрт оруулж чадлаа. Ингээд халаагч буюу манайхаар паар хийгээд хятадуудад танилцуулсан. Паар гэсэн хэрнээ  дотроо усгүй байсанд тэд их гайхсан.

-Тэрийг яаж шийднэ гэсэн үг вэ?

-Пааранд 10 литр ус байна гэж үзвэл тэр усыг 200 гр шингэнээр орлуулан халаана гэсэн үг л дээ. Тэрийгээ нөгөө гэрлээрээ халаана. Тэгэхээр 2 кВт-аар халдаг паар чинь 0,5-аар л хална. Энэ технологи  эрчим хүчийг хэмнэсэн ажил. Энэ санаагаа бас патентжуулж авсан.

-Анхны гэр халаах халаагуурыг бий болгох гэж хэдэн жилийг зарцуулав.  Хэнтэй хамтарч хийсэн бэ?

-Гурван жил бид толгой өндийхгүй ажилласан. Анх шинэ технологи, шийдэл сонирхдог хүмүүстэй хамтарсан болохоор амар байсан. Мөн ОХУ-д цэргийн сургууль төгссөн Энхбаатар гэдэг хүнтэй хамтарч ажилласан.

-Өртөг зардал хэмнэсэн их хэрэгтэй бүтээл санагдлаа. Энэ паар хэр их дэлгэрсэн бэ?

-Мянгаад айлд тавигдсан. Тэр үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг байсан. Бид бүх л дарга нартай уулзаж энэ бүтээлээ танилцуулж явлаа. Бараг бүгдээрээ ойлгодоггүй. Сүүлдээ өөрөө ч залхсан. Азийн хөгжлийн банкнаас зээл авах гэлээ олдоогүй. Дараа нь цэцэрлэг халаах ажил руу орсон. Дараа нь Ч.Сайханбилэгт Ерөнхий сайдад ч танилцуулсан. Тэр үед шахмал түлш хийгээд тэр нь дэлбэрээд асуудал гараад байдаг.  Э.Бат-Үүлд танилцуулах гэж 30 ширхэг халаагуур авч орч байсан. Ингээд хэдэн халаагуур үйлдвэрлүүлэх гээд Хятадад эргээд очтол манай бүтээгдэхүүнийг хийдэг дөрвөн үйлдвэр нээгдээд ажиллаж байдаг юм байна.

-Юу гэсэн үг вэ. Энэ чинь манай Монголын патентыг хулгайлсан гэсэн үг биз дээ?

-Сүүлийн үед патент авах нь дэмий юм байна гэж бодоод байгаа. Патент авах нь олон улсад зарлачихаж байгаа гэсэн үг.  Ялангуяа хятадууд шиг ашиг орлогыг нэгдүгээрт тавьдаг патент зэргийг нэг тоодоггүй газарт бол нэг л үйлдвэрлээд эхэлчихвэл зогсоох боломжгүй. Жишээ нь нэг жижигхээн зүйлийг нь өөрчлөөд хэдэн мянгаар нь үйлдвэрлэчихдэг. Харин Монголынх, монгол хүний зохиож бүтээсэн зүйл гээд улсын нэрээр явбал өөр байх. Бусдаар баг, хувь хүнээрээ бол тийм амар биш. Эрчим хүчний хэмнэлттэй паар, цахилгаан бага хэрэглэдэг паар гэх зэрэг 10 гаруй патент би эзэмшдэг. Багийнхан маань нэмэгдэхээр 20 гаруй бий. Эдгээрээс 4-5-ыг олон улсын патентын байгууллагаас авсан. Олон улсад патентад бүртгүүлэхийн тулд маш их хөрөнгө, мөнгө цаг хугацаа шаардагддаг.

-Цахилгаан цэнэг хуримтлуурыг цоо шинээр бий болгосон юм уу.  Өөр улс оронд бүтээдсэн байсан зүйл үү?

–Эхний бүтээл бол дэлхийд байгаагүй цоо шинэ зүйл биш. Сансрын уудамд хэрэглэгдэж байсан технологийг монгол гэрт тааруулаад оруулаад ирсэн гэсэн үг. Үүнд мэдээж өртөг зардал нь асар хямдарч, ажиллагаа нь хялбар болно. Энийг шууд ОХУ,Хятадаас оруулж ирэхэд асар үнэтэй. Би ганцхан хоолойг нэг жипний үнээр авч байсан. Өртгийг нь бууруулахын тулд өөрийн улсын нөхцөлд боломжоо харгалзан үзнэ. Тухайлбал хөнгөн цагаан болон зэсээр хийдэг эд ангийг төмөр  болгох гэх мэт. Энэ явцдаа юм бүтээх чадваруудыг эзэмшдэг. Вакум болгох арга болон гагнуур хийхийг аргыг маш сайн эзэмшсэн шүү.

-Энэ технологид Японы Мацүшита, Тесла компаниуд маш том хөрөнгө оруулалтын санал тавьсан гэсэн. Яагаад тэр их мөнгөнөөс татгалзсан юм бэ?

-Энэ асуултад хариулахын өмнө нэг тайлбар хэлье. Шинэ технологи бол мөнгө биш ялалт юм. Тэр технологийг эзэмшиж байгаа улс орон орчин үед ялж байдаг гэсэн үг. Орчин үед улс  орнууд зэр зэвсгээр биш технологийн ялалтын төлөө өрсөлдөж байна. Ер нь түүхийн явцад ч ийм л байсан. Жишээ нь Монголын эзэнт гүрэн 150 жил Хятадад ноёлж байсан. Гэтэл ганцхан өнчин ядуу зарц тариачинд л ялагдсан шүү дээ. Тэр тариачин буу зохион бүтээлгээд ялчихсан. Бас Напелоны арми маш их хүчирхэг байсан. Нэг нөхөр Напелон дээр очоод  уурын хөдөлгүүрээ танилцуулаад сүүлдээ хотоосоо хөөгдсөн. Тэгэхээр нь Англид танилцуулаад англичууд усан онгоцондоо уурын хөдөлгүүрийг хийж тавиад Францын дэлхийн хамгийн хүчирхэг флотыг бут цохисон. Түүнээс хойш Английн эзэнт гүрэн далайн эзэнт гүрэн болсон түүхтэй. Энэ бол хэн технологийг гартаа авна тэр ялдаг гэсэн үг. Одоо таны асуултад хариулъя. Яагаад та нар мөнгийг сонгоогүй вэ гэж. Дэлхийг эзэгнэж болох технологийг 100 мянгахан доллараар арилжих нь харамсалтай шүү дээ.

-Танай энэ технологийн гол давуу тал нь гэвэл?

-Ойлгоход амархан. Бидний цэнэг хуримтлуур нь 40 тонны нэг контэйнер нь  5.7 МВт. Теслагийнх 2.2-2.5 МВт. Хоёр дахин хүчтэй байгаа биз. Тэгсэн мөртлөө 50% хямд. Энэ хүчин чадлыг Европ, Америк руу гаргавал “эзэлнэ” биз дээ. Одоо үед бүх юм эрчим хүч. Эрчим хүчгүйгээр бүтдэг зүйл энэ дэлхийд ховор. Гэтэл манай улс ингээд эрчим хүчний хараат байгаад байж болох уу.

-Манай улс эрчим хүчний технологиор дэлхийд гарах боломжтой гэж харж байна тийм үү?

-Бүр цахилгаан эрчим хүчийг шийдвэрлэдэг хамгийн хүчтэй эзэнт улс болох боломж байгаа. Бид шинэ үеийн цахилгаан цэнэг хуримтлуурыг үйлдвэрлэх хэрэгтэй. Дэлхийд battery storage үйлдвэрлэдэг Мацүшита, Тесла, Samsung, LG гээд батарей үйлдвэрлэдэг дөрөвхөн компани бий шүү. Яагаад манай улс тавь дахь нь болж болохгүй гэж. Эд нараас японы Мацүшита 300 сая доллараар дэмжье  гэж байна. Дэлхийн өндөр хөгжсөн улс орнууд дулааны цахилгаан станцаасаа татгалзаж байна. Австрали нүүрсний том цахилгаан станц барьж байгаад зогсоочихлоо. Цахилгаан станц ашиггүй юм байна гээд цахилгаан цэнэг хуримтлуурыг  Тесла, Samsung, LG зэргээр бариулчихаж байна. Дэлхийн улс орнууд цахилгаан цэнэг хуримтлуурлуу шилжиж байна. Нэг гигаватт (ГВт) цахилгаан эрчим хүчийг манай цахилгаан цэнэг хуримтлуураар 2-3 ГВт болгож өсгөх боломж байна. Үүнийг хийхэд 5-р станцаар яах юм бэ.

-Таны ярианаас та болон танай багийн хүсэл мөрөөдөл хийж бүтээснийг төр засаг тоодоггүй юм шиг санагдлаа. Үнэхээр ойлгодоггүй юм уу эсвэл ойшоож үзэхгүй байна уу? Хувийн шалтгаан байна уу?

-Би Л.Оюун-Эрдэнэ сайдтай Баяр докторынхоо хамт уулзсан. Бас Сангийн сайд, Үндэсний аюулгүй байдал гээд дарга нартай уулзаж л байна. Л.Оюун-Эрдэнэ сайдад залуу хүн учир юмыг сэргэг соргогоор харж чадах байх гэж найдаж байгаа. Өмнө нь Ч.Сайханбилэгтэй уулзахад “Цэцэрлэгүүд халаасан чинь сайхан ажил болжээ. Засгийн газраас 10 тэрбумыг шийдье. Дөчин мянган айл өрхийг хямд үнэтэй цахилгаанаар халаая” гэсэн юм. Надад 10 биш таван тэрбум байхад болноо л гэсэн. Тэгсэн Сангийн яамны лимит хэтэрсэн байна гээд тэр санхүүжилт бүтээгүй. Цагдаагаас бас энэ хүнд санхүүжилт өгвөл төр эргүүлчихнэ гэдэг юм гэсэн.

-Та тийм төр эргүүлэхээр аюултай хүн юм уу?

-Миний төр эргүүлэхдээ ч биш л дээ. Монголын төр засаг гадна талаас хараат болсны шинж л дээ. Азийн хөгжлийн банкны зээл гээд л зарлалаа. Тэр нь жишээ нь тодорхой өөр компанид зориулагдсан тендер байдаг. Тэр компани нь Хятадаас хуучирсан бараа материалыг Монголд л оруулж ирдэг. Манай компани үйл ажиллагаагаа эхэлснээс хойш ганц ч удаа зээл авч чадаагүй. Байгууллагдсан цагаас  л банкнаас зээл хүссэн. Ямар ч шалтгаангүйгээр зээл өгөх боломжгүй л гэдэг. Тэгэхээр халаагуураа их хэмжээгээр үйлдвэрлэж чадахгүй.

-Хувь хүнээс үүдсэн шалтаг шалтгаан гэж харахгүй байгаа юм уу. Энэ байдал юунаас болж байна вэ?

-Манай улсаас өөрөөс нь болж байна. Чөлөөт зах зээл бол өрсөлдөөн шүү дээ. Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил болж байна. Гадаад талууд бол манайхыг энэ чигээр нь барих сонирхолтой байна. Хэрэв бид  чөлөөтэй өрсөлдөөд ирэх юм бол дийлдэшгүй гэдгийг бусад улсууд мэдэж байна. XXI зуунд бүх юм өөрчлөгдөн хөгжиж байна. Гэтэл гадны олон зуун сая долларын хөрөнгөөр төсөл, тендер зарлахад дандаа ХХ зууны үеийн,  хөгжлөөс хоцрогдсон хэн ч авахгүй хог авчирч шахдаг. Гэтэл өнөөдөр нийслэл хотын  Шувуун фабрик, Био кабинет, Налайхыг хар. Энэ газрууд халаалтандаа зарцуулж буй мөнгөний алдагдал нь жилдээ хэдэн тэрбум төгрөг байдаг.  Энд тэнд баахан хэрэггүй байшин барина. Тэрэндээ баахан нүх ухаж, дулааны шугам явуулна. Хавь орчныг бужигнуулна. Гэтэл өмнөх хоолойнуудаа ч шинэчилж чадахгүй сууж байгаа хот шүү дээ. Оронд нь тэнд ганц  контейнертэй цахилгаан цэнэг хуримтлуур  тавиад л шийдэгдчих асуудал.

-Танд танай багт дэлхийн шилдэг компаниудаас санал ирдэг. Гэтэл та хэд энд төр засгаас дэмжлэг хүлээгээд байгаад байдаг. Гадагшаа гараад тэрбумтан болох боломжуудыг та яагаад ашиглахгүй энд тэрсэлдээд суугаад байдаг юм бэ?

-Олон дарга нар тэгж хэлдэг. Үүнд учир бий. Юуны өмнө би, бид их мөнгө олох гэж энийг хийгээгүй. Яах гэж хүн болж төрсөн юм? Юуны тулд Монгол хүн болж төрсөн юм бэ гэдгээс л эхэлж бодох ёстой. Би Монгол газар шороон дээр монгол хүн болж төрсөн шүү дээ. Өвөг дээдэс маань энэ улс орондоо үнэ хүндтэй, эх орондоо гавьяатай явсан хүмүүс. Бид их мөнгөтэй болъё гэвэл дэлхийд ядах юмгүй гараад мөнгөжчихнэ. Гэтэл би энэ Монголдоо хийх юм байна бас Монголоосоо эхлээд дэлхийд харуулах зорилго байна. Бас би цэргийн….хүн. Эр цэрэг эх орноосоо урвадаггүй юм.

-Тиймээ таны зөв. Монгол эрчим хүчээ хэмнэх, хараат байдлаас ангижрах, утаанаас салах гээд өчнөөн шийдэх асуудал байхад яаж ч бодсон гадныханд технологио зарах нь буруу байх. Харин танай компани илүү технологийн талдаа учраас бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэх талаасаа төр засгаас дэмжлэг хүсдэг юм байна. Гэхдээ бага зэргээр үйлдвэрлэж үйл ажиллагаагаа явуулдаг биз дээ?

-Тиймээ яг зөв. Захиалгын дагуу үйлдвэрлээд тэрүүгээрээ өөрсдийгөө болгоод л явж байна. Өнөөдөр гэхэд л Гачууртын 63-р цэцэрлэгт цахилгаан халаалтын төхөөрөмж байрлуулууд ирлээ. Дараа нь Гачууртаа өгсөөд Жаргалан British English гээд сургуулийн цахилгаан халаалтыг шийднээ.

-Ингээд жижигхэн компанийн зарчмаар ажиллах  биш том амбицтай яваад байгаа нь асуудал болчихоод байгаа. Заавал тэгэх хэрэг байгаа юм уу?

-Бид том хэмжээнд ажиллах хэрэгтэй. Ажиллаж мөнгө хийх биш асуудлыг сууриар нь шийдэх ёстой. Монголчууд бид Мацүшитагоос 300 сая доллар авч үйлдвэр байгуулж Европыг эрчим хүчээр хангах хэрэгтэй. Эхний ээлжинд шүү. Бид Засгийн газрыг мөнгө өг гээгүй хамтдаа хөгшин баян хөгшин баян Европын эрчим хүчний хүндрэлийг шийдэж их улс баян болъё гэлээ.

-Яагаад Европ гэж?

-Тэдний нэг номерын асуудал бол эрчим хүч. Ямар сайндаа л газын хоолойгоо Оросоос Герман руу татаж,  тэрийг нь Украйн  Европыг залгилаа гэж байх вэ дээ.

-Гэхдээ тэд өөрсдийнхөөрөө шийдээд ингээд  явж байгаа юм бишүү?

-Шийдээд явж байна л даа. Гэхдээ бид тэднээс 2-3 дахин илүү хүчин чадалтай, хэд дахин хямд, овор багатай шинэ зууны цахилгаан эрчим хүчний технологи нийлүүлнэ шүүдээ.

-Танай бүтээгдэхүүнийг хэд хэдэн улсад үйлдвэрлэж байгаа. Энэ хангалтгүй юу?

-Бид “Eves” компаниа Сингапурт байгуулсан. Энэ бол Сингапур компани. Японд бас “Дай Ичи Дэнши” гэж компани байгуулсан. Тэгэхээр тэр компаниудын бүтээгдэхүүн нь тэр улсынх. Яагаад гэвэл Япон, Сингапур улсад бүртгэлтэй учираас.

-Харин танай компани Монголд хэзээ байгуулагдсан бэ?

-Манай “Бэст Энержи Сэйвинг” компани 2014 онд байгуулагдсан. Арван хүнтэй ажилладаг.

-Эрдэмтдийн багтаа тулгуурладаг уу?

-Манай компаний гол хүн маань Баяр гээд доктор байдаг. Баяр доктор Японд олон улсын багт арван хэдэн жил ажилласан туршлагатай зэрэг шилдэг эрдэмтэн зөвлөхүүдтэй.

-Танай компани 35 цэцэрлэг, сургуулийн халаалтыг шийдсэн гэсэн. Үүнийгээ өргөжүүлэх боломжгүй юу?

-Манай бүтээгдэхүүнийг ганцхан батарей гэж ойлгож болохгүй. Цахилгаан эрчим хүч хэмнэх төхөөрөмж, дулаан хуримтлуулах төхөөрөмж, цахилгаан цэнэг хуримтлуулах төхөөрөмж гээд маш олон төрөл болоод явчихсан. Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүлийн үед дөрвөн цэцэрлэгийг халаалгахаар болсон. Нэг ч нүүрс түлдэггүй маш дэвшилттэй гээд өргөжсөн нь тэр л дээ. Одоо цэцэрлэгүүд түрүүчээсээ манай халаалтаар зургаа дахь жилдээ ажиллаж байна. Бас У.Хүрэлсүхийн Засгийн газар 20 сургууль цэцэрлэгийн барилгыг халаалгасан. Хоёр жил амжилттай явж байна. Нэмээд 80 цэцэрлэг, сургуулийн халаалтыг шийдүүлье гэсэн сонгууль болоод хамаг хүмүүс нь солигдчихсон. Шинээр ирсэн хүмүүс нь тэс өөр юм яриад сууж байдаг шүү дээ манайд.

-Хэрвээ танай багт боломж олговол хотыг яаж өөрчлөх вэ?

-Маш богино хугацаанд дэлхийн жишиг нэг номерийн эко шийдэлтэй хот болгоно. Эрчим хүч шууд өөрчлөгдөнө.  Гэр хорооллынхон чанаргүй цахилгаан хэрэглэхээ болино. Эрчим хүчний үнэ бууна.

-Гэр хорооллыг?

-Гэр хорооллын трансформаторуудын хажууд цахилгаан цэнэг хуримтлуур байрлуулан чадлыг 2-3 дахин өсгөнө. Гэр хорооллыхон хямд үнэтэй чанартай цахилгаанаар хангагдан гал түлэх шаардлагагүй болно.

-Цахилгаан станц хэрэггүй гэсэн  үг үү?





bb


-Хэрэгтэй. Эхнээсээ хийгдээд маш олон жил яваад ирсэн дэд бүтэц шүү дээ. Манайхаас нэмэлтээр тавиад цахилгаан станцуудын цэнэгийг 2-3 дахин л өсгөнө.

-Та ялалтыг мөрөөдөж байна. Өмнө нь та нэг удаа нутагтаа “ялагдсан”. Одоо таны алсын хараа гадагшаа байна. Та шоронгоос “Хэн” болж гарсан бэ?

-Би шоронгоос  айдасгүй илүү хүчирхэг хүн болж гарсан. Би маш том мөрөөдөлтэй. Тэнд байхдаа боломжийн уншсан. Өвөг дээдсээ эргэн бодсон. Ингээд би үлдсэн хугацаандаа юу хийх ёстойгоо шийдсэн. Надад одоо айж ичиж явах цаг байхгүй.

-Тань шиг давааг давсан хүмүүс ихэнхдээ “төр засагтаа” гомддог. Та гомддоггүй гэж үү?

-Огтхон ч гомддоггүй. Би энэ цаг үедээ маш их баярлаж явдаг. Гоё цаг үед, гоё газраа, гоё удам угсаанд төрсөн хүн би. Би дээд үеэ  Сундуй гүнээр  боддог. Тэр хүн 15 насандаа ноён болж байсан. 20 хэдхэн насандаа хаан болох байсан.  Даанч цаг үе нь биш байсан. Гэтэл би яг цагаа олоод шоронд ороод, цагаа олоод гараад ирлээ.  Тиймээс  би хэнд ч, юунд ч  гомддоггүй. Тэр ч байтугай намайг шоронд хийсэн хүмүүст гомддоггүй. Яагаад гэвэл намайг боловсруулаад дэмжээд өглөө. Би хөх тэнгэрээс зөвхөн хүчирхэг болгож өгөөч гэж хүсдэг байсан. Намайг хүчирхэг болгож өгсөн.

Сэтгүүлч А.Мөнхжин

--------------------------------------------------------------------------------------






"ЕСӨН ЭРДЭНИЙН ОРОН" шүлэг

Ивээлт, нарны нь цацрал алтан эрдэнэ

Ижий таны минь цацал мөнгөн эрдэнэ

Илчит улаан гал нь шvрэн эрдэнэ                             

Идээшиж суусан гэр минь танан эрдэнэ

Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ

Энгvй өргөн тал нь оюун эрдэнэ

Энх vvрийн туяа нь зэс эрдэнэ

Эгэлхэн бvсгvй нь гоёл сувд эрдэнэ

Эрэлхэг ард тvмний нь эв ган эрдэнэ

Эх орон та минь, есөн эрдэнэ.

1.

Эргэх их дэлхийн уул усан тэгшхэн

Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ.

Энгvй өргөн талын шимт хөрсөнд төлжиж

Эрдэнийн тvрvv сугсруулсан амуу тариа алтан билээ.

Энэ сайхан монголын удам залгасан бvл

Энхрий хос амрагийн дурсгалын бөгж алтан билээ.

Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан

Эрдэнийн соёмбо vсэг элэгдэшгvй алтан билээ.

Асар гэгээн нэр нь алтан

Ачит төрийн сvлд нь алтан,

Арвайн тvмэн тvрvv нь алтан

Амраг хосын дурсгал нь алтан,

Миний эх орон алтан эрдэнийн билээ.

2.

Саваа дvvрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал

Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв.

Саалийнхаа дээжийг өргөж, аянд хvvгээ vдсэн

Санаа нь сvv эхийн, цацлын халбага мөнгөн байв.

Сайны ерөөл тогтоож хоёр гардан барьсан

Сайхан хос залуусын хуримын хундага мөнгөн байв.

Саатаж алсад суугаад, аавдаа очиж золговол

Санасан эцгийн зэхсэн эмээл мөнгөн байв.

Эцгийн зэхсэн эмээл нь мөнгөн,

Ээжийн цацлын халбага нь мөнгөн,

Сар наадсан ус нь мөнгөн,

Сархад мэлтэлзсэн хундага нь мөнгөн,

Миний эх орон мөнгөн билээ.

3.

Улсынхаа заяаг тvшиж хувьсгалч ах нарын

Уухайлан мандуулсан туг шvр адил улаан билээ

Уламж эртнээс дээдэлсэн монгол хvний голомт

Угалз дөлт гал минь шvр адил улаан билээ

Удмаас буян төгс өргөө цагаан гэрийн минь

Унь нь тооно бvхлээрээ шvр адил туяаран билээ

Уул усны савд уран бие найгуулсан

Удвал цэцгийн дэлбээ шvр адил дөлтөн билээ

Хурын улаан цэцэг нь шvрэн,

Хувьсгалын улаан туг нь шvрэн,

Хурц улаан гал нь шvрэн,

Хорол улаан  тооно нь шvрэн,

Миний эх орон шvр эрдэнийн билээ

4.

Өргөн  талын элгэнд чандманланхан буусан

Өргөө гэрvvд минь танан өнгөөр цавцайна

Өчнөөн vеийг элээсэн хангайн буурал уулсын

Өвгөн цаст оргил танан өнгөөр цагаарна

Өлзийт ерөөл билэгдэж, өнөр буурал эхийн

Өргөсөн сvvний дусал танан өнгөөр цацарна

Өнөөдрийн сайхан vеийн бат цагаан харшууд

Өвлөж хойчдоо vлээх тана эрдэнэ байна

Хайрын цагаан сvv нь танан,

Ханат цагаан гэр нь танан,

Хангайн цагаан оргил нь танан,

Хашийн цагаан орд нь танан

Миний эх орон тана эрдэнийн билээ.

5.

Yvлгvй шөнийн тэнгэрт сvvн заадас татуулж

Өвч тvгсэн одод сувд адил гялалзсан

Yелээ татсан талын энгээр тархан бэлчсэн

Yржилт хонин сvрэг минь сувдранхан налайна.

Yнэрт тансаг өвсний ширхэг тоолон буусан

Yvрийн ариун шvvдэр сувдан далай байна.

Yр буяны «тэнгэр»саальчин монгол хvvхний

Yсний гоёхон даруулга сувдан хээтэй байна.

Хөх тэнгэрийн нь одод сувдан,

Хөдөө талын нь сvрэг сувдан,

Энх vvрийн нь шvvдэр сувдан,

Эгэл саальчны нь гоёл сувдан,

Миний эх орон сувд эрдэнийн билээ.

6.

Эр биеийн хийморь сэргэж vvрийн талд давхивал

Энгvй тэнгэр зvvнээсээ зэсийн өнгөөр хаяарлаа

Ээлт сvргээ хурааж vдшийн хотонд ирвэл

Энэтээх vvлсийн хормой зэс эмжээр татлаа.

Эгшигт дуугаа аялж айргаа аягалан суувал

Идээ сөгнөсөн хувин зэс бvстэй байлаа.

Энхийн их ордны ган нуруу холбож

Эвийн гагнуур тавивал зэсийн өнгөөр цацарлаа.

Саалийн хувингийн бvс нь зэс

Сайн гагнуурын оч нь зэс

Онгон vvрийн туяа нь зэс

Оройн vvлсийн хаяа нь зэс

Миний эх орон зэс эрдэнийн билээ.

7.

Ухаан санаа цэлмэх уулсынхаа хярд гарвал

Ургаа сум шиг гацуур оюу ногоон байв.

Уудам талдаа ирээд дөрөө мултлан буувал

Урьхан намрын ганга нь оюу ногоон байв.

Уран бидэр татах нуураа хөвөөлөн алхвал

Усны цээлд замаг нь оюу ногоон байв.

Унаган хvлгээ хантайрч эмээлийн дөрөө авбал

Угалз ширээлсэн гөлөм нь оюу ногоон байв.

Усны зөөлөн замаг нь оюу,

Угалз ширээлсэн гөлөм ч оюу,

Урьхан намрын ганга нь оюу,

Уулсын сайхан гацуур нь оюу,

Миний эх орон оюу эрдэнийн билээ.

8.

Хvv минь заяанд эхийн сvv шиг ариухан

Хvслийн сайхан тэнгэр номин цэнхэр юм

Хvлэг морин гvйх хаврын налгар өдөр

Хvрээлсэн талын зэрэглээ номин цэнхэр юм

Хvйтэн өвлийг халсан дулаан цагийн билэгдэл

Хvvшид ургасан яргуй номин цэнхэр юм

Хvний дээд аавдаа, шинийн нэгэнд золгохдоо

Хvндлэн барьсан баранзад номин цэнхэр юм

Эрхсийн цэнхэр тэнгэр нь номин,

Илбийн цэнхэр  зэрэглээ нь номин,

Эхний цэнхэр цэцэг нь номин,

Энхийн цэнхэр хадаг нь номин,

Миний эх орон номин эрдэнийн билээ.


9.


Эрмэг хvлэг морь минь хазаар даран хатирахад

Эгшиг шигшиг татах амгай зуузай нь ган билээ.

Илч гэрэл өртөөлсөн аварга их алхаа

Эрчмийн баганад бэхэлсэн зургаан утас ган билээ.

Эх сайхан орныхоо дархан хилийн харуул

Эр цэргийн зэвсэг эмтэршгvй илд нь ган билээ.

Эрхэм алдраа бадруулсан өнөр өөдрөг тvмэн

Эрэлхэг монгол ардын эв нь ган билээ.

Уран хазаарын амгай нь ган,

Урсгал гэрлийн утас нь ган,

Эр цэргийн нь зэвсэг ган,

Эрхт ардын нь эв ган,

Миний эх орон ган эрдэнийн билээ.


Мэргэд цэцэлсэн далай хөлгөн их судрыг

Миний ард тvмэн есөн эрдэнээр бичдэг билээ.

Мөнх бусыг дагасан ачит буурлаа хvндэлж

Миний ард тvмэн есөн эрдэнэ дэвсдэг билээ.

Мөхөлгvй эрдэнийн дээж есөн эрдэм төгс

Миний ард тvмэн улсаа бадруулж яваа билээ.

Мөрөөдөл хvслийн дээд эв хамтад хvрч

Миний ард тvмний есөн хvсэл бvтэх билээ.

Related Posts by Categories



- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP