- Агуулгын шошго

“Түмний зорилт
Төрийн менежмент” цуврал

Үсрэнгүй хөгжлийн эдийн засгийн шинэ онол

Зорилт
Монгол улс азтай төрсөн хүмүүсийн эх орон. Би үүнийг олон зүйлээр хэлж болно. Гэхдээ тэр болгоныг дурьдахыг хүссэнгүй. Харин :
  1. Бусдаас хожуу хөгжих үү дампуурах уу гэдэг салаа замын уулзвар дээр гарч ирээд мөн онцлон дурьдахад бид түүнийгээ өөрсдөө шийдэх бүрэн боломжтой байгаа тул бусдын гаргасан алдааг давтахгүй байж болно.

  2. Бас бусдаас хойно хөгжлийн тухай ярьж эхэлж байгаа тул бид зөвийг нь шигшиж аваад цаг, хөрөнгө, хөдөлмөр хэмнэж хурдан хугацаанд богино замаар хүн харахтай улс, ард түмэн болох боломж байна.

Үсрэнгүй хөгжлийн эдийн засгийн баталгаатай онолыг эх орныхоо хөгжлөөр бичицгээе
1. Таарах байранд нь тавих
Таарах байрыг нь зааж өгөхгүй бол дотоодын зах зээлээ булаацалдан том нь жижгээ идээд хөгжүүлдэггүй байна. Үүнийг жижиг зах зээлтэй манай орны хувьд дотоод зах зээлийг шудрага өрсөлдөөнийг хянах захиргааны аргыг хэрэглэж томынхоо хөгжлийг нь боон хоорондоо дэмий тэмцэлдэхийн оронд дотоод орчноосоо гарч гадаад орчинд эдийн засгийн гол үйл ажиллагаагаа явуулах замыг нь засч өгөх хэрэгтэй. Гадаад орчинд мөнгө олох аргад суралцсан томууд дотоодын жижиг сажиг зүйлтэй хутгалдах ямар ч эдийн засгийн сонирхол байдаггүй байна. Харин ч томууд нь араасаа жижгүүдээ дагуулаад гадны бар, арслангуудтай тэмцэлдэж бяр, ухаан тэгширдэг аж. Эх орноо хайрлах, ядуу доройгоо томруулах сэтгэл чухам ийм үед л төлөвшинө. Яг айлын хүүхдүүд гэртээ байхдаа тоглоомоо булаацалдаж муудалцаж байснаа гэрээсээ гарахаараа дүүгээ гараасаа салгахгүй хөтөлж арчилдаг шиг. Тэгээд ч төрөөс айлууд хүүхдүүдээ том бага гэж ялгахгүй харин ч боломж нь байвал нэмж хүүхэдтэй болохыг боддог энгийн зөв сэтгэлгээгээр хандах хэрэгтэй. Улс орны хувьд том нь ч чухал, бага нь ч чухал. Тэр байтугай бүр байхгүйг олноор бий болгох тухай энд яригдаж байгаа юм шүү дээ.
2. Хөгжих боломжийг тэгш олгох
Хөгжлийн боломж олгох гэдэг нь:
А.Саад болохгүй байх:
· Бодлого нь алсыг харсан, зөв, иж бүрэн, тодорхой, ард иргэдийнхээ хүсэл сонирхолд таарсан байх хэрэгтэй. Яг одоо улс орноо хөгжүүлэх бодлогыг ширээн дээр гаргаад тавь гэвэл төр засагт гаргаад харуулчих зүйл байхгүй байгаа бололтой. Бодлого нь байхгүй байгаа бол бидний хийгээрэй гэж даалгасан зүйлийг хийгээгүй байгаа хэрэг гэж би ойлгож байна. Таны бодлоор бол ямар байна даа? Бодлогогүй улс байтугай бодлогогүй хүн бусаддаа ямар муу нөлөөтэй байдаг билээ дээ
· Хууль, эрх зүйн орчин нь бодлоготойгоо, гадаад ба дотоод бүх талын харилцаатайгаа яв цав таарч байх хэрэгтэй. /нэмж бичигдэнэ. Д.Жамц/
· Улс төр нь эдийн засгаа хөгжүүлэх бодлогоо нураадаггүй байх нь чухал. /нэмж бичигдэнэ. Д.Жамц/
· Чиглэсэн зорилготой нягтралыг бүх орчинд үүсгэх талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулах нь дуу нэгтэй дугтрах хүчийг зөв чиглэлд төвлөрүүлэх боломж олгоно. Олон тийшээгээ харсан бодлогоор ямар ч зангидсан хүчгүй давхилдацгаах нь хөгжлөөр хоцорч боломжоо дүүрэн ашиглаж чадахгүйд хүргэнэ. Зөвхөн эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаг зах зээлийн унаж босон өрсөлддөг сонгодог замаар явбал бид 100 жил ч болоод бусдын хөгжлийг гүйцэх магадлал байхгүй. Чиглэл зорилго, сайн сайханд тэмүүлэх эрмэлзэл нь нэг байвал үзэл санаагаараа байтугай үйл ажлаараа нэгддэг гэдгийг монголчууд бусдад зааж чадахаар түүх бидэнд бий. Бас нэгийг байтугай нийтээр нь устгаж, хэлмэгдүүлж байсан түүх ч бий.
· Бүх төрлийн гох дэгээг авч хаяхгүйгээр эрүүл эдийн засаг хөгжихгүй. Мэдсээр байж бид өөрсдөө л өөрсөндөө хавх тавиад байгаа. Гадны хэн нэгний тавьсан хавхнаас болоод Монгол хөгжихгүй байна гэж ярих хүн алга. /нэмж бичигдэнэ. Д.Жамц/
· Авилгал авч, өгөхгүйгээр ажил нь бүтдэг байх нь бидэнд л хэрэгтэй. Монгол хүн гадны улс, эрхтэн дархтанд авилгал өгч ажлаа бүтээж байгаа тохиолдол бараг сонсогдоогүй. Харин гадныхан л биднийг авилгалд идэгдчихсэн гэж тодорхойлоод байгаа. Авилгалаар шийтгүүлж байгаа хүн одоо л ганц нэг гарч ирэх гээд байснаа бараг больж ч магадгүй байдалтай байна. Хүний муу үзэх нь миний энд авилгалыг дурьдсан шалтгаан биш, харин авилгалтай орон өтөнд баригдсан мал аль аль нь тэвээрэг авдаггүй гэдгийг олон орон амьдралаараа нотолчихсон байхад бид бас дахин давтаж, муу хэлэгдэж явна.
· Ялгаварладаггүй байх. Яг одоо бол чухам ялгаварлахгүй бол улс орон хөгжихгүй мэт аашилцгааж байгаа. Намаар нь, танил талаар нь, хөрөнгө чинээгээр нь, үзэл бодлоор нь, мэрэгжил төгссөн сургууль, нас, хүйс, гарал үүсэл, гадаад дотоод г.м.-ээр. Ялгаварлаж зөвшөөрөл лиценз өгдөг, татварт хөнгөлдөг, хяналт шалгалтаар дарамталдаг гэх мэт ёстой хүн бодож олохоос залхмаар олон ялгаварлал монголд бодитой байна.
· Төр, засгийн үйлчилгээ хөнгөн шуурхай, ойлгомжтой, агуулга өргөн хэлбэр цомхон, хариуцах эзэн нь тодорхой байх. Энэ талаар үг дуугарвал шүүмжилчих гээд байгаа тул танд үлдээе.
· Буруу зүйл гарч ирэх, хөгжих замыг урьдчилан харж хаасан байх. Буруу зүйл гарч ирэх замыг бүх талаар хаах механизмыг бий болгож зүй зохисоор нь ажиллуулахгүй байгаа бол буруу зүйлийг хөгжих замыг санаатай засч байгаагаас ялгаагүй. Үр дүн нь тийм л байдаг. Хамгийн гол нь буруу зүйл маш хурдан идэвхжиж хорт хавдар мэт зөв зүйлээ идчихдэг гэдгийг бид ойлгодог мөртлөө хийж чаддаггүйд л бид буруутай байгаа юм.
· Алдаа гарсан тохиолдол болгонд цааш даамжруулалгүй таслан зогсоож, хариуцлага тооцож байх. /нэмж бичигдэнэ. Д.Жамц/
· Цагийг нь бардаггүй байх. Цагийг нь бардаг байх бүх зүйлийг бид хүч тавин хийжээ. Олон жишээг надгүйгээр та өөрөө бодоод хэлчихэж чадна. Уг нь цаг завыг нь бардаггүй, хурдан шийддэг байвал хорвоод тоотой жил наслахаар заяагдсан хүмүүний амьдралд хийж бүтээх зүйл ямар их байж болох билээ.
· Хөрөнгийг нь тарамдуулдаггүй байх. /нэмж бичигдэнэ. Д.Жамц/
· Хяналт өргөн хүрээтэй, давхардалгүй, шударга, мэрэгжлийн байх. /нэмж бичигдэнэ. Д.Жамц/
Б.Дэмжих:
· Бодлогоор, боломжийг олж харахад нь туслах байдлаар
· Гадаад, дотоод харилцаагаар
· Хөрөнгөөр
Хөрөнгө, хөрөнгө оруулалтаар бизнесийг дэмжихийн тулд Монгол банкны "бодлогын хүү"-г авч хаях хэрэгтэй. Ер нь монголын ард түмэнд ашигтай зүйл хий гэж бид хоёр шатлалтай банкны системийг байгуулсан уу? эсвэл гадныхны мөнгөө угаах таатай орчин үүсгэж ард түмнийхээ хөдөлмөр, амьдралыг өндөр хүүтэй гадны мөнгөний боолчлолд оруулж дотоодын бизнес эрхлэгчдээ өрийн дарамтад оруулах зорилгыг хангах зорилт тавьсан уу? Бизнест оруулах мөнгө нь хичнээн өндөр хүүтэй байвал дотоодын бизнес эрхлэгчдийн гаргасан бүтээгдэхүүн бүрт тэр нь очиж суух тул хэзээ ч гадаадын импортын бүтээгдэхүүний үнэтэй өрсөлдөж чаддаггүй. Монгол банк хэний бодлогоор юуны тулд мөнгө хүүлээд байгаагаа тайлбарлах цаг болсон. Монгол банк мөнгө хүүлэх тусам төгрөгийн худалдан авах чадвар тэр хэмжээгээр унана гэдэг нь маш ойлгомжтой зүйл. Төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлга гэж байгуулсан Монгол банк харин ч мөнгө хүүлэлт явуулсанаараа төгрөгийн худалдан авах чадварыг санаатай унагаж байгаа юм биш үү? Ямарч бүтээгдэхүүн монголд үйлдвэрлээд гадаадад экспортлох гэхээр үнэ нь дэндүү өндөр гарчихаад  байдагийн  цаад нарийн учир нь энэ юм.. Аргагүй шүү дээ үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний өртөг нь автоматаар жил бүр 10-аас 20 гаран хувь өсөөд байхад  гадаадын хөрөнгийн бирж дээрээс хамгийн хямд аргаар хөрөнгө оруулалтаа босгодог гадаад компаниудын олноор үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнтэй хэзээ ч үнээр өрсөлдөх боломжгүй болгож байгаа хэрэг юм. Бодлогын хүүгээр сорогдсон нэмүү өртөг гадаад зээлээр дамжаад гадагшаа гарах нь эргээд монгол улсыг өрсөлдөх чадваргүй болгох урхагтай. Төв банкнаас бизнест оруулж байгаа мөнгө хичнээн өндөр хүүтэй байх тусам бизнес тэр хэмжээгээр хумигдана. Хумигдсаны хэмжээгээр бизнес эрхлэх сонирхолгүй болно. Бизнес эрхлэх боломж хумигдах тусам төрд шургалах, төрийн нэрээр мөнгө олох сонирхол нэмэгдэнэ. Энэ сонирхол нэмэгдэх тусам авилгал хээл хахууль цэцэглэнэ. Авилгал хээл хахууль цэцэглэх тусам ёс суртахуун доройтож, боловсрол, чадвар, хөдөлмөрийн үнэлэмж буурна. Хөдөлмөрийн үнэлэмж буурах тусам ядуурна. Ядуу хүн бүх үнэт зүйлээ хоногийн хоолны мөнгөнөөс солиход бэлэн болно гэх мэт гинжин урвалаар цааш муу муухай болгон үргэлжилнэ. Банкны хүү өндөр байгаа оронд үйлдвэрлэл эрхлэх нь утгагүй хөдөлмөр хийж байгаа зүйл болж хувирдаг учраас нэмүү өртөг бий болгодог үйлдвэрлэлийн бизнес хийхийн оронд наймаа, үйлчилгээ мэтийн салбар руу ихэнх хөрөнгө орж өдөр хоногийг аргацаадаг. Энэ нь дотоодын мөнгөө үнэгүйтүүлэх дараагийн алхамыг санаатайгаар хийж байгаа хэрэг юм. Төгрөгийн худалдан авах чадварыг буурах тусам Монгол банк зах зээлд эргэлдэж байгаа мөнгөө багасгаж инфляцийг барих алхам хийдэг боловч энэ нь гал унтраах арга болохоос биш дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөж төгрөгийн худалдан авах чадварыг сайжруулж байгаа хэрэг биш юм. Бодлогын хүүгээр дамжуулж хөрөнгө оруулалтын зээлийн хэмжээг багасган хэт өндөр хүүтэй болгон хумиснаар арилжааны банк, хадгаламж зээлийн хоршоо, ломбард мэтийн мөнгө хүүлэгчдийн арми ихэсч тухайн оронд хөрөнгийн бирж хөгжих боломж хаагдан эдийн засгийн нэг хүчирхэг гараа санаатайгаар тайрч хаядаг юм. Үйлдвэрлэл хөгжүүлэх хөрөнгийг заавал өндөр хүүтэй бага байлгах шаардлага монгол улсын төрийн бодлого яавч байж таарахгүй. Ийм байлгах нь бид тусгаар тогтнолоо алдаж, амиа санаатайгаар хорлосноос ямарч ялгаагүй юм. Төгрөгийн ханшийг ам.доллартай уяж зөвхөн гадаад валютын нөөцийн хэмжээнд дүйцүүлэн эдийн засгаа хумихын оронд төгрөгийн зээлийг бизнест их хэмжээтэй, хямд хүүтэй оруулж/банк гадаад, дотоод үйлчилгээний зардлаа дараад жаахан ашиг олох хэмжээнд л байвал хангалттай биз дээ? Д.Ж/ дотоодын үйлдвэрлэлээ өсгөж гадаад экспортыг эцсийн боловсруулалттай бүтээгдэхүүнээр өргөжүүлбэл төгрөг тэртэй тэргүй ханш нь чангарна. Инфляц ба дефляцийг удирдах хамгийн зөв арга бол энэ юм. Бизнест оруулж байгаа хөрөнгө зориулалтынхаа дагуу ашиглагдаж байгаа эсэхэд хяналт тавих нь төр ба банкны хамтран хийх ёстой ажил шүү. Энэ ажлаа хэрхэн хийж байгаад нь хяналт тавих механизмыг ард түмэн өөрсдөө зөв бүтэцтэйгээр хийж хэрэгжүүлэхгүй бол инфляц, дефляцийн дарамтад үйлдвэрлэгчид, ард түмэн байнга дарамтлуулж өсөлтөө алдан, үйлдвэрлэлийн технологийн хоцрогдолд орж гацдаг.

· Эрх зүйн орчноор
· Техник, технологиор
· Түүхий эдээр
· Татвараар
· Менежмент, зохион байгуулалтаар
· Сурталчилгаа, маркетингаар
· Борлуулалтаар
· Дэд бүтцээр
· Сургалт, мэрэгжлийн боловсон хүчний хангалтаар
/Бүгд нэмж бичигдэнэ. Д.Жамц/
3. Томыг дэмжиж бусдын томуудтай өрсөлдүүлэн бүр томруулах
Бусдын эерэг ба сөрөг туршлагаас нэгтгэн дүгнэж хэлэхэд томуудыг яг хугацаанд нь гадагшаа гарах нөхцөлийг нь бүрдүүлж байхгүй бол улс орны хөгжилд нэмэр болдоггүй харин ч өөрсдийгөө болоод улс орныхоо эдийн засгийг нураах буруу шид үзүүлдэг юм байна гэдгийг би түмний анхааралд гаргаж тавьж байгаа юм! Учир нь:
· Дотоод зах зээлийг дангаар хянах оролдлогыг заавал гаргадаг байна. Эдийн засгийн аргаар хийхээс захиргааны аргаар хийх нь зардал багатай байдаг тул улс төр, эдийн засаг хоёр холилдож эхэлдэг. Энэ нь авилгал төрөх шилдэг зам юм.
· Бусдад боломж олгохгүй бүхнийг барьж идэхийг хичээнэ. Хамаг цаг, хөрөнгө, хүчээ бүх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний дотоод зах зээлийг эзлэхэд зориулбал ашиг орлого сайжирч болчих мэтээр тооцож салбар болгон руу салбаганасаар хамгийгаа тарамдуулж жижиглэн гадны томчуудтай өрсөлдөх боломжоо хаадаг байна. Ерөөс том аж ахуйн нэгжүүд тухайн цөөн бренд бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд өрсөлдөж чадаж байвал хөрөнгийн их бага нь бас ч тийм гол зүйл нь биш бололтой. Харин бүтээгдэхүүнээ чанаржуулах, хэн ч эргэлзэлгүйгээр худалдан авахаар шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргах, тухайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн тодорхой хувийг өөрийн бүтээгдэхүүнээр хангаж ноёрхох чадвар л гол зүйл гэж ойлгох ёстой. Түүхий эд нь манайд үнэгүй шахам хэвтэж байгаа олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг чанартай л үйлдвэрлэж чадвал үнээр тэртэй тэргүй өрсөлдөж чадна. Учир нь: а.Хямд түүхий эд б.Хямд ажиллах хүч/1000 “ногооны” цалин Монгол ажиллагсдад тэнгэрийн умдаг бол хөгжилтэй орны том үйлдвэрт ажиллагсад тоож харахгүй мөнгө/ в.Хямд дэд бүтэц монголоос өөр хаана ч алга. Тэгээд ч сайн бүтээгдэхүүн харьцангуй хямд үйлдвэрлэж, хүний анхаарал татахаар сонин содон үйлчилгээ явуулж чадаж байвал мөнгө өөрөө л орж ирж байдаг нь хууль болохоор дороо л дэлхийд нэрээ дуурсгасан их хөрөнгөтэй болчихдог гэдгийг жижигхэн Финляндын том Нокиа дэлхийд харуулж байна. Олсон амжилтандаа ташууралгүйгээр технологийн хөгжлийг гол цөмөө болгон ажиллавал бусдад гүйцэгдэхгүйгээр тасархай хол урагшилж болно.
· Жижиг, ядуу дотоодын зах зээлтэй орнуудад том аж ахуйн нэгжүүд борлогдохгүй байхаас нь айгаад шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс няцдаг. Даван туулах ганц арга нь бас л олон улсын зах зээлд эцсийн бүтээгдэхүүнээр өрсөлдөх. Монголчууд дуурайх дуртай болохоор нэг нь л эхлүүлчихвэл бусад нь хушууран дагах нь ойлгомжтой. Тоёота шиг том гурван үйлдвэр хийхэд л бид өнөөдрийн амьдралаа эргэж дурсах хүн олдохгүй болтлоо төрөл арилжина. Мөнгийг санаанд багтахгүй ихээр олох тул амттай шүү дээ. Хөрөнгө оруулах мөнгөгүй гэж бүү санаа зовоорой. Энэ дэлхийд хугацаанд нь ийм аргаар ингэж өсгөөд ингэж буцааж төлнө гэдгээ баттай нотолж чадвал мөнгөнөөс их зүйл алга. Техник, технологийн хувьд ч айх зүйлгүй. Даяарчлалын ачаар маш хямдарчээ. Боломжийн технологийг авч өөрийн болгож сайжруулаад эзэн болоод суучихдаг сүүлд хөгжсөн Азийн баруудын арвин туршлага ч байна. Монгол хүний шинийг олж харах, анализ, синтезийн үйлдэл хийх чадвар онцгой сайн гэдгийг би туршлагаар маш сайн мэднэ. Ямарч үйлдвэрийг хуучин технологиор талхиж дампууруулахгүй гэдэгт итгэж байна. Биднийг битгий гэсэн нэг ч улс орон байхгүй тул бид өөрсдөө л өөрсдийгөө голохгүй эхлүүлэх хэрэгтэй. Би чухам үүнийг л хүсч зөвлөөд байгаа юм. Дарханд микроавтобус, бага оврын ачааны машины үйлдвэрийг Тоёотагийн технологиор шинэ загвартай үйлдвэрлэхэд дэлхийн зах зээлд самар шиг зарагдаг эцсийн бүтээгдэхүүн болно гэсэн итгэл нойр хүргэдэггүй ээ. Лав л техникийн болоод технологийн шийдвэрлэж болохгүй ямарч асуудал байхгүй гэдгийг энэ талаар мэрэгжсэний хувьд нотолж чадна. Японуудыг дуугаргаж чадвал болчих юм биш үү. Төмөртэйн орд хажууханд нь байгааг бид ч мэдэж байгаа, тэд ч мэдээд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг барьсан. Арай биднээр түрүүлж дуугаруулах гээд хүлээгээд байгаа юм биш биз дээ. Хэлээд үзэхэд юу нь болохгүй гэж? Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй, түүнчлэн мөрөөдөл биелбэл бид мөнгөтэй, өөрсөддөө итгэх итгэлтэй болно.
· Дангаар тухайн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний дотоод зах зээл дээр ноёрхсон том аж ахуйн нэгж өрсөлдөөнгүй болж хөгжил нь аяндаа зогсдог байна. Дампуурахгүй байлаа ч урагшаа ахихаа больдог гэсэн үг л дээ. Энэ нь өөрийгөө болон улс орноо хөгжихөд тушаа болдогийг хэдхэн томыг гаргаж ирээд улс орноо өөд татаж чадна гэсэн бодлого барьж явсан Өмнөд Солонгосын эдийн засгийн хямралаар бид бэлээхэн харсан. Харин жирийн солонгос иргэдийн эх орноо гэсэн сэтгэл, том компаниудын хурдан маневрлаж гадагшаа чиглэсэн бодлого барьж бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах талаар хийж байсан ажлынхаа үр дүнд хүрсэн түвшингээ хадгалж авч гарч чаджээ. Гэхдээ зарим нь одоо ч гэсэн байдал нь тийм ч сайнгүй байгаа гэдгийг Дэвү, Киа корпорацууд харуулнам бус уу. Яг одоогийн жишээ гэвэл АНУ-ын Форд моторс, Женерал моторсын Японы автомашин үйлдвэрлэгчдэд дотоодынхоо хамаг зах зээлээ алдчихаад байж байгаа олхиогүй байдал. Улсдаа ч олигтой татвар төлж, ажлын байр гаргаж өгч чадахгүй, өөрсдөө ч өсөж дэвжиж чадахгүй яг гацжээ. Хэрэглэгчид хэзээд авсаархан, зардал багатай, гоё ганган машин унах сонирхолтой байдгаа удаан хугацаанд илэрхийлээд байхад тухайн зах зээл дээр оршиж байгаа тухайн үеийнхээ байдлаар пээдийж хандан урагш ахихаа бодохгүй байвал хэрхэн аваргууд ч сандарч болдгийг бидэнд зааж өгч байна. Бас том зах зээлтэй орнууд дотоодын зах зээлээ яхийтал хамгаалснаар аваргуудаа авч үлдэж болох боловч тэдгээр нь хэдий том ч ерөөс хөгждөггүй гэдгийг ОХУ, Хятадын автомашин үйлдвэрлэгчид аль 1950, 60-аад оны технологитойгоо амь бөхтэй зууралдаж байгаагаас харж болно. Тэд хэдий том боловч эрийн цээнд хүрч гадны валютыг эх орон руугаа зөөж чадахгүй улс, ард түмнээрээ угжуулсаар өдийг хүрчээ. Аваргууд унахад улс оронд маш их хохирол дагуулдаг. Ажилгүйдэл, эмх замбараагүйтэл, жагсаал тэмцэл, инфляц, хувьцаа эзэмшигчидийн хохирол, улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн болон техник, технологийн хоцрогдол ер муу бүхнийг дагуулж болно. Томууд унавал дэндүү чанга унадаг гэдэг энэ билээ. Тэднийг эргүүлж сэхээхэд удаан хугацааны нөр их зүтгэл, хөрөнгө орно.
· Томорч байж л шинжилгээ судалгаа, шинэ бүтээгдэхүүн гаргах ажилд хөрөнгө гаргах чадвартай болно. Шинийг санаачилж, хийхгүйгээр бусдаас ялгарах боломж байхгүй. Ялгарахаар бүтээгдэхүүн л хаана ч борлодог гэдгийг бид мэднэ. Чансаатай бүтээгдэхүүн, брендийг нөр их хөдөлмөр зүтгэлийн ачаар гаргаж ирдэг бөгөөд түүнийг чухам мэрэгжсэн, хийж байгаа ажилдаа хамгийгаа зориулсан хүн, хүмүүс л бүтээдэг. Зах зээлд тийм хүмүүсээ сайхан амьдрал, сайн цалингаар татаж, бүх талын урам өгч, мэрэгжил мэдлэгийг нь дээшлүүлж, санаачилсан хийснийг нь дэмжиж чадахгүй бол социализмаас ч дор болж болохыг бид нотолчихоод байна. Мөнгийг мөнгө өсгөдөггүй, мөнгийг чадвартай хүмүүс л зорилготой хөдөлмөрлөж өсгөдөг гэдэг энэ үгийг бизнес эрхлэхээр, хүнийг өөртөө ажиллуулахаар зориг шулуудсан хүн бүр өглөө босохдоо харагдаж байхаар газар өлгүүштэй. Бас сайн ажилласан хүнээ олигтойхон цалинжуулбал аж ахуйн нэгж улсад илүү татвар төлөхөөр болдог бизнес эрхлэгчдийг байнга дарамталдаг гайтай механизмыг баталгаажуулсан эрх зүйн буруу орчныг яагаад хамгийн зөв гээд байлгаад байгаа юм бэ бид? Нэмсэн цалингаас нь татвар авахгүй гээд заачихвал аж ахуйн нэгж ч, улс ч хохирохгүй гэдгийг би баттай нотолж чадна. Уул нь сайн цалинжуулсан бол татвар нь багасдаг байвал илүү зөв байхсан.
· Том аж ахуйн нэгжүүд л гадаад зах зээлд үнэт цаас гаргаж хөрөнгө босгон хүссэнээ дор нь гүйцэлдүүлж чадна. Гадны аваргуудын хөрөнгө босгодог аргуудыг салбар бүрээр нь бүр хэрэг болгож нарийвчлан судлаад түүнийг монголын бизнесийн амьдралд ерийн зүйл болтол нь хөгжүүлэхгүйгээр бид явахгүй нь ээ! Санхүүгийн хоёрдогч зах зээлийн аварга зохицуулалт, хөрөнгө оруулалтгүйгээр бид өдий зэрэгтэй байгаа юм чинь тэр ашигтай харилцааг эдийн засагтаа зөв ашиглаж чаддаг болцгоочихвол хөрөнгө мөнгөгүйн зовлонгоос ангижирч зөвхөн хөгжих, хөдөлмөрлөх, сайхан амьдрах тухай бодож болох нь ээ дээ. Хамгийн чухал нь мөнгөө өсгөхөөс өөр сонирхол дагалдах боломж хязгаарлагдмал тул гадныхны янз бүрийн өөр сонирхол мөнгөө дагаад ороод ирнэ, дарамтлуулна, улс орны болон ард иргэдийн эрх ашиг зөрчигдөнө гэж айх аюул байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг хувьцаа байдлаар хүнгүйгээр оруулах энэ бодлого онцгой ач холбогдолтой. Хугацаа байхгүй. Хүүг нь хатуу хувь зааж төлөхгүй. Босгох хөрөнгөнд дээд хязгаар тавиад байхгүй. Бас эрсдэлийг нь ч тэд хамт үүрэлцдэг юм. Гэхдээ бодох зүйл ч бий. Хувьцаа эзэмшигчдийнхээ итгэлийг алдахгүй байх нь зорилт номер нэг. Өөрөөр хэлбэл тэднийгээ хулхидахгүй мөнгийг нь өсгөж өгөөд байвал хэзээ ч хөрөнгө оруулалтаар тасрахгүй байж болно. Зөвхөн өсгөх ажлаа л нэр төртэй хийвэл боллоо гэсэн үг. Хувьцааныхаа хяналтын багцыг алдах хэмжээнд хүртэл доройтох юм уу эсвэл хэт их хөрөнгө төвлөрүүлэх гэж оролдвол бизнесээ юутай хээтэй нь бусдад бэлэглэж орхино. Бизнесийнхээ дээд доод хязгаарыг мэдэж араа дааж чадаж байвал сонирхолтой хүссэн тоглоомоороо өөрийнхөө дүрмээр тоглож хүн болсныхоо ид шидийг харуулах өргөн боломж юм. Маш сайн хийж сурах зүйлийн нэг яавч мөн. Бид хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө оруулж үрэн таран хийж байснаас дотоод гадаадын хувьцаанд оруулж өсгөдөг аргыг зөв сурчихвал бас л эрдэм. Ядаж олон улсын гадаад эдийн засгийн харилцааны аргуудыг маш сайн мэддэг болж нүд нээгдэнэ.
· Олон улсын хэмжээнд өрсөлдөж байж л ажиллагсдаа дэлхийн жишигт хүрсэн хангалттай цалинтай амьдруулж, тогтвор суурьшилтайгаар хийж байгаа ажилдаа сэтгэлээ зориулах боломжийг нь хангаж чадна. Дотоод зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ дотооддоо мөрдөж байгаа ханшаар зарж байгаа тохиолдолд дотоодын цалингийн жишгээр ажиллагсдаа цалинжуулах нь ойлгомжтой. Социализмын үед ч, ардчилалын нэртэй капитализмын хамаг болохгүй бүтэхгүйг өөрсөд дээрээ дахин туршиж байгаа одоо үед ч ерийн монгол хүн цалингаараа амьдарч нэр төртэй хөдөлмөрлөх боломж гарахгүй харц доогуур, сэтгэл нь хоёрдмол байдалтай байна. Ийм байдалтай дахиад 10 жил болбол монгол жирийн хүмүүсийн амьдралд итгэх итгэл нь мохно. Ажиллах сонирхол нь ч дахиж асч чадахгүйгээр мөхөж магадгүй. Би зөвхөн үүнээс үхтлээ айж байна.
4. Жижгийг дэмжиж том болгох
Улс оронд хэрэггүй салбар, үйлдвэрлэл үйлчилгээ гэж ер байдаггүй. Томуудын сонирхдоггүй, чилээг нь гаргадаггүй гэхдээ ард түмэндээ үйлдвэрлэл, үйлчилгээ нь байнга ус агаар мэт үгүйлэгдэж байдаг тэр орон зайд жижгүүд тоглолтоо зохион байгуулж байдаг. Тэдний хөдөлмөр, зүтгэл харахад энгийн жижиг мэт боловч хэрэглээ, эдийн засаг, нийгэм талаасаа өндөр ач холбогдолтой, маш чимхлүүр байдаг. Тэднийг бүх талаар томруулж, албан ёсны болгож, хөгжүүлэхгүй бол эдийн засгийн албан бус сектор амь бөхтэй оршиж хар зах зээл дээр улс орны гол мөнгө эргэсээр байх болно. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг томруулахын тулд дотоод гадаадын зах зээл дээр хосолж ажилладаг болгох хэрэгтэй. Тэгэж чадвал дотоод зах зээлд нийлүүлэгдэх бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулахад гар татахгүй, гол мөнгөө гадаад зах зээлээс хийх гэж улайрах тул дампуурах ч үгүй, хоёр нутагтан мэт амь бөхтэй, мэдээлэл сайтай, шинэ зүйлийг олж харах чадвар өндөр байх болно. Хамгаас эрхэм нь жижгээр эхэлж байгаа учраас юмхнаар юм хийж, гололгүй урагшилж, туршлага хуримтлуулаад гадаад зах зээлд гарч ирэх тул тэд хэнд ч хулхидуулахгүй, бас бусдыг хуурч, хумслахгүй нэр төрөө л эрхэмлэх болно.
5. Байхгүйг шинээр, олноор нь гаргаж ирж өрсөлдөөнөөр шигшин чангаруулна.
Идэвхгүйгээр өөрсдөө үүсэхийг нь хүлээхгүйгээр бизнес-санхүүгийн бичил орчин үүсгэх замаар тогтвортой бизнес эрхлэгчдийг авъяас, чадвар, хөдөлмөр, санаачлагаар нь чөлөөтэй өрсөлдүүлж шигшин гаргаж ирэхэд зорилго нь оршино. Гол нь улс оронд хэрэгтэй байгаа үйлдвэрлэл үйлчилгээг боломжийн шинэ технологитойгоор цаг алдалгүй шууд байгуулаад хувьцаа гаргаж тэр хувьцааг мэдэгдэхүйц хувиар нь эзэмшин үйлдвэр, үйлчилгээгээ өөрийн болгох боломжийг нь биржээр дамжуулан нээлттэй өрсөлдөөнд оруулахад энэ аргын амин сүнс нь оршиж байгаа юм. Бас бизнес эрхлэх хөрөнгийн болон техник, технологийн г.м. боломжгүй авъяаслаг, хөдөлмөрч иргэдийг зорилготойгоор бизнесмен болгон төрүүлж болох боломжийг олгож байгаад уг аргын нэг давуу тал оршино. Зээлийн барьцаанаас гартал нь хяналтдаа байлгах тул санхүүгийн эрсдэл байхгүй. Бүх төрлийн сургалт явуулж, үйл ажиллагааных нь явцад таниулж мэдүүлэх, боловсруулах, чадваржуулах, хүмүүжүүлэх өргөн боломж нээгдэнэ. Хүнээ таних, авъяасыг нь нээх боломж ч гарч ирнэ. Одоогийн барьцаанд нь тааруулж зээл олгодог зээлийн идэвхгүй арга тийм ч сонин зүйл биш болж хувирах юм. Дотоод, гадаадаас бизнест хөрөнгө оруулах явдалд эргэлт гарч сул мөнгө хэвтүүлэх гэдэг ойлголтыг халж, иргэд биржээр дамжуулан бизнесээр хөрөнгөө өсгөдөг болно. Чухамхүү ийм замаар өссөн мөнгө үнэгүйдэж, инфляцийг хөөрөгддөггүй бөгөөд харин ч төгрөгийн худалдан авах чадвар дээшилж жижиг зах зээл маань аливаа бизнест гологдохооргүй болж ирэх ирээдүй байна. Гадны бэлэн бүтээгдэхүүнийг худалдаж авахад зориулж байгаа хөрөнгийн гадагш чиглэсэн их урсгал бараг зогсож гадаадаас орж ирэх урсгал нь нэмэгдэнэ. Улсын болон ард иргэдийн санхүүгийн чадвар хамтдаа хүчирхэгжиж, иргэд хөрөнгөтэй болж ирнэ. Ажлын байрыг олноор нь шууд бий болгох тул улсаас иргэдээ ажлын байраар хангахад өгүүлж баршгүй ач холбогдолтой. Дотоодын зах зээлийг чанартай, хэрэгцээт бүтээгдэхүүнээр жигд хангахаас гадна, бүгд нэг бизнес рүү хушууран орж шатах, цаг алдах, цаашид бизнес эрхлэх сонирхолгүй болохоос сэргийлж чадна. Мөн банк, банк бус санхүүгийн байгууллагууд, зөвлөлгөө, зуучлалын байгууллагууд, бирж, даатгалын байгууллагууд ч хийх ажил нь цэгцэрч, бизнесийг дэмжих, хамтран ажиллах тал дээр ямар их орон зай байгааг олж харж, олон улсын түвшинд үйл ажиллагаа нь ойртоно. Бид гадаадад очиж барлагийн хөдөлмөрийг нь нугалагчид болох биш харин гадныхан бидэнд хөлсөөр ажиллах ёстой гэж би ойлгож, бас харж байгаа юм шүү. Ийнхүү эх орныхоо жинхэнэ эзэд болж чадвал монголчуудын хөдөлмөр утгатай, алсыг харсан шинж төрхийг олно. Эрдэс, түүхий эд, байгалийн баялгаа ч хайр гамтай зөв ашиглаж, хүрээлэн байгаа орчноо сайжруулахын тулд иргэд мэрийдэг болно. Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд ч сайжирч түүнээ дагаад иргэдийн бүх талын хөгжил дээшилнэ. Эдийн засгийн зорилготой зөв өсөлтийг дагаад Монгол улсын гадаад орчинд үнэлэгдэх байдалд чанарын ахиц гарч бүх талаар гадны сонирхолыг татаж эхэлнэ. Энэ бол мөрөөдөл биш. Бодит боломж нь бидэнд байна. Хичээх л хэрэгтэй.

Энэхүү өөрийн шинэ онолоо тайлбарласан өгүүлэлийг бусдын сайн, муу туршлагуудыг нэгтгэн судалсны үндсэн дээр 2006 онд бичсэн бөгөөд 2010 оны 1-р сарын 1-ний өдөр өөрийн блогтоо оруулж байхдаа дүгнэж үзэхэд бид энд гарсан зүйлсийг хэрэгжүүлэх талаар маш урагш муутай байгаа нь харагдаж байна. 4 жил өнгөрчихөж, Оюу толгойгоо ашиглах гээд алдчихав. Нэг л биш байна даа....
______________________________________________________________________________________




-->





-->

-->

-->


-->


-->
“Түмний зорилт
Төрийн менежмент” цуврал

Боловсрол ирээдүйн Монгол иргэнийг бэлтгэнэ

Зорилт: Бүх нийтийн ерөнхий ба мэрэгжлийн боловсролд тавигдах зорилт, шаардлагууд:

  1. Ерөнхий боловсролын олон улсад шаардагддаг төвшинг хангасан дотоод, гадаадад үргэлжлүүлэн суралцах боломжтой болсон байх

  2. Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын өргөн харилцаанд орох мэдлэг, чадвар, дадлын ерөнхий хандлага, түвшин нь төлөвшсөн байх

  3. Суралцах арга барилд сурсан байх

  4. Мэдлэгийг үр дүнтэй хэрэглэж бүтээлчээр хөгжүүлэх чадвар суусан байх

  5. Шинжлэх ухааны аргыг ертөнцийг танин мэдэх идэвхтэй зөв арга хэмээн хүлээн зөвшөөрч бүтээлч эрэлхийлэлийг явуулж судалгаа шинжилгээ хийх, нээлт, шинэ бүтээл төрдөг арга замуудыг мэддэг байх

  6. Өөрийн гаргасан шинэ бүтээл, нээлт, барааны тэмдэг зэргийг олон улсын төвшинд баталгаажуулж чаддаг байх

  7. Уламжлал, ёс заншил, аж төрөхийн ухааны үндсийг ойлгосон байх

  8. Өөрийгөө таньсан, ирээдүйд амжилт гаргах чиглэл зөв тогтсон байх

  9. Англи ба бусад хэл дээр цаашид сонирхсон мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцах боломж олсон байх ёстой.

  10. Компьютерийн хэрэглээний программууд, интернетийг ашиглах аргыг эзэмшсэн байх

  11. Интернетэд суурилсан ерөнхий боловсролын сургууль(e-school). Үүнийг багшийг өмчтэй болгох, хөдөлмөрийг нь өндөр үнэлэх эдийн засгийн хөшүүрэг болгох

  12. Интернетэд суурилсан тусгай дунд боловсролын сургууль(e-college)

  13. Интернетэд суурилсан их, дээд сургууль(e-university) тэдгээрийн систем

  14. Иргэний ухамсар нь зөв бүрэлдэж ардчилалын үндсэн ойлголт, өөрийн болон бусдын эрх ашгийн нэгдлийг хангаж чаддаг болсон байх

  15. Монгол улсын иргэн болж төрснөөрөө бахархдаг эх оронч үзэл төлөвшсөн байх

  16. Шашны өндөр мэдлэг ухамсартай болсон байх

  17. Эрүүл аж төрөх аргад сурсан, чийрэг бие бялдартай байх

  18. Өөрийн болон бусдын цагийг хайрлаж, үйл ажлаа зөв төлөвлөж хугацаанд нь хийдэг, тавьсан зорилгодоо үнэнч, бэрхшээлийг давж хөдөлмөрлөж сургах

  19. Гэр бүл, эр эмийн ёсны зөв ойлголтууд бүрдсэн байх 
  20. Боловсролын импорт ба экспорт







“Түмний зорилт
Төрийн менежмент” цуврал


МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ, ХЭЛ, СОЁЛ, УРЛАГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

НЭГ. Зорилго

1. Монгол түүх, хэл, соёл, ардын уламжлал, урлагаа хадгалж үлдэх, хөгжүүлэх
2. Сонгодог, уламжлалт, орчин үеийн хэрэглээний урлаг, соёлын зааг ялгаа, бизнес үнэлэмжийн ойлголтыг төлөвшүүлж өөрийн авъяас билэг, чадвар, хөдөлмөрлөх боломжоо бодитой харж өөрийгөө зөв байранд тавьж чаддаг болоход нь урлаг, соёлынхонтойгоо ард түмэн хамтран ажиллаж амжилт гаргацгаах, дэлхийн соёл, урлагийн салбарт монголчууд хэл, урлаг, соёл, түүхтэйгээ хамт байрших, хөгжилд нь хувь нэмрээ оруулж, мөнхрүүлэх
3. Дэлхийд гаргах, шоу бизнестэй холбох, авьяас чадвар, хөдөлмөрийг нь зах зээлийн зарчмаар бодитой үнэлэх, сурталчлах
4. Түүх, хэл, соёл, урлагийнхнаа нэгтгэн зангидаж үнэ цэнээ мэдрэхэд нь туслах, багаар ажиллах чадвар суулгах, сайхан амьдрах итгэлтэй болгох, алдаршуулах
5. Ард түмнээ урлаг, соёлоор дамжуулан нэгтгэн нягтруулж Монгол улсаараа, эх орноороо бахархах, хайрлах, зорилгоо ухамсарлах, хөл дээрээ босох, омогшиход нь туслах, тэдэнд үйлчлэх
6. Монгол улсаа гадаадад сурталчлах, дэлхийн монголчуудыг соёл, урлаг, түүх, бизнесийн салбарт нэгтгэх
7. Монгол улсын дэлхийд гарах бизнес гарцыг урлаг, соёлын салбарынхан бизнесийн салбарынхантай хамтран нээх, боломжоо олж харах билгийн нүдтэй болцгоох, олон улсын хэмжээний уулзалт, тэмцээн, уралдаан, үзэсгэлэн, яармагт хамтран оролцож бие биенээсээ харилцан дэмжлэг авцгаах
8. Монгол улсын төр, засгаас түүх, хэл, соёл, урлагийн талаар баримтлах бодлогыг зөв тодорхойлж, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох, дотоод ба гадаадад дэмжих, хамтран ажиллах
9. Дотоодын ба гадаадын хэвлэл, мэдээлэлийн салбарынхантай харилцан ашигтай хамтран ажиллах, нэмэлт гарцуудыг олж идэвхтэй ажиллан тогтмолжуулж бизнесдээ ашиглах


ХОЁР. Хэрэгжүүлэлт, хийх ажил

1. Олон улсын соёлын харилцааны нийгэмлэг. Шултан Батсүх
2. Уртын дуу оригинал ба этник
3. “Шуранхай”
4. Бит боксын холбоо Ray
5. “Crash” Реп
6. Морин хуур
7. Хөөмий
8. Ятга
9. Хуучир
10. Цам
11. Хүүхдийн уран бүтээл
12. Кино. DVD борлуулалт
13. Түмэн –Эх чуулга
14. Сонгодог урлаг: Дуурь, балет Эстрад симпони оркестр Дуурь бүжгийн улсын академик театр
15. Хөгжмийн бүтээл Жанцанноров
16. Орчин үеийн поп, рок бусад Наран, Ариунаа, Сарантуяа
17. “Хурд”
18. “Харанга” Энхманлай
19. Монгол клип DVD, CD борлуулалтын хувилбарууд, жагсаалт
20. Уран нугаралт
21. Торго салон
22. Урлах эрдэм Дээд сургууль
23. Дизайнеруудын холбоо
24. Үндэсний ба орчин үеийн хувцасны загвар, дизайнерууд ба моделиуд
25. Миссүүд
26. Ноолуур, Ноос, арьс ширэн урлал
27. Монгол сэтгэхүйн ба оньсон тоглоом
28. Монгол бичиг, уран бичлэг
29. Түүх, археологийн үзэсгэлэн
30. дуучин Бат-Эрдэнэ, Жавхлан, нийтийн дуучид буюу фолк поп дуучид
31. Аист Монголиа ТВ
32. Боловсрол суваг ТВ Ариунбат
33. Элчингүүд, Өргөмжит консулууд, Монголч эрдэмтэд/Латимор, Хар дорж/
34. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын холбоод
35. Монгол дархан “Түмэн эрдэнэс” холбоо, Уран цутгуур Занабазар
36. Уран зураг, монгол зураг
37. Уран баримал
38. Хөгжим урлал
39. Ном, товхимол, танилцуулга, веб хуудас, нэрийн хуудас
40. Уран хатгамал, зээгт наамал
41. Хивс урлал, үйлдвэрлэл
42. Өвөрмонгол, Буриад, Халимаг
43. Цирк
44. Монгол тэмүүлэл-сайхан монгол орон
45. “Алтан ураг” хамтлаг
46. DVD, VCD, CD-ний үйлдвэр, борлуулалтын сүлжээг орон даяар ба гадаадад байгуулах
47. Хүний хөгжлийн академи Энхболд 99091212 Менежмент, маркетинг
48. Хөрөнгө босголт, төвлөрүүлэлт
49. Зохиолч Монголын зохиолчдын хороо
50. Бүжиг дэглээч
51. Хөгжмийн зохиолчид, Тоглолтын хөгжим, найруулгууд, удирдаач
52. Найруулагч, сценари
53. Хөтлөгч
54. Тон мастеринг дуугаралт, техник хангамж
55. Тайз чимэглэл, гэрэлтүүлэг
56. Имиж бүрдүүлэлт
57. Орчуулга Монгол-Англи ба Монгол-Тухайн орны хэл дээр
58. Зохион байгуулалт, билет борлуулалт, санхүү, хөндлөнгийн аудит, хамгаалалт, үйлчилгээ
59. Жуулчны байгууллагууд
60. Бизнесийн байгууллагууд Экспортлогчид ба Импортлогчид
61. Айлчлан тоглолтын Гэрээ хэлцлүүд ба тоглолтын орлого
62. Тоглолтод оролцогчидтой байгуулах ёс зүй, урлаг соёлын бүтээгдэхүүн нийлүүлэх ба ашиг хуваарилах, дотоодын ба гадаад орнуудын хууль хэрэгжилтийг ханган ажиллах тухай дүрэм, гэрээ
63. Виз, билет, хоол, тээвэр, буудал, хөгжим хэрэглэл багаж тоног төхөөрөмж тээвэрлэлт, хадгалалт, хамгаалалт
64. Сурталчилгаа, бичлэг, түүнийг хадгалах, ТВ ярилцлага түүний зорилго, хамрах хүрээ,
65. Монгол түүх, хэл, соёл, урлаг, үйлдвэрлэлийн онолын ба уламжлалт сургалт, чадвар, дадлага олголт, түүний арга технологи, хойч үеийг бэлтгэх, хүмүүжүүлэх, багш шавийн барилдлага, харилцааны зарчмуудыг тодорхойлж, төлөвшүүлэх өвлүүлэх







“Түмний зорилт
Төрийн менежмент” цуврал

Эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлого

1.Гадаад орнуудад эмчлүүлэхэд зарцуулж байгаа маш их хөрөнгийг монголдоо тогтоон барьж байх бодлого явуулахын тулд оношлогоо, эмчилгээг дэлхийн түвшинд явуулах, оношлогоо эмчилгээний том хотуудын болон бүсийн төвүүдийг байгуулах, чанартай сайн тоног төхөөрөмж, эм бэлдмэл, боловсон хүчнээр хангах

2.Хувийн эмнэлгүүдийг нарийн мэрэгжлээр төрөлжүүлэн тухайн чиглэлээрээ олон улсын түвшинд хүрсэн оношлогоо, эмчилгээ, сургалт, судалгааны төвүүд, институтууд болтол хөгжүүлэх, хувьцаат эмнэлгүүдийн хэлбэрийг өргөн нэвтрүүлэх. Хувийн эмнэлгүүдийг түргэн хугацаанд хөл дээр нь босгохын тулд санхүү-бизнесийн вакуум орчны аргыг хэрэглэх.

3.Гадаад, дотоодын сайн дурын эмч, эмнэлгийн ажилтан нарыг шаардлагатай буюу боловсон хүчний хангалт дутуу байгаа газруудад илгээлтээр ажиллуулах, хөдөөгийн ба бүсийн, хүнд нөхцөлд ажилласны урамшуулалт цалингийн системийг боловсруулж дагаж мөрдөх

4.Эмнэлгийн байгууллагад оруулсан хөрөнгийг татвараас чөлөөлж байх хуулийн заалтыг татварын хуулинд тусгаж өгөх

5.Сум, аймаг, бүс, хотуудын эмнэлгийн байгууллагуудыг хөгжүүлэх төлөвлөгөөг тухайн орон нутгийн иргэдийн хурал, гүйцэтгэх засаглалын сонгуулийн хугацаанд хийх ажлын жагсаалтанд заавал оруулж сонгуулийн өмнө тайланг хэлэлцэн дүгнэж байх

6.Ард иргэдээ чийрэгжүүлэх, өвдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг системтэй зохиож тодорхой хугацаанд эмнэлгийн урьчилан сэргийлэх үзлэгт хамруулж үзлэгийн мөрөөр хийх ажил, эмчилгээ сувилгааг бодлоготой боловсруулан хэрэгжүүлдэг болгох

7.Эмнэлгийн байгууллагад хуваарилдаг төсвийн хуварилалтыг газар дээр нь үзэж төлөвлөх, зарцуулалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тодорхой хугацаанд хамрах хүрээнийхээ иргэдэд тайлагнадаг байлгах

8.Эмч нарыг заавал хөдөө орон нутагт ажиллаж дадлагажсаны дараа төвийн эмнэлгийн байгууллагуудад татаж ажиллуулдаг журам тогтоож хэвшүүлэх

9.Гадаадын төсөл, хөтөлбөрийн хөрөнгийг эмнэлгийн байр, эмчилгээ, оношлогооны багаж төхөөрөмжүүдийн хангалтанд илүүтэй зарцуулж байх бодлого явуулах

10.Эмийн хэрэглээг шинжлэх ухааны үндэстэй өвчиндөө таарсан хэлбэр, хэмжээгээр хэрэглэж сургах талаар иргэдийн ойлголтыг төлөвшүүлэх

11.Өвдөөгүй өрх, иргэдийг урамшуулж байх
12.Эмч, эмнэлгийн ажилтнуудын хийсэн ажлын үр дүн, бүтээлч байдлаас хамаардаг цалингийн ялгавартай системийг боловсруулж мөрдөх

13.Эмнэлгийн байгууллагуудыг машин, холбооны хэрэгслэлээр хангах хангалтын бодлого боловсруулах

14.Эм, эмнэлгийн багаж төхөөрөмжийн хангалтын сүлжээг боловсронгуй болгож, дотоодын эмийн үйлдвэрлэлийг өргөтгөн импорт орлох, улмаар мал, амьтан, ургамлаас гаргаж авдаг байгалийн гаралтай зарим эмийг брэнд бүтээгдэхүүн болтол нь хөгжүүлж экспортод гаргах, чанар муутай, хуурамч эм нийлүүлэгчдэд тавих төрийн хяналтыг чангатгах, хариуцлагыг хатуу тооцож байх

15.Монголчуудын өвддөг голлох өвчнүүдийг судалж урьдчилан сэргийлэх, эмчлэх арга, технологийг боловсруулах

16.Эрүүл мэндийн салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, оюуны өмчийн бүтээлүүдийг хөхүүлэн дэмжих урамшуулалын систем тогтоох

17. Эрүүл мэндийн салбарт оршиж байгаа хүнд суртал, хариуцлагагүй байдлын шалтгаан, нөхцөлийг судалж, удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, тэргүүний хамт олны ажлын арга барилыг салбарын хэмжээнд нэвтрүүлэх

18.Өндөр чадвартай нарийн мэрэгжлийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг гадаадад мэрэгжлийнхээ дагуу гэрээгээр ажиллаж амьдрал ахуйгаа өөд татахад нь туслах зорилгоор монголын эмч нарын боловсрол, чадварыг хөгжингүй орнуудад хүлээн зөвшөөрч эмчлэх эрх олгоход саадгүй болгоход зориулсан сургалтын ба эрх зүйн орчин бүрдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх

19.Эмчилгээний сувилалыг олон улсын түвшинд хүргэн хөгжүүлж сурталчлан гадаадын өвчтөнгүүдийг эмчлэн салбарынхаа эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, түүнд монгол орны цэвэр агаар, нар, ус, рашаан, цагаан идээ, ургамал мал амьтны гаралтай экологийн цэвэр хүнсийг өргөн хэрэглэх, рашаануудын химийн найрлагыг тогтоон ямар өвчин эмгэгт хэрхэн таарахыг шинжлэх ухааны үндэстэй судалж эмчилгээний аргачлал, технологийг нарийн боловсруулах, рашаанд баримжаа, дам сургаар орж хэрэглэдэг практикийг болих.

20.Европ болон ардын эмнэлгийн эмчилгээний боломжийг өвчин бүрээр нарийн судалж тогтоон дээд зэргийн маргашгүй үр дүнтэй эмчилгээний арга, технологийг боловсруулж, шинээр бүртгэгдсэнийг нь оюуны өмчийн эрхийн хамгаалалтанд авч зах зээлийн эргэлтэнд оруулан үр дүнг нь тухайн бүтээлийг гаргасан хүмүүст нь бодитой хүртээж байх.
21.Эмнэлгийн байгууллагуудыг мэдээлэлийн сүлжээгээр холбож алсын зайн оношлогоог хийдэг болгох.

22.Төрийн эрүүл мэндийн даатгалын одоогийн тогтолцооноос гадна хувийн даатгалын компаниуд эрүүл мэндийн даатгалын тусдаа системтэй болох, тэдгээр нь сар бүр эмнэлгийн үйлчилгээнд төвлөрүүлсэн сангаа нийтэд мэдэгдэж уг үйлчилгээнд хамрагдсанаараа нэг хүнд гаргаж чадах даатгалын үйлчилгээнийхээ дээд хэмжээ, төрлөөр өрсөлддөг болгох, хувийн эмнэлгийн байгууллагууд даатгалын байгууллагаа, даатгалын байгууллага нь эмнэлгийн байгууллагуудаа чөлөөтэй сонгож болох эрх зүйн орчинг бүрдүүлэх, нэгдсэн тарифтай болох зэрэг аргуудаар эмнэлгийн байгууллагуудын санхүүжилтыг нэмэгдүүлэх, байгууллага иргэд эрүүл мэндийн даатгалын байгууллагаа чөлөөтэй сонгох эрх зүйн орчинг бүрдүүлэх, өвдөөгүй тохиолдолд даатгалын байгууллагаасаа урамшил авдаг байх

23.Монголчуудын амьдралын арчаа, хариуцлага, болгоомж, замбараагүйгээс үүдэн өвддөг ДОХ, бэлгийн замын өвчин, сүрьеэ, төрөл бүрийн гэмтэл, осол, зодоон, архидалтын үүдэлтэй эмгэгүүд, нас баралт, вакцинаар сэргийлж болох өвчнүүд, хордлого, буруу хоололт, амралт, хувцаслалтаас хамаардаг өвдөлт, мал амьтнаас халдварладаг өвчнүүдийн гаралтыг эрчимтэй бууруулах арга нь урьдчилан сэргийлэх, гэгээрүүлэх ажил тул хэвлэл, мэдээлэлийн хэрэгслийг өргөн ашиглах

24.1000 хүн амд ноогдох төрөлтийг олшруулах, урамшуулах цогц төрийн бодлого Монгол улс шиг цөөн хүн амтай оронд төрийн хар хайрцагны бодлогод орж байх ёстой. “Хүн нэмбэл хүнс нэмнэ” гэж монголчууд ярьдаг даа!

25. НӨАТ-ын татвараар иргэдийн гар дээр очих хөрөнгийн тодорхой хэсгийг эрүүл мэндийн даатгалын байгууллагад байршсан иргэдийн өөрсдийнх нь нэрийн дансанд шилжүүлж эмнэлгийн байгууллагын санхүүжилтийг дэмжих
26.Эмнэлгүүдийн цахилгаан эрчим хүчний хангамжийг олон эх үүсвэртэй, найдвартай болгох






“Түмний зорилт
Төрийн менежмент” цуврал

Экологийн эрүүл хүнсийг импорт орлохоос экспортод гаргах хүртэл зорилготой хөгжүүлье!

Зорилт: Хүнс үйлдвэрлэл улс оронд ямар ач холбогдолтой вэ?

А.Иргэдээ ажиллаж, арчаатай байж сурахад
Б.Хамтарч хөдөлмөрлөхийн давуу талыг ойлгоход
Г.Зах зээлийг мэдэрч түүнд өөрсдийн оролцоог бий болгож сурахад
Д.Эрүүл хүнсээр өөрсдийгөө хангахад, эрүүл байхад
Е.Юу хийхийг нь иргэддээ зааж, сургахад
Ё.Хүмүүжүүлэхэд
Ж.Ажилгүйдлийг бууруулж, устгахад
З.Иргэд орлогоо нэмэгдүүлж, тохи тухтай сайхан амьдрах орчноо өөрсдөө бүрдүүлэхэд
И.Ирээдүйдээ итгэлтэй болоход
К.Гадаад зах зээлээс мөнгө олж сурахад
Л.Хүнс үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэстэй байгалтайгаа зохицон амьдрах аргад сургахад
М.Улсынхаа тусгаар тогтнол, хүнсний аюулгүй байдалд
Н.Улсынхаа хөрөнгийн чадварыг хэмнэх, дээшлүүлэхэд
О.Боломжийг олж харж цаг алдалгүй их бага гэж гололгүй ашиглаж сурахад

Юуг цаг алдалгүй зохион байгуулж үр дүнд хүргэх вэ?

Экологийн цэвэр эрчим хүч, дулаан үйлдэрлэл, ус хэмнэх, цэвэршүүлэх арга технологиудыг эзэмшиж хүнс үйлдвэрлэлд хэрэглэх нь амин чухал. Д.Ж
1.Өөрийн орны хүн амыг экологийн эрүүл хүнсээр хангах
2.Гадаадад хүнс экспортлох боломж, түүнийг хэрэгжүүлэхэд засгийн ба иргэдийн оролцоо.
3.Хүнс үйлдвэрлэлийн аргыг иргэдэд зааж, замыг нь засахуй. Хүнсний үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт.
4.Гадаад орнуудын хүнс үйлдвэрлэлийн дээд зэргийн ашигтай салбаруудыг монголд нутагшуулан түүгээрээ эргэж экспортын зах зээлийг эзлэх аргууд ба зохион байгуулалтын хэлбэрүүд,
5.Монголын уламжлалт хүнсүүдийг дэлхийн бренд болгох зам нь олон улсын хүнсний эдийн засагт өрсөлдөөнгүй шинэ зах зээлийг шинээр бий болгож, байнга эзлэх боломжийг бидэнд олгоно.
А.Цагаан идээ
Б.Мах, махан бүтээгдэхүүн, консерв, хиам, борц. Малтай мөртлөө мах экспортолж чадахгүй байгаа нь Монголчууд бид!!! Гадаад ба дотоодын сайн үүлдрийн малыг аль болох цөөн сар өсгөж мах үйлдвэрлэлд нийлүүлэх хэрэгтэй. Гадаад зах зээлийн шаардлага ч ийм байгаа. Эдийн засгийн болоод эрүүл мэндэд ч энэ нь тустай.    
В.Хүнсний ногоо
Г.Жимс: чацаргана, гүзээлзгэнэ, шийгуа, хулуу, алим,
Е.Гурил, гурилан бүтээгдэхүүн
Ё.Тариалангийн бүтээгдэхүүнүүд: Арвай, хушуу будаа, эрдэнэ шиш, хөх тариа, чихрийн манжин, вандуй,
Ж.Пиво
З.Архи. Уудаг биш экспортолдог болъё л доо
И.Зөгийн бал
К.Загас. Хиймэл болон байгалийн нуур цөөрөмд загас үржүүлэх нь байгалаа зүй зохистой ашиглах, усаа хэмнэх эдийн засгийн хөшүүрэг болох боломжтой.
Л.Ангийн махан консерв
М.Өндөг
Н.
6.Малыг эрүүлжүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх нь. Үржил селекц. генийн фонд хадгалж үлдэхэд бодох зүйл их бий.
7.Газар тариалан хүнс үйлдвэрлэлд хэрхэн шууд ба дам оролцдог вэ?
А.Бордооны үйлдвэрлэл, хэрэглээ, био бордоо.
Б.Газар тариалангийн үйлдвэрлэлийг байгалийн хараат байдлаас гаргах цогц алхамууд, жилд тогтвортой үйлдвэрлэл явуулах бололцоог бид өөрсдөө бүрдүүлнэ.
В.Чанартай үр, үрийн сорт
В.Ургуулахаас бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах, импорт орлох ба экспортод гаргах хүртэлх шатуудад бид юу юуг заавал хийх ёстой вэ?
8.Фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд болохгүй зүйл алга.
9.Хөдөө аж ахуйд хоршоолол хэрэгтэй.
10.Хашаандаа ногоо тарих танай гэр бүлд төдийгүй улсад хэрэгтэй:
А.Хөдөлмөрийн хүмүүжлийн ач холбогдолтой
Б.Юмхнаар юм хийж сурах нь хөөе!
В.”Арав нугардаг бизнес! -Магадгүй ногоо тарих ч юм билүү?! Би ардчилалын эхний үед нэг шуудай төмс хөгшчүүл, хүүхдүүдтэйгээ хамт хашаандаа тариад намар хураахад арав орчим шуудайг авч билээ. Одоо хөгшчүүл хүүхдүүдийн маань жил бүр хийдэг уламжлалт ажил болжээ. Том хүү маань хамт хураалцчихаад “Арав нугардаг бизнес байна!” гэж хошигнон хэлж байсныг тодхон санаж байна. Өөрийнхөө тарьсан төмс, ногоог идэж үзээгүй хүн ертөнцийн жаргалыг бас л нэгээр дутуу эдэлжээ гэж бод. Ямар амттай байдаг гэж санана...Хамаатан саднаа, хөршийгөө, найз нараа, хамт ажиллагсдаа түүгээрээ дайлаад үз л дээ. Үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан зүйлийн нэг шүү дээ. Дөнгөж соёо нь цухуйгаад ирэхэд л баярлаж эхэлдэг юм. Хашаа дүүрээд амьд амьдрал бодитоороо харагдана. Олон олон монголчууд маань энэ аз жаргалыг амсаад үз, буруудах зүйл юу ч байхгүй. Далай дуслаас, улс орны хүнс хашаандаа юмуу зуслангийнхаа алга дарам газарт тарьсан нэг ширхэг төмснөөс эхэлдэг юм шүү.
10.Гадаадын ажилчдыг ажиллуулж босс болох уу? Хөдөө аж ахуйн боловсон хүчний хангалт, түүнийг дахиад л эрдэм номтой холбох нь.
11.Ус хөдөө аж ахуйд: Монголд ус ховор, гэхдээ тэр нь чанартай. Ховор чанартай зүйлийг ариг гамтай үр дүнтэй зарцуулах нь хорвоогийн ёс. Усыг хамгийн үр дүнтэй зарцуулах нэг арга нь хүнс үйлдвэрлэл.
12.Цахилгаан хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлд
13.Газар нь иргэдэдээ удаан хугацаагаар хамаарагдаж байж итгэлтэй үйлдвэрлэл эрхэлнэ.
14.Татвар хүнсний үйлдвэрлэлийн хувьд олон зүйл дээр тусалж чадна:
А.Хүнсний импортыг багасгаж бусдаас хараат байдлыг болиулахад
Б.Хүнсний бүтээгдэхүүний экспортыг хөхүүлэн дэмжиж иргэдээ, улсаа хөрөнгө чинээтэй болгоход/хүнс үйлдвэрлээд экспортод гаргаж байгаа аж ахуйн нэгж иргэдээс татвар маш бага авах, заримаас нь огт авахгүй байхад буруудахгүй. Тэд олсноо эргээд үйлдвэрлэлдээ л зориулах нь ойлгомжтой тул/
В. Хүнсний үйлдвэрлэлд хөрөнгө төвлөрүүлэхэд
Г. Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг татахад
Е.Хүнс үйлдвэрлэлд бүх нийтийг татан оролцуулахад /газрыг өрх, иргэдэд удаан хугацаагаар хүнсний ногоо тариалахад зориулан олгож бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс нь татвар бага, үйлдвэрлээгүйгээс нь их авч байдаг бодлого хэрэгжүүлэх/
15.Хүнс үйлдвэрлэл дотоод гадаад борлуулалтын өргөн сүлжээгүй бол юу болох билээ?
16.Хүнс үйлдвэрлэлийн технологи, техник тоног төхөөрөмж, түүний хангалт, монголд үйлдвэрлэх боломжтойг нь монголдоо үйлдвэрлэж бусдыгаа дэмжие.
17.Монголын хүнс үйлдвэрлэлийг санхүүжүүлэхэд ашигтай гэж гадаад дотоодын мөнгөтэй эрхэмүүдэд яаж ойлгуулах вэ?




“Түмний зорилт
Төрийн менежмент” цуврал

Улс төрийн бохир аргууд ба түүнийг хэрэглэх шаардлага
Хэнд!, Хэзээ! хэрэгтэй болдог тухай мэддэг болцгооё

Ард түмэн хэмээх тэр агуу хүч өөрийн санал, сэтгэл хоёроо зориулан байж гаргаж ирсэн засаглалаа хараа хяналтаасаа өчүүхэн төдий холдуулбал тэр нь авилгал буюу “corruption” гэж нэрлэгддэг бохир улс төр-бизнесийн вируст идэгдээд эргээд ард түмэндээ гай зовлон авчирдаг аж. Яг л Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэдэг шиг. Авилгалд идэгдсэн засаглал ард иргэдийнхээ эсрэг ямар аргуудыг хэрэглэдэг талаар тоймолцгооё.

  1. Бохир ажиллагаандаа тааруулж хууль өөрчлөх, заалт өөрчлөх, ондоогоор тайлбарлах, буруу зорилготой хууль санаачлан гаргаж ирэх, олны хүчээр мугуйдлан батлах, мөрдүүлэхээр тулгах

  2. Муу үр дагаварыг бусдад тохох, хариуцлагаас булзах

  3. Өөр нийгмийн байгуулал, өөр улс төрийн бүтэц г.м санал болгож эрх мэдлийн хожоо гаргах оролдлого /Тухайн үед “Маш сайн” гэж нэрлэгдэх ганц хүний диктатурын засаглал санал болгох г.м//

  4. Гурван хоронд оруулах: Архи-мансуурал, мөнгө, өнгө

  5. Хугацаа хожих, туйлдуулах, цөхрөнгий нь барах

  6. Бохир улс төр, бизнесийг ерийн зүйл болгож хавтгайруулах, нүд чих дасгах, дөжрөөх, давагдашгүй хүчин зүйл болгож ойлгуулах

  7. Асуудлыг эзэнгүйтүүлэх

  8. Олны анхаарлаас холдуулах, олны анхаарлыг хүчээр хандуулахыг оролдох

  9. Олон түмний санаа бодлыг сонсох, асуудлыг нь шийдвэрлэхээс санаатайгаар зайлсхийх

  10. Олон түмний санаа бодлыг сонсохгүй, асуудлыг нь санаатайгаар шийдвэрлэхгүй тэднийг цагдаа, хүчний бусад байгуулгуудтай мөргөлдөөнд орох байдалд хүчээр оруулах

  11. Хуйвалдах /цагаан захтны болон цэргийн эргэлт, нууц ажиллагаа/

  12. Хяналтгүй болгох

  13. Мэддэг зүйлээс нь холдуулж мэддэггүй зүйл рүү оруулан төөрүүлэх

  14. Албан тушаалтныг бохир улс төрийн зорилготойгоор халах, өөр ажилд томилох

  15. Улс төрийг бизнестэй зорилготойгоор холих

  16. Бохир санхүүжилт авах, өгөх, мөнгө угаах

  17. Намыг бизнестэй зорилготойгоор холих

  18. Шашныг улс төртэй зорилготойгоор холих

  19. Шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлөх

  20. Цагдаагийн үйл ажиллагаанд нөлөөлөх

  21. Шинэ хүчин, шинэ хүн гарч ирэх боломжийг хаах

  22. Албан тушаал амлах, эд хөрөнгө, бизнесийн боломж олгох замаар худалдаж авах, барьцаанд оруулах

  23. Өөрийн тоглоомын хүмүүсийг албан тушаалд тавьж сүлжээ үүсгэх, тавьсан хүмүүсээ гарцаагүй байдалд оруулан барьж байх

  24. Тагнах, хов, мэдээлэл цуглуулах сүлжээ бий болгох

  25. Гүтгэх

  26. Доромжлох, басамжлах

  27. Бусдын зөв санаачилга амжилттай ажиллагааг хаан боогдуулах, хаягийг нь өөрчлөн өөрийн болгох, эсрэг санаачилгыг сөргүүлэн тавих, барьцаалах

  28. Мэдээлэлийг нууцлах, нам дарах, устгах

  29. Удирдагчдыг магтан дуулж эхлэх, дөвийлгөх

  30. Баримт устгах, нуух, худлаа баримт гаргаж ирэх

  31. Нам, улс төрийн хүчин гишүүд, дэмжигчидийнхээ хурлыг хийхгүй байх

  32. Нам, улс төрийн хүчин гишүүд, дэмжигчидийнхээ хуралд шийдвэл зохих тулгамдсан асуудлыг хэлэлцүүлэлгүйгээр өөр асуудлаар бүрхэгдүүлэх, хийсэн ажлаа тайлагнахгүй байх

  33. Нам, улс төрийн хүчин гишүүд, дэмжигчидийнхээ хурлын индрийг цөөнхөд боломж олгохгүйгээр эзэгнэх, олны хүчээр боорлох, олны хүчээр шийдэх

  34. Нам, улс төрийн хүчин гишүүд, дэмжигчидийнхээ хурлын саналыг илээр хураах, санал худалдан авах

  35. Сонгуульд сонгогч ба сонгогдогчидыг оролцуулахгүй байх, гох дэгээ тавих

  36. Сонгуульд оролцогч бусад хүчний нэр дэвшигчидийг зорилготойгоор нэрийг нь буцаан татуулж сонгогчидыг өөр сонголтгүй болгох

  37. Сонгогчидын саналыг худалдаж авах

  38. Улс төрийн зорилготой янз бүрийн судалгаа явуулах, үр дүнг нь нийтэд мэдээлж тулгах

  39. Худлаа амлалт

  40. Сонгогчидын саналыг будилуулах

  41. Нам, бүлэглэлийн эрх ашгаар далимдуулан эсрэг үзэлтэй байгаа гишүүдийг дарамтлах, саналыг нь үнэгүйтүүлэх

  42. Тухайн үед хашиж буй албан тушаалаа ашиглан гүйцэтгэлийн баримт бичиг болох зарлиг, тогтоол, тушаал, мэдэгдэл гаргах

  43. Эдийн засгаар нь боомилох, ядууруулах

  44. Цуу яриа дэгдээх.

  45. Халдварт өвчин, тахал гарсан талаар зарлаж хөл хорих, онц байдал зарлах.

  46. Жагсаал цуглааныг хүчээр тараах

  47. Барьж хорих, айдас төрүүлэх

  48. Жараахайг золигт гаргаж, акул амьд үлдэх

  49. Шударга ёсны төлөө тэмцэгч хүчний удирдагчдыг хороох, өвчлүүлэх

  50. Шударга ёсны төлөө тэмцэгч хүчний удирдагчдыг дарамтлах, амь бие, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгө, хамаатан, саданд нь хохирол учруулах.

  51. Шударга ёсны төлөө тэмцэгч хүчний удирдагчид, гишүүд, дэмжигчидийн дунд яс хаях, хагалан бутаргах.

  52. Шударга ёсны төлөө тэмцэгч хүчний удирдагчдыг гүтгэх.

  53. Эсрэг жагсаал, саармагжуулах ажиллагаа зохион байгуулах, мөргөлдөөнд оруулах.

  54. Шударга ёсны төлөө тэмцэгч хүчний удирдагчдыг худалдаж авах.

  55. Шударга ёсны төлөө тэмцэгч хүчний гишүүд, дэмжигчидийг урвуулан авах.

  56. Хэвлэл, мэдээлэлээр эсрэг сурталчилгаа хийх, гол зорилгыг нь гутаах, гол зорилгоос нь хөндийрүүлэх сурталчилгаа

  57. Хувийн юмуу, нам, бүлэглэлийн өчүүхэн эрх ашгийг хангахын тулд гадны хүчний эрх ашигт тохируулж өөрийн улс, ард түмний эрх ашгийг хохироох, худалдагдах, хуйвалдах, урвах, иргэншлээ солих

  58. Хувийн юмуу, нам, бүлэглэлийн өчүүхэн эрх ашгийг хангахын тулд шинээр байгууллага байгуулах, хооронд нь нэгтгэх, байгууллагыг татан буулгах, салгаж тусгаарлах, хамааралгүй болгох, хүчээр хамааруулах

  59. Хувийн юмуу, нам, бүлэглэлийн өчүүхэн эрх ашгийг хангахын тулд удирдах албан тушаалтны томилгооны системийг өөрчлөх, хяналтын тогтолцоог авч хаях, эргүүлэн татах халах механизмыг өөрчлөх, байхгүй болгох

  60. Нутаг заах, цөлөх

  61. Гадаадад гарах эрхийг хасах, түдгэлзүүлэх

  62. Мэргэжлийн ажлаа хийх эрхийг нь хорих

  63. Хөрөнгөө гадаадад байршуулах сонирхол нэмэгдэх

  64. Иргэдийн гадаадад гарах, цагаачлах сонирхол ихсэх

  65. Хардлага, сэрдлэг газар авах

Ардчилал сайтай байгаа орнуудад энд дурьдагдсан аргуудыг хэрэглээд байх шаардлага ерөөс гардаггүй. Тиймээс дээр дурьдагдсан бохир аргууд хир их хэрэглэгдэж байгаагаар нь тухайн орны авилгалд хир зэрэг гүн идэгдсэн байдлыг шинжиж болох бөгөөд бараг бүгд хэрэглэгдэж байвал тэнд зөвхөн хувьсгалт үйл явц л авралын од нь болдог. Авилгалд гүн автагдсан улс орнуудад ард түмний арчаа л бүхнийг шийдэж байсан бөгөөд авилгалд автсан түшмэд эрх баригчид хэзээ ч миний хэмжээ боллоо гээд буцаж байсан түүх байхгүй аж. Ард түмэн улс төрийн идэвх арчаатай байж авилгалын эсрэг нэг зүгт нягтрахад ядуурал нь харин эерэг нөлөөлдөг. Даанч гунигтай нь ядуурлаар дамжиж нэгдэх гэсээр байтал нь тусгаар тогтнол, байгалийн баялаг, боловсрол, эрүүл мэнд нь авах юмгүй болдог байна. Ийм орон бусдын идэш болоход хэзээд бэлэн байж байдаг. Авилгалыг давруулсан улс орнуудад үндсэн хууль нь ёс төдий л зүйл болж хувирдаг тул бүр тусгаар тогтнол, нийгмийн байгуулалаа алдах, тоталитар дэглэм тогтох, олон жилийн иргэний дайнд татагдан орох зам руу өөрийн мэдэлгүй гулсан ордог аж!





Related Posts by Categories



1 коммент.:

Jamts Dash комментирует...

ex oron, ard tymnii erx ashgaas davsan xuviin erx ashgiig tevchitsgeey gej xelnee bi.

- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP