- Агуулгын шошго





 ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА (ДОӨБ)




УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА


I. Уралдаант шалгаруулалтын зорилго:

Техник, технологийн инноваци нь эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр хүч гэж өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн юм.  Шинэлэг технологи нь өдөр тутмын амьдралд бидний өмнө тулгарч байдаг техникийн бэрхшээлийг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэх боломжийг олгодог. Ийм технологийг “Appropriate Technology” (AT) буюу “Оновчтой технологи” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь хөгжлийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

Технологийн инновацийг, түүнчлэн оновчтой технологийг бий болгоход патентийн баримт бичигт агуулагддаг мэдээллийг үндсэн эх сурвалж болгон ашигладаг. Шинэ технологийг боловсруулах боломжийг нэмэгдүүлэхийн тулд патентийн мэдээллийг системчилсэн байдлаар дүгнэн үзэж ашиглах хэрэгтэй байдаг.

 Энэхүү уралдаант шалгаруулалт нь өдөр тутмын амьдралд инновацийг бий болгохтой холбоотой нээлттэй өрсөлдөөн бөгөөд үндсэн зорилго нь бидний өмнө өдөр тутам тулгарч байдаг техникийн бэрхшээлтэй аливаа асуудлыг шийдвэрлэх, оновчтой шийдлийг олохын тулд патентийн мэдээллийг ашиглаж сурахыг дэмжихэд оршино.

 Түүнчилэн олонтоо гарч байдаг техникийн бэрхшээлийг нэн ялангуяа манай орны нөхцөл байдалд тохируулан шийдвэрлэсэн инновациийн шийдлийг дэмжиж урамшуулна. Оролцогчид тодорхой нэг асуудлыг тодорхойлж оновчтой технологийг олох явцад патентийн мэдээллийг судлах хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл шийдлийг бодож олохдоо патентийн мэдээллийг ашиглах нь энэ уралдааны үндсэн бүрэлдэхүүн хэсэг юм.

 Энэхүү уралдаант шалгаруулалтыг Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас зохион байгуулж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагч нь Монгол Улсын Оюуны өмчийн газар, дэмжигч байгууллага нь БНСУ-ын Оюуны өмчийн газар байна. Монгол Улсад зохион байгуулж байгаа уг уралдаанд Монгол Улсын иргэн болон байнгын оршин суугч оролцох эрхтэй юм.

II. Оролцогч байгууллагууд ба ажил үүргийн хуваарилалт:

Энэхүү уралдааныг дараах оролцогч байгууллагууд хамтран зохион байгуулна:

                     1) Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага
                         World Intellectual Property Organization (WIPO)
                         34, Chemin des Colombettes
                         P.O. Box 18
                         CH-1211 Geneva 20, Switzerland
                         www.wipo.int
                     2) Монгол Улсын Оюуны Өмчийн Газар (МУОӨГ)
                          Бага тойруу-49,
                          Улаанбаатар-46, Монгол Улс
                          www.ipom.mn                       

 МУОӨГ нь тус уралдааныг хамтран зохион байгуулах бөгөөд логистикийн ба техникийн дэмжлэгийг үзүүлнэ. Түүнчилэн, МУОӨГ нь хамтран зохион байгуулагчийн хувьд уралдаанд хамаарах шаардлагатай мэдээллээр хангах үүрэгтэй бөгөөд уралдаанд оролцох хүсэлтийг хүлээн авах, патентийн мэдээллийг ашиглах боломж олгох, уралдааны үеэр оролцогчдод туслалцаа үзүүлнэ.

                     3) БНСУ-ын Оюуны Өмчийн Газар (БНСУОӨГ)
                         The Korean Intellectual Property Office (KIPO)
                         Government Complex-Daejeon
                         139 Seonsa-ro
                         Seo-gu, Daejeon
                         Korea (302-701)
                         www.kipo.go.kr

 Уралдаан явуулах дүрэм, журмыг Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага, МУ-ын Оюуны Өмчийн Газар, БНСУ-ын Оюуны Өмчийн Газраас боловсруулсан болно.

III. Уралдааны явц.

1. Уралдааны хуваарь.

2014 оны 4 сарын 1-25:  Олон нийтэд зар түгээх

2014 оны 5 сарын 15:  Оролцогчдод зориулсан “Патентийн мэдээллийг ашиглах” сэдэвт чиглүүлэх сургалт

2014 оны 9 сарын 15:  Уралдаанд оролцох материал хүлээн авах сүүлийн хугацаа

2014 оны 11 сарын 5-7:   Аман танилцуулга ба сургалт


2. Уралдаанд оролцоход тавигдах шаардлага.

Уралдаанд Монгол улсын иргэд болон байнгын оршин суугчид оролцох эрхтэй. Дараах хүмүүсийг уралдаанд оролцохыг уриалж байна:

          -оюутан

          -судлаач

          -зохион бүтээгч (оролцогчид уралдаанд дангаараа эсхүл багаараа оролцох боломжтой)

3. Чиглүүлэх сургалт.

Уралдаанд оролцох сонирхол бүхий хүмүүст зориулан бүтэн нэг өдрийн “Патентийн мэдээллийн чиглүүлэх сургалт” зохион байгуулж дэлгэрэнгүй удирдамж өгнө. Сургалтыг дараах сэдвээр явуулна:

          -патентийн мэдээлэл гэж юу вэ? (ил болгосон техникийн мэдээлэл, эрх зүйн мэдээлэл, бизнесийн мэдээлэл, ишлэл)

          -патентийн мэдээллийг хаанаас олж болох вэ? (үнэ төлбөргүй мэдээллийн сан)

          -тухайн техникийн талаарх мэдээллийг хэрхэн хайх вэ? (үндсэн зүйлийг тогтоох, түүнийг хайлтын асуулгад оруулах, хайлтын асуулгыг оновчтой тодорхойлох)

          -олж авсан патентийн мэдээллийг хэрхэн ашиглаж болох вэ?

          -патентийн баримт бичигт агуулсан техникийн мэдээллийг хэрхэн уншиж ойлгох вэ?

4. Уралдаанд оролцох материал ирүүлэх.

Оролцогчдоос дараахь зүйлийг шаардана:

               - Өөрийн эргэн тойронд байгаа техникийн бэрхшээлийг илрүүлж шийдлийг нь сэдэж олох;    

               - Техникийн шийдлийг гаргахад патентийн мэдээллийг ашиглаж түүнд иш татна.

Уралдаанд оролцох материалыг хавсралтад буй стандарт загварын дагуу ирүүлнэ. Оролцогчид өөрийн материалыг дугтуйнд хийж битүүмжлэн нэр, холбоо барих утас, цахим хаягаа тэмдэглэж ОӨГ-т хүргүүлнэ. Тогтоосон хугацаанаас хоцорсон материалыг хүлээн авахгүй.

5. Дүгнэх ба сонгон шалгаруулах.

Уралдаанд оролцох материалыг 2 үе шаттайгаар дүгнэнэ. Эхний үе шатанд оролцогчдоос бичгээр ирүүлсэн материалыг дүгнэж үүнээс 10 хүртэлх материалыг дараагийн шатны шалгаруулалтад оруулна. Хоёр дахь үе шатанд оролцогчдын аман танилцуулгыг дүгнэн тэргүүний 3 материалыг шалгаруулна.

1) Эхний шалгаруулалт

Ирүүлсэн бүх материалтай танилцаж 10 хүртэлх материалыг дараагийн шатанд сонгон шалгаруулна.

Эхний шалгаруулалтын дүнг сонгон шалгаруулах комиссийн гишүүдэд аман танилцуулга хийгдэхээс өмнө танилцуулна (дэлгэрэнгүйг доороос үзнэ үү).

Материал бүрийг дүгнэхдээ техникийн бэрхшээлийг хэрхэн судалж дүн шинжилгээ хийсэн (20%), инновацийн түвшин (30%), практикт ашиглагдах боломж (30%) болон патентийн мэдээллийг ашигласан байдал (20%) зэргийг авч үзнэ.

2) Эхний шалгаруулалтад тэнцсэн материалыг дүгнэх

Эхний шалгаруулалтад тэнцсэн оролцогчдыг МУОӨГ-аас эрх зүйн болон техникийн зөвлөгөөгөө, түүнчлэн патентийн мэдээллийн эх сурвалжийг ашиглах удирдамж өгнө.  Ингэснээр оролцогчид шалгаруулалтад ирүүлсэн өөрсдийн материалыг сайжруулж аман танилцуулгад бэлтгэх боломжоо нэмэгдүүлнэ.

Шалгаруулалтад оролцогчид өөрсдийн эцсийн материалыг патентийн мэдээллийн талаарх зэрэг удирдамжийн дагуу бэлтгэн тогтоосон хугацаанд ирүүлнэ.

Оролцогч бүр ашигласан патентийн мэдээллийн холбоосыг заан хэрхэн ашигласан, хир үр ашигтай байсан тухай танилцуулна.

Эцсийн шалгаруулалтад оролцогч тус бүрт /багаар бол багийн нэг оролцогчид/ аман танилцуулгад бэлтгэх ажилд зориулан 100 ам. долларыг өгөх болно.

Оролцогчид өөрийн ирүүлсэн материалд үндэслэн аман танилцуулгыг бэлтгэнэ.

Оролцогч тус бүр өөрийн танилцуулгыг 15-20 минутанд багтаан хийх бөгөөд үүний дараагаар асуулт, хариултын хэсэг болно.

Тэргүүлсэн 3 материалыг аман танилцуулгын төгсгөлд зарлана.

Сонгох шалгаруулах комиссийн бүрэлдэхүүн нь 8 хүнээс бүрдэх бөгөөд үүнд патент, оновчтой технологийн асуудлаар мэргэшсэн хүмүүс болон бизнес төлөвлөлтийн мэргэжилтнүүд байна. Эцсийн шалгаруулалтын материалыг дүгнэхдээ мөн л бэрхшээлтэй асуудлын дүн шинжилгээ (20%), инновацийн түвшин (20%), практикт ашиглагдах боломж (40%) болон патентийн мэдээллийг ашигласан байдал (20%) зэргийг авч үзнэ.

6. Шагнал.

Эхний шалгаруулатад тэнцсэн оролцогчдод:

                 - ДОӨБ-ын “Батламж” гэрчилгээ гардуулна

Эцсийн шалгарууллатын эхний 3 байрыг эзэлсэн оролцогчдод:

                 - ДОӨБ-ын медаль,

                 -  мөнгөн шагнал (US$1,250 – 1 дүгээр байр; US$750 – 2 дугаар байр; ба US$500 – 3 дугаар байр) гардуулж

                 -  ДОӨБ-ын дараах зайны сургалтад үнэ төлбөргүй хамрагдах эрх олгоно

                                 • DL 301 Patents
                                 • DL 318 Patent Information Search
                                 • DL 320 Basics of Patent Drafting

Шаардлага хангасан материал үгүй байх тохиолдолд шагнал олгохгүй байх эрх сонгон шалгаруулах комисст хадгалагдана.

7. Төгсгөлийн сургалт.

Аман танилцуулгын дараа оновчтой технологийг боловсруулах болон тэдгээрийг зах зээлийн эргэлтэд оруулах чиглэлээр нэг өдрийн сургалтыг зохион байгуулна. Оролцогчид ирээдүйтэй болон хэрэгтэй шинэ бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, зах зээлийн эргэлтэд оруулах талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх боломжтой болно.


IV. Холбогдох дүрэм.

1. Оюуны өмчийн асуудал:

 1) Өмчлөл.

Оролцогчид өөрийн шинэ бүтээлийн хувьд үндэсний хууль тогтоомжоор олгогдсон бүх эрхийг эдлэнэ.

2) Нууцлал болон нууцыг задлахгүй байх тохиролцоо.

Уг уралдааныг зохион байгуулахад оролцогч талууд, ялангуяа МУОӨГ, ДОӨБ болон сонгон шалгаруулах комиссын гишүүд нууцлал болон нууцыг задлахгүй байх тохиролцооны дагуу нууцыг хадгалах үүрэг хүлээнэ.


3) Шинэ бүтээлийг хамгаалах.

Оролцогчид өөрсдийн шинэ бүтээлийг үндэсний хууль тогтоомжийн дагуу хамгаалуулах арга хэмжээ авах асуудлыг хариуцна.

4) Зөрчил.

Патентийн тогтолцооны хүрээнд технологийн тухай мэдээллийг нийтэд түгээн дэлгэрүүлж бусдад шинжлэх ухаан, технологийн судалгаа хийх боломжийг олгодог тул оролцогчдын энэхүү боломжийг ашиглахыг бүрэн дэмжиж байгаа.  Хэдий тийм боловч судалгаа хийхдээ патентийн тогтолцооны хуулийг чанд сахиж патент эзэмшигчийн эрхийг хүндэтгэх шаардлагатай. Тиймээс патентаар хамгаалсан шинэ бүтээлийг ашиглахаар төлөвлөж байгаа тохиолдолд холбогдох зөвлөгөө авахыг уриалж байна.

2. Уралдаанд ирүүлсэн материалыг буцаах.

Оролцогчдод уралдаанд ирүүлсэн материалын хувийг өөртөө авч үлдэхийг зөвлөж байна. Уралдаанд ирүүлсэн материалын эх хувь болон цахим хэлбэрээр ирүүлсэн хувийн алийг нь ч буцаан олгохгүй.

Уралдааны дараа ямар ч материалыг буцаан олгохгүйг дахин анхаарна уу. Уралдаан дууссаны дараа бүх материалыг устгах болно.

3. Дүрэмд захирагдах.

Оролцогчийн уралдаанд оролцож байгааг дүрмийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

4. Давуу болон халдашгүй эрх.

Энд болон үүнтэй холоотой аливаа мэдээлэлд тусгасан аливаа заалт нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1947 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсан Төрөлжсөн байгууллагуудын давуу эрх болон дархан байдлын талаарх Конвенцийн дагуу ДОӨБ-ын эдлэх давуу болон халдашгүй эрх, түүнчилэн Швейцарийн Холбооны зөвлөл, ДОӨБ-ын хооронд 1970 оны 12 дугаар сарын 9-нд байгуулсан ДОӨБ-ын эрх зүйн байдлыг тодорхойлсон хэлэлцээр болон мөн өдөр батлагдсан уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх Журамд заасныг хөндөхгүй.

5. Арбитрын шүүх.

Энэ уралдаан болон түүнтэй холбоотойгоор үүссэн аливаа маргаан, гомдол эсхүл шүүхийн заргыг эвээр шийдвэрлэснээс бусад тохиолдолд НҮБ-ын Олон улсын худалдааны эрхийн  комисс (UNCITRAL)-ийн хүчин төгөлдөр үйлчилж буй арбитрын шүүхийн дүрмийн дагуу шийдвэрлэнэ.

Томилох эрх бүхий албан тушаалтан нь Гааг дахь Байнгын ажиллагаатай арбитрын шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга байна.
Нэг арбитрын шүүгчийг томилно.
Арбитрын шүүхийн үйл ажиллагааг явуулах газар нь Швейцарь улсын Женев хот байна.
Арбитрын үйл ажиллагаанд хэрэглэгдэх хэл нь англи хэл байна.
Маргааныг Швейцарийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

***

Хавсралт 1. [Уралдаанд ирүүлэх материалын стандарт загвар]


Уралдаанд ирүүлэх материалын тодорхойлолт

1. Нэр:

2. Техникийн салбар:

3. Суурь технологийн мэдээлэл:

4. Хураангуй:
            -Техникийн бэрхшээл
            -Шийдэл
            -Санал болгож байгаа шинэ бүтээлийн давуу тал, үр нөлөө

5.  Шинэ бүтээлийн тодорхойлолт:

6. Үйлдвэрлэлд ашиглагдах боломжтой байдал:

7. Ишлэлийн жагсаалт:
           -Патентийн баримт бичиг
           -Патентийн бус баримт бичиг

8. Зураг:


Хавсралт 2.  [Үнэлгээний тайлан]


ДОӨБ-д гаргах үнэлгээний тайлан ба сонгон шалгаруулах комисс

1. Оролцогч:

2. Тайлангийн хураангуй:

3. Ирүүлсэн бүтээлийн үндсэн онцлог:

4. Дэлгэрэнгүй үнэлгээ ба тайлбар:

                 -“Бэрхшээлийн дүн шинжилгээ” (20%)

                 -“Инновацийн түвшин” (30%)

                 -“Практикт хэрэгжүүлэх байдал” (30%)

                 -“Патентийн мэдээллийн ашиглалт” (20%)



Хавсралт 3.  [Аман танилцуулгын стандарт загвар]


“Инновацийн шийдэл - бидний амьдралд” аман танилцуулга

1. Дэвшүүлж буй асуудлын мөн чанар, цар хүрээ

2. Ашигласан техникийн шийдэл

3. Техникийн шийдлийг сэдэж олсон явц, ялангуяа техникийн асуудлыг шийдвэрлэх болон шийдлийг олоход патентийн мэдээллийг хэрхэн, ямар хэмжээнд ашигласан зэргийг тайлбарлана.

4. Практик хэрэглээ ба хүлээгдэж буй үр дүн

Хавсралт 4.  Аман танилцуулгын үнэлгээний хуудас


Аман танилцуулгын үнэлгээ:

1. Оролцогч:

2. Шүүгч:

3. Дэлгэрэнгүй үнэлгээ ба тайлбар:

                  -“Бэрхшээлийн дүн шинжилгээ” (20%)

                  -“Инновацийн түвшин” (20%)

                  -“Практикт хэрэглэх боломжтой байдал” (40%)

                  -“Патентийн мэдээллийн ашиглалт” (20%)

4. Үнэлгээний хураангуй:

5. Тайлбар:

 

 “Никел Ганбаа”-гийн бүтээсэн монгол мопедтой танилц

eagle.mn-ээс
Юуны өмнө ирэх хавраас монгол залуусын бүтээсэн цахилгаан мопед худалдаанд гарч, хотын залуус монголд үйлдвэрлэсэн мопедоо унах боломж тохиож буйг дуулгая. Энэхүү боломжийг “Никел Ганбаа” хэмээх төслийнхөн олгож байгаа юм. Гэхдээ энэ нь ямар нэгэн ашгийн төлөөх бизнес биш, хүсэл сонирхлоороо нэгдсэн хөдөлмөрч залуусын бүтээж буй шинэ брэнд, монголын цахилгаан автомашин үйлдвэрлэлийн хөгжлийн эхлэлийг тавьж буй үйл хэрэг гэж хэлж болно.



Учир нь, эдгээр залуус анх суудалтай, суудалгүй гэх олон төрөл, загварын цахилгаан дугуй үйлдвэрлэж, түүнийгээ үргэлжлүүлэн цахилгаан мопед болгосон нь энэ. Мопедоо “Захилгаан” гэж нэрлэжээ. Цаашид тэд хоёр болон дөрвөн дугуйтай мотоцикль, завь, автомашин үйлдвэрлэх зорилготой аж. Тэр ч утгаараа мопед үйлдвэрлэх үйлдвэрээ байгуулахаар ажиллаж байгаа гэнэ.



Өнгөрсөн 2011 оноос тэд дугуйгаа үйлдвэрлэж эхэлсэн аж. Харин одоо мопед үйлдвэрлэж, ирэх хавраас тэдний үйлдвэрлэсэн цахилгаан мопед худалдаанд гарна гэх мэдээ үнэнч хэрэглэгчдийг нь догдлуулж байгаа нь дамжиггүй. Тэдний үйлдвэрлэсэн дугуй бусдаас өвөрмөц буюу тод ногоон, улбар шар өнгөтэй. Харин одоо тод шар өнгөтэй, ланз хээтэй гэрэлтэй өвөрмөц загвартай мопед тааралдвал “Никел Ганбаа”-гийн мопед, монгол мопед гэж түвэггүйхэн таних боломжтой юм. Харин одоо монгол залуусынхаа үйлдвэрлэсэн эко мопед болон дугуй унах зам талбайг нь шийдэх өгөх хэрэгтэй гэдгийг энэ дашрамд дуулгая.



Монголын анхных гэж нэрлэж болох энэхүү цахилгаан мопедийг “Никел Ганбаа” төслийг санаачлагч Г.Дашням хоёр дүү болон найзуудынхаа хамтаар бүтээжээ. “Никел Ганбаа” гэж ойр дотныхондоо алдаршсан түүний аав алтан гартай жолооч хүн байсан гэдэг. Тэр ч утгаараа гурван хүү нь техникийн авъяасыг нь өвлөж, аавынхаа дурсгалд зориулан дугуй, мопедоо бүтээж эхэлсэн нь энэ. Г.Дашням мопедоо бүтээхэд хамтран ажилласан найз нөхөд минь байгаагүй бол үүнийг бүтээхэд хэцүү байсан гэдгийг хэлж, олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн бүтээл хэмээн онцолж байв. Тухайлбал, зураач Эрка, Сүхээ, Гантөгс, Баатар, Хишгээ, Мөнжиг, Тулгаа, гагнуурчин Алдараа, токарчин Үүрээ, Гавъяат уулчин Г.Өсөхбаярын аав Готовдорж, Батманлай зэрэг олон хүний нэрийг тэрбээр дурьдаж байв. Түүний найз Батманлай нь цифризийн машиныг хийсэн бөгөөд үүнийг нь мопедоо хийхэд ашиглажээ. Мөн уулчин Г.Өсөхбаярын аав өөрөө машин болон утаагүй зуух зохион бүтээсэн нэгэн гэнэ. Энэ мэтчилэн тэрбээр хүсэл сонирхлоороо нэгдсэн чадварлаг инженерүүдийн хамтаар энэхүү мопедоо бүтээсэн байна.



Монгол брэнд гэдэг утгаараа монгол дүр төрхийг агуулж, монголын нөхцөлд зохицсон байдлаар загварыг нь гаргажээ. Цахилгаанаар явах учраас аль болох хөнгөн, түгжрэлд ороход саад болохгүй нарийнхан гадартай, монгол хэв  шинжийг агуулсан “ланз” хээг арын гэрэл, хянах самбарт суулгаж өгсөн байв. Түүнчлэн толь, дохио гээд мопедэд байж болох бүхий л эд ангийг тэд өөрсдийн ур ухаанаар бүтээжээ. Тэд гурван жилийн өмнөөс мопедоо туршиж, мэргэжлийн хүмүүст унуулж заавар зөвлөгөө авсан аж. Туршилтад оруулах бүртээ л сайжруулж, худалдаанд гарах хүртэл аюулгүй, найдвартай ажиллагааг нь хангахаар ажиллаж байгаа юм байна. Энэ бүгдийг хийж байх явцдаа хөрөнгө мөнгөний гачигдалд орж байсан үе олон бий гэнэ. Гэхдээ аливаа зүйлд саад бэрхшээл тулгаралгүй л яахав, тэглээ ч бид шантарч, бууж өгөөгүй. Энэ бүхний ард гарахаар зүтгэсэн бас чадсан гэж хэлэх Г.Дашнямын энэхүү үгс жинхэнэ уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрийг харуулж байв.





Тэд үнэхээр шантраагүй. Анх тэднийг дугуйгаа хийж байхад нь бүтэхгүй юм, дэмий юм, та нар хийж чадахгүй гэж хэлэх олон хүн байсан ч тэд дугуйгаа суудалтай, суудалгүй гээд олон төрлөөр нь бүтээчихсэн, одоо мопедоо худалдаанд гаргахад бэлэн болчихож. Тиймээс ч ийм л хөдөлмөрч залуусын үйл хэрэг жинхэнэ утгаараа биелэлээ олж, одоо мотоцикль бүтээх судалгаандаа оржээ.




Тэд зарим түүхий эдээ  гаднаас авч, заримыг нь өөрсдөө хийдэг аж. Цаашид үйлдвэртэй болчихвол түүхий эдээ аль болох дотооддоо үйлдвэрлэхийг хичээнэ гэдгээ хэлж байсан. Одоогоор обуд хийдэг үйлдвэр монголд байдаг юм байна. Тиймээс тэд мопедийхоо обудыг эндээс авдаг. Харин дохиолол, компьютер зэргийг өөрсдөө аваад угсралтыг нь хийнэ гэдгийг хэлж байв. Мөн цаашид манай техникийн мэргэжилтнүүд чадваржихын хэрээр түүхий эдээ өөрсдөө хийдэг болох нь гарцаагүй. “Никел Ганбаа” төслийн санаачлагч Г.Дашнямыг Монголын рок, попынхон андахгүй юм билээ. Учир нь тэрбээр “шаггүй” гэрэл зурагчин бөгөөд Төрийн соёрхолт дуучин Д.Болдтой “В” продакшныг байгуулсан цагаас нь хамтран ажилласан бөгөөд хамгийн сүүлд л гэхэд түүний  “Монгол поп 1, 2” цомгийн болон календарийн гэрэл зургийг авсан байна. Мөн “АПУ” компанийн календарийн гэрэл зургийг олон жил дарааллан авсан бөгөөд “Киви”, “А Sound” хамтлаг, дуучин Б.Сарантуяа гээд рок попынхны цомог, гэрэл зургууд дээр ажилласан нэгэн. Гэхдээ тэрбээр сүүлийн үед гэрэл зурагчнаараа ажиллахаасаа илүү мопед хийх ажилдаа хамаг анхаарлаа хандуулж, хөдөлмөрлөж буй.


Тэрбээр “Бид л өөрсдөө хийх ёстой юмаа хийгээд, бүтээе гэснээ бүтээж байвал болно. Түүнээс биш бид Монголын машин үйлдвэрлэлийн хөгжлийг эхлүүлж, тодорхойлоод байгаа юм биш. Монголд машин үйлдвэрлэлийн бодлого гэж байгаа л байх. Боловсон хүчний хувьд ч гайгүй сайн. Эрдэнэчулуун гээд монгол залуу Францын компанид ажилладаг, хийсэн загвар нь машин болоод үйлдвэрлэлдээ орчихсон байна. Германд нэг бүсгүй байна, Тоёото, Бенз зэрэг компаниудад ажилладаг. Мөн Орос, Украйнд төгссөн залуу ч олон бий. Цаашид энэ мэт залуус нийлж машин үйлдвэрлэх байх” хэмээсэн юм.



Гэхдээ л “Никел Ганбаа”-гийн мопедийг Монголын машин үйлдвэрлэлийн хөгжилд нэг алхам нэмсэн бүтээл гэж хэлэхийг хүсч байна. Түүний бүтээл, мопедоо хэрхэн хийж байсныг нь сонирхохыг хүсвэл https://www.facebook.com/nikelganba хуудас руу ороорой. Тун удахгүй монгол залуусын бүтээсэн энэхүү техникийн дэвшилтэт брэнд гадаадын зах зээлд гарна. Ингэхийн тулд төр засгаас нэгдсэн бодлогоор тэднийг дэмжих хэрэгтэй.



М.Сувд




Монголдоо авто машины сэлбэг үйлдвэрлэж эхлэв

http://economy.news.mn/content/176483.shtml


Б.Алтансүх

Green 3D үйлдвэр. хуванцар эд ангийн 3D үйлдвэрлэл.


“Green 3D” гэх хаягтай жижигхэн байшинд том үйлийн эхлэл тавигджээ. Энд бүх төрлийн автомашины гупер, кузов гэхчлэн хуванцар эд ангийг хамгийн сүүлийн үеийн 3D төхөөрөмжөөр үйлдвэрлэж байна гэвэл та лав итгэхгүй байх. Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн хэлтэс өнгөрсөн онд жижиг дунд бизнесийн зээлд олгохоор батлагдсан 500 сая төгрөгөөр 12 төсөл дэмжсэний нэг нь эднийх аж. Б.Алтансүх гэх залуу “BBCEO” ХХК-ийг байгуулж, үйлдвэрлэл нь байгальд хоргүй тул байшингийнхаа гадна “Green3D” гэх хаяг хаджээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Таны бизнест төрийн хөнгөлөлттэй зээл хэр үр өгөөжтэй байна вэ?

-Манайх 2013 оны тавдугаар сард жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамрагдаж авсан 90 сая төгрөгөөрөө тоног төхөөрөмж авч ажлаа эхлүүлсэн. Төхөөрөмж маань хэвийг нарийвчлал өндөртэй гаргадгаараа давуу. Одоогоор голчлон автомашины кузов, гупер, хормой зэргийг үйлдвэрлэж байгаа.

-Импортын барааг орлох бүтээгдэхүүн гэхээр их сонин байна. Үнэ өртгийн хувьд харьцуулбал?

-Жишээ нь prius маркийн авто машины  гупер 500 орчим мянган төгрөгөөр гарч байгаа. Гаднаас орж ирсэнтэй үнийн хувьд ойролцоо гэсэн үг. Гэхдээ бид төмөр орлуулах түүхий эд ашигладаг болохоор чанараар илүү. Цөөн тоогоор үйлдвэрлэхэд гарах зардал нь өндөр тусдаг.

-Борлуулалт хэр байна вэ. Авсан зээлээ эргүүлэн төлөх хэмжээнд ажиллаж чадаж байгаа юу?

-Зээлээ төлөөд, ажилч­даа цалинжуулаад байх боломж­той болсон. Бид маркетинг хийгээд явж чадахгүй байгаа ч манайхаар юм хийл­гэсэн хүн найз нөхөддөө дуул­гаж, үйлчлүүлэгч нэмэг­дэж, захиалга ч гайгүй бай­на. Заримдаа захиалгаа хүчрэхгүйд хүрдэг. Үйлд­вэр­лэлээ өргөжүүлэхийн тулд никель эд анги үйлдвэрлэх төхөөрөмж нэмж авсан. Гэхдээ ахиад 30 орчим сая төгрөгийн төхөөрөмж авч байж никелийн үйлдвэрлэлээ эхлэх боломжтой болно.

-30 сая төгрөг ахиад зээлээр авах уу?

-Жижиг дунд үйлд­вэрлэлийг дэмжих сангаас дахин зээл авна гэхээр барьцаа хөрөнгө хүрэхгүй. Цаашид олох орлогоо хуримтлуулж авна гэсэн бодолтой байгаа.

__________________________________________
Компаний нэр: BBCeo. Захирлын нэр: Б.Алтансүх Утас: 99165265, 96678123. Э-шуудан: info@b2b-ceo.com, b.bolortulga@yahoo.com Үйлдвэрийн дарга Цагаач




 МОНГОЛ БАНКНЫ МААПААН
 ganaa.mn-ээс
Ердөө л хагас жилийн өмнө буюу 2013 оны 10 дугаар сард УИХ Монголын эдийн засаг өсч байгаа юу, хэвэндээ байгаа юу гэдгийг “тодорхойлох” гэж хоёр долоо онолдож онолдож “монголын эдийн засаг хүндэвтэр байна” гэсэн дүгнэлт гаргаж билээ. Үүнийг “дээдэс” өөрсдөө мартдаг юмаа гэхэд судлаач хүн мартдаггүй юм. Одоо эдийн засаг хямралд орлоо, түймэр гарлаа гэж бүгдээрээ орилж байна. Олон жилийн өмнө хямралын тухай хэлэхэд намайг яаж байлаа ?! Бүгдээрээ хамт баларч байж тавлаад ч яахав. Эдийн засаг хямарсны нэг үндсэн шалтгаан нь Монгол банкны хорлогчинтой үйл ажиллагаа юм. Энэ тухай өгүүлсү. Одоо хямрал болоод голдуу “үнэн тоо” хэлдэг болсон учраас энд би ганц ч тоо хэлэхгүй. Тэгээд ч Та нар ямар “тоо тогтоох” биш. Тэр тоог чинь дарга сэтэртэй болгон хэлж байгаа…

Монгол банк бол костюмтай дээрэмчид
Эхлээд манайхан аль хэдийн мартаад хоолтойгоо холиод идчихсэн К.Марксын нэгэн алдарт ишлэлийг сануулахыг хүсч байна: “Капиталд 10%-ийн ашиг өгвөл тэр юу ч байсан зөвшөөрнө, 20%-ийг өгвөл тэр баясан хөөрч эхэлнэ, 50%-ийг өгвөл толгойгоо ч алдахаас буцахгүй, 100%-ийг өгвөл хүн төрөлхтний бүх хуулийг уландаа гишгэнэ, хэрэв капитал 300%-ийн ашигтай бол дүүжлүүлэхээс айх хэдий ч түүнд үзээд алдахгүй гэмт хэрэг гэж байхгүй болно.” (К. Маркс и Ф. Энгельс. Сочинения. Изд. 2-е. Т. 23, С. 770. )
Уг нь энэ алдарт үгийг английн үйлдвэрчний эвлэлийн зүтгэлтэн, нийтлэлч Томас Жозеф Даннинг гэгч хэлсэн ба түүнээс К.Маркс суут “Капитал” зохиолдоо иш татсан юм. Үүнээс хойш хүн бүхэн К.Маркс хэлсэн гэж 150 жил “ойлгож” ирсэн ба одоо болтол “ойлгосоор” байгаа юм. Хамгийн гол нь хэн хэлсэн нь чухал биш, онож хэлсэн нь чухал юм. Энэ үгийг капитализмын мөн чанарыг хамгийн гайхалтай онож хэлсэн гэж дэлхий дахинд үздэг юм.
Капиталын анхдагч хуримтлал гэж нэг “айхтар юм” байх. Үүнийг К.Маркс шиг судалсан аавын хүү энэ дэлхийд байхгүй. Капиталын анхдагч хуримтлал дэлхий дахинаа бол аль диван галавт болоод өнгөрсөн. Үүнийг бол хүн бүр мэднэ. Одоо дэлхий дахинаа капиталын дахин хуваарилалтын үйл явц болж байгаа. Дашрамд дурдахад дахин хуваарилалт хэд хэд болсон ба үүнийг голдуу дайн хийж “хуваарилдаг” юм. Энэ үйл явцад Монгол Улс оролцож байгаа. Үүнийг ч гэсэн хүн бүр мэднэ. Тэгээд ч голдуу үүнийг л ярьдаг. Тэгэхээс ч өөр арга байхгүй.
Харин улс орны дотоодод болдог капиталын анхдагч хуримтлалын үйл явц гэж байх уу ? гэсэн асуултыг хэн ч тавихгүй байгаад манай эмгэнэл оршдог юм. Мэдэхгүй нь асуухгүй, мэддэг нь тойроод байдаг юм. Яагаад тойрдог, зайлсхийдэг гэхээр нийгмийн баялгаас хулгай, дээрэм хийхийг цагаатгах зорилгоор гэж ганцхан хариулт өгч болно.
Капиталын анхдагч хуримтлал гэдэг нь нийгмийн баялаг нийгмийн цөөнхид төвлөрөн бөөгнөрч байгааг хэлдэг. Энд би зөвхөн дотоодын анхдагч хуримтлалд тодорхойлолт өгч байгааг анхаарна биз. Монгол дахь капиталын анхдагч хуримтлалын үйл явц 1990 оны хувьсгалтай зэрэг эхэлсэн ба одоо түүнийг бататган бэхжүүлэх үйл явц ид өрнөж байна гэж товч дүгнэж болно. Дашрамд дурдахад өмч хувьчлал бол эдийн засгийн утгаар арай явцуу нэр томъёо юм. Энэ үйл явцаар хэн нь баялаг хуримтлуулж, хэн нь хоосон үлдсэнийг би хэлэх нь илүү зан гэж бодож байна. Харин анхдагч хуримтлал банк-санхүүгийн хүрээнд эхэлдэг гэдгийг л нэмэн хэлж болох байна.
Түүнчлэн баялгийн олон улсын болон дотоод хуваарилалтын холбоо харилцаа, уялдаат, хамааралт байдлын тухай бас л бараг хэн ч ярихгүй байгаа нь ихээхэн хачирхалтай.
Хэрэв олон улсын хөдөлмөрийн хуваарь, баялгийн хуваарилалтын түвшинд бол Монголын эдийн засгийг ямар нэг хэмжээгээр либерал суурь онолын парадигмийн хүрээнд тайлбарлаж болно. Хэрэв дотоодын хөдөлмөрийн хуваарь, баялгийн хуваарилалтын түвшинд бол манай эдийн засгийн системийг социалист парадигмийг ямар нэг хэмжээгээр ашиглан тайлбарлахаас өөр арга байхгүй. Хэрэв Монголын эдийн засаг, нийгмийн макро болон микро түвшин үлэмж ойрхон, хэт холилдсон байдгийг харгалзах юм бол энд сэтгэлгээний ямар нэг зөрчил байхгүй. Харин практик шийдэлд нэн түвэгтэй байдал, зөрчил алхам тутамд үүсдэг.
Үүнийг онол практикийн түвшинд хөндөж ярьсан нэг ч эдийн засагч, нэг ч улс төрч Монголд байхгүй. Монголын энэ онцлогийг мэдэхгүйгээр либерал, социалист гэх мэтээр хоосон онолдож, худал хөөрцөглөж давхих нь үнэнхүү утгагүй, ямар ч үр дүнгүй, усан тэнэгүүдийн ажил мөн. Монголын төр засгийн бүх байгууллага, бараг бүх өндөр дээд албан тушаалтнууд үнэн хэрэг дээрээ эдийн засгийн авантюрист үйлдэл алхам тутамдаа хийж байгаа бөгөөд үүнийг ямар нэг суурь онол, бодлогот үйлдэлд хамаатуулах ямар ч үндэслэл байхгүй. Энэхүү авантюризмыг Монгол Банкны костюм өмссөн дээрэмчид оройлон манлайлж байна.
Банкыг яаж шалгах вэ?
УИХ-ын мангуу гишүүдээ хулхидсаар байгаад Монгол банк бүр муу зан сурчихаж. Таван тоо хэлж, гурван гадаад нэр томъёо хэлээд нөгөө хэдийн хэл нь унжиж, ам нь ангайдаг болохоор аргагүй шүү дээ. Яг үнэндээ манай банкны аваргууд шиг балай тэнэг амьтад гэж энэ ертөнцөд цөөхөн. Яахав, цэвэрхэн костюм өмсдөг болохоор нь хүмүүс тэгж хараад байдаг юм. Хуруу хумс урттай, худалч гэж дүүрчихсэн, мэддэг чаддаг юм ховорхон доо, манай банкныханд…
Дурын дэлгүүр зах дээрээс жаахан панаалтай, цээж тоондоо сайн нэг авгай авчраад Монгол банкны “даргаар” тавьчихад өлхөн хийнэ. Нээрээ шүү. Яахав дериват, депозит, своп энэ тэр гэсэн ганц нэг гадаад үг заагаад өгчихнө, тэгээд л болоо ш дээ. Хамгийн гол нь Монголоо гэсэн сэтгэл зүрх байвал болдог л байхгүй юу…
О.Чулуунбат, Н.Золжаргал хоёр л банк бол хүн ойлгохын аргагүй аймаар хэцүү гэж орилоод байдаг болохоос цагаа тулбал тэр нь айл гэртэй адил, банк бол айлын мөнгөний авдар л гэсэн үг. Айлын мөнгөний авдрын түлхүүр барьсан хүн ямар ч тохиолдолд худалч, хулгайч байж болохгүй.
22 жил Зөвлөлтийн Сангийн сайд хийсэн Арсений Григорьевич Зверев гэгч алдарт хүн банк, санхүүгээ хамтад нь атгаж эх орноо мандуулаад болоод л байсан юм. Гайхалтай нь түүнд сүрхий өндөр боловсрол байгаагүй ч 2 удаагийн мөнгөний реформ хийж чадсан юм. Үүнийг дэлхий дахинд одоо болтол шагшин магтдаг юм. Ингэхэд эх орондоо гай болох юм бол өндөр боловсролоор яахийм ?!
Ичгүүрээ алдсан тайлбар
“Монгол Банкны үндсэн зорилт бол үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэж манай хуулинд заасан байгаа. Тэгвэл төгрөгийн тогтвортой байдал гэж юу юм ?
Дурын валют, түүний дотор төгрөг үнэтэй байдаг ба түүний үнэ болон ханш бага зэрэг хэлбэлзэж болох боловч навс унаж болохгүй. Гэтэл Монгол банкныхан болохоор үнэ ханш хоёр өөр бөгөөд ханш унавал “сайн” гэж сурталдаж байгаа нь ичгүүрээ алдсан гэмт хэрэг мөн.
Төгрөгийн ханш түүний өртгийн үндсэн дээр буюу түүний худалдан авах чадвар дээр тогтож байдаг. Энэ нь эрэлт нийлүүлэлтийн нөлөөллөөс хамаарах ба бусад олон хүчин зүйлээс шалтгаална. “Бусад олон” гэдэгт өртөг, үнэ, хүү, төлбөрийн баланс гэх мэт орно. Энэ бүхнийг удирд, жолоод гэж Монгол банк гэдэг байгууллага байдаг юм. Гэтэл удирдах нь бүү хэл, жолоо цулбуураа алдчихаад байна.
Төгрөгийн худалдан авах чадвар одоо ямар байгааг Монгол Банкнаас биш, ард түмнээс асуух хэрэгтэй л дээ. Бүгдээрээ л төгрөгийг цаас л гэнэ ш дээ. Зарим нь бүр жорлонгийн цаас гэдэг. Үүнийг нөгөө талаас нь тайлбарлаж болно. Сангийн сайд 50 мянгатын дэвсгэрт гаргах тухай ярьж байгаа гэв. Үүнийг Монгол банкны санал гэж таахад буруудахгүй л байх.
Одоо төгрөгийн худалдан авах чадвар сайжирч байгаа, ирээдүйд сайжирна гэж хэлээд үз л дээ. Мөнгөний масштаб энэ тэр гэж олон юм ярихийг чинь мэдэж л байна. Халзан Д.Ганболдын мөнгөний масштаб өөрчилсөн алдарт 20 дугаар тогтоолыг манай ард түмэн мартаагүй байгаа. Харин энд бол “дурсан санах” юм их бий л дээ. Би чинь ясны судлаач хүн шүү дээ…
Төгрөгийн ханшид нөлөөлөх конъюнктурын (цаг зуурын) болон бүтцийн (удаан хугацааны) хүчин зүйл гэж байдаг. Конъюнктурын хүчин зүйл гэдэг нь ажил хэргийн идэвхи, улс төр, цэрэг-улс төрийн нөхцөл байдал, цуурхал (заримдаа бүр худал), таамаг, таамаглал зэрэгтэй холбоотой.
Удаан хугацаанд бодож ашиг олох зүйлийг Монгол банк болон эрх баригчид цаг зуурын хэрэгцээнд үрээд дууссаныг “цаг зуурын” гэсэн ангилалд оруулах нь зөв биз. Манай аваргуудаас болоод дэлхийн ангилалд хүртэл засвар орох юм байна ш дээ…
Монголын жижиг эдийн засаг бондын гэх асар их мөнгийг ингэж үр ашиггүй хоосон цацсан жишээ дэлхийн эдийн засгийн түүхэнд ахин гарахгүй биз. Үүнийг жараахай тулыг залгисантай адилтгаж болох ч цаад учир нь их ээдрээтэй…
Эдгээр “цаг зуурын” хүчин зүйлүүдийн зэрэгцээ урьдчилан харах боломжгүй, валютын эрэлт нийлүүлэлт буюу түүний ханшийн динамикт нөлөөлж, валютын шатлал дахь үндэсний мөнгөн нэгжийг тодорхойлогч харьцангуй удаан хугацааны хандлагууд байдаг. Эдгээрээс дараахыг чухал гэж үзэж болно:
1. Үндэсний орлогын өсөлт. Энд Дотоод нийт бүтээгдэхүүн гэдгийг эндүүрч бичээгүй гэдгээ онцлон дурдаж байна. Тухайн улс өөрөө үйлдвэрлэлээс олсон тэр орлогыг үндэсний орлого гэсэн үзүүлэлтээр хэмждэг. Одоо энэ үзүүлэлтийг манайд хэрэглэхээ больсон. Үндэсний үйлдвэрлэл байхгүй бол үндэсний орлого байхгүй. Үндэсний орлого байхгүй бол үндэсний валют хомсдох нь мэдээж хэрэг.
2.Инфляцийн түвшин. Валютуудыг худалдан авах чадвараар нь харьцуулбал (паритет) валютын ханшны өвөрмөц тэнхлэг болдог, ийм учраас валютын ханш инфляцийн хурдцад нөлөөлдөг. Хэрэв өөр хүчин зүйл үйлчлэхгүй бол тухайн орны инфляцийн хурдац хэчнээн их байвал түүний валютын ханш төчнөөн багасна. Валютын ханшийг тэгшитгэж, худалдан авах чадварыг нь зохих байдалд оруулахын тулд дунджаар хоёр жилийн хугацаа шаардлагатай. Монгол банк юу ч хийлгүй үүнийг л хүлээж байгаа. Битгий горьд…Манайд бол олон жил (?) шаардагдана.
3. Төлбөрийн балансын байдал. Төлбөрийн идэвхтэй баланс үндэсний валютын ханш өсөхөд хүргэдэг ба энэ үед гадаад зээлдүүлэгчийн сонирхол ихэсдэг. Энэ ч бол лөөлөө болсон.
Идэвхигүй төлбөрийн баланс үндэсний валютын ханш буурах хандлагад хүргэдэг ба зээлдүүлэгчид гадаад өрөө дарахын тулд түүнийг гадаад валютаар зардаг. Өнөөгийн нөхцөлд улс орны төлбөрийн балансад капиталын олон улсын хөдөлгөөний үзүүлэх нөлөөлөл ихээхэн өссөн. Улмаар олон улсын капитал валютын ханшид нөлөө үзүүлж, валютын зах зээлийн өрсөлдөгч болж хувьцаа, облигаци, вексель, богино хугацааны депозит зэрэг дээр тоглолт хийдэг болсон. Хөгжиж буй орнуудад үнэт цаасны зах зээл нь гадаад валютын ханшны өсөлтийг сааруулж, чөлөөт хөрвөх валютыг бэлэн эргэлтэд саад болдог тал бий. Манайх төлбөрийн балансаа тавиад туучихсан.
4. Янз бүрийн орнууд дахь зээлийн хүүгийн ялгаа. Энэ хүчин зүйл валютын ханшид хоёр нөхцөл байдлаар нөлөөлнө: Нэгдүгээрт, Зээлийн хүүгийн өөрчлөлт олон улсын капиталын хөдөлгөөний нөхцөлд, ялангуяа богино хугацаанд ихээхэн нөлөөлдөг. Зээлийн хүүг нэмэх нь гадаадын капитал орж ирэхийг урамшуулж, эсрэгээр зээлийн хүү багасах нь капитал гадагшлахад хүргэдэг. Хоёрдугаарт, Зээлийн хүү нь валютын зах зээлийн гүйлгээ болон зээлийн капиталын зах зээлд ихээхэн нөлөөлдөг. Хүүгээр улс тоглох ёстой атал банкирууд хувьдаа тоглодог мэдээлэл байгаа. Үүнийг заавал шалгах ёстой.
5. Валютын зах зээлийн үйл ажиллагаа хийгээд валютын луйвар. Хэрэв аль нэг валютын ханш буурах хандлагатай байгаа бол фирм болон банкууд тэр дороо түүнийг илүү тогтвортой валютаар зарж суларсан валютыг байр суурийг улам сулруулдаг. Валютын зах зээл эдийн засаг, улс төрийн өөрчлөлтөд асар хурдан хариу үзүүлж, ханшны харьцааны хэлбэлзэлд туйлын эмзэг хандах болгодог. Ингэснээр валютын луйврын боломжийг өргөтгөж, “халуун” мөнгөний урсгал хөдөлгөөнийг бий болгодог. Энэ ч харин манайд янзтай болсон. Энэ талаар ярих цаг ирнэ буй за.
6. Тодорхой валютыг евро зах зээл олон улсын тооцоонд ашиглах хэмжээ. Евробанкны гүйлгээний 60-70 хувь нь доллараар хийгддэг ба энэ нь долларын эрэлтийн цар хэмжээг харуулдаг. Валютын ханш нь түүнийг олон улсын тооцоонд ашиглах хэмжээнээс хамаарна. Иймээс бид аль болох чадах хэмжээгээрээ төгрөгөөр тооцоо хийх ёстой. Монгол банк болохоор аль болохоор доллараар тооцоо хийдэг.
7.Үндэсний болон дэлхийн зах зээл дээр үндэсний валютад итгэх хэмжээ. Энэ нь улс орны эдийн засгийн төлөв байдал болон улс төрийн нөхцөл байдлаас шалтгаална. Энэ ихээхэн хэцүү асуудал гэдэг нь ойлгомжтой. Манай төгрөгт гадаадад байтугай дотооддоо итгэдэггүй. Ийм сэтгэл зүйг Монгол Банкны дээрэмчид өөрсдөө бий болгосон. Олон улсад эдийн засгийн өсөлтийн хурдац, инфляци, валютын худалдан авах чадварын түвшин, валютын эрэлт нийлүүлэлтийн харьцаа зэргээс гадна түүний хэтийн төлөв болон динамикийг бас ажиглаж байдаг.
8.Валютын бодлого. Хятадууд үнэн ухаантай. Ядахдаа нэр томъёогоо хүртэл оноод хэлчихэж байгаа юм. Ухаандаа саяхан болсон хурлаараа “зах зээлийн далд гарыг төр засгийн ил гартай хослуулна” гээд хэлчихэж байгаа юм. Яг онож хэлсэн байгаа биз…
Валютын зах зээл дээр валютын ханш эрэлт нийлүүлэлтийн маш нарийн механизмыг дамжин бий болдог. Зах зээл дээр валютыг бодит ханш нь эдийн засгийн төлөв байдал, мөнгөн эргэлт, санхүү, зээлийн эргэлтүүд хийгээд тодорхой валютад итгэх итгэлийн зэргийг харуулах үзүүлэлт болон тогтдог юм. Валютын ханшны төрийн зохицуулалт нь валют-эдийн засгийн бодлогоосоо урган гардаг учиртай. Манай Монгол Банкинд ямар ч бодлого байхгүй, харин худлаа гадаад нэр томъёо, баахан тоо ярьсан худалч хулгайч нар бол бий.
9. Валютын зах зээлийн өрсөлдөгч болсон хөрөнгийн зах зээл хөгжсөн байдал
Байхгүй юмыг юуг нь ярих вэ дээ…
10. Валютын зохицуулалт, хяналтын талаар
Дэлхийн бүх улсуудад валютын зохицуулалт, хяналтад маш их анхаарч бүхэл бүтэн багц хууль гаргаж, хяналтын хүчирхэг байгууллага байдаг. Манайд аль дивангалавын 1994 онд гаргасан нэг хууль байдаг ухаантай. Түүнийг бүгдээрээ мартчихсан. Марталгүй санасан ч хуучраад хөгийн юм болсон. Ингээд Монгол Улс валютын ямар ч зохицуулалтгүй “чөлөөт зах зээлтэй” цорын ганц улс юм. Ийм хөгийн банкны системээр дурын луйварчин тоглоом хийдэг юм. Ямар ч хяналтгүй байх нь Монгол Банкинд “дээд аз жаргал” байдаг учраас ийм төрлийн хууль аль болох гаргахгүй байхыг хичээдэг. Хорин жил хяналтгүй байсан гээд л бодчих…
Ингээд Монгол Банк 20 гаруй жил дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж луйвар дээрэм хийж буюу тэр болгонд хамгийн идэвхитэй оролцож ирсэн. Түүний манлайд О.Чулуунбат, Н.Золжаргал нар цаг ямагт явж ирсэн.
Зүйрлэн өгүүлбэл хэрэв банкны дээрэм боллоо гэхэд тэд: “пассив капиталыг актив болгохын тулд депозитод байршуулаад, хеж-фонд болгоод, дараа нь ийпоо босгоод, валют болгоход юу нь буруу байгаам ?!” гэж хэлдэг юм. Хаана байгаа юм тэр их валют чинь ?!
Үүнийг нь Монголчууд жигтэйхэн “лаг сайн” ойлгох ба тэднийг “ухаантай” банкирууд гэж амаа олохгүй магтах нь үнэхээр өрөвдөлтэй.
“Дундаж” монгол хүн “эх орны хишиг өгсөнгүй” гэвэл уур нь хүрч уушиг нь сагсайна уу гэхээс банк дээрэмдчихлээ гэвэл шал тоохгүй хэнэггүй баагий гэдгийг монгол банкирууд мэдэхийн дээдээр мэддэг бөгөөд усан тэнэг монголчуудыг ясыг нь цайтал мөлжих бөлгөө. Өнөөгийн монгол банкируудад XIX зууны хятадын мөнгө хүүлэгчид хүртэл атаархах буй за…
Монголчууд ч гэсэн Сарандавааг дагаж солиороод байхаар банкируудын мөнгө будаа шиг үржиж л таараа ш дээ. Монголчуудыг бөөн бөөнөөр нь балай усан тэнэг болгож байгаа тэр мунхаг авгайд монголын банкирууд яасан их баярладаг бол…
Монгол Банк хуулинд заасан үүргээ огт биелүүлээгүйгээр үл барам хууль бус олон үйлдэл, эс үйлдэл хийж Монгол Улсын эдийн засагт хор хохирол учруулж байна.
Монгол Улс мөнгөнийхөө авдрын түлхүүрийг сүүлийн жилүүдэд цаг ямагт буруу хүмүүст өгч ирсэн. Одоо Монголын мөнгөний авдар хоосон шахам байна. Бүхэл бүтэн улсад ядахдаа худалч хулгайч биш хүн олдмоор л юм.
Бүгдээрээ шахам хувь хүртэх гээд албаар хулгайч тавьдгийг нь би мэднэ л дээ. Тэгвэл хулгайчгүй төр л байгуулж таарна даа…
Судлаач Х.Д.Ганхуяг
2014 оны 04 дүгээр сарын 11.






Adnxs (AppNexus): Сурталчилгаа гэж юу вэ? буюу бидний үйлдлийг идэвхтэй хянаж, "агнагчид"



Аdnxs.com гэж юу вэ?

Adnxs.com нь  технолог, мэдээлэл, анализ хийдэг AppNexus -ын тусламжтай интернет хэрэглэгчдийн үйл ажиллагааг хянаж, реклам сурталчилгаагаа цацах сонирхолтой болон түүнийг худалдан авч цацдаг хэрэглэгчдийн хооронд гүүр болж оролцож байдаг..
Google's Doubleclick, Quantcast компаниудын үйл ажиллагаа нь давхар даралт, мэдээлэлийн төрлөөр хайлт зохион байгуулж, хэний сурталчилгааг хааш нь хэн рүү цацах вэ гэдгийг хөндлөнгөөс шийддэг. AppNexus зарчим нь an "advertising exchange for advertising exchanges" буюу "Сурталчилгааг сурталчлах".
AppNexus дараах   үйлчилгээнүүдийг үзүүлдэг. Үүнд:
Ad exchange
Зар сурталчилгааны тендерүүдэд оролцож, хэрэгжүүлэх.
Data aggregator/supplier
Хэрэглэгчдийн судалгаа хийж материал бүрдүүлэх, илгээх.
Demand-side platform
Сурталчлагч-хэрэглэгчийн хооронд холбоо үүсгэх, сурталчилгааны материалын талаар тодорхой төсөөлөлтэй болгож хоногшуулах.

AppNexus ямар мэдээлэлийг "tracking" хийж агнадаг вэ?

Сookies ба web beacons -оос групп үүсгэж тэдэн рүү цацах боломжтой сурталчилгааны чиглэлийг тогтооно. Түүндээ таарсан сурталчилгаагаа байршуулах хүсэлтэй компаниудад санал илгээх ажил хийнэ. Ирсэн сурталчилгаануудыг төлбөртэйгөөр группууд рүүгээ цацна.
Таны орж үзсэн веб сайтууд, сурталчилгаануудтай төстэй веб сайтын сурталчилгаанууд байнга гарч ирээд байдаг биз дээ?! Энэ бол яг энэ технолог аргачлалаар хийгдэж байгаа хөндлөнгийн сурталчилгаа юм. AppNexus нь салахгүй дагах аргачлалыг маш сайн боловсруулсан. Мартана гэж байхгүй. Таны үндсэн хэрэгцээ, хэрэглээг орж үзсэн веб сайтууд, хайлтын системүүдийг ашигласан хэрэглээгээр чинь дамжуулан мэдээд тэр сонирхол хэрэгцээнд тань тохирсон сурталчилгаануудаар байнга, дахин давтан бөмбөгдөнө. Программчлалын аргаар хийж байгаа учраас залхуурах, цаг алдах, хийхгүй орхих гэх мэт хүний хүчин зүйлтэй холбоотой асуудал ер гарахгүй. Ингэж сурталчилгаагаа байршуулсан хэрэглэгчиддээ үйлчилдэг зальжин, тэхдээ бас хэрэгтэй үйлчилгээ юм.



AppNexus -ын cookie -үүд таны ямар хэрэглээ үүсгэж байгааг дараах байдлаар тагнана. Үүнд:
- Ямар мэдээлэл агуулсан сайт руу орж хэрхэн хандсаныг таних ( AppNexus' service-ын эхний тандалт).
- Аль броузерын ямар мэдээлэл болох.
- Аль хуудсыг үзсэнийг тогтоох.
- Хэзээ тухайн хуудсыг үзсэнийг тодорхойлох.
- Ямар сурталчилгааг дарж үзсэнийг тодруулж гаргана
- Ямар төрөл, зүйлд хамрагдах материал үзсэн болохыг олох(техник, улс төр, порно гэх мэт).
- IP Address (байрлал тогтоох).

Цуглуулсан мэдээлэл хөндлөнгийн этгээдэд худалдагддаг уу?

AppNexus' website руу орж тэд ямар үйлчилгээ үзүүлдэг болохыг үзчих. Сookie matching – гэж юу болох, түүгээр дамжуулан  share the same ID for a browser.үйлчилгээг мэдэх болно.
AppNexus бид хууль мөрддөг хэмээн бусад интернетийн үйлчилгээ үзүүлдэг компаниудтай адил ерөнхий хариулт өгдөг.

Энэ цуглуулж ашиглаад байгаа мэдээлэлүүд нь хувь хүний мэдээлэлтэй таардаг уу?

No, says AppNexus- Үгүй, хэмээлээ..

  Мэдээлэл AppNexus-д хэр удаан хадгалагддаг вэ?

AppNexus-ын мэдээлэл 12 сар хадгалагдана. Мэдээлэл анализ хийхтэй холбоотой материал 3 жил хүртэл хугацаатай хадгалагддаг.

Монголчууд бидэнд ямар хэрэгтэй вэ?

 AppNexus-ын сурталчилгааны технологийг мэдэж авснаар гадаадад болон дотоод зах зээлд бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ, байгууллагаа сурталчлах нэг том давуу талыг өөртөө үүсгэнэ. Салахгүй дагадаг сурталчилгаа гэж өмнө дурьдсаныг санаж байгаа байх, энийг л бид ашиглана гэсэн үг юм.
______________________________________________________________

Нэмэлт материалууд:



VOLKSWAGEN AMAROK




















































Car Details
Make
VOLKSWAGEN
Model
AMAROK
Variant
TDI400 HIGHLINE
Series
2H MY12
Year
2012
Body Type
DUAL CAB UTILITY
Seats
5
Engine Type
DIESEL TURBO F/INJ
Engine Size
2.0L
Cylinders
DIESEL TURBO 4
Max. Torque
400Nm @  1500rpm
Max. Power
120kW @  4200rpm
Pwr:Wgt Ratio
58.8W/kg
Bore & Stroke
81x95.5mm
Compression Ratio
16.5
Valve Gear
DUAL OVERHEAD CAM
Drivetrain Specifications
Transmission
6 SP MANUAL
Drive Type
4x4
Final Drive Ratio
4.1
Fuel Specifications
Fuel Type
DIESEL
Fuel Tank Capacity
80
Fuel Consumption (Combined)
7.9L / 100km
Weight and Measurement
Kerb Weight
2040
Gross Vehicle Weight
Not Provided
Height
1834mm
Length
5254mm
Width
1944mm
Ground Clearance
230mm
Towing Capacity
Brake:2800  Unbrake:750
Steering and Suspension
Steering Type
RACK and PINION - POWER ASSISTED
Turning Circle
12.95
Front Rim Size
7.5x18
Rear Rim Size
7.5x18
Front Tyres
255/60 R18
Rear Tyres
255/60 R18
Wheel Base
3095
Front Track
1661
Rear Track
1658
Front Brakes
DISC - VENTILATED
Rear Brakes
DRUM
Front Suspension
Independent arms, spring coil, driving
Rear Suspension
 Dependent leap spring, driving
Standard Features
Comfort
Auto Climate Control with Dual Temp Zones
Control and Handling
18 Inch Alloy Wheels, Electronic Brake Force Distribution, Electronic Stability Program, Hill Holder
Driver
Cruise Control, Leather Steering Wheel, Power Steering, Trip Computer
Engine and Transmission
Electronic Differential Lock
Entertainment
Radio CD with 6 Speakers
Exterior
Fog Lights - Front, Power Mirrors
Interior
Cloth Trim, Power Windows
Safety
Dual Airbag Package, Anti-lock Braking, Head Airbags, Protective Glazing, Seatbelts - Pre-tensioners Front Seats, Side Front Air Bags
Security
Alarm System/Remote Anti Theft, Central Locking Remote Control, Engine Immobiliser

- Архив

____ Их үзсэн ____

- Миний тухай

www.twitter.com/DJamts

- Харилцах талбар

Bolor dictionary eng-mon-deut


Your IP address

IP