- Агуулгын шошго
- “Армон гутал” –ын үйлдвэр (1)
- "Зөрүүд монгол" нэвтрүүлэг (1)
- “Никел Ганбаа”-гийн бүтээсэн монгол мопед (1)
- “Экобус” ХХК автомашины үйлдвэр байгуулагдлаа (1)
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ны 1072 ширхэг хувьцааны үнэ цэнэ (1)
- “USI” компани аутсоурсинг (1)
- 3D scanner and printer (1)
- 5S good house keeping (1)
- а."Ашигт малтмал ба түүнийг боловсруулах үйлдвэрлэлийн тухай" хуулийн төсөл (1)
- А.БАЯРМАА. "Тээврийн бодлого төлөвлөлтийн математик загварчлал" (1)
- Авто видео зураг (1)
- Авто зураг төсөл outsourcing (1)
- Автомашин үйлдвэрлэл (1)
- Англи хэлийг кино орчуулж сурах арга (1)
- АРДЧИЛАЛЫН ҮЕ ДЭХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН ХЭРЭГСЭЛ БА МОНГОЛ УЛСЫН ЭЭЖ (1)
- б.Монгол улсын болгоомжлох ёстой зүйлс буюу төрийн “хар хайрцагны” бодлого (1)
- Баялаг бүтээж байж л баян улс орон болно (1)
- бизнес төслийн агуулга (1)
- Бизнесийн англи хэл (1)
- Бодлогын хүү (1)
- боловсруулах үйлдвэрлэл (1)
- брендүүд (1)
- г.Эдуардо Анинат: Зэсийн орлогоороо тогтворжилтын сан байгуулж хямралыг амжилттай туулж байна (1)
- Газраас эрчим хүч үйлдвэрлэ (1)
- Газрын тосыг орлох занар шинэ боломж (1)
- Д.Жаргалсайхан: МОНГОЛД НЭН ДАРУЙ НЭВТРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГУРВАН ТӨРЛИЙН САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БАЙНА (1)
- д.Н. НАЦАГНЯМ. Castle Care-Tech LTD. зохион бүтээгч програм хангамжийн инженер (1)
- Давхар иргэншил монгол иргэдэд хэрэгтэй болж эхэллээ (1)
- ДАЯАРЧЛАЛ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙГАА ХЭРЭГ ВЭ (1)
- ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА (1)
- ж.МИНИЙ МОНГОЛ. бичсэн Очир-Эрдэнэ (1)
- Жон Перкинс. "Эдийн засгийн алуурчны өчил” номын тухай (1)
- з.Бизнесийн арван алтан зарчим (1)
- Индекцийн гүйдлийг машин үйлдвэрлэлд хэрэглэх нь (1)
- Индукцийн гүйдлийг машин үйлдвэрлэлд хэрэглэх нь (1)
- Л.Одсэр “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ (1)
- М.Чойсүрэн: “Балгасын улаан нуур”-ын цэнгэг усыг уул уурхайд ашиглахад хайран (1)
- МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР ГАРЦ (1)
- МЕТАЛЛУРГ (1)
- металлурги (1)
- Монгол банкны маапаан (1)
- Монгол улсын газрын зураг (1)
- Монгол улсын хөгжлийн бодлогууд (1)
- Монгол улсын эдийн засаг үйлдвэрлэл үйлчилгээг гадаад ба дотоод орчинд хөгжүүлэх цогц хөтөлбөр (1)
- Монголд автомашин үйлдвэрлэх боломж бий юу? (1)
- Монголчууд бид зөв хуулийг өөрсдөө гаргаж сурах хэрэгтэй (1)
- Монголын автын салбарын эрх зүйн орчин хөрөнгө оруулалт (1)
- Монголын хууль биднийг хамгаалж чадах уу? (1)
- Морин хуурын домог (1)
- Мэдээлэлийн бирж (1)
- нийгмийн харилцааны "Чандмань онол" (1)
- Нүүрсний экспортын тээвэрт цахилгаан чирэгч толгойтой төмөр замын тээвэр онцгой үүрэгтэй (1)
- Реклам сурталчилгаа (1)
- Салхит ууланд салхин сэнс босч эхэлжээ (1)
- Силикон для формовки (1)
- Таны цагийг хэмнэх keyboard дээрх 12 товч үйлдэл (1)
- Техникийн англи хэл (1)
- Томчуудын оролцоотой нүүрсний бизнесийн луйвар (1)
- төслийн тухай үндсэн ойлголт (1)
- Төсөл (1)
- ТЭГ баланс (1)
- Улс төр (1)
- уул уурхай дахь гадаадын хөрөнгө оруулалтын эерэг ба сөрөг хувилбарууд (1)
- Холбоо барих (1)
- Хүснэгт оруулах арга (1)
- Цувих матах технологийн аргууд (1)
- Чандмань онол (1)
- Чацарганы ач тус (1)
- эдийн засаг (1)
- Ядаж жаахан ч гэсэн техник сэтгэлгээтэй хүн хэрэгтэй байна. (1)
- Ямар ч ажил дээр хэрхэн шилдэг нь байх вэ? (1)
- A Urine Powered Generator and Sanitation: Flushed with pride (1)
- Adnxs (AppNexus): салахгүй дагадаг сурталчилгааны технолог (1)
- audio file downloading (1)
- BLOGING HTML (1)
- Bloom energy server (1)
- buggy car (1)
- Carbonfund.org's quality assurance protocol. Highest quality standards (1)
- Criteria of the 50 most Innovative Countries (1)
- Custom Sprinter Van Mercedes Benz Sprinter On 44 Inch Tires (1)
- Earth Generator (1)
- Energy efficient Electronics and Home (1)
- Eugo.G -The Mongolian Art of Shoemaking (1)
- geotermal energy газрын гүний дулаан (1)
- Green 3D үйлдвэр. хуванцар эд ангийн 3D үйлдвэрлэл (1)
- Home size power plant build (1)
- How to Franchise your business (1)
- Hybrid solar system makes rooftop hydrogen (1)
- Image (1)
- image.jip in fotobucket (1)
- INTERNET (1)
- Landcruiser 70 series (1)
- Onoo (1)
- Sheet metal spinning (1)
- Some HOW TO .... 'S INTERNET (1)
- Some HOW TO 'S SPEED UP PC (1)
- SONY брэндийг үндэслэгч Морита (1)
- SPEED UP INTERNET MOZILLA (1)
- UNICAT (1)
- uploading and editing (1)
- Video (1)
- VOLKSWAGEN AMAROK 2.0 4WD (1)
- www.FORMADEL.ru Формы тротуарной плитки (1)
- Xөрөнгийн зах зээл. В.Ганзориг. http://vganzorig.blogspot.com (1)
- Шинэ машин
- Hyundai / KOREA makers/
- Daewoo
- KIA
- SsangYong
- Landrover /GREAT BRITAIN makers/
- Aston Martini
- MAN
- Volvo / SWEDEN makers/
- SAAB
- IVECO
- Renault / FRANCE makers/
- Citroen
- Peugeot
- Skoda / CZECH makers/
- Tatra
- Alfa Romeo / ITALY makers/
- Ferrari
- FIAT
- Maserati
- Lamborgini
- GMC /USA makers/
- Ford
- Chevrolet
- Hummer
- Buick
- Cadillac
- Jeep
- Navistar
- Mercedes Benz / GERMAN makers/
- BMW
- Opel
- Audi
- Volkswagen
- Porshe
- Yamaha /JAPAN makers/
- Kawazaki
- Suzuki
- Mitsubishi Fuso
- Mazda
- Lexus
- Infiniti
- Hino
- Daihatsu
- Komatsu
- Isuzu
- Subaru
- Honda
- Mitsubishi
- Toyota
- Nissan
- Америкийн авто инженерүүдийн холбоо /SAE/
- Дэлхийн авто инженерүүдийн холбоо /FISITA/
- Дэлхийн авто үйлдвэрлэгчдийн холбоо /AIAM/
- Brabus
- Tata
- Wald international
- Tesla
- Lincoln
- Harley-Davidson
- Spyker
- Freightliner truck
- Bentley
05:02 |
Изменить сообщение
А.БАЯРМАА. "ТЭЭВРИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ"
...2014 оны 1 сарын дундуур Вашингтон ДС хотноо болсон тээврийн асуудлаарх олон улсын хурлын үеэр А.Баярмаатай уулзаж танилцсан юм. Харамсалтай нь миний ажил амжаагүй болохоор түүний тавьсан илтгэлийг сонирхож чадаагүй. Орой нь түүний байрласан зочид буудалд уулзаж ярилцаж суухад, түүний яриа миний сонирхлыг ихэд татлаа. Тээврийн чиглэлийн мэргэжлийн хүнийг олж ярилцах хүсэлтэй минь А.Баярмаагийн яриа нийцсэн болохоор бид Лос-Анжелост уулзаж, дэлгэрэнгүй ярилцахаар тохиролцов. Харин 2 сарын дундуур бид Лос-Анжелос хотноо уулзаж ярилцсанаа уншигч танаа толилуулж байна.
Нэг. НАМТРЫН ТОВЧООН
2012/10 - тээврийн анализ, математик загвар зохион бүтээгч, Калифорни мужийн өмнөд хэсгийн захиргаа (Southern California Association of Governments) , Los Angeles, USA
2009/12-2012/10 Судлаач ,Калифорнийн Их Сургууль, Davis, CA, USA ,
2007/07-2009/12 Судлаач, Утрэхт Их Сургууль (Utrecht University), Netherlands
2003/04-2007/03 PhD of Engineering, Tээвэр төлөвлөлт; Киотогийн Их Сургууль, Kyoto, Japan
2001/09-2003/10 Багш, Төмөр замын коллеж, Улаанбаатар, Монгол
1998/04-2003/06 Багш, Техникийн Их Сургууль, Дархан, Mонгол
1996/03-1998/04 Багш , Политехникум, Дархан , Mонгол
1994/02-1996/01 Мастер, Эрчим хүчний систем, TИС, Улаанбаатар, Mонгол
1988/09/-1994/01 Бакалавр, Эрчим хүчний систем, TИС, Улаанбаатар, Moнгол
1988/06 3-r 10 жил, Дархан, Moнгол
Хоёр. БАГА НАСНЫ ДУРСАМЖ
-Г.Галбадрах: Хаана төрж, хаана өсөв дөө?
-А.Баярмаа:Би Улаанбаатар хотын 1-р төрөхөд төрсөн. Харин Дарханд сургуульд орж, 3-р 10 жилийн "орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай анги"д суралцаж төгссөн.
-Г.Галбадрах: Бага нас тань?
-А.Баярмаа: Бусад хүүхдүүдийн адилаар цэцэрлэгт хүмүүжиж өссөн. Тэр үед чинь цэцэрлэгийн сургалт их сайн, маш их зүйл зааж сургадаг байсан. Дороо 3 дүүтэй айлын том охин болохоор гэрийн ажил, дүү нараа харах гээд том хариуцлагын хажуугаар сургуульд дээрээ сонгуульт ажлаа хийх, дугуйланд явах, хичээлээ давтах гээд юм юмыг л амжуулдаг хүүхэд байв.
-Г.Галбадрах: Хүмүүжил сайтай, ажилсаг охин байж дээ?
-А.Баярмаа: Одоо эргээд бодоход "яаж тэр бүхнийг амжуулж байсан юм бол?" гэж гайхдаг. Голдуу бүлэг болон ангийн ажил, урлаг уран сайхны арга хэмжээнд идэвхтэй оролцоно. Дарханы "Соёл урлагийн 10 хоног" арга хэмжээ зохиогдож, хотын даргын захирамжаар бараг нэг жилийн хугацаанд хичээлээс чөлөөлөгдөж байв. Үндсэндээ 7-р ангиа алгасаад 8-р ангид орсон гэсэн үг.
-Г.Галбадрах: Нээрээ аймгуудын "Соёл урлагийн 10 хоног" гээд уламжлалт арга хэмжээнүүд их ч болдог байж. Тэр үеэр арга хэмжээгээ зохион байгуулж, сурталчилж байгаа аймгуудаас заавал нэг "Гавьяат" төрүүлдэг байсныг санаж байна. Хичээлээс тэгж олон хоногоор чөлөөлөгдөхөөр хэцүү байсан уу?
-А.Баярмаа: Би уг нь математикийн хичээлдээ их дуртай байсан. Тэгж хичээлээс чөлөөлөгдөж явах хугацаандаа математикийн сонгон шалгаруулалтаас хоцорчихсон. Ганцхан орос хэлний сонгон л үлдсэн байв. Тоглолтынхоо бэлтгэлээс чөлөө авч байж очоод шалгалт өгч, орос хэлний сонгонд тэнцлээ. Бүх зүйлээ өөрөө л шийддэг хүүхэд байсан. Ээждээ гэнэтийн мэдээ дуулгаж баярлуулах дуртай. Хэдийгээр хэлний чиглэлийн ангид орсон ч, математикийн их сайн багш нар таарсан.
-Г.Галбадрах: Математикийн хичээлд дуртай байсан тань хожим мэргэжлээ сонгоход нөлөөлсөн үү?
-А.Баярмаа: 10-р ангиа төгсөөд МУИС-ийн "худалдааны эдийн засаг"-ийн хуваарь авлаа. Намар нь сургуульдаа бүртгүүлсэн чинь "Дээд Боловсролын Хороо чамайг дуудаж байна" гэдэг юм байна. Яваад очсон чинь "4-р группийн хуваарийг 2-р группт өрсөлдсөн хүүхэд авсан байна" гээд хуваарийг минь хураагаад авчихав. Бөөн юм болж байж 2-р группээс үлдсэн хуваариудаас сонгуулж байгаа юм. Аргагүйн эрхэнд ТИС-ийн "цахилгаан"-ы ангийг нь сонголоо. "Төрийн соёрхолт" Содномдорж багшийн удирдлага дор "Эрчим хүчний ачааллын математик загварчлал" сэдвээр 1994 онд дипломоо хамгаалсан. Сургуулиа "улаан диплом"-той төгсөөд, дипломоо тэр үед Монгол улсын Ерөнхийлэгч байсан Н.Багабанди гуайгаас гардаж авч байлаа.
Хоёр. АЛДААНААС ОЛДСОН "АЛТАН" БОЛОМЖ
-Г.Галбадрах: ТИС-ээ төгсөөд хаана хуваарилагдав?
-А.Баярмаа: Үргэлжлүүлээд магистрийн сургалтад орж 2 жил хагас суралцан анхны магистр болж төгсөөд Дарханы Политехникумд багшаар очиж байлаа. Тэндээ Жил гаран ажиллаад ТИС-ийн Дархан дахь салбарт багшилсан. "Цахилгаан хангамж" гэдэг нэг ерөнхий хичээлийг л төрөл бүрийн мэргэжлийн ангиудад заадаг. Нэг л ижил давтамжтай, өсөх хөгжих боломж муутай байсан.
-Г.Галбадрах: Ер нь ажаад байхад сурах барилаа олчихсон хүүхдүүд "нэг байрандаа эргэлдээд" байхыг тэгтлээ хүсдэггүй. Мэдээж илүү боломжийг хайж байсан хэрэг байх?
-А.Баярмаа: Улаанбаатар дахь Төмөр Замын Коллежид цахилгааны багшаар ажилд ороод "Эрчим хүчний тооцонд математик загвар хэрэглэх нь" гэдэг хичээл заав. Энэ хичээлийг төмөр замын бүх ангиудад оруулахаар болж, шинээр компьютерийн лаборатори байгуулж өгсөн. Үүнд оюутнууд маань их урамшиж, суралцах идэвх, сонирхол нь ч өндөр байв. Багш нар оюутнууддаа хичээлээ сайн заах хэрээрээ өөрөө ч бас хөгжиж байдаг.
-Г.Галбадрах: "Багш нар оюутнууддаа хичээлээ сайн заах хэрээрээ өөрөө ч бас хөгжиж байдаг" гэдэгтэй тань санал нэг байна. Бас илүү их боломжуудыг ч олж харж мэдэрдэг байж болох юм.
-А.Баярмаа: Тэр жил "Монголын төмөр зам" дээр Японы "Жайка"-гийн шугамаар "Монголын төмөр замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө" төслийн зөвлөгч Tachiyma Kiminari сан ажлын тайлангаа танилцуулах семинар зохион байгуулахад нь оролцох боломж надад олдсон юм. Тайлангийн материалтай танилцаж байгаад нилээд том томьёоны алдааг олж харж "орчуулагчийн алдаа юм болов уу?" гэж эргэлзээд орчуулагчтай нь уулзав. Тэгээд эх хувьтай нь тулгаж үзэхэд яг адилхан байсан. "Жайка"-гийн зөвлөх мэргэжилтэн үүнийг сонсоод "лавлаж шалгаад хариуг нь өгье" гэлээ. Гэтэл тэр нь яах аргагүй "алдаа" болж таарсан юм.
-Г.Галбадрах: Сонирхолтой тохиолдол байна. Тэгэхээр тэр том төсөл дээр тэд, алдаагаа олж хараагүй байсан хэрэг үү?
-А.Баярмаа: Яг үнэндээ тэр алдаа нь тэдний ч гаргасан алдаа биш, Японы хэвлэлийн алдаа байсныг нь бид мэдсэн. Семинарын дараа Tachiyama сан надтай уулзаж надаас " Ямар ажил хийдэг, ямар судалгаан дээр ажилладаг болон Японд суралцах сонирхолтой эсэх"-ийг асуулаа. Тэр үедээ би нэг ч их юм бодож, тэр ярианд ач холбогдол өгөөгүй. Гэтэл тэр уулзалтаас 2 сарын дараа буюу, 8 сард миний нэр дээр Японд Засгийн Газрын 100 %-ийн тэтгэлгээр доктарантурт суралцах урилга ирлээ.
-Г.Галбадрах: Семинарын материал дотор байсан тэр алдаа чиний амьдралыг өөрчилж дээ?
-А.Баярмаа: Семинарын материал дотор байсан тэр алдаа миний амьдралыг үндсээр нь өөрчилнө гэж би яаж мэдэх билээ. Их сонин тохиолдол. Азтай ч юм шиг.
-Г.Галбадрах: Магадгүй, заримдаа ийм тохиолдол хүний амьдралд том өөрчлөлтийг ч авч ирдэг.
-А.Баярмаа: Японд суралцах шийдээ гаргасны дараа "Токиогийн Их Сургууль", "Киотогийн Их Сургууль"-иудаас сонголтоо хийх болов. Киотогийн Их Сургуулийг "тээвэр төлөвлөлт"-ийн чиглэлээр олон улсад тэргүүлж байсан болохоор нь сонгосон.
Японд очоод тулгарсан хамгийн эхний бэрхшээл нь хэл байлаа. Маш богино хугацаанд япон хэлийг сурахын хажуугаар докторын программд элсэх шалгалтууддаа бэлтгэх шаардлагатай тулгарсан. Хоёр дахь бэрхшээл нь, эрчим хүчний салбраас тээврийн салбар руу мэргэжлээ "хөрвүүлэх" шаардлагатай байв. Хөрвөхийн тулд тээврийн чиглэлийн хичээлүүдийг ядаж л бакалаврын хэмжээнд уншиж судлах учиртай. Хэл болоод мэргэжил солигдсон гэсэн хоёр шалтгаанаасаа болоод шалгалтаа 7 сард биш, дараа жилийн 2 сард өгье гэсэн саналаа багшдаа хэлллээ.
-Г.Галбадрах: Тэгэхээр бүх зүйлийг эхнээс нь эхэлж, маш их хичээх шаардлагатай болжээ дээ. Амаргүй байсан уу?
-А.Баярмаа: Миний хувьд эхэндээ гаргаж байсан алдаа нь, Монголын боловсролын тогтолцооны нийтлэг алдааг надад ойлгуулсан. Багш хичээл заадаг, сурагч багшийн заасныг цээжилдэг, цээжилсэн зүйлээ багшдаа яг тэр чигээр нь буцааж яриад дүн авдаг. Багшийн зааснаас өөр зүйл ярихаар бурууддаг.Олон номноос уншсан мэдээллийг харьцуулан судлах, өөрийн үгээр санаагаа илэрхийлж гаргах чадвар их чухал юм билээ.
Дөрөв. СУДАЛГАА-МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ
-Г.Галбадрах: Судалгааны ажлын сэдвээ урьд нь хийж байсан судалгааны ажил болох "математик загварчлал" дээрээ тулгуурлаж сонгосон гэж ойлгож байна?
-А.Баярмаа: Судалгааны сэдвээ "Төмөр замын зорчигч тээврийн математик загвар" чиглэлээр сонгож авсан юм. Төмөр замаас хүлээж авсан өгөгдлийн чанар нь сайн математик загвар гаргахад шаардлага хангахгүй байсан. Ингэж мунгинасаар сурах ёстой 3 жилийнхээ 1 жил хагасыг буюу талыг нь алдаж байгаа юм.
-Г.Галбадрах: Гэтэл цаг хугацаа, хэнийг ч юуг хүлээдэггүй. Урсаад л байдаг?
-А.Баярмаа: Бусад оюутнууд болон багшийн хийж байгаа судалгааны сэдвүүдийг харьцуулж харахад миний сонгосон сэдэв "тэнгэр, газар" шиг ялгаатай байлаа. Өмнө нь сонгосон сэдвээ өөрчлөх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Сэдвээ сонгохдоо ямар чиглэл цаашид их ирээдүйтэй байна, хүмүүсийн сонирхлыг татаж, хэрэгцээ бий болгож байна гэдгийг анзаарах хэрэгтэй болдог. Нилээн судалсны эцэст, "Тээврийн төлөвлөлтийн эрэлтийн загварыг илүү нарийвчлалтай гаргах" чиглэлээр сэдэв сонголоо.
-Г.Галбадрах: Мэдээж зорьсондоо хүрсэн байх?
-А.Баярмаа: Зориод зүтгэхэд болдог л юм билээ. Бид чинь хэтэрхий том зүйл мөрөөдөөд, түүнийхээ хүрч болох эцсийн үр дүнг хараад шантраад байдаг . Түүнд хүрч болох маш олон аргууд болон гарцаа олж хараад зүтгэхэд үр дүнд заавал хүрдэг. Зорьж зүтгэж байгаа зүйлээ жижиглээд, хялбаршуулаад харах юм бол "амар" санагдана. Тэднийгээ тус тусад нь хийж амжаад нэгтгэж харах юм бол, бэрхшээгээд байгаа "том" зүйлээ хийж амжсан байдаг. Миний өөртөө нээсэн арга маань энэ. Хожим нь эргээд харахад "яаж болгоноо" гэж халширч байсан зүйлүүдийнхээ ард нь гарчихсан л байсан. Хүнд их тэвчээр, уйгагүй зүтгэл л их хэрэг болдог.
-Г.Галбадрах: Их сонирхолтой санаа байна. Мэдээж бид "том" зүйл бодоод, түүнээсээ бэрхшээгээд байх нь элбэг. Ингэж зорьж хийсэн судалгааны ажлын тань гол санааг сонсвол?
-А.Баярмаа: Тээврийн эрэлтийн төлөвлөлтийг макро түвшингээс микро түвшин рүү илүү нарийвчилж тооцох аргачлал. Макро түвшингийн 4 шатанд \4 step\ төлөвлөлтийн арга нь тээврийн эрэлтийг тухайн хотын хүн ам, ажил эрхэлж байгаа хүмүүсийн тоо, эдийн засгийн үзүүлэлтүүд гэх зэрэг статтистикийн макро үзүүлэлт дээр үндэслэн тодорхойлдог. Манай багшийн анх санаачилсан аргачлал \Activity Based Modeling\ нь болохоор "Тээврийн эрэлт гэдэг чинь макро үзүүлэлтээс шалтгаалсан хэрэгцээ биш юм аа. Хүний тээврийн эрэлт нь тухайн хүний бусад хэрэгцээнээс үүсч гарсан үүсмэл хэрэглээ". Жишээ нь: Та эмнэлэг явах хэрэгтэй болбол ямар нэгэн тээврийн хэрэгслэлээр явна. Тэгэхээр таны хувьд тухайн өдрийн тээврийн эрэлт тань эмнэлэг явах хэрэгцээнээс үүссэн байна гэсэн үг. Хэрвээ та тэр өдөр гэртээ өнжсөн бол, таньд тухайн өдөр ямар ч ямар ч тээврийн эрэлт хэрэгцээ үүсээгүй байна. Шинэ аргачлал нь, хувь хүний тээврийн эрэлтийг тодорхойлохдоо ямар зорилгоор, хаашаа, ямар тээврийн хэрэгслэлээр, хэнтэй явсан гэдгийг бүгдийг илэрхийлж байж үнэн зөв тодорхойлно. Тэгэхээр хотын тээврийн төлөвлөлтийг үнэн зөв гаргах, хүндээ хүрсэн тээврийн үйлчилгээг үзүүлэх, хотын тээврийн хөдөлгөөний горимыг зөв оновчтой байдлаар удирдахын тулд хүн бүрийн эрэлтийг загварчилж нэгтгэн тодорхойлно гэсэн үг.
-Г.Галбадрах: Тээврийн хэрэгцээг судлахдаа "макро" түвшингээс "микро" түвшин рүү илүү нарийвчлан судалж байгаа гэсэн үг үү?
-А.Баярмаа: Яг тийм. Уламжлалт аргаар төлөвлөлт хийхээр тухайн хотод ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн тээврийн эрэлт хэрэгцээ яг адилхан гарна. Шинэ аргачлалаар төлөвлөлт хийхэд, хүн хүний тээврийн хэрэгцээ өөр өөр гарна гэсэн үг юм. Миний докторын ажлын гол агуулга нь "Хүний тээврийн эрэлтийн хувьсах чанарыг загварчлах". Өөрөөр хэлбэл "хүн болгоны эрэлт хэрэгцээ өдөр болгон өөрчлөгдөж байдгаас хамаарч, тээврийн эрэлт хэрэгцээ өдөр болгон өөрчлөгдөж байдаг" буюу "таны маргаашийн тээврийн эрэлт чинь өнөөдрийнхөөс өөр байна" гэсэн санаа юм.
-Г.Галбадрах: Их сонирхолтой сэдэв байна шүү?
-А.Баярмаа: Сэдвээ өөрчилж сонгочихоод бүтээлээ бичиж эхэлсэн. Эхний ажилд багш маш сайн чиглүүлж тусалсан. Тэнд л би судалгааны арга барилыг эзэмшиж сурч байгаа юм. "Бүтээлийн агуулга болон зорилго нь юу юм бэ?", "Урьд нь судлагдаж байсан юм уу?", "Урьд нь судлагдаж байсан юм бол юу нь судлагдаагүй орхигдсон юм бэ?", "Чиний одооны хийж байгаа судалгааны ажил тань бусдаас юугаараа шинэлэг, юугаараа ялгагдах юм бэ?" гэхчилэн олон асуултууд ундардаг. Тэр болгонд хариулах учиртай. Бусдын судалсан материалууд болон өөрийн хийсэн материалуудыг маш сайн эмхэтгэж базна, дараа нь өөрийн дэвшүүлж байгаа санаагаа гаргана. Нэгэнт судалгааны ажлын аргаа олчихоор дараагийн удаад багшийн оролцоо багасаад явчихаж байгаа юм.
-Г.Галбадрах: Судалгааны ажил хийж эхэлж байгаа залууст хэрэгтэй мэдээлэл байна.
-А.Баярмаа: Судалгааны ажлаа эрчимжүүлсэн жил хагасын хооронд АНУ, Солонгос, Хятад, Тайланд, Хонг Конг зэрэг нилээд хэд хэдэн орнуудад очиж эрдэм шинжилгээний хуралд оролцож илтгэл тавьсан. Олон улсын хэмжээнд доод тал нь 3 бүтээл нь хэвлэгдсэн байж, Ph.D хамгаалах эрхтэй болдог. Сургууль сургуулиудын жишиг, шаардлага нь өөр өөр. Киотогийн ИС бол өндөр зэрэглэлд ордог болохоор шаардлага нь бас л өндөр байдаг.
-Г.Галбадрах: Ямартай ч Ph.D дипломоо хамгаалах боломжтой болжээ?
-А.Баярмаа: Уйгагүй зүтгэсний хүчинд зорьсондоо хүрсэн. Багшийн маань санаачилсан шинэ арга \Activity Based Modeling\ одоо ч хөгжингүй орнуудын тээвэр төлөвлөлтийн гол арга болсон. Намайг дипломын ажлаа хамгаалах гээд гүйж явахад багш маань "хорт хавдар" өвчин нь эцсийн шатандаа орсны улмаас эмнэлэгт хэвтэж байсан юм. Хэдийгээр багшийг минь бичиг цаас болон компьютертэй харилцахыг хатуу хориглож байсан ч миний дипломын гар бичмэлийг эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа л засч, зааварчилж,зөвлөж байсан. Үнэхээр аугаа хүн. Харамсалтай нь удалгүй нас барсан л даа. Одоо хэр нь би хаана ч явсан Kitamura багшийн шавь гэдгээрээ бахархдаг. Манай багш чинь энэ чиглэлээрээ олон улсын хэмжээнд ч "бренд" гэж үнэлэгддэг хүн.
Тав. ХАГАРХАЙ ТАВАГ-ШИНЭ САНАА
-Г.Галбадрах: Судлаач болгон сайн удирдагч багштай тэр болгон таардаггүй байх. Сайн багш таарна гэдэг нь өөрт тань цаашид хөгжих нэгэн боломжийг нээж өгчээ.
-А.Баярмаа: Тийм шүү. 2006 онд АНУ-д тээврийн чиглэлийн олон улсын хуралд анх удаагаа оролцлоо. Нэгэн хагархай тавагны зурагтай илтгэлийн постер анхаарлыг минь татав. Зургийн гол санааг сонирхохоор Нидерландын Утрехийн Их сургуулийн профессортой уулзаж ярилцахад, тэрээр хагарч бутарсан тавагны зургаар "орчин үеийн мэдээллийн техник, технологийн хөгжил хүмүүсийн хэрэгцээ сонирхолд нөлөөлж, тэр хэрэгцээ нь тээврийн хэрэгцээнд хэрхэн нөлөөлж байгаа"г дүрсэлсэн байсан. Жишээ нь: Өнөөдөр бид интернет болон утастай байхад ажлаа хаанаас ч, хэдэн ч газраас явуулах боломжтой болжээ. Мөн интернетээс мэдээлэл авснаар зорьж очдог, худалдааны болон үйлчилгээний газрууд ч нэмэгдэж байгаа. Үүнийгээ дагаад тээврийн эрэлт хэрэгцээ маань "хагарсан таваг" шиг бутарчихаад байгаа хэрэг. Энэ санаа миний сонирхлыг маш их татсан.
-Г.Галбадрах: Нээрээ сонирхолтой санаа байна шүү?
-А.Баярмаа: Сургуулиа төгсөөд Нидерландын профессортой өмнө нь ярьж ойлголцсоны дагуу, тэдний төсөл дээр хамтарч ажиллахаар гэр бүлээрээ Нидерланд руу нүүцгээлээ. Тэр профессорын удирдаж байсан судалгааны баг нь технологийн хөгжлийн тээврийн эрэлтэнд нөлөөлөх процессийг үгээр илэрхийлж тайлбарласан байсан. Энэ нь эхний судалгаа байв. Дараагийн удаад тэд энэ тайлбраа тоон хэлбэрт шилжүүлж, математик загварчлалд оруулах шаардлагатай байдаг. Гэтэл тэд үүн дээрээ "гацчихсан" байсан болохоор, багтаа намайг оруулахыг хүсчээ.
-Г.Галбадрах: Ерөөсөө үндсэн шаардлага нь математик загварчлал байсан юм байна шүү дээ?
-А.Баярмаа: Энэ төсөл миний хувьд жинхэнэ сонирхолтой, бас намайг хамгийн их сорьсон төсөл байлаа. Цаг ямагт энэ тухай, суусан ч явсан ч үргэлж бодоостой. Нилээд хэдэн судлаачид "тээврийн эрэлт хэрэгцээнд задрал явагдаад байна, үүнд ямар нэгэн хүчин зүйл нөлөөлөөд байна" гэдгийг судалсан байснаас бус, хараахан томьёолоогүй байсан хэрэг. Энэхүү задралтыг тоогоор хэмжиж илэрхийлэх нь маш чухал бөгөөд энэ нь өнөөдрийн биднийг бухимдуулаад байгаа замын түгжрэлийг үүсгэгч нэгэн хүчин зүйл нь шүү дээ.
-Г.Галбадрах: Гэхдээ энэ судалгааны ажил тань хугацаатай байсан уу?
-А.Баярмаа: 2 жилийн хугацаатай байсан. Намайг очиход тус тусдаа 2 баг судалгаан дээр ажиллаж байсан л даа. Багагүй хугацааны дараа 2 багийг нэгтгэх шийдвэр гарсан. Ингэх нь бидэнд илүү амар байв. Мэдээж бид энэ асуудлыг олон талаас нь харж ярилцана, маргалдаж мэтгэлцэнэ. Гэхдээ л эцсийн дүндээ асуудлаа хамтдаа зөв шийдэж чадаж байгаа юм.
-Г.Галбадрах: Энэ бол миний төсөөлж байгаагаар "шинэ нээлт" байсан юм биш үү?
-А.Баярмаа: Бид энэхүү бүтээлээ олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн бөгөөд 2011 оны шилдэг бүтээлийн "Micheal Breheny" шагнал авсан. Энэхүү шагналыг "Environment and Planing B; Planing and Design" буюу "Байгаль орчин ба төлөвлөлт В: Төлөвлөлт ба загварчлалт" сэтгүүлийн редакторын зөвлөлөөс жилд нэг удаа хамгийн шилдэг санаа дэвшүүлсэн болон практикт үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээлд олгодог. 2 сард нэг удаа хэвлэгддэг бөгөөд, жилдээ хүлээж авсан олон тооны бүтээлээс зөвхөн 62 бүтээлд л хэвлүүлэх эрх өгдөг. Хэвлэгдсэн бүтээлээс нэг бүтээлийг л "шилдэг бүтээл" ээр шалгаруулдаг юм.
-Г.Галбадрах:Миний бодлоор бол энэ том амжилт. Чамд баяр хүргэе. Монгол бүсгүй өөрийн судалгааны ажлын бодит үр дүнгээрээ дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын нэр хүндтэй шагнал авна гэдэг бас л бахархмаар зүйл шүү.
-А.Баярмаа: Их баярлалаа. Яг үнэндээ энэ бүх амжилтаа Монголын сургалтын чанартай холбож ойлгон талархдаг. Тэр үед ЕБС-д судалж байсан математик, физик зэрэг байгалийн ухааны сургалтууд хичнээн мундаг байсан гээч. Би Японд сурахаар очихдоо хэлний бэрхшээл байснаас ерөнхий эрдмийн чиглэлд огт гологдохооргүй байлаа шүү дээ. Тэр тусмаа математикт бол бүр ч илүү. Хэлний бэрхшээлээ даваад гарах мөчид бусад хичээлүүдийн хувьд өөр орны оюутнуудаас шууд л илүүрхээд ирж байгаа юм.
-Г.Галбадрах:Санал нэг байна. ЕБС-д математик, физикийн чиглэлээр амжилт гаргаж байсан залуус өдгөө дэлхийн хэмжээнд үнэлэгдэж, амжилт гаргаж явааг мэдэрч байгаа. Тийм хүмүүстэй нилээд уулзаж ярилцаж байсан. Одоо ч араас нь "нэхэж" яваа залуус цөөнгүй.
-А.Баярмаа: Ph.D -д суралцаж байгаа оюутнууд маань аль болохоор олон улсын хурал зөвлөлгөөнүүдэд оролцож байх хэрэгтэй юм билээ. Тэнд оролцож илтгэл тавихаас гадна, уг мэргэжлийн чиглэлээрээ судалгаа хийж байгаа эрдэмтэд, судлаачидтай танилцдаг. Энэ нь нэг ёсондоо бие биенээ дэмжих, мэдээлэл солилцох том сүлжээг бий болгоно. Тэр сүлжээгээрээ одоо хаана ямар төсөл эхэлж байгаа болон, ямар хүмүүс хаана хэрэгтэй байгаа тухай мэдээллүүдийг авч болдог. Тэр мэдээллүүдээр дамжуулан бие биедээ тусалж ажил олох ч тохиолдол бий.

-Г.Галбадрах: Бас л анхаарууштай санаа байна. Энэ нь дэлхийн хэмжээнд мэргэжлийн сүлжээг үүсгэж байгаа боломж байх л даа. Нидерландын төслөө дуусгаад?
-А.Баярмаа: Нидерландын төслөө дуусгаад, Калифорнын ИС-ийн "Тээвэр болон газар төлөвлөлтийн нэгдсэн математик загварчлал" төсөл дээр ажиллахаар 2009 онд АНУ-д ирсэн. Үндсэндээ Калифорни мужийн газар болон тээврийн бодлогыг 2035 он хүртэл төлөвлөх том төсөл л дөө. Хуучин бол газрын төлөвлөлт, тээврийн төлөвлөлтөө тус тусад нь хийдэг байсан юм. Гэтэл эднийг салгах аргагүй цогц зүйл.
Уг төслийн газрын загвар дээр ажиллах болов. Өнгөрсөн хугацаанд тээврийн загвар хийж байсан болохоор газрын загвар миний хувьд дахиад л шинэ боломж нээсэн. Эрчим хүчнээс- тээвэр рүү-одоо болохоор газар төлөвлөлт гээд дахиад л "хөрвөх" хэрэгтэй болов. Газрын загварчлал нь хотын аль хэсэгт хичнээн өрх, хүн ам, хичнээн аж ахуйн нэгж байна гэдгийг салбар салбaраар нь гаргана. Гарсан үр дүн нь тээврийн загварчлал рүү өгөгдөл болон орno. Ингэснээр хотын газар болон тээвэр төлөвлөлт хоорондоо холбогдож, үр дүн нь оновчтой үнэн зөв гардаг.
-Г.Галбадрах:Судалгааны ажил тань улам л өргөжиж, илүү том хүрээг хамрах болжээ.
-А.Баярмаа: Тэгсэн. Энэ төсөл 2 жилийн хугацаатай. Төслөө дуусгаад АНУ-ын төрийн албанд ажилд орсон
...А.Баярмаа бид хоёр тохиролцсон цагтаа Лос-Анжелес хотын төвд байрлах түүний ажлын газарт уулзаж яриагаа үргэлжлүүллээ. Том танхимд жижиг жижиг кабинуудаар тусгаарлагдсан орчинд хүмүүс ажиллаж байв. Эргэн тойронд чив чимээгүй. Уг танхимын захдуу байх уулзалтын өрөөнүүдэд байн байн ажил хэргийн уулзалтууд болох аж. Маш олон төслүүд энд боловсрогдож байдаг болохоор багийн хэмжээний уулзалтууд бараг тасардаггүй гэнэ. Ажиллагсадын 7 хоногийн нэг өдөр "гэрээсээ ажилладаг" хуваарь нь, мөнөөх тээврийн бодлого, төлөвлөлтийн өөрсдөө мэдэрч болох үр дүн аж.
Зургаа. АНУ-ын ТӨРИЙН АЛБА
-Г.Галбадрах: АНУ-д Төрийн албанд ажилд ороход шалгуур өндөр үү?
-А.Баярмаа: Эдийн засгийн хямралын дараа төрийн албаны ажил маш өрсөлдөөнтэй болсон. Нэг орон тоон дээр дор хаяж 500 хүн өргөдөл гаргах жишээтэй. Мэдээж хүн болгон тогтвортой, найдвартай ажилтай байхыг хүсдэг. Ажилд ороход шаардлага өндөр, олон шат дамжлагатай. Хамгийн гол шалгуур нь мэдээж, эзэмшсэн боловсрол. Гэхдээ тухайн мэргэжлээрээ ажиллаж хуримтлуулсан туршлага, ажилласан төслүүд болон гаргасан амжилт, мэргэжлээрээ тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, багаар ажиллах чадвар зэргийг илүүд үзнэ. Мөн яагаад энэ ажилд орохыг хүссэн, цаашид өөрийгөө хөгжүүлэх төлөв зэргийг ч харгалзана. Ажлын шаардлагыг дутуу уншсан, өөрийн тодорхойлолтоо буруу бичсэн шалтгаанаар хасагдах тохиолдол зөндөө. Би олон жил багшилсан, судалгаа хийсэн, хичнээн бүтээлүүд хэвлүүлсэн байлаа ч, төрийн албанд тухайн хүний академик чадварыг бус тэр чиглэлээрээ ажилласан ажлын туршлагыг илүүтэй харж сонгодог юм байна л даа. Харин тэд миний Калифорни мужийн төлөвлөлтийн загварчлал төсөл дээр ажилласан туршлагад маш их ач холбогдол өгсөн. Тухайн төсөлд миний санал болгосон тооцооны аргачлал нь загварыг хялбарчилж, тооцооны бодолтын хугацааг багасгасан бодит үр дүнг үзүүлсэн, үүнийг нь бусад төрийн байгууллагууд хэрэглэж байсан нь илүү нөлөө үзүүлсэн байх.
-Г.Галбадрах: Мэдээж тухайн орон тоон дээр шаардлага хангах эсэх, мөн ажиллах чадварыг голчлон анхаардаг болов уу?
-А.Баярмаа: Ажилд орсон эхний жил бол "туршилтын хугацаа". Энэ хугацаанд 3 сар тутамд ажлын чадвар болоод үр дүнг дүгнэдэг. Хэрэв энэ хугацаанд ажлын шаардлага хангахгүй нь нотлогдвол шууд л ажлаас нь халдаг. Ямар ч тайлбар хэлэхгүйгээр. Эхний жилээ амжилттай давбал жинхэнэ төрийн ажилтан болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өөрөө хүсэлт гаргахаас бусад тохиолдолд энэ ажлаасаа халагдахгүй.
-Г.Галбадрах: Хэрвээ тухайн хүн өөрийн мэдлэг болон авьяас чадвартаа эргэлзэхгүй байгаа бол Америкт боломж нь их байна гэдгийг л харуулж байнаа даа?
-А.Баярмаа: Америк бол боломжийн орон. Энд өөрийн мэдлэг чадвараа л маш сайн илэрхийлж, нотлох хэрэгтэй. Жишээ нь, миний Японд хамгаалсан Ph.D дипломыг АНУ-ын түвшинд харьцуулан тодорхойлохыг шаардсан. Дэлхийн бүх орнуудын ИС-иудын дипломыг АНУ-ын түвшинд харьцуулан тодорхойлдог байгууллага байдаг. Тэр байгууллагад 200 $ төлөөд, дипломоо явуулахад тэд харьцуулсан тодорхойлолтыг гаргаж өгдөг юм. Тэд миний Киотод хамгаалсан Ph.D дипломыг АНУ-ын түвшинд "адил" гэж тооцон тодорхойлолт гаргаж өгч байв. Тэгэхээр Монголд ч, Орост ч, эсвэл өөр оронд ИС -д суралцаж төгссөн дипломоо АНУ-д харьцуулан тооцуулж байх нь монголчууд бидэнд их хэрэгтэй юм. Тэгвэл заавал бүхнийг шинээр эхлэхгүйгээр, өөрийн мэргэжлээ үргэлжлүүлэн хөгжүүлээд явах боломж бий. Энэ нь АНУ-д суралцах хүсэлтэй залууст цаг болоод мөнгө хожих боломж нь юм.
-Г.Галбадрах: Төрийн албан хаагчдын цалин хангамжийг хэрхэн тооцдог юм бол?
-А.Баярмаа: Төрийн байгууллага бүр хатуу тогтсон цалин болон бусад хангамжийн \амь насны даатгал, гэр бүлийн эрүүл мэндийн даатгал, тээврийн зардал гэх мэт\ нэгдсэн системтэй. Төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг шат шатны хурлаар ярилцаж байж, хамтаараа шийднэ. Хамтаараа ингэж шийддэг болохоор төсөв "хөөсрөх" гэсэн муу үзэгдэл байхгүй. Учир нь тэд бүс нутгийн хэмжээн дэх боломжоо тооцож, судалгаан дээр үндэслэж, бодит байдлаа түшиглэдэг болохоор. Цалин нэмэх эх үүсвэрээ тэд эхэлж тооцдог гэсэн үг.
-Г.Галбадрах: Яг одоо өөрийнхөө ажиллаж байгаа ажлын чиглэл болон багтаамжийг танилцуулж болох уу?
-А.Баярмаа: Би одоо Калифорни мужийн өмнөд хэсгийн захиргаанд ажилладаг \Southern California Association of Governments\. Манай байгууллага нь АНУ-ын холбооноос шууд санхүүжиж, захиран зарцуулах эрх нь Калифорни мужийн өмнөд хэсэгт орших 196 хотын Консулын Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэгдэж, хянагдаж явдаг. Бидний гол үүрэг бол Калифорни мужийн өмнөд хэсгийн ойрын болон хэтийн төлөвлөлт боловсруулах, Холбооноос хуваарилагдсан дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг ашигтай, зөв хуваарилан зарцуулах үүрэг юм. Калифорни мужийн өмнөд хэсэг нь эдийн засгийн эргэлтээрээ дэлхийд 17 д ордог гэхээр хэр том нь мэдрэгдэж байгаа биз. 18 сая хүн амьдардаг хэрнээ 14 сая тээврийн хэрэгслэлтэй. Би энэ байгууллагад "тээврийн төлөвлөлтийн хэсэг"-т тээврийн анализ, математик загвар зохион бүтээгчээр ажилладаг. Манай байгууллага 2009 онд тээврийн төлөвлөлтөө болосруулахдаа, уламжлалт аргаас миний өмнө дурдсан шинэ аргачлал рүү шилжүүлэх шийдвэр гаргасан бөгөөд 2016 оны төлөвлөлтөнд бүрэн хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Би энэхүү шинэ аргачлалыг боловсруулах төслийг удирдан хариуцдаг.
Долоо. ТЭЭВРИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ ОРЧИН ҮЕД
-Г.Галбадрах: Америкт тээврийн бодлого төлөвлөлт ямар зарчим болон шийдлээр явагддаг юм бэ?
-А.Баярмаа: Муж бүрийн эдийн засаг болон дэд бүтцийн хөгжил, тулгарч байгаа тээврийн асуудлууд өөр өөр болохоор тус тусдаа тээврийн бодлого, хуулиа боловсруулдаг. Үүнийг АНУ-ын Тээврийн Яамны тээврийн бодлого боловсруулах хэлтэс нь шалган нягталж, Конгресст илтгэнэ. Мужийн тээврийн газар нь тээврийн төлөвлөлтийн бодлогоо маш олон шатны нэгж байгууллагуудтай хамтарч боловсруулдаг. Жишээ нь: Манай Калифорни мужийн хувьд хамгийн доод засаг захиргааны нэгж нь "хот". Хот бүр өөрийн тээвэр төлөвлөлтийн бодлогоо тухайн хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, амьдарч байгаа өрх, хүн амын идэвхтэй оролцоотойгоор боловсруулж, хэд хэдэн хотыг нэгтгэсэн "County" буюу орон нутгийн тээврийн газарт хүргүүлнэ. Манай байгууллага нь Калифорни мужийн өмнөд хэсэгт орших зургаан County боловсруулсан тээврийн бодлогод үндэслэн бүс нутгийн тээврийн нэгдсэн бодлого боловсруулах үүрэгтэй. Боловсруулах , хэрэгжүүлэх явцууд нь бүх шатны оролцоотой, хоорондоо уялдаатай явагддаг гэсэн үг.
-Г.Галбадрах: Тулгамдаж байгаа гол асуудлууд нь?
-А.Баярмаа: Хаа газар тээврийн тулгамдсан нийтлэг асуудал нь "замын түгжрэл". АНУ-д тээврийн түгжрэлийг бууруулахын тулд урт болон ойрын хугацааны төрөл бүрийн тээврийн бодлого хэрэгжүүлдэг. Урт хугацааны гол бодлогын нэг нь "газар төлөвлөлт"-өө өөрчлөх бодлого. Хотуудаа ерөнхийд нь тархсан байдлаар төлөвлөхөд, тухайн үедээ түгжрэлээ шийдэж чадсан юм шиг харагдах хэрнээ, олон жилийн дараа харахад дахиад л түгжрэл нь хэвээрээ байсан. Хол газарт тархсан хүмүүс дэлгүүр хэсэхийн тулд, эсвэл ажилдаа очихын тулд олон км замд машинаар давхих шаардлагатай болно. Мөн айл болгон дор хаяж нэг машинтай байх хэрэгтэй болсон гээд эдийн засаг болоод байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байв. Одоогийн тээврийн бодлого нь аль болохоор авто тээврийн хэрэгслэлийн хэрэглээг багасгах чиглэл рүү хандаж байгаа, Мөн xотоо "холимог газар ашиглалт" загвараар төлөвлөх. Энэ нь дэлгүүр, төрийн үйлчилгээ, бизнесийн байгууллага болон бусад үйлчилгээний газруудыг хол тархан суурьшсан хүн ам руугаа ойртуулах бодлого юм. Ингэснээр хүмүүс хэрэгцээт газар руугаа заавал машинаар явах бус, дугуйгаар, эсвэл алхаж явах боломжтой болж байгаа юм. Тээврийн түгжрэлийг багасгах ойрын хугацааны буюу үр дүн нь харьцангүй богино хугацаанд илрэх бодлогод, нийтийн тээврийг дэмжих, ажлын цагийн уян хатан системийг нэвтрүүлэх, цахилгаанаар цэнэглэдэг машин авсан тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлэх гэх мэт.
-Г.Галбадрах: Тээврийн бодлого төлөвлөлтөө ямар хугацаагаар тооцдог юм бол?
-А.Баярмаа: Тээврийн ойрын төлөвлөлтөө 4 жилд нэг удаа, хэтийн төлөвлөлтөө 10-15 жилээр тооцож хийдэг. Тээврийн талаар авч хэрэгжүүлэх бүх бодлогыг математик загварчлалаар тест хийж, ямар бодлого нь илүү үр дүнтэйг харьцуулан дүгнэлт хийхээс гадна тухайн бодлогын үр дүн нь 5, 10, 15 жилийн дараа ямар байх ерөнхий чигийг нь мэдэх боломжтой.
-Г.Галбадрах: Мэдээж монгол бүсгүй АНУ-ын том мужийн захиргаанд, судалгааны мэргэжлийн чиглэлээрээ ажиллаж байгаа нь сайхан санагдаж байна. Монголын тээврийн бодлого, төлөвлөлтийн талаар анзаарч бодож байгаа байх.
-А.Баярмаа: Нэн түрүүнд манайд хэрэгцээтэй байгаа тээврийн систем, түгжрэл буюу тээврийн хөдөлгөөнийг удирдах, нийтийн тээвэр, ачаа тээвэр гэх мэт чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай. Саяхан Вашингтон ДС хотод зохиогдсон олон улсын хурлын үеэр Япон, Хятад, Европын Их Сургуулиудаас ирсэн тээврийн чиглэлийн профессоруудтай уулзаж ярилцсан. Бүгд тээврийн чиглэлээр судалгаа хийдэг болохоор бид байнгын холбоотой байдаг юм. Киотогийн ИС-ийн тээврийн салбар нь англи хэл дээр бакалавр зэргийн сургалт явуулж эхэлсэн гэнэ. Өөрөө хэлбэл заавал япон хэл шаардахгүй гэсэн үг. Мөн Хирошимагийн ИС-ийн профессор, зүүн хойд Азийн орнуудын тээврийн судалгааг удирддаг гэсэн. Миний хувьд аль улсын аль сургуульд тээврийн ямар чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг, аль нь тэр чиглэлдээ олон улсад танигдсан тухай сайн мэднэ. Жишээ нь: Киотогийн ИС гэхэд ITS буюу ухаалаг тээврийн систем, нийтийн тээврийн чиглэлээр Япондоо төдийгүй олон улсад танигдсан байдаг.
Мөн хуралд оролцох үеэрээ "Хөгжиж буй орны тээврийн систем" нэртэй ажлын хэсгийн хурлыг сонирхох боломж олдсон юм. Хуралд хөгжиж буй орнуудад төсөл хэрэгжүүлдэг "Дэлхийн банк", мөн оролцогч орнуудын тээврийн газрын төлөөлөл, тээврийн бодлого боловсруулагч нар оролцож байсан. Өнгөрсөн уулзалтаас хойш ямар бодлого төсөл хэрэгжүүлсэн, хэр амжилттай болсон, ямар бэрхшээл байсан гээд тайлангаа тавьж, харилцан хэлэлцэж байв. Бүгд л манай орон шиг адил асуудлуудтай, агаарын бохирдол, замын түгжрэл, тээврийн бодлогогүй гээд. Олон улсын хэмжээнд тээврийн чиглэлээр болж байгаа хурал зөвлөлөгөөн, сургалтуудад Монголын судлаачид, мэргэжилтнүүдийг оролцуулж байгаасай гэж хүсч байна.
-Г.Галбадрах: Монголд маань тээврийн нэгдсэн бодлого, систем байгаа болов уу?
-А.Баярмаа: Манайд тээврийн нэгдсэн бодлого систем байхгүй байна. Авто замын газар, Нийтийн тээврийн газар, Автобус компаниуд гээд тус тусдаа бодлого төлөвлөгөөтэй, тэдгээр нь хоорондоо харилцан уялдаагүй байдаг. Олон улсын тээврийн төлөвлөлтөнд 1950 оноос хэрэгжиж ирсэн 4 шаттай аргачлал одоо ч манайд нэвтрээгүй байгаа гээд бодохоор, манай тээврийн салбар ямар хугацаагаар хоцорч яваа нь ойлгомжтой. Юуны түрүүнд тээврийн бодлого төлөвлөлтөө хийх , өөрийн орны нөхцөлд тохирсон аргачлалтай болох нь чухал. Математик загварчлал дээр тулгуурласан арга хамгийн оновчтой. Загварчлалыг зөвхөн тээврийн төлөвлөлт хийхэд ашиглаад зогсохгүй, тээврийн бодлого боловсруулах болон өөр бусад инженерийн тооцонд ч хэрэглэдэг. Жишээ нь: Замынхаа ачааллыг тооцох, хотын аль хэсэгт хэдэн эгнээтэй зам барих гэж мэт. Мэдээж энэ чиглэлд мэргэжлийн зөвлөлгөө өгөх, өөрийн мэдлэг чадвараараа дэмжиж туслах хүсэл надад бий.
Найм. НАМАЙГ ДАГАЖ "НҮҮДЭЛЧИН" АМЬДРАЛААР АМЬДАРСАН ӨӨРИЙН ГЭР БҮЛДЭЭ ХАЙРТАЙ.
-Г.Галбадрах: Гэр бүлийнхээ талаар танилцуулж болох уу?
-А.Баярмаа: Нөхрийг минь Ганзориг гэдэг, миний найдвартай "ар тал". Амаргүй бөгөөд хүнд хэцүү, шантрах үе болгонд намайг байнга дэмжиж урам хайрладаг. Бид хоёр 3 охинтой. Охид маань ч гэсэн надаас дутахгүй. Япон, Нидерланд, одоо Америк гээд тэс өөр хэл, соёлтой орнуудад өөрсдийн өмнө тулгарч байсан амаргүй бүхнийг амжилттай давж гарч байсан. Энэ олон жил намайг дагаж, "нүүдэлчин" амьдарлаар амьдарсан энэ гэр бүлдээ би маш их хайртай, эд бол миний амьдралын утга учир. Том охин Номин маань анх Монголоос гарахдаа 12 настай байсан, одоо коллежийн оюутан болсон. Дунд охин Ану, энэ жил ахлах сургуулиа төгсч байгаа. Дэлхийн топ сургуульд компьютерийн чиглэлээр сурах эрхээ авсан. Мэдээж энэ бол аав ээждээ барьж байгаа хамгийн том бэлэг. Бага охин Саян, Нидерландад төрсөн. Энэ жил сургуульд орно. Манай гэрийн хамгийн завгүй хүн дээ. Ажлын 5 өдөр preschool-доо яваад, амралтын өдрүүдээр төгөлдөр хуур болон усанд сэлэлтээр хичээллэдэг.
-Г.Галбадрах: Том охиныхоо тухай ярьж болох уу?
-А.Баярмаа: Охин маань төрөөд вакцин хийлгэснээс цагийн дараа маш хүчтэй таталт өгсөн л дөө. Эмч нар эхэндээ "вакцины харшил" гэж оношилж байсан боловч таталт ер зогсохгүй байлаа. Яваагүй эмнэлэг, очоогүй бариач гэж бараг байхгүй дээ. Хүчтэй эм тариа байнга хийлгэсээр сүүлдээ гадна орчинтой харилцаагүй болсон. Эх нялхасын эмнэлэг рүү онош тодруулахаар очих үед охин минь хараагүй, сонсголгүй болсон байлаа. Их ч хэцүү байсан. Таталтыг нь зогсоох эмчилгээ хийлгэсэнээр аажмаар сонсгол хараа нь сайжирсан боловч таталт нь үргэлжилсээр байв. Хүүхэд өвдөх шиг хэцүү юм гэр бүлд байхгүй гэдгийг тэр үед л мэдэрсэн дээ. Эмээ өвөө нар нь бид нараас илүүтэй охинд минь санаа зовж, асарч байв. Аав ээж нар минь байхгүй байсан бол яаж энэ хүнд үеийг давж гарах байсныг одоо ч хэлж мэдэхгүй. Тэд нартаа байнга баярлаж, талархаж явдаг.
-Г.Галбадрах: Гэр бүлд өвчин зовлон тохиолдоно гэдэг амаргүй. Та нарыг энэ охиныхоо төлөө маш их зүйл хийж чадсаныг тань хараад бахархаж байна.
-А.Баярмаа: Бид охиныхоо төлөө бүхнээ зориулж, эмчилгээний боломж гарц хайсаар л байсан. Монголд байхад охиныг минь "ямар ч эмчилгээгүй" гэж үзэж байв. "Яваандаа хараа сонсголгүй болно" гэдэг үгийг л эмч бүрээс сонсч байв. Японд очоод онош нь тодорч эмчилгээ эхэлж, сургуульд эрүүл хүүхдүүдийн адилаар л явах боломжтой болсон. Ер нь өндөр хөгжилтэй орнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг "хүн" гэдэг талаас нь анхаарч, аль болохоор бусад эрүүл хүүхдүүдийн хэмжээнд байлгахыг хичээдэг нь анзаарагддаг. Одоо хэр охин минь эмний хүчээр л амьдарч байгаа. Таталт нь 90% багассан. Бидний Монголдоо очиж ажиллаж, амьдарч чадахгүй байгаа нэг шалтгаан нь охины минь эрүүл мэнд. Нэгэнт өдий зэрэгтэй болсон болохоор бид энэ түвшинд нь байлгахыг хичээж байгаа.
-Г.Галбадрах: Монголд маань ийм төрлийн өвчтэй хүмүүс цөөнгүй л байгаа.
-А.Баярмаа: Сурахынхаа хажуугаар охиндоо сайн эмч, эмчилгээ олохын төлөө байнга явдаг байсан. Орчин үеийн мэдээллийн техник, технологийн хөгжил нь АУ-нд нөлөөлж шинэ шинэ эмчилгээний аргууд гарч байна. Ийм төрлийн өвчтэй хүүхдүүдтэй хүмүүс бидэнд хандвал, бид өөрсдийн мэдлэг туршлагаа хуваалцаж, боломжоороо тусалж дэмжихийг хичээх болноо.
-Г.Галбадрах: Сайхан сэтгэл байна. Мэдээж монголчууд бид өвдөж зовсон нэгэндээ сэтгэлээрээ тус дэм болж жаргал, зовлонгоо хуваалцаж байвал их буян болох сон.
-А.Баярмаа: Тэгэлгүй яахав. Заавал өвдөж зовсон гэлтгүй, эрүүл саруул хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө ч их санаа тавьж анхаарч байхыг цаг үе биднээс шаардах болжээ. Тэр тусмаа гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань хүүхдүүдээ "сургуульд л явж байвал боллоо" гэж бодох нь бий. Гэтэл тэдний өмнө хамтдаа шийдэх маш олон асуудлууд гарч байдаг. Сургуулиа яаж сонгох вэ? Хичээлүүдээ яаж сонгох вэ? Сургууль болон багш нартай нь яаж хамтран ажиллах вэ? гэхчилэн. Тэр болгонд хүүхдүүдтэйгээ хамтдаа ярилцаж ойлголцон, зөвөөр шийдэж байхгүй бол нэг л мэдэхэд хүүхэд хохирч үлдэнэ. Америкийн сургуулиуд бага түвшиндээ "амархан" юм шиг санагдах боловч анги ахих тусмаа аажим аажмаар "хүндэрч", ахлах сургуулийн түвшиндээ эрс ялгаатай болгосон байдаг.
-Г.Галбадрах: Тийм ээ, энэ яриатай тань санал нийлж байна. Нэг биш хүмүүстэй ярилцаж байхад "хүүхдийнхээ сургуулийг сонгоно гэдэг л хамгийн амаргүй асуудал байдаг юм" гэж ярьж байхыг сонссон.
-А.Баярмаа: Бид Лос-Анжелест ирээд хүүхдүүдийнхээ сургуулийг олох гэж хоёр долоо хоног шахуу судалж, явж үзсэн. Америкт бол сургуулиудаа зэрэглэсэн байдаг. "Миний ажлаас 30 минут явах радиусын газарт бидний сонгосон зэрэглэлийн хэдэн сургуулиуд байна" гээд жагсаалт гаргасан. Сонгосон сургууль бүр дээр нь очиж үзнэ, удирдлагуудтай нь уулзаж ярилцана. Зарим нь сайн сургууль байсан боловч охины минь авах гэж хүссэн анги нь байхгүй, эсвэл дүүрчихсэн байх жишээтэй. Тэгж сонголтоо хийсний дараа тэр орчинд амьдрах байраа хайна. Сайн сургуулиудын орчимд байр нь үнэ ихтэй байх нь ер нь нийтлэг үзэгдэл шүү.
-Г.Галбадрах: Сургуулиа сонгохоос гадна, сургууль багш нартай нь хамтран ажиллах нь их чухал асуудал юм шиг?
-А.Баярмаа: Дараагийн жилийн хичээлийн жагсаалт нь хавар, гэрийн шуудангаар ирдэг. Жагсаалт ирэхэд нь хүүхэдтэйгээ хамт сууж ярилцаад "энэ жил энэ хичээлүүдээ авья, дараа жил ийм хичээлүүдээ авья" гэхчилэн сонголтоо хийнэ. Хэрэв шаардлагатай гэж үзвэл зуны хөтөлбрөөс сонголт хийж болно. Гэхдээ зуны хөтөлбөр нь ихэнх тохиолдолд төлбөртэй. Хэрэв зөвхөн үндсэн хичээлдээ суугаад яваад байх юм бол хүүхэд илүү мэдлэг авч хөгжиж чадахгүй л дээ. Америк эцэг эхчүүд хүүхдүүддээ "after school program" буюу хичээлийн дараах ямар нэгэн нэмэлт сургуульд хамруулах буюу эсвэл хувийн багш авч өгдөг. Хүүхдийнхээ сонирхол, авьяас дээр тулгуурлан нэмэлт болгон авч байгаа сонголтууд л илүү сайнаар хөгжүүлэх боломжтой юм билээ. Ялангуяа энэ нь бага болон дунд сургуулийн хүүхдүүдэд илүү үр дүнтэй юм шиг санагддаг. Ингэснээр хүүхдүүд өөрийн сурах арга барилаа олоод, өөрсдөө биеэ даагаад хичээллээд явчихна.
-Г.Галбадрах: Хүүхдүүтэйгээ илэн далангүй ярилцаж, хамтдаа асуудлаа шийдэж байх хэрэгтэй гэдэг тань чухал санаа юм.
-А.Баярмаа: Бас нэг жишээ хэлэхэд, коллежид өргөдөл гаргахад сурч буй сургуулийн тодорхойлолт хэрэг болдог. Гэтэл counselor буюу зөвлөх багш нь тэр болгон хүүхдүүдийг мэдэхгүй шүү дээ. Харин сургууль дээрээ өөрийнхөө хичээл болон сурах асуудалдаа байнга санаа тавьж, уулзаж санал солилцож, зөвлөлгөө авч байсан хүүхдүүдээ бол тэд сайн мэднэ. Зөвлөх багш нь тэдгээр сургуулиуд руу тодрхойлолт бичихийн тулд ээж ааваар нь бөглүүлэх шаардлагатай маягт өгдөг юм. Тэр маягтад хайнга хандаж ер болохгүй. Бид нар тийм зүйлд заримдаа тэгтлээ ач холбогдол өгдөггүй муу талтай. Гэтэл зөвлөх багш нь захиа бичихдээ тэр бөглөсөн маягтыг хувилаад ерөнхий тодорхойлолт гаргаад явуулдаг. Тэгэхээр эцэг эхчүүд энэ маягтад маш их ач холбогдол өгч, энэ маягтыг бөглөхдөө л хүүхдийнхээ талаар маш сайн тодорхойлж, гаргаж өгөх хэрэгтэй. Би зөвхөн тэр маягт дээр гэхэд 4 өдөр ажилласан. Энэ мэтчилэн заавал анхаарч байх ёстой олон асуудлууд байдаг. Энэ болгонд анхаарч, зөв шийдэж байвал бид өөрсдийн хүүхдүүдийнхээ ирээдүйд том тус болж байгаа хэрэг юм даа.
-Г.Галбадрах: Уулзаж ярилцахад сайхан байлаа. Гэр бүл гэдэг амьдралын хамгийн үнэт зүйл. Бие биенээ дэмжиж, хамтаараа амжилтад хүрч байгааг харж мэдрэх сайхан байна. Монгол бүсгүй өөрийн мэдлэг чадвараараа дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, үнэлэгдэж явааг хараад бахархаж байна. Танд болон таны сайхан гэр бүлд тань хамгийн сайн сайхан бүхнийг ерөөе.
-А.Баярмаа: Танд ч бас их баярлалаа, сайхан ярилцаж суусанд. Ер нь хүн өөрт нь олдож байгаа боломжуудаа бүрэн дүүрэн ашиглаж чадаж байвал заавал амжилтад хүрдэг. Харин үүний тулд маш их тэвчээртэй, уйгагүй, шантралгүй хичээж зүтгэх хэрэгтэй болдог. Боломжгүй, гарцгүй зүйл гэж бараг үгүй. Өөрөө хичээгээд олж харах юм бол хаана ч боломжууд байж л байгаа. Энэ ярилцлагыг уншиж байгаа бүх хүмүүстээ амжилт хүсье.
...А.Баярмаагийн яриаг сонсож суухдаа би маш олон зүйлийг ойлгосон. Бас түүгээр бахархаж байв. Өдгөө Монголын минь хөгжилд амин хэрэгцээ болж байгаа "Хот төлөвлөлт", "Газар төлөвлөлт", "Тээврийн төлөвлөлт" зэрэг асуудлууд олон улс болон дэлхийн хэмжээнд хэрхэн явагдаж, хөгжиж байгааг харьцуулан анзаарсан. Бид Монголын хөгжлийн загвар болон бодлого, төлөвлөлтөө гадаадын мэргэжилтнүүдээр "өндөр үнэ" төлж хийлгэдэг базаахгүй зуршилтай. "Үлдэх хүнээр ачаа бүү татуул" гэж өвөгчүүд минь захисан сан. Өнөөдөр дэлхийн хэмжээнд үнэлэгдэх олон монгол залуус гарч ирж байна. "Тээврийн бодлого төлөвлөлтийн математик загварчлалын арга" -аараа олон улсын нэр хүндтэй сэтгүүлийн "Шилдэг бүтээл"-ийн шагналыг хүртсэн А.Баярмаа тэдний нэг. Хэрэв боломж олговол, тэрээр Монголын "тээврийн бодлого төлөвлөлтийн математик загварчлал"-ыг хийхэд тусалж, оролцох хүсэлтэй. Үүнийг мэдэрч ойлгоосой гэсэн хүсэл маань энэ ярилцлагыг жаахан "нуршуу" болгосон байх. Гэхдээ хуурай магтаалаас санаа нь илүү чухал байх буйз.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: gala_mn@yahoo.com 2014-03-29
www.orloo.info-оос
Related Posts by Categories
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
- Линкүүд
- Архив
-
▼
2014
(29)
-
▼
марта
(8)
- Carbonfund.org's quality assurance protocol. Highe...
- А.БАЯРМАА. "ТЭЭВРИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН МАТЕМАТИ...
- Газрын тосыг орлох занар шинэ боломж
- Силикон для формовки
- www.FORMADEL.ru Формы тротуарной плитки
- Energy efficient Electronics and Home
- Custom Sprinter Van Mercedes Benz Sprinter On 44 I...
- Landcruiser 70 series
-
▼
марта
(8)
____ Их үзсэн ____
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал. Улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны "Чандмань онол" Тэгшитгэх гэж тэнэгтэ...
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал. Монголын уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын эерэг ба сөрөг хувилбаруудыг...
-
Япон автомашин захиалга. (976)-99013026 Монголчууд бидэнд бусдын ирийг нь мохтол унаж хэрэглэсэн машин хэрэгтэй юу? эсвэл эх орныхоо э...
-
Төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулахыг уриаллаа 2012.8.10 http://news.zindaa.mn Өнөөдөр 11.00 цагаас УИХ-ын гишүүн С.Ганбаат...
-
2009/09/28 • Сэдэв нь: Бизнес таймс Энэ хүн бол амьдаараа домог болсон цөөн хүний нэг. Тэрээр маш олон талт хүн байв. Физикч, инженер, зо...
-
“Түмний зорилт Төрийн менежмент” цуврал Монгол улсын эдийн засаг, үйлдвэрлэл, үйлчилгээг гадаад ба дотоод орчинд хөгжүүлэх цогц хөтөлбөр ...
-
2009-09-18 20:50 www.automarket.mn 2013-10-23 16:58 ____________________________________________________________________________...
-
Бизнесийн англи хэл: Хичээл 1: Үүнийг орчуул: SABREL Ref:JC/BB BROUN and BOOTS chemicals 37, Oxford Rd, LEYCESTER (G.B) ...
-
ДАЯАРЧЛАЛ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙГАА ХЭРЭГ ВЭ http://ubman.mn/policy-and-economica-in-our-life/35-policy-a-economica-in-our-life/218-n...
-
MAN truck-ны чирэгч толгойн шинэ загварыг хэрхэн зохион бүтээж, хийж байгаа нь Цахилгаан тээвэр компаниас дараахь зураг төсли...
0 коммент.:
Отправить комментарий